ehandbook project implementation mn

33
1 Төсөл Хэрэгжүүлэх Цахим Гарын авлага Өмнөх үг Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь хэрэгжүүлэх төслүүдийн хөгжил дэвшилд үзүүлэх үр нөлөөг улам нэмэгдүүлэх зорилгоор тус банкнаас санхүүжигдэж буй төслүүдийг цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд, баталсан төсвийн хүрээнд боловсруулахад туслалцаа үзүүлдэг юм. Хэрэгжүүлэх шат нь төслийн мөчлөлийн хамгийн чухал үе бөгөөд гүйцэтгэгч байгууллагууд, зөвлөхүүд болон АХБ-ны ажилтнууд төслийн хөрөнгө, хугацаа болон ажиллах хүчинд оруулах бодит хөрөнгө оруулалтыг удирдах төслийн удирдлагын хэрэгсэл, арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай. Төсөл хэрэгжүүлэх ц-Гарын авлага нь шатчилсан төлөвлөгөө болон шийдвэрлэх зам”-ын менежмент (critical path management) зэрэг төслийн удирдлагын нотлогдсон үзэл баримтлалд тулгуурлана. Энэхүү гарын авлага нь АХБ-ны бодлого, журам болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг нэг дор үзэх боломжийг олгох бөгөөд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, зөвлөх үйлчилгээг худалдан авах бэлэн загвар, хуваарийг агуулна. АХБ-ны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллагууд болон зөвлөхүүд, мөн түүнчлэн төслийг удирдан зохицуулах АХБ-ны ажилтнууд энэхүү ц-Гарын авлагыг төсөл хэрэгжүүлэх явцад хөтөч байдлаар ашиглана. Энэхүү ц-Гарын авлагыг боловсруулах багийг Төвлөрсөн Үйл ажиллагааны Үйлчилгээний Газрын Худалдан авалт хариуцсан Тэргүүлэх Мэргэжилтэн Чонг Чи Най ахалж, мөн Газрын Худалдан авалт хариуцсан Мэргэжилтэн Мухаммед Амир Ингратубун болон Гадаад Харилцааны Газрын Вэб Системийн Шинжээч Ксандро Кастанеда нар туслалцаа үзүүлсэн болно. Майкл Брэкон болон Рубэн Раваго нарын зөвлөхүүд мөн оролцсон юм. Салбар хариуцсан газар, хэлтсүүд болон суурин төлөөлөгчийн газруудын төслийн удирдлагын нэгжийн удирдагч нараас үнэ цэнэтэй тайлбар, зөвлөгөөг мөн ашигласан болно. 1988 онд АХБ-с хэвлэгдсэн Төслийн Хэрэгжилтийг Удирдах Гарын авлагын агуулга нь хуучирсан тул энэхүү ц-Гарын авлага түүнийг орлох болно. Энэхүү ц-Гарын авлага нь АХБ-аас санхүүжигдэх төслүүдийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх байгууллагууд, зөвлөхүүд болон АХБ-ны ажилтнуудад тустай байж үйл ажиллагааны хөтөч болно гэдэгт найдаж байна. Филипп Далтроп Ерөнхий Захирал Төвлөрсөн Үйл ажиллагааны Үйлчилгээний Газар (2008 оны 3 дугаар сарын 31) 1. Танилцуулга Төсөл хэрэгжүүлэх энэхүү ц-Гарын авлагыг АХБ-аас санхүүжигдэх бүх төслүүдийг хэрэгжүүлэх явцад хөтөч байдлаар дараах байгууллага, хүмүүс ашиглана: i. Төслийн хэрэгжилтийг хариуцах гүйцэтгэгч байгууллага (ГБ) болон хэрэгжүүлэгч байгууллагууд (ХБ); ii. Төслийг удирдан зохицуулах АХБ-ы ажилтнууд; iii. ГБ болон ХБ-д төслийн хэрэгжилтэд хяналт тавихад туслах зөвлөхүүд. Төсөл хэрэгжүүлэх ц-Гарын авлагын үндсэн зорилго нь төслийг чанарт суурилсан, цаг хугацааг баримталсан, үр ашгийг эрхэмлэсэн хандлагаар хэрэгжүүлэхэд ГБ болон ХБ-д дэмжлэг үзүүлэхэд оршино. Ц-Гарын авлага нь вэб-д суурилсан загварчлах аргыг хэрэглэх бөгөөд шинэ, сайжруулсан эсвэл өөрчлөгдсөн горим гарах үед тогтмол шинэчлэгдэж байх болно. Ц-Гарын авлагын агуулга нь хэрэглэгчдэд төсөл хэрэгжүүлэх практик зөвлөгөө өгөх зориулалтаар

Upload: sarnai1990

Post on 08-Apr-2015

311 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Ehandbook Project Implementation Mn

1

Төсөл Хэрэгжүүлэх Цахим Гарын авлага

Өмнөх үг

Азийн Хөгжлийн Банк (АХБ) нь хэрэгжүүлэх төслүүдийн хөгжил дэвшилд үзүүлэх үр нөлөөг улам нэмэгдүүлэх зорилгоор тус банкнаас санхүүжигдэж буй төслүүдийг цаг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд, баталсан төсвийн хүрээнд боловсруулахад туслалцаа үзүүлдэг юм. Хэрэгжүүлэх шат нь төслийн мөчлөлийн хамгийн чухал үе бөгөөд гүйцэтгэгч байгууллагууд, зөвлөхүүд болон АХБ-ны ажилтнууд төслийн хөрөнгө, хугацаа болон ажиллах хүчинд оруулах бодит хөрөнгө оруулалтыг удирдах төслийн удирдлагын хэрэгсэл, арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай.

Төсөл хэрэгжүүлэх ц-Гарын авлага нь шатчилсан төлөвлөгөө болон “шийдвэрлэх зам”-ын менежмент (critical path management) зэрэг төслийн удирдлагын нотлогдсон үзэл баримтлалд тулгуурлана. Энэхүү гарын авлага нь АХБ-ны бодлого, журам болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдийг нэг дор үзэх боломжийг олгох бөгөөд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, зөвлөх үйлчилгээг худалдан авах бэлэн загвар, хуваарийг агуулна. АХБ-ны санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллагууд болон зөвлөхүүд, мөн түүнчлэн төслийг удирдан зохицуулах АХБ-ны ажилтнууд энэхүү ц-Гарын авлагыг төсөл хэрэгжүүлэх явцад хөтөч байдлаар ашиглана.

Энэхүү ц-Гарын авлагыг боловсруулах багийг Төвлөрсөн Үйл ажиллагааны Үйлчилгээний Газрын Худалдан авалт хариуцсан Тэргүүлэх Мэргэжилтэн Чонг Чи Най ахалж, мөн Газрын Худалдан авалт хариуцсан Мэргэжилтэн Мухаммед Амир Ингратубун болон Гадаад Харилцааны Газрын Вэб Системийн Шинжээч Ксандро Кастанеда нар туслалцаа үзүүлсэн болно. Майкл Брэкон болон Рубэн Раваго нарын зөвлөхүүд мөн оролцсон юм. Салбар хариуцсан газар, хэлтсүүд болон суурин төлөөлөгчийн газруудын төслийн удирдлагын нэгжийн удирдагч нараас үнэ цэнэтэй тайлбар, зөвлөгөөг мөн ашигласан болно. 1988 онд АХБ-с хэвлэгдсэн Төслийн Хэрэгжилтийг Удирдах Гарын авлагын агуулга нь хуучирсан тул энэхүү ц-Гарын авлага түүнийг орлох болно.

Энэхүү ц-Гарын авлага нь АХБ-аас санхүүжигдэх төслүүдийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх байгууллагууд, зөвлөхүүд болон АХБ-ны ажилтнуудад тустай байж үйл ажиллагааны хөтөч болно гэдэгт найдаж байна.

Филипп Далтроп

Ерөнхий Захирал Төвлөрсөн Үйл ажиллагааны Үйлчилгээний Газар (2008 оны 3 дугаар сарын 31)

1. Танилцуулга

Төсөл хэрэгжүүлэх энэхүү ц-Гарын авлагыг АХБ-аас санхүүжигдэх бүх төслүүдийг хэрэгжүүлэх явцад хөтөч байдлаар дараах байгууллага, хүмүүс ашиглана:

i. Төслийн хэрэгжилтийг хариуцах гүйцэтгэгч байгууллага (ГБ) болон хэрэгжүүлэгч байгууллагууд (ХБ);

ii. Төслийг удирдан зохицуулах АХБ-ы ажилтнууд; iii. ГБ болон ХБ-д төслийн хэрэгжилтэд хяналт тавихад туслах зөвлөхүүд.

Төсөл хэрэгжүүлэх ц-Гарын авлагын үндсэн зорилго нь төслийг чанарт суурилсан, цаг хугацааг баримталсан, үр ашгийг эрхэмлэсэн хандлагаар хэрэгжүүлэхэд ГБ болон ХБ-д дэмжлэг үзүүлэхэд оршино. Ц-Гарын авлага нь вэб-д суурилсан загварчлах аргыг хэрэглэх бөгөөд шинэ, сайжруулсан эсвэл өөрчлөгдсөн горим гарах үед тогтмол шинэчлэгдэж байх болно. Ц-Гарын авлагын агуулга нь хэрэглэгчдэд төсөл хэрэгжүүлэх практик зөвлөгөө өгөх зориулалтаар

Page 2: Ehandbook Project Implementation Mn

2

боловсруулагдсан шийдвэрлэх замын менежмент зэрэг төслийн удирдлагын нотлогдсон үзэл баримтлалд тулгуурлана.

Төсөл хэрэгжүүлэх хэвшмэл үйл ажиллагааны загварыг ц-Гарын авлага-д байгаа холбоосуудыг ашиглан татаж авах боломжтой. ГБ шинэ төсөл эхлүүлэх үеэр эдгээр хэв загварыг авч ашиглах боломжтой бөгөөд ажил үүрэг, даалгаврыг тохиромжтой байдлаар өөрчлөх эсвэл нэмэх уян хатан нөхцөлтэй юм. Хэв загварууд нь төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад ГБ-д чухал түлхэц өгөх бөгөөд ялангуяа энэ хүрээний туршлага хомс ГБ-д хэрэгтэй юм. ГБ-ын хувьд танил бус, гэхдээ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил үүрэг, даалгаврыг тогтооход эдгээр хэв загварууд мөн туслах юм. Хэв загваруудыг ашиглах болон өөрчлөх дасгалууд мөн энэ гарын авлагад орсон болно.

ц-Гарын авлагад АХБ-ны бодлого, журам болон баримт бичгүүд дурдагдсан бол зохих холбоосуудыг өгсөн тул ГБ/ХБ-ын төсөл хэрэгжүүлэх багууд өөрийн ажилд шаардлагатай холбогдох бүх мэдээллийг авах боломж бүрдсэн юм. Хавсралт 1-д АХБ-ны холбогдох удирдамж, гарын авлага, заавар, журмын жагсаалт болон холбоосуудыг жагсаасан болно.

2. Азийн Хөгжлийн Банкны Бодлого ба Журмууд

2.1 Төслийг Удирдах заавар

Төслийг Удирдах Заавар (ТУЗ) нь зээл болон техникийн туслалцааны (ТТ) төслүүдийг удирдахад баримтлах АХБ-ны бодлого болон журмыг тусгасан байдаг. Төслийг удирдах ажил нь зээл эсвэл ТТ-ын төсөл батлагдсан өдрөөс эхлэх бөгөөд төсөл хэрэгжүүлэх хуваарь дээр үндэслэнэ. Төслийг удирдах ажилд түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрөл бүрийн үйл ажиллагаа орно. Үүнд:

засгийн газраас үзэглэсэн зээл болон ТТ-ны гэрээ, мөн ТТ-ны албан захидал зэрэг баримт бичгүүдийг хянаж үзэх ба батлах;

зээлийн үр ашгийн нөхцлийг засгийн газраас биелүүлж байгаад хяналт тавих; зөвлөхүүдийг хөлслөх болон бараа, ажил үйлчилгээг худалдан авах; зээлд зориулсан Төслийн Гүйцэтгэлийг Удирдах Систем (ТГУС), Төслийн Гүйцэтгэлийг

Тайлагнах (ТГТ) систем болон ТТ-нд зориулсан ТТ-ны Гүйцэтгэлийг Тайлагнах (ТТГТ) системийг ашиглан хэрэгжилт болон гүйцэтгэлд хяналт тавих;

урсгал тайланд дүн шинжилгээ хийх; зээл болон ТТ-ны хөрөнгийг зарцуулах, АХБ болон бусад санхүүгийн эх үүсвэрээс гарч буй

төслийн бэлэн мөнгөний урсгалыг хянах; аудит хийгдээгүй ба хийгдсэн төслийн дансууд болон байгууллагын санхүүгийн байдлыг

хянаж үзэх; зээл болон ТТ-ны гэрээний нөхцлийг (үүнд ТТ-ны албан захидал орно) засгийн газар

биелүүлж байгааг хянах ба батлах; төсөл болон ТТ-ны төгсгөлийн тайланг бэлтгэх; хэрэгжилт нь дууссан төсөл болон хөтөлбөрийн гүйцэтгэлд үнэлгээ өгөх.

ТУЗ-ын бүрэн жагсаалтыг Хавсралт 2: Төслийг Удирдах Заавруудын индекс-д тусгасан байна.

2.2 Төслийг Удирдах Санамж бичиг

Төсөл бүр дээр ойлгомжтой байдлаар хийгдсэн Төслийг Удирдах Санамж бичиг (ТУСБ) шаардлагатай. ТУСБ-т тавигдах шаардлагуудыг PAI 1.05: Төслийг Удирдах Санамж бичиг-т тусгасан байгаа. ТУСБ бүр нь төслийн тоон болон бусад мэдээллийг агуулах бөгөөд зээлдэгч, ГБ, ХБ болон АХБ-аас төслийн хэрэгжилтэд хяналт тавих боломжийг олгох юм. ТУСБ нь:

Page 3: Ehandbook Project Implementation Mn

3

төслийн хэрэгжилтийн гол асуудлаар газрын зураглал, бүдүүвч, график бүхий товч бөгөөд тодорхой, нарийвчлалттай мэдээллийг өгнө;

төслийг шаардлагын хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд ГБ, ХБ, зөвлөхүүд болон АХБ-ны үүрэг, хариуцлага ямар байхыг тодорхойлж өгнө;

бэрхшээлтэй асуудлыг урьдчилан харж цаг алдалгүй арга хэмжээ авах эсвэл зөвлөмж гаргахад ГБ, ХБ болон АХБ-ны төслийн удирдах ажилтнуудад туслалцаа үзүүлнэ;

хяналтын тогтолцоо болон загварыг агуулна, үүнд зорилго, зорилт, гарах үр дүн, үйл ажиллагаа, зорилтод бүлэг, үзүүлэлтүүд, үндсэн таамаглал болон эрсдлийг баталгаажуулах дараа дараагийн шалгалтууд багтана;

төслийн ахиц дэвшлийг хянах бүтэц болон шалгах ажлын жагсаалтыг өгнө, эдгээр нь төслийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн засч залруулах үйл ажиллагаа болон өөрчлөн сайжруулах боломжийг олгоно;

санал асуулга, судалгаа, тогтмол болон дунд хугацааны хяналт шинжилгээ хийх байдлаар төслийн зорилтуудад байнга мониторинг хийж сайжруулах болон төслийн үр ашгийг хүртэгчдэд үзүүлж буй үр нөлөөг үнэлэхэд дэмжлэг үзүүлнэ;

Төслийн гүйцэтгэлийн тайланг тогтмол шинэчлэн гаргахад ГБ болон ХБ-д маягт болон заавраар хангана;

Авлига болон залилангийн үйлдлийн талаар АХБ-тай хэрхэн яаж холбоо барихыг заасан АХБ-ны Авилгын эсрэг бодлого-д хандана.

ТУСБ-ийн саяханы жишээг PAMs–ээс үзнэ үү.

2.3 Хяналтын Тогтолцоо болон Загварыг Бэлтгэх Удирдамж

Хяналтын Тогтолцоо болон Загварыг (ХТЗ) Бэлтгэх Удирдамж нь тухайн орны төсөл хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг бэхжүүлэх болон хүсч буй үр дүнд хүрэх магадлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнгийн тогтолцоог хөгжүүлэх оролцооны үйл явцын тодорхойлолтыг алхам алхамаар өгнө. Төслийн Гүйцэтгэлийг Удирдах Систем (ТГУС) нь төслийн загвар боловсруулах болон хэрэгжүүлэх байнгын арга замыг тодотгож өгсөн болно. ТГУС-ийн гол бүрэлдэхүүн хэсэг болох хяналтын тогтолцоо ба загвар нь төсөлд дүн шинжилгээ хийх, үзэл баримтлал, хандлагаа тодорхойлох, загварчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ба үнэлгээ хийхэд ашиглах үр дүнд суурилсан хэрэгсэл юм. Түүнчлэн төслийн төлөвлөгөө боловсруулах ажлын бүтцийг тогтоож оролцогч талуудад төслийн талаархи чухал мэдээллийг уншихад хялбар хэлбэрээр, үр ашигтай байдлаар хүргэхэд тусална.

