erdenesuwd 230 e catalog

24
Электрон каталог Оршил Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед хүмүүсийн оюуны чадамжыг хангах хэвлэмэл бүтээгдэхүүний төрөл, тоо өсч, цаасан хэвлэлээс цахим хэвлэлд шилжиж мэдээллийн даяарчлал болж буй өнөө үед номын санч-мэдээллийн ажилтан нараас өргөн мэдлэг, өндөр хариуцлага шаардах боллоо. Уншигч хэрэглэчдэд эмх цэгцтэй, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд хэвлэмэл бүтээгдэхүүнийг ангилан төрөлжүүлж судлах, стандартын дагуу каталогжуулах, сурталчилан мэдээллэх, цахим мэдээллийн сан байгуулах хэрэгтэй юм. Номын сан номзүйн үйлчилгээг электрон хэлбэрт оруулах явдал монголын нөхцөл эдүгээ тулгамдсан асуудал болоод байгаа юм. 1990 оноос манай улсын нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын салбарт эрс өөрчлөлт явагдаж зах зээлийн тогтолцоонд шилжин орсноор төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий өөрчлөлт гарсан билээ. Шилжилтийн эхэн үед номын сангийн систем гүнзгий хямралд орж санхүүжилт хомсдон номын фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ, боловсон хүчний хангалт нилээд суларсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд номын сангийн үйл ажиллагаа сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг автоматжуулах ажил эхлэл төдий байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ. Өнөөдөр компьютер харилцаа холбооны ачаар ном, хэвлэлийг электрон аргаар хэвлэж, электрон хувилбараар нь дэлхийн аль ч өнцөгт хүртээж байгаа билээ. Номын сангийн каталог нь хамгийн их хурдацтай хөгжиж байгаа номын сангийн салбар юм. Номын сан нь олон төрлийн каталогтой бөгөөд өнөө үед дэлхий нийтээр электрон каталогийг хэрэглэж, ашилах болсон юм. Ингээд би номын сангийн электрон каталогийг сонгон авч энэхүү бие даалтыг хиисэн юм. Эрдэнэсувд 230

Upload: euuganaa

Post on 18-May-2015

1.507 views

Category:

Education


9 download

TRANSCRIPT

Page 1: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Оршил

Шинжлэх ухаан технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед хүмүүсийн оюуны

чадамжыг хангах хэвлэмэл бүтээгдэхүүний төрөл, тоо өсч, цаасан хэвлэлээс цахим

хэвлэлд шилжиж мэдээллийн даяарчлал болж буй өнөө үед номын санч-мэдээллийн

ажилтан нараас өргөн мэдлэг, өндөр хариуцлага шаардах боллоо. Уншигч хэрэглэчдэд

эмх цэгцтэй, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн тулд хэвлэмэл бүтээгдэхүүнийг

ангилан төрөлжүүлж судлах, стандартын дагуу каталогжуулах, сурталчилан мэдээллэх,

цахим мэдээллийн сан байгуулах хэрэгтэй юм. Номын сан номзүйн үйлчилгээг электрон

хэлбэрт оруулах явдал монголын нөхцөл эдүгээ тулгамдсан асуудал болоод байгаа юм.

1990 оноос манай улсын нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын салбарт эрс өөрчлөлт

явагдаж зах зээлийн тогтолцоонд шилжин орсноор төр, нийгмийн амьдралд гүн гүнзгий

өөрчлөлт гарсан билээ. Шилжилтийн эхэн үед номын сангийн систем гүнзгий хямралд орж

санхүүжилт хомсдон номын фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ, боловсон хүчний

хангалт нилээд суларсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд номын сангийн үйл ажиллагаа

сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн юм. Өнөөдөр манай улсын хэмжээнд номын санг

автоматжуулах ажил эхлэл төдий байгаа бөгөөд төвийн цөөн хэдэн номын сангуудад

нэвтрүүлж тодорхой туршлага хуримтлуулжээ. Өнөөдөр компьютер харилцаа холбооны

ачаар ном, хэвлэлийг электрон аргаар хэвлэж, электрон хувилбараар нь дэлхийн аль ч

өнцөгт хүртээж байгаа билээ. Номын сангийн каталог нь хамгийн их хурдацтай хөгжиж

байгаа номын сангийн салбар юм. Номын сан нь олон төрлийн каталогтой бөгөөд өнөө үед

дэлхий нийтээр электрон каталогийг хэрэглэж, ашилах болсон юм. Ингээд би номын

сангийн электрон каталогийг сонгон авч энэхүү бие даалтыг хиисэн юм.

