lcd led-plasma tv-н тухай

23
LCD-LED-PLASMA TV- н тухай Гарын таван хуруу баг

Upload: tushig12

Post on 25-Jan-2015

1.475 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Lcd led-plasma tv-н тухай

LCD-LED-PLASMA TV-н тухай

Гарын таван хуруу баг

Page 2: Lcd led-plasma tv-н тухай

Товч танилцуулга LCD, LED болон Plasma гэж юу вэ? 

Хамгийн түрүүнд орж ирэх бодол бол энэ гурван телевизорын ялгаа нь юу юм бэ? гэх асуулт. LCD нь Liquid Crystal Display буюу шингэн кристал дэлгэц хэмээх үгсийн товчлол. LCD телевизор нь электрон гүйдэл ирэхэд идэвхждэг, маш нимгэн хоёр хавтангийн дунд шингэн кристалыг агуулж байдаг. Шингэн кристал нь тус бүрдээ жижиг цэгүүдээс бүрддэг.   Жирийн LCD телевизор нь арын гэрэлтүүлэгтээ CCFL гэрлийг ашигладаг бол LED телевизор нь ижил шингэн кристал хавтан дээр ажиллах боловч гэрэл ялгаруулагч диод (LED)-ийг ашигладаг. LED нь телевизорын хамгийн сүүлийн үеийн технологи боловч  60-аад оны үеэс энэхүү технологийг гэрлийн шил, утасны дэлгэцэн дээр гарах гэрэл зэрэгт хэрэглэдэг байсан юм. Энгийнээр тайлбарлавал, хэдэн зуун жижиг LED нь LCD дэлгэцэн дээрхи дүрсийг араас нь эсвэл хажуугаас нь гэрэлтүүлдэг. 

Page 3: Lcd led-plasma tv-н тухай

LCD TV-ийг худалдан авахдаа та юуг анхаарах ёстой вэ? Зөвлөгөө

 1.   Өнгөний нягтрал –Хар болон цагаан өнгөний нягтралаар нь зурагтны өнгийг тодорхойлдог ба зурагтыг унтраагаад үзэхэд хэдий чинээ хар дэлгэцтэй байна төдий чинээ хар өнгийг ялгаруулна гэсэн үг юм. Ингэхийн тулд та LCD TV-ийг маш гэрэлтүүлэг сайтай орчинд худалдан авах ёстой. Харанхуй орчинд байгаа LCD TV-ний өнгөний ялгарал гэрэлтүүлэгтэй орчноос мэдээж илүү гардаг бөгөөд жинхэнэ өнгөний ялгарлыг та харахын тулд маш гэрэлтүүлэг сайтай орчинд үзэж авах ёстой юм.

2.      Дүрс сэргэх хурд – Ихэнхи LCD TV 60 Hz-ийн дүрс дамжуулах хурдтай байдаг бөгөөд энэ нь төдийлэн хангалттай сайн биш гэж сүүлийн үед тооцогдоод байна. Спортын нэвтрүүлэгүүд үзэх үед энэ нь танд маш сайн мэдрэгдэх ба та 120 Hz, түүнээс дээш дүрс дамжуулах хурдтай зурагтыг сонгох хэрэгтэй

3.      Өрөөний хэмжээ, зурагтын алслал – Та өөрийн өрөөний хэмжээ болон зурагт үзэх зайгаа сайн тооцоолж байж худалдан авалт хийх хэрэгтэй. Дэлгүүрт байгаа зурагт гэрт тань очиход ихэнхидээ төсөөлж байснаас тань өөр байдаг.

Page 4: Lcd led-plasma tv-н тухай

4.      Оролт – Сүүлийн үеийн Европ, АНУ-ын стандартын LCD телевизүүд нь бүгд хамгийн багадаа 3 ширхэг HDMI, VGA, S-Video, Audio Video болон USB оролтуудтай болсон бөгөөд эдгээр нь бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгддэг төхөөрөмжүүдээс файлуудыг үзэхэд илүү хялбар болгож байгаа юм.

Баталгаа – Таны худалдан авч буй зурагтны цаашдын олон жилийн найдвартай ажиллагааг хариуцах засварын төв бий эсэхийг мөн та нягталж үзээрэй.