2.4 Худалдан Авах Ажиллагааны Удирдамж

АХБ-ны Худалдан Авах Ажиллагааны Удирдамж нь АХБ-ны зээл, АХБ-ны буцалтгүй тусламж, эсвэл АХБ-ны захиран зарцуулах сангаас бүрэн эсвэл хэсэгчилсэн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж буй хүмүүст бараа, ажил үйлчилгээг худалдан авахад баримтлах бодлогыг таниулах зорилготой юм (төсөлд шаардлагатай зөвлөх үйлчилгээнээс бусад). Худалдан Авах Ажиллагааны Удирдамжны “бараа ба ажил үйлчилгээ” гэсэн хэсэгт тээвэр, даатгал, угсралт, шалган хүлээж авах, сургалт, эхлэлийн засвар үйлчилгээ зэрэг холбогдох үйлчилгээ багтана. Худалдан Авах Ажиллагааны Удирдамжийн нөхцлүүдийг өрөмдөх, зураглал гаргах, мөн түүнтэй ижилтгэх үйлчилгээнд хэрэглэж болно.

АХБ-ны Худалдан Авах Ажиллагааны Удирдамж нь АХБ-аас олон улсын өрсөлдөөнт тендерт зориулан гаргасан тендерийн зохих стандарт бичиг баримтыг ашиглахыг зээлдэгч нараас шаарддаг юм.

Тендерт оролцогчдыг урьдчилан шалгаруулах, бараа, ажил үйлчилгээг худалдан авахад баримтлах АХБ-ны худалдан авалттай холбоотой стандарт баримт бичгүүд нь олон талт хөгжлийн банкууд болон бусад олон улсын санхүүгийн байгууллагуудаас хамтран боловсруулсан Худалдан Авах Ажиллагааны Мастер баримт бичигт (ХААМБ) тулгуурласан байдаг. Эдгээр баримт бичгүүд нь Худалдан Авах Ажиллагааны Мастер баримт бичгийн бүтэц болон нөхцлүүдийг илэрхийлдэг бөгөөд

Page 4: Ehandbook Project Implementation Mn

4

үүнд АХБ-ны онцлог бүхий өөрчлөх шаардлагатай нөхцлүүд үл хамаарна. Тендерийн эдгээр стандарт бичиг баримтууд нь ямар нэгэн тайлбар, эсвэл жишээ зэргийг агуулдаггүй учраас тэдгээрийг тун бага өөрчлөлттэйгээр хэрэглэх боломжтой юм. Баримт бүрийг нарийвчилсан тайлбар болон зөвлөмж бүхий хэрэглэгчийн заавар дагалдана.

2.5 Зөвлөх Үйлчилгээ Авах Удирдамж

АХБ болон түүний Зээлдэгч нараас Зөвлөхүүдийг Ажиллуулах Удирдамж нь АХБ-ны зээл, АХБ-ны буцалтгүй тусламж, эсвэл АХБ-ны захиран зарцуулах сангаас бүрэн эсвэл хэсэгчилсэн санхүүжилттэй зээл болон ТТ-ны төсөлд шаардлагатай зөвлөхүүдийг сонгох, гэрээлэх болон мониторинг хийх АХБ-ны бодлого ба дэг журмыг тодорхойлно.

Зөвлөхүүдийг Ажиллуулах Удирдамж нь АХБ-ны холбогдох бодлого болон дэг журмын байдлыг агуулдаг бөгөөд дараагийн тодруулгуудад АХБ-ны төслийг удирдах зааврууд (ТУЗ) болон/эсвэл санал авах хүсэлтүүд (САХ) багтдаг юм. Зөвлөхүүдийг Ажиллуулах Удирдамжийн хувьд “зөвлөх” гэсэн ойлголт нь өргөн хүрээнд төрөл бүрийн хувийн болон төрийн байгууллага, хувь хүмүүсийг багтаадаг юм. Үүнд олон улсын болон үндэсний зөвлөх компаниуд, инженерийн компаниуд, барилгын компаниуд, удирдлагын компаниуд, худалдан авалтын агентлагууд, хяналтын байгууллагууд, аудиторууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон бусад олон улсын байгууллагууд, их дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд, засгийн газрын агентлагууд, төрийн бус байгууллагууд (ТББ) орно. Бодлогын зөвлөгөө өгөх; институцийн өөрчлөлт шинэчлэлт; удирдлага; инженерийн үйлчилгээ; барилгын ажлын хяналт; санхүүгийн үйлчилгээ; худалдан авах үйлчилгээ; нийгмийн ба байгаль орчны судалгаа; АХБ эсвэл түүний зээлдэгчдийн чадавхийг эдгээр салбаруудад нэмэгдүүлэх үүднээс төслийг тодорхойлох, бэлтгэх, хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээний төрөл бүрийн үйл ажиллагаанд туслалцаа авах зорилгоор АХБ эсвэл түүний зээлдэгчид эдгээр байгууллагуудыг зөвлөхийн үүрэгтэйгээр ашигладаг юм.

Зөвлөхүүдийг Ажиллуулах Удирдамж нь зөвлөхүүдийг үр дүнтэй ажиллуулахад гарын авлага болдог бөгөөд АХБ оролцоо бүхий төслүүдэд хамрагдсан байгууллагуудыг мэргэжилтнүүдийн баг, сургагчид, зөвлөхүүдээр хангадаг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудыг ашиглахыг тусгайлан анхаардаг юм. Зөвлөхүүдийг Ажиллуулах Удирдамж нь АХБ-ны зээлдэгчдэд шаардлагатай байгаа зөвлөх компани болон хувь хүмүүсийг сонгох, хөлслөх болон удирдах явцыг хялбаршуулах, жигдрүүлэх зорилготой болно.

2.6 Зээлийн Хөрөнгө Зарцуулалтын Гарын авлага

Зээлийн Хөрөнгө Зарцуулалтын Гарын авлага-д АХБ-ны зээлийг зарцуулах бодлого болон журам багтсан байна. Энэ нь зээлдэгчид болон тэдгээрийн ГБ/ХБ-д зээлийн данснаас зээлийн орлогыг тавж олгох үйл ажиллагааг голчлон зааж өгөх юм. АХБ-ны ердийн хөрөнгийн нөөц (ЕХН), тусгай сангийн нөөц (ТСН) болон буцалтгүй тусламжаас (үүнд АХБ-ны бусад байгууллагуудтай хамтарсан санхүүжилттэй төслүүд орно) бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар санхүүжигдэх бараа, үйлчилгээг худалдан авах зориулалттай зээлийн орлогыг зарцуулахад эдгээр бодлого болон журмыг баримтална.

2.7 Зээлийн Санхүүгийн Мэдээллийн Систем

Зээлийн Санхүүгийн Мэдээллийн Системийн (ЗСМС) тайлан болон бусад мэдээллийг ЗСМС-ийн вэб-с онлайн хэлбэрээр үзэх боломжтой:

LFIS – Зээлийн Санхүүгийн Мэдээллийн Систем

Түүнчлэн Зарцуулалтын Тайланг Зээлийн Хөрөнгө Зарцуулалтын Гарын авлага -с авч танилцна уу.

Page 5: Ehandbook Project Implementation Mn

5

2.8. Санхүүгийн Удирдлага

Төслийн Санхүүгийн Удирдлага ба Шинжилгээ нь АХБ-ны санхүүжилттэй хөрөнгө оруулалтын төслүүдэд холбогдох АХБ-ны бодлого, журам болон санхүүгийн удирдлагыг зохицуулах хандлагыг тайлбарласан удирдамжийг агуулна. Бусад олон талт хөгжлийн банкуудын практик үйл ажиллагаатай уялдсан орчин үеийн бизнесийн үйл явц болон санхүүгийн удирдлага ба санхүүгийн шинжилгээний арга ажиллагааг энэхүү удирдамжинд багтаасан болно. Энэ удирдамж нь АХБ-ны удирдлага, ажилтнууд болон зээлдэгчдэд төслийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн удирдлага ба санхүүгийн шинжилгээний стандартыг нэвтрүүлэх ойлгомжтой, тодорхой болон ил тод хэлбэрийн чиглэлийг өгдөг юм.

Удирдамжийн зорилго нь АХБ-ны багцын чанарыг дараах замаар сайжруулахад оршино. Үүнд:

төслийг хэрэгжүүлэх явцад ашиглах төслийн санхүүгийн шинжилгээ ба санхүүгийн удирдлагын норм хэмжээг тогтоох;

АХБ-аас олгож буй санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах үүргийг хүлээсэн зээлдэгч талын төслийн нэгжүүд, ГБ/ХБ-д, бусад байгууллагууд болон төсөлд тавих санхүүгийн удирдлагын шаардлагуудыг тодорхойлох;

төслийг амжилттай хэрэгжүүлэх болон үргэлжилж буй үйл ажиллагааг тэтгэх зорилгоор АХБ-ны төсөл болон институцийн санхүүгийн гүйцэтгэлийн шаардлагуудыг зээлдэгчдэд тайлбарлах;

АХБ-ны ажилтнууд болон зээлдэгчдэд зориулсан удирдамж, заавар болон сургалтыг санхүүгийн удирдлагын мэдлэгээр хангах;

АХБ-ны төслийн санхүүгийн удирдлагын шаардлагуудтай танилцах боломжийг сонирхогч бүх талуудад олгох зэрэг орно.

2.9 Үйл ажиллагааны Заавар

Үйл ажиллагааны Зааварт АХБ-ны үйл ажиллагааны дараах бодлогыг тусгасан байна. Үүнд:

“Банкны Бодлогууд” (ББ), эдгээр нь Азийн Хөгжлийн Банкыг Үүсгэн Байгуулсан Гэрээ (Дүрэм), Азийн Хөгжлийн Сангийн Дүрэм, Ердийн болон Тусгай Үйл ажиллагааны Дүрэм болон Захирлуудын Зөвлөлөөс баталсан үйл ажиллагааны бодлогууд зэргээс урган гарсан товч бөгөөд тодорхой тайлангуудыг багтаана;

"Үйл ажиллагааны Горим” нь (ҮГ) горимд тавих шаардлагууд бүхий жагсаалт болон бодлогыг хэрэгжүүлэх заавраас бүрдэнэ.

Хавсралт 3: АХБ-ны Үйл ажиллагааны Зааврын Индекс, үүнд Үйл ажиллагааны Зааврын хэсэг, бүлгүүдийг жагсаасан болно.

2.10 Жендер ба Хөгжлийн Бодлого

АХБ-ны Жендер ба Хөгжлийн Бодлого нь жендерийн эрх тэгш байдлыг дэмжсэн чиг хандлагыг гол стратеги гэж үзэн үйл ажиллагаандаа ашиглах юм. Макро эдийн засгийн болон салбарын ажил, зээл олгох болон техникийн туслалцааны үйл ажиллагаа (ТТ) зэргийг багтаасан АХБ-ны бүхий л үйл ажиллагаанд жендерийн бодлогыг анхаарч хэрэгжүүлэх болно. АХБ-ны бодлогын гол хэсгүүдэд жендерийн мэдрэмж, жендерийн шинжилгээ, жендерийн төлөвлөлт, зонхилох чиг хандлага болон хэлэлцэх асуудлыг тогтоох зэрэг орно.

2.11 Хүрээлэн буй Орчны Бодлого

АХБ-ны Хүрээлэн буй Орчны Бодлого нь АХБ-ны хүрээлэн буй орчинд үнэлгээ өгөх үйл явцыг анхаарахыг шаарддаг хэд хэдэн хэсгүүдийг онцолдог юм. Энэ нь дараах ажлыг гүйцэтгэх хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлнэ. Үүнд улс орны түвшин дэх хөтөлбөржүүлэх ажлын хүрээнд

Page 6: Ehandbook Project Implementation Mn

6

хүрээлэн буй орчны үнэлгээг улам чанартай хийх, хүрээлэн буй орчны үнэлгээг хийхдээ бүтэц, бүрэлдэхүүний нэгдмэл байдлыг улам сайн хангах, төсөл хэрэгжүүлэх явцад мониторинг болон хүрээлэн буй орчны шаардлагуудыг биелүүлэх ажлыг түлхүү анхаарах, эцэст нь хүрээлэн буй орчны үнэлгээг нэг удаагийн ажил, арга хэмжээ биш харин байнга үргэлжлэх үйл явц гэж үзэх зэрэг орно.

2.12 Уугуул Иргэдийн Бодлого

Нийгмийн олонхи буюу зонхилох хэсгээс нийгэм эсвэл соёлын байдлаараа ялгагдаж байгаа хүмүүсийг уугуул ард иргэд гэж үзэх бөгөөд хөгжлийн үйл явц нь эдгээр хүмүүст сөрөг байдлаар нөлөөлж эмзэг болгодог. Уугуул иргэдийг тодорхойлох ямар ч асуудалд хандахдаа уугуул иргэд болон уугуул байдал нь саад болдоггүй бусад соёл, яс үндэстний цөөнхөөс ялгаж авч үзэх шаардлагатай бөгөөд эмзэг бүлгийн хүмүүсийг өргөн хүрээнд хамгаалах асуудал нь АХБ-ны бусад бодлого болон үйл ажиллагаагаар зохицуулагдана.

2.13 Шилжин Суурьшуулах Гарын авлага

Шилжин Суурьшуулах Гарын авлага: Шилдэг Арга Ажиллагааны Удирдамж-ийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдэд шилжин суурьшуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий АХБ-ны ажилтнууд, ГБ ба ХБ-д зориулан боловсруулсан юм. Шилжин Суурьшуулах Гарын авлага нь сайн дурын бус шилжин суурьшилтын талаархи АХБ-ны бодлогыг дэлгэрүүлэн таниулах зориулалтаар хийгдсэн бөгөөд АХБ-ны төслийн мөчлөгийн хүрээнд шилжин суурьшуулах үйл явц болон үйл ажиллагааны шаардлагуудыг тайлбарласан болно.

Шилжин Суурьшуулах Гарын авлага: Шилдэг Арга Ажиллагааны Удирдамжийн Хураангуй нь Шилжин Суурьшуулах Гарын авлага: Шилдэг Арга Ажиллагааны Удирдамжийг дэлгэрүүлэн таниулах учиртай юм. Хураангуй нь гарын авлагатай адил бүтэцтэй байх бөгөөд шилжин суурьшуулахтай холбоотой түгээмэл хэрэглэгддэг нэр томъёоны тайлбар болон төслийн мөчлөг, үйл ажиллагааны гол асуудлуудыг тусгасан шилжин суурьшуулах төлөвлөгөө, асуудлууд ба ажлын жагсаалтын гол элементүүдийг багтаасан болно.

2.14 Нийгмийн Шинжилгээ хийх Гарын авлага

Нийгмийн шинжилгээ хийх Гарын авлага нь төслүүдэд нийгмийн хэмжүүрийг нэвтрүүлэх зорилгоор төсөл эсвэл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамрагдсан АХБ-ны ажилтнууд, хэрэглэгч орны албаны хүмүүс, зөвлөхүүд болон бусад талуудад нарийвчилсан зөвлөгөө өгөх юм.

2.15 Авилгын эсрэг Бодлого

АХБ-ны Авилгын эсрэг Бодлого–ын зорилго нь (1998 оны 7 дугаар сард батлагдсан) бүс нутгийн засгийн газрууд болон эдийн засгийг авилгын дарамтаас салгаж ангижруулахад оршино. Бодлого нь дараах гурван зорилттой, үүнд:

өрсөлдөөнт зах зээл ба төрийн захиргааны үр бүтээлтэй үйл ажиллагааг дэмжих, авилгын эсрэг ил тод хүчин чармайлтыг дэмжих, АХБ-ны төсөл болон АХБ-ны ажиллагсад ёс зүйн дээд зэргийн стандартыг мөрдөх нөхцлийг

бүрдүүлнэ.

2.16 Олон нийттэй Харьцах Бодлого

АХБ-ны олон нийттэй харьцах бодлого нь АХБ-ыг илүү үр ашигтай харилцах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлж өгнө. Энэ бодлого нь АХБ-аас гарах эсвэл гаргах шаардлагатай баримт бичгүүдийг нээлттэй байлгах нөхцлийг тогтоодог болно. Төслийн мөчлөл-ийн явцад ердийн

Page 7: Ehandbook Project Implementation Mn

7

байдлаар боловсруулж гаргадаг төсөлтэй холбоотой бүх баримт бичгүүдийг АХБ-ны вэб хуудсанд байршуулах шаардлагыг тавьдаг болно.

3. Төслийн Үе шатууд

3.1 Төслийн Мөчлөл

Дараах схем дээр АХБ-ны төслийн мөчлөл-ийн үе шатуудыг үзүүлсэн байна. Эндээс улс орны хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээс эхлэн төслийн гүйцэтгэл болон үнэлгээ хүртэлх бүх үе шатуудыг харж болно.

