mergejliin dadlaga 2017

19
МОНГОЛ УЛСЫН СОЁЛУРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ СОЁЛЫН СУРГУУЛЬ СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМ ОЮУТАН МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ (Нэмж засварласан дөрөв дэх хэвлэл) Боловсруулсан. Ж.Эрхэмтөгс М.Гэрэлмаа Л. Тунгалаг П. Арвинбаяр УЛААНБААТАР, 2017

Upload: purevjav-arvinbayar

Post on 12-Feb-2017

285 views

Category:

Education

4 download

TRANSCRIPT

Page 1: Mergejliin dadlaga 2017

МОНГОЛ УЛСЫН СОЁЛУРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

СОЁЛЫН СУРГУУЛЬ

СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМ

ОЮУТАН МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА

ХИЙХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ

(Нэмж засварласан дөрөв дэх хэвлэл)

Боловсруулсан. Ж.Эрхэмтөгс

М.Гэрэлмаа

Л. Тунгалаг

П. Арвинбаяр

УЛААНБААТАР, 2017

Page 2: Mergejliin dadlaga 2017

1

МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГЫН УДИРДАМЖ

2017 он 1 сар 20 өдөр Улаанбаатар хот

Эдийн засаг, үйлчилгээний салбарын менежмент, соёлын ажлын арга зүй мэргэжлийн

ангийн оюутан мэргэжлийн дадлага хийх, хамгаалахад энэхүү удирдамжийг мөрдлөг

болгоно.

НЭГ. ДАДЛАГЫН ҮНДСЭН ШААРДЛАГА, НӨХЦӨЛ

Дадлагын зорилго: Оюутан нь соёл, урлагийн болон бизнесийн байгууллагын үйл

ажиллагаатай танилцах, танхимын сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан

судалгаа хийх замаар практикт хэрэглэх ур чадвар эзэмшихэд оршино.

Оюутан танаа: Төгсөх курсын оюутнууд мэргэжлийн дадлагаар төгсөлтийн ажил

бичихэд шаардлагатай мэдээлэл цуглуулах, практикт тулгамдсан асуудлыг

судалгааны үндэслэлтэй илрүүлж, түүнийг шийдвэрлэх арга зүйд суралцах явдал

юм. Энэ нь Та тухайн байгууллагад хир хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэн

болохоо харуулах боломж гэдгийг анхаарна бизээ.

1. Дадлагын багц цаг: 2 кредит,

2.Дадлагын хугацаа: 6 долоо хоног,

3. Дадлага зохион байгуулах үе шат: Мэргэжлийн дадлага нь дараах үе шатаар зохион

байгуулагдана. Үүнд:

Дадлага хийхэд шаардлагатай онол, арга зүйн судлагаа хийх: 1) дадлагын явцад

хийх судалгаатай холбоотой онолын судалгаа хийх 2) судалгааны үр дүнг

боловсруулж нэгтгэх 3) удирдамжид заасан стандартын дагуу бичиж, цэгцлэх

4) дадлагын явцад байгууллагаас мэдээлэл авах чиглэл, загварыг боловсруулах

5) судалгааны асуулга боловсруулах 6) судалгаа хийх явцад зөвлөх багшаас

зөвлөгөө авсан байх 7) зөвлөх багш оюутны гүйцэтгэсэн онолын судалгаатай

танилцаж, дадлагад гарах боломжтой эсэхийг хянаж, үнэлэлт өгөх (онолын

судалгаа бүрэн хийж дуусаагүй оюутан дадлагад гарахгүй),

Соёл, урлаг, хэвлэл мэдээлэл болон бизнесийн байгууллага дээр дадлагад гарах:

1) дадлагын удирдагчтай тохирч дадлагын төлөвлөгөө боловсруулах

2) байгууллагын үйл ажиллагаатай танилцах

3) байгууллагын бичиг баримттай танилцах

4) шаардлагатай мэдээлэл цуглуулах

Page 3: Mergejliin dadlaga 2017

2

5) нарийвчилсан судалгаа хийх

6) байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох

7) цуглуулсан мэдээллийг нэгтгэж боловсруулах

8) тайлан бичихэд шаардлагатай нэмэлт мэдээллүүдийг цуглуулах

9)дадлагын тодорхойлолт авах (үнэлгээ бүхий)

Судалгааны үр дүнг нэгтгэж, тайлан бичих:1) дадлагын явцад цуглуулсан

мэдээллийг нэгтгэж, цэгцлэх 2) судалгааны үр дүнд шинжилгээ хийж, дүгнэлт өгөх

3) дадлагын удирдамжид заасан стандартын дагуу тайлан бичих

Тайлан хамгаалах: 1) дадлагын тайланг эцсийн байдлаар бичиж дуусгах 2) тайланг

тогтоосон хугацаанд тэнхимд хураалгах 3) дадлагын үр дүнг харуулсан илтгэл

бэлтгэх 4) тайлан хамгаалтын бэлтгэлийг хангах :) тайлан хамгаалах

4. Дадлага хийх үндсэн чиглэл:

А.Төгсөлтийн ажил бичиж буй оюутнууд сэдвийн дагуу холбогдох байгууллагад

дадлагад гарах ба төгсөлтийн ажлын сэдэв, агуулгын хүрээнд хийж, тайлан нь

төгсөлтийн ажлын удиртгал, нэг ба хоёрдугаар бүлгийг боловсруулж, дадлагын үр

дүнгийн талаар дүгнэлт бичсэн байна.

