baiguullagiin soyol

Post on 26-Jul-2015

559 Views

Category:

Law

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Байгууллагын соёл.

ЭМГ-ыг хүний нөөцийн мэргэжилтэн С.Энхжаргал

Байгууллагын соёл нь Байгууллагын ажилтнуудын хэрхэн сэтгэж, бодож, үйлдэж байгааг тодорхойлогч, энэ талаар тэдний баримталж буй үнэт зүйлс, төсөөлөл, итгэл үнэмшил юм.

Ямар нэг байгууллагатай харьцахад хүмүүсийх нь хувцаслах өвөрмөгц маяг, тэнд юу болдог тухай найз нөхдийн яриа, ажлын тогтсон дүрэм журам, бүгдээрээ мөрддөг зан үйлийн хэм хэмжээ, уламжлал, цалин хөлсний систем, өвөрмөгц үг хэллэг, хошин яриа зэрэгтэй учирдаг. Энэ бүгд байгууллагын соёлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд түүний илрэл.

Байгууллагын соёлын ач холбогдолБайгууллагын соёл нь тухайн

байгууллагын хөгжлийн түүх, түүний цаашдын чиг хандлага, удирдлагын бодлого, үйл ажиллагааг танин мэдэх эх сурвалж болдог.

Байгууллагын гишүүд болон гадны хүмүүст тухайн байгууллагын дотор хэрхэн биеэ авч явах, хэрхэн харьцахыг зааж зохицуулдаг.

Байгууллагын соёл нь урт удаан хугацааны туршид зөв зүйтэй, үр өгөөжтэй гэдэг нь батлагдсан итгэл үнэмшил, үнэт зүйлс, туршлагыг агуулдаг

Байгууллагад хэн хүлээн зөвшөөрөгдөх вэ, хамт олон хэнийг манлайлагч хэмээн хүндэтгэн дагах вэ гэдэг нь байгууллагын соёлоос аяндаа тодорхой болдог.

Аливаа байгууллагад түүний соёл нь нийтлэг болсон шинж чанаруудыг агуулж байдаг.

Зан үйлийн тогтсон хэв маяг. Байгууллагын гишүүд өөр хоорондоо өвөрмөгц байдлаар мэндэлж, өөрсдөө л ойлгох этгээд үг хэллэг хэрэглэж, нөхөрсөг байдал, хүндэтгэлээ тусгай дохио зангаагаар илэрхийж хэвшсэн байдаг. Энэ байдал нь тэднийг нэг байгууллагынхан гэдгийг ил тодоор харуулж өгдөг.

Хэм хэмжээ Байгууллагын тогтсон хэм хэмжээг

хатуу чанд баримталдаг, тохиолдолд бүх гишүүдийн ажил хөдөлмөртөө хандах, өөр хоорондоо болон удирдлагатайгаа харьцах харьцаа нь жигд байдаг. Энэ нь тухайн байгууллагын гишүүдийн зан үйл болдог.

Үнэт зүйлс. Байгууллагад чухам юуг

хүлээн зөвшөөрч, эрхэмлэн дээдэлж байна вэ гэдгийг үнэт зүйлс харуулж байдаг. Тухайн байгууллага чухам юуг үнэт зүйлсийн хэмжээнд авч үзэж мөрдлөгө болгодог вэ гэдгээс байгууллагын ёс зүй тодорхойлогддог гэж хэлж болно.

Дүрэм журам. Байгууллага бүрт өөрийх нь бүх үйл

ажиллагааг зохицуулах, зохион байгуулах тогтсон горим дүрэм мөрдөгддөг. Энэ дүрэм журмыг бүгд мөрдөж байна уу үгүй юу гэдэг нь байгууллагын соёлыг илтгэх шинж.

Байгууллагын уур амьсгал Энэ нь ажлын байрны орчин

нөхцөл, ажилтнуудын хоорондын харьцаа, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдэд хандах байдалд илэрч байдаг нийтлэг мэдрэмж.

Байгууллагын соёлын төрөл хэлбэрүүд

Эрх мэдэлд тулгуурласан соёл. Энэ хэлбэр нь хүчтэй удирдагчийг дагалдан явдаг. Энэ соёлын онцлог нь эрх мэдлийн төлөө тэмцэлдэх явдал. Дээд тушаалын хүмүүс эрх мэдэлдээ тулгуурлан ажилладаг. Ийм учраас удирдлагад нь байгаа хүмүүс айж эмээсэн байдалтай байдаг.

Үүрэг даалгаварт тулгуурласан соёл. Олон тооны дүрэм журмаар дамжуулж тэдгээрийг ягштал мөрдөх замаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг.

