hamo tailan - jan-21 last version

14
“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ Гарчиг Оршил.......................................................... 2 Хүдэр баяжуулах туршилтын цехийн товч тодорхойлолт.............3 БҮЛЭГ 1. ТУРШИЛТЫН ЦЕХ ОРЧМЫН ЭКОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ................4 1.1 Усанд үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ.........................4 1.2 Хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ.......................5 1.3 Агаарт үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ........................8 1.4 Ургамлан нөмрөгт үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ..............9 БҮЛЭГ 2. ЦЕХИЙН ТЕХНОЛОГИ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНЭЛГЭЭ....................................................... 10 2.1 Технологийн үндсэн дамжлага.............................11 2.2 Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн үнэлгээ.................13 2.3 Лабораторын үйл ажиллагааны үнэлгээ.....................16 БҮЛЭГ 3. ТУРШИЛТЫН ЦЕХИЙН НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ.........18 3.1 Нийгмийн нөлөөний шинжилгээ.............................18 БҮЛЭГ 4. ТУРШИЛТЫН ЦЕХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨГСӨН ДҮГНЭЛТ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ, ЗӨВЛӨГӨӨ........................20 4.1 Туршилтын цехийн үйл ажиллагааны нөхцлийн агаар, уур амьсгалд өгсөн дүгнэлт, зөвлөмж..............................20 4.2 Ургамлын экосистемд өгсөнд дүгнэлт, зөвлөмж............22 4.3 Туршилтын цехийн үйл ажиллагаанаас хөрсөнд үзүүлэх нөлөөллийн дүгнэлт, зөвлөмж..................................23 4.4 Технологи, хөдөлмөр эрүүл ахуйн үүднээс гарсан дүгнэлт. 24 4.5 Лабораторын үйл ажиллагаанд өгөх дүгнэлт, зөвлөмж....25 НЭГДСЭН ДҮГНЭЛТ .............................................. 27 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 1

Upload: batmunkhe

Post on 14-Oct-2014

716 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

Гарчиг

Оршил............................................................................................................................................2

Хүдэр баяжуулах туршилтын цехийн товч тодорхойлолт........................................................3

БҮЛЭГ 1. ТУРШИЛТЫН ЦЕХ ОРЧМЫН ЭКОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ............................4

1.1 Усанд үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ.....................................................................................4

1.2 Хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ................................................................................5

1.3 Агаарт үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ...................................................................................8

1.4 Ургамлан нөмрөгт үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ................................................................9

БҮЛЭГ 2. ЦЕХИЙН ТЕХНОЛОГИ, ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНЭЛГЭЭ....................................................................................................................................10

2.1 Технологийн үндсэн дамжлага........................................................................................11

2.2 Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн үнэлгээ....................................................................13

2.3 Лабораторын үйл ажиллагааны үнэлгээ.........................................................................16

БҮЛЭГ 3. ТУРШИЛТЫН ЦЕХИЙН НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ.......18

3.1 Нийгмийн нөлөөний шинжилгээ.....................................................................................18

БҮЛЭГ 4. ТУРШИЛТЫН ЦЕХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ӨГСӨН ДҮГНЭЛТ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ, ЗӨВЛӨГӨӨ................................20

4.1 Туршилтын цехийн үйл ажиллагааны нөхцлийн агаар, уур амьсгалд өгсөн дүгнэлт, зөвлөмж.....................................................................................................................................20

4.2 Ургамлын экосистемд өгсөнд дүгнэлт, зөвлөмж..........................................................22

4.3 Туршилтын цехийн үйл ажиллагаанаас хөрсөнд үзүүлэх нөлөөллийн дүгнэлт, зөвлөмж.....................................................................................................................................23

4.4 Технологи, хөдөлмөр эрүүл ахуйн үүднээс гарсан дүгнэлт........................................24

4.5 Лабораторын үйл ажиллагаанд өгөх дүгнэлт, зөвлөмж.............................................25

НЭГДСЭН ДҮГНЭЛТ ..............................................................................................................27

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 1

Page 2: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

Оршил

Монгол улсад ашигт малтмалыг хувиараа олборлох үйл ажиллагаа төвлөрсөн

төлөвлөгөөт эдийн засагтай социалист систем задарч зах зээлийн харилцаанд шилжиж

эхэлсэн он жилүүдэд олон үйлдвэр, үйлчилгээний газрууд үүд хаалгаа барьснаас ажилгүй

