master 2

45
Аудитын агуулга, мөн чанар

Upload: byambadrj-myagmar

Post on 23-Jun-2015

174 views

Category:

Economy & Finance


3 download

DESCRIPTION

lekts 2

TRANSCRIPT

Page 1: Master 2

Аудитын агуулга, мөн чанар

Page 2: Master 2

Ер нь ОХУ-ын эрдэмтэд, судлаачдын дунд аудитын мөн чанарыг дараах 3 чиглэлээр ойлгож байна.

1. Аудит бол шалгах үйл ажилагаа

2. Аудит магадлан шалгах, зөвлөх үйл ажиллагаа

3. Аудит магадлан шалгах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны нийлбэр цогц

Page 3: Master 2

Аудит бол шалгах үйл ажилагаа

Энэ байр суурийг А.Ф.Аксененко, Ю.А.Данилевский, Ю.М.Радианова, А.Я.Руф нарын эрдэмтэд баримталдаг.

Төрөл бүрийн хэлбэрийн аж ахуйн нэгжбайгууллагын нягтлан бодох бүртгэлийнхөтлөлт, санхүүгийн тайлан гаргалт ньмөрдөж буй хууль зүйд нийцэж байгаагшалгах явдал юм.

Page 4: Master 2

Аудит магадлан шалгах, зөвлөх үйл ажиллагаа

Эрдэмтэн А.Е.Стоянов, Е.С.Стоянова,П.И.Камышанов нар үзэж байна. ТухайлбалА.Е.Стоянов, Е.С.Стоянова нар гадаадорнуудын аудитын үйл ажиллагааны мөнчанарыг судалж үзээд аудитыг эдийнзасгийн иж бүрэн шинжилгээтэйадилтгасан.

Page 5: Master 2

Аудит магадлан шалгах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааны нийлбэр цогц

В.Д Голышев, Ю.М.Иткин, В.А.Луговой,В.В.Нитецкий, С.А.Стуков нарын эрдэмтэдүздэг. Профессор Ю.М.Иткин аудит нэгталаасаа санхүүгийн шалгалт, нөгөө талаасэнэ нь аж ахуйн үйл ажиллагаанышинжилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагаабөгөөд аудит бол сонгодог утгаараахөндлөнгийн хараат бус хяналт гэсэн байна.

Page 6: Master 2

Аудитын онолын хөгжлийн өнөөгийн байдал

Аудитын онолын судалгаа барууны орнуудадэрчимтэй хөгжиж аудитын онол арга зүйнасуудлууд Р. Адамс, Х. Андерсон, А. Аренс,М.Бенис, А. Брюне, И. Гариссон, М. Готлиб,Р.Додж, К. Дурри, Д. Кармайкл, Дж.К.Лоббек, Р. Монтгомер, Б.Нидлз, Р. Рафехсо,Дж. Рис, Дж. Робертсон, Р.Энтони нарынэрдэмтэд, судлаачдын бүтээлд тодорхойтусгалаа олсон.

Page 7: Master 2

Аудитын онолын судлагдсан байдлаас түүнийг

1. Аудитын хөгжил, хандлагын

2. Аудитын онолын үндсэн асуудлууд гэсэн хоёр чиглэлээр судалж үзэх нь зүйтэй юм.

Page 8: Master 2

Аудитын хөгжил, хандлагын талаар барууныэрдэмтэд, судлаачдын бий болгосон онолнь хөгжлийн тодорхой шатны аудитынүүрэг, зорилго, мөн чанар агуулгыгилэрхийлж байгаагаараа аудитын онолынсудалгаанд ач холбогдолтой.

Энэ онол 6 үндсэн чиглэлээс бүрддэг бөгөөдөөр өөрийн өвөрмөц онцлогтой.

Page 9: Master 2

Хоточ нохойн онол

Түүхэн хөгжлийн эхний үед аудит зөвхөн болжөнгөрсөн үйл явдлыг шалгах, тэр нь ажахуйн үйл ажиллагааны үр дүнг үнэн зөвилэрхийлж чадсан эсэх, улмаар өмчхөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах,өмчлөгчид, хувь нийлүүлэгчдийн эрх ашигтилүү чиглэгдэж байсан.