Б. Төгсөлтийн шалгалт өгөх оюутнууд соёл, урлаг, хэвлэл мэдээлэл болон бизнесийн

байгууллагад дадлагад гарах ба дараах чиглэлээр хийнэ.Үүнд:

Стратегийн менежмент, санхүүгийн менежмент,маркетингийн менежмент, соёл,

чөлөөт цагийн үйл ажиллагаа.

5. Судалгаа, шинжилгээ хийх аргачлал:

Соёл, урлагийн болон бизнесийн байгууллагад дадлагад гарах оюутнууд судалгаа

шинжилгээ хийхдээ дараах зөвлөмжийг харгалзан тухайн байгууллагын үйл

ажиллагааны онцлогт тохируулан ашиглахыг зөвлөж байна. Судалгаа шинжилгээг

дараах дарааллаар хийнэ. Үүнд:

Судалгааны үзэл баримтлал боловсруулна.

Судалгааны төлөвлөгөө, тайлан, баримт материал, тоон үзүүлэлтүүдийг авч

шинжилгээ, боловсруулалт хийнэ.

Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж санал боловсруулна.

Судалгаа, шинжилгээ хийж буй үндсэн чиглэл тус бүрээр тухайн байгууллагын үйл

ажиллагааг сайжруулах боломж, арга замыг боловсруулах ба судалгааны үр дүнг товч,

ойлгомжтой, цэгцтэй болгох зорилгоор график, хүснэгт ашиглах.

Менежмент:

Page 4: Mergejliin dadlaga 2017

3

Байгууллагын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ өгсөний үндсэн дээр байгууллагын

баримтлах стратегийг тодорхойлно. Судалгааны мэдээллийн боловсруулалт орчин

үеийн программ хангамж, Олон улсын түвшинд хэрэглэж буй гарын авлага, сурах

бичиг, стандартад тулгуурлан хийгдэх ба асуулга /анкет, ярилцлага/, ажиглалт, баримт

бичиг шинжлэх арга, туршилтын арга, экспертийн үнэлгээ, харьцуулан жиших, түүвэр

судалгаа болон статистик зэрэг аргуудыг ашиглана. Дадлагын тайланд дараах

хэсгүүдийг заавал тусгасан байна. Үүнд:

1. Байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ хийх: Тухайн байгууллагын

гадаад, дотоод орчны хүчин зүйлүүдийг судалж, холбогдох шинжилгээг хийх.

2. Байгууллагын үйл ажиллагааг үнэлэх: Байгууллагын ажиллагсдаас байгууллагын

стратеги, өнөөгийн байдал, үйл ажиллагааг үнэлүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга

хэмжээг тодорхойлох, харин үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийг тодорхойлох

чиглэлээр судалгаа авч, холбогдох шинжилгээ хийж дүгнэлт өгөх (SPSS 20

программ ашиглах).

3. Байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох: Байгууллагын алсын хараа,

эрхэм зорилго, үнэт зүйл болон зорилт, стратегиудыг нарийвчлан тодорхойлох.

4. Байгууллагын дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах: Байгууллагын

дэвшүүлсэн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг 5 жилээр төлөвлөх,

шаардагдах санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрийг тодорхойлох.

5. Төлөвлөгөө хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулах: Тухайн байгууллагад

энэхүү стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, хяналтын тогтолцоо

гэх мэт асуудлын талаар мэргэжлийн удирдлагаар хангахад чиглэгдсэн зөвлөмжийг

боловсруулах.

Маркетинг:

Маркетингийн судалгааг явуулахдаа шинжлэх ухааны ерөнхий болон шинжилгээ,

төсөөллийн тусгай аргуудад тулгуурлан зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлыг тал

бүрээс нь шинжлэн байгууллагын зах зээл дээрх байр суурийг тодорхойлох, түүнийг

бэхжүүлэх, сегментийг өргөжүүлэн тэлэх, үйл ажиллагааны ирээдүйтэй шинэ

чиглэлийг сонгон тогтоох үүднээс дараах асуудлуудыг хамарсан байвал зохино. Үүнд:

1. Зах зээлийн тоон үзүүлэлтүүд: Зах зээлийн багтаамж, эзэлж буй хувь хэмжээ, өсөлт,

зорилтот зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ г.м.

2. Өрсөлдөгчийн шинжилгээ: Зах зээлд өрсөлдөгчдийн тоо, давуу ба сул талууд,

баримталж буй стратеги, үнэ, санхүүгийн ба удирдлагын чадавхи г.м.

3. Хэрэглэгчдийн бүтэц (сегмент): Хэрэглэгчдийн нас, боловсрол, орлого г. м.

4. Салбарын бүтэц: Салбарын үйлдвэрлэлийн ачаалал, өрсөлдөөний шинж г.м.

Page 5: Mergejliin dadlaga 2017

4

5. Найдвартай, аюулгүй байдал: Орлох талаар бий болох боломж, маркетингийн

шийдвэрийг хэрэгжүүлэхэд гарах бэрхшээлүүд.

