sb 7 biet bus horongo

Post on 13-Jan-2015

185 Views

Category:

Documents

6 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Биет бус хөрөнгөба байгалийн нөөцийн бүртгэл

Багш Г. Өлзийбаяр

Сэдвийн агуулга:

-Биет бус хөрөнгийн тухай ойлголт, түүний ангилал

-Биет бус хөрөнгийн хасагдуулга тооцолт, түүний бүртгэл-Байгалийн нөөц түүний хорогдлын бүртгэл

НББОУС 38 –д тодорхойлсоноор:

“Биет бус хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэсэн бараа, хэрэгжүүлсэн үйлчилгээ эсвэл түрээслэх болон удирдлагын зорилгоор ашиглагдах биет чанаргүй, тодорхойлж болохуйц мөнгөн бус хөрөнгө юм.”

Биет бус хөрөнгө нь биет шинж чанаргүй боловч эзэмшигчдээ

давуу эрх авчирдаг хөрөнгүүд юм.

Биет бус хөрөнгийн ангилал

Тодорхойлогдох байдлаар нь

Тусгайлан тодорхойлогдох

Тусгайлан тодорхойлогдох боломжгүй

Тусгайлан тодорхойлогдохБиет бус хөрөнгийг худалдан авсан өртөг болонолж авахтай холбогдон гарах зардлыг тухайн биетбус хөрөнгийн өртөгт шингээх боломжтой /патент, зохиогчийн эрх, худалдааны тэмдэг ба барааны

нэр тэмдэг, зохион байгуулалтын зардал, франчайз ба леценз, түрээсийн эрх ба түүний сайжруулалт, өмчийн ба байгалийн нөөц ашиглах эрх, программ хангамж, /

Тусгайлан тодорхойлогдох боломжгүй

Тодорхой эрх буюу давуу байдлыг бий болгохболовч өртгийг нь тусгайлан тодорхойлохболомжгүй /хаяас ба гүүдвил/

Шинэ бүтээл эсвэл бүтээгдэхүүний загвар болохыгтодорхойлж зохиогч нь тодорхой хугацаандтүүнийг өмчлөх онцгой эрх бүхий байгууллагаасолгож буй баримт бичиг юм.

Патент

Бүтээгдэхүүний патент1. Орц найрлагын хувьд шинээр хийвэл шинэ бүтээгдэхүүний

2. Шинэ загвар гаргасан гэвэл ашигтай загварын

Технологийн патент- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ

арга нээсэн бол

Жишээ нь: “АПУ”ХК нь Ундааны найрлагын шинэ жорыг 2010.04.01 ний өдөр 1200₮-НҮ-тэй, 1750₮-ЗЗҮ-тэй 1000 нэгж хувьцаагаар патент эзэмшигчээс худалдан авах бөгөөд энэ төрлийн патентийн ЗЗҮ тодорхойгүй байгаа бол хувьцааны мэдэгдэж буй ЗЗҮ-ээр патентийг бүртгэнэ.

Зохиогчийн эрхӨөрийн бүтээл, туурвил бүхий зохиолч, эрдэмтэн,зураач, хөгжмийн зохиолч, уран барималч, зэрэгхүмүүст урлагын буюу хэвлэн нийтэлсэн бүтээлээолшруулах, худалдах, ашиглах онцгой эрх юм.

Худалдааны тэмдэг ба худалдааны нэрТухайн байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээ бабүтээгдэхүүнийг бусдаас ялгаж, олцлонтодорхойлж байгаа үг, хэллэг, бэлгэ тэмдэг юм

Түрээсийн гэрээний дагуу хөрөнгө өмчлөгч буюу түрээслүүлэгч нь хөрөнгийг ашиглах эрхийг хадгалж, ашиглаж байгаа этгээд буюу түрээслэгчид хөрөнгөө шилжүүлэн өгдөг. Иймээс түрээсийн эрх нь түрээслэгчийн хувьд биет бус хөрөнгө болдог.

Өөрөөр хэлбэл: Түрээсийн эрх нь түрээслүүлэгчийн хөрөнгийг түрээсийн нөхцлийн дагуу ашиглах эрхийг

түрээслэгчид олгодог.

