kom format

21
Компьютер хэрхэн форматлах вэ? (Winrar password: symbian) Компьютераа вирустуулчаад яахаа мэдэхгүй хүмүүс олон байгаа нь ажиглагдах юм. Тэдгээр залуучууддаа зориулаад компьютер форматлах зааврыг гаргалаа. Анхаараарай: Компьютераа форматлахын өмнө 'My document' болон 'Desktop' дээр байгаа хэрэгтэй файлуудаа авахаа мартваа. Алхам 1 CD, DVD тоглуулагч дотроо форматладаг буюу XP boot cd-ээ хийгээд restart хийнэ. Алхам 2 restart хийгээд асахад дараах цонх гарч ирэхээр ямар нэгэн товч дарна. Алхам 3 Одоо ENTER дарж үргэлжлүүлнэ. Алхам 4 F8 дарж үргэлжлүүлнэ. Алхам 5

Upload: arslanbaatar

Post on 12-Sep-2014

149 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Kom Format

Компьютер хэрхэн форматлах вэ? (Winrar password: symbian)

Компьютераа вирустуулчаад яахаа мэдэхгүй хүмүүс олон байгаа нь ажиглагдах юм. Тэдгээр залуучууддаа зориулаад компьютер форматлах зааврыг гаргалаа.

Анхаараарай: Компьютераа форматлахын өмнө 'My document' болон 'Desktop' дээр байгаа хэрэгтэй файлуудаа авахаа мартваа.

Алхам 1

CD, DVD тоглуулагч дотроо форматладаг буюу XP boot cd-ээ хийгээд restart хийнэ.

Алхам 2

restart хийгээд асахад дараах цонх гарч ирэхээр ямар нэгэн товч дарна.

Алхам 3

Одоо ENTER  дарж үргэлжлүүлнэ.

Алхам 4

F8 дарж үргэлжлүүлнэ.

Алхам 5

Repair хийх үү гэж гарч ирвэл esc товчийг дарж don't repair-ийг сонгоно.

Алхам 6

Форматлах дискээ сонгоно. Ихэвчлэн С: диск нь байдаг.

Page 2: Kom Format

Алхам 7

Форматлах системээ сонгоод Enter дар.

Алхам 8

Дараах цонх гарч ирэхэд нь F товчоо дарахад л хангалттай.

Page 3: Kom Format

Алхам 9

С: дискийг форматлаж байна. Дараагаар нь бүх файлаа С: диск рүү хуулаад өөрөө автоматаар restart хийгдэнэ.

Алхам 10

Page 4: Kom Format

Дараагаар нь компьютерийнхаа нэрийг өгөөд, цагийн бүсээ сонгоод тэгээд уншиж дуусаад л болоо.

Windows 7 суулгах заавар

Windows 7 суулгахад танд DVD-ROM байх хэрэгтэй, мөн Microsoft Windows 7-гийн boot-тэй DVD байх ёстой.  

Нэгдүгээр алхам: Хамгийн түрүүнд компьютерийнхээ CMOS Setup гэж нэрлэгддэг тохиргооны хэсэгт бяцхан тохиргоо хийх шаардлагатай. Энэ рүү орохын тулд компьютераа асаж байх явцад нь DEL эсвэл F2 товчийг хэд хэд дарахад болно доо бараг, гэвч компьютерийн загвараас хамаарч BIOS нь өөр өөр байдаг тул F2, F1, Ctrl+Alt+Esc гэх мэт өөр товчоор ч CMOS Setup руугаа

Page 5: Kom Format

ордог байж магадгүй, таны РС-ийг би таашгүй учраас надаас биш google-ээс асуусан нь дээр байх.Мөн компьютерийн үйлдвэрлэгчээс хамаарч Boot Sequence-ийн талаарх хуудсууд өөр өөр байдаг болохоор тэр бүхнийг зурагаар үзүүлэх боломжгүй юм. Гэхдээ нэршлүүд нь адилхан учир олоход ядах юмгүй л дээ. Ямар ч байсан Boot гэсэн хэсэг байх ёстой, эсвэл boot sequence гэж байж ч болох. Компьютер зардаг ихэнх дэлгүүр CD-ROM-ноос эхлүүлэх горим дээр нь тавиад мартчихдаг тул таны РС шууд CD-ROM-ноос уншаад эхэлж ч магадгүй юм.

BIOS Setup Utility дотор Boot гэсэн цэснээс Boot Device Priority гэснийг нь сонгоно.

1st Boot Device гэснийг нь CDROM болго.

Page 6: Kom Format

Exit цэснээс Exit Saving Changes гэж сонгоод Тохиргоог хадгалаад гарах уу гэж асуухаар нь ОК гэж гарна.

Хэрэв та систем унших эхний дискийн байгууламжаа CDROM болгож зөв хийсэн бол компьютераа унтраад асахад дараах бичгийг харах болно. Мэдээж DVD-нээс систем уншуулах гэж байгаа учраас ямар ч хамаагүй товч дарж цааш үргэлжлүүлнэ.(Би бол SPACE BAR дарах дуртай энэ үед)

Page 7: Kom Format

Хэрэв DVD-нээс систем уншиж эхэлсэн бол доорхи дэлгэц гарна.

За ингээд суулгах хэл болон хэрэглэх хэл зэргийг асуусан сонголт гарч ирнэ, англиараа байж байсан нь дээр дээ.

Page 8: Kom Format

Хэл сонгочихоод Next товчийг дарж гарч ирсэн цонхноос Install now гэснийг дарж үргэлжлүүлнэ.

Page 9: Kom Format

РС чинь 32 битийнх бол x86, 64 битийнх бол x64 гэснийг нь сонго. Мэдэхгүй байвал х86 гэдгийг нь сонгочихсон нь шулуун дөө.