6. Маркетингийн удирдлага: Зах зээл дэх нэр хүнд, үйлчилгээний нэр төрөл,

хэрэгцээг хангах чадвар. Амьдралын мөчлөг, нэмэлт үйлчилгээ, үнэ, үнийн бодлого,

худалдааны нөхцөл, төлбөр тооцооны нөхцөл, нийлүүлэлтийн зохион байгуулалт,

зар сурталчилгааны зохион байгуулалт, зардал, борлуулалтын урамшуулал, нэр

хүнд, нийлүүлэлтийн бодлого.

7. Маркетингийн төлөвлөгөө хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулах: Тухайн

байгууллагад энэхүү маркетингийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал,

хяналтын тогтолцоо гэх мэт асуудлын талаар мэргэжлийн удирдлагаар хангахад

чиглэгдсэн зөвлөмжийг боловсруулах.

Соёл, чөлөөт цагийн үйл ажиллагаа:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, зохиогдож буй ажлын агуулга, хэлбэр,

төрөлтэй танилцсаны үндсэн дээр өөрийн үнэлгээг өгнө. Судалгааг асуулга /анкет,

ярилцлага/, ажиглалт, баримт бичиг шинжлэх арга, туршилтын арга, экспертийн

үнэлгээ, харьцуулан жиших, түүвэр судалгаа болон статистик зэрэг аргуудыг

ашиглан явуулан нэгтгэж дүгнэнэ.

1. Байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ хийх: Тухайн байгууллагын

гадаад, дотоод орчны хүчин зүйлүүдийг судалж, холбогдох шинжилгээг хийх.

2. Байгууллагын үйл ажиллагааг үнэлэх: Байгууллагын ажиллагсдаас байгууллагын

стратеги, өнөөгийн байдал, үйл ажиллагааг үнэлүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга

хэмжээг тодорхойлох, харин үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийг тодорхойлох

чиглэлээр судалгаа авч, дүгнэх.

3. Байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох: Байгууллагын алсын хараа,

эрхэм зорилго, үнэт зүйл болон зорилт, стратегиудыг нарийвчлан тодорхойлох.

4. Байгууллагаас зохиогдож буй соёл, чөлөөт цагийн ажлуудын удирдамж, сценарьт

анализ хийх

5. Зохиогдож буй ажлуудын агуулга, хэлбэр, хэрэгсэлд ажиглалт хийн үйл

ажиллагааны зарчимд хэр нийцэж буйг тогтоох

6. Соёл, чөлөөт цагт зориулсан шинэлэг хэлбэрийн үйл ажиллагааны хөтөлбөр,

төлөвлөгөөг бие даан боловсруулан байгууллагын удирдлагад танилцуулан санал,

зөвлөмж авсан байна.

6. Дадлагын тайлан хамгаалалт:

Дадлагын тайланг батлагдсан удирдамжийн дагуу бичнэ.

Page 6: Mergejliin dadlaga 2017

5

Дадлагын тайланг зөвлөх багшид дадлага дууссанаас 2 долоо хоногийн дотор

урьдчилан хураалгана. Зөвлөх багш тайлангийн боловсруулалтын байдлын талаар

үнэлгээний хуудсанд үнэлгээ тавина.

Дадлагын тайлан хамгаалалтыг оюутнууд тайлан хураалгасанаас 2 долоо хоногийн

дотор тэнхимд оюутан бүр аман хэлбэрээр илтгэн хамгаалж, үр дүнг тооцуулна.

Оюутан далагын тайланг Microsoft Office Power Point программ ашиглан 8-10 слайд

бэлдэж, 7 минутын хугацаанд илтгэл тавьж, хамгаална.

7. Дадлагын үр дүнгийн үнэлгээ: Оюутны дадлагыг дараах үндсэн үзүүлэлтээр

дадлагын удирдагч, зөвлөх багш үнэлэх ба нэгдсэн үнэлгээг тэнхимийн эрхлэгч

баталгаажуулна. Үүнд:

Дадлагын явцын үнэлгээ: 70 оноо ба удирдагч, зөвлөх багш дадлагын явц,

гүйцэтгэл, үүрэг даалгаврын биелэлт зэргийг харгалзан дараах байдлаар үнэлгээг

өгнө. Үүнд:

Дадлагын удирдагч: 30 оноо ба үүрэг даалгаврын биелэлт, хувь хүний төлөвшил,

мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан үнэлгээ өгч, тодорхойлолт өгсөн байх.

Зөвлөх багш: 40 оноо ба дараах үзүүлэлтүүдийг харгалзан үнэлгээ өгч,

тодорхойлолт бичнэ (Хавсралт5). Үүнд:

Үүрэг даалгаврын биелэлт: 10 оноо,

Тайлангийн хэлбэршүүлэлт, найруулга, бичилтийн байдал: 10 оноо,

Дадлагын явцад цуглуулсан мэдээллийг боловсруулсан байдал: 10 оноо,

Мэдээлэлд холбогдох шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан байдал: 10 оноо,

Тайлан хамгаалалт: 30 оноо ба тайлангийн танилцуулгыг Microsoft Office Power

Point программ ашиглан 8-10 слайд бэлдэж, 7 минутын хугацаанд илтгэл тавьж

хамгаална. Үнэлгээг өгөхдөө дараах үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

1. Тайлан бичсэн байдал: 10 оноо,

2. Сэдвийг эзэмшсэн байдал (асуултад хариулах): 10 оноо,

3. Илтгэлийн хэлбэршүүлэлт, агуулга: 5 оноо,

4. Илтгэх ур чадвар, хугацаа баримталсан байдал: 5 оноо,

8. Зөвлөх багшийн эрх, үүрэг:

Оюутнуудад дадлагад гарахын өмнө дадлагын удирдамжийг дэлгэрэнгүй байдлаар

танилцуулах, дадлагыг хэрхэн хийх талаар зааварчилгаа өгөх.

