hool huns hicheel 5

29
Хоол хүнсний эрүүл ахуй

Upload: dondooubuns

Post on 27-Jun-2015

1.677 views

Category:

Documents


13 download

TRANSCRIPT

Page 1: Hool huns hicheel 5

Хоол хүнсний эрүүл ахуй

Page 2: Hool huns hicheel 5

• Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагаа, ажлын чадвар эрүүл мэндэд хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг нь хоол юм.

• Õîîë õ¿íñ íü хөдөлгөөн хийх, ажиллах үед зарцуулсан илчийг нөхөж, хүнийг амьдрах хөдөлмөрлөх чадвартай байлгана.

• Улмаар хүний хэрэглэж байгаа хүнсний найрлага зохицолоос бие бялдарын өв тэгш хөгжил эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар ихээхэн шалтгаалдаг.

Page 3: Hool huns hicheel 5

Ýðäýìòäèéí ñóäàëãààãààð îрчин үед хоолыг зөв тохируулж хэрэглэх нь олонх өвчнөөс óðüä÷èëàí ñýðãèéëäýã.

• Òархи, зүрх судасны өвчин

• Õорт хавдрын урьдал болдог хоол боловсруулах эрхтэнүүдийн архаг өвчèн

Page 4: Hool huns hicheel 5

Хоол хүнс нь:• Бие махбодын эс,эд, эрхтэн тогтолцооны хэвийн

бүтэц найрлаганд шаардагдах шимт бодисууд, амин дэм, эрдэс бодис, шингэний хэрэгцээг хангах

• Бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад зарцуулагдах илчлэгийг бүрэн нөхºхөд оршино.

• Хүнс, хоол нь тоо хэмжээ, бүтэц, чанарын хувьд тухайн хүний нас, хүйс, ажил хөдөлмөрийн онцлогт бүрэн нийцсэнээр хүний эрүүл мэнд хэвийн байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь зохистой хооллолтын талаарх ойлголтыг бий болгодог.

Page 5: Hool huns hicheel 5

Зохистой хооллолт гэдэг нь:

1. Хоногт хэрэглэж байгаа хоолны илчлэг нь бие махбодын зарцуулсан илчийг нөхөж байх.

2. Хэрэглэж байгаа хоолны найрлага дахь үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисууд нь бие махбодын хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хэмжээ, харьцаатай байх.

3. Тодорхой дэглэмтэй хооллох гэсэн эдгээр гурван зарчим нь физиологийн нормын гол үндэс болдог.

Page 6: Hool huns hicheel 5

Õîîëíû ôèçèîëîãèéí íîðì

• Хоногт шаардагдах үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс, биологийн идэвхит бодисууд, шингэний хэмжээ хоолны илчлэгийг хүний нас хүйс, ажил хөдөлмөрийн онцлог, уур амьсгалын нөхцөл, уламжлалт хоолны онцлог зэргийг харгалзан бие мах бодын хэрэгцээг бүрэн хангахуйцаар тогтоосон хэм хэмжээг õýëíý.

Page 7: Hool huns hicheel 5

1. Бие махбодын эрхтэн тогтоëцооны үйл ажиллагаа /зүрх судас, амьсгал, хоол боловсруулах г.м/ хэвийн баéдлаар явагдахад илч зайлшгүй шаардлагатай. Үүнийг үндсэн /дотоод/ солилцоо гэнэ.

2. Биеийн болон оюуны хөдөлмөр хийхэд илч зайлшгүй шаардлагатай болдог. Үүнèéг нэмэлт солилцоо гэнэ.

Энэ бүх зарцуулагдсан илчийг нөхөхөд хүнс, хоолны найрлага дахь үндсэн шимт бодисууд (уураг, өөх тос, нүүрс ус) исэлдэн задрах явцад үүсэх илчлэг хангадаг.

Page 8: Hool huns hicheel 5

Хоол хүнс нь:

• Эд эсийн нөхөн төлжих үйл явцыг хангах

• Амьдралын үйл ажиллагаанд зайлшгүй шаардагдах илчлэгийн эх үүсвэр болдог.

• Иймд амьд бие махбод нь ус, агааргүй байх боломжгүйòýé адил хоол хүнсгүй байх боломжгүй юм.

