gazar hudlult

Post on 13-Jul-2015

5.577 Views

Category:

Documents

1 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

 

 

 

 

Сэдэв: Газар хөдлөл

 

 

 

 

Хичээлийн зорилго

Газар хөдлөлт, түүний шалтгаан үр

дагаварыг мэдэх

 

 

Хичээлийн зорилт

1. Газар хөдлөлт гэж юу вэ?, түүний шалтгаан2. Газар хөдлөлтийн гадаад дотоод голомт3. Дэлхийд болон Монголд болсон томоохон газар хөдлөлтүүд4. Газар хөдлөлтийн үр дагавар5. Цунамигийн тухай мэдэх

 

 

Газар хөдлөлт нь газрын давхаргын чичирхийлэн доргих хөдөлгөөн юм. 

 

 

Дэлхийн дотоод энергийн нөлөөгөөр газрын давхаргад тэлэх, агших үзэгдэл явагдаж уулын чулуулаг асар их хүчдэлд автдаг. Тэрхүү хүчдэлийн хүч нь уулын чулуулгийн бат бэхээс давах үед чулуулаг хагарч цуурч бодис халж, тэлэх, хөрч агших хагарч цуурах үед асар их энерги ялгарна. Энэ энерги нь газрын давхаргыг чичрүүлэх, шилжүүлэн нүүлгэх, чичирхийллийг зайд дамжуулах үйлдэлд зарцуулагдснаар газар хөдөлдөг байна.

 

 

Газар хөдлөлтийн голомт

ердийн (0­60 км) завсрын (60­300км)   гүний (300 км­ээс цааш

Дотоод  голомтын харалдаа газрын гадарга дээр орших хэсгийг газар хөдлөлийн гадаад голомт  буюу

 эпицентер гэнэ.

Газар хөдлөл анх эхэлсэн газрын гүн дэх

 хэсгийг газар хөдлөлийн дотоод голомт буюу гипоцентер  

  гэнэ.

 

 

Монголын газар хөдлөлт

Монголын газар хөдлөлж буй газар хөдлөлтийн идэвхжилт, газар хөдлөлтийн төвийн зүй тогтлыг газар хөдлөлтийн хүчээр ангилан харуулсан. Монгол улсын нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд хэдэн зуун сая жилийн өмнөөс Энэтхэгийн ба Евро­Азийн хавтангуудын мөргөлдөөний улмаас шахалтын хүчний нөлөөгөөр үүссэн геологи­тектоникийн хувьд өвөрмөц, нийлмэл бүсэд хамаарагддаг. 

 

 

Дэлхийн газар хөдлөлтДэлхийн гадаргуу нь тектоник хавтангуудаас тогтдог. Эдгээр тектоник хавтангууд нь мантид орших халуун хайлмагийн мөнхийн урсгал хөдөлгөөний улмаас байнгын хөдөлгөөнд оршиж, хоорондын хил заагынхаа дагуу харилцан бие биедээ үйлчилж байдаг. Эдгээр томоохон хавтангуудаас гадна микро гэж нэрлэгдэх олон тооны жижиг хавтангууд эх газарт байдаг. 

Тиймээс газар хөдлөлт нь ихэвчлэн хөдөлгөөнт хавтангуудын зааг хязгаарын дагуу болдог. 

 

 

Дэлхийд болсон томоохон газар хөдлөлтүүд

1906 онд АНУ- Санфранциско, Калифорнид – 8,21908 онд Итали, Сицилд - 8,31923, 1995 онд Японд – 8,3 1939 онд Турк, Чилид- 7,11962 онд Иранд- 7,1 1970 онд Перуд- 7,7 1976 онд Хятадад - 7,61985 онд Мексикт- 8,11990 онд Иранд- 6,92000 онд Энэтхэгт- 7,7 магнитутын хүчтэй газар хөдөлсөн байна.