Оюутнуудад дадлагад гарах, тайлан бичихэд мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө

өгөх, тогтмол хяналт тавих.

Page 7: Mergejliin dadlaga 2017

6

Шаардалагатай үед оюутны дадлага хийх байгууллагатай нь холбоо тогтоох,

оюутныг холбож өгөх.

Оюутнуудын дадлагын тайланг тогтоосон хугацаанд нь хурааж авах, мэргэжлийн

багш нарт тараан өгч уншуулж зохих үнэлгээг тавиулах.

Тайлан хамгаалалтыг зохион байгуулах.

Тэнхимийн эрхлэгч дадлагын үнэлгээг баталгаажуулах бэлтгэлийг хангах.

Дадлагын явцад оюутнууд болон удирдагчтай холбоо барих, дадлагын явцтай

танилцах.

Дадлагын тайланг тогтоосон хугацаанд тэнхимийн эрхлэгчид гаргаж өгөх.

Дадлагад гаргахгүй, тайлан хамгаалалтанд оруулахгүй байх саналыг тэнхимд

оруулах эрхтэй.

9. Удирдагчийн эрх, үүрэг:

Оюутанд байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, үйл ажиллагаа, хамт

олныг танилцуулах.

Оюутанд дадлагын төлөвлөгөө боловсруулах, дадлага хийх, тайлан бичихэд

мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө тогтмол өгөх, удирдлагаар хангах.

Дадлага хийхэд шаардалагтай мэдээлэл олж авахад туслах, арга замыг зааж өгөх,

цуглуулсан мэдээллийг тайлбарлаж өгөх.

Дадлагын төгсгөлд үнэлгээ бүхий албан ёсны тодорхойлолт хийж өгөх.

10. Дадлагын явцад оюутны баримтлах ёс зүйн хэм хэмжээ:

Дадлага хийх, тайлан бичих талаар зөвлөх болон мэргэжлийн багш нараас арга

зүйн зөвлөгөө авах.

Удирдамжид заасны дагуу дадлага хийж гүйцэтгэх, тогтоосонд хугацаанд тайланг

хураалгах, хамгаалах.

Соёл урлагийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахих.

Дадлагын үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах.

Удирдагч, зөвлөх багшийн өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай

гүйцэтгэх, тогтоосон хугацаанд, товлосон газарт бэлэн байх.

Дадлага хийж буй байгууллагын дарга/удирдагч/-ийн гарын үсэг, тэмдэгтэй үнэлгээ

бүхий тодорхойлолт авч ирэх.

Дадлага хийж буй байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг баримталж,

ажиллахын хамт байгууллагын үйл ажиллагаа, техник, технологи, мэдээллийн

холбогдолтой албан баримт бичигтэй эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр

Page 8: Mergejliin dadlaga 2017

7

танилцах, тэдгээрийн нууцлалыг задруулахгүй, алдаж үрэгдүүлэхээс сэргийлэх,

албан хаагчидтай эелдэг харилцаж, ажиллах үүрэг хүлээнэ.

Дадлага хийж буй газрын оршин суугчдад орчин үеийн бие хүний үлгэр жишээч

төлөвшлийг харуулж байх ёстой.

Дадлага хийж буй байгууллага, сум, дүүрэг, аймгийн төвийн хүн амд сургууль

мэргэжлээ сурталчилах.

Зөвлөх багшид дадлагын тайлан хамгаалалтыг зохион байгуулахад туслах.

11. Дадлагад гарах, хамгаалах оюутанд тавих шаардлага:

Сургуулийн захиргаа, тэнхимээс дадалагад гарахыг зөвшөөрсөн байх;

Сургалтын төлбөрийн үлдэгдэлгүй байх,

Суралцах хугацааны сургалтын төлөвлөгөөнд тусгасан оюутаны авбал зохих

кредитийг бүрэн цуглуулсан байх,

Танилцах дадлага, курсын ажлыг тэнхимд хамгаалж тооцуулсан байх,

Зөвлөх багшаас дадлагын удирдамж авсан байх,

Соёл урлагийн их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байх,

12. Оюутны дадлагыг тооцохгүй байх нөхцөлүүд:

Дадлага хийсэн байгууллагаас албан ёсны тодорхойлолт байхгүй байх,

Удирдамжид заасан хугацаанд тайланг зөвлөх багшид хуралгаагүй байх,

Дадлагын тайлан хамгаалалтанд ороогүй байх,

Дадлагат гарах хугацаандаа ёс зүйн зөрчил гаргасан байх,

Удирдагчйн зааврын дагуу дадлага хийгээгүй байх,

Удирдамжид заасан хугацаанд дадлагад гараагүй байх,

Зөвлөх багш дадлагын хамгаалалтанд оруулахаас татгалзсан байх,

Тайлан хамгаалатанд ороод “С (71)”-ээс доош үнэлгээ авсан байх,

Тайлан хамгаалатанд үзүүлэх илтгэлээ бэлдээгүй байх,

Дадлагын тайлан хамгаалаагүй, “С (71)”-ээс доош үнэлгээ авсан оюутан кредит

төлж сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд дахин дадлагад гарна.

