bi mongol 4 - ger youth center · уран бүтээлээ хийж сэтгэлээ...

4
Монгол Улс Тунхагласны 83 жилийн ой, Америкийн Талархалын Баярын халуун мэнд дэвшүүлье! 2007 оны 12-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа Хамгийн урт нэртэй газар Газар усны нэр нь чухам газрын онцлог , геологийн тогтоц, түүх соёлын уламжлал, ургамал, амьтан, байгалийн баялаг зэргийг илэрхийлдэг . Өмнөгoвь аймагт байдаг Лууны Ястгэдэг газраас дэлхийд ховор Үлэг гүрвэлийн яс олджээ. Мөн эрт дээр үеэс Эрдэнэт гэж нэрлэж ирсэн ууланд одоо зэс-молибдены хүдэр баяжуулах уулын үйлдвэр ажиллаж байна. Манай орны газар ус бүхэн нэртэй байдаг нь Эх орныхоо алга дарам газрыг ч сайн мэддэг монголчуудын нэгэн бахархал билээ. Монголын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн талд орших Саравчлага хөгшин-үүрийн сарьдаг гэдэг уул юм. БИ МОНГОЛ #4 Та бүхэндээ Монголын түүх, уран зохиолын хамгийн сод бүтээл "Монголын Нууц Товчоо"-г Монгол Хэл Шинжлэлийн ухааны доктор М. Саруул- Эрдэнэ- ийн хялбаршуулан бичсэнээр толилуулж байна. Зургийг Чингис Хааны Академи-ийн Академич, Монголын цаасан цоолбор хайчилбарыг шинэчлэгч, Монголын цаасан барыг үндэслэгч С. Төрбурам. 8. Өүлэн эхийн хүүхдүүд өсөж том болж байтал урьд Өүлэнийг хаяад явсан Тайчууд аймгийнхан ирж Тэмүжинийг барив. Тэмүжин тэндээс оргон зугтааж, Сорхон Шар гэдэг хүнийд иржээ. Сорхон Шар Тэмүжинийг гэртээ нуугаад маргааш өглөө нь морь унуулан явуулж тусалсан билээ. 9. Тэмүжин явсаар ээж дүү нартайгаа нийлэв. Тэгтэл нэг өдөр тэдний найман шарга морийг дээрэмчид дээрэмдэн авч явжээ. Тэмүжин дээрэмчдийн араас мөрдөн явж байгаад Боорчи нэртэй залуутай тааралдав. Боорчи Тэмүжинийг ганцаараа явах хэцүү гээд ажлаа орхин, хоёул хамт морио хайхаар явжээ. Тэмүжин Боорчи хоёр морио олж, дээрэмчдээс булааж аваад буцав. Энэ цагаас хойш тэр хоёр хагацашгүй андууд болсон юм. Асуулт: Сорхон Шар Тэмүжинд яаж тусалсан бэ? Тэмүжин Боорчитой хэрхэн анд болов? Т Ү Ү Х С О Ё Л Нэгэн санаагаар Монголоо дээдлэе ! Шүлгийг: Ц.Дамдинсүрэн Хөгжмийг:Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж Монгол Улсын төрийн дуулал Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжин үүрд мөнхжинө. Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг бүхий чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя. Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэж Жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай.

Upload: lekiet

Post on 29-May-2018

234 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Монгол Улс Тунхагласны

83 жилийн ой, Америкийн

Талархалын Баярын халуун мэнд дэвшүүлье!

2007 оны 12-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Хамгийн урт нэртэй газарГазар усны нэр нь чухам газрын онцлог, геологийн тогтоц, түүх соёлын уламжлал, ургамал,

амьтан, байгалийн баялаг зэргийг илэрхийлдэг. Өмнөгoвь аймагт байдаг “Лууны Яст” гэдэг газраас дэлхийд ховор Үлэг гүрвэлийн яс олджээ. Мөн эрт дээр үеэс Эрдэнэт гэж нэрлэж ирсэн ууланд одоо зэс-молибдены хүдэр баяжуулах уулын үйлдвэр ажиллаж байна. Манай орны газар ус бүхэн нэртэй байдаг нь Эх орныхоо алга дарам газрыг ч сайн

мэддэг монголчуудын нэгэн бахархал билээ.

