mohroji ophbi yyjibih typyythbi mehexmehti~!~...

27
MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ TBJIBBJIBrOe

Upload: others

Post on 29-Aug-2019

28 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI M E H E X M E H T I ~ ! ~ TBJIBBJIBrOe

Page 2: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

1

Уулын туруутны менежментийн төлөвлөгөө Оршил ………………………………………………………………………….. 2-3 Нэгдүгээр бүлэг. Менежментийн төлөвлөгөөний үндэслэл, зорилго, хүрэх үр дүн, ач холбогдол …………………………………………………………………… 3-4 Хоёрдугаар бүлэг. Одоогийн байдал ……………………………………… 4-14 2.1. Уулын туруутны нөөцийн үнэлгээ, байршил …………………………. 4-9 2.2. Уулын туруутны популяцийн хамгааллын статус …………………… 9-10 2.3. Ашиглаж буй зарчим, хэлбэр ………………………………………….. 10-11 2.4. Зохицуулж буй хууль эрхийн актууд …………………………………. 11-12 2.5. Уулын туруутны судалгааны төвшин ………………………………….. 12-13 2.6. Мэдээлэл бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалтын байдал ………….. 13-14 Гуравдугаар бүлэг. Уулын туруутны популяци ба түүний хамгаалалд тулгарч буй бэрхшээл ……………………………………………………. 14-16

1. Популяцад учирч буй бэрхшээл …………………………………….. 14 2. Хамгаалалтад учирч буй бэрхшээл ………………………………… 14-15 3. Ашиглалтад учирч буй бэрхшээл ……………………………………. 15 4. Мэдээллийн сан, сургалт, сургаталчилгаанд учирч буй бэрхшээл … 16 5. Олон нийтэд учирч буй бэрхшээл ……………………………………. 16 6. Хяналт шалгалтад учирч буй бэрхшээл ……………………………. 16 7. Судалгаа мониторинг хийхэд учирч буй бэрхшээл ……………….. 16

Дөрөвдүгээр бүлэг. Уулын туруутны менежментийг хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны төлөвлөлт ………………………………………………… 16-21 4.1. Хууль эрхийн актыг боловсронгуй болгон түүний зохицуулах механизмыг сайжруулах менежмент ……………………………………… 17-18 4.2. Судалгаа, мониторингийн чадавхийг сайжруулах менежмент ………… 18-19 4.3. Хамгаалалтын чадавхийг сайжруулах менежмент ……………………… 19 4.4. Хяналтын чадавхийг сайжруулах менежмент ……………………………. 19-20 4.5. Ашиглалтыг олон нийтэд ашигтайгаар эрхэлэх менежмент ………….. 20-21 4.6. Мэдээлэл, сургалт, сурталчилгааг сайжруулах …………………………. 21 Тавдугаар бүлэг. Менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх зөвлөмж ……… 21-22

5.1. Төрийн захирганы төв байгуллага …………………………………… 22 5.2. Орон нутгийн байгууллага, иргэд …………………………………….. 22 5.3. Төрийн бус байгууллага ……………………………………………….. 22

Хэрэглэхүүн …………………………………………………………………………. 22-25 Хавсралтууд ………………………………………………………………………… 26

Page 3: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

2

Уулын туруутныменежментийн төлөвлөгөө

Оршил WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Агнуур судлалын “Аргаль” төвөөс

хамтран (2002) зохион байгуулсан “Аргаль хонийг хамгаалах стратеги төлөвлөлт”

үндэсний семинарын үеэр аргаль хонь, янгир ямааны популяцийг хамгаалах,

ашиглах, хяналт судалгаанд учирч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэхийн тулд

авах арга хэмжээний жагсаалт, төлөвлөлт гарсан бөгөөд энэхүү зарчим дээрээ

тулгуурлан менежментийн төлөвлөгөөний анхны хувилбарыг 2002 онд

боловсруулснаас хойш хэрэгжилгүй 8 жил өнгөрчээ.

Энэ асуудлыг БОАЖЯ болон бусад санхүүжүүлэгчид анхааралдаа авч

байгааг харгалзан 2009 оны уулын туруутны нөөцийг үнэлэх ажлын хүрээнд

Биологийн хүрээлэн, “Аргаль” төв хамтран уулын туруутны менежментийн

төлөвлөгөөний саналыг шинэчлэн боловсруулсан бөгөөд энэ нь эцсийн хувилбар

биш тул ажлын хэсэг байгуулан, сонирхлын бүлгүүдийн оролцоотойгоор

хэлэлцүүлж сайжруулан баталж хэрэгжүүлэх шаардлагатай.

Зүйлийг, ялангуяа карисматик зүйлийг хамгаалах менежментийн төлөвлөгөө

нь популяцийг амьдрах орчны нь хамт хамгаалахад түлүү анхаарахаас гадна

тухайн популяцид хал багатай, экологит хохиролгүйгээр ашиглах асуудлыг

зохицуулах зорилготой байдаг.

Энэхүү менежментийн төлөвлөгөөний эцсийн үр дүн нь уулын туруутны

популяци болон орон нутгийнханд илүү ашиг тусаа өгч, Монголчуудын нийтлэг эрх

ашигт нийцсэн байх ёстой. Үүний тулд уулын туруутны популяцийн хамгаалал,

ашиглалын одоогийн байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой дүгнэлт хийх

шаардлагатай юм.

Мөн угалз, тэхийг трофейн чиглэлээр агнуулдаг арга зарчим, агналтад их

өртдөг популяцийг нөхөн сэргээх арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлдэг зэргийг өөрийн

орны хэмжээнд төдийгүй гадаад орнуудын туршлагаас судлах нь ядаж өөрсдийн

болон бусдын алдааг давтахгүй байхад хэрэгтэй юм.

Менежментийн төлөвлөгөө хийхэд төлөвлөгдсөн арга хэмжээг голлон

хэрэгжүүлэгчийн нь хувьд орон нутгийн иргэд, албан тушаалтнуудыг оролцуулах

шаардлагатай бөгөөд эхний ээлжинд тэднээр PRA (хөдөөг орон нутгийнхны

оролцоотойгоор үнэлэх) аргыг хэрэглэн уулын туруутны статус, түүний амьдрах

орчны байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг үнэлүүлэх хэрэгтэй юм. Энэ

нь орон нутгийнхан хэрхэн ойлгож үнэлдгийг илрүүлэх юм. Мөн хамгааллын

Page 4: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

3

биологчид, агнуур зүйчид, бусад шаардлагатай мэргэжилтнүүдээр дүгнэлт

гаргуулах шаардлагатай.

Мэргэжилтнүүдийн үнэлсэн бэрхшээл, үйл ажиллагааны жагсаалтыг орон

нутгийнхны үнэлсэн бэрхшээл, үйл ажиллагааны жагсаалтуудтай хамтруулан

менежментийн төлөвлөгөө бичих ажлын хэсэг анализ хийж дүгнэн боловсруулалт

хийх бөгөөд хөрөнгийн эх үүсвэр, ямар байгууллага, хүн, хэзээ, хэрхэн

гүйцэлдүүлэх, түүний биелэлт үр дүнг хэрхэн шалгаж монторинг хийх зэргийг

тодорхой оруулах хэрэгтэй байгаа юм.

Уулын туруутны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтийг

хянах ажлыг БОАЖ-ын сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг хэрэгжүүлэх нь

зохимжтой. Энэ ажлын хэсэгт уулын туруутныг хамгаалах, судлах талаар санаа

тавьдаг болон зохион байгуулах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагын

албан тушаалтнууд, төрийн бус байгууллагын болон эрдэм шинжилгээ,

судалгааны байгууллагын төлөөлөл, агнах ажлыг ухаалгаар зохион байгуулахыг

хичээдэг бизнесменүүдийг оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэхүү ажлын хэсэгт зөвлөх үүрэгтэйгээр гадаадын мэргэжилтнүүдийг ч

урьж болох юм.

Нэг дүгээр бүлэг. Менежментийн төлөвлөгөөний үндэслэл, зорилго, хүрэх үр дүн, ач холбогдол.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгалийн

баялгийг түүний даац, чадавхитай нь нийцүүлэн зохистой ашиглах, нөхөн сэргээх

замаар экологийн баримжаатай эдийн засгийн хөгжлийг хангах...”-аар ба төрөөс

экологийн талаар баримтлах бодлого, баримт бичигт “Ан амьтны тоо, байршил,

агнуурын нөөцийг судалж экологи, эдийн засгийн үнэлгээний үндсэн дээр аж ахуйн

ач холбогдол, ашиглалтын хэлбэр зохион байгуулалтыг бүсчлэн тогтоож, хэвийн

өсөлт үржилтийг нь алдагдуулалгүй зохистой ашиглана” гэж заасан нь энэхүү

төлөвлөгөөг боловсруулах гол үндэслэл боллоо.

Монгол орны уулын туруутны популяцийг хамгаалах, зүй зохистой,

тогтвортой ашиглах, өсгөх үндэслэлийг боловсруулах, нарийвчлан судлаж зүй

тогтлыг нь танин мэдэх ажлыг бодож боловсруулсан менежментийн

төлөвлөгөөний дагуу тогтвортой хэрэгжүүлэх ёстой.