Эрдэнэсувд 230

Page 2: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Номын сангийн автоматжуулалтын тухай ерөнхий ойлголт

Мэдээлэл нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгөх хүчний үүргийг гүйцэтгэсээр ирснэ

ба энэхүү үүрэг нь өнөө үед улам өсч улс орнуудын хөгжил нэг түвшин рүү ойртон,

даяарчлагдаж байгаа нөхцөлд илүүтэй ажиглагдах боллоо. Мэдээлэл нь өнөөдөр

хөгжлийн чухал хэсэг болсноор түүнийг дамжуулах, харилцан түгээх зэрэг шаардлагаас

хамааран бие даасан технологи болтлоо хөгжөөд байна.

Компьютер харилцаа холбоо(сүлжээ)-ны хэрэглээ, тэдгээрийн интеграцчлалын хөгжил,

хүний оюуны нөөцийг хамтаар эзэмших мэдээлэл нь хүн төрөлхтний хөгжлийг түргэтгэж

байгаа бөгөөд түүнийг өнөөдөр “мэдээллийн хувьсгал ” гэж нэрлэж байна.

Дэлхий даяар мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлага нь ерөнхийдөө нэгдсэн нэг

урсгал гольдролд орж, улс болгон олон улсын мэдээллийн сүлжээнд өөрийн гэсэн байр

суурь, онцлогийг хадгалан тодорхой хувь нэмэртэйгээр оролцож хамгийн сүүлийн үеийн

техник, технологи бүхий нэгдсэн нэг сүлжээгээр дамжуулан хөгжил дэвшлийнхээ хэрэгтэй

гэсэн бүх төрлийн мэдээллийг бааз, өгөгдөхүүнээр нь авч хэрэглэх болжээ.

Мэдээллийн хурдан өсөлт, мэдээллийг хүргэх аргад хүчтэй нөлөөлж байгаа нь мэдээллийн

технологийн салбарын өөрчлөлт нь номын сангийн үйлчилгээнд чухал нөлөө үзүүлж

байна.

Мэдээлэл нь хүн нийгмийн хөгжилд чухал үүрэгтэй бол мэдээллийн технологи нь

мэдээллийг хүргэх, түүнийг ашиглах дархан эрх, хүчтэй боломжийг хэрэглэгчдэд олгодог

байна. Номын сангууд нь мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн үр дүнд шинээр

нээгдэж буй боломжуудыг хүлээн зөвшөөрч ашиглах ёстой бөгөөд тэд мэдэээллийн

ертөнцийн электрон цонх болох бололцоотой. Хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг

судалж, мэдээллийн бүх төрлийн сувгийн үйл ажиллагааг зохицуулан мэдээллийг түгээх,

хуваарилах ажлыг зөв зохион байгуулж эцсийн үр дүнд мэдээллийн үйлчилгээг оновчтой

зохион байгуулж эцсийн үр дүнд мэдээллийн үйлчилгээг оновчтой зохоин байгуулахад

шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг байгууллага бол номын сан бөгөөд мэдээллийн хэрэгцээ

тасралтүй өссөөр байгаа эрин зуунд номын сан нь хэрэглэгчдийг түргэн шуурхай, бүрэн

гүйцэд мэдээллээр хангах явдал зайлшгүй чухлаар тавигдаж байна. Өнөөдөр дэлхийн

номын сангууд зөвхөн цаасан дээр хэвлэгдсэн хэвлэмэл бүтээгдэхүүн ашиглахаас гадна

дуу, дүрс бичлэгийн материалууд, СD-ROM, төрөл бүрийн электрон мэдээлэл, электрон

хэвлэлийг үйлчилгээндээ ашиглаж цаашилбал номын сангууд өөр хоорондоо мэдээллийн

нэгдсэн сүлжээнд холбогдож мэдээллээ солилцох болсон байна. Энэ нь зөвхөн

Эрдэнэсувд 230

Page 3: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

компьютер, электрон мэдээлэл ашигласны үр дүн юм. Номын сан үйлчилгээгээ

хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэхийн тулд үйлчилгээг өргөжүүлэн

төрөлжүүлж, уншигчийн захиалга хүлээн авахаас эхлээд ном олгох, номын сангий

дохиолол хамгааллын систем хүртэл иж бүрэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай

байдаг. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа мэдээллийн их урсгалыг гараар борлуулах но

боломжгүй байгаа явдал нь тооцоолон бодох электрон машиныг номын санд нэвтрэх

үндэс нь болсон юм.

1980 аад оны үеэс компьютерийг өргөн ашиглах болж номын санд зориулсан тусгай

программ хангамж бүхий мэдээлэл тооцооллын сүлжээг нэвтрүүлж эхэлснээр түүний үйл

ажиллагааны эх үндэс тавигдсан гэж үздэг. Автоматжуулалт нь хэвшсэн олон ажилбарыг

устгах, номын санчдад номын сандаа идэвхтэй үйл ажиллагаа явуулах, тэдний ажлын

бүтээмжийг сайжруулахад тус болох төдийгүй хэрэглэгчдэд урьд байгаагүй шинэ

боломжийг нээж хэрэгчлэгчдйиг найдвартай мэдээллээр шуурхай хангах зорилгоор явуулж

байгаа ажиллагаа гэж ойлгож болно.