Программыг хэрэглэх гэрээг зөвшөөрөх талаар асуухаар нь I accept the license terms гэснийг нь сонгоод Next.

Page 10: Kom Format

Суулгах горимын алиныг нь сонгох талаар асуухаар нь сонголтоо хийнэ. Upgrade нь болохоор хуучин хэрэглэж байсан  Windows XP эсвэл Vista дээрээ байгаа файл, тохиргоо гэх мэтийн юмаа авч үлдээд дарж суулгана гэж байгаа юм. Шинээр суулгах үедээ хуучин файлуудаа өөр хатуу диск, флаш, бусад хадгалах төхөөрөмжид хуулж авчихаад Custom эсвэл Fresh гэснээр нь суулгасан нь дээр байдаг юм аа. Custom гэснээр нь ороод явсан нь зүгээр.

Чухал хэсэгт орж ирлээ. Хатуу дискний зохион байгуулалтыг өөрчлөхтэй холбоотой. Манай жишээн дээр Disk 0 буюу нэг хатуу диск, Partition 1 ба Partition 2 гэсэн хоёр хуваасан 30GB диск байна. Үүнийг бүтнээр нь ашиглах хүсэлтэй байгаа учраас 2 partition-оо нэг нэгээр нь сонгож Delete гэж устгалаа. (Дахин анхааруулахад өөрийнхөө хуучин файлуудаа D: дискэн дээр хадгалдаг түүнийгээ устгачихуузай. Устгахгүйн тулд  Partition-уудаа нэгтгэхгүйгээр зөвхөн C: дискээ сонгож түүн дээрээ суулгаарай. Үүний тулд улаанаар бичсэн тайлбаруудыг алгасаж хийгээрэй)

Page 11: Kom Format

Чухал хэрэгтэй мэдээлэл болон үйлдвэрээс ирсэн чухал программ байж магадгүй шүү, устгахдаа итгэлтэй байна уу? гэсэн асуулт гарах байх. ОК гэж сонгоод устгана.

Устгасны дараа хатуу дискэнд юу ч байхгүй болж Unallocated Space = Free Space = Дискний хэмжээ бүтнээрээ гарсан байна.

Page 12: Kom Format

Түүнийг нь сонгоод Next дарснаар файлуудыг хатуу диск рүү хуулж эхэлнэ.

Хэрэгцээтэй файлуудаа хуулж дуусаад автоматаар унтарч асна.

Page 13: Kom Format

Асах үедээ регистрүүдийг тохируулж байна.

Систем сервисүүдийг ачаалж байна.

Page 14: Kom Format

За ингээд үндсэндээ бараг суулгаад дуусах гэж байна даа.

Унтарч ассаны дараа суулгах явц үргэлжилнэ гэж байна.

Page 15: Kom Format

Таны РС дээр Windows 7 анх удаа ажиллахдаа бэлтгэж байна.

Хэрэглэгчийн нэр болон сүлжээний орчин таны РСямар нэрээр харагдахыг сонгож бичээд Next.

Page 16: Kom Format

Нууц үг заавал өгч заншвал зүгээр шүү. Хэн нэгэн эзгүй хойгуур чинь РС-ээр чинь оролдоод байхыг хүсдэггүй л биз дээ?

Хамгийн чухал хэсэгтээ орж ирлээ. Product Key-ээ бичнэ. Хэрэв надаас DVD авсан бол бичих хэрэггүй. Next.

Page 17: Kom Format

Windows7-д зориулж гаргасан болон цаашид гаргах шинэчлэлүүдийг автоматаар татаж суулгах талаар асууж байна. Нэгэнт Windows 7 бүрэн худалдаанд гараагүй Genuine Advantage хөтөлбөр нь хийгдэж амжаагүй байгаа болохоор санаа зоволтгүйгээр Use recommended settings-ийг нь сонгож болно өө. (Надаас авсан DVD-ээр суулгаж байгаа бол Activation гэж тоолохгүй тул бүр ч сандрах хэрэггүй.)

Цагийн бүсийг UTC+8 буюу Улаанбаатараар сонгоод Automatically blabla гэсэн сонголтыг нь болиул. Манай улс өвөл зуны цагийн шилжилт гэж балай юм хийхээ больсон нь юутай сайшаалтай вэ. Тэрнээс болж хавар намартаа хэмнэл алдагдаж зовдог байлаа шдээ. За тэгээд өдөр хоног, цаг минутаа тааруулаад Next.

Page 18: Kom Format

Сүлжээний хамгаалалтын түвшин сонгохын тулд Гэртээ ашигладаг РС, Оффис дээрээ, Олон нийтийн газар ашигладаг  РС юу гэж асууж байгаа юм.  Work гэснийг нь сонгочих өө.

За ингээд Windows 7 сууж дуусаад идэвхжүүлэлтийн хэсэг гарч ирнэ. Энэ зааварт ашиглаж байгаа DVD автоматаар идэвхжиж түлхүүр суулгаж байгаа юм. Та хэрэв өөр DVD ашиглаж байгаа бол ийм дэлгэц гарч ирэхгүй байж магадгүй. Мөн сууж дуусаад идэвхжүүлэхэд 30 хоног үлдлээ гэж төвөг учруулж мэдэх юм шүү. (Энэ хэсэгт РС-ний хүчин чадлаас хамаарч нэлээн удаан уншиж магадгүй шүү, тэвчээртэй хүлээгээрэй.)

Page 19: Kom Format

За ингээд тохиргоонуудыг хадгалснаар таны РС хэрэглэхэд бэлэн боллоо доо.