Энэхүү менежментийн төлөвлөгөөний гол зорилго нь уулын туруутны

популяцид нөлөөлж буй хүчин зүйлүүд, нөлөөллийн хэм хэмжээг мониторингийн

хэлбэрээр тогтоон, хамгаалалтын болон тогтвортой ашиглахад чиглэсэн арга

хэмжээг агнуур зохион байгуулалтын дүгнэлтийг үндэслэн, шинжлэх ухааны

Page 5: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

4

үндэстэй тогтвортой хэрэгжүүлэх, үүнд орон нутгийнхны оролцоог өргөжүүлэх

сонирхлын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг цогц ажлуудыг төлөвлөхөд

оршино.

Энэхүү менежментийн төлөвлөгөө хэрэгжсэнээр дараах нөхцөл,

механизмууд бүрдэнэ:

1. Уулын туруутны статус богино хугацааны давтамжтайгаар бүс нутгуудад

болон улсын хэмжээнд тогтоогддог,

2. Популяцийн хэмжээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд, тэдгээрийн хэм

хэмжээг мониторингийн байдлаар тогтоодог,

3. Хамгаалалт, ашиглалт, мониторинги, хяналтад ажилд орон нутгийнхныг

түлхүү оролцуулдаг,

4. Популяцийн статус, хамгаалал, ашиглалтын байдалтай холбоотой

мэдээ, тайлан бусад материалаар мэдээллийн сан болох,

5. Ашиглалт хамгаалалтыг зохицуулах чадвар бүхий эрх зүйн орчин,

6. Тогтвортой, нийтийн эрх ашигт нийцсэн, популяцийг тэтгэдэг, ил тод

ашиглалтын механизм бүрдэхээс гадна

7. Популяци сайжирснаар олон улсын хэмжээнд сурталчлагдан, төрөлжсөн

экотуризм хөгжих боломж нэмэгдэнэ.

Хоёрдугаар бүлэг. Одоогийн байдал Монгол улсад сүүлийн 10 жилд 2 удаа аргаль хонины нөөц тогтоогдсон

бөгөөд, 2009 онд анх удаа янгир ямааны нөөц хээрийн судалгааны зарим дүнг

үндэслэн тоймчлон тогтоогдсон юм.

2.1. Уулын туруутнынөөцийн үнэлгээ, тархац нутаг, популяцийн бүтэц Аргаль хонь эрчимтэй агнуур, байгалийн зарим нөхцлийн нөлөөгөөр Монгол

оронд XX зууны эхнээс бараг далаад оны эцэс хүртэл тоо толгой цөөрч, тархац

нутаг нь багасан дэлхэц нь тасархайтаж байсан.

Энэ зүйлийн тоо толгой, тархцын судалгааг урьд нэлээд хийсэн нь голдуу

тодорхой цэг нутаг, эсвэл бүс нутагт хамаарах бөгөөд бүх дэлхцийн нь буюу улсын

хэмжээнд хамарсан судалгаа мэдээ ховор байв. Янз бүрийн судлаачид өөр өөр

цаг үед, өөр өөр нутагт судалгаа хийж дал, наяад оны дундуур улсын хэмжээнд 12-

60 мянган толгой аргаль хонины нөөцтэй гэж үнэлсэн мэдээнүүд байдаг байв.

2009 онд БОАЖЯ, Дэлхийн банк, Нидерландын Засгийн газар, WWF-ийн

Монгол дахь хөтөлбөрийн газар, UNDP зэрэг газруудын дэмжлэгтэйгээр 2009 онд

аргаль хонины нөөцийг шинэчлэн тогтоосон ба Монгол оронд одоогийн байдлаар

Page 6: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

5

18,1 мянга орчим аргаль хонь, 36,0 мянга орчим янгир ямаатай байна гэж

үнэлэгджээ.

Судлагдсан байдал

Монгол оронд аргаль хонины тоо толгойн тоймыг янз бүрийн цаг үед,

гадаад дотоодын судлаачид янз бүрийн арга зүйгээр судлан улсын хэмжээнд

болон тодорхой цэг нутгаар гаргасан мэдээ байдаг.

Унгарын эрдэмтэн Бердар Бела 1980-аад оны дундуур Говь алтайн нурууны

84 мянган км2 талбайд 5 мянга орчим, А.Шанявски 1070-аад оны дундуур Алтайн

үндсэн уулсаар (Увс аймгийн хойд хилээс Дорноговь аймгийн бэсрэг уул, толгод

хүртэлх нутагт) 10 -12 мянга орчим, В.В.Груздев нар 1980-аад оны дундуур

Монголд аргаль хонины дундаж нягтшил байршил нутгийнхаа 1000 га тутамд 0,5

толгой бөгөөд нийт нөөц нь 18-20 мянга орчим толгой байдаг гэж тус тус үзсэн

байхад Монголын анчдын нийгэмлэгийн төв Зөвлөл 1970-аад оны дундуур

Монголд 40 мянга орчим, ШУА-ийн Биологийн хүрээлэн 1975 онд 50.0 мянга

орчим, 1985 оны байдлаар 60 мянга орчим, Х.Сүхбат, В.Груздев нар (1982)

монгол орны хэмжээнд 12 мянга орчим аргаль хоньтой гэж үнэлсэн байна. 1985

оны байдлаар Биологийн хүрээлэн 80,0 мянга орчим янгир ямаатай гэж үнэлсэн

байдаг.

2001 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн орон даяар хийсэн аргаль

хонины тархац, нөөцийг тогтоох судалгааны ажлын дүнд 47,898 км2 нутагт 13,000 –

15000 аргаль хонь байгааг тогтоосон байна. 2001 оны судалгаагаар сүүлийн 10

гаруй жилд аргаль хонины тоо баруун болон төв Монголд эрчимтэй цөөрч, Монгол

орны өмнөд хэсэгт тогтвортой, зүүн хэсэгт тархац нутгийн хэмжээ ихсэж, тоо

толгой нь өсөж байгаа дүн гарсан байна.

Аргаль хонины ангилал зүйн асуудал нэг мөр болоогүй байна. Ихэнх

эрдэмтдийн хэрэглэдэг Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах холбооны

IUCN (2008) ангилал нь говийн аргаль (O.a.darwini), Алтайн аргаль (O.a.ammon)

гэсэн 2 дэд зүйл байгааг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хоорондоо ямар ялгаатай,

тархалтын хил нь хаагуур байгаа зэрэг асуудал бүрэн тодорхойлогдоогүй байна.

Уулын туруутны тархац байршил

Аргаль хонь Монгол улсын хэмжээнд 50215.4 км2 талбайд тархсан байна.

Сүүлийн 10-аад жилд аргаль хонины тархац улсын хэмжээнд 3%-иар

нэмэгджээ.

Page 7: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

6

2001 оны үетэй харьцуулахад 2009 онд зарим аймгийн нутагт аргаль хонины

тархац нутаг нилээд өөрчлөлт орсон байна. Хөвсгөл, Сүхбаатар аймагт аргаль

хонины тоо нь энэ хугацаанд харьцангуй тогтмол байсан боловч тархац нутгийн

хэмжээ нь 9,7-8,9 дахин нэмэгдсэн дүн харагдаж байна. Энэ нь мониторингийн

судалгааг нилээд хийж байршлын мэдээг олон цуглуулсан нь Home range

программ ашиглах боломжтой болгосон байна. Энэ программ нь байршиж байгаа

төдийгүй бэлчээрлэх талбайг нь нэмж тооцдог тул тархац нутаг нь нилээд өндөр

гарсан байна. Аргаль хонины тархац нутаг нь Говьсүмбэр аймагт 3,2 дахин, Төв

аймагт 2,3 дахин, Баянхонгор, Дорноговь, Баян-Өлгий, Увс аймгуудад 1,2-1,9

дахин нэмэгдсэн байна.

Хэнтий, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймагт аргаль хонины

тархац нутгийн хэмжээ 1,1-2,3 дахин багасчээ.

Харин Завхан, Говь-Алтай аймгуудад тархац нутгийн хэмжээ үндсэндээ

өөрчлөгдөөгүй байна (1-р хүснэгт, 1-р диаграмм).