Электрон каталог

Электрон каталог нь номын сангийн автоматжуулалтын дэд систем байдаг. Энэ нь

цаасан каталогийг цахилгаан болон электрон картын системд шилжүүлсэн үйл явц бөгөөд

номын санд байгаа олон ном хэвлэл, материалыг хурдан, хялбар хайж олох систем юм.

Мэдээллийн арвин их нөөцийг ашиглахтай уялдан мэдээллийг эрж хайх арга хэрэгслийг

боловсронгуй болгох зайлшгүй шаардлага бий болсон энэхүү хайлтын шинэ хэлбэр бол

электрон каталог бөгөөд энэ нь номын сангийн үйлчилгээг түргэн шуурхай, боловсронгуй

болгож хэрэглэгчдийг мэдээлэл олж авахад томоохон хувьсал хийж чадсан билээ.

Цаасан каталогт бид бүхэн номын нэр эсвэл зохиогчоор, мэдлэгийн салбараар нь хайлтыг

хийх боломжтой. Харин электрон каталог нь номын санд зохион байгуулагдсан бүх

төрлийн картан каталог/төрөл анги, үсэг дарааллын, зүйлчилсэн каталог гэх мэт/-ийн

үүргийг гүйцэтгэж, зохиогч, номын нэр, сэдэв, агуулга, түлхүүр үг, хэвлэгдсэн он сар өдөр,

ISBN /олон улсын номын дугаар/ зэрэг төрөл бүрийн аргаар хайлт хийдгээрээ давуу юм.

Цаасан каталогт хэрэглэдэг номзүйн тодорхойлолтуудыг электрон каталогт ашиглаж болох

ба үүнийг форматын дагуу маш нарийн гүйцэтгэх шаардлагатай байдаг.

Эрдэнэсувд 230

Page 4: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Электрон каталогтой терминалын тусламжтайгаар ажиллана. Зохих программыг эзэмшсэн

хэрэглэгч (уншигч, номзүйч) өгөгдлийн баазад орж электрон каталогт холбогдсон

өгөгдлийн банк, мөн интернетээр дамжуулан алсын банкийг ашиглаж болно.

Электрон каталог нь уншигчдад үйлчлэх фондын ашиглалтын бүртгэлийг хөтлөх, төрөл

бүрийн статистик судалгаа гаргах зэргийн үндэс болж болно. Ном ажиллах автоматчилсан

горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц, агуудлын талаарх мэдээллийг электрон

каталогт оруулах асуудал чухал байдаг.

Энэ нь номын сангйин каталогйин хэлбэрийг 1-ээс нөгөөд шилжүүлэх тухайлбал картын

хэлбэрийг микро тээгч рүү ном хэлбэрийн хэлбэр рүү эсвэл машинаар унших хэлбэр рүү

шилжүүлэх явдал юм. Үүнийг янз бүрийн аргаар хийж болно. Каталогийн картын зургийг

авч эсвэл скайнердаж машинаар унших хэлбэрт оруулж болно. Ингэснээр эрлийн элемент

болон тодорхойлолтуудыг групплэх, арга хэвээр үлдэж харин олшруулах, каталогт орох

арга замыг өргөжүүлэх боломж нээгдэнэ. Энгийн каталогийг электрон каталогт шилжүүлэх

асуудал нь өнөөдөр дэлхийн олон орны номын сангийн өмнө зогсож буй чухал асуудлын

нэг юм.

Электрон каталогийн тусламжтайгаар ном, мэдээллийг хайх нь уламжлалт цаасан

каталогоос хайх ажилбараас дараахи давуу талуудтай:

Хайлтын нэр томъёонд тохирох бүхий л ном, сурах бичиг мөн бусад мэдээллийн эх

сурвалжуудын жагсаалтыг гаргаж харах.

Жагсаалт дотроос сонгосон мэдээллийн эх сурвалж (ном, хэвлэл, CD, вэб гэх мэт)

хэдэн ширхэгээр, үг номын сангийн аль аль уншлагын танхимуудад ашиглаж

байгааг заах.

Хэрэглэгчийн сонгосон ном яг одоо уншлаганд гарсан эсэхийг мэдэх боломжтой

байдаг.

Номын сангийн электрон каталогт интернетээр дамжуулан шууд нэвтрэн орж сонгосон

материалаа захиалах боломжтой каталог бол OPAC буюу интернэтэд суурилсан электрон

каталог юм.

