hip hop.12 03.ppt123

15
Хөгжмийн ертөнцөд хамтдаа аялая.

Upload: batchimegod

Post on 26-Jun-2015

307 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Хөгжмийн ертөнцөд хамтдаа аялая.

Хөгжмийн мэдлэгээ ашиглан үгийн сүлжээгээ бөглөе.

1. ямар хөгжмийн зэмсэг вэ? /..../

2. Хөгжмийн 7 эгшгийн 3 дахь эгшгийн нэр.

3. Хурдыг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ?/.... /

4. Хөгжмийн чанга сул эгшиглэлтийг юу гэж нэрлэдэг вэ. /.../

5. Гурван настайдаа хөгжим тоглож, 4 настайдаа хөгжим зохиосон хөгжмийн зохиолчийн нэр.

6.Дуулж хөгжимдөх явцдаа түр зогсохыг юу гэж нэрлэдэг вэ.

Хийл

Тааврын хариу

МиТемп

ХүчМоцарт

пауз

Хип хоп урлаг

1-р баг Хип хоп үүсэл

2-р баг Хип хопын төрөл

3-р баг Хип хопын үзэл онол

4-р баг Монгол хип хоп

Хип хоп үүсэл Hip Hop гэдэг нь 1960 аад оны сүүлээс 1970 онд АНУ-ийн

Нью-Иоркт-д Америкчууд болон Испанчууд Кубын

цагаачлагчдын дунд зохиогддог байсан Party - гаас төрсөн

хөгжмийн урсгал юм. Арьс өнгөөр ялгаварлах гадуурхах

үзлийн эсрэг АНУ-н ядуусын хороололд үүссэн бөгөөд тэд

дотоод сэтгэлээ дүрэм журманд баригдахгүй шууд өөрийн

үзэл бодлоо илэрхийлэн үглэдэг байсан нь хожим нь хип хоп

урлаг үүсэх нөхцөл болжээ.

Хип хопын төрөлХип хоп урсгалыг хөгжмийн аяс болон хувцасны стиль зэргээр нь Oldschool (1970-1980 оны эхэн үе) , Newschool (1980 оны эхэн үес одоог хүртэл) хэмээн 2 ангилдаг.Oldschool ийн Hip Hop хөгжим нь дууны хөгжмөөсөө илүү “ритм” -ийг нь чухалчилж үздэг байсан . Хэв маяг нь Gold (шар) өнгийн том том хүзүүний зүүлтүүд болон , Adidas- ийн бэлтгэлийн хувцас болон пүүз зэргээр гангалдаг байсан.Newschool нь одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хэв маяг нь Silver (мөнгөлөг өнгө) өнгийн гинж зүүлтүүд болон , сүүлийн жилүүдэд өргөнөөр дэлгэрч байгаа Diamond орсон чимэглэл зэрэг нь онцлог.Өргөн өмд , том размерын подволк өмсөх зэрэг нь Newschool ийн бас нэгэн онцлог гэж хэлж болно. Анх ядуу эцэг эхчүүд , хүүхэддээ байнга хувцас авч өгч чадахгүй , хүүхэд нь өссөн ч таарахаар том хувцас авч өгдөг байсан нь мода болон дэлгэрчээ.

Хип хоп үзэл онол

Хип хоп урлаг бол бүхий л сэдвээр чөлөөтэй дуулдаг урлаг. Тиймээс хамгийн эрх чөлөөтэй хөгжмийн урсгал гэж нэрлэдэг. Үүний тод жишээ нь үүсэн хөгжиж байхдаа хаагдмал байсан хип хоп урлаг өдгөө даяаршлагдаж, дэлхий дахиныг байлдан дагуулж байна. Ардчилал байгаа газар л хип хоп урлаг хөгждөг. Монголд ч энэ жишгээр хөгжиж байгаа.

Монгол хип хопР.Чойномын шүлгүүд хэнээс ч айж жижигрэлгүй үзэл бодлоо илэрхийлж чаддаг, шүүмжилдэг, ямар нэгэн зүйлд баригдалгүй, эрх чөлөөгөө эрхэмлэдэг утга санаа, билэг танхай, задгай илэрхийлэл олон байсан нь хип хоп сонирхогчдод ихэд таалагдсан учир түүний шүлгээр анхны хип хоп дуунууд амилж байжээ.“Амьдралд ам гарч болдоггүй юм”, “Хэрээ мэд”, “Зарим заримдагуудад зориулсан шүлэг” зэргийг нэрлэж болно. 1997- 1998 он Монголын хамгийн анхны хип хоп дуу бол Дайн ба энх хамтлаг "-ийн “Хэрээ мэд" дуу байжээ.

Р. ЧОЙНОМ “ХЭРЭЭ МЭД” ДАЙН БА ЭНХ ХАМТЛАГ

Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөнҮг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн

Буух илд шиг сүрт хуулийн өмнө, буруудаж сүйдээд цор ганцаар зогсож байхадБужигнаан сонирхсон тэр олны дундаас “буудаад аль!” гэж юунд хашгирсан юм бэ та?Илүү гэж бас нэг хүнийг ертөнцөөс хасч, ээж аавын минь элэг зүрхийг хатаажИдэрхэн цогцсы нь шороонд булахыг тэгтлээ хүссэний учир юунд вэ?Алдаан дээр минь намайг буудан алж, авах авлага олох олз танд бий гэж үү?Амь насаар минь хуулийн гар улайдахын ашиг хонжоо, нэр сүр нь юу юм бэ?Тэртээ тэргүй би алдсан, алдаандаа харуусч,Тэнгэр газрын завсар амь тэмцэн хавчуулаастайТэргүүнээ бөхийж хуулинд биеэ тушаасан хойноТэгэж хашгираад юу олж долоов та?Халуунаас тасарсан бие минь уйлан хайлж, ханилж амжаагүй хань минь ухаан алдажХажуудахаа алдсан ангир шиг гасалж байхад даан ч дээ танд багадлаа гэж үү?

Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөнҮг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн

Тиймээ.. Даяар олныг цус үзээчээ гэж уриалснаарааДахиад нэг хүний цогцос биеийг хөнөөснөөрөөДайсан нөхөр хоёрыг ялгаж чадалгүй бархирснаарааДараа нь өөрөө урт насалж, удаан жаргах уу та?Хэнбугай ч гэсэн алдъя гэж алддаг гэж үү?Гэнэдэж гишгэлгүй ариун цагаан явдаг гэж үү?Хэзээ магадгүй алдаанаас зайлж бултаж чаддаг гэж үү?Хэлж ирдэггүй хийсч ирдэг үйл биш үү тэр чинь?Эгэл ардын хүү би төрийн цааз сонсон зогсохЭнэ тавцан дээр та гишгэхгүй гэх ямар баталгаа байна?

Үг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөнҮг гэгч хурц, Хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөн, хэний ч сэтгэл зөөлөнХүнд байдалд хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалдЭнэ сэтгэл хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалд хүндийн хүнд байдалд

1. Үг зохиох /5мин/

2. Хип хопоор дуулах

Өнөөдөр манай оронд хүүхдийн эрх хэрхэн хамгаалагдаж байна вэ.

ХЭН ХАМГИЙН САЙН ХИП ХОПЧИН БЭ?

Гэрийн даалгавар

Хүний эрхийг түгээмэл тунхаглалын хэддүгээр зүйл нь хип хоп урсгалын чиглэлийн үзэл онолтой нийцэх вэ?

Анхаарал тавьсанд баярлалаа