1-р хүснэгт. Аргаль хонины үндсэн тархац нутгийн хэмжээ (2009, аймгаар)

аймаг

Аргаль хонь бүхий сумдын талбай

(км2)

Аргаль хонь

тархсан талбай

(2001, км2)

Аргаль хонины тархцын сумын талбайд эзлэх хувь

(2001)

Аргаль хонь тархсан талбай

(2009, км2)

Аргаль хонины тархцын сумын талбайд эзлэх хувь

(2009)

Өөрч-лөгдсөн талбай

(км2)

1. Баян-Өлгий 35663.08 2274.82 6.38 4244.3 11.90 1969.52. Баянхонгор 62060.33 2955.35 4.76 3560.8 5.74 605.53. Говь-Алтай 84714.59 6263.84 7.39 6465.1 7.63 201.34. Говьсүмбэр 5498.32 9.19 0.17 29.0 0.53 19.85. Дорноговь 97314.96 8315.33 8.54 9671.9 9.94 1356.66. Дундговь 56783.69 3991.22 7.03 1723.5 3.04 -2267.77. Завхан 22949.22 1184.74 5.16 1184.7 5.16 0.08. Өвөрхангай 34925.78 3716.55 10.64 2151.2 6.16 -1565.49.Өмнөговь 164134.80 8990.77 5.48 6371.7 3.88 -2619.110. Сүхбаатар 16456.82 120.01 0.73 1070.9 6.51 950.911. Төв 53173.00 1296.91 2.44 2992.0 5.63 1695.112. Увс 16597.61 694.12 4.18 1315.9 7.93 621.813. Хөвсгөл 19298.53 63.04 0.33 613.8 3.18 550.814. Ховд 65889.57 8028.58 12.18 6369.0 9.67 -1659.615. Хэнтий 16625.57 828.12 4.98 720.6 4.33 -107.516. Архангай 18448.90 0.00 0.00 1327.1 7.19 1327.117. Булган 4974.20 0.00 0.00 403.8 8.12 403.8Дүн 752085.85 48732.59 6.48 50215.4 6.68 1482.8

Page 8: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

7

1-р диаграмм. Аргаль хонины тархцын өөрчлөлт (2001-2009)

Янгир ямаа Монгол орны хэмжээнд 13 аймгийн 86 сумын нутагт нийтдээ

55985.9 км2 талбайд тархжээ.

Харьцангуй олон суманд нь янгир ямаа тархсан аймгуудын тоонд Ховд,

Баянхонгор, Завхан, Баян-Өлгий аймгууд орж байна. Харин янгир ямааны тархац

нутгийн хэмжээгээр Ховд аймаг тэргүүлэх ба Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан,

Баянхонгор, Өмнөговь аймгууд удаалж байна. Дээрх аймгуудад нийт тархац

нутгийн 83,1% нь хамрагддаг байна. Хамгийн бага тархац нутаг бүхий газар нь

Богд уул бөгөөд энд 2 удаа янгир ямаа нутагшуулсан нь цөөн тоогоор ч гэсэн

үржиж байгаа аж. Янгир ямааны тархцын зураглал өмнө нь гарч байгаагүй бөгөөд

энэ нь улсын хэмжээнд тархцын зураглал зохиогдсон анхны ажил тул өмнөх

байдалтай нь харьцуулах боломжгүй (2-р хүснэгт).

2-р хүснэгт. Монгол орны янгир ямааны тархац нутгийн хэмжээ

№ Aймаг Янгир ямаа бүхий

сумдын тоо Янгир ямаа тархсан талбай

(2009, км2) 1 Баян-Өлгий 10 7522.3 2 Баянхонгор 12 5649.6 3 Говь-Алтай 8 8917.6 4 Дорноговь 4 225.5 5 Дундговь 5 1564.7 6 Завхан 11 6078.4 7 Өвөрхангай 3 2568.9 8 Өмнөговь 7 5309.5 9 Төв 1 80.9

10 Увс 7 1335.0 11 Улаанбаатар 1 2.1 12 Хөвсгөл 4 3709.8 13 Ховд 13 13021.5

Page 9: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

8

Дүн 86 55985.9 Ихэнх нутгуудад уулын туруутны популяцид шууд нөлөө буюу хууль бус ангийн

нөлөө багассан боловч шууд бус нөлөө ихэссэн гэж орон нутгийнхан үздэг байна.

Уул уурхай, мал аж ахуй эдгээр зүйлүүдэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа

бөгөөд зарим газруудад хязгаарлах хүчин зүйл болж байна. Цөөнгүй газар аргаль

хонь тархац нутгийнхаа хэмжээнд бүр байхгүй болсон баримт ч байна.

Нөөц

2009 онд хийсэн судалгаагаар Монгол оронд дунджаар 18140 (9193-43135)

аргаль хонины нөөцтэй гэж үнэлэгдсэн байна.

Аргаль хонины нөөц нь тархац нутагтаа харилцан адилгүй байснаас гадна

сүүлийн 10-аад жилд нилээд хэлбэлзэлтэй байсан дүн харагдаж байна. Гэхдээ

2001 ба 2009 оны нөөцийн үнэлгээний дүнг хооронд нь шууд харьцуулж бодит

өсөлт бууралт гэж ойлгох нь бас учир дутагдалтай. 2009 оны судалгааны дүнгээс

харахад аргаль хонь Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад 226,6%-309,5%-иар, Төв,

Увс, Дундговь аймгуудад 122,4%-175,1%-иар тус тус нэмэгдсэн байна. Дорноговь,

Говьсүмбэр, Баянхонгор аймгуудад 58,9%-97,2%-иар тус тус өссөн байна.

Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Ховд аймгуудад нөөц нь харьцангуй

тогтвортой байна. Харин Өмнөговь, Завхан аймгуудын аргаль хонины нөөц 40,5%-

63,6%-иар тус тус буурсан байна. Архангай, Булган аймгуудад гүйдлийн цөөн

тооны аргаль хоньтой ба нөөц тогтоох боломжгүй байжээ.

3-р хүснэгт. Монгол орны аргаль хонины нөөц

Аймаг Аргаль хонины нөөц (2001)

нягтшил (10 км2, 2001)

Аргаль хонины нөөц (2009)

нягтшил (10 км2, 2009)

1. Баян-Өлгий 650 2.9 2123 5.0 2. Баянхонгор 290 1.0 572 1.6 3. Говь-Алтай 380 0.6 1556 2.4 4. Говьсүмбэр 85 92.5 140 48.3 5. Дорноговь 1745 2.1 2773 2.9 6. Дундговь 850 2.1 2338 13.6 7. Завхан 110 0.9 40 0.3 8. Өвөрхангай 1840 5.0 1756 8.2 9.Өмнөговь 4040 4.5 2404 3.8 10. Сүхбаатар 5 0.4 50 0.5 11. Төв 375 2.9 834 2.8 12. Увс 380 5.5 1033 7.9 13. Хөвсгөл 30 4.8 30 0.5 14. Ховд 2460 3.1 2311 3.6 15. Хэнтий 175 2.1 180 2.5

ДҮН 12,5 18,1

Page 10: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

9

Монгол орны янгир ямааны нөөц дунджаар 35373 (13840-43873) байна (4-р

хүснэгт). Өмнөговь аймаг янгир ямааны нөөцөөр тэргүүлж буй бөгөөд улсын нийт

нөөцийн 36,1% нь энд байдаг гэсэн дүн гарчээ.

4-р хүснэгт. Монгол орны янгир ямааны нөөц

№ Aймаг Янгир ямаа тархсан талбай (2009, км2) Нягтшил

Янгир ямааны нөөц

1 Архангай 127.86 1002 Баян-Өлгий 7522.3 5.15 38743 Баянхонгор 5649.6 5.15 29094 Говь-Алтай 8917.6 5.51 49135 Дорноговь 225.5 5.32 1206 Дундговь 1564.7 9.70 15187 Завхан 6078.4 2.20 13378 Өвөрхангай 2568.9 1.30 3349 Өмнөговь 5309.5 25.09 13324

10 Төв 80.9 1.85 1511 Увс 1335 14.30 190912 Улаанбаатар 2.1 0.00 4213 Хөвсгөл 3709.8 2.94 109114 Ховд 13021.5 3.48 4532

Дүн 55985.8 6.4536018 (13840-43873)

2.2. Уулын туруутныпопуляцийн хамгааллын статус

Монголын хамгийн үнэ цэнэтэй амьтдын оргил нь аргаль хонь (Ovis ammon),

янгир ямаа (Capra sibirica) хоёр юм. Энэ 2 зүйл Азийн бусад оронд байдаг боловч

Монгол дахь популяци хэмжээгээрээ том, тархцаараа ихийн тоонд зүй ёсоор орно.

Монгол улсын Засгийн газрын тогтоолоор аргаль хонийг “ховор” ангилалд

оруулсан. 1953 оноос эхлэн нийтээр агнахыг хориглосон. Зэрлэг амьтан, ургамлын

аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн

(CITES) II хавсралтанд бүртгэгдсэн, жилд 80 орчмыг гадаадын анчдад тусгай

зөвшөөрлөөр агнуулдаг. Аргаль (O.ammon) Монгол орны улаан номын 1987, 1997

оны хэвлэлүүдэд “ховор” гэж бүртгэгдсэн ба “Устах аюултай” гэсэн ангилалд

оруулсан байна (Clark et al. 2006).

Уулын туруутны байршил нутгийн байгалийн янз бүрийн бүс бүслүүрийг

төлөөлөх газруудыг улсын тусгай хамгаалалтад авч дархан, байгалийн цогцолборт

болон байгалийн нөөц газруудын хэлбэрээр хамгаалалтад авч байна.

