chtpp sw pfs draft report 09 2011mon

66
Зөвлөх инженерийн ИЙСТ ЭНЕРЖИ ДЕВЕЛОПМЕНТ ХХК ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН: ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН УСНЫ ЭРЧИМ ХХК ТӨСЛИЙН ДУГААР: UEFP 10/11 ЧАНДГАНЫ ДЦС-ЫГ МӨРӨН ГОЛ БОЛОН ХЭРЛЭН ГОЛООС УСААР ХАНГАХ ТОЙМ ТӨСӨЛ /draft/

Upload: shijir-sh

Post on 07-Oct-2014

221 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Зөвлөх инженерийн

ИЙСТ ЭНЕРЖИ ДЕВЕЛОПМЕНТ ХХК

ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН: ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН УСНЫ ЭРЧИМ ХХК ТӨСЛИЙН ДУГААР: UEFP 10/11

ЧАНДГАНЫ ДЦС-ЫГ МӨРӨН ГОЛ БОЛОН ХЭРЛЭН ГОЛООС УСААР ХАНГАХ ТОЙМ ТӨСӨЛ /draft/

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 2

ЧАНДГАНЫ ДЦС-ЫГ МӨРӨН ГОЛ БОЛОН ХЭРЛЭН ГОЛООС УСААР ХАНГАХ

ТОЙМ ТӨСӨЛ (DRAFT) ЗӨВШӨӨРСӨН: Захиалагч: ИЙСТ ЭНЕРЖИ ДЕВЕЛОПМЕНТ ХХК Гүйцэтгэх захирал

СНВ Ван Ийдэн

БОЛОВСРУУЛСАН: Зөвлөх инженерийн УСНЫ ЭРЧИМ ХХК Усны Эрчим ХХК-ий захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Дагвадорж Хаяг: Монгол Улс Улаанбаатар хот 14192 Ш.С.20, хайрцаг 22 Утас-факс: (976 11) 350268 e-mail: [email protected]

Төслийн дугаар: UEFP 10/11 ЗТБХБЯ-ны Зураг төслийн тусгай зөвшөөрөл: ЗТ19-868/10 ЗТБХБЯ-ны Барилга угсралтын тусгай зөвшөөрөл: БУ19-564/10 БОЯ-ны Тусгай зөвшөөрөл: 023/2007, сунгалт 2013 он хүртэл

Улаанбаатар хот 2011 оны 9-р сар

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 3

ГАРЧИГ 1. Товч танилцуулга .............................................................................................................................. 7

1.1. Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос хангах хувилбар ................................................................ 8

1.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос хангах хувилбар..............................................................10

1.3. Зөвлөмж ......................................................................................................................................13

2. Чандганы ДЦС-ын орчны байгаль, уур амьсгалын нөхцөл .........................................................14

2.1. Байршил .....................................................................................................................................14

2.2. Уур амьсгал ................................................................................................................................15

2.3. Ус зүй .........................................................................................................................................18

2.3.1 Мөрөн голын урсацын тооцоо ...........................................................................................18

2.3.2. Урсацын норм .....................................................................................................................20

2.3.3. Их урсац ..............................................................................................................................21

2.3.4. Урсацын хуваарилалт ........................................................................................................22

2.3.5. Голын усны булингар ........................................................................................................22

2.3.6. Хэрлэн голын усны нөөц ...................................................................................................23

2.3.7. Хэрлэн голын усны чанар, химийн бүрэлдэхүүн, бохирдолт ........................................24

2.4. Инженер геологийн нөхцөл ......................................................................................................25

3. Чандганы ДЦС-ыг гадаргын усаар хангах хувилбарууд ..............................................................30

3.1. Мөрөн голоос ДЦС-ыг усаар хангах хувилбар ......................................................................31

3.1.1. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн боомт бүхий усан сан .................................................32

3.1.2. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн шороон боомт ..............................................................35

3.1.3. Боомтын бие дэх барилга байгууламж .............................................................................35

3.1.3.1. Усан сангаас ус авах байгууламж ..............................................................................35

3.1.3.2. Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн автомат ус хаюурын байгууламж .......36

3.1.4. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ДЦС хүртэлх шугам хоолой .......................36

3.1.4.1. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас Соли нуурын хонхор хүртэлх шугам ..36

3.1.4.2. Соли нуурын хонхор дахь насос станц .....................................................................39

3.1.4.3. Насос станцын цахилгаан хангамж ...........................................................................40

3.1.4.4. Насос станцаас усан сан хүртэлх түрэлтийн хоолой ...............................................40

3.1.4.5. Түрэлтийн усан сан .....................................................................................................41

3.1.4.6. Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх хоолой..........................................................41

3.1.4.7. Шугам хоолойн нийт хэмжээ .....................................................................................41

3.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос хангах хувилбар ..............................................................42

3.2.1. Усан сан байгуулах газрын сонголт .................................................................................42

3.2.2. Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулах хувилбараас татгалзсан шалтгаан .....................................................................................................................42

3.2.3. Хэрлэн голын ойролцоо усан сан байгуулж, түүнээс ДЦС-ыг хангах ..........................46

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 4

3.2.3.1. Хэрлэн голоос ус авах барилга ...................................................................................49

3.2.3.2. Усан сан ба далан ........................................................................................................50

3.2.3.3. Усан сангаас ус авах, ус хаюурын барилга ...............................................................50

3.2.3.4. Насос станц - 1 .............................................................................................................50

3.2.3.5. Насос станц - 1 - ээс Насос станц - 2 хүртэлх ус дамжуулах хоолой .....................51

3.2.3.6. Насос станц-2 ...............................................................................................................51

3.2.3.7. Насос станц-2-оос Түрэлтийн сан хүртэлх ус дамжуулах хоолой ..........................52

3.2.3.8. Насос станцын цахилгаан хангамж ...........................................................................52

3.2.3.9. Түрэлтийн усан сан .....................................................................................................52

3.2.3.10. Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх хоолой .......................................................52

3.2.3.11. Шугам хоолойн нийт дүн .........................................................................................53

4. Хөрөнгө оруулалтын тооцоо ...........................................................................................................54

4.1 Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо ..................................................................................54

4.2 Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо ..................................................................................57

4.3. Хөрөнгө оруулалтын тооцооны дүн ........................................................................................60

4.3.1. Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн барилгын өртөг, ам.доллароор ........................................................................60

4.3.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн барилгын өртөг, ам.доллароор ........................................................................61

5. Ашиглалтын зардлын тооцоо ..........................................................................................................62

5.1. Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн ашигалалтын зардал .............................................................................................62

5.1.1. Ажиллах хүчний тооцоо ....................................................................................................62

5.1.2. Ашиглалтын зардлын нэгдсэн тооцоо ..............................................................................62

5.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн ашигалалтын зардал .............................................................................................63

5.2.1. Ажиллах хүчний тооцоо ....................................................................................................63

5.2.2. Ашиглалтын зардлын нэгдсэн тооцоо ..............................................................................63

6. Ус хангамжийн байгууламжийн усны өөрийн өртөг ....................................................................64

6.1. Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос хангах хувилбарын усны өөрийн өртөг .........................64

6.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос хангах хувилбарын усны өөрийн өртөг ........................64

7. Зөвлөмж ............................................................................................................................................65

8. Ашигласан материалууд ..................................................................................................................66

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 5

ХҮСНЭГТҮҮДИЙН ЖАГСААЛТ

Xүснэгт 2.1. Агаарын дундаж температурын үзүүлэлт (Мөрөн, Жаргалтхаан) ............................15 Xүснэгт 2.2. Агаарын чийгшил, хур тунадасны үзүүлэлт /Өндөрхаан/ .........................................16 Xүснэгт 2.3. Сар бүрийн нийлбэр тунадасны хэмжээ, мм /Өндөрхаан/ .........................................16 Xүснэгт 2.4. Салхины хурдны үзүүлэлт /Өмнөдэлгэр/ .....................................................................17 Xүснэгт 2.5. Хөрсний гадаргын сарын дундаж температурын үзүүлэлт /Өндөрхаан/ ..................17 Хүснэгт 2.6. Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүр дэх голын гидрографийн үзүүлэлтүүд ...........................................................................................................................................18 Хүснэгт 2.7. Мөрөн голын урсацыг тооцсон тухай өмнөх үр дүнгээс ...........................................20 Хүснэгт 2.8. Олон жилийн сарын дундаж урсац, м3/с /Хэрлэн-Өндөрхаан/ ..................................20 Хүснэгт 2.9. Хэрлэн ба Мөрөн голын олон жилийн дундаж урсац, м3/с........................................20 Хүснэгт 2.10. Янз бүрийн хангамж бүхий урсацын норм м3/с ........................................................21 Хүснэгт 2.11. Янз бүрийн хангамж бүхий их урсацын хэмжээ, м3/с ..............................................22 Хүснэгт 2.12. Жилийн доторх урсацын хуваарилалт .......................................................................22 Хүснэгт 3.1. Чандганы ДЦС-ын усны хэрэгцээ .................................................................................30 Хүснэгт 4.1. Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо ......................................................................................54 Хүснэгт 4.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо ......................................................................................57

ЗУРГУУДЫН ЖАГСААЛТ

Зураг 2.1. Чандганы ДЦС-ын ерөнхий байрлал ................................................................................14 Зураг 2.2. Чандганы ДЦС-ын байрлал (1:500000-ны зураг дээр) ....................................................15 Зураг 2.3. Голын ай савын байршил /1:500000 масштабын зураг дээр/ ..........................................19 Зураг 2.4. Голын ай савын өндөршлийн байдал ...............................................................................19 Зураг 2.5. Давхрагазүйн зүсэлт ...........................................................................................................26 Зураг 2.6. Чандганы уурхай, Мөрөн голын орчмын геологийн зураглал .......................................27 Зураг 2.7. А-Б шугамын дагуух геологийн огтлол ...........................................................................28 Зураг 2.8. Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүрийн геологийн тойм огтлол ..............29 Зураг 3.1. Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сан байрлах газрын 1:100000-ны зураг .................................................................................................................................31 Зураг 3.2. Боомт байрлах зүүн тал ......................................................................................................32 Зураг 3.3. Боомт байрлах баруун тал ..................................................................................................32 Зураг 3.4. Боомтын байрлалын сонголтын дараа ..............................................................................32 Зураг 3.5. Мөрөн гол 2011-7-28-нд .....................................................................................................32 Зураг 3.6. Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн талбайн график ................33 Зураг 3.7. Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн эзэлхүүний график ...........33 Зураг 3.8. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн боомтын дагуу огтлол дээрх түвшингүүд .................34 Зураг 3.9. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн боомтын хөндлөн огтлол ............................................35 Зураг 3.10. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус авах байгууламжийн хөндлөн огтлол ..36 Зураг 3.11. Их Өлзийтийн усан сангаас Чандганы ДЦС-ыг хангах схем ......................................38 Зураг 3.12. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас насос станц хүртэлх хоолойн дагуу огтлолын тойм (Ус дамжуулах шугам нь 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен хоолой байна) ......................................................................................................39

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 6

Зураг 3.13. Насос станцын тоноглолын схем ...................................................................................39 Зураг 3.14. Насос станцаас усан санг хүртэлх хоолойн дагуу огтлолын тойм (Ус дамжуулах шугам нь 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен хоолой байна) ..................................................40 Зураг 3.15. Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулан ДЦС-ыг хангах хувилбарын схем .......................................................................................................44 Зураг 3.16. Усан сангийн төлөвлөсөн талбай маш тэгш, өргөн, урт нь 5-8 км үргэлжилнэ ..........45 Зураг 3.17. Усан байгуулахаар төлөвлөсөн талбай дундуур 110 кВ-ын өндөр хүчдэлийн шугам гарч байна ..............................................................................................................45 Зураг 3.18. Усан сангийн төлөвлөсөн талбайд олон нуурууд байна ...............................................45 Зураг 3.19. Усан байгуулахаар төлөвлөсөн талбайд орших 2 нуураас усны дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэв. ....................................................................................................46 Зураг 3.20. Хэрлэн голын ойролцоо усан сан байгуулж, түүнээс ДЦС-ыг хангах хувилбарын схем .......................................................................................................47 Зураг 3.21. Хэрлэн голоос ус авах байгууламж барих тохиромжтой, усны эргэлт бүхий газар ...48 Зураг 3.22. Хэрлэн гол 2011 онд урсац ихтэй байна .........................................................................48 Зураг 3.23. Хэрлэн голоос ус авах барилга усан сангийн схем ........................................................49

ХАВСРАЛТ 1

Усан сангийн тооцооны өгөгдлүүд

ХАВСРАЛТ 2

Усан сангийн олон жилийн ашиглалтын тооцоо

ХАВСРАЛТ 3

Усан сангийн ашиглалтын олон жилийн дундаж урсацтай жилийн тооцоо

ХАВСРАЛТ 4

Ус дамжуулах хоолойн гидравлик тооцоо

ХАВСРАЛТ 5

Усны дээжний лабораторийн шинжилгээний дүн

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 7

1. Товч танилцуулга

Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт Чандганы нүүрсний ордын дэргэд 600 МВт чадалтай Чандганы ДЦС-ыг байгуулахаар Професи Ресурс Корпорацийн төлөөлөгчид мэдэгдэн, түүний Техник эдийн засгийн үндэслэл болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2010-2011 онд боловсруулан Монголын холбогдох хяналтын байгууллагуудад оруулан танилцуулсан байна.

Професи Ресурс Корпорацийн охин компани Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы 600 МВт ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усыг авч хангах тойм төсөл боловсруулах хүсэлтийг Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК-д тавьж, хоёр талын мэргэжлийн групп газар дээр нь явж танилцсан юм.

Ийст Энержи Девелопмент ХХК-иас батлан ирүүлсэн Мөрөн гол болон Хэрлэн голоос хангах тойм төсөл боловсруулах даалгаварт Чандганы ДЦС-ын усны хэрэглээг дараах хэмжээгээр төлөвлөсөн байна.

ДЦС-ын хамгийн их хэрэглээ 8200 м3/хоног

Хамгийн бага хэрэглээ 7400 м3/хоног

Дундаж хэрэглээ 7800 м3/хоног

ДЦС-ын дээрх чөлөөт түрэлт 30 м

ДЦС-ын дэргэдэх усан сангийн эзэлхүүн 18500 м3

Мөн даалгаварт ДЦС нь ус хэрэглээний зэрэглэлээр 1-р зэрэглэлд хамаарагдах тул 97%-ийн хангамжтай тооцох, хувилбаруудын барилгын ажлын хөрөнгө оруулалт, усны өөрийн өртөгийг тойм төслийн шатанд тодорхойлохоор заасан байна.

