for engineer's lecture 2

37
ХҮНСНИЙ ЗАХ ЗЭЭЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ҮНДСЭН АСУУДЛУУД доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн 2010.12.03 Мэргэжлийн зэргийн сургалт

Upload: noonii

Post on 14-Jun-2015

2.734 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: For engineer's lecture 2

ХҮНСНИЙ ЗАХ ЗЭЭЛ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН МЕНЕЖМЕНТИЙН

ҮНДСЭН АСУУДЛУУД

доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн

2010.12.03

Мэргэжлийн зэргийн сургалт

Page 2: For engineer's lecture 2

Лекцийн агуулга

• Зах зээл, эдийн засаг, менежментийн товч ойлголтууд

• Удирдлага, менежер, манлайлагч

• Чадавхийн онол, хүчин зүйлс, нийтлэг зорилтууд

• Хүнсний аж үйлдвэрийн чадавхийн бодит байдал

• Чадавхийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэх зарим арга зам

Page 3: For engineer's lecture 2

Зах зээлийн тухай ойлголт

• Зах зээл (market) – тодрхой бараа, үйлчилгээний худалдан авагч (эрэлт илэрхийлэгч), худалдагч (нийлүүлэгч)-ийн харилцаа, үйл ажиллагааг нэгтгэх механизм; хүмүүс хэрэгцээгээ хангах зорилгоор үйл ажиллагааныхаа үр дүнг худалдах-худалдан авах хэлбэрээр харилцан солилцох хүрээ

• Зах зээлийн тогтолцоо (market system) – эдийн засгийг буй болгогч бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөөцийн зах зээлийн цогц, тэдгээрийн хооронд үйлчлэх харилцаа; тогтсон үнээр эдийн засгийн ховор нөөцийг хуваарилах, хэрэглэгч, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн шийдвэрийн тухай мэдээллээр хангах, эдгээрийг уялдуулах механизм

• Зах зээлийн эдийн засаг(market economy)-нөөцийн хуваарилалтын бүтцийг зөвхөн хэрэглэгч, нийлүүлэгчийн шийдвэр тодорхойлдог эдийн засаг, өөрөөр хэлбэл зах зээлийн тогтолцоо

Page 4: For engineer's lecture 2

Микроэдийн засаг

• Микроэдийн засаг – эдийн засгийн тодорхой нэгжүүд, жишээ нь хэрэглэгч, бизнес эрхлэгч, зах зээл дээрх үнэ, бараа зэргийг судлана. (грек үг:μικρός — жижиг; οἶκος — гэр орон; νόμος — хууль)

Микроэдийн засгийн үндсэн асуудлууд:

1. Хэрэглэгчийн төлөв байдал, эрэлтийн онцлог

2. Үйлдвэрлэгчийн асуудлууд

3. Зах зээлийн тэнцвэрт байдал, бүтэц

4. Бараа, үйлчилгээний үнэ бүрдэлт, эрэлт, нийлүүлэлт

5. Мэдээллийн харилцан уялдаа, үнэмшил

6. Гадаад нөхцөл байдлын нөлөө

7. Нийгмийн онцлог

Page 5: For engineer's lecture 2

Макроэдийн засаг

• Макроэдийн засаг (грек: μακρός — урт, том, οἶκος-гэр, орон, νόμος — хууль)-эдийн засагт бүхэлд нь хамаарах, жишээ нь үндэсний орлого, ДНБ, хөдөлмөрийн нөөц, гадаад худалдаа г.м. Асуудлуудыг судлана

Үндсэн асуудлууд  Эдийн засгийн хөдлөл зүй, мөчлөг Мөнгөний бодлого, инфляци Хөдөлмөр, нийгмийн хамгаалал Улсын төсөв Худалдааны баланс Үнийн бодлого .................