Таны амьдралын тань тав тух, ая тухтай байдлын тань нэг чухал хэмжүүр болсон телевизийг сонгохдоо хэтэрхий хямд үнийг бус боломжийн үнэтэй боловч өндөр үзүүлэлт, чанар, баталгаатай барааг худалдан авахыг PC mall электрон барааны сүлжээ дэлгүүрийнхэн санал болгож байгаа юм. Та PC mall-с 399,000 төгрөгөөр LCD телевизээ пейчтэй нь аваарай. PC mall компьютер, электрон барааны сүлжээ дэлгүүрүүд танд үргэлж шинэ, баталгаатайг санал болгох болно.

Page 5: Lcd led-plasma tv-н тухай

Харин Plasma телевизор нь огт өөр зарчмаар ажилладаг. Plasma телевизор нь бие даасан плазма цэгүүдээс бүрдэх ба эдгээр цэг нь хүчдэл дамжуулагдахад идэвхждэг. Plasma болон LCD нь хоёр өөр технологи бол LCD болон LED-ийн ялгаа нь зөвхөн тэдний ашиглаж буй арын гэрэл байдаг.

Page 6: Lcd led-plasma tv-н тухай

Шингэн кристал дэлгэц

Шингэн кристаллыг Австрийн ботаникч Фридрех Райнизер(Fredreich Rheinizer) 1888 онд нээжээ. Түүний судалгаагаар Холестерол нь халаахад хайлахдаа шингэн болж байсан ба халаах тусам улам тунгалаг болжээ. 1960 онд эртэмтэд шингэн кристаллаар нэвтрэх гэрлийг цахилгаанаар удирдаж болохыг тогтоосон байна. Удалгүй бифенил (biphenyl) гэдэг материалыг Английн эртэмтэд судалж тогтоосноор үйлдвэрлэлд өргөн хэрэглэх бололцоотой болсон.

Page 7: Lcd led-plasma tv-н тухай
Page 8: Lcd led-plasma tv-н тухай
Page 9: Lcd led-plasma tv-н тухай
Page 10: Lcd led-plasma tv-н тухай

Зураг 1. Үүнийг resolution гэх ба одоогоор хамгийн дээд тал нь QUXGA 3840 X

2400 9 Mega pixels байна. Энэ нь нэг дэлгэц дээр есөн сая цэгээр дүрсийг гаргана гэсэн үг юм. 3840 гэдэг нь хэвтээ чиглэлд (багана), 2400 нь босоо чиглэлд байгаа дэлгэц дээр гарах цэгийн (мөр) тоо юм.

Тэгвэл энийг арай ойлгомжтой тайлбарлавал та бидний үздэг Монголын телевизүүдийн аналоги PAL –тай нэвтрүүлэг нь 576х720 гэсэн resolution –тай байдаг бол орчин үеийн high definition (HD) телевизүүд нь 1080х1920 resolution –тай байдаг.

Өндөр нарийвчлал (resolution) яаж мэдрэгддэг вэ? гэвэл Үсэг хэр тод харагдахад нөлөөлдөг. Өргөн дэлгэцтэй байдаг Нарийвчилсан дүрслэлтэй Дугуй дүрс илүү цэвэрхэн харагддаг Дүрс нь сайн нягтралтай харагддаг Нэгж хугацаанд их мэдээлэл дамжуулдаг гэх мэт байна.

Page 11: Lcd led-plasma tv-н тухай

Зураг 3. Арын гэрүүлтүүлэгчээс (Backlight) гарсан гэрэл хэрхэн дамжиж гэрэлтэхийг харуулсан байна.

Арын гэрэлтүүлэгч (Backlight) Туйлшруулагч (Polarizer) TFT- хавтас LC шингэн кристал Color filter өнгө гаргагч Polarizer туйлшруулагч

Page 12: Lcd led-plasma tv-н тухай

Туйлшруулагч Дээр үзүүлснээр энэ хоёр хавтас нь гэрлийг туйлшруулах

үүрэгтэй байдаг. Ингэснээр дэлгэцэн дээр тусах гадны гэрлийн ойлтыг бууруулж дэлгэц дээрхи дүрсийг тод, хурц харагдуулах зорилготой. Туйлшруулагч ашигласнаар дэлгэцийн тод, хурц байдал (contrast ratio) 12 хувиар нэмэгдэж чаддаг.

Page 13: Lcd led-plasma tv-н тухай

Дэлгэцийг задалсан байдал

Page 14: Lcd led-plasma tv-н тухай

LED-Дэлгэц гэж юу вэ?

