baraa sudlal tums hunsnii nogoo

18
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ ХИЧЭЭЛИЙН НЭР: БАРАА СУДЛАЛ, ГААЛИЙН ЭКСПЕРТИЗ БИЕ ДААЛТЫН СЭДЭВ: ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО Шалгасан багш: /дэд проф С.Бурмаа (Ph.D)/ Гүйцэтгэсэн оюутан: /Ц.Баяраа ГХГУ, эчнээ II анги/ 2014 ОН

Upload: -

Post on 14-Jul-2015

1.474 views

Category:

Education


8 download

TRANSCRIPT

Page 1: Baraa sudlal tums hunsnii nogoo

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ

ХИЧЭЭЛИЙН НЭР: БАРАА СУДЛАЛ, ГААЛИЙН ЭКСПЕРТИЗ

БИЕ ДААЛТЫН СЭДЭВ: ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО

Шалгасан багш: /дэд проф С.Бурмаа (Ph.D)/

Гүйцэтгэсэн оюутан: /Ц.Баяраа ГХГУ, эчнээ II анги/

2014 ОН

Page 2: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

1

АГУУЛГА

1. Оршил 2

2. Бүтээгдэхүүний онцлог 3

3. Бүтээгдэхүүний ангилал, нэр төрөл 5

4. Бүтээгдэхүүний химийн бүтэц, найрлага 8

5. Бүтээгдэхүүний физиологийн ач холбогдол 9

6. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болон борлуулах технологийн

нөхцөл ба онцлог, уламжлалт ба орчин үеийн арга 11

7. Бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн үед

тавигдах стандартын шаардлага 14

8. Бүтээгдэхүүний чанарыг хэрэгцээний шинжүүдээр

үнэлж тогтоох арга, хэлбэрүүд 15

9. Дүгнэлт, санал 16

10. Ашигласан материал 17

11. Хавсралт /холбогдох зураг, видео бичлэг хавсаргав/

Page 3: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

2

ОРШИЛ

Би энэхүү бие даалтын ажлаараа Бараа судлал, гаалийн экспертиз хичээлээр үзсэн

онолын мэдлэгээ бататгах, аливаа бараа үйлчилгээний чанар, бүтэц, онцлогийн талаар

мэдлэг мэдээлэлтэй болох, барааг бүх талаас нь судалж дүн шинжилгээ хийх зэрэг шинэ

мэдлэг мэдээллийг олж авах зорилготой.

Бие даалтын ажлыг онолын мэдлэг дээрээ тулгуурлан интернетийн орчин болон

ном сурах бичиг, гарын авлага материал ашиглан сэдвийнхээ хүрээнд өөрийн өмнө мэддэг

байсан мэдлэгээ улам баталгаажуулж шинээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах нэгэн

зорилгыг агуулсан.

Төмс хүнсний ногооны хими, биологийн бүтэц, ангилал, онцлог шинж чанар,

физиологийн ач холбогдол гэх мэт бараа судлалын шинж чанар талаас нь судалсан

төдийгүй төмс хүнсний ногоог дотооддоо хэдэн хувийг тариалж хэрэгцээг нь хангадаг,

гаднаас ямар хэмжээг импортлодог гэх зэргээр гаалийн талаас нь судлах зорилготой

энэхүү бие даалтын ажлыг хийлээ.

Мөн Монгол улсын хэмжээнд борлуулагдаж байгаа төмс хүнсний ногооны чанар

байдлыг судлан үзэх, импортоор орж ирж байгаа хүнсний ногооны чанар байдлыг хэрхэн

таних талаар өмнө үзсэн онолын мэдлэг дээрээ тулгуурлан судалгаа дүгнэлт хийх

зорилготой энэхүү бие даалтын ажлыг хийлээ.

Page 4: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

3

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ

Төмс хүнсний ногоо нь хүний өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэгцээтэй

хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнд ордог бөгөөд тохирох нөхцөлд зааврын дагуу

хадгалах шаардлагатай, хэрвээ нэг нь муудсан бол бусаддаа нөлөөлдөг онцлогтой бараа.

Манай улсын хувьд төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй

илүүдэлтэй байгаа ба үүнийг экспортлоход хүндрэлтэй байдаг ба энэ талаар доор

дэлгэрэнгүй дурдсан болно. Хүнсний ногооны хувьд дотооддоо 60 гаруй хувийг хангаж

үлдсэн хэрэгцээгээ БНХАУ-аас импортоор хангадаг ба энэ нь чанар, эрүүл ахуйн хувьд

хангалтгүй байдаг нь бие даалтын ажлыг хийх явцад судалсан материалуудаас харагдаж

байна.

Монгол улсын төмс хүнсний ногооны 2002-2013 оны эцсийн байдлаарх

тариалалтын байдлыг доор харууллаа.

2011 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 199.2 мянган тонн төмс, 105.2 мянган

тонн хүнсний ногоо хураан авч жилийн хэрэгцээт төмсийг 100.0 хувь, хүнсний ногооны

62.6 хувийг дотоодын ургацаас хангав. 2010 оны ургацтай харьцуулахад төмс 30.2 мянган

тонн, хүнсний ногоо 14.9 мянган тонноор тус тус ахиу байна.

