erhemleh zuil

16
Монгол гэр бүлийн уламжлал , ёс заншил Э.Цэрэнбаатар

Upload: enkh-tseba

Post on 20-Jun-2015

1.322 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: Erhemleh zuil

Монгол гэр бүлийн уламжлал , ёс заншил

Э.Цэрэнбаатар

Page 2: Erhemleh zuil

Монгол гэр бүлийн эрхэм чанарууд

• Монгол гэр бүлийн хүндэтгэх ёсон/Өвөө, эмээ-Ач,жич,гуч,аав ээж-хүүхэд, ах, эгч-дүү,хүүхэд-хүүхэд зэрэг/.• Удам угсаа,овгоо мэдэж,эрхэмлэдэг учир,• Угийн бичигээ хөтөлдөг,өвлүүлдэг.• Эе эвээ эрхэмлэсэн, нөхөрсөг, хамтач,тусч,зочломтгой чанар.• Үр хүүхдээ хүн шиг хүн болгож ирсэн гэр бүлийн сурган хүмүүжлийн арга барил

Page 3: Erhemleh zuil

Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:

1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Page 4: Erhemleh zuil

Монгол айлын дөрвөн чухал ёс:

1. Эцэг эх асралтай2. Эх энэрэлтэй3. Дүү бишрэлтэй4. Хүү тахимдуу

Page 5: Erhemleh zuil

Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:

• Гадаах ажлыг эр нь мэднэ• Гарах орохыг эм нь мэднэ• Саадаг нумыг эр нь мэднэ• Сааль савыг эм нь мэднэ• Аян жинг аав нь мэднэ• Ааль аашийг ээж нь мэднэ• Ардаг догшныг аав нь мэднэ• Авах гээхийг ээж нь мэднэ

Page 6: Erhemleh zuil

Эцэг хүний таван эрдэм:

1. Уужим ухаан2. Хатан зориг3. Бат журам4. Өрх гэрийн түшиг5. Үр хүүхдийн сүр сүлд

Page 7: Erhemleh zuil

Эцэг хүний цээрлэх 8 зүйл

• Болох болохгүй хэргийг үл сэдээх• .Бор дарсанд үл шунах • Болчимгүй үгэнд үл автах • Төрийн хуулинд үл тэрслэх • Үр хүүхдээ үл хараах • Үнэнч ханийг үл гомдоох • Үйлийн хэцүүгээс үл шантрах • Үйтэн хуарын өнгөнд үл автах

Page 8: Erhemleh zuil

Эх хүний есөн эрдэм:

1. Өнгөнд цэвэр2. Үйлэнд уран3. Үрд энэрэлтэй4. Үргэлж цэмцгэр5. Ханьдаа түшигтэй6. Хадамдаа элэгтэй7. Найранд дуутай8. Настанд ерөөлтэй9. Нартанд буянтай

Page 9: Erhemleh zuil

Эхнэр хүний цээрлэх таван гэм:

• 1. Эр бусдыг сэтгэх• 2. Атаа жөтөө өвөрлөх• 3. Муу санаа агуулах• 4. Харамч байх• 5. Зохилдохгүй үйл үйлдэх

Page 10: Erhemleh zuil

Хүүхдэд цээрлэх 6 зүйл

•1. Гашуунаар бүү тэтгэ2. Амттанаар бүү цатга3. Өнгөнд бүү шунуул4. Тансагт бүү умбуул5. Улайг бүү үзүүл6. Нойронд бүү авахуул

Page 11: Erhemleh zuil

Эрхэм сайн хөвгүүний ёсон

• Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг,

• Ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр,

• Алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

Page 12: Erhemleh zuil

Эрхэм сайн охины шинж:

1. Сайхан гоо зүстэй бөгөөд2. Санаа сэтгэл номхон дөлгөөн3. Саруул ухаантай охин сайн4. Эхийн сургаалаар явагч5. Эгч дүүтэйгээ эвтэй6. Эсгэх оёход уран 7. Алиа наадгайд дургүй8. Ахуй биеэ хичээн хадгалаад9. Ахас ихэсийг зэргээр хүндлэгч10. Уур хилэнгүй охин сайн

Page 13: Erhemleh zuil

Ардын сурган хүмүүжүүлэх зарчим • Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой

болгоно• Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөргүй

болно• Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай

бэлэнчлэх болно• Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ• Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго• Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга• Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга• Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга• Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ• Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга• Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга• Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга• Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга• Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

Page 14: Erhemleh zuil

Зүйр цэцэн үгс

• Уншиж мэдэхэд ном сайханУулзаж ярихад нөхөр сайхан• Эвийг сэтгэлээр

Эрдмийг хичээлээр

Page 15: Erhemleh zuil

Зүйр цэцэн үгс

•Эрлийг сургаарЭрдмийг хичээлээр•Ангир уургийг ээжээсА үсгийг багшаас

Page 16: Erhemleh zuil

Зүйр цэцэн үгс

•Шавийн эрдэм багшаасЗулын гэрэл тосноос•Эрдмийг эхнээс

Эвийг эртхэнээс