bairshiliin shiidwer gargalt

30
Байршил Сэдвийн агуулга: 1. Байршилын шийдвэр гаргах шаардлага 2. Байршилын шийдвэр гаргалтын мөн чанар 3. Байршилын шийдвэр нөлөөлдөг хүчин зүйлс 4. Байршилын төлөвлөлт 5. Байршилын шийдвэр гаргадаг аргууд 1.Байршилын шийдвэр гаргах шаардлага Байршилын шийдвэр нь байгууллага бүрийн стратегийн төлөвлөлтийн салшгүй хэсэг юм. Байгууллага бүхий л амьдралынхаа туршид хамгийн цөөхөн магадгүй ганц л удаа гаргаж байдаг шийдвэр бол байршилын шийдвэр бөгөөд байгууллагын хөгжлийн ирээдүйн чиг хандлага байршлын сонголтоос ихээхэн шалтгаална. Ямар ч байгууллага шинээр үйл ажиллагаа эхлэх, одоогийн байршил оновчгүй байгаа тохиолдолд шинээр цэг гаргаж байдаг ба зарим байгууллага зах зээлийн хувьд оновчгүй байрласнаас эсвэл тухайн байршилд зардал ихэссэн, орлого буурсан зэргээс болж байршлын шийдвэр гаргаж байдаг. Үйлчилгээний байгууллагын хувьд байршил нь маш чухал гэж ойлгодог нь буруу бөгөөд үйлчилгээ нь хэрэглэгчгүйгээр үйл ажиллагаа нь явагддаггүй учир зах зээлээ даган байрших нь зайлшгүй мөн үйлдвэрлэлийн оновчтой байршил нь гарцаагүй үр дүнтэй зардал багатай ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

1.793 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

Байршил

Сэдвийн агуулга:

1. Байршилын шийдвэр гаргах шаардлага

2. Байршилын шийдвэр гаргалтын мөн чанар

3. Байршилын шийдвэр нөлөөлдөг хүчин зүйлс

4. Байршилын төлөвлөлт

5. Байршилын шийдвэр гаргадаг аргууд

1.Байршилын шийдвэр гаргах шаардлага

Байршилын шийдвэр нь байгууллага бүрийн стратегийн төлөвлөлтийн

салшгүй хэсэг юм. Байгууллага бүхий л амьдралынхаа туршид хамгийн

цөөхөн магадгүй ганц л удаа гаргаж байдаг шийдвэр бол байршилын

шийдвэр бөгөөд байгууллагын хөгжлийн ирээдүйн чиг хандлага байршлын

сонголтоос ихээхэн шалтгаална. Ямар ч байгууллага шинээр үйл ажиллагаа

эхлэх, одоогийн байршил оновчгүй байгаа тохиолдолд шинээр цэг гаргаж

байдаг ба зарим байгууллага зах зээлийн хувьд оновчгүй байрласнаас

эсвэл тухайн байршилд зардал ихэссэн, орлого буурсан зэргээс болж

байршлын шийдвэр гаргаж байдаг. Үйлчилгээний байгууллагын хувьд

байршил нь маш чухал гэж ойлгодог нь буруу бөгөөд үйлчилгээ нь

хэрэглэгчгүйгээр үйл ажиллагаа нь явагддаггүй учир зах зээлээ даган

байрших нь зайлшгүй мөн үйлдвэрлэлийн оновчтой байршил нь гарцаагүй

үр дүнтэй зардал багатай ажиллах нөхцлийг бүрдүүлдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

2.Байршлын шийдвэр гаргалтын мөн чанар

Байршилын шийдвэрийн ач холбогдол нь:

1. Байршилын шийдвэр нь засч залруулахад маш хүндрэлтэй урт

хугацааны туршид, магадгүй бүхий л амьдралынх нь хугацаанл ач

холбогдолоо алдахгүй байх нь элбэг тохиолдоно.

2. Үйл ажилгааны үр дүн болон зардлуудад байршил нь байнга нөлөөлж

байдаг. Тухайлбал байршлын оновчгүй шийдвэр нь тээврийн зардлыг

материалын хомсдолд оруулж ингэснээр зах зээлээ алдаж болох ба

үүнээс болж өрсөлдөөнд давуу байдлаа алдахад хүргэснээр

үйлдвэрлэл бүхэлдээ үр ашиггүй ажиллах шалтгааны эх үүсвэр нь

болно.

Байршилын шийдвэрийг боломжтой хэд хэдэн байршилын хувилбаруудаас

сонгох нь үр дүнтэй. Ашгийн байгууллагын хувьд байршил нь ашигтай

ажиллах боломжинд, ашгийн бус байгууллагын хувьд зардлаа

хэрэглэгчидэд үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад чиглэсэн

бөгөөд оновчтой байршил эрж хайх шаардлага нь боломжтой байршилын

тоог нэмэгдүүлдэг.

Байгууллага байршлаа солих эсвэл шинэ байршил хайх хэдэн чиглэл

байдаг. Үүнд:

1. Одоо байгаа газраа хүчин чадлаа газраа нэмэгдүүлэх тэлж

өргөжүүлэх замаар нэмэгдүүлж болно. Энэ нь зардал их шаарддаг ч

энэ зардал нь ямагт шинэ байршлын зардлаас харьцангуй бага учир

нь шинэ байршилд үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө заавал

тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

2. Жижиглэн худалдаалах цэг болон салбар нэгжээ шинэ газар

байгуулах явдал нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох ба

зах зээлээ хамгаалах шинэ зах зээлд нэвтрэх боломжтой. Энэ

www.zaluu.comwww.zaluu.com

хандлага нь өрсөлдөгчдөө зах зээлд нэвтрэн орохоос сэргийлж зах

зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэхх боломжийг олгодог.

3. Байгууллага одоогийн байрлалаасаа өөр байрлал руу шилжих нь маш

олон хүчин зүйлээс хамаарна.Жишээ нь: засаг захиргааны

шаардлагуудаас хамаардаг бөгөөд энэ тохиолдолд хуучин газраа

үлдэх эсвэл шинэ байршилд очих хоѐрын хооронд зардал, орлого, үр

дүн зэргийг харьцуулах шаардлагатай.

4. Байгууллага шинэ байршил сонгохгүй байж болох ба учир нь дээрхи

хэдэн чиглэлийн сонолт нь үр дүн болоод зардлын хувьд одоогийн

байршилаас илүү дээр зүйлгүй бол хуучин байршилдаа үлдэж болно.

3.Байршилын шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйлс

Байршлын шийдвэрт маш олон хүчин зүйлс нөлөөлдөг боловч үйлдвэрлэл

үйлчилгээний онцлог болон эрэлтээс шалтгаалаад зарим хүчин зүйл нь

тухайн байршилд хүчтэй заримд нь сул нөлөөлдөг ба огт нөлөөлөлөхгүй

хүчин зүйл ч байдаг.

Байршлын шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйлс:

Түүхий эд материал: Байгууллага түүхий эд материалын дэргэд байрших 3

шаардлага байна.

1. Зайлшгүй байдал:Өөр байршил эрж хайх боломжгүй түүхий эдийг

тээвэрлэж болохгүй фермерийн аж ахуй, газар тариалан, уул уурхайн

үйлдвэрлэл, ойн ба загасны аж хауй зэргийг түүхий эдийн дэргэд

байрлуулдаг.

2. Түүхий эд материал нь тээвэрлэлтийн аяыг даахгүй : хурдан муудаж,

гэмтдэг тохиолдолд түүхий эдээ түшиглэн үйлдвэрлэлээ байршуулдаг

3. Тээвэрлэлтийн зардал: өндөр байх нь түүхий эдийг түшиглэх

шаардлагыг мөн харуулна. Овор, жин ихтэй түүхий эдийг тээвэрлэж

үйлдвэрлэл явуулснаас бүтээгдэхүүнээ зөөж борлуулах нь бага

зардалтай байх үйлдвэрүүд байдаг.

Зах зээл:

www.zaluu.comwww.zaluu.com

Ашгийн байгууллагын хувьд өрсөлдөөнд давуу байдлаа хадгалж байхыг

байнга эрмэлзэж байдаг учир зах зээлээ даган байршдаг бол ашгийн бус

байгууллагууд хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээнийхээ шаардлагаар зах

зээлдээ ойр байршдаг.Хэрэглэгчид шигүү суурьшсан байршлын хувьд

бүтээгдэхүүн үйлчилгээ илүү өндөр үнэтэй байх ийм байршилд

үйлчилгээний газрууд болон жижигхэн худалдаалах цэг салбар олноор

байршсан ба ижил төрлийн бизнес эрхлэгчид нь хэрэглэгидэд нэгэн

газраас олон сонголттойгоор худалдан авах боломжийг олгох үүднээс

ойролцоо байрлах нь их байдаг.

Улсын ихэнх үйлчилгээ хэрэглэгчидийн зайлшгүй шаардлагын үүднээс зах

зээлээ дагаж газар зүйн байршлын хувьд тарж байршсан байдаг.

