“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р...

8
КОМПАНИЙН 2019 ОНЫ 03-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт №04 (96) 2019 оны 04-р сар “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин Сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2602 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно. www.tpp4.mn 3-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт ЭНЭ ДУГААРТ: ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР ШАГНАГДСАН АЖИЛТНУУД ЭРЧИМ ХҮЧ ХУРИМТЛУУРЫН ҮНИЙН БУУРАЛТ БА НӨЛӨӨ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ДООД МӨЧДИЙН ХУРААГУУР СУДАС ӨРГӨСӨХ ӨВЧИН СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД ХООЛЛОХЫН УЧИР ... Захиргаа, хүний нөөцийн алба 2019 ОНЫ 03-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ 5-р нүүрт АРХИМЕД ШАГНАЛЫН ЖУРАМ 1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол Улсын байгаль орчныг хамгаалах ариун үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр шагнав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Дүүдий ЦЭЦЭГМАА /НАХ-ийн дендерлогич, ТДЦ-ийн ахмад ажилтан/ 2. Эрчим хүчний сайдын тушаалаар Эрчим хүчний салбарт олон жил идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг Эрчим хүчний яамны Жуух бичгээр шагнасугай. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 1 Нэмэхбаяр ЦОЛМОН Хяналтын албаны түлш шинжилгээний лабораторид лаборант 2 Буянцог БАЯСГАЛАН Судалгаа хөгжлийн албанд архивын мэргэжилтэн 3 Чадраабал АДЬЯАМАА Түлш дамжуулах цехэд тоног төхөөрөмжийн гадаргуу цэвэрлэгч 4 Рагчаа ЛХАГВАСҮРЭН Зуухан цехэд зуухны машинч 3. “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар “ДЦС-4” ТӨХК-ийг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж байгаа ажилтнуудыг “ДЦС-4” ТӨХК-ийн Хүндэт ажилтан тэмдгээр шагнаж тус бүрийг 150000 төгрөгөөр урамшуулсугай. Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг 1 Нанзаддорж НАРАНГЭРЭЛ Турбин цехийн төв насос станцын машинч 2 Чулуунбаатар АВИРМЭД ДХХАЦ-ийн тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч 3 Ганхүү САРАНЧИМЭГ НАХ-ийн Жижүүр-цаг бүртгэгч 4 Бадарч БАЯРДАЛАЙ Механик цехийн тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч 5 Батбаяр ГАН-УЧРАЛ Эрчим зоогийн газрын касс- операторчин Цэцэгмаа Авирмэд Баярдалай Цолмон Баясгалан Лхагвасүрэн Адьяамаа Нарангэрэл Саранчимэг

Upload: others

Post on 16-Sep-2019

11 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

КОМПАНИЙН2019 ОНЫ

03-Р САРЫНТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

№04 (96) 2019 оны 04-р сар“ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин

Сонины талаарх санал хүсэлтээ

2125, 2602 дугаарын утас, [email protected]

эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон

бичгээр өгч болно.

www.tpp4.mn

3-р нүүрт

5-р нүүрт

6-р нүүрт

7-р нүүрт

8-р нүүрт

ЭНЭ ДУГААРТ: ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨРШАГНАГДСАН АЖИЛТНУУД

ЭРЧИМ ХҮЧ ХУРИМТЛУУРЫН ҮНИЙН БУУРАЛТ

БА НӨЛӨӨ

МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН

ДООД МӨЧДИЙН ХУРААГУУР СУДАС ӨРГӨСӨХ ӨВЧИН

СПОРТЫНМЭДЭЭ

МЭДЭЭЛЛҮҮД

ХООЛЛОХЫН УЧИР ...

Захиргаа, хүний нөөцийн алба

2019 ОНЫ 03-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

5-р нүүрт

АРХИМЕД ШАГНАЛЫН

ЖУРАМ

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Монгол Улсын байгаль орчныг хамгаалах ариун үйлст оруулсан хувь нэмрийг үнэлж Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр шагнав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

○ Дүүдий ЦЭЦЭГМАА /НАХ-ийн дендерлогич, ТДЦ-ийн ахмад ажилтан/

2. Эрчим хүчний сайдын тушаалаар Эрчим хүчний салбарт олон жил идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг Эрчим хүчний яамны Жуух бичгээр шагнасугай. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

1 Нэмэхбаяр ЦОЛМОН

Хяналтын албаны түлш шинжилгээний лабораторид лаборант

2 Буянцог БАЯСГАЛАН

Судалгаа хөгжлийн албанд архивын мэргэжилтэн

3 Чадраабал АДЬЯАМАА

Түлш дамжуулах цехэд тоног төхөөрөмжийн гадаргуу цэвэрлэгч

4 Рагчаа ЛХАГВАСҮРЭН

Зуухан цехэд зуухны машинч

3. “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар “ДЦС-4” ТӨХК-ийг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж байгаа ажилтнуудыг “ДЦС-4” ТӨХК-ийн Хүндэт ажилтан тэмдгээр шагнаж тус бүрийг 150000 төгрөгөөр урамшуулсугай. Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг

1 Нанзаддорж НАРАНГЭРЭЛ

Турбин цехийн төв насос станцын машинч

2 Чулуунбаатар АВИРМЭД

ДХХАЦ-ийн тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч

3 Ганхүү САРАНЧИМЭГ

НАХ-ийн Жижүүр-цаг бүртгэгч

4 Бадарч БАЯРДАЛАЙ

Механик цехийн тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч

5 Батбаяр ГАН-УЧРАЛ

Эрчим зоогийн газрын касс-операторчин

Цэцэгмаа

Авирмэд

БаярдалайЦолмон Баясгалан

Лхагвасүрэн Адьяамаа

Нарангэрэл

Саранчимэг

Page 2: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

КОМПАНИЙН 2019 ОНЫ 03-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Төлөвлөгөөний биелэлт Горимын даалгавараас 11556.961 мян.кВтц цахилгаан эрчим хүч илүү үйлдвэрлэж, 1045.816 мян.кВтц-аар зөрчиж, төлөвлөгөөг 10511.145 мян.кВтц-аар давуулан биелүүллээ. Цахилгаан эрчим хүчний доод ачаалал 352 МВт, дээд ачаалал 586 МВт байлаа. 3-р сарын 27-ны өдөр манай компанийн үйл ажиллагааны доголдлоос хамаарч 1045,816 мян.кВтц-н зөрчил гарсан.

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

Үзүүлэлт НэгжТухайн сарын Оны эхнээс

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,% Төлөв Гүйц Зөрүү Биелэлт,%ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 286.7 297.2 +10.5 103.7% 925.3 946.9 +21.6 102.3%ДЭХ-ний түгээлт мян.Гкал 368.8 368.8 - 100.0% 1391.8 1391.8 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө: ЦЭХ - 103,7%, ДЭХ - 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

74 11556.961 19 1384.021 1 1045.816 586 352 10511.145

Үйлдвэрлэлийн алба

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 178.291 мян.кВтц буюу 11013.98 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 79.341 мян.кВтц буюу 2266.04 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 8.7 сая.төгрөгний авлагатай ажиллалаа.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 8.3 сая.кВтц-аар давж 102.9%, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 сая.кВтц-аар буюу 0.9% - аар өслөө. Оны эхнээс 16.5 сая.кВтц-аар давж, 101.8% -ийн биелэлттэй байна.

Дулааны эрчим хүчний түгээлт төлөвлөлтөөс 6.4 мян.Гкал-аар давж 101.8%-н биелэлттэй, өнгөрсөн оны мөн үеэс 16.2 мян.Гкал буюу 4.6%-иар өссөн. Оны эхнээс дулааны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөг 1.7 мян.Гкал-аар давуулсан. Үүнээс “УБДС” ХК –д нийлүүлэх дулаан 21,2 мян.Гкал –аар тасарч байна.

Үндсэн тоноглолын ажиллагаа 3-р сард горим ажиллагаанд 7 зуух, 6 турбин оролцсон. Сарын дунджаар зуух, турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байсан. ТГ-4 шинэчлэлд, К-5 их засварт зогссон тул ажиллаагүй. Тайлант сард зуух – 4 удаа, турбин – 5 удаа зогссон.

Нүүрсний зарцуулалт

Уурхай нэгжТухайн сарын

төлөв гүйц зөрүү биелэлтБагануур мян.тн 145.0 145.411 +0.411 100.3%

Шивээ-Овоо мян.тн 150.0 150.55 +0.550 100.4%

Бүгд мян.тн 295.0 295.961 +0.961 100.3%

Мазутын зарцуулалт Энэ сард 100 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 61 тн-г түлж, 39 тн мазут хэмнэлээ. Энэ сард халуун галлагаа 1 удаа, хүйтэн галлагаа 3 удаа хийсэн. Тайлант хугацаанд 3 удаагийн хүйтэн галлагаа хийж 56 тонн мазут, Зуух №7 7ВВ, 7ВА секц хүчдэл буурснаас аваариар зогсож 5 тонн түлсэн. Зуух №1-г 29/III-нд галласан боловч барабаны агаар гаргагч угаараа үлээсэн тул галлагааг зогсоосон.Үргүй зарцуулсан мазут 16 тонн.

Жишмэл түлшний зарцуулалт

Жишмэл түлшний хувийн зарцуулалтыг төлөвлөгөөнөөс цахилгаанд - 21.590 гр/кВтц-аар, дулаанд - 0.257 кг/Гкал-аар бууруулж, нийт 6512 тонн жишмэл түлш хэмнэлээ.

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,16%-иар буюу 537.421 мян.кВтц-аар хэмнэж ажилласан.