Page 6: For engineer's lecture 2

Үнэ ба эрэлт

• Зах зээлийн зарчим “эрэлт-нийлүүлэлт”

• Үнэ, эрэлтийн хооронд урвуу харьцааны зүй тогтол \дээд зураг\

• P-үнэ, Q-эрэлтийн хэмжээ

Гэхдээ үнэ буурах бүрт эрэлт шулуун шугамаар, эсвэл налуу тахирмаг хэлбэрээр буурахгүй \доод зураг\, энэ нь зах зээлийн багтаамж, хэрэгцээний хангалт, бүтээгдэхүүний чанар зэрэг олон зүйлээс хамаарна

Page 7: For engineer's lecture 2

Бизнес ба менежмент

Page 8: For engineer's lecture 2

Удирдлагын философи, чадвар

• Менежерийн философи нь түүний ертөнцийг үзэх үзэл

Удирдлагын 10 чадвар

1. төлөвлөх, зохин байгуулах

2. стандарт бус, зөв шийдвэр

3. манлайлан удирдах

4. Хүмүүстэй үр ашигтай холбоо тогтоож, харьцах

5. Бүтээлч идэвхийг өрнүүлэх, амжилт бүрийг үнэлэх

6. Маргаантай асуудалд шийдлийн гарц олох

7. Аливаад хувийн бус, бодитой хандлага

8. Хүний шилж, сонгох, сургах

9. Удирдах, удирдуулах ёс

10. Ажил хэрэгч, хамт олонд нээлттэй байх

Page 9: For engineer's lecture 2

Удирдлагын тор

Page 10: For engineer's lecture 2

Менежер

• Менежер-удирдлагыг бүрэн хариуцлагатайгаар гартаа авсан, тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн төлөө өөрийн мэдлэг, оюун, хүчээ зориулах чадвартай, бусдын үйл ажиллагаа нэгтгэн зоригжуулж, удирдан зохион байгуулдаг ажилтан

Менежерийн ангилал:

1. Бизнесийн хаан-ганц нэгхэн байдаг

2. Бизнесийн их багш-өөрийнхөө хүрээнд алдартай удирдагчид, арай олон байдаг

3. Бизнесийн мастер-үр дүнд хүрч байгаа менежерүүд

4. Бизнес сонирхогч-шинэ санаа өвөрлөн бизнест орж байгаа хүмүүс, шатлан хөгжинө, эсвэл бизнесийг орхино

Page 11: For engineer's lecture 2

Манлайлагч ба менежемент

• Удирдлага, манлайллын ялгаагаар авч үзвэл хүчтэй жолоодогч тааруухан удирдагч байж болно. Ийм бие хүн өөрийн бүлгээ хөдөлгөөнд оруулж чаддаг ч харин тавьсан зорилгод хүрэх хамгийн дөт зам руу хүмүүсийг түлхэж чаддаггүй.

• Хүн манлайлагчийн хувьд сул байж болох авч, түүний удирдлагад ажил үүргээ сайтар ойлгосон, хийж бүтээхийн төлөө \мотиваци\ санаа шулуудсан ажилтнууд байвал уг удирдагч маань муугүй менежер мэт харагдаж байж бас болно.

• Манлайллын ур чадвар нь үүргийн загваруудаар дамжин боловсронгуй болж байдаг

Page 12: For engineer's lecture 2

Манлайлагч-менежер

Page 13: For engineer's lecture 2

Манлайлагч-мэдлэг, ур чадвартай байх шаардлага

Page 14: For engineer's lecture 2

Чадавхийн тухай онолын төсөөлөл

• Чадавхи - олон хүчин зүйлсээс хамааралтай тасралтгүй процесс

• оролтын хувьсагчууд (x1;x2;x3 …xn) нь удирдлага, технологи, хүний нөөц зэрэг үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйл

• гаралтын хувсагчууд (y1;y2;y3 …yn) нь бизнесийн стратеги, загвар, эдийн засгийн үр ашиг, технологи, инновацийн үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, зан төлөв харилцаа, хүний нөөц, мэдлэгийн менежмент...

• дотоод, гадаад хүчин зүйлс (z1;z2;z3 …zn), - бизнесийн эрх зүйн орчин, төрийн эдийн засаг, нийгмийн бодлого, хүнсний зах зээл, эрэлт хэрэгцээ, импорт, экспорт...