болсон ажилчид, манай оронд хэд хэдэн жил дараалан тохиолдсон ган зудад нэрвэгдэж

малгүй болсон иргэд 1990-ээд оноос хувиараа ашигт малтмал идэвхитэйгээр олборлох

болсноор бичил уурхайчдын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй бөгөөд энэ үйл ажиллагаа

цаашид ч удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

Гэвч бичил уурхайчид нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй

химийн бодис хэрэглэх, байгалийн нөөцийг зөв зохисгүй ашиглах, нөхөн сэргээлтийг

зохих ёсоор нь хийхгүй орхисноос байгаль орчинд сөрөг нөлөөтэй үзэгдлүүд жилээс жилд

ихсэх хандлага их ажиглагдах болсон. Иймд бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг

зохицуулж нэгдсэн зохион байгуулалтанд оруулах хэрэгцээ, шаардлага гарч ирсэн юм.

Чухам эдгээр нэн тэргүүний хэрэгцээ, шаардлагуудын нэг нь мөнгөн усгүйгээр алт ялгах

технологи бүхий туршилтын цехийг байгуулах явдал байсан бөгөөд Швейцарийн

Хөгжлийн Агентлагийн Тогтвортой Бичил Уурхай төслийн хүрээнд энэхүү туршилтын

цехийг 2009 онд ашиглалтанд оруулсан юм. Тус цехийн хүрээлэн буй орчинд үзүүлж буй

сөрөг нөлөөллийг үнэлэх үүднээс хүдэр баяжуулах туршилтын цехийн экологийн үр

ашгийн үнэлгээг “ЭНВАЙРОН” ХХК-ийн дэд захирал Б.Түмэнжаргалаар ахлуулсан уур

амьсгалч, доктор Г.Намхайжанцан, хөрс судлаач, газарзүйн ухааны доктор Ж.Мандахбаяр,

ургамал судлаач, биологийн ухааны доктор Д.Суран, Анагаахын Шинжлэх Ухааны

доктор, Академич Н.Сайжаа, Анагаахын Шинжлэх Ухааны магистр С.Туяа, Экологич

Г.Ундралбат нарын эрдэмтэд оролцсон, экспертийн баг хийж гүйцэтгэлээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 2

Page 3: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

Хүдэр баяжуулах туршилтын цехийн товч тодорхойлолт

Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 1 сард гарсан 28-р тогтоолын дагуу Төв

аймгийн Борнуур суманд 2009 оны 2 дугаар сард “Алтны хүдэр баяжуулах туршилтын

цех”-ийг ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж байна. Алтны үндсэн орд дээр

ажиллаж буй хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд зориулж байгаль орчин болон

хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага, эдийн засгийн үр ашигтай, технологи

боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мөнгөн ус, цианид зэрэг химийн хортой бодис

хэрэглэхгүйгээр алтыг ялган авах хүдэр баяжуулах туршилтын цехийг байгуулсан юм.

Энэхүү туршилтын цех нь хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн санал

санаачлагыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Швейцарь Улсын Засгийн Газар

болон орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр байгуулагдсан болно.

Уг цех нь Борнуур сумын төвөөс зүүн өмнө 6 км-т Булагийн аманд Сүжигтийн

голын хойд хэсэгт байрлалтай. Цех нь далайн түвшингээс дээш 1029 м өргөгдсөн, эргэн

тойрондоо өндөрлөг уул, хойд болон баруун өмнө рүүгээ алсад Сүжигтийн уулс бүхий ойт

хээрийн харьцангуй чийглэг-сэрүүн уур амьсгалтай. Борнуур сумын ойр орчим нь баруун

хэсэгтээ Орхоны уудам хөндий бүхий талархаг хээрийн, зүүн талаасаа Хан Хэнтийн

нурууны үргэжлэл болох уулын ойт хээрийн өндөрлөг Сүжигт, Ноён уулын хэсэгт

Бороогийн алтны хүдрийн зурвас судал бүхий нутгийн зааг юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 3

Page 4: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

БҮЛЭГ 1. ТУРШИЛТЫН ЦЕХ ОРЧМЫН ЭКОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ

1.1 Усанд үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ

Усны шинжилгээний дүн: хүснэгт 1.