Усны Эрчим ХХК-ий захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Б.Дагвадорж, Ерөнхий инженер Д.Өлзийсайхан, инженер гидрологич П.Хишигсүрэн, төслийн инженер Д.Болортуяа, техникч В.Нэргүй бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2011 оны 8 сарын 5-8-ны өдрүүдэд ДЦС-ыг гадаргын усаар хангах судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.

Судалгааны явцад тус нутаг дэвсгэрийн 1:100000-ны зураг болон GPS ашиглан барилга байгууламж байрлуулахаар төлөвлөсөн газрын байршлыг тогтоосон ба боомт байгуулах болон голоос ус авах газруудад өндрийн уялдуулах хэмжилт хийв. Мөн Мөрөн голын усыг Мөрөн сумын төвийн дэргэд хэмжихэд 410 л/с, боомт барихаар төлөвлөсөн газарт 101 л/с устай байлаа. Усны эх үүсвэрээс ДЦС хүртэл явуулах ус дамжуулах шугамын трассын байдалтай танилцан, усан санд хамаарагдах талбайд орших нууруудаас усны дээж авч лабораторид өгөж шинжлүүлэв.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 8

Тойм төслийг боловсруулах ажлыг Монгол Улсын Зөвлөх инженер Б.Дагвадорж удирдан инженер Д.Өлзийсайхан, инженер гидрологч П.Хишигсүрэн, инженер Д.Болортуяа, Ц.Батчимэг, И.Балбангомбо, инженер геологч Л.Чулуунзагд, менежер Д.Хандмаа нар оролцон боловсруулж, англи хэл дээр Д.Лавдмаа, Д.Хандмаа нар хөрвүүлэн бэлтгэв.

1.1. Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос хангах хувилбар

Мөрөн гол дээр боомт бүхий усан сан байгуулж Чандганы ДЦС-ыг хангаж болох хувилбарыг хамгийн ойр байрлалыг 1:100000 -ны хураангуйлал бүхий зураг дээр Их Өлзийт уулын баруун талд сонгосон бөгөөд усан сан байрлах газрын зургийг ашиглан усан сангийн гол үзүүлэлтийн графикийг босгон тойм төсөлд ашиглав.

Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн ашиглалтын олон жилийн дундаж урсацтай жилүүдийн усны аж ахуйн тооцоо, олон жилийн дундаж урсацтай жил ба 97%-ийн хангамжтай урсац бүхий жилийн тооцоог үндэслэн дараах үзүүлэлтүүдийг сонгон авсан болно. Үүнд:

Усан сангийн хэвийн түвшинг 1182 м-д, эзэлхүүнийг 21 сая м3 байхаар тохируулах ба жилийн хэмжээнд усан сангийн алдагдал 10,5 сая м3, ДЦС-д 2,85 сая м3, усалгаатай тариаланд 1,5 сая м3, нийтдээ 13,8 сая м3 усыг гаргана.

Усан сангийн хамгийн доод түвшинг 1175,5 м-д, доод /үхмэл/ эзэлхүүнийг 6 сая м3 байхаас гадна ДЦС-ын аюулгүйн нөөц болон өвлийн хөлдөлтийн үед ашиглагдахгүй үлдэх 11,2 сая м3 буюу ДЦС-ын 4 жилийн хугацаанд хангахуйц нөөцийг жил бүрийн эцэст усан санд үлдээж байхаар төсөлд тусгав.

Хэрлэн голын аналогиор гаргасан Мөрөн голын 31 жилийн урсацын тооцооноос үзэхэд хамгийн бага урсацтай жилд 12,8 сая м3 ус, 97%-ийн хангамжтай жилд 11,3 сая м3 байгаа нь ДЦС-ын усны хэрэгцээг бүрэн хангаж, усалгаатай газар тариаланд жил бүр 1,5 сая м3 усыг зарцуулах боломжийг олгон 1 га-д 5000 м3 усаар бодоход 300 га талбайг услах нөөцийг төлөвлөсөн болно.

Их Өлзийтийн шороон боомтын хамгийн их өндөр нь 11.1 м, оройн өргөн 10 м, урт 860 м, дээд налуу 1:3 доод налуу 1:2 байхаар төлөвлөсөн ба шүүрэлтээс хамгаалахын тулд 2 талдаа геотекстил бүхий 1.5 мм зузаан геомембраныг дээд налуугийн 1:2 хэсэгт байрлуулж, дараа нь налууг 1:3 болгон чулуун асгаасаар бэхэлнэ.

Боомтын дэргэдэх ус хаюурыг 42 м3/с ус гаргах чадвартай 15 м өргөн бетон халиагуур, түргэн урсгуурын хамт байгуулахаар төлөвлөв. Халиагуурын оройн өндөржилт 1282,0 м байх ба 42 м3/с үерийн үед 1,2 м зузаан ус урсах ба

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 9

далангийн орой хүртэл 0,8 м нөөцтэй байгаа нь 90 м3/с хүртэл усыг өнгөрөөх чадвартай байна.

Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус авах байгууламж нь 8 м өндөр 3,6х2,6 м төмөрбетон цамхагийн доод хэсэгт 3х2 м шүүр бүхий 3х1 м ус авах цонх, дотор талд 4 ш 400 мм-ийн дискен хаалт түүнд ус оруулах хийцтэй байна. Цамхагаас 4 ширхэг 400 мм-ийн ган хоолойгоор доод худагтай залгах ба худаг дотор хоолой тус бүрд ус хэмжих тооллуур, усны зарцуулгыг тохируулах винтэн хаалт, түүнээс доош гадагшаа 400 мм-ийн голчтой 4 хоолой газар доогуур гарна.

Үүнээс 1 ба 2-р хоолой ДЦС-д ус авахад 3-р хоолой услалтын системд ус өгөхөд 4-р хоолой 4-р сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл Мөрөн голд эрүүл ахуйн урсацыг байнга нийлүүлэхэд зориулагдана.

Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус дамжуулах 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор усыг өөрийн урсгалаар Соли нуурын хонхор хүртэл явуулж, насос станц дахь 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Түүнээс 250 мм-ийн 4 ширхэг хоолой, хаалт байрлуулж тус бүр 45 кВт чадалтай 4 ширхэг насостой холбоно.

Насос нь 50 л/с зарцуулгыг 55 м өндөрт өргөх чадвартай байх ба 2 насос байнга зэрэг ажиллаж, 2 насос нөөцөнд байна.

Насос бүр 250 мм голчтой түрэлтийн хоолой дээрээ хаалт, үл буцах хавхлагатай байх ба 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Хөндлөн хоолойгоос 400 мм-ийн 2 ширхэг түрэлтийн хоолойг залган тус бүрд нь хаалт хийж, ээлжлэн ажиллуулах боломжтой болгоно.

Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ДЦС-д зориулан 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен хоолойг Соли нуурын хонхор хүртэл 18,5 км зайд усыг өөрийн урсгалаар нь явуулахаар төлөвлөв. Газрын өндрийн зөрүү 25-32 м байна.

Гидравлик тооцоогоор ДЦС-ын байнгын хэрэглээний 90,3 л/с усыг 400 мм-ийн полиэтилен хоолойгоор усыг явуулахад 31,7 м түрэлт шаардлагатай бөгөөд усан сангийн усны түвшин 1182 м байх үед боломж бүрдэх юм. Харин усан сангийн усны түвшин доод хэмжээнд ойртох үед нэг хоолойгоор 75 л/с гарах тул хоолойг 2 эгнээ болгон дээд зэрэглэлийн хангалтыг хэрэгжүүлэн 150 л/с усыг авах боломжтой болно.

Насос станцаас түрэлтийн усан сан хүртэлх хоолойг SDR17 маркийн 400 мм голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор байгуулахаар төлөвлөв. Хоолойн нийт урт 9 км орчим байна. Нийт хоолойг 2,5-3 м гүнд байрлуулна.

ДЦС-ыг ашиглалтад орсны дараа үйлдвэрээс 10 кВ-ийн 12 км агаарын шугам, холбооны шугамын хамт татаж, 10/0,38-ийн 250 кВА-ийн нэг трансформатор байрлуулж, түүнээс насос станцыг цахилгаанаар хангана.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 10

Түрэлтийн усан санг 1200 м-ийн өндөржилтөд ДЦС-ын байрлах талбайгаас 24-40 м дээр байх боловч 4 орчим км зайн түрэлтийн алдагдлыг тооцвол 20-30 м чөлөөт түрэлттэй байна. Усан санг ДЦС-ын 2 хоногийн хэрэгцээг хангахаар 18500 м3 эзэлхүүнтэй байхаар даалгаварт өгөгдсөний дагуу 60х60х6 м хэмжээтэй 6 м -ийн алсгалттай төмөрбетон каркас дээр сендвич бурхүүл бүхий дулаалгатай байна.

Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх 4 км орчим зайд SDR26 маркийн 400 мм голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор байгуулахаар төлөвлөв. Түүний нэг хоолойгоор нь ДЦС-ын хэрэгцээт 90,3 л/с усыг авахад чөлөөт түрэлт 20-30 м байх юм.

Ус хангамжийн системийн дүн

Чандганы ДЦС-ын ус хангамжийн нийт хоолойн урт 18,5+9+4=31,5 км, 2 эгнээ 400 мм-ийн полиэтилен хоолой байна.

Ус өргөх насос станц 45х4=180 кВт чадлыг хэрэлэх ба нэг ээлжинд 2 насос 90 кВт чадлаар ажиллана. ДЦС-ын түрэлтийн усан сан нь 18500 м3 багтаамжтай байна.

Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос ханагах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 15,4 сая ам.доллар, үүнээс Мөрөн гол дээрх боомт бүхий усан сангийн байгууламж 4,9 сая ам.доллар, ус дамжуулах хоолой, насос станц, түрэлтийн сан 10.5 сая ам.доллар байна.

Ус хангамжийн системийн 1 жилийн ашиглалтын зардал 1,17 сая ам.доллар, ашиглах усны дундаж хэмжээ 2,85 сая м3 байхад 1 м3 усны өртөг 0,41 ам.доллар байна.

1.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос хангах хувилбар

Хэрлэн голоос ус авах барилга нь төмөр бетон доторлогоотой суваг байх ба сувгийн ус авч байгаа газраас дээш 100 м, доош 100 м газарт голын эргийн бэхэлгээг төмөр бетон хавтангаар хийж угаагдахаас хамгаална.

Ус авах сувгийн ёроолын өндөржилт голын ёроолын өндөржилттэй ойролцоо байх бөгөөд сувгийн ёроолын өргөн 1 м, хажуу налуу 1:2 гүн нь ойролцоогоор 2,5-1,5 м, ёроол хажуу налууг угсармал төмөр бетон хавтангаар бэхэлнэ.

Сувгийн ёроолын налуу 0.0004, 1300 м зайд яваад тунгаагууртай холбогдоно. Тунгаагуур нь 10 м өргөн 30 м урт 2-2,5 м гүнзгий төмөрбетон хийцтэй, илүүдэл усны автомат халиагуур, хагшаас угаах хаалтуудаар тоноглогдоно.

Тунгаагуураас 600 мм-ийн полиэтилен хоолойгоор 100-150 л/с усыг авч, 4,3 км зайд 0,001 налуугаар усыг өөрийн урсгалаар явуулан, усан санд хүргэнэ.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 11

Усан сан нь Чандганы ДЦС-ыг 1 жилийн хугацаанд хангах 2,85 сая м3 эзэлхүүнтэй байхаар төлөвлөв. Усан сангийн дундаж өргөн, урт нь 520 м, гүн нь 10,5 м байна. Өвлийн улиралд 1,8 м зузаан хөлдөн 0,45 сая м3 ус мөс болоход 2,4 сая м3 усыг ашиглах боломжтой юм.

Түүнийг 3 талаар нь 12 м өндөр далангаар хүрээлүүлж, хойт талыг нь өндөр эрэг ашиглан байгуулна. Сангийн ухалга, далангийн овоолго ойролцоо байх тооцоогоор сангийн дотор талыг 1,6-2,6 м гүн ухаж, даланд овоолно. Далангийн оройн өргөн 10 м, дээд налуу 1:3, доод налуу 1:2 байна. Баруун, зүүн далангийн голчийн хоорондох зай 560 м, урт нь 560 м 3 далангийн нийт урт 560х3=1680 м байхаар төлөвлөв.

Даланг шүүрэлтээс хамгаалах зорилгоор 2 талдаа геотекстил бүхий 1,5 мм-ийн зузаан HDPE геомембраныг далангийн биеийн дээд талын 1:2 налуу дээр байрлуулж, дараа нь дээд налууг 1:3 болгон шороог нэмж овоолон, налууг чулуугаар бэхэлнэ.

Сангийн ёроолд 1,5 мм-ийн зузаан HDPE геомембраныг геотекстил дээр байрлуулж усны шүүрэлтээс хамгаална.

Усан сангаас ус авах байгууламж нь 12 м өндөр 3,6х2,6 м төмөрбетон цамхагийн доод хэсэгт 3х2 м шүүр бүхий 3х1 м ус авах цонх, дотор талд 2 ш 400 мм-ийн дискен хаалт, 1 ш 600 мм-ийн ган хоолой түүнд ус оруулах хийцтэй байна. Цамхагаас 2 ширхэг 400 мм-ийн ган хоолойгоор насос станцтай залган, ДЦС-ын насос станцад ус авахад болон санг хоослоход, 3-р хоолой 600 мм голчтой, сангийн дээд түвшингээс автоматаар ус хаяхад зориулагдана

Ус авах барилгын 400 мм-ийн 2 хоолойг насос станц дахь 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Түүнээс 250 мм-ийн 4 ширхэг хоолой, хаалт байрлуулж тус бүр 60 кВт чадалтай 4 ширхэг насостой холбоно. Усан сангаас усыг юүлэхэд зориулан насос станц дотор 600 мм-ийн ган хоолойноос 400 мм-ийн ган хоолой, хаалтны хамт байрлуулна.

Насос нь 50 л/с зарцуулгыг 75 м өндөрт өргөх чадвартай байх ба 2 насос байнга зэрэг ажиллаж, 2 насос нөөцөнд байна.

Насос бүр 250 мм голчтой түрэлтийн хоолой дээрээ хаалт, үл буцах хавхлагатай байх ба 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Хөндлөн хоолойгоос 400 мм-ийн 2 ширхэг түрэлтийн хоолойг залган тус бүрд нь ус хэмжих тооллуур, усны зарцуулгыг тохируулах винтэн хаалт хийж, ээлжлэн ажиллуулах боломжтой болгоно.

