innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

24
Дүүргүүдийн Эрүүл Мэндийн Нэгдлүүдэд ашиглаж буй рентген аппаратын судалгаа, цацрагийн хамгаалалтыг сайжруулах нь Удирдагч: Ц.Мягмарнаран (ДОЭТТ тэнхимийн багш) Илтгэгч 1 : С.Отгонтуул ДОТ-ийн 3-р дамжааны оюутан Илтгэгч 2 : Б.Чанцалдулам ДОТ-ийн 3-р дамжааны оюутан Илтгэгч 3 : О.Эрдэнэ ДОТ-ийн 3-р дамжааны оюутан

Upload: med-impex

Post on 12-Jun-2015

785 views

Category:

Technology


6 download

DESCRIPTION

Рентген аппаратны судалгаа, цацрагийн хамгаалалтыг сайжруулах ЭМШУИС СС-3 курс

TRANSCRIPT

Page 1: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Дүүргүүдийн Эрүүл Мэндийн Нэгдлүүдэд ашиглаж буй рентген аппаратын судалгаа, цацрагийн хамгаалалтыг сайжруулах нь

Удирдагч: Ц.Мягмарнаран (ДОЭТТ тэнхимийн багш)

Илтгэгч1: С.Отгонтуул ДОТ-ийн 3-р дамжааны оюутан

Илтгэгч2: Б.Чанцалдулам ДОТ-ийн 3-р дамжааны оюутан

Илтгэгч3: О.Эрдэнэ ДОТ-ийн 3-р дамжааны оюутан

Page 2: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Зорилго:

Бид энэ судалгаагаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн рентген кабинет болон рентген аппаратын ашиглалтын өнөөгийн байдал, хэрэглээ, үр ашигтай байдал, технологийн болон ашиглалтын хувьд ойрын болон ирээдүйн чиг хандлага, түгээмэл тохиолддог бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам болон цацрагийн хамгаалалт, өрөөний зохион байгуулалтыг Олон Улсын стандартад хэрхэн нийцүүлж болох зэргийг судлаж, бусдад таниулахыг зорилгоо болгов.

Page 3: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Зорилт:• Дүүргүүдийн Эрүүл Мэндийн Нэгдлүүдийн рентген

кабинетын өрөөний зохион байгуулалт, цацрагийн хамгаалалт, рентген аппараттай танилцах.

• Рентген аппаратын ашиглалт, эвдрэл гэмтлийг судлах.

• Өдөрт үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн тоог гарган харьцуулалт хийх.

• Гарч буй хүндрэлүүдийг судлах.

• Өрөөний зохион байгуулалттай танилцаж, Олон Улсын стандарттай харьцуулах.

Page 4: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Оршил:

Техник технологийн хөгжлийн өнөө үед рентген оношлогоо, эмчилгээний шинэ аргууд эмнэлэгийн практикт хурдацтайгаар нэвтрэн хөгжиж өргөнөөр ашиглагдан олон зуун хүнд оношлогоо шинжилгээ үр дүнтэйгээр хийгдэж байгаагийн хирээр рентген цацраг хүний биед хор нөлөөтэй гэдгийг анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудад рентген цацрагийн үйлчлэлээс хамгаалах хамгаалалтын бүхий л арга хэмжээг цогцоор нь авсан байх шаардлагатай бөгөөд энэ талаар гарсан хууль, дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах шаардлагатай байна.

Page 5: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Рентген төхөөрөмжтэй ажиллахдаа асааж унтраах дараалалыг нарийн дагаж мөрдөх хэрэгтэй. Асааж унтраах дараалал буруу хийгдэснээс гэмтэл гарах магадлалтай.

Рентген төхөөрөмжийг зааврын дагуу ачааллан асаасны дараагаар компьютерийн дэлгэц дээрх программуудыг ачааллахыг хатуу дагаж мөрдөх ба төхөөрөмжийг асаагаагүй нөхцөлд програм ачааллах нь программын гэмтэл учруулна.

Оршил:

Page 6: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Оршил:

• Ионжуулагч цацраг нүдэнд харагдахгүй, үнэр амтгүй, тухайн үед организмд хэрхэн үйлчилж байгаа нь мэдэгдэхгүй учир хүмүүс түүний хор хөнөөлийг сайн ойлгохгүй байх тохиолдлууд түгээмэл байдаг.

