МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...i.1 Худалдааны...

49

Upload: others

Post on 24-Feb-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн
Page 2: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР- 2017

Улаанбаатар хот

2018 он

Page 3: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

2

Танилцуулгыг хянасан:

А.Ариунзаяа Ч.Баянчимэг

ҮСХ-ны дарга ҮСХ-ны дэд дарга

Э.Эрдэнэсан ҮСХ-ны ЭЗСГ-ын дарга

М.Оюунжаргал ҮСХ-ны ЭЗСГ-ын ахлах статистикч

Э.Мягмарханд ҮСХ-ны ЭЗСГ-ын ахлах шинжээч

Танилцуулгыг боловсруулсан:

М.Мөнхцэцэг ҮСХ-ны ЭЗСГ-ын шинжээч

Т.Жигжидсүрэн ҮСХ-ны ЭЗСГ-ын шинжээч

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО Монгол Улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44 Засгийн газрын III байр Утас: (976-11)-326414, 1900-1212 Факс: (976-11)-324518 Цахим хуудас: http://nso.mn, www.1212.mn И-мэйл: [email protected]

Page 4: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

3

АГУУЛГА

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ ........................................................................................... 4

ЗУРГИЙН ЖАГСААЛТ .................................................................................................. 5

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР .................................................................................. 6

НЭР ТОМЬЁОНЫ ТОВЧ ТАЙЛБАР, ТОДОРХОЙЛОЛТ ............................................. 7

ОРШИЛ .......................................................................................................................... 8

I. ХУДАЛДААНЫ САЛБАР ............................................................................................ 9

I.1 Хамрах хүрээ .................................................................................................... 11

I.2 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт .................................................. 11

I.3 Ажиллагчдын тоо, дундаж цалин ..................................................................... 16

I.4 Нийт борлуулалт ............................................................................................... 19

I.5 Нийт үйлдвэрлэл .............................................................................................. 20

I.6 Нэмэгдэл өртөг ................................................................................................. 21

I.7 Хөдөлмөрийн бүтээмж ..................................................................................... 21

I.8 Худалдааны нэг цэгт ногдох хүний тоо ........................................................... 22

II. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ........................................................................... 23

II.1. Салбарын онцлог .............................................................................................. 24

II.2. Хамрах хүрээ .................................................................................................... 26

II.3. Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өсөлт ....................................... 26

II.4. Аялал жуулчлалын салбарын ажиллагчдын тоо ............................................ 27

II.5. Нэмэгдэл өртөг ................................................................................................. 28

II.6. Жуулчдын тоо ................................................................................................... 28

III. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР ....................................................................................................................... 31

III.1. Салбарын онцлог .............................................................................................. 33

III.2. Хамрах хүрээ .................................................................................................... 34

III.3. Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлт ................................................................................................... 35

III.4. Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйл ажиллагааны салбарын үзүүлэлтүүд ................................................................................................................. 38

III.5. Нийтийн хоолны үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд ................................. 41

ДҮГНЭЛТ ..................................................................................................................... 43

ХАВСРАЛТ .................................................................................................................. 44

Page 5: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

4

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ

ХҮСНЭГТ 1. ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО ................................................................................................ 12

ХҮСНЭГТ 2. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, дэд салбараар ............................................................................................................ 14

ХҮСНЭГТ 3. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, 2017 он, бүс, аймаг, нийслэлээр, дэд салбараар ..................................................... 15

ХҮСНЭГТ 4. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖИЛЛАГЧИД, мянган хүн .................... 16

ХҮСНЭГТ 5. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖИЛЛАГЧИД, бүс, аймаг, нийслэлээр 18

ХҮСНЭГТ 6. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН НИЙТ БОРЛУУЛАЛТ............................... 20

ХҮСНЭГТ 7. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ /цэвэр татварыг хассанаар/, оны үнээр ................................................................................................ 20

ХҮСНЭГТ 8. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ХЭМЖЭЭ, оны үнээр ............................................................................................................................ 21

ХҮСНЭГТ 9. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр ....................................................................................................... 21

ХҮСНЭГТ 10. ХУДАЛДААНЫ НЭГ ЦЭГТ НОГДОХ ХҮНИЙ ТОО, бүс, аймаг, нийслэлээр, оны эцэст ............................................................................................... 22

ХҮСНЭГТ 11. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ААНБ-ЫН ТОО ............................................................................................. 26

ХҮСНЭГТ 12. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛЛАГЧДЫН ТОО ............. 27

ХҮСНЭГТ 13. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТӨГ, оны үнээр, тэрбум төгрөг .............................................................................................................. 28

ХҮСНЭГТ 14. УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЖУУЛЧДЫН ТОО, төрлөөр ..................... 28

ХҮСНЭГТ 15. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ААНБ-ЫН ТОО ......................................................... 35

ХҮСНЭГТ 16. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ДНБ-Д ЭЗЛЭХ ХУВЬ ................................................ 38

