bie daalmin ajil3

21
Бие даалты ажил.3 /технологийн хичээл 8-р анги/ “дүдү машин хийх” Өөрийн ДҮДҮ машинаа хийх гэж байгаа бол дараах зааврыг дагана уу? "Дүдү машин" гэдэг нь тодорхой стандарт бүхий, төрөл бүрийн загвар хийцтэй бяцхан модон машиныг хэлэх бөгөөд тусгай зориулалтын зам дээр чөлөөтэй өнхөрч байхаар хийгдсэн байна. "Дүдү машин"-ыг хүүхдүүд насанд хүрэгчид (аав ээж, ах эгч, эмээ өвөө, ангийн багш, асран халамжлагч нар)-ийн тусламжтайгаар хийх бөгөөд өөрсдөө заавал гар бие оролцсон байх шаардлагатай. Жишээ нь: Зүлгүүрдэх, будах, чимэглэл наах, лакдах гэхмэт Дүдү машины уралдааны зорилго нь хүүхэд

Upload: bulgaabadur

Post on 02-Aug-2015

728 views

Category:

Technology


7 download

TRANSCRIPT

Page 1: Bie daalmin ajil3

Бие даалты ажил.3 /технологийн хичээл 8-р анги/

“дүдү машин хийх”

Өөрийн ДҮДҮ машинаа хийх гэж байгаа бол дараах

зааврыг дагана уу?

"Дүдү машин" гэдэг нь тодорхой стандарт бүхий,

төрөл бүрийн загвар хийцтэй бяцхан модон машиныг

хэлэх бөгөөд тусгай зориулалтын зам дээр чөлөөтэй

өнхөрч байхаар хийгдсэн байна.

"Дүдү машин"-ыг хүүхдүүд насанд хүрэгчид (аав ээж,

ах эгч, эмээ өвөө, ангийн багш, асран халамжлагч

нар)-ийн тусламжтайгаар хийх бөгөөд өөрсдөө заавал

гар бие оролцсон байх шаардлагатай. Жишээ нь:

Зүлгүүрдэх, будах, чимэглэл наах, лакдах гэхмэт

Дүдү машины уралдааны зорилго нь хүүхэд

багачуудын сэтгэлгээг хөгжүүлэх, үйл ажиллагаанд

эрх тэгш оролцох боломжоор хангаад зогсохгүй,

байнгын тасралтгүй явагдах уралдаан, тэмцээнүүдэд

найз нөхөд, эцэг эх, асран халамжлагч, бусад насанд

хүрэгчдийн оролцоо дэмжлэгтэйгээр хамтран

оролцож, амжилт гаргах боломжийг бүрдүүлэхэд

оршино.

Page 2: Bie daalmin ajil3

.

“Ä¿ Ä¿” ÌÀØÈÍÛ ÀÆËÛÍ ÇÓÐÀÃ

Çóðàã 1 Ä¿ä¿ ìàøèí õàæóó òàëààñ õàðñàí áàéäàë

Çóðàã 1 Ä¿ä¿ ìàøèí äýýä òàëààñ õàðñàí áàéäàë

Page 3: Bie daalmin ajil3

Дүдү машины стандарт дүрэм:

1. Машины үндсэн их биеийг нарс модоор хийнэ

2. “Дүдү” машинд албан ёсны стандарт бухий

дугуй болон гол төмөр (хадаас)-ийг хэрэглэнэ.

3. Машины нийт жин хамгийн ихдээ 140 гр байна.

4. Машины урт нь хамгийн ихдээ 17.5 см байна.

5. Машины өргөн хамгийн ихдээ 7.5 см байна

6. Дугуй хоорондын зай 4.5 см байна. /хоёр

дугуйны дотор талаас хэмжинэ/

7. Урд хойд тэнхлэгийн хоорондын зай нь

11.5см– 12 см байна.

8. Машины их бие нь газраас 1.2 см зайтай байна.

9. Дугуйн гол тэнхлэг нь газраас 1.5 см зайтай

байна.

10.Машины загвар, жингээс хамааран нэмэлт

тоноглол, хүндрүүлэгч деталийг өргөнөөр

ашиглаж болох бөгөөд энэ нь машины нийт

жингийн талаас илүүтүй байна.

Page 4: Bie daalmin ajil3

11.Машины 4 дугуй нь чөлөөтэй өнхөрч байхаар

хийгдэх ба нэмэлт хүчлүүр, цахилгаан

хөдөлгүүр зэргийг ашиглахыг хориглîíî

12.Машиныг уралдаанд оролцуулахаас өмнө

тусгай хороогоор шалгуулах ёстой. Хэрэв

бүртгэлийн явцад шалгуурт тэнцэхээргүй бол уг

машины жолоочид шалтгааныг нь тайлбарлаж

засвар хийх хугацаа өгнө.

