new microsoft office word document (3)

34
Занабазарын урласан бурхад

Upload: bee-bear

Post on 12-Jun-2015

1.141 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: New microsoft office word document (3)

Занабазарын урласан бурхад

Page 2: New microsoft office word document (3)

Энэ Богд хааны бага насандаа өмсөж байсан өрөөсөн гутал.

Page 3: New microsoft office word document (3)

Түвд хэлээр Ум мани бадми хум гэж бичсэн чулуун хөшөө.

Page 4: New microsoft office word document (3)

Энэ лам нарын хоолоо хийж иддэг байсан жасын тогоо

Page 5: New microsoft office word document (3)

Халх үндэстний өмсгөл.

Page 6: New microsoft office word document (3)

Захчин, Казак, Дөрвөд үндэстний өмсгөл

Page 7: New microsoft office word document (3)

Говийн Догшин ноён хутагт Данзанравжаа

Данзанравжаагийн музей

Page 8: New microsoft office word document (3)

 XIX зууны үеийн  Монголын  их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын  урлагийг монголд  үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны  нууц  тарнийн их  мастер, говийн ноён  хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа 1803  онд  Говь мэргэн  вангийн  хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум/-ны нутагт  үгээгүй  ядуу ард Дулдуйтын гэрт  төржээ. Түүний  бага ахуйд  ээж  нь нас барж  өнчрөл  хагацлын зовлонг үзсэн хэдий ч  хурц  сэргэлэн нэгэн  тул айлын  найр  наадамд шүлэг дууг шууд  зохион  айлдаж олонд  хүндлэгдэн  улмаар говийн  ноён  хутагтын  тавдугаар дүрд  өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.

Page 9: New microsoft office word document (3)

 

Түүний бага насандаа тоглож байсан тоглоом

Д. Равжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай  XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд, мөн музейд хадгалагдаж байгаа  уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдах бий. Тэрээр 1820-иод  оноос  эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд,  Бүрдэний хийд зэргийг  байгуулан, 1840-өөд онд  Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Ловон чимбын агуйн хийд   зэргийг байгуулжээ. Д.Равжаа Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй  урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц  газрууд  болжээ.

Page 10: New microsoft office word document (3)

 

Түүний байгуулсан хамрын хийдийн макет

Д.Равжаа Хүүхдийн дацан хэмээх сургуульдаа эрэгтэй  эмэгтэй хүүхдүүдийг бичиг  үсэгт  сургаж, үүндээ үндэслэн Дорно дахины эрдэм  мэдлэг  олгож, “Саран хөхөөний намтар” жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хэл хоолойн дохиоч буюу дуучин,ерөөлч магтаалч, хөл гарын дохиоч буюу бүжигчин, жасчин буюу аж ахуй, тайз засалч урлалч үйлч, бичээч  нарыг бэлтгэн гаргадаг байжээ. Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу /гэрчилгээ/ олгодог байсан ажээ.Энэхүү сургуульд үздэг байсан сурах бичгүүд, зураг урлал, хэв дардас тэргүүтэн болон түүний холбогдолтой эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд эдүгээ тус музейд хадгалагдаж байна. Д.Равжаагийн уран бүтээлийн өвийг тоймлон үзвэл 300 гаруй яруу найргийн бүтээл / түүний төвд хэл дээр зохиогдсон 150 гаруй бүтээл буй аж /, 100 гаруй урт, богины дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол, шашны зан үйлийн олон  бүтээлүүд байгаагаас гадна түүний зурсан олон арван зургууд  тус музейд  бий.  Д.Равжаа 1856 онд  хорлогдож  нас баржээ. Түүнийг  нас  барсаны  дараа  лам  Ш.Балчинчойжоо Д.Равжаагийн шарилыг занданшуулан  хатааж, Дингам буюу Гиваадинравжаалин  хэмээх цуглуулгын  сүмд байрлуулсан  бөгөөд Хамарын хийд болон түүний бусад хийдүүдээс Данзанравжаатай холбогдолтой өд өлгийн  зүйлсийг цуглуулан авдарлаж сүмд залжээ. Гэвч өвийн зүйлийг эзгүйрүүлэн тарааж  завших гэсэн  шунахай  хүмүүсийн санаархалаас болгоомжилж

Page 11: New microsoft office word document (3)