ХҮСНЭГТ 17. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ................................... 38

ХҮСНЭГТ 18. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦААР ҮЙЛЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ОРЛОГО, ЗАРДАЛ, зочид буудлын зэрэглэлээр, тэрбум төгрөг ........ 40

ХҮСНЭГТ 19. НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН, ОРЛОГО, ЗАРДАЛ, СУУДЛЫН ТОО ........................................................................................... 41

ХҮСНЭГТ 20. НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ОРЛОГО, ЗАРДАЛ, зоогийн газрын төрлөөр ............................................................................. 41

Page 6: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

5

ЗУРГИЙН ЖАГСААЛТ

ЗУРАГ 1. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ БҮТЭЦ, бүсээр ................................... 12

ЗУРАГ 2. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ажиллагчдын тооны бүлгээр .............................. 13

ЗУРАГ 3. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ажиллагчдын тооны бүлгээр, бүсээр ................. 14

ЗУРАГ 4. НИЙТ АЖИЛЛАГЧДЫН БОЛОН ХУДАЛДААНЫ САЛБАРТ АЖИЛЛАГЧДЫН ТОО, жилийн өсөлт, бууралт, хувиар ........................................... 17

ЗУРАГ 5. ХУДАЛДААНЫ САЛБАРТ АЖИЛЛАГЧДЫН ТОО ..................................... 17

ЗУРАГ 6. ХУДАЛДААНЫ САЛБАРТ АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН, аймаг, нийслэлээр, мянган төгрөг ............................................................................. 19

ЗУРАГ 7. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ЭЗЛЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ, 2017 он ....................................................................................... 25

ЗУРАГ 8. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ААНБ-ЫН ТОО, ТЭДГЭЭРИЙН АЖИЛЛАГЧДЫН ТОО ....................................................................... 27

ЗУРАГ 9. ГАДААДЫН ЖУУЛЧДЫН БҮТЭЦ, аяллын зорилгоор .............................. 29

ЗУРАГ 10. ГАДААДЫН ЖУУЛЧДЫН БҮТЭЦ, иргэний харьяаллаар ....................... 29

ЗУРАГ 11. БНХАУ, ОХУ, БНСУ-аас бусад улсын жуулчдын бүтэц, хувиар ............ 30

ЗУРАГ 12. ГАДААДАД ЗОРЧСОН МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО, аяллын зорилгоор 30

ЗУРАГ 13. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ААНБ-ын бүтэц, ажиллагчдын тооны бүлгээр, хувиар .......................................................................................................................... 36

ЗУРАГ 14. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЛАГЧДЫН ТОО, аймгаар .............................. 36

ЗУРАГ 15. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЛАГЧДЫН ТОО, САРЫН ДУНДАЖ ЦАЛИН. 37

ЗУРАГ 16. ӨРӨӨНИЙ ТОО, буудлын төрлөөр ......................................................... 39

ЗУРАГ 17. ЗОЧДЫН ТОО, МЯНГАН ХҮН, БУУСАН ХОНОГИЙН ТОО, НЭГ ЗОЧНЫ ДУНДАЖ БАЙРЛАХ ХУГАЦАА, хоногоор .................................................................. 40

Page 7: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

6

ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР

ААНБ Аж ахуйн нэгж, байгууллага

НӨ Нэмэгдэл өртөг

ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн

ЗБ Зочид буудал

ҮСХ Үндэсний Статистикийн Хороо

БОС Байнга оршин суух

ТЭМДЭГЛЭГЭЭ

* урьдчилсан гүйцэтгэл

Page 8: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

7

НЭР ТОМЬЁОНЫ ТОВЧ ТАЙЛБАР, ТОДОРХОЙЛОЛТ

Аж ахуйн нэгжийн тоо гэж тайлант хугацаанд бизнес регистрийн санд бүртгэлтэй

тухайн салбарын аж ахуйн нэгжийн тоог ойлгоно.

Бизнес регистр гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар,

үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, борлуулалтын орлого, үндсэн хөрөнгийн

хэмжээ, ажиллагчдын тоо зэрэг үндсэн үзүүлэлтийг агуулсан мэдээллийн сан юм.

Нэмэгдэл өртөг гэж нийт гаргалтаас завсрын хэрэглээг хассан дүнг хэлнэ. Нийт

үйлдвэрлэлийг үндсэн үнээр, завсрын хэрэглээг худалдан авагчийн үнээр үнэлнэ.

Завсрын хэрэглээ гэж үйлдвэрлэл, үйлчилгээний явцад орц болж зарцуулагдсан

бүтээгдэхүүний зардал (худалдан авсан барааны өртгөөс жилийн эцсийн нөөцийн

өөрчлөлтийг хасна) болон үйлчилгээний төлбөрийг хэлнэ.