Page 9: Mergejliin dadlaga 2017

8

ХОЁР. ДАДЛАГЫН ТАЙЛАНГИЙН БҮТЭЦ

Дадлагын тайлан нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:

Нүүр (Хавсралт 1)

Агуулга (Хавсралт 3)

Удирдагчийн тодорхойлолт (Хавсралт 4)

Дадлагын төлөвлөгөө (Хавсралт 2)

Дадлагын явцад хийсэн ажлын тайлан

Онолын хэсэг (Сэдвийн дагуу оновчтой нэрлэх)

Судалгааны хэсэг (Сэдвийн дагуу оновчтой нэрлэх)

Төслийн хэсэг (Сэдвийн дагуу оновчтой нэрлэх)

Дүгнэлт

Ашигласан материал

Хавсралт

Дадлагын тайланг дээрх агуулгаар бичихдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Агуулга: Дадлагын тайлангийн бүтэц, агуулгыг бүлэг, дэд бүлгээр нь хуудсны

дугаарыг зааж, нэг нүүрэнд багтааж бичнэ.

2. Удирдагчийн тодорхойлолт: Тухайн байгууллагад мэргэжлийн дадлагыг хэрхэн

хийсэн талаар үнэлгээ бүхий тодорхойлолт байна. Тодорхойлолт нь байгууллагын

албан ёсны хэвлэмэл хуудас дээр бичигдэж, удирдлагын гарын үсэг, тэмдэгтэй байна.

Удирдагчийн үнэлгээ 30 хүртэл оноо байна. Хавсралт 3-д байгаа загварыг ашиглан

компьютер дээр бичсэн байна.

3. Дадлагын төлөвлөгөө: Дадлагын дэлгэрэнгүй төлөвлөгөөг удирдамжийн дагуу

боловсруулж, удирдагчаар батлуулж дадлагын хугацаанд мөрдлөг болгож ажиллана.

Хавсралт 3-д байгаа загварыг ашиглан компьютер дээр бичсэн байна.

4. Дадлагын явцад хийсэн ажлын тайлан: Дадлагын төлөвлөгөөний дагуу байгууллага

дээр хийсэн ажил, оролцсон арга хэмжээний талаар бичнэ. Тайланг бичихдээ өдрийн

дарааллаар холбогдох зургийг оруулж бичих ба хуудасны тоо 10 хүртэл байна.

5. Нэгдүгээр бүлэг буюу онолын хэсэг: Энэ бүлгийн агуулга нь дадлагын удирдамжид

заасан үндсэн чиглэлтэй холбоотой онол, арга зүйн талаарх суурь ухагдахуун, онолын

үндэслэлийг бичнэ. Ашигласан эх сурвалжийн эшлэлийг заавал тусгана.

6. Хоёрдугаар бүлэг буюу судалгааны хэсэг: Энэ бүлгийн агуулга нь шийдвэрлэх

асуудлын хүрээнд шаардлагатай мэдээллийг цуглуулж, шинжилгээ хийж, үр дүнг

Page 10: Mergejliin dadlaga 2017

9

график, хүснэгтээр харуулна. Судалгааг хийхдээ орон нутгийн нийгэм, эдийн засгийн

байдал (макро, микро түвшинд), байгууллагын өнөөгийн байдал (гадаад, дотоод хүчин

зүйлүүд), хэрэглэгчийн судалгаа (хүн амын эрэлт, хэрэгцээ, сэтгэл ханамж) зэрэгт

анхаарах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн дээрх байдлаар судалгааг хязгаарлах биш юм.

7. Гуравдугаар бүлэг буюу төслийн хэсэг: Энэ бүлгийн агуулга нь тухайн

байгууллагын гадаад, дотоод орчны шинжилгээнд тулгуурлан цаашид хэрхэн

сайжруулах боломж, арга замыг тодорхойлж бичнэ.

8. Дүгнэлт: Дадлагын явцад хийсэн ажил, гарсан үр дүнг аль болох цэгцтэй нэгтгэн

дүгнэсэн байдлаар илэрхийлэн бичнэ.

9. Ашигласан материал: Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа шинэ

хуудаснаас бичих ба зохиогчийн нэрний цагаан толгойн үсгийн дараалал болон тухайн

бүтээлийн хэвлэгдсэн он дарааллаар (нэг зохиогчийн бүтээлийг хэвлэгдсэн он

дарааллаар) жагсааж бичнэ. Хэрэв гурваас дээш хүний хамтын бүтээл бол эхний

гурван хүний нэрийг бичнэ. Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн бүтээлүүдийг

оруулах ба латин болон бусад үсгээр бичигдсэн бүтээлүүдийг дараа нь бичнэ.

Дадлагын тайланд нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, номын бүлэг,

интернетээс авсан мэдээлэл г.м.-ийг дараах загвараар бичих шаардлагатай.