3.2 Төслийн Төлөвлөлт

Төслийн төлөвлөлт нь төслийн мөчлөгийн эхний үе шат болох төсөл бэлтгэх болон үнэлгээ өгөх ажлаас эхэлнэ. Гэвч төсөл батлагдахаас өмнөх үеийн төлөвлөлт нь ерөнхий утгатай ба туршилтын шинж чанартай байдаг бөгөөд төслийн менежер нь төсөл батлагдсаны дараа аль болох богино хугацаанд илүү нарийвчилсан, шинэчлэгдсэн төлөвлөгөөг бэлтгэх ба энэ нь илүү дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байдаг. Хэрэгжүүлэх үе шатанд зориулан тодорхой арга хэмжээнүүдийг зааж өгөх бөгөөд ажлын хуваарь болон орлого, өртөг зардлын тооцоо, ажиллагсад авах ба төслийн бусад хэсгүүдтэй холбоотой хариуцлагын хуваарилалтанд өөрчлөлт орж болно.

Төсөл амжилтгүй болох нэг гол шалтгаан бол төлөвлөлтийг зохих ёсоор нь

хийгээгүйн уршиг юм

Төслийг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр нь нарийвчилсан төлөвлөлт юм. Төслийн зорилго болон зорилтуудад суурилсан нарийвчилсан төлөвлөлт нь стратеги ба ажлын төлөвлөгөө, төслийн зохион байгуулалт ба боловсон хүчин, хуваарь ба төсөв, удирдлагын хяналтын тогтолцоо, санхүүгийн төлөвлөгөө, үнэлгээний аргууд, ажлын зөвшөөрөл олгох журам болон үйл ажиллагааг хослуулах ба уялдуулах зэрэг ажлыг хамарна. Нарийвчилсан төлөвлөлтөнд оролцсон төслийн менежер нь АХБ-тай нягт хамтран ажиллах бөгөөд шаардлагатай бол зөвлөхүүдийн үйлчилгээг ч

Page 8: Ehandbook Project Implementation Mn

8

авах эрхтэй. Нарийвчилсан төлөвлөлтийн алдаанууд нь төслийн өртөг зардал, хэрэгжүүлэх хуваарь болон техникийн гүйцэтгэлд тун тааламжгүй нөлөө үзүүлэх боломжтой.

3.3 Төслийг Эхлүүлэх ба Ажлын Хуваарь гаргах

Төслийн төлөвлөлт нь ажлын даалгавар ба үйл ажиллагааг тайлбарласан, даалгаврыг хэрхэн биелүүлэх, удирдахыг заасан, төслийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлсон ажлын төлөвлөгөөг бэлтгэх зэрэг үйл ажиллагааг багтаасан байна. Төсөл хэрэгжих хугацаа урт удаан, илүү хэцүү, ярвигтай байх тусам түүнийг эхлүүлэх, ажлын хуваарь гаргахад илүү цаг хугацаа зарцуулагдах болно. Ажлын хуваарь гаргахын гол зорилго нь төслийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг тогтоосон тодорхой хугацаанд хэрэгжүүлэх, удирдах боломжтой ажлын даалгавар, арга хэмжээнд хуваахад оршино.

Зохих ёсоор нь хийгдсэн ажлын хуваарь нь төслийн менежерийн хувьд

төслийн ахиц дэвшилд мониторинг хийх, төсөлд хяналт тавихад ашиглах жишиг болох юм

Төслийн ажил болон нөөцийн хуваарийг хийхэд шийдвэрлэх замын анализ (critical path analysis), программ хангамжийн хэрэгслүүдийг ашиглах талаар энэхүү ц-Гарын авлагын бүлэг 4-т яригдах болно.

3.4 Төслийг Удирдах ба Мониторинг хийх

Төслийг удирдах болон мониторинг хийх гэдэгт төслийг хэрэгжүүлэх явцад даалгавар бүрийг хянах, бодит хугацаа, өртөг зардал, нөөцийн шаардлагуудыг төсөл эхлэх үеийн тооцоотой харьцуулж үзэх тасралтгүй үргэлжлэх үйл явц хамаарна. Хэрэгжиж дууссан даалгавар бүр нь техникийн, үйл ажиллагааны, зохицуулалтын болон/эсвэл санхүүгийн онцлон заагдсан шаардлагын дагуу зөв зохистой байдлаар хэрэгжсэн эсэхэд төслийн менежер хяналт тавих ёстой. Хэрэв зарим ажлыг хэрэгжүүлэх хугацаа товлосноосоо хэтэрсэн бол бусад холбогдох ажлыг богино хугацаанд хийж цаг хугацааны алдагдлыг нөхөх, эсвэл зөөлрүүлэх бусад арга хэмжээ авах байдлаар төсөл бүхэлдээ цаг хугацаандаа хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.

Төслийн удирдлагын нэг чухал арга бол өртөгийг хянах явдал юм. Төслийн даалгавар бүрийг болон төслийн нийт зардлыг нягт хянах, тухайн өдөр хүртэл гүйцэтгэсэн ажлын бодит зардлыг урьдчилан гаргасан тооцоотой харьцуулах замаар гарч болзошгүй төсвийн хэтрэлтийг аль болох эрт тодорхойлох хэрэгтэй. Иймд төсвийн хэтрэлтийг залруулах эсвэл багасгахад чиглэсэн энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой юм. Өртгийн хяналтын дараах арга хэмжээнүүд байдаг. Үүнд:

Төслийн бараа, үйлчилгээний зардлыг зөвшөөрөх дэг журмыг хэрэгжүүлэх; Ханган нийлүүлэгч газрууд, гэрээт байгууллагууд болон зөвлөхүүдэд тавьж олгох мөнгөний

зарцуулалтыг хянах; Төслийн хувилбарууд болон өөрчлөлтийн дэс дарааллыг хянах; Харилцаа холбоо, тээвэр болон баримт бичиг боловсруулах ажиллагааны хэтэрсэн

зардлыг хянах; Илүү цагаар ажиллуулсны зардал зэргийг хянах.

Төслийг хэрэгжүүлж дуусгахад шаардлагатай өртгийн урьдчилсан тооцоог тогтмол хийж (тухайлбал сараар) төсвийн урдчилсан тооцоотой харьцуулж байх хэрэгтэй. Аливаа томоохон өөрчлөлтийн талаар үйлчлүүлэгч талын төслийн удирдлагад мэдэгдэх шаардлагатай, шаардлагатай бол АХБ-ны төслийн ажилтанд мэдэгдэх хэрэгтэй.

Улирлын эсвэл сарын ажлын явцын тайланг гаргах хэрэгтэй (дэд хэсэг 5.11-ийг үзэх).

Page 9: Ehandbook Project Implementation Mn

9

Биелэгдсэн болон төлөвлөгдөж буй ажлын тайлан нь томоохон бүрэлдэхүүн хэсэг бүрийн тайлбарыг багтаах ёстой. Тухайлбал, нарийвчилсан зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, аюулгүй ажиллагаа ба харуул хамгаалалт болон мониторинг зэрэг үйл ажиллагаа үүнд орно.

Төсөл амжилттай хэрэгжих гол үндэс бол төслийг

ягштал удирдах явдал юм

3.5 Төслийн Чанар ба Эрсдлийг Удирдах

Төслийн чанарын хяналт, чанарын баталгаа болон эрсдлийн удирдлага нь төслийн үлгэр жишээ удирдлагын салшгүй чухал хэсгүүд юм.

Чанарын баталгаа нь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах чанарын түвшинг тодорхойлох бөгөөд энэ түвшинд хүрэхийн тулд үйл ажиллагаа чиглүүлэх шаардлатай юм. Чанарыг баталгажуулах үлгэр жишээ төлөвлөгөө нь төсөлд тавигдах чанарын шаардлагын биелэлтийг хэмжих аргыг мөн тодорхойлж өгнө. Ихэвчлэн, зөвлөхүүдийн ажлын чанарыг баталгаажуулах систем нь дотоодын хараат бус, ижил төстэй байгууллагуудаар шалгуулах, алдаа дутагдал илэрсэн бол залруулах ажлыг хэлнэ. Зөвлөхүүдийн хийсэн зураг төсөл, бүтээлийг гуравдагч талд шилжүүлэхээс өмнө энэхүү хяналтын үйл ажиллагааг яьуулах нь зүйтэй. Алдаа дутагдал үе үе гарах боломжтой бөгөөд чанарыг баталгажуулах үлгэр жишээ систем нь алдааг тухай бүрд нь залруулан үнэн зөв үр дүнд хүрэх нөхцлийг хангадаг юм.

Чанарын хяналт нь чанарыг баталгажуулах системийг хэрэгжүүлэх үйл явц бөгөөд тодорхой хугацаанд үе үе хийгддэг ажил юм. Үүгээр инженерийн болон зураг төслийн ажил нь төсөл эхлэхэд тохирсон чанарын түвшинг хүрсэн эсэхийг тодорхойлдог болно. Чанарын хяналтын төлөвлөгөө нь хяналтыг гүйцэтгэх ижил төстэй ажил гүйцэтгэдэг хүмүүсийн нэрсийг гаргаж хяналт явуулах цаг хугацаа болон давтамжийн хуваарийг тогтоож өгдөг юм.

Шилдэг зөвлөх байгууллагууд “чанарын бүрэн удирдлага” (ЧБУ) системийг ашигладаг бөгөөд чанарын баталгаа болон чанарын хяналтын ажлуудыг чанар сайжруулах хөтөлбөртэй уялдуулан нэгтгэж зөвлөх үйлчилгээний төслүүдийн чанарыг тасралтгүй сайжруулдаг байна. Энэ онол нь аливаа асуудлын үндсэн шалтгааныг тогтмол судлан шинжлэх, алдаа дутагдал дахин гарахаас урлчилан сэргийлэх системтэй шийдлийг олох замаар гаргасан алдаанаасаа суралцах нэг ёсны мөчлөг юм.

Эрсдлийн удирдлага нь төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой, мэдэгдэж буй бүх эрсдлийг тогтоох, үнэлэх болон зөөлрүүлэх үйл явц юм. Төслийн эрсдлүүд нь дараах асуудлыг хамардаг:

гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлага; техникийн бүрэлдэхүүн хэсэг ба стандартууд; ажиллагсад, үйлдвэр болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдал; санхүүгийн урамшуулал эсвэл торгуулиуд.

Тогтоогдсон эрсдлийг удирдах ёстой. Тэгснээр:

тогтоогдсон эрсдэл нь жинхэнэ асуудал болохыг урдчилан харж чадна, мөн асуудал үүсвэл түүний сөрөг нөлөөллийг багасгах талаар арга хэмжээ авч чадна.

Асуудал гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө буюу ухрах арга хэмжээг урьдчилан боловсруулсан байх ёстой бөгөөд төсөл хэрэгжүүлэх явцад асуудал үүсвэл сөрөг үр нөлөөг багасгахад чиглэсэн, алдааг засч залруулах арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой болно.

Page 10: Ehandbook Project Implementation Mn

10

4. Төслийн ажлын Хуваарь гаргах ба Нөөцийг Төлөвлөх

4.1 Төслийн Удирдлагын Программ

Төслийн удирдлагын хуваарийг гаргахад ашигладаг “Microsoft Project” эсвэл “Openproj” гэдэг үнэгүй программын тусламтайгаар ажлын төлөвлөгөөгөө боловсруулж тогтмол шинэчлэх шаардлагатай юм. “Openproj” нь төслийн удирдлагын суурь зарчим дээр тулгуурласан бүртгэх, төлөвлөх, хянах болон төслийг бүхэлд нь удирдах автоматжуулсан систем юм. Төслийн хэрэгжилтийг тодорхой ажлуудад хувааж, гүйцэтгэх цаг хугацаа, шаардагдах эх үүсвэрийг тогтоодог. “Gantt” ба “PERT” бүдүүвч зургийг ашиглан төсөөлөл гаргах нь төслийг төлөвлөх бэлтгэл ажилд “шийдвэрлэх зам”-ын анализ (critical path analysis) хийх боломжийг олгоно. Төслийн төлөвлөлтийн программ нь төслийн эрх зүйн байдлыг тодорхойлох, дуусах цаг хугацааг ойролцоогоор тогтоох болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлыг (саад бэрхшээл зэргийг) тодорхойлох зэрэг ГБ-ын хийх ажлыг гүйцэтгэдэг юм.

4.2 Шийдвэрлэх замын аргачлал (critical path method)

Шийдвэрлэх замын аргачлал (ШЗА) нь компьютержсэн төслийн удирдлагын багцуудын дийлэнхэд нь аиглагддаг төслийн ажлын хуваарийг гаргах үндсэн арга техник юм. ШЗА нь дараах хоёр чухал асуудал дээр төвлөрдөг болно. Үүнд:

Ажил тус бүрийн хоорондын уялдаа холбоо болон хамаарлыг тодруулах, Төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад чухал нөлөө үзүүлэх ажил эсвэл үйл

ажиллагааг (шийдвэрлэх замыг) тодорхойлох.

ШЗА-ын дагуу ажлын төлөвлөгөө боловсруулахад дараах үндсэн таван алхамыг гүйцэтгэнэ:

1. ажлын товч тодорхойлолт, бүрэлдэхүүн хэсгүүд болон ажлын задаргаа ба бүтцийг боловсруулах;

2. ажил тус бүрийн үргэлжлэх хугацааг тодорхойлох; 3. ажил хоорондын уялдаа холбоог тогтоох; 4. сүлжээний бүдүүвч зургийг гаргаж ШЗА-ын дагуу ажлын хуваарийг хийх (сонгосон

программ хангамжийг ашиглах); 5. шийдвэрлэх замыг олж тогтоох.

Дараах хүснэгт ШЗА-ын алхамуудыг тайлбарлана. Үүнд:

Алхам 1 Ажлын Тодорхойлолт. Тодорхойлолт нь ажлын төлөвлөгөөний үндэс суурь болох бөгөөд төслийн ажлын цар хүрээг үнэн зөв тусгасан байх ёстой. Хийгдэх ёстой ажлууд, гүйцэтгэх арга хэмжээнүүд, хүлээгдэж буй үр дүнг тодорхойлсон байх шаардлагатай. Гүйцэтгэх ажлын бүрэлдэхүүн хэсэг бүр нь өөрийн онцлогтой, хэмжиж болохуйц, хэрэгжихүйц, бодит ба цаг хугацаатай (Specific, Measurable, Achievable, Realistic, and Time-defined буюу "SMART") байна. Төслийн менежерт эдгээр мэдээлэл заавал байх шаардлагатай, ингэснээр болзошгүй бэрхшээлийг урьдчилан тооцоолж засч залруулах арга хэмжээг нэн даруй авах боломжтой болно. Хэрэв үйл ажиллагааг дуусгахад шаардлагатай эдгээр алхамуудыг тусад нь төлөвлөөгүй бол засч залруулах арга хэмжээ авахад дэндүү оройтсон эсвэл эдгээр арга хэмжээ нь өндөр өртөгтэй байх эсвэл үр дүн багатай байх тохиолдолд төслийн ажил удааширч мэдэх юм.

Алхам 2 Ажил Үргэлжлэх Хугацаа. Гүйцэтгэх ажлуудын цар хүрээ, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн олдоц зэргийг үндэслэн ажил тус бүрийн үргэлжлэх хугацааг ойролцоогоор тогтооно. Хугацааг ажлын өдөр, хуанлийн өдөр, долоо хоног эсвэл сараар

Page 11: Ehandbook Project Implementation Mn

11

илэрхийлнэ. Төсөл эхлэх өдрийг эхний ажлын эхлэх хугацаа гэж тооцно. Программ нь төсөл үргэлжлэх хугацаан дээр үндэслэн төсөл эхлэх болон дуусах өдрийг автоматаар тооцож гаргана. Гэхдээ үндсэн үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй онцгой өдрүүдийг мөн тодорхойлсон байх ёстой (жишээлбэл, “ажил F456-ыг эх үүсвэрийн олдоцоос хамаарч 4 дүгээр сарын 1-ээс өмнө эхлэх боломжгүй").

Алхам 3 Ажил Хоорондын Уялдаа Холбоо.

Ажил хоорондын уялдаа холбоог харуулсан бүдүүвч зураг нь (эсвэл сүлжээний өмнөх бүдүүвч зураг) дараах дөрвөн онцлог бүхий уялдаа холбооны аль нэгийг ашиглан ажил хоорондын уялдаа холбоог тогтооно. Үүнд:

Дуусах-эхлэх: А ажлыг В ажил эхлэхээс өмнө дуусгах ёстой (энэ бол хамгийн түгээмэл холбоос).

Дуусах-дуусах: В ажлыг С ажлыг дуусгахаас өмнө дуусгах ёстой. Эхлэх-дуусах: В ажлыг D ажлыг дуусгахаас өмнө эхлүүлэх ёстой. Эхлэх-эхлэх: D ажлыг C ажлыг эхлэхээс өмнө эхлүүлэх ёстой.

Энэ уялдаа холбоонд цаг хугацааны завсар гарч болзошгүй, энэ нь өмнөх ажлын гүйцэтгэлээс хамаарах дараагийн ажил эхлэх хүртэл шаардагдах хугацаа байж болно.

