intangible asset

23
ЛЕКЦ 11 БИЕТ БУС ХӨРӨНГӨ БА БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БҮРТГЭЛ

Upload: yagamiraito

Post on 28-Dec-2015

246 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

Биет бус хөрөнгө

TRANSCRIPT

Page 1: Intangible Asset

ЛЕКЦ 11БИЕТ БУС ХӨРӨНГӨ

БА БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БҮРТГЭЛ

Page 2: Intangible Asset

БИЕТ БУС ХӨРӨНГӨ

Биет бус хөрөнгөд патент, зохиогчийн эрх – copyright, худалдааны тэмдэг – trademark, франчайз – franchises, goodwill зэрэг орно.

Биет бус хөрөнгийг зөвхөн дараах тохиолдолд хүлээн зөвшөөрч бүртгэнэ:

Тухайн биет бус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн ирээдүйн үр өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай

Тухайн биет бус хөрөнгийн өртгийг бодитойгоор хэмжих боломжтой

Page 3: Intangible Asset

БИЕТ БУС ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ

Биет бус хөрөнгийн бүртгэл нь үйл ажиллагааны биет хөрөнгийн бүртгэлтэй үндсэндээ ижил. Гол ялгаа нь биет бус хөрөнгийн хувьд түүний эдийн засгийн үр өгөөж нь биет хөрөнгийг бодвол тодорхой биш байдаг. Тиймээс түүний эдийн засгийн ашигт хугацааг тодорхойлох боломжгүй. Компаниуд биет бус хөрөнгийг нэгд худалдаж авна, хоёрт өөрөө бий болгоно /жишээ нь шинэ бүтээгдэхүүн зохион бүтээж түүндээ патент авах/.

Page 4: Intangible Asset

БИЕТ БУС ХӨРӨНГӨ

Худалдан авсан биет бус хөрөнгийн анхны өртгийг тодорхойлох хялбар байдаг.

Худалдан авсан биет бус хөрөнгийн анхны өртөг= худалдан авалтын өртөг дээр +тухайн хөрөнгийг ашиглахад бэлэн болох хүртэлх гарсан бүх зардал

Биет бус хөрөнгийн өртгийг ашиглалтын хугацааны туршид хасагдуулж зардалд шингээнэ. Биет бус хөрөнгийн хасагдуулгыг (amortization) практикт ихэвчлэн шулуун шугамын аргаар тооцдог.

Page 5: Intangible Asset

БИЕТ БУС ХӨРӨНГИЙН ХОРОГДУУЛАЛТ

Биет бус хөрөнгийн хорогдуулгын зардлыг 2 аргаар бүртгэж болно. Тайлант хугацааны хорогдуулгын

зардлыг хуримтлагдсан хорогдуулга дансны кредит, хорогдуулгын зардал дансны дебетэд бүртгэх

Тайлант хугацааны хорогдуулгын зардлыг тухайн биет бус хөрөнгийн дансны кредит, хорогдуулгын зардал дансны дебетэд бүртгэх

Page 6: Intangible Asset

ПАТЕНТ

Патент гэдэг нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эсвэл процессийг ашиглах эрх юм.

Патентыг өөр эдгээдээс худалдаж авсан бол худалдаж авсан үнэ нь патентын анхны үнэ болно. Үүн дээр хуулийн үйлчилгээний хөлс зэрэг нь капиталжуулагдаж анхны өртөгт шингэнэ.

Хэрвээ патентыг дотооддоо бий болгосон тохиолдолд түүнийг бий болгоход шаардагдсан судалгаа хөгжүүлэлтийн (research and development) зардал нь гарсан даруйдаа зардал болон орлогын тайланд хаагдана. Гэхдээ дотооддоо бий болгосон патентын хувьд хуулийн зардал зэргийг капиталжуулж болдог.

Page 7: Intangible Asset

ПАТЕНТ

Патентын анхны өртгийг хуулийн хүчин төгөлдөр хугацаа ба уг патентаас байгууллага өгөөж хүртэхээр тооцоолж буй хугацааны аль бага хугацаанд хасагдуулга тооцно. Патентыг эзэмших хугацаанд тухайн патенттай холбоотой шүүхийн маргаан гарсан бол патентыг хамгаалахтай холбогдсон материал бэлтгэх, өмгөөлөгчийг хөлслөх зэрэг зардлыг зөвхөн уг маргаан амжилттай шийдэгдсэн тохиолдолд патентын өртөгт капиталжуулна. Патентыг ашиглаж үйлдвэрлэх үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлт буурсан гэх мэтшалтгаанаар патент үнэ цэнэгүй болбол патентыг бүртгэлээс хасч, алдагдал бүртгэнэ.