Ном: Зохиогийн нэр овог. Номын нэр, хэвлэгдсэн газар., он зэргийг бичнэ. Цэг

таслалыг анхаарах. Жишээ нь:

1. Авдай Ч., Аюурсэд Ж. Судалгаа шинжилгээний ажлын үндэс, УБ., 1999.

2. Чимгээ Д. Төслийн менежмент ба Microsoft Project 2007,УБ., 2013.

Өгүүлэл:Зохиогчийн нэр, өгүүллийн нэр, сэтгүүлийн нэр, дугаар, хэвлэгдсэн газар,

он, хуудасны дугаар бичнэ. Жишээ нь:

1. Эрхэмтөгс Ж. Соёлын үйлдвэрлэл ба оюуны өмчийн асуудалд, "Соёл ба

хөгжил" соёлын чуулганы эмхэтгэл, УБ., 2012, 57-65 х.

2. Эрхэмтөгс Ж. Үндэсний инновацийн тогтолцоо ба их сургуулийн

шинэчлэлийн асуудалд, Нийгмийн салбарын залуу эрдэмтэдийн хурлын

эмхэтгэл, УБ., 2009, 182-186х.

Электрон эх сурвалж: Электрон хаягийг заахдаа «URL» (Uniform Resource Locator)

гэсэн тэмдэглээ хийнэ. Жишээ нь:

1. URL: http://www.edec.blog.gogo.mn/index.html

2. URL: http://www.surveysystem.com/sscalc.htm

10. Хавсралт: Дадлагын явц, үр дүнд холбогдох баримтууд болох гэрэл зураг, хүснэгтэн

мэдээлэл, боловсруулсан материал зэргийг хавсаргана. Хавсралтыг баруун дээд хэсэгт

Page 11: Mergejliin dadlaga 2017

10

Хавсралт 1.,Хавсралт 2. гэх зэргээр дугаарлах бөгөөд хавсралтийн нэр нь дугаарын

доод мөрөнд голлон байрлана.

Мөн эх бичвэрийн дотор хавсралтыг үзэх шаардлагатай хэсэгт (Хавсралт 1), (Хавсралт

2) гэх зэргээр дугаарлан тусгаж өгнө.

ГУРАВ. ДАДЛАГЫН ТАЙЛАНГИЙН БИЧИГЛЭЛ, ХЭЛБЭРЖИЛТ

1. Үндсэн шаардлага:

Дадлагын тайланг A4(210x297 мм) хэмжээний цаасны нэг тал дээр үзэмжтэй

хэвлэж, салахгүйгээр нуруулдаж, цайвар цэнхэр өнгийн цаасаар хавтасласан байх.

Дадлагын тайлан нь 40-45 хуудастай байх ба нүүр, удирдагчийн тодорхойлолт,

дадлагын төлөвлөгөө, дадлагын удирдамж болон хавсралт нь хуудасны тоонд

хамаарахгүй. Дадлагын тайлан нь агуулгын хувьд дараах харьцаатай байна. Үүнд:

Агуулга нь 1 хуудас,

Дадлагын төлөвлөгөө 1 хуудас,

Удиртгал 2 хуудас,

Онолын хэсэг нь 12-15 хуудас,

Судалгааны хэсэг нь 18-20 хуудас,

Төслийн хэсэг нь 4-өөс дээш хуудас,

Дүгнэлт, ашигласан материал нь 2 хуудас,

Цаасны захаас авах хэмжээ нь дээд, доод талаас 20 мм, баруун талаас 15 мм, зүүн

талаас 30 мм хэмжээтэй байна.

Үсгийн фонд нь Times New Roman (Unicode Standard), үсгийн хэмжээ 12pt, мөр

хоорондын зай 1.5sp байна.

Нүүр, хуудас дээр нэмэлт чимэглэл, хүрээ, зураг оруулж болохгүй.

2. Бичвэрийн формат:

Бүлгийг шинэ хуудаснаас эхлэх ба ТОМ ҮСЭГ (ALL CAPS), мөр голлон, харин дэд

бүлгийг энгийн (Sentence case), зүүн талдаа зэрэгцсэн, үгийн хэлбэржилт Bold байна.

Үндсэн бичвэрийн үгийн хэлбэржилт энгийн, зүүн баруун талдаа зэрэгцсэн байна.

Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг

ашиглана.

Нэмэлт тэмдэглэл (Footnote)-ийг хуудасны доор дараалсан дугаартай, үсгийн

хэмжээ 11pt, мөр хоорондын зай 1.0sp, үгийн хэлбэржилт italic, зүүн баруун талдаа

зэрэгцсэн байна.

Хүснэгт, зураг, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад мөр

хоорондын зай 1.0pt байна.

Page 12: Mergejliin dadlaga 2017

11

Эх сурвалжийг хүснэгт, зургийн дор үсгийн хэмжээ 11pt, үгийн хэлбэржилт italic,

баруун талдаа зэрэгцсэн байхаар бичнэ.

3. Хуудасны дугаар: Хуудасны дугаарыг ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн байдлаар

хуудас бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.

Нүүр хуудсыг дугаарлахгүй.

Ажлын агуулга, эх бичвэр, ашигласан материал бүхий хуудсуудыг араб тоо (1, 2,

3)-оор дугаарлана.

Хавсралт бүхий хуудсуудыг ром тоо (i, ii, iii)-оор дугаарлана.

