final 27 july pilot of cssd 20170627...

19
1 Эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгаас ойролцоох эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлж буй ариутгалын үйл ажиллагаа (Үнэлгээний тайлан) Гүйцэтгэсэн: Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)- 5 төсөлд зөвлөх үйчилгээ үзүүлж буй Канадын Олон улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн үндэсний зөвлөх Г. Даваа, АУ-ны доктор, Канадын Олон улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Олон улсын зөвлөх, багийн ахлагч Левис Томалти, АУ-ны доктор Хянасан: ЭМСХХ- 5 төслийн бүрэлдэхүүн 1,3-ыг хариуцсан менежер Р.Эрдэнэтунгалаг, ШУ-ны мастер, АУ-ны доктор Канадын Олон улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн үндэсний зөвлөх Б.Сэлэнгэ, АУ-ны доктор Улаанбаатар хот 2017 оны 7-р сар

Upload: vanxuyen

Post on 01-Feb-2018

231 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

1  

Эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгаас ойролцоох эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлж буй ариутгалын үйл ажиллагаа

(Үнэлгээний тайлан)

Гүйцэтгэсэн:

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)- 5 төсөлд зөвлөх үйчилгээ үзүүлж буй Канадын Олон улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн үндэсний зөвлөх Г. Даваа, АУ-ны доктор,

Канадын Олон улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Олон улсын зөвлөх, багийн ахлагч Левис Томалти, АУ-ны доктор

Хянасан: ЭМСХХ- 5 төслийн бүрэлдэхүүн 1,3-ыг хариуцсан менежер Р.Эрдэнэтунгалаг, ШУ-ны мастер, АУ-ны доктор

Канадын Олон улсын Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн үндэсний зөвлөх Б.Сэлэнгэ, АУ-ны доктор

Улаанбаатар хот

2017 оны 7-р сар

  

Page 2: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

2  

Гарчиг

Үндэслэл 4

Судалгааны зорилго, зорилтууд 4

Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй 5

Төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлж буй ариутгалын үйл ажиллагааг судалсан дүн

8

Төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудын ариутгалын үйл ажиллагааны зохион байгуулалт

12

Төрийн болон хувийн хэвшлийн жижиг эмнэлгүүдийн авч буй ариутгалын

үйлчилгээний үр ашиг, санхүүгийн төлбөрийг судлах 13

Дүгнэлт 17

Санал, зөвлөмж 19

Page 3: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

3  

Товчилсон үгийн жагсаалт

УНТЭ Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

УХТЭ Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

ЭМТ Эрүүл Мэндийн Төв

ӨЭМТ Өрхийн Эрүүл Мэндийн Төв

БГДЭМТ Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв

ХУДЭМТ Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв

СБДЭМТ Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв

БНДЭМТ Багануур дүүргийн эрүүл мэндийн төв

ЧДЭМТ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв

Page 4: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

4  

Үндэслэл

Өнөөгийн байдлаар төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд нь төв болон нэгдсэн

эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгуудтай эмнэлэг хоорондын гэрээ байгуулан

ариутгалын үйл ажиллагааг гүйцэтгүүлж байна. Төрийн болон хувийн хэвшлийн

эрүүл мэндийн байгууллагууд 2014 оны Эрүүл мэндийн сайдын 186, 187-р

тушаалаар батлагдсан халдварын хяналт, сэргийлэлтийн чиглэлээр баримтлах

журам, зааврыг мөрдөн ажиллаж байна. Төвлөрсөн ариутгалын тасаг нь 2 ба 3 дахь

шатлалын эмнэлгүүдэд давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн ариутгал,

халдваргүйжүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын 187-р

тушаалын 2-р хавсралтанд заасны дагуу төвлөрсөн ариутгалын хэсгийг зохион

байгуулах боломжгүй эрүүл мэндийн байгууллага нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг

мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж байна.

Судалгааны зорилго

Эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгаас ойролцоо орших гэрээт эрүүл мэндийн

байгууллагуудад үзүүлж буй ариутгалын үйлчилгээний өнөөгийн байдлыг судлах

Зорилтууд

1. Төв эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн төвлөрсөн ариутгалын тасгаас

ойролцоо орших төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад

үзүүлж буй ариутгалын үйлчилгээний түгээх явц, зохион байгуулалтыг судлах

2. Төр, хувийн хэвшлийн жижиг эмнэлгүүдийн авч буй ариутгалын үйлчилгээний

үр ашиг, санхүүгийн төлбөрийг судлах

Судалгааны хэрэглэгдэхүүн ба аргазүй

Судалгааны загвар

Эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгаас ойролцоо орших эрүүл мэндийн

байгууллагуудад ариутгалын үйлчилгээг үзүүлж буй өнөөгийн байдлыг агшингийн

судалгааны загвараар судалсан.

Page 5: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

5  

Судалгааны хүрээ

Төсөлд хамрагдсан Улаанбаатар хотын 7 эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгаас

өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн нийт 27 эмнэлгийг хангаж буй

ариутгалын үйл ажиллагааг 2016 оны 7-8 саруудад судлав.