№ Үзүүлэлтүүд 2002 2007 2008 2009 2010 2011

1 Төмс тарьсан талбай /мян.га/ 10.2 11.6 12.3 13.1 13.8 14.6

2 Хүнсний ногоо тарьсан талбай /мян.га/ 7.0 6.1 6.5 6.5 6.9 7.2

3 Төмс хураасан ургац/мян.тн/ 51.8 113.6 142.1 155.7 156.1 199.2

4 Хүнсний ногооны ургац/мян.тн/ 39.7 79.1 80.6 81.4 90.1 105.2

5 Төмсний хангамжийн дотоодын үйлдвэрлэлээр хувь 48.3 86.8 108.3 103.5 100.0 100.6

6 Хүнсний ногооны хангамжийн дотоодын үйлдвэрлэлээр хувь 27.3 45.3 45.6 49.7 54.3 62.6

- “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай” Улсын Их

Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж улирлын ялгаатай байсан

албан татварын хувь хэмжээг сонгино, байцаа, шар лууван, шар манжин хүнсний ногооны

төрөл дээр улирлын ялгаваргүйгээр “15” хувь болгож нэмэгдүүлсэн.

Зураг №1, Монгол улсын төмсний тариалалтын байдлыг 1958-2011 оны харьцуулсан судалгааг

харуулав,

зураг №2-т Монгол улсын хүнсний ногооны тариалалтын байдлыг 1958-2011 оны харьцуулсан

судалгааг харуулав,

судалгааны материалыг ҮХААЯ-ны цахим хуудаснаас авав.

Page 5: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

4

Зураг №1 зураг №2

Монгол улс 2013 оны 10 сарын 30-ны байдлаар 351 мянган тонн буудай, 368 мянган

тонн үр тариа, 190 орчим мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 37 мянган

тонн тосны ургамлыг хүнсэндээ нөөцлөөд байгаа юм. Зураг№3-т 2011-2013 оны Монгол

улсын хураасан төмс, хүнсний ногооны хэмжээг харуулав.

зураг№3

Page 6: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

5

Монгол Улсын хүнсний ногооны жилийн хэрэгцээ 190 гаруй мянган тонн. Харин

2013 онд 101 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна. Гаалийн байгууллагын

мэдээгээр жилд 70-80 мянган тонн хүнсний ногоо хөрш орнуудаас ирдэг байна. Үүний

ихэнх нь Хятад улсынх аж. 2013 онд урд хөршийн хүнсний ногооны импортыг бууруулж

чадахгүй нь тодорхой болжээ. Урьдчилсан балансаар 103.4 мянган тонн хүнсний ногоо

хураан авах тооцоог гаргасан..

2013 оны намар 211.8 мянган тонн төмс хурааж авахаар төлөвлөснөөс 190 мянган

тонныг хураажээ. Үүгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах юм. Манай улсын нэг

жилийн төмсний хэрэглээ 180 мянга орчим тонн. Ирэх онд монголчууд урд хөршийн

цагаан төмс хэрэглэхээргүй болсныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас онцолсон.

Өнгөрсөн онд манай улс 149.6 га талбайгаас 242 мянга 835 тонн төмс хураажээ. Энэ намар

өнгөрсөн оныхоос төмсийг ес, буудайг 20 хувиар бага хураасан байна. Харин хүнсний

ногоог өнгөрсөн жилийнхээс 14.9 хувиар ахиу авчээ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИЛАЛ, НЭР ТӨРӨЛ

ХҮНСНИЙ НОГООНЫ АНГИЛАЛ, АЧ ТУС

Манай улс хүнсний ногооноос голлон төмс, байцаа, манжин, лууван, сонгино

түлхүү тарьдаг. Бага хэмжээгээр хүрэн манжин, улаан лооль, өргөст хэмх, сармис, чинжүү

тариалж байгаа. Хүнсний ногоо асар олон зүйл байдгаас Монголд ургуулж, ургац авах

боломжтой 40 нэр төрлийн хүнсний ногоо бий. Үүнээс 10 гаран төрлийг л голлон тариалж

бусдыг нь өрхийн хэмжээнд тариалж байна.

Дэлхий дээр 75 овгийн 1200 гаруй зүйлийн хүнсний ногоо ургадаг байна. Хоол

хүнсэнд хэрэглэх шүүслэг ургамлыг хүнсний ногоо хэмээн эрдэмтэд тодорхойлжээ.

Тухайлбал: залуу мөчир, нахиа, үндэс, үндэслэг иш, толгой, булцуу, үрэвч, үр, жимсийг

хүнсэнд хэрэглэнэ. Хүнсний ногоог вегетатив (булцуу, үндэс, салаа, шилбэ, гол, иш,

навчийг нь хүнсэнд хэрэглэх ногоо) ба генератив (жимс, цэцгийг нь хүнсэнд хэрэглэх

ногоо) гэж 2 бүлэгт хуваана.

Вегетатив ангилалд дараах ногоо багтана.

Булцуут ногоо: төмс, амтат төмс, хүрэн манжин

Үндэс үрт ногоо: шар, улаан, цагаан лууван, яншуй, цоохор майлз, хүрэн, шар

манжин зэрэг үндэслэг ишт ногоо

Навчит буюу байцааны төрөл: бөөрөнхий цагаан ба улаан байцаа, брюсел

Генератив ангилалд дараах ногоо багтана.

Page 7: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

6

Лоолийн төрөл: хаш, улаан, ногоон чинжүү, улаан лооль

Хулууны төрөл: өргөст хэмх, тарвас, хулуу, амтат гуа

Буурцаг: шар буурцаг, вандуй, бусад шош

Үр тарианы төрөл

Хүнсний ногоог амьдралын хугацаагаар нь нэг наст, олон наст гэж ангилна.