Page 15: For engineer's lecture 2

Чадавхийн тэргүүлэх хүчин зүйлс

• Онолын төсөөллөөс хүнсний аж үйлдвэр, эсвэл тодорхой компани, үйлдвэрийн чадавхийг тухайн байгууллагын өрсөлдөх чадвараар төлөөлөн авч үзэх үндэслэлтэй

• “Хүнсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар” онол, практикийн бага хурал (2007), “Хүнсний аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын онол, арга зүйн үндэс” илтгэл

• “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр, МХХ-ны V их хурлаас “Эх орны хүнсний аж үйлдвэрийн чадавхи” хөтөлбөр

• Чадавхид нөлөөлөх олон хүчин зүйлсийг нэгтгэн бүлэглэж, эх орны хүнсний компаниудын менежментийн гол хүчийг зах зээл судлал, түүхий эд, технологи, чанарын удирдлага, хяналт, хүний нөөцөд төвлөрүүлэх стратеги

техно-логи

чанарын

удирд-лага

хүний нөөц

зах зээл

судлал

түүхий эд

Page 16: For engineer's lecture 2

Хүнсний аж үйлдвэрийн бодит байдал

Эрэлт хэрэгцээ, технологийн хөгжлийн стратегийг эрхэмлэн дотоод, гадаад зах зээлд чөлөөтэй үйл ажиллагаа өрнүүлдэг, чанар-технологийн удирдлага, менежмент, маркетингийн шинэ арга, туршлагыг эзэмшиж, ер нь мэдлэгийн төлөө тэмүүлдэг, мэргэшсэн хүний нөөцтэй, хүнсний хангамж, хүртэмж, бүтээгдэхүүний аюулгүй байдал, шимт чанарын талаар ард түмний өмнө хүлээх хариуцлагаа гүн ухамсарласан хамт олонтой, хүчирхэг салбар болох төлөв бүрдэж байна

Эрэлтийг баримжаалсан чөлөөт үйлдвэрлэл

Гадаад, дотоод нээлттэй зах зээл

Бүтээгдэхүүний өргөн сонголт

Бүтээгдэхүүний чанарын хөгжил

Хэрэглээнд тохиромжтой сав, боодол

Технологийн хөгжлийн хөтөлбөрүүд

Хүний нөөцийн нөхөн сэлбэлт

Менежмент, маркетингийн арга, туршлага

Мэдлэгийн төлөө тэмүүлэл

Компанийн нийгмийн хариуцлага

Page 17: For engineer's lecture 2

Хүнсний аж үйлдвэрийн нөөц

• бэлчээрийн малын мах, түүний бүтээгдэхүүнээр зах зээлд баттай байр суурь эзлэх боломж

• хөдөө аж ахуйд жилд 400-500 сая. л сүү саах боломж• Чихэр, жигнэмэг, нарийн боов үйлдвэрлэлт ийг нэмэгдүүлэх• Шинэхэн талхаар хэрэгцээг хангах шийдэл• Экспортын боломж• Амьтан, ургамлын гаралтай биологийн идэвхит бэлдмэл, хөрөнгийн сан

Амьтны гаралтай бүтээгдэхүүн

Хэрэглэсэн малын 90%-ийг үйлдвэрлэлийн

бус аргаар

Зах зээлд нийлүүлсэн

сүүний 93-95% үйлдвэрлэлийн

бус аргаар

Урагмлын гаралтай бүтээгдэхүүн

Буудайнаас бусад үр тарианы

бүтээгдэхүүн импортоор

Чихэр, жигнэмэг,

гоймон импортоор

Экспортын боломж

Мал нядалгааны хүнсний болон

техник, тэжээлийн

бүтээгдэхүүн

Архи, спирт, пиво, соёолж, сүүний уураг,

байгалийн БАД

Page 18: For engineer's lecture 2

Аж ахуйн нэгжүүдийн чадавхийн зэрэглэл

• зах зээлд эзэлж байгаа байр суурь, бизнесийн удирдлага, технологийн түвшин, хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, урт, богино хугацааны стратегийг нь харгалзсан чадавхийн зэрэглэл

• компанийн нийт тоонд 3 дугаар түвшнийх давамгайлж, эхний 2 түвшнийх нийлээд 30% орчим байгаа нь чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлэх шаардлагатай болохыг дахин нотолж байна