№ Үзүүлэлт нэгж03-р сар

төлөв гүйц

1 1тн нүүрс нунтаглахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.нүүрс 30.28 29.90

21тн уур боловсруулахад зарцуулах үлээлт соролтын цахилгаан

кВтц / тн.уур 4.41 4.35

3 1тн тэжээлийн ус шахахад зарцуулах цахилгаан

кВтц / тн.тэж ус 8.55 8.44

4 Эргэлтийн усны насосанд зарцуулагдах цахилгаан % 1.33 1.31

5 Дулаанжуулалтын насосонд кВтц / тн.сүлж.ус 0.63 0.63

Уур усны алдагдал Станцын дотоод циклийг нөхөх химийн цэвэрлэсэн усны зарцуулалтыг 0.65% буюу 9938 тн конденсат хэмнэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад химийн цэвэрлэсэн усны зарцуулалт 214 тонноор нэмэгдсэн. Осмосын халаагч уурын зарцуулалт 3414 тн байлаа.

Бохир конденсатыг цэвэрлэх схемийг ашиглан 5639 м3 усыг БЗК-д өгч ажилласан.

Дотоод циклийн алдагдлыг нөхөхөөр:

○ Зууханд – 516 м3

○ Турбинд – 8971 м3 ус өгсөн. ○ Зуух дүүргэх усны зарцуулалт 318 м3 байлаа.

Page 3: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

2019 ОНЫ 03-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ

2019 оны 03-р сард станцын хэмжээний аваари, 1 болон 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 9 бүртгэгдсэнээс зуух 4 удаа, турбин 5 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ.

Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: ТЦ-1 /55906,2 мян₮/, ТДЦ-1 /13762,8 мян₮/ бүгд-2 /69669,0 мян₮/, мазут зарцуулалтын акт: ТЦ-1 /7418,4 мян₮/, ЗЦ-1 /23739,1 мян₮/, бүгд-2 /31157,5 мян₮/, тоног төхөөрөмж, сэлбэг материалыг ашиглалтаас хасах акт: ЦЦ-4, ТДЦ-2, НАХ-3, ЗЦ-3, ТЦ-2 бүгд-14, тоноглолын аваарийн зогсолтын акт: ЦЦ-1, бүгд-1 нийт 19 ширхэг /100826,5 мян₮/ акт тогтоогдлоо.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн байдалд 1 удаа хэмжилт хийв.

№ Цех нэгжүүд

Дуу шуугиан (85 дб)

Ажлын байрны халуун (12-30оС)

Ажлын байрны чийглэг (30-60%)

Ажлын байрны тоосролт (10 мг/м3)

2018

оны

03

-р с

ар

2019

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2019

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2019

оны

03

-р с

ар

2018

оны

03

-р с

ар

2019

оны

03

-р с

ар

1 ТДЦ 84.7 84.7 20.5 13.5 30.5 30.5 18.2 18.7

2 ЗЦ 90.2 89.3 31.1 21.6 28.6 28.6 11.8 12.2

3 ТЦ 89.7 87.4 30.1 26.2 29.7 29.7

Стан

цын

дунд

аж

15.2

2 м

г/м

3

Стан

цын

дунд

аж

15.3

5 м

г/м

34 Хими 71.9 72.3 26.4 19.4 30.9 30.9

5 Механик 70.2 72.9 22.3 15.7 32.2 32.2

Хяналтын алба

ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР “ШАТДАГ МӨС”

Хятад улсын нефть олборлогчид Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос ус, байгалийн хийн нэгдэл илрүүлжээ. Энэхүү нэгдлээ “Шатдаг мөс”, “Шатамхай мөс” гэж нэрлээд байна. Учир нь мөс шиг харагдах энэхүү бодисыг шатаахад асар их энерги ялгардаг юм байна. “Далайн ёроолд өндөр даралт, нам температурын нөлөөгөөр талсжин нэгдсэн энэ хүчирхэг нэгдэл нь дэлхийн эрчим хүчний ирээдүйг тодорхойлно. Учир нь бид хүн төрөлхтөний эрчим хүчний ирээдүйг аврах томоохон нээлт хийлээ” хэмээн Хятадын холбогдох яам, хүрээлэнгүүдийн удирдлагууд тодотгож байгаа юм байна.

“Шатдаг мөс”-ийг Хонконгийн эргээс 285 км-ийн зайд орших Шэну гэх газраас 1200 метрийн гүнээс олборложээ. Нэг шоо метр “шатдаг мөс” 160 шоо метр байгалийн хийтэй тэнцэж байгааг төслийн багийнхан тогтоосон байна. Газаар явдаг машин 100 литр хийгээр 500-600 км явдаг бол 100 литр “шатдаг мөс”-өөр 50 мянган км зам туулах боломжтой юм байна. Ингэхээр бидний хувьд машиныхаа шатахууны савыг “шатдаг мөс”-нөөс гаргаж авсан түлшээр нэг дүүргэчихсэн байхад эх орноо хэд бол хэд тойрно гэсэн үг юм.

Хятадын Геологийн судалгааны удирдах газрын мэдээлсэнээр тус улс одоогоор 99.5 хувийн агууламжтай шатамхай хийг 100 мянган шоо метрийг олборлоод байгаа гэнэ. “Шатдаг мөс”-ийг молекулын түвшинд нь томруулан судлахад метан болон усны молекулууд маш нягт нэгдсэн байдалтай бат бэх байгааг Сингапурын Үндэсний их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Маш бага температурт, өндөр даралтын дор бий болсон энэхүү бодис нь мөнх цэвдгийн давхарга дээр байгаа аж. Далайн ёроолд ийм төрлийн эрчим хүчний эх үүсвэр байж магадгүй гэдэг таамаглалыг 1960-аад оны үед эрдэмтэд дэвшүүлж байсан ч сүүлийн 10-15 жилд энэ чиглэлийн төслүүд Канад, Хятад, Япон зэрэг орнуудад хэрэгжиж эхэлжээ.