Монголын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн талд орших Саравчлага хөгшин-үүрийн сарьдаг гэдэг уул юм.

БИ МОНГОЛ

#4

Та бүхэндээ Монголын түүх, уран зохиолын хамгийн сод бүтээл "Монголын Нууц Товчоо"-г Монгол Хэл Шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ-ийн хялбаршуулан бичсэнээр толилуулж байна. Зургийг Чингис Хааны Академи-ийн Академич, Монголын цаасан цоолбор хайчилбарыг шинэчлэгч, Монголын цаасан барыг үндэслэгч С. Төрбурам.

8. Өүлэн эхийн хүүхдүүд өсөж том болж байтал урьд Өүлэнийг хаяад явсан Тайчууд аймгийнхан ирж Тэмүжинийг барив. Тэмүжин тэндээс оргон зугтааж, Сорхон Шар гэдэг хүнийд иржээ. Сорхон Шар Тэмүжинийг гэртээ нуугаад маргааш өглөө нь морь унуулан явуулж тусалсан билээ.

9. Тэмүжин явсаар ээж дүү нартайгаа нийлэв. Тэгтэл нэг өдөр тэдний найман шарга морийг дээрэмчид дээрэмдэн авч явжээ. Тэмүжин дээрэмчдийн араас мөрдөн явж байгаад Боорчи нэртэй залуутай тааралдав. Боорчи Тэмүжинийг ганцаараа явах хэцүү гээд ажлаа орхин, хоёул хамт морио хайхаар явжээ. Тэмүжин Боорчи хоёр морио олж, дээрэмчдээс булааж аваад буцав. Энэ цагаас хойш тэр хоёр хагацашгүй андууд болсон юм.

Асуулт: Сорхон Шар Тэмүжинд яаж тусалсан бэ?Тэмүжин Боорчитой хэрхэн анд болов?

Т Ү Ү Х С О Ё Л

Нэгэн санаагаар Монголоо дээдлэе !

Шүлгийг: Ц.ДамдинсүрэнХөгжмийг:Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж

Монгол Улсын төрийн дуулал

Дархан манай тусгаар улсДаяар Монголын ариун голомтДалай их дээдсийн гэгээн үйлсДандаа энхжин үүрд мөнхжинө.

Хамаг дэлхийн шударга улстайХамтран нэгдсэн эвээ бэхжүүлжХатан зориг бүхий чадлаарааХайртай Монгол орноо мандуулъя.

Өндөр төрийн минь сүлд ивээжӨргөн түмний минь заяа түшижҮндэс язгуур хэл соёлооҮрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардуудЭрх чөлөө жаргалыг эдлэжЖаргалын түлхүүр хөгжлийн тулгуурЖавхлант манай орон мандтугай.

А л д б и е м и н ь а л ж а а в а а с а л ж а а т у г а й А х у й т ө р м и н ь б ү ү а л д а р т у г а й

Ө с ө х ө ө с с у р с а н ү н д э с н и й х э л М а р т а ж б о л ш г ү й с о ё л

Миний босгосон жижиг овоон дээр олон авьяаслаг Алтан Хараацайнууд жиргэж

байгаасай.

Монгол Улсын Гавъяат Жүжигчин, Соёлын Тэргүүний Ажилтан, Алтан Гадас Одонт Л. Чимэддорж гуайн хүүхдүүд бидэндээ захиж хэлсэн үнэтэй зөвлөгөөг толилуулж байна.

Америк-т анхныхаа тоглолтыг хийх гээд сэтгэл их өндөр байна. Энэ жил маш их эрчимтэй 3 сар ажиллaлаа. Би энд амралтаараа ирсэн боловч уран бүтээлийн онгодоороо уран бүтээлээ хийж сэтгэлээ сэргээж, бага балчир хүүхдүүдэд шинэ зүйл зааж сургана гэдэг бол надад сайхан эерэг энерги төрүүлж, сэтгэлийн зовлонг минь нимгэлэхэд их нөлөөлсөн үр дүнтэй сайхан амралт болж байна. Америк-т ирээд "Алтан Хараацай" гэдэг хамтлаг байгуулж, уран бүтээл хийсэндээ маш их баяртай Монгол руугаа буцах гэж байна. Их цаг зав зарцуулж, өдөр шөнөгүй ажилласан боловч надад их сайхан байна. Сэтгэлд оч байвал зууханд гал байна гэдэг. Сэтгэл зүрхээ сэмлэн байж байгуулсан хамтлагаа алсын зайнаас ч гэсэн санаа тавьж,

