new microsoft office power point presentation

10
Чулуун зэвсгийн үечлэл чулуун зэвсгийн үе /800000-3000 жил/ Монголын чулуун зэвсгийн үеийг: 1. Хуучин чулуун зэвсгийн үе (700 000-12 000 жилийн өмнө) 2. Дунд чулуун зэвсгийн үе (12 000-8 000 жилийн өмнө) 3. Шинэ чулуун зэвсгийн үе (8 000-4 000 жилийн өмнө) хэмээн ангилдаг.

Upload: bee-bear

Post on 17-Jan-2015

1.400 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: New microsoft office power point presentation

Чулуун зэвсгийн үечлэлчулуун зэвсгийн үе /800000-3000 жил/

Монголын чулуун зэвсгийн үеийг:

1. Хуучин чулуун зэвсгийн үе (700 000-12 000 жилийн өмнө)

2. Дунд чулуун зэвсгийн үе (12 000-8 000 жилийн өмнө) 3. Шинэ чулуун зэвсгийн үе (8 000-4 000 жилийн өмнө) хэмээн ангилдаг.

Page 2: New microsoft office power point presentation

1. Хуучин чулуун зэвсгийн үе

Эртний хүн байгалийн амьтан байхаа больж хөдөлмөрийн багаж зэвсгээ хийж эхлэхдээ анх хамгийн элбэг, гарын доорх материал болох ердийн мод чулууг ашиглах болжээ. Эртний судлалын ухаанд энэ үеийг хуучин чулуун зэвсгийн үе буюу палеолит хэмээн нэрлэдэг. Хүн анх байгалийн элдэв нөлөөгөөр хагарч залтарсан чулууны ир, ирмэгийг элдэв эд зүйлийг зүсэх, эсгэх зорилгоор ашигладаг байсан туршлага дээрээ тулгуурлан хэрэгцээтэй цагтаа тэдгээртэй ижил ир, ирмэг гаргах оролдлого хийсээр анхны чулуун зэвсэг хийх үндэс тавигдаж, хүний оюун ухаан хөгжихийн хирээр зэвсэг багажны хийц технологи нарийсч, улам болсоор иржээ. Эдгээр онцлог ялгааг үндэслэн палеолитын үеийг дотор нь доод, дунд, дээд шат хэмээн ангилаж нарийвчлан судлан шинжилдэг байна.

Монгол орны хуучин чулуун зэвсгийн доод шат нь одоогоос 700 000-100 000 жилийн өмнөх үеийг хамардаг. Энэ үеийн хүмүүс нь сүрэглэн явж, хамтын хүчээр ан ав хийн амь зуудаг байжээ. Хэдийгээр дэлхийн хэмжээгээр мөстлөг эхлэн хүйтэрч байсан ч Төв Ази, Монгол орны нутагт ялангуяа төв, өмнөд, дорнод хэсэгт харьцангуй их чийглэг, зөөлөн дулаан уур амьсгалтай, ус гол элбэгтэй, мод ургамлаар баялаг байсан бололтой. Тиймээс тэр үеийн хүн сүрэг байгаль, цаг уурын таатай нөхцөлд амьдарч байсан том биетэй болхи хөдөлгөөнт амьтдыг хүч хавсран агнаж, түүж цуглуулсан ургамал жимсээр хүнснийхээ хэрэгцээг хангаж байжээ. Тэр үеийн хүмүүс араатан амьтан, халуун хүйтэн, салхи шуурга гэх мэт байгаль, цаг уурын өөрчлөлтийн элдэв нөлөөнөөс өөрсдийгөө хамгаалахдаа хад цохионы нөмөр, агуй хонгил, жалга гуу зэрэг байгалийн тогтоцыг ашиглаж байсны гэрч болох бууц, дарханы газрын үлдэгдэл манай орны өмнөд хэсгээс элбэг олддог. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй, Дундговь аймгийн Өндөршил, Гурвансайхан сумын заагт орших Ярх уул зэрэг газрыг дурьдаж болох ба тэдгээр газруудаас олдсон чулуун зэвсгийн зүйлийг МҮТМ-н үзмэрээс үзэж сонирхох боломжтой юм.

Page 3: New microsoft office power point presentation
Page 4: New microsoft office power point presentation

2. Дунд чулуун зэвсгийн үе

Эртний хүмүүс хуучин чулуун зэвсгээс шинэ чулуун зэвсэг хэмээх хөгжлийн дараагийн шатанд шилжихдээ завсарын үе болох дунд чулуун зэвсэг буюу мезолитын үеийг дамжжээ. Монгол орны хувьд дунд чулуун зэвсгийн үеийг 12 000-8 000 орчим жилийн тэртээ дамжин өнгөрүүлсэн хэмээн үздэг билээ. Энэ үед мөстлөг бүрэн дуусч мөсөн хурдас хайлан тал хөндий рүү бууж, далай тэнгис болон томоохон гол мөрнүүд, манай орны хувьд бол Онон, Хэрлэн, Туул, Сэлэнгэ, Орхон зэрэг голууд үүсч, үндсэндээ одоогийн урсгалын горимоо олсон байна.