Дэлхийн улс орнуудын хувьд эрчим хүчний шинэ хувилбаруудыг санал болгосны дотор занар нэлээд өндөр

санал авч, олон орон “Занарын хувьсгал”-д нэгдсэн. Тэдгээр орныг Бразил, Хятад, Эстони, АНУ тэргүүлж байгаа бол 20 орчим тэрбум тонн нөөцтэй занартай гэгдээд буй манай улс ч нэлээд дэмжиж тусгай бодлого эхлүүлсэн. Дээрх орнуудын шийдвэр гаргагчдын хувь нефтийн болон эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бие даан шийдэх цор ганц гарц нь шатдаг занар гэж үзсэн. Гэтэл энэ хувьсгал эхэлж ч амжаагүй байтал манай урд хөрш “Шатдаг мөс”-ний хувьсгалаа эхлүүлж “Энэ дэлхийн эрчим хүчний асуудлыг шийдэх гарц нээлээ” гэж нүүр бардам зарлажээ.

Далай ёроолоос гаргаж авсан “Шатдаг мөс” -ний харагдах байдал

Дэлхий даяар “шатдаг мөс”-ний асар их орд байгаа бөгөөд далайн ёроолоос л олборлох боломжтой гэж ташаарч болохгүй гэнэ. Хятадын нефть олборлогчдид улс орнууд “шатдаг мөс”-ийг олборлох сонирхолтой байгаагаа эхнээсээ илэрхийлж цэвдэгтэй бүс нутгуудад хайгуулын ажил хийлгэх “захиалга” өгч байгаагаа дуулгажээ. Энэ төслийн чухал хүмүүсийн нэг профессор Ли Нам “Энэ бол нээлт. “Шатдаг мөс”-ийг боловсруулах үйлдвэрүүдээ даруй нээвэл маш том ирээдүй харагдаж байна. 2025 он гэхэд шинэ төрлийн түлш, эрчим хүчний эх үүсвэрээ амьдралдаа хэрэглэж эхэлнэ” гэжээ.

Судлаачид байгалийн бас нэг чухал нэгдэл, бодис учир ашиглалтад нь одооноос хяналт тавих хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Учир нь байгаль, экологийн асуудал давхар хөндөгдөх нь мэдээж бөгөөд тухайлбал дэлхийн дулааралд метан сөргөөр нөлөөлж болзошгүй гэж сануулж байгаа юм байна.

СХА-ны Архивын мэргэжилтэн Б.Баясгалан

Page 4: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

ЭРЧИМ ХҮЧ ХУРИМТЛУУРЫН ҮНИЙН БУУРАЛТ БА НӨЛӨӨ

СХА-ны Судалгааны инженер Э.Ганбат

Эрчим хүчийг хуримтлуулахад хүндрэлтэй, хэрэглээ үйлдвэрлэл зэрэгцээ явагддаг онцлогтой байсан бол томоохон чадлын эрчим хүч хуримтлуулах технологи үйлдвэрлэлд нэвтрээд 10 орчим жил болж байна. Detox flow battery ба Li-ion battery нь энэ салбартаа үнийн хувьд болон чадлын хувьд бусдаасаа давуу байна.

Олон улсад хэрэгжиж буй том чадлын эрчим хүч хуримтлуурын станцын төслүүдийн хувьд БНХАУ 720МВт*ц чадалтайг, АНУ 1200МВт*ц чадалтайг байгуулахаар төслийн ажил нь явагдаж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь байгалийн хүчин зүйлээс хэт хамаардаг байдлыг бууруулахад эрчим хүчний хуримтлуур нь чухал ач холбогдолтой юм.

Bloomberg new energy finance-ийн сүүлийн үеийн судалгаагаар литийн ион батарейн эрчим хүчний үнэ 2018 оны эхний хагаст 35%-аар буурч мегаватт тутамд 187 ам.доллар болж байна. Мөн далайд суурилуулах салхин цахилгаан станцын өртөг 24%-аар буураад байна.

Нарны болон газарт суурилуулах салхин станцын бүтээгдэхүүний өртөг мегаватт*цаг тутамд 57 ба 50 ам.доллар болж буурсан ба барилгын ажлын зардал нь 2019 оны эхний байдлаар 10%, өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад 18%-аар буурсан байдалтай байна.

Зураг №1. Далай дахь салхин станц /Offshore wind farm/

2012 оноос хойш одоог хүртэлх хэрэгжсэн төслүүдийг харьцуулахад литийн ион батарейн эрчим хүч хуримтлуурын өртөг 76%-аар буурсан байдалтай байна. Үнэ буурснаар эрчим хүч хуримтлуулах станцыг нарны болон салхин станцтай ямар нэгэн татаасгүйгээр хослуулан ажиллуулах, нүүрс болон хийгээр ажиллах станцтай адил сүлжээнд шаардлагатай үед эрчим хүч нийлүүлэх байдлаар ажиллах нөхцөл бүрдэнэ.