Алхам 4 Сүлжээний Бүдүүвч Зураг: Ажил хоорондын бүх уялдаа холбоо болон үргэлжлэх хугацааг нэгэнт тогтоосны дараа программ хангамж нь бүх ажлуудыг сүлжээний ганцхан диаграмаар харуулна. Ажил хоорондын уялдаа холбоог харуулсан бүдүүвч зураг нь (эсвэл сүлжээний өмнөх бүдүүвч зураг) ажлын дараалал болон тэдгээрийн бусад бүх ажилд холбогдох хамаарлыг график хэлбэрээр үзүүлэх болно. Үүнийг дараах жишээнээс харах боломжтой.

Page 12: Ehandbook Project Implementation Mn

12

Алхам 5 Шийдвэрлэх зам (Critical path). Сүлжээний диаграмыг шалгаж, түүнийг ашиглах боломжтой юм байна гэж баталгаажуулсны дараа чухал ач холбогдол бүхий ажлуудыг тодорхойлж болно. Шийдвэрлэх зам бол ач холбогдол бүхий ажлын дэс дараалал эсвэл шатлал бөгөөд энэ нь төслийг хамгийн боломжит богино хугацаанд хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгдөг юм. Цаг хугацааны хувьд хойшлох (эсвэл эрт эхлэх) нь дуусгах хугацаанд шууд нөлөөлнө.

Шийдвэрлэх замын аль нэг шатанд хамаарахгүй ажлууд нь “хөвөгч хугацаатай” байна. Энэ бол ач холбогдолгүй ажлуудыг ач холбогдолтой болтол өнгөрөх хугацаа бөгөөд улмаар төслийн гүйцэтгэлд нөлөөлнө.

Олон ажлаас бүрдсэн, ярвигтай төслүүдийн хувьд бол шийдвэрлэх замын шатуудыг хүснэгт тайлангаас тодорхойлж болно. Хүснэгт бүхий үр дүнг гаргахад ШЗА-ын дараах стандарт нэр томьёог ашигладаг. Үүнд:

Үргэлжлэх хугацаа: Үйл ажиллагааг дуусгахад шаардагдах хугацаа. Эрт эхлэх: Ажлыг эхлүүлж болох хамгийн эрт хугацаа. Эрт дуусах: Ажлыг дуусгаж болох хамгийн наад хугацаа (энэ нь хамгийн эрт

эхлэх хугацаан дээр үргэлжлэх хугацааг нэмэхтэй тэнцэнэ). Чөлөөт хөвөлт: Бусад ажлын эхлэх, дуусахад үл нөлөөлөх тухайн ажлыг

хойшлуулж болох хугацаа. Оройтож эхлэх: Төсөл дуусах хугацаанд бүхэлд нь үл нөлөөлөх тухайн ажлыг

эхлүүлэх сүүлийн хугацаа (энэ нь эрт эхлэх хугацаан дээр чөлөөт хөвөлтийг нэмэхтэй тэнцэнэ).

Оройтож дуусгах: Төсөл дуусах хугацаанд бүхэлд нь үл нөлөөлөх тухайн ажлыг дуусгах сүүлийн хугацаа (энэ нь оройтож эхлэх хугацаа дээр үргэлжлэх хугацааг нэмэх, эсвэл эрт дуусах хугацаан дээр чөлөөт хөвөлтийг нэмэхтэй тэнцэнэ).

Нийт хөвөлт: Төсөл дуусах хугацаанд бүхэлд нь үл нөлөөлөх тухайн ажлыг

Page 13: Ehandbook Project Implementation Mn

13

хойшлуулж болох хугацаа.

Зээлийн гэрээний огноо нь төслийн ажлын төлөвлөгөөнд туссан бүх үйл ажиллагаанд хамаарахуйц чухал огноо юм. Төсөл хэрэгжүүлэх хуваарийг эцэслэх үйл ажиллагаа АХБ төслийг баталсны дараа эхэлнэ, гэхдээ хамгийн эцсийн хугацаа нь зээлийн гэрээг үзэглэсэн огноо байна.

Үлгэр жишээ ажлын төлөвлөгөө нь дараах шинж чанартай байна. Үүнд:

Уян хатан: Ажлын даалгавар, түүний хүрээ, үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх нь төслийн хэрэгжилтэнд тохиолдож болох бодит үзэгдэл юм; уян хатан ажлын төлөвлөгөө нь эдгээр өөрчлөлтийг оруулах тооцоотой байх ёстой.

Ойлгомжтой: Ажлын төлөвлөгөө нь төслийн багийн гишүүдэд ойлгоход дөхөм байх ёстой. Тодорхой: Ажил хоорондын уялдаа холбоо нь нэн тодорхой байх ёстой бөгөөд хэт

ярвигтай байх ёсгүй; "KISS" зарчмыг баримтлах ("Кeep It Short and Simple" буюу "товч бөгөөд энгийн байлгах").

Бодит: Ажлын төлөвлөгөө нь эх үүсвэр болон аргачлалын хувьд хэрэгжүүлэх боломжтой ба бодит байх ёстой.

Ажлын төлөвлөгөө нь аливаа бэрхшээл гарах тохиолдлыг бодолцсон байх ёстой. Ажил гүйцэтгэх явцад янз бүрийн шалтгаанаар (хугацаандаа багтахгүй байх, хүний хүчин зүйлийн алдаа, чанарын асуудлууд, тоног төхөөрөмжийн алдаа, цаг агаар болон ажиллагсдын асуудал г.м.) хүндрэлтэй байдлууд үүсч болзошгүй бөгөөд эдгээр нь ихэвчлэн төслийн менежерийн хяналтаас гадуур байдаг. Үлгэр жишээ ажлын төлөвлөгөө нь хүнд байдлаас гарахад шаардагдах хугацааг тооцсон байх ёстой.

Ажлын төлөвлөгөөг хянах, шалгах болон батлах боломжтой байх ёстой бөгөөд эдгээр үе шатууд нь хоорондоо зохих хэмжээний зайтай байх шаардлагатай.

Бэрхшээлийг урьдчилан харж чадвал үр дагаварыг нь засч залруулахад

хялбар байх болно

5. Төслийн Хэрэгжилт

5.1 Зээл Хүчин Төгөлдөр болох

Зээл батлагдсан даруйд төслийн зардалд шаардагдах хөрөнгийг зээлийн эх үүсвэрээс шууд авч чадахгүй байж мэднэ. Иймд төсөл “хүчин төгөлдөр болох” хүртэл нь хүлээх шаардлагатай юм. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь (заавал ГБ байх шаардлагагүй) тодорхой заасан хугацааны хүрээнд зээлийн хүчин төгөлдөр болох нөхцлийг хангах ёстой. Хэрэв зээлдэгч нь заасан хугацаанд эдгээр нөхцлийг хангаагүй бол АХБ нь хугацааг хойшлуулж болно (эсвэл зээлийг хүчингүй болгоно).

Зээл хүчин төгөлдөр болох тухай АХБ-ны журмуудыг дараах баримт бичигт тусгасан байна.

Үйл ажиллагааны Гарын авлага—Зээлийг Хүчин Төгөлдөр болгох тухай Банкны Бодлого (ББ)

Зээлийг хүчин төгөлдөр болгох Нөхцөл ба Тунхаглал

Page 14: Ehandbook Project Implementation Mn

14

5.2 Зөвлөхүүдийг Ажилд авах

Зөвлөхүүдийг ажилд авах болон оролцуулах үйл явцад дараах нийтлэг дараалал байдаг. Үүнд:

Сонирхол илэрхийлэх урилга (Зөвлөх Үйлчилгээ Авах Зарлал). Сонирхол илэрхийлсэн зөвлөхүүдийн нэрсийн урт жагсаалтыг гаргах. Зөвлөхүүдийн нэрсийн богино жагсаалт гаргах. Ажил, үүргийн хуваарь, шаардлагыг эцэслэн боловсруулах. Санал ирүүлэх хүсэлт гаргах. Техникийн саналд үнэлгээ өгөх. Санхүүгийн саналд үнэлгээ өгөх. Зөвлөх үйлчилгээний гэрээг хэлэлцэн байгуулах, гарын үсэг зурах. Ажил эхлүүлэх мэдэгдлийг өгөх. Сонгогдоогүй зөвлөхүүдэд мэдэгдэх.

Зөвлөх Үйлчилгээний Үйл ажиллагааны Заавар-т АХБ болон түүний зээлдэгчид зөвлөх үйлчилгээ авах болон ашиглахад чиглэсэн бодлого, арга ажиллагаа болон журмыг тусгасан бөгөөд зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа үйл ажиллагаа, зөвлөхүүдийн төрөл ба чиглэл, тэдгээрийн үйлчилгээг хэзээ ашиглах, зөвлөхүүдийг сонгон шалгаруулах арга болон зөвлөх үйлчилгээг удирдан зохицуулах журам зэрэг орсон байна.

Зөвлөх компанийг авч ажиллуулах дараах зааврууд байна. Үүнд:

ТТ-ны төслийн ажилд, зээл/буцалтгүй тусламжийн төслийн ажилд.

Зөвлөх хувь хүмүүсийг авч ажиллуулах дараах зааврууд байна. Үүнд:

ТТ-ны төслийн ажилд, зээл/буцалтгүй тусламжийн төслийн ажилд.

Зөвлөх Үйлчилгээний Баримт бичиг–ийг мөн харна уу.

5.3 Худалдан Авалтын Төлөвлөгөө

АХБ-ны Худалдан Авах Ажиллагааны Удирдамж болон АХБ ба түүний Зээлдэгчид Зөвлөх Үйлчилгээ авах Удирдамж -ийн аль аль нь зээлийн хэлэлцээр эхлэхээс өмнө зээлдэгч нь АХБ-ны хүлээж авахуйц худалдан авалтын төлөвлөгөөг боловсруулсан байх шаардлагыг тавьдаг юм. Худалдан авалтын төлөвлөгөөнд 100.000 ам доллартай тэнцэх эсвэл түүнээс дээш хэмжээний бүх багцыг жагсааж худалдан авах арга болон худалдан авах ажиллагаа эхлэх хугацааг заасан байна. Худалдан авалтын төлөвлөгөө нь дараах асуудлыг тодорхойлсон байна. Үүнд:

төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа, ажил үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээний гэрээ;

санал болгож буй худалдан авалт хийх аргууд, эдгээр нь санхүүгийн гэрээний дагуу зөвшөөрөгдсөн байх ёстой;

АХБ-ны холбогдох журмууд.

Худалдан авалтын төлөвлөгөөнд зөвлөхүүдийг авч ажиллуулах гэрээнүүд орсон байх ёстой. Гэрээний багцууд нь төсөл хэрэгжүүлэх явцад л тодорхой болох бол тийм багцыг ерөнхийд нь урьдчилсан байдлаар гаргаж, улмаар гэрээний багцууд тодорхой болох үед тэдгээрийг баталгаажуулах эсвэл солих шаардлагатай юм.

Page 15: Ehandbook Project Implementation Mn

15

АХБ-ны зээлдэгчид худалдан авалтын төлөвлөгөөг жил бүр шинэчлэх бөгөөд шаардлага гарвал үүнээс илүү давтамжтайгаар ч өөрчлөлт оруулж болно. Зээлдэгч талаас гаргах аливаа хэвлэл, нийтлэлийн зэрэгцээ АХБ нь холбогдох төлөвлөгөө болон түүний дараа дараагийн шинэчилсэн найруулгыгг мөн хэвлэх болно. Худалдан авалтын төлөвлөгөө-г харна уу.

5.4 Худалдан Авах Ажиллагаа

Төсөл хэрэгжүүлэх хугацаанд худалдан авах ажиллагаанд дараах нийтлэг дараалал байдаг. Үүнд:

багцын тендер, урьдчилан шалгаруулалт (ярвигтай эсвэл TURNKEY буюу ашиглалтанд оруулан хүлээлгэн

өгөх хүртэлх бүх ажлыг хариуцах нөхцлөөр байгуулагдаж буй гэрээн дээр), тендерийн бичиг баримтын бэлтгэл, тендерийн дугтуйн нээлт, тендерийн үнэлгээ, гэрээ байгуулах эрхийг гардуулах.

Худалдан Авах Ажиллагааны Баримт бичгүүд болон Тендерийн Үнэлгээ хийх Заавар-ыг үзнэ үү.

Төслийн төрөл болон салбар бүрт тогтсон арга ажиллагаанаас хамааран худалдан авах үйл явц нь дараах ажлыг багтаана. Үүнд: (i) нэг эсвэл олон багцын барааг үйлдвэрлэх ба нийлүүлэх; эсвэл (ii) TURNKEY нөхцлөөр бол гэрээлэгч нь бараа нийлүүлэх, нарийвчилсан зураг төсөл гаргах, барилга угсралт хийх, суурилуулах, турших болон шалган хүлээлгэж өгөх зэрэг бүх ажлыг гүйцэтгэнэ. Үүнд дараах хувилбарууд байж болно:

BOT (“Build, Operate, and Transfer”) —барих, ажиллуулах, шилжүүлэх; BOO (“Build, Own, Operate” буюу барих, өмчлөх, ажиллуулах) эсвэл BOOT (“Build, Own, Operate, and Transfer” буюу барих, өмчлөх, ажиллуулах, шилжүүлэх). BOT нөхцлөөр хувийн хэвшил нь дэд бүтцийн зураг төслийг гаргана, барина; барилга угсралтын ажлыг санхүүжүүлнэ; өмчлөнө, ажиллуулна, хэсэг хугацаанд арчлана, ихэвчлэн өмчлөлийн эрхээ шилжүүлэхээс өмнөх 20-30 жилийн хугацаанд хариуцна. Энэ хугацааг заримдаа "concession" хугацаа гэж нэрлэдэг.

EPC (Engineer, Procure, Construct) — инженерийн ажил, худалдан авах, барих (“зураг төслөө гаргах - барих” эсвэл TURNKEY нөхцөлтэй төстэй).

Төслийн төлбөрүүдийн төрөл нь янз бүр байх бөгөөд дараахыг багтаана:

Тогтмол үнэтэй гэрээг тодорхой үйлчилгээний төлбөрийг тогтмол буюу үл хувьсах үнээр хийхэд хэрэглэнэ. Гэрээлэгч нь үнэ өөрчлөгдөх эрсдлийг өөрөө хариуцна (тухайлбал барааны үнэ, цалинд өөрчлөлт орох, амьжиргааны индекс, ханш өөрчлөгдөх, г.м.).

Тодорхой үйлчилгээнд хамаарах Хувьсах үнэтэй гэрээг үнэ огцом өсөх эсвэл бусад тодорхой шалтгаанаар үйлчилгээний үнэ хэлбэлздэг газрууд дээр хэрэглэнэ. Хувьсах үнийг гэрээнд тусгагдсан тусгай томъёоллоор тооцож гаргана. Хэрэв тогтоосон үнэ хэлбэлзээд байвал үнэ тооцох томъёоллын дагуу гэрээний үнийг өөрчлөнө.

Нэгжийн үнэтэй (“тооны нэхэмжлэл” гэж мөн нэрлэдэг) гэрээт ажлыг “нэгж”-ээр гүйцэтгэх тохиолдолд хэрэглэдэг (тухайлбал 1 куб метр газар ухаж гаргахад төлөх ам доллар). Энэ системийг нийт ажлын хэмжээ нь тодорхой бус томоохон гэрээ байгуулахад ихэвчлэн ашигладаг (тухайлбал зам эсвэл далан барих ажил). Нэгж үнэтэй гэрээнд ГБ-ын ажлын тоон хэмжээг төрөл тус бүрд нь тооцож оруулна; эдгээр тооцоог тендерийн үнэлгээ өгөхөд мөн ашиглана. Барилгын ажлын явцад гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэн зөв гаргахын тулд гэрээг хэрэгжүүлж эхлэнгүүт тохирсон аргуудыг хэрэглэх шаардлагатай; гарсан тоон хэмжээг цаашид гэрээлэгчдэд төлбөр тооцоо хийхэд ашиглах юм.

Page 16: Ehandbook Project Implementation Mn

16

5.5 Барилга ба Угсралтын ажил

Барилга болон угсралтын ажил нь салбар, чиглэлээр нь төрөлжүүлсэн хуваарьт ажлуудаас бүрддэг юм (тухайлбал гео-техникийн, иргэний, механикийн, цахилгааны г.м.). Эдгээр ажлууд нь гол төлөв хоорондоо уялдсан, харилцан хамааралтай байдаг байна (бүлэг 4-ийг үзэх); тухайлбал зарим ажлууд нийлүүлэгдэх гэж буй тоног төхөөрөмж, угсрагдах гэж буй фундамент эсвэл шилжин суурилуулах арга хэмжээнээс хамаарч мэдэх юм. Зарим ажлууд нь гадаад хүчин зүйлээс (тухайлбал цаг агаар) эсвэл гэрээнээс гадуурх гуравдагч талын үйл ажиллагаанаас хамаарч болзошгүй юм (тэсрээгүй зэвсгийг цэргийнхэн зайлуулах г.м.).