Эрдэнэсувд 230

Page 5: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

АНУ-ын Конгрессын номын сангийн боловсруулж гаргасан MARC(Machine Readable

Catalogue-Машинаар уншиж болох каталог) формат нь каталогийг компьютерт оруулах

хамгийн тохиромжтой стандарт болсон юм.

Энэхүү MARC формат нь дараах шаардлагыг хангана:

Номын сангийн ном материалыг бүх хэлбэрт ашиглах боломжтой

Катарлогжуулалтыг боловсронгуй болгоход гарч ирэх асуудлыг шийдвэрлэж

чадахуйц уян хатан

Төрөл бүрийн автомат системүүдэд хэрэглэхэд тохиромжтой

Улс орнууд өөрсдийн номын санд каталогжуулалтын дүрэм, туршлагатай уялдуулан

KORMARC(солонгос), UKMARC(английн ), USMARC(америкийн ), RUSMARC(оросын )

зэрэг хувилбаруудыг гаргасан байна. Эдгээр форматын агуулгын ялгаа нь номын сангууд

хоорондоо мэдээллээ солилцоход бэрхшээлтэй байсан учраас ямар ч хэлбэрийн

форматыг боловсруулах боломж бүхий нэгдсэн формат зохиох шаардлага олон улсын

мэргэжилтэнүүдийн өмнө хурцаар тавигдсан билээ.

UNIMARC-форматыг /1977 онд / IFLA-гаас боловсруулан гаргасан байна.

UNIMARC-форматын зорилго нь олон улсын номзүйн албадын үйл ажиллагааг машинаар

уншигдах хэлбэрт оруулах явдал мөн.

UNIMARC формат нь

MARC ын ямар ч форматанд бичигдсэн бичлэг UNIMARC-д хөрвөх

UNIMARC форматын бичлэг MARC-ын аль ч формат руу хөрвөхөөр

боловсруулагдсан байна.

Иймд улс орон үндэстэн бүрийн номзүйн албад UNIMARC-д шилждэг буюу ордог,

UNIMARC-аас гардаг хоёр программ тавихаар төлөвлөсөн нь MARC-ын форматуудын

хооронд шилжих олон тусгай формат тавихаас чөлөөлөгджээ.

Эрдэнэсувд 230

Page 6: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Автоматжуулах гэж байгаа ямар ч номын сангийн мэдээллийн сан нь олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн номзүйн стандарт, дүрэм журам дээр үндэслэн каталогоо зохион

байгуулах ёстой. Үүнд :

USMARC(United States Machine- Readable Cataloguing) стандарт нь 1960-аад оны

сүүлээр Конгрессын номын санд хийгджээ. Энэ стандартын гол зорилго нь номын

сангуудын хооронд автоматжуулсан каталогийг хамтран эзэмших, нэг

автоматжуулсан программаас нөгөө рүү бичлэгийг дамжуулахад оршино.

AACR2R(Англи -Америкийн каталогжуулалтын дүрэм-Anglo-American Cataloguing

Rules, Second Revised Edition) дүрэм нь номын санд байгаа төрөл бүрийн

материалыг тодорхойлоход хэрэглэгддэг дүрэм юм. Энэ дүрэм нь 1967 онд

хэвлэгдсэн бөгөөд 1978, 1988 онуудад дахин шинэчлэгдэж AACR2R гэж нэрлэх

болсон.

ISBD(Олон улсын номзүйн тодорхойлолтын стандарт-International Standart

Bibliographic Description) нь бүх төрлийн материалыг тодорхойлоход хэрэглэддэг

элементийг агуулдаг гэх мэт.

Дэлхийн ихэнх номын сангийн каталог нь интернэт дээр байрладаг. Тухайлбал:

WebCAT(http : //library.usask.ca/hywebcat ) нь Saskatchewan-ны их сургуулийн номын

сангийн К12 сургуулийн электрон жагсаалт

Libweb (http : //sunsite.Berkeley.edu/Libweb ) нь 62 орны тусгай болон сургуулийн

номын сангийн 1.428 гаруй жагсаалт гэх мэт

Анх OPAC-ийг 1960-аад оны үед дэлхийн их сургууль, нийтийн номын сангууд хэрэглэх

болсон. OPAC нь номын сангийн фондонд чөлөөтэй нэвтэрч орох бүрэн боломжтой бөгөөд

ямар ч хэрэглэгч хаа байгаа газраасаа OPAC-аас хайлт хийж болно. Тухайлбал: тодорхой

нэг номын санд ирэлгүйгээр гэрээсээ, албан газраасаа хэрэглэх боломжтой юм. мөн

Эрдэнэсувд 230

Page 7: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

тухайн номын санд байгаа ном материалыг хэрэглэхээс гадна энэ номын санд байхгүй ном

материалыг өөр номын сангаас захиалан авч болно.

