constitutional law-bujinlxam

49
“Шихихутуг” хууль зүйн дээд сургууль Үндсэн хуулийн эрх зүй Сэдэв:Монгол Улс дахь иргэний эрхийг хамгаалах Олон Улсын хэм хэмжээний хэрэгжилт Шалгасан багш: Х.Одонтуяа Гүйцэтгэсэн: Б.Бүжинлхам

Upload: bujinlkham-buya

Post on 16-Apr-2017

373 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Constitutional law-bujinlxam

“Шихихутуг” хууль зүйн дээд сургууль

Үндсэн хуулийн эрх зүйСэдэв:Монгол Улс дахь иргэний эрхийг хамгаалах

Олон Улсын хэм хэмжээний хэрэгжилт

Шалгасан багш: Х.Одонтуяа

Гүйцэтгэсэн: Б.Бүжинлхам

Улаанбаатар хот2015 он

Page 2: Constitutional law-bujinlxam

МОНГОЛ УЛС ДАХЬ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага нь Хүний эрхийн Үндэсний Комисс болно.1 Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн “3.2.3. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцийн биелэлтийн холбогдох баримт бичгүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлтээ Улсын Их Хурал, Засгийн газарт мэдээлж байна” гэж заасны дагуу дүн шинжилгээ хийж, жил бүрийн нэгдүгээр улиралд Улсын Их Хуралд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлийг өргөн барьдаг онцлогтой2.

Тус байгууллагын 2002 оноос хойш өргөн барьсан удаа дараагийн илтгэлд нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг нутаг дэвсгэртээ дагаж мөрдөн хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлого, практик үйл ажиллагаа хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс илт дутагдаж байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн хоорондоо зарчмын зөрүүтэй, зөрчилтэй атлаа нийгмийн нэг адил харилцаанд хамааралтай олон улсын гэрээ, дотоодын хууль зэрэгцэн үйлчилж, нэгдэж орсон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, чухал ач холбогдол бүхий стандарт журам, томьёоллыг дотоодын хуульдаа тусгах, дотоодын хууль тогтоомжийг олон улсын гэрээтэй уялдуулж зохицуулах талаар үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг удаа дараа цохон тэмдэглэж байжээ. Үүний зэрэгцээ олон улсын гэрээний хэрэгжилтийн талаархи Засгийн газрын илтгэлийг холбогдох хороо, комисст нь цаг хугацаанд нь хүргүүлэх, тавихад төрийн зүгээс хариуцлагагүй хандаж ирсэн байна3.

Иймээс иргэний дараах эрхүүдийг баталгаажуулсан олон улсын гэрээний талаар харьцуулан судлахыг зорилоо. Үүнд:Үүнд:1. Амьд явах;2. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах; 3. Амь насанд аюултай байдал болон хүндээр өвчилсөн тохиолдолд эмнэлгийн тусламж авах;4. Байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах; 5. Эрүү шүүлтээс ангид байх;6. Өлсгөлөн болон ядуурлаас аврагдах, эд мөнгөний тусламж авах;7. Хувь хүн хөдөлмөрийн аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн ашиг сонирхлоо хамгаалуулах хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрчний эвлэл байгуулах, эвлэлдэн нэгдэх;

1 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалт. Дэлгэрэнгүйг: http://www.legalinfo.mn/law/details/360?lawid=360 2 Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зүйл. Дэлгэрэнгүйг: http://www.legalinfo.mn/annex/details/3225?lawid=6265 3 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 2 дугаар илтгэлийн 35 дахь тал. Дэлгэрэнгүйг: http://www.mn-nhrc.org/files/iltgel_2002.pdf

Page 3: Constitutional law-bujinlxam

8. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд хэвийн өсөлт, ёс суртахуун элдэв мөлжлөгөөс хамгаалуулах; 9. Хүчирхийлэлээс ангид байх.

Дээрх эрхүүдийг баталгаажуулсан Монгол Улсын Олон Улсын гэрээнүүдийн хүрээнд4 Монгол Улсын Үндсэн Хууль, Улсын Их Хурлын тухай, Засгийн газрын тухай, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай, Орон нутгийн хурлын тухай, Эрүүгийн, Эрүүгийн Байцаан шийтгэх, Тагнуулын байгууллагын тухай, Гүйцэтгэх ажлын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Дайны байдлын тухай, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай, Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын иргэн гадаадад зорчих тухай, Иргэний бүртгэлийн тухай, Төр сүм хийдийн харилцааны тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Харьяатын тухай, Зар сурталчилгааны тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын, Агаарын тухай, Ойн тухай, Байгаль Орчныг хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цөмийн энергийн тухай зэрэг хуулиудыг тоймлон үзсэн болно.

Олон улсын гэрээг биелүүлэхгүй байх асуудал нь олон улсын эрх зүйн мөн чанарт болон Улс орнуудын хооронд байгуулсан хэлцэл, хамтын ажиллагаа, үндэсний тусгаар байдал, газар нутгийн халдашгүй байдлыг хүндэтгэх, үндэсний түвшний албадлагын механизм үр нөлөөтэй ажиллахад сөргөөр нөлөөлөх боломжтой. Иймээс олон улсын хүний эрхийн стандартуудыг дагаж мөрдөх, биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ бол шийдвэр гаргагч нарын хамтын ажиллагаа, ойлголтын зөрүүгүй байх явдал юм.

Хууль тогтоогч нарын үндэсний хэмжээнд баталсан дээрх олон улсын гэрээтэй холбогдох хуулиудыг судлан авч үзэхэд, тодорхой хэмжээнд олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх асуудлыг хуульчилсан байна. Тухайн хуулиудад хүний эрх, эрх чөлөөг хүндлэх буюу хүний эрх тэгш байдлыг байдлын асуудлын үүднээс үндсэн зарчмыхаа нэг болгосон байна. Тухайлбал: Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь ард түмний хүсэл зориг, хууль ёсны ашиг сонирхол, ... шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хангах зарчимд үндэслэнэ” гэсэн бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь үндэс угсаа, хэл арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал хөрөнгө чинээ,

4 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Алагчилахгүй байх (Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц, үүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц, Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенц, Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенц, Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 98 дугаар конвенц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцУур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенц

Page 4: Constitutional law-bujinlxam

эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заажээ.

Хүний эрхийн харилцаанд удирдлага болгох зарчмын нэг болох ялгаварлан гадуурхахгүй, тэгш байх зарчмыг холбогдох материаллаг болон процессын хуулиудад удирдлага болгосон зохицуулалттай байгаа нь сайшаалтай байна. Ялангуяа тэгш бус байдлыг бүрдүүлсэн тохиолдолд хүний эрхийн зөрчил үүсэх боломжтой төрийн алба, эрүүгийн байцаан шийтгэх, ял эдлүүлэх ажиллагаа, хөдөлмөр, иргэний харилцаа, сургуулийн орчин зэрэгт алагчилахгүй байх, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хариуцлагын арга хэмжээг тусгайлан оруулж өгсөн байна.

1. Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт

Пактын 2-р зүйлийн 2.1-д “...Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаар ялгаварлахгүйгээр хүндэтгэн хангах үүрэгтэй” гэжээ.

ЭБШ хуулийн 14-р зүйлд “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж нийцүүлсэнээс гадна нас, эрхэлсэн ажил, албан тушаал, албан тушаал, боловсрол гэж өргөжүүлсэн байна.

Онц байдлын тухай хуулийн 17-р зүйлд энэхүү пактын 2-р зүйлийн 2.1-д дурдсаныг бүрэн тусгажээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2-р зүйлд Монгол Улсын олон улсын гэрээг баримтлах тухай заагаагүй нь зөрчилдөөнтэй байна.

Дайны байдлын тухай хуулийн 26-р зүйлд “Дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлахыг хориглоно” гэжээ.

Мөн Пактын дээрх зүйлийн 3./b/-д “эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх” гэсэн заалтыг ЭБШ хуулийн 10, 20, 35-48, 102-114, 303-323, 342-375, 388-397 дугаар зүйлүүдэд тусгасан ба “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол агуулга нь захиргааны зөрчилтэй актын дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахад чиглэгдсэн харилцааг зохицуулна” гэж өргөжүүлсэн байна. Мөн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар төлөөлөн нэхэмжлэх боломж олгосон нь өөр агуулга илэрхийлэхээр ойлгогдох боломжтой бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2-р зүйлд “Захиргааны хэргийн шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль болон Монгол Улсын олон улсын гэрээг баримтална” гэж заасан байна.

Page 5: Constitutional law-bujinlxam

Иргэний болон улс төрийн эрхийг олон улсын пактын Пактын 6-р зүйлийн 6.1-д”Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй”, мөн зүйлийн 6.2-д “Цаазаар авах ялыг цуцлаагүй улсад уг ялыг зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир энэхүү Пакт болон Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцийн заалтад нийцсэн бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх үед хүчинтэй байсан хуулийн дагуу этгээдэд оногдуулж болно. Энэхүү ялыг гагцхүү эрх бүхий шүүхийн эцсийн шийдвэрийн дагуу гүйцэтгэж болно” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд”Амьд явах эрхтэй”, мөн хуулийн 19 дүгээр зүйлд “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд... хүний эрх, эрх чөлөөг хуулиар хамгаалж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, ... баталгаажуулж хуулийн заалтын үл хөндөнө” гэж заасан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоохоор нарийвчлан үндэсний хууль тогтоомжид олон улсын гэрээг заажээ.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Монгол улсын эрүүгийн хуульд онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж гэрээний заалтуудыг өргөжүүлсэнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 186 дугаар зүйлийн 186.3-т “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх болон бусад хууль бус арга хэрэгсэл хэрэглэх, түүнчлэн оролцогчдын амь насанд аюултай байдал бий болохыг хориглоно” гэсэн өрсөлдөхүйц хэм хэмжээ тогтоосон байна гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн дараах 7 зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цаазаар авах ялтан гэнэ. Үүнд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан төрийн эсрэг зорилгоор төр, нийгмийн зүтгэлтэн амь насыг бусниулсан, мөн хуулийн 82 дугаар зүйлд заасан хорлон сүйтгэсэн, 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан онц хүндрүүлэх шалгаантайгаар хүн алсан, 126 дугаар зүйлийн 126.3-т заасан хүчиндсэн, 177 дугаар зүйлд заасан зандалчилсан, 178 дугаар зүйлийн 178.2-т заасан терроризмыг онц ноцтой үйлдсэн, төрлөөр устгах гэмт 302 зүйлүүдэд заасан гэмт хэрэг хэргийг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял шийтгэхээр заажээ.

Пактын дээрх 6-р зүйлийн 6.4, 6.5-д “Цаазаар авах ял шийтгүүлсэн хүн бүр уучлал эрэх буюу ял хөнгөрүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Бүх тохиолдолд өршөөл, уучлал үзүүлэх буюу цаазаар авах ялыг хөнгөрүүлж болно” гэжээ. Мөн арван найман нас хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулахгүй бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдэд оногдуулсан уг ялыг гүйцэтгэхгүй байхаар заасан бол үндэсний хуулиудад, тодруулбал Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 14-д “Өршөөл үзүүлэх шийдвэр гаргах”, Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлд “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд цаазаар авах ял оногдуулж болно. 18 нас хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болохгүй” гэсэн байдлаар тусгасан байна.

Үүний зэрэгцээ Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлд “Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж уучлал хүсэх эрхтэй. Ерөнхийлөгч цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг өршөөсөн тохиолдолд 30 жилийн

Page 6: Constitutional law-bujinlxam

хугацаатайгар гянданд хорих ялаар солино” гэж өргөжүүлсэн төдийгүй Эрүүгийн хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д “эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цазаар авах ял оногдуулж болохгүй” өрсөлдөхүйц хэм хэмжээ тогтоосон байна.

Монгол Улсын эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Эрүүгийн хууль, тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим хэм хэмжээнд үндэслэнэ” гэсэн нь олон улсын гэрээнд зааснаас өөр агуулга илэрхийлэхээр байна.

Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 8 дугаар зүйлийн 8.1.2.-д “Хэнийг ч боол болгож болохгүй; аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно. Хэнийг ч бусдын эрхшээлд байлгаж болохгүй” гэжээ.

Монгол Улсын Үндсэн Хуульд “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэлийг эрхэмлэн, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан, нийгэм цогцлүүлсан хөгжүүлэхийг ... зорилго болгоно” гэж олон улсын гэрээний зохицуулалтыг тусгасан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж өргөжүүлэн авч үзжээ.

Пактын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй” гэжээ.

Дээрх зохицуулалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар зүйлд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч гэмт хэрэгт сэрдэн баривчилж болохгүй” хэмээн тусгасан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлд “Сэжигтэн оргон зугтаахыг завдсан эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчилж болно” гэж өргөжүүлсэн байна. Тухайн олон улсын гэрээний агуулгыг Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д “Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөгийн хязгаарлахыг хориглоно” гэж өөрөөр илэрхийлсэн байна.