5.6 Төсөл Хэрэгжүүлэх Бүтэц

Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд үүрэг хариуцлагын хуваарь болон хариуцлага тооцох зарчим зэргийг тов тодорхой заасан төслийн хяналтын үр ашигтай бүтцэц шаардагдана. Төслийн хяналтын бүтэц нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарах ёстой:

хэмжих системийг байгуулах; хуваарьт ажлын ахиц үр дүн, төсөв, техникийн нөхцлүүдийн биелэлт болон эх үүсвэрийн

шаардлагыг хэмжих; үр дүнг мэдээлэх; хэлбэлзлийн үр дагаварын талаар урьдчилан тооцох; хэлбэлзлийг залруулах арга хэмжээ авах; журмыг тогтмол шинэчлэх; гүйцэтгэлд мониторинг хийх, үнэлгээ өгөх.

ХБ-д өөрийн ажлын тогтолцоог сайн мэддэг бөгөөд харилцаа холбооны үр ашигтай суваг, хэрэгсэлтэй учраас төсөл хэрэгжүүлэх бүтэц нь дотоодын ХБ-ын зохион байгуулалтын бүтцтэй хамтран ажиллах ёстой юм. Төслийн зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд зохистой зохион байгуулалтын бүтцийг бий болгож тухайн ажлыг хийж чадах шилдэг ажиллах үчийг бүрдүүлэх шаардлагатай. Хүчтэй төвлөрсөн хяналт, төслийн онцлог бүхий хэсгүүд дэх ГБ-ын идэвхтэй оролцоо, төсөл хэрэгжүүлэх өндөр туршлагатай зөвлөхийн дэмжлэгтэйгээр төслийн хэрэгжилтийг удирдах хэрэгтэй. Төслийн байгууллага нь дараахыг бүрдүүлж хангах ёстой. Үүнд:

өөрийн үндсэн үйл ажиллагаа болон төслийн үйл ажиллагааг нэгэн зэрэг явуулах, чадварлаг менежерүүдыг төсөл дээр ажиллуулах, ажиллагсдыг уян хатан байдлаар ашиглах, төслийн үндсэн багийг ажиллуулах.

5.7 Төслийн Хамгаалалтын Арга Хэмжээ

Мониторинг ба үнэлгээний үүргийг төсөл эхлэх үед тогтоох шаардлагатай бөгөөд төслийг боловсруулж байх үед тодорхойлсон төслийн хамгаалалтын арга хэмжээний мониторинг болон үнэлгээг тасралтгүй хийх ёстой юм. Мониторинг ба үнэлгээний зорилго, үүрэг хариуцлага нь дараах зүйлд оршино:

эрүүл мэнд, боловсрол, нийтийн аж ахуйн үйлчилгээ зэрэг нийгмийн үйлчилгээгээр хангах болон нийгэм-эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэх боломжийг ГБ-д олгох;

гэрээлэгч нь шилжин суурьшуулах болон хүрээлэн буй орчныг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлж байхыг шаардах;

төслийн сөрөг нөлөөлөлд өртсөн хүмүүсд нийгмийн үйлчилгээг хүргэх; төслийн сөрөг нөлөөлөлд өртсөн хүмүүс нь нөхөн олговор авч байгааг баталгаажуулах; төслийн сөрөг нөлөөлөлд өртсөн хүмүүст нийгмийн үйлчилгээ хүрч байгааг баталгаажуулах.

Page 17: Ehandbook Project Implementation Mn

17

Үйл ажиллагааны Заавар, Бүлэг F—Хамгаалалтын бодлого-ыг үзнэ үү.

5.8 Зээлийн Шаардлагууд

АХБ-ны зээлийн гэрээнд хэд хэдэн стандарт шаардлагууд ордог. Зээлтэй холбоотой болон төсөл хэрэгжүүлэх явцад ГБ хийх шаардлагатай тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд эдгээр шаардлагуудыг оруулдаг юм. Эдгээр шаардлагууд нь төслийн зорилтууд болон заагдсан үр дүнд хүрэх нөхцлийг хангах зорилготой юм. Төслийн баг нь энэ шаардлагууд сайн мэдэх ёстой бөгөөд эдгээр шаардлагуудыг хугацаанд нь үр ашигтай байдлаар биелүүлэхэд нь зээлдэгчдэд туслах ёстой.

Төслийн багийн хяналтаас үл хамааран шаардлагуудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зарим төсөл (гэхдээ бүгд биш) хойшлогдох эсвэл бэрхшээл тулгарч болзошгүй гэдгийг АХБ хүлээн зөвшөөрдөг юм. Энэ тохиолдолд анх тохирсон шаардлагуудыг биелүүлэхийн тулд АХБ болон ГБ хамтран АХБ-ны санаанд нийцэхүйц альтернатив арга замыг тодорхойлж болно.

5.9 Хөрөнгийн Удирдлага

Төслийн өртөг зардлыг хянах гол зорилго нь тохирсон төсвийг хэтрүүлэхгүй байх явдал юм. Төслийн өртөг зардлыг төсөвтэй нь харьцуулж мониторинг хийснээр болзошгүй санхүүгийн асуудлыг эрт илрүүлж, үр нөлөөг нь багасгахад чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломжтой. Өртгийн хяналтыг баталгаажуулах дэг журмыг төсөл хэрэгжүүлж эхлэхэд тодорхойлох ёстой бөгөөд үүнд дэд бүлэг 3.4.-д орсон зардлын хяналт багтана.

Төслийн тоон үзүүлэлтийн үнэн зөв тооцоо болон төсөв, худалдан авалт, хэрэгжилтийн холбогдох зардлын тооцоог хийсэн байх ёстой. Төслийн гүйцэтгэлийн зардлыг төсөв болон төслийн бүрэлдэхүүн хэсгийн жинхэнэ гүйцэтгэлтэй харьцуулан мониторинг хийх хэрэгтэй.

5.10 Гэрээний Өөрчлөлт

Хэрэв ажлын хүрээнд өөрчлөлт орвол тогтмол болон хувьсах үнэтэй гэрээний аль алийн үнэд өөрчлөлт орж болзошгүй. “Гэрээний нөхцлүүд”-эд тодорхойлогдсон албан ёсны журмын дагуу бүх талууд хоорондоо эдгээр өөрчлөлтийг сайтар хэлэлцэн тохирсон байна. Гэрээнд өөрчлөлт орох үед ГБ болон гэрээлэгч (эсвэл зөвлөх эсвэл ханган нийлүүлэгч) нарын хооронд албан ёсоор мөрдөх дэг журмыг голдуу гэрээний нөхцлөөр тогтоодог болно. Эдгээр өөрчлөлтийг хийхдээ дараах асуултанд хариулах хэрэгтэй:

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд энэ өөрчлөлт шаардлагатай юу? Энэ нь хамгийн үр ашигтай, зардал хэмнэсэн шийдэл мөн үү? Энэ өөрчлөлт нь төслийн төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ? Төслийн шийдвэрлэх замд (critical path) энэ нь ямар нөлөө үзүүлэх вэ? Техникийн хувьд ямар үр нөлөө гарах вэ? Төслийн бусад бүрэлдэхүүн хэсэгт ямар үр дагавар гарах вэ? Төслийн үр өгөөж сайжрах уу?

Өөрчлөлтийг аль болох хурдан хийж батлуулах (эсвэл хүчингүй болгох) шаардлагатай; шийдвэрийг цаг хугацаанд нь гаргаагүйгээс үүдэн төслийн хугацаанд бүхэлдээ өөрчлөлт орж болзошгүй (цаашид гомдол гарах шалтгаан байж болзошгүй!). Санал болгож буй өөрчлөлт нь төслийг нэлээд их хэмжээгээр өөрчлөх, эсвэл үнийн дүн нь гэрээнд тусгасан болзошгүй зардлаас хэтэрсэн байвал энэ өөрчлөлтийг хийх зөвшөөрлийг АХБ-аас авах шаардлагатай болно.

Page 18: Ehandbook Project Implementation Mn

18

5.11 Явцыг тайлагнах

Ажлын үр дунгээр улирлын болон сарын ажлын явцын тайланг гаргаж төслийн удирдлага, хяналт шалгалтын арга хэрэгсэл болгон ашиглах хэрэгтэй. Төслийн ажлын явцын тайлан нь АХБ, ГБ, төслийн бусад хариуцлагатай ажилтнуудад төслийн ажлыг хянаж шалгахад нь чухал ач холбогдолтой. Эдгээр тайлан нь товч, тодорхой, нягт нямбай, цаг хугацаандаа хийгдэж байх шаардлагатай.

Явцын тайланг бэлтгэхдээ төслийн хэрэгжилтийн жинхэнэ гүйцэтгэлийг нарийвчилсан төлөвлөлтийг хийж байх үеийн хэтийн тооцоотой харьцуулах хэрэгтэй. Хэрэв жинхэнэ гүйцэтгэл эхний үеийн хүлээгдлээс багагүй зөрөөтэй байгаа бол шалтгааныг нь цаг алдалгүй тогтоосноор залруулах арга хэмжээг аль болох шуурхай авч хэрэгжүүлэх боломжтой болно. Тайланг цаг тухайд нь гаргах, мөн анхны тооцооноос зөрж буй эсэхийг харуулах, бэрхшээлтэй байж болзошгүй хэсгийг тодруулах ёстой. Эдгээр тайлан нь төслийн ашиг орлогыг түүний өртөгтэй харьцуулж, ашиг орлогын урсгал нь анхны тооцоолсон хүлээгдэлтэй хэр нийцэж байгааг үнэлэх арга хэрэгсэл юм.

Явцын тайланд шаардагдах мэдээллийн төрөл зүйл нь төсөл болон салбараас хамаарч өөрчлөгдөх боловч тайланд ихэвчлэн дараах дүгнэлтийг оруулдаг. Үүнд:

өмнөх тайлангаас хойшхи хугацаанд төлөвлөгдсөн ажлын хэрэгжилт; дараагийн тайлангийн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил; үндсэн асуудлууд ба хуваарьт ажлын аливаа алдагдал болон дутагдлыг арилгах үйл

ажиллагааны талаархи саналын хамт санал; төслийн зардал ба зээлийн төлөлт; төсөвтэй харьцуулсан санхүүгийн гүйцэтгэл; зээлийн гэрээниий нөхцлүүдийг биелэлт; талуудын (зөвлөх, гэрээлэгч, ГБ болон АХБ) биелүүлэх шаардлагатай үйл ажиллагааны

заалтууд.

5.12 Байгууллагын зохицуулалт

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд нь ГБ-АХБ-ны төслийн байгууллагуудаас бусад байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах шаардлага гардаг.

Эдгээр талуудад бусад хандивлагч, санхүүжүүлэгч байгууллагууд, засгийн газрын бусад газар, яамдууд, (тухайлбал санхүү, төлөвлөлт, хүрээлэн буй орчны яам), зээлдэгчийн гэрээт байгууллагууд, төслийн тодорхой бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийг хариуцагч ГБ-ууд, төслийг зохицуулагч хороод, хэрэглэгч байгууллагууд, төслийн үйл ажиллагаа нөлөөлж буй хүн ам, ТББ, жирийн олон нийт багтана.

6. Төслийн менежер

6.1 Төслийн сайн менежерийн чанарууд

Төслийг амжилттай хэрэгжүүлэх нэг гол хүчин зүйл бол ГБ-ын төслийн менежерийг томилох явдал бөгөөд ГБ-ын төслийн менежерийг орон тооных байлгах нь маш чухал юм. Төсөл хэрэгжиж дууссаны дараа зарим үед ГБ-ын төслийн менежер уг ажлыг удирдан явуулах менежерээр ажиллах тохиолдол байдаг.

Төслийн менежер хариуцсан ажил үүргээ амжилттай биелүүлэхийн дараах ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Үүнд:

Page 19: Ehandbook Project Implementation Mn

19

үйл ажиллагааныхаа талаар холбогдох талуудыг бүрэн дүүрэн ойлголттой байлгахуйц хэмжээнд харилцааны өндөр ур чадварыг эзэмшсэн байх;

хүмүүстэй харьцах болон удирдах ур чадвар; төслийн удирдлагын зарчим, арга барил, технологийн талаар сайн мэдлэгтэй байх; шийдвэрийг цаг алдалгүй гаргах, энэ талаар хариуцлага хүлээх чадвар; шударга шийдвэр гаргах үүднээс хүнд, ээдрээтэй тохиолдолд үр дүнтэй хяналт тавих

чадвар; төслийг амжилтыг гүйцэтгэхийн тулд шударга хэлцэл хийх, шаардлагатай тохиолдолд

буулт хийх чадвар болон; ерөнхий байдалд дүн шинжилгээ хийснээр зохих хариуцлагыгшилжүүлэх чадвар зэрэг

болно.

Төслийн менежерээр дараах хүмүүсийг томилж болно. Үүнд:

ГБ-ын хүрээнд тогтмол ажил эрхэлдэг хувь хүн, ГБ-дахь төслийн удирдлагын хэсгийн байнгын гишүүн буюу зээлдэгчийн бусад яам,

байгууллагын ажилтан, ГБ аас тусгайлан авч ажиллуулж буй засгийн газрын бус байгууллагаас ажилтан; болон Төслийн удирдлагаар дагнан ажилладаг зөвлөх буюу зөвлөх компани (бүтцийг ажиллуулах,

дэмжлэг үзүүлэхэд мэргэшсэн байх).

6.2 Төслийн менежерийн үүрэг, хариуцлага

Төслийн хэрэгжилтийн үед төслийн менежер дараах гол үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

Төлөвлөлт: төслийн гүйцэтгэлийг урьдчилан харж, төслийн бүтцийг тодорхойлох; үе шат бүрийн хугацаа, эх үүсвэр, өртөг зардлыг тооцоолох г.м. (дэд бүлэг 3.2: Төслийг төлөвлөлт –ийг харах) ;

Зохион байгуулалт: төслийн багийг сонгон авч, багийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох; Удирдлага: төслийн баг, гэрээлэгч, зөвлөх, үйлчлүүлэгч, санхүүжүүлэгч байгууллага

хоорондын үйл ажиллагааг зохицуулах; Хяналт: зураг төсөл, барилгын ажил, материал, ажлын явц дундын хурал, албан болон

албан бус тайлагналтад хяналт тавих, үнэлгээ өгөх; Санхүүгийн хяналт: нэхэмжлэлийн баталгаа, гүйцэтгэлийн гэрчилгээ, дансны төлбөр

санхүүгийн асуудлыг удирдан явуулах.

Төслийн менежер нь төслийг цаг хугацаанд нь, төсвийн хүрээнд, техникийн шаардлагын дагуу

хэрэгжүүлж дуусгах ажлыг бүрэн хариуцна.

Төслийн менежер нь Авилгын эсрэг бодлого ба АХБ-ны Шудрага байдлын зарчмууд ба заавар-т тусгагдсан АХБ-ны Авилгын эсрэг бодлогы талаар (энэ ц-Гарын авлага-ыг дэд бүлэг 2.15) сайтар мэдлэгтэй байх ёстой.

Авилгын эсрэг бодлого ба журмууд Үйл ажиллагааны заавар Бүлэг C5

Төслийн баг, ГБ-ын ажилтан, гэрээлэгч болон зөвлөх зэрэг төсөлд оролцож буй бүхий л ажилтнуудад АХБ-ны авилгын эсрэг бодлого ба нэгдмэл байдлын зарчим, зааврыг бүрэн танилцуулах асуудлыг менежер хариуцна.

6.3 Төслийн хэрэгжилтийг удирдах

6.3.1 Анхан шатны ажлууд

Page 20: Ehandbook Project Implementation Mn

20

Төслийг хэрэгжүүлэхийн тулд төслийн менежер дараах ажлыг хийнэ. Үүнд:

Төслийн хэрэгжилтэд бэлтгэх. Төслийн хэрэгжилтийн эхэнд төслийн менежер төслийн ажлын байрыг товлох, төслийн удирдах ажилтнуудыг бүрдүүлж үүрэг, хариуцлагыг нь тодорхойлох, мэдээллийн болон бүртгэлийн тогтолцоог бий болгон төслийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Төслийн удирдлагын оффисийн зохион байгуулалт. Хэрэв боломжтой бол төслийн удирдлагын оффисийг (ТУО) төсөл хэрэгжих газарт байрлуулах нь чухал юм. Алслагдмал газарт төсөл хэрэгжиж байгаатай холбоотойгоор энэ нь биелэгдэх боломжгүй бол ахуй үйлчилгээ, тээвэр, харилцаа холбоо бүхий хамгийн ойрын хот, суурин газарт оффисийг байрлуулна. Хэрэв төсөл хэд хэдэн газарт хэрэгжиж байгаа бол тухайн газар бүрт төслийн салбар оффисийг байгуулж болно. ТУО ийн ажилтнууд төсөл хэрэгжиж буй газарт хүрэх (i), мөн төсөлд шаардлагатай бүх үйлчилгээ болон харилцааны хэрэгслийг ашиглах (ii) боломжоор шууд хангагдана.

Ажиллагсдыг ажилд авах, сургах. Төслийн менежер дадлага туршлага сайтай ажилтнуудыг авч ажиллуулахад анхаарлаа хандуулбал зохино. Тодорхой ажлын нарийн мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэхийн тулд мэргэшсэн ажилчдыг ч сургалтад хамруулах нь зүйтэй юм. Төслийн хэрэгжилтийн хугацаанд ТУО-т орон тооны ажилтнуудыг ажиллуулна.