Энэхүү каталогт Z39.50 стандарт мөрдөгддөг бөгөөд энэ нь программ хангамж, техник

хангамж, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалт зэргийг харгалзалгүйгээр нэг

форматаар ажиллах , мэдээллийг дэлгэцэнд гарах , хайлт хийхэд зориулагдсан стандарт

юм.

Монгол улсад интенэтэд холбогдсон номын сангууд цөөн бөгөөд каталогоо интернэтэд

байрлуулсан номын сан бол МУҮНСАН Д. Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын

төв номын сан, ЭМШУИС-ийн номын сан зэрэг болно.

Гадаадын номын сангуудад электрон каталог, электрон хэвлэлийн бүтээгдэхүүнээр

үйлчлилж, номзүйн мэдээ баримтыг орон нутгийн түвшинд мэдээлэл солилцох ажлыг

явуулан, нэгдсэн каталог, номын сан хоорондоо захиалга хөтлөх, номын сангууд нь

хамтран мэдээллийн нөөцөө ашиглаж байна.

Хайлт хийх хэрэглэгчдийн тоо, удирдлагын ажлыг хийж гүйцэтгэх ажилчдын тоо зэргээс

шалтгаалан автоматжуудсан системд 2 төрлийн компьютер хэрэглэгддэг.

Үүнд:

Хайлтын (client)

Удирдлагын (server)

Хайлтын компьютерийн тусламжтайгаар хэрэглэгч тухайн номын сангийн фондтой

танилцах бүрэн боломжтой бөгөөд өөрйин хэрэгцээт ном материал бий эсэхийг мэднэ.

Харин удирдлагын компьютер нь номын сангийн дотоод үйл ажиллагаатай холбоотой

статистикийн мэдээ бэлтгэх, тайлан тооцоо гаргахад хэрэглэгдэнэ.

Номын санд компьютерээс гадна бусад нэмэлт төхөөрөсжийг өргөн хэрэглэх

шаардлагатай.

Үүнд: Хэвлэгч машин /принтер/

Скайннер

Баркод уншигч

Эрдэнэсувд 230

Page 8: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Хамгаалалтын хаалга

Файлыг нөөцлөх төхөөрөмж

Уншигчийн карт хийх төхөөрөмж

Канон

Хурууны хээний төхөөрөмж гэх мэт

Тухайн номын сан тоног төхөөрөмжийг сонгохдоо автоматжуулалтын программ

хангамжтайгаа нийцүүлэн сонгох хэрэгтэй юм.

Эрдэнэсувд 230

Page 9: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Баримт жишээ:

СУИС-ийн соёлын сургуулийн электрон каталог

Электрон сонин: Нийт 76 сонинтой. Электрон хэвлэл нь сонины дугаар бүрийг

дижитал хэлбэрт шилжүүлсэн хувилбар бөгөөд дэлхийн хаанаас ч хүссэн үедээ өөрийн

компьютерээр дамжуулан цаасан хувилбараар хэрхэн харагддаг тэр хэлбэрээр нь унших

боломжтой юм.

Уншихад хялбар: зураг, график мэдээ мэдээллийг хүссэн хэмжээгээрээ томруулан

харах боломжтой.

Байршил хамаарахгүй түгээлт: та дэлхийн хаана ч байсан өглөө бүрийн 07:00

цагаас эхлэн сонингоо хүлээн авна.

Уян хатан: түлхүүр үгээр хайх хэсэг нь танд хүссэн мэдээллээ сонины бүх

хуудаснаас хялбар хайж олох боломжыг олгоно.

Хэрэгцээтэй: таны худалдан авсан бүх сонин хадгалагдаж үлдэнэ. Гэх мэт олон

давуу талтай юм.

Электрон ном: Манай Электрон ном каталогт нийт 5472 төрлийн 14698 ширхэг ном байдаг.

Lib4U

номын сангийн цогц програм хангамж

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА   Lib4U номын сангийн цогц програм хангамж нь анх БСШУЯамны

БСХХөтөлбөрөөс 2002 онд зарласан номын сангийн шилдэг програм хангамж

шалгаруулах уралдаанд түрүүлсэн.

Lib4U програм нь одоогоор Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Дорнод аймгуудад

байрлах ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, Сэрүүлэг, Монгол Бизнес, Тэнгэр зэрэг төрийн

болон хувийн 20 гаруй их, дээд сургуулиудаас гадна Говь-Алтай аймгийн төв номын сан,

Нээлттэй Нийгэм ТББ-ын номын сан, Хууль Зүйн Үндэсний Төвийн номын сангуудад тус

тус ажиллаж хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээж байна.