 

 

Монголд болсон томоохон газар хөдлөлтүүд

1905 онд Булнай нуруунд 1957 онд Говь-Алтайн нуруунд 7,6 балл1967 онд Булганы Могод сумд 10 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

 

Газар хөдлөлтийн үр дагавар юу вэ?

 

 

Газар хөдлөлтийн үр дагавар

- Газрын ан цав, хотгор хонхорууд, булан тохой, нуур үүснэ.- Өндөрлөгүүд үүснэ.- Голын гольдрол хаагдана.- Хот суурин сүйрч байшин барилга нурна.- Олон хүний амь нас үрэгдэнэ.

 

 

Цунами гэж юу вэ?Газар хөдлөлт, галт

уулын идэвхижилт, хөрсний гулсалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгийн туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны асар том давалгаа үүсэхийг цунами гэж нэрлэнэ.

 

 

Гүехэн устай, налуу эрэгт цунамигийн хүч бага байна.

Гүн, огцом эрэг нь цунамигийн давaлгааны хүчийг нэмэгдүүлнэ.

 

 

Далай доорхи газар хөдлөлт нь далайн царцдасыг шилжүүлэх (эвдэх) ба далайн ус түлхэгдэн цунами үүснэ.

Цунами яаж үүсэх вэ?

 

 

-2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтөөр үүссэн цунами юм. Ойролцоогоор 300,000 хүн нас барсны

168,000 нь Индонезийн иргэд байсан. Далайн давалгааны өндөр 33 метрт хүрч, Индонез, Тайланд,

Малайз, Бангладеш, Энэтхэг, Шри Ланк, Мальдив зэрэг хоорондоо хэдэн мянган км алслагдсан орнууд

нэрвэгдсэн байна. Уг цунами нь Африкийн зүүн эргийн Сомали, Кени, Танзани төдийгүй, газар хөдлөлтийн эпицентрээс 13,000 км хол орших Мексикийн эрэгт

(давалгааны өндөр 2.6 метр гэж тэмдэглэгдсэн) хүрсэн байна

Дэлхийн томоохон цунамийн тухай юу мэдэх вэ?

-2005 оны 12 сарын сүүлээр бас л Энэтхэгийн далайн эрэг орчмын орнуудад цунами болж дэлхийн 30 орчим улс энэ

байгалийн гамшигт өртөж байсан.

 

 

2006 оны 6 сарын 7 өдөр Ява арлын

баруун өмнөд эрэг орчимд болсон юм. Энэ цунами үүсэх болсон шалтгаан нь Энэтхэгийн далайд акарта хотоос 360

км алсад газар хөдлөлт болсонтой холбоотой юм. Тухайн үед 7,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед 5-6 метрийн өндөр далайн давалгаа

үүссэн байна.

 

 

2011 оны 3сарын11нд: Японд 12 баллын

хүчтэй газар хөдөлсний дараа цунами боллоо. Японы зүүн хойд талаар орж ирсэн 10 өндөр цунами усан онгоц,

машин, байшин ер юу тааралдсанаа хаман авч одсон байна. Токиод барилгууд

ганхан, түймэр гарсан ба атомын цахилгаан станцууд автоматаар унтарсан

тул цахилгааны хомсдол нүүрлээд буй ажээ.

 

 

Юу мэдсэн бэ?

1. Газар хөдлөлт гэж юу вэ?, түүний шалтгаан юу вэ?2. Газар хөдлөлтийн гадаад дотоод голомт гэж юу вэ? Яаж үүсэх вэ?3. Дэлхийд болон Монголд болсон томоохон газар хөдлөлтүүдийн тухай юу мэдэв?4. Газар хөдлөлтийн үр дагавар юу вэ?5. Цунами гэж юу вэ? Түүний шалтгаан үр дагавар юу вэ?

 

 

Гэрийн даалгавар

1. Сурах бичгийн асуулт даалгаварыг гүйцэтгэх2. Газар хөдлөлтийн тухай шинэ мэдээ мэдээлэл олж мэдэх 3. Сэдвийг уншиж ярихад бэлтгэх

top related