Цаг уурын өөрчлөлт хувиралтын улмаас амьтны аймагт өөрчлөлт орж арслан заан, савагт хирс мэтийн хүйтэнд тэсвэртэй том биетэй болхи амьтад устан оронд нь хурдан хөдөлгөөнт амьтад бий болсон нь ан гөрөөний шинэ зэвсэг багаж, арга барил шаардах болжээ. Дунд чулуун зэвсгийн үед гарсан томоохон дэвшил нь хүмүүс модны уян хатан чанарыг таньж, тэрхүү чанарт тулгуурлан нум сумыг сэдэн бүтээсэн гэж үздэг. Энэ үед холбогдох нум сумын чулуун зэвүүд тус музейн үзмэрт буйг үзэж сонирхож болно.

Хүмүүс байгалийн зарим нэг нууцыг танин мэдэж, зөвхөн бэлэн зүйлсийг түүж цуглуулан хэрэгцээгээ хангаснаар хязгаарлагдахаа нэгэнт больж газар тариалан эрхлэх, ан амьтан гаршуулах оролдлого хийж эхэлжээ. Энэ үед анхны гэрийн тэжээвэр амьтан болох нохойг гаршуулсан юм.

Page 5: New microsoft office power point presentation
Page 6: New microsoft office power point presentation

3. Шинэ чулуун зэвсгийн үе

Шинэ чулуун зэвсгийн үе буюу неолит нь чулуун багаж зэвсгийн хөгжлийн шинэ дээд бөгөөд төгсгөлийн шат юм. Манай орны хувьд энэ үеийг 8 000 жилийн тэртээгээс эхэлсэн гэж үздэг ба төгсгөл нь газар бүрт харилцан адилгүй боловч 4 000 жилийн өмнөөс төмөрлөгийг хэрэглэх болсноор энэ үе дуусгавар болжээ. Шинэ чулуун зэвсгийн үе өмнөх үеэс ялгарах гол онцлог нь хүмүүс байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг авч хэрэглэхээсээ илүү өөрийн хэрэгцээг өөрсдөө бий болгосон зүйлээр хангах болсонд оршино. Энэ үеийн хүмүүсийн зэвсэг дархлах арга туршлага нь улам боловсронгуй болж чулуу зүлгэж өнгөлөх, өрөмдөж нүхлэх зэргээр үзэмжтэй, тодорхой зориулалттай зэвсэг багаж хийж чаддаг болсон байна.

Энэ үеийн төгсгөл үед хүмүүс шавар сав суулга хийх арга ухааныг эзэмшиж чадсан нь хэрэгцээнийхээ хүнсний зүйлсийг хадгалах, хоол хүнсээ болгож, буцалгаж идэх боломжийг олгожээ. Шинэ чулуун зэвсгийн үед хүмүүс хаш, хээрийн жонш, мана, цахиур чулуу зэрэг янз бүрийн хатуу чулуугаар багаж зэвсэг хийх болсноор багаж зэвсэг нь хурц бат бөх болон сайжирсан байна.

Нас нөгчигсдөө оршуулах зан үйлийн анхны хэлбэр үүсч, амьддаа эдэлж хэрэглэж явсан эд зүйл, гоёл чимэглэл, багаж зэвсгийг нөгчигсдийн шарилыг нь дагалдуулан булж оршуулдаг байсан нь археологийн малтлагаас олддог. Энэ бүхэн бол эртний хүмүүсийн дунд сүсэг бишрэл, түүнтэй холбогдох зан үйл аажмаар буй болж, хойт насны тухай ухагдахуун үүссэнийг илэрхийлж байгаа явдал гэж үздэг. Монгол нутгаас олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн оршуулгын хэлбэр болон дагалдуулсан эд өлгийн зүйлсийг МҮТМ-н үзмэрээс үзэж сонирхох боломжтой юм.

Page 7: New microsoft office power point presentation

Чулуун зэвсэг бүтээгч хүний онцлогыг Люс Лики нээлээ. Нээсэн дариудаа

“Гарийн уртай хүн” Handy man хэмээн нэрлэсэн гэдэг.