Lib4U програмын ерөнхий онцлогууд:  

Уншигч, хэрэглэгчдэд зориулсан тусгай электрон каталогтой бөгөөд энэ каталогт

дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр дамжуулан, нэмэлт програм

Эрдэнэсувд 230

Page 10: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

суулгалгүйгээр дурын веб броузер ашиглан төрөл бүрээр хайлт хийх боломжтой.

Мөн хамгийн сүүлд электрон каталогт нэмэгдсэн шинэ номын жагсаалтыг харах

боломжтой.

Ердийн номын сангаас гадна электрон номын санд хандах, электрон номыг шууд

унших боломжийг уншигч, хэрэглэгчиддээ олгодог.

Уншигчийн зураасан кодтой үнэмлэх, номны зураасан код, зураасан код бүхий

номын формуляр зэргийг өөрөө үүсгэн жирийн принтерээр ердийн бичгийн цаасан

дээр хэвлэн гаргадаг бөгөөд эдгээрийн тусламжтайгаар үйлчилгээ, тооллого

явуулах, тайлан мэдээ гаргах иж бүрэн системтэй.

Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн

тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг. Эдгээрийг болон програмын

бусад өгөдлийг Excel, HTML эсвэл зургийн файл болгон экспорт хийж гаргах

боломжтой. Мөн Word зэрэг бусад хэрэглээний програмд өгөгдлийг хуулбарлан

оруулах боломжтой.

Олон улсын номын сангийн UNIMARC стандарттай тохиромжтой.

Номын сангийн "DDC", "ББК", "УДК" зэрэг ямарч ангиллыг хэрэглэж болно.

Номын сангийн уламжлалт цаасан каталогийн картуудыг дахин бичилгүйгээр

“MNS5271:2003” стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах

боломжтой.

Номыг төрлөөр нь нэг удаа тодорхойлж өгөөд дансны дугаар буюу ширхэг тус

бүрээр нь давхцуулалгүй хялбархан тодорхойлдог. Үүнтэй зэрэгцэн номын сангийн

цахим каталог, нэг бүрчилсэн бүртгэл болон нэгдсэн бүртгэл нь автоматаар

хөтлөгддөг.

Ном тодорхойлоход хэрэглэгдэх хэл, улс, хот, хэвлэлийн газруудын лавлах

системтэй.

Дурын байдлаар тайлан мэдээ гаргах, хайлт хийхэд зориулагдсан хүчирхэг

шүүлтүүр, хайлтын системүүдээр бүрэн тоноглогдсон.

Програмын мэдээлэл харуулах хүснэгтүүд нь их уян хатан бөгөөд номын санч

өөрийн хүссэн байдлаар баганануудын аль нь харагдах, харагдахгүй байхыг

тохируулах, хүссэн талбараараа бүлэглэх, дурын талбараар хайлт хийх гэх мэт

өргөн боломжтой. 

Уншигч хэрэглэгчдийг бүртгэж тайлан мэдээ гаргадаг системтэй.

Нэг уншигч болон нэг хэсэг уншигчдад зэрэг Email бичих боломжтой.

Эрдэнэсувд 230

Page 11: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Програмын хэрэглэгчийн орчин болон хэрэглэх заавар нь Монгол хэл дээр бөгөөд

өгөгдөл оруулахад үсэг тохирохгүй байх зөрчилгүй.

Програм нь бүхэлдээ түлхүүр үгээр хамгаалагдсан, мэдээлэлд хандах эрх

хэмжээний зохицуулалттай.

Lib4U NET Version

програмын ажиллах орчны диаграм

Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон номын

сангуудад зориулсан Lib4U NET Version, дунд болон жижиг номын сангуудад зориулсан

Lib4U PC Version гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.  

Эрдэнэсувд 230

Page 12: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Lib4U PC Versionпрограмын ажиллах орчны диаграм

Lib4U NET Version

програмыг хэрэглэж байгаа газрууд:

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төвлөрсөн номын сан

Компьютерийн Техник Менежментийн Сургууль

Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургууль

Холбоо Мэдээллийн Технологийн Сургууль

Механик Инженерийн Сургууль

Монгол Улсын Их Сургууль

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

Хүмүүнлэгийн Их Сургууль

Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль

Нээлттэй Нийгэм ТББ /Соросын сан/-ийн номын сан

Хууль Зүйн Үндэсний Төв номын сан

 

Эрдэнэсувд 230

Page 13: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

 

  Lib4U PC Version

  програмыг хэрэглэж байгаа газрууд:

Эрдэнэтийн Технологийн Сургууль

Дарханы Технологийн Сургууль

Өвөрхангайн Технологийн Сургууль

Дарханы Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Дархан Дээд Сургууль

Соёл Урлагын Дээд Сургууль /Соёлын коллеж/

Барилгын Коллеж

МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль

Сэрүүлэг Дээд Сургууль

Монгол Бизнес Дээд Сургууль

Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль

Тэнгэр Дээд Сургууль

Говь-Алтай аймгийн төв номын сан

Техник, Технологийн Коллеж

Газарчин Дээд Сургууль

Дорнод Дээд Сургууль

МУИС-ийн номын сангийн Электрон Каталогид одоогоор 78623 төрлийн

221508 ширхэг ном орсон байна. Энэ каталогид 2002-05-01-ээс хойш 14272 удаа

хайлт хийсэн байна.

