mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм public ......mонгол...

34
Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк Дэлхийн Банкнаас эрхлэн гаргадаг Mонгол Улсын эдийн засгийн улирлын тойм нь тус улсын эдийн засаг, нийгмийн амьдралд сүүлийн үед гарсан өөрчлөлт хөгжил, бодлогод үнэлэлт дүгнэлт өгдөг баримт бичиг юм. Мөн түүнчлэн, Дэлхийн Банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг танилцуулдаг. Тоймыг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгчийн дэргэдэх Ядуурлыг бууруулах, эдийн засгийг удирдах салбар нэгжийн баг бэлтгэдэг бөгөөд багийн бүрэлдэхүүнд Н. Мөнхнасан, Темина Хан, Ш. Алтанцэцэг нар орж ажилладаг. Багийг Рохиер ван ден Бринк ахладаг. Тоймыг бэлтгэх ажилд Александер Панков, Мишэль Цини нар мөн хувь нэмэр оруулсан болно. Энэхүү баримт бичгийн хуулбарыг http://www.worldbank.org.mn хаягаар орж татаж авах боломжтой бөгөөд нэмэлт мэдээлэл авах, санал дүгнэлт өгөх, асуулт тавихыг хүсвэл Ж. Сүнжидмаатай холбоо барина уу ([email protected] ). Гарчиг 2011 оны 10 дугаар сар Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized Public Disclosure Authorized

Upload: others

Post on 10-Sep-2020

20 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Mонгол Улсын Эдийн засгийн

улирлын тойм Дэлхийн Банк

Дэлхийн Банкнаас эрхлэн гаргадаг Mонгол Улсын эдийн засгийн улирлын тойм нь тус улсын эдийн засаг, нийгмийн амьдралд сүүлийн үед гарсан өөрчлөлт хөгжил, бодлогод үнэлэлт дүгнэлт өгдөг баримт бичиг юм. Мөн түүнчлэн, Дэлхийн Банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг танилцуулдаг. Тоймыг Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгчийн дэргэдэх Ядуурлыг бууруулах, эдийн засгийг удирдах салбар нэгжийн баг бэлтгэдэг бөгөөд багийн бүрэлдэхүүнд Н. Мөнхнасан, Темина Хан, Ш. Алтанцэцэг нар орж ажилладаг. Багийг Рохиер ван ден Бринк ахладаг. Тоймыг бэлтгэх ажилд Александер Панков, Мишэль Цини нар мөн хувь нэмэр оруулсан болно. Энэхүү баримт бичгийн хуулбарыг http://www.worldbank.org.mn хаягаар орж татаж авах боломжтой бөгөөд нэмэлт мэдээлэл авах, санал дүгнэлт өгөх, асуулт тавихыг хүсвэл Ж. Сүнжидмаатай холбоо барина уу ([email protected]).

Гарчиг

2011 оны 10 дугаар сар

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Pub

lic D

iscl

osur

e A

utho

rized

Page 2: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

2

Хураангуй ................................................................................................................................56

Бодит салбарын өөрчлөлт хөгжил..........................................................................................89

Хөдөлмөрийн зах ба ядуурал ............................................................................................1011

Инфляци .............................................................................................................................1011

Төсвийн өөрчлөлт хөгжил ..................................................................................................1011

Гадаад салбар .......................................................................... Error! Bookmark not defined.

Банкны салбар ....................................................................................................................2728

Эдийн засгийн төлөв ..........................................................................................................3031

Зураг

Зураг 1 Эдийн засаг галзуу эрчтэй өсч байгаа боловч......................................................1112

Зураг 2 барилгын салбарт хөөс үүсэх эрсдэл нэмэгдэж байна .......................................1112

Зураг 3 Боловсруулах салбарын өсөлт сайн хэвээр байна ............................................1112

Зураг 4 Бүртгэлтэй ажилгүйчүүд ........................................................................................1112

Зураг 5 Инфляци албан бус хөдөлмөрийн захын бодит цалингаас хомслохтой зэрэгцээд..........................................................................................................................................1214

Зураг 6 цалингаараа үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ажилчдын тоо нэмэгдэж байна ................................................................................................................................1214

Зураг 7 Инфляци дахин өсөх хандлагатай болж, эдийн засаг хэт халж байгааг илэрхийлж байна ................................................................................................................................1415

Зураг 8 Өнгөрсөн онд инфляцийн өсөлтийн шалтгаан нь суурь үнийн (хүнсний бараа, эрчим хүчний үнийг хассан) өсөлттэй холбоотой байсан ..............................................1415

Зураг 9 Засгийн газрын нөөцийн махны үр нөлөө арилсны дараагаар инфляци дахин эрчимжлээ ........................................................................................................................1516

Зураг 10 Монголын хүнсний барааны үнийн инфляци Хятадынхаас гурван сарын хоцрогдолтой байдаг тул үнэ цаашид өсөх нь гарцаагүй ..............................................1516

Зураг 11 ингэснээр ядуу эмзэг бүлгийнхэн хамгийн их хүндийг үүрэх болно...................1516

Зураг 12 Инфляцийн дарамтыг хумих зорилгоор Монголбанк энэ оны 8 дугаар сард мөнгөний бодлого чангалсан ..........................................................................................1516

Зураг 13 Нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн саруудад үлэмж сайжирсан нь....................1617

Зураг 14 … төсвийн орлогын өөрчлөлттэй шууд холбоотой.............................................1617

Зураг 15 Эрдэс баялгийн орлого, түүний дотор уул уурхайн тоног төхөөрөмжийн НӨТ-ийн орлого өсч.. ......................................................................................................................1718

Зураг 16 … 2011 оны эхнээс хүчингүй болсон гэнэтийн ашгийн татварын орлогын дутагдлыг хангалттай нөхөж чадаж байна .....................................................................1718

Зураг 17 .. .Нэгдсэн төсвийн зарлага өмнөх оноос хамаагүй өндөр болжээ … ...............1718

Page 3: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

3

Зураг 18 …зарлагын өсөлтийн ихэнх хэсгийг урсгал шилжүүлэг, цалин бүрдүүлж байна..........................................................................................................................................1718

Зураг 19 2011 оны нэгдсэн төсвийн тодотгол, 2012 оны нэгдсэн төсвийн төсөл дээр зарлагыг огцом нэмэгдүүлэхээр тусгажээ ......................................................................2223

Зураг 20 Оюутолгойн үйлдвэрлэл эхэлж, уул уурхайн орлого нэмэгдсэнээр зарлагыг санхүүжүүлэх боломж бүрдэнэ .......................................................................................2223

Зураг 21 2011 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад шилжүүлэг, татаасыг их хэмжээгээр өсгөхөөр тусгажээ ........................................................................................2324

Зураг 22 .. мөн цалин хөлс.................................................................................................2324

Зураг 23 …хөрөнгийн зарлага ч бас өснө ........................................................................2324

Зураг 24 Нэгдсэн төсвийн нийт алдагдал огцом өснө ...................................................2324

Зураг 25 Гадаад худалдааны алдагдал дээд хэмжээнд дөхөж очлоо..Error! Bookmark not defined.

Зураг 26 тээврийн тоног төхөөрөмж, машин механизмын импорт үлэмж өсчээ ...........Error! Bookmark not defined.

Зураг 27 БНХАУ руу гаргах нүүрсний экспорт нэмэгдэж, экспорт ч гэсэн өндөр өсөлттэй байна ...................................................................................... Error! Bookmark not defined.

Зураг 28 гэвч зэсийн экспортын сайнгүй байгаагаас гадна түүхий ноолуур, алтных бүүр ч явцгүй байна .......................................................................... Error! Bookmark not defined.

Зураг 29 Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад их савалгаатай байлаа …................................................................................................ Error! Bookmark not defined.

Зураг 30 …Moнгол Улс Зүүн Азийн улсууд дотроо эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн савалгаанд хамгийн их өртөмтгий ........................................ Error! Bookmark not defined.

Зураг 31 Дэлхийн худалдааны эрчим хөгжингүй улсуудын эрэлт сул байгаагаас огцом саарч байна............................................................................ Error! Bookmark not defined.

Зураг 32 …БНХАУ хөршүүд орнууддаа хир сайн “өсөлтийн багана” болж чадах нь тодорхойгүй байна................................................................. Error! Bookmark not defined.

Зураг 33 2010 оноос хойш төгрөгийн ханш огцом чангарахтай зэрэгцээд ......................2829

Зураг 34 гадаад валютын нөөц түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд дөхөж тогтворжлоо..........................................................................................................................................2829

Зураг 35 Төв банкны үнэт цаас гаргалт сүүлийн саруудад багаслаа .............................2829

Зураг 36 Эрдэс баялгийн салбарын импорт өсч, урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлсээр байна ................................................................................................................................2829

Зураг 37 Санхүүгийн хөрөнгө оруулалтын урсгал орж ирэхээ больсон бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр урсгал эсрэгээрээ өндөр хэвээр байна.. ............................2930

Зураг 38 .. Дэлхийн эдийн засгийн орчин доройтож, дэлхий нийтээр найдвартай хөрөнгө оруулалтыг илүүд үзэх болсныг харуулж байна ............................................................2930

Зураг 39 Төгрөгийн болон гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл 9-р сард шинэ дээд амжилтыг тогтоов ............................................................................................................2930

Page 4: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

4

Зураг 40 Инфляци өсч, бодит хүү эдийн засгийн хэмжээнд бүхэлд нь буурлаа .............2930

Зураг 41 Зээлийн өсөлт үргэлжилсээр байгаа бөгөөд.....................................................2930

Зураг 42 … цөөн тооны зээлдэгчдэд чиглэгдэж байна.....................................................2930

Зураг 43 Зээл, харилцах хадгаламжийн харьцаа 100 хувьд хүрэхэд ойрхон байна .......3031

Зураг 44 .. гэтэл чанаргүй зээлийн багцын хэмжээ ч өндөр хэвээр байна .......................3031

Хүснэгт Хүснэгт 1 Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, өнөөдрийн байдлаар, сая төгрөг ..........................1819

Хүснэгт 2 Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан үндсэн үзүүлэлтүүдийг 2011 оны батлагдсан төсөв, тодотголтой харьцуулахад (ДНБ-ийн төсөөлөлд эзлэх хувь)..........................................................................................................................................1920

Хүснэгт 3 2012 оны нэгдсэн төсвийн төсөл ба 2011 оны батлагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн харьцуулалт ..........................................................................................2021

Хүснэгт 4 Хөрөнгийн заpлагын бүтэц, сая төгрөг..............................................................2122

Хүснэгт 5 Монгол Улс: Үндсэн үзүүлэлтүүд.......................................................................3334

Шигтгээ Шигтгээ 1 Барилгын материал..............................................................................................910

Шигтгээ 2 Монголбанкны инфляцийн дарамтын эсрэг авсан арга хэмжээ: 2007/2008 ба 2011 оны харьцуулалт .....................................................................................................1314

Шигтгээ 3 Дараагийн алхам? 2012 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгасан нийгмийн хамгааллын тогтолцоонд хийх өөрчлөлтүүд ..................................................................2425

Товчилсон үгс Тбм Тэрбум

МБ Монголбанк

ХҮИ Хэрэглээний үнийн индекс

ГВ Гадаад валют

ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн

ХХС Хүний Хөгжлийн Сан

ДМТ Дотоодын мөнгөн тэмдэгт

ЗГТ Зүүн гар талын

МСА Монголын Санхүүгийн Ассоциаци

сая Сая

МТ Монгол төгрөг

СЯ Сангийн яам

өсх Өмнөх сартай харьцуулахад

тм Тонн метр

ЧЗ Чанаргүй зээл

Page 5: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

5

ҮСХ Үндэсний Статистикийн Хороо

OT Оюу Толгой

RHS Баруун гар талын

US$ Америк доллар

ГАТ Гэнэтийн ашгийн татвар

Өомү Өмнөх оны мөн үе

ОЭӨХ Оны эхнээс өнөөг хүртэл

Хураангуй1

Монгол Улсын эдийн засагт сүүлийн улирлуудад гарсан сэргэлт нь тооцоолж байснаас сайн үзүүлэлттэй байсан бөгөөд эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ. Тухайлбал, инфляци нэмэгдэж, нэн ялангуяа эрэлт ихтэй боловч тэр бүр импортоор авах боломжгүй эсвэл эрэлтээ дагаад дотоодын нийлүүлэлтээ даруй өсгөх боломжгүй бараа үйлчилгээний үнийн өсөлт өндөр байна. ДНБ-ийн жилийн өсөлт энэ оны 2-р улиралд 17.3 хувьтай байсан бол 3-р улиралд 20.8 хувьд хүрлээ. Оны эцэст эдийн засгийн өсөлт 15 хувь болон түүнээс дээш үзүүлэлттэй гарах боломжтой боллоо. 2010 онд бодит өсөлт 6.4 хувь байсан бөгөөд Монгол Улсын эрдэс баялгийн арвин их нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбоотой дэд бүтцийн хөрөнгө оруулалт энэ оны өсөлтийг бий болгож байна. Уул уурхай, боловсруулах салбарын аль алины үйлдвэрлэлийн өсөлт өндөр байгаа боловч 2004-2008 оны эдийн засгийн тэлэлтийн үед барилгын салбарт үүссэн хөөс дахин бий болох вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. Ажилгүйдэл буурах хандлагатай байгаа боловч ажилгүйдлийн түвшин 9 хувьтай байгаа нь өндөр хэвээр байна. Хөдөлмөрийн албан бус зарим зах дээр 10-р сард хийсэн судалгааны дүнгээр 7-р сарын судалгаанаас хойш бодит орлого буурсан (инфляциас шалтгаалан) болох нь харагдаж байна. Судалгаанд оролцогчдын бараг тал хувь нь цалин орлого нь үндсэн хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй байна гэсэн нь инфляцийн ядуу эмзэг бүлгийнхэнд үзүүлэх сөрөг үр нөлөөг баталгаажуулж байна. Инфляци өсөх хандлагатай хэвээр байна. 8-р сард 9.9 хувийн жилийн өсөлттэй байсан Улаанбаатар хотын инфляци 9-р сард 11.9 хувьд хүрч эрчимжсэн байна. Хүнсний бараа, эрчим хүчний үнийг хасч тооцсон суурь инфляци он гарснаас хойш өссөөр байгаа нь тэлж байгаа эдийн засаг, төр засгаас олгож буй их хэмжээний бэлэн мөнгөнөөс үүдэлтэй цалин, үнийн спираль нийтлэг болсныг илтгэж байна.