ТУО-ийн бүрэлдэхүүний үүрэг хариуцлагыг тодорхойлох. Төслийн менежер ТУО ийн нэгж, хариуцлагатай ажилтнуудын үүрэг хариуцлагыг тодорхойлно. ТУО-ийн ажилтан нэг бүрийн ажил үүргийн хуваарийг гаргана. Ажилтнуудын үүрэг хариуцлага, ажлын байрны тодорхойлолтыг төслийн журам, зааварчилгад тусгах бөгөөд шаардлагатай үед шинэчлэнэ. Тодорхой асуудлаар шийдвэр гаргах тухайд ажилтнуудын эрх мэдлийн цар хүрээг төслийн журам зааварт мөн дэлгэрэнгүй тусгана.

Төслийн тайлан бүртгэлийн журам тогтоох. ТУО-ийг байгуулсныхаа дараа төслийн менежер нь төслийн бүртгэл, захиргааны баримт бичгийг бүрдүүлж журам заавар боловсруулан мөрдлөг болгож ажиллана. Төслийн захиргааны асуудлыг хариуцсан ажилтан ( захиргааны ажилтан) төслийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг боловсруулах үүрэг хүлээнэ. Захиргааны ажилтан ирж буй бичиг хэрэг, мэдээ баримтыг хариуцах, мөн эд зүйлсийг хүлээн авах, түүнийг ТУО-т байрладаг болон гадуур байрлалтай ажил хариуцсан хүмүүс, нэгжид хуваарилахад хяналт тавьж бүртгэл хөтлөнө. Төслийн нийт бичиг баримтын хөтлөлтөд хяналт тавихын тулд захиргааны ажилтан баримт бичгийг бүртгэх тусгай журам боловсруулж мөрдөх нь зүйтэй.

Анхан шатны ажилд шаардагдах эх үүсвэрийг олох. Анхан шатны ажилд шаардагдах эх үүсвэрийг зээлдэгч, эсвэл АХБ наас гаргаж болох юм. Төслийн менежер дээрх хоёр эх үүсвэр, боломжтой бол өөр санхүүжүүлэгч байгууллагад хүсэлт гаргах, үүрэг хүлээхэд бэлэн байх хэрэгтэй. Төслийн менежер нь орон нутгийн сангаас зээлдэгчид хуваарилах журам, АХБ болон бусад санхүүжүүлэгч байгууллагаас зээл авахад мөрдөгдөх журам, тавигдах шаардлага болон төслийн зардлын төлбөрийг хийх журам зэрэгтэй танилцсан байна.

Төслийн менежер нь санхүүгийн үүрэг бүхий аливаа нэг ажлыг эхлэхийн өмнө шууд төлбөр хийх чадвартай эх үүсвэр бэлэн гэдгийг баталгаажуулна.

6.3.2. Зээлийн хүчин төгөлдөр болох нөхцлийг хянах

Зээлийн хүчин төгөлдөр болох нөхцлийг хангах нь юуны өмнө зээлдэгчийн хариуцлагын асуудал мөн боловч төслийн менежер нь зээлийг хүчин төгөлдөр болгохын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хяналт тавих ёстой. Хэрэв ямар нэгэн саатал гарч болзошгүй бол төслийн менежер холбогдох байгууллагад энэхүү хугацаа алдалт нь төслийг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхийг анхааруулах хэрэгтэй. Энэ сэдвээр илүү мэдээллийг Төслийг Удирдах Заавар –аас авч болно.

6.3.3. Зөвлөхийг ажилд авах, хяналт тавих

Тодорхой үйл ажиллагааг явуулах хангалттай эрх мэдэл, боломж ГБ-д байхгүй бол төсөлд зөвлөхүүдийг авч ажиллуулна. Энэ үйлчилгээний зардал зээлд тусгагдсан байдаг. Зөвлөх нь

Page 21: Ehandbook Project Implementation Mn

21

төслийн хэрэгжилтийг хангахын тулд инженерийн нарийвчилсан зураг төслийг бэлтгэх, захиалгаар гүйцэтгүүлсэн ажлыг дүгнэх, дүгнэхэд туслах, барилгын ажилд хяналт тавих, мөн дахин суурьшуулах төлөвлөгөөний биелэлтийг хянах зэрэг төслийн бусад чухал үйл ажиллагааг хариуцан явуулдаг.

a. Зөвлөхийг ажилд авах журам

Зөвлөхийг ажилд авахдаа төслийн менежер сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. АХБ-ны шаардлага өндөр бөгөөд нарийн мөрдөгдөх ёстой. 2007 оны АХБ болон түүний зээлдэгчид зөвлөхүүдийг ажиллуулах заавар-(тодорхой хугацаагаар шинэчлэгдэж байдаг)-т эдгээр шаардлагыг тусгасан байна. Төслийг Удирдах Заавар-т мөн нэмэлт хийж болно. Зохих журам, шаардлагын мөрдөлтөд алдаа гаргаснаас болж АХБ-ыг гэрээний шагналаа цуцлах, санхүүжилтээ зогсоох шийдвэр гаргахад хүргэж болзошгүй.

Хэрэв АХБ-ны журам, шаардлага нь зээлдэгч болон ГБ-ын ашиг сонирхолтой зөрчилдвөл төслийн менежер хамгийн хүлээн зөвшөөрөгдөх хувилбарыг олж тогтоох, шаардлагатай тохиолдолд холбогдох эрх мэдэлтний дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлэхийг хичээх хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол зээлийн санхүүжилтийн гэрээнд тохирсоны дагуу АХБ-ны журам, шаардлага давуу эрхийг эдлэнэ.

b. Зөвлөхүүдийн ажилд хяналт тавих

Зөвлөхүүдийн ажилд зохих хяналт тавьж байх нь чухал. Зөвлөхүүдийн ажилд гарсан аливаа аливаа зөрчил дутагдал нь төслийн үйл ажиллагаанд ноцтой сөрөг үр дагавар учруулж болзошгүй. Хурал, шуурхай ярилцлагаар зөвлөхүүдийн ажлын талаар хэлэлцэх, ажлын явцын тогтмол тайланд тусгагдсан зөвлөхүүдийн ажлын биелэлтэд өгсөн үнэлгээ зэргийг зөвлөхүүдийн ажилд хяналт тавих журамд оруулж болно. Зөвлөхүүдийн тайлантай танилцах үүргийг тодорхойлж тогтоосноор тайлантай шуурхай танилцах, зөвлөхүүдэд хариуг тэр дор нь өгч байх боломжтой.

Зөвлөхүүд болон ТУО, ГБ, зээлдэгч, төсөлд оролцогч бусад талуудын ажлын уялдаа холбоо тодорхой тогтоогдсон байх, мөн мэдээллийн урсгалыг зохицуулах журмыг гаргасан байх ёстой.

6.3.4. Бараа материал, барилгын ажлыг худалдан авах

Бараа материал (машин, тоног төхөөрөмж, материал, нийлүүлэлт г.м.) болон барилгын ажлын (тоног төхөөрөмжийн угсралт) өртөг нь төслийн үндсэн зардал юм. Худалдан авах ажиллагаанд хугацаа алдах нь ихэвчлэн төслийг хойшлуулах муу үр дагавартай. Иймээс, төслийн менежер нь худалдан авах ажиллагааг маш нарийн төлөвлөж, уг төлөвлөгөөг цаг тухай бүр шинэчлэж байх ёстой. АХБ-ны санхүүжилтээр худалдан авч байгаа бараа материал, гүйцэтгэгдэх барилгын ажил АХБ-ны Худалдан Авах Ажиллагааны Удирдамж, 2007 (тодорхой хугацаагаар шинэчлэгдэж байдаг)-т д заасны дагуу хэрэгжинэ.

6.3.5. Барилгын ажил ба тоног төхөөрөмж угсрах ажилд хяналт тавих

Төслийн менежер барилгын ажил ба тоног төхөөрөмжийг угсралтад хяналт тавих ажлыг хариуцах бөгөөд гэрээлэгчийн ажилд байнгын буюу үргэлжилсэн, мөн бие даасан, гэнэтийн шалгалт хийж байх хэрэгтэй. Хяналт шалгалтыг ГБ-ын өөрийн техникийн ажилтнууд, эсвэл инженерийн нарийвчилсан зураг төсөл, загвар, барилга угсралтын ажлын хяналтыг хариуцсан зөвлөх хийж болох юм.

Хяналт шалгалт хийхдээ гэрээлэгч гэрээний техникийн нөхцлийг хэрхэн биелүүлж байгаа, зохих стандарт, үйл ажиллагааг хэрхэн мөрдөж байгааг шалгана (тухайлбал, шалгалтын баг тоног төхөөрөмжийг зохих газраас нийлүүлсэн, барилгын ажил батлагдсан төлөвлөгөө, зураг төслийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт хийнэ. Мөн материал зохих техникийн стандартыг хангаж

Page 22: Ehandbook Project Implementation Mn

22

байгаа эсэхийг тогтоохын тулд тест хийнэ.) Үүнээс гадна хяналт шалгалтын баг тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний заавар, баталгаа, сэлбэгийн жагсаалт, угсралтын зураг, явц дундын төлбөр хийх хүсэлтийг хянан үзэх зэрэг ажлуудыг хийнэ.

Microsoft Project болон үүний нээлттэй сонголт болох OpenProj зэрэг төслийн удирдлагын зохих програм хангамж буюу босоо графикийг ашиглан ажлын бодит явцад нарийн нягт хяналт шалгалтыг барилгын ажлын хуваарьтай уялдуулан хийх хэрэгтэй.

6.3.6. Төслийн гэрээний шаардлагуудыг биелүүлэх

Зээлийн гэрээний стандарт шаардлагуудаас гадна зээлдэгч буюу ГБ нь төслийн хэрэгжиллтэй холбогдуулан “тусгай үүргийг” биелүүлэх ёстой; энэ нь ихэвчлэн төслийн гэрээнд дэлгэрэнгүй тусгагддаг. “Үүргүүд” нь төслийн хэрэгжилтийг хөнгөвчлөх зорилготой бөгөөд төслийн менежер үүнийг цаг тухайд нь үр дүнтэй биелүүлбэл зохино.

6.3.7. Зардлыг хянах

Зардлыг хянах ажлын гол зорилго нь төслийг төсвийн хэмжээнд хэрэгжүүлэх, зардалтай холбоотой бодит бэрхшээлд цаг алдалгүй анхаарал хандуулж байдлыг засч залруулах буюу зардлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал юм. Төслийн зардлыг нарийн хянах, зардлын хэмжээг төслийн төсөвт тусгагдсан өртгийн тооцоотой харьцуулж үзсэнээр уг зорилгыг хэрэгжүүлнэ. Зардлыг хянах арга хэмжээг дэд хэсэг 3.4.-д тусгажээ.

АХБ зээлийн хөрөнгө төслийн хэрэгцээнд шилжин зардалд шуурхай зарцуулагдаж байхыг хүсдэг. Түүнчлэн эдгээр зардал нь зээлийн зохих зориулалтаар, хэмнэлттэй, үр ашигтай зарцуулагдаж байхыг АХБ баталгаажуулах ёстой. Иймд зээлийн данснаас төлбөр хийх хүсэлт гаргахдаа холбогдох баримт бичгээр баталгаажуулсан байна.

Зээлийн эх үүсвэрийг татахдаа төлбөр хийх дараах стандарт журмыг баримтлана. Үүнд:

i. Шууд төлбөр хийх, ii. Нөхөн төлбөр хийх, iii. Дараа төлөх үүрэг хүлээх (эрээний дагуу.) iv. Урьдчилгаа төлбөр (Урсгал зардлын сангийн төлбөр.)

Эдгээр журмын дэлгэрэнгүй тайлбарыг Зээлийн хөрөнгө зарцуулалтын гарын авлага -с үзнэ үү.

6.3.8. Төслийн өөрчлөлтүүдийг хянах

Төслийн өөрчлөлтүүдийг хянаж үзэх, батлах тусгай журмыг төслийн менежер гаргана. Санал болгож буй өөрчлөлтүүдийг нарийн нягт судалж өртөг, хуваарилалт, техникийн гүйцэтгэл зэрэг нь хэрхэн төслийн хүлээгдэж буй үр дүнд хэрхэн нөлөөлөхийг сайн тооцох хэрэгтэй. Санал болгож буй өөрчлөлт төсвийн өөрчлөлтөд тусгагдсаны дараа АХБ аар батлагдана. (Төслийг Удирдах Заавар –аас дэлэгэрэнгүй харна уу).

6.3.9. Төслийн мониторинг ба хяналт

Төслийн менежер болон бүрэлдэхүүн төслийн үйл ажиллагааны үр дүнг хянах ажлыг тогтмол хийх хэрэгтэй. Тайланд тусгасан гүйцэтгэлийн үнэн зөвийг баталгаажуулахын тулд үе үе шалгалт хийнэ. Төслийн менежер зураг төслийн загвар болон инженерийн тооцоог үе шат тус бүрээр нь хянан үзэх хэргэтэй. Тэрээр өөрийн ажилтныг эсвэл, гаднаас гэрээгээр ирж ажиллагчийг томилон чухал ач холбогдолтой тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн газар дээр нь шалгуулах, үүнээс гадна бичгээр тайлан гаргуулахыг шаардаж болно. Зөвлөхийн болон гэрээлэгчийн тайланг нягт хянан үзэж, бүрэн судлах хэрэгтэй.

Page 23: Ehandbook Project Implementation Mn

23

Төслийн менежер нь төслийн хяналт, бүртгэлийн тогтолцоог нэлээд өргөн ашиглах ёстой.

Төслийн хяналтын ердийн систем нь ажлын хуваарийг хянах, ажлын ололт үзүүлэлтийг тодорхойлох, тоног төхөөрөмж ба материалын хангамж, өртөг зардлыг хянах, зардлын хэтийн тооцоог гаргах зэрэг боломжийг олгодог.

Төслийн хяналтын системийн гол үүрэг нь учирч болзошгүй бодит хүндрэл бэрхшээлийн талаар төслийн удирдлагад аль болох эрт мэдээлэх явдал юм. Систем нь өртгийн мэдээллийг нарийн тооцохгүй ч төслийг удирдахад шаардагдах цаг үеийн чухал мэдээллээр хангадаг. Өртгийн талаархи мэдээллийн ихэнхийг төслийн өртгийг тооцоолох систем гаргана.

6.3.10. Төслийн явцын тайлан бэлтгэх

Гүйцэтгэлийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг хийх үед АХБ, зээлдэгч, ГБ зэрэг бусад байгууллагын шаардлагад нийцүүлэн тайлан гаргах хуваарь, журмыг төслийн менежер гаргана. Дээр хэлсэнчлэн, төслийн мөн чанартай уялдан явцын тайланд шаардагдах мэдээллийн хэмжээ янз бүр байна; түүнчилэн тайланг удирдлагын аль түвшин хүлээн авахаас хамааран тайлангийн хэмжээ, хэлбэр, агуулгын түвшин нь өөрчлөгдөнө.

Төслийн менежерт гаргаж өгөх тайлан нь АХБ болон ГБ-д гаргаж өгдөг хураангүй мэдээллийг бодвол нэлээд дэлгэрэнгүй, гүнзгий агуулгатай байх ёстой. Төслийн менежерт гаргаж өгөх тайлан дахь мэдээлэл нь тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байхаар дэлгэрэнгүй хийгдэнэ.

6.4 Төслийн багийг удирдах

Төслийн менежер нь хүмүүстэй харьцахдаа харилцааны өндөр ур чадвартайгаа харуулах ёстой. Төслийн менежер чадварлаг, найдвартай багтай ажиллах ба уг бүрэлдэхүүн нь төслийн ажлын төрөл, цар хүрээнээс хамаарна. Төслийн баг нь гол төлөв техникийн болон захиргааны гэсэн хоёр хэсгээс бүрддэг. ГБ ын удирдлага нь ихэвчлэн эрх мэдлийг албан ёсоор төслийн менежерт, төслийн менежер нь - төслийн багийн гишүүдэд тус тус шилжүүлдэг.

Төслийн менежерүүдийн олонхи нь ажил сайн хийгдэхгүй байж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн хариуцлагыг шилжүүлэх дургүй байдаг. Технологийн чанар, төсөв, хугацааг дүгнэх стандартыг тогтоон энэ талаар тухайн ажилд томилогдсон ажилтантай тохиролцоонд хүрснээр энэ асуудлыг шийдвэрлэж болно.

Хариуцлагыг шилжүүлэхдээ төслийн менежер дараах ажлыг хийсэн байна. Үүнд:

Байгаа бүх мэдээллийг нэгтгэж дүгнэх, Хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлох, Тухайн зорилтыг биелүүлэхэд шаардлагатай нөөцийн хэмжээ/эсвэл төсвийг тодорхойлох, Ажилд томилогдсон хүнтэй үүрэг биелүүлж дуусгах хугацааг тохирох, Хүлээлгэсэн ажлыг хангаллтай биелүүлснийг баталгаажуулах хяналтын механизмыг

бүрдүүлэх.