Мөн Пактын 9 дүгээр зүйлийн 9.2-т “Баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа үндэслэлийг даруй мэдэгдэх хэрэгтэй” гэжээ.

Олон улсын гэрээний тус зохицуулалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д “Сэжигтэнд эрхийг тайлбарлаж танилцуулна” гэж заасан бол мөн хуулийн 31 дүгээр зүйлд “24 цагийн дотор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч баривчилсан хаана байгааг гэр бүлийн гишүүн садан төрөл өмгөөлөгчид нь мэдэгдэх эсхүл мэдэгдэх боломжийг өөрт нь олгоно” гэж өргөжүүлсэн байна.

Пактын 9 дүгээр зүйлийн 9.3-д “баривчлагдсан буюу эрүүгийн хэрэгт буруутгагдсан аль хүнийг шүүгч буюу хуулийн дагуу шүүн таслах эрх хэмжээ олгогдсон бусад албан тушаалтанд даруй шилжүүлэх бөгөөд хүн хэргээ боломжийн хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх буюу суллагдах эрхтэй. Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх

Page 7: Constitutional law-bujinlxam

албагүй бөгөөд ... шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд байх баталгаа гаргаж өгсөн бол уг этгээдийг суллаж болно” гэсэн зохицуулалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 178 дугаар зүйлд “хэрэг бүртгэлтийн хугацааг 21 хоногоор тогтоож цаашид 15 хоногоор сунгах”, мөн хуулийн 185 дугаар зүйлд “мөрдөн байцаалт явуулах хугацааг 2 сараар тогтоож, хэргийн төвөгтэй, хүндрэлтэй сэжигтэн, яллагдагч бол хугацааг нь шат, шатны прокурорууд 3-13 сараар болон цаашид хугацаа сунгах” асуудлыг Улсын Ерөнхий Прокурор шийдвэрлэхээр заажээ.

ЭБШХ-д зааснаар сэжигтэн оргон сугтаахыг завдсан эсхүл завдсан эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчилж байгаа бол түүнийг баривчлах ба мөн хуулийн 60 дугаар зүйлд зааснаар хорьж мөрдөх хугацааг 2 сараар тогтоож цаашид 1 сар хүртэлх хугацаагаар сунгах нь өргөжүүлсэн хэлбэртэй байна.

ЭБШХ хуулийн 182 дугаар зүйлийн 182.4-д зааснаар мөрдөн байцаалт явуулах хугацааг хэдэн жилээр үргэлжлүүлж болохоор зохицуулжээ. Дээрх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д зааснаар зарим онц хүнд гэмт хэрэгт 24 сар хориод, шаардлагатай бол шүүх 6 сар хүртэлх хугацаагаар нэмж сунгах тухай өрсөлдөхүйц хэм хэмжээг тусгажээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүчингүй болгох асуудлыг өмгөөлөгчийн хүсэлт, мөрдөн байцаагчийн саналыг харгалзан хяналт тавьж буй прокурор санал гаргах ба шүүгч түүнийг үндэслэн захирамж гарган шийдвэрлэнэ. Уг хэрэг шүүхэд шилжсэн бол шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ” гэж заасан нь ОУ-ын гэрээнд зааснаас өөр агуулга илэрхийлэхээр томьёолсон ажээ.

Пактын 9 дүгээр зүйлийн 9.4-д “Баривчлагдаж эсхүл цагдан хоригдаж эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр ийнхүү хорьж сатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр даруй тогтоолгох, хууль бусаар хорьсон бол суллуулах шийдвэр гаргах эрхтэй“ гэсэн заалтыг Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргахаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д нийцүүлсэн байна.

Уг заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102-114 дугаар зүйлд өргөжүүлэн дэлгэрэнгүй заасан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 106 дугаар зүйлд ”Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, түүнчлэн уг ажиллагааны улмаас хууль ёс эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бол иргэн хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр үйл ажиллагаанд энэ хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй” гэж өөрөөр илэрхийлсэн.

Мөн сэжигтэн хорьж саатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр тогтоолгох, хууль бусаар хорьсон бол суллуулах шийдвэр гаргах эрхийг ЭБШХ-д томъёолоогүй байна.

Пактын 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хууль бусаар баривчлагдаж эсхүл цагдан хоригдож хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасныг Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-д “... бусдын хууль бусаар учруулсан

Page 8: Constitutional law-bujinlxam

хохиролыг нөхөн төлүүлэх эрхтэй” тусгасан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлээр өргөжүүлсэн.

Пактын 10 дугаар зүйлийн 10.1-д “эрх чөлөөгөө хасуулсан бүх хүнтэй хүнлэг харьцаж, угаас заяасан нэр төрийг хүндэтгэнэ” гэж заасан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай асуудлыг хуульд тусгаагүй. Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд хорих байрны ажилтнууд хоригдсон этгээдтэй хүнлэг бус харьцахыг хориглосон зохицуулалтыг хязгаарласан байдлаар оруулсан болно.

Сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол ОУ-ын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн зохицуулалтад анхаарал хандуулах шаардлагатай.

Пактын 10 дугаар зүйлийн 10.2-т: /а/ онцгой нөхцөл байдлаас бусад тохолдолд буруутнаар татагдсан этгээдийг ял шийтгүүлсэн этгээдээс тусгаарлаж, шийтгэгдээгүй этгээдийн эрх зүйн байдалд тохирсон жич дэглэмд байлгана гэсэн нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу сэжигтэн яллагдагчийг шүүхээр ял шийтгүүлсэн этгээдээс тусгаарлахаар тусгалаа олсон ба энэхүү хуулийн 5 дугаар зүйлд баривчлагдсан хоригдсон этгээдийн эрх зүйн байдал тодорхойлсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 366 дугаар зүйлийн 366.3-д “Баривчлагдсан ба цагдан хоригдсон насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн болон насанд хүрээгүй этгээдээс тусгайд нь байлгана гэсэн зохицуулалт нь Пактын 10 дугаар зүйлийн 10.2-т: /b/ буруутнаар татагдсан насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн этгэдээс тусгаарлаж, хэргийг нь аль болох богино хугацаанд шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлнэ” гэсэн зохицуулалттай нийцэж байна.

Сэжигтэн, яллагдагчийг тусад нь хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 “насанд хүрээгүй этгээдийг ахуйн нөхцлийн хувьд сайжруулсан байранд байлгаж түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэж өргөжүүлсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 366 дугаар зүйлд “насанд хүрээгүй этгээдийн хорьж мөрдөн үндсэн хугацаа нэг сар бөгөөд хорьж мөрдөн нийт хугацаа хүндэвтэрт 2 сараас хүнд гэмт хэрэг мөн яллагдагчид 4 сараас онц хүнд гэмт хэргийн яллагдагчид 8 сараас хэтэрч болохгүй” гэсэн өрсөлдөхүйц хэм хэмжээг баталжээ.

Үүний зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 369 зүйлд “насанд хүрээгүй этгээд насанд хүрсэн этгээдийн үлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон тохиодолд бололцоо байвал хэрэгт бүртгэгч, мөрдөн байцаалтын шатанд хэргийг нь тусгаарлана. Жич: насанд хүрээгүй этгээдийн аль нь болох богино хугацаанд шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх асуудлыг хуульд тусгаагүй байна.

Мөн хуулийн 10.3-д “Хорих байгууллагын дэглэмийн нэн чухал зорилго нь хоригдлын засан хүмүүжүүлэх, нийгмийн хэвийн гишүүн болгох, явдал байна гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүйчүүдийг насанд хүрэгсдээс тусгаарлаж, тэдний нас эрх зүйн байдалд нийцсэн дэглэмд байлгана”, Эрүүгийн хуулийн 52

Page 9: Constitutional law-bujinlxam

дугаар зүйлд “хорих ялыг жирийн, чанга, онц дэглэмтэй хорих анги болон гянданд эдлүүлнэ” гэсэн заалт нь дэглэмийн зорилгыг тодорхойлоогүйгээс гадна насанд хүрээгүй ялтны дэглэмийн байдал, хүмүүжүүлэх ач холбогдолыг хуульд тусгаагүй байна.

ШШГТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2-д “хүмүүжлийн ажлыг... ялгамжтай явуулна” гэж хязгаарласан бол ШШГТХ-ийн 123 дугаар зүйлд “Гэмт хэрэг түүний нийгмийн аюулыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангахын тулд ялтны дунд хүмүүжлийн ажил явуулна” гэж өрсөлдөхүйц хэм хэмжээ тусгажээ.

Пактын 12 дугаар зүйлийн 12.1-д “аль ч улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор байгаа аливаа хүн тухайн нутаг дэвсгэрийн дотор чөлөөтэй шилжин явах, оршин суух газраа чөлөөтэй чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасныг Монгол Улсын Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 16.18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих түр буюу байнга оршин суух газраа сонгох, оршин суух, эх орондоо буцаж, ирэх эрхтэй” гэж тодорхой тусгаж, өргөжүүлсэн байдаг.

Пактын 13 дугаар зүйлд “оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт хууль ёсоор оршин буугаа гадаадын иргэний гагцүү хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхээс үүднээс албадан гаргаж болох бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хамгалах шалтгаанаас танилцуулах эрх бүхий байгууллага буюу түүнээс тусгайлан томилсон этгээдүүдээр хэргээ дахин хянуулах, түүнчлэн энэ зорилгоор тийнхүү эрх бүхий байгууллага, этгээд буюу этгээдүүдэд өөрийгөө төлөөлүүлж хандах эрхтэй” гэсэн заалтыг Гадаадын иргэний эрх байдлын тухай хуульд асуудлыг тусгасан ба тус хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 12 үндэслэлээр гаргахаар хуульчилжээ. Уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д албадан саатуулах хугацааг шүүхийн шийдвэрээр14 хоног хүртэл тогтоож, цаашид 30 хоног хүртэл сунгахаар байгаа нь олон улсын гэрээний заалтад нийцэхгүй байна.

Пактын 14 дүгээр зүйлийн 14.1-д “шүүх болон тусгай шүүхийн бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр... эрүүгийн хэргийг ... иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа... эрх бүхий хараат бус, тод, үл хараат шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. Энэхүү Пактад дурдсанаас бусад хүндэтгэх үзэх шалтгаангүй бол шүүх, нээлттэй явуулах, ... шүүхийн шийдвэр олон нийтэд нээлттэй байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “хүн бүх хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15-д “хараат бус шүүхээр шүүлгэх” эрхийн зохицуулалтаар илрэлээ олсон байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсад хүн бүр үндэс усгаа, хэл, арьсны өнгө хүйс, нийгмийн гарал хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж өргөжүүлснээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд “төр, байгууллага хувь хүний нууцыг хамгаалах насанд хүрээгүй этгээдийн хэрэг шийдвэрлэхээс бусад бүх шатны хуралдааныг нээлттэй явуулах эрхтэй. ...Хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж, сонсгоно” гэж өрсөлдөхүйц байдлаар тусгасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 15 дугаар зүйлд албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслан үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглохоор заасан байна.

Page 10: Constitutional law-bujinlxam

Пактын 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрх”-ийг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч..., гэм буруутайд тооцох үл болно” гэж нийцүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоол гаргах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэж өргөжүүлсэн ажээ.

Пактын 14 дүгээр зүйлийн 14.3-д “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянаа хэлэлцэхэд ...тэгш эрхийн үндсэн дээр... ялын шинж чанар үндэслэлийг ойлгох хэлээр нь даруй нарийвчлан мэдэгдэх; хэлийг ойлгохгүй буюу уг хэлээр ярьдаггүй тохиолдолд орчуулагчийн туслалцааг үнэ төлбөргүй авах; Өмгөөлүүлэх ажлаа бэлтгэх, хугацаа бололцоотой байх өөрийгөө өмгөөлөх, сонссон өмгөөлөгчтэй уулзах, төлөх мөнгө хөрөнгө байхгүй бол үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36 дугаар зүйлүүдэд энэ талаарх эрхийг тодорхой заажээ. Мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар орчуулагч томилох, 18 дугаар зүйлд зааснаар өмгөөлүүлэх бололцоогоор хангах, 19 дүгээр зүйлд “ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААд оролцогч этгээд нь монгол хэл мэддэггүй бол өөрийн эх буюу мэддэг хэл бичгээр, хараагүй, хилгүй, дүлийн этгээд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх, гомдол гаргах, ... үг хэлэх, хэргийн материалтай танилцах эрхээр хангахаар зохицуулсан нь өргөжүүлсэн хэм хэмжээ болсон байна.