Насос станц-1-ээс Насос станц-2 хүртэлх ус дамжуулах хоолой 2 эгнээ 400 мм -ийн полиэтилен SDR17 13,2 км урт байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 12

Насос станц 1-ээс гарсан 400 мм-ийн 2 хоолойг насос станц 2 дахь 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Түүнээс 250 мм-ийн 4 ширхэг хоолой, хаалт байрлуулж тус бүр 60 кВт чадалтай 4 ширхэг насостой холбоно.

Насос нь 50 л/с зарцуулгыг 75 м өндөрт өргөх чадвартай байх ба 2 насос байнга зэрэг ажиллаж, 2 насос нөөцөнд байна. Насос бүр 250 мм голчтой түрэлтийн хоолой дээрээ хаалт, үл буцах хавхлагатай байх ба 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана.

Хөндлөн хоолойгоос 400 мм-ийн 2 ширхэг түрэлтийн хоолойг залган, усны зарцуулгыг тохируулах винтэн хаалт хийж, ээлжлэн ажиллуулах боломжтой болгоно.

Насос станц-2-оос Түрэлтийн сан хүртэлх ус дамжуулах хоолой 2 эгнээ 400 мм -ийн полиэтилен SDR17 11,5 км урт байна.

ДЦС-ыг ашиглалтад орсны дараа үйлдвэрээс 10 кВ-ийн 27 км агаарын шугам, холбооны шугамын хамт татаж, 10/0,38-ийн 250 кВА-ийн нэг трансформатор байрлуулж, түүнээс 2 насос станцыг цахилгаанаар хангана.

Түрэлтийн усан санг 1200 м-ийн өндөржилтөд ДЦС-ын байрлах талбайгаас 24-40 м дээр байх боловч 4 орчим км зайн түрэлтийн алдагдлыг тооцвол 20-30 м чөлөөт түрэлттэй байна. Усан санг ДЦС-ын 2 хоногийн хэрэгцээг хангахаар 18500 м3 эзэлхүүнтэй байхаар даалгаврын дагуу 60х60х6 м хэмжээтэй 6 м -ийн алсгалттай төмөрбетон каркас дээр сендвич бурхүүл бүхий дулаалгатай байхаар төлөвлөв.

Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх 2,5 км орчим зайд SDR26 маркийн 400 мм голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор байгуулахаар төлөвлөв. Түүний нэг хоолойгоор нь ДЦС-ын хэрэгцээт 90,3 л/с усыг авахад чөлөөт түрэлт 20-30 м байх юм.

Ус хангамжийн системийн дүн

Чандганы ДЦС-ын ус хангамжийн нийт хоолойн урт 13,2+11,5+2,5=27,2 км, 2 эгнээ 400 мм-ийн полиэтилен хоолой байна.

Ус өргөх насос станц 60х4=240 кВт чадлыг 2 насос станцад 480 кВт чадал сурилуулах ба нэг ээлжинд насос станц тус бүрд 2 насос 120 кВт чадлаар ажиллана.

ДЦС-ын түрэлтийн усан сан нь 18500 м3 багтаамжтай байна.

Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ханагах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 26,2 сая ам.доллар, үүнээс Хэрлэн голоос ус авах байгууламж 2,3 сая ам.доллар, усан сан 1.3 сая ам.доллар, ус дамжуулах хоолой, насос станц, түрэлтийн сан 10.7 сая ам.доллар байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 13

Ус хангамжийн системийн 1 жилийн ашиглалтын зардал 1,74 сая ам.доллар, ашиглах усны дундаж хэмжээ 2,85 сая м3 байхад 1 м3 усны өртөг 0,61 ам.доллар байна.

1.3. Зөвлөмж

Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос хангах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 15,4 сая ам.доллар, Ус хангамжийн системийн 1 жилийн ашиглалтын зардал 1,17 сая ам.доллар, ашиглах усны дундаж хэмжээ 2,85 сая м3 байхад 1 м3 усны өртөг 0,41 ам.доллар байна.

Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ханагах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 26,2 сая ам.доллар, Ус хангамжийн системийн 1 жилийн ашиглалтын зардал 1,75 сая ам.доллар, ашиглах усны дундаж хэмжээ 2,85 сая м3 байхад 1 м3 усны өртөг 0,61 ам.доллар байна.

Иймд хөрөнгө оруулалтаар 10 гаруй сая ам.доллараар хямд, ашиглалтын зардал жилд 0,6 сая ам.доллараар бага, усны өртөг 1 м3 нь 0,2 ам.доллараар хямд ДЦС-ыг Мөрөн голоос хангах хувилбар дээр нарийвчилсан судалгаа явуулж Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах нь зүйтэй.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 14

2. Чандганы ДЦС-ын орчны байгаль, уур амьсгалын нөхцөл

2.1. Байршил

Чандганы ДЦС нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт, сумын төвөөс баруун зүгт 30 орчим км зайд, Өндөрхаан хотоос 55 км, Улаанбаатар хотоос автомашины замаар 290 км зайтай оршино.

Зураг 2.1. Чандганы ДЦС-ын ерөнхий байрлал

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 15

Зураг 2.2. Чандганы ДЦС-ын байрлал

(1:500000-ны зураг дээр)

2.2. Уур амьсгал

Чандганы ДЦС нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших тул уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүдийг БНбД23-01-09 –ийн дагуу уг газарт хамгийн ойр орших ″Мөрөн″ "Жаргалтхаан" "Өмнөдэлгэр" ус цаг уурын харуул болон Өндөрхаан цаг уурын станцын мэдээг үндэслэн харууллаа.

Xүснэгт 2.1. Агаарын дундаж температурын үзүүлэлт (Мөрөн, Жаргалтхаан)

I II III IV V VI VII VIII IX X XI XII Жил

-20,6 -16,4 -7 1,4 10,3 16,2 18,2 16,2 9,8 1,4 -9,5 -17,6 0,2 -20,9 -15,1 -7,1 1,1 9,2 15,1 17,1 14,9 8,6 -0,5 -10,4 -18,7 1,9

Чандганы нүүрсний уурхай Chandgana coal mine

Чандганы Дулааны цахилгаан станц 600 МВт Chandgana Thermo Power Plant 600 MW

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 16

Гадна агаарын үнэмлэхүй хамгийн их температур Өндөрхаанд 38,9оС, хамгийн дулаан 7-р сарын үнэмлэхүй ихийн дундаж 32,9оС байдаг байна.

Гадна агаарын үнэмлэхүй хамгийн бага температур Өндөрхаанд -46,3оС, хамгийн хүйтэн 1-р сарын үнэмлэхүй бага дундаж -37,2оС байдаг байна.

Xүснэгт 2.2. Агаарын чийгшил, хур тунадасны үзүүлэлт /Өндөрхаан/

Хоногийн хамгийн дулаан цагийн харьцангуй чийгшил Хур тунадас

Халуун сар Хүйтэн сар Жил Дулаан үе Хоногийн хамгийн их Он Сар Өдөр

43 67 248,9 235,4 80,1 1996 VII 28

Xүснэгт 2.3. Сар бүрийн нийлбэр тунадасны хэмжээ, мм /Өндөрхаан/

жил I II III IV V VI VII VIII IX X XI XII Жилд

1961 0,1 0 1,6 2,1 12,3 9,6 93 57,3 29,9 6,5 4,3 1,7 218,4

1962 0 1,7 0,7 11,5 12,9 57,6 59,7 100,5 29,7 4,4 1,4 0,8 280,9

1963 0 9,8 0,2 11,2 4,9 22,2 92,9 43,3 54,3 11,6 1,1 0,9 252,4

1964 2,5 6,4 4 27,5 15 11,3 59 194,1 23,7 19,5 0,4 0,5 363,9

1965 0 0 0,9 1,3 14,6 32,8 85,2 48,9 19,8 3,7 1,7 1,5 210,4

1966 3,2 3,1 5,4 2,7 3,2 24,1 63,8 64,7 1,9 9,3 4 4 189,4

1967 0 0,3 7,8 14,5 40,9 108,1 51,1 15,3 2,4 0 3,7 2,4 246,5

1968 2,6 1,2 0,8 6,7 34,4 29,7 80,9 29,6 56,8 1,9 8,4 2,2 255,2

1969 2,6 2,3 3 7,3 9,1 8,6 56,1 104,7 40,3 13 1,3 0 248,3

1970 0,3 4,1 0 0,2 3,1 34,6 92,8 130,8 39,5 4,4 3,9 3,8 317,5

1971 0 5,6 5,4 2,2 20,2 68,8 59,2 51,9 9,3 5,6 0,8 1,5 230,5

1972 2,4 3 0 0 20,7 58,7 18,8 19,8 17,9 38,3 5,4 5,3 190,3

1973 0,1 5,5 1,5 3,1 16,1 67,5 87,4 139,6 13,9 1,8 4,4 0,2 341,1

1974 1 0,5 3,6 0 11,7 39,6 132,6 83,9 34,1 5,2 0,3 2,4 314,9

1975 0,2 5,4 0 15 11,4 164,2 76,1 52 51,8 16,7 0,1 0 392,9

1976 2 0,8 11,9 11,6 8,3 85,9 46,1 38 32,4 3,8 5,2 3,6 249,6

1977 0 1,4 0 20 20,2 56,1 187,4 8,6 9,9 0 0,3 9,7 313,6

1978 0,4 2,1 4,1 0,9 33,8 41,9 57,5 35,9 3,2 4,4 6 7 197,2

1979 3,4 4,2 0,2 23,5 3,9 55,1 51,6 38,3 2,2 6,3 3,9 3,5 196,1

1980 0,7 0,6 0,3 18,2 28,5 83 22 67,1 16,8 15,1 1,7 2,2 256,2

1981 0,3 3,2 7,2 14 24,3 9,9 55,9 96,2 30,9 3,1 0,4 2,9 248,3

1982 0,5 0,1 0,7 6,1 13,4 30,9 64 82,6 6,7 6,9 0,8 0,6 213,3

1983 0,8 0,9 2,3 1,1 6,2 29 105,5 106,4 28,7 2 10 0,4 293,3

1984 1,2 2,4 3,4 0,2 0,3 60,3 86,9 180,1 29 9,8 2,4 4,9 380,9

1985 1,9 0,2 0,1 22 0,4 30,4 98,7 64,8 4,9 2,9 1 1,1 228,4

1986 0,8 0,6 3,4 1,5 13,4 36,2 79,5 41,2 4,8 8,8 5,9 7 203,1

1987 5,2 1,3 6,8 1,9 18,1 35,7 95,4 66 32,8 15 7,6 1,3 287,1

1988 0,2 7 0,5 1,2 20,9 55 44,2 69,2 25,7 22,3 0 1 247,2

1989 3,9 1,1 1,6 8,9 4,6 46,6 72,7 28,6 24 3,8 1,2 4,6 201,6

1990 3,6 0 1,1 3,2 26,5 65 160,9 62,2 21,2 4,5 13,5 1,6 363,3

1991 0,3 6,2 3,8 20,1 5,9 47,6 38,6 59,5 23,5 2,1 4 0,3 211,9

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 17

1992 2,4 0 3,2 5,3 13,1 17,6 43,3 63,8 48 10,5 0,6 3,2 211

1993 0,4 3,8 3,2 0,2 11 11,3 173,3 79,6 20,2 6 2 6,1 317,1

1994 3,8 0,7 0 1,8 14,2 25 105,5 41,4 32,6 10,3 1,8 3,5 240,6

1995 0,6 0,5 7,4 2,9 12,2 34,3 33,6 46 22,9 7,9 0,8 1,2 170,3

1996 2,5 2,4 4,3 0 4,9 17,2 100,7 41 1,8 12,4 2,4 1,7 191,3

1997 0,7 0,5 0,2 4,3 6,8 31,3 78,7 56,1 32,6 1,1 0,4 0,9 213,6

1998 1,3 0,3 0 13,3 6,2 32,9 47 149,6 30,7 5,8 6,6 1,4 295,1

1999 0 2,1 5,2 6,5 32,4 80,3 22,2 53,4 47,5 1,1 2,5 1,3 254,5

2000 2,6 1,5 0,5 3 15,3 38,8 28,8 64,4 16,1 12,2 5 2,5 190,7

2001 8,7 0 1,9 2,5 11,1 46,5 26,9 22,8 36,1 1,5 0,6 5,2 163,8

2002 2,3 0,6 4,4 1,4 29,3 32,6 70,6 65,1 11,7 14,6 5 0,3 237,9

2003 1,5 5,5 1,3 13 33,3 14,2 42,2 74,8 33,6 0,8 8,8 0 229

2004 2,2 5,7 6,8 22,6 12,6 46,2 52,7 26,3 24,6 3,7 2,4 9,6 215,4

2005 3,8 4,1 4,7 2,1 26,4 53,8 58,8 38,3 15,2 0 0 1,7 208,9

Усны гадаргын ууршилт жилд 800 мм, хөрсний гадаргаас уурших жилийн дундаж ууршил 300 мм /БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас, УЦУШИ, 1985 он/

Xүснэгт 2.4. Салхины хурдны үзүүлэлт /Өмнөдэлгэр/

Сар, өвлийн улирал, жилийн дундаж хурд, м/с

I II III IV V VI VII VIII IX X XI XII Өвөл Жил

2,8 2,8 3,7 4,8 4,5 3,7 2,9 3,2 3,7 3,5 3,1 2,9 2,8 3,5

Xүснэгт 2.5. Хөрсний гадаргын сарын дундаж температурын үзүүлэлт

/Өндөрхаан/

I II III IV V VI VII VIII IX X XI XII Жил

-23,3 -18,9 -6,7 5,6 15,7 21,8 23,6 21,0 13,0 2,3 -11 -20,1 1,9

Улирлын хөлдөлтийн гүн Мөрөн суманд:

Шавар, шавранцар хөрсөнд 2.36

Элсэнцэр жижиг ширхэгтэй элс 2,87

Том ширхэгтэй элс 3.04

Том хэмжээст хөрс 3.37

Газар хөдлөлтийн хүчийг баллаар үнэлэх “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” БНбД22.01*/2006 –ийн дагуу Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт 6, Өмнөдэлгэрт 73 балл байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 18

2.3. Ус зүй

Мөрөн гол нь Их Хэнтий нурууны салбар уулсаас эх аван Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Хэрлэн, Мөрөн сумын нутгийг дамжин баруун хойноос зүүн урагшаа чиглэн урсаж Хэрлэн голд цутгана. Баруун бургаст, Баруун зурт, Тэнгэлэг, Зүүн Баян, Баруун Баян, Дунд Баян зэрэг цутгал голуудтай.

Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүр дэх тооцооны чиглэлд хамгийн ойрхон цаг уурын харуул нь Өмнөдэлгэр боловч ажиглалтын мэдээлэл нь бүрэн бус, тасалдал ихтэй байгаа тул Өндөрхаан цаг уурын станцын тунадас болон агаарын температурын мэдээг дээр хүснэгтүүдэд харууллаа. Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр тооцооны чиглэл орчим жилийн дундаж агаарын температур -1,8оС ба жилийн нийлбэр хур танадасны хэмжээ 250-300 мм байна.

2.3.1 Мөрөн голын урсацын тооцоо

Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүр дэх /Зураг 2,3/ ус хурах талбай, дундаж өндөр, голын хэвгий, ус хурах талбайн хэвгий, голын урт гэх мэт гидрографийн үзүүлэлтүүдийг М1:500000 масштаб бүхий байр зүйн зураг ашиглан тодорхойлж гаргав. Гидрографийн үзүүлэлтүүдийг Хүснэгт 2.6 -ээр үзүүллээ.

Хүснэгт 2.6. Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүр дэх голын гидрографийн үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд Мөрөн Ус хураах талбай, км2 2043 Голын урт, км 113 Цутгал голын урт,км 712 Ус хураах талбайн хэвгий, промил 93,4 Голын хэвгий, промил 6,3 Хамгийн их өндөр,м 1885 Хамгийн бага өндөр, м 1180 Ус хураах талбайн дундаж өндөр, м 1530

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 19

Зураг 2.3. Голын ай савын байршил /1:500000 масштабын зураг дээр/

Зураг 2.4. Голын ай савын өндөршлийн байдал

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 20

Мөрөн голын урсацын хэмжээг тооцсон тухай өмнөх судалгааны материалуудыг үзэхэд дараах байдлаар тооцож байсан байна.

Хүснэгт 2.7. Мөрөн голын урсацыг тооцсон тухай өмнөх үр дүнгээс

Судалгааны нэр Талбай,км2 Голын урт,км Урсацын норм Q1%

Регсхем 2850 180 2,0 112

Мөн 2003 оны усны тооллогын дүнгээр Мөрөн гол нь Мөрөн сумын орчмоор өргөн нь 9 м, усны өнгөрөлтийн хэмжээ 1 м3/с байсан байна.

2011 оны 8 –р сарын 5-7-нд хийсэн хээрийн судалгаагаар Мөрөн голын урсацын хэмжээ тооцооны створоор 0,10 м3/с, Мөрөн сумын ойролцоох гүүрийн доод талд 0,41 м3/с байлаа.

2.3.2. Урсацын норм

Урсацын нормыг тооцохдоо олон жилийн ажиглалттай Хэрлэн-Өндөрхааны 39400 км2

ус хураах талбай бүхий усны харуулын материалыг аналог болгон авсан.

Хүснэгт 2.8. Олон жилийн сарын дундаж урсац, м3/с /Хэрлэн-Өндөрхаан/

Сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Урсац 0,09 0,16 0,85 8,36 16,1 23,1 42,1 49,7 44,1 23,6 5,16 0,62

Хүснэгт 2.9. Хэрлэн ба Мөрөн голын олон жилийн дундаж урсац, м3/с

/Хэрлэн—Өндөрхааны харуул ба түүний анологоор/

д/д он Хэрлэн голын жилийн

дундаж м3/с

Мөрөн голын жилийн дундаж

k=0.051853 1 1978 7.9 0.410 2 1979 17.3 0.897 3 1980 8.3 0.430 4 1981 16.1 0.835 5 1982 28.0 1.452 6 1983 26.3 1.364 7 1984 49.3 2.556 8 1985 46.8 2.427 9 1986 15.6 0.809

10 1987 17.0 0.882 11 1988 34.8 1.804 12 1989 9.6 0.498 13 1990 38.4 1.991 14 1991 26.0 1.348

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 21

15 1992 24.0 1.244 16 1993 35.2 1.825 17 1994 36.4 1.887 18 1995 25.7 1.333 19 1996 8.1 0.420 20 1997 12.6 0.653 21 1998 22.8 1.182 22 1999 23.3 1.208 23 2000 9.0 0.467 24 2001 9.8 0.508 25 2002 9.0 0.467 26 2003 17.4 0.902 27 2004 9.3 0.482 28 2005 11.7 0.607 29 2006 12.1 0.627 30 2007 7.8 0.404 31 2008 11.5 0.596

дундаж 20.2 1.01

Ажиглалтын цуваа ба түүний статистик хуваарилалтад тохирох онолын муруйг сонгож, олон жилийн дундаж болон янз бүрийн хангамшилтай урсацыг олов. Тухайн жилийн дундаж урсацыг давах магадлалыг дараах томьёогоор оллоо.

P ..100

Үүнд: m – ажиглалтын цувааны дугаар, n – ажиглалтын цувааны тоо.

Тооцооны үр дүнг дараах хүснэгтэнд үзүүлэв.

Хүснэгт 2.10. Янз бүрийн хангамж бүхий урсацын норм м3/с

Хангамж 50 75 80 95 97 Мөрөн 1,11 0,56 0,52 0,40 0,36

2.3.3. Их урсац

1. Хамгийн их урсацын тооцоог “Ус зүйн тодорхойлолтуудыг тооцох норм ба дүрэм” /БНбД 2.01.14-86./ -д заасны дагуу 200 км2-аас их ус хураах талбай бүхий голыг үерийн хамгийн их урсацыг тооцох редукцийн аргаар тооцлоо.

Qmax= qmax*(Fa/F)0.4*F

Үүнд:

qmax - төсөөтэй төсөөтэй голыг их урсацын хэмжиц (модуль), м3/сек-км2

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 22

Fa - төсөөтэй голын ус хураах талбай, км2

Төсөөтэй голоор Хэрлэн-Өндөрхаан харуулын материалыг ашигласан болно.

Их урсацын тооцооны үр дүнг дараах хүснэгтэнд оруулав.

Хүснэгт 2.11. Янз бүрийн хангамж бүхий их урсацын хэмжээ, м3/с

Хангамж % 1 2 3 4 5 10 25

Мөрөн м3/с 42,0 36,5 32,8 28,6 26,5 22,7 11,3

2. Н.Дашдэлэг, Б.Оюунчимэг нар 1991 онд судалгаагүй гол мөрний үерийн хамгийн их урсацыг тооцох аргыг боловсруулан зураг төслийн тооцоонд ашиглах стандарт арга боловсруулсан нь одоо болтол ашиглагдсаар байна.

Хэнтийн нуруунаас эх авсан жижиг голын хур борооны үерийн хамгийн их урсацыг:

M1% = Hд3.65 / (F0.05 109.2),

гэсэн томъёогоор тооцно гэжээ.

Үүнд: M1% - урсацын модуль, л/с- км2

Hд - ус хурах талбайн дундаж өндөр,м

Энэ аргаар хамгийн их урсацыг тооцоход 7,74 м3/с гарч байгаа нь энэ арга тухайн нөхцөлд тохиромжгүй гэж үзлээ.

2.3.4. Урсацын хуваарилалт

Мөрөн голын жилийн доторх урсацын хуваарилалтыг аналог голоор тооцож дараах хүснэгтэнд орууллаа.

Хүснэгт 2.12. Жилийн доторх урсацын хуваарилалт

сар 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

урсац, м3/с 0,0 0,0 0,1 0,5 1,0 1,4 2,6 3,1 2,7 1,5 0,3 0,0

хувь 0,0 0,1 0,4 3,9 7,5 10,8 19,7 23,2 20,6 11,0 2,4 0,3

2.3.5. Голын усны булингар

УЦУШХ-ийн Б.Мягмаржав, Г.Даваа нарын эмхтгэсэн "Монгол орны гадаргын ус" номонд гаргасан 6.6 дугаар зурагт гол мөрний усны булингарын тархацын зурагт Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүр орчимд 50-100 г/м3 хэмжээнд байхаар байрлалтай байна.

Хэрлэн голын усны булингарын хэмжээг тогтоох туршилтыг 1983-1984 онд Ус цаг уурын хүрээлэнгийн Усны судлалын сектороос явуулсан байна. Энэ

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 23

хугацаанд 19 дээжийг авч булингарыг тогтоосноос түүний хэмжээ 4,5-482 г/м3 байсан ба нийт хэмжилтийн дундаж хэмжээ 181,2 г/м3 байна.

Эдгээр судалгааг үндэслэн Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомтын хөндлүүрт байгуулах усан сангийн тооцоонд булингарын хэмжээг ойролцоогоор 150 г/м3

байхаар авах нь зүйтэй юм.

2.3.6. Хэрлэн голын усны нөөц

БНХАУ-ын Шандунгийн цахилгаан эрчим хүчний инженерингийн зөвлөх институтийн 2006 онд боловсруулсан Шивээ Овоогийн 3600 МВт чадалтай дулааны цахилгаан станц (ДЦС) -ын урьдчилсан ТЭЗҮ-д усны эх үүсвэрт Хэрлэн голыг ашиглахаар төлөвлөсөн байна.

Шивээ Овоогийн 3600 МВт ДЦС-ын хоногийн усны хэрэгцээ 1680 м3/хон бөгөөд жилийн хэрэгцээ 11,76 сая м3 юм.

Төсөлд тавигдсан гол шаардлага нь усны хангамж нь 97%-ийн хангамжтай байх, усны найрлага доторхи умбуур бодис нь 0,05 кг/м3-ээс бага байх нөхцлийг тавьсан байна.

Усны эх үүсвэрт Хэрлэн гол дээр байгуулахаар төлөвлөсөн боомт бүхий усан санг ашиглахаар төсөлд тусгагджээ.

Хэрлэн гол дээр Багануурын усны харуул 1951-2005 онд, Өндөрхааны усны харуул 1959-2005 онд ажиглалтыг явуулсан дүнгээс олон жилийн дундаж урсац Багануурт 23,03 м3/с буюу 726 сая м3, Өндөрхаанд 22,19 м3/с буюу 699 сая м3 байжээ.

Хэрлэн голын урсацын хувьслын итгэлцүүрийг Багануурын усны харуулд Cv=0.46, Өндөрхааны усны харуулд Cv=0.49, ба Cv=2Cs, гэж хангамшлын хамаарлыг гарган тооцоход усны жилийн эзэлхүүн нь сая м3-ээр:

Хангамшил % 50% 75% 97% Багануурт 674,4 480,2 235,5 Өндөрхаанд 646,0 449,8 209,8

тус тус гарсан байна.

Хэрлэн гол нь 10-р сараас 4-р сар хүртэл 6 сар хөлдүү байдаг тул түүний усыг ашиглахын тулд заавал усан сан байгуулж, хуримтлуулан өвөлд ашиглах шаардлагатай болдог байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 24

2.3.7. Хэрлэн голын усны чанар, химийн бүрэлдэхүүн, бохирдолт

Их Хэнтэй нурууны өвөр хажуугийн, далайн түвшнээс дээш 1750 м өндөрт орших Богд, Цагаан голуудын бэлчирээс эхлэн Хэрлэн гол хэмээн нэрлэгдэнэ. Эхэн хэсэгтээ өмнө зүг чиглэн урсаж байснаа аажмаар зүүн тийш эргэн хилийн цаана орших Далай нуурт цутгадаг. Хэрлэн гол ерөнхийдээ дөлгөөн урсгалтай учир бохирдон, булингартах тохиолдолд өөрөө цэвэрших нь удаан байдаг. Ялангуяа дулааны улиралд голд мал их ордгоос ус ихээхэн булингартан малын ялгадасаар бохирддог. Иймээс гол дагаж зусдаг айлууд өглөө эрт амныхаа усыг авч тунгааж ундандаа хэрэглэдэг уламжлал тогтжээ.

Хэрлэн голд цутгадаг Тэрэлж голын эхэнд буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт алтны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж голыг маш ихээр бохирдуулан булингартуулж байна. Тухайлбал Ар Тэрэлжийн голын үндсэн найрлага нь гидрокарбонатын ангийн натрийн бүлгийн, 1 дүгээр төрлийн, нэн цэнгэг, маш зөөлөн устай боловч умбуур бодисын хэмжээ бараг 2000 мг/л буюу гадаргын усны цэврийн зэргийн ангилалын “маш их бохирдолттой” гэсэн нормоос 20 дахин их байна. Тэрэлж гол ийм их булингартай байгаа нь Хэрлэн голын усны чанарт сөргөөр нөлөөлдөг байна.

Голын усны эрдэсжилт Багануур орчимд 114 мг/л, хатуулаг нь 1.8 мг-экв/л байснаа Чойбалсан хот орчимд эрдэсжилт 256 мг/л, хатуулаг 2.45 мг-экв/л болж урсгалынхаа дагуу болон өвлийн гачиг үед нэмэгддэг. Анион, катионы харьцаа голын бүхий л хэсэгт бараг өөрчлөлтгүй буюу HCO3

- >SO42- >Cl-, Ca2+ >Na++K+

>Mg2+ байна. Хэрлэн голын ус нь аммонийн ба нитритийн азотыг байнга агуулсан байх тул гадаргын усны цэврийн зэргийн ангиллын нормоор “бага зэрэг бохирдолттой”-гоос “бохирдолттой” гэсэн ангид хамаарна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагаатай холбоотой бохирдолт нэмэгдэж байна. Умбуур бодисын хэмжээ урсгалынхаа дагуу мөн л нэмэгддэг. Иймээс Хэрлэн гол Номхон далайн ай савын хамгийн их бохирдсон голын тоонд ордог.

Хатуу урсацын хувьд Хэрлэн голын усны булингар Багануур орчимд 0.010 кг/м3, Баян-Овоо сум орчимд 0.40, Эрээншандад 0.45 кг/м3 тус тус хүрнэ гэжээ.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 25

2.4. Инженер геологийн нөхцөл

Монголын Засгийн газрын дэргэдэх Геологийн удирдах газраас гүйцэтгэсэн Цайдам, Чандганы нүүрсний ордын хайгуулын материалыг үндэслэн 1962 онд Оросын мэргэжилтэн Сороко Б.П. орд орчмын геологийн зураглал үйлдэж, хөндлөн огтлолыг гаргасан байна.

Энэхүү геологийн тойм зургаас зураг 2.5. Давхрагазүйн зүсэлт, зураг 2.6. Чандганы уурхай, Мөрөн голын орчмын геологийн зураглал, зураг 2.7. А-Б шугамын дагуух геологийн огтлолын хуулбарлан орууллаа.

