lecture №13,14,15,16

35
ЛЕКЦ ¹ 13,14,15,16 4.1 Худалдааны байгуулагын үйл ажиллагаа ба орлогын тайлан 4.2 Борлуулалтын орлого буюу борлуулсан бүтээгдэхүүний өртөг 4.3 Үйл ажиллагааны зардалууд 4.4 Худалдааны байгуулагын ажлын хүснэгт

Upload: ariunubu

Post on 02-Jun-2015

778 views

Category:

Documents


10 download

TRANSCRIPT

Page 1: Lecture №13,14,15,16

ЛЕКЦ ¹ 13,14,15,164.1 Худалдааны байгуулагын үйл ажиллагаа

ба орлогын тайлан4.2 Борлуулалтын орлого буюу борлуулсан

бүтээгдэхүүний өртөг4.3 Үйл ажиллагааны зардалууд

4.4 Худалдааны байгуулагын ажлын хүснэгт

Page 2: Lecture №13,14,15,16

Худалдааны байгууллагын хувьд орлогын тайланг зохиоход нөлөөлдөг нэмэлт нь хэд хэдэн дансуудыг шаарддаг. Худалдааны байгууллагын орлогын тайлан нь доорх 3 үндсэн хэсгээс бүрддэг.

Борлуулалтын орлогоБорлуулсан бүтээгдэхүүний өртөгҮйл ажиллагааны зардал

Page 3: Lecture №13,14,15,16

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь худалдагдагдсан бүтээгдэхүүнийг хийхийн төлөө хэдий хэмжээний зардал гарсаныг харуулдаг.

Борлуулалтын орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртөг /cost of goods sold/ хоёрын ялгаврын нийт ашиг /gross margin/ гэнэ.

Page 4: Lecture №13,14,15,16

Үйл ажиллагааны зардал /operating expence/ гэдэг нь борлуулсан бүтээгдэхүүний өртгөөс бусад бүх зардлуудыг хэлнэ.

Цэвэр ашиг /net income / гэдэг нь худалдааны байгууллагын хувьд нийт ашгаас үйл ажиллагааны зардлыг хассантай тэнцүү.

Page 5: Lecture №13,14,15,16

А. Борлуулалтын үнийг бууруулах замаар борлуулалтын нийт дүнг ихэсгэж болох бөгөөд энэ нь нийт ашгийн хувийг бууруулдаг.

Б. Сурталчилгааны зардал гэх мэтийн үйл ажиллагааны зардлыг ихэсгэснээр борлуулалтын нийт дүн болон нийт ашгийг ихэсгэж болно.

В. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон үйл ажиллагааны зардлыг багасгах замаар ашгийг нэмэгдүүлж болно.

Page 6: Lecture №13,14,15,16

Орлого, үр дүнгийн тайлан:

1. Борлуулалтын орлого2. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг3. Үйл ажиллагааны зардал

Page 7: Lecture №13,14,15,16

“Орхон” компаниОрлогын тайлан /1-р хэсэг/

12 р сарын 31 19хх 

Борлуулалтын орлого:Нийт борлуулалт 306200

Хасах нь: Борлуулалтын буцаалт 1900Борлуулалтын хөнгөлөлт 4300 6200

Цэвэр борлуулалт 300000

Page 8: Lecture №13,14,15,16

Нийт борлуулалт /gross sales/ нь тухайн тайлангийн хугацаанд бэлнээр болон зээлээр хийгдсэн борлуулалтын дүнгээс бүрддэг.

Бэлнээр борлуулалт хийсэн үед: 9-р сарын 16 нд 12860 төгрөгийн борлуулалт бэлнээр

хийсэн. 9/16 Мөнгөн хөрөнгө 12860 Борлуулалтын орлого 12860 Зээлээр борлуулалт хийсэн үед: 9-р сарын 16 нд 74600 төгрөгийн борлуулалт зээлээр

хийсэн. Авлагын данс 74600 Борлуулалтын орлого 74600

Page 9: Lecture №13,14,15,16

Борлуулагч нь согог гэмтэлтэй бараа болон худалдан авагчийн шаардлагад хүрэхээргүй бараа борлуулсан тохиолдолд худалдан авагч түүнийг буцааж болно. Энэ үед түүнийг буцаан авч мөнгийг эргүүлж өгөх эсвэл дахин үнэлж үнийг нь бууруулж болно. Борлуулалтын буцаалтын үед “Борлуулалтын буцаалт” дансны дебет талд бичилт хийх ба энэ данс нь дебет үлдэгдэлтэй, “Борлуулалт” дансны сөрөг данс учир борлуулалтыг бууруулдаг.

