micro lecture 1

35
Экономикс гэж юу вэ? БҮЛЭГ 1

Upload: just-burnee

Post on 22-Nov-2014

620 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Micro lecture 1

Экономикс гэж юу вэ?

БҮЛЭГ 1

Page 2: Micro lecture 1

Энэ бүлгийг судалснаар та дараах чадварыг

эзэмшинэ:

Экономиксийг тодорхойлох, микроэкономикс ба макроэкономиксийг хооронд нь ялгах

Экономиксийн хоѐр үндсэн асуудлыг тайлбарлах

Эдийн засгийн сэтгэлгээг тодорхойлдог гол ойлголтуудыг тайлбарлах

Эдийн засагчид ажлаа нийгэм судлаачийн хувиар хэрхэн хийдгийг тайлбарлах.

Page 3: Micro lecture 1

Өөрчлөгдөн буй дэлхий ертөнцийг ойлгох

нь

Та агуу их өөрчлөлтийн үед экономиксийг судалж

байна.

Ихэнх өөрчлөлт сайн сайхан зүйлийг авчрахад чиглэж

байна. Үүнд мэдээллийн эрин зуун, түүнээс хүртэж буй

бүхий л үр өгөөжийг нэрлэж болно.

Гэвч зарим өөрчлөлт байдлыг дордуулж байна.

Терроризм, байгалийн гамшиг, эдийн засгийн уналт

биднээс нилээдгүйх нь амьдралыг сүйрүүллээ.

Таны судлах экономиксийн хичээл эдгээр томоохон

хүчин зүйл манай дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлдгийг

ойлгоход туслах болно.

Page 4: Micro lecture 1

Экономиксийн тодорхойлолт

Бид авч чадахаасаа ихийг хүсдгээс эдийн засгийн бүх

асуудал үүдэлтэй.

Хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чадахгүй байгааг ховор

хомс байдал гэнэ.

Ховор хомс байдалтай тулгардаг учраас бид солголт

хийх ѐстой.

Бидний хийх сонголт ямар хөшүүрэг ажиллахаас

шалтгаалдаг.

Тухайн үйлдлийг урамшуулах шагнал, эсхүл мохоох

шийтгэл нь хөшүүрэг юм.

Page 5: Micro lecture 1

Экономиксийн тодорхойлолт

Экономикс нь ховор хомс байдлаас үүдэн хувь хүн,

бизнес эрхлэгч, засгийн газар, нийгмийн хийх

сонголтууд болон уг сонголтуудад нөлөөлөх,

тэдгээрийг нийцүүлэх хөшүүргийг судалдаг нийгмийн

шинжлэх ухаан юм.

Page 6: Micro lecture 1

Экономиксийн тодорхойлолт

Микроэкономикс

Микроэкономикс нь хувь хүмүүс, бизнес эрхлэгчдийн

хийж байгаа сонголтууд, уг сонголтуудын зах зээл

дээрх харилцан үйлчлэл, засгийн газрын нөлөөг

судалдаг.

Макроэкономикс

Макроэкономикс нь тухайн улсын болон дэлхийн

эдийн засгийн үйл ажиллагааг судалдаг.

Page 7: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Хоѐр үндсэн асуултаар эдийн засгийн цар хүрээг

тоймлож болно. Тухайлбал:

Ямар бараа, үйлчилгээг хэнд зориулж, яаж

үйлдвэрлэхийг сонголт хэрхэн шийддэг вэ?

Нийгмийн сонирхолд нийцүүлэн хувийн

сонирхлоо гүйцэлдүүлэх сонголт хэдийд хийгддэг

вэ?

Page 8: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Юуг, яаж, хэнд?

Бараа, үйлчилгээ гэдэг нь хүний хүслийг хангахын тулд хүмүүсийн үйлдвэрлэж, үнэлж буй зүйлс юм.

Юуг?

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний үйлдвэрлэж байгаа зүйлс байнга өөрчлөгдөж байна.