Page 8: Intangible Asset

Шинэ патентийг бүртгэлд 2 аргаар бүртгэдэг:1. Хуучин патентийн ашиглалтын хугацааг

уртасгаж2. Хуучин патентийн хорогдуулаагүй өртгийг

шинэ патентийн анхны өртөгт шилжүүлэн бүртгэж болно.

Жишээ нь: “Алт” компани 1995.01.02 нд 15 жилийн хууль ёсны ашиглалтын хугацаатай патентийг 1500000 төгрөгөөр худалдан авсан. 2000 оны эхэнд патенттэй холбоотой зарга үүсч, патентыг амжилттай хамгаалахад 200000 төгрөг төлсөн. 2005 оны эцэст патент үнэ цэнэгүй болсон бол холбогдох бүх тооцоолол, дансны бичилтийг бэлтгэх:

Page 9: Intangible Asset

ПАТЕНТ-ЖИШЭЭ

1995,01.02 Патент 1500000Мөнгө 1500000

1995-1999 онуудад жил бүрийн эцэст хийгдэх дансны бичилт:

хасагдуулгын зардал 100000Патент 100000

2000 оны эхэнд: Патент 200000Мөнгө 200000

2000-2005 онуудад жил бүрийн эцэст хийгдэх тохиргоо бичилт:хасагдуулгын зардал 120000

Патент 1200002005 оны эцэст патентийг бүртгэлээс хасах бичилт:

Патентыг данснаас хасалтын гарз 480000Патент 480000

/480000=1200000-120000*6/

Page 10: Intangible Asset

Зохиогчийн эрх: Copyright нь хэвлэгдсэн ямар нэг ажлыг хамгаалах хамгаалал юм. Үүнд дуу хөгжим, кино, зураг, ном зэрэг орно. Зохиогчийн эрх нь бүтээгчид бүтээлээ хэвлэх, худалдаалах эрхийг олгодог. Зохиогчийн эрхийн бүртгэл нь патенттай ижил.

Франчайз: Franchise гэдэг нь тодорхой хугацаанд франчайз олгогч нь франчайз хүлээн авагчид олны танил худалдааны нэр, тэмдгийг тодорхой хугацаанд ашиглуулна гэсэн гэрээ юм. Франчайз нь ресторан, түргэн хоолны газрууд, зочид буудлын бизнесүүдэд түгээмэл ажиглагддаг. Макдоналд бол хамгийн том франчайзын жишээ юм. Тодорхой бүс нутагт буй Макдоналд эзэмшигч нь Макдоналд корпорацид төлбөр төлж оронд нь түүний нэр, технологийг худалдан авдаг.

Page 11: Intangible Asset

Франчайзын төлбөр ихэнхдээ анхны төлбөр ба франчайзын хугацааны туршид төлөгдөх үе тутмын төлбөр гэсэн 2 хэсгээс бүрддэг. Франчайзыг худалдан авагч нь төлсөн анхны төлбөр дээр гэрээтэй холбоотой хуулийн зардал гэх мэт гарсан зардлуудыг капиталжуулж биет бус хөрөнгөөр бүртгэнэ. Гэрээний хугацааны туршид франчайзыг элэгдүүлнэ. Франчайз олгогчид төлж байгаа үе тутмын төлбөрийг ихэвчлэн тайлант хугацааны зардлаар бүртгэнэ.

Page 12: Intangible Asset

Судалгаа хөгжүүлэлтийн зардал (Research and development cost)

Судалгаа гэдэг нь шинжлэх ухаан, техникийн шинэ мэдлэг, санаа хайж олохтой холбоотой төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаа тандалт

Хөгжүүлэлт гэдэг нь ихээхэн боловсронгуй материал, багаж хэрэгсэл, бүтээгдэхүүн, үйл явц систем болон үйлчилгээг бий болгох, түүнийг үйлдвэрлэл болон хэрэгцээнд нэвтрүүлэх хүртгэлх судалгаа шинжилгээний болон бусад мэдлэгийг хэрэглэх үйл ажиллагаа: жишээ нь үйлдвэрлэлийн өмнөх загварыг төлөвлөх, зохион бүтээх, турших, шинэ технологийг багтаасан тоног төхөөрөмж, даралтын хэв, цутгуурын хэв зэргийг зохион бүтээх гэх мэт.

