malaysia

13
Гарчиг 1. Малайз улсын тухай товчхон 1.1 Куала-Лумпур 2. Малайзын эдийн засаг 2.1 Экспорт 2.2 Импорт 3. МОНГОЛ, МАЛАЙЗЫН ХАРИЛЦАА 3.1 Улс төрийн харилцаа 3.2 Худалдаа, эдийн засгийн харилцаа 4. Дүгнэлт 5. Ашигласан материал, номын жагсаалт www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 23-Oct-2014

613 views

Category:

Documents


4 download

Tags:

TRANSCRIPT

Гарчиг

1. Малайз улсын тухай товчхон

1.1 Куала-Лумпур

2. Малайзын эдийн засаг

2.1 Экспорт

2.2 Импорт

3. МОНГОЛ, МАЛАЙЗЫН ХАРИЛЦАА

3.1 Улс төрийн харилцаа

3.2 Худалдаа, эдийн засгийн харилцаа

4. Дүгнэлт

5. Ашигласан материал, номын жагсаалт

www.zaluu.comwww.zaluu.com

Малайз улсын тухай товчхон

Малайз бол экваторын бүсээс хойх нь орших халуун, дулаан уур

амьсгалтай, байгалийн нөөцөөр баялаг, олон соѐл иргэншил нэгдэн нийлсэн улс

юм. Малайз нь зүүн өмнөд Азид орших, 13 муж, 3 холбооны газар нутгаас бүрдэнэ.

Нийт газар нутгийн хэмжээ нь 329,847 кв.км. Нийслэл хот нь Куала Лумпур,

холбооны засгийн газар Путражаяа хотод байрлана. Олон үндэстэн ястан оршин

суудаг тул Ази тивийн бүхий л соѐлыг өөртөө шингээсэн орчин үеийн техник,

технологийн өндөр хөгжил бүхий улс юм.

Малайз нь 26 сая хүн амтай, 22-30 градусын температуртай, хүн амын ихэнх

хэсгийг малай, хятад, энэтхэг үндэстэн бүрдүүлж хоорондоо англи хэлээр

харилцдаг. Уг улс нь хоѐр тусдаа хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь Малайзын хойг

дээр, нөгөө хэсэг болох зүүн Малайз нь Өмнөд Хятадын тэнгисийн зүүн талд

байрлана. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ.

Тус улс нь экваторт ойрхон бөгөөд тропикийн уур амьсгалтай.

Үндсэн хэл нь малай, англи хэл Монгол улстай цагийн нэг бүсэд оршдог тул

цагийн зөрөө гардаггүй учраас ажиллаж хөдөлмөрлөх, сурч, унтаж амрахад бие

организмд сөрөг нөлөөлөл гардаггүй.

Мөнгөн тэмдэгт нь Малайз ренгит(МҮR)

1 $(USD) = 3.5 MYR(Малайз ренгит)

1 MYR (Малайз ренгит)= 450¥(монгол төгрөг)

Куала-Лумпур

Куала-Лумпур хот нь 1857 онд үүсэн байгуулагдсан. 1880-1978 онд Малайзын

Селангор муж улсын нийслэл 1946-1957 онд английн колонийн засаг захиргааны

(1946-1948 онд Малайзын холбоо, 1948-1957 онд Малайн Холбооны Улс гэдэг

байсан) төв, 1957-1963 онд Малайн тусгаар тогтсонсон Холбооны улсын

нийслэл,1983 оноос Малайзын нийслэл тус тус байсан. 1972 оны 02 сарын 01-нээс

бие даасан хотын статус, 1974 оноос Холбооны нутаг дэвсгэрийн хэмжээний

статустай болсон.Куала-Лумпур хот 1,8 сая хүн амтай, 243,65 км² талбай эзэлдэг

ба энд Малайзын Парламент байрлана. Куала-Лумпур бол тус орны санхүү-

худалдааны томоохон төв бөгөөд цэцэрлэг, парк олонтой Азийн ногоон нийслэл

гэж нэрлэж болно.Тэнгэр баганадсан орчин үеийн супер барилгууд эртний түүхт

сүмүүдтэй зэрэгцэн оршино.