• Салбарт жижиг, дунд үйлдвэрлэл тоогоор давамгайлж байгаа ч “мөнх” байхгүй, харин сайн менежменттэй нь хөгжин хүчирхэгжиж, тааруухан нь бизнесийн талбарыг орхино

Page 19: For engineer's lecture 2

Чадавхийн нийтлэг зорилтууд

• ажиглалт, судалгаанд тулгуурласан нийтлэг зорилтууд• нийтлэг зорилтууд нь бидний зэрэглэлээр 3 болон 4 дүгээр түвшний

компаниудад илүү нийцэмжтэй• эхний 2 түвшний аж ахуй нэгжүүдэд ч засаж сайжруулах зүйл багагүй

байгаа нь ойлгомжтой• харьцангуй шинэлэг, шийдвэрлэх ач холбогдолтой заримыг нь авч үзье

Үйл ажиллагаа, менежментийн

шинжилгээ

Бизнес-процессын загварчлал

Стратеги, үйл ажиллагааны

төлөвлөлт

Санхүү, эдийн засгийн

шинжилгээ, үнэл-гээ

Маркетингийн хөтөлбөр,

төлөв-лөгөө

Чанар, технологийн менежмент

Эрэлтэд сууриласан инновацийн

хөтөлбөр

Хүний нөөц, мэдлэгийн менежмент

Аутсорсингийн үйлчилгээ

Page 20: For engineer's lecture 2

Үйл ажиллагаа, менежментийн шинжилгээ

• чадавхи дээшлүүлэх хөтөлбөрийн эхлэл: удирдлагын бүтэц, зохион байгуулалт, бизнесийн тодорхой хугацааны үйл ажиллагааны менежментийн гүнзгий шинжилгээ хийж, ирээдүйн төлөв, эрхэм зорилго, богино болон урт хугацааны стратегийн томъёолол

• нэгэн зорилгын дор нэгдсэн “зангидсан гар” шиг хамт олон

• “амжилт ч гаргадаггүй, алдаа ч бас гардаггүй” ажилтнууд улам олшрох хандлага

• үр дүнгийн удирдлага, ажлыг “төлөвлөгөө-тайлан-төлөвлөгөө” хэлбэрээр дүгнэх нь хүн бүрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хэрэглүүр

Page 21: For engineer's lecture 2

Бизнес-процессын загварчлал

• бизнес-процесс нь зорилтууд, үйл ажиллагааны дэс дараалл ын цогц, удирдахуйн, үйл ажиллагааны, дэмжлэгийн гэсэн 3 хэлбэртэй

• Бизнес процессыг өөрчлөн зохион байгуулах үндсэн арга нь реинженеринг (business process reengineering)

• АНУ-ын Стандарт, технологийн үндэсний хүрээлэн 1993 онд зорилтот загварчлалын IDEFO стандартыг буй болгосон

• Чингис хааны цэргийн “аравт, зуут, мянгат, түмт” загвар

Page 22: For engineer's lecture 2

Стратеги, үйл ажиллагааны төлөвлөлт• Бизнесийнхээ ойрын 2-3 жилийн стратегийг

төлөвлөж, оновчтой зорилтууд дэвшүүлж, түүнд хүрэх арга замыг компанийн бүтцийн нэгж, ажилтан, ер нь харуулаас эхлэн захирлаа хүртэл бүх хүмүүс хамтран хэлэлцэж, боловсруулах нь амжилтын анхны алхам

• Бизнес төлөвлөгөө-компанийн хөгжлийн арга замын “луужин”

• Гадаадын туршлага, жижиг аж ахуйгаас өнөөгийн хөгжилд хүрсэн Монголын зарим компанийн түүхэн замнал зэрэг менежментийн шилдэг аргуудаас суралцах

• Хүнсний аж үйлдвэрийн 3 болон 4 шатны компаниуд стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөгөөний талаар ихээхэн ажиллах шаардлагатай

• “Жижиг бизнесийн лавлах” гарын авлага

Page 23: For engineer's lecture 2

Чанар, технологийн менежмент

• бизнесийн эрхэмлэдэг зүйл нь хэрэглэгчийн эрэлт, хүсэл таашаал учраас компаниуд тогтвортой чанарын төлөө санаачлагыг гартаа авч, чанарын удирдлага, хяналтыг технологийн процессын үндсэн хэсэг болгон амжилтанд хүрсэн Японы загварууд