Хөдөлмөрийн хүчин зүйл:

Ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх болоамж мэдлэг ур чадвар,

хөдөлмөрийн зардал, цалин хөлсний түвшин, хөдөлмөрийн бүтээмж,

ажилд хандах хандлага, мөн түүнчлэн эдгээр асуудлуудтай холбогдон гарч

ирдэг үйлдвэрчний эвлэлийн бодлогууд зэрэг нь байршлын сонголт хийхэд

нөлөөлдөг. Ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх боломж гэдэг нь нэг талаас

ур чадвар, мэдлэг мэргэжилтэй ажиллах хүчний асуудал, нөгөө талаас

ажиллагсад хөдөлмөр эрхлэхэд нөлөөлөх дэд бүтэц гэхчилэн ажилчидтай

холбогдон гарч ирдэг олон асуудлууд юм. Хөдөлмөрийн зардал нь

байгууллагын зүгээс олгож буй цалин хөлс болон хөдөлмөрийг

эрчимжүүлэхтэй холбогдон гарч ирдэг ба энд ажиллах хүчний шилжилт

хөдөлгөөн болон сул зогсолт ажилдаа хандах хандлага болон ажлаас авах

ханамж ажилчдыг сургаж дадлагажуулах асуудал. Цалин хөлсний түвшин

нь зарим үед байршлын сонголт хийхэд чухал нөлөөлж болно. Энэ үед

тухайн бүс нутгийн цалин хөлс болон амьжиргааны түвшин салбарын

цалин хөлсний түвшинтэй холбогдон гарч ирдэг.

Бусад хүчин зүйлс: Цаг агаарын нөхцөл болон орон нутгийн засаг

захиргааны бодлого хууль эрх зүйн зохицуулалтууд болон татварын

www.zaluu.comwww.zaluu.com

бодлого бүс нутгийн хууль эрх зүйн орчны ялгаа, түүхий эдийн олдоц ба

түүний үнэ, чанар, дэд бүтцийн хөгжил, газрын нөхцөл газрын үнэ, түүний

зэргэлэл зэргийг нэрлэж болно. Газрын зэрэглэлээр газрын үнэ ялгавартай

тогтоогдох нь үйлдвэрлэлийн зардалд нөлөөлнө. Мөн газрын нөхцөл,

хөрсний онцлог байдал нь хэдийгээр байршил нь тохиромжтой ч гэсэн

ашиглах боломжгүй байх бөгөөд эдгээрээс гадна урт хугацаанд өргөтгөх

боломжийг ч харгалзан үздэг.

4. Байршлын төлөвлөлт Байршлын төлөвлөтийн талаарх шийдвэр нь аливаа байгууллагын удирдах

ажилтнүүдын гаргаж байгаа гол шийдвэр юм. Учир нь энэ байгууллагын

удирдах урт хугацаанд нөлөөлдөг их хэмжээний хөрөнгө оруулалтыг

шаарддаг.

Байршлыг сонгох 4 арга зам байдаг.

Хүчин зүйлээр үнэлэх арга

Хугарлын цэгийн шинжилгээ

Хүндийн төвийн арга

Тээврийн бодлогийн арга

5.Байршлын шийдвэр гаргах үндсэн үе шатууд шийдвэр

гаргалтанд ашиглагддаг аргууд

Байршлын шийдвэр гаргах үе шатууд:

1. Байршлын боломжит хувилбаруудыг үнэлэхдээ зөвхөн өнөөдрийн

байдлаар биш цаашид ч ашиг орлого, эсвэл үйлчилгээний цар хүрээ

өсч байхаар шалгуурыг тогтоодог.

2. Байршилд нөлөөлж буй хүчин зүйлсээс аль нь чухал нөлөөтэйг

тодорхойлно.

3. Байршлын хувилбарыг болоьсронгуй болгохдоо байршлын ерөнхий

бүсчлэлийг тогтоох ба талбайн ашиглалтыг хэвийн байлгаж чадах

хамгийн бага хэмжээг тогтоодог.

www.zaluu.comwww.zaluu.com

Байршлын шийдвэр гаргалтанд дараахь аргуудыг өргөн ашигладаг.

Тээврийн бодлого

Хүчин зүйлсийг үнэлэх арга

Зардал-тоо хэмжээний харьцуулалт хийх арга

Гравитацын төвийг олох арга

Тээврийн бодлого.

Энэ нь байршилд нөлөөлөх олон хүчин зүйлийн нөлөөллийг

харгалзахгүйгээр зөвхөн тээвэрлэлтийн зардал хамгийн бага баых болон

нөөцийн хуваарилалт хамгийн боломжтой байх нөхцлийг хайхад

ашиглагддаг шугаман программчлалын бодлогоюм. Хамгийн бага тээврийн

зардалтай хувилбарыг сонгох шийдлийг гаргадаг.

Хүчин зүйлсийг үнэлэх арга.

Байршилд нөлөөлөх хэд хэдэн гол хүчин зүйлсийг бүртгэн тэдний

нөлөөллийн хувийг хувилбар бүрд тогтоон сонголт хийдэг. Сонголт хийхэд

дараахь үе шатуудыг баримтлана.

1. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлдөг.

2. Эдгээрийг харьцуулан ач холбогдлоор нь хувилах ба нийлбэр нь

100% байдаг.

3. Байршлын хувилбар бүрд эдгээр нөлөөллүд нь хэр зэрэг тааламжтай

байхыг мөн оноо өгч харуулах ба энэ онооны хязгаар нь 0-100 хүртэл

байна.

4. Хувилбаруудын оноо ба хувийг үржүүлж нийт оноог гаргаж өндөр

оноотой байршлыг сонгодог.

Зардал тоо- хэмжээний хувьд харьцуулалт хийх арга.

Баршлын шийдвэрийг өгөгдсөн байршлуудын хувьд зардал болон орлогыг

тоо хэмжээний тодорхой заагт тодорхойлж, түүнийгээ харьцуулж шийдвэр

гаргадаг арга юм. Эрэлтийн тодорхой хэмжээнд аль байршил нь хамгийн

www.zaluu.comwww.zaluu.com

бага зардалтай эсвэл хамгийн их ашигтай болохыг тооцоолж график дээр

харуулна.

Гравитацын арга. Хүндийн төсвийн арга.

Энэ арга нь газар зүйн байршлын хувьд оновчтойг соноход чиглэгддэг ба

тоо хэмжээ ба байршлын зайны хоорондын уялдааг авч үздэг онцлогтой энэ

аргыг хөдөө аж ахуйд худаг ус гаргах, жижиглэн худалдааны цэгийг хангах

агуулах, бөөний төвийг байршуулах зэрэгт ашигладаг.

Хөдөлмөр зохион байгуулалт

Ажлын арга барил, ажлын агуулгыг нарийвчлан тогтоож өгдөг.

Дараахь асуудлыг хөдөлмөр зохион байгуулалтыг хийхдээ анхаарах нь

зүйтэй.

Туршлагатай ажилчидтай байх ѐстой

Байгууллагаас үйл ажилгаа нь тухайн байгууллагын зорилго

зорилттой нийцэх

Хөдөлмөрийн журамтай байх ѐстой

Удирдлага болон ажилчид хөдөлмөр зохион байгуулалтын үйл

ажилгааг мэддэг

Хөдөлмөр зохион байгууламжийг оновчтой зохион байгуулахын тулд доорхи

зарчмуудыг байрмталдаг.

Иж бүрэн байх зарчим

Хөдөлмөр зохион байгуулалтын талаарх авч буй арга хэмээн

оновчтой байлгах

Эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчим

Хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгохын тулд дараах аргыг

ашигладаг.

Хөдөлмөрийн хувиарыг нарийвчлан гаргаж, хөдөлмөр хоршилтыг

боловсронгуй болгох

Ажлын байрны дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болнох

www.zaluu.comwww.zaluu.com

Хөдөлмөрийн процессийг гүйцэтгэх арга хэлбэрийг боловсронгуй

болгох

Ажилчидын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах

Ажлыг бодитоор үнэлж, цалин урамшууллыг бий болгох

Ажлын хуваарилалт

1. Ажлын хуваарилалтын тухай ерөнхий ойлголт

2. Бөөний үйлдвэрлэлийн системд ажлын хуваарилалтыг хийх

3. Багцын үйлдвэрлэлд ажлын хуваарь хийх

4. Ширхэгийн үйлдвэрлэлийн ажлын хуваарилалт

- Ганттын хүснэгт

- Ажлын дараалал тогтоох болон ачааллыг хуваарилах

1.Ажлын хуваарилалтын тухай ерөнхий ойлголт

Ажлын хуваарь гэдэг нь үйлдвэрлэлийн системийн богино хугацааны

төлөвлөлт ба хүчмщин чадлын төлөвлөлт, нөөцийн төлөвлөлт ерөнхий

төлөвлөлт зэргээр тодорхойлсон үйл ажиллагааны төлөвлөгөөг

гүйцэтгэхийн тулд тоног төхөөрөмж багаж хэрэгсэл болон бусад нөөцөд

зохицуулан ажиллагчдын үйл ажиллагааг цаг хугацааны хувьд зохицуулан

ажиллагчдын үйл ажиллагааг цаг хугацааны хувьд зохицуулах

нарийвчилсан төлөвлөлт юм. Өөрөөр хэлбэл ажил үүргийн нарийн

календарчилсан хуваарилалтыг хийх ба гүйцэтгэх цаг хугацаатай нь хамт

төлөвлөдөг ба үйлдвэрлэлийн шийдвэрүүдийн эцсийн шат юм.