Пактын 14 дүгээр зүйлийн 14.4-д “Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэхдээ тэдний насыг болон засч хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлүүштэйг харгалзаж байх ёстой” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд насанд хүрээгүй этгээдийн хорих ялыг хойшлуулах, тус хуулийн 55 дугаар зүйлд насанд хүрээгүй бол ял хөнгөрүүлэхээр өргөжүүлсэн бол тус хуулийн 62 дүгээр зүйлд” хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн насанд хүрээгүй этгээд... хохиролыг нөхөн төлсөн гэм хорыг арилгасан бол...” гэсэн өрсөлдөөнтэй байдлаар зохицуулалт тусгажээ.

Пактын 14 дүгээр зүйлийн 14.5-д “... гэмт хэрэг шийтгүүлж ял заагдсан хүн бүр шийтгэгдсэнээсээ болон оноосон ялыг эргэж хянуулахаар хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй” гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304, 342 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхийн талаарх зохицуулалт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317, 318, 319, 320, 321 дүгээр зүйлүүдэд тусгалаа олсон байна.

Пактын 14 дүгээр зүйлийн 14.5-д “ямар нэг гэмт хэрэгт шийдвэрлэгдсэн, тэр нь шүүхийн алдаа болсон бол тийнхүү шийтгүүлсэн этгээд хуулийн дагуу хохирлоо нөхөн төлүүлэх” эрхийг хүлээн зөвшөөрсөнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388-397 дугаар зүйлүүдэд тодорхой заажээ.

Пактын 15 дугаар зүйлд “Хэрэг үйлдэх үед дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн тооцож байсан ямар нэг үйлдэл, эс үйлдлээр хэгийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэн үед нь хэрэглэж байснаас илүү хүнд ял оногдуулж болохгүй. Түүнээс хойш гэмт хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж

Page 11: Constitutional law-bujinlxam

заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон 24 дүгээр зүйлүүдтэй нийцэж байна.

Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “үйлдэл эс үйлдэлийг гэмт хэрэгтэн тооцоогүй болсон буюу ... ялыг хөнгөрүүлсэн уг этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол хуулийг буцаан хэрэглэнэ” гэж өрсөлдөхүйц байдлаар заажээ.

Пактын 16 дугаар зүйл дэх “Хүн бүр хаана ч эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрх” Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан нь зөрчилдөөнт хэм хэмжээ байна.

Пактын 17 дугаар зүйлд “Хэний ч гэр бүлийн болон гэр бүлийн амьдралд дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааныхан нууцад дур мэдэн, хууль бусаар халдах эсхүл нэр төр алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэсэн хэм хэмжээг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д “иргэний, хувийн болон захидал харилцааны нууц орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж нийцүүлэхийн зэрэгцээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11, 12 зүйлд дэлгэрэнгүй зааж, Орон байр, захидал харилцааны нууцад хууль бусаар халдвал Эрүүгийн хуулийн 135, 136, 137 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр өргөжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд “Бусдын нэр төр алдар гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн тус хуулийн 111 дүгээр зүйлд Хүний нэр төр, алдар хүнийг гутаан зорилгоор илт худал гүжирдлэг тараасан тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан нь олон улсын гэрээнд зааснаас өөрөөр илэрхийлсэн байна.

Пактын 18 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй бодож, сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Хэний ч сонгосон шашин шүтэх шүтлэгтэй байх эрх чөлөөг хязгаарлахаар албадан шахах ёсгүй. Хуулиар бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах шаардлагын үүднээс хязгаарлаж болно” гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16.15-д “Шашин шүтэх эс шүтэх эрх, эрх чөлөөтэй” гэж баталгаажуулан, Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд тусгасан ба энэхүү төр, сүм хийд харилцааны тухай хуулийн 3, 4, 7, 10, 11 дүгээр зүйлүүдэд тодорхой заасан.

Эрүүгийн хуулийн 142 дугаар зүйлд “нийгмийн хэв журам, бусад хүний эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр мөргөл үйлдэх, тахил өргөх, хурал хурах зэргээр шашны зан үйл үлдэх, шашныг сурталчлахад хүч хэрэглэх, заналхийлэх, эд хөрөнгөөр татах зэргээр саад хийвэл”, Эрүүгийн хуулийн 143 дугаар зүйлд “шүтэж буй шашнаар хүнийг алагчилан гадуурхах, мөрдөн мөшгих бусад хэлбэрээр эрх, эрх чөлөөгийн хязгаарлавал...” эрүүгийн ял шийтгэл хүлээлгэхээр заасан нь хязгаарласан, өөр агуулга илэрхийлсэн зохицуулалт байна.

Пактын 19 дүгээр зүйлд “Хүн бүр үзэл бодлоо ямарч хорио саадгүй баримтлах эрхтэй. Хүн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны алгаар эрж, хайх, хүлээн авах, түгээх эрх, эрх чөлөө багтана. Эдгээр эрхийн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний

Page 12: Constitutional law-bujinlxam

аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлагын үүднээс хуулиар хязгаарлаж болно” гэж заасныг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх”, 16.17-д”... нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан нь зарим эрхийг тусгаагүй, тухайлбал “мэдээлэл түгээх эрх, эрх чөлөөг” болон эрүүл мэнд ёс суртахууныг хамгаалах асуудлыг тусгаагүй.

Пактын 20 дугаар зүйлд “Дайныг аливаа хэлбэрээр сурталчлахыг хуулиар хориглоно. Алагчлан дайсагналцах болон хүчирхийлэлийн өдөөн турхирдаг, үндсэрхэг үзлээр болон шашин шүтлэгээр үзэн ядах явдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно” гэж заасан бол Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ зарчмыг баримталж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гэж бататгасан. Эрүүгийн хуулийн 298 дүгээр зүйлд олон нийтийн дунд дайн сурталчилсан, дайнд уриалсан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигласан бол ял шийтгэхээр хязгаарлалт бүхий зохицуулалтыг тусгасан ч Эрүүгийн хуулийн 143, 144, 178, 179 дүгээр зүйлүүдэд өөр агуулгаар илэрхийлсэн байна.

Пактын 21 дүгээр зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй” гэж баталгаажуулсан бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д ”итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй”-гээс гадна жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтоохоор зохицуулсан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчилдөөнтэй байдлаар зохицуулсан байна.

Пактын 22 дугаар зүйлд “Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй” гэж хүлээн зөвшөөрсөн бол Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10-д “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхолын үүндээс сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэжээ. ҮЭ-үүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуульд дэлгэрэнгүй өргөжүүлж заасан.Монгол Улсын Үндсэн Хуулийн 16.10-д “Аль нэгэн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний болон гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж өөр агуулгаар илэрхийлсэн байна.

Пактын 23 дугаар зүйлд “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй. Гэрлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэйчүүд гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Пактад оролцогч улс нь гэрлэх үед, гэрлэсэн хугацааны туршид болон гэрлэлтийг цуцлах үед гэрлэгчдийн эдлэх эрх, хүлээх хариуцлагыг тэгш хангах зохистой арга хэмжээ авна. Гэрлэлтийг цуцлах тохиолдолд аливаа хүүхдийг хамгаалах талаар шаардлагатай заалт гаргана” гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн Хууль, Гэр бүлийн хуульд тодорхой тусгасан.

Page 13: Constitutional law-bujinlxam

Гэр бүлийн тухай хуулийн 27, 30 зүйлүүдэд зааснаар шүүх хүүхэддээ зүй бус хандсан, эрүүл мэнд, ёс суртахуун, хүмүүжил, хэвийн өсөлтөд муугаар нөлөөлсөн бол эцэг эх байх эрхийг хязгаарлах зохицуулалтаар нийцүүлсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 10.1-д “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ” гэж хязгаарласан ба Эрүүгийн хуулийн 116-118 дугаар зүйлүүдэд хүүхдээ зохих ёсоор хамгаалахгүй буюу энэ үүргээ урвуулсан эцэг эх, асран хамгаалагчдад хариуцлага хүлээлгэхээр заажээ. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж олон гэрээнд зааснаас өөрөөр илэрхийлсэн юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд Пактад дурьдсан асуудлын хариуцлагыг тодорхой заажээ.

Пактын 24 дүгээр зүйлд “Аливаа хүүхэд арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ болон төрсөн байдлаар алагчлагдахгүйгээр өөрийн гэр бүл, нийгэм, төрийн зүгээс насанд хүрээгүйн хувьд шаардлага бүхий хамгаалалт эдлэх эрхтэй. Хүүхэд төрсөн даруй бүртгэгдэж, нэртэй болох ёстой. Хүүхэд бүр иргэний харьяалалтай болох эрхтэй” гэж заасныг Гэр бүлийн тухай хуулийн 24-34 дүгээр зүйлүүдэд болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийн эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг тодорхой заажээ. Мөн дээрх эрүүгийн хуулийн зүйл ангиудад тодорхой өргөжүүлэн тусгажээ.Пактын 25 дугаар зүйлд “Иргэн бүр 2 дугаар зүйлд дурдсан аливаа алагчилалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр дараахь эрх, боломжийг эдэлнэ:(а) төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох;(b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;(c) тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаших” тухай заасныг Төрийн албаны тухай хуульд олон Улсын гэрээний заалтыг баримтлах эсэхийг тусгаагүй ч Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан болно.Үүнээс гадна Сонгуулийн тухай болон Төрийн албаны тухай хуульд тэгш, шууд сонгож, саналыг нууцаар хураах зарчмыг хуульчилсан.

Үндсэн Хууль болон Сонгуулийн хуулиар 18 насанд хүрсэн иргэний сонгох, 25 насанд хүрэгсэдийн сонгогдох эрхийг баталгаажуулан, Төрийн албаны тухай хуулийн 10.16 дугаар зүйлүүдэд дэлгэрэнгүй тусгасан. УИХ-ын гишүүн орон нутгийн төлөөлөгчдөөр уламжлан төрийн хэргийн явуулахаар зохицуулсан нь олон улсын гэрээний агуулгыг өөрөөр илэрхийлсэн гэж үзэж болно. Тухайн асуудлыг Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа түүний нэгж, удирдлагын тухай хуулиар зохицуулдаг.

Пактын 26 дугаар зүйлд “Бүх хүн хуулийн өмнө тэгш байх бөгөөд аливаа алагчлалгүйгээр хуулиар тэгш хамгаалуулах эрхтэй. Энэ үүднээс аливаа байдлаар алагчилах явдлыг хуулиар хориглох бөгөөд хууль нь арьс үндэс,

Page 14: Constitutional law-bujinlxam

арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн байдал буюу бусад байдлаар алагчилахаас бүх хүнийг адил тэгш үр нөлөөтэй хамгаалах баталгааг бүрдүүлэх ёстой” гэж заасан нь “Бүх хүн хууль шүүхийн өмнө тэгш байх, .../шүүхийн өмнө нэгэн адил/ аливаа хэлбэрээр алагчлан гадуурхахгүй байхыг Үндсэн хуулийн 14, ИХШХШТХ-ийн 1.1., Эрүүгийн хуулийн 5, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14, Шүүхийн тухай хуулийн 8, Сэжигтэн ялагдагчийг цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 5, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус илрэлээ олсон.

Үндсэн Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Үндсэн хуулийн 8 дугаар зүйлд “хүн амын өөр хэл бүхий үндэсний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэж өргөжүүлсэн бол Төрийн албаны тухай хуулин 16 дугаар зүйлийн 16.1-д “...төрийн албан тушаал эрхлэх эрхийг аливаа... байдал зэргээр ялгаварлаж үл болно” гэж зааж, Энэ мэтээр хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж ноцтой хохирол учруулсан бол эрүүгийн хуулийн 248-251, 263-268 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцлага хүлээлгэх, эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар торгох зохицуулалтыг суулгасан байна.

2. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт нь Удиртгал, 31 зүйлээс бүрдэх таван хэсэгт хуваагдсан байдалтайгаар ХЭТТ болон ИБУЭТОУП-ын бүтцээр боловсруулсан байна. Үүнд:

I хэсэгт (1 дүгээр зүйл) улс төрийн байдлаа чөлөөтэй тогтоох, эдийн засаг, нийгэм, соёлын чиглэлээр тавьсан зорилгодоо хүрэх, байгалийн баялаг, эх нөөцөө эзэмших, ашиглах эрхийг агуулсан бүх ард түмний өөрөө засан тохинох эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Уг эрхийг өөртөө засах эрхгүй, эсвэл колони бус нутгуудыг хариуцах талууд хүндэтгэх, дэмжих үүрэг хүлээдэг онцлогтой.

II хэсэгт (2-5 дугаар зүйл) дэвшилттэйгээр хэрэгжүүлэх зарчмаас гадна дээрх Пактад заасан эрхүүдийг алагчилалгүйгээр эдлэх явдлыг хүлээн зөвшөөрөх асуудлыг зохицуулсан юм. Гагцхүү ардчилсан нийгэм дэх нийтийн сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор эдгээр эрхүүдийг хуульд заасны дагуу хязгаарлах боломжийг мөн тусгасан байна.