Хяналтын энэ хэлбэр агуулгын хувьд баримтыншалгалтаас хэтэрч гарч чадаагүй

Page 10: Master 2

Төлбөрийн чадварын онол

Онолын дараачийн чиглэлийг анх барууны судлаачФразер, Портер нар санал болгосон бөгөөд энэонолын агуулга нь байгууллагын санхүүгийн үйлажиллагаа, тэр дундаа төлбөрийн чадвар сайнбайвал алив эрсдэл бага байх ба үйл ажиллагаагбүртгэх, тайлагнахад гарах алдаа багасажмэдээллийг ямар нэг байдлаар “гоёж чимэх”шаардлага багасахын хэрээр бүртгэлийнмэдээллийн бодит чанар дээшлэнэ гэсэн санаагагуулж байна.

Page 11: Master 2

Модераторын онол

Аж ахуйн харилцаанд оролцогч ашигсонирхлын зөрчил бүхий талуудад асуудлыгзүй зохистойгоор шийдвэрлэлхийн тулдаудитор зөрчлийн мөн чанарыг ойлгожмэдсэний үндсэн дээр түүнд тохирсоннотолгоог олж авах нь аудитын гол зорилгоюм гэсэн онолын энэ чиглэлийг Портерсанал болгосон.

Page 12: Master 2

Хуурмаг эгзэгийн онол

Аудиторын санал дүгнэлт, нотолгоо нь үүсэн бийболсон нөхцөл байдлаас хамааралтай учир тэрнь “туйлын үнэн” биш гэсэн онолыг Гиллингсанал болгожээ.

Өөрөөр хэлбэл аудитын дүгнэлтийн бодитбайдал олон хүчин зүйлээс хамаарах тулалдааг бүрэн илрүүлж чаддаг гэдэгт итгэхболомжгүй гэсэн нэлээд “гутрангүй үзэл” юм.

Page 13: Master 2

Төлөөлөгчийн онол

Онолын энэ чиглэлийг Миллз, Тейлор нар үндэслэсэн.

Онолын энэ чиглэлд аудитын үйл ажиллагаанд хүнийүйл ажиллагаа чухал ач холбогдолтой болохыгтодорхой харуулсан.

Page 14: Master 2

Аудит нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтөд тавих олон нийтийн

хяналтын гол хэрэгсэл болох тухай онол

Онолын энэ чиглэлийг Флинт боловсруулсанбөгөөд энэ онолын мөн чанар нь аудитынхарилцаанд оролцогч нь дан ганц өмчлөгч чбиш, тэр дундаа удирдлага ч биш хариннийгэм бүхэлдээ байдаг гэсэн ойлголтыгагуулдаг.

Page 15: Master 2

ОХУ-ын эрдэмтэн Я.В. Соколов, С.М. Бычкованар аудитын хөгжлийн өвөрмөц хэвмагуудыг судлан аудитын мөн чанарыгилэрхийлсэн үндсэн 3 чиглэлийгзохицолдлогооны (терия адекватности),конторолингийн (теория контролинга),консалтингийн (теория консалтинга)онол гэж нэрэлсэн.

Page 16: Master 2

Зохицолдлолгооны онол

Английн судлаач О. Пикслей, Л.Дикси нарынбүтээлд дурьдагдсанаас хойш 100 жилийндараа эрдэмтэн Т.Рууд “Нягтлан бодохбүртгэлийн мэдээллийн үнэн зөв байдлынталаар нотолгоо олж авах зорилгоор хийгддэгшалгалт бол аудит байх ёстой”

Page 17: Master 2

Контролингийн онол

Дотоод хяналтын системийн үр ашгийг үнэлж дүгнэлт өгөх явдал юм.

Үүнийг баримт шалгадаг байснаа үйлажиллагааг үнэлж дүгнэх болсныг “үхмэлбаримт”-аас “амьд ажиллагаанд”-дшилжсэн, барууны судлаачдын онолоораудит “хоточ нохой” байснаа “эрэлч нохой”болсон хэмээн үздэг.

Page 18: Master 2

Консалтингийн онол

Үйл ажиллагааны үр ашиг, тодруулбалудирдлагын үр ашгийн асуудлыг судалжшинжлэн дүгнэлт өгөх явдал бөгөөд энэ ньөмнө өгүүлсэн “төлөөлөгчийн онол”-тойагуулгын хувьд ижил.

Аудитын энэ хандлагыг тундрынхны хэллэгээрбол “түүчээ нохой”-той адилтгаж үзсэн.