Төрийн байгууллагаас уулын туруутныг хамгаалах талаар зохион

байгуулалттай арга хэмжээнүүд авсаар байгаа боловч нутгийн иргэдийн байгаль

Page 11: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

10

хамгаалах уламжлал нь хамгааллын гол хэлбэр болж байна. Тухайлбал,

шүтлэгтэй овоо бүхий нутаг, уулын туруутныг “уулын эзэн” гэх мэтээр шүтдэг

газруудад хууль бус агналт үндсэндээ байдаггүй.

Гэсэн ч энэ 2 зүйл амьтныг хамгаалахад бэршээл гарсаар байна. Учир нь

2,6 сая хүнтэй манай улс эрчимтэй хөгжиж эхлэхийн сацуугаар эдгээр том хөхтөн

амьтдын амьдралын хэрэгцээг хангахуйц унаган газрын хэмжээ багассаар байна.

Зэрлэг амьтныг хамгаалах ажилд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ бага,

мэргэжлийн боловсон хүчин дутмаг, иргэдийн экологийн боловсрол хангалттай бус

зэргээс харахад менежментийг сайжруулбал зохих зүйл олон байна. Үүний

зэрэгцээ зэлүүд, хүрэхэд бэрх нутагт байх эдгээр амьтдын популяцийн статус

тодорхойгүй байна.

Аргаль хонины амьдрах орчин, уух ус, бэлчээр хүмүүсийн амьдралын гол эх

үүсвэр болох малынхтай адилхан байдаг учир хамгаалахад нилээд бэрхшээлтэй

байдаг. Мал нь аргаль хоньтой байршлын болон идэш тэжээлийн хувьд өрсөлдөгч

болно. Мөн аж үйлдвэр, тухайлбал уул уурхай аргаль хонины тайван байршилд

сөргөөр нөлөөлж байна. Аргаль хонь аливаа сөрөг нөлөөлөлд ихээхэн эмзэг

ханддаг. Аргаль хонь босоо бүслүүрийн шилжилтийг улирлаар хийх ба ургамлын

шимт хэсгийг сонгон иддэг, өвөл бэлчээрийн сайн, цасны нимгэнийг бараадаж

уулын нам руу бууж ирэх нь хууль бусаар агнагдах зарим шалтгаан болдог байна.

2.3. Ашиглалтын зарчим, хэлбэр Уулын туруутныг бусад ховор ан амьтдын нэг адил гадаадын анчдаар

агнуулах нь валютын орлогын гол эх үүсвэрийн нэг гэж үзэж ирсэн байдаг.

Тухайлбал 1967-1989 оны хооронд 1630 угалзыг сорчлон агнуулсан нь улсад 20

гаруй сая төгрөгийн орлого оруулсан гэх тооцоо байдаг. Сүүлийн жилүүдэд жил

бүр ойролцоогоор 2.0 сая гаруй ам.долларын орлогыг улсад болон аж ахуйн

нэгжүүдэд оруулсан байна.

Өмнөх жилүүдийн байдлаас харахад угалз агнуурын зөвшөөрөл олголт нь

агнуур зохион байгуулалтын тайлан дүгнэлтэд үндэслэдэггүй байв.

Том эвэрт угалзын удмын санг хамгаалах, хадгалах тогтолцоогүй байгаагаас

агнуурын нөөц нь багасах, анчид ангаа хийлгүй буцах зэрэг сөрөг үзэгдэл

ажиглагдах боллоо.

Уулын туруутны ашиглалтын зарчим нь дараах байдалтай байна, үүнд:

1. БОАЖЯ нь Шинжлэх ухааны байгууллагад буюу Биологийн хүрээлэнд

хүсэлт тавьж дараа онд хэдэн угалз агнуулж болох талаарх санал авна.

Page 12: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

11

Биологийн хүрээлэн нь тоотоор саналаа хүргүүлнэ. Энэхүү саналыг

ашиглаж болох хэмжээний дээд хязгаар гэж үздэг.

2. БОАЖЯ нь дээрх хязгаарт багтаан санал боловсруулж Засгийн газарт

оруулан хэлэлцүүлж батлуулна.

3. Засгийн газраас баталсан тоондоо багтаан агнуур эрхлэх компаниудад

хуваарилдаг.

4. Агнуур эрхлэх компаниуд нь гадаадын анчидтай гэрээ хийж өөрсдөө

агналтыг зохион байгуулдаг.

2.4. Зохицуулж буй хууль эрхийн актууд Уулын туруутныг хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг Монгол

улсын “Ан агнуурын тухай”, “Амьтны аймгийн тухай” хуулиудаар үндсэндээ

зохицуулдаг боловч зарим заалтууд нь тодорхой бусаас олон янзаар тайлбарлаж,

ойлгогддог.

Иймд хуулийн заалтуудыг тодорхой болгон нийгэмд жигд үйлчилдэг

тогтолцоог бий болгон өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Энд ялангуяа ан амьтны байршил бүхий нутгийг аж ахуйн зорилгоор

ашиглах нөхцөл болзлыг тодруулах (агнуурын эдэлбэрийг аж ахуй эрхлэгчдэд

эзэмшүүлэх), хариуцлагын тогтолцоог сайжруулах, агнуур зохион байгуулалт хийх

зарчим, түүний үр дүнг бодлого, хяналт, зөвшөөрлийн тогтолцоонд хэрхэн

хэрэглэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай байгаа юм.

Уулын туруутны хамгаалал, ашиглалын холбогдолтой харилцааг дараах эрх

зүйн актуудаар зохицуулдаг.

- Амьтны аймгийн тухай хууль (2000)

- Ан агнуурын тухай хууль (2000)

- Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн

хураамжийн тухай (1995) - Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995)

- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай (1998)

- ”Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг

хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах

хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль” (2000)

- Газрын тухай хууль (2002) - Агнуур зохион байгуулалтын журам,

Page 13: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

12

- Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой

судалгааны ажлын сорьц дээжийг гадаадад гаргах журам, БОС, ХҮС,

ГЕГ-ын даргын тушаал №168/А, 463, 318. - “Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, арга

хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах

тайлагнах журам” (Засгийн газрын 2000 оны 52-р тогтоолын хавсралт)

- Байгаль хамгаалах сан байгуулах зарцуулах журам (1998-10-14, ЗГ-ын

188 тоот тогтоолын хавсралт)

- Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай, ЗГ-

ын тогтоол №264, 2001-12-05.

- Гадаадын иргэдэд ан агнуулах болон амьтныг амьдаар нь гадаадад

гаргах эрх олгох, хяналт тавих журам. ЗГ-ын тогтоол, № , 2001-12-10.

- Улсын тусгай хамгаалалтай газрын зөвшөөрөгдсөн бүсэд амьтны сүргийн

бүтцийг зохицуулах, заазлах, судалгаа шинжилгээний сорьц авах,

хэмжилт хийх, нутагшуулах, халдварт өвчний голомтыг устгах зорилгоор

амьтан агнах барих журам, БОС тушаал, №209, 1996.

2.5. Уулын туруутны судалгааны төвшин Уулын туруутны судалгаа Монгол оронд 19-р зууны сүүлчээс эхлэн хийгдэж

бүтээл туурвил нийтлэгдэж байжээ. Н.А.Северцов Евразид 17 зүйл зэрлэг хонь

байдгийн нэг нь Ovis argali Pall. бөгөөд энэ зүйл нь O.a.altiaca, O.a.mongolica гэх 2

дэд зүйлхэнтэй гэж тогтоож байснаас гадна Н.В.Насанов Ovis Poli, Ovis ammon,

Ovis nivicola 3 зүйлийг Argaliformes гэж томъёолж байсан (Цалкин, 1951) зэргээс

үзэхэд Монгол орны аргаль хонь зэрлэг хонины дотор өөрийн гэсэн онцлогтой,

ангилал зүйн хувьд ихээхэн сонирхол татдаг нь харагдаж байна. Монгол орны

Уулын туруутны судалгаа эхэн үедээ тархац, байршил, нөөцийн болон

морфологийн талаар мэдээ цуглуулж үлдээж байсан бол сүүлийн жилүүдэд

үндэсний судлаачид генетикийн төвшинд судалгаа хийх болжээ.

Уулын туруутны судалгааг ШУА-ийн Биологийн хүрээлэн, БОЯ-ны Ой ан

судлалын хүрээлэнгийн агнуур зохион байгуулалтын экспедиц, Геоэкологийн

хүрээлэнгийн агнуур судлалын сектор, Агнуур судлалын “Аргаль” төв гүйцэтгэж

байжээ.

Уулын туруутны судалгаа хамгааллын ажлыг Денверийн зоологийн сан,

WWF-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, UNDP зэрэг олон улсын болон

гадаадын байгууллага, төслүүд дэмжиж байна.

