mongolia budget forecast outlook prospect 2016

10
Paid Subscription. Egule Capital 1 Зах зээлийн судалгаа Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоолол дахь төсөөллүүд 2015 оны 11 дүгээр сар

Upload: egulecap

Post on 28-Jan-2016

215 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго.Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу. И-мэйл хаяг: [email protected] Утас: 8699-0078Фэйсбүүк: EguleCapТвиттер: EguleCap

TRANSCRIPT

Page 1: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

1

Зах зээлийн судалгаа

Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоолол дахь төсөөллүүд

2015 оны 11 дүгээр сар

Page 2: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

2

Агуулга

Төсвийн ерөнхий мэдээлэл

Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн төсөөлөл

Хувьчлагдах компаниуд

Макро эдийн засгийн төсөөлөл

Төсвийн хөрөнгө оруулалт Хүснэгт

Зэсийн үнийн төсөөлөл

Алтны үнийн төсөөлөл

Гангийн үйлдвэрлэл

Нийт хөрөнгө оруулалт

Шинээр эхлэх хөрөнгө оруулалт

Ашиглалтад орох хөрөнгө оруулалт Шигтгээ

Төсвийн орлого

Төсвийн зардал Хавсралт

2016 онд эхлэх хөрөнгө оруулалт

2016 онд үргэлжлэн хэрэгжих хөрөнгө оруулалт

Хувьчлагдах өмчийн жагсаалт

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго.

Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.

Page 3: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

3

Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоолол дахь төсөөллүүд

2016 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ

МЭДЭЭЛЭЛ

онгол Улсын нэгдсэн төсвийн 2016

оны орлогыг 7,014 тэрбум төгрөг

буюу ДНБ1-ий 25.4 хувь, зарлагыг

7,954 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувь

байхаар тооцоолсон байна. Үүнээс улсын

төсвийн хүрээнд 5,032 тэрбум төгрөгийн

орлого төвлөрүүлж, 5,920 тэрбум төгрөгийг

зарцуулахаар байна.

УУЛ УУРХАЙН ГОЛ НЭРИЙН

БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙН ТӨСӨӨЛӨЛ

ул уурхайн салбараас 2016 онд 900

орчим тэрбум төгрөг төсөвт

төвлөрөхөөр тооцоолсон бөгөөд уул

уурхайн салбарын орлогын 90 хувийн зэс,

алт, нүүрснээс төвлөрүүлэхээр төлөвлөсөн

байна.

Зэс

Монгол Улсын төсвийн 2016 оны тооцоололд

нэг тонн зэсийн үнийг 5,137.7 ам.доллар

1 2016 оны ДНБ-ий нэрлэсэн дүн 27.6 их наяд

төгрөг байхаар тооцоолжээ.

байхаар төсөөлж, 1,361.6 мянган тонн зэсийн

баяжмал экспортлохоор тооцсон байна.

2016 онд “Оюутолгой” ХХК”-ийг нь 774.1

мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн

борлуулахаар тооцсон бол Эрдэнэт үйлдвэр

ХХК нь 587.5 мянган тонн зэсийн баяжмал,

3,023 тонн молибдений баяжмал үйлдвэрлэн

борлуулахаар төсвийн төсөлд тусгагдсан

байна.

Нэг тонн зэсийн үнийн төсөөлөл, ам.доллар

Эх сурвалж: Сангийн яам

2016 онд БНХАУ-ын 12 дугаар таван жилийн

төлөвлөгөөний хүрээнд улсын улсын

цахилгаан шугам сүлжээгээ өргөжүүлэх

зорилт дэвшүүлээд байгаа нь зэсийн эрэлт нь

Байгууллага Төсөөлөл

Barclays PLC 5,625.00

IMF 5,138.70

Westpac 5,272.00

Standard chartered 5,325.00

Intesa Sanpaolo SpA 5,138.00

Itau Unibanco Holding SA 5,150.00

Toronto-Dominion Bank 5,232.20

Дундаж 5,268.70

М

У

Page 4: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

4

нийлүүлэлтээсээ давах таамаглалыг

дэвшүүлэхэд хүрээд байна.