• Манайд хүнсний бүтээгдэхүүний чанар, технологийн менежментийн олон улсын стандарт, тогтолцоог нэвтрүүлэх тухай олон жил ярьж байгаа ч бодит үр дүн нь тэргүүлэгч цөөн компанийн хүрээнээс гарч чадаагүй

• ччанарын удирдлага, хяналтын олон улсын стандарт, тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг дэс дараатай, урьдчилан бэлтгэлийг хангасны үндсэн дээр хэрэгжүүлэхийн оронд “гэрчилгээ” авахыг эрхэмлэж байна

Page 24: For engineer's lecture 2

Японы чанарын удирдлагын туршлага

• Японы чанарын нэгдсэн удирдлагад “чанарын дугуйлан” (Quality Circle), “таван тэг” (5 zero) хөтөлбөр, JIT (Just-In-Time) тогтолцоо, Канбан (Kanban) тогтолцоо зэрэг нэрд гарсан парадигмууд байдаг. “чанарын дугуйлан” (Quality Circle) - сайн дурын оролцоо, тогтмол хэлэлцүүлэг, асуудлын тодорхой шийдэл, хэлэлцүүлгийн явцад чанарын тодорхой асуудлыг илрүүлэн судлах, үнэлэх зарчимд тулгуурласан

• “таван тэг” (5 zero) хөтөлбөрийн агуулга нь чанарын доголдол гарах үйлдлийг ажилтан хийхгүй байхад оршино. Хүний нөөцийг дээд зэргээр ашиглахгүйгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй учраас “бүхнийг цагт нь хийх” буюу JIT (Just-In-Time) тогтолцоо гарчээ

“5 тэг” хөтөлбөр - татгалзана

Page 25: For engineer's lecture 2

Инновацийн хөтөлбөр

• инноваци - шинэ буюу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлбэрээр зах зээлд борлогдож буй бүтээлч үйл ажиллагааны, эсвэл практик үйл ажиллагаанд ашиглагдаж буй шинэ буюу боловсронгуй болгосон технологийн процессын үр дүн

• Шинэ бүтээгдэхүүн, процессын буюу технологийн инноваци - шинжлэх ухааны суурь болон хавсрага судалгаанаас зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулагдах бүх шат

• Технологийн хөгжлийн стратеги нь томоохон үйлдвэрлэлд нарийн технологийн төлөө, харин жижиг үйлдвэрлэлд ур чадвар, уян хатан байдал, хэрэглэгчийг татах үйлчилгээ, чанар, үнэ г.м

Page 26: For engineer's lecture 2

Технологийн хөгжил - инноваци

Инновацийн онол, практикт тулгуурлан технологийн хөгжлийн үйл явц тодруулбал, бүтээгдэхүүн, процессыг хөгжүүлэх санаа, суурь болон хавсрага судалгаа, туршилт, зохион бүтээлтийн ажлын үр дүн нь инновацийн эхлэл, чухал хэсэг гэж үзэж болно.

Компанийн инновацийн бодлого, зорилго нь түүний бүтээгдэхүүний үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, тогтвортой байлгах үндэс юм. Ер нь улс гүрний болон байгууллагын эдийн засгийн хөгжлийн үе шатны мөн чанар нь “инновацийн хөгжил” гэсэн шалгуураар илрэх болжээ. Байгууллагын инновацийн хөгжил нь зөвхөн инновацийн процессын бус, харин түүнийг хэрэгжүүлэхэд чухал шаардлагатай хүчин зүйлс, нөхцөлийн тогтолцооны хөгжлийг харуулдгийг бүдүүвчээр үзүүлэв

Page 27: For engineer's lecture 2

Инновацийн үйл явц

• Инновацийн үйл явц - шинэ зүйлийг бүтээх болон хэрэгжүүлэх процессын нэгтгэл

• Инновацийн үйл явцын бүх үе шатууд нь харилцан уялдаатай, дараачийн үе шатуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бүр эхний шатанд бодож, төлөвлөх ёстой