Төсөлд хамрагдсан эмнэлгүүдийг төлөөлүүлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа

явуулж буй 2 ба 3 дахь шатлалын 7 эмнэлгийг хамруулсан. Төв эмнэлгүүдээс УНТЭ,

УХТЭ, Баянгол, Багануур, Хан-уул, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг дүүргүүдийн эрүүл

мэндийн төв болон тэдгээрээс ариутгалын үйлчилгээг авдаг 3 салбар амбулатори,

харъяа хүүхдийн эмнэлэг, 9 өрхийн эрүүл мэндийн төв, 12 хувийн хэвшлийн эмнэлэг,

3 хувийн хэвшлийн лабораторийн ариутгалын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг

судлав.

Хүснэгт 1

Судалгаанд хамрагдсан төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд

И Судалгаанд хамрагдсан эмнэлгийн нэр

Ариутгалын үйлчилгээ авдаг эмнэлгийн нэр Салбар амбулатори

Хувийн хэвшлийн эмнэлэг

Өрхийн эрүүл мэндийн төв

1 УНТЭ “Азжаргал” эмэгтэйчүүдийн эмнэлэг

2 УХТЭ -“Улаанбаатар” нүдний эмнэлэг - “Экспресс” оношлогооны төв - “Итгэл” Лаборатори - “Цогнэмэх” эмэгтэйчүүд - “Буурал хайрхан” шүдний эмнэлэг - “Цагаан паалан” шүдний эмнэлэг - “Пасификдент” шүдний эмнэлэг

3 Баянгол дүүргийн ЭМТ

Хүүхдийн эмнэлэг

“Сувдан тээрэм” Шүдний эмнэлэг

4 Багануур дүүргийн ЭМТ

-“Био-аналитик” лаборатори -“Тоомаа” эмэгтэйчүүд

-“Биваангарид” ӨЭМТ -“Ач элбэрэл” ӨЭМТ

Page 6: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

6  

-“Аньс” шүд -“Замбага” дотрын эмнэлэг -“Хатангоо” эмэгтэйчүүд

-“Энэрэлт өлзий” ӨЭМТ -“Энх өрх” ӨЭМТ

5 Хан-уул дүүргийн ЭМТ

Яармаг салбар -1

-“Энх титэм” ӨЭМТ

6 Чингэлтэй дүүргийн ЭМТ

-ӨЭМТ 1-р хороо -ӨЭМТ 2-р хороо -ӨЭМТ 3-р хороо

7 Сүхбаатар дүүргийн ЭМТ

Салбар амбулатори1

“Тогтох” шүдний эмнэлэг

“Дотны туслагч” ӨЭМТ

Судалгаанд эмнэлэг тус бүрээс эмнэлгийн удирдлага, ариутгалын тасгийн эрхлэгч,

тархвар судлаач, ариутгагч зэрэг эмнэлгийн мэргэжилтнүүдийг оролцуулан нийт 41

эмнэлгийн эмч, мэргэжилтэнг хамруулсан.

Мэдээлэл цуглуулах арга

1. Ганцаарчилсан ярилцлага

Судалгаанд хамрагдсан төрийн болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудын

удирдлага, ариутгалын тасгийн эрхлэгч, чанарын менежер, ахлах сувилагч,

ариутгагчдыг оролцуулан удирдамжийн дагуу 30 орчим минут ярилцлага хийсэн.

Ганцаарчилсан ярилцлагаар ариутгалын үйлчилгээний санхүүгийн менежмент,

эмнэлгийн удирдлагын дэмжлэг, гарч буй бэрхшээл, эмнэлэг хоорондын гэрээний

биелэлт, төлбөрийн хэлбэр, ариутгалын үйлчилгээг боловсронгуй болгох талаарх

асуудлаар ярилцаж, тэмдэглэл хөтөллөө.

2. Асуумж судалгаа

Судалгаанд хамрагдсан эмнэлэг, ЭМТ-үүдэд хоёр төрлийн асуумжийг ашигласан

бөгөөд төвлөрсөн ариутгалын тасгаас гэрээт эмнэлгүүдэд үзүүлж буй ариутгалын

үйлчилгээ болон гэрээгээр ариутгал хийлгэдэг эрүүл мэндийн байгууллагын

ариутгалын үйлчилгээг тус тус асуумжид заасны дагуу үнэлэв. Судалгаа хийх үед

ажиллаж байсан халдвар судлаач, ариутгагч нараас асууж судалгааны хуудсыг

бөглөсөн.

Page 7: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

7  

Төвлөрсөн ариутгалын тасгаас үзүүлж буй ариутгалын үйлчилгээний ачаалалыг

тухайн өдөрт ариутгах багаж, багц, биксын тоо болон хагалгааны өрөөний тоо, тасаг

нэгжийн тоо, гэрээт ариутгалын үйлчилгээг авдаг төр, хувийн хэвшлийн эмнэлгийн

тоо, ариутгадаг багаж хэлбэрийн төрөл, зохион байгуулалт зэргийг судалсан.

Гэрээгээр ариутгал хийлгэдэг эрүүл мэндийн байгууллагуудаас өдөрт ариутгалд

өгдөг багаж, багц, биксын тоо, давтамж, ариутгадаг багажийн төрөл, гэрээний

биелэлт, зохион байгуулалт, тээвэрлэлт зэргийг судалсан.

Ажиглалтын судалгаа

Төвлөрсөн ариутгалын тасгийн зохион байгуулалт, түгээх явцыг мөн гэрээт

эмнэлгийн ариутгалын үйл ажиллагааг ажиглаж, тус тус хяналтын хуудсыг бөглөсөн.