Page 14: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

13

Монгол оронд уулын туруутныг янз бүрийн цаг үед гадаад дотоодын

судлаачид судалж байжээ. Уулын туруутны биологи экологийг О.Шагдарсүрэн,

Х.Сүхбат, С.Дуламцэрэн, Ж.Ганчимэг, генетикийг Х.Түмэннасан, Ц.Туяа,

гистологийг Төмөржав, гелментийг Шархүү, нөөцийн үнэлгээ, хамгаалалтын

менежментийн талаар С.Амгаланбаатар, Д.Давхарбаяр, Ж.Төмөрсүх, Яд.Адъяа

нарын үндэсний судлаачид судалж байснаас гадна А.Н.Северцов, Жорж Шаллер,

Ричард Рыдинг, А.Шанявски, Л.В.Жирнов, В.В.Груздев, Майкл Фризина, Раул

Валдез, Бердар Бела, Давид Кенни, В.И.Евсиков, Л.В.Сопин, А.К.Федосенко,

Г.Г.Собанский зэрэг гадаадын эрдэмтэн судлаачид янз бүрийн чиглэлээр судалж

шинжлэх ухааны хувьд үнэтэй мэдээ үлдээсэн байдаг.

Судалгаанд орчин үеийн арга зүй хэрэглэхэд анхаарч байгаа бөгөөд

тухайлбал Их Нартын байгалийн нөөц газарт Азид анх удаа Ovis ammon-д

дохиолол бүхий хүзүүвч зүүж ашиглаж байв. Энэ судалгааг АНУ-ын Денверийн

зоологийн сангийн санхүү, материаллаг баазын дэмжлэгтэйгээр “Аргаль” төвийн

судлаачид гүйцэтгэж байв. Энэ төвийн суурин судалгааны цэгт одоо янгир ямаа,

шар үнэг, хярс үнэг, халздай дорго, мануул мий, дагуур болон дэлдэн зараа,

нөмрөг тас зэрэг хөхтөн шувуудад сансрын болон GPS хүзүүвч зүүн судалж байна.

Дээрх байгууллага, судлаачдын судалгааны үр дүнд тархцын өмнөх болон

одоогийн байдал тогтоогдож биологи, экологийн зарим судалгаа хийгдээд байна.

Өмнө хийгдсэн судалгаануудыг монторингийн хэлбэрээр үргэлжлүүлэн,

давтамжтайгаар хийх нь зүй тогтлыг илрүүлэх, улмаар хамгаалалтын

менежментийг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Аргаль хонь судлал, хамгааллын менежментээр мэргэшсэн мэргэжилтнүүд

цөөн байна. Энд агнуур судлалын “Аргаль” төвийн гишүүн зарим мэргэжилтнүүд,

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зарим ажилтнуудаас өөр

уулын туруутан судлалаар ажилладаг хүн алга байна.

Харин уулын туруутныг гадаадын анчдаар агнуулдаг аж ахуйн нэгжүүд,

бизнесменүүд цөөнгүй байдаг. Тэдний дунд экологийн мэдлэг муутайгаас зөвхөн

ашиг харж орчиндоо буюу уулын туруутны популяцид халтай байдлаар агналт

хийдэг бизнесменүүд цөөнгүй байдаг нь тийм ч нууц биш юм.

Иймд аргаль хонь болон бусад зүйлүүдийн хамгааллын менежментийн

чиглэлээр мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод сургаж боловсролын зэргийг

ахиулахаас гадна орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүийн ажилтнуудыг сургаж

дадлагажуулах шаардлагатай болжээ.

Page 15: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

14

2.6. Мэдээлэл бүрдүүлэлт, хадгалалт, ашиглалтын байдал Судлаачдын бүтээл, судалгааны болон Төр, Засгийн байгууллагын

холбогдох шийдвэр, үйл ажиллагааны тайлан, мэдээ, үр дүн бүр нэгдсэн

мэдээллийн санд хадгалагдан нийтэд ашиглаж байх ёстой. Одоогоор ийм

мэдээллийн сан алга байна. Агнуур судлалын “Аргаль” төв, Биологийн хүрээлэнд

зарим тайлан байгаа боловч энэ нь шаардлага хангахгүй байна.

Гуравдугаар бүлэг. Уулын туруутны популяци ба түүний хамгаалалд тулгарч буй бэрхшээл

3.1. Популяцид учирч буй бэрхшээл Уулын туруутны популяци үндсэндээ доройтож байгааг судалгааны дүн,

тархац нутгийн өөрчлөлт зэрэг нь нотолж байна. Үүнд нөлөөлж буй гол

хүчин зүйл нь байгалийн болон хүний нөлөө юм.

3.1.1. Амьдрах орон зай нь мал өссөнөөр хумигдаж байршил нутаг нь уул

уулрхайн зохисгүй үйл ажиллагаанаас болж доройтож байгаагаас

үндсэн байршил нутгаасаа дайжиж, популяци тасархайтахад хүрч

байна. Үүнд дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйл ч нөлөөлж

байна.

3.1.2. Зөвшөөрөл лицензийг олгохдоо агнуур зохион байгуулалтын тайлан

дүгнэлтэд үндэслэдэггүй. Ингэснээр зохион байгуулалтгүй

өрсөлдөөнт агналт эрчимжихэд хүргэсэн ба энэ нь популяцийн

байршил, бүтцэд муугаар нөлөөлж байна.

3.1.3. Хорогдлын хэмжээ их байгаа боловч шалтгаан нь тодорхой

судлагдаж тогтоогоогүй.

3.2. Хамгаалалтад учирч буй бэрхшээл Хамгаалалтын бодит арга хэмжээ үндсэндээ авагдахгүй байгаа ба авч буй

зарим арга хэмжээ нь үр дүн багатай байна. Энэ нь зохион байгуулалттай

холбоотой.

3.2.1. Аргалийн агнуураас орж буй орлогоос орон нутагт аргаль хонь

хамгаалахад зарцуулдаггүй байна.

3.2.2. Орон нутгийн хүмүүст аргаль хонь хамгаалах сонирхол төрүүлэхүйц

механизм байхгүй.

3.2.3. УТХГ-ын хамгаалалтын чадавхи муу.

3.2.4. Судлаачид хуулийн хяналт тавьж чаддаггүй.

3.3. Ашиглалтад учирч буй бэрхшээл

Page 16: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

15

Уулын туруутныг ашиглаж улсын болон орон нутгийн төсөвт тодорхой

хэмжээний орлого олох нь ашигтай боловч агнуур нь тогтвортой,

популяцад халгүй, орон нутагт өгөөжтэй, тэдний дэмжлэгийг хүлээсэн,

хяналттай, хуулийн хүрээнд ил тод явагдах ёстой. Гэтэл ийм байж

чадаагүйгээс ашиглалтад бэрхшээл учирч байна.

3.3.1. Нэг газарт олон жил дараалан менежментгүй ашиглалт хийж

байгаагаас отог бүхий нутагт том эвэрт угалзны тоо цөөрч байгаа.

Ийм байдал нь хүссэн ангаа агнах боломжийг багасгаж анчдыг ч

хохирооход хүргэж байна.

3.3.2. Ашиглалтыг зохицуулах хууль эрхийн акт бүрэн бус, агнуурын

лиценз олгох механизм буруу байгаагаас зөвшөөрөл авахыг хүсдэг

байгууллагын тоо өсөж, зөвшөөрлөөр дотооддоо бизнес хийдэг

болсон нь улмаар гадаад зах зээл дэх трофейн үнийг унагааж байна.

3.4. Мэдээллийн сан, сургалт, сурталчилгаанд учирч буй бэрхшээл Аргаль хонь, янгир ямааны ашиглалт, хамгаалалттай холбоотой бүх

мэдээлэл нийтэд ил тод байж сурталчилгаа, судалгаа бусад зорилгод ашиглагдаж

байх ёстой.

Угалз, тэх агнууртай холбоотой төдийгүй бусад ховор зүйлүүдийн

хамгаалал, ашиглалын холбогдолтой мэдээлэл тодорхой газарт төвлөрөн байнга

баяжигдаж, нийтэд ил тод байж, хэрэглээнд ашиглагдаж байх ёстой. Гэвч аргаль

хонь, ялангуяа угалз, тэхийн ашиглалтын холбогдолтой мэдээлэл хомс буюу

нуугдмал байдалтай байдаг. Тухайлбал, агнасан угалз, тэхийн агнагдсан

солбицол, хугацаа, морфологиийн хэмжилтүүд, зарагдсан үнэ гэх мэт мэдээлэлд

анализ хийж тухайн популяцийн талаар бодит үнэлгээ өгч хамгаалалтын арга

хэмжээ төлөвлөх шаардлагатай байдаг. Ийм мэдээллийн сан одоогоор алга

байна. Иймд “Улсын ангийн олзворын бүртгэлийн алба”-ыг байгуулж энэ

албанд бүртгэгдээгүй олзворыг улсын хилээр гаргахыг хориглох журамд шилжих

шаардлагатай байна.

3.4.1. Мэдээллийн нэгдсэн сан байхгүй,

3.4.2. Мэдээлэл солилцоо хангалтгүй, зарим мэдээлэл нийтэд хүрдэггүй,

нуугдмал байдаг нь буруу ойлголт төрүүлэхэд хүргэдэг.

3.4.3. Судалгааны ажлуудыг эмхэтгэсэн бүтээл байхгүй байгаа нь гарын

авлага болгон ашиглахад бэрхшээл учруулж байна.