Тодорхой мэргэжлийн хүмүүс ямар нэгэн ажлыг дагнан хийхээр тогтсон

хөдөлмөрийн хувиарыг мэргэжлийн хувиар гэнэ.

Цех дотоодын хоршил

Цеех хоорондын хоршил

www.zaluu.comwww.zaluu.com

Бригадын дотоодын хоршил

Ажлын байрны зохион байгуулалтыг сайжруулахын тулд хүүн зориулан

төсөл бичих шаардлагатай.

Шинээр байршуулах ажлын байрны зориулалтыг тодорхойлж өгнө.

Ажлын байрны даалгаврыг боловсруулах

үндсэн тоног төхөөрөмжийн сонголтыг хийх

Түүнд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх.

Ажлын байрыг тоног төхөөрөмжөөр хангах 4 арга зам.

үндсэн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж

Туслах тоног төхөөрөмж

Технологийн нарийн тоног төхөөрөмж

Зохион байгуулалтын тоног төхөөрөмж

Хүчин чадлын шийдвэр гаргалтаар үйлдвэрлэлийн шаталсан шийдвэр

гаргалт эхэлдэг бөгөөд ихэвчлэн урт хугацааг хамарсан шийвэр байдаг. Энэ

төлөвлөлтөөр тоног төхөөрөмж барилга байшингийн ашиглалтын ерөнхий

хандлага ба эрэлтэнд үндэслэсэн үйлдвэрлэлийн хэмжээг тогтоож

тодорхойлж өгдөг ба үүн дээр үндэслэж бараа материал болон бусад

нөөцүүдийн татан авалтын хэмжээ ажиллах хүчний тоо хэмжээ эдгээрийг

хэрхэн ашиглах хуваарилах асуудлыг ерөнхийд нь шийдвэрлэдэг бол

нэгдсэн төлөвлөлтөөр эдгээр ажлыг хэрхэн үйлдвэрлэх хүчин чадлыг хэрхэн

эрэлтэнд зохицуулах ба түүнийг ямар зардлаар хийхийг тодорхойлж өгдөг.

Ажлын хуваарилалтаар дээрхи ажлуудыг өдөр тутам хэрхэн зохицуулах нь

тодорхой болдог бөгөөд энэ нь нэгдсэн төлөвлөлтүүдийн уялдаа холбооны

үр дүнд үйлдвэрлэлийн процесс дахь бүхий л төлөвлөлтүүд нь илүү

нариййсч үүрэг даалгаварын хуваарилалт илүү тодорхой болдог.

Ажлын хуваарилтын гол зорилго нь байгууллагын ажиллах хүчин болон

тоног төхөөрөмжийн хүчин чадал болон бусад нөөцүүдийг зөв зохистой

www.zaluu.comwww.zaluu.com

ашиглах тэдгээртэй хэрэглэгчидийн хүлээлт бараа материалын нөөц болон

үйл ажиллагааны процесс зэргийг холбодог.

2.Бөөний үйлдвэрлэлийн системд ажлын

хуваарилалтыг хийх

Гарц нь тасралтгүй бүтээгдэхүүний нэр төрөл нь цөөн үйлдвэрлэлийн

хэмжээ их байх ба ажлууд хоорондоо бараг завсаргүй бөгөөд ихэвчлэн

дамжлагаар явагддаг үйл ажиллагаа нь стандартчлагдсан байдаг.

Бөөний үйлчилгээний шат дамжлагуудын зохион байгуулалтын гол асуудал

нь дамжлагуудын ажлыг болон тэдний үргэлжлэх хугацааг тэнцвэржүүлэх

явдал бөгөөд энэ нь тоног төхөөрөмжийн болон технологийн шаардлагад

үндэслэгддэг. Энэ системийн хувьд том бэхшээл байдаг нь шат

дамжлаганд ямар нэгэн доголдол гарахад дараа дараагийн дамжжлагуудад

хүлээлт үүсэх систем тэр чигээрээ доголдолд орох аюултай .

Системийн амжилттай төлөвлөгөө зохиоход дараах хүчин зүйлс нөлөөлнө.

1. Үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний төлөвлөт системийн жигд

ажиллагааг хангахын тулд зардал болон үйлдвэрлэх боломж нь чухал

хүчин зүйл болно.

2. Урсгал засвар ажлын тасралтгүй явцыг хангахуйн бэлэн байдлыг

тоног төхөөрөмжийн хувьд зайлшгүй тооцох шаардлагатай.

3. Гэнэтийн эвдрэл гэмтэр гарсан тохиолдолд шуурхай засварлах

4. Хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнний хослолыг олох бага зардлаар

хүссэн гарцыг бий болгохдоо орцын оновчтой хослолыг олох

шаардлагатай.

5. Чанартай холбоотой асуудал өөрөөр хэлбэл дамжлагын явц дахь

чанарын доголдол нь үйлдвэрлэлийг тасалдуулах төдийгүй үүний

үйлдвэрлэлийг тасалдуулах төдийгүй үүний үйлдвэрлэлд зарцуулсан

маш олон нөөц үүр ашиггүй хаягдал болох аюултай бөгөөд энэ нь

зардлыг ихэсгэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

6. Нийлүүлэлтйн хугацаа хэмжээ болон чанарын найдвартай байдал

зэрэг нь ажлын зохистой хуваарилалт хийхэд зайлшгүй асуудал

бөгөөд эдгээр нь нөгөөдөө нөлөөлж байдаг.

3. Багцын үйлдвэрлэлд ажлын хуваарь хийх

Гарц нь тодорхой хугацаанд бөөнөөр гарч байдагтай хобогдон энэ

хугацаанд дараагийн нөөцийг бэлэн байлгах асуудал чухлаар тавигддаг.

Нөөцийг үйлдвэрлэлд оруулах бэлтгэх ажилчдын тоо нь тухайн багцын

бэлэн гарц гарах хугацаа болон ажилчдын ур чадвараас хамаардаг. Энэ

системийн гарц нь нилээд их хэмжээтэй байдаг бол бөөний үйлдвэрлэлийн

хувьд ажлын хуваарилалт хийдэг зарчмуудыг ашиглаж болдог.

Энэ системд 2 үндсэн асуудал гарч ирдэг.

1. Үйлдвэрлэлийн гарц ямар түвшинд байх

2. Ажлын ямар дэс дарааллаар гүйцэтгэх вэ?

4.Ширхэгийн үйлдвэрлэлийн ажлын хуваарилалт

Үйлдвэрлэл нь ихэвчлэн олон төрлийн бүтээгдэхүүний цөөн тоотойгоор

үйлдвэрлэх учир ихэвчлэн захиалгаар явагдах бөгөөд захиалга бр дэх

нөөцүүдийн хэмжээ өөр байдгаас үйл ажиллагааны дараалал болон ажлын

хуваариалалт нь төвөгтэй болдог.

Ширхэгийн үйлдвэрлэлд

1. Ажлын ачааллыг яаж хуваарилах вэ?

2. Ажлын дараалыг хэрхэн тогтоох вэ?

гэсэн 2 үндсэн асуудал тавигдана.

Ачааллыг хуваарилах гэдэг нь ажлын байранд гүйцэтгэх ажлуудыг

ногдуулна гэсэн үг юм. үйлдвэрлэлийн ба тохируулгын зардал ба ажлын

хүлээлт сул зогсолт хамгийн бага байхаар зохицуулалт хийх шаардлагатай

ингэж ажлыг ачааллыг хуваарилахад хувь хүний мэдрэмжээс эхлээд

шугаман программчлалын гэх мэт олон аргуудыг ашигладаг.

Ганттын хүснэгт

www.zaluu.comwww.zaluu.com

Хенри Гантт боловсруулсан түүний нэрээр нэрлэгдэх болсон хүснэгтийг

үйлдвэрлэлд ажлын хуваарилалт хийхэд өргөн ашигладаг. Энэ хүснэгтээр

хийгдэх ажлуудыг үргэлжлэх хугацаа болон нөөцтэй нь харуулдаг Ганттын

хүснэгтийг хамгийн өргөн хэрэглэгддэг.