Page 19: Master 2

Бүртгэлийн баримт шалгаж тайлан баталгаажуулах

Додоод хяналтыг үнэлж тайлан баталгаажуулах

Удирдлагын үйл ажиллагааны үр ашгийг үнэлж зөвлөгөө өгөх

Page 20: Master 2

Аудитын онолын үндсэн асуудлууд

Аудитын онолын судалгаанд аудитынонолын үндсэн асуудлын талаарсистемтэй ойлголтыг АНУ-ынТехасын их сургуулийн профессорДж. Робертсон бий болгосон.

Page 21: Master 2

Аудитын онолын үндэс

(арга зүйн систем)

Үзэл баримтлал(концепци)

Суурь зарчим(постулаты)

Аудитынстандартууд

Аудитын онолын ойлголтууд

Page 22: Master 2

Үзэл баримтал, суурь зарчмын асуудал ньнийтээр хүлээн зөвшөөрсөн аудитынстандартын агуулгатай нягт холбоотой.

Аудитын үзэл баримтлал, язгуур зарчмынагуулгыг ойлгож мэдэхийн тулд нийтээрхүлээн зөвшөөрсөн аудитын стандартынагуулга, бүтцийг авч үзэх шаардлага бийболно.

Page 23: Master 2

Аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн стандарт

Аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн арванстандартыг анх 1948 онд АНУ-ынМэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээсгаргасан нь өнөөдрийг хүртэл аудитын үйлажиллагаа, бусад стандартуудын үндэсболсоор байна.

Page 24: Master 2

Ерөнхий

Стандарт

Үйл ажиллагаа

(ажил)-ны

стандарт

Тайлангийн

стандарт

1. Мэдлэг

Туршлага

1. Төлөвлөлт,

Хяналт

1. НББ-ийн НХЗЗ-

уудыг мөрдөх

2. Хараат бус

Байдал

2. Дотоод

хяналтын систем

2. Дарааллын

зарчим

3. Мэргэжлийн

ур чадвар3. Нотлох чадвар

3. Мэдээллийн

бодит байдлыг

хангах

4. Саналааилэрхийлэх

(дүгнэлт)

Page 25: Master 2

• Ажлын стандартын үндэс нь үзэлбаритлалд хамаарах мэргэжлийн урчадвар, нотлох чадвар байдаг болтайлангийн стандартын үндэс нь үнэнзөвөөр илэрхийлэх явдал юм.

• Аудитын үйл ажиллагааны онолынүндэс болсон үзэл баримтлалыгтүүнийг бүрдүүлж байгаа ЗАРЧИМ тусбүрээр нь авч үзвэл:

Page 26: Master 2

1. Ёс зүй

Ёс зүйг аудитын ерөнхий стандартаартусгайлан тогтоохоос гадна аудиторынмэргэжлийн ёс зүйн дүрэмд тодорохойтусгаж мөрддөг.

Энэ нь аудитын үйл ажиллагаанд голүүрэгтэй бөгөөд аудиторын үйл ажиллагааэнэхүү ёс зүйд нийцэж байдаг.

Page 27: Master 2

2. Хараат бус байдал

Энэ нь бодитой, үнэнч шударга байх явдалтайшууд холбоотой.

Хараат бус байдал нь янз бүрийн нөхцөлд өөрөөрөөр илэрнэ.

Хамгийн ерөнхий шаардлага бол аудиторөөрийн дүгнэлт, шүүн тунгаалтыг бие даангүйцэтгэх бөгөөд түүний хараат бус, шударгабайдалд хэн ч нөлөөлөх ёсгүй.

Page 28: Master 2

3. Мэргэжлийн ур чадвар

Энэ нь аудиторын нэр хүнд, мэдлэг чадвар,дадлага туршлагатай холбоотой асуудал юм.

Мэргэжлийн ур чадварт аудиторын ухаалаг(хэрсүү ухаан) байдал ихээхэн хамаатай гэжүздэг.

Түүнээс гадна мэргэжлийн ур чадварын нэгүзүүлэлт бол уян хатан төлөвлөлт, ажлынхяналт мөн бөгөөд түүнийг ямар нэг байдлаардутуу гүйцэтгэх нь ажлын чанарт сөрөгнөлөөлдөг.

