herbicide

18
Гербицидэд тэсвэртэй ургамал гарган авах

Upload: baigalaa-baigal

Post on 07-Jul-2015

957 views

Category:

Documents


12 download

TRANSCRIPT

Page 1: Herbicide

Гербицидэд тэсвэртэй

ургамал гарган авах

Page 2: Herbicide

1. Трансген ургамлын төрөл

Трансгены ургамлын төрлийг:

Инсектицид (шавьжинд хортой бодис)

ялгаруулдаг.

Гербицидэд (ургамал устгах бодис) тэсвэртэй.

Өвөрмөц бодис ялгаруулагч

Гоѐл, чимэглэлийн гэх зэргээр ангилан үздэг.

(Даваадорж Б. 2011)

Page 3: Herbicide

2. Гербицид гэж юу вэ?

Гербицид (англи-Herbicide) нь хөл газрын ургамлыг устгахзориулалтаар хэрэглэдэг. Зарим гербицид нь сонгомолүйлчилгээтэй байдаг бөгөөд үүнийг:

Тарималыг хөл газрын ургамлаас хамгаалахад хэрэглэгдэнэ. Төмөрзам, үйлдвэрлэл, үйлчилгээний газар хөл газрын ургамлаа цэвэрлэхэдхэрэглэдэг, ургамлыг шууд үхүүлэх сонгомол бус үйлчилгээтэй хорбайна. Мөн гербицидийг ойн аж ахуй болон бэлчээрт багахэмжээтэйгээр хэрэглэнэ.

Зураг 1. “Lamiun album” гербицид цацхад үхсэн байдал

Page 4: Herbicide

3. Генийн инженерчлэлийн аргаар гербицидэд тэсвэртэй

ургамлыг гарган авах аргууд

1. Гербицидэд тэсвэртэй ургамлын эсийн мутант хэлбэрийг

шууд селекци хийх замаар сонгон үржүүлэх.

2. Бактерийн буюу ургамлын гаралтай гербицидэд

тэсвэржилтийг нөхцөлдүүлэгч генийг шилжүүлэн суулгах

замаар трансген ургамал гарган авах. (Алтанцэцэг Х. 2010)

Зураг 2. Тэсвэртэй болж буй

ургамал

Page 5: Herbicide

Гербицидэд тэсвэртэй ургамал гарган авах нь тэсвэржилтийг

механизмыг судлах шаардлагатай бөгөөд дараах үе шатны

ажлуудаас бүрдэнэ. Үүнд:

1. Ургамлын эс дэх гербицидийн үйлчилгээний байг илрүүлэх.

2. Тухайн гербицидэд тэсвэрлэх чанарыг хангагч генийг

агуулсан ургамлыг илрүүлэх.

3. Тэдгээр генийг тодорхойлох

4. Уг генийг ялган авч клончлох

5. Эдгээр генийн экспрессийг трансген бүтээцэд илрүүлж

тодорхойлох

Ихэнх тохиолдолд гербицидийн үйлчилгээний

биохимийн бай нь фотосинтез болон аминхүчлийн биосинтез

гэх мэт физиологийн процессууд байдаг. (Алтанцэцэг Х. 2011)

Page 6: Herbicide

4. Гербицидэд тэсвэртэй ургамал гарган авах

технологи

Зураг 3. Гербицидэд тэсвэртэй ургамал гарганавах.

Page 7: Herbicide

Эсийн мутацын үр дүнд гербицидэд тэсвэрлэх чадварыг

бий болгох

Химийн нэгдэл нь эсийн гадаргуу дахь рецепторын оролцоотойгоор

эндоцитозын замаар буюу өвөрмөц пермиаз системийн

тусламжтайгаар (идэвхтэйгээр) зөөвөрлөгдөх замаар мембранаар

дамжин эсийн дотогш ордог. Эсийн мутацын үр дүнд тухайн

бодисыг зөөвөрлөх системийг өөрчлөх буюу эвдсэнээр уг бодисыг

дотогш нэвтрүүлэх чадваргүй болгож өгдөг ингэснээр мөн

гербицидэд тэсвэрлэх чадварыг бий болгож болдог. (Алтанцэцэг Х.