Page 9: Hool huns hicheel 5

Хоолны найрлага, түүний зохистой харьцаа

• Хоол хүнс нь бие махбодын

хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй øаардлагатай шимт бодис уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэм, ус зэргээс бүрдэнэ.

Page 10: Hool huns hicheel 5

Уураг:• Áие махбодын бүх эрхтэнүүдийн хөгжил,

үйл ажиллагаа, эд эсийн нөхөн төлжилтөнд гол үүрэг гүйцэтгэдэг азот агуулсан органик нэгдэл юм.

• Эд эсийн найрлагыг бүрдүүлэгч гол цөм нь уураг учраас бие махбодын өсөлт хөгжилтийг уурагтай холбож үздэг.

• Уураг нь бие махбодод дархлал үүсгэх, өвчин эмгэгээс сэргийлэх, гадны орчны тохиромжгүй нөлөөг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.

Page 11: Hool huns hicheel 5

• Сэтгэхүйн эрхтэн тархи, зүрх судас, булчин зэрэг эрхтэнүүдэд уураг их хэмжээгээр агуулагддаг.

• Ферментүүд, олон төрлийн дааврын найрлаганд уураг оролцдог

• Ихэнх хүнсний уургийн бүтээгдэхүүнд 20 орчим амин хүчил ордог.

Уургийн бүрэлдэхүүн дэх амин хүчлүүд• Орлогдох• Үл орлогдох

Уураг:

Page 12: Hool huns hicheel 5

Уураг:

• Үл орлогдох амин хүчлүүд: бие махбодод үүсдэггүй тул хоолоор дамжуулан хангагдана. Үл орлогдох амин хүчлүүд изолейцин, лейцин, ликин, метионин, фенилаланин, триптофан, треонин, валин зэрэг бөгөөд эдгээрийг төгөлдөр уураг гэнэ.

• Үл орлогдох амин хүчил нь мах, сүү, цагаан идээ, өндөг зэрэгт байх бөгөөд сүү, загас, махны уургийн шингэц 95-96% байхад талх, гурилан бүтээгдэхүүний уургийн шингэц 85% байдаг.

Page 13: Hool huns hicheel 5

Уураг:

• Орлогдох амин хүчлүүд нь бие махбодод нийлэгших замаар үүсдэг.

• Уургийн дутагдал нь биеийн эсэргүүцлийг сулруулан, өвчинд өртөмхий болгож, хүүхдийн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг.

• Харин уургийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бодисын солилцооны явцад үүссэн зарим хорт бодисыг бие махбодид хуралдуулж элэг, бөөрний үйл ажиллагаанд нэмэлт ачааллыг үүсгэнэ.

• Хоногийн хоолны нийт илчлэгийг тооцохдоо уургийн илчлэгийн хувийн жинг 15% байхаар тооцоолно.

Page 14: Hool huns hicheel 5

Өөх тос:• Өөх тос нь илчийн хэрэгцээ хангах үүргээрээ

нүүрс усны дараа орох үндсэн шимт бодис юм.

• Өөх тос нь эсийн найрлага, эсийн бүрхүүлийн хэсэгт оролцдог.

• Хүүхдийн мэдрэлийн тогтолцооны эд, эсийн хөгжилтөнд гол үүрэг гүйцэтгэнэ.

• Өөх тосыг удаан хугацаагаар хязгаарлахад төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарч, биеийн эсэргүүцэл суларч өвчин эмгэгт өртөмтгий болдог.

Page 15: Hool huns hicheel 5

Өөх тос:• Өөх тос нь тосонд уусдаг А,Д,Е аминдэмийг

агуулах ба тэдгээрийг бие махбодод шимэгдэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.

• Хоолны илчлэг чанарыг нэмэгдүүлж, амт чанарыг сайжруулахад чухал үүрэгтэй.

• Өөх тосны найрлаганд байх тосны хүчлийг ханасан ба ханаагүй гэж хуваана.

• Өөх тосыг 200-300 С0 –д дахин буцалгахад хортой бодис үүсдэг болохоор өндөр хэмд буцалгасан тосыг дахин хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Page 16: Hool huns hicheel 5

Нүүрс ус:

Бие махбодид шаардагдах илчийн гол эх үүсвэр.