Нийт үйлдвэрлэл (тухайн оны үнээр) тайлант хугацаанд шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нийт дүнг хэлнэ. Нийт борлуулалт гэж тайлант хугацаанд худалдсан буюу гадагш гүйцэтгэсэн ажил,

үйлчилгээний борлуулалтын дүн бөгөөд тайлант хугацаанд худалдааны салбарын

аж ахуйн нэгжийн “цэвэр борлуулалт”-ын нийлбэрээр тооцно.

Хөдөлмөрийн бүтээмж - нэмэгдэл өртгийг бий болгоход хөдөлмөрийг хэрхэн үр

бүтээлтэй ашиглаж байгааг харуулна

Дундаж цалин тооцохдоо тайлант хугацаанд олгогдсон ажиллагчдын нийт цалинг

ажиллагчдын дундаж тоонд харьцуулна.

Зочид буудал гэж хот, суурин газарт байрласан, зочид үйлчлүүлэгчдийг хүлээн

авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг цогцолборыг хамруулна.

Өрөөний тоо-нд тухайн үйлчилгээний газрын байшин барилгын, зочид үйлчлүүлэгчдийг хоноход зориулсан өрөө тасалгааг хамруулна.

Page 9: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

8

ОРШИЛ

Дэлхий нийтийн хөгжил, хүн амын хэрэглээний чиг хандлагын өөрчлөлттэй

уялдан манай улсад сүүлийн жилүүдэд олон улсын стандартад нийцсэн худалдаа,

үйлчилгээ, нийтийн хоолны газрууд олноор бий болж байна. Эдгээрээс

худалдааны салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 16.7 хувь, үйл ажиллагаа

явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 38.8 хувийг бүрдүүлж манай улсын эдийн

засагт томоохон байр суурь эзэлдэг салбарын нэг юм. Түүнчлэн, худалдааны

салбар нь хөдөлмөрийн зах зээлд онцгой үүрэг гүйцэтгэдэг салбаруудын нэг

бөгөөд 2017 оны байдлаар тус салбарт 204.5 мянган хүн ажиллаж байна.

Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг илүү

гадаад зах зээл рүү чиглэх болсон нь манай улсыг ажил хэргийн болон аяллын

зорилгоор зорих аялагчдын тоог өсгөж байна. Аялал жуулчлалын салбарын цар

хүрээ, тэр дундаа хувиараа аялагч гадаадын иргэн болон дотоодын аялагчдын

тоо жилээс жилд өсөж, салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэж,

стратегийн онцлох салбар болсон байна. Мөн Монгол Улсад энэхүү өсөн нэмэгдэх

хэрэгцээг даган сүүлийн жилүүдэд дээд зэрэглэлийн зочид буудал, олон улсын

түвшний стандартад нийцсэн амралт, аялал жуулчлалын цогцолборууд баригдах

болсон нь уг салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бизнесийн таатай

орчин бүрдүүлэх бодлогоор дэмжсэнтэй холбоотой байна.

Энэхүү танилцуулгад худалдаа, үйлчилгээний салбарын үндсэн

үзүүлэлтүүд болох тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж,

байгууллагын тоо, ажиллагчдын тоо, дундаж цалин хөлс, нийт борлуулалт, нийт

үйлдвэрлэл, нэмэгдэл өртөг, хөдөлмөрийн бүтээмж зэрэг мэдээллийг жилийн

дүнгээр нэгтгэн тусгасан болно.

Манай улсын худалдаа, аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны

салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг

боловсруулах, төлөвлөхөд энэхүү танилцуулга, судалгааны материал нь суурь

мэдээлэл болох юм.

Page 10: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

9

1 I. ХУДАЛДААНЫ

САЛБАР

Page 11: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

10

Page 12: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

11

Хамрах хүрээ

Худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь өөрөө үйлдвэрлэл явуулахгүй боловч

үйлдвэрлэгчээс бараа, материал худалдан авч, ямар нэг нэмэлт боловсруулалт

хийлгүйгээр дахин худалддаг онцлогтой салбар бол худалдааны салбар юм.

Худалдааны байгууллагууд ихэнхдээ бөөний болон жижиглэн худалдаа дагнах

эсвэл холимог хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Бөөний худалдаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эсвэл дараагийн

шатны худалдаанд зориулан бөөнөөр борлуулах үйл ажиллагааг хамруулдаг бол

харин жижиглэн худалдаанд хүн амын хэрэгцээнд зориулсан өргөн хэрэглээний

бараа, бүтээгдэхүүнд дахин боловсруулалт хийлгүй эцсийн хэрэглэгчид хүргэх үйл

ажиллагаа багтдаг. “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын

стандарт ангилал” 4.0-ын дагуу дотоод худалдааны салбар дараах 3 дэд

салбараас бүрддэг. Үүнд:

- Машин, мотоцикл, түлш, шатахууны худалдаа, засвар үйлчилгээ дэд

салбарт шинэ болон хуучин автомашин мотоциклийн бөөний болон

жижиглэнгийн худалдаа, техникийн засвар үйлчилгээ, сэлбэг

шатахууны жижиглэн худалдаа (код 45),

- Машин, мотоциклоос бусад барааны бөөний болон комиссын

худалдаа дэд салбарт жижиглэн худалдаа, үйлдвэр, байгууллагын

хэрэгцээнд барааг бөөнөөр нийлүүлдэг байгууллага, экспорт, импорт

эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа (код 46),

- Машин, мотоциклоос бусад барааны жижиглэн худалдаа, гэр ахуйн

барааны засвар үйлчилгээ дэд салбарт хүн ам, гэр ахуйн хэрэгцээнд

зориулан дэлгүүр, лангуу, үүргийн болон захиалга, дуудлагаар бараа

худалдах үйл ажиллагаа (код 47) зэрэг багтана.

Дотоод худалдааны салбарын хамрах хүрээг албан болон албан бус гэж 2

хуваан авч үзэж ДНБ-ий тооцоонд тусгаж байна.

Албан секторын хамрах хүрээ нь бизнес регистрийн санд бүртгэлтэй бөөний

болон жижиглэн худалдааны үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж

байгууллагын жагсаалт болно. Албан бус секторын үйл ажиллагаанд албан ёсоор

аж ахуйн нэгж, байгууллага гэж бүртгэгдээгүй, патентын зөвшөөрөлтэй хувиараа

худалдаа эрхлэгчдийг оруулж байна. Эдгээрт лангуу, чингэлгийн худалдаа, түргэн

үйлчилгээний цэгүүд, гутал засвар, авто засварын үйл ажиллагаанууд орж байна.

I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт

Бизнес регистрийн санд 2017 оны жилийн эцсийн байдлаар бүртгэлтэй нийт

78.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж

байгаагийн 30.5 мянган аж ахуйн нэгж буюу 38.8 хувь нь худалдааны салбарын аж

ахуйн нэгж, байгууллага байна.

1

Page 13: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

12

ХҮСНЭГТ 1. ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН

ТОО

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

ААНБ-ын тоо-бүгд 40 951 48 086 51 938 54 929 59 843 64 301 72 182 78 585

Худалдааны салбарын аж ахуйн нэгжийн тоо

19 749 15 897 20 430 21 640 22 793 24 194 27 744 30 510

Худалдааны салбарын аж ахуйн нэгжийн эзлэх хувь

48.2 33.1 39.3 39.4 38.1 37.6 38.4 38.8

Улсын хэмжээнд худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж

ахуйн нэгж, байгууллага 2017 онд 30510 болж өмнөх оны мөн үеэс 2766 буюу 10.0

хувиар өслөө. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоог

дүнд эзлэх хувиар авч үзвэл, Улаанбаатар хотод дийлэнх буюу 69.4 хувь, Төвийн

бүсэд 9.6 хувь, Хангайн бүсэд 9.0 хувь, Баруун бүсэд 8.4 хувь, Зүүн бүсэд 3.7 хувь

нь ногдож байна. Худалдааны салбарын аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд

тасралтгүй өсөж иржээ.

ЗУРАГ 1. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ

АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ БҮТЭЦ, бүсээр

Улсын хэмжээнд 2017 оны байдлаар Хангайн бүсэд 1000 аж ахуйн нэгж,

байгууллагатай Хөвсгөл аймаг, Баруун бүсэд 893 аж ахуйн нэгж, байгууллагатай

Ховд аймаг, Төвийн бүсэд 777 аж ахуйн нэгж, байгууллагатай Дундговь аймаг, 742

аж ахуйн нэгж, байгууллагатай Сэлэнгэ аймаг, Зүүн бүсэд 512 аж ахуйн нэгж,

байгууллагатай Дорнод аймаг ААНБ-ын тоогоороо тэргүүлж байна. Харин Баруун

бүсэд 259 аж ахуйн нэгж, байгууллагатай Говь-Алтай аймаг, Зүүн бүсэд 258 аж

ахуйн нэгж, байгууллагатай Сүхбаатар аймаг, Хангайн бүсэд 246 аж ахуйн нэгж,

байгууллагатай Баянхонгор аймаг, Төвийн бүсэд 195 аж ахуйн нэгж,

Page 14: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

13

байгууллагатай Өмнөговь аймаг, 101 аж ахуйн нэгж, байгууллагатай Төв аймаг

хамгийн цөөн аж ахуйн нэгж, байгууллагатай байна.

Худалдааны аж ахуйн нэгж, байгууллагын 94.8 хувийг 1-9 ажиллагчидтай

жижиг аж ахуйн нэгж, байгууллага эзэлж байна. 10-19 ажиллагчидтай аж ахуйн

нэгж, байгууллага 2.7 хувийг, 20-49 ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллага 1.6

хувийг эзэлж, үлдэх 0.9 хувийг 50-иас дээш ажиллагчидтай ААНБ бүрдүүлж байна.