70 жилийн өмнө америкчуудын 25 хувь нь хөдөө аж ахуй эрхэлж байсан бол энэ тоо өнөөдөр 3 хувь болжээ.

70 жилийн өмнө хүн амын 45 хувь нь үйлчилгээний салбарт ажилладаг байсан бол өнөөдөр 80 орчим хувь нь энэ салбарт ажил эрхэлж байна.

Page 9: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Зураг 1.1-д өнгөрсөн 70

жилийн АНУ-ын үйлдвэр-

лэлийн хандлагыг

харуулав.

Зургаас хөдөө аж ахуй,

уул уурхай, барилга, аж

үйлдвэрийн салбарын

ажил эрхлэлт буурч,

үйлчилгээний салбарынх

өссөн байгааг харж

болохоор байна.

Эдийн засагчид эдгээр

хандлагыг тайлбарладаг.

Page 10: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Яаж?

Бараа, үйлчилгээг бүтээмжит нөөц буюу эдийн

засагчдын нэрлэдгээр үйлдвэрлэлийн хүчин

зүйлсээр бүтээдэг.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг дөрөв ангилдаг. Үүнд:

Газар

Хөдөлмөр

Капитал

Аж ахуй эрхлэх чадвар

Page 11: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Бараа, үйлчилгээг үйлдвэрлэхэд ашигладаг “байгалийн хишиг” ийг газар гэнэ.

Бараа, үйлчилгээг бүтээхэд зориулан ажиллах цаг хугацаа, хүчин чармайлтыг хөдөлмөр гэнэ.

Боловсрол, дадлагажилт, ажлын туршлагаар олж авсан мэдлэг, ур чадвар буюу хүмүүн капиталаас хөдөлмөрийн чанар хамаардаг.

Хөдөлмөрийн багаж, машин тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход ашигладаг зүйлсийг капитал гэнэ.

Газар, хөдөлмөр, капиталыг зохион байгуулах хүний нөөцийг аж ахуй эрхлэх чадвар гэнэ.

Page 12: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Зураг 1.2-д сүүлийн зуун

жилийн АНУ-ын хүмүүн

капиталын өсөлтийг хүн

амын сургууль дүүргэсэн

хувиар харуулав

Эдийн засагчид эдгээр

хандлагыг тайлбарладаг.

Page 13: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Хэнд?

Бараа, үйлчилгээг хэн авах вэ гэдэг нь хүмүүсийн

орлогоос хамаардаг. Хүмүүс эзэмшиж байгаа үйлд-

вэрлэлийн хүчин зүйлсийнхээ үйлчилгээг зарж орлого

олдог. Тухайлбал:

Газрын орлого буюу түрээс

Хөдөлмөрийн хөлс буюу цалин

Капиталын төлбөр буюу хүү

Аж ахуй эрхлэх ур чадварын орлого буюу ашиг

Page 14: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Хувийн сонирхол хэзээ нийгмийн сонирхолтой

нийцдэг вэ?

Дэлхийн 6,6 тэрбум хүн бүгд л юуг, яаж, хэнд

үйлдвэрлэх вэ гэдэгт нөлөөлөх эдийн засгийн

сонголтыг өдөр бүр хийж байдаг.

Бид зөв зүйлийг зөв хэмжээтэй үйлдвэрлэж байна

уу?

Хөлсөлж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг

хамгийн сайн аргаар ашиглаж байна уу?

Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ ашиг тусыг нь

хамгийн их хүртэх хүмүүстээ хүрч байна уу?

Page 15: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Та хувийн сонирхолдоо нийцсэн, хамгийн сайн гэсэн

сонголтыг л хийдэг.

Нийгэмд хамгийн сайн сонголтыг нийгмийн

сонирхолд нийцсэн сонголт гэдэг.

Хүн бүр өөрсдийн хувийн сонирхолд нийцсэн сонголт

хийж байгаа нөхцөлд тэдгээр нь нийт нийгмийн хувьд

бас хамгийн сайн сонголт байж чадах уу?