3.4.4. Сурталчилгаа дутмаг, зорилтот хэсэгтээ хүрч очдоггүй.

Page 17: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

16

3.5. Олон нийтэд учирч буй бэрхшээл 3.5.1. Орон нутгийн иргэд аргалийн агнуураас орлого олж,

амьжиргаагаа дээшлүүлэхэд ашиглаж чаддаггүй.

3.6. Хяналт шалгалтад учирч буй бэрхшээл 3.6.1. Хяналтын тогтолцоо боловсронгуй бишээс хулгайн ангийн ихэнх

зөрчил илрэхгүй, илэрсэн ч дарагдах байдал ажиглагдаж байна.

Хариуцлага хүлээлгэх механизм тодорхой бус.

Тухайлбал сүүлийн 10 жилийн байдлаар улсын хэмжээнд Ховд, Хэнтий,

Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Дундговь аймагт 15 аргаль хонь, 19 янгир ямаа

хууль бусаар агнаж 489,0 мянган төгрөгийн торгууль тавьж 1380,0 мянган

төгрөгийн нөхөн төлбөр тавьсан байна. Гэвч энэ нь гарч буй бүх зөрчлийн хэдэн

хувь болохыг мэдэх боломжгүй бөгөөд тэр ч байтугай илрүүлж арга хэмжээ авсан

бүх зөрчлийн тоо ч гэж үзэх аргагүй.

3.6.2. Хуулийн хэрэгжилт муу буюу хуулийн дагуу арга хэмжээ

авдаггүй.

3.7. Судалгаа, мониторинг, агнуур зохион байгуулалт хийхэд учирч буй бэрхшээл 3.7.1. Агнуур зохион байгуулалтын эдийн засгийн орчныг бий

болгоогүйгээс агнуур зохион байгуулалтын мэргэжлийн

байгууллага цөөн. Мөн БОЯ нь мэргэжлийн бус байгууллага

хүмүүст агнуур зохион байгуулалтын эрх олгодог атлаа

мэргэжлийн хүмүүст олгохгүй байгаагаас агнуур зохион

байгуулалт хийгдэхгүй байна.

3.7.2. Санхүүгийн учир шалтгаанаар биологи, экологийн цогц судалгаа

тогтвортой, чиглэсэн зорилготой хийгдэж чадахгүй байна.

3.7.3. Нөөцийн үнэлгээ хийх дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн, орчин

үеийн арга зүйг судлах, эзэмшүүлэх, хэрэглэх нь учир

дутагдалтай хэвээр байна.

3.7.4. Хил дамжсан миграцийн судалгаа байхгүй.

Дөрөвдүгээр бүлэг. Уулын туруутны менежментийг хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагааны төлөвлөлт Уулын туруутны менежмент дараах зарчмыг хэрэгжүүлснээр амжилтад

хүрэх боломжтой.

1. Уулын туруутны менежмент нь төр, засгийн болон иргэдийн зүгээс

дэмжлэг хүлээсэн байх,

Page 18: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

17

2. Төлөвлөгөөг хэржгжүүлэх санхүүгийн баталгаатай байх,

3. Зүй зохистой ашиглалт нь хамгаалалтын нэг хэлбэр гэж үзэх,

4. Ашиглалтаас олсон орлогын ихэнх хувь нь уулын туруутны популяцийг

хамгаалахад төдийгүй орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж,

амьжиргааны төвшинг дээшлүүлэх, судалгаа, мониторингийн

хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах,

4.1. хууль эрхийн акт, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон түүний зохицуулах механизмыг сайжруулах менежмент

Угалз агнуурын зөвшөөрлийг олгохдоо ямар дүгнэлт, тайлан зөвлөмжийг

үндэслэж ямар байгууллага, бүтцэд өгөх, зөвшөөрөл авагч нь ямар эрх үүрэгтэй

байх, хэрхэн ашиглах зэргийг тодорхойлсон, хариуцлагын тогтолцоог Үндсэн

хуульд нийцүүлэн “бүгдэд тэгш байх” ардчилсан зарчмаар нарийвчлан тодруулсан

эрх зүйн актуудыг боловсруулах шаардлагатай байна. Үүний тулд зарим хуульд

өөрчлөлт оруулахаас гадна журмуудыг шинээр гаргах буюу шинэчлэх

шаардлагатай болжээ. Одоогийн зарим журмууд хэрэгжихгүй байгаа буюу

хуультай зөрчилдсөн заалтуудыг агуулж байна.

Ан амьтныг ямар ч хэлбэрээр ашиглах, хамгаалах үндэслэл нь агнуур

зохион байгуулалт байх ёстой байтал (үүнийг зүйлийн менежментийн гол хэсэг гэж

үздэг) хайхралгүй өдий хүрсэн бөгөөд үүнээс үзвэл аливаа зөвшөөрөл хууль

зөрчиж олгогддог гэж ойлгогдож байна. Агнуурын менежментийн гол зарчим нь

амьтандаа төдийгүй газарт хандсан байх ёстой бөгөөд хууль, эрх зүйн орчин нь

үүнд чиглэгдсэн байх ёстой. Зэрлэг амьтны талаарх хамгийн сайн менежмент бол

үндсэндээ газрын талаарх сайн менежмент байдаг.

4.1.1. УТХГ-т ороогүй нутагт хаана ч хамаагүй ан хийж байгаа одоогийн

практик нь агнуурын зүйлүүдийн популяцид ихээхэн хохирол учруулж

байгаа тул “агнуурын эдэлбэр газар” бий болгох эрх зүйн үндсийг

бүрдүүлэх

4.1.2. Төрийн захиргааны төв байгууллагын харъяанд агнуурын

менежментийн асуудлыг хариуцах бүтцийг бий болгох

4.1.3. Агнуур зохион байгуулалтын тухай нэгдсэн ойлголттой болгох, энэ

талаар хуулинд тодорхой тусгах,

4.1.4. Ан агнуурын хуулийн зарим ойлгомж муутай заалтуудыг тодорхой

болгон тодорхойлолт өгөх

4.1.5. Агнуур зохион байгуулалтын журмыг шинэчлэн боловсруулах

Page 19: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

18

4.1.6. Тусгай зориулалт, тусгай төлбөртэйгөөр буюу трофейн ан агнах

журмыг шинэчлэн боловсруулах

4.1.7. Ан агнах зөвшөөрөл олгох шалгуурыг боловсруулах

4.1.8. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад уулын туруутны байршил нутгийг

гэрээгээр ашиглуулах журмыг боловсруулах (шинэчлэх)

4.1.9. Бэлчээрийн менежментийг уулын туруутны байршил нутагт

хэрэгжүүлэх

4.1.10. Уулын туруутны менежментийн төлөвлөгөөг орону нутаг буюу

агнуурын бүс бүрд боловсруулан хэрэгжүүлэх

гүйцэтгэх байгууллага, хүмүүс …

хэрэгжүүлэх хугацаа …

шаардагдах хөрөнгө …

хөрөнгийн эх үүсвэр ...

4.2. Судалгаа, мониторинг, агнуур зохион байгуулалтын чадавхийг сайжруулах, өгөөжийг дээшлүүлэх менежмент

Угалз, тэхийн агнах хэмжээг тогтоох үндэслэл нь нөөцийн үнэлгээ бус харин

агнуур зохион байгуулалтын тайлан дүгнэлт байх ёстой. Энэ талаар “Ан агнуурын

тухай” хуульд байдаг заалт одоо хүртэл зөрчигдсөөр байна. Учир нь агнуур зохион

байгуулалтын ажлын үр дүнд ашиглах (эсвэл хамгаалах) үйл ажиллагааг хэрхэн

гүйцэтгэх талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий зөвлөмж боловсрогддог.

Өөрөөр хэлбэл үр дүн нь хүнд хандаж байдаг. Харин нөөцийн үнэлгээ нь зөвхөн

тухайн популяцийн одоогийн байдлыг илэрхийлсэн статистик дүнгээр

хязгаарлагддаг.

4.2.1. Уулын туруутныг хамгаалах төдийгүй зүй зохистой ашиглах модель

төсөл хэрэгжүүлэх.

4.2.2. Судалгааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, судалгааны ажлыг

эмхэтгэсэн бүтээл гаргах

4.2.3. Уулын туруутны мониторинг судалгааны шинэ суурин цэгүүдийг

Баруун болон Төв монголд байгуулах.

4.2.4. Эдгээр судалгааны цэгүүдэд уулын туруутан болон бусад зүйлүүдэд

сансрын дохиологч бүхий хүзүүвч зүүж судлах.

4.2.5. PRA (хөдөөг орон нутгийнхны оролцоотойгоор үнэлэх) аргыг хэрэглэн

уулын туруутны статус, түүний амьдрах орчны байдал, түүнд нөлөөлж

буй хүчин зүйлүүдийг үнэлүүлэх

Page 20: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

19

гүйцэтгэх байгууллага, хүмүүс …

хэрэгжүүлэх хугацаа …

шаардагдах хөрөнгө …

хөрөнгийн эх үүсвэр ...