III хэсэгт (6-15 дугаар зүйл) доорх эрхүүдийг жагсаан оруулсан: Хөдөлмөрийн шударга, таатай нөхцлөөр хангагдах эрх, үйлдвэрчний эвлэл байгуулах, нэгдэх эрх (6, 7, 8 дугаар зүйл) Нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал (9 дүгээр зүйл) Гэр бүлийн амьдрал, цалинтай чөлөө, хүүхдийн хамгаалал (10 дугаар зүйл) Хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, “амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах эрх” (11 дүгээр зүйл)

Page 15: Constitutional law-bujinlxam

Эрүүл мэнд, ялангуяа “бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрх” (12 дугаар зүйл) Боловсрол (13, 14 дүгээр зүйл) Соёлын амьдралд оролцох эрх (15 дугаар зүйл)Эдгээр эрхүүдийн олонх нь хэрэгжүүлэхийн тулд тусгай арга хэмжээ авах шаардлагатай байна.

IV хэсэгт (16-25 дугаар зүйл) Пакт болон хэрэгжүүлэхийн тулд оролцогч талуудын авсан арга хэмжээний талаар илтгэх, хянах асуудлыг зохицуулсан байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөл, одоогийн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо нь хяналтын байгууллага болох бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд дээрх эрхүүдийг хэрэгжүүлэх тохирох арга хэмжээнүүдийн талаар ерөнхий зөвлөмж гаргадаг.

V хэсэгт (26-31 дүгээр зүйл) Пактыг соёрхон батлах, хүчин төгөлдөр болох, нэмэлт өөрчлөлтийг мөн зохицуулсан байна.

Тус Пактын 2 дугаар зүйлийн “...энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг бүрэн хэрэгжүүлэхийг дэвшилттэйгээр хангахын тулд хууль тогтоомжийн арга хэмжээг оролцуулан, зохистой арга хэмжээг байгаа бүх боломжийнхоо хэрээр авах...”-ыг оролцогч улс бүрт үүрэг болгосон ба үүнийг “дэвшилтэт хэрэгжилт”-ийн зарчим гэдэг. Зарим эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд богино хугацаа хангалтгүй, баялаг хязгаалагдмал байсан ч өөрийн тохирох бүх аргыг ашиглахыг шаарддаг гэж болно. Уг зарчим нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын “Энэхүү Пактад оролцогч улс бүр нутаг дэвсгэртээ болон харьяалалдаа байгаа бүх хүний энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн эрхийг хүндэтгэх” үүргээс ялгаатай. Гэхдээ энэ нь Пактыг утга учиргүй гэж болохгүй ба “арга хэмжээ авах” шаардлага нь эрхүүдийг хэрэгжүүлэхээр ажиллах тасралтгүй үүргийг хүлээлгэдэг.

Ядуурлын түвшин 35 орчим хувьтай , уламжлалт аж ахуй нь нийгэм, эдийн засгийн хөгжилтэй бүрэн уялдаагүй, орон нутаг руу чиглэсэн төрийн бодлого сул зэрэг нь иргэдийг хот суурин газарт олноор шилжин суурьшихад хүргэж байна. Орон нутагт ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн арга хэмжээ үгүйлэгдэж байна.

Чөлөөтэй сонгох, чөлөөтэй тохиролцох боломжийг олгосон хөдөлмөрлөх эрхийг Пактын 6 дугаар зүйлээр хүлээн зөвшөөрсөн ба энэ эрхийг сахин хамгаалахын тулд тусгай болон мэргэжлийн сургууль, тогтвортой эдийн засгийн хөгжил болон бүрэн ажил олгоход чиглэсэн эдийн засгийн бодлого зэрэг зохистой алхам хийхийг оролцогч улсаас шаарддаг. Оролцогч улс ажилд орох тэгш боломжийг баталгаажуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг хамгаалахыг заасан юм. Ажлын байранд алагчилахаас урьдчилан сэргийлэх, нийгмийн ядуу дорой хэсгийг ажилд орох боломжийг баталгаажуулах ёстой. Нөгөө талаас, ажлыг чөлөөтэй сонгосон, хүлээн зөвшөөрсөн байх нь албадан эсвэл хүүхдийн хөдөлмөрийг хориглох асуудлыг хөндсөн байна.

Зохистой хөдөлмөрийн асуудлыг Пактын 7 дугаар зүйлд хүн бүр хөдөлмөрийн “шударга, таатай” орчноор хангагдах эрхийг сайтар тодорхойлж, ижил хөдөлмөрт ижил цалин хөлс төлөх, ажилтан болон тэднээс хамааралтай хүмүүсийг амьдрах

Page 16: Constitutional law-bujinlxam

таатай орчноор хангах, хангалттай хугацаанд амрах, хөдөлмөрийн тогтоосон цаг зэргийг багтаасан болно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн үнэлгээг хоногоор бус цагаар тооцох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буй нь иргэдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөв алхам болж байна. Сүүлийн жилүүдэд ажлын байр тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хяналт нь өсөн нэмэгдэж буй хурдцаа гүйцэхгүй байна.

Пактын 8 дугаар зүйлд ажилтнуудын үйлдвэрчний эвлэл байгуулах, элсэх, ажил хаялт зарлах эрхийг хүлээн зөвшөөрч, уг эрхийг зэвсэгт хүчин, цагдаа, төрийн удирдлагуудын хувьд хязгаарласан байна.

Аливаа түвшинд жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал юм. 2007 онд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заасныг хүчингүй болгосон нь Мянганы хөгжлийн зорилго 3-ын зорилт 6-д хүрэх үйл явцаас тодорхой хэмжээнд ухарсан алхам болсон. Улсын Их Хуралд өргөн барьсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд нам эвслээс нэр дэвшигчдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэй байна гэж тусгасан нь хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт болж байна. Түүнчлэн, 2009 оноос жендэрийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийллийн талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход төрөөс ихээхэн анхаарч ажилласны дүнд холбогдох хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн бариад байна.

Пактын 9 дүгээр зүйлд “нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжинд хамрагдах эрхийг” хүлээн зөвшөөрснөөр өвчин, хөгжлийн бэрхшээл, амаржсаны чөлөө, ажлын байран дахь осол, ажилгүйдэл, өндөр наснаас шалтгаалсан эрсдэлээс хүмүүсийг хамгаалахад чиглэсэн нийгмийн даатгалын тогтолцооны зарим хэлбэрээр хангах, өнчин, өөрийн эрүүл мэндэд анхаарч чадахгүй болсон хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулах, гэр бүлд зохистой дэмжлэг үзүүлэхийг баталгаажуулахыг оролцогч улсаас шаарддаг. Тухайн тогтолцооноос хүртэх үр ашиг нь зохистой, хүн бүр хүртэх боломжтой, алагчилалгүйгээр хүртэх ёстой. Пактаар хандивын болон хандивын бус тогтолцоог аль нэгийг хориглолгүй нэгэн зэрэг зөвшөөрдөг.

Төрөөс ахмад настныг орон сууцаар хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх зэргээр ахмад настны амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тууштай авч байна. Гэхдээ ахмадуудад төрөөс үзүүлж буй үйлчилгээний хүрээ нийгмийн халамжаар хязгаарлагдаж байна. Иймээс эдгээр бүлэг хүмүүсийг нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд бүрэн дүүрэн татан оролцуулах бүхий л боломжийг судлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Пактын 10 дугаар зүйлд гэр бол “Нийгмийн жам ёсны үндсэн нэгж” бөгөөд “оролцогч тал боломжийн хэрээр халамжлан хамгаалж туслахыг” шаардахын зэрэгцээ оролцогч улс амаржсаны чөлөө, эсвэл амаржихаас өмнө болон амаржсаны дараа эхчүүдийг зохистой нийгмийн хамгаалалаар хангах 9 дүгээр зүйлээс үүдэлтэй үүргийг хүлээдэг. Мөн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар,

Page 17: Constitutional law-bujinlxam

хүүхдийн ажиллаж болохгүй амь насанд аюултай, хор хөнөөлтэй ажлын байрыг тогтоох зэргээр эдийн засгийн болон нийгмийн мөлжлөгөөс хүүхдийг хамгаалах “тусгай арга хэмжээг” оролцогч улс авах ёстой.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хүүхэд хамгаалалын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан, бусад олон улсын байгууллагууд идэвхийлэн ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги”-ийг боловсруулсан хэдий ч батлах явц удаашралтай байна. Хүүхэд үрчлэлтийн эрх зүйн зохицуулалт сул, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байгаа нь хүүхэд хамгааллын тогтолцоог нэн даруй боловсронгуй болгох шаардлагатайг илэрхийлж байна.

Пактын 11 дүгээр зүйлд хүн бүр амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийг хүлээн зөвшөөрч, гагцхүү хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууц, “амьдралынхаа нөхцлөө байнга сайжруулах”-аар хязгаарлагдахгүй. Үүнээс гадна дэлхий дахиныг хамарсан өлсгөлөнд арилгахад оролцогч улсууд хамтран ажиллах үүргийг бий болгож байна.

Хүрэлцээтэй хоол хүнстэй байх эрхийг хоол хүнсээр хангагдах эрх гэх ба Хорооны 12 дугаар зөвлөмжид зааснаар “тоо хэмжээ, чанарын хувьд хувь хүмүүсийн хүнсний хэрэгцээг хангахуйц, сөрөг нөлөө бүхий орц, нэгдлээс ангид, тухайн соёлын хүрээнд зөвшөөрөхүйц хүнсний боломжит байдал”-ыг шаарддаг. Энэ нь эмзэг бүлэгт чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр бүх хүмүүсийг хамруулахыг шаардахаас гадна хүрэлцээтэй хоол хүнстэй байх эрхэд усаар хангагдах эрх багтана.

Дотоодын болон импортын хүнсний барааны чанарын хяналт алдагдсан нь иргэд хоол хүнснээс шалтгаалсан өвчлөлт, хордлого, амь насаа алдах зэрэг удаа дараагийн тохиолдлоор нотлогдож байна. Энэ асуудал даамжирвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц сөрөг үр дагавартайг анхааралдаа авч, төрөөс онцгой анхаарах шаардлагатай байна.

Хүрэлцээтэй орон сууцтай байх эрхийг орон байраар хангагдах эрх гэх ба ямар нэгэн газар “аюулгүй, тайван, нэр төртэйгээр амьдрах”-ыг ойлгоно. Энэ нь “хувийн нууц, орон зай, аюулгүй байдал, гэрэлтүүлэг, агааржуулалт, дэд бүтэц, ажил болон бусад газрыг хамааруулан байршил зохистой, тохиромжтой, хүрэлцээтэй байхаас гадна хэт өндөр бус, үндэслэлтэй өртөгтэй” байхыг шаарддаг. Оролцогч улс эзэмших эрхийн аюулгүй байдлыг баталгаажуулахаас гадна алагчилалгүйгээр чөлөөтэй эзэмших, орон гэргүй байх явдлыг арилгахаар дэвшилттэй ажиллах ёстой. “хуулийн болон бусад тохиромжтой хамгаалалтын хэлбэр тухай зохицуулалтгүйгээр хувь хүн, гэр бүл, эсвэл бүлгийн ашиг сонирхлын эсрэг тэдний оршин гэр буюу газраас байнга эсвэл түр хугацаагаар шилжүүлэх” гэж тодорхойлсон албадан хөрөнгө хураах асуудлыг Пактаар илэрхий зөрчилд тооцдог.

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд, Хүний эрхийн Үндсэний Комисс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн байгууллагуудын идэвхитэй хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс 2009 онд ХБХЭТОУК-г, түүний Нэмэлт Протоколын хамт соёрхон баталсан. Хөгжлийн бэрхшээлтэй

Page 18: Constitutional law-bujinlxam

иргэд, тэдний байгууллага болон бусад салбарын төлөөллийг хамарсан, үндэсний бие даасан, хяналтын механизмыг Засгийн газрын бүтцэд бий болгох замаар конвенцийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөр тутмын амьдралд бүрэн дүүрэн оролцоход орчны болон мэдээллийн хүртээмжгүй байдал сөргөөр нөлөөлж байгаа тул иргэдийн идэвхтэй оролцоо, байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эерэг орчныг бүрдүүлэхэд анхаармаар байна.

Пактын 12 дугаар зүйлд “хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрх”-ийг баталгаажуулсан ба “эрүүл мэнд” гэдэгт эрүүл чийрэг зөвхөн ойлгохгүй, хүн өөрийн эрүүл мэнд, бие махбодийг залж захирах эрхийг хамааруулах тул эрүү шүүлт, эмнэлгийн туршилтаас ангид байх асуудал багтаж байна. Улсууд нь эрүүл мэндийг тодорхойлогч болох цэвэр ус, ариун цэвэр сахих явдал, хоол хүнс, шим тэжээл, орон байрыг хангахаас гадна эрүүл мэндийн халамжийн цогц тогтолцоогоор дамжуулан ямар этгээдийн алагчилалгүйгээр хүн бүр эдийн засгийн хувьд хүртээмжтэй байхыг баталгаажуулах замаар энэ эрхийг хамгаалах ёстой.