Ш.Балчинчойжоо тангараг  өргөн өөрийгөө тахилч хэмээн  зарлажээ. Олз ашиг  хайгч  хүмүүс хэдийд  ч   байх  тул хэнд ч эс итгэн  хорь гаруй  жилийн дараа өөрийн  хүү ГанОчирт хүлээлгэн  өгчээ. ГанОчир энэхүү  үйлд  багаасаа  суралцаж албыг залгуулсаар 30 аад  жилийн дараа өөрийнхүү Наръяадаа уламжлуулжээ. Наръяа нь хүү Онгойдоо, Онгой нь дүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвдээ уламжлуулсаар 1938 оныг  хүрчээ.     1937-1938 оны гамшигт жил  сүм хийдийг галдан шатааж бурхан тахилыг эвдэн сүйтгэх их нугалаа  Д.Равжаагийн байгуулж, шавилан сууж, амьдралынхаа алтан үеийг элээсэн Хамрын хийдийг тойроогүй юм. Тэр үед 25 настай залуу тахилч Түдэв галдан шатаагчдын хий зайг харж  зориг гарган шөнө  дөлөөр сүм дэхь  өвийн  зүйлээс үүрэн зөөж, хөдөө ухаж бэлдсэн нүхэнд хийж булах, уул хадны агуйд нуух зэргээр  64-н  авдар зүйлийг авч үлдсэн ажээ

Page 12: New microsoft office word document (3)

Нууцыг агуулсан авдарнууд ... Гэхдээ заримыг нь сүүлд хийсэн гэдэг

Хэдийгээр  авч  үлдсэн  нь устгагдсан 1400 гаруй  авдар зүйлийн өчүүхэн хэсэг  боловч  бас музейн  үзмэр  болж олны  хүртээл  болтлоо  үзэл  сурталын  хатуу  чанга  дэглэмийн хараан дор 52 жил нууцлагдан  хадгалагдаж  иржээ.Энэ  хэцүү цаг үеийн дарамтанд  зохимжгүй  нөхцөлд өвийн зүйлсийг өгөршүүлж муутгалгүйгээр урт хугацаанд хадгалахын  тулд сүүлчийн  тахилч бүх амьдралаа зориулсан юм.Эдүгээ музейн үзмэрт буй ноён хутагт Д.Равжаагийн өв  бол тахилч хэмээгдэх олон  хүний  амьдрал, хөлс хүч, мэдлэг оюунаа зориулсан  уйгагүй зүтгэлийн хүчээр  бэрх хэцүү цаг үеийг  туулан 147 жил хадгалагдаж  байгаа Монголын түүх  соёлын дурсгалын хосгүй  үнэт  цогц  өв юм. Хэдийгээр аль ч музейд үзмэрийн зураг авахыг хориглодог ч бид тайлбарлагчаас гуйн хэдэн зураг дарсийм.

Page 13: New microsoft office word document (3)

Тухайн цаг үед хэрэглэж байсан цамын хувцас хэрэгсэл нэлээд үлдэж хоцорсон байна.

Page 14: New microsoft office word document (3)
Page 15: New microsoft office word document (3)

Түүний хэрэглэж байсан дөрөө

Page 16: New microsoft office word document (3)

Алтан бүүрэгтэй эмээл

Page 17: New microsoft office word document (3)

Далай ламаас хутагтад бэлэглэсэн алтан очир, пүрэв бүхий  9 эрдэнэ шигтгэсэн гавлын ясан эрхи

Page 18: New microsoft office word document (3)

Мөнгөн дотортой гавлийн ясан аяга

Page 19: New microsoft office word document (3)

Түмэн мэсний бурхан

Page 20: New microsoft office word document (3)

Үзмэрүүдийн ерөнхий харагдах байдал. Музейн 2 давхарын баруун талын хана.

Page 21: New microsoft office word document (3)

Өвөр Монголын Алшаа аймагийн нутаг дах хадан зураг

    Умард төрөөс Тан улсын үе хүртлэх хадан зураг маш олон байна. Гэвч чүүчдсэн чиг нь зургийнхаа хөвөөгөөр тусч, зураг нь бүдүүлэг мөртөө диггүй харагдна. Хадан зураг нь шинхэн улаан шороон өнгөтөй бөгөөд морьтой хүний дүр олон байна. Түүнээс гадна бас морь буюу хонь зэрэг гэрийн тэжээвэр ч цөөн бус харагдна.

    Баруун Ся улсын үед хүрч ирээд, хадан зургаа төмөр багажаар чавчин зурсан нь илт харагдаж байна. Зургийн зураас нь жигдхэн бөгөөд хазууд нь Баруун Ся улсын үсэг бичиг сийлэн үлдээжээ.

