МОНГОЛЫН ПИОНЕРИЙН БАЙГУУЛЛАГЫН...

43
МОНГОЛЫН ПИОНЕРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТОВЧООН

Upload: others

Post on 30-May-2020

25 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

МОНГОЛЫН ПИОНЕРИЙН

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТОВЧООН

1925 оны 5-р сарын 8-нд Улаанбаатар хотноо “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” 2 бүлэг, 51 пионертэйгээр байгуулагдсан нь Монголын Пионерийн байгууллагын үүсэл байв.

Пионерийн төв товчооны анхны даргаар МХЗЭ-ийн ууган гишүүн, их зохиолч Д.Нацагдорж ажиллаж байв.

1925.5.8-ны өглөө 51 хүүхэд ёслолын хувцастай жагсаж, пионерийн анхны тангараг өргөсөн бөгөөд энэ нь 1925-1938 онд мөрдөгджээ.

1925 оны 5-р сард Пионерийн дууг “Залгамжлагчийг залгамжлах пионер багачуудын дуу” нэртэйгээр Д.Нацагдорж зохион дуулснаас хойш ямар нэгэн өөрчлөлтгүй дуулагдсаар өдийг хүрчээ.

1925.5.13-нд МХЗЭ-н Төв хорооны хурлаар “Хойчийг залгамжлагч пионер хэмээх багачуудын холбооны мөрдөх дүрэм”-ийг батлав. Уг дүрэмд пионерийн бүлэг, салаа, пионерийн төв, аймаг, хотын товчоо, дагаж мөрдөх журам, пионерийн тангараг зэргийг тодорхой зааж өгсөн байна.

1926.6.8-нд пионерийн холбооны анхны тогтмол хэвлэл болох “Залгамжлагч” сэтгүүл хэвлэгдэн гарч, 1944.4.4-нд “Пионерийн үнэн” сонины анхны дугаар хэвлэгдэн, тус сонины 15 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнажээ.

1963.5.8-нд Монголын пионерийн “Залгамжлагч” анхдугаар чуулганыг улсын хэмжээнд зохион явуулжээ.

Монголын пионерийн байгууллагын гавъяаг үнэлж, Д.Сүхбаатарын одонгоор 1965 /40 жил/, 1975 /50 жил /, 1985 / 60 жил/ онд тус тус шагнажээ.

ЭРДЭНЭТ ХОТЫН ПИОНЕРИЙН БАЙГУУЛЛАГЫН

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ / 1975-2010 /

1974 оны 9-р сарын 01-нд анхны 8 жилийн сургууль байгуулагдаж 248 пионерийн гишүүний бүлгийн зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр Эрдэнэт хотод Хүүхдийн анхны байгууллагын гал голомт үүссэн түүхтэй.

Засгийн газрын 1991 оны 205 дугаар тогтоол, ХТҮГ-ын даргын 02 тоот тушаалыг үндэслэн Эрдэнэт хотын АДХГЗ-ны 1991 оны 148-р хотын хүүхдийн байгууллагын зөвлөлийг “Хүүхдийн Төлөө Төв” болгон өөрчилсөн.

МУЗЗНДНТУТХууль, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2009 оны 79 тоот захирамжаар “Хүүхдийн төлөө хэлтэс” болгосон.

Засгийн газрын 2007 оны 354, 2012 оны “Аймаг, нийслэлийн Засаг даргын харъяа зарим агентлагийн тухай” 32 дугаар тогтоолыг үндэслэн 2013 оны 01-р сарын 28–нд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс” болгон өөрчилсөн.

Пионер, хүүхдийн байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүмүүс:

Г.Буяндэлгэр

Д.Дугар

Ё.Эрдэнэчимэг

Батхүү

Д.Болдбаатар

“Хүүхдийн Төлөө Төв”-ийн даргаар:

1991-2000 онд Д.Гэрэлчулуун

2000-2002 онд Л.Гончиг

2002-2009 онд Р.Цэрмаа

2010-2013 онд “Хүүхдийн төлөө хэлтэс”-ийн даргаар Д.Эрдэнэцэцэг

2013 оноос “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийн даргаар Т.Хонгорзул ажиллаж байна.

1974-1975 оны хичээлийн жилд анхны пионерийн бүлгэм бий болов.

1978-04-22. Эрдэнэт хотын пионер сурагчдын анхдугаар чуулган болов.