Үр соёолохоос эхлээд болц нь гүйцэж ургац хураах хүртэлх үеийг амьдралын

хугацаа гэнэ. Үр жимс нь жилийн нэг улиралд ургаж боловсордог ургамлыг нэг наст гэх

бөгөөд тарвас, амтат гуа, хулуу, хурган гуа, өргөст хэмх, лооль, хаш, чинжүү, буурцагт

ногоо, улаан лууван, гоньд, шанцай, бууцай хамаарна.

Тариалалтын анхны жилд боловсорч 2 дахь жилдээ үр жимсээ өгдөг ургамлыг олон

наст гэнэ. Жишээ нь: яншуй, цагаан лууван гэх мэт. Хүнсний ногоог боловсролтын

хугацаагаар нь эрт, дунд, орой болцтой, ургасан талбайн онцлогоор нь ил хөрсний,

хамгаалалттай хөрсний буюу хүлэмжийн гэж ангилна.

Хүнсний ногооны жагсаалт

Навчит ногоо / Байцаа, Броколли, Манжин, Хятад байцаа, Навчит байцаа, Вандуй,

Бууцай/

Жимслэг ногоо /Улаан лооль, Өргөст хэмх, Эрдэнэ шиш, Өргөст хэмх/

Цэцэг, цэцгийн үр

Үрт ногоо

Булцуут ногоо /Саримс, Сонгино, Ногоон сонгино, Уэлс сонгино/

Хөндий булцуут ногоо /Улаан манжин, Лууван, Цагаан гаа, Төмс, Чихэрт төмс/

ТӨМС

Төмс нь хүнсний ногооны нэг төрөл бөгөөд олон наст ургамал юм. Хүмүүсийн

иддэг төмс нь төмсний ургамлын газрын хөрсөн дор ургадаг болцуу юм. Энэ нь голдуу бор

эсвэл ягаавтар хальстай, доторх хэсэг нь цагаан, шар өнгөтэй байна.

Төмс нь Андын нуруу, Перу гэсэн өндөрлөг, сэрүүн газраас гаралтай. Хүн

төрөлхтөн 7000 жилийн өмнөөс хүнсэнд хэрэглэхээр тарьж ургуулж байжээ. 1500 оны үед

Өмнөд Америкт ирсэн Европчууд буцахдаа төмсийг авч яван Европт дэлгэрүүлсэн байна.

Хүмүүсийн өргөн хэрэглээний хүнсний ногоо болох хүртэл 200 жил зарцуулсан байна.

1780 оноос Ирландын фермерүүд төмсийг үржил шим муутай хөрсөнд ч сайн ургадаг

учраас тариалах болжээ. Төмсийг чанах, шарах зэргээр болгож иднэ.

Page 8: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

7

Маш олон сортын төмс байдаг ч үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг байна. Үүнд:

хүнсний, техникийн, үрийн, бүх чиглэлийн гэсэн төрлүүдтэй.

Хүнсний зориулалт бүхий төмс нь хүний биед онцгой ач холбогдолтой. Цусны

даралт бууруулах, ходоодны шарх үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх болон

арьсны намарс буюу экземийг эмчлэхэд уламжлалт ардын эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн.

Үүнээс гадна төмс нь бөөрөнхий байцаа, шар луувангаас хоёроос гурав дахин илүү илчлэг

чанартай байдаг юм.

БАЙЦАА

Байцаа. Хятадаар: 白菜 (Báicài) гэсэн үгнээс гаралтай. Хоёр наст, хөдөө аж ахуйн

таримал хүнсний ногоо. Байгальд зэрлэг байдлаараа ургаж байгаа байцаа өнөөг хүртэл

олдоогүй бөгөөд Швейцарийн ургамал судлаач А. Декандоль Англи, Ирландын хойд эрэг,

Францын баруун хойд хэсэг, Дани болон газрын дундад тэнгисийн хойд эрэг буюу Ницца,

Генуя, Лукка орчимд зэрлэгээр ургаж байсан гэх таамаглал дэвшүүлжээ.

Байцааг хүнсэнд төдийгүй эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг. Байцаанд

төрөл бүрийн түүний дотор С амин дэм 70 мг% хүртэл хэмжээгээр агуулагддаг төдийгүй

каротин, полисахарид, уураг, тиогликозид, глюкобрассидин, болон эрдэс давсаар баялаг.

Байцааг эртний Римчүүд эмчилгээнд хэрэглэдэг байжээ. Өдгөө байцааг орчин үеийн

анагаах ухаанд ходооны шарх эмчлэх, 12 нугалаа гэдэс, гастрит, колит зэрэг эмгэгийг

эмчилхэд хэрэглэдэг бол уламжлалт анагаах ухаанд яр шарх эдгээх, элэг эмчилэхэд

хэрэглэсээр иржээ. Байцааны шүүс цусан дахь сахарын хэмжээг багасгахад ач тустай

ажээ.Байцаа нь эрүүл хүнсний чухал хэсэг бөгөөд жин хасах, дэглэм барихад төдийгүй

байцааны шүүс гоо сайхан, залуужуулах үйлчилгээтэй.