    Юань улсын үеэс Чин улсын үе хүртлэх зураг нь төдий олон биш ч урь мэргэжлийн талаар нарийн зүйлийг шийдвэрлэх талаар маш их дээшилсэн байна. Жишээлбэл тэмээний зогдрыг уран нарийлаг сийлсэн байна. Сийлсэн талаар ойр үеийн бүтээл болох нь мэдрэгдэж байгаа бөгөөд хазууд нь монгол үсгээр тайлбар бичиж, зурсан хүн өөрийн нэрээ ч сийлэн бичсэн байна.

    Алшаагийн хадан зураг нь орон нутгийн өвөрмөц онцлогтой. Зураг нь шигүү, тархалт нь бага, сийлбэр нь шинхэн, ойр үеийн бүтээл олон, хүн төрөлхтний үйл ажиллагааг гол харуулж, морьтой хүн болон бүргэд шувуу байнга харагдаж байна. /Пэрлаймаа орчуулав/

Page 22: New microsoft office word document (3)

Өвөр Монголын Алшаа аймагийн нутаг дах хадан зураг

    1985 онд Алшаа аймгийн бичиг дурсгалын зүлийг хамгаалах газрынханы анх алхамын байцаан судлаж, хайн шинжилсэний дүнд, Алшаагийн хадны зураг сийлмэл нь голцуу Мандал ууланд төвлөрч байна. Мандал уул бол тачир зэлүүд хөдөө талын дунд байгаа өнчин уул юм.

    Алшаагийн хадан сийлмэлийн сэдэв агуулгад төрөл бүрийн амьтан байхаас гадна ан гөрөөнд явж байгаа, мал сүрэг малжиж байгаа, бүжиг бүжиж байгаа, дайн байлдаан хийж байгаа байдал жич тэрэг унаа, майхан хөсөг буюу майхан хөсгөөр бүрэлдсэн айл тосгоны зурагтай. Энэ хадан сийлмэлд эртний үед Алшаагийн тал нутагт амьдарч байсан балар эртний уугуул аймаг бүлэг болон сүүлийн үеийн Хунну, чян, Даншян, Монгол зэрэг үндэстний амьдрал ахуйн баялаг сайхан дүр трхийг харуулсан байна.

    Шинэ чулуун зэвсгийн сүүл үеийн хадны зураг нь зэрлэг үхэр, адуу зэрэг амьтаны дүрийг гол урлан бүтээсэн байна. Буурал өнгийн буюу хар хөхөвтөр хад чулуун дээр голцуу сийлэн урласан болохоор, нарийн ажиглаж баймаанжин сая ямар зүйл сийлээстэй байгаа нь тодроно. Эртний зарим уран бүтээл нь сүүлийн үеийн зурагт халхалагдсан байна.

    Хүрэл зэвсгийн үеэс төмөр зэвсгийн үеийн сүүлч хүртлэх зураг нь амьтаны дүрийг өөрчлөөд холбоостой амьтан буюу хэ зураг болгож, амьтаны хөлийг нь богино мөртөө угалзан хэлбэртэй сийлэн зурсан байна. Маш олон амьтаны дүрийг цайны хүрэн өнгөөр уран нарийлаг сийлэн зурсан болохоор урлагийн маш өндөр үнэ цэнтэй харагдана.

Page 23: New microsoft office word document (3)

2000 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮ ХТЭЙ ШАВАРВААР

Шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн түрүү үеийг дуустал ваар савыг зөвхөн гараар хэлбэр дүрс оруулан хийдэг байжээ. Хүннү гүрний үеэс үйлдвэрлэлийн шинэ дэвшилт арга ажиллагаа дэлгэрч ваарыг тусгай оньсон хүрдэн дээр эргүүлэн хийдэг болсон хэмээн Монголын үндэсний музейн тайлбарлагч М.Мөнгөнцэцэг ярилаа. Ингэж хийсэн ваар, савны хана нимгэн, гадаргуу нь жигд, толигор тэгш, хөнгөн болдог аж. Зураг дээрх ваарыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уулаас олжээ.

МЭӨ III-МЭ I зуун буюу Хүннүгийн үед хамаарах энэ олдвор Монголоос олдсон хамгийн том вааруудын нэг юм байна. Гадагшаа эргэсэн намхан дэрэвгэр амсар, цүлхгэр бөөр, шувтан ёроолтой эл ваарыг элс болон саарал өнгийн шавраар хийсэн байна. Ваарны мөрөөр бүтэн тойруулсан хоёр зураасны голоор долгио хээгээр чимэглэжээ. Түүнчлэн ёроолоос дээш дөрвөн см зайд 2.4 см голчтой нүх гаргажээ. Хүннүчүүд ваар, савыг янз бүрийн хэлбэр дүрстэй хийж үр тариа, шингэн

зүйл хадгалах, хоол унд болгох гэх мэтээр ашигладаг байв. Нэг метр орчим өндөртэй эл вааранд үр тариа хадгалж байсан хэмээн эрдэмтэд үздэг байсан ч сүүлийн үед дарс хийдэг байсан гэх таамаглал дэвшүүлдэг болсон гэнэ.