зохиол явуулах, хүүхэлдэй хийж өгөх, магадгүй "Алтан Унага" синтез театр Америк-т ирээд "Алтан Хараацай" хамтлагтайгаа хамтарч уран бүтээл хийж, бусад хотуудад байгаа Монголчуудаа баярлуулах, тэр үедээ хүүхэлдэйнүүдээ энэ шинэ хамтлагтаа өвлүүлэх зэрэг санаанууд миний төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Энэ бoл Хүүхдийн хамтлаг, Хараацай хүүхдүүдэд ойр байдаг жигүүртэн, үлгэр домогт ч Хараацай хүнд Мөнхийн ус авчрах гэж яваад замдаа гацуур модон дээр тэр усаа асгачихсан учраас Гацуур мөнх болсон гэж ярьдаг учраас ийм нэр өглөө.

Америк-т байгаа Монголчуудын Холбоо, Хүүхдийн байгууллага, Хүүхдийн Сонин зэрэг байгууллагууд маш их санаачлагатай, зовхи нь өөдөө золбоотой сайхан ажилладаг юм байна. Өнөөдрийн хүүхдүүд бол маргаашийн манай Эх орны иргэд, хүүхдэд би маш их хайртай, Хүүхэд бол амьдралын цэцэг учраас би сүүлчийнхээ мөч бүрийг ч хүүхдүүдийн төлөө зориулна гэж боддог. Монголчууд эртний урлаг соёлоо хүүхдүүддээ уламжлуулдаг ард түмэн, түүнийг урлагаар, тоглоом наадгайгаар дамжуулж өвлүүлдэг. Америк-т байгаа хүүхдүүдэд хэлний бэрхшээл их байна. Бид хэл зүгшрэлтэн дээр маш их ажиллaлаа. Энэ бол хүүхдийн буруу биш. Манай дамжаанд ирсэн хүүхдүүд бол их хөөрхөн, маш их авъяастай, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ их дэмждэг, үүний урманд л би энэ ажлыг хийлээ дээ. Конкорд-оос 7 хоног бүр хүүхдээ аваад ирнэ гэдэг бол хүүхдийнхээ төлөө тавьж байгаа маш том анхаарал. Би их баярлаж байна. Төмөрчөдөр хөгжмийн найруулгыг хийлээ. Баатар, Лувсанжамбаа, Цэрэндорж, Энхтүяа та нар үнэхээр маргаашаа харсан сайхан үйл хийж байнаа. Өнөө маргаашийг биш өнө хойчийг л боддог ард түмэн дээ. Монголчууд хэл соёлоо л хадгалж үлдэх нь чухал. Өнөөдөр энэ хэдэн хүүхдийн урмыг тэжээж, авьяасыг нь нээж өгнө гэдэг бол надад бол алтны уурхай нээж их мөнгө олсноос илүү зүйл гэж боддог. Хүүхэд гэдэг чинь нээгдээгүй асар их баялагтай бяцхан ертөнц явж байгаа юм. Манайхан хүүхдүүдийг минь их дэмжээсэй л гэж бодож байна.

Монголын Хүүхэлдэйн театр-т жүжигчнээс нь эхлээд, найруулагч даргых нь албыг хүртэл хашиж байлаа. Одоо "Алтан Унага" мэргэжлийн синтез театр байгуулаад ажиллаж байна. "Алтан Унага" театр-тай хамтарч ажиллах саналыг Ш.Баатар анх 2004 онд тавьж байсан юм. Америк-т байгаа төрийн бус байгууллагууд одоо цэцэглэж эхэлж байна, манайх түрүүлж Хүүхэлдэйн театр байгууллаа гэж Баатар маш их баяртай байгаа.Тэр их овсгоотой хүн, 3 жилийн өмнө л үүнийг харсан байгаа юм. Хүүхэлдэйн театр бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бусад театруудад жүжигчид зөвхөн өөрсдийгөө сайхан аваад явдаг aтaл хүүхэлдэйн театр-т бол жүжигчин өөрөөсөө гадна хүүхэлдэйгээ авч явах, өөрийнхөө анхаарал, сэтгэл зүрхээ тэр хүүхэлдэйндээ шингээж үзэгчдийн анхаарлыг тэр хүүхэлдэйн дээрээ татаж чаддаг болох өвөрмөц онцлогтой урлаг даа.