Хяналтын хуудсаар одоогийн ариутгалын тасгийн зохион байгуулалтыг бохир, цэвэр,

ариун бүсүүдээр тодруулж, түгээх явц, тоног төхөөрөмжийн хангалтыг судалсан ба

ариутгалын тасгийн багаж тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөөвөрлөх хэрэгсэл,

тухайлбал: машин, цэвэр ба бохир багаж хэрэгслийг зөөх эмнэлэг хоорондын зай,

зөөх хэрэгслийг ажиглан үнэлсэн.

Баримтын судалгаа

Төвлөрсөн ариутгалын тасгаас ариутгалын үйлчилгээг гэрээгээр авч буй төр, хувийн

хэвшлийн эмнэлгүүдээс “Багаж материал ариутгах гэрээ”-ний хувийг цуглуулан

гэрээнд тусгасан эрх,үүргийг харьцуулан судалсан.

Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн ариутгалын тасгийн бүртгэлийг ашиглан

ариутгалын тасгийн хүчин чадлыг үнэлж, ариутгалын чанарын хяналтын байдалд

үнэлгээ хийсэн. Үүнд: Ариутгалын бүртгэл хяналт - Маягт 1, Төвлөрсөн ариутгалын

тасагт багаж материалыг хүлээн авсан бүртгэлийн хуудас - Маягт 2, Багаж,

материалыг хүлээн авсан бүртгэлийн хуудас - Маягт 3 .

Гэрээгээр ариутгалын үйлчилгээ авдаг эмнэлгүүдийн санхүүгийн төлбөрийн нөхцөл

байдлыг санхүүгийн баримтад тулгуурлан судалсан.

Page 8: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

8  

Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад үзүүлж

буй ариутгалын үйл ажиллагааг судалсан дүн

Түгээх үйл явц

Үнэлгээнд хамрагдсан төв эмнэлгээс ариутгалын үйлчилгээ авдаг шүд, эмэгтэйчүүд,

нүд, лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 хувийн хэвшлийн эмнэлгүүд

хамрагдлаа. Төв эмнэлгүүдэд ариутгал хийлгэхээр хувийн хэвшлийн эмнэлгүүдээс

багаж хэрэгслийг ариутгалд ороход бэлэн болгон биксэнд хийж, зөөвөрлөж ирдэг

байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвөөр ариутгал хийлгэдэг 19 эрүүл мэндийн байгууллага

хамрагдсан. Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгаар харъяа салбар амбулатори,

хүүхдийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүд ариутгал

хийлгэдэг. Харъяа салбар амбулаторийн багаж хэрэгслийг тухайн нэгжид анхны

халдваргүйжүүлэлт хийсний дараа бохир бүсэд тээвэрлэн ирж угаах,

халдваргүйжүүлэх, савлах, ариутгах, хадгалах, түгээх зэрэг үйл ажиллагаа явагддаг.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн харъяа хүүхдийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн 9

төвд хөвөн шарикийг бэлдэж биксэнд хийж бэлтгэн ариутгалын тасагт зөөвөрлөж

ариутгал хийлгэдэг байна.

Үнэлгээнд хамрагдсан ихэнх дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн ариутгалын тасагт

хувийн хэвшлийн эмнэлгээс зөөвөрлөн авчирсан бикстэй багаж, хэрэгслийг шууд

автоклавт ариутгадаг байна. Зөвхөн Багануурын ЭМТ-ийн ариутгалын тасагт гэрээт

эмнэлгүүдээс ирсэн эмэгтэйчүүд, шүд, лабораторийн эмчилгээний багаж, хэрэгслийг

угаах, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах, хадгалах, түгээх зэрэг үйл ажиллагаа

явуулдаг байна.

Хувийн дотрын эмнэлэг, лаборатори болон лабораторийн оношлогооны төвүүд нь

хөвөн шарикийг даавуун уут болон вакуум цаасанд бэлдэж, дэлгэц даавууны хамт

биксэнд хийж ариутгалд өгдөг байна.

Эмнэлгүүдээр ариутгалын үйлчилгээ хийлгэх төлбөр өрхийн эрүүл мэндийн төв

болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн санхүүжилтэнд тусгагдсан байдаг.

Page 9: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

9  

Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн эмнэлгийн мэргэжилтэний халдварын хяналт,

сэргийлэлтийн талаарх мэдлэг ба удирдлагуудыг идэвхжүүлэх нь эмнэлгийн

ажилтныг халдвараас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандартыг

мөрдөх, дадлыг сайжруулах ач холбогдолтой юм.

Ариутгалын чанарын хяналт

Үнэлгээнд хамрагдсан ариутгалын тасгуудын ариутгалын чанарыг хими, биологи,

техникийн аргаар хянасан ариутгалын тасгийн хяналтын бүртгэл, техник ашиглалтын

дэвтэр, био-индикаторын сорил тавьж шалгасан баримт зэргийг ашиглан судлав.

Ариутгалын тасгууд химийн хяналтыг 1 болон 4-р зэрэглэлийн индикатор ашиглан

шалгаж, баталгаажуулдаг байна. Судалгаанд хамрагдсан нийт ариутгалын тасгийн

85.7% био-индикатор болон уурын нэвчилтийг Bowie dick тест ашиглан тодорхойлж

байна. Тухайн ариутгалын тасагт сүүлийн 3 сард хөтлөгдсөн баримтыг үзэхэд

чанарын хяналт 100% шаардлага хангасан байв.