/Зураг №2. СЭХ ба эрчим хүч хуримтлуулах станц/

Хоногийн цахилгаан эрчим хүчний ачааллын хэлбэлзлийг оргил ачааллын үед хангаж ажилладаг

уламжлалт эх үүсвэрүүдийн хувьд эрчим хүч хуримтлуур нь одоо нэгэн адил боломжтой эх үүсвэр болон орж ирж байгаа нь өмнөх үеийн сэргээгдэх эрчим хүчний байгалийн хүчнээс хамааралтай байдлыг үгүй болгон, тэдэнд давуу тал олгож байна.

Эрчим хүч хуримтлуур нь сэргээгдэх эрчим хүч буюу ногоон эрчим хүчийг дэмжсэнээр уламжлалт эх үүсвэрүүд болох бохирдуулагч бодисууд /утааны хий, үнс/ ялгаруулдаг станцуудын хувьд тэдгээрийн үйлдвэрлэлийг бага хэмжээгээр хязгаарлах нөлөө үзүүлж эхлээд байна. Цаашид энэ нөлөө улам нэмэгдэх төлөвтэй байна.

Далайд суурилуулсан салхин станцууд нь газарт суурилуулсан салхин станц ба нарны станцаас үнийн хувьд өндөр байдаг. Гэхдээ бүтээгдэхүүний өртөг нь 5 жилийн өмнө мегаватт*ц тутамд 220 ам.доллар байсан бол одоо 100 ам.доллараас доош болсон ба цаашид ч идэвхтэй буурна гэсэн хүлээлттэй байна. Технологийн дэвшил нь энэ бууралтыг дэмжиж байгаа юм.

Нарны хавтангийн үнэ 2018 оны 3 дугаар улиралд 18%-ийн огцом бууралт үзүүлсэн нь томоохон эрчим хүчний үйлдвэрлэгчдийн хувьд цаашид анхаарлаа энэ чиглэлд улам илүү анхаарахад хүргээд байна.

Зураг №3. Нарын болон салхин станц, эрчим хүч хуримтлуурын бүтээгдэхүүний өртөг

Bloomberg new energy finance-ийн гаргасан дээрх график салхин болон нарны хавтангуудын үнийн бууралтыг эрчим хүчний хуримтлуурын үнийн бууралттай харьцуулан харах боломж олгож байна. Энэ судалгааг 46 оны 7000 гаруй үйлдвэрлэгчдийн ажиллаж байгаа эх үүсвэрүүд болон хэрэгжиж буй төслийн зардал болон бүтээгдэхүүний өртгө дээрээс хийсэн бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг олноор байгуулж байна. Тэдгээр эх үүсвэрүүд нь ДҮТ ХХК-ийн зохицуулалтад орж ажиллахад хүндрэлтэй, байгаль цаг уурын нөхцлөөс хамаардаг хүндрэлийг бууруулах, системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд эрчим хүч хуримтлуурыг ашиглах нь чухал ач холбогдолтой юм.

Page 5: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

НАХ-ийн СТНБТХ мэргэжилтэн Ч.Баясгалан

СПОРТЫН МЭДЭЭ МЭДЭЭЛЛҮҮД

*** МҮХАҮТ-аас жил бүр бизнес эрхлэгчдийн дунд уламжлал болгон зохион явуулдаг сагсан бөмбөгийн 2019 оны шилжин явах цомын төлөөх тэмцээн 3-н долоо хоногийн турш амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж 3-р сарын 31-нд аваргуудаа тодрууллаа. Өнгөрсөн оны тэмцээнд манай компанийн дэргэдэх сагсан бөмбөгийн баг тамирчид мөнгөн медаль хүртэж байсан бол энэ оны тэмцээнд хагас шигшээ тоглолтонд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Тэдний дараагийн тэмцээн ЭХС-ын тэмцээн бөгөөд үргэлжлүүлэн бэлтгэлээ базаасаар байна.

*** МВХ болон МВЗХ-оос зохион байгуулж буй “Хөгжлийн лиг”-ийн анхдугаар тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Эхний тойргийн тоглолтуудаас 2-р байраар шалгарсан “Эрчим” багийн хувьд плэй оффын тоглолтонд хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн Эрчим багийн хувьд нилээдгүй туршлага хуримтлуулсан тэмцээн болсон нь дамжиггүй юм. Дараа дараагийнх нь тэмцээнд өндөр амжилт хүсье.

*** 2019 оны Захиргааны аварга нэгж шалгаруулах 4 төрөлт тэмцээн амжилттай явагдаж 3-р сарын 23-нд дүнгээ гаргалаа. Нийлбэр оноогоор ҮА шилжин явах цомын эзэн болсон бол НАХ удаах байрт шалгарлаа. Дашрамд дурдахад өнгөрсөн жил СХА шилжин явах цомын эзэн болж байсан юм.