4. Эшлэл авах: Судалгааны ажилд анхдагч бүтээлээс эшлэл хийх ёстой. Хэрэв энэ

бүтээл олдохгүй тохиолдолд түүнийг эш татсан хоёрдогч бүтээлээс эшлэл авч болно.

Энэ тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн бичээд ...-

ны эшлэл татсанаас хэмээгээд хоёрдогч бүтээлийг бичнэ. Эшлэлийг хийхдээ

бүтээлийндотроос холбогдох хэсэгт “Insert Footnote” хийж, тухайн хуудасны дор шууд

тэмдэглэл хийх арга. Тухайлбал:

Текст дотор: Үйлдвэрлэлийн хүчин чадал нь тухайн техник, технологийн түвшин дэх

бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээгээр тодорхойлогдоно1.

Хуудасны дор:1 Оюунцэцэг Л. Жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн төсөл боловсруулах

аргачилсан зөвлөмж, УБ., 2004, 21 дэх тал.

5. Хүснэгт, зураг: Хүснэгт болон зураг нь тус бүрдээ ажлын эхнээс төгсгөл хүртэл

нэгдсэн дараалсан дугаартай, агуулгаа тодорхойлсон нэртэй байна. Тайлбар болон эх

сурвалжийн талаарх нэмэлт мэдээлэл хүснэгт, зураг бүрийн доор нь бичигдсэн байх.

Хүснэгтийн дугаар баруун дээд буланд байрлах бөгөөд Хүснэгт 1., Хүснэгт 2.1 гэх

зэргээр бичнэ. Гарчиг нь дугаарын дор хүснэгт голлон байрлана.

Хүснэгт 1

Хүснэгтийн гарчиг(Times New Roman, 11pt, Bold, мөр голлох)

1

2 Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic,баруун талдаа зэрэгцэх)

Зургийн доод талд дугаарыг голлуулан байрлуулж, Зураг 1., Зураг 1.2. гэх зэргээр

дугаарлах бөгөөд зургийн нэрийг заавал бичсэн байна. График, диаграмм, уран

зураг, фото зураг, нот зэргийг зураг гэж нэрлэнэ

Page 13: Mergejliin dadlaga 2017

12

Хавсралт 1.

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

СОЁЛ ИРГЭНШЛИЙН СУРГУУЛЬ

(Times New Roman,12pt,ALL CAPS,Bold, мөр голлох)

Тэнхим, профессорын баг: Менежмент

Мэргэжлийн нэр:

Мэргэжлийн индекс:

(Times New Roman,12pt)

ТӨСӨЛТ АЖИЛ (Times New Roman, 22pt, ALL CAPS, Bold, мөр голлох)

СЭДЭВ: (Times New Roman,16pt, small caps, Bold, зүүн талдаа зэрэгцүүлэх)

Гүйцэтгэсэн оюутан: (гарын үсэг) Oвог нэр, оюутан код

Зөвлөх багш: (гарын үсэг) эрдмийн зэрэг, цол (товчилсон)., Овог нэр

(Times New Roman,12pt,Bold, зүүн талдаа зэрэгцэх)

45

9

0 25 50

Болж чаддаггүй

Бүрэн чаддаг

Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic, баруун талдаа зэрэгцэх)

Зураг 1. Зургийн нэр (Times New Roman, 11pt, Bold, мөр голлох)

Page 14: Mergejliin dadlaga 2017

13

Улаанбаатар хот

2017 он

(Times New Roman,12pt, Bold, мөр голлох)

Жич: Хавтас нь цайвар цэнхэр өнгөтэй, нуруулдсан байх.

Хавсралт 2.

Батлав: Дадлагын удирдагч (гарын үсэг) Овог, Нэр

(Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх)

МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГЫН ТӨЛӨВЛӨГӨӨ (Times New Roman, 12pt, ALL CAPS,Bold, мөр голлох)

..... он ..... сар ..... өдөр

Дадлага хийж буй байгууллага: (Times New Roman,12pt)

№ Хийх ажил Хугацаа, сар өдөр

Тайлбар Эхлэх Дуусах

1

2

3

4

5

6

7

8

9

10

(Times New Roman, 12pt)

Боловсруулсан оюутан: (гарын үсэг) ОвогНэр

Page 15: Mergejliin dadlaga 2017

14

Хавсралт 3.

ТӨСӨЛТ АЖЛЫН АГУУЛГА

(Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох)

Зөвлөх багшийн тодорхойлолт (Times New Roman,12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

Байгууллагын тодорхойлолт

Дадлагын төлөвлөгөө

Дадлагын хугацаанд байгууллага дээр хийж гүйцэтгэсэн ажлууд

Нэгдүгээр бүлэг. ....................................... онол, арга зүй

1.1.................................. тухай ойлголт (Times New Roman,12pt, зүүн талдаа зэрэгцэх) 4

1.2................................................ судалгааны арга зүй 11

Хоёрдугаар бүлэг. ............................................... өнөөгийн байдалд хийсэн судалгаа

2.1. ...................................................... гадаад орчны судалгаа

2.2....................................................... дотоод орчны судалгаа

2.3. Хэрэглэгч/ажилчдын ......................................... судалгаа

Гуравдугаар бүлэг. .................................................... сайжруулах санал, зөвлөмж

3.1. .......................................... нөхцөл байдлын шинжилгээ

3.2. ......................................... санал, зөвлөмж,

Дүгнэлт

Ашигласан материал

Хавсралт

Жич: Сэдэвтэй уялдуулан бүлэг, дэд бүлгийг оновчтой нэрлэх.