Алт

Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоололд

нэг унци алтны үнийг 1,156 ам.доллар

байхаар төсөөлж, 23.6 тонн алт олборлохоор

тооцсон байна.

2016 онд Оюутолгой ХХК нь 10.1 тонн алтыг

олборлож экспортлох, мөн Алт хөтөлбөрийн

хүрээнд Монголбанк болон арилжааны

банкуудад 13.5 тонн алт тушаагдахаар

тооцсон байна.

Нэг унци алтны үнийн төсөөлөл, ам.доллар

Эх сурвалж: Сангийн яам

Блумбергийн шинжээчид 2016 онд алтны

эрэлт буурах төлөвтэй байгаа учраас алтны

үнийг өсөхгүй гэж таамаглаж байна. Үүнд

АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын

хүүгээ бууруулахгүй байх эсвэл өсгөх бодлого

баримтлаж байгаа нь голлон нөлөөлж байна.

Нүүрс

Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоололд

нэг тонн нүүрсний үнийг 32.8-54.8 ам.доллар

байхаар төсөөлж, 19.5 сая тонн нүүрс

экспортлохоор тооцсон байна. Үүний 9.5 сая

тонн нь Эрдэнэс тавантолгой ХХК болон

Энержи ресурс ХХК-ийн хамтран ашиглах

Таван толгой ордоос экспортлох угааж,

баяжуулсан нүүрс байна.

Нүүрс нь гангийн үйлдвэрлэлийн гол орц

болдог бөгөөд Австрали улсын Эрдэс баялаг,

эрчим хүч, эдийн засгийн хорооноос дэлхийн

гангийн хэрэглээ 2016 онд өсөхгүй гэсэн

таамаглалыг дэвшүүлж байна.

Гангийн үйлдвэрлэл, сая тонн

Эх сурвалж: Сангийн яам

АНУ-д байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдэж

байгаа бөгөөд байгалийн хийг эрчим хүчний

эх үүсвэр болгох, цаашид экспортлохоор

зорьж байгаа нь нүүрсний эрэлтийг

бууруулах нэг шалтгаан болж байна. БНХАУ

нь нүүрсний том хэрэглэгч хэдий ч цаашид

эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрсний хэрэглээгээ

бууруулах бодлого баримталж байна. Энэ

хүрээнд нүүрс ашигладаг дулааны цахилгаан

станцынхаа тоог цөөрүүлж, бусад эх

үүсвэрийн эрчим хүчний үйлдвэрлэлийг өсгөх

зорилт дэвшүүлжээ.

Төмрийн хүдэр

Монгол Улсын 2016 оны төсвийн тооцоололд

нэг тонн төмрийн хүдрийн үнийг 34.8-43.2

ам.доллар байхаар төсөөлж, 5,000 мянган

тонн төмрийн хүдэр экспортлохоор тооцсон

байна.

2016 онд БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт

40 орчим сая тонноор нэмэгдэх төлөвтэй

байгаа учраас ЖиПи Морган, Сити групп зэрэг

байгууллагаас төмрийн хүдрийн үнэ

буурахгүй байна гэж төсөөлжээ.

Байгууллага Төсөөлөл

Prestige Economics LLC 1,244.00

Business Monitor International Ltd 1,150.00

Cantor Fitzgerald LP 1,180.00

Commerzbank AG 1,250.00

Danske Bank A/S 1,123.00

ABN AMRO Bank NV 900.00

Barclays PLC 1,215.00

Standard Chartered Bank 1,230.00

Itau Unibanco Holding SA 1,073.00

Westpac Banking Corp 1,176.00

BNP Paribas SA 975.00

Toronto-Dominion Bank 1,269.00

Дундаж 1,148.75

2014 2015 2016

Европын холбоо 169.30 168.60 169.00

АНУ 88.20 88.40 88.80

Бразил 33.90 33.20 33.40

ОХУ 71.50 74.40 75.50

БНХАУ 822.70 810.40 802.30

Япон 110.70 108.50 107.40

БНСУ 71.50 71.90 72.20

Энэтхэг 86.50 91.50 97.00

Бусад улсууд 207.90 202.40 203.10

Нийт үйлдвэрлэл 1,662.20 1,649.30 1,648.70

Page 5: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

5

Шигтгээ 1. Төсвийн орлогын төрлүүд

Монгол Улсын нэгдсэн төсөвт 2016 онд 7,014 тэрбум төгрөг төвлөрөхөөр тооцсоны 21 хувь буюу 1,442 тэрбум төгрөгийг НӨАТ-ын орлого (дотоодын болон импортын барааны) бүрдүүлэхээр төсөөлжээ. Орлогын албан татвар (хувь хүний болон ААН-ийн) болон нийгмийн даатгалын орлого (НДШ болон ЭМД-ын хураамж) нь 2016 оны төсвийн орлогын тус бүр 16 орчим хувь буюу нийт 2.2 их наяд төгрөгийг бүрдүүлж байна.

Мөн онцгой албан татварын орлого нь 2016 оны төсвийн орлогын 10 хувь буюу 710 тэрбум төгрөгийг бүрдүүлэхээр төсөөлсөн байна. ОАТ-ын орлогын 53 хувь буюу 375 тэрбум төгрөгийг автобензин, дизель ОАТ-аас бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч, мөн ОХУ-аас импортоор авдаг бензин, дизель түлшний үнэ буурсантай холбогдуулан гаалийн болон онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр тогтоон хэрэгжүүлж байгаатай холбоотой байна. Импортын гаалийн албан татвар нь 2016 оны төсвийн орлогын 6 хувь буюу 404 тэрбум төгрөгийг бүрдүүлэхээр төсөөлжээ.

0.7

0.9

39.4

61.9

137.9

169.2

171.7

261.5

263.2

368.4

0.2

1.6

11.0

16.4

20.0

27.0

33.6

36.2

39.4

46.3

54.7

404.2

0.3

1.9

2.0

31.2

38.5

396.4

5.9

23.0

35.0

51.0

81.9

138.4

374.6

229.2

894.8

559.9

-50.2

592.4

-92.0

640.0

894.2

Хөрөнгийн орлого

Түрээсийн орлого

Хувьцааны ногдол ашиг

Бусад орлого

Навигацийн орлого

Хүү, торгуулийн орлого

Өмч хувьчлалын орлого

Төсөв байгууллагын өөрийн орлого

Газрын тосны орлого

Гадаад тусламжийн орлого

Экспортын гаалийн албан татвар

Бууны татвар

Автобензин, дизелийн түлшний албан татвар

Хог хаягдлын үйлчилгээний хураамж

Нийслэл хотын албан татвар

Агаарын бохирдлын төлбөр

Автотээврйин болон өөрөө явагч хэрэгсэлийн татвар

Бусад татвар

Улсын тэмдэгтийн хураамж

Газрын төлбөр

Үл хөдлөх хөрөнгийн татвар

Импортын гаалийн албан татвар

Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох …

Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр

АМ-ын Х болон А тусгай зөвшөөрлийн төлбөр

Байгалийн нөөц ашигласны төлбөр

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Импортын пивоны ОАТ

Дотоодын пивоны ОАТ

Дотоодын тамхины ОАТ

Суудлын автомашины ОАТ

Импортын архи, тамхины ОАТ

Дотоодын архины ОАТ

Автобензин, дизель түлшний ОАТ

Эрүүл мэндийн даатгалын хураамж

Нийгмийн даатгалын шимтгэл

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт

Хувь хүний орлогын албан татвар

НӨАТ-ын буцаан олголт

Дотоодын барааны НӨАТ

Импортын барааны НӨАТ

Бай

гал

ий

н н

өө

ц

Он

цго

й а

лб

ан т

атва

р

НД

О

рл

огы

н

татв

ар

НӨ

АТ

Татв

ары

н б

ус о

рл

ого

Та

твар

ын

ор

ло

го

Page 6: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

6

2016 ОНЫ ӨМЧ ХУВЬЧЛАЛ

мч хувьчлах замаар 2016 оны төсөвт

171 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр

тусгасан байна. Үүнд, Төрийн

банкийг 75 тэрбум төгрөгөөр, Монголын

хөрөнгийн биржийг 5 тэрбум төгрөгөөр

хувьчилахаар төлөвлөсөн байна. Мөн төрийн

өмчийн зарим обьектуудыг худалдах замаар

80 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр

тооцжээ.

Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 3-

ны өдрийн тогтоолоор 2015-2016 онуудад

хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчийн

жагсаалтыг баталсан байна. Үүнд:

1. “Дулааны цахилгаан станц-4” ТӨК 2. “Дулааны цахилгаан станц-3” ТӨК 3. “Дулааны цахилгаан станц-2” ТӨК 4. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨК 5. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”

ТӨК 6. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”

ТӨК 7. “Диспетчерийн үндэсний төв” ХХК 8. “Шивээ-Овоо” ХК 9. “Багануур” ХК 10. “Эрдэнэс Таван Толгой” ХК 11. “Оргил рашаан сувилал” ТӨХК 12. “Кино урлагийн дээд сургууль” ХХК 13. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК 14. “Авто импекс” ХК 15. “Монгол шуудан” ТӨХК 16. “Монголын цахилгаан холбоо” ХК 17. “Хөтөлийн цемент шохой” ТӨХК 18. “Төрийн банк” ХХК 19. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК

Дээрх жагсаалтад Төрийн банк болон

Монголын хөрөнгийн биржийг 2016 оны

төсвийг УИХ-аар хэлэлцэх явцад нэмж

оруулсан байна.

Дээрх компаниудыг хэрхэн хувьчлах талаарх

тайлбартай 3 дугаар хавсралтаас танилцах

боломжтой.

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН

ТӨСӨӨЛӨЛ

Дотоодын нийт бүтээгдэхүүн

онгол Улсын дотоодын нийт

бүтээгдэхүүний 2016 оны бодит

өсөлтийг 4.1 хувь байна гэж

таамаглажээ. Эдийн засгийн өсөлтөд дараах

хүчин зүйлс эерэгээр нөлөөлнө гэж үзсэн

байна. Засгийн газраас баримталж ажиллах

дараах чиглэлүүд нь ДНБ-ийн өсөлтөд

эерэгээр нөлөөлнө гэж тооцоолсон байна.

Засгийн газраас хувийн хэвшлийн

санхүүгийн эх үүсвэрийн боломжийг

нэмэгдүүлэх бодлого баримтлаж

ажиллах,

Томоохон төслүүдийн хөрөнгө

оруулалтыг эрчимжүүлэх,

Алт хөтөлбөр хэрэгжүүлэх,

Газар тариалангийн техник, тоног

төхөөрөмжийг бага хүүтэй, урт хугацаатай

зээлээр худалдан авах нөхцлийг

бүрдүүлэх бодлого,

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ

өсөхгүй байгаатай холбоотойгоор нүүрс,

төмрийн хүдэр, жоншны олборлолт

нэмэгдэхээргүй байгаа ч Оюутолгой

ордоос олборлох баяжмалын хэмжээ

нэмэгдэх төлөвтэй байна.

ДНБ-ийн төсөөлөл

Эх сурвалж: Эгүлэ Капитал

Ө М

Page 7: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

7

Төлбөрийн тэнцэл

2016 онд төлбөрийн тэнцлийн хөрөнгө ба

санхүүгийн дансны ашиг 2015 оноос өсөхөөр

таамаглаж байна. Үүнд дараах хүчин зүйлс

эерэгээр нөлөөлөх хандлагатай байна.

Оюутолгойн далд уурхайн бүтээн

байгуулалт,

Таван толгойн хөрөнгө оруулалт

Цагаан суваргын зэс молибдений ордын

бүтээн байгуулалт,

Гадаад худалдаа

2016 онд гадаад худалдааны нийт эргэлтийг

2015 оноос 12.6 хувиар өсч 9.8 тэрбум

ам.долларт хүрэхээр төсөөлж байна. Гадаад

худалдааны нийт тэнцлийг 723 сая

ам.долларын ашигтай гарахаар төсөөлсөн

байна.

ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

онгол Улсын 2016 оны нэгдсэн

төсвийн хүрээнд нийт 921 тэрбум

төгрөгийн хөрөнгө оруулалтын

ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Үүний

450 тэрбум төгрөг нь Хөгжлийн банкаар, 443

тэрбум төгрөг нь улсын төсвөөр, 27 тэрбум

төгрөг нь НДС-гийн төсвөөр, 0.5 тэрбум

төгрөг нь ХХС-гийн төсвөөр дамжин

хэрэгжихээр байна.

2016 онд нийт 714 хөрөнгө оруулалтын

ажлуудад санхүүжилт олгохоор төлөвлөсөн

байна. Тэдгээрээс 136 хөрөнгө оруулалтын

төсөл нь 2016 онд шинээр эхлэхээр байна.

2016 онд нийт 235 тэрбум төгрөгийн

төсөвт өртөг бүхий хөрөнгө оруулалтын

ажил шинээр эхэлж, 156 тэрбум төгрөгийн

ажил нь 2016 ондоо санхүүжигдэхээр байна.

Өөрөөр хэлбэл, 2016 оноос өмнө эхэлсэн 578

хөрөнгө оруулалтын ажилд 765 тэрбум

төгрөгийн санхүүжилтийг олгохоор

тооцоолжээ.

2016 онд санхүүжигдэх хөрөнгө оруулалт, сая төгрөгөөр

Эх сурвалж: Сангийн яам

2016 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалт, сая төгрөгөөр

Эх сурвалж: Сангийн яам

Хөрөнгө оруулалт

2016 онд

санхүүжих

дүн

Зам гүүр 282,158.65

Барилга, орон сууц 212,156.75

Цахилгаан дулаан 130,872.77

Тоног төхөөрөмж 49,157.95

ТЭЗҮ, Судалгаа, Зураг төсөл 40,384.87

Бусад 39,508.96

Цэвэрлэх байгууламж 36,266.19

Инженерийн шугам сүлжээ 32,542.27

Дэд бүтэц 20,330.10

Цахилгаан дулаан, зураг төсөл 18,228.04

Зам талбай 13,465.08

Барилга, спорт цогцолбор 12,533.70

Барилгын засвар 11,637.60

Зам талбай, хашаа, гэрэлтүүлэг 9,903.72

Программ хангамж, мэдээллийн сан 5,406.70

Авто машин 3,826.50

Усан хангамж 1,569.51

Хүлэмж зоорь 674.60

Барилга, тоног төхөөрөмж 664.20

Инженерийн шугам сүлжээ, зураг төсөл 201.97

НИЙТ ДҮН 921,490.15

Хөрөнгө оруулалтТөсөвт

өртөг

2016 онд

санхүүжих

дүн

Барилга, орон сууц 77,235.10 58,740.60

Зам гүүр 79,643.90 32,643.90

Тоног төхөөрөмж 32,213.11 29,686.10

ТЭЗҮ, Судалгаа, Зураг төсөл 10,011.80 8,261.80

Барилгын засвар 8,973.60 6,515.70

Зам талбай, хашаа, гэрэлтүүлэг5,026.52 5,026.52

Дэд бүтэц 7,340.00 4,740.00

Программ хангамж, мэдээллийн сан2,000.00 2,000.00

Инженерийн шугам сүлжээ 2,000.00 2,000.00

Бусад 6,033.30 1,900.00

Цахилгаан дулаан 1,701.00 1,701.00

Зам талбай 1,500.00 1,500.00

Авто машин 1,235.00 1,235.00

Усан хангамж 400.00 400.00

Хүлэмж зоорь 150.00 150.00

НИЙТ ДҮН 235,463.33 156,500.62

М

Page 8: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

8

2016 онд шинээр эхлэх хөрөнгө

оруулалтуудад барилга, орон сууц шинээр

баригдахтай холбоотой 49 төсөл, барилгын

засвартай холбоотой 25 төсөл, тоног

төхөөрөмж худалдан авах, суурьлуулахтай

холбоотой 17 төсөл, зам гүүр барьж,

засварлахтай холбоотой 15 төсөл болон

бусад төрлийн 30 төсөл багтсан байна.

Шинээр баригдаж эхлэх 49 барилга, орон

сууцны 40 барилга БСШУ-ын сайдын багцын

хүрээнд буюу сургууль, цэвэрлэг, спорт,

соёлын төвийн барилгууд байна.

Мөн нийгмийн даатгалын хэлтсийн 3

барилга, эмнэлгийн 2 барилга баригдаж

эхлэхээр байна.

2016 онд төсвийн хөрөнгийн санхүүжилтээр

хэрэгжиж буй нийт 612 хөрөнгө оруулалтын

ажил дуусахаар төлөвлөгдсөн байна.

Шинээр 240 барилга, орон сууц дуусч,

ашиглалтад орох бөгөөд үүний 164 барилга

нь БСШУ-ын сайдын багцын хүрээнд буюу

сургууль, цэвэрлэг, спорт, соёлын төвийн

барилгууд байна.

Эрүүл мэндийн сайдын багцын хүрээнд буюу

эрүүл мэндийн төв, эмнэлгийн 32 барилга

ашиглалтад орохоор байна. ХАХНХ-ын

сайдын багцийн хүрээнд нийгмийн

даатгалын 3 барилга, нийгмийн хамгааллын

чиглэлийн 7 барилга шинээр ашиглалтад

орохоор байна.

Мөн Хөдөлмөрийн сайдын багц дээр МСҮТ-

ийн 5 барилга, Ерөнхий сайдын багц дээр гал

унтраах ангийн 5 барилга тус тус баригдаж

дуусахаар байна.

2016 онд ашиглалтад орох хөрөнгө оруулалтууд

Эх сурвалж: Сангийн яам

Та бүхэн дээр хөрөнгө оруулалтын төслүүдтэй

холбоотой дэлгэрэнгүй жагжсаалтыг нэг, хоёр

дугаар хавсралтаас харах боломжтой.

Хөрөнгө оруулалт Тоо

Барилга, орон сууц 240

Зам гүүр 101

Цахилгаан дулаан 71

Тоног төхөөрөмж 49

Барилгын засвар 34

ТЭЗҮ, Судалгаа, Зураг төсөл 20

Цахилгаан дулаан, зураг төсөл 15

Зам талбай, хашаа, гэрэлтүүлэг 15

Бусад 10

Дэд бүтэц 9

Цэвэрлэх байгууламж 9

Инженерийн шугам сүлжээ 9

Авто машин 6

Барилга, спорт цогцолбор 6

Усан хангамж 5

Программ хангамж, мэдээллийн сан 4

Барилга, тоног төхөөрөмж 3

Зам талбай 3

Хүлэмж зоорь 2

Инженерийн шугам сүлжээ, зураг төсөл 1

Page 9: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

9

Шигтгээ 2. Төсвийн зардлын төрлүүд

Монгол Улсын нэгдсэн төсвөөс 2016 онд 7,954 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Үүний 21 хувь буюу 1,685 тэрбум төгрөгийг цалингийн зардалд, 24 хувь буюу 1,930 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 27 хувь буюу 2,165 тэрбум төгрөгийг халамж болон тэтгэмжид зарцуулж байна.

Зээлийн үйлчилгээний төлбөр буюу Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрт 2016 оны нийт зарлагын 12 хувь буюу 948 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцоолсон байна.

Мөн хувийн хэвшлийн байгууллагууд болон зарим төрийн байгууллагуудад 2016 онд 166 тэрбум төгрөгийн татаас олгохоор төлөвлөсөн байна.

16

41

284

359

520

711

10

23

63

67

147

437

1418

166

948

1259

1685

Стратегийн нөөц хөрөнгө

Их засвар

Тоног төхөөрөмж

Хөгжлийн банкаар дамжих төсвөөс эргэн төлөгдөх …

Бусад хөрөнгө

Барилга байгууламж

Ажил олгогчоос олгох тэтгэмж, урамшуулал

Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан …

Бусад шилжүүлэг

Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж

Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж

Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж

Татаас

Зээлийн үйлчилгээний төлбөр

Бараа, үйлчилгээний бусад зардал

Цалин, хөлс

Хө

рө

нги

йн

зар

дал

Ш

ил

жүү

лэг

Page 10: Mongolia Budget Forecast Outlook Prospect 2016

Paid Subscription. Egule Capital

10

© Эгүлэ Капитал ХХК. 2015 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

И-мэйл хаяг: [email protected]

Утас: 8699-0078

Фэйсбүүк: EguleCap

Твиттер: EguleCap