ЗУРАГ 2. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ажиллагчдын тооны бүлгээр

Худалдааны салбарт 1-9 ажиллагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа

аж ахуйн нэгж, байгууллага 2017 онд улсын хэмжээнд 28924 ААНБ байгаагаас

Баруун бүсэд 2499 ААНБ буюу 8.6 хувь, Хангайн бүсэд 2637 ААНБ буюу 9.1 хувь,

Төвийн бүсэд 2801 ААНБ буюу 9.7 хувь, Зүүн бүсэд 1099 ААНБ буюу 3.8 хувь,

Улаанбаатар хотод 19888 ААНБ буюу 68.8 хувийг тус тус эзэлж байна. 1-9

ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллагын дотор Орхон, Ховд, Сэлэнгэ, Дархан-

Уул, Увс аймгууд улсын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тоогоороо

тэргүүлж байна.

Page 15: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

14

ЗУРАГ 3. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, ажиллагчдын тооны бүлгээр, бүсээр

Худалдааны салбарт 10-19 ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж байгаа

аж ахуйн нэгж, байгууллага 2017 онд улсын хэмжээнд 827 ААНБ байгаагаас

Баруун бүсэд 47 ААНБ буюу 5.7 хувь, Хангайн бүсэд 81 ААНБ буюу 9.8 хувь,

Төвийн бүсэд 87 ААНБ буюу 10.5 хувь, Зүүн бүсэд 22 ААНБ буюу 2.7 хувь,

Улаанбаатар хотод 590 ААНБ буюу 71.3 хувийг тус тус эзэлж байна.

Худалдааны салбарт 20-49 ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж байгаа

аж ахуйн нэгж, байгууллага 2017 онд улсын хэмжээнд 487 ААНБ байгаагаас

Баруун бүсэд 12 ААНБ буюу 2.5 хувь, Хангайн бүсэд 19 ААНБ буюу 3.9 хувь,

Төвийн бүсэд 18 ААНБ буюу 3.7 хувь, Зүүн бүсэд 8 ААНБ буюу 1.6 хувь,

Улаанбаатар хотод 430 ААНБ буюу 88.3 хувийг тус тус эзэлж байна.

Худалдааны салбарт 50-аас дээш ажиллагчидтай үйл ажиллагаа явуулж

байгаа аж ахуйн нэгж, байгууллага 2017 онд 272 ААНБ байгаагаас Баруун бүсэд 3

ААНБ буюу 1.1 хувь, Хангайн бүсэд 4 ААНБ буюу 1.5 хувь, Төвийн бүсэд 10 ААНБ

буюу 3.7 хувь, Зүүн бүсэд 1 ААНБ буюу 0.4 хувь, Улаанбаатар хотод 254 ААНБ

буюу 93.4 хувийг тус тус эзэлж байна.

ХҮСНЭГТ 2. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, дэд салбараар

Салбар 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Бүгд 19 749 15 897 19 765 21 640 22 793 24 194 27 744 30 510

Машин, мотоцикл, түлш шатахууны худалдаа, засвар үйлчилгээ 529 645 907 970 1 155 1 221 1 340 1 482 Машин, мотоциклээс бусад барааны бөөний худалдаа 6 684 7 745 10 845 11 622 12 382 13 045 15 292 17 108 Машин, мотоциклээс бусад барааны жижиглэн худалдаа 12 536 7 507 8 013 9 048 9 256 9 928 11 112 11 920

1.1

1.5

3.7

0.4

93.5

2.5

3.9

3.7

1.6

88.3

5.7

9.8

10.5

2.7

71.3

8.6

9.1

9.7

3.8

68.8

0.0 20.0 40.0 60.0 80.0 100.0

Баруун бүс

Хангайн бүс

Төвийн бүс

Зүүн бүс

Улаанбаатар

1-9 10-19 20-49 50+

Page 16: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

15

Худалдааны салбарт 2017 онд нийт 30.5 мянган ААНБ байгаагийн 1.5 мянга

буюу 4.8 хувь нь моторт тээврийн хэрэгсэл, мотоциклийн бөөний болон жижиглэн

худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр, 17.1 мянга буюу 56.1 хувь нь бөөний