зэрэгцэн оршиж байсан болох юм... гэсэн шинээ санаа бас гарч ирсэн. H.habilis нь 2.5 -1.4 сая жилийн үед хамаарч  байхад H.erectus нь 2-0.3 сая жилийн хоорондох байж болох тохиолдол гарч ирсэн нь нэгийг бодоход хүргэсэн байна. Булшны олдвор---( OH 62 )-ийг Donald Johanson ба Tib White хоёр 1986 онд олдувайн хавцалаас илрүүлсэн ба шарилыг дээд ба доод хэмээн тодорхойлсон,1963 онд Олдувайгаас N.Mbuika гавал ясны эрүүны доод хэсгийг олсон байна . Шүд ба доод эрүү нь эмэгчин амьдсын бололтой бөгөөд ойролцоогоор 1,7 сая жилийн тэртэй үед холвогдсон гэдэг. Олдворын гурван араг яснуудыг жишин үзэхэд Australopithecus-аас илүү хүнтэй төстэй байсан ба энэ нотолгоог дурдвал жижиг шүд , тархины багтаамж 590- 650 см кув дариу australopitecus-ийнхээс 50 хувь том болсон байжээ. Харин Дээрхи жижиг хэмжээны хажууд орчин үеийн Homo sapiens – ийн тархины хэмжээ 1350- аас 1450 см кув аж. Юутайч тус олдворын  жижгэрсэн шүдний  хэмжээ нь юу илэрхийлээд байна вэ? гэвэл Homo –ийн эртний төрөл нь хөгжлийн олон үеийг дүүргэдэгтэй адил наашлан алгуур тархи нь томорч харин шүд нь жижгэрсээр байсаныг нь баталж  байна. Ийнхүү Аustralopithecus нь урагшлан хөгжсөөр Homo Habilist шилсэн бололтой. Энэ тухай шинжээч Richard leakey нэгэнтэй дурдахдаа **Australopithecus Habilis** гэж нэрлэж байсан нь үнэний хувийг нотолсон мэт.

Page 8: New microsoft office power point presentation

Євєрхангай аймгийн Богд сум, Ємнєговь аймгийн Булган сумдын зааг нутагт “Цахиуртын хєндийн суурин” гэж алдаршсан хуучин чулуун зэвсгийн доод vеэс шинэ чулуун зэвсгийн хожуу vеийг хамарсан нэгэн томоохон дурсгалт газар бий. Энэ дурсгалт газрын талбай нь ойролцоогоор 10 мянган км2  газар нутгийг хамран орших бєгєєд эртний хvмvvсийн цахиурлаг чулуугаар хийсэн чулуун зэвсэг олддог ажээ.  Цахиуртын хєндийн чулуун зэвсгийн суурингийн дурсгал нь он цагийн хувьд, эзлэх газар нутгийн хувьд урьд ємнє нь Тєв Азид тєдийгvй дэлхийд иэлрч олдоогvй vнэ цэнэтэй дурсгал юм. Энэхvv дурсгалт газар нь улсын хамгаалалтад байдаг ажээ.

Цахиуртын хөндийн чулуун зэвсэг

Page 9: New microsoft office power point presentation

Мэдээлэл

Хүний нийгэм үүссэн цагаас уул уурхайн үйлдвэрлэлийн түүх бичигдсэн. Уул уурхайн түүхийн анхны үе шат дэлхийн янз бүрийн газар өөр өөр хугацаанд явагдсан байдаг. Чулуун зэвсгийн үеийн түүхийн олдворууд Африк, Европ, Ази тивд, зэс хүрэл зэвсгийн үеийн олдворууд Газрын дундад тэнгис, Бага Ази, Балкан, Альп Урал, Казахстан орчмоор, төмөр зэвсгийн үеийн олдворууд - Бага ба Дундад ази, Өвөр Кавказ, Баруун Европ, Хятад, Япон зэрэг газар нутгаас олддог аж.

МЭӨ VII-V зуунд зэс, алт, сурьма, МЭӨ IX-VIII зуунд төмрийн хүдэр, дундад зуунд нүүрс, нефть олборлож эхэлжээ. XX зуунд радио идэвхт хүдрийг олборлож эхэлсэн байна. 2.5 сая жил – 35 мян.жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үед чулуу цуглуулах болон цахиур болон бусад 20 орчим эрдсийг хэрэглэж байжээ.

Зэсийн олборлолтын хувьд МЭӨ X-VIII зуунд малахитыг гоёлд, МЭӨ VII зуунд зэсийн хүдэр олборлож хайлуулсан(грекийн Анатоми) байдаг. Зэсийг ашигласан гэдгийн тухайд МЭӨ VI-V зуун хамаарна. (Ирак, Анатолин, Балкан, Карпат). МЭӨ V-IV зуунд алт, сурьма, хар тугалга, мышъяк, зэс болон хүрэл зэвсэг бий болсон байна.

Чулуун зэвсгийн үеийн түүхийн олдворууд Африк, Европ, Ази тивээс олджээ

Page 10: New microsoft office power point presentation

Анхаарал тавьсанд

баярлалаа?