Хилийн гадна төрж байгаа бяцхан иргэддээ төрөлх хэлээр нь ярьж, өвөг дээдсээс уламжлагдсан эртний зүйр цэцэн үг, оньсого, домог үлгэрүүдийг ярьж өгч оюун санаанд нь Монгол гэдэг дархлааг бий болгож байгаасай. Монгол царайтай гадаад хүн болж болохгүй. Дэлхийн их хөгжлөөс давхар суралцаж, зэрэгцэж алхах хэрэгтэй. Эрхэмсэг бардам Монгол зангаа мартаж болохгүй. Ямар нэг орны зан заншлыг сайтар ойлголгүй даган дуурайж, өөрийнхөө үндэстний зан үйлийг л мартаж болохгүй дээ.

За ингээд би Бэй Аэриа-д 3 сарын дотор нэг жижиг овоо босгоод явлаа, тэр овоон дээр олон сайхан авьяаслаг Алтан Хараацайнууд жиргэж овоогоо томруулж байгаарай л гэж хэлмээр байна.

Тэр ерөөл бат сайхан орших болтугай! Би Монгол сэтгүүл.

Бид Энхтуяа эгчээс сэтгэгдлийг нь мөн сонсов: Тэрбээр “Манай хамтлагт одоогоор 7-14 насны хүүхдүүд хичээллэж байна. Тэд маань хичээл номынхоо хажуугаар жүжгийн үгээ цээжлэх, өрөлт тоглолт хийх гэх зэргээр маш идэвхи зүтгэлтэй оролцож байгаа бөгөөд би эдгээр анхны шавь нараараа үнэхээр их бахархаж байна. Энэ нөсөр их хичээллэлт сургалт маань зөвхөн багш сурагчдын хоорондын асуудал биш бас эцэг эхийн хамтарсан хөдөлмөр байдаг тул энэ бүхнийг дэмжин идэвхитэй оролцож байгаа ээж аав нарт талархаж буйгаа энэ дашрамд хүргэе.

Жүжгийн сургалтын маань гол ач холбогдол нь хүүхдүүддээ монгол эх хэлийг өвлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах явдал юм. Бид хүүхдүүдийнхээ үг хэлийг нь хурцатган тод дуудлага, аялагтай болгох, монгол ардын үлгэр домгийг танилцуулж утга санааг нь тайлбарлан, хүүхдүүдээр жүжигчилсэн хэлбэрээр бусдад хүргэхийг хичээж байна. Мөн хүүхдүүдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлж олон нийтэч, эх оронч, хамт олон багаар ажиллах ур чадварыг төлөвшүүлж өгч байгаа гэдэгт итгэж байна. Эцэст нь энэхүү жүжгүүдийн бүх зохиолуудыг бичиж, найруулж, хүүхэлдэйнүүдийг хийж өгч цаг наргүй ажиллаж байгаа Чимэддорж гуайдаа сэтгэлийнхээ гүнээс баярлалаа гэж танай сонингоор дамжуулан хэлье. Түүнчлэн энэхүү

эрхэм ажилд хамтран оролцож байгаа БАМХ, Замдаан, МYI-

ийн эрхэм нөхөд та б ү х э н д э э б а с баярлалаа .” гэсэн юм.

Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү алдартугай ! Эзэн Чингис Хаан

Ү х т э л о р ш и х т ө р ө л х н у т а г С а л ж б о л ш г ү й о р о н Д . Н а ц а г д о р ж

Төмөрчөдөрийн ЧилүүгинPresidia middle school-д 7-р ангид сурдаг.Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглох их дуртай, computer-ийн программ-ууд дээр ажиллаж суръя гэж боддог.Муур багш жүжигт Муур багшийн дүрд, Бушуу туулай-д хулгана, Үнэг Хэрээ - 2 жүжигт хэрээний дүрд тоглож байна.