1979 он. УБҮ-ийн "Найрамдлын Эрдэнэс" зуслан нээгдэж, анхны даргаар Авирмэд ажиллаж байв.

Хүүхдийн байгууллагын онцлог үйл ажиллагаа

1980-09-30. Пионерийн удирдагчдын анхдугаар их хурал хуралдаж, Пионерийн ахлах удирдагч н.Нямсүрэн оролцов.

1980-10-15. 10 жилийн 1-р дунд сургууль дээр Эрдэнэт хотын пионер сурагчдын анхны спарткиад болов.

1980 онд сурагчдын анхны улс төрийн дууны хамтлаг "Мөнгөн хонх" нэртэйгээр байгуулагдав.

1991-10-6-7. Эрдэнэт хотын хүүхдүүдийн анхдугаар чуулган хуралдаж, хотын хүүхдийн байгууллагуудын холбооны дүрэм, бэлэгдлийг батлав.

1991-09-05. Энэ өдөр Эрдэнэт хотын “Хүүхдийн төлөө төв” байгуулагдав.

1992-12-29. 4-р сургуулийн сурагч Д.Нармандах Монгол улсын шилдэг хүүхдээр шалгарав.

1996-03-15. Аймгийн Хүүхдийн төлөө төвийн санаачлагаар "Цагаан унага" сонин хэвлэгдэв.

1996-04-25. "Хүүхдийн сайн сайхны төлөө" анхдугаар чуулга уулзалт зохион байгуулав.

1996-04 сар. Хотын "Хаврын баяр“ цэнгээнт бүжгийн анхдугаар тэмцээн болов.

1996-12-10. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 37 тоот тогтоолоор Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 4-р сарын 25-ны өдрийг "Хүүхдийн төлөө буяны өдөр" болгон тэмдэглэж байхаар болов.

1997-01-10. Аймгийн Засаг даргын 15 тоот захирамжаар аймгийн Засаг даргын нэрэмжит "Оны шилдэг хүүхэд", "Сайн үйлсийн эзэн иргэн", "Тэргүүний хүүмүүжүүлэгч гэр бүл", "Хүүхдийн нөхөр - Буяны эзэн" байгууллага гэсэн шагнал бий болов.

1997 он. Аймгийн урлаг спортын медальтай хүүхдүүдийн анхдугаар чуулга уулзалт болов.

1997-01-20. "Сургамж" төв байгуулагдаж 7 хүүхэд байрлуулав.

1997-12-01 -нээс Английн хүүхдийн ивээх сантай хамтран "Амьдрах ухаан" анхны төсөл хэрэгжиж эхлэв.

1998 онд Хүүхдийн нөхөн сэргээх, зөвлөгөө өгөх төвийг 15-р цэцэрлэгт байгуулж ажиллуулав.

1999 он. Гэр орноосоо дайжсан хараа хяналтгүй 39 хүүхдэд чиглэгдсэн "Хот айл" төслийг Японы "Энхтайвны салхи" байгууллагатай хамтран хэрэгжүүлэв.

2000-02-25. 2000-2005 онд хүүхдийг хөгжүүлэх Орхон аймгийн хөтөлбөр батлагдав.

2000 он. ЭМГ-аас аймгийн хэмжээнд өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх төвийг байгуулав.

2000 он. Аймгийн Засаг даргын 455 дугаар захирамжаар “Албан бус боловсрол төв” байгуулагдав.

2001-03-р сар.Ардын бүжгийн "Морьтон хүүхдүүд" анхдугаар наадам зохион байгуулагдав.

2001 он. "Хүүхэд гэр бүл төв"-ийг ДАМОСТ-ын төслөөр нээн ажиллуулав.

2001 он. "Хүүхдийн төлөө За гэж хэлцгээө" уриан дор НҮБ-ын туг, дэвтэр албан байгууллага газруудаар аялав.

2001 он. Нью-Иорк хотод болсон НҮБ-ын ерөнхий ассамблөйн чуулганд 10 жилийн 5-р сургуулийн 10-р ангийн сурагч Э.Гантулга Монголын хүүхдүүдийг төлөөлөн оролцов.

2002-05 сар. Уран бүтээлч хүүхдүүдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулав

2002-05 сар. ХТТөвийн сонин "Хайрлах нас" нэртэйгээр хэвлэгдэн гарав.