Хэрхэн хайлт хийх талаар мэдэхийг хүсвэл Хайлт хийх заавар-ыг үзнэ үү. Web

based search engine нь Lib4U номын санг автоматжуулах цогц програмын нэг хэсэг

юм.

Электрон каталогид хандахдаа 800X600 болон түүнээс илүү нарийвчлалтай дэлгэц,

Internet Explorer 5 болон 

түүний сүүлийн хувилбаруудыг ашиглавал тохиромжтой.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтэд үйлчилдэг номын сангуудаас УТНС, ХТНС

хоёр л электрон каталог ашигладаг. Электрон каталогийн нэг давуу тал нь тухайн

Эрдэнэсувд 230

Page 14: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

нэг номын зохиогч, номын нэр, сэдэв, төрөл анги, он, дансны дугаар, тэр бүү хэл

зүйлчилсэн нэрээр ч хайх боломжтой байдаг.

Электрон каталогийг зөвхөн номын сангийн компьютерээр хэрэглээд зогсохгүй

интернэт, CD-каталог хэлбэрээр ашиглаж болно.

Шинэ санаа:

Эрдэнэсувд 230

Page 15: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Хүүхдийн номын сангууд голдуу электрон номгүй байдаг учир нь хүүхдүүд уг

электрон номыг ашиглаж хэрэглэж мэдэхгүйн улмаас электрон номгүй байдаг байх.

Хүүхдийн номын сангууд электрон номтой болхыг хүсвэл юун түрүүнд хүүхдүүд юунд

дуртайг юу сонирохдыг тогтоон тэдний сонирхолыг татахуйц зүйлтэй холбогдуулан номын

сангаа каталогжуулах хэрэгтэй юм.

Нас насны ангилалаар нь тусгаарласан танхимууд байдаг мөн ном хэвлэлүүд байдаг.

1. Гэр бүлийн танхим буюу цэцэрлэгийн насныхны танхим: Уг танхимаар 3-5

насныхан үйлчлүүлдэг. Энэ насны хүүхдүүд юуг илүү сонирхож байна

түүнтэй нь адил электрон ном хийж болох юм.

Электрон ном хийхдээ тоглоом мэт сонирхолтой хийх хэрэгтэй юм.

Хүүхдүүд уг электрон номыг хүүхэлдэйн кино үзэж байгаа мэт санагдахуйц

хийх нь чухал юм.

Ингэснээр хүүхдүүд компьютэртэй харьцаж сурхаас гадна электрон

каталогийг ашиглаж сурах юм.

Өөрийн хүссэн номоо сонгохын тулд каталог ашиглах хэрэг гарна. Тиймээс

электрон каталог хийх хэрэгтэй.

номын сангийн каталог гэдэг нь тухайн номын сангийн фондонд хадгалагдаж байгаа

мэдээллийн нөөцийг хэрэглэгчдэд мэдээлэх үүрэг бүхий бүртгэлийг (жагсаалтыг)

хэлнэ.

гэсэн тодорхойлолтоос харахад хүүхдэд зориулсан каталогийг номон хэлбэрт,

зурагтайгаар хийж болно.

Тухайлбал:

Зохиогч: Зохиогчийн нэр

Номын нэр: Энд номын нэрийг бичнэ.

Тавиурын

заалт:

Шинжлэх ухааны ангилал, Зохиочгийн

тэмдэгт, Тавиурын заалтыг бичиж

болно.

Тайлбар: Энд номын тухай тайлбарыг товч бичиж

Эрдэнэсувд 230

Page 16: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

болно.

Зохиогч: Зохиогчийн нэр

Номын нэр: Энд номын нэрийг бичнэ.

Тавиурын

заалт:

Шинжлэх ухааны ангилал, Зохиочгийн

тэмдэгт, Тавиурын заалт, ISBN г бичиж

болно.

Тайлбар:Энд номын тухай тайлбарыг товч бичиж

болно.

гэх мэт байдлаар бэлдээд түүнийгээ боломжтой бол өнгөтөөр хэвлээд гаргавал үр дүнтэй

байж болно.