• Инновацийн үйл явцын үр дүн нь тодорхой үе шатны бодит хэрэгжилтийн зэрэгцээ нэг үе шатаас нөгөөд шилжих хурдцаас ихээхэн хамааралтай, ийм учраас удирдлагад үе шатуудыг ерөнхий үйл явцад нэгтгэж, тэдгээрийн хоорондын шилжилтийн хугацааг багасгахад анхаарах нь чухал

Шинэ зүйл нь олон нийтэд түгээх үеэс эхлэн цоо шинэ шинж чанартай, жинхэнэ “инноваци” болж хувирна. Шинэ санаа, бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчээр хүлээн зөвшөөрөгдөж, инноваци болно.

Page 28: For engineer's lecture 2

Маркетингийн хөтөлбөр, төлөвлөгөө

• өрсөлдөөний амжилтын үндэс –маркетингийн үйл ажиллагааг зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн сонголт, хүсэл таашаал, өрсөлдөгчийн бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанар зэрэгт чиглүүлэх

• Маркетингийн төлөвлөлт нь шинжилгээ, төлөвлөлт, хяналт гэсэн үе шатуудтай, маркетингийн төлөвлөгөө нь бизнес төлөвлөгөөний чухал хэсэг, технологийн инновацид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх маркетингийн хөтөлбөр

• Маркетинг бол зөвхөн сурталчилгаа, PR биш, зах зээлийн стратеги, тактик

• эрүүл хооллолтын бүтээгдэхүүний эмнэл зүй-биологийн туршилтыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар хийлгэж, дүгнэлтийг нь “вэбсайт”-даа тавьдаг, харин “эмчилгээний”, сувиллын гэж сурталчилахыг Америк, Англи, Европын холбооны улсуудад хориглодог

Page 29: For engineer's lecture 2

Өрсөлдөөн

• өäºð äóòìûí àìüäðàëä õýâøñýí îéëãîëò: ¿éëäâýðëýë, áàðàà õóäàëäàõ-õóäàëäàí àâàõ òààòàé íºõöºëèéí òºëºº áèçíåñ ýðõëýã÷ ýòãýýä¿¿äèéí òýìöýë

• эäèéí çàñãèéí îíîë: ýðýëò-õàíãàëòûã òýíöâýðæ¿¿ëýõ çàõ çýýëèéí ìåõàíèçìûí õýðýãë¿¿ð

• зàõ çýýëèéí îíîë: ñàëáàðûí çàõ çýýëèéí òºðëèéã òîäîðõîéëîõ øàëãóóð

Page 30: For engineer's lecture 2

Өрсөлдөх чадварын ангилал, хэлбэр

Page 31: For engineer's lecture 2

Хүнсний зах зээлийн өрсөлдөөний үндсэн хэлбэр

• Зах зээлийн хөдөлгөгч хүч нь хэрэглэгчийн хүсэл таашаалыг хангахын төлөө өрсөлдөөн

• Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хэрэглэгч таашаахгүй бол бизнес ашиггүй, дампуурал

• хэрэглэгч “хаан” байдаг нь зах зээлийн “алтан” дүрэм

• Хүнсний зах зээл дэх өрсөлдөөний объект нь хэрэглэгч, ийм учраас үр ашигтай бизнес эрхлэхийн тулд хэрэглэгчийг “хаан”-аар өргөмжлөх нь ойлгомжтой.

Цэвэр, төгс өрсөлдөөн

Давамгайллын өрсөлдөөн

Олигоноёрхол

Цэвэр монопол

Өрсөлдөөний хэлбэр

Page 32: For engineer's lecture 2

Өрсөлдөөний хэлбэрүүд• Чиглэсэн өрсөлдөөн нь хэрэглэгчийн

тодорхой нэг хэрэгцээг олон янзаар хангах зарчим

• Төрөлжсөн өрсөлдөөн ижил боловч зохиомж, загвараараа ялгагдах бараа, бүтээгдэхүүний хооронд байдаг

• Чанарын өрсөлдөөн хүчтэй өрнөсөн зах зээлд хэрэглэгч жинхэнэ “хаан”-ы эрх эдэлнэ.