Page 13: Intangible Asset

СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЗАРДАЛ

Хэрэв байгууллага судалгаа болон хөгжүүлэлтийн үе шатыг ялгаж тодорхойлж чадахгүй байгаа бол энэ явцад гарсан зардлыг бүгэдийг нь судалгааны үе шатанад гарсан гэж үзэн тайлант үед зардлаар хүлээн зөвшөөрнө. Хөгжүүлэлтийн зардал нь биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрөх шалгуурыг хангасан үед биет бус хөрөнгөөр хүлээн зөвшөөрнө.

Page 14: Intangible Asset

ГҮҮДВИЛ

Биет бус хөрөнгүүдийн дотор хамгийн тодорхойгүй хөрөнгө нь гүүдвил юм. Гүүдвил нь компаний цэвэр хөрөнгийн зах зээлийн үнээс илүү гарч буй компаний үнэ цэнэ юм. Гүүдвил бий болох шалтгаан олон янз байж болно үүнд чанартай бүтээгдэхүүн, сайн менежмент, газарзүйн ашигтай байршил гэх мэт. Энэ нь компаниас салшгүй бөгөөд тусдаа тодорхойлогдож, салган зарж борлуулж болохгүй бөгөөд нэг компани нөгөө компанийг худалдан авах бизнесийн нэгдлийн үед үүсдэг. Худалдаж авсан компаний баланс дээр нөгөө компаний гүүдвил тусгагдана.

Гүүдвилийг тооцох 2 арга байдаг:

Худалдан авалтын аргаИлүүдэл ашгийн арга

Page 15: Intangible Asset

ГҮҮДВИЛ

Мастер үнэлгээний арга буюу худалдан авалтын аргаХэрэв худалдан авч буй компаний төлсөн мөнгө нь

худалдагдаж буй компаний цэвэр хөрөнгийн зах зээлийн үнэ цэнээс их байвал зөрүүг нь гүүдвил гэж нэрлэнэ. Эсрэг тохиолдолд сөрөг гүүдвил үүснэ.

цэвэр хөрөнгө=Нийт хөрөнгийн дүн-Нийт өр төлбөрийн дүн

Гүүдвилийг дараах томъёогоор тооцоолно:

Г=НГЗ-ТЦХбү

Үүнд: Г- ГүүдвилНГЗ- Нэгдлийн үед гарах зардлууд буюу худалдан

авсан өртөгТЦХбү- Тодорхойлох боломжтой цэвэр хөрөнгө бодит

үнэ цэнээр

Page 16: Intangible Asset

ГҮҮДВИЛ

Цэвэр хөрөнгийн бодит үнэ цэнэ нь нийт хөрөнгийн бодит үнэ цэнэ ба нийт өр төлбөрийн бодит үнэ цэнийн зөрүү буюу нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн бодит үнэ цэнэтэй тэнцүү байдаг.

Хэрэв компаний цэвэр хөрөнгийн 100-аас доош хувийг худалдаж авч байгаа тохиолдолд гүүдвилийг дараах байдлаар тооцоолно:

Г=НГЗ-ТЦХбү *%

Page 17: Intangible Asset

Илүүдэл ашгийн аргаЭнэ арга нь бизнесийн нэгжийн

тодорхойлогдох цэвэр хөрөгийн бодит үнэ цэнээс гадна ирээдүйн ашиг орлого олох чадварыг авч үздэгээрээ мастер үнэлгээний аргыг бодвол илүү давуу талтай. Илүүдэл ашгийн аргын үед худалдан авах гэж буй компаний ирээдүйн дундаж ашгийг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын /салбарын/ ашигтай харьцуулна. Компани ирээдүйд ямар ашигтай ажиллах вэ гэдгийг тодорхойлохдоо өнгөрсөн жилүүдийн дундаж ашгийг ашиглана. Хэвийн ашгаас давсан дундаж ашгийг илүүдэл ашиг гэж үзэх ба илүүдэл ашгийг дискаунтчилж гүдвилийг тооцдог.

Page 18: Intangible Asset

ИЛҮҮДЭЛ АШГИЙН АРГА

Энэ аргын үед гүүдвилийг дор өгөгдсөнөөр тодорхойлно.