1 Монголбанк (сарын бюллетень, зээлийн мэдээ, банкны системийн нэгдсэн тайлан тэнцэл), Үндэсний

статистикийн хороо, Үндэсний татварын газар, Сангийн яамнаас 2011 оны 3-р улирлын байдлаар гаргасан тоо мэдээн дээр үндэслэн дүн шинжилгээ хийсэн болно.

Page 6: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

6

Хүнсний бараа үнэ өсөх хандлагатай, мөн засгийн газраас төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлэх гэж байгаа энэ үед инфляци цаашид нэмж өсөх магадлалтай. Уул уурхайн холбогдолтой тоног төхөөрөмж, түлшний импорт өссөнөөс гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагийн хэмжээнд ойртож, сүүлийн арван хоёр сарын нийлбэр дүн нь 9-р сарын байдлаар 1.4 тэрбум ам. долларт хүрлээ. Экспортын өсөлт ч хоцрохгүй явж байгаагийн үндсэн шалтгаан нь БНХАУ уруу гаргаж бус нүүрсний их хэмжээний экспорт юм. Гэтэл зэсийн экспортын хэмжээ бараг нэмэгдэхгүй байгаагийн зэрэгцээ ноолуурын экспорт маш муу байна. Дэлхийн хэмжээнд эрсдэлээс зайлсхийх явдал эрчимжиж, Азийн бүс нутгийн бусад валютуудын адил төгрөгийн ам. доллартай харьцах ханш 8-р сараас хойш чангарсан. Гэхдээ Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал өндөр байсан учраас харьцангуй багаар (4.8 орчим хувь) чангарлаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн нөөц хоёр банкны үйл ажиллагаа доголдсон 2009 онтой харьцуулахад хамаагүй сайжирсан ч гэсэн хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн эрсдэлд тавих хяналтыг сулруулахгүй байх шаардлагатай байна. Банкны зээлийн өсөлт өндөр байгаа нь банкны системийн активын чанарт анхаарлаа хандуулахад хүргэж байна. Зээлийн бодит өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9-р сард 52 хувьд хүрсэн нь эдийн засгийн бодит суурь өсөлтөөс өндөр байгаа бөгөөд маш их төвлөрөлтэй байна. Чанаргүй зээлийн багцийн хэмжээ ч буурахгүй байна. Банкны хадгаламжийн үлдэгдэл шинэ дээд амжилтыг тогтоож байгаа хэдий ч зээл, харилцах хадгаламжийн харьцаа (засгийн газрын харилцах, хадгаламжийг оруулаагүй) 100 орчим хувьд хүрч, хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна. Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийг өндөрсгөх, зээл, харилцах хадгаламжийн харьцаан дээр хязгаар тогтоох зэрэг макро зохистой хэм хэмжээ, журам зааврын хэрэгжилтэнд нарийн хяналт тавьж, урьтач арга хэмжээ авч байх шаардлагатай боллоо. Монголбанк энэ оны 10-р сард бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөж,12.25 хувь болголоо. Суурь инфляци өсөх хандлагатай болсонд хариу арга хэмжээ болгож он гарсаас Монголбанк бодлогын хүүгээ ийнхүү гурван удаа өсгөсний зэрэгцээ заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр удаа нэмлээ. Бодлогын арга хэмжээний үр дүн гартал тодорхой хугацаа шаардлагатай байдаг, мөн инфляци өссөөр байгаа тул энэ чиглэлээр арга хэмжээг нэмж авах хэрэгтэй. Гэхдээ мөнгөний бодлогоор инфляцийг тогтоон барих арга хэмжээний үр дүн яг одоо төсвийн тэлэх бодлогоор хязгаарлагдаж байна. Уул уурхайн орлого нэмэгдэн, эдийн засаг эрчимтэй тэлж, төсвийн орлого өндөр байгаа энэ үед улсын салбарын санхүүгийн чадвар харьцангуй сайн байна. Сүүлийн арван хоёр сараар тооцсон нэгдсэн төсвийн нийт тэнцэл 9-р сарын байдлаар ДНБ-ийн 2.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газраас сая 9-р сард 2012 оны нэгдсэн төсвийн төслөөс гадна 2011 оны төсөвт тодотгол хийх саналыг УИХ-д өргөн барилаа. 2011 оны нэгдсэн төсвийг батлахдаа төсвийн нийт зарлагыг 2010 оны гүйцэтгэлээс 32 хувиар өсгөсөн байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнээс давсан орлогыг тогтворжуулалтын санд хуримтлуулж

Page 7: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

7

байгаа боловч эрдэс баялгийн бус орлого ерөнхий хандлагаас давсан тохиолдолд санд төвлөрүүлэх албагүй байдаг. Засгийн газраас 2011 оны төсөвт тодотгол хийж чухамхүү ийм орлогыг нэмж зарцуулах санал оруулсан юм. Ингэснээр төсвийн нийт зарлага 2011 оны төлөвлөгөөнөөс 20 хувиар нэмэгдэж, нийт алдагдал ДНБ-ийн 9.8 хувьд болох учиртай. 2012 оны нэгдсэн төсвийн төсөл дээрх тэлэлтийг үргэлжлүүлж, нийт зарлагыг 74 хувиар (голдуу цалин, нийгмийн хамгааллын зардал) өсгөхөөр төлөвлөжээ. Абсолют дүнгээрээ 2012 оны төсвийн нийт зарлага нь 2010 оны нийт зарлагын түвшингээс хоёр дахин их, мөн оны ДНБ-ээс ялимгүй бага байгаа юм. Үүний зэрэгцээ төсвийн орлого, ДНБ-ийн төсөөллийг өөдрөгөөр гаргаж, нийт алдагдал ДНБ-ийн 4.1 хувьтай тэнцэхээр байна. Цалин хөлс, шилжүүлгийн зарлага нэмэгдэж, инфляци өснө гэсэн хүлээлт газар авбал цалин, үнийн спиралийг бий болгох эрсдэлийг дагууж байна. Ингэснээр ядуу эмзэг бүлгийнхэнд хүнд цохилт болоод зогсохгүй экспортын (хөдөө аж ахуй) болоод импорттой өрсөлдөгч (гол төлөв жижиг, дунд бизнесүүд) салбарын өрсөлдөх чадварыг доройтуулах болно. 2012 оны төсвийн төсөлд нийгмийн хамгийн ядуу бүлэгт чиглэсэн нөхцөлд тэтгэмжийг дараа оны сүүлийн хагаст олгож эхлэн, одоо хавтгайруулан ойлгож буй бэлэн мөнгийг зогсоохоор тусгасан нь сайшаалтай бйна. Төсвийн зарлагын 12 хувийг энэ зорилгоор хуваарилжээ. 2012 оны төсвийн төслийг боловсруулахдаа суурь болгон ашигласан орлого, зарлага, ДНБ-ийн төсөөлөл өөдрөг хийгджээ. Дараах үндэслэлээр ДНБ-ийн төсөөллийг өндрөөр тооцжээ. Үүнд: (1) 2010 оноос хойш хоёр дахин нэмэгдээд байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр хэвээр байна; (2) уул уурхай, түүний дотор нүүрсний салбарын огцом өсөлт үргэлжилнэ; (3) хэд дахин нэмэгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт үржүүлэгчийн үр нөлөөгөөр эдийн засгийн өсөлтөнд дараагийн шатны нөлөөллийг авчирна; (4) 2012 оны сонгуулиас өмнө иргэн бүрт олгон бэлэн мөнгийг тарааж дууссанаар хэрэглээний эрэлт огцом өснө. Засгийн газар 2008 оны сонгуулиар өгсөн улс төрийн амлалтыг хэрэгжүүлж дуусгахын төлөө ажиллаж байна. Дээрх өөдрөг төсөөллүүд биелэлээ олохгүй байх эрсдэлүүд байна. Тухайлбал, хэрвээ дэлхийн эдийн засгийн байдал улам доройтвол төсвийн орлого тасалдаж, одоогийн нэмэгдэх хандлагаа өөрчилж болно. Тээврийн хязгаарлагдмал хүчин чадал нүүрсний экспортод саад учруулах, эсвэл нэгдсэн төсвийн томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн бэлтгэл ажлыг хангах, гэрээ хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх талын чадавхи дутагдалтай байгаагаас саатаж болно. Эцэст нь, Оюутолгойн үйлдвэрлэл БНХАУ-аас эрчим хүч импортлох асуудлаас шалтгаалан хойшилж болзошгүй. Олон улсын санхүү, өрийн зах дээр тодорхой бус байдал газар авч, хөгжингүй улсуудын эдийн засгийн өсөлт саарснаас дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдлээ. Бараа түүхий эдийн үнэ ч унаад эхэллээ. Иймд дэлхийн эдийн засгийн эрсдэл байгаа энэ үед Монгол Улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг харагдаж байгаа учраас эдийн засгийн урьтач, ухаалаг, эрсдэлээс зайгаа барьсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.

Page 8: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

8

Бодит салбарын өөрчлөлт хөгжил

Эдийн засаг галзуу эрчтэй өсч байна

Эдийн засаг энэ оны 3-р улиралд галзуу эрчтэй өсч, ДНБ-ийн жилийн өсөлт 20.8 хувьд хүрсэн бөгөөд 2-р улирлын өсөлт ч ялгаагүй өндөр буюу 17.3 хувьтай байсан (Зураг 1Зураг 1). Өсөлтийн хурдац 4-р улиралд, жишээлбэл 10 хувь болж саарсан ч гэсэн оны эцэст өсөлт 15 хувиас давахгүй гэхэд дөхөж очих нь гарцаагүй боллоо. ДНБ-ийн өсөлт 2010 онд 6.4 хувь байснаас хоёр дахин өндөр үзүүлэлтээс гадна 2004-2008 онд тохиосон уул уурхайн өмнөх тэлэлтийн үед эдийн засаг өсөлт дунджаар 9 хувь байсан юм. Монгол Улсын эдийн засаг Оюутолгойн уурхай ашиглалтанд орж үйлдвэрлэл эхлэхэд бэлтгэх зуур уул уурхайн салбарын тэлэлттэй холбоотой хийгдэж буй дэд бүтцийн хөрөнгө оруулалт өсөлтийг ерөнхийд нь бий болгож байна. Төр засгаас баримтлаж буй төсвийн тэлэх бодлого дотоодын эрэлтэнд нэмэлт дарамт учруулж байна. Тээврийн салбарын өсөлт 35.1 хувьтай байсан нь нийт өсөлтийн 4.4 нэгж хувийг бүрдүүлжээ. Бөөний болон жижиглэнгийн худалдаа 2-р улиралд 24.7 хувиар өсч байсан бол 3-р улиралд 50.5 хувиар өсч нийт өсөлтийн 4.3 нэгж хувийг босгосон байна. Энэ нь хүмүүс хэрэглээнд их мөнгө зарж байгаагаас гадна зах зээлийн талаах хүлээлт өндөр байгаагийн илрэл юм. Боловсруулах салбарын өсөлтийн түвшин зохистой хэвээр байна (Зураг 3Зураг 3): 9-р сард сүүлийн гурван сараар тооцсон үйлдвэрлэлийн хэмжээ 17 хувиар өссөн нь 5-р сараас хойшхи дундаж өсөлттэй ижил байна. Уул уурхайн салбар харин ерөнхийдөө удаан өсч байна. Сүүлийн гурван сараар тооцсон үйлдвэрлэлийн хэмжээ 5-р сард 15 хувийн өсөлттэй байсан боловч 9-р сард 6 хувиар өссөн нь хэт хэдэн гацаа, хязгаарласан хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал, үйл ажиллагааны гол үе болох зун түлшний үнэ нэмэгдэж, түлшний хомсдол үүссэн, өнгөрсөн оноос хойш дэлхийн зах зээл дээр гангийн үнэ өсч, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн өртөг нэмэгдсэн, сүүлийн нэг жилийн хугацаанд эрчим хүчний үнэ удаа дараа нэмэгдэж, үйлдвэрлэлийн орцын өртгийг өсгөсөн, уул уурхайн импорт өсч, төмөр зам, тээврийн сүлжээний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна.

Барилгын салбарт үнийн хөөс үүсэх аюул нэмэгдсээр байна.

Эрдэс баялгийн үнийн өсөлтөөс шалтгаалж эдийн засагт орж ирэх мөнгөний урсгал нэмэгдсэнтэй холбогдуулан 2004-2008 оны хооронд ажиглагдсан барилгын салбарын үнийн хөөс бий болох аюул нэмэгдсээр байна (Зураг 2). Өнөөгийн байдлаар барилгын салбарын жилийн өсөлт 67 хувьтай байгаа бөгөөд 2 дугаар улирлын 38 хувийн өсөлтөөс өндөр байна. Өнгөрсөн жилээс эхлэн барилгын гол материалын үнэ огцом нэмэгдсэн ба орон сууцны үнэ мөн өссөөр байна (Хайрцаг 1). Гэсэн хэдий ч ДНБ-д эзлэх барилгын салбарын хувь маш бага - 2010 онд 1,4 хувьтай байсан – учраас нийт өсөлтөнд оруулах хувь нэмэр дөнгөж 0,9 хувиар хэмжигдэж байна.