4.3. Зөвшөөрлийн тогтолцоог өөрчлөх, хамгаалалтын чадавхийг сайжруулах менежмент

Зөвшөөрөл олгох, агнаж ашиглахтай холбогдсон аливаа ажиллагааг

шинжлэх ухааны үндэстэйгээр хуулийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хамгаалалтын зарчмыг үндсэнд нь өөрчлөх ёстой бөгөөд “хамгаалагч нь

ашиглах давуу эрх эдэлнэ” гэдэг зарчмыг агнуурын бүс нутагт л бодитойгоор

хэрэгжүүлж болох юм. Энд хамгааллын чадавхийг сайжруулах асуудал

“ашиглагчийн” хөрөнгөөр хангалттай хийгдэх боломжтой. Харин ашиглалт

явагддаггүй нутаг, тухайлбал улсын тусгай хамгаалалтай газар, тусгай

хамгааллын горимгүй ч агнуурын бус нутагт төрийн захиргааны төв болон орон

нутгийн байгууллага анхаарал тавьж хамгааллын чадавхийг сайжруулах хэрэгтэй

болно.

4.3.1. Зөвшөөрөл олгох механизмыг өөрчлөх, хуульд зохих өөрчлөлт

оруулах буюу шинэчлэх

4.3.2. Байгаль хамгаалагчдыг сургах, техник хэрэгслээр хангах (бие

хамгаалах, холбоо, тээврийн хэрэгсэл)

4.3.3. Уулын туруутны байршил нутаг, нөөцийг хамгаалахаар ажиллаж буй

байгууллага, хүмүүсийн өөрийгөө хамгаалах эрх зүйн орчныг

сайжруулах

гүйцэтгэх байгууллага, хүмүүс …

хэрэгжүүлэх хугацаа …

шаардагдах хөрөнгө …

хөрөнгийн эх үүсвэр ...

4.4. Хяналтын чадавхийг сайжруулах менежмент 4.4.1. Хяналтын тогтолцоог өөрчлөх (орон нутгийнханд хяналт тавих эрх

олгох, ашиглалт бүхэн хяналттай байх, хяналтын мэдээллийг төвлөрүүлэх)

4.4.2. Урамшууллын тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх

4.4.3. Уулын туруутны байршил нутагт малчдын нөхөрлөлийг байгуулах,

хамгаалуулан хариуцуулах гэрээ байгуулах

Page 21: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

20

4.4.4. Малчдын нөхөрлөлүүдийн гишүүдийг мониторингийн арга зүйд сурган

популяцийг хянах мэдээллийн гол эх үүсвэр болгох.

гүйцэтгэх байгууллага, хүмүүс …

хэрэгжүүлэх хугацаа …

шаардагдах хөрөнгө …

хөрөнгийн эх үүсвэр ...

4.5. Ашиглалтыг популяцид болон олон нийтэд ашигтайгаар эрхлэх менежмент

Агнуур явуулах нутгийнхаа уулын туруутны популяцийн нөхөн үржлийн

чадавхи, агнуурын зах зээлийн шаардлага хангасан нөөцийн талаар ямар нэгэн

ойлголтгүйгээр “дээрээс тогтоосон тоо”-г үндэслэн угалз, тэх агнуулах нь уулын

туруутны сүрэгт төдийгүй анчдад ч хохирол учруулж байна. Тэд хүссэн хэмжээний

эвэртэй угалз, тэх олохгүй хоосон буцах явдал гарсаар байна.

Ан агнуурыг тодорхой хил хязгаар бүхий нутагт хийх нь зүйтэй бөгөөд агнаж

ашиглах тооны санал чухамхүү эндээс агнуур зохион байгуулалтын тайлан

дүгнэлтийг үндэслэн гарах ёстой.

Өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа ямар ч бизнес хамгаалдаг. Гэвч ийм

сонирхол одоогийн тогтолцооны үед угалзь тэх агнуурт хэрэгжих боломжгүй байна.

Хөрөнгө оруулагчийн агнуур хийх газарт өөр хэн ч ирж агнах боломжтой тул

хөрөнгө оруулалт хийж ан амьтны байршил нутгийг хамгаалах сонирхол хэнд ч

байхгүй нь ойлгомжтой. Харин тодорхой нутгийг эзэнтэй болгон хариуцуулан

хамгаалуулсан нөхцөлд менежментийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт

хийгдэх боломжтой.

Агналтыг шинжлэх ухааны үндэстэй, популяцийн хэвийн нөхцөл, сүргийн

бүтцийн харьцаа, нөхөн үржлийн чадавхийг хадгалан, зөвшөөрөл олгох, ашиглах,

хяналт тавих эрх, үүрэг бүхий талуудын хооронд харилцан хүлээсэн үүрэг,

хариуцлага бүхий гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой.

Угалз, тэхийн агнуур нь “трофейн” төрөлд хамаарах бөгөөд хамгийн том

эвэртэйг нь сонгож агнадаг. Хамгийн хөгшин нь хамгийн том эвэртэй байдаг тул

заазлан агнах нь зүйтэй гэж тайлбарладаг боловч тийм биш юм.

Байгалийн нөхцөлд нүүдэл, шилжилт хөдөлгөөн нь тодорхой судлагдаагүй,

өргөн уудам нутагт байршин амьдардаг зүйлүүдийн хувьд байгалийн жамаараа

аль бодгаль нь хэзээ үхэхийг мэдэж тодорхойлох боломжгүй.

Page 22: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

21

Одоогийн мөрдөгдөж буй "ангаа зөвшөөрөл олгогдсон газраас олж чадахгүй

бол хаанаас ч хамаагүй агнаж болох" гэсэн орчиндоо халтай зарчмыг өөрчилж

“ангаа зөвшөөрөгдсөн газраас агнаж чадахгүй бол өөр газраас эрж явах эрхгүй”

гэсэн зарчим угалз, тэх агнуурт үйлчлэх ёстой.

4.5.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад агнуурын байршил нутгийг

гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бий болгох, хэрэгжүүлэх

4.5.2. Агнуурын орлогоос нутгийн иргэдийн уулын туруутныг хамгаалах

сонирхол төрөхүйц эдийн зсгийн механизмыг бий болгох, эрх зүйн

орчныг бий болгох

4.5.3. Трофейн агнуурыг мэргэжлийн болон хяналтын байгууллагууд,

малчдын нөхөрлөлүүдийн хяналтын дор зохион байгуулдаг журамтай болгох

гүйцэтгэх байгууллага, хүмүүс …

хэрэгжүүлэх хугацаа …

шаардагдах хөрөнгө …

хөрөнгийн эх үүсвэр ...

4.6. Мэдээлэл, сургалт, сурталчилгааг сайжруулах Байгалийн нөөцийг ашиглахдаа экологийн баримжаатай эдийн засгийг

хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах, шинжлэх ухааны үндэслэлтэй зохистой

ашиглах, үүнтэй холбоотой аливаа шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх зарчмыг

баримтлах ёстойг “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд (2000) заасан байдаг.

Энэ зарчим үндсэндээ хэрэгжихгүй байна.

4.6.1. Мэдээллийн нэгдсэн сантай болох, мэдээлэл цуглуулах, хадгалах,

баталгаажуулах, ашиглах, боловсруулах аргачлал боловсруулах

4.6.2. Сургалт, сурталчилгааны хөтөлбөр бий болгох хэрэгжүүлэх.

4.6.3. Уулын туруутны хамгаалалтын менежментийг сайжруулахтай

холбогдсон сэдвээр олон улсын чанартай зөвлөгөөн зохион

байгуулах.

Тавдугаар бүлэг. Менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж Менежментийн төлөвлөгөөний энэхүү санал нь эцсийн хувилбар биш бөгөөд

үүнийг боловсронгуй болгох шаардлагаар ажлын хэсэг байгуулан, экспертүүдэд

танилцуулж, “сонирхлын бүлэг” бүрээр хэлэлцүүлэх зэргээр санал авч тусгах

шаардлагатай. Менежментийн төлөвлөгөөг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу

БОАЖЯ голлон хариуцаж зохион байгуулах юм. Гэхдээ төрийн болон төрийн бус

Page 23: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

22

бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ

хүрээнд хамтран оролцох шаардлагатай. Менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх

ажлыг санхүүгийн баталгаатай эх үүсвэргүйгээр гүйцэтгэх боломжгүй. Голлох эх

үүсвэр нь “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг

хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн

хувь хэмжээний тухай” (2000) хуулийн дагуу төвлөрүүлэн хуримтлуулсан орлого

байх боловч гадаад дотоодын байгууллага, иргэдийн хандив, хуулиар зөвшөөрсөн

бусад эх үүсвэрүүд байж болох юм.

5.1. Төрийн захиргааны төв байгууллага БОАЖЯ нь энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гол

үүрэгтэй. Менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ тодорхой чиглэлээр салбар

ажлын хэсгүүдийг байгуулж болох юм.