Төвлөрсөн ариутгалын тасгийн ачаалал

Судалгаанд хамрагдсан эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгийн ачаалалыг

өдөрт болон 7 хоногт ариутгадаг багаж, хэрэгслийн тоо, биксийн тоогоор гаргаж

эмнэлгүүдийг харьцуулахад эмчилгээ үйлчилгээний төрлөөс хамаарч харилцан

адилгүй ачаалалтай байна. Ариутгалын үйлчилгээний ачаалалыг эмнэлгээр

харьцуулахдаа 7 хоногт ариутгадаг биксын дундаж тоогоор авсан (Хүснэгт 2).

Гэрээгээр ариутгалын үйлчилгээ авдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдийн ачаалал

харьцангуй бага буюу 0.6%-4.1%-ийг эзэлж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвийн

төвлөрсөн ариутгалын тасгийн ачаалал харилцан адилгүй байсан бөгөөд өндөр

ачаалалтай нь 200 бикс дунджаар ариутгадаг байна. Үнэлгээнд хамрагдсан ЭМТ-ийн

төвлөрсөн ариутгалын тасаг нь хамгийн бага ачаалалтай ажиллаж байна.

Page 10: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

10  

Хүснэгт 2

Төвлөрсөн ариутгалын тасгийн ачаалал

Эмнэлгийн нэр

Ариутгадаг багажийн тоо

Ариутгадаг биксийн тоо

Автоклавын ачаалдаг тоо

7 хоногт ажилла-

даг өдөр өдөрт 7

хоногт

өдөрт 7 хоногт

өдөрт 7 хоногт

1 УНТЭ 1763 10580 136 821 15 84 6

2 УХТЭ 855 5750 66 461 12 84 7

3 БНД-ийн ЭМТ 800

4000 40 200 9 45 5

4 БГД-ийн ЭМТ 450

2250 29 145 4 20 5

5 ХУД-ийн ЭМТ 650

3250 6 30 3 15 5

6 СБД-ийн ЭМТ 415

2075 12 60 4 20 5

7 ЧД-ийн ЭМТ 370

1850 23 115 2 10 5

Салбар амбулаторийн ариутгалын үйл ажиллагааг төвлөрүүлэн ариутгалын тасагт

тээвэрлэн авчирч байгаа ХУД, Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн ачаалал бусад

эмнэлгээс өндөр буюу 31.7-53.3%-ийг эзэлж байна. Багануур, Баянгол, Чингэлтэй

дүүргийн ЭМТ-ийн ариутгалын тасгийн ажлын 1.7-15.9%-ийг гэрээт ариутгал

үйлчилгээ эзэлж байна.

Page 11: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

11  

Хүснэгт 3

Гэрээгээр ариутгалын үйлчилгээ хийдэг эмнэлгийн ачаалал

Эмнэлгийн нэр Гэрээгээр ариутгал хийдэг эмнэлгийн төрөл

Ариутгадаг багажийн тоо

Ариутгадаг биксийн тоо

Нийт ачаалалд эзлэх хувь

өдөрт 7 хоногт

өдөрт 7 хоногт

1 УНТЭ Хувийн эмнэлэг 20 100 1 5 0.6 2

УХТЭ

Хувийн эмнэлэг 126 248 6 14 3.0 Хувийн лаборатори 4 5 1.1 нийт 146 348 11 19 4.1

3

БНД

Хувийн эмнэлэг 130 130 4 6 3.0 Хувийн лаборатори 1 3 1.5 ӨЭМТ 4 7 3.5 нийт 9 16 8.0%

4 БГД-ийн ЭМТ Харъяа эмнэлэг 4 20 13.8% Хувийн эмнэлэг 40 120 1 3 2.1%

нийт 40 120 5 23 15.9%5 ХУД-ийн ЭМТ Салбар амбулатори 250 1250 3 15 50%

ӨЭМТ 1 1 3.3% нийт 250 1250 4 16 53.3% 6

СБД-ийн ЭМТ 60 Салбар амбулатори 90 450 3 15 25 Хувийн эмнэлэг 70 210 1 3 5% ӨЭМТ 1 1 1.7%

нийт 160 660 5 19 31.7%7 ЧД-ийн ЭМТ ӨЭМТ

1 2 1.7%

Төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ариутгалын

үйл ажиллагааны зохион байгуулалт

Судалгаанд хамрагдсан эмнэлгүүд харъяа салбар амбулатори, хүүхдийн эмнэлэг,

хувийн эмнэлгүүд, ӨЭМТ-ийн ариутгалын үйлчилгээ үзүүлж байна. Сүхбаатар

дүүргийн ЭМТ, Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн ариутгалын тасгууд нь харъяа салбар

амбулаторын багаж хэрэгслийг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187-р тушаалын

дагуу угаах, халдваргүйжүүлэх, ариутгах дэс дарааллаар явуулж эмнэлэгт нь

түгээдэг байна. Гэрээгээр ариутгалын үйлчилгээ авдаг оношлогоо, эмчилгээний

шүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг, нүдний эмнэлэг, дотрын эмнэлэг,

лаборатори зэрэг хувийн эрүүл мэндийн байгууллагууд хамрагдсан. Багануур

дүүргийн ЭМТ-ийн ариутгалын тасаг хувийн шүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн

эмнэлгүүдэд бохир багаж, хэрэгсэлд анхны халдваргүйжүүлэлт хийсний дараа

хүлээн авч угаах, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах, түгээх, тээвэрлэх үйл

ажиллагааг гүйцэтгэдэг байна. Бусад хувийн эмнэлэг, лаборатори, ӨЭМТ-үүдэд

Page 12: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

12  

багаж, хэрэгсэл, материал, хөвөн бөмбөлгийг биксэнд бэлдэж төв эмнэлэг болон

ЭМТ-ийн ариутгалын тасагт хүргэж ариутгалд шууд оруулдаг байна.

Нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасагт харъяа салбар амбулатори, хүүхдийн

эмнэлгээс багаж, хэрэгсэл, материалыг ойролцоогоор 17 км хүртэлх зайд түргэний

машинаар тээвэрлэдэг байна. Хувийн эмнэлгүүд дунджаар 514.6 метр, ӨЭМТ

дунджаар 666.6 метр зайтай газраас ариутгалын тасагт багаж, хэрэгслээ ихэвчлэн

гараар зөөвөрлөдөг байна.

Төрийн болон хувийн хэвшлийн жижиг эмнэлгүүдийн авч буй ариутгалын

үйлчилгээний үр ашиг, санхүүгийн төлбөрийг судлах

Техникийн инженерийн үзлэг улирал тутам явагдаж, техник ашиглалтын пасспортонд

үзлэгийн тэмдэглэл хөтлөгддөг ба эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухай бүр

дуудлага өгч засвар үйлчилгээ хийгддэг байна.Химийн хяналтууд нь хүснэгт 3-т

заагдсаны дагуу 1,2,4-р зэрэглэлийн индикаторууд голчлон хэрэглэгдэж, 6-р

зэрэглэлийн индикатораар хяналт хийж байгаа эмнэлэг 11.1% байна.

Автоклавын биологийн чанарын хяналтыг “Medclean” ХХК-аас ханган нийлүүлэлт

хийдэг ХБНГУ-ын BAG Health Care компаны “Geobacillus sterothermophilus” нянгийн

спор бүхий биологийн индикаторыг тухайн эмнэлгийн ариутгалд хэрэглэгдэж буй

автоклавын ажиллагааг хянах зорилгоор хийсэн.

Автоклавын тавиурын тооноос хамаарч 2-3 индикатор багаж хэрэгсэлтэй хамт

байршуулан автоклавыг ажиллуулж чанарын хяналт хийсэн бөгөөд тус индикаторыг

хяналтын индикатортай хамт зориулалтын термостатанд +60 градуст 48 цаг

өсгөвөрлөж, ариутгалын явцад устаагүй спор байгаа эсэхийг шалгасан.

Тэжээлт орчин булингартах эсвэл шар руу чиглэсэн өнгөний өөрчлөлт үзүүлэхгүй нил

ягаан өнгөтэй хэвээр байгаа тохиолдолд ариутгал стандартын дагуу хийгдсэн гэж

үнэлсэн. Харин шар өнгө рүү өөрчлөгдсөн тохиолдолд ариутгал хангалтгүй явагдаж,

спор устгагдаагүй буюу бактер өсгөвөрлөгдсөн гэж үзсэн.

Уг төвлөрсөн ариутгалын тасгуудад ашиглагдаж буй автоклавыг шалгаж, хэмжилт

хийсэн өдрийн байдлаар “Geobacillus sterothermophilus” спор бүрэн устгах хэмжээнд

байна. Дүгнэлтийг “Medclean” ХХК хөндлөнгийн хяналт хийж, гаргасан болно.

Page 13: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

13  

Ариутгалын үйлчилгээний санхүүгийн төлбөрийг урьдчилсан төлбөрт, дараа төлбөрт

гэсэн 2 хэлбэрээр хувийн эмнэлэг, ӨЭМТ хийдэг байна. Зарим ӨЭМТ гурвалсан

гэрээний дагуу төлбөргүй үйлчилгээ авдаг байна. Төлбөрийн хэмжээг өмнөх жилийн

тариф дээр тулгуурлан тогтоон төлбөртэй үйлчилгээ явуулах жагсаалтанд оруулан

эмнэлгийн удирдлагаар батлуулдаг байна. Эмнэлэг хоорондын гэрээг 1 жилээр

байгуулан жилийн эцэст дүгнэн гэрээний биелэлтэнд тулгуурлан үргэлжлүүлэн

сунгадаг байна.

Хүснэгт 4

Автоклавын чанарын хяналтыг хийж буй химийн индикаторын зэрэглэл

Индикаторын зэрэглэл Төвлөрсөн ариутгалын тасаг

n %

1 Ариутгалын наалтууртай уут 8 88.9

2 1-р зэрэглэл 8 88.9

3 2-р зэрэглэл 6 66.7

4 4-р зэрэглэл 8 88.9

5 6-р зэрэглэл 1 11.1

Үнэлгээгээр илэрсэн анхаарах асуудлууд

Зураг 1 . Багаж, хэрэгслийг Зураг 2. Хөвөнг савлахдаа зориулалтын бус тосгуурт угаадаг ваакуум цаасыг дахин хэрэглэдэг