Page 9: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

9

Хайрцаг 1. Барилгын материал

Сүүлийн 10 жилийн хугацаанд цементийн хэрэглээ даруй 10 гаруй дахин өссөн бөгөөд нийлүүлэлт нь өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад хүндрэлтэй болсон. Дотоодын эдийн засаг эрчимтэй өсч, ашигт малтмалын орд газруудыг (ялангуяа 2012 оны сүүлээр үйлдвэрлэлээ эхлэх Оюу Толгой) ашиглаж эхлэхтэй уялдан зам, барилга дэд бүтэц барих эрэлт огцом нэмэгдэж байна. 2011 оны эхний улирлын байдлаар барилгын салбарын ДНБ-ий жилээр тооцсон улирлын өсөлт 130 хувийг давсан бөгөөд өсөлт өндөр хэвээр байна (Хайрцаг Зураг 1). Сүүлийн 10 жилийн хугацаанд хадгалагдан байсан өндөр өсөлт дээр нэмж дээрх өсөлт гарсан. 2001 оноос хойш цементийн худалдаа жилд дундажаар 35-с дээш хувиар өсч иржээ (Хайрцаг Зураг 2). Албан бус статистик мэдээгээр Монгол улсын цементийн жилийн хэрэглээ 1,5 сая байдаг байна. Засгийн газраас төлөвлөсөн дэд бүтцийн томоохон төслүүдийн үр дүнд цементийн эрэлт ойрын ирээдүйд 2,0 сая тоннд хүрч нэмэгдэх тооцоо байгаа юм. Шигтгээ Зураг 1 Барилгын салбарын өсөлт Шигтгээ Зураг 2 Цементийн худалдааны албан

статистик мэдээ (дотооддоо үйлдвэрлэсэн ба импортлосон)

Жилийн өсөлт, хувиар Мянган тонн

*10 жилийн дундаж өсөлтөд суурилсан тооцоо. Барилгын салбарын

өсөлтөөс хамаарч бодит гүйцэтгэл 2011 онд өндөр гарахаар байна.

Хайрцаг Зураг 2 Цементийн үнийн албан статистик мэдээ

Жилийн өөрчлөлт, хувиар

Монгол улсын дотоодын цементийн үйлдвэрлэл нэмэгдэж буй эрэлтийг хангах түвшинд хүрээгүй бөгөөд 2010 оноос хойш дотоодод үйлдвэрлэсэн цементийн үнэ огцом өссөн. Сүүлийн 5 жилд үнэ дундажаар 3 дахин өсчээ. Импортоор орж ирж буй цемент энэхүү үнийн өсөлтийн зөвхөн тал хувийг саармагжуулж чадсан байна. Учир нь албан бус тооцоогоор нийт импортын цементийн 90 хувийг Хятад улсаас авдаг бөгөөд Хятад улс өөрөө дотоодын цементийн эрэлтээ хангахад хүндрэлтэй тулгараад байгаа юм. 2011 оны 1 дүгээр улирлаас эхлэн дээрх нөлөөллийн улмаас дотоодын зах зээл дээр цементийн үнэ огцом өссөн. Мөн дотоодын хэрэгцээг импорт хангаж чадахгүй, дотоодын нийлүүлэлт хурдтай өсөхгүй байгаагийн

Page 10: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

10

*Өнөөгийн үнэ. Барилгын салбарын өсөлтөөс хамаарч бодит гүйцэтгэл 2011 онд өндөр гарахаар байна.

Эх үүсвэр: ҮСХ, Гаалийн байгууллага, Дэлхийн Банкны мэргэжилтэнүүд

Хөдөлмөрийн зах зээл ба ядуурал

Ажилгүйдэл буурч байна.

Ажиллах хүчний судалгаагаар2 ажилгүйдэл аажмаар буурах хандлагатай гэж гарсан боловч нийт ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр ойролцоогоор 9 хувьтай байна. Ажиллах хүчний судалгаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвүүдэд албан ёсоор бүртгүүлээгүй ажилгүйчүүд хамрагддаг ба албан ёсны мэдээлэлтэй харьцуулахад энэ нь улсын хэмжээний ажилгүйдлийн түвшинг илүү үнэн бодитойгоор харуулдаг байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвүүдэд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоонд үндэслэсэн ажилгүйдлийн түвшин 9 сарын байдлаар дөнгөж 3.6 хувьтай гарчээ (Зураг 4).

Инфляци өсөхийн хэрээр албан бус салбарын бодит цалин буурсаар байна.

Албан бус хөдөлмөрийн зах зээлийн 10 дугаар сарын судалгаагаар бодит цалин 7 сарынхтай харьцуулахад буурсан дүнтэй гарчээ. Энэ нь инфляци өсөхийн хэрээр худалдан авах чадвар суларсантай холбоотой юм. Өнгөрсөн 7 дугаар сартай харьцуулахад ажилчдын бодит цалин 13 хувиар буурсан ба оюутнуудын хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан нийт ажилчдын тоо 9 хувиар буурсан байна. Эдийн засаг эрчимтэй өсч буйг дагаад зах зээл дээр ачаа ачих, бага хэмжээний тээвэрлэлт хийх, цэвэрлэгээ хийх ажлын байруудын олдоц олширсон. Үүнтэй уялдан ажилчдын нэлээдгүй хэсэг ачаа ачиж, буулгах, барилгын салбарт төвлөрч ажиллаж байгаа нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч судалгаанд хамрагдагсдын бараг дийлэнх хэсэг нь тэдний олж буй орлого наад захын хэрэгцээг хангаж чаддаггүй гэж хариулжээ. Энэ нь инфляцийн өсөлт ядууст хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. Энэ үзүүлэлт 2011 оны 7 сарынхаас даруй 24 хувиар өсчээ. Судалгаагаар ур чадваргүй буюу мэргэшээгүй ажилгүйчүүдын дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн нь мөн тогтоогдсон.

Инфляци

Хүнсний барааны үнэ, засгийн газрын зардал өсч байгаа энэ үед инфляци цаашид өсч болзошгүй

8-р сард 9.9 хувийн жилийн өсөлттэй байсан Улаанбаатар хотын инфляци 9-р сард 11.9 хувьд хүрч эрчимжсэн байна (Зураг 7Зураг 7). Хүнсний бараа, эрчим хүчний үнийг хасч тооцсон суурь инфляци он гарснаас хойш өссөөр байна (Зураг 8Зураг 8). Ийнхүү тогтвортой өсөх хандлага нь тэлж байгаа эдийн засаг, төсвийн тэлэх

2 2011 оны 1 дүгээр улирлын Ажиллах хүчний судалгаагаар ажилгүйдлийн түвшин 8.7 хувьтай гарсан.

Page 11: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

11

бодлоготой шууд холбоотой. Суурь инфляци 8-р сард 11.9 хувь байсан бол 9-р сард 12.7 хувь болж өсчээ. Инфляцийн ерөнхий үзүүлэлт хүлээгдэж байснаас доогуур байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, төр засгаас хүнсний барааны үнийг хяналтанд байлгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байсан. 2011 оны хавар засгийн газрын бүрдүүлсэн нөөцийг махыг зохион байгуулалттайгаар зах зээл дээр нийлүүлснээр махын үнийн өсөлтөөс сэргийлж чадсан. Гэхдээ нөөцийн махны борлуулалт 7-р сараар дуусгавар болсон бөгөөд одоо махны үнэ эрэлт нийлүүлэлтээр тогтож байна. Монгол Улс махны бус хүнсний импортын ихэнх хэсгийг БНХАУ-аас авдаг учраас Монголд хүнсний барааны инфляци Хятадынхыг гурав орчим сарын хоцрогдолтойгоор дагадаг (Зураг 10Зураг 10). 9-р сарын байдлаар БНХАУ-ын хүнсний барааны инфляци 13.4 хувьтай байсан бөгөөд одоогоор Монголын хүнсний барааны инфляци Хятадын инфляцийн өндөр түвшинд хүрч очих төлөвтэй байна. (гэхдээ аз болоход БНХАУ-д хүнсний барааны үнэ тогтворжиж байгаа бөгөөд 8-р сараас хойш хүнсний барааны инфляци өөрчлөгдөөгүй байна). Гол дүгнэлт: бүх хүнсний барааны үнэ Монголд дахин өсч байна (Зураг 9Зураг 9). Зураг 1 Эдийн засаг галзуу эрчтэй өсч байгаа боловч

Зураг 2 барилгын салбарт хөөс үүсэх эрсдэл нэмэгдэж байна

Жилийн өөрчлөлт, хувиар Барилгын салбарын өсөлт, ДНБ-ийн өсөлт, өмнөх оны мөн үеэтэй харьцуулсан хувиар

2005 оны тогтмол үнээр

Зураг 3 Боловсруулах салбарын өсөлт зохистой хэвээр байна

Зураг 4 Бүртгэлтэй ажилгүйчүүд

Сүүлийн гурван сарын жилийн өөрчлөлт, хувиар, 2005 оны тогтмол үнээр

Хувиар

Хөдөө аж ахуй Уул уурхай Цахилгаан, харилцаа холбоо, цэвэр татвар, бусад үйлчилгээ Боловсруулах Барилга Бөөний, жижиглэн худалдаа Тээвэр

Барилга (зүүн тэнхлэг) ДНБ

Page 12: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

12

Зураг 5 Инфляци албан бус хөдөлмөрийн захын бодит цалингаас хомслохтой зэрэгцээд

Зураг 6 цалингаараа үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ажилчдын тоо нэмэгдэж байна

Ажилчдын тоо Дундаж бодит цалин, төг Судалгаанд оролцогчдын хувь

Эх сурвалж: ҮСХ, Дэлхийн Банкны мэргэжилтүүдийн тооцоо

Хүнсний барааны үнэ өсөх нь хотын ядууст (Улаанбаатар хотын хүн амын 22 орчим хувь3) гойд хүнд тусдаг. Ядуус орлогынхоо ихэнх хэсгийг хүнс, голдуу маханд зарцуулдаг (Зураг 11Зураг 11).4 Инфляци одоо өндөр боловч өнгөрсөн онд төсөөлж байснаас доогуур

байгаагийн хоёр дахь шалтгаан нь Монголбанкнаас инфляцийн төсөөлөлд, түүний дотор өөрийн хийсэн төсөөлөлд өгсөн хариу арга хэмжээ юм. Монголбанк он гарсаар бодлогын хүүгээ хоёр удаа нийт 0.75 хувиар өсгөж, 8-р сарын байдлаар 11.75 хувьд хүргэсэн. Мөн 10-р сард хүүг дахин өсгөж, 12.25 хувь болгосон (Зураг

3 Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Ядуурлын судалгаа, 2007-2008 он

4 Өрхийн орлого зарлагын судалгааны хүнсний хэрэглээний зан төлөвийн 2007-2008 оны үр дүнгээс

харахад амьжиргааны түвшингээс доогуур орлоготой медиан буюу орлогоороо тэг дундах өрх хүнсний зарлагынхаа 80 гаруй хувийг мах, сүүн бүтээгдэхүүн (46 хувь) болон гурал, талханд (36 хувь) зарцуулдаг байна.

Уул уурхай, олборлох Боловсруулах Эрчим хүч, дулаан Аж үйлдвэр

Бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин Бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин (сүүлийн 12 сарын дундаж)

Цалин үндсэн хэрэгцээг Цалин зөвхөн үндсэн Цалин амьжиргаанд хангахад хэрлцэхгүй хэрэгцээнд хүрдэг хангалттай

Төмөр зам дээр карго буулгах Контейнер ачиж буулгах Цемет ачих Супермаркетийн барааг ачиж буулгах Нарантуул зах дээр тэрэг түрэх 100 айл дээр барилгын материал зөөх Дундаж бодит цалин, цагаар (мян. төг.баруун тэнхлэг )

Page 13: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

13

12Зураг 12). Түүнээс гадна, зээлийн өсөлтийг хязгаарлах зорилгоор банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр удаа нийт 9.00 хувиар нэмэгдүүлж, 11 хувь болгосон. Гэтэл инфляцийн ерөнхий үзүүлэлт 11.1 хувьтай, нийт эдийн засагт үйлчилж

буй бодит хүүгийн түвшин доогуур (бодлогын бодит хүү 9-р сараас сөрөг утгатай болсон) байгаа энэ үед мөнгөний бодлого илүү хатуу байх ёстой байсныг илэрхийлж байна. Түүнээс гадна, бодлогын арга хэмжээ авснаас хойш бодит эдийн засагт үр дүн нь гартал их хугацаатай шаардлагатай байж болох юм. Мөнгөний бодлогын хувьд 12 сар болон түүнээс дээш хугацааны хоцрогдол байдаг гэж үздэг. Үүнээс илүү чухал зүйл гэвэл төсвийн бодлого эсрэг чиглэлд яваад байвал мөнгөний бодлого инфляцийг тогтоон барьж дийлэхгүй бөгөөд яг одоо ийм нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар нэгдсэн төсвийн зарлага 41 хувийн өсөлттэй байгаа бөгөөд 2012 оны төсвийн төсөлдр зарлагыг тоймгүй өндөр хэмжээнд хүргэж өсгөхөөр тусгажээ.