Хугацаагаар хамгаалах / цацрагийн урсгалд хүмүүсийн байх хугацааг багасгах

Зайгаар хамгаалах / цацрагийн үүсгүүрээс аль болох боломжтой хэмжээгээр хол байх

Хамгаалалтын хэрэгслээр хамгаалах / рентген процедурын өрөөнд хамгаалалт хийх, хувийн болон бусад

хамгаалалтын хувцас хэрэгслийг хэрэглэх

Page 7: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Рентген аппаратын бүтэц

4

3

15

2

6

Page 8: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Рентген хоолой1.Рентген хоолой нь өндөр

хүчдэлийн цацрагийн энергийг рентген цацрагийн энергид хувиргах зориулалттай вакум төхөөрөмж юм.

Тэжээлийн үүсгүүр

2.Рентген тэжээлийн төхөөрөмжийн ерөнхий хэлхээ нь рентген хоолойд хүчдэл өгөх, накалын хэлхээ, температурын реле, хамгаалалтын блог, удирдлагын хэлхээнүүдийг тэжээнэ.

Page 9: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Хаалтын систем(collimator)

3.Хаалтын систем(collimator) нь туяаны цацрах хэмжээг багасгах зорилгоор рентген хоолойн туяа гаргах цонхны гадна талд хамгаалалтын бүрхүүлийн ховилд суулгаж бэхэлсэн тус бүр 4 талт хөдөлгөөнт хөшиг байдаг.

Зураг авалтын ширээ

4.Зураг авалтын ширээ нь янз бүрийн эрхтэнүүдийн рентген зургийг авахад рентген цацрагийг чөлөөтэй нэвтрүүлэх материалаар хийгдсэн хавтгай тулгуур ширээ юм.

Page 10: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Шүүлтүүр (filter)5.Шүүлтүүр (filter) нь Рентген хоолойд

цацарч байгаа туяаны урсгалыг жигд болгох, сул туяаг шүүж өвчтөний арьсанд шууд нөлөөлөх цацрагийн эрчимжилтийг сулруулах зорилгоор Al; Zn; Cu хийсэн шүүлтүүрийг хэрэглэнэ.

Торон шүүр(Grid) 6.Торон шүүр(Grid) нь гаднаас харахад рентген хальсны хэмжээтэй хавтгай төмөр бөгөөд зураг авах үед уг шүүр нь автоматаар чичэрхийлэн хөдөлгөөнд орох учир рентген цацрагийн анхдагч цацрагийн фотоныг тугалган ялтасаар дамжуулан хальсанд хүргэж 2-догч фотонууд буюу сарнисан цацрагийг цааш рентген хальсруу нэвтрэхгүй байх боломжоор хангана.

Page 11: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Физик зарчим:

• Физик зарчим: Өндөр хурдтай эргэлдэх моторын систем бүхий анодын бай диск дээр катодын улайсалтын утаснаас үүсэх электроны багц урсгал очин бөмбөгдөхөд уг рентген хоолойд өгсөн өндөр хүчдэлийн 99% нь дулааны энерги,

1% нь рентген цацраг болон хувирна.

Page 12: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Дүүргүүдийн рентген аппаратуудын танилцуулга хүснэгт1. аппаратуудын танилцуулга

БЗДЭМН ЧДЭМН БГДЭМН СБДЭМН СХДЭМН ХУДЭМН

Үйлдвэрлэсэн компани

Toshiba Toshiba Hitachi Toshiba Toshiba Toshiba

Марк Winmind DRF 1000S TU-51C E5884SD-P2 Winmind 80KX

Winmind 80KX

Зориулалт Зураг авах, харалт хийх

Зураг авах, харалт хийх

Зураг авах, харалт хийх

Зураг авах, харалт хийх

Зураг авах, харалт хийх

Зураг авах, харалт хийх

Үйлдвэрлэсэн улс

Япон Солонгос Япон Солонгос Япон Япон

Үйлдвэрлэсэн он

2007 он 12 сар

2008 он 4 cap 2007 он 2008 он 6 сар 2007 он 11 cap

2007 он

Ашиглалтанд орсон он

2008 он 3 сар

2009 он 4 сар 2008 он 11 сар

2009 он 12 сар

2008 он 4 сар 2008 он 4 сар

Page 13: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Өрөөний зохион байгуулалт, Олон улсын стандарт харьцуулалт

хүснэгт2 БЗДЭМН ЧДЭМН БГДЭМН СБДЭМН СХДЭМН ХУДЭМН ОУ-ын

стандарт

Шинжилгээний өрөө

30 м2 35 м2 30 м2 64 м2 24 м2 36 м2 24-34м2

Удирдлагын өрөө

3.4 м2 24.5 м2 30 м2 18 м2 18 м2 20 м2 10м2

Фотолаборатори

3.4 м2 - 20 м2 7.6 м2 18 м2 8 м2 6-10м2

Хувцас солих өрөө

- - - - - - 6м2

Эмчийн өрөө - - - - - - 9м2

Ариун цэвэрийн өрөө

- - - 2м2 - 2 м2 3м2

Өрөөний зохион байгуулалтын зураг

Page 14: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Хамгаалатын хэрэгсэл хүснэгт3Тоо ширхэг, хамгаалалттай эсэх