Page 14: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

14  

Зураг 3. Цэвэр багажийг бохир хийж Зураг 4. Ариутгасан хөвөн бөмбөлгийг ирсэн уутанд савалдаг зориулалтын бус уутанд хийдэг

Хүснэгт 4

Үнэлгээнд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудын ариутгалыг

харьцуулсан байдал

Харьцуулса

н үзүүлэлтүү

д

Харъяа амбулатори,

хүүхдийн эмнэлэг

ӨЭМТ Хувийн шүд, эмэгтэйчүүдийн

эмнэлэг

Хувийн лаборатори

1. Үйл ажиллагаа

Үнэлгээнд хамрагдсан нэгдсэн

эмнэлгийн 60% хувь харъяа

салбар амбулатори, хүүхдийн эмнэлгийн ариутгалын үйлчилгээ үзүүлдэг

ӨЭМТ-ийн гэрээгээр ариутгалын

үйлчилгээ авч буй байдал тогтмол бус, харилцан

адилгүй байна.

Гэрээгээр ариутгал

хийлгэж буй эмнэлгүүдийн

41.7 хувийг шүд,

эмэгтэйчүүдийн эмнэлэг эзэлж

байна.

Гэрээгээр ариутгалын

үйлчилгээ авдаг эмнэлгийн дотор

лаборатори, оношлогооны төвийн эзлэх

хувь бага байна.

2. Зохион байгуулалт

Амбулаторид хэрэглэсэн бохир багаж хэрэгслийг анхны халдваргүйжүүлэлт хийсний дараа тээвэрлэнэ. Харяа хүүхдийн эмнэлэг хөвөн шарикийг бэлтгэж, даавуун уутанд хийж, биксээр

ӨЭМТ-д хэрэглэх хөвөн шарикийг бэлтгэж, ваакуум цаас, даавуун уутанд хийж, биксээр зөөвөрлөнө .

Шүд, эмэгтэйчүүдийн бохир багаж, хэрэгслийг угааж, халдваргүйжүүлж, хатаагаад ваакуум цаас эсвэл даавуун уутанд савлаад биксэнд хийнэ.

Лабораторид хэрэглэх хөвөн шарикийг даавуун уутанд савлаад, бикс болон даавуун уутанд давхар хийнэ.

Page 15: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

15  

зөөвөрлөнө. 3. Байршил

(хамгийнойрхолзайгаартооцов)

3км -17км зайтай 10м – 1500м 50м – 1500м 100м-400м

4. Менежмент Эмнэлгийн удирдлага зохион байгуулдаг

Эмнэлэг хоорондын гэрээтэй

Эмнэлэг хоорондын гэрээтэй

Эмнэлэг хоорондын гэрээтэй

5. Үйл ажиллагааны уян хатан байдал

Ариутгалын тасагт бохир, цэвэр, ариун бүсэд ариутгалын үйл ажиллагаа явагддаг.

Ихэнх эмнэлгүүд бэлтгэсэн цэвэр багаж, хэрэгслийг биксэнд хийж ариутгалд өгдөг.

Биксэнд бэлдсэн цэвэр материалыг ариутгалд өгдөг.

Биксэнд бэлдсэн цэвэр материалыг ариутгалд өгдөг.

6. Хөрөнгө оруулалт

Эмнэлэг хооронд багаж, хэрэгслийг тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох

Гэрээт эмнэлгүүдийг бохир, цэвэр бүсүүдэд шаардлагатай ариутгалын тоног төхөөрөмжөөр хангах

ӨЭМТ ариутгасан материалыг зөөвөрлөхөд шаардлагатай зориулалтын сав, контейнераар хангах

Хувийн лабораторууд ариутгасан материалыг зөөвөрлөхөд шаардлагатай зориулалтын сав, контейнераар хангах

7. Санхүүгийн төлбөр

Төлбөргүй Урьдчилсан болон болон дараа төлбөрт үйлчилгээ авдаг. Зарим ӨЭМТ гурвалсан гэрээгээр төлбөргүй үйлчилгээ авдаг

Урьдчилсан болон болон дараа төлбөрт үйлчилгээ авдаг

Урьдчилсан болон болон дараа төлбөрт үйлчилгээ авдаг

8. Хүний нөөц Ахлах сувилагч хариуцдаг. Цаашид ажил үүргийг тодорхой болгож, ХХС-ийн сургалтанд хамруулах хэрэгтэй.

Ихэнх хувийн эмнэлэгт эмч хариуцдаг. ХХС-ийн сургалтанд хамруулах шаардлагатай.

Хариуцдаг нийт өрхийн сувилагч нар ХХС-ийн сургалтанд хамрагдсан.

ХХС-ийн сургалтанд хамруулах шаардлагатай.

9. ХСХ-ын зорилт болон чанарын хяналтыг биелүүлсэн

Эмнэлгийн тархвар судлаач хяналт тавьж ажилладаг

Эмнэлэг хооронд байгуулсан гэрээний биелэлтээр тооцдог

Эмнэлэг хооронд байгуулсан гэрээний биелэлтээр тооцдог

Эмнэлэг хооронд байгуулсан гэрээний биелэлтээр тооцдог

Page 16: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

16  

үр ашгийг тооцох

10.