Шигтгээ 1 Монголбанкнаас инфляцийн дарамтын эсрэг авсан арга хэмжээ:

2007/2008 ба 2011 онуудын харьцуулалт

2008-2009 оны хямрал нүүрлэхийн өмнө Монголбанкны мөнгөний бодлогын байр суурь өнөөдрийнхөөс хамаагүй сул байсан. Заавал байлгах нөөцийн хувь хэмжээ 14 хувь байсныг 2007 оны 2-р сард огцом бууруулж, 5 хувь болгосон. Тэгснээр зээл 2007 оны эцэст бодит дүнгээрээ жилийн 50 гаруй хувийн өсөлттэй болсон. Үүнтэй зэрэгцээд инфляци өсөн нэмэгдэж байхад Монголбанк бодлогын хүүгээ зөвхөн аажмаар өсгөж ирсэн. 2007 оны эцэст 14 хувьтай байсан инфляци 2008 оны 7-р сард 33 хувь болж хоёр дахин нэмэгдсэн ч бодлогын хүүг тэр хугацаанд зөвхөн 285 нэгж хувиар өсгөж, 2008 оны 8-р сард 10.25 хувь болгосон. Үүний улмаас бодит хүүгийн түвшин 2008 оны ихэнх хугацаанд сөрөг утгатай байсан. Энэ удаад харин Монголбанк заавал байлгах нөөцийн хувь хэмжээ, бодлогын хүүг хурдан өсгөж, инфляци, зээлийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авсан. Он гарсаар заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр удаа, оны эхний хагаст 5.00 хувиар, саяхан 8-р сард 2.00 хувиар тус тус өсгө, одоогоор 11 хувьтай байна. Бодлогын хүүг ч гэсэн он гарсаар хоёр удаа нийтдээ 0.75 хувиар өсгөж, одоогоор 11.75 хувьтай байна. Үүнээс харахад Монголбанк өнгөрсөн тэлэлт, агшилтын үеийн алдаанаас сургамж авсан нь тодорхой байна. Гэхдээ өнөөгийн чиг хандлагад Монголбанк нэмж анхаарал хандуулахыг шаардаж байна. 9-р сараас инфляци өсөлт нэмэгдэж, бодит бодлогын хүү сөрөг утгатай болсон. Зээлийн бодит өсөлт сүүлийн саруудад эрчмээ нэмж, 9-р сард жилийн өсөлт нь 52 хувь болж, 7-р сард 46 хуьт байснаас өсчээ. Шигтгээний зураг 3 Өмнөх агшилт нүүрлэхэд мөнгөний бодлого асар сул байсан

Шигтгээний зураг 4 үр дүнд зээлийн тэлэлт явагдсан

Хувиар Хувиар

Page 14: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

14

Шигтгээний зураг 5 Монголбанк энэ удаад бодлого хурдан чангалсан

Шигтгээний зураг 6 гэвч бодит ү хэт доогуур хэвээр байна

Хувиар Хувиар

Эх сурвалж: ҮСХ, Монголбанк, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо. Зураг 7 Инфляци дахин өсөх хандлагатай болж, эдийн засаг хэт халж байгааг илэрхийлж байна

Зураг 8 Өнгөрсөн онд инфляцийн өсөлтийн шалтгаан нь суурь үнийн (хүнсний бараа, эрчим хүчний үнийг хассан) өсөлттэй холбоотой байсан

Жилийн өөрчлөлт, хувиар, Улаанбаатар Сүүлийн 3 сарын жилийн өөрчлөлт, Улаанбаатар

Монголбанкны бодлогын хүү Заавал байлгах нөөц Инфляци, жилийн өөрчлөлт хувиар

Зээлийн бодит өсөлт, жилийн өөрчлөлт хувиар Заавал байлгах нөөц Бодит суурь хүү

Монголбанкны бодлогын хүү Заавал байлгах нөөц Инфляци, жилийн өөрчлөлт хувиар

Зээлийн бодит өсөлт, жилийн өөрчлөлт хувиар Монголбанкны бодлогын хүү Бодит суурь хүү

Page 15: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

15

Зураг 9 Монголын хүнсний барааны үнийн инфляци Хятадынхаас гурван сарын хоцрогдолтой байдаг тул үнэ цаашид өсөх нь гарцаагүй …

Зураг 10 Засгийн газрын нөөцийн махны үр нөлөө арилсны дараагаар инфляци дахин эрчимжлээ

Хувиар %

Жилийн өөрчлөлт, хувиар

Зураг 11 ингэснээр ядуу эмзэг бүлгийнхэн хамгийн их хүндийг үүрч байна

Зураг 12 Инфляцийн дарамтыг хумих зорилгоор Монголбанк энэ оны 8 дугаар сард мөнгөний бодлогоо чангалсан

ХҮИ-ийн хүнсний сагс, нийт дүнд эзлэх хувиар Хувиар

Эх сурвалж: ҮСХ, Монголбанк, Дэлхийн Банкны

Эрчим хүч, түлш Мах, сүү, бяслаг Талх, гурил будаа Бусад хүнсний бараа Хүнс, эрчим хүч ороогүй суурь инфляци ХҮИ-ийн инфляци

Суурь инфляци (хүнс, эрчим хүч ороогүй), сүүлийн 3 сарын жилийн өөрчлөлт, хувиар ХҮИ, сүүлийн 3 сарын жилийн өөрчлөлт, хувиар

Монгол: Хүнсний бараа, зүүн тэнхлэг Хятад: Хүнсний бараа, 3 сарын өмнө

Нийт хүнсний бараа, согтууруулах ундаа ороогүй Талх,гурил будаа Мах

Монголба нкны бодлогын хүү (7 хоногийн ҮЦ хүү) Заавал байлгах нөөц Инфляцийн ерөнхий үзүүлэлт УБ (сүүлийн 3 сарын жилийн өөрчлөлт, хувиар)

Page 16: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

16

Төсвийн байдал

Уул уурхайн салбарын орлого нэмэгдэж, эдийн засаг эрчимтэй өссөн нь 2011 оны төсвийн гүйцэтгэл эерэг гарахад нөлөөллөө.

Эдийн засаг эрчимтэй өсч, уул уурхайн салбараас төсөвт орох орлого нэмэгдсэнээс үүдэн улсын салбарын төсөв, санхүүгийн байдал харьцангуй сайн байна. 9 дүгээр сарын байдлаар жилээр тооцсон төсвийн тэнцэл ашигтай буюу ДНБ-ий 2.5 хувьтай гарчээ (Зураг 1). Төсвийн ашиг ДНБ-ий 2.8 хувьд хүрч байсан 4 дүгээр сартай харьцуулбал энэ бол бага зэргийн буурсан үзүүлэлт юм. Цэвэр зээлийн дүнг хасвал төсвийн ашиг 9 дүгээр сард ДНБ-ий 4.6 хувьд хүрсэн байна. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ 2009 оноос эхлэн сэргэж эхэлсэнтэй уялдан төсвийн орлого тогтвортойгоор өссөөр ирсэн. 2009 оны 9 дүгээр сард төсвийн орлого хамгийн доод хэмжээнд буюу ДНБ-ий 28.4 хувьтай гарч байсан бол энэ онд жилээр тооцсон төсвийн орлого ДНБ-ий 40.1 хувьд хүртэл өсчээ. Оны эхнээс тооцсоноор төсвийн орлого нэрлэсэн дүнгээр 53.8 хувиар өссөн (бодит дүнгээр 42 хувь өссөн, Зураг 2) нь ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр (38.8 хувиар), ноогдол ашиг (269.7 хувиар) өссөнтэй холбоотой байна. Гэнэтийн ашгийн татварыг5 (ГАТ) хүчингүй болгосноор төсвийн орлого оны эхний саруудад их хэмжээгээр буурах хандлага (2010 оны төсвийн орлогын 13.7 хувийг бүрдүүлж байсан) ажиглагдаж байсан боловч уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн импортод ногдуулах НӨАТ-ын орлого өссөнөөр дээрх бууралтыг нөхсөн (Зураг 3 ба Зураг 4). Оюу Толгой уурхайн ашиглалтанд орох хугацаа дөхсөнтэй холбогдуулан тоног төхөөрөмжийн импорт өнгөрсөн онд огцом нэмэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт эхний 9 сарын байдлаар 110 хувиар өссөн байна. Үүнийг дагаад төсөвт импортын НӨАТ-р орох орлого нэмэгдсэн. Уул уурхайн салбарын тоног төхөөрөмжийн импортод НӨАТ-ын буцаан олголт хамаардаггүй байна. Эдийн засаг өсөхийн хэрээр төсөвт орох ААНОАТ, ХХОАТ-ын орлого нэмэгдсээр байна. Эдгээр нь оны эхнээс 36 хувь, 49 хувиар тус тус нэмэгдсэн байна. Мөн дотоодын бараа, үйлчилгээнд ногдуулах НӨАТ-ын орлого 75 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Зураг 13 Төсвийн тэнцэл сүүлийн саруудад эрс сайжирсан.

Зураг 14 Энэ нь орлого төвлөрүүлэлт сайжирсантай холбоотой...

ДНБ-ий хувиар* ДНБ-ий хувиар* Орлогын бодит өсөлт, оны эхнээс хувиар, 2010 оны 9 сарыг 2011 оны 9 сартай харьцуулсан

5 Зэсийн үнэ 1 тонн нь 2600 ам.доллараас, алт 1 унц нь 850 ам.доллараас дээш гарсан үеийн орлогод 68

хувийн татварыг 2010 оны 12 сарын 31 хүртэл ногдуулж байсан.

Page 17: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

17

Зураг 15 Уул уурхайн салбарын орлого ( үүнд тоног төхөөрөмжийн импортын НӨАТ орсон) өссөн нь...

Зураг 16 … 2011 онд ГАТ-н орлогын бууралтыг нөхсөн.

Нийт орлогод оруулсан хувь хэмжээ, оны эхнээс тооцсон дүнгээр

Зураг 17 .. Төсвийн зарлага өмнөх оныхоос эрс өссөн байна…

Fig 18 Зарлагын өсөлтийн дийлэнхийг урсгал шилжүүлэг, цалин хөлс эзэлж байна.

Зарлагын бодит өөрчлөлт, оны эхнээс хувиар, 2010 оны 9 сарыг 2011 оны 9 сартай харьцуулсан

Нийт зарлагад оруулсан хувь хэмжээ, оны эхнээс тооцсон дүнгээр

Эх үүсвэр: СЯ, ҮСХ, Дэлхийн банкны мэргэжилтэнүүдийн тооцоо. * 2008, 2009, 2010 оны гүйцэтгэлийг ашиглан төсөөлж тооцсон 2011 оны ДНБ ** Тохиргоо хийгдсэн төсвийн тэнцэлд цэвэр зээлийн дүнг нийт зарлагаас хасч зөвхөн урсгал болон хөрөнгийн зарлагыг үлдээн тооцсон.

Page 18: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

18

Төсвийн зарлага урд өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн нь бэлэн мөнгө тараах зардал нэмэгдсэнтэй холбоотой юм.

Жилээр тооцсон төсвийн нийт зарлага ДНБ-ий 38.8 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрч огцом нэмэгдсэн. Энэ нь 2008 оны 9 сараас хойш буюу 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал Монголд нүүрлэж, төсвийн орлого зарлагыг санхүүжүүлэх бололцоогүй хэмжээнд хүртлээ буурахад ОУВС болон хөгжлийн бусад түншүүдийн дэмжлэгтэйгээр маш хүнд хэцүү бодлогын арга хэмжээг авч байсан үеэс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад эхний 9 сарын байдлаар төсвийн нийт зарлага 40.9 хувиар өссөн байна (Зураг 5). Эхний 9 сар хүртэлх нийт зардлын талаас их хувийг нийгмийн халамжийн зарлага эзэлж байна. Үүнд Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож буй 21,000 төгрөгийн шилжүүлэг болон оюутны тэтгэлэг орж байгаа юм. Нийт зарлагын ¼-ийг төсвийн урсгал зардал буюу цалин хөлс, бараа үйлчилгээний зардал эзэлж байна (Зураг 6). Үлдсэн хэсгийн дийлэнх хувийг хөрөнгийн зардал бүрдүүлжээ.

2011 оны батлагдсан төсөвт зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлэн баталсан ба төсвийн тодотголоор зарлагыг улам нэмэхээр зорьж байна. Эхний 9 сарын байдлаар төсвийн орлого төлөвлөгөөнөөсөө 20 хувиар давж биелжээ (Хүснэгт 1). Илүүдэл орлогын хагасыг эсвэл дийлэнхийг хуримтлуулахын оронд Засгийн газар бүгдийг зарцуулахаар төлөвлөж байна. Төсвийн тодотголд туссанаар нийт зарлага батлагдсан хэмжээнээсээ даруй 20 хувиар нэмэгдэхээр байна. Хүснэгт 1 Төсвийн гүйцэтгэл, оны эхнээс, сая төгрөгөөр Эхний 9 сарын гүйцэтгэл Эхний 9 сарын төлөвлөгөө

Зөрүү

Нийт орлого 3,100,254 2,478,461 20%

Татварын орлого 2,675,712 2,173,060 19%

Орлогын татвар 560,886 509,800 9%

Бараа, үйлч. татвар 1,040,060 816,977 21%

Татварын бус орлого 411,537 296,458 28%

Нийт зарлага 2,929,195 3,063,086 -5%

Урсгал зарлага 2,226,765 2,359,794 -6%

Бараа, үйлч. 984,640 1,069,078 -9%

Татаас, шилжүүлэг 1,213,279 1,262,077 -4%

Хөрөнгийн зардал

504,020 633,667 - 26%

2011 оны батлагдсан төсвийн хүрээнд Засгийн газар 627.7 тэрбум төгрөгийг улсын хөрөнгө оруулалтын төсөлд зарцуулахаар төлөвлөж байжээ. Одоо энэ хэмжээ 46 хувиар буюу 914.8 тэрбум болтлоо өссөн байна. Энэхүү нэмэлт санхүүжилтийн 197.6 тэрбум нь батлагдсан төсөвт санхүүжилтийг дутуу суулгасан томоохон төслүүдийг бүрэн санхүүжүүлэхэд чиглэгдэж байна. Эдгээр төслүүдийн дийлэнх нь хувийн хэвшлээр урьдчилан санхүүжигдэн гүйцэтгэгдсэн замын төслүүд бөгөөд тодотголоор нэмж тусах хөрөнгө бүрэн зарцуулагдана гэж тооцоолж байгаа юм. Мөн 34 тэрбумыг гэр хорооллын айлуудад сайжруулсан зуух татаасаар олгох зэрэг

Page 19: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

19

УИХ-аар батлагдсан Агаарлын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгажээ. Төсвийн тодотголоор нэмэгдэж буй урсгал зардлын томоохон хэсэг болох 366.6 тэрбум төгрөг нь Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ногдож байна. Үүний 50 тэрбумыг хонь, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэхэд, 100 тэрбумыг ноолуур боловсруулагчдад хөнгөлөлттэй зээл олгоход, 150 тэрбумыг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан зарцуулахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнөөдрийн байдлаар нийт 300 тэрбумаас 130 тэрбумд нь бонд гарган арилжаалаад байна.

Гэсэн хэдий ч төсвийн тодотгол нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцэхгүй байна.

2011 оны төсвийн тодотголд туссан орлого, зарлагын тооцоо нь зарлагын болон төсвийн алдагдлын дээд хэмжээг баталж өгсөн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн суурь тооцооноос хамаагүй өндөр байна (Хүснэгт 2). 2011 оны тодотголоор төсвийн зарлага ТХМ-н дээд хэмжээг даруй 8 хувиар, алдагдлыг 4.8 хувиар, хөрөнгийн зарлагын доод хэмжээг 5.4 хувиар давж нэмэгдэхээр байна. 2011 оны батлагдсан төсөв болон тодотгол хоёул 2010 болон 2011 онуудын дунд хугацааны ТХМ-тэй нийцэхгүй байгаа бөгөөд Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай ч зөрчилдөж байгаа юм. 2010 оны ТХМ-ыг УИХ-ын тогтоолоор баталсан байдаг бол 2011 оны ТХМ-г хуульчилж баталсан билээ. Тиймээс хэрвээ 2011 оны төсвийн тодотгол батлагдсан тохиолдолд төсвийн зарлагын өсөлтийг тусгах зорилгоор 2011 оны ТХМ-н тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарах юм. Ийм төрлийн өмнөхөө засварласан өөрчлөлтүүд нь ТХМ-ын ач холбогдлыг бууруулж улмаар макроэдийн засгийн зохистой хязгаарт багтаан дунд хугацааны тогтвортой төсөвлөлтийг хийх нөхцөлийг үгүй хийж байна. Хүснэгт 2 ТХМ болон 2011 оны батлагдсан төсөв, төсвийн тодотголын үндсэн үзүүлэлтүүдийг харьцуулах нь (ДНБ-ий төсөөлөлд харьцуулсан хувиар)

ТХМ 2010

ТХМ 2011

ДНБ*-д харьцуулсан хувиар 2011 2011 2012 2013

2011 батлагдса

н

2011 төсвийн тодотгол

Төсвийн нийт орлогын доод хэмжээ 35.4 35.4 35.4 30.3 42.2 38.6

Төсвийн нийт зарлагын дээд хэмжээ

40.4 40.4 39.4 32.3 52.1 48.4

Төсвийн алдагдлын дээд хэмжээ -5.0 -5.0 -4.0 -2.0 -9.9 -9.8

Хөрөнгө оруулалтын доод хэмжээ 6.3 6.3 6.0 4.7 10.8 11.7

Эх үүсвэр: Дэлхийн Банк, СЯ төсвийн баримт бичиг.*ДНБ-д ашигласан төсвийн төсөөлөл

2012 оны төсвийн төсөлд зарлагыг (гол төлөв цалин хөлс, шилжүүлэг) өмнөх 2011 оны батлагдсан төсвийн хэмжээнээс 74 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. 2012 оны төсвийн төсөлд зарлагыг 7,093 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан нь 2011 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 74 хувиар их байна. Абсолют утгаараа, санал болгож буй төсвийн зарлага нь 2010 оны төсвийн зарлагаас 2 дахин их ба 2010 оны ДНБ-ий хэмжээнд дөхөж очиж байна. Үүний

Page 20: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

20

зэрэгцээ төсвийн орлого 2011 оны түвшинөөс 92 хувиар илүү, ДНБ 2012 онд18 их наядад хүрнэ гэсэн тооцоог Засгийн газар хийжээ. Төсвийн зарлагын төлөвлөгөө болон орлого, ДНБ-ий дээрх төсөөллийн хүрээнд төсвийн алдагдал 2012 онд ДНБ-ий 4.1 хувьтай тэнцэхээр байна (Хүснэгт 3, Зураг 7 ба Зураг 8). Зарлагын өсөлтийн дийлэнх хувийг нийт зарлагын 50 орчим хувийг бүрдүүлэх цалин хөлс (57 хувиар өссөн), урсгал шилжүүлэг (40 хувиар өссөн) зэрэг урсгал зардлыг нэмэгдүүлэхэд чиглэжээ (Зураг 9 ба Зураг 10).

Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн санхүүжилтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн хэрнээ одоо байгаа дэд бүтэц, барилга байгууламжийг засч сайжруулах, сэлбэхэд бага ач холбогдол өгсөн байна. 2012 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардлыг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс даруй 143 хувиар нэмэгдүүлэн тусгажээ (Хүснэгт 4 ба Зураг 11). Эдгээр нь дэд бүтцийг хөгжүүлэхэд, ялангуяа 1 тэрбум төгрөгийг Монголын газрын хөрсөнд буй байгалийн баялагийг олборлон зах зээлд хүргэхэд шаардлагатай автозам, төмөр замын сүлжээг барихад зарцуулахаар төлөвлөжээ. Гэвч эдийн засгийн чадавхи сул, ялангуяа мэргэшсэн ажиллах хүчин хомс байгаа энэ нөхцөлд ийм богино хугацаанд төслийн чанар, үнэлгээ, гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөхгүйгээр дээрх дэд бүтцийн өөдрөг төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх боломж байгаа эсэх нь тун эргэлзээтэй байна. Их засварт зориулсан төсөв 146 хувиар өсч байгаа хэдий ч анхнаасаа суурь зарлагын хэмжээ бага байсантай холбоотой ба нийт хөрөнгийн зардлын дөнгөж 2.5 хувийг эзлэхээр байгаа нь 2011 оны батлагдсан төсвөөс 5.5 хувиар бага байна. Энэ нь 2005-2008 онуудын эрчимтэй өсөлтийн үетэй адилаар Засгийн газар хуучин дэд бүтцээ тордож засварлахын оронд шинэ хөрөнгө оруулалтийн төслүүдийг санхүүжүүлэхэд илүү ач холбогдол өгч байгаа нь дээрхээс харагдаж байна.

Хүснэгт 3 2012 оны төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүдийг 2011 оны батлагдсан төсөвтэй харьцуулах нь

2011 батлагдсан Сая төгрөг

ДНБ-ий хувь

2012 төсвийн төсөл

Сая төгрөг

Өөрчлөлт, хувиар

Төсөөлсөн ДНБ-ий хувиар

Төсвийн нийт орлого ба тусламж

3,304,614.9 30% 6,352,199.1 92%

35%

Урсгал орлого 3,292,690.4 30% 5,166,847.0 57% 29%

1. Татварын орлого 2,897,412.7 26% 5,166,847.0 78% 29%

2. Татварын бус орлого 395,277.7 4% 1,104,568.1 179% 6%

Төсвийн нийт зарлага ба цэвэр зээл

4,084,114.4 37% 7,093,099.6 74% 39%

Урсгал зарлага 3,146,391.7 28% 4,637,061.4 47% 26%

1. Бараа, үйлчилгээ 1,425,437.2 13% 2,111,064.1 48% 12%

1.1 Цалин хөлс 789,538.4 7% 1,235,808.5 57% 7%

1.2 Бараа үйлч. 635,898.8 6% 875,255.5 38% 5%

2. Хүүгийн зардал 38,185.1 0% 191,921.3 403% 1%

3. Татаас ба шилжүүлэг 1,682,769.3 15% 2,334,076.1 39% 13%

Page 21: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

21

3.1 Татаас 93,870.4 1% 110,595.3 18% 1%

3.2 Урсгал шилжүүлэг 1,588,898.9 14% 2,223,480.8 40% 12%

Нийт алдагдал 779,499 -7% 740,900 -4.1%

ДНБ-ий төсөөлөл /их наяд/ 11.1 18.0

Эх үүсвэр: СЯ Төсвийн баримт бичиг.

Хүснэгт 4 Хөрөнгийн зардлын бүрэлдэхүүн, сая төгрөг

2009 2010

Гүйц. Гүйц.

2011 Батлагдсан 2011 Тодотгол

2012 Төсөл

Дотоодын хөрөнгө оруулалт 396,581 502,374 688,256 971,608 1,672,061

Жилийн өсөлт, хувиар 27 37 93 233

Их засвар 11,784 24,417 46,673 52,510 60,094

Жилийн өсөлт, хувиар 107 91 115 146

Хөрөнгийн бусад зардал 25,543 28,970 16,858 69,808 79,101

Жилийн өсөлт, хувиар 13 -42 141 173 Төслийн зээлээр санхүүжсэн Замын сан 26,657 8,951 93,103 93,103 579,693

Жилийн өсөлт, хувиар -66 940 940 6376 Эх үүсвэр: Дэлхийн Банк, СЯ төсвийн баримт бичиг. * 2011 батлагдсан төсөвтэй харьцуулсан өсөлт

Төсвийн төсөл нь маш өөдрөгөөр төсөөлсөн орлого болон ДНБ-ий тооцоонд суурилж

байна.

Зарлагын өсөлтийг санхүүжүүлэх орлогын эх үүсвэрт НӨАТ (татварын нийт орлогын 35 хувь), орлогын албан татвар (20 хувь) орж байгаа ба ААНОАТ-с орох орлого 84 дахин өсөхөөр байна. Орлого их хэмжээгээр өсөх хүлээлт нь Оюу Толгой уурхайн ашиглалтанд орох хугацаа 2012 оны 2 дугаар хагас болж урагшилсан, энэ нь 2012 оны ДНБ-ий бодит өсөлтийг огцом нэмэгдүүлэхээр байгаа болон Засгийн газраас өргөн барьсан нүүрсний болон буудайн импортод ногдуулах татвараас нэмэлт орлого орохоор төлөвлөж байгаатай холбоотой юм. ДНБ-ий төсөөллийг дараах хүчин зүйлд суурилан өндөрөөр тооцжээ. Үүнд: (1) 2010, 2011 онуудад 2 гаруй дахин өссөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой өндөр байна, (2) уул уурхайн, ялангуяа нүүрсний салбарын эрчимтэйгээр хөгжинө, (3) улсын хөрөнгө оруулалт төлөвлөгөөний дагуу 3 дахин өсч байгаа нь үржүүлэгчийн нөлөөллийн зарчмын дагуу эдийн засагт 2 дахь шатны нөлөөлөл үзүүлнэ, (4) 2008 оны дундуур амалсан улс төрийн амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны сонгуулиас өмнө иргэдэд бэлэн мөнгө тараахаар төлөвлөж байгаа нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нэмэгдүүлнэ зэрэг юм. Гэвч дээрх төсөөллүүд нь биелэгдэхгүй байх магадалтай. Дээрх хэтэрхий өөдрөг төсөөлөл нь биеллээ олох магадлал тун бүрхэг байна. Жишээ нь ОТ-н үйлдвэрлэл 2012 ондоо эхэллээ ч гэсэн Хятадаас эрчим хүч авах асуудал саатах тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх магадлал бий. Мөн түүнчлэн, үйлдвэрлэлийн хүчин чадал бүрэн хэмжээгээр 2016 оноос эхэлж ажиллах ба эхэн үед үйлдвэрлэлийн хэмжээ бага байхаар байна. Нөгөөтэйгүүр өргөн барьсан нүүрсний татварын төслийг бизнес

Page 22: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

22

эрхлэгчид таатай хүлээж авахгүй байгаа ба батлагдахгүй байх магадлалтай бөгөөд тээвэрлэлтийн явцад үүсэх бэрхшээлүүд нь нүүрсний экспорт өргөжихөд сөргөөр нөлөөлж болох юм. Мөн дэлхийн эдийн засгийн байдал муудаж, түүхий эдийн үнэ унаж, гадаадаас санхүүжилт олох бэрхшээлтэй бөгөөд зардал ихтэй байгаа өнөө үед төсвийн орлого их хэмжээгээр буурах аюул байсаар байна. Орон сууц барих зэрэг улсын хөрөнгө оруулалтын хэтэрхий өөдрөг төлөвлөгөө нь чадавхи болон санхүүжилтийн асуудлаас шалтгаалан хэрэгжих магадлал бага байна. Хавтгайруулан олгож буй бэлэн мөнгөний шилжүүлгийг зогсоож орлогыг орлуулан тооцох аргачлалын дагуу хамгийн ядуу бүлэг хэсэгт олгодог болно. 2012 оны төсвийн төсөлтэй хамтаар Засгийн газар Хүний хөгжлийн сангийн6 тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөөд бариад байгаа билээ. Уг төслийн дагуу ХХС-гаас олгогдох бэлэн мөнгөний шилжүүлгийг 702,500 сая төгрөгөөс 721,450 сая төгрөг хүртэл өсгөж, оюутнуудад олгох сургалтын төлбөрийн татаасыг 82,500 сая төгрөгөөс 70,766 сая төгрөг болгон бууруулсан байна. Мөн шинээр орон сууцны урьдчилгаа төлбөрт зориулан 20 тэрбум төгрөг иргэдэд тараахаар тусгасан байна.

Зураг 19 2011 оны төсвийн тодотгол болон 2012 оны төсвийн төсөлд зарлагыг огцом нэмэгдүүлэхээр тусгажээ.

Зураг 20 Оюу Толгойн уурхай ашиглалтанд хугацаанаасаа өмнө орохтой уялдуулж уул уурхайн орлогыг өндөрөөр тоооцсон байна.

ДНБ-ий хувиар ДНБ-ий хувиар*

2011 оны батлагдсан төсөвтэй 2012 оны төсвийг харьцуулсан, хувиар

6 ХХС-н санхүүжилт нэлээд ярвигтайг санана уу. Ялангуяа, ХХС-н санхүүжилтийн өнөөгийн схем нь иргэдэд хувь, хишиг хүртээх зорилгоор тус санд хөрөнгө байршуулах үүрэг бүхий төрийн өмчийн уул уурхайн компаниудыг зах зээлээс арилжааны нөхцөлөөр өндөр хүүтэйгээр зээлэхээс өөр аргагүйд хүргэж байна. ХХС-н орлого уул уурхайн салбарын орлогоос бүрдэх ба (нөөц ашигласны төлбөр болон Оюу Толгой, Таван Толгой төслийн урьдчилгаа төлбөр) Сан нь сар бүр хувь хишиг тараах, оюутнуудад сургалтын төлбөрийн татаас олгох зэрэг арга хэмжээг санхүүжүүлдэг. 2011 оны төсөвт Таван Толгойн төслөөс орох урьдчилгаа төлбөрийг ХХС-н зарцуулалтыг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр гэж тооцсон байсан. Хувь хишгийг улсын төсвөөс санхүүжүүлж болох байсан боловч ХХС-н тухай хуулиар үүнийг хорьсон байдаг. Үүний оронд төрийн өмчийн уул уурхайн компани нь дотоодын зах зээлээс арилжааны нөхцөлөөр өндөр хүүтэй зээл авч, татварын урьдчилгааг Засгийн газарт төлөх шаардлагатай болсон. Жишээ нь Таван Толгой төслийн урьдчилгаа орж ирэхгүй байснаар Эрдэнэс Таван Толгой компани 50 сая ам.долларыг зээлэх шаардлагатай болсон. Үүний 25 тэрбум төгрөгийг Эрдэнэс МЖЛ-р дамжуулан ХХС-нд шилжүүлсэн байдаг. Үүн дээр нэмээд ирэх саруудад хувь хишгийн санхүүжилтийг тасалдуулахгүйн тулд тус компани Хятадын Chalco компанитай 250 сая ам.долларын нүүрсээ урьдчилан борлуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу 100 сая ам.долларыг 8 дугаар сард хүлээн авсан ба үлдсэн хэсгийг оны эцэст авахаар тохирчээ.

Page 23: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

23

Зураг 21 2011 оны төсөвтэй харьцуулахад татаас, шилжүүлэг их хэмжээгээр нэмэгдэж байна.

Зураг 22 Цалин, хөлсний зардал мөн их хэмжээгээр нэмэгдэж байна.

Жилийн өсөлт, хувиар Жилийн өсөлт, хувиар

Зураг 23 Хөрөнгө оруулалтын зардал мөн өсч байна.

Зураг 24 Төсвийн нийт тэнцэл огцом муудахаар байна.

Жилийн өсөлт, хувиар Сая төгрөг сая төгрөг

Эх үүсвэр: ҮСХ, Дэлхийн банк, СЯ.* ҮШХХ-ы ДНБ төсөөлөл ашигласан.

ХХС-н орлого 2010 онд 316 тэрбум төгрөг байсан бол 2012 оны төсвийн төсөлд тусгаснаар 892.1 тэрбум төгрөг болж өсөхөөр байна. Орлогыг дараах зүйлд зарцуулахаар төлөвлөж байна. Үүнд: эрүүл мэндийн даатгалын шимтгэл,

Page 24: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

24

боловсролын үйлчилгээний зардалд (88.6 тэрбум), орон сууц худалдан авахад (100 тэрбум), бэлэн мөнгө тараахад (692,6 тэрбум) зарцуулах юм. Орлогын өсөлтийн дийлэнхийг 2012 оны эхний хагаст бэлэн мөнгө хэлбэрээр тараахаар төлөвлөж байна. Нэг хүнд 128,000 төгрөг ногдохоор байна. 2012 онд Оюу Толгой болон Таван Толгойн төслүүдээс орох орлого ХХС-н орлогын ихэнхи хувийг бүрдүүлэхээр төсөөлжээ. ХХС-д 414.2 тэрбум төгрөг урьдчилгаа төлбөрөөр 367.9 тэрбум нөөц ашигласны төлбөрөөр, 110 тэрбум стратегийн ач холбогдол бүхий ордуудын хувьцааг борлуулснаас олох хөрөнгийн ашиг болон ногдол ашиг хэлбэрээр орохоор төлөвлөжээ. 2012 оны төсвийн төсөлд нийт зарлагын 12 хувийг 2012 оны 2 дугаар хагасаас эхлэн бага орлоготой өрхүүдэд чиглэсэн халамжийн тэтгэвэр олгохоор тусгасан. Нийгмийн хамгааллын, ялангуяа олон төрлийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэн ядуу өрхүүдэд чиглүүлэх асуудал нь хямралын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон шинэчлэлийн гол чиглэлүүдийн нэг хэмээн хөгжлийн түншүүд үзсэн билээ. Энэхүү шинэчлэлийн арга хэмжээ нь уул уурхайгаас хамааралтай орнуудад нийтлэг тохиолдох эдийн засгийн тэлэлт агшилтын үед бага орлогтой ядуу иргэдийг хамгаалах зорилготой байсан. Зорилтот бүлэгт чиглэсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголын нийт өрхийн 1/5 буюу 130,000 өрхийг хамрагдахаар байна. Нэг өрх 7,000 төгрөгийг том хүний тоогоор 10,000 төгрөгийг хүүхдийн тоогоор сар бүр авах юм (Хайрцаг 3).

Хайрцаг 2 Дараагийн алхам юу вэ? 2012 оны төсвийн төсөлд тусгагдсан нийгмийн

халамжийн чиглэлээр санал болгож буй өөрчлөлтүүд

ХХС-гаас санхүүжүүлж буй нийтийг хамарсан, нөхцөлт бус бэлэн мөнгөний шилжүүлгийн хөтөлбөр 2012 оны 7 сард дуусгавар болохоор байна. Иргэн бүрт 1,500,000 төгрөг тараах амлалтыг 2012 оны дундуур хэрэгжүүлж дуусахад Монгол улсын нийгмийн халамжийн тогтолцоонд ямар өөрчлөлт орох вэ? УИХ-д саяхан өргөн барьсан 2012 оны төсвийн төсөлд 31,2 тэрбум төгрөгийг 2012 оны 2 дугаар хагасаас эхлэн бага орлоготой өрх бүлд тэтгэмж хэлбэрээр олгохоор туссан байна. Энэхүү хөтөлбөрт Монголын нийт өрхийн 1/5 буюу 130,000 өрхийг хамруулахаар төлөвлөж байна. Нэг өрх 7,000 төгрөгийг том хүний тоогоор 10,000 төгрөгийг хүүхдийн тоогоор сар бүр авах юм. Хөтөлбөрт хамрагдсан өрх дундажаар сар бүр 40,000 төгрөг авах юм. Өрхийг орлогыг орлуулсан тооцсон аргачлалаар сонгон авна. Азийн Хөгжлийн Банк болон Дэлхийн Банкны тусламжтайгаар дээрх аргачлалын дагуу сонгох өрхүүдийн өгөгдөл мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын байдлаар 80,000 өрхийг хамарсан мэдээлэл бүрдүүлэлтийн эхний шат дуусгавар болсон. Одоогоор 200,000 өрхийг хамрах 2 дахь шатны мэдээлэл бүрдүүлэх ажиллагаа эхлээд явж байна. Сүүлийн буюу 3 дахь шатны мэдээлэл бүрдүүлэлтийг 2012 оны эхнээс эхлэн хэрэгжүүлэх ба үүнд нийт судалгаанд хамрагдсан өрхүүдийн 40 хувийнх нь мэдээллийг цуглуулах юм. Мэдээллийг цуглуулан нягталж Салбар хоорондын мэдээллийн санд төвлөрүүлэх ба энэ мэдээллийг Засгийн газрын бусад агентлаг байгууллагууд авч ашиглах боломжоор хангах зорилгоор нэгэн програмыг давхар боловсруулж байна. Салбар хоорондын мэдээллийн санд нэвтэрсэнээрээ Засгийн газрын агентлаг байгууллагууд нь зорилтот бүлгийн ядуурлын түвшиний зэрэглэлтэй уялдуулан халамжийн хөтөлбөрүүдээ зөв чиглүүлэх боломжоор хангагдах юм. Тус санд мэдээлэл төвлөрүүлэх ажил 2012 оны дундуур дуусахаар байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд 2012 оны 2 дугаар хагасаас эхлэн хэрэгжүүлэх нийгмийн халамжийн хөтөлбөрийн санхүүжилтэнд 47.2 тэрбум шаардлагатай гэж тооцсон. Одоо хэлэлцэгдэж буй 2012 оны төсвийн төсөлд ч энэ дүн мөн адил

Page 25: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

25

суусан байна. Энэ дүнг (УИХ үүнийг өөрчлөх эрхтэй) задалбал: • 31,2 тэрбум төгрөгийг дээр дурдсан ядуурлын тэтгэмжинд (нийт 130,000 өрхөд очих ба нэг

өрх дундажаар 40,000 төгрөгийг сард авна)

• 6,9 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн тэтгэвэрт (21,400 иргэн сард дундажаар 53,000

төгрөг авна)

• 5,3 тэрбум төгрөгийг 18-аас доош насны өнчин хүүхдэд (ойролцоогоор 16,400 иргэн сард

53,800 төгрөг авна)

• 3,7 тэрбум төгрөгийг орон гэргүй болон өмнө нь ял шийтгэл эдэлж байсан иргэдийг

нийгэмшүүлэхэд (ойролцоогоор 7,400 иргэдэд нэг удаагийн 500,000 төгрөг тус бүр)

• 93 сая төгрөгийг 117 алдарт одонтой иргэдэд (4 улирлын төлбөр болох 200,000 төгрөг)

Эх үүсвэр: Дэлхийн банкны мэргэжилтэн

Ханш ба Төлбөрийн тэнцэл

Наймдугаар сарын дундаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш бага хэмжээгээр суларсан үзүүлэлттэй байна. Энэ нь дэлхийн хэмжээнд эрсдлээс зайлсхийх явдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүс нутгийн бусад валютын ханшийн хандлагатай ижил байна. Ханшийн сулралт бага хэмжээнд буюу 4,8 хувь байсан нь (Зураг 33) Оюу Толгойн уурхайн төсөлтэй уялдан эдийн засагт орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал өндөр байгаатай холбоотой байна. Монголбанкны гадаад валютын нөөц 8 сард 2,460 сая ам.доллар буюу өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч байсан бол энэ хэмжээнээс буурч 2,407 сая ам.долларт хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд Төв банкнаас үнэт цаас гарган гаднаас орж ирж буй хөрөнгийн урсгалын нөлөөллийг стерилизацийн аргаар багасгаж ирсэн. Гэвч сүүлийн саруудад энэ нь буурсан үзүүлэлттэй байна (Зураг 35). Төлбөрийн тэнцлийн сарын мэдээгээр урсгал дансны алдагдал үргэлжлэн нэмэгдсэн дүнтэй гарсан нь худалдааны тэнцлийн алдагдал нэмэгдсээр байгаатай шууд холбоотой. 7-9 сарын нийлбэр (4 улирлын гулсмал нийлбэр) дүнгээр урсгал дансны алдагдал 2,1 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2010 оны 3 дугаар улиралтай харьцуулбал алдагдал бараг 3 дахин өсчээ. Бараа, үйлчилгээний импорт нэмэгдэж байгаа нь худалдааны алдагдлыг улам өсгөж байна. Жишээ нь оны эхний 9 сарын байдлаар уул уурхайд гол төлөв ашиглагдах шатахууны импорт 791 сая ам.долларт хүрсэн нь 2010 оны нийт импортын хэмжээнээс (672 сая ам.доллар) их байна. Үүний зэрэгцээ, ачаа тээвэрлэлтийн төлбөр нэмэгдэж, үйлчилгээний алдагдал оны эхний 9 сарын байдлаар 845 сая ам.долларт хүрсэн нь 2010 оны үйлчилгээний нийт алдагдалаас ойролцоогоор 2,5 дахин их байна. Урсгал тэнцлийн алдагдлын дийлэнхийг гадаадын хөрөнгө оруулалтын цэвэр урсгалаас санхүүжүүлсэн хэвээр бөгөөд эхний хагас жилийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1,2 тэрбум ам.доллар, 3 дугаар улирлын байдлаар 0,8 тэрбум ам.доллар нэмэгдэн орж ирсэн дүнтэй байна. Энэхүү урсгал

Page 26: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

26

нь Оюу Толгойн төсөлтэй холбоотой бөгөөд уурхай ашиглалтанд ортол (2012 оны эцсээр орох төлөвлөгөөтэй байна) энэ хэмжээнд байхаар байна. Цэвэр шилжүүлгийн дүн мөн адил өндөр байна. 2011 оны эхний 3 улирлын байдлаар нийт орж ирсэн урсгал 189 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин их байна. Олон улсын санхүүгийн зах зээл дээрх тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа, хөгжиж буй болон шинэ тутам хөгжиж буй орнуудаас илүү найдвартай газар руу хөрөнгийн урсгал шилжиж байгаатай холбогдуулан энэ онд багцийн буюу портфолио хөрөнгө оруулалт маш бага орж иржээ (Зураг 38).

Page 27: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

27

Банкны салбар

Төгрөг, гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл шинэ дээд амжилт тогтоож, зээл түүхэнд байгаагүй хурдаар өсч байна

Эдийн засгийн өнөөгийн гойд өндөр өсөлтийг дагаж төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл 9-р сард 2.8 их наяд төгрөгт хүрч шинэ дээд амжилт тогтоож, өмнөх оноос 64 хувиар өслөө (Зураг 31Зураг 31). Төгрөгийн ханш цаашид нэмж чангарна гэсэн хүлээлтийг үл харгалзан гадаад валютын хадгаламж ч гэсэн шинэ өндөрлөгт хүрч, 896 тэрбум төгрөгтэй тэнцэх боллоо. Ам. долларын хадгаламжийн нэрлэсэн хүү олон улсын жишгээр маш өндөр байгаа бөгөөд хугацаатай хадгаламжийн хүү нь 14 хувиас дээгүүр байна. Зах зээл эрсдэл байгааг ухамсарласан хэвээр байгааг энэ илтгэж байна. Түүнээс гадна, инфляци нэмэгдэхийн хирээр бодит хүү 9-р сард буурлаа (Зураг 32Зураг 32). Банкуудын өөрийн хөрөнгийн нөөц 2008-2009 онынхтой харьцуулахад сайжирсан. Банкны системийн (дампууралд орсон Зоос, Анод банкийг оруулаагүй) өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт одоогоор 14.3 хувьтай (зарим банкуудын хувьд үүнээс өндөр ч байгаа) байна. Банкуудын зайлшгүй хангах энэхүү үзүүлэлтийн доод хязгаар 12 хувь бөгөөд 2009 онд дөнгөж 5.5 хувьтай (Зоос, Анод банкийг оруулаад) байсан. Иймд төв банк хэд хэдэн шалтгааны улмаас санхүүгийн салбарын тогтвортой байдалд тавих хяналтаа сулруулахгүй байх шаардлагатай байна. Нэгдүгээрт, банкны зээлийн өсөлт бодит эдийн засгийн үндсэн суурь өсөлтөөс өндөр байна. Банкны зээлийн өрийн үлдэгдэл 5 их наяд төгрөгөөс давж, бодит дүнгээрээ 52 хувийн өсөлттэй байна (Зураг 33Зураг 33). Зээлийн ихэнх хэсэг цөөн тооны зээлдэгчид дээр төвлөрсөн хэвээр байна. Том 50 зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 9-р сард өмнөх оны мөн үеэс 42 хувиар өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 26 хувийг бүрдүүлж байна. Зээл, харилцах хадгаламжийн харьцаа (засгийн газрын харилцах, хадгаламжийг оруулаагүй) он гарсаар тогтвортой өсч, 100 хувьд дөхөж очсон нь хөрвөх чадварын эрсдэл нэмэгдэж болзошгүй байдлыг илэрхийлж байна (Зураг 35Зураг 35). Зээл, харилцах хадгаламжийн харьцаа нь банкны зээлийн хэдэн хувийг татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж байгааг харуулдаг бөгөөд энэ үзүүлэлт нэмэгдэх тусам хадгаламж эзэмшигчдийн итгэл алдарч, цочрол бий болж, мөнгө гэнэт татаж эхлэхэд банкуудын хамгаалалт, нөөц багасдаг. Хөрвөх чадварын байж болох өндөр эрсдэл нь банкуудын тайлан тэнцэл дээрх актив, пассивын хугацаа их хэмжээгээр зөрөхөөс үүдэлтэй байдаг. Зээлийн өсөлт өнгөрсөн хямрал нүүрлэхээс өмнөх хэмжээнд байгаа энэ үед Монголбанкны зүгээр зохистой харьцааны үзүүлэлтүүдийг Монголын банкуудаар хангуулж, нэн ялангуяа одоо тулгараад байгаа болон цаашид үүсч болзошгүй

Page 28: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

28

чанаргүй зээлийн7 асуудлаас шалтгаалан үүсч болох алдагдлыг нөхөж гарахуйц хэмжээний өөрийн хөрөнгийн нөөцтэй болоход анхаарах нь чухал байна. Түүнээс гадна чанаргүй зээлийн багцын үлдэгдэл аажмаар багасч байгаа хэдий ч 357 тэрбум төгрөг байгаа нь өндөр үзүүлэлт юм. 2011 оны 1-сард 361 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй байсан бөгөөд үүнд дампуурсан хоёр банкны зээлүүд ч багтаж байсан (Зураг 36Зураг 36). Хугацаа хэтэрсэн зээлийг оруулаад нийт зээлийн өрийн үлдэгдэлд харьцуулсан харьцаа 9-р сард 8.4 хувьтай байсан. 2009 оны 11-р сард 24.6 хувьд хүрч байсантай харьцуулахад энэ нь сайжирсан үзүүлэлт ч гэсэн энэхүү бууралт нь зээлийн багцын огцом өсөлттэй түлхүү холбоотой юм. Дампуурсан банкны нэгт төрөөс 100 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, одоогоор 30 тэрбум орчим төгрөгийг эргэн төлүүлээд байна. Сангийн яамны тооцоогоор 2013 гэхэд нэмж 50-60 тэрбум төгрөг төлүүлэх боломжтой. Зураг 25 2010 оноос хойш төгрөгийн ханш огцом чангарахтай зэрэгцээд

Зураг 26 гадаад валютын нөөц түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд дөхөж тогтворжлоо

Төгрөгийн ам. доллартай харьцах ханш, төгрөгөөр Сая ам. доллар, үлдэгдэл Сая ам. доллар, сарын өөрчлөлт

Зураг 27 Төв банкны үнэт цаас гаргалт сүүлийн саруудад багаслаа

Зураг 28 Эрдэс баялгийн салбарын импорт өсч, урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлсээр байна

Сая төгрөг %

Сая ам. доллар

7 Банкны зээлийн ангиллын тухай журмын дагуу үндсэн зээлийн төлбөр нь 90 хоногоос дээш

хугацаа хэтэрсэн зээл чанаргүй зээл болж ангилагддаг.

МБ-ны албан ханш Хар захын ханш Арилжааны банкны ханш

МБ-ны гадаад валютын нөөц Сарын өөрчлөлт (баруун тэнхлэг)

ТБҮЦ-ийн үлдэгдэл (цэвэр) 7 хоногийн ҮЦ-ийн хүү (баруун тэнхлэг)

Урсгал дансны тэнцэл Барааны тэнцэл Үйлчилгээний тэнцэл Гадаад худалдааны нийт тэнцэл Барааны экспорт Барааны импорт Түлшний импорт Гуйвуулга

Page 29: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

29

Зураг 29 Санхүүгийн хөрөнгө оруулалтын урсгал орж ирэхээ больсон бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр урсгал эсрэгээрээ өндөр хэвээр байна

Зураг 30 .. дэлхийн эдийн засгийн орчин доройтож, дэлхий нийтээр найдвартай хөрөнгө оруулалтыг илүүд үзэх болсныг харуулж байна

Сая ам. доллар Шинэ тутам хөгжиж буй Ази: хувьцаа, бондын эх үүсвэр kly Net Flows, $ bn during 2010-11

Эх сурвалж: Сангийн яам, ҮСХ, Haver, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо.

* Тайлбар: Хар захын ханш бол зарах, авах ханшийн дундаж. Албан ханшаас өндөр байгаа нь ханшны харьцангуй сулралт байгааг харуулна. Зарах, авах ханшаас олох ашгийг дундаж ханшийн хувиар илэрхийлэв. Сүүлийн ажиглалт: 2010 оны 5-р сарын 3.

Зураг 31 Төгрөгийн болон гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл 9-р сард шинэ дээд амжилтыг тогтоов

Зураг 32 Инфляци өсч, бодит хүү эдийн засгийн хэмжээнд бүхэлд нь буурлаа

Тэрбум төгрөг, сарын өөрчлөлт Тэрбум төгрөг, үлдэгдэл Хувь (жилийн өөрчлөлт)

Зураг 33 Зээлийн өсөлт үргэлжилсээр байгаа бөгөөд

Зураг 34 ... цөөн тооны зээлдэгчдэд чиглэгдэж байна

Тэрбум төгрөг Жилийн өөрчлөлт, хувиар Тэрбум төгрөг Хамгийн том 50 зээлдэгчийн зээлийн нийт зээлд эзлэх хувь

2010 2011 он өнөөдрийн байдлаар

2010 2011 н өнөөдрийн байдлаар

Бондын эх үүсвэр Хувьцааны эх үүсвэр

Урсгал дансны Гадаадын ХО Санхүүгийн ХО Бусад цэвэр тэнцэл цэвэр урсгал цэвэр урсгал орох урсгал

Гадаад валютын хадгаламжийн үлдэгдэл, баруун тэнхлэг Төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл, баруун тэнхлэг Гадаад валютын хадгаламжийн өөрчлөлт Төгрөгийн хадгаламжийн өөрчлөлт

ХҮИ-ээр илэрхийлэгдсэн инфляци Төгрөгийн хугацаатай хадгаламжийн бодит хүү, дээд Төгрөгийн хугацаатай хадгаламжийн бодит хүү, дундаж Төгрөгийн зээлийн бодит хүү Төгрөгийн хугацаатай хадгаламжийн бодит хүү, дээд

Зээлийн өрийн үлдэгдэл Жилийн өсөлт, баруун тэнхлэг

Тэрбум төгрөг Нийт зээлд эзлэх хувь, баруун тэнхлэг Шугаман өөрчлөлт, тэрбум төгрөг

Page 30: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

30

Зураг 35 Зээл, харилцах хадгаламжийн харьцаа 100 хувьд хүрэхэд ойрхон байна

Зураг 36 .. гэтэл чанаргүй зээлийн багцын хэмжээ ч өндөр хэвээр байна

Тэрбум төгрөг

Тэрбум төгрөг

Эх сурвалж: Монголбанк, Сангийн яам, ҮСХ, Дэлхийн Банкны мэргэжилтнүүдийн тооцоо.

* Харилцах хадгаламжинд засгийн газрын харилцах хадгаламжийг оруулаагүй.

Эдийн засгийн цаашдын төлөв Сүүлийн улирлуудад ажиглагдсан эдийн засгийн сэргэлт тооцоолж байснаас өндөр байсан бөгөөд эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг ажиглагдаж байна. Уул уурхайн салбарын тэлэлтийг дагаад эдийн засаг дээд боломжиндоо тулан ажиллаж байна. Дунд хугацааны төлөв гэгээтэй байгаа боловч ойрын хугацааг авч үзвэл Монгол Улс өнгөрсөн арван жилийн тэлэлт, агшилтын мөчлөгийг дахин давтах эрсдэл тулгараад байна. Нэгдсэн төсвийн зарлага бизнесийн мөчлөгийг яг таг дагасан хэвээр байгаа бөгөөд үүнийг эрдэсийн болоод эрдэсийн бус орлогын өсөлт тэтгэж өгч байна. Мөн түүнчлэн засгийн газар гэнэтийн их орлогоор хуримтлал үүсгэхээс илүү зарлага санхүүжилт хийхээр сонгожэээ. Төсвийн зарлагыг 2011, 2012 онуудад огцом нэмснээр хэт халалтын дарамт даамжирч, аль хэдийнээ хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байгаа инфляцийг хөөрөгдөх болно. 2012 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг 2011 оны батлагдсан төсвөөс 57 хувиар, шилжүүлгийг 40 хувиар тус тус өсгөхөөр тусгажээ. Иймд инфляци өснө гэсэн хүлээлт газар авбал цалин, үнийн спираль

Зээлийн өрийн үлдэгдэл Хадгаламжийн үлдэгдэл* Зээл, хадгаламжийн харьцаа*, баруун тэнхлэг

Хугацаа хэтэрсэн зээл Оршин суугч бусын чанаргүй зээл Оршин суугчийн чанаргүй зээл