Календарчилсан график

Менежерүүд үйл ажиллагааны төлөвлөлтийг хянаж байх боломжтой байх

үүднээс календарчилсан графикыг ашиглах нь элбэг байдаг. Үүнийг ганттын

хүснэгт маягаар харуулж болох ба хэвтээ тэнхлэгч хугацааг босоо тэнхлэгт

ажлуудыг тэмдэглэж төлөвлөсөн ажлуудыг тэмдэглэхээс гадна гүйцэтгэлийг

ч мөн тэмдэглэх боломжтой юм.

Шуггаман программчлалын арга

Ажлын төлөвлөлт хийхдээ зардал ашиг үр дүн ба нөөцийн хувьд хамгийн

оновчтой хослол бүхий сонголтыг олход чиглэгддэг.

Бараа материалын нөөцийн удирдлага

1.Нөөцийн удирдлагын мөн чанар агуулга

2.Үйлдвэрлэлд бараа материалыг нөөцлөх зайлшгүй шаардлагууд

3.Бараа материалын нөөцийн хяналт ба бүртгэлийн систем

4.Нөөцийн захиалгын оновчтой тоо хэмжээг тодорхойлох үндсэн загвар

5.Нөөцийн үнийн хөнгөлттэй загвар

6.Нөөцийн төлөвлөлтийн загварууд

7.Аюулгүйн нөөц

1.Нөөцийн удирдлагын мөн чанар агуулга

Түүхий эд материалын нөөц

Хагас болон түүхий эд

Эцсийн бүтээгдэхүүн буюу бэлэн бүтээгдэхүүн

www.zaluu.comwww.zaluu.com

Үйллдвэрийн удирдлагын хувьд нөөцийн төлөвлөлт үйл явц нөөц түүний

татан авалт хяналтанд гол анхаарлаа хандуулдаг.

Зориулалтын шинж чанараар - хамааралтай эрэлт

- хамааралгүй эрэлт гэж 2 ангилна.

Хамааралтай эрэлт нь: завсарын бүтцийн эрэлт юм. Өөрөөр хэлбэл

үйлдлийн процесст эд анги түүхий эд материлаг энэхүү зориулалтаар

хэрэглэгддэг нөөцийн эргэлтийг хэлдэг.

Хамааралгүй эрэлт: нь бэлэн бүтээгдэхүүний эрэлт ба шууд хэрэглээнд

байх бүтээгдэхүүний эрэлтийг хамааралгүй эрэлт гэнэ.

Үнийн хөнгөлөлт үзүүлэх үеийн загвар нөөцөд хяналт тавихын тулд бүртгэлд

2 системийг ашиглладаг.

1.үечилсэн нөөцийн бүртгэлийн систем

Энэ нь тодорхой нөөцөд бүртгэл хийж тооллого хийх

2.үргэлжилсэн бүртгэлийн систем

үйлдвэрлэлийн үйл ажилгааны явцад нөөцөд тасралтгүй тооллого хийхийг

хэлнэ.

2.Үйлдвэрлэлд бараа материалыг нөөцлөх

зайлшгүй шаардлагууд

Үйлдвэрлэгчид байнга тодорхой хэмжээний нөөцтэй байх нь үйл ажиллагааг

тасралтгүй явуулахад зайлшгүй хэрэгтэй гэж үздэг мөртлөө энэхүү нөөцийн

хэмжээ нь ямар түвшинд байх нь оновчтой вэ? гэдэгт анхаарлаа

хандуулдаггүйгээс болоод үйлдвэрлэлийн зардлыг ихэсгэж байгаагаа

мэдэрдэггүй.

Үйлдвэрлэлд бараа материалыг нөөцөлж байдаг хэд хэдэн шалтгаан бий.

1. Үйлдвэрлэлийг тасралтгүй жигд явуулахын тулд нөөцөлдөг.Эрэлт нь

хугацааны хувьд тодорхой хэмжээний хэлбэлзэлтэй болл энэхүү

эрэлтийн хэлбэлзлийг нөөцөөрөө хангах зорилгоор үйлдвэрлэлийг

тасралтгүй явуулж гарц нь эрэлтээс их үед бүтээгдэхүүнээ нөөцөлдөг.

2. Хүлээгдэж буй эрэлтийг хангахын тулд нөөцтэй байна

www.zaluu.comwww.zaluu.com

3. Үйлдвэрлэл хуваарилалтын систем болон үйлдвэрлэлийн үе

шатуудыг хооронд нь холбох үүднээс нөөцийг хадгалж байдаг.Аль нэг

системд нь гарсан доголдол байгууллагын бүхий л үйл ажиллагаанд

нөлөөлөх учир нөөц нь энэ хүндрэлээс сэргийлэх боломжтой байдаг.

4. Нөөцгүйдлээс хамгаалах үйлдвэрлэлийн нөөцийн нийлүүлэлт

тасалдах эсвэл эрэлт ихэссэн үед нөөцийн эрэлтийн хомсдлоос

гарахад тусална.

5. Захиалгын циклын давуу талыг ашиглах нөөцийг худалдан авалтын

болон захиалгын зардал нь тодорхой тоо хэмжээнд бага байдгаас

шалтгаалж нөөцөлдөг.

6. Үнийн өсөлтөөс сэргийлэх болон нөөцийн хомсдол бий болох

таамаглалтай үед бараа материалыг нөөцөлдөг нөөцийн үнэ ихсэх

хандлагатай байгаа үед их хэмжээгээр нөөцлөх нь элбэг тохиолдоно.

7. Үйл ажиллагаа нь тодорхой хугацааг шаардаж байдаг бөгөөд энэ

хугацаанд үйлдвэрлэлийн үйл явц дамжлагуудад тодорхой нөөц

оршиж байдаг. Ихэнхдээ үүнийг дуусаагүй үйлдвэрлэлтэй холбож

үздэг.

3.Бараа материалын нөөцийн хяналт ба бүртгэлийн систем

Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг үр дүнтэй хангах болон

бүтээгдэхүүний чанар стандартын шаардлагыг хангах зорилгоор нөөцөд

хяналт тавих шаардлагатай байдаг. Нөөцийн хяналт хангалтгүй байснаас

болж үйлдвэрлэл тасалдах бүтээгдэхүүн стандартдаа хүрэхгүй ба чанарын

шаардлага хангахгүй байх ингэснээрээ борлуулалтыг алдах хэрэглэгчидийн

хэрэгцээг хангахгүй байх зардлыг ихэсгэх өрсөлдөөнд байх сууриа алдах

зэрэг сөрөг нөлөөллүүд гарч болно. Гол зорилго нь нэг талаас

хэрэглэгчидийн хэрэгцээг хүссэн хэмжээгээр хүссэн хугацаанд нь хэрэгцээг

хангахуйц чанартай бүтээгдэхүүннээр хангах нөгөө талаас энэ үйл явцыг

хамгийн бага зардалтайгаар хангахад оршино. Мөн түүнчлэн нөөцийн

www.zaluu.comwww.zaluu.com

дутагдлаас сэргийлэхээс гадна илүүдлийг арилгаж тэнцвэрийг барьж байхад

чиглэгдсэх ба нөөцийн хувьд гарах зардлуудыыг хэмнэх боломжийг олгоно.

Өөрөөр хэлбэл бараа материалын нөөцийн төлөвлөлтийн шийдвэрийн гол

зорилго нь хэрэглэгчидийг хангах түвшин болон зардлын оновчтой зохицлыг

олоход чиглэгдэнэ.

Үр ашигтай нөөцийн удирдлагын гол асуудал нь

1. Ямар нөөц хичнээн хэмжээтэй байгааг тодорхойлох нөөцийн

бүртгэл тооллого хийх

2. Нөөцийн бүртгэл тооллого дээр үндэслэн хэзээ ямар нөөцийг

хичнээнийг захиалах хүлээн авахаа тодорхойлох явдал юм.

Нөөцийн бүртгэл

Нөөцийн бүртгэл нь үечилсэн ба үргэлжилсэн гэсэн 2 төрлөөр хийгддэг

үечилсэн гэдэг нь тодорхой хугацаанд байнга нөөцийн тооллого бүртгэлийг

хийхийг хэлэх ба үргэлжилсэн гэдэг нь үйл ажиллагааны явцад үргэлж хийх

бүртгэлийн системийг хэлнэ.

Байнгын бүртгэлийн хувьд хамгийн түгээмэл нь “2 сав” ны арга энэ аргаар

нэг саванд нөөцийн хэмжээгээр карт хийх ба нөөцийг үйлдвэрлэлд эсвэл

дамжлагад ашиглаж дуусаад шилжүүлэх үедээ картыг авч нөгөө саванд

хийдэг энэ арга нь байнга бүртгэл хийж нөөцөд хяналт тавих боломжтой

байдаг ч картыг зохих саванд нь хийгээгүй болон карт алга болох зэргээс

болж тооллогын ажилд хүндрэл учруулдаг талтай 2 савны аргыг дамжлагын

системд ашиглахад тохиромжтой.