www.zaluu.comwww.zaluu.com

Малайзын эдийн засаг

Малайз бол зүүн өмнөд Азид эдийн засгийн хөгжилөөрөө 3-р байранд ордог. Мөн

дэлхийд 29-р байранд жагсдаг том эдийн засагтай орон юм. 2008 оны байдлаар

дотоодын нийт бүтээгдэхүүн нь 222 тэрбум америк долларт хүргэж чадсан эдийн

засгийн хувьд асар багтаамжтай азийн томоохон орнуудын нэг билээ.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь эдийн засагт нь гол нөлөө үзүүлдэг. Үүгээрээ ч азийн

4-н бар улсын нэг билээ. Дэлхйин хамгийн том Исламын банкын сахүүгийн төв

байрладаг.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь:

2008 - 395,5 тэрбум доллар

2009 - 388,8 тэрбум доллар

2010 - 416,7 тэрбум доллар байсан бөгөөд

Жил ДНБ-ний өсөлт хувиар Байр(дэлхийд)

2003 4.20% 59

2004 5.20% 53

2005 7.10% 34

2006 5.20% 90

2007 5.90% 74

2008 6.30% 72

2009 4.60% 94

2010 -1.70% 145

2011 7.20% 23

www.zaluu.comwww.zaluu.com

Малайз улсын ДНБ нь байнга өсөж байдгийг энэхүү хүснэгт болон

графикаас харж болно. Харин 2010 оны үзүүлэлт нь эдийн засгйин хямралаас

үүдсэн сөрөг нөлөөлөл юм.

Харин одоо нэг хүнд ноогдох ДНБ-ийг авч үзье.

Он 2000 2001 2002 2003 200

4 200

5 2006 2007 2008 2009

Нэг хүнд ноогдох ДНБ 10700

10300 9000 9300

9000

9700

12000

12900

14500

14200

Америк доллар

-3.00%

-2.00%

-1.00%

0.00%

1.00%

2.00%

3.00%

4.00%

5.00%

6.00%

7.00%

8.00%

ДНБ-ний өсөлт хувиар

0

2000

4000

6000

8000

10000

12000

14000

16000

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009

Нэг хүнд ноогдох ДНБ

www.zaluu.comwww.zaluu.com

Улс орны эдийн засгийн гол үзүүлэлт болох нэг хүнд ноогдох ДНБ-ний

хэмжээ нь Малайз улсад ерөнхиййдөө өссөн хандагатай байгаа бөгөөд үүгээрээ

дэлхийн хэмжээнд 75-р байранд бичигддэг.

Гол салбарууд дахь ДНБ- д эзлэх хэмжээ.

Хөдөө аж ахуй 9.10%

Үйлдвэрлэл 41.60% Үйлчилгээний салбар 49.30%

Үйдвэрлэл болон үйлчилгээний салбар нь өндөр хөгжсөн бөгөөд ДНБ-д

эздэх хувийн жин их.

Хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн нь: резин, самрын тос, какао, цагаан

будаа, перец зэрэг болно.

Аж үйдвэрийн салбрын гол бүтээрдэхүүн нь: резин болон самрын тосны

үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, эмнэлгийн багаж хэрэгсэл, электрон бараа

зэрэг. Аж үйлдвэрийн өсөлт нь дунджаар 7,5% байдаг.

Экспорт

Нйит экспортийн хэмжээ нь 2010 оны байдлаар 210,3 тэрбум доллар. Гол

экспортолдог бараа бүтээгдэхүүн: цахилгаан хэрэгсэл, байгалийн хий, мод модон

материал, резин химийн бодис.

Хөдөө аж ахуй

Үйлдвэрлэл

үйлчилгээний салбар

www.zaluu.comwww.zaluu.com

Он 2006 2007 2008 2009 2010

Экспортийн өсөлт (хувь) 12.9 9.4 13.2 21.1 26.4

Экспортийн бүтээгдэхүүнээ борлуулдаг гол орнууд нь:

Сингапур 13,4%

Хятад 12,6%

Япон 10,4%

АНУ 9,5%

Тайланд 5,3%

Импорт

Нийт импортийн хэмжээ нь 2010 оны байдлаар 174,3 тэрбум доллар гол

импортлодог бүтээгдэхүүн нь машин, төмөр болон ган эдлэл, хуванцар.

0

5

10

15

20

25

30

2006 2007 2008 2009 2010

Экспортийн өсөлт(хувь)

www.zaluu.comwww.zaluu.com

Он 2006 2007 2008 2009 2010

Импортийн өсөлт(хувь) 13.9 12.1 7.1 21 33.9

Импортийн хамтрагч орнууд:

Хятад 12,6%

Япон 12,6%

Сингапур 11,4%

АНУ 10,7%

Тайланд 6,2%

МОНГОЛ, МАЛАЙЗЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Малайзын Холбооны Улсын хооронд 1971 оны 9 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Малайз улс Британийн колоничлолоос ангижирч тусгаар тогтнолоо зарлахад манай улс баяр хүргэсэн утас илгээж найрсаг харилцаа тогтоон хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байсан.

0

10

20

30

40

2006 2007 2008 2009 2010

Импортийн өсөлт(хувь)

www.zaluu.comwww.zaluu.com

Улс төрийн харилцаа

Манай хоѐр орны харилцаа 1990-ээд оныг хүртэл төдийлэн идэвхтэй байгаагүй. Манай тал 1973, 1984 онд ГЯЯ-ны орлогч сайд, 1986 онд Монголын парламентын гишүүдийн энх тайвны асуудлаар холбоо барих бүлгийн төлөөлөгчдийг тус тус илгээж байсан.

Монгол оронд өөрчлөлт, шинэчлэл өрнөсөн 1990-ээд оноос Малайзын тал харилцаа хөгжүүлэхийг сонирхож, санаачлага гаргаж байв. Тухайлбал, Малайзын Ерөнхий сайдын орлогч Г.Баба 1992 онд Монгол Улсад айлч лах санал тавьсныг манай тал хүлээн авч урилга илгээсэн боловч түүний БНХАУ-д хийх айлчлал хэрэгжээгүй тул хойшлогдсон.

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Ж.Чойнхор 1994 оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгчөөр Малайзын Холбооны Улсад айлчлахдаа Монгол, Малайзын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа манай чиг бодлогыг нотолсон Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг гардуулжээ. Мөн тэр айлчлалын үеэр манай талаас Хөрөнгө оруулалтын болон давхар татвараас ч өлөөлөх тухай хэлэлцээр байгуулах санал тавьж, төслүүдийг гардуулсны зэрэгцээ хоѐр орны иргэд нэг сарын хугацаанд харилцан визгүй зорчих тухай тохиролцоонд хүрч ноот солилцсон.

Ерөнхий сайд П.Жасрай 1995 оны 3 дугаар сард Копенгаген хотноо болсон нийгмийн хөгжлийн асуудлаархи дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамадтай уулзаж ярилцахад Малайзид хийх манай Ерөнхий сайдын айлчлалд ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, агаарын тээврийн харилцаа тогтоох нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай 1995 оны 7 дугаар сарын 26-29-нд Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдын урилгаар Малайз Улсад албан ѐсоор айлчилсан. Энэ үеэр Монгол Малайзын харилцааг хоѐр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх, тухайлбал улс төрийн яриа хэлцээг янз бүрийн түвшинд явуулж байх, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хоѐр орны бизнесийн хүрээнийхний харилцаа холбоог дэмжиж, худалдаа хөгжүүлэх, хөрөнгө оруулах, Монгол Улсыг АСЕАН-ы бүс нутгийн чуулга уулзалтад оролцуулах, АПЕК-т элсэхэд Малайзын талын дэмжлэг авах зэрэг санал тавьсан. Мөн айлчлалын үеэр давхар татвараас харилцан чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээрүүд байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын урилгаар Малайзын Ерөнхий сайд Махатир Бин Мохамад 1997 оны 9 дүгээр сарын 8-11-нд албан ѐсоор айлчлав. Түүнийг дагалдан кабинетын 7 сайд, парламентын 9 гишүүн, 60 гаруй бизнесмэн ирсэн. Энэ нь хоѐр орны харилцааны түүхэнд Малайзын Ерөнхий сайдын анхны айлчлал байсан юм. Энэхүү айлчлал нь Монголыг АСЕАН-ы гишүүн орнуудтай ойртож ажиллах, тэдний дунд Монгол орны дүр төрхийг эерэгээр төлөвшүүлэх, АНД-н бүс

www.zaluu.comwww.zaluu.com

нутгийн интеграцид ойртох нөхцөлийг бүрдүүлэх, Г-15- ын бүлэгт таниулахад чухал алхам болсон.

Айлчлалын үеэр хоѐр тал Агаарын харилцааны тухай, Эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соѐлын салбарт хамтран ажиллах тухай Хэлэлцээр, Монгол улсын хүнс судлал, үйлдвэрлэлийн "ХҮНСТЕХ " корпораци, Малайз улсын далдуу модны тос судлалын хүрээлэнгийн хооронд далдуу модны тосыг Монголд хэрэглэх ШУТ-ийн хамтын ажиллагааны харилцан ойлгох санамж бичгийг тус тус байгуулсан.

Монгол, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор хоѐр орны Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар харилцан илгээлт солилцож, Малайзын тухай материал хэвлэлд гаргаж Сөүл дэх хоѐр орны ЭСЯ-дын хооронд нөхөрсөг уулзалт зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр 2002 оны 1 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон Дэлхийн эдийн засгийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох үеэрээ Малайзын Ерөнхий сайд Махатир Мохамадтай уулзаж хоѐр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 оны хоѐрдугаар сард Малайзийн нийслэл Куала-Лумпур хотноо болсон Эвсэлд Үл нэгдэх Хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Ерөнхий сайд Махатир Мохамадтай хоѐр дахь удаа уулзсан.

Манай УИХ-д Монгол-Малайзын парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Л.Гүндалай ажиллаж байна.

Монгол, Малайзын олон нийтийн байгууллагуудын хооронд харилцаа үүсэж байна. Малайзын залуучууд, спортын асуудал эрхэлсэн сайд тэргүүтэй төлөөлөгчид 1995 оны 10 дугаар сарын 4-7-нд манай оронд айлчилсан. Мөн Монголын Залуучуудын холбооны төлөөлөгчид 1996 оны 6 дугаар сард Малайз улсад айлчилсан.

Монгол, Малайзын нийгэмлэг байгуулагдан ажиллаж байна. Монсоник группын захирал Т.Баярхүү 1999 оны 3 дугаар сараас Малайзын Өргөмжит консулаар ажиллаж байна.

Монгол Улсаас Малайз Улсад суух элчин сайдаа Тайландаас, Малайз БНСУ-аас тус тус хавсарган томилж ажиллуулж байна. Монгол Улсаас Малайз Улсад суугаа элчин сайд Л.Даваагив 2002 оны 5 дугаар сард Малайзын хаанд, Малайз Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дато М.Сантананабан 2003 оны 11 дүгээр сарын 19-нд д тус тус ИЖБ-ээ барьсан болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Худалдаа, эдийн засгийн харилцаа

1996-2002 оны худалдааны эргэлт /мян.ам.доллар/

1996 1997 1998 1999 2000 2001 2002

Экспорт 0.0 0.0 0.0 0.0 0.0 60.0 0.0

Импорт 1351.7 1459 1839.5 - 379.3 2274.6 2759.5

Манайх Малайзаас хөнгөн, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн болон хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хуванцар, хуванцар эдлэл, каучук, түүгээр хийсэн эдлэл, төрөл бүрийн аж үйлдвэрийн бараа, машин техник, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэргийг худалдан авч байна. Малайзын бизнесийн хүрээнийхэн эрдэс түүхий эд худалдаж авах, өргөн хэрэглээний бараа нийлүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулж ажиллах сонирхолтой байдаг.

Малайзын хөрөнгө оруулалтын хэмжээ одоогийн байдлаар геологи, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, худалдаа, нийтийн хоол, банк санхүүгийн салбарт нийт 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт орсон бөгөөд одоогоор Малайзын хөрөнгө оруулалттай ММ Констракшн, Би Эйч Эм, ММ Сривани, ММСЭГ, Кристалдаймонд зэрэг 9 аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна.