Түрээсийн эрх

Урт хугацаат түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн хөрөнгөнд хийсэн аливаа их засварын шинжтэй сайжуулалт нь түрээсийн хугацааны эцэст түрээслүүлэгчид очдог тул биет хөрөнгө гэхээс илүү эрх гэж үзэн биет бус хөрөнгө байдлаар тайлагнах.

Жишээ нь:

Түрээсийн сайжруулалт

Компанийг үүсгэн байгуулахтай холбогдон гарсанхуульчийн үйлчилгээний зардал, хувьцаа болонбондын асуудал хариуцах андеррайтерийн хөлс,төрийн үйлчилгээний элдэв хураамжийн зарлага гэхмэт компанийг үүсгэн байгууллах зардлыг зохионбайгуулалтын зардал гэсэн дансанд хуримтлууланбүртгэж биет бус хөрөнгөнд хамааруулдаг.

Зохион байгуулалтын зардал

Энэ нь онцгой эрх бөгөөд өмчлөгч нь уг эрхээбусдад тодорхой болзол хариу төлбөртэйгөөрашиглуулах гэрээ хэлцэл юм.

Франчайз ба леценз

Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн мэдээллийннөөцийг агуулсан, ашиглахад хялбар, компьютертхийх үйлдлийг заасан удирдамж юм. Үүнийг худалдан авах буюу өөрөө зохиож болно.

Жишээ нь:

Программ хангамж

Байгууллагын ирээдүйн хүлээгдэж байгаа үйлажиллагааны өгөөж нь одоогийнхоос их байгаанөхцөлд гүүдвил гэсэн биет бус хөрөнгө бий болдог.Энэ нь нэг компани нөгөөгөө худалдан авахбизнесийн нэгдлийн үед үүсдэг. Худалдан авч буй компаний төлсөн мөнгө худалдагдаж буй компанийцэвэр хөрөнгийн зах зээлийн үнээс их байвал энэ зөрүүг гүүдвил гэжбүртгэнэ.

Хаяас буюу гүүдвил /гудвилл/

Биет бус хөрөнгийн хасагдуулга тооцолт, түүний бүртгэл

Биет бус хөрөнгийг олж авсан үеийн өртөг буюу анхны өртгөөр нь бүртгэлд тусгана.

Анхны өртгийг түүний ашиглалтын хугацааны туршид зардалд шингээх замаар элэгдүүлнэ.

Тухайн багууллага бусад аргыг илүү хэмээн нотлоогүй бол зөвхөн шулуун шугамын аргыг л биет бус хөрөнгийн элэгдүүлэлтэнд ашигладаг.

Хязгааргүй ашиглалтын хугацаатай гэдэг нь: Уг хөрөнгийг ашиглаж байгаа нөхцөлд хууль эрх зүйн, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага зэрэг ашиглагдах хугацааг нь хязгаарлах хүчин зүйлүүд байхгүй гэсэн үг юм.

Биет бус хөрөнгө нь тодорхойгүй буюу хязгааргүй ашиглалтын хугацаатай

Элэгдүүлэхгүй/гүүдвил/

Жишээ нь: А компани Б компаниас шинэ нэр төрлийн шар айрагны патентийг 500 000₮ худалдан авчээ. Уг шар айргийг 5 жил үйлдвэрлэж борлуулна гэжтооцоолсон. Патентийн хугацаа 8 жил, 3 жил 6 сарын дараа шар айрагны эрэлт хэрэгцээ муудсан тул А компани уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ зогсоосон ба өмнөх 3 жилд элэгдүүлэлтийн зардлыг зохих ёсоор тооцож бүртгэсэн гэвэл дараах журналын бичилтийг хийнэ.