Хаалга (ш) Хана Шал Цонх (ш) Хамгаалалтын хувцас хэрэгслийн хүртээмж

БЗДЭМН 3, Хамгаалалтгүй

-Хамгаалалтгүй

-Хамгаалалтгүй

2Хамгаалалтгүй

1 (хормогч)0.5 мм Pb

ЧДЭМН 2Хамгаалалттай Ba

-Хамгаалалттай

-Хамгаалалтгүй

1Хамгаалалттай

1 (хормогч)0.5 мм Pb

БГДЭМН 1Хамгаалалттай Ba

-Хамгаалалттай

-Хамгаалалтгүй

3Хамгаалалтгүй

2 (хормогч)0.5 мм Pb

СБДЭМН 4 Хамгаалалттай Ba

-Хамгаалалттай

-Хамгаалалтгүй

3Хамгаалалтгүй

хормогч-40.5 мм Pb

СХДЭМН 2Хамгаалалттай Ba

-Хамгаалалттай

-Хамгаалалтгүй

2Хамгаалалтгүй

1 (хормогч)0.5 мм Pb

ХУДЭМН 4 Хамгаалалттай Ba

-Хамгаалалттай

-Хамгаалалтгүй

3 Хамгаалалтгүй 40.5 мм Pb

ОУ-ын стандарт 10-12 мм Pb хавтан

10-12 мм Pb хавтан

10-12 мм Pb хавтан

0.5-10 мм Pb шил 0.33-0.5 мм Pb

Page 15: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн техник ашиглалтын паспорт болон урсгал засварын тэмдгэлгээ

ХУДЭМНэгдэл ЧДЭМНэгдэл

Page 16: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

СБДЭМНэгдэл БЗДЭМНэгдэл СХДЭМНэгдэл

Page 17: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Гэмтлийг засварласан байдалД.д Дүүргүүд Гэмтэл, түүнийг засварласан байдал

1 БЗДЭМН 2009.08.03 тохиргоо хийсэн kv, mA багасгасан.2010.01.5 аппаратны ширээний кассет татагч таг, ширээний дээд хэсгийн рам, шингэнээс хамгаалагч суурь муруйж эвдэрсэн. Ширээний дээд хэсэг хөдөлгөөнгүй болсон байсныг засварлав.2011.11.07 автомат угаагч эвдэрсэн засвар хийв.2013.01.23 хүлээн авагч кассет засварлав2013.11.25 аппаратны трубик гацсан.

2 ЧДЭМН 2014.01.04 IRIS шатсан байна. Солихоос нааш ажиллахгүй болно. 2014.04.04нд IRIS-ыг шинээр сольж тавив рентген аппарат хэвийн ажиллагаанд оров.

3 БГДЭМН Тогны хэлбэлзэлээс болж байнга эвдрэл гардаг бөгөөд зарим тохиолдолд ажиллахгүй байдаг. Урсгал засвар хийгддэгүй бөгөөд эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер байдаггүй. 2014.04.29ны өглөө тог хэт өндөр ирсэнээс болж үйл ажиллагаа алдагдсан тиймээс инженер дуудсан.

4 СБДЭМН Ачаалал их байдаг учир аппарат нь өндөр өгч болохгүй гацах тохиолдол байдаг энэ нь ямар эвдрэл болохыг тодорхойлоогүй. Дан ганц аппаратны эвдрэл биш бөгөөд техникчийн алдаанаас болж аппарат нь гацдаг байна. 2011.06.04нд ор хэвтүүлж босгох хэсгийн ремин суларсан байхыг засварлав.

5 СХДЭМН 2013.12 сард камп эвдэрсэн бөгөөд тухайн үед нь засварласан. Мөн 2014.03.03-аас эхлэн зураг авч болохгүй зөвхөн рентген харалт хийж байгаа эвдэрлийг тодорхойлоогүй.

6 ХУДЭМН Одоогоор техникийн ноцтой эвдрэл гараагүй. Хааяа гацдаг энэ нь аппаратнаасаа биш техникчийн буруу ажиллагаанаас болж үүсдэг байна. Урсгал засвар улиралд нэг удаа хийгддэг.