Тойм төслийн хэмжээнд төлөвлөсөн барилга байгууламж нь ихэвчлэн Дөрөвдөгчийн хурдас (Q)-т байрлах бөгөөд уг хурдас нь тус бүс нутагт аллювиаль, нуурын, пролювиаль-делювиаль ба элювиаль хурдсаас бүрдэнэ. Аллювиаль хурдас нь дотроо 2 ангилагдах ба дотоодын хөндийн аллювий бага зэрэг мөлийсөн том хайрган чулуу болон том ширхэгтэй элсэн чулуулагаас бүрдэнэ.

Мөрөн голын хөндийн аллювий дээд хэсэгтэй саарал шаврын мишэл бүхий жижиг ширхэгтэй элс, доод хэсэгтэй том ширхэгтэй элснээс тогтоно. Нуурын хурдас нь саарал өнгөтэй 10 м хүртлэх зузаантай шавранцар материалаас бүрдэнэ.

Нуурын хурдасын шавранцар болон супес нь нэгэн төрлийн тогтмол найрлагатай боловч өргөн тархаагүй, ихэвчлэн жижиг нуурын орчим нарийн зурвас байдлаар хотгорын төв хэсэгт оршино.

Пролювиаль делювиаль хурдас нь тус бүс нутагт хамгийн өргөн тархсан бөгөөд төрөл бүрийн зузаантайгаар хучигдсан байдаг. Супесээр барьцлагдаж цементлэгдсэн том ширхэгтэй материал нь төрөл бүрийн чулуулгийн жижиг ширхэгтэй хурц өнцөг бүхий хэмхдэс материалаар бохирдсон байдаг байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 26

Зураг 2.5. Давхрагазүйн зүсэлт

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 27

Зураг 2.6. Чандганы уурхай, Мөрөн голын орчмын геологийн зураглал

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 28

Зураг 2.7. А-Б шугамын дагуух геологийн огтлол

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 29

Зураг 2.8. Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүрийн геологийн тойм огтлол

Мөрөн голын Их Өлзийтийн боомтын хөндлүүрийн геологийн огтлол тоймыг зураг 2.8-д харууллаа.

Боомт барихаар төлөвлөж буй газрын суурь нь Аллювийн хурдас: бул чулуу, хайргатай элсэнцэр хөрс байх төлөвтэй байна.

Түүнээс доош нилээд гүнд оршид үндсэн чулуулаг нь элсэн чулуу болох нь 2 талын уулаас илрэн гарсан чулуулгын байдлаар дүгнэлт хийж, фото зураг 3.2 ба 3.3 -д харуулсан болно.

11501155116011651170117511801185119011951200120512101215122012251230123512401245

0 200 400 600 800 1000 1200 1400 1600 1800 2000

Элсэн чулуу Sandstone

Аллювийн хурдас: бул чулуу, хайргатай элсэнцэр хөрс Alluvial deposit: Silt with gravel and stone

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 30

3. Чандганы ДЦС-ыг гадаргын усаар хангах хувилбарууд

Чандганы ДЦС-ыг гадаргын усаар хангахын тулд 1:100000 хураангуйлал бүхий зураг дээрээс урьдчилан байж болох байрлалуудыг тэмдэглэн, харьцуулан үзсэний үндсэн дээр дараах хувилбаруудыг олж, судалсан юм. Үүнд:

1. Мөрөн гол дээр боомт бүхий усан сан байгуулж, түүнээс өөрийн урсгалаар хоолойгоор дамжуулан насос станц хүртэл явуулж, усыг насосоор шахаж, хоолойгоор дамжуулан ДЦС-д хүргэн ашиглах

2. Хэрлэн голын ойролцоо ДЦС-ыг жилийн турш хангахуйц эзэлхүүн бүхий усан сан байгуулж, Хэрлэн голоос ус авах байгууламж барьж, суваг хоолойгоор усыг дамжуулан усан санд хүргэн түүнээс насос станцаар усыг шахан, хоолойгоор дамжуулан ДЦС-д хүргэн ашиглах

Эдгээр 2 хувилбар тус бүр дээр техникийн шийдлийг гарган, тэдгээртэй холбоотой тооцоонуудыг баримжаалан гүйцэтгэж,техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргаж, цаашид газрын доорхи усыг ашиглах хувилбартай харьцуулан сонголтыг хийж хамгийн үр ашигтай ус хангамжийн эх үүсвэрийг сонгох нь төслийн чухал зорилт болж байна.

Чандганы ДЦС-ын усны хэрэгцээ:

Ийст Энержи Девелопмент ХХК-ий бидэнд ирүүлсэн даалгаварт Чандганы ДЦС-ын усны хэрэглээ хүснэгт 3.1-д харуулсан бөгөөд ДЦС зогсолтгүй 24 цагаар ажиллана гэвэл 0,086-0,095 м3/с буюу жилдээ 8.5-9.4 сая м3 ус хэрэгтэй байгаа нь Мөрөн голын олон жилийн дундаж урсацын 8,5-9,4% болж байна..

Хүснэгт 3.1. Чандганы ДЦС-ын усны хэрэгцээ

ДЦС хэрэгцээ м3/хоног м3/с л/с Эзэл. м3 % Мөрөн гол

Дундаж 7800 0.090 90.3 2847000 8.9 Хамгийн их 8200 0.095 94.9 2993000 9.4 Бага 7400 0.086 85.6 2701000 8.5

Мөрөн гол, дундаж 87264 1.01 31851360

ДЦС нь усны эх үүсвэрийн найдварын зэрэглэлээр 97%-ийн хангамжтай тооцоолдог журамтай юм.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 31

3.1. Мөрөн голоос ДЦС-ыг усаар хангах хувилбар

Мөрөн гол дээр боомт бүхий усан сан байгуулж Чандганы ДЦС-ыг хангаж болох хувилбарыг хамгийн ойр байрлалыг 1:100000 -ны хураангуйлал бүхий зураг дээр Их Өлзийт уулын баруун талд дараах соливцлолд байрлуулж болохоор байна.

Баруун тал нь: 109о54'21'' 47o32'37''

Зүүн тал нь: 109o55'53'' 47o32'47''

Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сан байрлах газрын 1:100000-ны планыг зураг 3.1-д харууллаа.

Боомт байрлах зүүн, баруун тал болон байрлалыг сонгох үед оролцсон хүмүүс, Мөрөн голын байдлын зургийг зураг 3.2.-3.5.-д харууллаа.

Тойм төслийн шатанд Мөрөн гол дээр сонгосон хөндлүүрийн дээд талд байгуулж болох усан сангийн талбай, эзэлхүүний графикийг гарган зураг 3.7 ба 3.8-д үзүүллээ.

Зураг 3.1. Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сан байрлах газрын 1:100000-ны зураг

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 32

Зураг 3.2. Боомт байрлах зүүн тал Зураг 3.3. Боомт байрлах баруун тал

Зураг 3.4. Боомтын байрлалын сонголтын дараа

Зураг 3.5. Мөрөн гол 2011-7-28-нд

3.1.1. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн боомт бүхий усан сан

Хэрлэн голын 1978-2008 он хүртэлх олон жилийн дундаж урсацын анологиор Мөрөн голын жилийн нийлбэр урсацыг гарган усан сангийн ашиглалтын тооцоонд ашиглав.

Мөрөн голын олон жилийн дундаж урсац 1,01 м3/с буюу хоногт 87264 м3, жилд 31851360 м3 байна.

Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сан байрлах газрын 1:100000-ны хураангуйлал бүхий зургийг ашиглан усан сангийн гол үзүүлэлтийн графикийг босгосныг доор харууллаа.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 33

Зураг 3.6. Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн талбайн график

Зураг 3.7. Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн эзэлхүүний график

Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн ашиглалтын усны аж ахуйн тооцоог хавсралт 2-д, Усан сангийн ашиглалтын олон жилийн дундаж урсацтай жилийн тооцоо, Усан сангийн ашиглалтын 97%-ийн хангамжтай урсац бүхий жилийн дундаж урсацтай жилийн тооцоог хавсралт 2-д оруулж, өгөгдлүүдийн тооцооны дүнг хавсралт 1-д харууллаа.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 34

Тойм төслийн тооцоонд усан сангийн ашиглалтын явцад үзэгдэх дундаж талбайг 4 км2, усны дундаж түвшинг 1180 м-ээр авсан болно.

Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн ашиглалтын олон жилийн дундаж урсацтай жилүүдийн усны аж ахуйн тооцоо, олон жилийн дундаж урсацтай жил ба 97%-ийн хангамжтай урсац бүхий жилийн тооцоо /хавсралт 2, 3/-г үндэслэн дараах үзүүлэлтүүдийг сонгон авсан болно. Үүнд:

Усан сангийн хэвийн түвшинг 1182 м-д, эзэлхүүнийг 21 сая м3 байхаар тохируулах ба жилийн хэмжээнд усан сангийн алдагдал 10,5 сая м3, ДЦС-д 2,8 сая м3, усалгаатай тариаланд 1,5 сая м3, нийтдээ 13,8 сая м3 усыг гаргана.

Усан сангийн хамгийн доод түвшинг 1175,5 м-д, доод /үхмэл/ эзэлхүүнийг 6 сая м3 байхаас гадна ДЦС-ын аюулгүйн нөөц болон өвлийн хөлдөлтийн үед ашиглагдахгүй үлдэх 11,2 сая м3 буюу ДЦС-ын 4 жилийн хугацаанд хангахуйц нөөцийг жил бүрийн эцэст усан санд үлдээж байхаар төсөлд тусгав.

Хэрлэн голын анологоор гаргасан Мөрөн голын 31 жилийн урсацын тооцооноос үзэхэд хамгийн бага урсацтай жилд 12,8 сая м3 ус, 97%-ийн хангамжтай жилд 11,3 сая м3 байгаа нь ДЦС-ын усны хэрэгцээг бүрэн хангаж, усалгаатай газар тариаланд жил бүр 1,5 сая м3 усыг зарцуулах боломжийг олгон 1 га-д 5000 м3 усаар болоход 300 га талбайг услах нөөцийг төлөвлөсөн болно.

Зураг 3.8. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн боомтын дагуу огтлол дээрх түвшингүүд

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 35

3.1.2. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн шороон боомт

Мөрөн гол дээр Их Өлзийтийн боомтын суурь нь урьдчилсан байдлаар элсэн чулуун суурь чулуулга дээр байрласан аллювийн хурдас хөрсөн дээр байрлахаар байна.

Боомтын биеийг шороогоор байгуулах нь зүйтэй бөгөөд түүний дээд налуу 1:3, доод налууг 1:2 оройн өргөн 10 м хэмжээтэй байхаар төлөвлөв.

Шороон боомтын оройн урт 860 м, хамгийн их өндөр 11,1 м байна.

Боомтын дээд талаас шүүрэх уснаас хамгаалах шүдийг усны хэвийн түвшингээс доош усны түрэлтийн өндрийн 1/2 гүнд байгуулах ба боомтын доод хормойд шүүрүүлийн байгууламжтай байна.

Боомтын шүүрэлтээс хамгаалах зорилгоор 2 талдаа геотекстил бүхий 2 мм-ийн зузаан HDPE геомембраныг боомтын биеийн дээд талын 1:2 налуу дээр байрлуулж, дараа нь дээд налууг 1:3 болгон шороог нэмж овоолон, налууг чулуугаар бэхэлнэ. Боомтын хийц, хөндлөн огтлолыг зураг 3.9.-д харууллаа.

Зураг 3.9. Мөрөн гол дээрх Их Өлзийтийн боомтын хөндлөн огтлол

3.1.3. Боомтын бие дэх барилга байгууламж

3.1.3.1. Усан сангаас ус авах байгууламж

Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус авах байгууламж нь 8 м өндөр 3,6х2,6 м төмөрбетон цамхагийн доод хэсэгт 3х2 м шүүр бүхий 3х1 м ус авах цонх, дотор талд 4 ш 400 мм-ийн дискен хаалт түүнд ус оруулах хийцтэй байна. Цамхагаас 4 ширхэг 400 мм-ийн ган хоолойгоор доод худагтай залгах ба худаг дотор хоолой тус бүрд ус хэмжих тооллуур, усны зарцуулгыг тохируулах винтэн хаалт, түүнээс доош гадагшаа 400 мм-ийн голчтой 4 хоолой газар доогуур гарна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 36

- 1 ба 2-р хоолой ДЦС-д ус авахад

- 3-р хоолой услалтын системд ус өгөхөд

- 4-р хоолой 4-р сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл Мөрөн голд эрүүл ахуйн урсацыг байнга нийлүүлэхэд зориулагдана.

Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус авах байгууламжийн хөндлөн огтлолын схемийг Зураг 3.10.-д харууллаа.

Зураг 3.10. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус авах байгууламжийн хөндлөн огтлол

3.1.3.2. Их Өлзийтийн боомт бүхий усан сангийн автомат ус хаюурын байгууламж

Мөрөн гол дээрх Их Өлзийтийн боомтын байрлал дахь хөндлүүрт ус хураах талбай 2043 км2, 1%-ийн хангамшилтай үерийн усны хэмжээ 42 м3/с гэж гидрологийн тооцоогоор гарсан байна.

Боомтын дэргэдэх ус хаюурыг 42 м3/с ус гаргах чадвартай 15 м өргөн бетон халиагуур, түргэн урсгуурын хамт байгуулахаар төлөвлөв. Халиагуурын оройн өндөржилт 1282,0 м байх ба 42 м3/с үерийн үед 1,2 м зузаан ус урсах ба далангийн орой хүртэл 0,8 м нөөцтэй байгаа нь 90 м3/с хүртэл усыг өнгөрөөх чадвартай байна.

3.1.4. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ДЦС хүртэлх шугам хоолой

3.1.4.1. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас Соли нуурын хонхор хүртэлх шугам

Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ДЦС-д зориулан 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен хоолойг Соли нуурын хонхор хүртэл 18.5 км зайд усыг өөрийн урсгалаар нь явуулахаар төлөвлөв. Гидравлик тооцоог хавсралт 4-д оруулав. Газрын өндрийн зөрүү 25-32 м байна.

Гидравлик тооцоогоор ДЦС-ын байнгын хэрэглээний 90,3 л/с усыг 400 мм-ийн полиэтилен хоолойгоор усыг явуулахад 31,7 м түрэлт шаардлагатай бөгөөд

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 37

усан сангийн усны түвшин 1182 м байх үед боломж бүрдэх юм. Харин усан сангийн усны түвшин доод хэмжээнд ойртох үед нэг хоолойгоор 75 л/с гарах тул хоолойг 2 эгнээ болгон дээд зэрэглэл хангалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

400 мм-ийн 2 эгнээ полиэтилен хоолойгоор усыг явуулахад усан сангийн усны түвшин өндөр байхад 1 хоолойгоор ДЦС-д шаардлагатай 90,3 л/с усыг авах ба 2 хоолойгоор 180 л/с хүртэл ус, харин сангийн усны түвшин доод түвшинд ойртсон үед 1 хоолойгоор 75 л/с, 2 хоолойгоор 150 л/с усыг авах боломжтой болно.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 38

Зураг 3.11. Их Өлзийтийн усан сангаас Чандганы ДЦС-ыг хангах схем

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 39

Зураг 3.12. Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас насос станц хүртэлх хоолойн дагуу огтлолын тойм (Ус дамжуулах шугам нь 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен

хоолой байна)

3.1.4.2. Соли нуурын хонхор дахь насос станц 40

040

0

400

400

250

250

250

250

250

250

250

250600 600

?

Зураг 3.13. Насос станцын тоноглолын схем

Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус дамжуулах 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор усыг өөрийн урсгалаар Соли нуурын хонхор хүртэл явуулж, 2 хоолойг насос станц дахь 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Түүнээс 250 мм-ийн 4 ширхэг хоолой, хаалт байрлуулж тус бүр 45 кВт чадалтай 4 ширхэг насостой холбоно.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 40

Насос нь 50 л/с зарцуулгыг 55 м өндөрт өргөх чадвартай байх ба 2 насос байнга зэрэг ажиллаж, 2 насос нөөцөнд байна.

Насос бүр 250 мм голчтой түрэлтийн хоолой дээрээ хаалт, үл буцах хавхлагатай байх ба 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Хөндлөн хоолойгоос 400 мм-ийн 2 ширхэг түрэлтийн хоолойг залган тус бүрд нь хаалт хийж, ээлжлэн ажиллуулах боломжтой болгоно.

3.1.4.3. Насос станцын цахилгаан хангамж

Эхний ээлжинд Чандганы уурхайн хойт талд орших 35/10/0,4 подстанцаас 10 кВ-ын 6 орчим км агаарын шугам татаж, 10/0,38-ийн 250 кВА-ийн нэг трансформатор байрлуулж, түүнээс насос станцын самбаруудад холболт хийж цахилгаанаар хангах боломжтой.

Харин ДЦС-ыг ашиглалтад орсны дараа үйлдвэрээс 10 кВ-ийн 12 км агаарын шугам, холбооны шугамын хамт татаж, цахилгаанаар хангана.

3.1.4.4. Насос станцаас усан сан хүртэлх түрэлтийн хоолой

Насос станцаас усан сан хүртэлх түрэлтийн хоолойг SDR17 маркийн 400 мм голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор байгуулахаар төлөвлөв. Хоолойн нийт урт 9 км орчим байна. Хоолойг 2,5-3 м гүнд байрлуулна. Гидравлик тооцоог хавсралт 4-д оруулав.

Зураг 3.14. Насос станцаас усан санг хүртэлх хоолойн дагуу огтлолын тойм (Ус дамжуулах шугам нь 400 мм-ийн голчтой 2 эгнээ полиэтилен хоолой байна)

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 41

3.1.4.5. Түрэлтийн усан сан

Түрэлтийн усан санг 1200 м-ийн өндөржилтөд ДЦС-ын байрлах талбайгаас 24-40 м дээр байх боловч 4 орчим км зайн түрэлтийн алдагдлыг тооцвол 20-30 м чөлөөт түрэлттэй байна. Усан санг ДЦС-ын 2 хоногийн хэрэгцээг хангахаар 18500 м3 эзэлхүүнтэй байхаар даалгаварт өгөгдсөн болно.

Усан сан нь 60х60х6 м хэмжээтэй 6 м - ийн алсгалттай төмөрбетон каркас дээр сендвич бурхүүл бүхий дулаалгатай байна.

3.1.4.6. Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх хоолой

Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх 4 км орчим зайд SDR26 маркийн 400 мм голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор байгуулахаар төлөвлөв. Түүний нэг хоолойгоор нь ДЦС-ын хэрэгцээт 90,3 л/с усыг авахад чөлөөт түрэлт 20-30 м байх юм.

3.1.4.7. Шугам хоолойн нийт хэмжээ

Чандганы ДЦС-ын ус хангамжийн нийт хоолойн урт 18,5+9+4=31,5 км, 2 эгнээ 400 мм-ийн полиэтилен хоолой байна.

Ус өргөх насос станц 45х4=180 кВт чадлыг хэрэлэх ба нэг ээлжинд 2 насос 90 кВт чадлаар ажиллана.

ДЦС-ын түрэлтийн усан сан нь 18500 м3 багтаамжтай байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 42

3.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос хангах хувилбар

3.2.1. Усан сан байгуулах газрын сонголт

Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос хангах 2 хувилбарыг тус тойм төсөлд авч үзсэн болно.

Эхний хувилбарт Хэрлэн голоос ус авах барилга байгуулж, 9 км суваг бүхий даланг байгуулж, Бүс Овоо уулын араас баруун чиглэлд байрлах усан санд хүргэнэ. Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулан, илүүдэл усыг халиагуураар Хэрлэн голд нийлүүлнэ. Усан сангаас насос станц, ус дамжуулах хоолойгоор ДЦС-д усыг хүргэн ашиглах

Хоёрдугаар хувилбарт Хэрлэн голоос ус авах барилга байгуулж, 6 км суваг бүхий даланг байгуулж, 550х550 м хэмжээтэй, 12 м гүнзгий үүнээс 10,5 м гүн устай ДЦС-ын 1 жилийн хэрэгцээт усыг хуримтлуулах боломжтой усан сан байгуулах. Усан сангаас насос станц, ус дамжуулах хоолойгоор ДЦС-д усыг хүргэн ашиглах

3.2.2. Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулах хувилбараас татгалзсан шалтгаан

Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулан ДЦС-ыг хангах хувилбарыг газар дээр нь судалж үзээд дараах экологи, эдийн засгийн шалтгаанаар татгалзах нь зүйтэй гэж үзэв.

• Усан сан байгуулах талбайн хөрс хужирлаг, давсажсаны дээр давстай олон нууруудтай тул ахуйн хэрэглээний хужир болон малын минерал тэжээлд ашиглах боломжтой. Лабораторийн шинжилгээгээр сан байгуулах боломжтой газарт байрласан цөөрмийн ус 5.4 г/л, нуурын ус 2.9 г/л эрдэсжилттэй байна. Сансарын газрын зурагаас харахад давсажсан талбай 20 гаруй км2 байгаа нь нөөц ихтэйг харуулж байна. Харин түүн дээр усан сан байгуулбал түүний усанд давс нь уусаж ус хангамжийн зориулалтаар ашиглах боломжгүй болох магадлалтай байна. Нууруудаас авсан усны дээжийн Байгаль орчин, хэмжилзүйн төв лабораторийн шинжилгээний дүнг хавсралтад оруулав.

• Усан сан байгуулах талбай нь маш тэгшхэн газар учраас усан толионы талбай том түүний ууршилт их байх тул ДЦС-д харьцангуй бага ус хэрэглэх үед алдагдал ихтэй, мөн сангийн өвөлд хөлдөх усны эзэлхүүн хэрэглээнээс олон дахин давах төлөвтэй тул хөрөнгө оруулалтын үр ашигт муугаар нөлөөлнө.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 43

• Усан сан байгуулах талбай дундуур Чойр-Өндөрхааны 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам гарч байгаа нь төслийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй болно. Сан байрлуулахаар төлөвлөж байсан газрын фото зургуудыг доор оруулав.

Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулан ДЦС-ыг хангах хувилбарын план зургийг зураг 3.15.-д харуулав.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 44

Зураг 3.15. Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулан ДЦС-ыг хангах хувилбарын схем

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 45

Зураг 3.16. Усан сангийн төлөвлөсөн талбай маш тэгш, өргөн, урт нь 5-8 км үргэлжилнэ

Зураг 3.17. Усан байгуулахаар төлөвлөсөн талбай дундуур 110 кВ-ын өндөр хүчдэлийн шугам гарч байна

Зураг 3.18. Усан сангийн төлөвлөсөн талбайд олон нуурууд байна

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 46

Зураг 3.19. Усан байгуулахаар төлөвлөсөн талбайд орших 2 нуураас усны дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэв.

Дээрх шалтгаануудаас Бүс Овоо уулын ар талд шороон боомт барьж усан сан байгуулан ДЦС-ыг хангах хувилбарыг боловсруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

3.2.3. Хэрлэн голын ойролцоо усан сан байгуулж, түүнээс ДЦС-ыг хангах

Хэрлэн гол дээр Багануурын усны харуул 1951-2005 онд, Өндөрхааны усны харуул 1959-2005 онд ажиглалтыг явуулсан дүнгээс олон жилийн дундаж урсац Багануурт 23,03 м3/с буюу 726 сая м3, Өндөрхаанд 22,19 м3/с буюу 699 сая м3 эзэлхүүнтэй байжээ.

Хэрлэн голын урсацын хувьслын итгэлцүүрийг Багануурын усны харуулд Cv=0.46, Өндөрхааны усны харуулд Cv=0.49, ба Cv=2Cs, гэж хангамшлын хамаарлыг гарган тооцоход усны жилийн эзэлхүүн нь сая м3-ээр:

Хангамшил % 50% 75% 97%

Багануурт сая м3 674,4 480,2 235,5

Өндөрхаанд сая м3 646,0 449,8 209,8

тус тус байсан нь хангалттай нөөцтэй байна.

Гэвч Хэрлэн гол нь 10-р сараас 4-р сар хүртэл 6 сар хөлдүү байдаг тул түүний усыг ашиглахын тулд заавал усан сан байгуулж, хуримтлуулан өвөлд ашиглах шаардлагатай болдог байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 47

Зураг 3.20. Хэрлэн голын ойролцоо усан сан байгуулж, түүнээс ДЦС-ыг хангах хувилбарын схем

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 48

2011 оны 8 сарын 6-ны өдрийн байдлаар авсан Хэрлэн голын ус ихтэй байх үеийн фото зургуудыг доор үзүүллээ.

Зураг 3.21. Хэрлэн голоос ус авах байгууламж барих тохиромжтой, усны эргэлт бүхий газар

Зураг 3.22. Хэрлэн гол 2011 онд урсац ихтэй байна

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 49

Зураг 3.23. Хэрлэн голоос ус авах барилга усан сангийн схем

3.2.3.1. Хэрлэн голоос ус авах барилга

Зураг 3.21 дээр үзүүлсэн Хэрлэн голын нэг гулдрилтай, усны эргэлт бүхий газраас ус авах барилга байгуулахаар төлөвлөв.

Ус авах газрын солбилцол нь: 47о02'26.5'', 110o02'55.03'', усны түвшин 1078,58 м байна.

Хэрлэн голоос ус авах барилга нь төмөр бетон доторлогоотой суваг байх ба сувгийн ус авч байгаа газраас дээш 100 м, доош 100 м газарт голын эргийн бэхэлгээг төмөр бетон хавтангаар хийж угаагдахаас хамгаална.

Ус авах сувгийн ёроолын өндөржилт голын ёроолын өндөржилттэй ойролцоо байх бөгөөд сувгийн ёроолын өргөн 1 м, хажуу налуу 1:2 гүн нь ойролцоогоор 2,5-1,5 м, ёроол хажуу налууг угсармал төмөр бетон хавтангаар бэхэлнэ.

Сувгийн ёроолын налуу 0,0004, 1300 м зайд яваад тунгаагууртай холбогдоно. Тунгаагуур нь 10 м өргөн 30 м урт 2-2,5 м гүнзгий төмөрбетон хийцтэй, илүүдэл усны автомат халиагуур, хагшаас угаах хаалтуудаар тоноглогдоно.

Тунгаагуураас 600 мм-ийн полиэтилен хоолойгоор 100-150 л/с усыг авч, 4,3 км зайд 0,001 налуугаар усыг өөрийн урсгалаар явуулан, усан санд хүргэнэ.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 50

3.2.3.2. Усан сан ба далан

Усан сан нь Чандганы ДЦС-ыг 1 жилийн хугацаанд хангах 2,6 сая м3 эзэлхүүнтэй байхаар төлөвлөв. Усан сангийн дундаж өргөн, урт нь 500 м, гүн нь 10,5 м байна. Өвлийн улиралд 1,8 м зузаан хөлдөн 0,45 сая м3 ус мөс болоход 2,1 сая м3 усыг ашиглах боломжтой юм.

Түүнийг 3 талаар нь 12 м өндөр далангаар хүрээлүүлж, хойт талыг нь өндөр эрэг ашиглан байгуулна. Сангийн ухалга, далангийн овоолго ойролцоо байх тооцоогоор сангийн дотор талыг 1,6-2,6 м гүн ухаж, даланд овоолно. Далангийн оройн өргөн 10 м, дээд налуу 1:3, доод налуу 1:2 байна. Баруун, зүүн далангийн голчийн хоорондох зай 540 м, урт нь 540 м 3 далангийн нийт урт 540х3=1620 м байхаар төлөвлөв.

Даланг шүүрэлтээс хамгаалах зорилгоор 2 талдаа геотекстил бүхий 1,5 мм-ийн зузаан HDPE геомембраныг далангийн биеийн дээд талын 1:2 налуу дээр байрлуулж, дараа нь дээд налууг 1:3 болгон шороог нэмж овоолон, налууг чулуугаар бэхэлнэ.

Сангийн ёроолд 1,5 мм-ийн зузаан HDPE геомембраныг геотекстил дээр байрлуулж усны шүүрэлтээс хамгаална.

3.2.3.3. Усан сангаас ус авах, ус хаюурын барилга

Усан сангаас ус авах байгууламж нь 12 м өндөр 3,6х2,6 м төмөрбетон цамхагийн доод хэсэгт 3х2 м шүүр бүхий 3х1 м ус авах цонх, дотор талд 2 ш 400 мм-ийн дискен хаалт, 1 ш 600 мм-ийн ган хоолой түүнд ус оруулах хийцтэй байна. Цамхагаас 2 ширхэг 400 мм-ийн ган хоолойгоор насос станцтай залгана.

- 1 ба 2-р хоолой ДЦС-ын насос станцад ус авахад болон санг хоослоход

- 3-р хоолой 600 мм голчтой, сангийн дээд түвшингээс автоматаар ус хаяхад зориулагдана

Энэхүү байгууламж нь Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас ус авах байгууламжийн хөндлөн огтлолын схем Зураг 3.10.-д харуулсантай адил хийцтэй байна.