Page 31: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

31

үүсэх томоохон эрсдэл нүүрлээд байна. Эдийн засгийн өсөлтийг тэтгэдэг гэдэг утгаар (Монголд ийм үзэл давамгайлдаг) инфляцийн түвшин өндөр байхад онцгойлон санаа зовох шаардлагагүй байж болох боловч ядуу эмзэг бүлгийнхэн түүний хамгийн хүндийг үүрдэг. Инфляци өсч байгаа үед хүүгийн түвшинг өсгөж, мөнгөний бодлогыг чангаруулахгүй бол бодит хүү тэг эсвэл сөрөг утгатай болно. Өмнөх агшилтын үеэр яг ийм зүйл тохиолдсон. Дотоодын инфляци өндөр байх нь нөгөө талаас бодит ханшийг чангаруулж, экспортын салбаруудад сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, хөдөөгийн хүн амын амин зуулга нь болсон хөдөө аж ахуйн салбарын экспорт, аль хэдийнэ хумигдаад байгаа боловсруулах салбарыг доройтуулна. Монголбанкнаас бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хурдан өсгөж ирсэн ч гэсэн засгийн газраас энэ он дуустал болон ирэх онд зах зээлд оруулахаар төлөвлөсөн төсвийн гойд их хэмжээний мөнгө энэ хэлбэрээрээ хэрэгжсэн тохиолдолд төв банкнаас инфляцийг хазаарлах чиглэлээр авч буй арга хэмжээ үр дүнгүй болно. Үүнээс гадна дотоодын бусад хүчин зүйлүүд байна. Тухайлбал, зохицуулалт бүрэн хийгдэж чадахгүй байгаа банкны салбарт их хэмжээний хадгаламж орж ирснийг бүрэн дүүрэн ашиглах үүднээс зээлийг галзуу эрчтэй өсгөж байна. Иймд Монголбанкнаас зохистой харьцааны наад захын үзүүлэлтүүдийг арилжааны банкуудаар бүрэн хангуулах нь чухал болоод байна. Түүнээс гадна, банкны салбарт үүсч байгаа эрсдэлийг хязгаарлаж, системийг цаашид учирч болох цочролд илүү тэсвэртэй болгох үүднээс Монголбанкнаас макро зохистой бодлого хэрэгжүүлэх хувилбаруудыг судалж байна8. Гадаад зах зээлийн тухайд Оюутолгой ашиглалтанд орж, эрдэс баялгийн үйлдвэрлэл, орлогод бүтцийн өөрчлөлт бий болтол Монгол Улс эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн савалгаанд өртөмтгий хэвээр байна. Үнэхээр, Зүүн Азийн бараа түүхий үйлдвэрлэгчид дундаа Монгол Улсын нийт экспортод бараа түүхий эдийн хамгийн өндөр эскпорттой орон юм. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал ноёрхож, дахин хямрал нүүрлэж, БНХАУ эдийн засгаа төсвийн бодлогоор дэмжих арга хэмжээ авсан тохиолдолд 2008-2009 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралын үед авсан шигээ дэд бүтцэд чиглэсэн төсвийн тэлэлт хийхгүй байх магадлал өндөр байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн орчин доройтсон нөхцөлд БНХАУ-аас хүлээж болох дэмжлэг тодорхойгүй байна. Гадаад цочролын үр дагавар хир ноцтой байх нь түүний эсрэг арга хэмжээ авах институцийн зохицуулалт байгаа эсэхээс зарим талаар хамаарна. Тухайлбал, 2005-2008 оны бараа түүхий эдийн үнийн огцом өсөлтийн үед Монгол Улс гэнэтийн их орлогоосоо Зүүн Тимор зэрэг улсууд шиг хангалттай хуримтлал үүсгэж чадаагүй. Зүүн Тиморын хувьд газрын тосноос орж ирсэн гэнэтийн их орлогыг тусгай санд хуримтлуулж, гадаадад байршуулдаг. Мөн түүнчлэн Индонези, Малайз гэх мэт Зүүн Азийн бараа түүхий эд үйлдвэрлэгч орнуудаас ялгаатай нь төгрөгийн ханш бодит байдал дээр ам. доллартай уаятай байсан. 2008 оны сүүлээр зэсийн

8 Уламжлалт хяналт шалгалтын тогтолцоо нь арилжааны банк тус бүрийн эрсдэлийг бууруулахад чиглэдэг бол макро

зохистой бодлого нь системийн хэмжээний санхүүгийн эрсдэлийг хязгаарлах зорилготой байдаг. Өнгөрсөн арван жилд олон тооны улсууд (нэн ялангуяа Зүүн Азийн бүсийн) зээлийн үйл ажиллагаа, хөрвөх чадвар, өөрийн хөрөнгөний хамааралтай макро зохистой арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, огцом өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг хазаарлаж, системийн тогтворгүй байдлыг бууруулж чадсан.

Page 32: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

32

үнэ огцом унахад экспорт, төсвийн орлого багасч, эдийн засагт хүнд цохилт болсон. 8.9 хувийн өсөлттэй байсан ДНБ 2009 онд 1.3 хувийн уналтанд орсон. Тэр цагаас хойш Монгол Улс уян хатан ханшийг мөрдүүлж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын дүрмийг баримтлах шийдвэр гаргасан ч төсвийн уг дүрэм зөвхөн 2013 оноос хэрэгжиж эхэлнэ. Тэнцвэржүүлсэн алдагдлын дүрмийн дагуу эрдэс баялгийн гэнэтийн орлогыг тогтворжуулалтын санд төвлөрүүлдэг бөгөөд энэ зарчмыг Чили зэрэг улсууд баримталж ирсэн. Гэтэл 2011 оны нэгдсэн төсөв Монгол Улсын түүхэнд байсан хамгийн их төсөв болж байгаа бөгөөд 2012 оны төсвийн төсөлд энэхүү зарлагын тэлэлтийг үргэлжлүүлэхээр тусгажээ. Тогтворжуулалын санд төвлөрүүлсэн хөрөнгө энэ оны эцэст дөнгөж 218 тэрбум төгрөгт (ДНБ-ийн 2 орчим хувь) хүрэх тооцоо бий. Эрдэс баялгийн орлогод сөргөөр нөлөөлдөг худалдааны нөхцлийн томоохон цочрол учирсан тохиолдолд эдийн засгийг дэмжих боломж хязгаарлагдмал байна гэсэн үг юм. Цаашилбал, дэлхийн эдийн засгийн байдал улам доройтсон нөхцөлд БНХАУ бүс нутагтаа “өсөлтийн багана” болох чадвар энэ удаад хязгаарлагдмал байхаар байна. Их хэмжээний дэд бүтэц, хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүхий эдийн засгийг дэмжих төсөв, мөнгөний бодлогын оронд дараагийн удаа Хятадын засгийн газар нийгмийн халамж, магадгүй орон сууцны нөхцлийг сайжируулахад чиглэсэн арга хэмжээ авах төлөвтэй байна. БНХАУ хөрөнгө оруулалтын тэлэлтийг дахин хийж, бараа түүхий эдийн үнэ, эрэлтийг өндөр байлгахгүй тохиолдолд бараа түүхий эдийн үйлдвэрлэгчид хэцүүхэн цаг үетэй тулгарна. Гэхдээ орон сууцны үйлдвэрлэлд хэрэгтэй байдаг зэс зэрэг бараа түүхий эд үйлдвэрлэгчид харин үүнд өртөхгүй байх боломжтой. Ямартаа ч ийм дэмжих бодлого (түүний дотор орон сууцанд чиглэсэн) хэрэгжиж эхэлтэл тодорхой хугацаа хэрэгтэй бөгөөд тэр болтол Монгол Улсын төсөв, экспортын орлого ойрын хугацаанд бараа түүхий эдийн үнийн огцом савалгаанд өртөгдөх магадлал өндөр хэвээр байна. Мөн Оюутолгойн ашиглалт бүрэн эхэлж, зэсийн экспортод бүтцийн өсөлт явагдах хэрэгтэй. Дэлхийн худалдааны тоо мэдээнээс харахад дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал, хөгжингүй улсуудын эдийн засгийн хэврэг байдал нэмэгдэж байгаагаас худалдааны эргэлтийн эрчим суларч байна. Тухайлбал, Латин Америкийн экспортын өсөлт 2011 он гарсаар олигтой яваагүй бөгөөд 5-р сард 6 хувийн өсөлттэй байснаа томоохон зах зээлийнх нь нэг болох БНХАУ-ын эрэлт буурсны улмаас 7-р сард уналттай болсон. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-ын импортын эрэлт багассан нь экспортын захиалга цөөрсөнтэй шууд холбоотой байна. Ер нь Зүүн Ази, Номхон далайн бүс бүхэлдээ ийм хандлагатай болсон. Еврогийн бүсэд улсын болоод банкны салбарын өрийн асуудал сунжирч, дэлхийн эдийн засгийн байдал туйлын тодорхой бус байна. Олон улсын хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ огцом унаж, илүү эрсдэлтэй гэж тооцогдсон засгийн газрын өрийн бичигт төлөх нэмэгдэл хүү өсч, өрийн болоод хөрөнгийн биржүүдийн үйл ажиллагаа хумигдаж байгаа нь дэлхийд тарсан санхүүгийн халдварын нэг илрэл юм. Дэлхийн худалдаа ч гэсэн эрчмээ алдаж, Европын улсуудын эдийн засгийн өсөлт тааруухан байна. Дэлхийн эдийн засаг хэд хэдэн чиглэлээр эрсдэлтэй харагдаж байна. Дэлхийн эдийн засгийн эрсдэл ийм байгаа нь Монгол Улсыг 2008 оныг санагдуулам нөхцөлд оруулж байна. Гэтэл төсвийн талаар гаргаж ирсэн саналууд

Page 33: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

33

нь Монгол Улсыг 2006-2008 онуудын тэлэлтийг дахин давтах нөхцлийг бүрдүүлж, 2008-2009 онд учирсан агшилттай төстэй байдал үүсэх магадлалтай боллоо. Иймд дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдэж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурч байгаа энэ үед Монгол Улсын эдийн засагт хэт халалтын шинж тэмдэг харагдаж байгаа учраас эдийн засгийн урьтач, ухаалаг, эрсдэлээс зайгаа барьсан бодлого хэрэгжүүлэх шаардлага хамгийн чухал болоод байна. Хүснэгт 5 Монгол улс: Үндсэн үзүүлэлтүүд

2008 2009 2010 2011f 2012f

ДНБ, Ажил эрхлэлт ба Үнэ

Бодит ДНБ (жилийн өөрчлөлт, хувиар) 8.9 -1.3 6.4 14.9 15.1

Үйлдвэрлэл (2006=100) 113 109.6 120.5 130.14 140.6

Жилийн өөрчлөлт, хувиар 2.7 -3.3 10 8 8

ХҮИ (жилийн өөрчлөлт,хувиар, оны эцэст) 23.2 1.9 14.3 17 17

Улсын салбар

Төсвийн зарлага (ДНБ-ий хувиар)* 37.6 35.2 36.6 52.1** 39.4**

Төсвийн орлого (ДНБ-ий хувиар)* 33.1 30.2 36.6 42.2** 35.3**

Төсвийн тэнцэл (ДНБ-ий хувиар)* -4.5 -5 0 -9.9** -4.1**

Эрдэс баялгийн бус төсвийн тэнцэл -14.1 -12.2 -9.9 -13.3 -28.7

Улсын өр (ДНБ-ий хувиар) (1)* 31 49.4 42.2 38.6 37.1

Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ба гадаад салбар

Худалдааны тэнцэл (сая ам.доллар) -613 -195 -278 -1049.0 -1107.0

Экспорт (сая ам.доллар) 2534.5 1875.9 2899 3825.0 4083.0

(жилийн өөрчлөлт, хувиар) 30 -26.0 54.5 31.9 6.7

Импорт (сая ам.доллар) 3147 2070 3177 4874.0 5190.0

(жилийн өөрчлөлт, хувиар) 57.1 -34.2 53.5 53.4 6.5

Урсгал дансны тэнцэл (сая ам.доллар) -722 -410 -931 -1301.0 -1438.0

(ДНБ-ий хувиар)* -12.9 -9 -5.8 -15.1 -13.6

Гадаадын шууд хөрөнгө оруулалт (сая ам.доллар)

835.5 495.8 1574 3400 1500

Гадаад өр (ДНБ-ий хувиар) (2)* 31 43.3 30.3 22.8 19.8

Гадаад валютын нийт нөөц (сая ам.доллар)

637 1145 2091 2407 (Sep)

Дараа жилийн импортын 7 хоногоор тооцсоноор

3.7 4.3 5.1 5.6

САнхүүгийн зах зээл

Дотоодын зээл (жилийн өөрчлөлт, хувиар)

52.5 -7.6 42.2 42.9 …

Бодлогын хүүгийн түвшин (хугацааны эцэст)

9.75 10.0 11.0 11.5 (Sep)

Ханш (төгрөг/ам.доллар, дундаж) 1169 1441 1348 1294**** …

Бодит үйлчилж буй ханш (жилийн өөрчлөлт, хувиар, хугацааны эцэст)

13.7 -15.5 26.9 -0.4*** …

Хөрөнгийн зах зээлийн Топ 20 индекс (2000=100, хугацааны эцэст) (5)

1182 1229 2931 3984 (Jun)

Page 34: Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Public ......Mонгол Улсын Эдийн засгийн улирлын тойм Дэлхийн Банк

Moнгол Улсын улирлын тойм 2011

34

Санамж:

Нэрлэсэн ДНБ (тэрбум төгрөг)* 6556 6591 8414 11096 14657

Нэрлэсэн ДНБ (сая ам.доллар)* 5607 4574 6243 8575 …

Нэг хүнд ногдох ДНБ (ам.доллар) * 2109 1688 2270 3071 …

1) Улсын нийт өр. (2) улсын болон улсын баталгаа бүхий өр. * 2010 оноос өмнөх тооцоо нь ҮСХ-ны засварласан ДНБ дээр, хойших онуудынх нь ДБ-ны ДНБ-ийтөсөөлөл дээр үнэдслэн хийгдсэн. ** 2011 оны төсөв, 2012 оны төсвийн төсөөлөл. ***Оны эхнээс 6 сар хүртэл **** 10 сарын 21-ны байдлаарх ханш. Эх үүсвэр: Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, ОУВС ба Дэлхийн банкны мэргэжилтэнүүдийн тооцоолол