ЛУУВАН

Лууван нь нэг төрлийн ургамал, хүнсний ногоо бөгөөд Афганистанаас гаралтай

гэгддэг. Улбар шар өнгөтэй, урт гонзгой хэлбэртэй, үндсэрхэг ургамал ба цагаан цэцэг

цэцэглэдэг. Урт нарийн хэлбэртэй дорнын зүйл, богино бүдүүн өрнийн зүйл гэж ерөнхий 2

хуваагдана. Аль аль нь эрт дээр үеэс тариалагдаж байв. Лууван нь 1 ба 2 наст ургамал

бөгөөд Афганистанаас дэлхий даяар тархжээ. Энэхүү ургамал нь каротин, А витаминаар

баялаг ба мөн В, С витамин, төмөр, кальци агуулдаг. Дэлхийн хамгийн том лууван нь

Аляскад тарьсан 8.6 кг жинтэй лууван байв.

Page 9: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

8

СОНГИНО

Сонгино нь хүнсний ногооны нэг төрөл юм. Хүмүүс сонгино гэж сонсоход голдуу

"цэцэрлэгийн сонгино" буюу "болцуут сонгино"-р (Allium cepa) төсөөлдөг. Сонгинын

ихэнх зүйлүүд идэж болох ба голдуу болцуутай байдаг.

Эрт дээр үеэс хэрэглэж ирсэн хүнсний ногоо бөгөөд өдгөө дэлхийн ихэнх улс оронд

согино оролцуулан хийх хоолны маш олон янзын жорууд бий болжээ. Сонгиныг түүхий,

хөлдөөсөн, лаазалсан, хатааж нунтагласан, дарсан, хэрчсэн гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр

худалдаалах болон хүнсэнд хэрэглэдэг.

Төрөл хэлбэрээс шалтгаалж хурц, аагтай, зөөлөн, чихэрлэгдүү, халуун ногоотой гэх

мэт амттай байна. Мөн сонгино нь эрүүл мэндэд тустай. Улаан сонгино нь хорт хавдартай

тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба нянгийн ба мөөгөнцрийн эсрэг

үйлчилгээтэй. Мөн холестриныг цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад

саад болдог. Доорхи төрлийн сонгинууд хүнсэнд хэрэглэгддэг байна. Үүнд:

Бор ба цагаан сонгино, Шар сонгино, Улаан сонгино багтдаг.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХИМИЙН БҮТЭЦ, НАЙРЛАГА

Хүнсний ногооны найрлагын ихэнх хувийг буюу ойролцоогоор 70%-90%-г ус

үлдсэн багахан хувийг уураг, холестрин, сахар, витамин, давс болон ширхэглэг эд эзэлдэг

байна. Хүнсний ногооны амин дэм шим тэжээлийн хэмжээ их бага байгааг магадлан

үзэхдээ гол нь агуулагдах витамин С, В болон луувангийн эдийн агууламжийг харна.

Шинжлэх ухааны үндэслэлээр бол өнгө нь гүн болох тусам агуулагдах витамин С, В болон

улаан луувангийн эдийн хэмжээ их байдаг ажээ. Харин ногоон өнгөтэй хүсний ногооны

хувьд Бө Цай /өргөст ногоо/, Ю Цай /тостой ногоо/, ороомол гол, Шиан цай /Үнэрт ногоо/,

жижиг байцаа, Кун шин цай /хөндий ногоо/ гэх мэт. Энэ төрлийн хүнсний ногоонуудын

витамин В1, В2, С, улаан луувангийн эд болон олон төрлийн техникийн бус давс зэргийн

агууламж харьцангуй өндөр байдаг.

Мэдээж хэрэг лууван дахь луувангийн эдийн агууламж хамгийн өндөр ба мөн хорт

хавдраас сэргийлэх бодис болон цусны даралт багасгагч калийн давс агуулагдаж байдаг.

Нил ягаан өнгийн хашинд витамин D-ийн агуулга харьцангуй их. Халуун чинжүү,

бөөрөнхий чинжүүнд агуулагдах витамин С болон луувангийн эдийн хэмжээ ч бас

харьцангуй өндөр байдаг байна. Хүнсний ногоонд техникийн бус давс, кальци, кали,

магни, натри гэх мэт элемент нь бие мах бодийн бодисын солилцоогоор шүлт үүсгэдэг.

Тиймээс хүнсний ногоо нь хүний биеийн хүчил, шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх нөлөө

үзүүлдэг.

Page 10: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

9

Гэвч зарим хүнсний ногоо Бө цай, хулс, сонгино зэрэг ногоо хэдийгээр кальцаар

баялаг байдаг ч агуулагдах өвсний хүчлийн хэмжээ харьцангуй өндөр тул өвсний хүчлийн

нөлөөгөөр кальцын тунадас үүсдэг. Тиймээс хүүхэд, жирэмсэн эхчүүд болон яс хугарсан

өвчтнүүд өвсний хүчил агуулсан хүнсний ногоог бага хэрэглэх хэрэгтэй. Мөн Бө Цай нь

цайрыг багасгадаг нь туршилтаар нотлогджээ.

Хүнсний ногоонд ширхэглэг болон хагас ширхэглэг эд, үндсэн элемент, жимсний цавуу

зэрэг хүний биед ислийн усан задрал явагдуулах бодис агуулагддаг ба энэ нь цөсний

алкоголийн шингээлтийг багасгаж хориглодог байна. Тиймээс шинэ соргог хүнсний ногоог

ихээр хэрэглэвэл артерийн судасны хатуурлыг багасгана.