Page 24: New microsoft office word document (3)

Түүх соёлын дурсгалт зүйлс

Хустайн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт болон орчны бүсд түүх соёлын дурсгалт зүйлс олон бий. Тэдгээрийг ангилбал:

Өнгөтийн цогцолбор дурсгал Дөрвөлжин булш Хиргисүүр Хөшөө чулууд Буган чулуу Суварганы тур Сүг зураг

 

 

Өнгөтийн цогцолбор дурсгал

         Энэ нь Монгол нутагт 552-742 онд төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдана. Энэ цогцолбор төв азид олдсон хамгийн олон буюу 30 орчим хүн чулуутай. Энэ цогцолбороос зүүн урагш зэллэсэн 552 балбал чулуу байдаг. Балбал чулуунуудыг алсан дайсны тоогоор, эсвэл оролцсон хүний тоогоор босгосон байх гэдэг. Мөн үзүүр нь зүүн хойш эргэсэн байдаг тул сүнсний зам мөрийг заасан байж мэднэ гэдэг. Уг цогцолбор дурсгалд арслан болон хонины дүрстэй чулуу байдаг. Арсланг айх аюулгүйн билэг тэмдэг болгож, харин хонины дүрстэй чулуу нь тахилын гол шүтээн болгож бүтээсэн болов уу. Монголд 600 орчим хүн чулуу бий. Хүн чулуунууд нь босоо, хагас суугаа, суугаа 3 янз байдаг. Суугааг нь түшмэлүүдийг, босоог нь боол шивэгчингүүдийг төлөөлүүлсэн болов уу гэж үздэг. Ханан хээтэй тэгш өнцөгт хавтгай чулуунуудыг тахилын хавтан гэж нэрлэдэг. Энд идээ шүүс өргөдөг байсан болов уу.

Page 25: New microsoft office word document (3)

Дөрвөлжин булш

          Хустайн нурууны энгэр бэл, зарим томоохон ам хөндийд 160 дөрвөлжин булш бий. Эдгээрийг хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал гэж үздэг. МЭӨ III-II зуунд хамаарагдана. Дөрвөлжин булшны зүүн хэсэгт нь өндөр босоо чулуу тавьсан байдаг. Үүнийг Сэргээ чулуу гэдэг. Түүнээс морь уядаг байсан.

Хиргисүүр

        ХБЦГ-ын нутагт болон ойр орчимд 19 томоохон хиргисүүр бүртгэгдсэн. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тогтдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зөвсгийн үед холбогдоно гэж үздэг. Хиргисүүрээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй.

Хөшөө чулуу

        ХБЦГ-т гадуураа хашлагатай болон хашлагагүй, дээрээ ямар нэг зураг дүрсгүй чулуун хөшөө хэд хэд бий. Судлаачид эдгээр чулуун хөшөөг буган чулуу үлдээгч овог аймгуудтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл МЭӨ II мянганы эхэн үед холбогдоно.

Буган чулуу

        ХБЦГ-ын “Урт”-ын аманд нэг буган чулуу бий. Энэ нь МЭӨ II мянган жилийн дундаас I жилийн хооронд хамаарагдана. Дэлхийд 900 гаруй буган чулуу байдгаас монголд 90 % нь буюу 800 орчим нь байдаг.

Page 26: New microsoft office word document (3)

Сүг зураг

       2.6 м өндөр, 2 м өргөн хавтгай хадан дээр буга , бүргэд, нум сумаар харваж буй хүн, янгир хөөж яваа чоно зэргийг дүрслэн хөвөөлөн цохиж гаргасан байдаг.

 

Page 27: New microsoft office word document (3)

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их баян уулын Бичигтийн ам

-Баян Ө лгий аймгийн Бага Ойгор хадны дү рс зураг

Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорт дунд болон хойд Азид хамгийн томд орох хадны зураг дүрслэл болох бөгөөд 1996-аас 2001 Монгол Америк Оросын хамтарсан

Page 28: New microsoft office word document (3)

судалгааны Алтай төслөөр 100000 хадны дүрс зургийг илрүүлжээ.