худалдааны чиглэлээр, 11.9 мянга буюу 39.1 хувь нь жижиглэн худалдааны

чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

ХҮСНЭГТ 3. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО,

2017 он, бүс, аймаг, нийслэлээр, дэд салбараар

Бүс, аймаг, нийслэл

Бүгд

Машин, мотоцикл, түлш

шатахууны худалдаа,

засвар үйлчилгээ

Машин, мотоциклээс

бусад барааны бөөний болон

комиссын худалдаа

Машин, мотоциклээс

бусад барааны жижиглэн худалдаа

БҮГД 30 510 1 482 17 108 11 920

Баруун бүс 2 561 126 633 1 802

Баян-Өлгий 410 52 218 140

Говь-Алтай 259 13 67 179

Завхан 455 12 90 353

Увс 544 24 92 428

Ховд 893 25 166 702

Хангайн бүс 2 741 160 848 1 733

Архангай 331 22 70 239

Баянхонгор 246 11 65 170

Булган 327 7 74 246

Орхон 1 000 60 349 591

Өвөрхангай 355 22 142 191

Хөвсгөл 482 38 148 296

Төвийн бүс 2 916 148 820 1 948

Говьсүмбэр 101 12 16 73

Дархан-Уул 742 49 184 509

Дорноговь 338 16 56 266

Дундговь 208 20 39 149

Өмнөговь 555 28 186 341

Сэлэнгэ 777 17 265 495

Төв 195 6 74 115

Зүүн бүс 1 130 42 205 883

Дорнод 512 18 116 378

Сүхбаатар 258 6 51 201

Хэнтий 360 18 38 304

Улаанбаатар 21 162 1 006 14 602 5 554

Машин, мотоциклоос бусад барааны жижиглэн худалдааны чиглэлээр үйл

ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 808 буюу 7.3 хувь,

машин, мотоциклоос бусад барааны бөөний худалдааны чиглэлээр үйл

ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийнх 1816 буюу 11.9 хувь, машин,

мотоцикл, түлш шатахууны худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл

ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийнх өмнөх оныхоос 142 буюу 10.6 хувиар

тус тус өссөн байна.

Page 17: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

16

Улсын хэмжээнд 2017 онд машин, мотоцикл, түлш шатахууны худалдаа,

засвар үйлчилгээ эрхэлдэг 1482 аж ахуйн нэгж, байгууллага байгаагийн 126 буюу

8.5 хувь Баруун бүсэд, 160 буюу 10.8 хувь Хангайн бүсэд, 148 буюу 10.0 хувь

Төвийн бүсэд, 42 буюу 2.8 хувь Зүүн бүсэд, Улаанбаатар хотод 1006 буюу 67.9

хувь нь үйл ажиллагаа эрхэлж байна.

Машин, мотоциклоос бусад барааны бөөний худалдааны үйл ажиллагаа

явуулж байгаа 17108 аж ахуйн нэгж, байгууллага байгаагийн 633 буюу 3.7 хувь нь

Баруун бүсэд, 848 буюу 5.0 хувь нь Хангайн бүсэд, 820 буюу 4.8 хувь нь Төвийн

бүсэд, 205 буюу 1.2 хувь нь Зүүн бүсэд, Улаанбаатар хотод 14602 буюу 85.4

хувийг тус тус эзэлж байна.

Машин, мотоциклоос бусад барааны жижиглэн худалдааны үйл ажиллагаа

явуулж байгаа 11920 аж ахуйн нэгж, байгууллага байгаагийн 1802 буюу 15.1 хувь

нь Баруун бүсэд, 1733 буюу 14.5 хувь нь Хангайн бүсэд, 1948 буюу 16.3 хувь нь

Төвийн бүсэд, 883 буюу 7.4 хувь нь Зүүн бүсэд, Улаанбаатар хотод 5554 буюу

46.6 нь хувийг тус тус эзэлж байна.

I.2 Ажиллагчдын тоо, дундаж цалин

Худалдааны салбар нь ажиллах хүчний зах зээлд томоохон байр эзэлдэг

үйлчилгээний салбарын нэг юм. Улсын хэмжээнд худалдааны салбарт 2017 онд

204.5 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагчдын 16.5 хувийг эзэлж байна.

Ажиллагчдын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 мянган хүн буюу 18.4

хувиар өсжээ.

ХҮСНЭГТ 4. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖИЛЛАГЧИД, мянган хүн

Үзүүлэлт 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Нийт ажиллагчид 1 033.7 1 037.7 1 056.4 1 103.6 1 110.7 1 151.2 1 147.8 1 238

Худалдааны салбарт 146.2 152.5 131.3 156 170.2 178.2 172.7 204.5

Худалдааны салбарын эзлэх хувь (%)

14.1 14.7 12.4 14.1 15.3 15.5 15.0 16.5

Эх үүсвэр: Ажиллах хүчний судалгаа

Нийт ажиллагчдын тоог 2010 оныхтой харьцуулахад 204.6 мянган ажиллагчдаар

буюу 19.8 хувь, худалдааны салбарт 58.3 мянган ажиллагчаар буюу 39.9 хувиар

өссөн байна.

Page 18: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

17

ЗУРАГ 4. НИЙТ АЖИЛЛАГЧДЫН БОЛОН ХУДАЛДААНЫ САЛБАРТ

АЖИЛЛАГЧДЫН ТОО, жилийн өсөлт, бууралт, хувиар

Эх үүсвэр: Ажиллах хүчний судалгаа

Худалдааны салбарт ажиллагчдын тоо 2010 онд өмнөх оноос 8.8 хувь, 2012

онд 13.9 хувь, 2016 онд 3.1 хувиар буурч байсан бол 2011 онд 4.3 хувь, 2013 онд

18.8 хувь, 2015 онд 4.7 хувь, 2017 онд 18.4 хувиар өсжээ.