9-р сарын 17 нд нэгэн худалдан авагч 9-р сарын 16 нд худалдан авсан бараанаасаа 760 төгрөгийн барааг буцаасан.

9/17 Борлуулалтын буцаалт 760 Авлагын данс /Мөнгөн хөрөнгө/ 760

Page 10: Lecture №13,14,15,16

Бараа бүтээгдэхүүн нь зээлээр худалдагдсан үед 2 тал төлбөрийн дүн, төлөгдөх хугацааг нарийн тодорхойлсон байх ёстой. Энэ нөхцөл нь ихэвчлэн дагалдах хуудсан буюу борлуулалтын нэхэмжлэл дээр тусгагдсан байдаг. Зарим компаниуд нь худалдан авагч төлбөрөө хугацаанаас нь өмнө хийсэн тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг ба үүнийг борлуулалтын хөнгөлөлт гэнэ.

2/10, n/30 гэсэн нөхцөл нь төлбөрийг 30 хоногийн дотор хийж болох бөгөөд 10 хоногийн дотор хийвэл 2% хөнгөлнө гэсэн утгатай. Гэхдээ борлуулалт хийх үед худалдан авагч нь хөнгөлөлтийг ашиглах эсэх нь, төлбөр яг заасан хугацаанд орж ирэх эсэх нь мэдэгддэгүй учраас хөнгөлөлтийг төлбөр хийгдсэний дараа үзүүлдэг.

Page 11: Lecture №13,14,15,16

“Орхон” компани нь 9-р сарын 20 нд 30000 төгрөгийн барааг 2/10, n/60 нөхцөлтэйгээр борлуулжээ.

Борлуулалт хийгдсэн өдөр дараах бичилтийг хийнэ. 9/20 Авлагын данс 30000 Борлуулалтын орлого 30000 Худалдан авагч нь борлуулалтын хөнгөлөлтийг борлуулалтын

нэхэмжлэл бичсэн өдрөөс хойшхи 10 хоногийн дотор эдэлнэ. Худалдан авагч нь төлбөрийг 9-р сарын 29 нд хийсэн бол доорх журналын бичилтийг хийнэ.

9/29 Мөнгөн хөрөнгө 29400 Борлуулалтын хөнгөлөлт 600 Авлагын данс 30000 Тайлангийн хугацааны эцэст “Борлуулатын хөнгөлөлт” гэсэн

дансны дебет талд урьдчилж төлөгдсөн төлбөрийн улмаас үүссэн зардлууд хуримтлагдсан байдаг. Энэ хөнгөлөлт нь борлуулалтын орлогыг багасгадаг бөгөөд “Орлогын тайлан”-гаар дамжуулан борлуулалтаас хасч хааж өгдөг.

Page 12: Lecture №13,14,15,16

Худалдааны компани бүр нь худалдахад зориулсан бараа материалтай байдаг. Тодорхой үе дэх компаний мэдэлд байгаа худалдахад зориулсан зүйлсийг бараа материал гэж нэрлэдэг.

Тайлангийн хугацаан дахь борлуулбал зохих бараа материал нь

Тайлангийн хугацааны эхэн дэх бараа материалын үлдэгдэл

Тайлангийн хугацааны туршид цэвэр худалдан авсан бараа материал хоёроос бүрддэг.

Page 13: Lecture №13,14,15,16

Цэвэр худалдан авалт /net purchases/ гэдэг нь нийт худалдан авалтаас худалдан авалтын хөнгөлөл, буцаалтыг хасаж худалдан авалттай холбоотой тээврийн зардлыг нэмсэн дүнтэй тэнцүү.

Бараа материалын худалдан авалт /purchases/ Бараа худалдан авах үед доорх журналын бичилтийг хийнэ. 11-р сарын 12 нд 15000 төгрөгийн бараа материалыг 2/10, n/30 нөхцөлтэйгээр худалдан авсан.

БМ худалдан авалт 15000 Өглөгийн данс 15000

Page 14: Lecture №13,14,15,16

БМ-ын эхний үлдэгдэл /01.01.2008/ 19000Нийт худалдан авалт 235800Хасах нь:Худалдан авалтын буцаалт 1200 Худалдан авалтын хөнгөлөлт 4100 5300 Цэвэр худалдан авалт 230500 Нэмэх нь: Тээврийн зардал 1500 Цэвэр худалдан авалтын өртөг 232000 Борлуулбал зохих бараа материал 251000 Хасах нь: БМ-ын эцсийн үлдэгдэл/12.31.2008/ 21000 Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 230000

Page 15: Lecture №13,14,15,16

Бараа материалын худалдан авалт /purchases/ 11-р сарын 12 нд 15000 төгрөгийн бараа материалыг 2/10, n/30 нөхцөлтэйгээр худалдан авсан.