Тулгарч буй бэрхшээл

Шийдвэрлэхэд хүндрэлтэй гадаад хүчин зүйлс: Ложистик/ Тээвэрлэлт

Замын түгжрэл

Шийдвэрлэх боломжтой дотоод хүчин зүйлс: Ариутгалын төлбөр

Сургалт Дэд бүтцийг сайжруулах

Тоног төхөөрөмжөөр хангах

Шийдвэрлэх боломжтой дотоод хүчин зүйлс: Ариутгалын төлбөр

Зөөврийн хэрэгслээр хангах

Шийдвэрлэх боломжтой дотоод хүчин зүйлс: Ариутгалын төлбөр

Сургалт Зөөврийн хэрэгслээр хангах

11 Эрсдэл Амбулаторын тусламж үйлчилгээ хойшлогдох

Шүд, гэмтэл, эмэгтэйчүүдийн багц дутсанаас шаардлагатай тусламж оройтох

• Шүд, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хариуцсан сувилагч байхгүйгээс ХСХ-ын зааврыг баримтладаггүй

ӨЭМТ ариутгалаас зориулалтын саваар зөөвөрлөхгүйгээс ариун байдал алдагдах

Лабораторийн багаж, хэрэгслийг зориулалтын саваар зөөвөрлөхгүйгээс ариун байдал алдагдах

Дүгнэлт

1. Төвлөрсөн ариутгалын тасгуудаас гэрээт эмнэлгүүдэд үзүүлж буй ариутгалын

үйл ажиллагааны хувьд ихэнхи төвлөрсөн ариутгалын тасгууд стандарт

шаардлага хангаж байгаа боловч бүтэц зохион байгуулалтын хувьд багаж,

тоног төхөөрөмж хангалтгүй, өрөө тасалгааны эрүүл ахуйн шаардлага

хангалтгүй байдалд ариутгалын үйлчилгээ үзүүлж байна.

2. Төсөлд хамрагдсан төв эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн төвлөрсөн ариутгалын

тасгууд нь харъяа салбар эмнэлгүүд, ӨЭМТ болон хувийн шүд, эмэгтэйчүүд,

лаборитори зэрэг эмнэлгүүдэд ариутгалын үйлчилгээ үзүүлж байна.

3. Гэрээт эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгийн нийт ачаалалд

ариутгалын үйлчилгээ авч буй дээрх эмнэлгүүдийн ачаалал харилцан адилгүй

байна. Тухайлбал: Төвлөрсөн ариутгалын тасгийн нийт ачаалалд харъяа

салбар амбулатори, эмнэлгүүд 25-50%, хувийн хэвшлийн шүд, эмэгтэйчүүдийн

Page 17: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

17  

эмнэлэг 0.6-5%, хувийн лаборатори 1.1-1.5%, ӨЭМТ 1.7-3.5% тус тус эзэлж

байна.

4. 1-2 өрөөнд үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт үүдэн эмнэлгүүдэд өрөө

тасалгааны хүрэлцээ болоод зохион байгуулж өөрчлөх боломж бага зэргээс

болж урсгал буруу, бүсүүдийн тусгаарлалт хийх боломжгүй байдал үүсч

стандарт шаардлагад нийцэхгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.

Тээвэрлэлт, зөөвөрлөлтийг тодорхой тусгасан нэгдсэн стандарт, удирдамж

улсын хэмжээнд байхгүй тул хяналт тавих боломжгүй эрүүл ахуйн шаардлага

зөрчсөн байдалд үйлчилгээ явагдаж байна.

5. Төвлөрсөн ариутгалын тасгаар үйлчлүүлж буй харъяа эмнэлгүүд болон гэрээт

эмнэлгүүдийн багаж, хэрэгслийн тээвэрлэлтийг сайжруулах шаардлагатай

байна. Тухайлбал: зориулалтын машин, зөөвөрлөх сав, хариуцах

мэргэжилтэнг сургах зэрэг асуудлууд орно.

6. Төрийн болон хувийн хэвшлийн жижиг эмнэлгүүдийн авч буй ариутгалын

үйлчилгээний хими, биологи, техникийн чанарын хяналт ЭМС-ын 187-р

тушаалын дагуу хийгдэж байна.

7. Ариутгалын чанарыг нэгээс зургадугаар зэрэглэлийн химийн индикатор, био

индикатор болоод техникийн үзлэг шалгалтаар хяналт тавьж байна.

Улсын төвлөрсөн ариутгалын тасгуудад төсөв санхүүтэй холбоотойгоор шинэ

нэр төрлийн угаалга халдваргүйжүүлэгч бодис хэрэглэх боломж бага одоог

хүртэл хлор агуулсан нэгдэл халдваргүйжүүлэлтэд ашиглаж байна. Гэрээт

эмнэлгүүдэд угаах халдваргүйжүүлэгч бодисын талаар мэдлэг, мэдээлэл,

сургалт хангалтгүй ойлголт муу байгаагаас зөрчил давтагдаж байна.

8. Хүний нөөц стандартад заагдсан орон тооны дагуу хангагдан ажиллаж байгаа

боловч ачаалалд нийцэхгүй, мэргэшсэн хүний нөөц дутагдалтай байна. Гэрээт

эмнэлгүүдэд ариун багажийг хариуцсан тогтвортой мэргэжлийн хүн

дутагдалтай, мэргэжлийн бус хүмүүс зөөвөрлөж мэргэжлийн бус хүмүүс

ажлын бус цагаар хүлээн авч дамжуулан өгөх явдал нилээдгүй байна.