3.2.3.4. Насос станц - 1

Насос станцын хийц зохиомж нь Зураг 3.13 -д харуулсан тоноглолын схемтэй адил байна.

Ус авах барилгын 400 мм-ийн 2 хоолойг насос станц дахь 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Түүнээс 250 мм-ийн 4 ширхэг хоолой, хаалт байрлуулж тус бүр 60 кВт чадалтай 4 ширхэг насостой холбоно.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 51

Усан сангаас усыг юүлэхэд зориулан насос станц дотор 600 мм-ийн ган хоолойноос 400 мм-ийн ган хоолой, хаалтны хамт байрлуулна.

Насос нь 50 л/с зарцуулгыг 75 м өндөрт өргөх чадвартай байх ба 2 насос байнга зэрэг ажиллаж, 2 насос нөөцөнд байна. Гидравлик тооцоог хавсралт 4-д оруулав.

Насос бүр 250 мм голчтой түрэлтийн хоолой дээрээ хаалт, үл буцах хавхлагатай байх ба 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Хөндлөн хоолойгоос 400 мм-ийн 2 ширхэг түрэлтийн хоолойг залган тус бүрд нь ус хэмжих тооллуур, усны зарцуулгыг тохируулах винтэн хаалт хийж, ээлжлэн ажиллуулах боломжтой болгоно.

3.2.3.5. Насос станц - 1 - ээс Насос станц - 2 хүртэлх ус дамжуулах хоолой

Төлөвлөсөн хоолойн голч 400 мм

Зэрэгцээ явах хоолойн тоо 2

Хоолойн материал Полиэтилен SDR17

Хоолойн ойролцоо урт 13,2 км

Газрын өндөржилтийн зөрүү 62 м

Хоолойн усны тооцоот зардал 50 л/с

Түрэлтийн алдагдал 8,6 м

Шаардагдах түрэлт 73,6 м

Шаардагдах насосны чадал 60 кВт

3.2.3.6. Насос станц-2

Насос станцын хийц зохиомж нь Зураг 3.13 -д харуулсан тоноглолын схемтэй адил байна.

Насос станц 1-ээс гарсан 400 мм-ийн 2 хоолойг насос станц 2 дахь 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Түүнээс 250 мм-ийн 4 ширхэг хоолой, хаалт байрлуулж тус бүр 60 кВт чадалтай 4 ширхэг насостой холбоно.

Насос нь 50 л/с зарцуулгыг 75 м өндөрт өргөх чадвартай байх ба 2 насос байнга зэрэг ажиллаж, 2 насос нөөцөнд байна. Гидравлик тооцоог хавсралт 4-д оруулав.

Насос бүр 250 мм голчтой түрэлтийн хоолой дээрээ хаалт, үл буцах хавхлагатай байх ба 600 мм-ийн хөндлөн ган хоолойд залгана. Хөндлөн хоолойгоос 400 мм-ийн 2 ширхэг түрэлтийн хоолойг залган, усны зарцуулгыг тохируулах винтэн хаалт хийж, ээлжлэн ажиллуулах боломжтой болгоно.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 52

3.2.3.7. Насос станц-2-оос Түрэлтийн сан хүртэлх ус дамжуулах хоолой

Төлөвлөсөн хоолойн голч 400 мм

Зэрэгцээ явах хоолойн тоо 2

Хоолойн материал Полиэтилен SDR17

Хоолойн ойролцоо урт 11,5 км

Газрын өндөржилтийн зөрүү 65 м

Хоолойн усны тооцоот зардал 50 л/с

Түрэлтийн алдагдал 8,6 м

Шаардагдах түрэлт 73,6 м

Шаардагдах насосны чадал 60 кВт

3.2.3.8. Насос станцын цахилгаан хангамж

ДЦС-ыг ашиглалтад орсны дараа үйлдвэрээс 10 кВ-ийн 27 км агаарын шугам, холбооны шугамын хамт татаж, 2 насос станцыг цахилгаанаар хангана.

Насос станцын дэргэд 10/0,38-ийн 250 кВА-ийн нэг трансформатор байрлуулж, түүнээс насос станцын самбаруудад холболт хийж цахилгаанаар хангах боломжтой.

3.2.3.9. Түрэлтийн усан сан

Түрэлтийн усан санг 1200 м-ийн өндөржилтөд ДЦС-ын байрлах талбайгаас 24-40 м дээр байх боловч 4 орчим км зайн түрэлтийн алдагдлыг тооцвол 20-30 м чөлөөт түрэлттэй байна. Усан санг ДЦС-ын 2 хоногийн хэрэгцээг хангахаар 18500 м3 эзэлхүүнтэй байхаар даалгаврын дагуу төлөвлөв.

Усан сан нь 60х60х6 м хэмжээтэй 6 м -ийн алсгалттай төмөрбетон каркас дээр сендвич бурхүүл бүхий дулаалгатай байна.

3.2.3.10. Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх хоолой

Түрэлтийн усан сангаас ДЦС хүртэлх 2,5 км орчим зайд SDR26 маркийн 400 мм голчтой 2 эгнээ полиэтилен хоолойгоор байгуулахаар төлөвлөв. Түүний нэг хоолойгоор нь ДЦС-ын хэрэгцээт 90,3 л/с усыг авахад чөлөөт түрэлт 20-30 м байх юм.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 53

3.2.3.11. Шугам хоолойн нийт дүн

Чандганы ДЦС-ын ус хангамжийн нийт хоолойн урт 13,2+11,5+2,5=27,2 км, 2 эгнээ 400 мм-ийн полиэтилен хоолой байна.

Ус өргөх насос станц 60х4=240 кВт чадлыг 2 насос станцад 480 кВт чадал сурилуулах ба нэг ээлжинд насос станц тус бүрд 2 насос 120 кВт чадлаар ажиллана.

ДЦС-ын түрэлтийн усан сан нь 18500 м3 багтаамжтай байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 54

4. Хөрөнгө оруулалтын тооцоо

Хөрөнгө оруулалтын тооцоонд америк доллараар нийт өртөгийг илэрхийлсэн бөгөөд ам.доллар төгрөгнийн харьцааг 2011 оны 9 сарын 1-ий ханшаар 1$=1250₮ гэж авсан болно.

Барилгын ажлын хэмжээг тойм төслийн шатанд зурсан тойм зургаас тооцоолон гаргасан ба нэгжийн өртөгийг олон улсын жишиг үнэд ойртуулан сонгох, урьд өмнө хийгдсэн төстэй байгууламжид хэрэглэж байсан үнэ өртөг болон тоноглолыг ОХУ, БНХАУ-ын үйлдвэрүүдээс хүлээн авсан материалыг үндэслэн сонгон авсан болно.

Тойм төслийн шатны барилгын өртөгийн гол хэсгийг бүрдүүлж байгаа полиэтилен хоолойн үнийг олон улсын чанарын баталгаа бүхий Хятадын Чейжанг мужийн Ningbo Amico Plastic Company үйлдвэрийн 2011 оны 8 сарын 28-нд бидэнд ирүүлсэн үнэ дээр тээврийн зардлыг нэмж нэгж үнийг гарган тооцоонд оруулав.

4.1 Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо

Хүснэгт 4.1. Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо

№ Ажлын нэр Хэм-жих нэгж

Тоо хэмжээ

Нэгж үнэ US$

Нийт өртөг US$

Тусдаа өртөг US$

1 2 3 4 5 6 7 А Шороон боомт, түүний барилга байгууламж 1 Шорооон боомт

1.1 Суурийн ба шүдний ухалга м3 15900 3.5 55650 1.2 Шорооны нягтруулсан овоолго м3 350300 7.3 2557190 1.3 Геомембран t=1.5 мм, геотекстил

угсрах м2 20700 12 248400

1.4 Шүүрүүлийн угсралт м3 4450 14.5 64525 1.5 Чулуун хаялга м3 5640 18 101520 3027285

2 Ус авах барилга 2.1 Цутгамал төмөр бетон В25 м3 60 150 9000 2.2 Металл хийц кг 2260 2 4520 2.3 4х400 мм-ийн ган хоолой кг 22600 2 45200 2.4 400 мм-ийн хаалтнууд ш 8 750 6000 2.5 Усны хэмжүүр ш 4 500 2000 66720

3 Ус хаюурын барилга 3.1 Цутгамал төмөр бетон В25 м3 855 150 128250 3.2 Суурийн ухалга м3 6750 3 20250 148500

4 Барилгын үед усыг зайлуулах 4.1 Суваг ухах м3 3500 3 10500

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 55

Хүснэгт 4.1 – ийн үргэлжлэл 1 2 3 4 5 6 7 4.2 Геомембран t=1 мм угсралт м2 4550 8 36400 4.3 Усны түвшин доошлуулах цаг 300 35 10500 57400

Дүн 3299905 3299905 Бага эзэлхүүнтэй ажлууд 15% 494985.8 Дүн 3794891 Магадлашгүй ажлууд 10% 379489 Дүн 4174380 Хайгуул, төсөл, удирдлагын зардал

7.5% 313078

Дүн 4487458 НӨТ-ийн татвар 10% 448746 Бүгд 4936204

Б Ус дамжуулах хоолой, насос станц, усан сан 5 Усан сан-Насос станц 2х400 мм-

ийн полиэтилен хоолой км 18.5

5.1 400 мм-ийн SDR26 полиэтилен хоолой

м 37000 59 2183000

5.2 Хоолойн ухалга, овоолго м3 268250 3.5 938875 5.3 Хяналтын бетон худгууд B25 м3 42 150 6300 5.4 Засварын хаалтууд 400 мм ш 10 750 7500 3135675

6 Насос станц 6.1 Цахилгаан насос 45 кВт ш 4 3000 12000 6.2 250 мм-ийн хаалтууд ш 8 300 2400 6.3 250 мм-ийн үл буцаах хавхлага ш 4 150 600 6.4 630 мм голчтой ган хоолой кг 3060 2 6120 6.5 5 тн-ын гүүрэн кран ш 1 1500 1500 6.6 Бетон суурь B25 м3 20 150 3000 6.7 Сэндвич барилга 12х6х4 м м2 403 60 24180 6.8 Металл хийцүүд кг 2200 2 4400 6.9 10 кВ-ын цахилгаан дамжуулах

шугам км 12 3800 45600

6.10 10/0.38 Трансформатор 250 кВ.А ш 1 3750 3750 1035507 Насос станц - Түрэлтийн усан

сан 2х400 мм-ийн полиэтилен хоолой

км 9

7.1 400 мм-ийн SDR17 полиэтилен хоолой

м 18000 83.6 1504800

7.2 Хоолойн ухалга, овоолго м3 130500 3.5 456750 7.3 Хяналтын бетон худгууд B25 м3 14 150 2100 7.4 Засварын хаалтууд 400 мм ш 4 750 3000 1966650

8 Түрэлтийн усан сан 60х60х6 м 8.1 Суурийн төмөрбетон B20 м3 1102 130 143260 8.2 Ханын төмөрбетон B25 м3 560 150 84000 8.3 Сэндвич дээвэр м2 4225 60 253500 8.4 Металл хийцүүд кг 266400 2 532800

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 56

Хүснэгт 4.1 – ийн үргэлжлэл 1 2 3 4 5 6 7 8.5 HDPE доторлогоо м2 5544 8.5 47124 8.6 Сангийн ухалга, овоолго м3 12210 3.5 42735 1103419

9 Түрэлтийн усан сан-ДЦС 2х400 мм-ийн полиэтилен хоолой

км 4

9.1 400 мм-ийн SDR26 полиэтилен хоолой

м 8000 59 472000

9.2 Хоолойн ухалга, овоолго м3 58000 3.5 203000 9.3 Хяналтын бетон худaг B25 м3 7 150 1050 9.4 Засварын хаалтууд 400 мм ш 2 750 1500 677550

Дүн 6986844 6986844 Бага эзэлхүүнтэй ажлууд 15% 1048027 Дүн 8034871 Магадлашгүй ажлууд 10% 803487 Дүн 8838358 Хайгуул, төсөл, удирдлагын зардал

7.5% 662877

Дүн 9501234 НӨТ-ийн татвар 10% 950123 Бүгд 10451358 Бүгд 15387562 Тоноглол 155325

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 57

4.2 Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо

Хүснэгт 4.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн барилгын өртөгийн тооцоо

№ Ажлын нэр Хэм. Нэгж

Тоо хэм-жээ

Нэгж үнэ US$

Нийт өртөг US$

Тусдаа өртөг US$

1 2 3 4 5 6 7 А Хэрлэн голоос ус авах барилга байгууламж, тунгаагуур 1 Хэрлэн голоос ус авах барилга байгууламж

1.1 Ус авах суваг, эргийн ухалга м3 21450 3.5 75075 1.2 Хэрлэнгийн эрэг, сувгийн т.б. Бэхэлгээ

В25 м3 1360 180 244800

1.3 Цутгамал төмөр бетон В20 м3 65 150 9750 1.4 Шпунтан түр хана байгуулах м2 600 550 330000 1.5 Усны түвшин доошлуулах цаг 600 30 18000 677625

2 Тунгаагуурын барилга

2.1 Суурийн ухалга м3 464 3.5 1624 2.2 Цутгамал төмөр бетон В25 м3 354 150 53100 2.3 Металл хийц, хаалтууд бэлтгэн, угсрах кг 3500 2.2 7700 2.4 Усны түвшин доошлуулах цаг 160 30 4800 67224

3 Ус дамжуулах хоолой 3.1 Хоолойн сувгийг ухах, буцааж булах м3 32250 3.5 112875 3.2 Цутгамал төмөр бетон В25 м3 30 150 4500 3.3 600 мм-ийн хаалт угсрах ш 1 1500 1500 3.4 600 мм-ийн хоолой SDR26 угсрах м 4300 157 674971 793846

Дүн 1538695 1538695 Бага эзэлхүүнтэй ажлууд 15% 230804 Дүн 1769499.3 Магадлашгүй ажлууд 10% 176950 Дүн 1946449 Хайгуул, төсөл, удирдлагын зардал

7.5% 145984

Дүн 2092433 НӨТ-ийн татвар 10% 209243 Бүгд 2301676

B Усан сан

4.1 Ургамлын өнгөн хөрс хуулах м3 100100 3.5 350350 4.2 Шороог ухаж далангийн биед овоолж,

нягтруулах м3 554631 7.3 4048806.3

4.3 Даланд геомембран t=1.5 мм, 2 талд геотекстил угсрах

м2 101750 13 1322750

4.4 Ёроолд геомембран t=1.5 мм, геотекстил дээр угсрах

м2 240412 11 2644528

4.5 Шүүрүүлийн угсралт м3 8100 14.5 117450

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 58

Хүснэгт 4.2 – ын үргэлжлэл 1 2 3 4 5 6 7 4.6 Чулуун хаялга м3 19440 18 349920 8833804