Page 6: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

СХА-ны Патентийн мэргэжилтэн В.Содномцэрэн

Page 7: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

Эрчим зоогийн газар

ХООЛЛОХЫН УЧИР ...

Аливаа машин төхөөрөмж ажил гүйцэтгэх болон дулаан үйлдвэрлэхийн тулд үйл ажиллагаандаа шаардагдах материал, мөн үйлчилгээ шаарддаг шиг, химийн үйлдвэрүүд нийлмэл бодисын үйлдвэрлэл явуулахын тулд түүхий эд хэрэглэдэг шиг, бидний үйлдвэр болох “бие махбодь” маань нэн тодорхой химийн нэгдлүүдийг авч байж энергийн үйлдвэрлэл явуулдаг. Энэ нь бидний хувьд хоол хүнс юм.

Хоол хүнс нь махбодийг бүхий л шаардлагатай бодисоор хангаснаар биеийн болон оюун санааны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийн хөгжлийг хангаж, биеийн дулааныг хэвийн хадгалахад тусалж байдаг. Хоол хүнс нь амьдралын явцад эд эрхтний нөхөн сэргээлтийг дэмжиж, нийт бодисын солилцооны хэвийн явцыг хангаж байдаг. Ийнхүү бие махбодийн маань үйл ажиллагаанд “шим тэжээлт бодис” болох уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис зайлшгүй шаардлагатай болдог.

Үндсэн шимт бодисууд болох өөх тос, нүүрс-ус, уураг нь энерги нийлүүлэгчид юм. Харин шимт бодис болох аминдэм, эрдэс бодис нь энерги өгөхгүй.

Дээрх шимт бодисуудыг “амьдралын чухал хэрэгцээт”, үйл ажиллагааны үүрэгтэй”, “орлогдох” тэжээлийн ба шимт бодис гэж ангилж үздэг.

○ Амьдралын чухал хэрэгцээт шимт бодисууд Эдгээр шимт бодисуудгүйгээр эрүүл мэндийг хэвийн байлгах боломжгүй бөгөөд эдгээрийн богино хугацааны хомсдол нь биемахбодийн нөөцийг шавхахад хүргэдэг. Хомсдол болохоос эхлээд үхэлд хүргэх хүртэлх хугацаа нь эдгээр бодисыг нөөцлөх биемахбодийн онцлогоос шалтгаална. Жишээ нь: Тосонд уусдаг аминдэмүүд биед тухайлбал элгэнд сайн нөөцлөгддөг бол усанд уусдаг аминдэмүүд тийм биш учраас нөөц нь хурдан дуусдаг. Үүнд: Усанд уусдаг аминдэмүүд, үл орлогдох аминхүчлүүд, эрдэс, ханаагүй тосны хүчлүүд орно.

○ Үйл ажиллагааны үүрэгтэй шимт бодисууд Энэ шимт бодисууд нь үхэлд хүргэхгүй ч тэдгээрийн дутлаас шалтгаалж бодисын солилцоог хямрааж өвчлүүлдэг. Энэ чиглэлийн хүнсний бодист шингэдэггүй нүүрс усыг авч үздэг ба энэ нь гэдэсний үйл ажиллагаанд чухал үүрэгтэй юм.

○ Орлогдох шимт бодисууд Энэ ангилалд энергийн хангамжийн үүргээ орлон гүйцэтгэх боломжтой өөх тос болон нүүрс ус, мөн уургийг авч үздэг. Гэхдээ эдгээр шимт бодисын зохистой харьцааг анхаарах нь чухал.

УурагУураг нь азот агуулсан аминхүчлүүдээс тогтдог бөгөөд хүний биемахбодийн уурагт 20 төрлийн аминхүчил байдаг. Үүнээс зарим аминхүчлүүд /гистидин, изолейцин, лейцин, лизин, метионин, фенилаланин, треонин, триптофан, валин, аргинин/ биемахбодид үүсч бий болдоггүй буюу “үл орлогдох” аминхүчил ба чухал хэрэгцээтэйд

тооцогддог. Харин бусад аминхүчлүүдийг “орлогдох” гэх ба эдгээр нь бусад эх үүсвэр болон үл орлогдох аминхүчлүүдээс хүний биед үүсч бий болох боломжтой.

Хүний биеийн бүтцийн нэгж болох эс нь өөрийн хэрэгцээт уургийг бий болгохын тулд үл орлогдох болон орлогдох аминхүчлүүдийг шаарддаг. Биемахбодийн уургийн эргэлтийн үйл явцад уураг задарч мөн дахин үүсч байдаг. Шинээр үүссэн уургийн ихэнх хэсэг нь эсийн бүтцийг сэргээж, нөхөн төлжүүлэхэд зарцуулагддаг.

Уураг нь хоногийн нийт илчлэгийн 20-25% байх нь зохимжтой.