6.5 Төслийг ажлыг хүлээлгэн өгөх, дуусгавар болгох

Төслийн ажлыг хүлээлгэн өгөх Төслийн ажлыг хүлээлгэж өгөх нь төслийн ажлын хамгийн чухал үе юм. Энэ нь үйл ажиллагааны туршилт хийгдэх, дууссан ажлуудыг ГБ-д бүрэн гүйцэд шилжүүлэх талаар эртнээс төлөвлөх, журам гаргахыг шаарддаг. Зарим тохиолдолд төслийг үргэлжлэлтэй холбоотой ажилд ашиглах сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх ажилд төслийн менежер томилогддог.

Page 24: Ehandbook Project Implementation Mn

24

Сургалтын туршлага сайтай зөвлөхүүд сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж болох юм; зарим тохиолдолд тухайн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн үйлдвэрлэгчдийн төлөөлөл өөрсдийн нийлүүлсэн материал, тоног төхөөрөмжийг ашиглахтай холбоотой сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхийг хүсэлт тавьдаг.

Сургалтын хөтөлбөрийг төслийн хэрэгжилт дуустал явуулах хэрэгтэй. Энэ нь дадлагажигчдад бүтэц байгууламж, барилгын ажил, тоног төхөөрөмж, системийг угсрах, ажлыг хүлээж авч турших зэрэг үйл ажиллагааг ажиглах боломжийг олгодог.

Үйл ажиллагаа явуулах байгууллага (заавал ГБ байх албагүй) нь барьж дуусгасан барилга байгууламжийг ажиллуулах хүмүүсийг ажилд авах үүргийг хүлээнэ. Төслийн менежер нь ашиглалтад орсон барилга байгууламжийг ажиллуулахад шаардагдах хүмүүсийн албан тушаал, мэргэжлийн ур чадвар, ажил үүргийн хуваарь зэргийг тодорхойлоход туслалцаа үзүүлж болно.

Төслийн Ажлын дуусгавар Төслий ажлыг дуусгавар болгох ерөнхий хариуцлагыг төслийн менежер хүлээнэ. Төслийн бусад оролцогчид (тухайлбал зөвлөхүүд, нийлүүлэгчид, гэрээлэгчид) нь зөвхөн өөрсдийн хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх үүрэгтэй. Тодорхой хугацаанд төслийн менежер ба төслийн гэрээлэгч хоёрын хүлээх хариуцлага дуусгавар болж ашиглагч буюу эцсийн хэрэглэгчид шилждэг.

Гэрээнд заасны дагуу хийгдэж дууссан байгууламж ГБ-д шилжинэ. Ажил дууссаны дараа буюу хүлээн авах шалгалт, ажиллагааг турших зэрэг ажлууд хийгдэж байх үед гэрээлэгч хийсэн ажлынхаа төлөө тодорхой хугацаагаар хариуцлага хүлээдэг. Биет ажлуудыг хийж дуусган, шалган туршсаны дараа, төслийн менежер хүлээн авах ба эцэст нь үндсэн ажлуудыг ашиглагч талд хүлээлгэн өгнө.

Хариуцлагыг шилжүүлэхэд дараах журмыг баримтлана. Үүнд:

1. Материал,тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, угсралт зэргийг гэрээний дагуу шалгах. 2. Барилгын ажил нь тоног төхөөрөмжийн угсралттай уялдаж байгаа эсэхийг гэрээний дагуу

шалгах. . 3. Ашиглаж эхлэх, турших, шилжүүлсний дараа ашиглахад шаардлагатай түлш, хэрэглээний

зүйлсээр хангах. 4. Тоног төхөөрөмж, ашиглалтын системийг ажиллуулж эхлэх, ажиллагааг турших. 5. Тоног төхөөрөмж, систем, байгууламжийг хүлээн авах, ашиглагчдад шилжүүлэн өгөх. 6. Сэлбэг, дагалдах хэрэгсэл, тусгай багаж, түлш, тослох материалыг шилжүүлэн өгөх. 7. Төслийн баримт бичгүүдийн ашиглагчдад хүлээлгэн өгнө. Үүнд:

a. Нэмж оруулсан зураг болон батлагдсан инженерийн зураг төсөл; b. Ашиглалтын болон үйлчилгээний заавар, гарын авлага; c. Тоног төхөөрөмж, бүрэлдэхүүн хэсгийн каталог, хэсэг бүрэлдэхүүний болон

сэлбэгийн жагсаалт г.м.; d. Объектыг барьж дуусгасан тухай гэрчилгээ, баталгаажуулах баримт бичгүүд; e. Бонд, даатгал, нэхэмжлэлийн хөнгөлөлтүүд.

7. АХБ ба ГБ ба ХБ-тай хамтран ажиллах нь

7.1 АХБ-ны баг бүрэлдэхүүн ирж ажиллах

Байнгын зөвлөлдөх арга хэмжээг ГБ-ХБ, хэрэгжүүлэгч зөвлөхүүд, АХБ хооронд хэрэгжүүлж байх нь маш чухал юм. Эдгээр зөвлөлдөх уулзалтууд нь зээлийн буюу төслийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, төслийн хэрэгжилт дэх хүндрэлтэй асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх талаар үр дүнтэй ажиллах боломжийг бүх талуудад олгох юм.

Page 25: Ehandbook Project Implementation Mn

25

АХБ нь ГБ,ХБ, хэрэгжүүлэгч зөвлөхүүдтэй зөвлөлдөх зорилго бүхий баг бүрэлдэхүүнийг тогмол илгээж төслийн явцыг шалгана. Үүнээс гадна хэрэгжилттэй холбоотой ханган нийлүүлэлт, төслийн тайлагналт, техникийн үзлэг, төлбөр тооцоо зэрэг асуудлаар ГБ-д туслалцаа үзүүлэх тусгай баг бүрэлдэхүүнийг илгээнэ.

Төсөл хэрэгжүүлэх явцад АХБ-ны дараах баг бүрэлдэхүүн ажилладаг. Үүнд:

Төслийг эхлүүлэх баг бүрэлдэхүүн, Шалгах баг бүрэлдэхүүн, Төслийн захиргааны асуудлыг судлах тусгай баг бүрэлдэхүүн, Төслийн дуусгаварыг тайлагнах баг бүрэлдэхүүн, Улс оронд хөрөнгө оруулалтыг судлах баг бүрэлдэхүүн, Улс орны нийт зээлийн ашиглалтыг судлах баг бүрэлдэхүүн, Төлбөрийг судлах баг бүрэлдэхүүн.

Төсөл хэрэгжүүлж буй улс оронд АХБ-ны суурин төлөөлөгчийн газар байгаа бол тус газар АХБ-ны эдгээр баг бүрэлдэхүүний ажлыг зохицуулах үүрэгтэй. Суурин төлөөлөгчийн газар хөтөлбөр боловсруулж, АХБ-ны ажилтнууд, засгийн газрын албаны хүмүүс, төслийн ажилтнуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулна; харилцаа холбоо, ажлын байр, шаардлагатай бол нарийн бичгийн ажлын туслалцаа зэрэг захиргааны дэмжлэгийг эдгээр баг бүрэлдэхүүнд мөн үзүүлнэ. Төслийн менежер нь төслийн баримт бичиг, бүртгэл тайланг гаргах, төсөл хэрэгжиж буй газар дээр очиж танилцах болон бусад ажлыг зохион байгуулах, үүргээ биелүүлэхэд нь баг бүрэлдэхүүнд тусалж шаардагдах мэдээллээр хангана. АХБ-ны баг бүрэлдэхүүн нь уулзалт, ярилцлагын үеэр тэмдэглэл эсвэл ойлголцох бичгийн хэлбэрээр оролцогчидтой санал солилцох ажлыг зохион байгуулах хэрэгтэй бөгөөд тохиролцоонд хүрсэн зарим асуудлын хэрэгжилтийг төслийн менежер хариуцна.

7.2 ГБ-ХБ-д зориулсан сургалт

Төслийн хэрэгжилтийн эхэн үед ГБ-ын төслийн удирдах ажилтнууд төслийн талаар мэдэгдэхүүнтэй болохын тулд сургалтад хамрагдах ёстой. Эдгээр хүмүүс төслийн бэлтгэл үе шатанд хамрагдаагүй бол энэ нь бүр ч чухал ач холбогдолтой. Танилцуулах арга хэмжээг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлэх бөгөөд дараах асуудлыг юуны өмнө хамрана. Үүнд:

Төслийн зорилго, зорилтууд; Төслийн хүрээ, бүрэлдэхүүн хэсгүүд; Төслийн хугацаа, хуваарь; Зээлийн болон төслийн гэрээний нөхцлүүд; Зээлийн гэрээний нөхцлүүд ; Төслийн удирдлагын зохион байгуулалт; Төслийн өртөг, санхүүжилтийн эх үүсвэр; Бараа, үйлчилгээг ханган нийлүүлэх стратеги, АХБ-ныхыг оруулаад; Төсөлд хамрагдах гаднын байгууллага, агентлагууд, хүвь хүмүүстэй ажиллах журам,

зохион байгуулалт; Төслийн үр дүнд гарах эдийн засаг, нийгмийн үр ашиг.

Үүнээс гадна, төслийн хэрэгжилтийн асуудлаар АХБ-наас зохион байгуулах семинар сургалт АХБ-ны Манила дахь төв оффист, эсвэл зээлдэгч орнуудад болох бөгөөд ГБ-ХБ-ын ажиллагсадыг урилгаар оролцуулна.

8. Төслийг шалгах, мониторинг хийх

Page 26: Ehandbook Project Implementation Mn

26

8.1 Техникийн туслалцааны гүйцэтгэлийн тайлан

АХБ ТТ-ны хэрэгжилтийн явцад мониторинг хийх зорилгоор техник туслалцааны гүйцэтгэлийн тайланг (TГТ) ашигладаг. Хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ТТ-ны хэрэгжилт, ахиц үр дүн ямар байгаа тухай мэдээллийг ТГТ- ээс авна. Төслийн гүйцэтгэлийн хоёр асуудлын хооронд шалтгаан-үр нөлөө гэсэн уялдаа холбоо байгаа учир ТТ-ны зорилтуудыг хэрэгжүүлэхэд гарч буй үр дүнг харуулсан илэрхий болон шалгагдахуйц зорилтуудыг (зорилтуудын хугацааг оруулах) ТГТ-д оруулсан байна.

8.2 Техникийн туслалцааны төгсгөлийн тайлан

ТТ-ны төгсгөлийн тайланг (TТТ) бэлтгэх гол зорилго нь олсон туршлага мэдлэгийг хүртээх, ТТ-ааг төлөвлөх, тодорхойлох, хэрэгжүүлэхэд ашиглах явдал юм. АХБ-ны ТТ-ын ажилтан ТТ дууссаны дараа 6 сараас 1 жилийн дотор ТТТ-г бичнэ.

8.3 Төслийн гүйцэтгэлийн тайлан

АХБ зээлийн болон буцалтгүй тусламжийн төслийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гарч буй үр дүнд мониторинг хийх зорилгоор төслийн хэрэгжилтийн тайланг (ТХТ) ашигладаг.

Төслийн гүйцэтгэлийн хоёр асуудлын хооронд шалтгаан-үр нөлөө гэсэн уялдаа холбоо байгаа учир төслийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гарч буй үр дүнг харуулсан шууд болон шалгагдахуйц гүйцэтгэлийн зорилтуудыг (зорилтуудын хугацааг оруулах) ТХТ-д тусгана. Төслийг хянах, гол таамаглал, эрсдэл, учирч буй бэрхшээл, хэрэгжүүлж ббайгаа төдийгүй санал болгож буй арга хэмжээнүүд, хэрэгжилтийн явцыг оноогоор үнэлэх, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх магадлал зэрэг асуудлаар явцын байдлын үнэлгээг ТХТ-д голлон анхаарна. АХБ-ны зээл боловсруулах багийн ахлагч нь зээл батлагдснаас хойш 1 сарын дараа ТХТ-г баталгаатай тооцоонд үндэслэн гаргана.

ТХТ-г төслийн хяналтын баг ажиллах үеэр, ГБ-тай зөвшилцсөнөөр буюу төслийн явцын тайланг хүлээн авсны дараа байнга шинэчлэж байх хэрэгтэй АХБ-ны санхүүжилт, зохион байгуулалтаар хэрэгжин үргэлжилж буй бүх төслүүд ТХТ-г гаргах бөгөөд энэ нь зээлийн данс хаагдтал хадгалагдана.

8.4 Төслийн төгсгөлийн тайлан

Төсөл дуусгавар болсоны дараах 6 сараас 1 жилийн дотор ГБ төслийн төгсгөлийн тайланг (ТТөТ) гаргах үүрэгтэй. Дэлгэрэнгүйг PAI 6.07: Төслийн төгсгөлийн тайлан-аас харна уу.

Төслийг тодорхойлохоос эхлээд төслийг биет байдлаар дуусгавар болгох бүхий л хугацааны төслийн түүхийг ТТөТ харуулна. ТТөТ-г гаргах гол зорилго нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд зээлдэгч, ГБ, АХБ-ны хуримтлуулсан туршлага, сургамж авах, одоо үргэлжилж буй болон цаашид хэрэгжих төслүүдийн ажлыг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.

ТТөТ нь АХБ-ны хөгжлийн үр дүнг судалж байгаа бөгөөд улс орны стратегийг тодорхойлоход хувь нэмэр болох юм. ТТөТ нь:

бэлдэх, зураг төсөл, загвар боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх арга хэмжээ болон гүйцэтгэхэд зээлдэгч, ГБ, АХБ хэр зохистой ажилласан, бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, болзошгүй эрсдлийг урьдчилан харж чадсан эсэх, гаргасан шийдвэр нь зүй зохистой байсан зэрэгт үнэлгээ өгөх;

эхлэлийн үйл ажиллагаа, үр дүнгийн хэрэгжилт, тогтвортой байдлын талаар урьдчилсан үнэлгээ өгөх;

Page 27: Ehandbook Project Implementation Mn

27

хүлээгдэж буй үр дүн ямар хэмжээнд байгаа, энд төслийн хувь нэмэр хэр байсан зэрэгт урьдчилсан үнэлгээ өгөх;

төслийг хэрэгжүүлэх үед шаардагдах дараах арга хэмжээг санал болгох; Цаашид төсөл хэрэгжүүлэх, АХБ-ны холбогдох журмыг боловсронгуй болгох чиглэлээр

зөвлөмж гаргах.

Төслийн энэ төгсгөлийн үед тохиолдсон бүхий л хүндрэл, бэрхшээлүүдийг бүртгэх, үнэлгээ өгөх, төслийн удирдлага гаргасан алдаагаа ирээдүйд давтахгүй байх зэрэгт сургамж авах зорилготой.

ТТөТ нь төсөл анх хэрхэн төлөвлөгдөж, бэлтгэгдэж, хэрэгжиж ирсэн тухай бодит баримтад тулгуурласан тайлан байх ёстой. ТТөТ-г ГБ-ын төслийн менежерийн удирдлага дор зөвлөх болон гэрээлэгчдийн зохих мэдээллийг нэгтгэн боловсруулж гаргана. АХБ ГБ-ын ТТөТ-г ашиглан өөрийн АХБ-ны ТТөТ-г төсөл биетээр дуусгавар болсны дараах 6 сарын дотор бэлтгэж гаргана.

9. Сургалт ба программ хангамж

9.1 Сургалт хийхэд ашиглах програм

ц-Гарын авлага-д тусгагдсан ойлголт, тайлбарыг судлах, төслийн хэрэгжилтийн зарчмуудыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтын програм хангамжийн хэрэглээг Gantt-ын бүдүүвч, зорилтот ажлуудын жагсаалт болон шийдвэрлэх замыг тодорхойлох (critical path) зэрэг аргыг ашиглан толилуулж байна. Сургалт нь системийг ашиглан төслийн үйл ажиллагааг хангах жишээн дээр тайлбарлана.

9.1.1 “OpenProj”-ийг суурилуулах

“OpenProj” нь үнэ төлбөргүй, “нээлттэй эх үүсвэр” буюу төслийн удирдлагын програм хангамж юм. Төслийг удирдахад энэ нь нэлээд өргөн хэрэглэгддэг болж байна. “OpenProj” нь Linux, Unix, Mac, Windows-ын орчинд ажиллах боломжтой.

Windows: татаж авахад энд дарах. Эсвэл энд орж .msi (Windows Installer) төрлийн файлыг сонгох .

Apple Mac: татаж авахад энд дарах. Эсвэл энд орж .dmg (Mac Universal) төрлийн файл сонгох.

1. Холбоосоор "OpenProj" –ийн хамгийн сүүлийн хувилбарыг татаж авах. 2. Файлыг татаж аваад түүний “setup” гэсэн программыг суурилуулах. 3. Суурилуулах өгөгдлийг ашиглан суурилуулах дэс дарааллыг дагах. 4. "OpenProj"-ийг суурилуулж дуусгах. 5. Та Java-ааг суулгах хэрэгтэй байж болох юм, энд дарж татаж авах, эсвэл энд дарах.