БМ худалдан авалт 15000 Өглөгийн данс 15000Худалдан авалтын буцаалт /purchases returns and

allowances/ Янз бүрийн шалтгааны улмаас компани нь худалдан авсан бараа материалаа буцааж болдог. Энэ тохиолдолд “Худалдан авалтын буцаалт” дансыг хөтлөнө.

Жишээ нь: 11-р сарын 12 нд худалдан авсан бараа материалаасаа 2000 төгрөгийн бараа материалыг 11-р сарын 14 нд буцаажээ.

Өглөгийн данс 2000 Худалдан авалтын буцаалт 2000

Page 16: Lecture №13,14,15,16

Бараа материалыг зээлээр худалдан авах үед заасан хугацаанаас нь өмнө төлбөрөө хийсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг. Жишээ нь: 2/10, n/30 гэсэн нь заасан хугацаанаас 10 хоногийн өмнө төлбөр хийгдвэл 2%-ын хөнгөлөлтийг эдэлж болохыг харуулж байна. 11-р сарын 22 нд 11-р сарын 12 нд худалдаж авсан бараа материалынхаа үнийг төлсөн.

11/22 Өглөгийн данс 13000

Худалдан авалтын хөнгөлөлт 260

Мөнгөн хөрөнгө 12740

11-р сарын 12-ны худалдан авалт 15000

Хасах нь: Буцаалт 2000

Цэвэр худалдан авалт 13000

2%-ын хөнгөлөлт 260

Нийт төлбөрийн дүн 12740

Page 17: Lecture №13,14,15,16

Зарим тохиолдолд тээврийн зардлыг бэлтгэн нийлүүлэгч нь бараа материалын өртөгт шингээх замаар төлдөг бөгөөд заримдаа худалдан авагч нь өөрсдөө төлдөг.

Худалдан авагч тээврийн зардлыг төлсөн тохиолдолд доорх журналын бичилтийг хийдэг.

11/12 Тээврийн зардал 1340 Мөнгөн хөрөнгө /Өглөгийн данс/ 1340

Page 18: Lecture №13,14,15,16

ФОБ-ачаалах цэг /FOB shipping point/ нөхцөлийн үед бэлтгэн нийлүүлэгч нь таваарыг үйлдвэрлэсэн цэг доторх тээврийн зардлыг хариуцах бөгөөд худалдан авагч нь үүнээс бусад тээврийн зардлыг төлөх болно.

“ФОБ-хүрэх газар” /FOB destination/ нөхцлийн үед бэлтгэн нийлүүлэгч нь хүрэх газар хүртлэх тээврийн зардлыг төлөх болно. Энэ тохиолдолд таваар нь хүрэх газраа хүргэгдээгүй үед таваарыг эзэмшигч нь бэлтгэн нийлүүлэгч байх болно.

Page 19: Lecture №13,14,15,16

Тайлангийн хугацааны эхэнд бэлэн байгаа бараа материалыг бараа материалын эхний үлдэгдэл /beginning inventory/,

эцэст бэлэн байгааг нь бараа материалын эхний үлдэгдэл /ending inventory/ гэж нэрлэдэг.

Бараа материалын эхний болон эцсийн үлдэгдлийг борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцоход хэрэглэдэг.

Эцсийн үлдэгдэл нь балансын хөрөнгө талд тусгагдана. Дараагийн тайлангийн хугацаанд тэдгээр нь борлогдох юм бол тухайн тайлангийн хугацааны борлуулсан бүтээгдэхүүний өртгийн нэг хэсэг болж өгдөг.

Page 20: Lecture №13,14,15,16

Бараа материалын мөнгөн үнэлгээ нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлоход гол хүчин зүйлс болж өгдөг. Бараа материалын тоо ширхэг, өртгийг тодорхойлох 2 арга байдаг.

Цаг хугацааны систем /periodic inventory system/

Байнгын систем /perpetual inventory system/

Page 21: Lecture №13,14,15,16

Цаг хугацааны системийн үед борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тайлангийн хугацааны эцэст тодорхойлдог.