4.Нөөцийн захиалгын оновчтой тоо хэмжээг

тодорхойлох үндсэн загвар

Жилийн турш харьцангуй тогтмол хэрэглээтэй бараа материалын хувьд

нөөцийн түвшин ба цаг хугацаа, захиалах тоо хэмжээ К хэмжээний нөөцийг

гар дээрхи нөөц гэж нэрлэх ба энэхүү нөөцийн захиалгыг хугацааны нэг үед

хийгээд захиалга хүлээн авах цэгээс эхлэн түүнийг үйл ажиллагаандаа

хэрэглэх ба нөөцийг хэрэглэж дуусахаас өмнө нөөцийн дараагийн үеийн

хэрэглээний захиалгыг дахин хийх бөгөөд үүнийг дахин захилгын цэг гэж

www.zaluu.comwww.zaluu.com

нэрлэнэ.Дахин захиалга хийснээс хойш тодорхой хугацааны дараа нөөцийг

хүлээн авах ба үүнийг хүлээлгийн хугацаа гэнэ.

Бараа материалын нөөцийн удирдлагын загвараар нийт зардлыг

тооцоолохдоо дараахь 3 зардлыг авч үздэг.

1.Хадгалалтын зардал Үүнд агуулахад бараа материал хадгалах болон

түүний хэвийн байдлын хангахтай холбогдсон зардал болон хүү даатгал,

татвар, элэгдэл, нөөцийн эвдрэл болон бусад алдагдлын зардлууд

хамаарагдана. Зардал нь хадгалалтын зардлын төрлүүд болон нөөцийн

төрлөөс хамаарна.

2.Захиалгын зардал захиалга хийх болон хүлээн авахтай холбогдсон

нэхэмжлэлийн зардлууд орох бөгөөд хичнээн хэмжээтэй нөөц хэзээ

хэрэгтэйг тодорхойлохтой холбоотой зардал болон хүлээн авсан нөөцөд

хийх хяналттай холбоотой зардлууд мөн түүнчлэн агуулах руу тээвэрлэхэд

гарах зардал хүртэл хамрагдана. Нэг удаагийн захилгад хичнээнийг

захиалахаас хамаарахгүйгээр захиалга бүрд ижил зардал гардаг.

3.Тасалдлаас шалтгаалсан зардал гар дээрхи нөөцийн хэмжээнээс

нөөцийн эрэлт нь их байх үед тодорхой алдагдал хүлээж байдагтай

холбоотой зардал юм. Бүтээгдэхүүний борлууалтыг алдсан алдагдсан

боломжийн өртөгтэй харьцуулан гардаг.

Нөөцийн захиалга хийгээд хүлээн авч хадгалах хүртлэх нийт зардал нь

хадгалалтын болон захиалгын зардлын нийлбэртэй тэнцүү байна. Энэ 2

зардлыг захиалгын тоо хэмжээ болон зардлын хэмжүүрт авч үздэг.

5. Нөөцийн үнийн хөнгөлттэй загвар

Худалдан авах тоо хэмжээ их байх тусам үнийг хямдруулж байдаг нь элбэг

тохиолдох ба энэ нь нөөцийн захиалгын тоо хэмжээ болон зардалд

өөрчлөлт оруулах ба нөөцийн хувьд нийт зардалд хадгалалтын болон

захиалгын зардлаас гадна худалдан авалтын зардлыг нэмж тооцохоос өөр

аргагүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Худалдан авалтын зардал нь нийт эрэлтийн хэмжээ нөөцийн худалдан авах

хэмжээг нэгжийн үнээр үржүүлсэнтэй тэнцүү учир нь тоо хэмжээний

тодорхой хязгаараас эхлэн үүнийг буулгаж байдаг. Энд нийт зардлын муруй

нь хэд байх нь хэдэн удаа ямар тоо хэмжээнд хөнгөлөлт үзүүлж байгаасаа

хамаарна. Үнийн хөнгөлөлт 1-100 ш хооронд 100 доллар 101-500 гийн

хооронд 90 доллар 501 ээс дээш хэмжээтэй худалдан авахад 80 доллар

гэж өгөгдсөн бол худалдан авалтын зардал өөр өөр байх ба энэхүү

тохиолдолд бүрд нийт зардлын муруй 3 байх болно. Үнийн өөрчлөлт бүрд

нийт задлын хэмжээ өөр байх ба буурах бүрд нийт зардал буурна.

Нийт зардал= хад.зар+зах.зар+худалдан авах зардал

6.Нөөцийн төлөвлөлтийн загварууд

үр ашиг захиалгын загвар

үйлдвэрлэл захиалгын загвар

Дахин захиалга хийх загвар

1.Үр ашиг захиалгын загвар

Энэ загвараар 1 удаагийн татан авалтын нөөцийн захиалгыг

Нийт зардал, хадгалалтын зардал ба захиалгын зардлаас бүрдэнэ.

Захиалгын зардал нь тухайн нөөцийг захиалах хэмжээг тооцоолон захилга

илгээх.

2.Үйлдвэрлэл захиалгын загвар

Нэгжийн хадгалалтын зардал нь 2 үндсэн хэлбэрээр өгөгддөг

А. Нэгжийн хадгалалтын зардал тогтмол байна өөрөөр хэлбэл хадгалаж буй

барааны хадгалалтын цэгийг дүгнэж хамаарна.

Б. Нэгжийн хадгалалтын зардал нь үнийн хувиарь хэмжигддэг

Яг цагт нь систем ба түүний зорилго

1980 аад оноос үйлдвэрлэлд өргөн нэвтэрч үр дүнд хүрсэн удирдлага

зохион байгуулалтын нэгэн хандлага бол “Яг цагт нь систем” (Just in time

system – JIT ) юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Үйлвэрлэлийн систем дэх үр ашиггүй, үрэлгэн явдлыг арилгаж өндөр үр

бүтээлтэй ажиллах зорилготой системийг “Яг цагт нь гэж нэрлэдэг бөгөөд

энэ нь Японы удирдлагын загварын нэгэн хандлагыг илэрхийлдэг.

Бага нутаг дэвсгэртэй, нөөц баялаг ховор хомс хүн ам ихээр төвлөрсөн,

илүүдэл нөөц нь ховор орон зай эзэлж гарлага болж байдаг гэж үздэг Япон

улсад үрэлгэн байдлыг бууруулах болон нөөцийн үр ашигтай үйлдвэр

зайлшгүй шаардлагатай байсан нь энэ систем үүсэх төдийгүй үр дүнтэй

хэрэгжих нөхцөл болж чаджээ.

“Яг цагт нь” системийн гол зорилго нь үйл ажиллагааны шаардагдаж буй

хэмжээ, Чанартай явагдах болон түүний хэвийн жигд ажиллагааг хангахуйц

нөөцүүдийг илүү зардал, хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр байнга цагт нь

бэлэн байлгахад оршино.

Яг цагт нь системийн үндсэн элементүүд

Яг цагт нь системийг үр дүнд хүргэх болсон шалтгаан нь дараахь

элементүүд хүргэх болсон шалтгаан нь дараахь элементүүд болон тэдний

хоорондын зохистой уялдаа холбоонд оршиж байдаг.

Үйлдвэрлэлийн тогтвортой жигд ажиллагаа

“Яг цагт нь” систем нь үйлдвэрлэлийн нийлүүлэлтээс эхлээд эцсийн

бүтээгдэхүүн хүртэл бүх л системд шаардлагатай нөөцүүд жигд урсаж

байхыг шаардаж байдаг.

Үйлдвэрлэлийн явцад системийн аль нэгэнд гарсан доголдол нөгөөд

нөлөөлж бадаг доголдол нөгөөд нөлөөлж байдаг учир энэ хүндрэлээс

зайлсхийхийн тулд бүтээгдэхүүний стандарт болон технологийн горимын

шаардлагыг хангахуйц нэгж хэсгүүдийн хоорондын зохицуулагыг хангахуйц

нэгж хэсгүүдийн хоорондын зохиуцуулалтыг нарийн хийх шаардлагатай.

Бага нөөц

Энэ систем нь худалдан авсан эд анги, сэлбэг хэрэгсэл, Түүхий эд

материал, дуусаагүй үйлдвэрлэл болон эцсийн бүтээгдэхүүний нөөцийг

www.zaluu.comwww.zaluu.com

хамгийн бага түвшинд байлгахад анхаарч байдаг бөгөөд гол нь энэхүү нөөц

нь үйлдвэрлэлийг тасалдуулахгүй байхад анхаарлаа хандуулдаг.

Нөөц багатай байхын ач холбогдол нь:

1. Нөөц бага байх нь агуулахын талбай болон ажлын байрны хувьд

хэмнэлттэй бөгөөд энэ нь үр дүнгүй зардал гарахаас сэргийлнэ.