Хүнсний ногоо нь гурил, гурилан бүтээгдэхүүн, махны төрөлтэй нийцэх ба хамгийн

сайн зохицолтой. Жишээ нь жигнэсэн ү хрийн мах, гурвалжин будаа, байцааны салат гэх

мэт. Харин сүүн бүтээгдэхүүний нь гурил болон махан бүтээгдэхүүний төрөлтэй зохицдог

бол хүнсний ногоо, жимсийг хамт хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Байцааны химийн найрлага. Чихэр, эрдэс давс (сера, кальций, калий, фосфор),

эслэг, өөх тос, лактоза, липаза, протеаз болон бусад энзимүүд, фитонцидүүд, А, В1, С, P, К,

В6 амин дэмүүд , шархны эсрэг амин дэм U -ийг агуулдаг ажээ. Байцаа ямар сортоосоо

хамаарч азотын зүйл 1,27—3,78 %, өөх тос 0,16—0,67 нүүрс- ус 5,25—8,56 %, байх бөгөөд

100 г байцаа 24 ккал илчлэгтэй байдаг байна.

Хүнсний зориулалттай бөөрөнхий хэлбэртэй төмсний 12–16 хувь нь крахмал буюу

цардуул, С аминдэмийг агуулдаг. Харин техникийн зориулалттай төмсний цардуул нь

харьцангуй их 18 хувиас дээш агууламжтай байдаг юм.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ФИЗИОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Хүнсний ногоо нь аминдэм, эрдэс бодис, эслэг, нүүрс усаар баялаг. Хүнсний ногоо

нь төрөл бүрийн фитохимийн бодисоор нэн баялаг бөгөөд тэдгээр нь антиоксидант, бактер,

вирус, мөөгөнцрийн эсрэг, хорт хавдрын эсрэг үйлчлэл үзүүлдэг.

Ногоон ургамалгүйгээр байгаль, нийгэм дэхь амьдралыг төсөөлөх аргагүй. Ногоон

ургамал нь нарны кинетик энергийг хуримтлуулан потенциаль энерги болгож шим бодис,

нүүрс ус, уураг, өөх тос, эслэг, идээлэх бодисыг бүрдүүлнэ.

Хүн төрөлхтөн шим бодисыг хоол хүнс, малын тэжээл,түлш, хувцас, эд

бэлтгэх,барилгын материал болон бусад зүйлд ашиглана. Үүгээр ургамлын үүрэг

хязгаарлагдахгүй.

Page 11: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

10

Ногоон ургамал агаараас CO2 хий шингээж атмосферыг O2 -өөр баяжуулж орчин

нөхцөлийн эрүүл ахуйг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ургамлын ертөнцөд 350,0 гаруй мянган зүйлийн ургамал байдаг. Ургамлуудыг

таримал, зэрлэг гэж ангилдаг.

Таримал ургамлыг хүн өөрийн хэрэгцээнд зориулж олон зуун жил тариалж ирсэн.

Энэ хугацааны явцад тариалж буй таримлаа удаан хугацаанд шилэн сонгох замаар асар их

өөрчилж чадсан төдийгүй бүтээгдэхүүнт шинж, ургацын чанарт нь үндсэн өөрчлөлт

гаргаж чадсан юм. Энэ ажилд селекцчид ( В.С.Пустовайт, П.П.Лукаченко, В.Н. Ремесло

болон бусад ) гайхамшигт ололт хийсэн байна.

Ургамалд уураг, нүүрс ус, өөх тосноос гадна эрдэс нэгдлүүд байдаг.Ургамал ургаж

буй хүрээлэн байгаа орчноосоо тодорхой нөхцлийг шаардана. Ургамлын амьдралын хүчин

зүйлүүдэд гэрэл, дулаан, ус чийг, агаар шим тэжээлийн бодис хамаарагдана. Таримал

ургамлын биологийн онцлог хэрэгцээг мэдсэнээр ургамлын амьдралын хүчин зүйлүүд

тэдгээрийн горимыг зөв тохируулан жолоодох болно.

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, идэшний мөөг нь хүний биед амархан шингэдэг

нүүрс ус, төрөл бүрийн витамин, амин хүчил, цардуул эрдэс давс, уураг ээрэг чухал

хэрэгцээт бодис агуулдаг. Эдгээр бодис нь хүний биеийн хэвийн үйл ажиллагааг

нөхцөлдүүлэгч гол хучин зүйл 6өгөөд эрүүл чийрэг байхын тулд манай орны байгаль цаг

уур, хөдөлмөр эрхлэгчийн хэлбэртэй холбогдон нэг хүн жилд 125 кг жимс, жимсгэнэ, 280

кг-аас доошгүй хэмжээний төмс, хүнсний ногоо хэрэглэх физиологийн шаардлагатай

болохыг тогтоосон байна. Гэтэл ийм хэмжээний жимс, төмс хүнсний ногоог энэ талын

ажил эрхэлж байсан аж ахуйнууд хангана, жимс, жимсгэнийн зарим хэсгийг байгалиас

түүнэ гэж үзвэл алдаатай хэрэг болно.

Иймээс манай орны иргэн бүр байгальтай, амьдралын эх болсон газартай харьцаж

өөрийн хэрэгцээт төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийнхээ зохих хэсгийг өөрөө тариалж

авах хэрэгтэй билээ. Ялангуяа манай орны хөдөлмөрчдийн нэлээд хэсэг нь хот суурин

газар суурьшмал байдлаар амьдарч эзэмшиж байгаа газар нутгаа хайрлан хамгаалж зүй

зохистой ашиглах, түүнийг амьдрал ахуйгаа тэтгэгч хүчин зүйлийн нэг болгох шаардлага

улам өссөөр байна.

Энэ нь улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа өнөө үед

хүн бүр биеэ дайчлан ажил хөдөлмөрт шамдан суралцаж, амьдралын арга ухааныг

эзэмшин, өөрөө үйлдвэрлэгч болох, ингэснээр амьжиргааныхаа түвшинг өндөржүүлж,

эрүүл мэндээ хамгаалах өргөн боломжоо ашиглаж сурахыг бэлхнээ харуулж байгаа хэрэг

мөн

Page 12: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

11

БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОН БОРЛУУЛАХ

ТЕХНОЛОГИЙН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ, УЛАМЖЛАЛТ БА ОРЧИН ҮЕИЙН

АРГА

Монгол улсын хувьд төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангаж байгаа ба

хүнсний бусад ногооны 60 гаруй хувийг хангаж байна. Төмсний хувьд дотоодын

хэрэгцээгээ бүрэн хангаж цаана нь илүү гарч байгаа тул экспортонд гаргах шаардлага

тулгарч байгаа.

Төмсний борлуулалтыг нэмэгдүүлэх нэг арга бол дахин боловсруулах үйлдвэр

байгуулах юм. Төмсийг дахин боловсруулж цардуул, шарсан төмс гэх мэт бүтээгдэхүүн

болгож борлуулах орчин үеийн аргыг хэрэглэх хэрэгтэй.

Ингэж чадвал илүүдэл төмсөө боловсруулах үйлдвэрт нийлүүлэн зах зээлд төмсний

үнэ унахгүй байх боломжтой. Төмсний үнэ хямд байгаа бас нэг шалтгаан бол жил бүрийн

найман сарын сүүлээр бүх төмс хураагдаж борлуулалт нэмэгддэгтэй холбоотой. Тэгэхээр

эрт ургацын төмс тариалах хэрэгцээ ногоочдод үүсч байна. Солист хэмээх Германы эрт

ургацын сортыг шалгаруулаад үрийг нь үржүүлсэн.

Ингэснээр 7 сарын 20-ноос эрт ургацын хураалт авах боломжтой болно. Мөн

зооринд байгаа төмс дөрвөн сарын орчим соёолоод жингээ алдан үрчийдэг. Мэдээж ийм

төмс хүнсэнд хэрэглэхгүй. Тиймээс соёололтыг удаашруулдаг бодис ашиглахаар одоогоор

туршиж байна. үүнийг хэрэглэснээр наадам хүртэл зоорьноосоо соёолоогүй төмс ашиглах

боломж бүрдэнэ. Энэ нь 5, 6 сард үүсдэг төмсний хомсдолыг арилгах юм.

Төмс бол тээвэрлэлт муу даадаг. Манайд экспортлох ганц тээвэр нь төмөр зам.

Орос, Хятад хоёр улс нь төмсний үйлдвэрлэлээр дэлхийд эхний хоёр байрыг эзэлдэг тул

манайхаас төмс худалдаалж авахгүй. Өөр оронд экспортлоход хугацаа их шаардах учир

чанарт муугаар нөлөөлнө.

Мөн төмс экспортлоход тухайн улс оронд ургамал хамгааллын, хорио цээрийн

гэрээ хэлэлцээр хийгдсэн чанар стандартын гэрээ байдаг. Манай улсын хувьд өөр улстай

ийм гэрээ хийгээгүй.

Гаднаас хамааралгүй төмсний илүүдлийг зохицуулах ганц боломж нь дахин

боловсруулах үйлдвэр. Өнөөдөр монголд ийм үйлдвэр байхгүй. Цардуул хийдэг үйлдвэр

жилдээ 50-70 мянган тонн төмс боловсруулдаг. Бусад оронд өргөн ашигладаг энэ үйлдвэр

манайд байхгүй. Шарсан төмсний үйлдвэргүйгээс Хятадаас импортолж байгаа.

Page 13: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

12

Харин Чипсны хэдэн жижиг үйлдвэр байгаа. Гэхдээ Чипсны үйлдвэр нь хоёр янз

байдаг. Нэг нь төмсөө, хэрчээд шараад гаргадаг. Нөгөө нь гаднаас импортоор төмсний

гурил буюу цардуул оруулж ирэн шарж хийдэг. Манай орны хувьд эхний хувилбар нь

илүү ашигтай хэдий ч бизнес эрхлэгчид сүүлийн аргийг түлхүү хэрэглээд байгаа нь

харамсалтай.

Улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган тонны багтаамжтай зоорь байгаа. Үүнээс

20 гаруй мянган тонн нь орчин үеийн хөргөлт агааржуулагчтай, механикжсан зоорь.

Үлдсэн нь тариаланчдын өөрсдийн энгийн нүхэн зоорь юм. Энэ бол зөвхөн төмс бус бусад

хүнсний ногоо ч хамаарна. Тэгэхээр 240 мянган тонн төмс, 100 гаруй мянган тонн

хүнсний ногоо жилд үйлдвэрлэдэг гэхэд зоорьны асуудал хүрэлцээгүй гэдэг нь харагдаж

байгаа. Зоорьны багтаамжийг нэмэгдүүлэх, орчин үеийн болгож сайжруулах зайлшгүй

хэрэгтэй байгаа.