2002-06 сар. ХТТ-ийн дэргэдэх "Долгион" зуслан нь "Янзага" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2002-09-р сар. ЕБС-иудын хичээлийн программд "Хүүхдийн цаг"-ийг оруулж эхлэв.

2002-09-27. "Хүүхдийн хөдөлмөр-2002" хөдөлмөрийн захыг анх удаа ажиллуулав.

2002-09 сар. ХТТ-ийн дэргэд "Өсвөрийн сурвалжлагч" дугуйлан ажиллаж 24 хүүхэд хамрагдав.

2002-10 сар. Хүүхдийн судалгааны нэгдсэн лавлахтай болох эх суурь тавигдав.

2002-10 сар. Хүүхдэд зориулсан Телевизийн "Цэцэгс" хөтөлбөрийн анхны дугаар явагдав

2002-10 сар. Аймгийн Хүүхдийн байгууллагуудын холбооны Зохицуулах зөвлөл нь /АХБХЗЗ / дүрэм, эмблем, уриа, дуутай болов.

2002-10 сар. Ангиудын өдрийг зохион байгуулж эхлэв.

2002-12 сар. Монгол орон даяар "Миний паспорт" аяны өрнөв.

2003-10-29. Аймгийн ИТХ-ын 95 дугаар тогтоолоор "Хүүхэд хөгжил хамгааллыг сайжруулах аймгийн дэд хөтөлбөр батлагдав. / 2003-2010 он/

2003 оны 12 сар. “Хүүхдийн анд нөхөр” “Хүүхдийн Хайртай багш”,” Хүүхдийн шилдэг хамт олон” -уудыг анх удаа тодруулав.

2003-12 сар. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, сум, ЕБС-ийн хүүхдийн төлөө зөвлөлүүдэд Хүүхдийн төлөөллүүдийг оруулав.

2003-05-15. Хүүхдийн оролцооны байгууллагуудын анхны чуулган болов.

2003 оны 05 сар. Хүүхдийн төлөө төв өөрийн гэсэн медаль, цомтой болов.

2004.01.22-23 Өсвөрийн морин хуурчдын улсын 2-р уралдаан Орхон аймагт зохион байгуулагдав.

2004.02-04сар ЛХА ТВ-тэй хамтран хүүхдийн "Цоморлиг" нэвтрүүлэг, FМ-102,4 радиотой хамртран "Байлдагч би", "Хайрын цэцэрлэг" нэвтрүүлгүүдийг явуулж эхлэв.

2004.03.05 Хорихоос өөр төрлийн ялтай хүүхдүүдтэй ажилладаг "Хүүхэд хөгжил ирээдүй төв" байгуулагдав.

2004.03.22 Дархан-Уул аймгийн ХТТ-тэй хамтран загвар өмсөгч,загвар зохион бүтээгч хүүхдүүдийн "Цагаан сарнай" наадмыг анх удаа Дархан-Уул аймагт зохион байгуулав.

2004.04.17-18 Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын хүүхдүүдийн чуулга уулзалт болов.

2004.10 сар. Багийн засаг дарга нартай хамтран багийн хэмжээнд "Хүүхдийн элч" сонгон ажиллуулж эхлэв.

2005.01.24-27. Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн зохион байгуулагдаж 8 аймгийн 100 гаруй хүүхэд оролцов

2005-02 сар. Хүүхдийн итгэлтэй утас-31111-тэй болов.

2005.03.17. Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах волейволын тэмцээн зохион байгуулагдаж, 17 аймгийн 500 гаруй хүүхэд оролцов

2005.03.30 Хошин шогийн наадам, "Бэлэн сэнгэ" онигоочдын наадмыг анх удаа зохион явуулав.

2005.09.10 Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах зөвлөл байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлье" өдөрлөг зохион байгуулагдав

2005.09 сар ХТТөв нь өөрийн байртай болов.

2005.10.07 Аймгийн хүүхдийн оролцооны нэгдсэн төв байгуулагдаж тэргүүнээр нь Сурагч Мөнхтөр сонгогдов.

2005.10 сар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо байгуулагдав.

2005.11 сар Хүүхэд өсвөр үеийнхний дунд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн анхдугаар олимпиадыг зохион явуулж 280 хүүхэд хамрагдав.