2011. Х 249)

5. Гербицидэд тэсвэртэй ургамал гарган авсан

судалгаанаас

Зураг 4. Эсийн бодисын солилцоонднөлөөлөөлж тэсвэрлэх чадварыг бий

болгох

Page 8: Herbicide

Глифосатад тэсвэртэй ургамал гарган авах

Calgene фирмийн судлаачид Salmonella typhimurium–

ийн эсэд мутагенезийн аргаар зөвхөн нэг амин хүчил –

пролиныг 101 дэх кодонд серинээр сольсноор EРSР – синтазыг

гарган авсан. Ийм аргаар гарган авсан мутант фермент нь

энзимийн идэвхийн хувьд ердийн, харин глифосатад (N-(фосфонометил)-глицин, C3H8NO5P) харьцангуй бага

мэдрэмжтэй болсны үр дүнд уг бактерийн эсийг энэ

гербицидэд тэсвэрлэх чанарыг тодорхой хэмжээгээр

нэмэгдүүлсэн.

Зураг 5. Глифосфатадын томьѐо Зураг 6. Шингэн глифосатад

Page 9: Herbicide

Ихэнх бактерийн генийн ердийн экспрессээр ургамалд

шилжүүлэн суулгахдаа EРSР – синтазын генийг Ti –

плазмидын векторт залгасан ба тамхины ургамлын эсэд

шилжүүлэн суулгаж глифосатад тэсвэртэй ургамал

гарган авсан байна. Ургамлын ЕРSР – синтазын генийн

экспрессийг:

Ti-плазмидын промотор

Октапин – синтаза генийн (osc) промотор

Маннапин – синтаза генийн (mas) промоторын аль

нэг нь хангадаг.

Энэ аргаар гарган авсан тамхины химер ургамал,

кофены ургамал нь глифосатад харьцангуй тэсвэртэй

болсон.

Page 10: Herbicide

Үр тарианы ургамалд хэрэглэгддэг гербицид нь атразин (2 хлор 4

этиламино 6 изопропил-аминотриацмин) юм.

Энэ гербицид 32 К уурагтай холбогдож ургамлын фотосинтезийн

чадварыг бууруулдаг. Уургийн энэхүү пластохинон холбоо нь

фотосинтезийн бүтцэнд ордог ба psb А – генээр холбогддог. Psb

A ген нь бөөмд, 32K уураг цитоплазмд нийлэгжих ба дараа нь

хлоропласт руу зөөвөрлөгддөг. Атразинд тэсвэрлэх чанар нь A – G

таранзицид серинийг глицинээр солиход бий болсон.

Зураг 7. Атразины хэрэглэх хэлбэрүүд Зураг 8. Атразины томьѐо

Атразинд тэсвэртэй ургамал гарган авах

Page 11: Herbicide

Алмазис гербицид

Зориулалт, хэрэглэх арга:

Нэг болон олон наст хос үрийн талт (арзгар азаргана, хөдөөгийншаралзгана, цагаан лууль, урвуу гагдай , чөдөр сэдэргэнэ, эгэлгаймуу, гинжин өрөмтүүл гэх мэт) хог ургамлын эсрэг зусахбуудай, арвай, хошуу будаа, өвөлжих арвай зэрэг таримал тариалсанталбайд, таримал ургамлын бутлалтаас гол хатгалтын үед хэрэглэнэ.

Шинэлэг байдал, давуу талууд:

Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг

устгах бөгөөд ургамлыг үхүүлэх хугацаа нь

удаан явагдах ба эхлээд газрын дээд хэсэг нь

хүрэнтэн шарлаж, аажмаар газрын доод хэсэг нь

хатаж эхлэнэ. Алмазис гербицид нь халуун цуст

амьтанд хор багатай, чийгийн улаан өт, хөрсний

жижиг амьтан, шувуу зэрэгт хор нөлөөгүй,

зөгийнд аюул бага зэрэг учруулдаг.