9.1.2 “OpenProj”-д байгаа “шийдвэрлэх зам”-ыг тодорхойлох арга (ШЗ)

“OpenProj”-ийг ШЗ-ыг тодорхойлоход хэрэглэж болно.

Дэд хэсэг 4.2.-д заасны дагуу ШЗ-ыг тодорхойлох дасгалыг хийнэ үү.

1. Жишиг төслийн бэлтгэл загварыг татаж авах. 2. Зорилтот ажлыг болон зорилтот ажлын үргэлжлэх хугацааг оруулах. 3. Хамаарлыг үүсгэх. 4. “OpenProj”-ийн “шийдвэрлэх зам”-ыг харах.

Page 28: Ehandbook Project Implementation Mn

28

“OpenProj” програм хангамжийн багцыг суулгаагүй байгаа бол дэд хэсэг 9.1.1, "OpenProj-ийг суулгах"-ийг харна уу.

9.1.3 Зорилтот ажлууд ба зорилтот ажлын үргэлжлэх хугацаа

Тайлбар, тооцоолсон үргэлжлэх хугацаа, эхлэх огноо (байж болно) зэрэг мэдээллийг өгснөөр зорилтот ажлыг тодорхойлно. Төслийг эхлэхээс эхлээд дуустал хамрагдах бүх зорилтот ажлыг тодорхойлсноор төслийг бүхэлд нь тайлбарлаж болно.

“OpenProj”-д зорилтот ажлыг нэмж оруулахыг сурахад доорх зааврыг дагна уу.

1. “OpenProj”-ийг нээх. 2. "File/New Project" –ийг дарж эсвэл доорх харилцах хайрцаг гарч иртэл Ctrl+N-ийг дарж

шинэ файл үүсгэх.

3. Төслийн нэр, менежерийн нэрийг оруулж, эхлэх өдрийг сонгох. Notes хэсэгт тэмдэглэл оруулж болно.

4. "Ok" дарж зорилтот ажлуудыг оруулж эхлэх. 5. "Name" –ийн доорх мөрийг дарж зорилтот ажлын нэрийг оруулах. 6. Үргэлжлэх хугацааг оруулж эхлэх өдрийг сонгох (эсвэл дуусах огноо). Зорилтот ажлын

үргэлжлэх хугацааг цагийн хэмжүүрээр цаг, өдөр, 7 хоногоор илэрхийлнэ. Тухайлбал 1 цаг = 1h, 2 өдөр = 2d, 1 долоо хоног = 1w гэнэ.

7. Дараах зорилтот ажлуудыг үүсгэх: a. Зээлийг баримтжуулах багийн ажил (21d); b. Тайлангийн эхний төсөл ба Ерөнхийлөгчийн зөвлөмжийг бэлтгэх ажлын баг (ТЕЗ)

(14d); c. Газар, хэлтэст танилцуулжсанал авах (14d).

8. Дээрхи “menu”-д байгаа "File->Save"-ийг дарж шинэ төслөө хадгална. 9. Хамаарлуудыг үүсгэж эхлэнэ.

Page 29: Ehandbook Project Implementation Mn

29

9.1.4 Хамаарлуудыг үүсгэх

Зорилтот ажлын хамаарлууд нь зорилтот ажлуудын хоорондын уялдаа холбоо, бусад зорилтот ажлыг эхлэхэд, эсвэл дуусахад энэ нь ямар нөлөө үзүүлэхийг тодорхойлох боломжийг олгоно. Зорилтот ажлууд дараах хамаарлуудын алийг ч авч болно (ц-Гарын авлага-ын дэд хэсэг 4.2–д тайлбарласнаар).

Дуусах-эхлэх: Зорилтот ажил A зорилтот ажил В эхлэхээс өмнө дууссан байна (энэ нь хамгийн түгээмэл холбоос).

Дуусах-дуусах: Зорилтот ажил В зорилтот ажил С дуусахаас өмнө дууссан байна. Эхлэх-дуусах: Зорилтот ажил B зорилтот ажил D дуусахаас өмнө эхлэх хэрэгтэй. Эхлэх-эхлэх: Зорилтот ажил D зорилтот ажил C эхлэхээс өмнө эхэлсэн байна.

“OpenProj”-д хамаарлуудыг үүсгэхдээ "Gantt view" эсвэл "Tasks view"-ийг ашиглаж болно. “Gantt view” нь ашиглахад хялбар бөгөөд зөвхөн дуусах-эхлэх хамаарлуудыг үүсгэнэ. “Tasks view” нь илүү дэлгэрэнгүй үүсгэх бөгөөд хамаарлуудын төрөл тус бүрт хяналтыг тогтооно.

Энэ дасгалыг хийхэд "Зорилтот ажлуудыг оруулах ба зорилтот ажлын үргэлжлэх хугацаа" (дэд хэсэг 9.1.3) гэсэн хэсэгт нээсэн “OpenProj”-ийн файл хэрэгтэй болно. Энэ файлыг нээж дасгалаа эхлэнэ үү. “Gantt view”-г ашиглан дараах дарааллаар ажиллана уу:

1. Зүүн талын “menu”-д байгаа “Gantt” дүрсийг эсвэл дээрхи “menu”-д байгаа "View->Gantt"дарна уу. Дараа нь харилцааны зүүн талыг ("Tasks listing") нээж "Predecessors" гэсэн баганыг гаргана уу.

2. “Gantt view”-д дуусах-эхлэх хамаарлыг үүсгэхдээ үйл ажиллагааны дугаарыг “Predecessors” баганад оруулна. Хоёр зорилтот ажлуудыг холбосон сум гарч ирнэ. Өөрийнхөө дасгалын файлд дараах хамаарлыг үүсгэнэ үү.

a. 2-р зорилтот ажлыг 1-р ажилтай, b. 3-р ажлыг 2-р ажилтай,

Page 30: Ehandbook Project Implementation Mn

30

3. Засах хэрэгтэй бол холбогдох хайрцаг руу очиж шаардлагатай засвараа хийнэ. 4. Хоорондоо хамааралтай зорилтот ажлуудыг нээхэд өмнөх-дараах гэсэн харилцаа холбоонд

харилцан хамааралтай зорилтот ажлуудыг зохион байгуулахад үйл ажиллагааны дэс дарааллын талаарх мэдээлэл төсөл хэрэгжүүлэхэд нэлээд чухал байна.

9.1.5 Шийдвэрлэх замыг “Gantt” бүдүүвчээр харах

“Gantt” бүдүүвч нь шийдвэрлэх зам аргачлалын сүлжээний диаграммуудыг харуулдаг. Зорилтот ажлуудыг тодорхойлж, хамаарлуудыг тогтоосны дараа эндээс ажлуудын хамаарлыг судлаж, төслийн шийдвэрлэх замыг тогтоож болно. “OpenProj” нь шийдвэрлэх замыг тодорхойлоход мөн тохиромжтой програм юм.

“OpenProj”-ийн “Gantt view”-д шийдвэрлэх замыг харахын тулд дараах алхамуудыг гүйцэтгэнэ үү:

1. төслийн файлыг нээх. 2. зүүн “menu”-д байгаа "Gantt" дүрсийг эсвэл дээрх “menu”-д байгаа "View->Gantt Chart" –

ыг дарах. 3. “Gantt chart”-ны шийдвэрлэх зам дээр байгаа зорилтот ажлуудыг “OpenProj” автоматаар

улаан баганаар харуулна. Цэнхэрээр харагдах ажлууд нь шийдвэрлэх замд байхгүй ажлууд юм.

Page 31: Ehandbook Project Implementation Mn

31

9.1.6 Жишиг төсөл хэрэгжүүлэх загвар

Уг ц-Гарын авлага-ын хэсэг 5-д тайлбарласны дагуу жишиг төсөл хэрэгжүүлэх файлыг загвар болгож төслийн үе шатуудад дасгал хийх зориулалтаар өгсөн юм. Дэд хэсэг 4.2 ба шийдвэрлэх замыг тодорхойлох дасгалд тайлбарласан төсөл хэрэгжүүлэх “шийдвэрлэх зам”-ын 4 алхамыг хийхэд эдгээр үе шатууд, ажлуудыг ойлгох шаардлага гарч ирнэ.

Ямар програм хангамжийг ашиглах хүсэлтэйгээс хамаарч татаж суулгахад 2 хувилбар өгөгдсөн байна. Энэ дасгалыг хийхэд файлын “OpenProj” хувилбарыг татаж авна уу. Жич: бусад загварыг татаж авч болно.

1. “Microsoft Project” хувилбар 2. “OpenProj” хувилбар

Дараах холбоосоор жишиг төслийн хэрэгжилтийн файлыг татаж авна уу:

1. “Microsoft Project” хувилбар: файлыг татаж авах. 2. “OpenProj” хувилбар: файлыг татаж авах.

Жишиг төслийн хэрэгжилтийн файлыг татаж авсны дараа дараах дарааллаар өөрийн төслийн онцлогт тохируулна:

1. “OpenProj”-д “Жишиг төслийн хэрэгжилтийн” файлыг нээх. 2. Дээрх “menu”-д байгаа "Project->Edit properties"-ийг дарах. 3. Төслийн нэрийг оруулах. 4. Эхлэлийн огноог өөрчлөх. 5. Дээрхи “menu”-д байгаа "File->Save as"-ийг дарж төслийн төлөвлөгөөний нэрийг оновчтой

өгөх.

9.1.7 Төслийн төлөвлөгөөг шалгах

Төслийн төлөвлөгөөг үе үе үзэж хуваарийн дагуу ажлууд хийгдэж байгааг хянаж байх хэрэгтэй. Ажлын гүйцэтгэлийн түвшинг харуулахад “OpenProj”-ийг ашиглаж болно. Хуваарийн дагуу биелэгдээгүй байгаа ажлуудыг сүүлийн үеийн байдлаар тодотгож өгөх хэрэгтэй. Ажлуудын хугацааг өөрчлөх нь төслийн нийт үргэлжлэх хугацааг, харилцан, холбоотой ажлуудын хоорондын нөлөөг мөн өөрчилж болзошгүй юм. Ажлуудад өөрчлөлт оруулахад:

1. "Gantt chart view" эсвэл "Tasks view"-ийн аль нэгийг нь хоёр дахин дарж "Task Information" гэсэн харилцааны хайрцагийг дуудан гаргаж ирнэ.

2. Төслийн ажлын гүйцэтгэлийг шинэчлэхдээ ажлын гүйцэтгэлийн хувийг оруулж өгнө.

3. Ажлын хугацааг өөрчлөхдөө эхлэлийн огнооны оронд зохих шинэ хугацааг сольж тавина. 4. "Close"-ийг дарж шинэчилсэн ажлыг хадгална.

Page 32: Ehandbook Project Implementation Mn

32

5. “Gantt” бүдүүвч ямар болж байгааг харна уу. Ажлыг харуулсан баганад дунд хэмжээний хар багана тухайн ажлын гүйцэтгэлийн хувийг илэрхийлнэ.

9.2 Загварууд

Зээлийг шийдвэрлэх, зөвлөхүүдийг авах, бараа үйлчилгээ, барилгын ажлыг ханган нийлүүлэхэд авч хэрэгжүүлдэг тогтсон ажил, шаардагдах хугацааг нэгтгэсэн төслийн загваруудыг ц-Гарын авлага-д оруулсан байна. Өөрийн төслийн онцлогоос хамааран татаж авахад бэлэн байгаа дараах төслийн загварын жагсаалтаас авна уу.

(Жич: өөрийн хэрэгцээтэй, татаж авах төслийн файлыг сонгон төгсгөлд байгаа холбоосыг дарна уу. ICB = олон улсын өрсөлдөөнт тендер, QBS = чанарт тулгуурласан сонголт, QCBS = чанар ба өртөгт тулгуурласан сонголт)

1. Зээлийн шийдвэрийг шуурхай хянах - [Microsoft Project] [OpenProj] 2. Зөвлөхүүдийг авах - 2008 оны 1-р сарын 1-ээс эхлэн мөрдөгдөж буй сайжруулсан журмыг

тусгасан ТТ-ны болон зээлийн санхүүжилтээр зөвлөхүүдийг авах загварууд o ТТ-аар санхүүжигдэх загварууд

1. ТТ-ны чанарт тулгуурласан сонголт, анкет бүхий техникийн санал, (≤) $600,000-тай тэнцэх ба түүнээс бага [Microsoft Project] [OpenProj]

2. ТТ-ны чанарт тулгуурласан сонголт бүхий хялбаршуулсан техникийн санал, $600,000-аас дээш ба ≤ $1 саяаас доош [Microsoft Project] [OpenProj]

3. ТТ-ны чанарт тулгуурлсан сонголт бүхий техникийн иж бүрэн санал, $1 саяаас дээш [Microsoft Project] [OpenProj]

4. ТТ-ны чанар ба өртөг тулгуурласан сонголт, = $600,000 [Microsoft Project] [OpenProj]

5. ТТ-ны чанар ба өртөгт тулгуурласан сонголт бүхий хялбаршуулсан техникийн санал = $600,000 [Microsoft Project] [OpenProj]

6. ТТ-ны чанар ба өртөгт тулгуурласан сонголт бүхий хялбаршуулсан техникийн санал, $600,000-аас дээш ба $1 саятай тэнцэх [Microsoft Project] [OpenProj]

7. ТТ-ны чанар ба өртөгт тулгуурласан сонголт бүхий техникийн иж бүрэн санал, $1 саяаас дээш [Microsoft Project] [OpenProj]

o Зээлээр санхүүжигдэх загварууд 1. Зээлийн чанар, өртөгт тулгуурласан сонголт, анкет бүхий техникийн санал,

$200,000-аас доош [Microsoft Project] [OpenProj] 2. Зээлийн тогтмол төсөвт сонголт, анкет бүхий техникийн санал, $100,000-

аас доош [Microsoft Project] [OpenProj] 3. Зээлийн тогтмол төсөвт сонголт, анкет бүхий техникийн санал, $600,000-

аас доош [Microsoft Project] [OpenProj] 4. Зээлийн тогтмол төсөвт сонголт бүхий техникийн иж бүрэн санал, $1 саяаас

дээш [Microsoft Project] [OpenProj] 5. Зээлийн тогтмол төсөвт сонголт бүхий хялбаршуулсан техникийн санал, $1

саяаас доош [Microsoft Project] [OpenProj]

Page 33: Ehandbook Project Implementation Mn

33

6. Зээлийн хамгийн доод өртөгтэй сонголт бүхий хялбаршуулсан техникийн санал, $100,000-аас доош [Microsoft Project] [OpenProj]

7. Зээлийн чанарт тулгуурласан сонголт, анкет бүхий техникийн санал, $600,000-аас доош [Microsoft Project] [OpenProj]

8. Зээлийн чанарт тулгуурласан сонголт бүхий техникийн иж бүрэн санал, $1 саяаас дээш [Microsoft Project] [OpenProj]

9. Зээлийн чанарт тулгуурласан сонголт бүхий хялбаршуулсан техникийн санал, $600,000-аас дээш [Microsoft Project] [OpenProj]

10. Зээлийн чанар, өртөгт тулгуурласан сонголт, анкет бүхий техникийн санал, $600,000-аас доош [Microsoft Project] [OpenProj]

11. Зээлийн чанар, өртөгт тулгуурласан сонголт бүхий техникийн иж бүрэн санал, $1саяаас дээш [Microsoft Project] [OpenProj]

12. Зээлийн чанар, өртөгт тулгуурласан сонголт бүхий хялбаршуулсан техникийн санал, $600,000-аас дээш [Microsoft Project] [OpenProj]

13. Зээлийн нэг эх үүсвэрээс сонгох анкет бүхий техникийн санал [Microsoft Project] [OpenProj]

3. Бараа, үйлчилгээ, барилгын ажлын ханган нийлүүлэлт 1. Олон улсын өрсөлдөөнт тендерийн урьдчилан шалгаруулалт [Microsoft Project]

[OpenProj] 2. Олон улсын өрсөлдөөнт тендер, нэг үе шат, нэг дугтуй [Microsoft Project] [OpenProj] 3. Олон улсын өрсөлдөөнт тендер, нэг үе шат, хоёр дугтуй [Microsoft Project]

[OpenProj] 4. Олон улсын өрсөлдөөнт тендер, хоёр үе шат [Microsoft Project] [OpenProj] 5. Олон улсын өрсөлдөөнт тендер, хоёр үе шат, хоёр дугтуй [Microsoft Project]

[OpenProj] 4. Хослуулсан төслийн хэрэгжилт: зээлийг шийдвэрлэх, зөвлөхүүдийг авах, бараа

үйлчилгээг нийлүүлэх зэрэг орсон ажил болон хугацааг нэгтгэсэн жагсаалтын загвар. Жишиг төслийн хэрэгжилтийн загвар [Microsoft Project] [OpenProj] –тай төстэй.

10. Тайлбар материал

Программ хангамж OpenProj

Хавсралт

Хавсралт 1: AХБ-ны үндсэн чиглэл, гарын авлага, заавар Хавсралт 2: Төслийн захиргааны зааврын индекс (ТЗЗ) Хавсралт 3: АХБ-ны үйл ажиллагааны заавар