Өлзийсайханы Номуун

Lafayette сургуульд 2-р ангид сурдаг, жүжигчин болно гэж боддог.Алтан Хараацай жүж гийн хамтлагийн хамгийн бяцхан жүжигчин. Бушуу туулай жүжгийн Туулайны дүрд тоглож байна. Номуун Би Монгол шүлгээ найзууддаа хүргэхийг хүссэн юм.

Баяраагийн Тэмүүлэн

Конкорд-д амьдардаг, 11 настай, Ignacio Valley

middle school-д 5-р ангид сурдаг. Америк-т ирээд 3 жил гаран болж байна.

Монгол хэлээр цээж бичиг ээжтэйгээ хамт 7 хоногт 2-3

удаа хийдэг. Манай эмээ өвөө хоёр Монголоос Монгол

номнууд явуулдаг, ном их уншдаг. Жүжгийн хамтлагт ороод их гоё байна, цаашдаа үргэлжлүүлээд тоглоно гэж бодож

байна, Зодооны урлагаар хичээллээд 1 жил өнгөрч байна.

Эмч болох хүсэлтэй.Бушуу туулай жүжгийн Барын дүрд тоглож

байна.

Мөнх болдын Өнө болдОакланд хотын Lincoln

сургуульд 1-р ангид сурдаг, том болоод цагдаа болж өөрийгөө

болон бусад хүмүүсийг хамгаалах хүсэлтэй.

Муур багш жүжигт хулганы дүрд тоглож байна.

Сансарын ТодНамайг миний ээжийн Тод гэдэг гэж хэвлүүхэн танилцуулав.Oxford бага сургуулийн 4-р ангид сурдаг. Америк-т төрсөн. 9 настай. Skateboarding, baseball, basketball, soccer, hockey, tennis, гүйлт, фризби, шатар, даам зэрэг 15 спорт-д тоглодог. Би сургуульдаа дандаа "А" авдаг. Өнгөрсөн жил шатрын тэмцээнд сургуульдаа 2-р байранд орсон. Миний эмээ, ээж, аав нар миний монгол хэлний хичээлийг давтуулдаг.Бушуу туулай жүжигт Чоно, Муур багшид Хулганы дүрд тоглож байна.

Баяндүүрэнгийн НасанжаргалFrancisco Middle School-ийн 8-р ангид сурдаг.Америкт ирээд 2 жил болж байгаа. Кино үзэх, төгөлдөр хуур тоглох, хөгжим сонсох, газрын теннис тоглох дуртай.Би ном уншдаг бас хүүхэлдэйн хамтлаг надад таалагддаг. Гэхдээ их хэцүү, тэвчээр их шаарддаг юм байна лээ. Би зурагчин юмуу урлагын талын хүн болох сонирхолтой байгаа.“Бушуу Туулай” жүжгийн үнэг, “Муур Багш” жүжгийн өвгөн хулганы дүрд тоглож байгаа. Би бодохдоо жүжиглэх амархан байх гэж бодсон. Тэгэхдээ яг жүжиглэсэн чинь их хэцүү юм байна лээ. Харин яг хүмүүсийн урд гарахаар гоё санагдах байхаа.

Энхбаярын Банзрагч 10 настай, Оакландын Франклин сургуульд сурдаг, хөгжим сонсох, дуу дуулах, сагс тоглох бас Математик-д дуртай. Америк-д ирээд 4 сар болж байгаа. Муур Багш жүжгийн хулганы дүрд

тоглож байна.

Б яц ха н

Жүжи

г чи д

2007 оны 12-р сар Хүүхдийн танин мэдэхүйн сэтгүүл Бэй Аэриа

Бидзнтзй

b i_mongo [email protected]

хаягаар болон

510-652-9941

утсаар холбоо барина уу?

Баярлалаа.

Ивээн тэтгэгч ах эгч нартаа

Манай сэтгүүлийн 3 дахь дугаарыг хувиасаа ивээн тэтгэж, хэвлэж өгсөн эгч Ш.Рэнцэнноров, ах Ч. Тогтохжав нартаа гүн талархал илэрхийлье. /Конкорд/