Page 16: Mergejliin dadlaga 2017

15

Хавсралт 4.

СОЁЛЫН СУРГУУЛИЙН

СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМД

...................... хот/аймаг ..... он ..... сар ..... өдөр

ОЮУТНЫ ДАДЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ

............................................... мэргэжлийн ангийн

оюутан................................овогтой ............................................ нь манай байгууллагад

мэргэжлийн дадлагыг 20…. оны ....-р сарын ....-ний өдрөөс ....-р сарын ....-ний өдөр хүртэл

6 долоо хоног батлагдсан удирдамж, ажлын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэлээ.

Оюутан ........................................-ын удирдамж, ажлын төлөвлөгөөний дагуу

дадлагыг гүйцэтгэсэн байдал:

...........................................................................................................................................................

.............................

Иймээс дадлагын гүйцэтгэлийн үнэлгээний санал (0- 30 оноо): .... оноо болно.

ЗАХИРАЛ (гарын үсэг, тамга) ОВОГ НЭР

Компьютер дээр заавал бичсэн байх.

Page 17: Mergejliin dadlaga 2017

16

МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГЫН ТОДОРХОЙЛОЛТ

СУИС-ийн Соёлын сургууль

Тэнхимийн нэр: Соёлын үйлдвэрлэл

Мэргэжил:

Оюутны код:

Оюутны овог нэр:

Дадлагын чиглэл:

Дадлагын ажлын үр дүн: (Удирдамжтай танилцах ба давуу болон сул талыг харьцуулж бичнэ)

Онолын хэсэг (онолын судалгааны хамрах хүрээ, сэдэвт хамаарах эсэх)

...........................................................................................................................................................................

..........................................................................................................................................................................................

Судалгааны хэсэг (дадлагын судлагаа, боловсруулалтын байдал, эрэл хайгуул хийсэн байдал)

Дадлагын ажлын бичвэр (дадлагын ажил бичих, хамгаалах удирдамжийг баримтласан эсэх)

...........................................................................................................................................................................

...........................................................................................................................................................................

...........................................................................................................................................................................

..........................................................................................................................................................................

.......................................................................................................................................................................................... .

........................................................................................................................................................................... Хувийн зан харилцаа, төлөвшил, үүрэг даалгаврын биелэлтийн байдал:

...........................................................................................................................................................................................

............................................................................................................................................. ...............................................

Тайлангийн үнэлгээ Оноо

Багшаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт (10):

Тайлангийн хэлбэршүүлэлт, найруулга, бичилтийн байдал (10):

Дадлагын явцад цуглуулсан мэдээллийг боловсруулсан байдал (10):

Мэдээлэлд холбогдох шинжилгээхийж, төлөвлөлт хийсэн байдал (10):

Багшаас өгөх үнэлгээ (40 оноо)

Багшийн гарын үсэг

Огноо

Page 18: Mergejliin dadlaga 2017

17

МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГЫНХАМГААЛАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

он.сар.өдөр

Үнэлгээ өгсөн багш: Ж.Эрхэмтөгс

МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

он.сар.өдөр 20...– 20... хичээлийн жил

Тэнхим: Соёлын үйлдвэрлэл

Мэргэжил: Эдийн засаг, үйлчилгээний салбарын менежмент

Хичээлийн код:С.СМ326

Нэгтгэсэн: СҮТ-ийн багш Ж.Эрхэмтөгс

Хянасан: СҮТ-ийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс

Оюутан Үнэлгээ

Код Нэр

Тайлан

бичсэн

байдал

(±10)

Бүтээлч

байдал

(±5)

Илтгэх ур

чадвар,

хугацаа

(±5)

Сэдвийг

эзэмшсэн

байдал

(±10)

Нийт

оноо

(±30)

1 C.CM

2

3

4

Оюутан Оролцооны үнэлгээ

Код Нэр Удирдагч

(30)

Зөвлөх багш

(40)

Хамгаалалт

(±30)

Нийт оноо

(100)

1 C.CM

2

3

Page 19: Mergejliin dadlaga 2017

18

............................................ –ИЙН

ЗАХИРАЛ....................... ТАНАА

Хамтран ажиллах тухай

Тус сургуулийн ......................................................................... хөтөлбөрийн төгсөх

дамжааны оюутан............................................-ыг..... оны ....-р сарын ....-ны өдрөөс ....-р

сарын ....-ны өдөр хүртэл 6 долоо хоногийн хугацаанд өөрийн байгууллага дээр батлагдсан

удирдамжийн дагуу .................................................... чиглэлээр мэргэжлийн дадлага

хийлгэж, бидний ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Та бүхнээс оюутны мэргэжлийн дадлагын хугацаанд дадлагын удирдагчийг

томилж, холбогдох мэдээллээр хангаж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ

дадлагын төгсгөлд дадлагын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлсон үнэлгээ бүхий

тодорхойлолт хийж өгөхийг хүсье.

Дадлагын удирдамжийг хавсралтаар хүргүүлэв.

Хүндэтгэсэн:

ЗАХИРАЛ Г. СҮХБАТ