5.2. Орон нутгийн байгууллага, иргэд Орон нутгийн байгууллага, иргэд энэхүү төлөвлөгөөний гол ажлыг

хэрэгжүүлэн гүйцэтгэгчид юм. Тэд энэхүү төлөвлөгөөний үр дүнг нь хүртэгч

болохынхоо хувьд идэвхтэй оролцохоос гадна төлөвлөгдсөн ажил бүр хэрэгжиж

байгаа эсэхийг хянаж, хэрэгтэй гэж үзвэл шаардлага тавьж байх ёстой.

5.3. Төрийн бус байгууллага Уулын туруутны хамгааллын асуудлыг ихээхэн сонирхдог төрийн бус

байгууллагууд бий. Тэд өөрийн гишүүдтэй, мэдээлэл солилцох янз бүрийн

сувагтай, эрч хүчтэй идэвхтэй ажилладаг нөөц юм. Тэд сургалт, сурталчилгаа,

үнэлгээ судалгааны ажлыг хийх бүрэн боломжтой. Иймд энэхүү төлөвлөгөөнд

тусгагдсан дээрх ажлуудыг ТББ-тай гэрээ хийж хариуцуулах нь зүйтэй.

Хэрэглэхүүн 1. Авирмэд.Д, Амгаланбаатар.С, З.Намшир, 1997, “Монгол улсын ан агнуур,

ангийн нөөц, түүнийг зохистой ашиглах хамгаалах асуудалд”, Ой ан

судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, №3, хууд. 65-73,

2. Амгаланбаатар.С, Ричард Рыдинг, Ж.Ганчимэг, 2000, Аргаль хонь (Ovis

ammon) хамгаалал ба түүний менежментийг сайжруулах зарим асуудал”,

Монгол орны уулын туруутныгхамгаалах стратеги төлөвлөлт,

эмхтгэл, хууд.16-20

3. Амгаланбаатар.С, С.Дуламцэрэн, Ё.Онон, Б.Лхагвасүрэн, Л.Амгалан, 2002,

Монгол орны Уулын туруутны(Ovis ammon L.,1758) нөөцийн үнэлгээ, тархац,

Page 24: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

23

сүрэглэл, популяцийн бүтэц, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм

шинжилгээний бүтээл, №23, хууд. 43-50.

4. Амгаланбаатар.С, 1993, Агнуур зохион байгуулалтын онолын судалгааны

тулгамдсан асуудлууд, Ой ан судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний

бүтээл, №2, хууд. 140-143.

5. Амгаланбаатар.С, 1993, Монгол орны зарим нутагт аргалийн тоо тогтоосон

дүн ба нөөцийг хамгаалах асуудалд, Ой ан судлалын хүрээлэнгийн эрдэм

шинжилгээний бүтээл, №2, хууд. 147-153.

6. Амгаланбаатар.С, Р.Рыдинг, С.Дуламцэрэн, Ё.Онон, Ш.Түмэнцэцэг,

Н.Батсүх, 2002, Монгол орны Уулын туруутнытархцыг газар зүйн

мэдээллийн систем ашиглан үнэлсэн дүн (хэвлэлтэнд)

7. Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, УБ.

8. Ан агнуурын тухай хууль, 2000 он, УБ.

9. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн

хураамжийн тухай хууль, 1995 он, УБ.

10. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995, УБ.

11. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах,

байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь,

хэмжээний тухай хууль,

12. Байгаль орчны сайдын 2001-12-10-ны өдрийн 249 тоот тушаалын 1-р

хавсралт, “Гадаадын иргэдэд ан агнуулах болон амьтныг амьдаар нь

гадаадад гаргах эрх олгох, хяналт тавих журам”.

13. Биологийн хүрээлэн, 1975. Монгол орны ан амьтдын нөөц, ашиглах

боломжит хэмжээ, Экологийн лаборатори, ШУА, УБ.,

14. Биологийн хүрээлэн, 1986, Монгол орны ан амьтдын нөөц, ашиглах

боломжит хэмжээ, Экологийн лаборатори, ШУА, УБ.,

15. Дуламцэрэн.С, 2002, “Уулын туруутныменежмент төлөвлөгөөнд

шаардлагатай зарим үр дүнг боловсруулах бэлтгэх” гэрээт ажлын тайлан

16. Засгийн газрын тогтоол, 2001-12-05, Дугаар 264, Жагсаалт, үнэлгээ, төлбөр,

хураамжийн хувь хэмжээг батлах тухай.

17. “Монгол орны уулын туруутны нөөцийн үнэлгээ”, бичмэл тайлан, 2010 он.

ШУА-ийн Биологийн хүрээлэн, УБ.

18. Монгол улсын Улаан ном, 1997, УБ, ер.ред. Ц.Шийрэвдамба.

19. Мөнхцог.Б, 2002, “Уулын туруутныменежмент төлөвлөгөөнд шаардлагатай

зарим үр дүнг боловсруулах бэлтгэх” гэрээт ажлын тайлан

Page 25: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

24

20. Одгэрэл.П, 2002, “Уулын туруутныменежмент төлөвлөгөөнд шаардлагатай

зарим үр дүнг боловсруулах бэлтгэх” гэрээт ажлын тайлан

21. Онон.Ё, 2002, “Уулын туруутныменежмент төлөвлөгөөнд шаардлагатай

зарим үр дүнг боловсруулах бэлтгэх” гэрээт ажлын тайлан

22. Онон.Ё, С.Амгаланбаатар, Р.Рыдинг, Ж.Ганчимэг, 2002, Уулын туруутны

(Ovis ammon L.,1758) зан төрх, эзэмшил нутгийг охиолол бүхий хүзүүвч зүүж

судалсан зарим дүн, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм

шинжилгээний бүтээл, №23, хууд. 77-84.

23. Цалкин.В.И, 1951, Горные бараны Европы и Азии, изд-во Московское

общество испытателей природы, Москва, стр 343 (Печ. л. 21.5)

24. Amgalanbaatar, S. and R. P. Reading. 2000. Altai argali. Pp. 5-9, in:

Endangered Animals: Conflicting Issues, R. P. Reading and B. Miller (eds.).

Greenwood Press, Westport, CT.

25. Amgalanbaatar.S, B.Lkhagvasuren, Richard P.Reading, 2002, Current status of

Caprinae in Mongolia, III World Conference on Mountain Ungulates, page 26.

26. Amgalanbaatar.S, B.Lkhagvasuren, Richard P.Reading, N.Batsukh, Caprinae

hunting system and conservation in Mongolia, III World Conference ons

Mountain Ungulates, page 38.

27. Lushchekina, A. 1994. The status of argali in Kirgizstan, Tadjikistan, and

Mongolia. Report to the U.S. Fish and Wildlife Service, Office of Scientific

Authority, Washington, D.C.

28. Mallon, D.P., Bold, A., Dulamtseren, S., Reading, R. P. and Amgalanbaatar, S.

1997. Mongolia. Pp. 193-201, in Wild Sheep and Goats and their Relatives:

Status Survey and Action Plan for Caprinae, Shackleton and the IUCN.SSC

Caprinae Specialist Group (ed.). IUCN, Gland, Switzerland.

29. Reading, R. P., S. Amgalanbaatar, and H. Mix. 1998. Recent Conservation

Activities for Argali (Ovis ammon) in Mongolia - Part 1. Caprinae January: 1-3.

30. Reading, R. P., S. Amgalanbaatar, and H. Mix. 1999. Recent Conservation

Activities for Argali (Ovis ammon) in Mongolia - Part 2. Caprinae August: 1-4.

31. Reading.R., S.Amgalanbaatar & W.Ganchimeg, “Argali sheep research and

conservation activities in Mongolia”, “The Open Country” journal, (in English),

2001 fall, No3, 25-32 pp.

32. Schuerholz, G. 2001. Community based wildlife management (CBWM) in the

Altai Sayan Ecoregion of Mongolia feasibility assessment: Opportunities for and

barriers to CBWM. Report to WWF-Mongolia, Ulaanbaatar, Mongolia.

Page 26: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

25

33. Shackleton, D. M. 2001. A review of community-based trophy hunting

programs in Pakistan. Mountain Areas Conservancy Project,

34. Tserenbataa, T., R. R. Ramey, II, R. P. Reading, and O. A. Ryder. 2000.

Genetic structure of argali sheep populations in Mongolia. Workshop on

Caprinae Taxonomy, Ankara, Turkey, 8-10 May 2000. Middle East Technical

University, Ankara. IUCN Caprinae Specialist Group, Gland, Switzerland.

(Poster).

35. Wingard, J. R. 2001. Compendium of Environmental Law and Practice in

Mongolia. GTZ Commercial and Civil Law Reform Project and GTZ Nature and

Conservation and Buffer Zone Development Project, Ulaanbaatar, Mongolia.

Page 27: MOHrOJI OPHbI YYJIbIH TYPYYTHbI MEHEXMEHTI~!~ …siteresources.worldbank.org/INTEAPREGTOPENVIRONMENT/Resources/Caprinae... · агнуурын нөөцийг судалж экологи,

By S.Amgalanbaatar

26

Хавсралт (схем) 1

Уулын туруутны агналтыг зохион байгуулж буй одоогийн зарчим ба өөрчлөх санал