ЗУРАГ 5. ХУДАЛДААНЫ САЛБАРТ АЖИЛЛАГЧДЫН ТОО

102.7

100.4

101.8104.5

100.6

103.6

99.7

107.9

91.2

104.3

86.1

118.8

109.1 104.7

96.9

118.4

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Нийт ажиллагчдын жилийн өсөлт, % Худалдааны салбарт ажиллагчдын жилийн өсөлт, %

Page 19: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

18

ХҮСНЭГТ 5. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖИЛЛАГЧИД, бүс, аймаг, нийслэлээр

Бүс, аймаг, нийслэл

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

БҮГД 146 164 152 468 131 341 155 980 170 234 178 239 172 670 204 474

Баруун бүс 14 530 18 007 14 888 17 135 18 914 21 357 18 605 21 510

Баян-Өлгий 3 116 4 528 3 039 4 557 5 890 5 570 6 273 7 765

Говь-Алтай 2 993 2 701 2 396 2 452 2 590 3 433 1 784 1 802

Завхан 1 252 2 218 2 501 2 472 4 203 3 872 2 438 3 379

Увс 4 083 4 454 4 035 3 651 1 830 3 215 2 755 3 175

Ховд 3 086 4 106 2 917 4 003 4 401 5 267 5 354 5 389

Хангайн бүс 19 086 23 602 20 353 19 921 21 602 21 062 18 984 24 621

Архангай 4 680 3 419 1 946 3 771 1 602 2 032 2 805 2 222

Баянхонгор 2 626 3 838 2 239 1 780 2 906 2 611 3 095 4 428

Булган 933 1 116 642 1 235 1 258 1 102 646 964

Орхон 3 463 5 824 5 318 4 588 6 800 6 850 4 324 5 788

Өвөрхангай 4 354 4 111 3 718 4 266 5 118 5 295 3 033 7 786

Хөвсгөл 3 030 5 294 6 490 4 281 3 918 3 172 5 081 3 433

Төвийн бүс 26 146 21 438 17 879 21 910 23 871 25 842 23 362 28 287

Говьсүмбэр 802 955 295 527 669 1 147 2 891 888

Дархан-Уул 6 677 7 856 5 851 6 546 6 561 6 123 2 336 5 997

Дорноговь 3 363 1 420 2 569 3 463 3 388 3 678 2 755 4 173

Дундговь 2 675 2 368 1 738 2 027 2 412 2 446 4 300 2 644

Өмнөговь 3 857 1 814 1 368 2 268 3 229 4 456 5 127 3 711

Сэлэнгэ 6 286 4 395 3 911 3 910 3 545 3 450 5 115 4 686

Төв 2 486 2 630 2 147 3 169 4 067 4 542 838 6 187

Зүүн бүс 5 779 6 911 5 327 7 739 10 320 10 947 8 298 9 478

Дорнод 1 444 1 991 2 530 2 950 2 744 4 291 3 577 3 762

Сүхбаатар 2 331 2 406 1 845 1 354 3 529 3 387 2 888 3 497

Хэнтий 2 004 2 514 952 3 435 4 047 3 269 1 833 2 218

Улаанбаатар 80 623 82 510 72 894 89 275 95 527 99 031 103 422 120 578

Эх үүсвэр: Ажиллах хүчний судалгаа

Худалдааны салбарын ажиллагчид 2017 онд 204.5 мянга болсноос Баруун

бүсэд 21.5 мянга буюу 10.5 хувь, Хангайн бүсэд 24.6 мянга буюу 12.0 хувь, Төвийн

бүсэд 28.3 мянга буюу 13.8 хувь, Зүүн бүсэд 9.5 мянга буюу 4.6 хувь, Улаанбаатар

хотод 120.6 мянга буюу 59.0 хувийг тус тус эзэлж байна.

Бүсийн хэмжээнд ажиллагчдын тоогоор Баруун бүсэд Баян-Өлгий аймаг,

Хангайн бүсэд Өвөрхангай аймаг, Төвийн бүсэд Төв аймаг, Зүүн бүсэд Дорнод

аймаг тэргүүлж байна.

Page 20: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

19

ЗУРАГ 6. ХУДАЛДААНЫ САЛБАРТ АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН,

аймаг, нийслэлээр, мянган төгрөг

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин улсын

дунджаар 2017 онд 944.5 мянган төгрөг болж өмнөх оноос 82.6 мянган төгрөг буюу

9.6 хувиар өссөн бол бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн

салбарт ажиллагчдын цалин өмнөх оныхоос 50.5 мянган төгрөгөөр буюу 6.8

хувиар өсжээ. Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар

үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин 2014 онд улсын дунджаас 72.9 мянган

төгрөгөөр буюу 9.2 хувиар бага байсан бол 2017 онд 793.0 мянган төгрөг болж,

улсын дунджаас 151.5 мянган төгрөгөөр буюу 16.0 хувиар доогуур байна.