Худалдан авсан бараа материалыг “Бараа материалын худалдан авалт” дансанд хуримтлуулж, тайлангийн хугацааны эцэст борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нийт худалдан авалт, эхний үлдэгдлийн нийлбэрээс эцсийн үлдэгдэл өртгийг хасах зарчмаар олно.

Page 22: Lecture №13,14,15,16

Бараа материалын эцсийн үлдэгэл: Бараа материалын цаг хугацааны систем хэрэглэж байгаа үед тайлант хугацаа бүрийн эцэст бараа материалын эцсийн үлдэгдлээ тооцохын тулд тооллого хийдэг.

Page 23: Lecture №13,14,15,16

ББӨртөг =/БМС+Цэвэр худалдан авалт/-Бараа материалын эцсийн үлдэгдэл

Цэвэр худалдан авалт=Бараа материалын худалдан авалт-Худалдан авалтын буцаалт-Худалдан авалтын хөнгөлөлт

Page 24: Lecture №13,14,15,16

Байнгын системийн үед худалдан авсан бараа материалын өртгийн хэмжэээгээр “Бараа материал” дансыг дебетлэнэ.

Бараа борлуулах үед “Бараа материал” дансыг кредитлэж, “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг” дансыг дебетлэнэ.

“Бараа материал” дансны дебет үлдэгдэл нь үлдэгдэл бараа материалтай тэнцүү

“Борлуулсан бүтээгдэхүүний өртөг” дансны дебетийн гүйлгээ нь борлуулсан зүйлсийн өртөгтэй тэнцүү

Борлуулалт хийх бүртээ борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойлдог.

Page 25: Lecture №13,14,15,16

Үйл ажиллагааны зардал /operating expenses/-д борлуулсан бүтээгдэхүүний өртөгт хамрагддаггүй, компаний үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай зардлууд ордог.

Үйл ажиллагааны зардал нь орлогын тайлангийн 3-р хэсэг болж өгдөг ба тэдгээр нь ихэвчлэн 2 төрлөөс бүрддэг.

Борлуулалтын зардал /selling expenses/ Удирдлагын зардал /general and administrative expenses/ Борлуулатын зардалд бараа материалыг хадгалах,

борлуулахтай холбогдон гарсан зардал болон сурталчилгааны зардал болно.

Удирдлагын зардалд албан хаагчдын цалингийн зардал, зээлийн хүүгийн зардал, бичиг хэргийн зардал гэх мэтчилэн удирдлагын үйл ажиллагаатай холбогдсон бусад бүх зардлууд хамрагдана.

Page 26: Lecture №13,14,15,16

Худалдааны компани нь үйлчилгээний компаний адил ажлын хүснэгтийг ашиглан тохиргоо, хаалтын бичилтийг хийх, санхүүгийн тайлан бэлтгэж болдог.

Гэхдээ худалдааны компани нь: Борлуулалт, борлуулалтын буцаалт ба үнийн бууралт, борлуулалтын хөнгөлөлт, бараа материалын худалдан авалт, худалдан авалтын хөнгөлөлт, тээврийн зардал, бараа материал зэрэг шинэ дансдыг хэрэглэдэг.

Page 27: Lecture №13,14,15,16

Ажлын хүснэгтэнд: Бараа материалын эцсийн үлдэгдэл нь орлогын тайлангийн КТ багананд, харин балансын дебет баганад тусгагдана. Бараа материалын эцсийн үлдэгдэл нь яагаад орлогын тайлангийн кредит баганад тусгадаж байна вэ? гэвэл борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо борлуулбал зохих бүтээгдэхүүнээс бараа материалын эцсийн үлдэгдлийг хасдаг. Балансын яагаад дебет багананд бичигдэж байна вэ? Гэвэл бараа материал нь балансад тусгагдах хөрөнгө юм.

Ажлын хүснэгт дэхь борлуулалсан бүтээгдэхүүний өртөг: Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тооцоололт нь ажлын хүснэгтийн орлогын тайлангийн багананд тусгагддаг. Бараа материалын эхний үлдэгдэл, худалдан авсан бараа, тээврийн зардал нь дебетэд, бараа материалын эцсийн үлдэгдэл, худалдан авалтын буцаалт ба хасагдуулга, худалдан авалтын хөнгөлөлт нь кредитэд баганад бичигдэнэ.

Page 28: Lecture №13,14,15,16

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тооцоололт нь ажлын хүснэгтийн орлогын тайлангийн багананд тусгагддаг.