LED телевизорын тухай:

LED гэдэг нь дэлгэцэнд тодорхой хүчдэл ирэхэд гэрэл ялгаруулдаг электрон нэгж болох гэрэл ялгаруулагч диод (Light emitting diode) гэсэн утгыг илтгэдэг. Гэрэл ялгаруулагч диодыг ашиглаж буй телевизорыг LED ТВ хэмээн нэрлэх ба телевизорын дэлгэц нь LCD, телевизорын арын гэрэлтүүлэг нь LED  юм.  Одоогоор зарим телевизорын моделиуд нь CCFL (Cold Cathode Fluorescent Lamps)-ийг ашиглаж байгаа боловч арын гэрэлтүүлэгт LED-ийг ашиглах нь хамгийн оновчтой хувилбар юм.

Page 15: Lcd led-plasma tv-н тухай

LCD-TV Давуу тал Сул тал

Давуу тал: -    Боломжийн үнэ. -    LCD телевизорын хэмжээ нь компьютерийн дэлгэцнээс эхлээд 60 инчийн том дэлгэц хүртэл олон төрлийн сонголттой. -    Дүрсийн чанар сайн.  -    Хөнгөн жинтэй. -    Дүрсийг харуулах өнцөг нь 175 градус  ба энэ нь та бараг эгц хажуугаас нь үзэх боломжтой гэсэн үг юм. Сул тал: -    Хажуу талаас нь үзэх боломжтой хэдий  ч, өндөрт байрлуулж үзэхэд тохиромжгүй байдаг. -    Дундаж ашиглагдах хугацаа нь 60,000-80,000 цаг. -    Удаан хариу үйлдэл үзүүлдэг буюу дэлгэцэн дээрхи дүрс солигдохдоо хугацаа их зарцуулж, хурдтай дүрс үзүүлэхэд,  дүрс бүрэлзэх тохиолдол гардаг. -    Дүрсийн чанар сайн хэдий ч, хар саарал зэрэг өнгүүд хангалттай тод байж чаддаггүй.

Page 16: Lcd led-plasma tv-н тухай

Plasma PLASMA ЗУРАГТ

Плазма телевизорын технологи нь ионжуулсан хий дээр үндэслэсэн байдаг. Дэлгэц нь өөрөө элементүүдийг агуулдаг. Элемент бүрд neon-xenon нэртэй хий шахаж, нарийн зайгаар тусгаарлагдсан хоёр шилэн panel буюу хавтан байна. Энэ хий нь телевизорыг ажиллуулах үед тодорхой давтамжтайгаар цахилгаанаар цэнэгжиж байдаг. Цэнэгжсэн хий нь улаан, ногоон, цэнхэр өнгөтэй диодыг цохиж телевизорын дүрсийг үүсгэдэг. Эдгээр 3 өнгийн гэрлийн нэгдэл бүрийг зургийн хамгийн бага элемент болох pixel гэж нэрлэдэг.

Page 17: Lcd led-plasma tv-н тухай

PLASMA зурагтын давуу талууд:

1.Илүү том дэлгэцтэй байдаг (37”-ээс дээш)2.Контрастын харьцаа илүү байдаг3.Хурдан хөдөлгөөнт дүрсийг сарнилтгүй гаргадаг4.Зардал багатай хийгддэг учир илүү хямдхан байдаг5.Кино болон спорт үзэхэд нэн тохиромжтой6.Өнгөний хувьд хурц байдаг

PLASMA зурагтын сул талууд:

1.37”-ээс доош үйлдвэрлэх боломжгүй2.Удаан нэг дүрсээ үзвэл дэлгэцэн дээр дүрс тогтдог3.Халалт ихтэй байдаг4.Цахилгаан зарцуулалт LCD-г бодвол их байдаг5.Байршил голдог

Page 18: Lcd led-plasma tv-н тухай

LCD panel нь хими, электроник болоод орчин үеийн технологийн маш нарийн горимоор бүтдэг тул хэрвээ үйлдвэрлэх явцад ямар нэгэн согог илэрсэн бол уг дэлгэц тэр чигээрээ үлддэг. Ер нь бол дэлгэц үйлдвэрлэгч компаниуд нь үйлдвэрлэсэн дэлгэцээ бэлэн болонгуут маш олон тестэд оруулдаг. Хэрвээ нэг л тест дээр бүдрэх юм бол зэрэглэл буурах болно. Жишээ нь А үнэлгээтэй дэлгэц бол ямар ч согоггүй бүх үзүүлэлтийг хангаж байгаа дэлгэц юм. Харин B болвол ганц нэг цэг буруу асах, өнгө доголдох болон бусад олон үзүүлэлтийн аль нэгийг хангахгүй болж байгаа нь тэр. Харин 2-оос олон доголдол илрэх эсвэл дэлгэц дээр урт зураас үүссэн, өнгөний гажиг илрэх юм бол C, D рүү орно. Харин panel захиалж байгаа захиалагчид ямар дэлгэц сонгохоо өөрсдөө мэддэг.