Хэвийн ашгийг тооцно. Хэвийн ашиг=Тодорхойлогдох цэвэр

хөрөнгийн бодит үнэ цэнэ*Хэвийн өгөөжийн түвшин

Ирээдүйн дундаж ашгийг тооцоолно.Дундаж ашиг=өмнөх жилүүдийн ашгийн

нийлбэр/хугацааИлүүдэл ашиг=дундаж ашиг-хэвийн ашигГүүдвил=илүүдэл ашиг*PVIFAХудалдан авах үнэ=Тодорхойлогдох

цэвэр хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ*гүүдвил

Page 19: Intangible Asset

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БҮРТГЭЛБайгалийн нөөцөд бүх төрлийн ашигт

малтмал, газрын тос, ой мод, байгалийн хий зэрэг нөөц орно. Байгалийн нөөцийг биет үндсэн хөрөнгө дотор тайлагнана. Байгалийн нөөцийн бусад биет хөрөнгүүдээс ялгаатай тал нь ашиглалтын явцад биет байдлаар хорогддог явдал юм.

Байгалийн нөөцийн анхны өртөгт1) Ордыг худалдаж авсан үнэ (acquisition cost)2) Эрэл хайгуулын зардал (exploration cost)3) Биет бус ашиглалтын зардлаас бүрддэг

(development cost)4) Тооцоолсон нөхөн сэргээлтийн өртөг

(estimated restoration cost) нөхөн сэргээлтийн өр төлбөр бүртгэнэ.

Page 20: Intangible Asset

Биет бус ашиглалтын зардалд өрөмдөх, хонгил хийх, багана босгох, цооног гаргах гэх мэт биет бус шинжтэй зардлууд орно. Балансад олзворлоогүй байгалийн нөөцийг биет үндсэн хөрөнгө, олзворлосон байгалийн нөөцийг бараа материал гэж ангилна. Байгалийн нөөцийн анхны өртгийг үйл ажиллагааны аргаар хорогдуулна.

Хорогдуулгын зардал=[(Анхны өртөг-Үлдэх өртөг)/Нийт тооцоолсон нөөцийн хэмжээ]*Тайлант хугацааны олзворлосон хэмжээ

Page 21: Intangible Asset

Байгалийн нөөцийг олборлоход ашиглаж байгаа үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо уг үндсэн хөрөнгийг нэг цооног уурхайгаас өөр үйлдвэрлэлд шилжүүлж болох эсэхийг судалж үзнэ. Хэрвээ шилжүүлж болох байвал уг үндсэн хөрөнгийг түүний ашиглалтын хугацаанд элэгдүүлнэ. Шилжүүлж болохгүй бол үндсэн хөрөнгийн өртгийг байгалийн нөөц болон уг үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааны аль бага хугацаанд элэгдүүлнэ.

Page 22: Intangible Asset

Жишээ нь Монгол газар компани 200 акр газарт газрын тосны эрэл хайгуул хийх өмчлөлийн эрхийг 900,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг газарт 50,000,000 төгрөгийн эрэл хайгуулийн ажил хийсний дараа газрын тосны ордыг илрүүлсэн. Цооног бэлтгэх, багана босгох, өрөмдөх гэх мэт биет бус ашиглалтын зардалд 20,000,000 төг зарцуулсан. Уг ордны нөөц нь ойролцоогоор 1000,000 баррел гэж тооцоолсон. Олборлолтын эхний жилд 250,000 баррел газрын тос олборлож 200,000 баррелийг борлуулсан

Газрын тосны ордны өртөг=900000,0+50000,0+20000,0=970000,0 төг

1 баррел газрын тос олборлоход тооцох хорогдлын зардал=970000,0/1000,0=970 төг

Page 23: Intangible Asset

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БҮРТГЭЛ Эхний жил Газрын тос олборлоход хийх журналын бичилт:

Хорогдлын зардал=250000*970=242500,0Дт Хорогдлын зардал 242500,0

Кт Хуримтлагдсан элэгдэл 242500,0 Байгалийн нөөцийн хорогдлын зардал дансыг тайлант

хугацааны эцэст байгалийн нөөцөөс борлуулсан нэмжээгээр ББӨ дансанд, борлуулаагүй үлдсэн хэмжээгээр Бараа материал дансанд бичилт хийдэг.

Дт Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 194000,0 /200,000*970/

Дт Бараа материал 48500,0 /242500,0-194000,0/Кт Хорогдлын зардал 242500,0

Жилийн эцэст баланст: Биет үндсэн хөрөнгө: Газрын тосны орд 970000,0Хуримтлагдсан хорогдол (242500,0) 727500,0