Пактын 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт иргэдийн эрүүл мэндийг сайжруулахын тулд нярайн эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, хүрээлэн буй орчны болон ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах, тахлын шинжтэй өвчнөөё урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэх, хүн бүрт эмнэлгийн үйлчилгээнд тэгш, байнгын хугацаатай нэвтрэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн тусгай арга хэмжээ авахыг улсуудаас шаарддаг. Эдгээр нь улсуудын үүргийн талаарх бүрэн дүүрэн мэдээллээс илүүтэй “тайлбарласан, бүрэн дүүрэн бус шинжтэй” болохыг анхаарах ёстой. Эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэхийг улсуудаас шаардаж, дахин жирэмслэхээс сэргийлэх, эсвэл бэлгийн эрүүл мэндийн тухай мэдээлллийг “хянах, нуун дарагдуулах, буруугаар илэрхийлэх”-гүй байхыг шаарддаг. Үүний зэрэгцээ эмэгтэй хүний бэлэг эрхтнийг эрэмдэглэх зэрэг хор хөнөөл учруулах уламжлалт заншлаас эмэгтэйчүүдийг хамгаалах явдлыг баталгаажуулах ёстой.

Иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах бодлогын хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний эх үүсвэр тодорхойгүй бус байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлуудыг гадаадын тусламж, хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх нь чухал хэдий ч эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Пактын 13 дугаар зүйлд хүн бүрийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрсөн нь боловсрол “хүний хувийн зан чанарыг бүхэлд нь бүрэн хөгжүүлэх, нэр төрөө ухамсарлах”-д чиглэж, хүн бүр нийгэмд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлдэг байна. Боловсролыг нэг талаас хүний эрх гэж үзэхээс гадна нөгөө талаас “хүний бусад эрхийг биелүүлэхэд чухал шаардлагатай хэрэгсэл” гэх ба Пактын хамгийн өргөн, маш чухал эрхийн нэг юм.

Пактын 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт сурч боловсрох эрхийг биелүүлэхийн тулд олон тооны тусгай арга хэмжээг жагсаан, улсуудаас шаардсан байна. бага боловсролыг заавал, үнэ төлбөргүй олгох, техник-мэргэжлийн дунд сургуулийн боловсролыг оролцуулан, дунд боловсролын төрөл бүрийн хэлбэрийг бүгдэд

Page 19: Constitutional law-bujinlxam

боломжтой, хүртээмжтэй болгох, дээд боловсролыг тэгш хүртээмжтэйгээр эзэмших зэрэг заалтыг агуулсан болно. эдгээр нь ямарваа нэгэн ялгаварлан гадуурхалтгүй байхаас гадна төрийн, хувийн хэвшлийн, холимог хэлбэртэй байж болох сургуулийн тогтолцоог хөгжүүлж, эмзэг бүлгийн хүмүүсийг тэтгэлэгт хамруулах, бүх түвшинд боловсролыг чөлөөтэй олгох явдлыг дэмжихэд анхаарахыг онцолсон байна.

Пактын 13 дугаар зүйлийн 13.3 болон 13.4 дэх хэсэгт хууль ёсны асран хамгаалагчаас хүүхэддээ төрийн байгууллагаас байгуулсан сургууль төдийгүй, боловсрол олгох талаар улсаас тогтоосон буюу батласан наад захын шаардлагыг хангаж байгаа бусад сургуулийг сонгох эрхийг хүндэтгэхийг улсуудаас шаардсан нь боловсролын эрх чөлөө гэсэн ойлголтод багтах ба хүүхдийн “хувийн итгэл, үнэмшлийн дагуу шашин шүтлэг болон ёс суртахууны боловсрол олгох боломжийг хангах” эцэг эхийн эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь холбогдох сургууль өөрийн суралцагчдын итгэл үнэмшил, шашин шүтлэгийг хүндэтгэн, хүний эрхийн зарчимд нийцээгүйгээс бусад урсгал, чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй байхаар зохицуулсан байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо Пактаар улсуудаас боловсролын байгууллагын ажилтан болон суралцагчдын хичээл заах, сурах эрх чөлөөг хүндэтгэхийг шаарддаг нь боловсрол олох үйл явцын салшгүй хэсэг болсонтой холбоотой. Мөн Пактад тусгасан хувь хүний нэр төрийн зарчимтай харшлах учир сургуулиудад бие махбодийн шийтгэлийг тохиромжгүй гэж үзсэн байна.

Пактын 11 дүгээр зүйлд улсуудад бага боловсролыг заавал, үнэ төлбөргүй болгох журам тогтоож чадаагүй байсан бол, бүх нийтийн боловсролыг заавал, үнэ төлбөргүй болгох зарчмыг зохих хугацаанд, дэвшилттэйгээр хэрэгжүүлэх арга хэмжээний тодорхой төлөвлөгөө батлахыг үүрэг болгосон онцлогтой.

Засгийн газар 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжих бодлогыг хэрэгжүүлснээр ерөнхий боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцүүлэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна. Гэвч хүний эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлагын үүднээс эн тэргүүнд боловсролын тогтолцоон дахь боловсон хүчнийг мэргэшүүлж, хүүхдэд ээлтэй орчин бий болгох, хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, хүмүүжлийн шинэ аргаар боловсрол олгоход анхаарах хэрэгтэй байна.

Пактын 15 дугаар зүйлд соёлын амьдралд оролцох, шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, түүнийг хэрэглэх, өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг заримдаа оюуны өмчийн хамгаалалт шаардаж байна гэж ойлгох боломжтой хэдий ч Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос “зохиогчийн ёс суртахууны эрхийг хамгаалахад анхаарах ба хүний оюун санааны бүтээл бүрийн дотоод хувийн онцлогийг шаардан, бүтээл болон бүтээгчийн хоорондын удаан хугацааны холбоосоос үүдэн гарсан байна” гэж тайлбарласан болно. Иймээс Пактаар тухайн ажлын бүтээгч хэмээн хүлээн зөвшөөрсөн зохиогчийн эрхийг улсууд хүндэтгэхийг шаардсан байна. Материаллаг эрхүүдийг амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийн нэг хэсэг бөгөөд “зохиогчийн нэг насны амьдралаас илүүгээр сунгах шаардлагагүй” гэж Хорооноос тайлбарласан байна.

Page 20: Constitutional law-bujinlxam

Оролцогч улсууд шижнлэх ухаан, соёлын хамгаалал, хөгжил, тархалтыг хөхиүлэн дэмжих, “шинжлэх ухааны судалгааны болон уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах эрх чөлөөг хүндэтгэх”, тус салбар дахь олон улсын холбоо харилцаа, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдэг онцлогтой байна.

Монгол Улсад үндэсний цөөнх иргэд /Казах, Тува/-ийн эрхийг хангах хүрээнд өв уламжлал, хэл соёлоо хадгалж үлдэхэд чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа ч мэдэгдэм ахиц гарахгүй байна. Улсын Их Хуралд өргөн барьсан Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуул /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд нам эвслээс 2-оос доошгүй нэр дэвшигч нь казах иргэдий төлөөлөл байхаар тусгасан нь үндэсний цөөнх иргэдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог хангахад чухал ач холбогдолтой болох нь эргэлзээгүй.

3. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгийн хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц

Конвенцийн 1 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн зорилгын дагуу “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-д “Хэн боловч эрүү шүүлт тулгаж хүнлэг бус хэрцгийн хандаж, нэр төрийг нь доромжлож болохгүй. Мөн зүйлийн 16.14-д “өөр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэж тусгасан нь хязгаарласан шинжтэй ба бусад хүнээр дамжуулсан, 3 дахь этгээдээс мэдээлэл авах, аливаа үндэслэлээр ялгаварлан гадуурхах шалтгаанаар болон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэсэн 2 субьектээр хязгаарласан байна.

Эрүүгийг хуулийн 251 дүгээр 251.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж олон улсын гэрээнд зааснаас өөр агуулга илэрхийлэхээр томьёолсон байна.

Конвенцийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Оролцогч улсууд харьяа нутаг дэвсгэртээ эрүүдэн шүүх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй хууль тогтоох, захиргааны, шүүхийн болон бусад арга хэмжээг авна” гэсэн бол Монгол Улсын цөөнгүй хуульд эрүү шүүлтийг хориглосон ч захиргаа, шүүхийн болон бусад аргаар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зохицуулалт дутмаг байна.

Конвенцийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Дайны байдал, дайны аюул занал, дотоодын улс төрийн тогтворгүй байдал, нийтийг хамарсан онц байдал тогтоох зэрэг нь

Page 21: Constitutional law-bujinlxam

эрүүдэн шүүхийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу дайны болон онц байдлын хуулиудад онц байдлыг хориглосон болно.

Конвенцийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Дээд шатны албан тушаалтны буюу төрийн эрх бүхий байгууллагаас авсан тушаал нь эрүүдэн шүүхийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалтыг Эрүүгийн хуульд энэ талаар тусгагдсан.

Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “илт хууль бус тушаал, захирамж биелүүлсэн бол...” гэж хязгаарласан бол Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэсэн өрсөлдөөнт хэм хэмжээг суулгасан байна.

Конвенцийн 3 дугаар зүйлд заасан “Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй” байх асуудлыг үндэсний хууль тогтоомжид тусгаагүй байна.

Конвенцийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Оролцогч улсууд эрүүдэн шүүх бүх үйлдлийг эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг хэмээн үзнэ. Энэ нь эрүүдэн шүүхийг завдах, түүнд оролцох, хамтран оролцоход хамаарна” гэсэн заалтыг Эрүүгийн хуульд бүрэн тусгаагүй боловч тус хуулийн 30, 32 дугаар зүйлүүдэд завдалтыг тусгасан байна. Харин тухайн гэмт хэргийн субьект болох этгээдийг хоёроор хязгаарласан. Үүнээс гадна тус конвенцид заасан зарим хэсгийг тусгаагүй, хамжигч хамтран оролцогчийн талаар заагаагүй болно.

Конвенцийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Оролцогч улс бүр ийм гэмт хэрэг үйлдэгчид хэргийн нөхцөл байдлыг нь харгалзан зохих шийтгэл ноогдуулна” гэжээ. Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд хүндэвтэр, онц, хүнд гэмт хэрэг гэж 3 ангилсан ба хязгаарласан шинжтэй ял нь хоорондоо зөрчилдөөнтэй байна.

Конвенцийн 5 дугаар зүйлд “Оролцогч улсууд дараахь тохиолдолд 4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг шүүн таслах шаардлагатай арга хэмжээ авна: (а) гэмт хэргийг тус улсын нутаг дэвсгэрт, эсхүл тус улсад бүртгэлтэй хөлөг онгоц буюу агаарын хөлөгт үйлдвэл;(b) гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд тус улсын иргэн бол;(c) хохирогч нь тус улсын иргэн бөгөөд тус улс шүүн таслах нь зохистой гэж үзвэл” гэж үзвэл гэсэн заалтыг Эрүүгийн хуульд тусгасан. Тухайлбал, тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж нийцүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж өргөжүүлсэн байна.

Конвенцийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Хэрэгт сэрдэгдэж буй этгээд харьяа нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд энэ зүйлийн 1-д заасан улсад 8 дугаар зүйлийн дагуу шилжүүлэн өгөөгүй бол уг гэмт хэргийг шүүн таслах шаардлагатай арга хэмжээг оролцогч улс авна” гэсэн заалтыг Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд өргөжүүлэн тусгажээ.

Page 22: Constitutional law-bujinlxam

Конвенцийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Энэхүү Конвенц нь дотоодын хуулийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үгүйсгэхгүй” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 222, 223, 224 дүгээр зүйлүүдэд шилжиж ирсэн эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэх тухай заасан ба өргөжүүлсэн заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 404-409 дүгээр зүйлүүдэд заасан.

Конвенцийн 10 дугаар зүйлд “Оролцогч улсууд аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон этгээдийг харгалзах, байцаах, харьцах, хууль сахиулах, энгийн, цэргийн болон эмнэлгийн бүрэлдэхүүн, төрийн албан тушаалтан, бусад хүмүүсийн сургалтад эрүүдэн шүүхийг хориглох тухай сургалтын материал, мэдээллийг бүрэн тусгана” гэжээ. ХЗДХ-ийн сайдын 2008 оны 50 дугаар тушаалаар баталсан “Хорих ангийн дотоод журам”-ын 7 ба 23 дугаар зүйлүүдэд болон ШШГБ-ын ажилтны ёс зүйн дүрэмд заасан байна.

Конвенцийн 11 дүгээр зүйлд “Оролцогч улсууд аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон этгээдийг харгалзах, байцаах, харьцах, хууль сахиулах, энгийн, цэргийн болон эмнэлгийн бүрэлдэхүүн, төрийн албан тушаалтан, бусад хүмүүсийн сургалтад эрүүдэн шүүхийг хориглох тухай сургалтын материал, мэдээллийг бүрэн тусгана” гэсэн заалтыг Прокурорын байгууллагын тухай хуулийн 12, 14 дүгээр зүйлд тусгахын зэрэгцээ дэлгэрэнгүй зааж өргөжүүлсэн байна.

Конвенцийн 12 дугаар зүйлд “Оролцогч улсууд өөрсдийн харьяа нутаг дэвсгэрт эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал мөрдөн шалгах ажиллагааг эрх бүхий байгууллагаараа шударга болон шуурхай явуулна” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21, 166, 172 дугаар зүйлүүдэд тусган өргөжүүлсэн бөгөөд тус хуулийн 21.1.-д “гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд .... хуульд заасан бүхий л арга хэмжээ авахаар” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166-172 дугаар зүйлүүдэд тодорхой заасан.

Конвенцийн 12 дугаар зүйлд “Оролцогч улс түүний нутаг дэвсгэрт эрүүдэн шүүгдсэн хэмээн мэдүүлж буй этгээд эрх бүхий байгууллагад гомдол гаргах, хэргээ шуурхай, шударгаар хянан шалгуулах явдлыг хангана. Гомдол гаргасан этгээд болон гэрчүүдийг гомдол гаргасан болон нотлох баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан зүй бусаар харьцах, айлган сүрдүүлэхээс хамгаалах арга хэмжээ авна” гэж заасан ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд үйл ажиллагааны нийтлэг зорилтыг тодорхойлсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд хохирогчийн эрхийг зааж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд “хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж өргөжүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102-108 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж өөрөөр илэрхийлсэн байна.

Конвенцийн 14 дүгээр зүйлд “Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах, шударга, хангалттай нөхөн төлбөр авах эрх, түүний дотор эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхийг хүлээн зөвшөөрнө. Эрүүдэн шүүгдсэний улмаас хохирогч нас барвал асран халамжлагч нөхөн төлбөр авах эрхтэй” гэж заасан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35.2-36.3 болон 388–397 дугаар зүйлүүдэд тусгасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд

Page 23: Constitutional law-bujinlxam

“Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж өргөжүүлсэн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн нэр томьёог ашигласан байна.

Конвенцийн 15 дугаар зүйлд “Оролцогч улсууд эрүү шүүлтийн улмаас хийсэн гэж тогтоогдсон мэдэгдлийг шүүн таслах аливаа ажиллагаанд нотлох баримт болгохгүй, харин эрүү шүүлт тулгасан хэмээн буруутгагдсан хүний эсрэг мэдэгдэл хийгдсэн тухай нотлох баримт болгон ашиглаж болно. Тухайлбал 10, 11, 12, 13 дугаар зүйлүүдэд заасан үүргийг бусад хэлбэрээр хэрцгийн, хүнлэг бусаар буюу хэний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэсэн тохиолдолд мөн адил хэрэгжүүлнэ” гэсэн бол Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12-17 зүйлүүдэд, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлд, ХЭҮК-ын тухай хуулийн 13-19 дүгээр зүйлүүдэд тусгагдсан байна. Гэсэн хэдий ч дээрх хуулиудад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үүргийг холбогдох албан тушаалтны үүрэгт тусгаагүй.

4. Алагчлахгүй байх/ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц

Алагчлахгүй байх /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцид тусгагдсан хувь хүний аюулгүй байдлын эрхийн биелэлтийг Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгуллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль зэрэг Монгол Улсын үндэсний хуулиудын хүрээнд судалж тодорхойлов.

Тус конвенцийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “алагчлах” гэсэн нэр томъёо нь дараахь утгыг агуулахаар заасан байна: а/ арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу, нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл;

b/ ажил олгогч, ажилчдыг төлөөлөх байгууллага буй тохиолдолд тус байгууллагууд болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гишүүн улсад тогтоосон ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, үгүйсгэн гадуурхах, эсхүл давуу байдал олгох бусад үйлдэл.

2. Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагатад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчлах” хэмээх ойлголтонд хамааруулахгүй.

Үүнтэй уялдан, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10 дугаар

Page 24: Constitutional law-bujinlxam

зүйлийн 3 “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, 14 дүгээр зүйлийн 1 “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байна“, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 “ Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т “албадан хөдөлмөр” гэж хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг ойлгохоор заасан байна.

Мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, тус хуулийн 7.2-т “хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно”, 7.4-т “иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй”, 7.5-д “Тус хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй”, 7.3-т “ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй”, мөн тус хуулийн 40 дүгээр зүйл 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн”, 112 дугаар зүйлийн 112.1-т “Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно”, 112.2-т “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй”, “112.3. Ажил олгогч нь ахмад настны хүсэлтээр түүний ажлын өдрийн үргэлжлэлийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд шилжүүлж болно” гэж нийцүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 110 дугаар зүйлийн 10.2, 10.3, 14, 16 дугаар зүйлийн 16.4 дэх заалтаар нэгдэн орсон олон улсын гэрээг хүлээн зөвшөөрч, сахин биелүүлэх үүрэгтэй болохыг баталгаажуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд “... нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно” гэж заасан ч тус конвенцид “үгүйсгэн гадуурхах” гэсэн томъёоллыг багтаасан байна. Энэ томъёолол нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй байна. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “... ажилтан түүнд хариулах үүрэггүй” гэж заасан. Гэтэл энэ заалтын агуулгаас харвал ажилтан гэж томъёолсон этгээд нь ажилд ороогүй байгаа этгээд байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйл заалтаар ахмад настны хөдөлмөр эрхлэх эрхийг тусгасан атал тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь зүйл заалтаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай

Page 25: Constitutional law-bujinlxam

хуульчилсны улмаас тухайн 2 зүйл заалт хоорондоо зөрчилтэй бөгөөд хүнийг насны байдлаар гадуурхах, хязгаарлах байдлыг үүсгэсэн байна.

Конвенцийн 2 дугаар зүйлд “Энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа гишүүн улс бүр ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон аливаа алагчлалыг бүрмөсөн устгах зорилгоор ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг дэмжихэд чиглэсэн үндэсний бодлогыг тухайн улсын нөхцөл байдал, дадалд тохирсон аргаар тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ” гэжээ.

Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд иргэнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, боловсрол, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь үл ялгаварлах”, 4.2.2-т “хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь адил тэгш, хүртээмжтэй, ажлын байрны мэдээлэл нээлттэй, ил тод байх нөхцөл бүрдүүлэх” гэж заасан бөгөөд энэ хуульд “хөдөлмөр эрхлэлт”, “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн ойлголтуудыг томъёолоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1.3-т “хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, боловсрол, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварласан, хязгаарласан, давуу байдал тогтоосон, иргэний ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлогтой холбоогүйгээр ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр шүүгч торгох”-оор зааж, Хөдөлмөрийн тухай хуульд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон боловч түүнийг төдийлөн тооцдоггүй, мөн тус хуульд заасан хариуцлага нь нийгмийн байдлаасаа хоцорсон, жинхэнэ хариуцлагын мөн чанарыг агуулж чадахгүй байгаатай холбоотой байна.

Уг конвенцийн 3 дугаар зүйлд “Энэхүү Конвенц хүчин төгөлдөр үйлчилж буй гишүүн улс бүр үндэсний нөхцөл байдал, практикт нийцсэн арга замаар:(а) үндэсний бодлогыг хүлээн зөвшөөрч, түүний хэрэгжилтийг дэмжихэд ажилчид, ажил олгогчдын байгууллага болон холбогдох бусад байгууллагын хамтын ажиллагааг хангахыг зорих; (b) энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрч, түүний хэрэгжилтийг хангахуйц хууль тогтоомжийг батлан гаргах болон энэ талаархи боловсролын хөтөлбөрийг дэмжих”-ээр заажээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” зарчмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд баримтлахаар заасан байна.

Хэдийгээр холбогдох хуульд тусгасан боловч бодит амьдралд, ялангуяа төрийн албанд улс төрийн үзэл бодол, намын харъяаллаар нь ялгаварлах, ажлаас халах явдал байсаар байна.

Page 26: Constitutional law-bujinlxam

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “албан хаагчийг зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэшлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар томилох, ажлын үр дүнг нь бодитойгоор үнэлэх” зарчмыг төсвийн байгууллага, албан тушаалтан нь удирдлага, санхүүжилтэд баримтлахаар заасан бол тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8-д “ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халах, энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг зөрчих”-ийг улсын төсвийн байгууллага, албан тушаалтанд хориглосон байна. Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.12-т “ажилтныг ажилд томилох, өөрчлөх, халах, түүнд урамшуулал олгохдоо энэ хуулийн 5.1.3-т заасан зарчмыг баримтлах” бүрэн эрхийг ерөнхий менежерт олгожээ.

5. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц

“Энэхүү Конвенцийн зорилгод нийцүүлэн, "хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр" гэдэгт: (d) ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил”-ыг хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт заажээ.

Конвенцийн тус заалтыг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 107 дугаар тушаал /Насанд хүрээгүй хүнийг ажиллуулыг хориглосон ажлын байрны жагсаалт/ зэрэг баримт бичгүүдэд тусгасан байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлд "Насанд хүрээгүй хүнээр оюуны ухааны хөгжил, эрүүл мэндэд харшлах хөдөлмөр эрхлэлтийг хориглож, насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална" гэж заасан нь ОУХБ-ын холбогдох баримт бичгүүдэд "хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуун" гэсэн 3 шалгуурыг тавьсан байхад манай хуульд зөвхөн "оюун ухааны хөгжил, эрүүл мэнд" гэсэн шалгуурыг авч, "аюулгүй байдал, ёс суртахуун" гэсэн шалгууруудыг орхигдуулсан тус Конвенцийг заалтыг хязгаарлажээ.

Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай 7 дугаар зүйлийн 7.2-т "Иргэн, аж ахуйн нэгж хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөрлөх эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийг шударга бусаар тооцон олгож, гуйлга гуйлгахыг хориглоно" гэж заасан нь Аюулгүй байдалд биемахбодийн, нийгмийн, оюун санааны, санхүүгийн, улс төрийн, сэтгэл хөдлөлийн, ажлын байрны, сэтгэл зүйн, боловсролын болон бусад хэлбэрийн гэм хор, осол эндэгдэл, хохирлоос ангид хамгаалагдсан нөхцөл байдлыг ойлгоно. Аж ахуйн нэгж, байгууллагуудын албан тушаалтнууд Хөдөлмөрийн тухай хуулийг судалж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэхгүй байгаагаас тэр бүр мэддэггүй. Энэ мэтээр нэг асуудлыг өөр өөрөөр зохицуулсныг нэг мөр болгох ёстой.

ОУХБ-ын 182 дугаар конвенцид "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн даруй устгах ёстой" гэж заасан байхад "Хүүхдийн хөгжил хамгааллыг

Page 27: Constitutional law-bujinlxam

сайжруулах үндэсний хөтөлбөр"-ийн зорилт 13-ын хүрээнд "2002-2010 онд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг устгах нөхцлийг бүрдүүлсэн байна" гэж заасан нь ийм хэлбэрийн хөдөлмөрийг тодорхой хугацаанд байж болохоор зөвшөөрсөн шинжтэй болжээ.

Дээрх байдлаар тус Конвенцийн заалт баримт бичгүүдэд тусгагдсан хэдий ч Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 107 дугаар тушаал /Насанд хүрээгүй хүнийг ажиллуулыг хориглосон ажлын байрны жагсаалт/-д “Насанд хүрээгүй хүний эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдал, хөгжилд нийтлэг аюултай ажлын байр ажлын байр” гэж нийцүүлсэн байгаа нь саашалтай байна.

“Энэхүү Конвенцийн зорилгод нийцүүлэн, "хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр" гэдэгт: (b) хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох” гэж заасныг Эрүүгийн хуулийн 113, 123 дугаар зүйлүүдэд тусгасан. Гэвч Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт “Энэ хэрэгт арван зургаан насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” заасан нь “энэхүү конвенцийн 2 дугаар зүйлд заасан хүүхэд гэсэн нэр томъёо нь 18 насанд хүрээгүй хүн бүрт хамаарна” заасныг хязгаарлаж байна.

“Энэхүү Конвенцийн зорилгод нийцүүлэн, "хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр" гэдэгт: боолчлолын бүх хэлбэрүүд болон хүүхдийг хүчээр албадан хөдөлмөрлүүлэх” гэж заасныг Эрүүгийн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-т “Хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан боловч боолчлолын талаар оруулаагүй байна .

6. Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенц

Тус конвенцийн 2 дугаар зүйлийн 2.3-т “насны доод хязгаар нь бүрэн бус дунд боловсрол эзэмших нас байх бөгөөд энэ нь ямар ч тохиолдолд арван таван наснаас доошгүй” байхаар заасан нь бүхий нийтийн боловсролын тогтолцоо 12 жилийн тогтолцоонд шилжин, хүүхдийг сургуульд элсүүлэх насыг 6 болгон бууруулж, Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу 9 жилийн сургалтын түвшинг суурь боловсрол тооцох тул Монгол Улсад иргэний заавал эзэмшихээр заасан боловсрол олж авах нас 15 байна. Иймээс Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх зүйн зохицуулалт нь конвенцийн 2 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцэж байна.

Конвенцийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Өсвөр үеийнхний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажлын онцлог болон нөхцөл байдлаас шалтгаалж ийм төрлийн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг арван найман наснаас доошгүй тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаар

Page 28: Constitutional law-bujinlxam

тогтоолоор ажлын мөн чанар, нөхцөл нь насанд хүрээгүй хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөөлж болзошгүй ажил хийх насны доод хязгаар нь 18 наснаас доошгүй байх ёстой гэж тайлбарласан байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударга бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” заасан боловч энэ хууль хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулаагүй тул хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хөдөлмөрийн хяналтын байгуулагын зүгээс анхаарч хянах боломж бага байна.

Конвенцид ажлын мөн чанар нөхцөл нь насанд хүрээгүй хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн гурван шалгуурыг тавьсан ч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд “оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд харшлахгүй байх” гэсэн шалгуур оруулж, “аюулгүй байдал, ёс суртахуун” гэсэн шалгуурыг оруулаагүй байна. Үүнтэй уялдан, хүүхдийн аюулгүй байдлыг орхигдуулсантай холбогдож, Галын аюулгүй байдлы тухай хуульд насанд хүрээгүй хүнийг гал түймэртэй тэмцэх байгууллагад ажиллахыг хориглосон ч Гамшгаас хамгаалах тухай хуульд 16 нас хүрсэн иргэнийг мэргэжлийн ангид ажиллаж болох тухай заалтыг баталжээ.

Конвенцийн 3 дугаар зүйлд “өсвөр үеийнхний эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажлын онцлог болон ... хөдөлмөрийн хэлбэрийг ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний дараа үндэсний хууль тогтоомж, журам эсхүл эрх бүхий байгуулага тогтооно” заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн НХХЯ-наас насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталдаг нь хяналтын чухал хэрэгсэл боловч эрх зүйн зохицуулалтын хувьд хангалтгүй. Тодруулбал тухайн ажлуудыг бүрэн нэрлэх боломжгүйгээс гадна хөгжлийн явцад жагсаалтад байхгүй ажил шинээр бий болсоор байдаг. Үүний зэрэгцээ уг жагсаалтыг эрх бүхий байгууллагаас ажил олгогчдын болон ажилчдын байгууллагуудтай зөвшицлсөний үндсэн дээр тогтоох тухай хуулийн зохицуулалт байхгүй байна.

Конвенцийн 6 дугаар зүйлд “Ерөнхий боловсрол, тусгай мэргэжил, техник мэргэжлийн сургуулиуд болон боловсрол олгох бусад хэлбэрийн байгууллагуудад хүүхэд, өсвөр үеийнхний сургалтын явцдаа гүйцэтгэсэн ажил болон эрх бүхий байгууллага ажил олгогч, ажилчдын холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр хөдөлмөрийн насны хязгаарыг арван дөрвөөс доошгүй тогтоосон доорхи төрлийн үйл ажиллагаа Конвенцийн үйлчлэх хүрээнд хамрахгүй:(а) сургууль, сургалтын байгууллагаас хариуцан явуулж буй хичээл, сургалтын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа,(b) эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн, үйлдвэрийн газрын дэргэд хэрэгжүүлж буй мэргэжлийн сургалтын хөтөлбөрт бүхэлдээ эсхүл хэсэгчлэн хамаарч байгаа,(c) мэргэжил сонгох, мэргэжлийн бэлтгэлийг сайжруулахад тус дөхөм үзүүлэхэд чиглэсэн мэргэжлийн чиг олгох хөтөлбөрт хамаарч байгаа тохиолдлууд орно” гэжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т “Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 насанд хүрсэн хүнтэй эцэг эх,

Page 29: Constitutional law-bujinlxam

асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж заасан нь хэт ерөнхий байдлаар томьёолсон тул насанд хүрээгүй хүний хийж буй ажлыг мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилготой хэмээн сөргөөр ашиглах бүрэн боломжтой байна. Үүнээс гадна мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 14 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн харилцаанд орох нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Техникийн боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Ту конвенцийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Арван гурваас арван таван насны хүүхдийг хөлсний эсхүл өөр төрлийн хөнгөн хөдөлмөр эрхлүүлэхийг үндэсний хууль тогтоомж, журмаар зөвшөөрч болно. Чингэхдээ ийм төрлийн хөдөлмөр нь:(а) эрүүл мэнд, өсөлт хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй,(b) хичээлдээ суух, эрх бүхий байгууллагаас батласан мэргэжлийн чиг олгох, мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрт хамрах болон олсон мэдлэгээ ашиглах явцад нь саад учруулахгүй байх шаардлагыг хангасан байх ёстой” гэжээ.

Хөдөлмөрийн хуулийн 71 дүгээр зүйлд “Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна” гэсэн нь конвецийн дээрх заалты шаардлагыг хангаагүй, насанд хүрээгүй хүн өдөрт 6-7.2 хүртэл цаг ажиллах боломжийг бүрдүүлж, тухайн этгээдийн сургуульд суралцахад сөргөөр нөлөөлөх боломжтой байна.

Конвенцийн 9 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцийн заалтуудыг эрчимтэй хэрэгжүүлэхэд эрх бүхий байгууллага зарим төрлийн шийтгэл ногдуулах хэлбэрээр шаардлагатай бүх арга хэмжээ авна. ...Энэхүү Конвенцийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн заалтуудын биелэлтэнд хяналт тавих этгээдийг үндэсний хууль тогтоомж, журам эсхүл эрх бүхий байгууллага тогтооно. ...Үндэсний хууль тогтоомж, журам эсхүл эрх бүхий байгууллага ажил олгогчийн хөтөлж, бүрдүүлэх бүртгэлийн болон бусад баримт бичгийг тогтооно. Үүнд ажиллаж байгаа арван наймаас доош насны хүмүүсийн, бололцоотой бол зохих ёсоор баталгаажуулсан тэдний нэр, нас болон төрсөн он сар өдрийг оруулж бичсэн байна” гэж оролцогч улсад үүрэг болгосон ч Монгол Улсын хувьд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу насанд хүрээгүй хүний хөдөлмөртэй холбоотой асуудлыг зөрчсөн тохиолдолд 10000-30000 төгрөгийн торгох ялаар шийтгэж байгаа нь маш хөнгөн, ажил олгогчийн зүгээс тухайн этгээдийн хөдөлмөрийг ашиглах явдлыг улам нэмэгдүүлэх боломжтой байна. Нөгөө талаас дээрх зөрчлийг бууруулах, таслан зогсооход үр нөлөөтэй хэрэгсэл болохгүй байх өндөр магадлалтай ажээ.

7. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай ОУХБ-ын 87-р конвенц

Тус конвенцийн 2 дугаар зүйл “Ажилчид, ажил олгогчдын ямар ч ялгаагүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүй өөрийн саналаар байгууллага байгуулах,

Page 30: Constitutional law-bujinlxam

түүнчлэн тэдгээр байгууллагад гагцхүү дүрэмд нь захирагдах нөхцөлтэйгээр элсэн орох эрхтэй” гэж заасныг Хөдөлмөрийн тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн БНМАУ-ын тухай хуулиудад тусгасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Ажилтан нь... өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх.. эрхтэй” гэж заасан ба харин ажил олгогчид тийм байгууллага байгуулах эрх зүйн үндсийг хуульчлаагүй байна. Харин хуульд ажил олгогч, ажилтнууд өөрсдийн төлөөлөгчдөөр дамжуулан хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахаар заасан (мөн хуулийн тодорхойлолт хэсэгт тусгасанчлан)-аас харахад ажил олгогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага байхаар шууд тусгажээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж дэлгэрэнгүй заасан хэдий ч “иргэд” гэсэн нь хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан нэр томъёотой нийцэхгүй байх тул томъёоллыг нэг мөр болгох шаардлагатай.

Конвенцийн 4 дүгээр зүйлд “Ажилчид, ажил олгогчдын байгууллагыг захиргааны журмаар тараах буюу үйл ажиллагааг нь түр ч гэсэн хориглож үл болно” гэж заасныг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Үйлдвэрчний эвлэлүүдийг захиргааны журмаар тараах, үйл ажиллагааг нь зогсоох, мөшгин хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэж зааснаар тухайн байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэхэд захиргааны зүгээс хориглох үйл ажиллагааг дэлгэрүүлэн тусгажээ.

Мөн хуулийн Хуулийн 4(4)-т “Үйлдвэрчний эвлэл... өөрийн дүрмийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, энэ нь түүний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохоор байвал хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түүнийг улсын бүртгэлээс хасна” гэж заасан нь тухайн байгууллагын үйл ажиллагааг захиргааны журмаар зогсоохыг хориглосон конвенцийн заалттай нийцэхгүй байна.

Конвенцийн 5 дугаар зүйлд “Ажилчид, ажил олгогчдын байгууллага нь эвсэл холбоо болон ийм төрлийн бусад байгууллага байгуулах, тэдгээрт нэгдэх эрхтэй бөгөөд эдгээр байгууллага, эвсэл буюу холбоо нь ажилчид, ажил олгогчдын олон улсын байгууллагад элсэх эрхтэй” Гэжээ. Тус конвенцийн заалтыг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 4.3-т “Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах, олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэлд гишүүнээр элсэх эрхтэй” гэж заасан нь конвенциор ажилчдын байгууллага холбооноос гадна ижилтгэх түвшний бусад статус бүхий байгууллага байгуулж болохоор заасныг хязгаарласан гэж үзэхээр байна.

8. Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай ОУХБ-ын 98-р конвенц

Page 31: Constitutional law-bujinlxam

1 дүгээр зүйлийн 1.1-т “Ажилчид хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор эвлэлдэн нэгдэхийн эсрэг чиглэсэн алагчилах үйлдлээс зохих ёсоор хамгаалуулна” мөн 1.2.b-д “үйлдвэрчний эвлэлийн гишүүн учраас, түүнчлэн ажлын бус цагаар эсхүл ажил олгогчийн зөвшөөрөлтэйгээр ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсон шалтгаанаар ажилчныг ажлаас халах буюу өөр бусад байдлаар хохироох” гэжээ. Конвенцийн тус заалтуудыг Хөдөлмөрийн тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуульд тус тус тусгасан байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэж зааснаар ажилчдыг дан ганц холбогдох шалтгаанаар алагчилахыг төдийгүй түүнчлэн тэдгээрийн хууль ёсны эрх, эрх чөлөөг хязгаарлахыг хоригложээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д хамтын хэлэлцээнд оролцож байгаа ажилтанд тухайн ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, ажлаас халахыг хориглох талаар дэлгэрэнгүй тусгасан боловч конвенцид тусгасан зарим нөхцөлийг (ажлын бус цагаар тийм үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой) орхигдуулсан байна. Хуулийн мөн зүйлд “иргэд” гэснийг хөдөлмөрийн хууль тогтоомжид заасантай шаардлагатай.

Конвенцийн 2 дугаар зүйлийн 2.2-т “... ажилчдын байгууллагыг ажил олгогч буюу ажил олгогчийн байгууллагын эрх мэдлийн дор байгуулах, эсхүл ажил олгогч болон ажил олгогчийн байгууллагын хяналтад байлгахын тулд санхүүгийн буюу бусад аргаар дэмжих зорилго агуулсан үйл ажиллагааг энэ зүйлд заасан “оролцох үйлдэл” хэмээн үзнэ” гэжээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна“, мөн 7 дугаар зүйлийн 7.1-т “Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана” гэж тус тус хуульчилснаар тухайн байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулахад чиглэсэн зохицуулалтыг бий болгожээ. Гэвч үүнд конвенцид зааснаар байгууллагыг ажил олгогчоос хараат бусаар байгуулах, санхүүгийн болон бусад аргаар дэмжихийг хориглохтой холбоотой агуулгыг тусгаагүй орхигдуулжээ.

9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенц

Конвенцийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Ажил олгогч хяналтад нь буй хими, биологи, физикийн бодис, хүчин зүйлсийг хамгаалалтын зохих арга хэмжээ авсан нөхцөлд эрүүл мэндэд эрсдэлгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд хангана” гэж заасныг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудад тус тус тусгажээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж хязгаарласан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15-р зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон

Page 32: Constitutional law-bujinlxam

ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж өргөжүүлсэн байна.

Конвенцийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Гишүүн улс бүр 4 дүгээр зүйлд дурдсан бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг харилцан уялдуулах үүднээс ажил олгогч, ажилчдын төлөөлөх томоохон болон зохих бусад байгууллагатай аль болох шуурхай зөвшилцсөний дараа үндэсний нөхцөл, практикт нийцсэн энэхүү Конвенцийн II, III хэсгийн заалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрөл бүрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулахад шаардлага бүхий арга хэмжээг авна” мөн зүлийн 15.2-т: Эдгээр арга хэмжээ нь нөхцөл байдал тийнхүү шаардсан, түүнчлэн үндэсний нөхцөл, дадлын дагуу боломжтой тохиолдолд төв байгууллагыг үүсгэн байгуулахыг багтаана” гэснийг Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо (орон тооны бус)-г хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулж ажиллуулна” гэж нийцүүлжээ.

Конвенцийн 13 дугаар зүйлд “Амь нас, эрүүл мэндэд шууд болон онц аюул учруулахуйц байдал бүрдсэн хэмээн үзсэн нөхцөлд ажлаа зогсоосон ажилчныг хууль бус үр дагавраас үндэсний нөхцөл, дадлын дагуу хамгаална” гэснийг Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “Ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх” гэж зааж өргөжүүлсэн байна.

Конвенцийн 5 дугаар зүйлд “Энэхүү Конвенцийн 4 дүгээр зүйлд дурдсан бодлогыг боловсруулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчинд нөлөөлөх дараахь үндсэн үйл ажиллагааг анхааран үзнэ:(c) хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохих түвшинд хүрэхийн тулд холбогдох хүмүүсийг аливаа чадвараар нь сургах, түүний дотор шаардлага бүхий цаашдын сургалтад хамруулах, мэргэшүүлэх болон урамшуулах” гэснийг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 17-р зүйлийн 17.2.3-т үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалтанд хамрагдсан байхаар заасан нь тус ажилчинд урамшуулах асуудлыг орхигдуулсан байна.

Конвенцийн 3 дугаар зүйлийн (e)-д “эрүүл мэнд” гэсэн нэр томъёог хөдөлмөртэй холбоотойгоор зөвхөн өвчин, эмгэггүй байдлаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд шууд холбоотой, эрүүл мэндэд нөлөөлөх биеийн болон сэтгэцийн хүчин зүйлийг хэлнэ” гэснийг Хөдөлмрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн нэр томъёоны тодрхойлолтонд хуулийн 3.1.3 “Хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” гэж тодорхойлсон нь нэг талаар эрүүл мэнд гэж нэр томъёондоо тодорхойлоогүй ч хөдөлмөрийн эрүүл ахуйг тодорхойлохдоо хүийн бие сэтгэхүйд нөлөөлөх хими, физик, биологийн хүчин зүйлийг дурьдаж дэлгэрүүлж өгсөн.

Page 33: Constitutional law-bujinlxam

Конвенцийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Гишүүн улс үндэсний нөхцөл, дадалд нийцүүлэн ажил олгогч болон ажилчдыг төлөөлөх томоохон байгууллагатай зөвшилцөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчны асуудлаар харилцан уялдаатай үндэсний бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, үе үе хянан үзнэ” мөн 4.2-т “Энэхүү бодлогын зорилго нь ажил үүргээс үүдэн, түүнтэй холбоотойгоор болон түүнийг гүйцэтгэх явцад тохиолдох осол болон эрүүл мэндэд учруулах хохирлоос үйлдвэрлэлийн орчны улмаас үүсэх эрсдлийг боломжийн хэрээр багасгах замаар урьдчилан сэргийлэх юм” гэж заасныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 5- р зүйлийн 5.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгнэ” гэж заасан нь олон улсын конвенцид заасан эрсдэлийг багасгах замаар урьдчилан шийдвэрлэх талаарх утга агуулга ороогүй байна.

10. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц

Конвенцын 4 дүгээр зүйлийн оролцогч талуудын үүрэг/амлалт ба Киотогийн протоколын 10 дугаар зүйлийн 10.1-т “а/. Талууд хүлэмжийн хийн тооллого хийн боловсруулах, үндэсний илтгэлээ боловсруулж байна. б/. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн тохиромжтой арга хэмжээг агуулсан үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж үе, үе шинэчилж байна.в/. Байгаль ээлтэй технологи, ноуехау, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой практик үйл ажиллагааг бий болгох, хэрэглэх, нэвтрүүлэх, дамжуулах үй ажиллагааг үр ашигтай байх нөхцлийг дэмжих” гэж заасан бол Монгол Улсын Агаарын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тус тус нийцүүлсэн байна.

Конвенцийн зорилгод хүрэхэд хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнийг явуулах эрх зүйн орчин одоогийн байдлаар агаарын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд байна. Цаашид хүлэмжийн хийг бууруулах чиглэлт арга хэмжээнүүд, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг гол гол хүлэмжийн хийг бууруулах ажлыг дэмжсэн хууль эрх зүйн орчин нийгэм, эдийн засгийн хөгжлийн салбаруудын (эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл ) хууль эрх зүйд оруулах шаардлагатай.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцийн 4 дүгээр зүйлийн а-д “Ган цөлжилтийн явцад үүсэх физик, биологи, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах”, б-д “Цөлжилттэй тэмцэх, гангийн нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад ядуурлыг арилгах бодлого нэвтрүүлэх”, в-д “Ган цөлжилттэй тэмцэх ажиллагаанд олон улс, бүс нутаг, дэд бүсийн боло талуудын хамтын ажиллагааг дэмжих” гэж заасан. Конвенцийн тус заалтыг Байгаль орчныг хамгаалах хуулийн 35 дугаар зүйлд “Мэдээллийн сангийн бүрдэлд ойн мэдээлэл орно”, мөн хуулийн 10 дугаар зүйлд “Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээ: Байгаль орчны төлөв байдлын хяналт-шинжилгээнд байгаль орчны төлөв байдал, түүний хувьсал өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, илэрсэн сөрөг өөрчлөлтийг зогсоох, арилгах арга хэмжээ боловсруулах үйл ажиллагаа хамаарна” гэж нийцүүлсэн байна.

Page 34: Constitutional law-bujinlxam

Мөн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор батлагдсан “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх I үе шатны төлөвлөгөө (2010-2015 он)”-г батлан хэрэгжилтийн ажил эхлээд байна. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээ болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган хэрэгжүүлэхээр болсон. Түүнчлэн Ногоон хэрэм хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалж ойн сан хомсдох, цөлжилт, элсний нүүлт, шар шороон шуурга улам эрчимжиж байгаа экологийн өнөөгийн сөрөг нөлөөллийг багасгаж, цөлжилт, элсний нүүлтийг сааруулах ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг бүх нийтийн хөдөлгөөн болгоход байгаль орчин, нийгэм эдийн засгийн хөгжлийн цогц бодлого, арга хэмжээг бүс нутгийн онцлогт тохируулан урт хугацааны турш үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх үндсэн дээр Монгол орны говь, хээрийн бүсийн заагийг бүрэн хамарсан ногоон зурвас, ногоон төгөл байгуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. Энэ хөтөлбөр нь 2005-аас 2035 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжиж байна.

2010 онд Хөрс хамгаалал, бэлчээрийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг гарч, эхний хувилбарыг гаргасан байна. Энэ хууль бол ган цөлжилтээс сэргийлэх, хөрс хамгаалах, ногоон массыг нэмэгдүүлэх чиглэээрх арга хэмжээг хуульчилж өгсөн эрх зүйн баримт бичиг болно.

ДҮГНЭЛТ

Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгуллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд ялгаварлан гадуурхаж болохгүй талаар зарчмын шинжтэй суурь үндэс болсон заалтууд тусгагдсан байна гэж үзэж болно. Гэхдээ хуульд дутуу тусгасан зарим зүйл болон хуульд тусгасан эрхийг нөгөө зүйл заалтаар хязгаарласан зөрчилтэй байдал бас байна. Ерөнхийдөө үндэсний хууль тогтоомжид ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд хүнийг ялгаварлахгүй байх эрх зүйн ерөнхий үндэс бүрдсэн байна гэж үзэж байна. Харин практикт, хөдөлмөрийн харилцаанд Тус конвенцийн болон дотоодын хуулийн хэрэгжилт муу байгааг онцолж, дараагийн шатны судалгаанд авч үзэх шаардлагатай юм.

Тухайлбал, өдөр тутмын сонинд гарсан ажилд авах зарын байдлаас үзэхэд ажлын байрны талаархи зар мэдээ мөртөө иргэдийг хувийн байдлаар нь илт ялгаварласан, эсхүл аль нэгэнд нь хууль бусаар илт давуу байдал олгосон шинж бүхий шаардлага тавьдаг.

Мөн өөр нэг хэлбэр бол үндэслэлгүйгээр насны хязгаар тавих явдал бөгөөд энэ түгээмэл хэлбэртэй тэмцэхгүй байгаагаас болж насанд тавигдэх шаардлагын хэмжээ улам залуужиж буюу эмэгтэй хүний хувьд 35-аас, эрэгтэй хүний хувьд 40 наснаас ажилд орох боломж нь хязгаарлагдаж байна. Төрийн албанд эмэгтэй, эрэгтэй хэмээн хүйсээр ялгаварлах, түүнчлэн улс төрийн үзэл бодол, намын харъяаллаар нь ялгаварлаж, ажлаас халах явдал гардаг.

Манай улсад ижил хөдөлмөрт адил цалин хөлс олгох зарчим зарим талаараа хэрэгжихгүй байгаа нь хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтын

Page 35: Constitutional law-bujinlxam

бас нэгэн хэлбэр гэж үзэж болно. Энэ зөрчил гадаадын хөрөнгө оруулалттай компанид ихээхэн ажиглагддаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “насаар ялгаварлан гадуурхах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглох талаар нэмж оруулах, “үгүйсгэн гадуурхах “гэж нэмж оруулах, тус хуулийн 7.2-т заасан “ажилтан” гэдгийг “ажилд орох гэж буй иргэн” гэж өөрчлөх, “хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” гэсэн ойлголтуудын талаар УДШ-ээс албан ёсны тайлбар хийх, Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.3-т заасан хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Төрийн мэдээлэл болон бусад төрийн байгууллагаас эрхлэн гаргасан эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлд Тус конвенцийг “хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай”, эсвэл “ажилд авах насны доод хязгаарын тухай” зэрэг харилцан адилгүй орчуулсан байгаа нь Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн албан ёсны орчуулга болох “Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенц” гэсэн нэрийг ашиглалаа. Хүүхдийн хөдөлмөрийн талаарх олон улсын гэрээн дэх үг хэллэг монгол хэлнээ нэг мөр хэрэглэгдэхгүй харилцан зөрүүтэй орчуулж байгаа нь энэ талаарх ойлголтыг төлөвшүүлэхэд сөргөөр нөлөөлөх боломжтой тул монгол хэл дээрх орчуулгыг дахин хянах шаардлагатайг цохон тэмдэглэж байна.

Монгол улсын хувьд хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан нь бодит амьдралд хүүхдийн хөдөлмөртэй холбоотой асуудлыг хөдөлмөрийн тухай ерөнхий хуулийн хүрээнд багтаан хуульчилдаг зарим улс орнуудын туршлагын илрэл бөгөөд Тус конвенцийн хүүхдийг аль болох өргөн хүрээнд хамгаалах зорилттой бүрэн нийцэхгүй, зөвхөн албан ёсны хөдөлмөрийн харилцаанд орсон ажилтанд хамаатай болох нь бий.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн зорилтоос насанд хүрээгүй хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах насны доод хязгаарыг тогтоосон ба албан ёсны бус харилцаанд ажил хийхэд хамаарах боломжгүй байна. Тодруулбал, албан ёсны хөдөлмөрийн харилцаанд үйлчлэх эрх зүйн үндэслэлт учир бусад харилцаанд мөрдүүлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй, бүрэн бус байна. Албан бус зарим хөдөлмөрийн харилцааг иргэний хуулийн дагуу зохицуулсан ч хөдөлмөрийн эрх зүйн хамгаалалтуудыг огт тусгахгүй, эсвэл хагас дутуу тусгадаг нь ажил эрхлэгч хүмүүсийн, ялангуяа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байна.

Монгол Улсад үйлчилж буй хуулийн заалтууд нь Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенцийг өргөн хүрээгээр буюу нийгмийн бүх түвшинд насанд хүрээгүй этгээдийг хөдөлмөрийн зохисгүй харилцаанаас хамгаалах чиг хандлагыг бүрэн тусгаж чадаагүй байна.