Хүнсний ногооны үйлдвэрлэлийн хувьд дотооддоо үйлдвэрлэсэн нийт хэрэгцээний

52 хувийг хангаж байгаа.

Үлдсэн 48 хувийг импортоор тэр тусмаа хятадаас оруулж ирж байгаа. Тэгэхээр

хүнсний ногооны хувьд зах зээлд боломж бий. Харин төмс зах зээлд илүүдсэн. Тиймээс

засгийн газар болон чиглэлийн яамнаас төмсний борлуулалтад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Мөн хүнсний ногоо цэвэр усалгаа их шаарддаг учир тэр чиглэлд нь дэмжлэг үзүүлж

байгаа.

2011 онд Германы Витара, Куарта, Гала, Солист, Миранда, Секура, Голландын

Импала, Санте зэрэг 8 сортын 404.1 тн элит болон 1-р репродукцийн сайн чанарын

баталгаат үрийг үрээ шинэчлэх хүсэлтэй аж ахуйн нэгж болон иргэдэд борлуулав.

Угааж, савласан шинэ сортын төмсийг худалдаанд гаргаж эхэллээ

"Монгол төмс" хөтөлбөр нь төмсний савлагааны иж бүрэн шугамыг Германы

"ГРИММЕ Солюшн" компаниас оруулж ирсэн. Энэхүү төхөөрөмж нь өдөрт дунджаар 6-7

тонн төмс угааж цэвэрлэн, хатааж, савлах хүчин чадалтай.

Төмсийг ийнхүү Монголд анх удаа технологийн дагуу угааж цэвэрлэн савлаад

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зураасан кодтойгоор

Улаанбаатар хотын хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд

хүргэж эхлээд байна. /Зураг № 4, 5, 6/ Ингэснээр хэрэглэгчид нутагшсан Импала, Витара,

Санте сортын сайн чанарын баталгаат төмсийг бусад нэр зээлдсэн хуурамч

бүтээгдэхүүнээс хялбархан ялгаж, харьцангуй хямд үнээр худалдан авах боломж бүрдлээ.

Page 14: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

13

Зураг №4

Зураг №5 Зураг №6

Ийнхүү төмсийг шорооноос нь салгаж угааж цэвэрлэн, муудсан болон гэмтэлтэй

төмсийг сайтар ялгаснаар хэрэглэгчдийн цаг зав, хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа давуу

талтай юм.

Page 15: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

14

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЕД ТАВИГДАХ

СТАНДАРТЫН ШААРДЛАГА

Төмс, хүнсний ногооны хадгалалт, тээвэрлэлтийн үед тавигдах стандартын

шаардлагыг судалж үзэхэд сүүлийн үед гарсан стандарт шаардлага байдаггүй бөгөөд

ихэвчлэн 1980-аад оны хуучирсан стандарт шаардлагыг мөрдөж явлдаг нь харагдаж байна.

Стандартын нэр: Төмс, хүнсний ногоог хадгалах

Стандартын тэмдэглэгээ: MNS 3024 - 1981 7 х Энэ стандарт нь ердийн

агааржуулагчтай, халаалттай, зориудын ба идэвхтэй агааржуулагчтай калориферийн ба

усан халаалттай зооринд төмс, хүнсний ногоог хадгалахад хамаарна.

Стандартын нэр: Төмс, хүнсний ногоог савлах, тээвэрлэх журам Стандартын

тэмдэглэгээ: MNS 0262 - 1982 3 х Энэ стандарт нь төмс, хүнсний төрөл бүрийн ногоог

савлах, хаяглах, тээвэрлэхэд хамаарна

Стандартын нэр: Төмс, хүнсний ногоо, дээж авах , шалгах арга Стандартын тэмдэглэгээ

MNS 2829 - 1979 5 х Энэ стандарт нь хүнсний ба үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлж

байгаа төмс, хүнсний ногооноос дээж авч түүний чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход

хамаарна.

Стандартын нэр: Төмс, хүнсний ногоо хадгалах зоорийг ариутгах арга Стандартын

тэмдэглэгээ: MNS 3025 - 1981 2 х Энэ стандарт нь төмс хүнсний ногоо хадгалах

зоорийг ариутгах аргад хамаарна.

Стандартын нэр: Хүнсний ногоон дахь органик фосфат болон карбамат пестицидийн

үлдэгдлийг тодорхойлох биологийн хурдавчилсан арга Стандартын тэмдэглэгээ : MNS

NY/T 448 - 2009 3 х Энэхүү стандарт нь навчит ногоо, жимс, вандуйн төрөл,

үндсэрхэг (лууван орохгүй) ногоонд агуулагдах метамидофос, омедат, паратин, форат,

монокротфос, фентион, метидатион, дихлорофос, карбофуран, алдикарб, метомил,

пиримикарб, карбосульфан, карбарил, бенфукарб, МТМС, пропоксур, изопрокарб зэрэг

органик фосфат ба карбамат песитицидүүдын үлдэгдлийн хэмжээг тодорхойлох

хурдавчилсан аргад хамаарна.