Ариел Wyckoff ба Friends of Mongolia МУ-ын гавьяат жүжигчин Л. Чимэддорж Голболхүүдэвийн гэр бүл /АламедаБадралын гэр бүл / Оакланд/ Даваанямын гэр бүл /Аламеда/Батхишигийн гэр бүл /Аламеда/ Төмөрчөдөрийн гэр бүл /Сан франсиско/Болдбаатарын гэр бүл / Албани/ С. Баасанхүү / Оакланд/Булганы гэр бүл /Аламеда/ Ц. Энхтуяа /Сан франсиско/Гансүхийн гэр бүл /Оакланд/ Ш. Гантуяа / Оакланд/

АРДЫН АМАН ЗОХИОЛХараацай гал авчирсан нь

Урьд манай тивийн хүмүүс галгүй байж гэнэ. Тэгэхэд орой бүрийд, огторгуй өөд харахад дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн гал гялалзаж байдаг байжээ. Тэгээд дээд тивийнхний галаас хулгай хийж олж авах юмсан, яаж авах вэ, хэнийг явуулъя даа гэж хэлэлцэж гэнээ. Хүн далавчгүй болохоороо дээд тивийнхэнд хүрэхийн аргагүй, тас бүргэд явуулбал бие нь том учир баригдан цохиулчихна гэж харин хараацайг л хурдан гавшгай, бие жижиг учир яг л таарах шувуу юм гэж хараацайг дээд тивээс гал олж өгөөч гэжээ. Хараацай тэгье гэж нисээд дээд тив хүрэхэд нь айл амьтан оройн хоолоо хийж байсан цаг байж гэнэ. Хараацай нэг айлын өрхөөр нисэн ороод галын цогтойгоос нь хошуугаараа чимхэн шүүрээд дээшээ дэгдтэл галаа асааж, хайчаа барьж байсан авгай - Галын хулгайч! гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад автал сүүлний өд нь хайчинд хавчаастай хоцорч, хараацай гал зуусаар өрхөөр нь нисэн гарч, манай тивийнхэнд гал авчирч өгсөн гэдэг. Тэгээд одоо хүртэл хараацайн сүүл ац шиг байдаг нь дээд тивийн айлд сүүлнийхээ өдийг тас татуулсны тэмдэг ажээ.

Манай дор бас доод тивийнхэн гэж байдаг гэнэ. Тэд орой дээшээ харахад нь манай

тивийнхэн галтай болчихсонд сурагласаар байгаад дээд тив, тэнгэрээс гал хулгайлж олсныг мэдээд, манайхаас гал хулгайлуулахаар жижигхэн жигүүртэн, удган эрвээхий гэдэг шөнө нисдэг эрвээхий явуулж гэнэ. Тэр нь галын хөх дөлний үзүүрээс чимхэн хулгайлж, хүнд мэдэгдэлгүй доод тивийнхэнд аваачиж өгсөн нь цоггүй хөх дөл байсан учраас доод тивийнхний гал нь илчгүй хөх гал болжээ. Үүнээс хойш удган эрвээхий шөнө гал харахаараа галын цогтойгоос нь аваачих гэж галд орж үхдэг гэнэ.

Чойжилын Чимид

Би Монгол хүн

Аргалын утаа боргилсонМалчны гэрт төрсөн биАтар хээр нутгааӨлгий минь гэж боддогЦэнхэр манан суунагласанАлсын бараа ширтээдЦэлгэр сайхан нутгааСэтгэл бахдан харахадҮлээж байгаа салхи ньҮнсээд байгаа ч юм шигӨршөөлт ээжийн минь гарИлээд ч байгаа юм шигЭнэрэнгүй сайхан санагдахадЭлэг зүрх минь догдолжХосгүй баярын нулимсХоёр нүдий минь бүрхдэгӨргөн сайхан нутгийнхааӨвчүүн дээр төрөөдӨнөр уудам талынхааӨнгөт амьдралын төлөөАмь биеэ зориулдагАриун нандин заншилтайӨвгөд хөгшид дээдсийн миньҮрээ гэж найдаадҮлдээж надад өгсөнӨнөр Монгол орны миньНар нь намайг гийгүүлжНарийн салхи нь үлээжНайртай сайхан орон миньНадтай хувь нэг байдаг тулУнасан энэ нутгаа биӨөрийн бие шиг хайрлажУгаасан тунгалаг мөрнөө биЭхийн сүү шиг санадагЭнхрийлэлд нь өссөн хүү нь юмИрээдүйгий нь түмэнтэйгээ босголцохИх үүрэг хүлээсэн юм.

Баярлалаа