13.Сүүлийн баталгаа гаргасны дараа машин

эвдэрч гэмтэхгүй л бол дахин шалгахгүй

14.Албан ёсны уралдаан тэмцээнүүдэд зөвхөн

Дүдү машин жолоодох эрх бүхий үнэмлэхтэй

жолооч нар оролцоно

Page 5: Bie daalmin ajil3

Дүдү машиныг хийх аргачлал

Машины их биеийг бүрэн хатаагдсан Нарс модоор

хийх бөгөөд өөрийн сонгосон загвар хэмжээний дагуу

хүссэнээрээ өөрчлөн зорж, хөрөөдөж, урлах

боломжтой. Нэмýлт тоноглол хүндрүүлэгч детал

зэргийг ºргөнөөр ашиглахыг зөвшөөрөх боловч заасан

хэмжээнээс хэтрүүлж үл болно.

Машины тэнхлэг буюу дугуйны гол орох ховил

нь их биетэйгээ 90 градусûí өнцөг үүсгэж байх

ёстойг анхаарна уу. Машины тэнхлэг буруу бол

машин нь замын 2 тал руу хазайх хандлагатай

байдаг тул тэнхлэгээ сайтар шалгаарай.

Өөрийн дуртай загвараа сонгож бэлдэц дээрээ

зурна.

Хэрчих, зорох зэрэг ажлууд нь гар хөрөө болон

модны өрөвтлөөр хийгдэх ба ажил дуусмагц

нарийн зүлгүүрээр сайтар өнгөлөх хэрэгтэй.

Будгаа өөрөө сонгох ба хурдан хатдаг будгаар

хоёр давхар будна. (Эхний будгаа хатсаны

Page 6: Bie daalmin ajil3

дараа зөөлөн зүлгүүрээр дахин өнгөлөөд 2

дахь будгаар будна)

Будгаа бүрэн хатсаны дараа зөөлөн алчуураар

арчаад нэмэлт наалт болон чимэглэлүүдээ

эисийн байдлаар хийнэ.

Будаг болон чимэглэлүүдээ хийж дуусаад

машинаа лакдана. (шаардлагатай бол...)

Эцэст нь дугуйгаа угсраад голоо машины их

биеийн ховилд тааруулна.

Гол тэнхлэг чинь ховилдоо бариу байх ёстой

бөгөөд дугуйгаа чөлөөтэй эргэж байгааг

шалгасны дараа гол тэнхлэгээ их биетэйгээ

цавуугаар сайтар барьцалдуулж наах нь

зүйтэй.

Page 7: Bie daalmin ajil3

Анхаарах зүйлс:

Машин тань дээрх стандарт хэмжээнүүдэд нийцэж

байвал хэлбэр дүрс, дизайн чимэглэл ямар ч байж

болно. Машинаа бүтээхдээ насанд хүрэгчдийн

дэмжлэгийг авч хийх бөгөөд, зүлгүүрдэх, наах, будах,

чимэпгэх гэх мэт өөрийн хийж чадах зүйлсэд заавал

гар бие оролцсон байх шаардлагатайг анхаарна уу.

Албан ёсны уралдаан тэмцээнүүдэд оролцохын

тулд өөрийн насанд тохирох ангилалын жолооны

үнэмлэхийг авсан байх шаардлагатай.

Page 8: Bie daalmin ajil3

Дүдү машины жолоочийн үнэмлэх

Монголын Дүдү машины холбооноос Улаан, Шар.

Ногоон гэсэн гурван ангилалын жолооны үнэмлэхийг

олгодог бөгөөд энэ нь холбооноос зохион байгуулж

буй бүхий л шатны уралдаан тэмцээнүүдэд оролцох

эрх бүхий үнэмлэх юм.Хэрэв чи:

5-7настайбол Улаанангилал

8-10 настай бол Шар ангилал

11-13 настай бол Ногоон ангиллын жолооны

үнэмлэх авах болно

Жолооны үнэмлэхээ аймаг дүүргийнхээ Дүдү

Машины Холбооноос аваарай. (Үнэмлэхний төлбөр -

1,5007) Өөрийн насанд тохирох жолооны үнэмлэхээ

Page 9: Bie daalmin ajil3

авахдаа тухайн насныхаа мэдлэг, сэтгэхүйн онцлогт

тохирсон замын хөдөлгооний дүрмийн болон амьдрах

ухаан, аюулгүй ажиллагааны талаарх асуулт хариулт

бүхий тестээр шалгалт өгнө. (Тестийн ихэнх

асуултууд нь эцэг эх, ах эгч, асран

халамжлагчдийшаа хамтаар харилцан ярилцаж

бөглөхөөр боловсруулагдсан байна.)

Ä¿ ä¿ ìàøèíû çàãâàðóóä

Page 10: Bie daalmin ajil3
Page 11: Bie daalmin ajil3
Page 12: Bie daalmin ajil3
Page 13: Bie daalmin ajil3
Page 14: Bie daalmin ajil3
Page 15: Bie daalmin ajil3
Page 16: Bie daalmin ajil3
Page 17: Bie daalmin ajil3
Page 18: Bie daalmin ajil3