Өөх тосХүнсний тосны гол бүтэц нь глицерин ба тосны хүчлүүд юм. Тосны найрлагад тосонд уусдаг аминдэмүүд, амт болон өнгөт бодисууд, исэлдэл хамгаалагчид /антиоксидант/, холестерин, ургамлын стерин агуулагдана. Эдгээр нэгдлүүд нь энергийн эх үүсвэр болох, бэлгийн болон бамбайн даавруудын үүсэлт, эсийн бүрхүүлийг

бий болгох, үл орлогдох зарим нэгдлүүдийг зөөвөрлөх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хүнсний тосыг ханасан ба энгийн ханаагүй олон ханаагүй гэж ангилдаг. Ханасан ба энгийн /нэг/ ханаагүй тосны хүчил /Жишээ нь чидун жимсний тосны үндсэн хэсэг болох тосны хүчил/-ийг биемахбодь нь бага молекулуудаас бүтээх төдийгүй нүүрс ус, цардуул, сахараас бий болгодог.

Харин биемахбодь олон ханаагүй тосны хүчлийг бий болгож чадахгүй учир тэдгээрийг үл орлуулагч тосны хүчлүүд гэнэ. Эдгээрийн

төлөөлөл нь линолын хүчлийн бүлэг /омега-6-тосны хүчил/, мөн линолен хүчлийн бүлэг /омега-3 тосны хүчил/ бөгөөд зарим ургамлын тос, тухайлбал маалингийн үр, шар буурцгийн тос, чиа үр, загасны тосонд байдаг.

Өөх тосны хэрэглээ хоногийн нийт илчлэгийн 30-35% байна. Өөх тосны их хэрэглээ нь тосны бодисын солилцоог хямрааж, ханасан тос нь судас өвчлүүлдэг тул дараах ерөнхий зөвлөмжийг анхаарах хэрэгтэй.

○ Өөх тосны хэрэглээ хоногийн нийт илчлэгийн 30%-иас ихгүй бую 75г байна.

○ Хоол хүнсээр авч буй нэг холбоот тосны хүчил, олон хоёрлосон холбоот тосны ханаагүй хүчил, ханасан хүчлийн харьцаа 1:1:1 байх.

○ Нэг холбоот тосны ханаагүй хүчлийн 1/3 нь чидун жимсний тос, цөцгийн тос байх

○ Олон хоёрлосон холбоот тосны ханаагүй хүчлийн 1/3 нь ургамлын тос байх.

○ Хоолоор авах холестериний хэмжээ хоногт 300мг-аас бага байлгах.

Нүүрс-усНүүрс ус нь биед хялбар шингэж илч энерги болдог тул мэдрэлийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой юм. Хоногийн нийт илчлэгийн 50% нь нүүрс уснаас авч байвал тохиромжтой. Энэ нь хоногт ойролцоогоор 300гр болно. Нүүрс ус нь үндсэндээ 2 хэлбэрт ангилагдана.

1. Саахар /энгийн саахар/: Энэ нүүрс ус нь биед маш хурдан шингэнэ. Тэдгээрт усан үзмийн чихэр буюу глюкоз, чихрийн манжингаас гаргасан саахар /сахароз/, жимсний чихэр /фруктоз/, саахар орлогч буюу сорбит. Саахар нь илч энерги өгөх ба өөр бусад тэжээлийн бодис агуулдаггүй.

2. Цардуул /нийлмэл саахар/: Энэ нь удаан шингэж цусанд шимэгддэг. Цардуулаар баялаг хүнс нь илч энерги өгөхөөс гадна аминдэм, эрдэс бодис агуулах ба ихэнхдээ эслэгээр баялаг байдаг. Цардуул нь амны хөндийд болон голчлон гэдсэнд хялбар шингэцтэй бага молекулт саахар болж задрах тул хурдан шингэдэг чихэр юмуу цардуул хэрэглэх нь үндсэндээ ялгаагүй юм. Өөрөөр хэлбэл цардуул юмуу цардуул агуулсан хүнсний зүйл нь худалдаан дахь саахар, фруктоз шиг хялбар шингэхгүй, харин махбодийн бодисын солилцооны явцад удаан боловсорч шингэнэ. Хүнсний гол нүүрс ус нь цардуул агуулсан хүнс буюу үр тарианы зүйл, төмс, хүнсний ногоо юм.

Амин дэмАминдэм нь биемахбодийн хамгийн чухал үйлдлүүдээс эхлээд өсөлт хүртэлх бүх үйл ажиллагаанд онцгой үүрэгтэй. Аминдэмүүд нь органик нэгдлүүд юм. Аминдэмийг тосонд уусдаг /А, Д,Е, К/, усанд уусдаг /В бүлгийн болон С/ гэж ангилна. Тосонд уусдаг амидэмүүд болон аминдэм В12 нь биед харьцангуй сайн нөөцлөгддөг учир байнгын хэрэглээ шаардлагагүй. Харин усанд уусдаг аминдэмүүдийг байнга хэрэглэж байх нь зүйтэй.

ЭрдэсЭрдэс бодис нь хоол хүнсний органик бус найрлагын хэсэг бөгөөд бие махбодийн өсөлт болон бодисын солилцоонд янз бүрийн үүрэг гүйцэтгэнэ. Эрдэс бодисыг бие махбодид агуулагдах хэмжээгээр нь макро эрдэс /махбодь дахь концентраци нь 50мг/кг биеийн жин буюу 0.005%/, түүнээс бага агууламжтайг нь микро

эрдэс гэж ангилна. Эрдэс бодисын өөр нэг шалгуур үзүлэлт нь тэдгээрийн бие махбодид шаардагдах хэрэглээ юм.