Page 29: Master 2

4. Нотлох ажиллагаа

Энэ нь шийдвэр гаргах бодитүндэслэлийг бүрдүүлэх хангалттаймэдээлэл цуглуулах, түүнийгээ үнэлэхгэсэн аудиторын үндсэн зорилго болжбайдаг.

Page 30: Master 2

5. Үнэн зөв илэрхийлэх

Энэ нь санхүүгийн тайланд материаллаг алдаабайх ёсгүй гэсэн санааг илэрхийлнэ.

Мөн нягтлан бодогч нь санхүүгийн тайландямар нэгэн буруу зүйлийг илэрхийлэхийгэрмэлзээгүй, тийм байдалд хүрээгүй гэдгийгтэмдэглэж буй хэрэг юм.

Page 31: Master 2

Суурь зарчим

Аудитын үйл ажиллагааны онолын нэгбүрэлдэхүүн асуудал бол суурь зарчим билээ.

Энэ нь аудитын стандартын агуулгыг ойлгох,аудиторын дүгнэлт гаргах үндэслэлийг тогтоох,бүхэлдээ аудитын үйл ажиллагааг таньжмэдэхэд чиглэгдсэн аудитын онолын бодитүнэний суурь нотолгооны үндсэн дүрэм юм.

Page 32: Master 2

Аудитын суурь зарчмыг Америкийн эрдэмтэнР.К.Маутц, Г.А. Шараф нар анх боловсруулжээ.

Дараа нь Т.А. Ли, Дж.К.Робертсон нар нэмэлторуулсан.

Энэ нь дараах 10 үндсэн зарчмаас бүрдэж байна.

Page 33: Master 2

1. Санхүүгийн тайлан, мэдээлэл шалгагддаг байх ёстой.

Хэрэв үүнийг эсрэгээр нь авч үзвэл аудитыншалгалт хийх боломжгүй.

Энэхүү язгуур зарчим нь ямар нэг асуудлаархангалттай нотолгоо цуглуулах, тэдгээрийгаудитын үнэн зөв дүгнэлт гаргах бодитшалгуураар үнэлэх боломжийг авч үздэг.

Page 34: Master 2

2. Аудитор болон шалгагдаж байгаа байгууллагын удирдлагын хоорондын

ашиг сонирхлын зөрчил зайлшгүй зүйл биш.

Аудитор, харилцагчийн удирдлагын хоорондэрх ашгийн зөрчил байх боловч харилцанитгэлцэх нөхцлийг бүрдүүлэхийг эрмэлзэхнь чухал.

Aшиг сонирхлын зөрөлдөөн нь багасаж, барагүгүй болох магадлалтай.

Page 35: Master 2

3. Шалгагдаж байгаа санхүүгийн тайлан, бусад мэдээлэл нь учир битүүлэг, нууцлаг элдэв зүй бус

гажуудалгүй байх ёстой.

Хэрэв аудитор аливаа алдаа, нууцлаг байдалболон бусад шалтгаанаар гарсан тайлангийнматериаллаг алдааг илрүүлээгүй бол тэднийгхариуцлагаас чөлөөлөхгүй.

Үүний зэрэгцээ тайланг шударга, бодитой гаргаххариуцлага харилцагчид ногдоно.

Page 36: Master 2

4. Үр ашиг бүхий дотоод хяналтын систем нь алдаа, зөрчил гарах

магадлалыг бууруулдаг.

Энэ суурь зарчмаар бол дотоод хяналтынтогтолцоо сайн байвал түүний эрсдлийгбагасгаж, харин аудитын ажлын цар хүрээ,горимын тоог цөөрүүлж болно.

Page 37: Master 2

5. Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмуудыг тууштай мөрдсөнөөр санхүүгийн байдал болон аж ахуйн үйл ажиллагааны үр дүнг бодитой

илэрхийлэх боломжтой болно.

Санхүүгийн мэдээллийг аудитор шалгах явцадбүртгэл аудитын харилцан уялдаа ямар байхыгзааж өгч байна.

Нягтлан бодох бүртгэл, аудитын харилцан уялдаань аудитын ажлын дарааллыг тогтоох,харьцуулалт хийхэд зайлшгүй шаардлагатайгэж үздэг.

Page 38: Master 2

6. Өмнөх мэдээллийн үнэ цэнэ.

Өнгөрсөн болон түүний дараа хийгдэхаудитын мэдээлэл аль аль нь үнэ цэнэтэйзүйл гэдэгт итгэлтэй байх ёстой.