№Сорьц авсан

цэг

ҮзүүлэлтүүдрН

Ерөн

хий

эрдэ

с \м

г\л\

Ний

т ха

туул

аг \м

г.эк

в\л\

Кал

ьци

\мг\

л\

Маг

ни \м

г\л\

Сул

ьфат

\мг\

л\

Хло

рид

\мг\

л\

Нит

рат

\мг\

л\

Нит

рит

\мг\

л\

Амм

они

\мг\

л\

Төмө

р \м

г\л\

Элс

эн т

унда

с \м

г\мл

\

128 метрийн

гүнийн худаг7.7 170 4.9 70.6

24.

830.1 40.7 2.0 0.014

0.00

10.14 =

245 метрийн

гүнийн худаг7.8 169.3 4.8 74.8

29.

334.2

41.0

35.5 0.022

0.00

20.16 =

3Элс угаасан

шороотой ус= = = = = = = = = = = 8.5

Зөвшөөрөгдөх

хэмжээ

6,5-

8,51000 7 100 30 500 350 50 1 1,5 0,3 -

Дүгнэлт:

Туршилтын цехийн технологийн болон унд ахуйн зориулалтаар ашиглаж байгаа 28

ба 45 метрийн гүнтэй худгийн усанд хийсэн химийн нэг удаагийн шинжилгээний дүнгээр

гарсан үзүүлэлт нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдал,

ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавигдах хяналт” /MNS 900-2005/ стандартад

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 4

Page 5: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

заасан үзүүлэлтийн шаардлагыг хангаж байна. Өөрөөр хэлбэл хүдэр баяжуулах

туршилтын цех байгуулагдсанаар гүний усны бохирдол үүсээгүй байна.

1.2 Хөрсөнд үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ

Хүдэр баяжуулах туршилтын цехийн үйл ажиллагаа явуулж буй талбайд урьдах

үеийн газар ашиглалтын зориулалттай холбогдож хөрсний доройтол, эвдрэл үүсч, унаган

хөрсний шинж төрх нилээд алдагдсан, хөрсний өнгөн хэсэг малын бууцаар хучигдсан, мөн

сул шороо, ахуйн овоолго нэлээд газарт үүссэн, хөрсний өнгөн хэсэг алаг цоог элсжсэн

зэрэг өөрчлөлттэй байна. Уг газар нутаг нь хөрс-газарзүйн мужлалтаар Хэнтийн өмнөт

тойрогт багтаж далайн түвшнээс дээш 1100-1300 м орчим өндөрт орших ба хээрийн

хөнгөн шавранцар хар хүрэн хөрс зонхилон тогтворжсон байна.

Уг хөрсний химийн задлан шинжилгээний дүнгээс/2-р хүснэгт/ үзэхэд ялзмагт А

давхаргад ялзмагийн агууламж 1.96-2.26% байгаа нь эвдрэлд ороогүй хар хүрэн хөрсний

ялзмагийн агууламжтай харьцуулахад 30%-ийн бууралттай, өнгөн давхаргад карбонатын

агууламж ихтэй /СО2=4.0%/, үүнтэй уялдаж хөрсний урвалын орчин рН=7.71-7.96% сул

шүлтлэг шинжтэй байгаа зэрэг нь хүний үйл ажиллагааны нөлөөнөөс өөрчлөлт орсныг

харуулж байна.

Хөрсөн дэх хөдөлгөөнт нэгдэл фосфор болон калийн хангамжаар

(Р205=0.9-1.5мг/100г,кали =8.0 мг/100г) бага байгаа тул ногоон байгууламж мод бут

тарихад хөрсөнд нь нэмэлт шим бордоо шаардлагатайг харуулж байна. Механик

бүрэлдэхүүний шинжилгээний дүнгээс /3-р хүснэгт/ харахад нийт бүрэлдэхүүний 52.8-

53.3%-ийг янз бүрийн ширхэгтэй элсэн /2-0.05м/ фракци эзлэж, тоос, шаврын нийлбэр

46.7-47.2% -тай байгаа нь элс, шаврын харьцаа ерөнхийдөө ойролцоо хөрс дунд

шавранцарт ойрхон хөнгөн шавранцар бүрэлдэхүүнтэй байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 5

Page 6: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

Хөрсний хими шинж чанарын лабораторын задлан шинжилгээний зарим холбогдох

үзүүлэлт: Хүснэгт 2.