Page 16: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Уг асуултын ач холбогдлыг өнөөгийн анхаарал татсан

дараах арван асуудлаар тайлбарлая:

Төвлөрсөн төлөвлөгөө, нийтийн өмчийн аж ахуйн

нэгжүүд чөлөөт зах зээл, хувийн компаниудаас

илүүгээр нийгмийн ашиг сонирхолд үйлчлэх үү?

Даяаршил сайн зүйл үү? эсвэл асуудал дагуулах уу?

Шинэ эдийн засаг” дэх технологийн дэвшлээс бүгд үр

шим хүртэж байна уу?

9 сарын 11-ний үйл явдал манай эдийн засгийг

хэрхэн өөрчлөв?

Page 17: Micro lecture 1

Эдийн засгийн хоёр үндсэн асуулт

Компаниудын шившигт явдал том компаниуд

нийгмийн сонирхлын эсрэг ажилдгийг харуулж байгаа

биш үү?

Эмийн компаниудыг ДОХ/ХДХВ-ын эм үйлдвэрлэх

зардлаа ядуу хүмүүс авч чадахаар бага болгох

хэрэгтэй гэж шаардах нь зөв биз дээ?

Бид ой модоо сүйтгэсээр л байх уу?

Дэлхийн усны нөөцийг зохистой удирдаж байна уу?

Ажлын байрны тоо хүрэлцээтэй байна уу?

Бид бүгд (хувь хүмүүс, компаниуд, засгийн газар) хэт

их зээл авч, төлж дийлэхгүй өр тавиад байна уу?

Page 18: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Сонголт ба ацан сонголт

Эдийн засгийн сэтгэлгээ ховор хомс байдал ба түүний

илрэл болох сонголтыг чухалчилж авч үздэг.

Чиний аливаа сонголтыг ацан сонголт буюу нэг

зүйлийг авахын тулд нөгөөгөөс татгалзсан гэж үзэж

болно.

Буу, цөцгий хоѐроос сонгох нь ацан сонголтын тод

жишээ юм.

“Буу” ба “цөцгий” нь үнэ цэнтэй зүйлийн ямар нэг

хослолыг илэрхийлнэ.

Page 19: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Юуг, яаж, хэнд хэмээх ацан сонголтууд

Юуг, яаж, хэнд үйлдвэрлэх вэ гэсэн асуултуудыг ацан

сонголттой холбож үзвэл улам тодорхой болно.

Юуг хэмээх ацан сонголт Бид орлогоо яаж зарцуулах

вэ, засгийн газар биднээс хураасан татварын орлогыг

яаж зарцуулах вэ, пүүсүүд юуг үйлдвэрлэх вэ гэсэн

ацан сонголттой тулгардаг.

Page 20: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Яаж хэмээх ацан сонголт Пүүсүүд аль технологиор

бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх вэ гэсэн ацан сонголттой

тулгардаг.

Хэнд хэмээх ацан сонголт Худалдан авах чадварыг

хүмүүсийн хооронд хуваарилахад ацан сонголттой

тулгардаг.

Баячуудын орлогыг ядууст шилжүүлэх засгийн газрын

хуваарилалт тэгш байдал уу, үр ашиг уу гэсэн том

сонголттой тулгадаг.

Page 21: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Сонголт өөрчлөлт авчирдаг

Ямар бараа, үйлчилгээг хэнд зориулж, хэрхэн

үйлдвэрлэх нь цагийн эрхээр өөрчлөгдөж, бидний

амьдралын чанар сайжирч байдаг.

Гэхдээ эдийн засгийн амьдралын чанар ба түүний

сайжрах хурд сонголтуудаас хамаардаг. Тэдгээр

сонголт мөн л ацан сонголттой холбоотой.

Бид өнөөгийн хэрэглээ, чөлөөт цаг уу эсвэл ирээдүйн

илүү их үйлдвэрлэл, хэрэглээ, чөлөөт цаг уу гэсэн

гурван янзын ацан сонголттой тулгардаг.

Page 22: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Хэрвээ бид ихийг хадгалвал илүү их капитал худалдан

авч, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадна.