Бэлдмэлийн хэлбэр: Цагаан шаргал өнгийн

үрлэн нунтаг бодис.

Зураг 9. Алмазис гербицид

6. Гербицидийн хэлбэрүүд

Page 12: Herbicide

Гезагард гербицидЗориулалт: Нэг ба хоѐр болон олон наст хос үрийн талт хог ургамалдсайн, зарим төрлийн үет хог ургамалд дунд зэргийн үйлчилгээтэй(цагаан лууль, зэрлэг байцаа, чөдөр тарна, урвуу гагдай, жамба цэцэг,эгэл гаймуу гэх мэт) ургамалд үйлчилдэг, сонгомол үйлчилгээтэйгербицид юм

Таримал ургамлыг соѐолохоос өмнө болон соѐолсоны дараа таримлын3-4 жинхэнэ навчтай үед хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Нэг настхог ургамлын 2-3 навчтай, олон наст хог ургамлын 1-2 навчтай үед хогургамлын нягтралаас хамаарч 2-5л тунгаар хэрэглэнэ.

Шинэлэг байдал, давуу талууд:

Цацсанаас хойш 1-2 долоо хоногийн дараа хог

ургамал бүрэн хатаж үхнэ.

Нэг наст хог ургамлын 2-3 навчтай үед, олон

наст хог ургамлын 1-2 навчтай үед цацахад

ургамлын өсөлт нь удааширч эхэлдэг.

Залуу ургамалд гербицидийн хувирал түргэн

явагдана.

Гезагард нь халуун цуст амьтанд хор багатай,

хөрсний жижиг амьтан, загас зэрэгт хор

нөлөөгүй.

Бэлдмэлийн хэлбэр: Цагаан өнгийн эмульс Зураг 10. Гезагард гербицид

Page 13: Herbicide

Грамоксон гербицид

Зориулалт, хэрэглэх арга: Нэг болон олон наст үет, /хонгиохошуу будаа, ногоон хоног будаа, тарианы хар будаа, мөлхөөхиаг, арзгар азаргана, цагаан лууль, хөдөөгийн шаралзганаг.м./ хос үрийн талт хог ургамлын эсрэг төмс, хүнсний ногоо,чихрийн манжин, уриншийн талбайд хэрэглэдэг, контактынүйлчилгээтэй гербицид. Ургамлын навч, ишний гадаргууд

сайтар шингэж фотосинтезийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Шинэлэг байдал, давуу талууд:

Таримал ургамлыг соѐолохоос өмнө 1 удаа л

хэрэглэдэг.

Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг

устгах бөгөөд ургамлыг үхүүлэх хугацаа нь 1-

3 хоног байдаг.

Зураг 11. Грамоксон гербицид

Page 14: Herbicide

Магнум гербицид

Зориулалт, хэрэглэх арга: Хос үрийн талт нэг болон заримтөрлийн олон наст (арзгар азаргана, хөдөөгийн шаралзгана,цагаан лууль, урвуу гагдай, чөдөр сэдэргэнэ, эгэл гаймуу,гинжин өрөмтүүл гэх мэт) хог ургамлын эсрэг өвөлжих, зусахбуудай, арвай, хөх тариа, хошуу будаа, өвөлжих арвай зэрэгтаримлын талбайд хэрэглэдэг системийн үйлчилгээтэйгербицид. Таримал ургамлын бутлалтаас гол хатгалтын үедхэрэглэнэ. Цөөн наст хог ургамлын 2-4 навчтай үед, олон настхог ургамалтай 2 навч үүсэхээс өмнөх хугацаанд 8-10 г/гатунгаар хэрэглэхэд тохиромжтой.

Шинэлэг байдал, давуу талууд:

Ургамлын иш навчаар дамжин хог ургамлыг

устгах бөгөөд ургамлыг үхүүлэх хугацаа нь

удаан явагдаж эхлээд газрын дээд хэсэг нь

хүрэнтэн шарлаж, аажмаар газрын доод хэсэг

нь хатаж эхэлнэ.