Ном зүй

Эрдэнэсувд 230

Page 17: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

1. Цэцэгмээ С.

Номын сангийн ангилал, каталог.-УБ.,2003.-64х.

2. Оюунгэрэл З.

Номын сан – мэдээллийн төвийн автоматжуулалт.-УБ.,2007.-50х.

3. интернэт

Дүгнэлт

Дэлхий даяар хүмүүнлэгийн салбарт, ялангуяа соёл боловсрол, мэдлэг,

мэдээллийн салбарт даяарчлал гүнзгийрч байгаа өнөө үед улс орнуудын номын сан,

Эрдэнэсувд 230

Page 18: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

мэдээллийн хөгжил хэдийгээр харилцан адилгүй жигд бус байгаа боловч хөгжлийн нь

чиглэл, ирээдүйн хандлага нэгэнт тодорхой болжээ.

Номын сан уламжлалт үйлчилгээний төрлүүдээс ангижирч төрөлжсөн болон мэдээллийн

идэвхитэй үйлчилгээ рүү шилжиж, ном, сэтгүүл, сонин зэрэг цаасан хэлбэрийн хэвлэмэл

бүтээгдэхүүнүүдийг электрон буюу цахим хэлбэрлүү шилжүүлэн мэдээллийг хүлээн авч

хэрэглэж, солилцдог болов.

Тусгай хадгалалтын горимын өрөө тасалгаа эзэлдэг номын фонд гэдэг ойлголт бүдгэрч

хөгжлийн дээд шатанд ажилладаг номын сангуудад мэдээллийг зөвхөн компьютерийн

санах ойд болон CD-COMPACT DISK дээр хадгалдаг болов.

Томоохон орнуудад интернэтийг түшиглэн электрон номын сангуудыг ашиглаж мэдээлэл

солилцооны зах зээл өргөжиж байна.

Манай улсын томоохон их, дээд сургуулийн болон хөдөө орон нутгийн бусад номын

сангууд ч гэсэн цахим номын сантай болоод байгаа юм.

Монгол улсын төв номын сан болон 100 гаруй номын сангууд автоматжуулалтын

программ сонгон авч ажиллаж байгаа юм. эдгээр номын сангуудад ALICE, CDS/ISIS,

LIB4U, L-SOFT зэрэг программ билээ. Номын сангийн автоматжуулалтыг ихэнхдээ

гадаадын төсөл, зээлээр туйхалбал, Азийн хөгжлийн банк, МННХ, ЮНЕСКО болон бусад

байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах ажил дэлхийн олон улсад нилээд эртнээс

хийгдэж ирсэн бөгөөд анх 1965 онд АНУ-гийн Конгрессын номын санд тооцоолон бодох

машинаар номзүйн мэдээ баримтыг дүрсэлж бичихэд тохиромжтой MARC форматыг

боловсруулсан юм.

Номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах

зэрэг олон талт төслүүдийг хэрэгжүүлсний дүнд номын сангийн дүр төрх өөрчлөгдөн

шинэчлэгдэж уншигч – хэрэглэгчдийн байнга өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээт

мэдээллийг хангахуйц баялаг сан хөмрөгтэй, чадварлаг боловсон хүчинтэй,

автоматжуулсан үйлчилгээтэй орчин үеийн номын сан болох эхлэл тавигдаад байна.

Монгол улсын номын сангийн автоматжуулалтын ажлыг дүгнэж үзэхэд автоматжуулалтын

ажил эхлэл шатандаа төдийгүй уншигчдад үйлчлэх үйлчилгээ хангалттай бус байгаа нь

харагдана.

Эрдэнэсувд 230

Page 19: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлэх, цахим мэдээллийн баазыг өргөтгөх, интернэтээр

онлайн горимд ажиллах суваг-цагийн тоог тууштай нэмэгдүүлэх зэрэг зорилттой ажиллах

шаардлагтай юм.

Автоматжуулалт нэвтэрсэн номын сангуудын туршлагыг бусдад түгээж, монгол улсад

хэрэгжиж байгаа программуудын ашиглалтыг сайжруулж, тэдгээрийн хооронд мэдээлэл

солилцох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагтай юм.

Улсын хэмжээнд байгаа бүх номын сангуудын 73,5% нь аймаг орон нутагт байрласантай

холбоотойгоор тус номын сангуудыг автоматжуулах ажил

Гарчиг

1. Оршил

2. Номын сангийн автоматжуулалтын тухай ерөнхий ойлголт

Эрдэнэсувд 230

Page 20: Erdenesuwd 230 e catalog

Электрон каталог

3. Электрон каталог

4. Баримт жишээ

5. Шинэ санаа

6. Ном зүй

7. Дүгнэлт

Эрдэнэсувд 230