Хэрвээ бид чөлөө цагаа багасгаж, мэргэжил боловсрол

эзэмшвэл бидний бүтээмж дээшлэнэ.

Хэрвээ пүүсүүд өнөөгийн үйлдвэрлэлээ багасган шинэ

технологийг судалж, хөгжүүлэхэд нөөц хуваарилах

тохиолдолд ирээдүйд тэд илүү үйлдвэрлэл явуулна.

Ацан сонголтоос бидний хийх дээрх сонголтууд манай

эдийн засгийн нөхцөл сайжрах хурдыг тодорхойлдог.

Page 23: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Алдагдсан боломжийн зардал

Сонголтыг ацан сонголт гэж харах нь өөр нэг

боломжоос татгалзаж байгаа буюу сонголт өртөгтэй

гэдгийг тодотгож байна

Ямар нэг юмны алдагдсан боломжийн зардал нь

түүнийг авахын тулд татгалзсан хувилбаруудаас

хамгийн үнэ цэнэтэй хувилбар юм.

Page 24: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Ахиуцын сонголт

Хүмүүс ахиуцын сонголт хийдэг буюу өөрсдийн

нөөцийг ашигласан ажлын нэмэгдүүлсэн өөрчлөлтийн

үр дагаварыг тооцдог.

Нэг үйл ажиллагааг нэмснээр олох үр өгөөжийг ахиу

үр ашиг гэнэ.

Ямар нэг үйл ажиллагааг нэмэгдүүлэх зардлыг ахиу

зардал гэдэг.

Page 25: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Хөшүүрэгт хариу үзүүлэх нь

Бидний сонголт хөшүүрэгт хариу үзүүлдэг.

Аливаа үйлдлийн ахиу үр өгөөж ахиу зардлаасаа

давбал хүмүүс түүнийг илүү хийх хөшүүрэгтэй байна.

Харин ахиу зардал нь ахиу үр өгөөжөөсөө давбал

хүмүүс түүнийг бага хийх хөшүүрэгтэй байна.

Хөшүүрэг нь бас хувийн сонирхол ба нийгмийн

сонирхлыг хослуулах түлхүүр болдог.

Page 26: Micro lecture 1

Эдийн засгийн сэтгэлгээ

Хүний мөн чанар, хөшүүрэг, институц

Хүний мөн чанар байгалиас заяагддаг, хүмүүс хувийн сонирхолдоо л хөтлөгддөг гэж эдийн засагчид үздэг.

Хувийн сонирхол дагасан үйлдэл заавал хувиа хичээсэн үйлдэл байх албагүй.

Гэхдээ хүний мөн чанар байгалиас заяагддаг, хүмүүс хувийн сонирхлоо л дагадаг юм бол бид нийгмийн сонирхлыг яаж хангах вэ?

Үүнд хариулахын тулд, нийгмийн сонирхолд нийцүүлэх хөшүүргийг бий болгох институцийн үүргийг эдийн засагчид чухалчлан үздэг.

Хувийн өмчийг хамгаалж, зах зээлийн сайн дурын солилцоог дэмждэг хуулийн тогтолцоог сахих нь хамгаас чухал юм.

Page 27: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Экономикс нь нийгмийн шинжлэх ухаан юм.

Эдийн засагчид дараах хоѐр илэрхийллийг ялгаж

үздэг:

Ямар байна вэ? гэсэн позитив илэрхийлэл

Ямар байх ѐстой вэ? гэсэн норматив илэрхийлэл

Позитив илэрхийллийг бодит баримтаар шалгаж

болно.

Харин норматив илэрхийллийг шалгадаггүй.

Page 28: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Эдийн засгийн шинжлэх ухааны үүрэг нь бидний

ажиглалттай нийцсэн, эдийн засгийг ойлгоход тус

болохуйц позитив нотолгоонуудыг нээх явдал юм.