Бараа материалын эхний үлдэгдэл, худалдан авсан бараа, тээврийн зардал нь дебетэд, бараа материалын эцсийн үлдэгдэл, худалдан авалтын буцаалт ба хасагдуулга, худалдан авалтын хөнгөлөлт нь кредитэд баганад бичигдэнэ.

Page 29: Lecture №13,14,15,16

Ажлын хүснэгтийн ашгийн тайлангийн кредитэд байгаа дансыг ОЗНД-ны кредитэд хаана. Энэ бичилтээр кредит үлдэгтэй бүх орлого, борлуулсан бүтээгдэхүүний өртгийг гаргахад хэрэглэгдэх дансууд хаагдана. Мөн бараа материалын дансанд бараа материалын эцсийн үлдэгдэл бичигдэнэ.

ОЗНД-ы цэвэр ашгийг хуримтлагдсан ашиг руу хаана.

Ноогдол ашгийн дансыг хуримтлагдсан ашиг руу хаана.

Page 30: Lecture №13,14,15,16

Зардлын данс Орлогын данс ххх ххх

2 ОЗНД 1 х х

К. Татан авалт х Хуримт. Ашиг ххх 4 3 ххх

Page 31: Lecture №13,14,15,16

Орлогын тайлангийн зураглал“Орхон” компаниОрлогын тайлан

12-р сарын 13 19””/жилийнх/Борлуулалтын орлого:Нийт борлуулалт 306200

Хасах нь: Борлуулалтын буцаалт 1900 Борлуулалтын хөнгөлөлт 4300 6200

Цэвэр борлуулалт 300000

Page 32: Lecture №13,14,15,16

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг:Худалдан авалт 235800Хасах нь: Худалдан авалтын буцаалт 1200 Худалдан авалтын хөнгөлөлт 4100 5300Цэвэр худалдан авалт 230500Тээврийн зардал 1500Цэвэр худалдан авалтын өртөг 232000Борлуулбал зохих бараа материал 251000Хасах нь: БМатериалын эцсийн үлдэгдэл 21000

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 230000

Нийт ашиг 70000

Page 33: Lecture №13,14,15,16

Үйл ажиллагааны зардал

1. Борлуулалтын зардал:

Борлуулалтын цалингийн зардал 18500

Борлуулалтын түрээсийн зардал 8100

Сурталчилгааны зардал 700

ДТТ-ийн элэгдлийн зардал 3000

Дэлгүүрийн хангамжийн зардал 400

 Нийт борлуулалтын зардал 30700

2. Удирдлагын зардал:

Албан хаагчдын цалингийн зардал 25800

КТТ-ийн элэгдлийн зардал 1500

Түрээсийн зардал 900

Нийт удирдлагын зардал 28200

Нийт үйл ажиллагааны зардал 58900

Үйл ажиллагааны ашиг 11100

Орлогын татвар 1700

Цэвэр ашиг 9400

Page 34: Lecture №13,14,15,16

Бодлого ¹4.5Борлуулсан Бүтээгдэхүүний ӨртөгБМ эхний үлдэгдэл: ………………………….25700Нийт худалдан авалт: ……………98100Хасах нь: ХАБуц …………. 720 ХАХөн ……….. 1020Цэвэр худалдан авалт: ….……... 96360Нэмэх нь: тээврийн зардал. 2030ЦХАӨ: ……………………………….……… 98390Борлуулвал зохих бараа мат: …………….. 124090Хасах нь: БМ-ын эцсийн үлдэгдэл: …..…... 19450

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг: ……….104640

Page 35: Lecture №13,14,15,16

Номын нэр: Дунд шатны НББүртгэл Зохиогч: Donald E. Kieso Хэвлэгдсэн он: 2000 он, Долоодохь хэвлэл Номын нэр: Санхүүгийн бүртгэл Зохиогч: Д.Жавзмаа, Саранчимэг Хэвлэгдсэн он: 2000 он Номын нэр: Нягтлан бодох бүртгэлийн үндэс Зохиогч: МУИС-ын багш нарын баг Хэвлэгдсэн он: 2009 он Номын нэр: Санхүүгийн дунд шатны бүртгэл 1-р дэвтэр Зохиогч: МУИС-ын багш нарын баг Хэвлэгдсэн он: 2009 он Номын нэр:“Санхүүгийн бүртгэл” Зохиогч: Орчуулгын ном-Р. Мейгс, В.Мейгс Хэвлэгдсэн он: 1996 он Номын нэр: “Нягтлан бодох бүртгэл” Зохиогч: Н.Агваан Хэвлэгдсэн он: 2004 он