Хэрэглэснээс хойш 10-14 хоногт байгальд

бүрэн задарна.

Магнум гербицид нь халуун цуст амьтанд хор

багатай, чийгийн улаан өт, хөрсний жижиг

амьтан, шувуу зэрэгт хор нөлөөгүй, зөгийнд

аюул бага зэрэг учруулдаг.

Зураг 12. Магнум гербицид

Page 15: Herbicide

Раундап гербицид

Зориулалт: Үет болон зарим төрлийн хос үрийн талт хог ургамалдүйлчилдэг. Раундапыг хог ургамлыг соѐолсоноос хойш вегетацийнхугацаанд нь шүршиж хэрэглэнэ. Газрын дээд хэсгийн хагдралт 7-10 хоног, ургамал бүхэлдээ хатаж хагдрах хугацаа 30 хоногүргэлжилдэг. Раундап нь халуун цуст амьтанд хор багатай бөгөөдхоол боловсруулах эрхтэнээр дамжин хордуулах хоруу чанар LD50нь 7940 мг/кг байгаа нь арьсаар дамжин хордуулах чанар барагбайхгүй.

Шинэлэг байдал, давуу талууд:

Агаарт ууршиж алдагдахгүй

Агаарыг бохирдуулахгүй

Цацсан талбайгаас агаараар дамжин зэргэлдээ

талбайн таримлыг хөнөөхөөс найдвартай

хамгаална.

Хэрэглэснээс хойш 10-14 хоногт байгальд бүрэн

задарна.

Зураг 13. Раундап гербицид

Page 16: Herbicide

Топик гербицид

Зориулалт: Өвөлжих, зусах буудай, арвай, хөх тариа, овъѐос зэрэгтаримлын талбайд, нэг наст үет (хонгио хошуу будаа, тарианы харбудаа, ногоон хоног будаа, биелэг өвс гэх мэт) хог ургамлынбутлалтаас гол хатгалтын үед хэрэглэнэ. Ургамлын вегетатив хэсгээрдамжин нэвтрэх бололцоотой.

Шинэлэг байдал ба давуу талууд:

Буудайн талбайд нэг наст хог ургамлын 2-4 навчтай үед хэрэглэхэдхамгийн тохиромжтой гербицид юм. Ургамлын иш навчаар дамжинхог ургамлыг устгах цацсанаас хойш 48 цагийн дараа өсөлт нь зогсожгазрын дээд хэсэг нь хүрэнтэн шарлаж хатаж эхлэнэ. Топик нь хорбагатай, чийгийн улаан өт, хөрсний бичил биетэн, загас, шувуу зэрэгтхор нөлөөгүй.

Зураг 14. Тонпик гербицид

Page 17: Herbicide

7. Ач холбогдол

Гербицидэд тэсвэртэй ургамал гарган авсанаар хөл

газрын ургамалтай тэмцэх.

Бактери, дрожж гэх мэтийн микро-организм-дуудад ч

хортой нөлөө үзүүлдэг. Иймд гербицидэд тэсвэртэй

ургамал гарган авсанаар орчин үеийн газар тариаланд

чухал ач холбогдолтой.

Хөрс боловсруулах аргыг бодитойгоор өөрчлөж эдийн

засгийн хувьд хэмнэлт гаргах.

Page 18: Herbicide

Дүгнэлт

Гебицидийг задлах буюу өөрчлөлтөнд оруулагч

ферментийн нийлэгжлийг кодлогч генийг ашигласанаар

генийн инженерчлэлийн аргаар гербицидэд тэсвэртэй

ургамал гарган авах боломжтой болсон. Гэхдээ ургамлын

эсэд шилжүүлэн суулгасан гадны ген нь түүний амьдрах

чадвар болон шинж чанарт муу нөлөөгүй, хүн амьтанд

хор уршиг тарихгүй байх нь чухал юм.