• Энгийн / чихэр ёотон элсэн чихэр шоколад/ онцлог нь их чихэрлэг.

• Нийлмэл

• Хоногийн хэрэгцээт илчийн 50-60%-ийг нүүрс уснаас авах нь тохиромжтой

• Нүүрс ус нь уураг, өөх тосны шингэцийг сайжруулж оюуны болон биеийн хөдөлмөрийн идэвхийг нэмэгдүүлж, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагааг хэвийн байлгахад чухал үүрэгтэй.

Page 17: Hool huns hicheel 5

Нүүрс ус:

• Энгийн нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүдийг өдөр тутам хэтрүүлэн хэрэглэвэл хүүхдийн хоолны дуршил муудах ,харшлын өвчинүүд үүсэх жин нэмэгдэх, бодисын солилцоонд өөрчлөлт орж улмаар шүд өвчилдөг.

• Ургамалын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд нилээд хэмжээгээр байх нийлмэл нүүрс болох эслэг нь бие махбодид боловсрон шингэхгүй боловч хоол боловсруулах эрхтэнүүдийн гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, хоолыг хоол боловсруулах эрхтнүүдэд шат дараалан дамжуулж холестериныг гадагшлуулна.

Page 18: Hool huns hicheel 5

Эслэг:

• Үүнийг хангалтгүй хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасч ,өтгөн хатан, биед хорт бодис хуралдан, улмаар бүдүүн гэдсэнд өтгөн удаан хугацаагаар байснаар бүдүүн гэдэсний үрэвсэл үүсч хорт хавдраар өвчлөх урьдал болдог.

• Эслэг нь 2-р гурил, хар талх, хөх тарианы гурилаар хийсэн бүтээгдэхүүн болон зарим ногоо жимс тухайлбал лууван, байцаа, манжин, алим зэрэгт нилээд хэмжээгээр агуулагддаг.

Page 19: Hool huns hicheel 5

Аминдэм:

• Бодисын солилцооны явцад бие махбодид явагддаг химийн урвалууд нь аминдэмийн оролцоогүйгээр явагдах боломжгүй.

• Аминдэм дутсанаас хоол боловсруулах, шингээх үйл ажиллагаа, мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямардаг.

• Биеийн эсэргүүцлийг сайжруулах, өвчин эмгэг, гадна орчны тохиромжгүй байдлыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэхэд аминдэм чухал үүрэг гүйцэтгэдэг.

Page 20: Hool huns hicheel 5

Аминдэм:

• Усанд уусдаг / С,В, РР-ийн төрөл/

• Тосонд уусдаг /А,Д,Е /

Page 21: Hool huns hicheel 5

Усанд уусдаг амин дэм

• С аминдэм (аскорбины хүчил): биеийн эсэргүүцлийг сайжруулах, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг идэвхижүүлэх, судасны ханыг бэхжүүлэх, төмрийн шингэцийг нэмэгдүүлж, цус төлжүүлэх үйл ажиллагаанд оролцоно.

• С аминдэм бодисын солилцооны явцад бие махбодид нийлэгжиж үүсэхгүй тул зөвхөн хоолоор дамжуулан гаднаас авна.

Page 22: Hool huns hicheel 5

• С аминдэмээр баялаг нь ногоо, жимс жимсгэнэ. /нохойн хошуу бөгөөд 100 грамд 2000 мг/

• С аминдэм нь амархан исэлдэн задардаг учраас хүнсний ногоо, жимсийг удаан хугацаагаар ил задгай хадгалах, хоолыг таггүй буцалгах, дахин дахин халаахад амархан задарч идэвхээ алддаг.

Page 23: Hool huns hicheel 5

В1 аминдэм (тиамин):

• В1 аминдэм нь төв болон захын мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, нүүрс усны солилцоог зохицуулах, ферментийн найрлаганд оролцдог.

• Үр тариан бүтээгдэхүүн, буурцагт ургамал, гурилан бүтээгдэхүүн, төрөл бүрийн буудай, арвай, хөх тариа, 2-р гурил зэрэгт илүү байна.

Page 24: Hool huns hicheel 5

В2 Аминдэм (рибофлавин):

В2 аминдэм нь нүүрс ус, уураг, өөх тосыг боловсруулах, шингээх үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг ферментийн найрлаганд оролцоно. /сүү, цагаан идээ, мах, талх, өндгөнд агуулагддаг/

Page 25: Hool huns hicheel 5

РР амин дэм (никотины хүчил):

• Уургийн солилцоо эсийн амьсгалд оролцохоос гадна хоол боловсруулах болон мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулахад голлох үүрэг гүйцэтгэнэ.

• Үл орлогдох амин хүчил болон триптофанаас нийлэгжих замаар бие махбодод РР аминдэм үүсдэг. Иймд уургаар баялаг хоол хүнс хэрэглэх нь РР аминдэмийн хэрэгцээг хангахад сайн нөлөө үзүүлдэг.

• Мах, махан бүтээгдэхүүн, хар бор талханд нилээд хэмжээгээр агуулагддаг. Удаан хугацаагаар РР аминдэм дутахад арьсны үрэвсэл үүсч, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа хямарч эхэлдэг.

Page 26: Hool huns hicheel 5

В12 аминдэм (цианокоболамин):

• В12 аминдэм нь нуклейний хүчлийн солилцоо, цус төлжүүлэх үйл ажиллагаанд оролцоно.

• В12 аминдэм дутахад мэдрэлийн системийн үйл ажиллагаа хямарч түргэн ядрах, толгой эргэх шинж илэрч яваандаа цус багадах өвчин үүсдэг.

• В12 аминдэмийн эх үүсвэр нь зөвхөн амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн байна. Загас ялангуяа малын элэг, бөөрөнд нилээд их хэмжээгээр агуулагдана.

Page 27: Hool huns hicheel 5

Тосонд уусдаг аминдэм

А амин дэм:

• Бие махбодын өсөлтөнд нөлөөлөхөөс гадна биеийн дарахлааг сайжруулах нүдний харааг хэвийн байлгахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

• А аминдэмийн дутлаас хүүхдийн хараа муудаж өсөлт хөгжилт зогсдог.

• А аминдэм нь улаан шаргал өнгөтөй жимс, жимсгэнэ, улаан лууван, улаан лооль, ногоон ургамал (бууцай, жууцай, халиар, гоньд, салат, ногоон сонгино, яншуй г,м)-д каротин хэлбэрээр агуулагддаг.

• Загасны тосонд А аминдэм хамгийн их /19мг%/, малын элгэнд 8мг%, цөцгийн тосонд 0,5мг%, өндгөнд 4мг% агуулагддаг. А аминдэм нь элгэнд нөөцлөгддөг.

Page 28: Hool huns hicheel 5

Д аминдэм:

• Кальци, фосфор зэрэг эрдсийн солилцоог зохицуулж, ясыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

• Нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр эргостерин гэдэг бодисоос Д аминдэм үүсдэг учраас насанд хүрэгсдэд Д аминдэм дутах нь ховор.

• Харин нарны гэрэл дутмаг нөхцөлд ажилладаг хүмүүс аминдэмийг хангалттай хэрэглэж байх шаардлагатай.

• Д аминдэм нь бага насны хүүхдийн ясны хатуужилт хэвийн явагдахад идэвхтэй оролцох учраас хүүхдийг салхинд сайн гаргаж байх загасны тос, малын элэг зэрэг Д аминдэмээр баялаг хүнс хэрэглэх шаардлагатай. Малын элэг, загас, өндөг зэрэгт нилээд хэмжээтэй агуулагдаж байдаг ба малын сүүнд багахан хэмжээтэй байдаг.

Page 29: Hool huns hicheel 5

Е аминдэм:

• Е аминдэм нь эс, эдийн амьсгалд оролцохоос гадна уураг, өөх тосны шингэцийг сайжруулах үйлчилгээтэй.

• Е аминдэм нь бэлгийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад идэвхтэй оролцдог.

• Е аминдэм нь ургамлын гаралтай хүнсний зүйлс, ялангуяа ургамлын тосонд элбэг /110мг% хүртэл/ байдаг.

• Ихэнх хүнсний ногоо жимс нь 0,1-0,6мг%, төрөл бүрийн мах, 7мг% хүртэл Е аминдэм агуулсан байдаг.