Page 19: Lcd led-plasma tv-н тухай

Одоо худалдаанд байгаа телевизор

SAMSUNG 32" LCD TV SAMSUNG UE32"D5000 LCD TV Дэлгэц: 32 инч Нягтрал: 1920х1080 Шуум дарагчтай,  SRS TheatreSound HD Үнэ: 699.000 ₮ SAMSUNG LED 32 TV Model: Samsung UE-32D4000 Multi System LED TV Дэлгэц: 32"

Технологи: FULL HD Ultra-thin tv, with famous LED backlightХарьцаа: 16:9Нягтрал: 1366x768Дүрс цацалтын хурд: 6.5mcДинамик контраст: 2000000:1Өнгөний систем: Pal,Stereo Surround,Оролтууд: HDMI,usb, memory, VGA, audio, video

Page 20: Lcd led-plasma tv-н тухай

HAIER LCD TV

Model: L42R3 Дэлгэц: 42"

Технологи: FULL HDХарьцаа: 16:9Нягтрал: 1920x1080Дүрс цацалтын хурд: 6.5mcДинамик контраст: 2000000:1Өнгөний систем: Pal/secam/bg/dk/av/ntsc,Stereo SurroundОролтууд: Mo-Card,HDMI,usb, memory, VGA, audio, videoШуум дарагчтай, SRS Trusurround XT

Нэмэлт: Haier брэндийн R3 загварын LCDTv нь Flash, Memory, HDMI, VCD, DVD гэх мэт бүх дижитал эх үүсвэрээс видео бичлэг болон MP3 дуу , зураг гэх мэт файлыг унших чадвартай бөгөөд өнгөний нягтралын хувьд бусад телевизүүдээс 2-3 дахин илүү юм.

Page 21: Lcd led-plasma tv-н тухай

Samsung 51" PLASMA 3D TV

 Дэлгэц: 51"Технологи: HD Ready 3D3D ТЕЛЕВИЗ Харьцаа: 16:9Нягтрал:   1,024 x 768 Picture Engine 3D HyperReal EngineДүрс цацалтын хурд: 6.5mcДинамик контраст: 1000000:1Өнгөний систем: Pal ,Stereo Surround ,World-Wide NTSC/PAL/SECAM Color System

Page 22: Lcd led-plasma tv-н тухай

Тоон систем

Манай улсад 1930-аад оноос радио нэвтрүүлэг цацаж эхэлсэн бөгөөд 1963 онд бидний хэлж заншсанаар Хонхорын радио станц буюу анхны их хүчний радио станцыг байгуулж байжээ. Их хүчний радио станц нь хиймэл дагуулаас илгээсэн мэдээллийг цааш дамжуулах үүрэгтэй. Одоо бол манай улсын хэмжээнд хэд хэдэн их хүчний радио станц ажиллаж радио, телевизийн нэвтрүүлгийг аналог системээр дамжуулж байна. Ийм системээр дамжуулж буй нэвтрүүлгийг хүлээн авагчийн байрлал мэдээлэл дамжуулах станцаас алслагдах тусам мэдээллийн чанар мууддаг муу талтай юм байна. Түүнчлэн радио долгионы хамрах хүрээний хувьд тоон системээ бодвол хамаагүй бага аж. Харин радио нэвтрүүлэг тоон системд шилжсэнээр их хүчний радиогийн энэ бүх дутагдал арилж мэдээллийн чанар эрс сайжрах аж.

Page 23: Lcd led-plasma tv-н тухай

Иргэдийн хэрэглэж байгаа радио хүлээн авагч тоон технологид тохирохгүй. Нэг технологиос нөгөө технологид шилжиж байгаа учраас заавал түүнд тохирсон радио хүлээн авагчийг авах хэрэгтэй болно. Тоон технологид шилжих гэдэг нь хүлээн авагчаасаа эхлээд нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах станц гээд бүх зүйл нь тоон технологи дээр суурилж байж хэрэглэгчдэд чанарын өндөр төвшинд мэдээллийг хүргэх юм.