2. Хэдийгээр нөөцийг ихээр байлгаж байх нь үйлвэрлэлийн тасалдлаас

сэргийлэх боломжтой боловч энэ нь түүнийг үүсгэж болон шалтгааныг

арилгахад нэмэр болохгүй. Харин ч эсрэгээр нөөцийг улам ихээр хадгалж

байх хэрэгтэй мэт сэтгэгдэл төрүүлж байдаг ба үйлдвэрлэгчид

үйлдвэрлэлийнхээ тасралтгүй ажиллагаанд анхаарлаа илүү тавьж энэ

шалтгааныг арилгах нь гол зүйл биш мэт ойлгож байсныг залруулж байна.

Энэ асуудлыг шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэх арга замуудыг хайх

боломжийг олгодог.

3. Бага нөөцтэй байснаар үйлдвэрлэлд гарсан тасалдлыг хурдан түргэн

шийдвэрлэх шаардлагатай болохыг үйлдвэрлэгчдэд байнга сануулж

байдаг.

Жижиг багц

Энэ нь үйлдвэрлэл, нийлүүлэлт болон түгээлтийн аль аль нь “жижиг багц”

аар буюу цөөн цөөнөөр явагдах нь үр дүнтэй байдгийг харуулна. Багцын

хэмжээг бууруулснаар дуусаагүй үйлдвэрлэлийг багасгаж, хадгалалтын

зардлыг хэмнэх боломжийг олгодог. Мөн түүнчлэн ажлын байрны орон зайг

хэмнэж чанарын гологдол болон түүнийг дахин засварлах зардлыг ч мөн

багасгадаг.Хэрэглэгчидийн хүсэл таашаал байнга өөрчлөгдөж байдаг энэ

үед бүтээгдэхүүний дизайныг өөрчлөх өргөн боломжийг үйлдвэрлэгчдэд

олгож байх ба үйлдвэрлэлийн уян хатан байдал нэмэгдэх боломжтой.

Жишээ нь: Үйлдвэрлэгч А,В,С гэсэн 3 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд

энэ бүтэгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэх болон жижиг багцаар

үйлдвэрлэхийн ялгааг дараах байдлаар харж болно.

Яг цагт систем

ААА ВВВ ССС ААА ВВВ ССС ААА ВВВ

www.zaluu.comwww.zaluu.com

Бөөний үйлдвэрлэл

ААААААААА ВВВВВВВВВ ССССССССС

Зардал багатай түргэн тохируулга

Жижиг багцаар үйлдвэрлэл явуулснаар тоног төхөөрөмжинд байнгын

тохируулгыг байнга тохируулгыг байнга түргэн хугацаанд хийх

шаардлагатай болдог. Дээрхи жишээн дээр бүтээгдэхүүний нэр төрөл

А-В В-С С-А гэж солигдох бүрд тоног төхөөрөмжийн тохируулгыг

шаардлагатай болохыг харж байна. Энэ нь тодорхой хугацаа, зардал

шаарддаг үйл явц учир энэ хоѐрыг бага түвшинд байлгах асуудал ба

чанарын шаардлага нь тохируулгын ажлын үр дүнг илэрхийлнэ.

Олон янзын үүрэг гүйцэтгэж чадахуйц универсал тоног төхөөрөмжийг

ашиглах нь жижиг багц болон тохируулга хийх асуудлыг шийдвэрлэхэд

нилээд үр дүнтэй.

Тоног төхөөрөмжийн үр ашигтай байршил

Яг цагт нь системийн хувьд бүтээгдэхүүний шаардлагад нийцүүлсэн

тоног төхөөрөмжийн болон ажлын байрны байршлыг үр дүнтэй байхаар

төлөвлөх шаардлагатай ба энэхүү төлөвлөлтийн гол зорилго нь хүлээлтийг

бага байлгах, нөөцийн хадгалалтын зардлыг багасгах болон дуусаагүй

үйлдвэрлэлийг бага байлгахад чиглэгдэнэ.

Яг цагт нь системийг хэргэжүүлснээр дээрхи асуудлыг шийдвэрлэх

боломжтой болох төдийгүй тоног төхөөрөмжүүдийг ойр байршуулж

үйлдвэрлэлийн үр ашиггүй талбайг багасгах ба ажилчдын харилцаа илүү

ойр дотно болж байгууллагын соѐлд чухал хөшүүрэг болно гэж үздэг байна.

Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ

Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахын тулд засвар

үйлчилгээг хийх тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ба энэ хөтөлбөр

нь гэнэтийн эвдрэл гэмтлийг ч шуурхай засварлах боломжийг олгоно.

Ихэнхдээ ажилчид нь өөрсдөө бага зэргийн гэмтлийг засварлах боломжтой

байдаг нь ажил хүлээгдэх, ажлаас зайлсхийх хандлагыг багасгана.

www.zaluu.comwww.zaluu.com

Олон үүрэг гүйцэтгэдэг ажилчид

Энэ нь жижиг багцаар үйлдвэрлэдэг болон олон үүрэг гүйцэтгэж чадах

тоног төхөөрөмж ашиглагдагтай холбоотой бөгөөд ажилчдад зайлшгүй олон

үүргийг биелүүлж чаддаг байх шаардлагатай тавигдаж байдаг.

Ажилчин олон үүргийг гүйцэтгэж чаддаг байх нь өөрсдийн ажлын болон

хүлээн авч буй ажлын чанарыг хянах ба түүний хариуцлагыг өөрсдөө

хүлээдэг болсноор үйлдвэрлэлд гарсан гологдол, гэмтлийн асуудлыг

шийдвэрлэхэд ихээхэн үүрэгтэй болохоо мэдэрч ажиллахад хүргэдэг.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажилчдын сургалтанд удирдлагын

хэрэгжүүлэхэд ажилчдын сургалтанд удирдлагын зүгээс их анхаарал тавих

шаардлагатай болдог. Энэ нь хугацаа шаардсан зардал өндөртэй байдаг

бөгөөд ажлын байраа хадгалах боломж шинэ үүрэг хүлээх болон ажлын

ачаалал зэрэгтэй холбогдон ажилчдын зүгээс асуудалд эсэргүүцэлтэй

тулгардаг. Иймээс энэ асуудалд удирдлагын зүгээс нухацтай хандах

шаардлагатай байдаг.

Сайн чанар

Энэ системд сайн чанартай холботой 3 асуудлыг анхаардаг.

Бүтээгдэхүүний хийцийн чанар: Энэ нь өндөр байхын тулд

стандартчилагдсан үйлдлийг гйүцэтгэх чадвартай ажилчид болонн тоног

төхөөрөмж ашиглахтай холбоотой.

Өндөр чанартай нөөцөөр хангах: Энэ нь найдвартай

нийлэгүүлэгчидтэй байх асуудалтай холбоотой.

Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хариуцлага: Удирдлагаас гадна

ажилчид дээрхи бүх үүргийг гүйцэтгэх төдийгүй чанартай бүтээгдэхүүн

үйлдвэрлэх хариуцлагаас мөн л хуваалцана. Үүний тулд чанарын хяналтанд

ажилчид ч анхаарлаа хандуулж байдаг.

Хамтач уур амьсгал

Олон үүрэг гүйцэтгэх боломж, бүтээгдэхүүний чанарын хариуцлагыг

хүлээх, ажлын байрны үйлдвэр нягтарч сайжирсан, шийдвэр гаргахад

оролцоцдог зэрэг нь ажилчид өөр хоорондоо болон удирдлагатай нягт

хамтарч ажиллах уур амьсгалыг бүрдүүлдэг. Гэхдээ дээрхи асуудоуудыг

www.zaluu.comwww.zaluu.com

шийдвэрлэсэнээр л хамтач уур амьсгалыг бий болгодог гэж ойлгох нь буруу

юм.

Хамтач уур амьсгалыг бий болгохийн тулд удирдлагын зүгээс нилээд

анхаарал тавьж ажиллах шаардлагатай бөгөөд үүнгүйгээр яг цагт нь систем

амжилтанд хүрнэ гэдэг тун төвөгтэй.

Найдвартай бэлтгэн нийлүүлэгч

Нийлүүлэгчид нь үйлдвэрлэгчдийн өмнө сайн чанартай, хүссэн

хэмжээтэй нөөцөөр хангах үүрэг хүлээдэг. Үйлдвэрлэгчид нь олон

нийлүүлэгчидтэй байдаг ба зах зээлийн жам ѐсоор байнга өрсөлдөөний

журмаар нийлүүлэгчдээ сонгодог ба нийлүүлэгчээ солих эсэх нь нэгэнт

тэдний хэрэг учир нийлүүлэгчдийг найдвартай ажиллах шаардлагыг тавьж

байдаг.

Нэг нийлэгч нь тэдний хувьд цорын ганц боломж нь биш байснаар

найдвартай нийлүүлэгчдийг олж авах ба энэ нь үйлдвэрлэгч

нийлүүлэгчдийн урт удаан хугацааны найдвартай харилцааг бий болгоно.