2006 он: ЭтЦС – 117 - ангийн сурагч Чулуунбаатарын Анхбаяр “ХОБ, хөдөлгөөн, хамт олон” номинацаар Монгол Улсын шилдэг хүүхэд болов.

2007 он: Жаргалант сум 11 ангийн сурагч Майдарын Дэчиндорж “Техник сэтгэлгээ шинийг сэдэх” номинацаар Монгол Улсын шилдэг хүүхэд болов.

2008 он Хүүхдийн парламент байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2008 он ХТТөвийн дэргэд FМ-102.4 радиотой болов.

2008 он Өсвөрийн морин хуурчдын улсын III уралдаан зохион байгуулав.

2008 он ХТТөвийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг болов.

2009 он: 14-р сургуулийн 10-р ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Наранбямба “ХОБ, хөдөлгөөн, хамт олон” номинацаар Монгол Улсын шилдэг хүүхэд болов.

2011-11 сар. УИХ-ын гишүүн асан Д.Охүүгийн санаачлагаар Орхон аймаг стандарт хангасан “Хүүхдийн ордон”-той болов.

2012 он: Биеийн тамир,спортын мэргэжлийн сургалттай “Ирээдүйн одод” бүрэн дунд сургуулийн 11а ангийн сурагч Бүрнээбаатарын Нямгэрэл “Биеийн тамир,спорт” номинацаар Монгол Улсын шилдэг хүүхэд болов.

2013 он Хүүхдийн “Янзага” зусланг хүүхэд, гэр бүлийн амралтын төв болгох шинэчлэлийн ажил хийгдэж, ашиглалтын хугацаа дууссан байруудыг актлан буулгаж, шинээр 4 байр барьснаар 100-120 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай болов.

2013-07-01. Уралдаанч хүүхдийн онлайн бүртгэл, аюулгүй байдалд чиглэсэн сурталчилгаа, санамж, зөвлөгөөг ТВ болон орон нутгийн сониноор тогтмол сурталчилдаг болов.

2013-06-01. Хүүхдийн баярын арга хэмжээг “Ногоон дэлхий гэр бүлээс эхтэй” уриан дор зохион байгуулж, 3000 хүүхдийн жагсаал хийв.

2013 он ХБИ-ийн аймгийн зөвлөгөөнийг НХХ, НХҮХ-тэй хамтран зохион байгуулав.

2013 он Хүүхэд, гэр бүлийн санал, хүсэлтийг сонсож, зөвлөгөө өгөх 7035-7200 утастай болов.

2013 он “Гэр бүлийн үнэ цэнэ“ аймгийн зөвлөгөөнийг НХХ, Гэр бүлийн ордон, Баян-өндөр сумтай хамтран зохион байгуулав.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Миний паспорт аян”-ыг зохион байгуулж, 40 хамт олны 1700 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн оролцов.

2013-03 сар. Хүүхдийн ордны бөхийн заалны агааржуулалтын системийг шинэчлэн тохижуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил“ болгон зарлав.

2014-06-01. Орхон аймгийн Засаг даргын санаачлагаар УИХ-ын даргын ивээл дор ХЗЯ, ХАХНХЯ-тай хамтран “Хүүхдийн эрх-2014” 1000-н хүүхдийн уулзалт зөвлөгөөн зохион байгуулав.

2014-07-05. Хүүхдийн ордны Их

танхимыг аймгийн хөрөнгөөр

стандартын акустка хавтангаар

тоноглон, хөшиг, клусыг шинээр хийв.

2014-12-20. “Эрдэнэт үйлдвэр” ХХК,

аймгийн ЗДТГ ын хамтын

ажиллагааны хүрээнд Их танхимын их

хөшгийг хийж тохижуулав.

2014-11-20. Орхон аймгийн засаг даргын 2013 оны А/583-р захирамжаар Монгол улсад анх удаа “Хүүхдийн Үндэсний Дуу бүжгийн Чуулга” 100 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, анхны тоглолтоо Хүүхдийн ордондоо тоглов.

2014-10-14. Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Залуучуудын хөгжлийн Төсөл-2013-2017” төсөл хэрэгжүүлж, Хүүхдийн ордонд Залуучуудын хөгжлийн төв байгуулагдав.

2015-01-21. Аймгийн Засаг даргын захирамжаар нийт 117 байгууллагыг хамарсан “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын төлөө сайн үйлс” 10 сарын аяны нээлтийг зохион байгуулав.