Малайзын "Сривани" групп 1994 оноос эхлэн манайд зам, гүүр, орон сууц барих, Сүхбаатар, Замын-үүдэд худалдааны чөлөөт бүс байгуулбал хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байсан бөгөөд манай "Монсоник" компанитай хамтарч "Эм-Эм Холдинг" пүүс байгуулсан. Тэд хувийн орон сууц барьж, супермаркет байгуулан, барилгын материалын жижиг үйлдвэрлэл буй болгожээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор манай бизнесийн төлөөлөгчид 1996 оны 3 дугаар сард Малайз улсад айлчилсан. Тэд Малайзын Суурь үйлдвэрийн яам, олон улсын худалдаа, үйлдвэрийн яам, Өмнөдийн худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн мэдээллийн төв, далдуу модны тосны үйлдвэрлэлийн бүртгэл, хяналтын газар зэрэг байгууллагын хүмүүстэй уулзаж, геологи, уул уурхайн судалгаа шинжилгээ, газрын тос далдуу модны тосны экспорт, борлуулалт, бизнес эдийн засгийн мэдээллийг харилцан солилцох асуудлаар хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

1996 оны 6 дугаар сарын 17-24-нд Малайзын жижиг дунд үйлдвэрийн дэд сайд тэргүүтэй эрдэс, далдуу модны тосны эдийн засаг, техникийн судалгааны төлөөлөгчид Улаанбаатарт ирж уул уурхай, ХАА, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний талаар судалгаа хийж манай холбогдох байгууллага, пүүс компаниудтай уулзжээ. Уулзалтын явцад далдуу модны тосны хэрэглээний судалгааг хамтран хийж, мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, геологийн судалгаа хийх, цагаан тугалга, алт, төмөр, хүхэр, цайрын тогтоогдсон орд газрыг эзэмших, хүнсний савлалт, баглаа боодол хийх, хүнсний ногоо хамтран тариалах, зам, гүүр,

www.zaluu.comwww.zaluu.com

зочид буудал болон бусад барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх, аялал жуулчлалыг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярьжээ.

Малайз улс Эгийн голд усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байсан.Улаанбаатар хотноо 1998 онд болсон ХАА, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт, Хүнс -98, "Ногоон хувьсгал" зэрэг үзэсгэлэнд Малайзын холбогдох пүүс компаниудыг урьж оролцуулсан.

Манай мэргэжилтнүүд 1992 оноос эхлэн Малайз улсад төрийн байгууллагын боловсон хүчин, хүний нөөц, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бүтээмжийг дээшлүүлэх, архив, англи хэл зэрэг сургалтад хамрагдаж эхэлсэн бөгөөд 1996 оноос Малайзын Засгийн газар хөгжиж буй орнуудад үзүүлдэг Техникийн туслалцааны хөтөлбөртөө Монголыг хамруулан манай хүмүүсийг жил бүр зохиодог богино хугацааны сургалтанд хамруулж ирсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Дүгнэлт

ЗӨА ийн орнуудад хэмжээ болон эдийн засгийн багтаамж, хөгжил зэргээрээ

дээгүүрт ордог орон учраас азийн бар орнуудын нэг болж чадсан. Малайз улсын

ДНБ нд нь голлох байр эзэлдэг аж үйлдвэр өндөр хөгжсөн орон. Английн колоноос

гарсанаар тусгаар тогтнолоо олж түүнээс хойш тасралтгүй эдийн засаг нь өсөж

байгаа. Гол экспорт, импортлогч орнууд нь Хятад, Сингапур зэрэг азийн орнууд

байдаг. Электрон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд

экспортийн гол бараа болдог.

Монгол Улс, Малайзын Холбооны Улсын хооронд 1971 оны 9 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосоноос хойш олон удаагийн алчлал хийсэн. Монгол, Малайзын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор хоѐр орны Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар харилцан илгээлт солилцож, Малайзын тухай материал хэвлэлд гаргаж Сөүл дэх хоѐр орны ЭСЯ-дын хооронд нөхөрсөг уулзалт зохион байгуулав.

Малайз улстай сайн харилцаатай байх нь Монгол улсын хувьд ЗӨА д том

хамтрагчтай болох болно. Монголыг АСЕАН-ы гишүүн орнуудтай ойртож ажиллах,

тэдний дунд Монгол орны дүр төрхийг эерэгээр төлөвшүүлэх, АНД-н бүс нутгийн

интеграцид ойртох нөхцөлийг бүрдүүлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Ашигласан материал, номын жагсаалт

http://mn.wikipedia.org

http://www.indexmundi.com/malaysia/gdp_real_growth_rate.html

https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/my.html

www.google.mn

http://www.statistics.gov.my

Asian Development Bank & Malaysia - FACT SHEET

www.zaluu.comwww.zaluu.com