“Татах” систем

Үйлдвэрлэлийн процессд “татах” болон “түлхэх” гэсэн нэр томъѐог

түгээмэл ашигладаг. “Түлхэх” гэдэг нь нэг ажлын байранд ажил дуусч нөгөөд

шууд шилжүүлдэг бол байранд ажил дуусч нөгөөд шууд шилжүүлдэг бол

“татах” гэдэг нь дууссан ажлыг дараагийн ажлын байранд шаардлагатай үед

нь хүргэхийг хэлнэ. Дараагийн ажлын байрны эрэлт нь өмнөх ажлын байрны

үйлдвэрлэлийг татдаг гэсэн үг.Өөрөр хэлбэл дараагийн ажлын байрны

эрэлтээр ажлын урсгал зохицуулагддаг.

Яг цагт нь системийн хувьд “татах” системийг ашигладаг ба энэ нь ажлын

байран дахь ажлын бөөгнөрөл болон хүлээлтийг багасгадаг.

Ажлын байр хооронд эрэлтийг дамжуулахад КАНБАН картын аргыг өргөн

ашигладаг. Энэ нь өмнөх ажлын байрнаас ажил шилжүүлэн авах

тохиолдолд энэ картан дээр тэмдэглэх ба картанд тэмдэглэгдээгүй бол

ажил шилжихгүй бөгөөд бүхий л дамжлагад хэрэглэгдэнэ. Канбан картын

арга нь үйлдвэрлэлийн хувьд байнгын “татах” үйл ажиллагааны үндэс

болно. Ажлыг дараагийн ажлын байр луу шилжүүлсэнээр мөн л өмнөхөөсөө

www.zaluu.comwww.zaluu.com

ажлыг шилжүүлж авах ба нөөцийг дүүрэн байлгах боломжийг олгоно. Энэ

аргыг зөвхөн ажлын байр хооронд төдийгүй нийлүүлэгч үйлдвэрлэгчдийн

хооронд ч мөн хэрэглэнэ.

Бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх

Үйлдвэрлэлийн үйл явцад гардаг гэнэтийн хүндрэлүүдийг хялбархан

шийдвэрлэх боломжийг эрж хайх нь яг цагт нь системийн анхаарлын төвд

байдаг. Японд бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж буй нилээд дэлгэрсэн

аргыг АНДОН гэж нэрлэдэг ба энэ нь ажлын байранд хүндрэл тохиолдоход

гэрлэн дохио өгөхийг хэлнэ. Энэ дохио 3 төрөл байх ба хүнд асуудал

тулгарах үед улаан гэрэл, ногоон гэрэл нь ямар ч асуудалгүй хэвийн байгааг

шар гэрэл нь ажилчин хоцорч байгааг харуулна.

Асуудлыг шийдвэрлэхдээ бүлгийн шийдвэр гаргалтын зарчмаар нэг баг гэж

үздэг. Ингэж багаар шийдвэр гаргах нь олон боломжуудыг авч үзэх, үйл

ажиллагаанд гардаг хүндрэлийн шалтгааныг олох бие биеийнхээ санаа

бодлыг сонсох зэргээр асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэх

боломжийг олгодог.

Байнгын үйл ажиллагаа

Яг цагт нь систем нь дээрхи алхмуудыг байнга хийж, түүнийгээ сайжруулаж

байхыг шаарддаг бөгөөд энэ ч үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож

байдаг. Энэхүү систем нь байгууллагын соѐлыг бүрдүүлэхэд их ач

холбогдолтой бөгөөд энэ нь байгууллагын бүхий л гишүүдийн ухамсарт гүн

шингэж үйл ажиллагаагаа улам сайжруулах итгэл үнэмшлийг өгч байдаг.

Яг цагт нь систем нь дараах асуудлуудад гол анхаарлаа хандуулдаг.

Нийлүүлэгчдийн найдвартай тогтвортой байдлыг хангах

Нэгж хэсгийн байршлыг оновчтой сонгох

Нөөцийг боломжит хамгийн бага түвшинд барих

үйлдвэрлэлийн хувиарыг нөөцийн хамгийн бага түвшинд

зохицуулан зохиох

Тогтвортой чанарыг бий болгох

www.zaluu.comwww.zaluu.com

Яг цагт нь систем ба уламжлалт үйлдвэрлэл

Уламжлалт үйлдвэрлэл гэдэг нь Америк маягийн загварыг хэлнэ.

Америкийн ба уламжлалт үйлдвэрлэл болон яг цагт нь систем буюу Японы

хандлага хоѐрын ялгааг дараахь хүчин зүйлсээр илэрхийлж болно.

Хүчин зүйл Яг цагт нь систем Америкийн хандлага

Нөөц

Бага нөөц нь зардлыг

багасгах төдийгүй өөр

бусад ач холбогдолтой.

Их байх нь тасралтгүй

ажиллагааг найдвартай хангах

үндэс болно гэж үздэг.

Багцын хэмжээ

Үйлдвэрлэлийн гарц нь

цөөн хэмжээгээр жижиг

багцаар гардаг.

Боломжит багцын хэмжээг

нөөцийн зардал ба тохируулгын

зардал хоѐрын зөрүүгээр

тодорхойлдог. Энэ нь ЯЦ

системийн жижиг багцаас

хэмжээгээр илүү байна.

Тоног

төхөөрөмжийн

тохируулга

Тохируулгын зардлыг бага

байлгадаг ч ач холбогдол

ихтэй гэж үздэг.

Үүнтэй холбогдол бараг

өгдөггүй.

Чанар

Чанарын гологдол бараг

үгүй. Гологдол гарах ѐсгүй

гэж үздэг.

Гологдол гарч байдаг ч үүнийг

хянаж байдаг ба энэ нь

тодорхой хэмжээнд хэвийн

үзэгдэл гэж үзнэ.

Тоног

төхөөрөмж

засвар

Тогтмол хийх ба энэ нь

өндөр үр дүнтэй.

Хийдэг ч энээс илүү чухал зүйл

бий гэж үздэг.

Захиалгын үе Богино байлгахыг

эрмэлздэг.

Олонхи зуучлагчид нь үүнийг

урт байлгахыг хүсч байдаг.

Ажилчид

Нэгдсэн саналд хүрэхээс

нааш асуудлыг бараг

шийдвэрлэдэггүй.

Заавал нэгдсэн тохиролцоонд

хүрэх албагүй асуудлыг санал

хураах замаар шийдвэрлэж

www.zaluu.comwww.zaluu.com

болно гэж үздэг .

Яг цагт нь системийн ач холбогдол

Яг цагт нь системийн хувьд дараах хэдэн зүйлээр ач холбогдлыг

илэрхийлж болно. Энэ нь:

1. Дуусаагүй үйлдвэрлэл, бараа материалын нөөц болон худалдан

авсан эд ангийн хэмжээг багасгаснаар хадгалалтын зардал маш бага

болох ба агуулах савны шаардлагаүй болно.

2. Ажлын байрны ашиглалтыг сайжруулна.

3. Гологдол болон дахин засварлалтыг багасгаснаар бүтээгдэхүүний

чанарыг дээшлүүлнэ.

4. Хүлээлгийн хугацааг багасгана.

5. Ажилчдын ур чадвар өсч хариуцлага улам ухамсарлах болно.

6. Бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн хольцыг өөрчлөх боломж нь

өндөр байна.

7. Үйлдвэрлэлийн явц нь харьцангуй жигд байдаг.

8. Тоног төхөөрөмжийн үйлдэрийн түвшин өндөрсөж, эвдрэл гэмтлийг

түргэн шуурхай засварлана.

9. Нийлүүлэгчидтэй нягт холбоотой ажилладаг ба нийлүүлэгчдийн

хариуцлага өдөрсөнө.

10. Асуудлыг шийдвэрлэхэд ажилчдын оролцоо их болно.

11. Шууд бус хөдөлмөрийн болон материалын хэрэгцээг багасгадаг

зэргээр тодорхойлогдоно.

12. Үйлдвэрлэл нь мастер ажилчдын хяналтан дор явагддаг тул

мэдээлэл боловсруулах, санхүүгийн бүртгэл тооцоо, үйлдвэрлэлийн

хяналт, төлөвлөлт зэрэг захиргааны зардлыг хямдруулдаг.

13. Энэ аргыг нэвтрүүлснээр зах зээлийн өөрчлөлтөнд түргэн зохицох

боломжтой болох юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Иймээс сүүлийн үед уламжлалт үйлдвэрлэлээс яг цагт нь системд

шилжихийг сонирхох хандлага нилээд нэмэгдсэн. Гэсэн ч ийм шилжилтийн

үед удирдлагын болон ажиллагдсын зүгээс мөн түүнчлэн нийлүүлэгчдийн

зүгээс хүндрэлүүд гарч байдаг.

Удирдлага энэ асуудалд хайнга хандах нь элбэг байдаг ба магадгүй энэ

шилжилтийг хүсэхгүй ч байж болно. Учир нь хариуцлагыг ажилчдад

шилжүүлэх нөөцийг шилжүүлэх болон хамтач уур амьсгалыг эрмэлзэхгүй

байх нь нөлөөлнө. Мөн түүнчлэн аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэх нь зардал

өндөртэй, риск ихтэй байна гэсэн үзэлтэй ч холбоотой.