Page 29: New microsoft office word document (3)

-Баян Ө лгий аймгийнЦагаан гол дахь хадны буулгасан зураг

Chagat & Albi – Face Music авсан xадан дээр зураг дүрсүүд

Өвөрхангай аймаг дахь Тэвш уулын тэрэг хадны зураг

Page 30: New microsoft office word document (3)

Даян дээрхийн агуй жуулчдын нүдийг хужирлаж байна

Монгол эх орны маань өргөн, уудам тал, онгон дагшин байгаль, сүрлэг өндөр уул, үелзэн урсах гол мөрөн, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг сайхан агаар энэ бүгдийг харсан үзсэн хүн бүхний сэтгэл тэнийж, бишрэхгүй байхын аргагүй билээ.

Түүнчлэн манай улсын үзэсгэлэнт сайхан байгаль дэлхийн улс орнуудын гайхширал, бишрэлийг төрүүлсээр байна. Тухайлбал: Монголын төдийгүй гадны жуулчдын очиж үзэхийг хүсдэг аялал жуулчлалын бүс Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймгийн нутагт байдаг Даян Дээрхийн агуйн талаар “Nomadgreen” байгаль орчны сайтын уншигч та нартаа зориулан товч танилцуулгыг нийтэлж байна.

Page 31: New microsoft office word document (3)

Даян дээрхийн агуй нь сүүлийн үед судлаачдын тогтоосноор Монголын

хамгийн том агуйд зүй ёсоор орж байна. Уг агуй нь Хөвсгөл аймгийн нутаг Цагаан-Үүр сумын төвөөс 35 км зайд орших Үүрийн голын баруун цутгалын дунд хавьд Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан дөрвөлжин хаалга хэлбэртэй том, жижиг 3 амтай. Агуун том ам хэмжээгээрээ 3х4 метр ба бусад амууд нь дээрхээс хэмжээний хувьд бага.

Даян дээрхийн агуйн аманд 2 метр өндөр чулуун овоо байдаг ба уг чулуу нь агуйн амсар нь юм. Агуйн их ам дотор талдаа 1м орчим чулуун босготой, босгыг даван ороход төвөгтэй учир зориуд чулуун шат тавьсан байдаг. Уг босгыг давангуут 7 метр орчим өргөнтэй, 15 метр өндөр дөрвөлжин хэлбэртэй том хөндий хэд хэдэн тасалгаатай. Том тасалгааны нийт урт 32.5 метр. Хоёр дахь тасалгааны эцэст эгц дээш өгсөж ордог хоёр дахь давхарын тасалгаа бий. Уг давхар нь баруун хойш чиглэсэн 4 метрийн өндөр, 3-5 метрийн өргөнтэй 24 метр урт том тасалгаатай. Эл тасалгаа нь шил мэт тунгалаг өнгөтэй гурван том баганатай, шалан талын хэсэг гүн худаг мэт жижиг нүхтэй,

Page 32: New microsoft office word document (3)

тал тал тийш салбарласан олон жижиг хонгилоос бүрддэг.

Агуйг дээр үеэс тахин шүтэж байсан ба Даян дээрхийн хийд гэж нэрлэгддэг тус агуйд 300 орчим лам, 1000 орчим шавьтайгаа байнга сууж тахидаг байжээ. Өдгөө ч жил бүр Цагаан сарын шинийн нэгнээс шинийн 15-ны хооронд Хөвсгөл аймаг болон ойролцоох нутгийн лам нар ном хурж Даян Дээрхийн агуйг тахидаг байна. Энэхүү агуйн бас нэгэн сонирхолтой зүй тогтоц хэлмэгдүүлэлтийн үед лам хуврага нар агуйгаар дамжин Зөвлөлт холбоот улс руу хил гарч дүрвэдэг байсан хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Гэсэн хэдий ч сувгуудыг тухайн үед дэлбэлж уг гарцыг хаасан байна.

Мөн агуйг үзэж сонирхохоор жилдээ гадаадын 100-200 орчим хүн, шинийн нэгнээс 15-ны хооронд өдөртөө хот, хөдөөгөөс өдөртөө 200-гаад хүн ирж овооны тахилгад оролцож, эхийн умай, алтан хурын тагтын рашаанд орж ариусан, ирж буй жилийнхээ ажил үйлс, хийморь лундаагаа сэргээн уул, усаа тахидаг заншилтай юм. Агуйн хажууд шинээр зуслангийн байрны шав тавьсан нь үзэж сонирхохоор зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тав тухтай байх нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн агаад Даян дээрхийн агуйг сонирхож ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа юм.