Зорилт чиг үүрэгт тулгуурласан соёл Зорилт чиг үүргээ эрхэмлэн дээдэлж түүнийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа тавьдаг. Хүмүүсийн мэдлэг, ур чадварыг эрхэмлэдэг

Боловсон хүчинд тулгуурласан соёл Ийм соёлтой байгууллагад албан ёсны зохион байгуулалтын бүтэц байдаггүй. Хүмүүс нь бие даан ажилладаг. Энэ хэлбэр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг компани, мэдлэг үйлдвэрлэдэг эрдэм шинжилгээ сургалтын байгууллагад байдаг.

Эрх мэдэл, үүрэг даалгавар хоёрт тулгуурласан соёл нь төвлөрсөн удирдлагын арга барил ноёрхсон байгууллагад үүсч хөгждөг.

Зорилт чиг үүрэг, боловсон хүчин 2-т тулгуурласан 2 өөр соёл нь төвлөрсөн бус арга барил ноёрхсон байгууллагад үүсч хөгждөг.

Соёлын энэхүү хэлбэрүүд нь аливаа байгууллагад аль нэг нь давамгайлсан байдаг.

Байгууллагын уур амьсгал

Байгууллагын одоогийн амьдралыг тодорохойлж байгаа бөгөөд цаашид үргэлжлэх хүмүүсийн зан үйл, сэтгэл санааны тогтсон хандлагыг байгууллагын уур амьсгал гэж хэлж болно.

Байгууллагын уур амьсгалд сайнаар нөлөөлөх хүчин зүйл

1. Уриалан дуудах буюу өдөх Тухайн байгууллагын хүмүүс, байгууллагадаа ямар байр суурь эзэлж, ямар үр өгөөжтэй ажиллаж байна, үүнийг юу идэвхжүүлж байна гэдгийг илэрхийлдэг. Тухайн ажилтан ажилдаа хир зэрэг дур сонирхолтой байгааг тодорхойлно

2. Эрх чөлөө. Хүмүүс зөвхөн байгууллагын удирдлагатай төдийгүй хэнтэй ч санаа бодлоо солилцох эрх чөлөөтэй байхыг хүсдэг.

Шинэ санааг дэмжих. Зарим байгууллага шинэ санааг дэмжиж байхад зарим байгууллага мохоодог. Бүтээлч хандлагыг дэмждэггүй байгууллагад шинэ санаа гардаггүй. Буруу байлаа ч гэсэн бусдын санаа бодолд анхааралтай хандах хэрэгтэй

Итгэл хүлээлгэх, нээлттэй байх Эрч хүчтэй, цовоо сэргэлэн байх. Энэ нь

хүмүүсийн санаа бодлыг уншиж түүнийг хэрэгжүүлж байхыг хэлнэ.

Тоглоом наадамтай алиа, хошин байх. Энэ нь таатай уур амьсгал бий болгож ажлын үр дүнд нааштай өөрчлөлт гаргадаг.

Маргаан өрнүүлэх Ярвигтай асуудлаар маргаан хийж зөвшилд хүрэх нь байгууллагын уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг. Ярьж, ярилцаж, сонсож, дуугүй байж чаддаг байх

Зөрчлийг шийдвэрлэх Зөрчлийг яаж шийдэгдэхийг хүлээх биш, гарсан дор нь шийдвэрлэдэг байх нь нааштай уур амьсгал бүрдүүлдэг

Эрсдэл хүлээх Эрсдэлтэй шийдвэр гаргах, түүнийг хүлээж авах боломжийг бүрдүүлсэн байх. Мэдэхгүй чадахгүй зүйлээс айж болгоомжлохгүй байх ёстой

 

ЭМГ-ын даргын 2007 оны 08 сарын 20-ны 41 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

Эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн нөхцөлд биеэ авч явах соёлын тухай журам

2.1. Эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн нөхцөлд дараах байдлаар хувцаслана.

2.1.1. Эрүүл мэндийн ажилтнууд нь цэвэр цэмцгэр.нямбай хувцаслана.

2.1.2. Эрүүл мэндийн ажилтнууд нь эмчлүүлэгч, үйлчлүүлэгч хэнд ч 3 алхмын цаанаас харагдахуйц өөрийн нэр, зурагтай энгэрийн тэмдэг зүүнэ. Энгэрийн тэмдэг дээрх үсгийн хэмжээ нь bold 20-22 байх ба зураг нь сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан байна.

2.1.3. Их эмч нар нь шулуун загварын цагаан халад өмсөж, бугуйн буюу энгэрийн цаг заавал зүүнэ.

2.1.4. Сувилагч, эмнэлгийн ажилтнууд нь шулуун загварын богино цагаан халад /их эмч нарынхаас ялгаатай/, эсвэл цагаан цамц, цайвар ногоон, цагаан, цайвар цэнхэр өмд өмсөнө. Цамц, халадны ухлаадас нь эгмээр байна. Гүн ухлаадастай цамц өмсвөл дотуур нь эгэм хүртэл майк өмсөнө.