Дээжний

дугаар

Дээж

авсан

гүн,см

рН

/н20/

СаСО3

%

Ялзмаг,

%

Шингээгдсэн

сууриуд 100 г

хөрсөнд мг/экв-р

Хөдөлгөөнт

нэгдэл

100г/мг-р

Са-2 Mg-2 Ca+Mg P2O 5 K2O

Дээр карбонаттай хар хүрэн хөрс

10-01 0-10 7.96 4.00 2.26 - - - 1.5 8.0

10-20 7.71 2.22 1.96 11.4 2.4 13.8 0.9 9.0

Хөрсний механик бүрэлдэхүүн: Хүснэгт 3.

Зүсэлтийн

дугаарГүн,см-ээр

Чулуу, %

(>2мм)

Механик бүрэлдэхүүн,% /хэмжээ мм-р/

Элс

/2 – 0.05мм/

Тоос

/0.05-0.002мм

Шавар

/<0.002мм/

Дээр карбонаттай хар хүрэн хөрс

10-010 – 10 10 52.8 38.0 9.2

10 - 20 20 53.3 39.0 7.7

Хөрсний элэгдэл, эвдрэл

Цехийн хашаан доторх хөрс хүний үйл ажиллагааны нөлөөнөөс ялангуяа хөрсний

өнгөн хэсэг талхлагдаж, сайр чулуу нь ил гарсан, ургамлын нөмрөггүй цулгуй доройтсон

газар үүсч эвдрэлд их орсон байна. Ухагдсан газрын хурдас чулууны овоолго, энд тэнд

үүссэн шимт болон шимтлэг хөрсний үе холилдсон жижиг овоолго бүхий тэгш бус

гадаргууг үүсгэсэн байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 6

Page 7: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

Дүгнэлт:

Цехийн хашаан доторхи хөрсөн бүрхэвч урьд нь ашиглаж ирсэн зориулалттай холбогдож

ерөнхийдөө ихээхэн өөрчлөлтөнд орсон. Мөн цехийн үйл ажиллагаатай холбоотойгоор

зүй ёсны өөрчлөлт нь ч бас байна. Харин цехийг ашиглалтанд оруулснаар хашааны гадна

орчимд машин техник, хүний нөлөөгөөр хөрсний өнгөн бүтэц эвдэрч, халцарсан газар

ихтэй, хөрс сийрэгжиж элсжсэн зэргээр хөрс харилцан адилгүй эвдрэл орж хөрсний хими

болон физик шинж чанарт өөрчлөлт орсон байна.

Хөрсний бохирдолт

Хөрсөн дэх органик биш бохирдуулагч бодисын хэмжээг тодорхойлох зорилгоор

цехийн байрны гаднах хаягдал овоолгоны шорооноос дээж авч Геологийн төв лабораторт

өгч мөнгөн ус, кадми, никель, цайр зэрэг голлох хүнд элементүүдийн хэмжээг

тодорхойлов. /5-р хүснэгт/ Шинжилгээний дүнгээс харахад уг бодисуудын хэмжээ

/стандарт MNS 5850 : 2008/ стандартад заасан үзүүлэлтийн шаардлагыг хангаж байна.

Өөрөөр хэлбэл хөрс бохирдолтгүй, алт баяжуулахад мөнгөн усгүй технологи ашиглаж

байгаа нь хөрс органик биш бохирдуулагч бодисоор бохирдох эх үүсвэргүй байгаа нь уг

технологийн давуу талыг тодорхойлж байна.

Баяжуулалтын хаягдал хөрсөн дэх хүнд металлын агууламж: Хүснэгт 4.

№ Лабр.№Дээж

Дээж авсан хөрсний

гүн,см-р

Элемент, %

1 32523 10-02 - Hg мг/л Cd Ni Zn

0 - 5 0.19 <0.005 <0.01 0.01

Стандарт MNS 5850:2008/ Хөрсний органик биш бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд

хэмжээ (мг/кг): хүснэгт 5.