Дүн 8833804 Бага эзэлхүүнтэй ажлууд 15% 1325071 Дүн 10158874 Магадлашгүй ажлууд 10% 1015887 Дүн 11174762 Хайгуул, төсөл, удирдлагын зардал

7.5% 838107

Дүн 12012869 НӨТ-ийн татвар 10% 1201287 Бүгд 13214156

C Ус дамжуулах хоолой, насос станц, усан сан

5 Насос станц-1 5.1 Цахилгаан насос 60 кВт ш 4 6000 24000 5.2 250 мм-ийн хаалтууд ш 8 300 2400 5.3 250 мм-ийн үл буцаах хавхлага ш 4 150 600 5.4 630 мм голчтой ган хоолой кг 3060 2 6120 5.5 5 тн-ын гүүрэн кран ш 1 1500 1500 5.6 Бетон суурь B25 м3 20 150 3000 5.7 Сэндвич барилга 12х6х4 м м2 403 60 24180 5.8 Металл хийцүүд кг 2200 2 4400 5.9 10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам км 13.2 3800 50160

5.10 10/0.38 Трансформатор 250 кВ.А ш 1 3750 3750 1201106 Насос станц-1-ээс Насос станц-2--

2х400 мм-ийн полиэтилен хоолой км 13.2

6.1 400 мм-ийн SDR17 полиэтилен хоолой м 26400 83.6 2207040

6.2 Хоолойн ухалга, овоолго м3 191400 3.5 669900 6.3 Хяналтын бетон худгууд B25 м3 28 150 4200 6.4 Засварын хаалтууд 400 мм ш 8 750 6000 2887140

7 Насос станц-2 7.1 Цахилгаан насос 60 кВт ш 4 6000 24000 7.2 250 мм-ийн хаалтууд ш 8 300 2400 7.3 250 мм-ийн үл буцаах хавхлага ш 4 150 600 7.4 630 мм голчтой ган хоолой кг 3060 2 6120 7.5 5 тн-ын гүүрэн кран ш 1 1500 1500 7.6 Бетон суурь B25 м3 20 150 3000 7.7 Сэндвич барилга 12х6х4 м м2 403 60 24180 7.8 Металл хийцүүд кг 2200 2 4400 7.9 10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам км 14 3800 53200

7.10 10/0.38 Трансформатор 250 кВ.А ш 1 3750 3750 123150

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 59

Хүснэгт 4.2 – ын үргэлжлэл

1 2 3 4 5 6 7 8 Насос станц - Түрэлтийн усан

сан2х400 мм-ийн полиэтилен хоолой км 11.5

8.1 400 мм-ийн SDR17 полиэтилен хоолой м 23000 83.6 1922800

8.2 Хоолойн ухалга, овоолго м3 166750 3.5 583625 8.3 Хяналтын бетон худгууд B25 м3 21 150 3150 8.4 Засварын хаалтууд 400 мм ш 6 750 4500 2514075

9 Түрэлтийн усан сан 60х60х6 м

9.1 Суурийн төмөрбетон B20 м3 1102 130 143260 9.2 Ханын төмөрбетон B25 м3 560 150 84000 9.3 Сэндвич дээвэр м2 4225 60 253500 9.4 Металл хийцүүд кг 266400 2 532800 9.5 HDPE доторлогоо м2 5544 8.5 47124 9.6 Сангийн ухалга, овоолго м3 12210 3.5 42735 110341910 Түрэлтийн усан сан-ДЦС 2х400 мм-

ийн полиэтилен хоолой км 2.5

10.1 400 мм-ийн SDR26 полиэтилен хоолой м 5000 59 295000

10.2 Хоолойн ухалга, овоолго м3 36250 3.5 126875 10.3 Хяналтын бетон худaг B25 м3 7 150 1050 10.4 Засварын хаалтууд 400 мм ш 2 750 1500 424425 Дүн 7172319 7052209 Бага эзэлхүүнтэй ажлууд 15% 1075848 Дүн 8248167 Магадлашгүй ажлууд 10% 824817 Дүн 9072984 Хайгуул, төсөл, удирдлагын зардал

7.5% 680474

Дүн 9753457 НӨТ-ийн татвар 10% 975346 Бүгд 10728803 Бүгд 26244635 Тоноглол 364890

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 60

4.3. Хөрөнгө оруулалтын тооцооны дүн

4.3.1. Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн барилгын өртөг, ам.доллароор

А Шороон боомт, түүний барилга байгууламж 1 Шорооон боомт 4528404 2 Ус авах барилга 99804 3 Ус хаюурын барилга 222136 4 Барилгын үед усыг зайлуулах 85863

Дүн 4936207 Б Ус дамжуулах хоолой, насос станц, усан сан 5 Усан сан-Насос станц 2х400 мм-ийн

полиэтилен хоолой 4690540

6 Насос станц 154897 7 Насос станц - Түрэлтийн усан сан 2х400

мм-ийн полиэтилен хоолой 2941839

8 Түрэлтийн усан сан 30х42х6 м 1650564 9 Түрэлтийн усан сан-ДЦС 2х400 мм-ийн

полиэтилен хоолой 1013522

Дүн 10451362 Бүгд 15387569

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 61

4.3.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн барилгын өртөг, ам.доллароор

А Хэрлэн голоос ус авах байгууламж, тунгаагуур 1 Хэрлэн голоос ус авах барилга

байгууламж 1013634

2 Тунгаагуурын барилга 100558 3 Ус дамжуулах хоолой 1187485

Дүн 2301677

B Усан сан 13214156

C Ус дамжуулах хоолой, насос станц, усан сан 5 Насос станц-1 179668 6 Насос станц-1-ээс Насос станц-2-- 2х400

мм-ийн полиэтилен хоолой 4318766

7 Насос станц - Түрэлтийн усан сан2х400 мм-ийн полиэтилен хоолой

184216

8 Насос станц - Түрэлтийн усан сан2х400 мм-ийн полиэтилен хоолой

3760712

9 Түрэлтийн усан сан 60х60х6 м 1650564 10 Түрэлтийн усан сан-ДЦС 2х400 мм-ийн

полиэтилен хоолой 634882

Дүн 10728808 Бүгд 26244641

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 62

5. Ашиглалтын зардлын тооцоо

5.1. Чандганы ДЦС-ыг Их Өлзийтийн боомт бүхий усан сангаас хангах барилга байгууламжийн ашигалалтын зардал

5.1.1. Ажиллах хүчний тооцоо

Албан тушаал Хүний тоо

Сарын цалин US$

Жилийн цалин US$

Ус хангамжийн хэсгийн удирдагч 1 2000 24000Ерөнхий инженер 1 1500 18000Толгойн барилгын ахлагч 1 1200 14400Ус тохируулах техникчид 3 1000 36000Жолооч 2 1000 24000Харуул 3 800 28800Насос станц, шугам хариуцсан инженер 1 1400 16800Насос станцын операторууд 3 1200 43200Цахилгааны техникч 1 1000 12000Жолооч 3 1000 36000Засварын механикчид 4 1200 57600Харуул 6 800 57600Дүн 29 368400Нийгмийн даатгал 10% 36840Дүн 405240

5.1.2. Ашиглалтын зардлын нэгдсэн тооцоо

Зардлын нэр Хэмж. Нэгж

Тоо хэмжээ

Нэгжийн өртөг US$

Нийт өртөг US$

Ажиллах хүчний зардал хүн 29 405240Барилга байгууламжийн элэгдэл хорогдол 2.5%

US$ 15232300 2.50% 380808

Тоноглолын элэгдэл хорогдол 10% US$ 155400 10% 15540Ус ашигласны төлбөр 20 төг/м3 сая м3 2.85 0.016 45600Газар ашигласны төлбөр км 34 6 204Насос станцын цахилгааны зардал кВт-ц 788400 0.08 63072Автомашин, тээврийн зардал тоо 5 18000 90000Хүнд механизмын зардал тоо 5 24000 120000БОХ арга хэмжээний зардал тоо 10 5000 50000Дүн 1170464

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 63

5.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ус авч, усан сан байгуулан хангах барилга байгууламжийн ашигалалтын зардал

5.2.1. Ажиллах хүчний тооцоо

Албан тушаал Хүний тоо

Сарын цалин US$

Жилийн цалин US$

Ус хангамжийн хэсгийн удирдагч 1 2000 24000Ерөнхий инженер 1 1500 18000Толгойн барилгын ахлагч 1 1200 14400Ус тохируулах техникчид 3 1000 36000Жолооч 2 1000 24000Харуул 3 800 28800Насос станц, шугам хариуцсан инженер 1 1400 16800Насос станцын операторууд 6 1200 86400Цахилгааны техникч 1 1000 12000Жолооч 6 1000 72000Засварын механикчид 4 1200 57600Харуул 10 800 96000Дүн 39 486000Нийгмийн даатгал 10% 48600Дүн 534600

5.2.2. Ашиглалтын зардлын нэгдсэн тооцоо

Зардлын нэр Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэгж өртөг US$

Нийт өртөг US$

Ажиллах хүчний зардал хүн 39 534600Барилга байгууламжийн элэгдэл хорогдол 2.5%

US$ 25879800 2.50% 646995

Тоноглолын элэгдэл хорогдол 10% US$ 364890 10% 36489Ус ашигласны төлбөр 20төг/м3 сая м3 2.85 0.016 45600Газар ашигласны төлбөр км 28 6 168Насос станцын цахилгааны зардал кВт-ц 2102400 0.08 168192Автомашин, тээврийн зардал тоо 8 18000 144000Хүнд механизмын зардал тоо 5 24000 120000БОХ арга хэмжээний зардал тоо 10 5000 50000Дүн 1746044

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 64

6. Ус хангамжийн байгууламжийн усны өөрийн өртөг

Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос болон Хэрлэн голоос ус татаж усаар хангах байгууламжийн техникийн шийдэл, хийц загварын тооцоо, сонголт, иж бүрдэлийг 3-р бүлэгт 2 хувилбараар тойм төслийн шатанд боловсруулсан оруулсан.

Түүнийг үндэслэн байгууламжийн үнэ өртөгийн ойролцоо тооцоог 4-р бүлэгт хийж оруулсан ба байгууламжийн ашиглалтын зардлын тооцоог 5-р бүлэгт харуулсан.

Ус хангамжийн байгууламжийн нийлүүлж буй усны үнэ өртөг нь тухайн үйлдвэрт ашиглахад эдийн засгийн хир зэрэг өгөөжтэй, ашигтай байхаас шалтгаалан усаар хангах хувилбараа сонгодог билээ.

Тус тойм төслийн эцсийн үр дүн нь хувилбар тус бүрийн ДЦС-д нийлүүлэх усны өртөгийг тодорхойлоход оршиж байна.

6.1. Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос хангах хувилбарын усны өөрийн өртөг

Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос усаар хангах Мөрөн гол дээр боомт бүхий усан сан байгуулан 31.2 км хоолой, насос станц, түрэлтийн усан сан байгуулах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 15.4 сая ам.доллар байна.

Түний ашиглалтын зардал 1.17 сая ам.доллар байна.

Жилд ашиглах усны дундаж хэмжээ 2.85 сая м3 байхаар даалгаварт өгөгдсөн тул түүнийг хангахад дээрх барилга байгууламж зориулагдана.

ДЦС-д нийлүүлэх 1 м3 усны өртөг 0.41 ам.доллар байна.

6.2. Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос хангах хувилбарын усны өөрийн өртөг

Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос усаар хангах Хэрлэн голоос ус авч, далан бүхий усан сан байгуулан 27.2 км хоолой, 2 өргөлтийн насос станц, түрэлтийн усан сан байгуулах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 26.24 сая ам.доллар байна.

Түүний ашиглалтын зардал 1.75 сая ам.доллар байна.

Жилд ашиглах усны дундаж хэмжээ 2.85 сая м3 байхаар даалгаварт өгөгдсөн тул түүнийг хангахад дээрх барилга байгууламж зориулагдана.

ДЦС-д нийлүүлэх 1 м3 усны өртөг 0.61 ам.доллар байна.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 65

7. Зөвлөмж

Чандганы ДЦС-ыг Мөрөн голоос ханагах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 15,4 сая ам.доллар, Ус хангамжийн системийн 1 жилийн ашиглалтын зардал 1,17 сая ам.доллар, ашиглах усны дундаж хэмжээ 2,85 сая м3 байхад 1 м3 усны өртөг 0,41 ам.доллар байна.

Чандганы ДЦС-ыг Хэрлэн голоос ханагах хувилбарын нийт хөрөнгө оруулалт 26,2 сая ам.доллар, Ус хангамжийн системийн 1 жилийн ашиглалтын зардал 1,75 сая ам.доллар, ашиглах усны дундаж хэмжээ 2,85 сая м3 байхад 1 м3 усны өртөг 0,61 ам.доллар байна.

Иймд хөрөнгө оруулалтаар 10 гаруй сая ам.доллараар хямд, ашиглалтын зардал жилд 0,6 сая ам.доллараар бага, усны өртөг 1 м3 нь 0,2 ам.доллараар хямд ДЦС-ыг Мөрөн голоос ханагах хувилбар дээр нарийвчилсан судалгаа явуулж Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах нь зүйтэй.

Ийст Энержи Девелопмент ХХК Чандганы ДЦС-ыг Мөрөн гол болон Хэрлэн голоос усаар хангах тойм төсөл

Зөвлөх инженерийн Усны Эрчим ХХК [email protected] 66

8. Ашигласан материалууд

1. Барилгын норм ба дүрэм

“Ус зүйн тодорхойлолтуудыг тооцох норм ба дүрэм” /БНбД 2.01.14-86./

2. К.П. Клибашев, И. Ф. Горошков

Гидрологические расчеты 1970 он

3. “Региональная схема комплексного использования и охраны водных ресурсов бассейна реки Хэрлэн”, 1981

4. “Монгол орны гадаргын ус”, 1999

5. Шивээ Овоогийн 3600 МВт чадалтай дулааны цахилгаан станц (ДЦС) -ын урьдчилсан ТЭЗҮ, БНХАУ-ын Шандунгийн цахилгаан эрчим хүчний инженерингийн зөвлөх институт 2006 он

6. Справочник Гидрогеолога, под редакцией М.Е.Альтовского, 1962 г, Москва. 7. Н.С.Болотских Справочник по водо-понижению, 1985 г, Киев.