Ажилчид ч хариуцлагыг хүлээн авах сонирхол нь одоогийн хариуцлага нь

сул байгаатай холбоотой байж болно. Ажилчдын ажилдаа хандах

хандлагад ихээхэн өөрчлөлт оруулах учраас тэдний ур чадварын түвшин

гологдох бий гэсэн айдас нөлөөлөх нь бий.

Нийлүүлэгчид урт хугацаанд үйлдвэрлэгчдийн өмнө хариуцлага хүлээх нь

амаргүй байдаг бөгөөд бэрхшээлтэй байдаг. Мөн чанарын хяналт нь

нийлүүлэгчдэд шилждэг зэрэг олон асуудалтай холбоотойгоор уламжлалт

хандлагаас үйлдвэрлэгчид яг цагт нь системд шилжих болмжийг хязгаарлаж

байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Төслийн удирдлага

Төсөл гэдэг нь алива нэг обьектийн хөрвөх гэж буй үр дүнг эдийн засгийн

тооцоолол дээр үндэслэн урьдчилан гаргасан зураглалийн хэлнэ.

Төслийг тэнцвэржүүлдэг дараах хэд хэдэн хүчин зүйлс байдаг.

Зардал ба төсөл: тухайн төсөл бодит амьдралд хэрэгжих хүртлээ

хэр их зардал гаргаж буйг тооцоолсон ойлголт юм.

Ажлын хувиарлалт: бий болгох үе шат, төсөл хэрхэн хэрэгжих үе

шат гэх мэт төслийн үйл ажиллагаанд нөлөөлж буй цаг хугацаа, хөдөлмөр

тодорхой ажилбаруудыг хэрхэн зохион байгуулах вэ? гэсэн асуултанд

хариулт өгдөг.

Аргачлал: төсөл боловсрогдоод бий болсон тохиолдолд түүнийг

хэрэглэх гэж буй хүмүүст хэрхэн хэрэгжих вэ? гэдгийг төлөвлөсөн ойлголт.

Төслийн талаар шийдвэр гаргалтыг ерөнхийд нь 3 үе шатанд хуваадаг.

- төлөвлөлтийн үе шат

- ажлын хувиарыг хийх үе шат

- хяналтын үе шат

Төлөвлөлтийн үе шат: дараах процесийн дагуу хийгддэг

- төслийн хэрэглэгчидийг тодорхойлно

- бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох

- төслийн зорилгуудыг тогтоох

- төсөлд шаардлагатай нөөцийг тодорхойлно.

- Төслийг хэрэгжүүлэх аргыг тодорхойлох

www.zaluu.comwww.zaluu.com

- Боловсон хүчний бодлогыг тодорхойлох

Хяналтын үе шат:

- төлөвлөлт, хувиарлалт, зардал гэсэн үйл ажиллагаа ерөнхий

зохион байгуулалтийг хянаж бодит гарцтай харьцуулах

- үйл ажиллагааны төлөвлөлтөнд шаардагдах өөрчлөлтийг

оруулах

- Дараагийн процест хяналт тавих

Ажлын хувиарыг хийх үе шат: энэ нь дараах 4 хүчин зүйлээс бүрдэнэ.

- ажлын хувиарын бүдүүвчийн гаргах

- бүдүүвчийг хийснээр ажлын хувиарыг хэрхэн бүрдүүлэх тухай

тодорхойлох

- даалгаврыг хэдий хугацаанд хийж дуусгахыг тогтоох

- даалгаврыг биелүүлэх хувь хүнийг олох

төслийн удирдлагын үе шатыг ерөнхийд нь 6 хэсэгт хуваадаг.

- төслийг тайлбарлах үе шат

- төслийг хэрэгжүүлэх үе шат

- төслийг оруулах хугацааг тодорхойлно

- загварыг боловсронгуй болгоно.

- Төслийн тооцооллуудыг оновчтой нарын гаргаж өгнө.

- Төслийг бодит амьдралд хэрэгжүүлэх

PERT- хүснэгт:

Анх 1828 онд сүлжээ төлөвлөлтийн PERT-г Х.Гант боловсруулсан. Уг

хүснэгт нь одоо үед хүртэл хэрэглэгдэж байгаа. Жижиг төслүүд дээр

хэрэглэгддэг. Уг хүснэгтийн тусламжтайгаар төслийг бодит амьдралд

хэрэгжүүлэх хамгийн боломжит замуудыг тодорхойлохоос гадна төсөл

хэрэгжих боломжийг тооцдог. Уг аргыг хэрэгжүүлэхийн тулд түрүүлж явагдах

диаграммыг ашиглан төсөл хэрэгжих үе шатуудыг ашиглан түрүүлж хийгдэх

ажлыг дарааллаар нь ажилбаруудыг жагсаан бичнэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Уг диаграам болон өгөгдсөн хугацааны өгөгдлийн тусламжтайгаар төсөл

хэрэгжих хугацааг тодорхолно.

Төсөл хэрэгжих хугацаагтодорхойлохийн тулд дараах 3-н үзүүлэлтийг

ашиглана.

А- оптимист хугацаа, В- писсимист хугацаа, М- боломжит хугацаа

te= A+4M+B

6

Үүний дараа төслөө хэрэгжих магадлалаа тодорхойлно. Эдгээр

үзүүлэлтүүдийн тусламжтайгаар ажилбар бүрийн үр ашигтай болон үр

ашиггүй байдлыг тодорхойлон засаж залруулна.

Хүлээлтийн шугам

Хүлээлтийн систем: Дотроо олон шугамтай байж болох ба ямар

нэгэн зүйлийг хүлээн авах буюу шилжүүлэх процессоос бүрдэнэ

Хүлээлтийн шугам: Ганц төрлийн буюу дарааллын хүлээлтийн

шугамыг хэлнэ.

Хүлээлтийн системийн үед 2 төрлийн зардал гардаг.

- хэрэглэгчидийн хүлээлтийн зардал

- хүчин чадал ашиглахтай холбоотой хүлээлтийн зардал

Хүлээлтийн систем нь олон шинж чанартай ба эдгээрийг загварчлан авч

үзвэл 3-н төрөл байдаг.

- хүн амын тооны загвар

- үйлчилгээний сувгийн загвар

- үйлчилгээг хүлээх журам

Хүлээлтийн систем нь ганц буюу олон үйлчлүүлэгч, аль эсвэл ганц сувагтай

байж болно.

Хүлээлтийн системийг үнэлэх хэмжүүр:

Хүлээлтийн системийг үнэлэхийн тулд дараах хүчин зүйлийг

анхаарах шаардлагатай

www.zaluu.comwww.zaluu.com

- хүлээлтийн систем болон шугаманд хүлэээж буй

үйлчлүүлэгчдийн тоог тодорхойлох

- систем болон шугаманд хүлээгдэж буй хэрэгцээг тодорхойлох

- тухайн шугамын хүчин чадал, ашиглалтыг гаргасан

тооцоололыг гаргах.

- Хүлээлэлтийн шугамтай холбоотой хүчин чадал, ашиглалтын

зардалыг тооцох.

4-н загварыг ашигладаг.

-ганц сувагтай үйлчилгээ./ жилд өөрчлөгддөг тоног төхөөрөмж/

- ганц сувагтай үйлчилгээ ./тогтмол хугацаатай/

- олон сувагтай үйлчилгээ./ жилд өөрчилөгдөх хугацаатай/

- олон сувагтай үйлчилгээ./тогтмол хугацаатай/

Үйлчилүүлэгчидийн тоо хязгаартай тохиолдолд үйлчилүүлэхээр ирэх

Хүлээлэлтийн шугамыг судалснаар үйлдвэрлэл болон үйлажиллагааны

дараах 3-н үндсэн асуудалыг шийдвэрлэх шаардлага гардаг.

Шугаман болон системийн хүчин чадалыг хүчин чадлын гарцаар нь

тооцох, нарийвчлан тооцох боломжтой.

Сонгох х.зарчимыг оновчтой тооцоолон зах зээлд эзлэх байр сууриа

тодорхойлох , хүлээлэлтийн онцгой хэлбэрийг зөв шийдвэр гарган

удирдах боломжтой.

Хүлээлэлтийг багасгахын тулд хүлээлтийн зөв зохистой байдал ,

тоног төхөөрөмжийн үйл ажилгааны хувьд гарах хугацааг зөвөөр

тооцох шаардлагатай.

Бодит амьдрал дээр хүлээлт бий болгодог шалтгаанууд.

- нөөцийн хязгаарлагдмал байдал

- үүргүүдийн хоорондын уялдаа холбоо

- Ажлын зохион байгуулалт муутай байх

- Хяналт муу байдлаас

www.zaluu.comwww.zaluu.com