№ ҮзүүлэлтХөрсний механик бүрэлдэхүүн Зөвшөөрөгдөх

дээд хэмжээШавранцар Элсэрхэг

1. Мөнгөн ус (Hg) 1.0 0.5 2

2. Кадмий (Cd) 1.5 1.0 3

3 Никель (Ni) 100 60 150

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 7

Page 8: Hamo Tailan - Jan-21 Last Version

Борнуур орчны климаграмм

tж=-0.1 градус, t min=-43,tmak=+30 градус, f=67 %,V=2.6 м/сRR= 253 мм

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

55

60

65

70

I II III IY Y YI YII YIII IX X XI XII сар, өдөр

салх

и м

/с, Х

ур т

унад

ас м

м

-50

-40

-30

-20

-10

0

10

20

30

40

50

60

70

80

90те

мпе

рату

рууд

,гр

адус

С.

Харь

цанг

уй ч

ийгш

ил %

.

салхи м/с хур тунадас ммтемператур,градус С мак, градус С

мин, градус С харьцангуй чийгшил,%

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

4 Цайр (Zn) 150 100 300

1.3 Агаарт үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ

Борнуур орчмын макро-уур амьсгал нь эх газрын эрс тэс, хахир ширүүн, хуурайдуу

хүйтэн (зураг 1) жилийн 4 улирлын хэв шинжийн онцлогтой. Борнуур орчинд уур амьсгал

бүрэлдэн тогтох онцлог нь 1000-1500 м өргөгдсөн дундаж өндөрлөг, уулсын хоорондох

хөндий Бороо, Сүжигт голын хөндийнүүдээр алсуур хүрээлэгдсэн. Мөн уулын оройноос

бэлрүүгээ налуу болсон. Сумын ойр орчим 2 талаараа дэнж, нам уулсаар хэрчигдэл бүхий

төдийлөн гүн биш ам жалганууд нь ерөнхий болон бичил уур амьсгал бүрэлдэх дэвсгэр

гадаргын зүй тогтол болж байна. Борнуурт олон жилийн дундаж агаарын температурын

жилийн дундаж стандарт дөнгөж -0.1 градус С байгаа нь Монгол орны ТЭГ ижил

шугамын зааг дээр оршино. Үнэмлэхүй халуун +30 градус С. Үнэмлэхүй хамгийн хүйтэн

-43 градус С буюу агаарын температурын үнэмлэхүй их агууриг 73 градус болдог. Өвлийн

хамгийн хүйтэн сарын дундаж температур -22 градус харин хамгийн дулаан сарынх +18.6

градус, хаврын төв сарынх +3.5, намрын төв сарынх -1.7 градус С тус тус байгаа нь манай

орны уур амьсгалын төв буюу дундаж хэмжээ юм.

Зураг 1. Борнуур сумын орчны уур амьсгалын хүрээ загвар (климаграмм)

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 8

Page 9: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

Борнуурын энэ орчинд жилдээ хур тунадас 253 мм орж байдаг нь мөн л дундаж нормын

утгатай байна. Агаар нь харьцангуй хуурайдуу жилийн дундаж харьцангуй чийгшил 67%

буюу “тохиромжтой”, агаар дахь усны уурын даралт 5.3 гПа байдаг. Атмосферийн

жилийн дундаж даралт 923 гПа байдаг нь тус орчны уур амьсгалын үндсэн стандарт

хэмжээ болно. Уур амьсгалын энэ стандарт хэм хэмжээнд Борнуур сумын алтны хүдэр

баяжуулах туршилтын цех нь төдийлөн нөлөөлж өөрчлөлт оруулахгүй. Байгаль орчныг

нөхөн сэргээх, хөрсжүүлэн ургамалжуулах, мод сөөг тариалахад нутгийн уур амьсгалын

үзүүлэлт дулаан-чийг-хур тунадасны байгалийн нөөц нөхцөл ихээхэн боломжтой юм.