Энэ ажил үүргийг гурван хэсэгт хувааж болно. Үүнд:

Ажиглалт ба хэмжилт

Загвар боловсруулах

Загвараа шалгах

Page 29: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Ажиглалт ба хэмжилт

Эдийн засагчид эдийн засгийн үйл ажиллагааг

ажиглаж, хэмждэг. Жишээ нь:

Бэлэн нөөцийн хэмжээ

Цалингийн түвшин болон ажилласан цаг

Үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний тоо хэмжээ

Хэрэглэсэн бараа, үйлчилгээний үнэ

Татварын орлого ба засгийн газрын зарлага

Бусад улсаас худалдаж авсан болон худалдсан

бараа, үйлчилгээний тоо хэмжээ

Page 30: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Загвар боловсруулах

Эдийн засгийн загвар бол зөвхөн тухайн зорилгод

шаардлагатай шинжүүдийг агуулсан эдийн засгийн

хураангуйлсан дүрслэл юм.

Page 31: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Загвараа шалгах

Эдийн засгийн онол бол хүмүүсийн хийх эдийн

засгийн сонголт, салбарын болон нийт эдийн засгийн

байдлын талаарх бидний ойлголтыг нэгтгэсэн

ерөнхийлөл юм.

Онол нь эдийн засгийн тухайн загвар ба бодит эдийн

засгийг холбох гүүр болдог. Тиймээс онол нь загвар

хэрхэн ажиллах урьдач санал юм.

Page 32: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Экономикст тулгарах бэрхшээл ба төөрөгдөл

Эдийн засагчид эдийн засгийн туршилтыг тэр бүр амар

хийж чадахгүй. Эдийн засгийн ихэнх үйл хөдлөл

давхацсан олон хүчин зүйлээс хамаардаг.

Эдийн засагчид сонирхож буй хүчин зүйлээ тусгаар-

лан судлахын тулд ceteris paribus гэгдэх “бусад зүйл

хэвээр байх” логик багаж ашигладаг.

Эдийн засагчид тухайн цаг хугацаанд зөвхөн нэг

хувьсагчийг өөрчлөн бусад хамааралтай хүчин зүйлийг

хэвээр байна гэж үзэн шалтгаан үр дагварын хамаар-

лыг ялгахыг хичээдэг.

Page 33: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Экономикст тулгарах бэрхшээл ба төөрөгдөл

Эдийн засагчид нийтлэг төөрөгдлөөс зайлсхийхийг

хичээдэг.

Бүхэл ба хэсгийн төөрөгдөл Энэ бол хэсгийнх нь

хувьд үнэн байсан зүйлийг бүхлийнх нь хувьд ч үнэн

гэж үзэх, эсвэл бүхлийнх нь хувьд үнэн байсан зүйлийг

хэсгийнх нь хувьд ч үнэн гэж үзэх төөрөгдөл юм.

Post hoc төөрөгдөл “Post hoc, ergo propter hoc” гэдэг

нь “дараагийн үйл явдал өмнөх үйл явдлаасаа л шалт-

гаална” гэсэн утгатай латин үг. Энэ нь эхний үйл явдал

сүүлийн үйл явдлаасаа өмнө тохиолдсон учраас

эхнийх нь сүүлийнхээ шалтгаан болно гэсэн буруу

дүгнэлт юм.

Page 34: Micro lecture 1

Экономикс бол нийгмийн шинжлэх

ухаан

Зөвшилцөл ба эс зөвшилцөл

Эдийн засагчид өөр хоорондоо санал зөрүүтэй байдаг

гэдгийг ихэнхдээ үгүйсгэдэг.

Олон нийтийн дундах энэ ойлголт төөрөгдөл гэдгийг

эдийн засагчид маш олон асуудал дээр нийтлэг

үндэслэлтэй байдгаас харж болно.

Эдийн засагчаас дор хаяж 70 хувь нь хүлээн

зөвшөөрдөг 12 дүгнэлтийг сурах бичгийн ХХ хуудсанд

жагсаасан.

Page 35: Micro lecture 1

ЛЕКЦ ДУУСАВ.