Page 16: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

15

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ ХЭРЭГЦЭЭНИЙ ШИНЖҮҮДЭЭР ҮНЭЛЖ

ТОГТООХ АРГА, ХЭЛБЭРҮҮД

Төмс хүнсний ногооны хэрэглээний чанарт тавигдах шаардлага нь физиологийн

шаардлага, эрүүл ахуйн шаардлага хамааралтай. Хүнсний бүтээгдэхүүнийг шимт бодисын

агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, өөх тосны гэж 6 төрөлд ангилдаг бөгөөд эдгээр

нь таньд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө. Тиймээс эдгээр 6 төрлөөс өдөр бүр

зохистой хэмжээгээр хэрэглэж занших хэрэгтэй. Хүнсний ногооны төрөлд бүх төрлийн

хүнсний ногоо багтах бөгөөд эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болдог.

Зураг №7

Төмс хүнсний ногооны чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг шууд нөлөөлөх хүчин

зүйлийн объектив талдаа үйлдвэрлэлийн техникийн түвшинг оновчтой болгож шинэчлэх,

орчин үеийн технологийг ашиглах, субъектив талаасаа мэргэжлийн ногоочдыг нарийн

мэргэшүүлэх, хөдөлмөрийн үр дүнг үнэлж урамшууллыг боловсронгуй болгох, төмс

хүнсний ногоог иргэд ААН байгууллагууд тарьж ургуулах сонирхол сэдлийг бий болгох

хэрэгтэй гэж үзэж байна. Мөн төрөөс дам нөлөөлөх хүчин зүйл буюу хадгалалт

тэвэрлэлтийн асуудлыг цогцоор нь шийдэж өгөх шаардлагатай гэж үзэж байна.

Page 17: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

16

ДҮГНЭЛТ

Бараа судлал, гаалийн экспертиз хичээлийн бие даалтын ажлыг “Төмс, хүнсний

ногоо” сэдвээр хийж гүйцэтгэлээ.

Аливаа улс орны тусгаар тогтнолын гол хэлбэр нь хүнсний ногоогоо өөрсдөө

тариалах асуудал байдаг байна.

Төмс хүнсний ногооны хадгалалт болон тээвэрлэлтийн асуудлыг манай улсын

хувьд хэрхэн шийддэг талаар олж мэдсэнээс гадна импортын төмс, хүнсний ногоо нь

дотоодын үнээс хямд боловч химийн гаралтай бордоогоор богино хугацаанд ургуулдаг нь

хүний биед муугаар нөлөөлдөг ч яах аргагүй импортын хэрэглээг бууруулах шаардлага

манай улсад тулгарч байгаа юм байна. Тиймээс үүнд мэдээж төрийн оролцоо хамгийн

чухал бөгөөд дотооддоо 100 хувь төмс хүнсний ногооны хэрэгцээгээ хангах боломжтой

байдгийг судалж мэдлээ.

Энэхүү сэдвийн хүрээнд төмс хүнсний ногооны бүтэц найрлага, хүний биед ямар

ашиг тустай талаар мэдэж авсанаас гадна аливаа барааг бараа судлал болон гаалийн талаас

нь судалж, шинжлэх чадварыг эзэмшсэн гэж үзэж байна.

САНАЛ

Төмс хүнсний ногоог тариалах, тээвэрлэх, хадгалах улсын нэгдсэн стандарттай

болох. /Өмнөх стандарт нь 1980-аад оны стандарт байгаа тул шинэчлэх

шаардлагатай гэж үзэж байна/

Төмс, хүнсний ногооны тариалалтыг дотооддоо тариалж ургуулахад төрөөс

дэмжлэг үзүүлэх, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэсэн

саналтай байна.

Төмс, хүнсний ногооны дахин боловсруулалт буюу үйлдвэрлэлийг дэмжих,

хэрэгцээнээс илүү гарсан төмсийг дотооддоо боловсруулж гадаадад экспортлох тал

дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж төрөөс дэмжих.

Айл өрх бүр өөрийн хэрэгцээний төмс хүнсний ногоогоо тариалж ургуулах, энэ

талаар холбогдох яам төрийн байгууллагаас сургалт, судалгааны ажил явуулах.

Page 18: Baraa sudlal tums hunsnii nogoo

Төмс, хүнсний ногоо

Ц.Баяраа

17

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Бараа судлал, гаалийн экспертиз хичээлийн лекц

2. Бараа судлалын үндэс /Б.Мөнхөө 1988 он/

3. Үндэсний нэвтэрхий толь

4. https://mn.wikipedia.org/wiki/%D0%A2%D3%A9%D0%BC%D1%81

5. http://www.mofa.gov.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=62&Item

id=73 / МУ-ын ҮХААЯ-ы вэб хаяг/

6. http://www.president.mn/mongolian/node/1239 /МУ-ын Ерөнхийлөгчийн вэб хуудас/

7. http://www.monpotatopro.mn/index.php?cont=3&type=1&lang=1 /Монгол Төмс

хөтөлбөрийн албан ёсны вэб хуудас/

8. https://www.youtube.com/watch?v=VnFHJUflfKs УИХ-ын гишүүн, Үйлдвэр, Хөдөө

аж ахуйн сайд Х.Баттулгын ярилцлага/

9. http://vip76.mn/content/18824 / http://economics.eagle.mn/content/read/7899.htm

10. http://veg.mn/content/14

11. http://www.mychina.biz/mn/index.php/agricultural/241-vegetables /мэдээлэл оруулах/

12. http://www.cancer-center.gov.mn/index.php?coid=159&cid=122 /ХСҮТ-ийн вэб сайт/

13. http://cha.nb.mch.pms.mn/index.php?module=menu&cmd=content&id=37&menu_id=3