9. Ариутгалын үйлчилгээний төлбөрийн нөхцөл, хэмжээг эмнэлгүүдийн авч буй

үйлчилгээнд тохируулан боловсронгуй болгох шаардлагатай байна.

Page 18: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

18  

Санал, зөвлөмж

1. Гэрээгээр ариутгалын үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн төвлөрсөн ариутгалын

тасгийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр үйлчилгээний чанарыг сайжруулах

боломжтой болно. Төрийн ба хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ариутгал,

халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдийн дэд бүтцийг

сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангахад илүү анхаарах нь чухал байна.

2. Багаж, хэрэгслийг тээвэрлэхэд анхаарч сайжруулах, ялангуяа бохир, цэвэр

багажийг зөөвөрлөхдөө тусад нь зориулалтын савтай болгох, савыг угаах,

халдваргүйжүүлэх, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх,тээвэрлэлтийг

хянах шаардлагатай байна.

3. Хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, сувилагчдыг ХСХ-ын сургалтанд хамруулах,

ялангуяа шүд, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нарт ЭМС-ын 187-р тушаалын

талаарх сургалт явуулах хэрэгтэй байна. Төв эмнэлэг, хотын төвийн дүүргийн

нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж буй хувийн эмнэлгийн ариутгалын үйл

ажиллагааг хувийн хэвшлийн ариутгалын байгууллагаар үйлчлүүлэх

боломжтой.

4. Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ариутгалын бүртгэл, хяналтыг тогтмол

бүртгэдэг хяналт тавьдаг болгох улмаар багаж, хэрэгслийг хүлээлцэх,

хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагай байна. Багаж, хэрэгсэлийг зөөвөрлөх,

тээвэрлэх стандарт журам боловсруулах;

5. Хувийн лаборатори, ӨЭМТ-үүд өөрийн эмнэлэгтээ бэлдсэн хөвөн шарикийг

төвлөрсөн ариутгалын тасагт зөөвөрлөн авчирч ариутгах үйл ажиллагааг

боловсронгуй болгож цаашид ариутгасан хөвөнгөөр хангах нь зүйтэй.

Page 19: FINAL 27 July Pilot of CSSD 20170627 revisedhsdp.org/public/f/FINAL_27-July_Pilot_CSSD-20170627_revised.pdf · Судалгааны хэрэглэгдэхүүн ба ... ариутгалын

19  

Ном зүй

1. Vrijens F, Hulstaert F, Devriese S, van de Sande S. Hospital-acquired infections in Belgian acute-care hospital: an estimation of their global impact on mortality, length of stay and healthcare costs. Epidemiol Infect 2012; 140: 126–136

2. Р.Гандиймаа, Д.Гантуяа, Д.Ангармөрөн, Ц.Лхагвасүрэн. Үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгийн ажилтануудын халдварын сэргийлэлт, хяналтын цогц чадамжийг үнэлсэн нь. Судалгааны тайлан, 2016

3. IderBE, Clements A, Adams J, Whitby M, Muugolog T. Prevalence of hospital-acquired infections and antibiotic use in two tertiary Mongolian hospitals. J Hosp Infect 2010;75(3):214–19.

4. ХӨСҮТ-ийн статистик мэдээ 2007-2012 5. 2014.06.02-ны өдрийн ЭМС-ын 186-р тушаал 6. 2014.06.02-ны өдрийн ЭМС-ын 187-р тушаал 7. Улаанбаатар хотын зарим эмнэлгийн ариутгалын автоклаванд

биоиндикаторын хяналт хийсэн судалгаа Т. Сувд-Эрдэнэ, Ц.Гантөмөр, Ч.Баттогтох, В. Попп. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Медклиин ХХК; http://meshhp.mn/

8. I.Bat-Erdene. Director for Quality & Safety Challenges of infection control at UFIH http://meshhp.mn/

9. Disinfection and sterilisation hospital hygiene , Mongolia 2011, University clinics Essen, Germany, http://meshhp.mn/

10. Vrijens F, Hulstaert F, Devriese S, van de Sande S. Hospital-acquired infections in Belgian acute-care hospital: an estimation of their global impact on mortality, length of stay and healthcare costs. Epidemiol Infect 2012; 140: 126–136 [PubMed]

11. Wilcox MH, Dave J. The cost of hospital-acquired infection and the value of infection control. J Hosp Infect 2000; 45: 81–84 [PubMed

12. WHO, Health care-associated infections, fact sheet [e-book]) 13. Disinfectants- situation in Mongolia and Gerban regulations, Mongolia 19 june

2013, Prof. Dr. Walter Popp Hospital Hygiene, University Clinics Essen Germany, http://meshhp.mn/

14. Fact-finding Survey of Nosocomial Infection Control in Hospitals in Kathmandu, Nepal—A Basis for Improvement Hiroshi Ohara,*Bharat M. Pokhrel, Rajan K. Dahal, Shyam K. Mishra, Hari P. Kattel,2Dharma L. Shrestha,3Yumiko Haneishi,1 and Jeevan B. Sherchand2

15. Disinfection and sterilization infection control guidelines, Center for healthcare related infection surveillance and prevention www.health.gld.gov.au/chrisp

16. An analysis of the proposed centralization of central sterile service department (CSSD) in Ulaanbaatar, Mongoliawww.adb.org/sites/default/files/.../45009-002-mon-oth-03.pdf