• Үнийн далд өрсөлдөөн нь өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөгчийн үнээр худалдах, барааны хэрэглээний өртгийг зориуд бууруулах үйл ажиллагаа юм.

• Хууль бус өрсөлдөөний төрөл нь өрсөлдөгчийн барааны эсрэг сурталчилгаа, худал мэдээлэл, бараа, бүтээгдэхүүнийг дуурайлган үйлдвэрлэх зэрэг зөвхөн өрсөлдөгчийн хувьд төдийгүй хэрэглэгчийн эрхийг хохироодог учир зах зээл хөгжсөн орнуудад үүнийг “бүдүүлэг” өрсөлдөөн гэж нэрлэх нь бий.

чиглэсэн өрсөлдөө

н

төрөлжсө

н өрсөлдөө

н

чанарын өрсөлдөө

н

бүдүүлэг өрсөлдөө

н

далд үний

н өрсөлдөө

н

үнийн

өрсөлдөө

н

Page 33: For engineer's lecture 2

Хүний нөөц, мэдлэгийн менежмент

• Америкийн компани тоосгон хана, Японыхыг чулуун хана-“кайзен”

• хүний нөөцийн менежмент - мэргэшсэн хүний нөөц, ажилтнуудыг мэргэшүүлэн сургах, хөдөлмөрийн харилцаа, цалин, урамшууллын систем, аттестатчилал зэрэг арга хэрэгслээр хүмүүсийг шинэ үйлс, үр дүнд чиглүүлэх, урамшуулан зоригжуулах, ажил, үүргийн хуваарийг оновчлох, ажилтан, ажилчдын авъяас чадварыг нээн илрүүлэх үүрэгтэй

• бидний мэддэг “боловсон хүчин” биш ээ

• Мэдлэгийн менежмент - мэдлэгийг удирдах, шинэ мэдлэг буй болгох үндсэн 2 стратегиар хэрэгждэг

Page 34: For engineer's lecture 2

Салбарын инженерийн сургалтын инноваци

• хүнсний шинэ үеийн бүтээгдэхүүний технологи, инженер зүй, удирдлагын мэргэжилтний хэрэгцээ

• Хүнсний аж үйлдвэрийн инженерийн сургалтын хөтөлбөрийн инновацийг эрс шинэчлэл (ре-инженеринг)-ийн аргаар, “болж байна” гэсэн сэтгэлгээг халах зарчмаар технологийн хөгжилтэй хамт хэрэгжүүлэх

• салбарт боловсролын дэд тогтолцоо чухал , сургалтын үйл явцыг зохицуулан үйлдвэрлэлд ойртуулах зорилготой, Монголын Хүнсчдийн холбоо эрхлэх бүрэн боломжтой

• баклавр, мастерын сургалтын хөтөлбөрийг шинэчилж, нарийн зарим мэргэжлийг мастер, дипломын дараах сургалтын хөтөлбөрт шилжүүлэх, инженер, менежерийн мэргэжлийг хөрвөх чадамжтай болгох

Page 35: For engineer's lecture 2

Аутсорсингийн үйлчилгээ (outsoursing)• Аутсорсинг нь тодорхой бизнес-

процессыг хэрэгжүүлэхэд чиглэдгээрээ бизнес үйлчилгээний бусад хэлбэрүүдээс ялгаатай, гэрээний үргэлжлэх хугацаа нь доод зах нь 1 жил байдаг

• Хүнсний аж үйлдвэрийн салбарт аутсорсингийг удирдлага, бизнес-процессын загварчлал, технологи, мэдлэгийн инноваци, санхүү, эдийн засгийн шинжилгээ, дотоод аудит, зах зээл, хэрэглэгчийн судалгаа, технологийн процессын хяналт, үнэлгээ зэрэг чиглэлээр ашиглах боломжтой

• Хүнсний аж үйлдвэрийн бүтэц, компаниудын чадавхийн түвшнээс үзвэл хөгжлийн өнөөгийн шатанд менежмент, технологи, зах зээлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, аутсорсингийн үйлчилгээ нэн чухал байна.

Page 36: For engineer's lecture 2

Мэдээлэл, ном зүй

Page 37: For engineer's lecture 2

Анхаарсанд баярлалааАнхаарсанд баярлалаа