Ийм учраас аудитор шалгаж байгаабайгууллагын үйл ажиллагаа тогтвортойбайж, устаж үгүй болохгүй, цаашид үйлажиллагаагаа тасралтгүй явуулна гэдэгталаар дор хаяж нэг жилийн нотолгоог олжавах ёстой.

Page 39: Master 2

7. Санхүүгийн мэдээллийг шалгаад хараат бус нөхцөлд дүгнэлт гаргахын

тулд аудитор зөвхөн өөрийн эрх мэдлийн хэмжээнд, бие даасан байдлаар ажиллах

ёстой.

Энэ зарчим нь аудиторын хараат бусбайдалтай холбоотой.

Аудиторын хараат бус байдал ньүйлчлүүлэгчид итгэл төрүүлдэг чухалзарчмын нэг юм.

Page 40: Master 2

8. Хараат бус аудиторын мэргэжлийн статус нь аудиторт

зохих үүрэг хариуцлага ногдуулдаг.

Уг язгуур зарчмийн гол агуулга нь аудиторхарилцагч болон гуравдагч этгээдийн өмнөхариуцлага хүлээдэг явдалд оршино.

Нягт нямбай байх, бодитойгоор нотлох,хувийн сонирхолоос харилцагчийнсонирхолыг дээгүүр тавих зэрэг шаардлагань энэхүү зарчимд үндэслэдэг.

Page 41: Master 2

9. Хэрэв санхүүгийн тайлагнах үйл ажиллагаа, холбогдох мэдээлэл нь аудитаар баталгаажуулагдаагүй бол итгэл үнэмшил

төрүүлж чаддаггүй.

Т.А.Ли энэ язгуур зарчмыг нэмж оруулсан. Угзарчмын гол агуулга нь нягтлан бодохбүртгэлийн тогтолцооны үр ашгийн асуудал,санхүүгийн мэдээллийн найдвартайбайдлын төвшинг зөвхөн гаднын хараат бусаудитор тодорхойлдог явдалтай холбоотой.

Page 42: Master 2

10. Аудиторын шалгасан мэдээлэл нь шалгагдаагүй мэдээллээс илүү үнэ

цэнэтэй байдаг.

Үүнийг Дж.К.Робертсон урвуу байдлаартодорхойлсон.

Мэдээллийн чанарт өгсөн үнэлэлт гаднынхэрэглэгчдэд чухал байх бөгөөд ийм үнэлгээголж авах нь зөвхөн аудитын үр дүнд бийболдог.

Page 43: Master 2

ОХУ-ын эрдэмтэд судлаачид аудитыншалгалтын тодорхой нөхцөл байдал, өнөөүеийн аудитын орчин, түүний мэдээллийнбааз, үндэсний аудитын стандартын агуулгазэргийг зайлшгүй харгалзах ёстой гэж үзээднэрт эрдэмтэн Я.В.Соколов дараахзарчмуудыг санал болгожээ.

Page 44: Master 2

1. Санхүүгийн тайлан шалгагддаг байх ёстой.

2. Шалгагдаагүй тайлан итгэл үнэмшил төрүүлдэггүй

3. Дараагийн шалгалт бүр нь өмнөх шалгалтын үнэ цэнийг бууруулж өмнөхөөс илүү их мэдээллийг агуулж чадахгүй байж болно.

4. Шалгалт хийхдээ санхүүгийн тайлан алдаа агуулж байгаа гэдэг байр сууринаас хандах хэрэгтэй.

5. Аудиторын дүгнэлт нь аудиторын (мэргэжлийн, ёс суртахууны, материалын) сонирхолтой шууд холбоотой.

Page 45: Master 2

6. Алдаатай дүгнэлтээс хэн ч чөлөөлөгдөхгүй

7. Харицагчийн удирдлага, өмчлөгчид, зээлдүүлэгчдийн ашиг сонирхол нэгдмэл байх албагүй.

8. Харицагчийн дотоод зөрчил их байхын хэрээр тайлангийн найдвартай байдал дээшилдэг.

9. Харицагчийн дотоод зөрчил бага байхын хэрээр тайлангийн найдвартай байдал бага байж болно. (энэ нь өмнөхийн урвуу зарчим юм.)

10.Аудиторын нотолгоо бүр нь тодорхой хэмжээний итгэл үнэмшилтэй байх ёстой.