Page 18: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Дүүргийн эмнэлэгүүд нь өдөрт 30 хүн үзэж оношлох, зураг авах нормативтай байдаг

БЗДЭМН ЧДЭМН БГДЭМН СБДЭМН СХДЭМН ХУДЭМН

90

50

45

70

80

35

Өдөрт үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо

Page 19: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Гарч буй хүндрэлүүдД.д Дүүргүүд Гарч буй хүндрэлүүд

1 БЗДЭМН Тус дүүргийн эмнэлэг нь стандартын бус өрөө танхимд үзлэг шинжилгээ хийдэг, хамгаалалтын хувцас хомс, шинжлүүлэгчийн тоо олон үүнээс үүдэн аппаратын ачаалал ихдэж халах, гацах зэрэг бэрхшээлүүд тохиолппог байна

2 ЧДЭМН Ажлын ачаалал их учраас аппарат халж зургийн чанарт нөлөөлдөг. Одоогийн байдлаар ажиллагаагүй, засвартай байгаа.

3 БГДЭМН Хамгаалалт муу, аппарат хэвийн үйл ажиллагаа алдагдсан ачаалал ихэсвэл аппарат гацдаг. Цахилгааны хэлбэлзэл ихтэй.

4 СБДЭМН Олон хүн хүлээж авдаг, ачаалал ихтэй, эмч техникчийн доземетрийн хэсжээ их гардаг (0,18-0,2). Цахилгааны хэлбэлзэл ихтэй байдаг. Энэ нь аппаратны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг

5 СХДЭМН Одоогоор аппарат нь гэмтэлтэй байгаа учир зураг авахгүй зөвхөн рентген харалт хийж байгаа.

6 ХУДЭМН Агааржуулалтгүй, цацрагийн алдал их, ачаалал ихтэй. Кассет баригч буюу рёшотик нь байнга гацдаг.

Page 20: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Рентген цацрагийн утгыг багасгах бусад техник, технологи

• Клиникийн КАР метрийг ашиглан агаар дахь цацрагийн боломжит утгыг тооцоолно. KAP метрийг коллиматорын хүрээ болгон байрлуулсан байдаг.KAP метрийг үйлдвэрлэгч нь шалгаж тохируулна.

• Давуу тал: агаарт тархах рентген цацрагийг багасгах төдийгүй эмч, ажиллагсадын цацрагт өртөх эрсдэлийг бууруулна.

Агаар дахь цацрагийн тунгын утгыг хэмжигч

Page 21: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Шүүлтүүр

• Өндөр энергитэй рентген цацрагийг хүний биед хүрэхээс өмнө шүүж, сарнисан цацрагийг дүрсэд нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй, 2.5мм хөнгөнцагаан ялтас юм. Рентген хоолойд нэмэлтээр суурилуулдаг зэс шүүлтүүр байх бөгөөд засвар үйлчилгээ хийсний дараа үүнийг байнга шалгаж байх хэрэгтэй.

нэмэлт зэсэн шүүлтүүр

Page 22: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Дүгнэлт

Page 23: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Дүгнэлт • Олон Улсын стандартад рентген кабинет нь КАР метр буюу өрөөний

агаарт тархах цацрагийн утгыг хэмжигч багажтай байх ёстой бөгөөд манай улсад уг багаж нь одоогоор нэвтрээгүй байна. Иймээс рентген кабинетын агаарт тархаж өвчтөн, эмч, эмнэлэгийн ажилтаныг өртүүлж буй рентген цацрагийн тунг хэмжиж чадахгүй байна.

• Үүнийг шийдвэрлэхийн тулд эмнэлэгүүдэд КАР метрийг нэвтрүүлэх эсвэл КАР метртэй рентген аппарат суурилуулах нь зүйтэй гэдэг нь судалгаагаар харагдсан. Ерөнхийдөө эмнэлэгүүд нь рентген аппаратын шинэчлэл хийх болсон гэхэд хэлсдэхгүй билээ.

• Өндөр энергитэй рентген цацрагийг хүний биед тусгахгүй байх болон бага энергитэй рентген цацрагийг дүрсэд буулгахгүй байх зорилгоор нэмэлт шүүлтүүрийг ашигладаг. Харин бидний судалсан эмнэлэгүүдэд нэмэлт шүүлтүүр байдаггүй. Хэрэв бүх рентген аппаратуудад нэмэлт шүүлтүүр байрлуулвал өвчтөнд очих тунг болон зургийн чанар сайжрах давуу талтай юм.

Page 24: Innomed-2014 уралдаан ЭМШУИС СС 3-р курс

Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа