mz_suuri_bolovsrol

22
Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх 1 Агуулга: 1. Удирдтгал хэсэг 1.1. Оршил 1.2. Зорилго 1.3. Зорилт 1.4. Сэдвийг судлах үндэслэл 1.5. Үнэлгээ 1.6. Үнэлгээний үүрэг зорилго зарчим 1.7. Үнэлгээний арга хэлбэр 1.8. Даалгавар 1.9. Даалгаврын хэлбэрүүд 2. Онолын хэсэг 2.1. Мэдээлэл зүйн Боловсролын стандартанд “Мэдээлэл” айн хүрээнд судлах агуулга 2.2. Өсвөр насны сурагчдын танин мэдэхүйн онцлог 3. Судалгааны хэсэг 3.1. Мэдээлэл айг хэрхэн заадаг тухайд 3.2. Хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээ 4. Даалгаврын сан бүрдүүлэх, туршсан байдал 5. Туршилтанд хийсэн дүгнэлт 6. Ном зүй 7. Хавралт www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 22-Oct-2014

503 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

1

Агуулга:

1. Удирдтгал хэсэг

1.1. Оршил

1.2. Зорилго

1.3. Зорилт

1.4. Сэдвийг судлах үндэслэл

1.5. Үнэлгээ

1.6. Үнэлгээний үүрэг зорилго зарчим

1.7. Үнэлгээний арга хэлбэр

1.8. Даалгавар

1.9. Даалгаврын хэлбэрүүд

2. Онолын хэсэг

2.1. Мэдээлэл зүйн Боловсролын стандартанд “Мэдээлэл” айн хүрээнд судлах

агуулга

2.2. Өсвөр насны сурагчдын танин мэдэхүйн онцлог

3. Судалгааны хэсэг

3.1. Мэдээлэл айг хэрхэн заадаг тухайд

3.2. Хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээ

4. Даалгаврын сан бүрдүүлэх, туршсан байдал

5. Туршилтанд хийсэн дүгнэлт

6. Ном зүй

7. Хавралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

2

Оршил

Миний сонгож авсан бүтээлч даалгаврын сэдэв нь: Суурь боловсролын түвшинд

“Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан

бүрдүүлэх гэсэн сэдэв юм. Энэхүү сэдвийг сонгон авсан учир нь мэдээлэл бүлэг

сэдвийг ЕБС-д хэрхэн заадаг, тус сэдвээрх сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх

даалгаврын сан хэр их байдаг тухай судлахыг зорисон. Мэдээлэл бүлэг сэдвээр

даалгаврын сан бүрдүүлнэ гэдэг нь ирээдүйд багш болон гарахад минь хичээлийн

хэрэглэгдэхүүн болоод төдийгүй маш сайн даалгаврын сантай болно гэдэг нь багш

хүний бас нэгэн зэвсэг болох юм. Яагаад заавал Мэдээлэл ай гэж ? Хүн төрөлхтөн

алхам тутамдаа мэдээлэлтэй ажиллаж, түүнийг хүлээн авч, түүнийг хадгалж,

түүнийг боловсруулсаар ирсэн. Тэгвэл мэдээллийн нууцлал, мэдээллийн үнэ цэнэ,

мэдээллийн чанарын талаар судалж, түүний тухай мэдлэгтэй болох нь хэн хүнд

хэрэгтэй болсон цаг үе ирлээ. Ийнхүү Мэдээлэл бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг

чадварыг үнэлэх, даалгаврын сан бүрдүүлэхийг зорилоо.

Зорилго:

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг,

чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлж, турших, дүгнэлт гаргах.

Зорилт :

Мэдээлэл зүйн Боловсролын Стандартыг судлах

Үнэлгээний материал боловсруулах тухай интернет, сурах бичиг, ном, гарын

авлагуудыг судлах

Мэдээлэл зүйн хичээлийн тухай гадаад хэл дээрх ном зохиол унших

ЕБС-н мэдээлэл зүйн багш нараас “Мэдээлэл” айн хөтөлбөр авч цуглуулах

Мэдээлэл айн хүрээнд боовсруулсан болон өөрийн зохосон даалгаврын

санг бүрдүүлэх

Боловсруулсан даалгаврын санг туршиж үзэх, түүнд дү шинжилгээ өгөх

ЕБС-н мэдээл зүйн багш нарын” Мэдээлэл айн” хөтөлбөрүүдэд анализ хийх

Хийсэн судалгаа, туршилтанд дүгнэлт хийх, өөрийн санаа бодлоо тусгах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

3

Үнэлгээ гэж юу вэ?

Үнэлгээ бол сургалтын технологийн салшгүй нэг хэсэг бөгөөд түүнгүйгээр сургалт

хэр амжилттай хэрэгжиж байгаа болон хэрэгжсэнийг мэдэх аргагүй. Үнэлгээний

тусламжтайгаар сурагчдын мэдлэг чадвар, хандлага, зан байдал зэрэгт гарсан

ахиц өөрчлөлт зэргийг мэдэх боломжтой. Сүүлийн үеийн барууны судлаачдын

бүтээлд үнэлгээний талаар бичиж байгаа зүйлийг сургуулийн зүгээс албан ѐсоор

хэмжиж буй арга ажиллагаа гэж үзэх болсон байна. Жишээлбэл: Тест, бичгийн

ажил , жүжигчилсэн тоглолт, авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн бүтээлийн

үзэсгэлэн гэх зэрэг.1

“Сурагчдын мэдлэг чадвар, арга барил, чадвар, дадал зэргийг хянаж шалгах ба

үнэлж дүгнэх үйлдлүүдийг үнэлгээ” 2 гэнэ. Үнэлгээ гэдэг үг нь англи хэлний

assessment буюу хүний мэдлэг чадварт гарсан ахиц, процессын төлөв байдал,

чанарыг тодорхойлсон санал дүгнэлт юм. Жишээ нь: Багшийн үнэлгээний нэг

жишээ бол ”чиний бичих чадвар сайжирсан”, сурагчийн өөрийн үнэлгээний жишээ

бол ”миний цэгцтэй, итгэлтэй ярих чадвар сайжирсан” гэх мэт. Үүнээс үзэх юм бол

үнэлгээ нь:

Багшийн үнэлгээ

Сурагчийн өөрийн үнэлгээ гэсэн 2 янз байна.

Үнэлгээ гэдэг бол сургалтын явцад болон төгсгөлд сурагчдын эзэмшсэн мэдлэг

чадвар төлөвшилд юу нь зөв бүрэн гүйцэд байгаа, ямар ахиц өөрчлөлт гарсаныг

хянаж, эдгээрт ямар нэг буруу зүйл илэрвэл тэр дор нь засч залруулан зөв болгох,

дутуу зүйл байвал бүрэн гүйцэд болгох чиглэл зорилготой багш сурагчийн хийх

үйлдлүүд. Гэхдээ энэ бол бүрэн гүйцэт болгох чиглэл зорилготой багш сурагчдын

хийх үйлдлүүд юм. Гэвч энэ бол үнэлгээний явцуу утга юм. Харин үнэлгээ нь өргөн

утгаараа зөвхөн сурагчийг үнэлээд зогсохгүй мөн багшийн мэдлэг ур чадвар

төлөвшил зэргийг багш өөрөө болон сурагчид, эцэг эх үнэлэх явдал юм.

1 (1,)

2 Ш. Ичинхорлоо “Сургалт”, Улаанбаатар хот, 2008 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

4

Үнэлгээний үүрэг зорилго зарчим

Сургалтын технологид үнэлгээ ямар зорилго гүйцэтгэдэг вэ? гэдгийг тодруулах нь

үнэлгээний мөн чанарыг ойлгож , үнэлгээний зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх ач

холбогдолтой. Үнэлгээ нь жишээлбэл:

1. Сурагч стандартын хэмжээний мэдлэг, чадвар, төлөвшлийг хэр зөв бүрэн

эзэмшсэн байдлыг тогтоох үүрэг зорилготой

2. Сурагчийн мэдлэг, чадвар төлөвшилд буй алдаа дутагдалыг цаг тухайд нь

засч, залруулах, бүрэн болгох зэрэг үүрэгтэй

3. Сурагчдад мэдлэг чадвар төлөвшилөө өөрөө хянаж шалгах, үнэлж дүгнэх

арга барил эзэмшүүлэх

4. Үнэлгээ нь сурагчийг эзэмшүүлэх, өөртөө итгэлтэй болгох амжилттай сурч

хөгжихөд түлхэц болох, урам зориг өгөх үүрэгтэй

5. Хэн цааш үргэлжлүүлэн суралцахыг сонгон авах, сертификат олгох үүрэг

гүйцэтгэдэг 3

Үнэлгээний зарчим:

Аливаа үйл ажиллагаа амжилттай болохын үндэс бол түүнийг зохих дүрэм,

шаардлагын дагуу хийх явдал болно. Үнэлгээ нь:

1. Сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэх чиг зорилготой байна

2. Үнэлгээний шалгуур, шаардлага, арга хэлбэр, цаг хугацаа, хяналтын

ажлын сэдэв, шалгалтын асуулт зэрэг сурагчдад ил тод, нээлттэй байна.

3. Үнэлгээ нь үнэн шударга, бодитой хүмүүнлэг байна

4. Үнэлгээний олон янзын арга хэлбэрийг хослуулан хэрэглэнэ /тест, бие

даасан ажил, ам шалгалт/

5. Сурагчийн нас, сэтгэцийн хөгжил, хувийн онцлогийг харгалзан үзэж

үнэлнэ.4

3 Ш. Ичинхорлоо “Сургалт”, Улаанбаатар хот, 2008 он

4 Ш. Ичинхорлоо “Сургалт”, Улаанбаатар хот, 2008 он

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

5

Үнэлгээний тухай дээрх эх зохиолуудаас үзэхэд үнэлгээ нь сургалтыг идэвхитэй,

чанартай, сонирхолтой, үр бүтээлтэй болгох хүч нь болж өгдөг нь харагдаж байна.

Үнэлгээ дүнгүйгээр сургууль, сургалт байна гэдэг нь өрөөсгөл ойлголт мэт

харагдаж байгаа ч мөн үнэлгээг хэрэглэх, үнэлгээ өгөх нь зарчимтай,

хариуцлагатай үйл ажиллагаа юм.

Даалгавар гэж юу вэ?

Даалгавар гэдэг нь миний бодлоор сурагчид ангид үзсэн мэдлэгээ бие даан

бататгах, дутуу ойлгосон зүйлээ гүйцээх, тухайн даалгаврын сэдвийн доор

өөрийгөө хөгжүүлэх бүтээлч бөгөөд хариуцлагатай үйл ажиллагаа юм. Даалгавар

нь бүтээлч, эрэл хайгуул хийх, сурагчдын насны онцлогт таарсан үзсэн сэдвийг

бататгах зорилготой байдаг. Дасгал даалгавартай холбоотой олон ном, сурах

бичиг байдаг яг түүнийг тодорхойлсон тодорхойлолт ховор. Харин гэрийн

даалгаврын тухай тодорхойлосон байдаг.

Гэрийн даалгавар гэдэг нь сурагч гэртээ даалгавар, дасгал бодлого зэргийг

багшийн шууд бус хяналт дор бие даан хийж гүйцэтгэх үйл ажиллагаа юм. 5

Гэрийн даалгаврын үүрэг зориулалт:

Сурагч ангид үзсэн материалыг хэсэг хугацааны дараа гэртээ давтан

сэргээн бататгах, ангид дутуу хийснээ /ойлгосноо/ гүйцээх,

гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, сурагчдад бие даан суралцах, сэтгэх арга

барил эзэмшүүлэх улмаар чадвар дадал итгэл үнэмшил олгох, сурагчийн

сурч танин мэдэх сэдэл, сонирхол, авъяас чадавхийг хөгжүүлэх зэрэг

юм.6

5 Шинэчлэсэн .................Ш.Ичинхорлоо

6 Шинэчлэсэн .................Ш.Ичинхорлоо

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

6

Мэдээлэл зүйн Суурь Боловсролын түвшин дэхь сурагчдын насны онцлог :

Нас гэдэг нь цаг хугацааны хувьд харьцангуй хязгаарлагдсан сэтгэцийн хөгжлийн

тодорхой үе шат. Нас нь зүй тогтол бүхий физиологийн болон сэтгэл зүйн цогц

өөрчлөлтөөр тодорхойлно. 7

Танин мэдэхүйн хөгжлийн үе шатууд (Пиаже)

Үе шатууд Нас Зан үйлийн онцлог

Формаль үйлдлийн шат 12 наснаас дээш

Өсвөр насныхан нь тодорхой ба хийсвэр, асуудлыг шийдвэрлэх, задлан шинжилгээ хийх чадвартай болсон байна. Тэд бүх боломжийг бодож үзэх, өөрсдийгөө дурсан санаж, ирээдүйн төлөвлөгөө зохиож чадах ба адилтгал буюу шилжүүлсэн утгад тулгуурлан эрэгцүүлдэг.

Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн тодорхойлосон Д.Б.Эльконы үечлэл

Насны үечлэл Зонхилох үйл ажиллагаа

Танин мэдэхүйн үйлийн чиглэл

Сэтгэцийн үйлийн түлхүү

Тухайн насны шинэ бүрдэл/Шинээр гарч ирж буй зүйл/

Өсвөр нас /11-15/

Сургалт ба зохион байгуулалт бүхий хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад ирэх харилцаа

Янз бүрийн нөхцөлд илрэх харилцааны тогтолцоог танихад

Бие хүний /хэрэгцээ - сэдлийн тал/

“Том болох” мэдрэмж, тэмүүлэл өөрийн үнэлгээ, хамтын амьдралын хэм хэмжээнд захирагдах чадвар

7 (2, хуудас 208)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

7

Насны хөгжлийн үе шат

Үе шат Нас Хөгжлийн үечлэлийн шалгуур

Хөгжлийн нийгмийн нөхцөл

Зонхилох үйл ажиллагаа

Хувийн шинэ бүрдэл шинж

Өсвөр нас

11, 12-15

Өсвөр насныхан

Сургалт хөдөлмөрийн үйл ажиллагааны явц дахь харилцаа

“Том хүн” шиг байх гэсэн хүсэл тэмүүлэл

Бие даасан байдалд тэмүүлэх тэмүүлэх

Өөрийн үнэлгээ

Хамт олны амьдралын хэм хэмжээнд захирагдах явдал

Хүрээлж буй хүмүүст шүүмжлэлтэй хандах хандлага

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

8

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН СТАНДАРТ

1.Тухайн түвшний

боловролын нэр

Мэдээлэл зүйн суурь боловсролын агуулга

2.Агуулгын ай 2МЗ1:Мэдээлэл

3.Тухайн түвшний

зорилт буюу цогц

чадамж

2МЗ3:К1

Мэдээллийн

нийгэмд гүйцэтгэх

үүргийг

тайлбарлах,

мэдээллийг

хийсвэрээр

дүрслэх мөн

чанарыг мэдэх

2МЗ3:К2

Бичвэр болон

зурган мэдээллийг

боловсруулах

2МЗ3:К3

Мэдээллийг

үндсэн

хэлбэрүүдээр

дүрслэх,

хэрэгцээт

мэдээллийг

цуглуулж,

боловсруулал

т хийх

2МЗ3:К4

Мэдээлэлтэй

ажиллах соѐл

эзэмших,

мэдээллийг

үнэлж сурах,

мэдээллийг

бусадтай

хуваалцах,

хамтран

эзэмших чанар

4.Мэдлэг 1.Мэдлэг:Мэдээлл

ийн шинж чанар

2.Мэдлэг:Мэдээлли

йн дүрслэл

3.Мэдлэг:Мэдээллийн процесс

5.Чадвар 1.Мэдлэг 1-н

хүрээнд

суралцагчад

дараах чадвар

эзэмшсэн байх

агуулгыг судална.

а/ Мэдээллийн

хэмжээ, шинж

чанарыг

тодорхойлох

б/ Мэдээллийн

нийгэмд гүйцэтгэх

үүргийг

2.Мэдлэг 2-н

хүрээнд

суралцагсдад

дараах чадвар

эзэмшсэн байх

агуулгыг судална.

а/ Мэдээллийг

дүрслэх үндсэн

хэлбэрүүдийг

тайлбарлах

б/ Мэдээллийг

хийсвэрээр

дүрслэх

3.Мэдлэг 3-н хүрээнд

суралцагчад дараах чадвар

эзэмшсэн байх агуулгыг

судална.

а/ Мэдээллийн боловсруулалт,

кодчлол, хамгаалалт, нууцлалт,

үнэлэмж, хайлтын үндсийг

тайлбарлах жишээ гаргах

б/ Мэдээллийг боловсруулах

үндсэн үе шатуудыг тайлбарлах

в/ Компьютероор

боловсруулсан мэдээлэлд

шинжилгээ хийх, үнэлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

9

тайлбарлах жишээ

гаргах

в/ Мэдээллийн

үнэн зөв, бодитой

эсэхийг дүрслэх

г/ Мэдээллийг

хээргцээ

шаардлагад

тулгуурлан сонгон

ашиглах

в/ Мэдээллийг

дүрслэх үндсэн

хэлбэрүүдийг

дүрслэх,

харьцуулах

г/ Тодорхой

мэдээллийг төрөл

бүрийн хэлбэрээр

ойлгомжтой

дүрслэх

д/ Мэдээллийн

дүрслэлд

шинжилгээ хийх,

санал бодлоо

илэрхийлэх,

солилцох

6.Залгамж

холбооны код

2МЗ1/12ФИ2/2г

2МЗ22ФИ2/5в

7.Сурагцахуйн

үйл ажиллагаа

Төрөл бүрийн хэлбэрээр дүрсэлсэн мэдээллийг цуглуулж,

шинжилгээ хийх

Сурах бичгийг нэг хуудас, бүлэг дэх мэдээллийн тоо хэмжээг

тодорхойлох, санал бодлоо илэрхийлэх, бусадтай хуваалцах

Хүрээлэн буй орчин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ахуй

амьдралдаа хэрэгцээтэй, ашигтай зөвлгөөг сонгож ашиглах

Төрөл бүрийн хэлбэрээр боловсруулсан мэдээллийг харьцуулах,

үнэлэх

Мэдээлэлтэй ажиллах соѐл, ѐс зүйн хэм хэмжээтэй танилцах,

дагаж мөрдөх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

10

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН СТАНДАРТЫН зөвлөмжид:

Суурь боловсрол Мэдээлэл айн хүрээнд дараах сэдвүүдийг судалсан байх ѐстой.

Мэдээллийн шинж чанар, хэмжээ

Мэдээллийг хэмжих нэгж

Тооллын систем түүний хэлбэрүүд

Мэдээллийн дүрслэл, мэдээллийг дүрсэлх үндсэн хэлбэрүүд, хийсвэр

дүрслэл, хийсвэр хэл

Мэдээллийн процесс

Мэдээлэл боловсруулалтын үндэс, мэдээлэл боловсруулах үндсэн үе

шатууд

Мэдээллийн кодчлол

Мэдээллийн хамгаалалт, нууцлалт

Мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүрэг

Мэдээлэлтэй ажиллах соѐл ѐс зүй

Мэдээллийн хайлт

Мэдээллийн шинжилгээ

Мэдээллийн үнэлэмж

Дээрх сэдвүүдийг мэдээлэл зүйн суурь боловсролын “Мэдээлэл” бүлэг сэдвээр

судалсан байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

11

Судалгааны хэсэг

Бүтээлч даалгавар хийх явцад:

Фокус ярилцлагын арга

Асуулгын арга

Ажиглалтын арга гэсэн 3 аргыг ашиглан 3 төрлийн судалгаа хийлээ.

Судалгааны хэсэг 1

Мэдээлэл зүйн суурь боловсролын “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын

мэдлэгийн түвшинг мэдэхгүй учраас 6, 27, 20, 14 -р сургуулийн багш нарын

Мэдээлэл айн нэгж хичээлийн хөтөлбөрүүдийг авч түүн дээр анализ хийсэн.

Инэнхи сургуулиуд стандартын дагуу хөтөлбөр гаргаж батлуулдаг ч гэсэн яг түүний

дагуу хичээлээ заадаггүй гэж байсан. Учир нь “Мэдээлэл” айг бусад айтай

уялдуулж, хамтад нь заадаг, 27-р сургууль нь Мэдээлэл айг дангаар нь заах цаг

хүрэлцдэггүй учир “Мэдээлэл” айн хөтөлбөр баталдаггүй гэж байсан. Харин суурь

боловсролын хувьд тооллын систем, 2-тын тооллын системийг сайн заадаг гэж

байсан.

Судалгааны хэсэг 2

2011.04.12 нд 27-р сургуулийн 20 сурагчаас 5 даалгавартай материалаар 30

минутын хяналтын ажил хийлээ. Энэхүү судалгааг авахдаа тестийн аргаар авсан.

Өмнөх улиралд тооллын систем орж байсан. Одоо жаахан мартсан байх гэж

сурагчид нь хэлсэн учраас 1 цагийн давтлага өгсөн. Шалгалт авсаны дараа:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

12

Энэ судалгааны үр дүнд сурагчдын түвшинг тогтоож, багцаа авсны үндсэн дээр

бүтээлч даалгаврынхаа даалгаврын санг боловсруулна

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

13

60%

45%

60% 60%

100%

30%

0%

40% 40%

10%

55%

0%

Даалгавар 1 Даалгавар 2 Даалгавар 3 Даалгавар 4 Даалгавар 5

27-р сургууль 9-р ангийн сурагчид

Гүйцэт хийсэн Дутуу хийсэн Огт хийж чадаагүй

Энэ графикаас харахад Даалгавар 5 –г сурагчид бүгдээрээ хийж чадсан байгаа нь

9-р ангийн сурагчдад хөнгөдсөн даалгавар болсон байна. Даалгавар 5 нь нөхөх

дасгал байлаа. Харин Даалгавар 2 –г сурагчдын 55% нь огт хийж чадаагүй байна.

Даалгавар 2 нь мөн л нөхөх дасгал байсан.Даалгавар 1,3,4-г сурагчдын 60% нь

хийж гүйцэтгэж чадсан байна. Даалгавар 3,4 нь тооллын системд шилжүүлэх,

бодлого дасгал байсан.

Дүгнэлт

МЗ хичээлийн Суурь боловсролын Мэдээлэл айн хүрээн дэх сурагчдын мэдлэг

чадварыг үнэлэх, сурагчдын түвшинг мэдэж авсан. Сурагчдынхаа түвшинг мэдэж

авсан нь даалгавар зохиох, боловсруулахад энэ судалгаа тус дөхөм боллоо.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

14

Судалгааны ажил 2

2011.05.02 –нд 27, 33-р сургуулийн 8,9-р ангийн 50 сурагчаас өөрийн

боловсруулсан даалгаврыг 40 минутын турш хийлгэлээ.

МЗ Суурь боловсролын Мэдээлэл айн хүрээнд сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх

миний зохиосон, судалсан, цуглуулсан дасгал даалгавар сурагчдын нас, сэтгэхүйн

онцлогт хэрхэн таарч байгааг мэдэх зорилготой.

Даалгавар 1

Дараах 2-тын тооллын системд дүрслэгдсэн тоог 10-тын тооллын системд

шилжүүлээрэй. /20 оноо/

1. 111001=

2. 100000 =

3. 11001100 =

4. 11100000 =

5. 1111111 =

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

15

Даалгавар 2

Доорх 2-тын кодын хүснэгт ямар дүрсийг харуулж байна вэ? /10 оноо/

Хариу:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

16

Даалгавар 3

Дараах даалгаврыг гүйцэтгэвэл ямар зураг гарах вэ? /10/

1)Тэгш өнцөгт 10,30,35,45;

2) Тэгш өнцөгт 15,35,20,40;

3) Тэгш өнцөгт 65,30,90,45;

4) Тэгш өнцөгт 70,35,75,40;

5) Байгуул 60,50;

6) Шулуун 40,10;

7) Шулуун 60,10;

Хариу:

Даалгавар 4

Дараах өгөгдлийн цэгийн оронд тохирох утгыг тавь. /15 оноо/

4096 бит =……………байт =……………КВ

262144 бит= ……………КВ

128Кбайт = .........Мбайт

10байт = .......бит

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

17

Энэ даалгавар нь мэдээллийг компьютерт дүрслэх хэмжигдэхүүн, түүний утгыг

шилжүүлэх бодлогон даалгавар байна. Энэхүү даалгаврыг ажилласнаар сурагчид

богино хугацаанд бодлого бодох, бодлогын нөхцөлийг хувиргах чадвар эзэмшинэ

Даалгавар 5

Цэгүүдийг координатын хавтгайд байгуулаарай /45 оноо/

1(0,6) 7(20,19) 13(32,11)

2(10,11) 8(22,13) 14(30,7)

3(8,19) 9(25,18) 15(33,6)

4(14,13) 10(25,12) 16(30,5)

5(15,20) 11(29,15) 17(4,5)

6(18,13) 12(28,10) 18(0,6)

Хариу:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

18

Дээрх боловсруулсан 5 даалгавруудыг 40 минутанд хийлгэхэд доорх үзүүлэлтүүд

гарлаа.

26%

94%

73%

31%

63%

26%

5%

63%

21%

42%

26%

5%

15%

Даалгавар 1 Даалгавар 2 Даалгавар 3 Даалгавар 4 Даалгавар 5

27-р сургуулийн 9 а анги

Гүйцэт хийсэн Дутуу хийсэн Огт хийж чадаагүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

19

Энэхүү 2 графикаас харахад даалгавар 2-г сурагчид маш сайн хийсэн байна.

Сурагчдын сонирхлыг төрүүлэхүйц туулайны дүрс хийсэн бөгөөд сурагчид энэхүү

дасгалаар мэдээлэл компьютерт хэрхэн дүрслэгддэг, тэр дундаа хар цагаан өнгө

хэрхэн дүрслэгддэгийг ойлгох юм. Энэ даалгавар нь 9-р ангийн сурагчдад

хөнгөдсөн байна. Дээрх 2 зургаас бас нэгэн ажиглалт хийхэд 27,33-р сургуулийн

сурагчдын мэдлэг чадварын ялгаа гарч байгаа юм. 27-р сургуулийн сурагчдаас

авсан даалгаврын графикт даалгавар бүрт огт хийж чадаагүй сурагчид байсаар

байхад 33- р сургуулийн сурагчдаас авсан даалгаврын үр дүнд огт хийж чадаагүй

сурагчид тун цөөхөн байсан юм.

41%

100%

76%

35%

88%

58%64%

10%17%

Даалгавар 1 Даалгавар 2 Даалгавар 3 Даалгавар 4 Даалгавар 5

33-р сургуулийн 9б анги

Гүйцэт Дутуу Огт хийгээгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

20

Дүгнэлт

33, 27-р сургуулийн 70 сурагчийг судалгаандаа хамруулж чадсан. Өөрийн

зохиосон, орчуулсан, цуглуулсан, судалсан дасгал даалгавар боловсруулсан 5

төрлийн даалгавар ажиллуулж үзсэний үр дүнд ЕБС-н 9-р ангийн сурагчдын нас

сэтгэхүйн онцлогт тохирсон, хөнгөдсөн, ахисан түвшний даалгавар боловсруулах

мэдлэгтэй боллоо.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

21

Дүгнэлт

Мэдээлэл суурь боловсролын “Мэдээлэл” айн хүрээнд сурагчдын мэдлэг чадварыг

үнэлэх даалгаврын сан гэсэн сэдэв доор 3 төрлийн судалгаа хийж, орос номноос

дасгал даалгавар орчуулж, түүнээс санаа аван дасгал даалгавар зохиолоо.

Ингэхийн тулд сурагчдынхаа түвшинг тогтоох зорилготой эхний судалгааг, түүн

дээр үндэслэн өөрийн боловсруулсан даалгаврыг туршиж үзэн дараагийн

судалгааг хйисэн. Аливаа судалгааны ажлын үндэс нь сургуулийн орчинд хаана

ямар асуудал байгааг олж түүнийг шийдвэрлэх арга замыг олохын тулд

судлагааны ажил хийдэг билээ.

Бүтээлч даалгавар хийх явцад дасгал даалгаврын тодорхойлолт, түүний тухай ном

зохиол ховор байсан ч судалгааны явцад даалгавар гэж яг юу юм, даалгавар

зохиоход юуг анхаарах зэрэг практик мэдлэгтэй болж чадлаа.

Миний хийсэн даалгаврын санд хамгийн чухал гол санааг олж авахад тус болсон

зүйл бол КМТС-н “Сургалт судалгааны төв”-н орос сурах бичиг, 7-9-р ангийн

сургалтын материал, орос сэтгүүл, информатик товхимолууд маш их тусалсан.

Цаашид өөрийн боловсруулсан даалгаврын санг улам өргөжүүлж, сурагчдын цогц

чадамжийг төлөвшүүлэх, сурагчдын бүтээлч, эрэл хайгуулч сэтгэлгээг

хөгжүүлэхээр олон дасгал, даалгавар нэмэх болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: mz_suuri_bolovsrol

Суурь боловсролын түвшинд “Мэдээлэл” бүлэг сэдвээр сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх

22

Ном зүй

1. Ичинхорлоо.Ш “Сургалт”, Улаалбаатар 2008 он

2.

www.zaluu.comwww.zaluu.com