1.4 Ургамлан нөмрөгт үзүүлэх нөлөөлөл, үнэлгээ

Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Булагийн ам нь /Хүдэр баяжуулах

туршилтын цех/ ургамал газар зүйн мужлалаар Евразийн хээрийн мужийн Дагуур-

Монголын хээрийн провинцийн Өмнөд Хэнтийн уулын хээрийн тойрогт хамаарагдах

(Н.Өлзийхутаг, 1989) бөгөөд гадаргуугийн хувьд уулархаг юм. 1000-1300 метрийн

өндөртэй бэлээр нунтаг карбонатлаг хар хүрэн хөрстэй, 1500 м-ээс дээш өндөрт ойт

хээрийн ба хээрийн хөрсний нугат-ойн гүн хөлдөмтгий хэв шинж зонхилоно. Ой-

ургамалжилтын мужлалаар Өвөр Байгалийн их мужийн Хэнтийн баруун мужид

хамаарагдана. Сүжигтийн уул орчмын ургамалжилт болон ой нь тайга орчмын хус-нарс

голлох бөгөөд сибир шинэс, хуш, улиангар бага зэрэг оролцон, харьцангуй сийрэг ойтой.

Ховор ургамлын бүртгэл

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн олборлолт явуулдаг Сүжигт, Ноён уулын

орчимд ховор шинжид ургамалууд тохиолдоно. Үүнд:

Stellaria dichotoma L. – Ацан ажигана.

Ховор зүйл. Улаан номонд орсон. 5-15 мм голчтой, 20 см урт үндэстэй, олон наст ургамал.

Булчирхайт үсэнцэртэй, сууриасаа ацалж салаалсан, 30 см хүртэл өндөр, бөмбөлөг

хэлбэрийн бут үүсгэдэг, олон салаа иштэй. Навч гонзгойвтор өндгөрхүү, юлдэрхүү,

шугаман юлдэрхүү. Навчны үзүүр шовгор, суурь зүрхэрхүү. Цагаан дэлбээтэй цэцгүүд иш,

найлзуурын үзүүр болон навчны өврөөс гарна. Нарийн шарьслаг эмжээртэй, шовх юлдэн

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 9

Page 10: Hamo Tailan - Jan-21 Last Version

“ Хүдэр баяжуулах туршилтын цех”-ийн экологийн үр ашгийн үнэлгээ

илтсэн цоморлигтой. Ихэвчлэн чулуурхаг хайргат хажуу байц, уулс хоорондын хөндийн

элсэрхэг хөрсөнд ургана. Үр, үндэслэг ишээр үржинэ. Эмийн зориулалтаар их хэмжээгээр

бэлтгэснээс сүүлийн жилүүдэд тархац хумигдан, эрс хомсдож, устах аюулд орж

болзошгүй.

Paeonia anomala L. - Ягаан цээнэ.

Ховор зүйл. Үндэс бүдүүн, ээрүүл хэлбэртэй. Иш нүцгэн, ховилтой. Навч юүлдэрхүү,

гялгар захтай, 2-3 өдөлсөн, цуулбарламал, 60-80 см өндөр олон наст. Цэцэг том, тод ягаан

(фотозураг. 2). Үр жимс үсэнцэр зузаан ханатай, 3-5 хэтэвчтэй, хар өнгөтэй. Шинэсэн,

холимог, хусан ой, ойн зах, голын дэнжийн сөөгөн ширэнгийн чийглэг хөрсөнд ургана.

Үрээр удаан үрждэг боловч, үндэслэг ишээр салбарлан сайн үржинэ. Нөөцийг

тогтоогоогүй. Байгалийн аясаар ой сийрэгжих, ой модыг огтлох, алт олборлож хөрс

хуулах, түймэрт нэрвэгдэх, эмийн болон гоёл чимэглэлийн зориулалтаар газрын дээд

хэсэг, үндэслэг ишийг авсаар нөхөн төлжих, амьдрах чадвар доройтож байна.

Valeriana officinalis L. –Эмийн бамбай.

Ховор зүйл. Навч шүдлэг илтэстэй, 3-9 хосоороо өдөлж цулбарлагдсан лийр хэлбэртэй,

хоолойрхуу юүлүүр хэлбэрийн цагаан, цайвар ягаан цэцгээс бүрдсэн бамбайрхуу залаа баг

цэцэгтэй. Ой, ойн зах, тамтмын нуга, хусан торлог, гуу жалга, хад асганы ёроолоор ургана.

Эмийн зориулалтаар түүх, түймэрт өртөх, хөрс хуулах, зам харгуй засах зэргээр хомсдож

байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний “ЭНВАЙРОН” ХХК 10