Макро эрдэст натри, кали, кальци, фосфор, магни орно. Натри, кали нь биед усны агууламжийг зохицуулж, булчингийн ажил болон олонх төрлийн бодисын солилцоонд оролцдог.

Кальци ба фосфор нь яс болон шүдийг бүрдүүлэх, бэхжүүлэхэд гол үүрэгтэй. Кальци нь мөн цус бүлэгнүүлэх болон булчингийн ажиллагаанд оролцоно.

Микро эрдэст төмөр, цайр, манган, зэс, селен, хром, молибден, кобальт, иод, фтор зэрэг орно. Бүх микро эрдэс нь ферментийн бүрэлдэхүүнд орж бодисын солилцооны тодорхой хэсгүүдийг зохицуулахад оролцоно.

Page 8: “ДЦС-4” ТӨХК-ийн сар тутмын сонин №04 (96) 2019 оны 04-р сарtpp4.mn/wp-content/uploads/2019/04/EM-201904.pdf · судлахад метан болон

МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ДООД МӨЧДИЙН ХУРААГУУР СУДАС ӨРГӨСӨХ ӨВЧИН

Компанийн эмнэлэг

Улаанбаатар хотБГД, 20-р хорооЭрчим хүчний гудамж

Утас: 7017-1284Факс: 7017-1284

Дугаарыг эрхэлсэн: Б.БаясгаланЭхийг бэлтгэсэн: Ц.УуганзаяаХэвлэлтэнд өгсөн: 2019.04.08

Доод мөчинд удаан хугацаагаар даралт ачаалал өгөх, явах зэргээс болж хөлийн тавхайд гарах эмгэг өөрчлөлтийг тавхай хавтгайрах эмгэг гэнэ. Тавхай хавтгайрах эмгэг нь хөлийн хурууны ясны артроз ба судасны өргөсөх өвчинтэй хавсарч тохиолдох явдал элбэг байдаг.

Эмгэг жам: Хавтгай тавхайн үед хөлийн улны булчин, холбогч эдийн сулрал болсонтой холбоотой хөлийн улны нумны хүнхэр хэсгийн арьсан доорх зөөлөн эдийн зузаарал болж, хөлийн нумны үүрэг нь бүрэн алдагдана.

Эмнэл зүй ○ Архаг удаан явцтайгаар явагдана. ○ Хөлийн эрээн булчингаар чинэрэх, гуя шилбээр

янгинаж өвдөх ○ Хөлийн хэлбэр алдагдах ○ Хөлийн тавхайд эвэр ургаж хөл амархан цуцах,

хөл гадагш майга гишгэгдэх ○ Тавхай шилбээр арьс хөхөрч, хавагнах

Зовиур ○ Хөлийн эрээн булчингаар татах, чинэрэх, гуя

шилбээр янгинаж өвдөх ○ Хөлийн тавхайд эвэр ургаж хөл амархан цуцах,

хөл гадагш майга гишгэгдэх ○ Тавхай шилбээр арьс хөхөрч, хавагнах ○ Хөлийн улаар өвдөх, гишгэж чадахгүй болох ○ Хөл оройдоо илүүтэй хавагнаж буурна. ○ Амархан ядарч удаан зогсох боломжгүй болох

Харахад ○ Хөлийн тавхай, нум арилсан. ○ Удаан зогсоход тавхай улаан хүрэн болно.

Үзлэгт ○ Хөл, тавхай орчим эмзэглэлтэй болох ○ Хэлбэр алдагдаж өргөсөх, гадагш

Оношлогоо ○ Рентген зураг- Хөлийн тавхайн холбогч

шөрмөснүүд суларснаас хөлийн нум тэнийж тэгширсэн, ясны ургалт харагдана.

○ Биохими-кальц, фосфор үзэх

Ялган оношлогоо ○ Гэмтлийн гаралтай хавтгай тавхай ○ Төрөлхийн хавтгай тавхай

Эмчилгээ ○ Хөлийн тавхайн холбогч эд, булчин, шөрмөсний

үйл ажиллагаа сайжруулах дасгал хийх ○ Зориулалтын гутал өмсөх/ нум өндөрлөсөн / ○ Шавар, физик эмчилгээ

Урьдчилан сэргийлэлт ○ Ажлын дундуур 5-10 минут түр засварлаж хөл

амраах ○ Зогсоо ажиллахаас аль болох зайлсхийх ажилдаа

өндөр сандал тавьж суух ○ Дасгал хөдөлгөөн хийх

Хөдөлмөр зохицуулалт ○ Нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд эмчилж,

ажиглах ○ Удаан хугацаанд дахилт өгвөл хөдөлмөрийн

нөхцөл 6 сарын хугацаагаар солих ○ Байнга давтагдвал өөр мэргэжил эзэмшүүлж,

ажлаас бүр мөсөн чөлөөлөр арга хэмжээ авна.