Худалдан авах үед:

Патент 500 000Мөнгөн хөрөнгө 500 000

Эхний 3 жил бүрийн эцэст:

Элэгдүүлэлтийн зардал 100 000Хуримтлагдсан элэгдүүлэлт 100 000

(500 000/5=100 000)

Бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсоосноор үнэ цэнэгүй болсон патентийг занснаас хасах үед:

Алдагдал 150 000Элэгдүүлэлтийн зардал 50 000*Хуримтлагдсан элэгдүүлэлт 300 000

Патент 500 000*Данснаас хасах хүртэлх тайлант 4 дэхь жилийн эхний 6 сарын элэгдүүлэлтийн зардал

Байгалийн нөөц түүний хорогдлын бүртгэлКомпаниуд ашиглахад бэлэн болсон (нөөц нь батлагдсан) нөөцийг худалдан авах эсвэл эрэл хайгуул хийж шинээр илрүүлэх, ашиглахад бэлэн болгох замаар байгалийн нөөцийг олж эзэмшидэг.

Өртөг нь байгалийн нөөцийг олж бэлтгэх ба түүнийг зориулалтын дагуу ашиглаж эхлэх хүртэлх бүх зардлыг агуулсан байна.

Байгалийн нөөцийг бүртгэлд анх олж авсан өртгөөр нь бүртгэх бөгөөд олборлосон хэмжээгээр нь өртгийг нь багасгадаг. Энэхүү байгалийн нөөцийн өртгийн багасалтыг хорогдуулалт гэж нэрлэдэг.

Байгалийн нөөцийг хорогддог хөрөнгө гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгө нь ашигласан хэмжээгээр хорогдож, нөхөн сэргэх эсэх нь байгалийн хуулиар зохицуулагддаг.

Байгалийн нөөцОй мод

Ургамал

Өнгөн хөрс

Нефть

Нүүрсний орд

Элс хайрга

Эрдэс давс

Өнгөт металлын орд

Хорогдуулалтын хэмжээг тооцохдоо үндсэн хөрөнгийн элэгдлийг бүтээгдэхүүний нэгжид ноогдуулах аргаар тооцдогтой адил зарчмаар тооцно. Байгалийн нөөц нь Тонн /тн/, Метр куб /м3/ гэсэн янз

бүрийн биет хэжигдэхүүнээр тодорхойлогддог. Байгалийн нөөцийн өртөг

Нэгжийн хорогдуулалтын зардал= Тооцоолсон нөөцийн хэмжээ

Жил бүрийн хорогдуулах хэмжээг тооцохдоо:

Хорогдуулах хэмжээ = Нэгжийн хорогдуулалтын зардал* олборлосон нөөцийн хэмжээ

Журналын бичилт:

БМ /ТЭМ, ДҮ, Бараа/ хххХуримтлагдсан хорогдуулалт ххх

Дээрх ЖБ-нд хэрэв компани олборлосон байгалийн нөөцөө шууд борлуулдаг бол бараа. Баяжуулах, бутлах зэрэг боловсруулалт хийдэг бол ТЭМ, боловсруулалт хийдэг ба олборлох талбайгаас шууд боловсруулалтанд оруулдаг бол ДҮ гэсэн дансанд бичилт хийнэ.

Жишээ нь: Анар компани 100 сая төгрөгөөр нүүрсний орд газар худалдан авчээ. Уг орд газар нь нийт 100 000 тн нөөцтэй, үлдэх өртөггүй бөгөөд эхний жилд 22 000 тн нүүрс олдворложээ. Үүний 18 000 тн борлуулсан гэвэл дараах тооцоолол ба ЖБ гарна. Ордыг худалдан авсан үед дараах ЖБ хийнэ

Байгалийн нөөц-Нүүрсний орд 100 000 000Мөнгөн хөрөнгө 100 000 000

100 000 000₮1 тн нүүрсний нөөцөд ноогдох = =1 000₮ хорогдуулга 100 000 тн

Хорогдуулгын зардал = 1 000*22 000= 22 000 000 ЖБ: Бараа 22 000 000 Хуримтлагдсан хорогдуулга 22 000 000

Барааг борлуулсан үед: ББӨ 18 000 000 Бараа 18 000 000 /1 000*18 000 тн/ Дээрх ЖБ хийсний дараа Анар компаний баланс тайланд тусгагдах байгалийн нөөц:

Байгалийн нөөц-Нүүрсний орд .........................100 000 000Хуримтлагдсан хорогдуулга ...............................(22 000 000) 78 000 000

top related