2.1.5. Даашинз ба юбка нь өвдөгнөөс доош 2 хуруу урттай, ташаа хавиар тавиу байна.

2.1.6. Ажлын цагаан өмдөн дор шагайнаас дээш 4 хуруу өндөртэй цайвар оймс өмсвөл зохино.

2.1.7. Хөлийн хуруу ил гарахааргүй битүү намхавтар өсгийтэй, зөөлөн ултай шаахай өмсөнө.

2.1.8. Гоо сайхны үнэртэнг зохистой хэрэглэнэ.

2.1.9. Мөрнөөс доош урттай үсийг ардаа боох буюу шууна.

2.1.10. Гарын хумс цэвэр, богино зассан, будаггүй байна.

2.1.11 Ээмэг, бөгж, чимэг зүүлт энгийн байна..

2.2. Эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн нөхцөлд дараах хувцаслалтаас татгалзана.

2.2.1. Хөлийн хуруу ил гарсан сандаал, өндөр өсгийтэй туфль, загварын гутал өмсөх

2.2.2. Өвчтөний дэргэд энгэр цээжээ хэт ил гаргах

2.2.3. Гоо сайхны хурц үнэртэнг хэрэглэх

2.2.4. Унждаг, том шигтгээтэй ээмэг, бөгж, гинж давхарлаж зүүх

2.2.5. Хиймэл хумс хэрэглэх

Гурав. Эрүүл мэндийн ажилтнуудын эмнэлгийн нөхцөлд биеэ авч явах, харилцах горим

3.1. Эрүүл мэндийн ажилтнууд эмнэлгийн нөхцөлд дараах байдлаар биеэ авч явж, харилцана.

Эрүүл мэндийн ажилтан хоорондоо уулзах, дайралдах, үйлчлүүлэгчдэд үйлчлэх бүрдээ эгц өөдөөс нь харж инээмсэглэн мэндлэнэ.

Үйлчлүүлэгчдэд аль болохоор ойр дотно байж, зовиур шаналгаа санал хүсэлтийг хүлээцтэй сонсож, асуусан асуултанд аль болохоор ойлгогдохуйц товч хариулна

Үйлчлүүлэгчийг зөвхөн нэрээр нь хүндэтгэн дуудаж харьцана.

Үйлчлүүлэгчтэй харилцахдаа биеэ барьж удирдах чадвартай байна.

Үйлчлүүлэгч, тэдний ар гэрт хүндэтгэлтэй хандаж арьс өнгө, гарал үүсэл, нас хүйс, нийгэмд эзлэх байр суурь, эдийн засгийн түвшин, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагыг үл харгалзан үйлчилнэ.

Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч тэдний ар гэр болон бусдын тухай яриаг зөвхөн эмчийн болон албан тасалгаанд ярина.

Мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцахдаа шударга ёсыг эрхэмлэн хүндэтгэлтэй харьцах, хамтран ажиллахад бэлэн байна.

Эерэг болон сөрөг шүүмжлэлийг хүлээн авах чадвартай байна.

Эмнэлгийн баримт бичиг бүртгэл тайланг үнэн зөв хөтлөх, тухайн эмнэлгийн болон өөрийн мэргэжлийн хүрээний бүх хууль, дүрэм журмыг чанд мөрдөж ажиллана.

3.1.10.3өвхөн үнэн зөв мэдээллийг өөрийн ажйл үүргийн хүрээнд өгнө

3.1.11 .Үйлчлүүлэгч болон эрүүл мэндийн ажилтны хувийн нууцыг чандлан сахина.

3.2. Эрүүл мэндийн ажилтнуудын эмнэлгийн нөхцөлд биеэ авч явах,

харилцах горимд дараах зүйлийг цээрлэнэ.

Цагийг үр ашиггүй өнгөрөөхХүнтэй харилцахдаа бохь зажлах, чихэр

хүлхэх, гар болон телефон утсаар ярихҮйлчлүүлэгчийн өрөөнд юм идэхНийтийн үйлчилгээний / гуанз цайны

газар, цахилгаан шат, хонгилд / газарт үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, тэдний ар гэр бусдын тухай ярих

Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч тэдний ар гэрийхэнтэй хувийн асуудлаа хуваалцах

Үйлчлүүлэгчдэд бэлэг санал болгох, тэднээс бэлэг авах

Буруу ташаа эргэлзээтэй мэдээ өгөх

Эмнэлгийн өрөө, үйлчлүүлэгчдийн дэргэд чанга ярих, хашгичах, маргалдах, бие биеэ хочоор дуудах

Үйлчлүүлэгчийг өвчний оношоор дуудах

3.2.10.Үйлчлүүлэгчийн дэргэд эмнэлгийн ажилтанууд хоорондоо зүй бусаар харьцах

3.2.11.Ажил мэргэжил, албан тушаалаар нь ялгаварлан харьцах зэргийг цээрлэнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа

top related