Худалдааны салбарын ажиллагчдын дундаж цалин Баруун бүсэд 438.4

мянган төгрөг болж өмнөх оноос 40.5 мянган төгрөгөөр, Хангайн бүсэд 447.4

мянган төгрөг болж 45.2 мянган төгрөгөөр, Төвийн бүсэд 549.6 мянган төгрөг болж

61.5 мянган төгрөгөөр, Зүүн бүсэд 400.4 мянган төгрөг болж 46.3 мянган

төгрөгөөр, Улаанбаатар хотод 870.2 мянган төгрөг болж 47.9 мянган төгрөгөөр тус

тус өсжээ. Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар

үйлчилгээний салбарт ажиллагчдаас бүс болон улсын хэмжээнд хамгийн өндөр

цалинтай нь Улаанбаатар хот, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр,

Дархан-Уул аймаг, харин хамгийн бага цалинтай нь Сүхбаатар, Завхан, Дундговь,

Булган, Хэнтий аймаг байна.

I.3 Нийт борлуулалт

Худалдааны салбарын нийт борлуулалт нь тухайн хугацааны турш гадагш

худалдсан бараа буюу үзүүлсэн ажил, үйлчилгээний хэмжээ байдаг.

Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт 2017 онд

20.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.2 их наяд төгрөг буюу 19.2 хувиар өслөө.

Албан секторын нийт борлуулалт 2017 онд 17.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос

2.6 их наяд төгрөг буюу 18.3 хувь, албан бус секторын нийт борлуулалт 2.9 их

наяд төгрөгт хүрч, 582.7 тэрбум төгрөг буюу 25.1 хувиар тус тус өсжээ. Нийт

борлуулалтын дүнд эзлэх хувийг үзэхэд албан сектор 85.5 хувь, албан бус сектор

14.5 хувийг тус тус эзэлж байна.

Page 21: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

20

ХҮСНЭГТ 6. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН НИЙТ БОРЛУУЛАЛТ

Он

Нийт борлуулалт

тэрбум төгрөг

Дүнд эзлэх хувь

Албан сектор

Албан бус сектор

Албан сектор

Албан бус сектор

2010 4 918.7 3 432.7 1 486.0 100.0 69.8 30.2

2011 9 602.1 7 762.1 1 840.0 100.0 80.8 19.2

2012 13 350.0 10 775.7 2 574.2 100.0 80.7 19.3

2013 14 456.4 11 896.7 2 559.7 100.0 82.3 17.7

2014 16 980.5 14 098.1 2 964.7 100.0 82.4 17.6

2015 17 698.7 14 816.3 2 882.4 100.0 83.7 16.3

2016 16 773.6 14 452.0 2 321.6 100.0 86.2 13.8

2017* 20 000.4 17 096.1 2 904.3 100.0 85.5 14.5

I.4 Нийт үйлдвэрлэл

Худалдааны салбарын нийт үйлдвэрлэлийг бөөний болон жижиглэн

худалдааны байгууллагуудын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнийг

борлуулснаас орсон орлого буюу худалдааны нэмэгдэл, ажиллагчдадаа

цалингийн оронд олгосон бүтээгдэхүүн, барилга, байшин, машин, тоног

төхөөрөмж түрээслүүлснээс олсон орлого, үндсэн бус үйл ажиллагаа (хоёрдогч,

гуравдагч салбарын үйл ажиллагааны орлого, туслах чанарын үйлдвэрлэл,

үйлчилгээний орлого зэрэг)-наас орсон орлого, бусад орлого (үндсэн хөрөнгө

худалдсанаас орсон орлого, ногдол ашиг, даатгалын нөхөн төлбөр, валютын

ханшийн өөрчлөлтөөс олсон орлого орохгүй)-ыг оруулж тооцдог.

Худалдааны салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ /цэвэр татварыг

хассанаар/ 2017 онд 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 431.3 тэрбум төгрөг

буюу 10.6 хувиар өссөн байна.

Худалдааны салбарын нийт үйлдвэрлэлийн 2.2 их наяд төгрөг буюу 49.8

хувь нь бөөний худалдааны салбарт, 2.3 их наяд төгрөг буюу 50.2 хувь нь

жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

ХҮСНЭГТ 7. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ /цэвэр татварыг

хассанаар/, оны үнээр

Он Бүгд

тэрбум төгрөг

Дүнд эзлэх хувь

Бөөний худалдаа

Жижиглэнгийн худалдаа

Бөөний худалдаа

Жижиглэнгийн худалдаа

2010 1 514.0 944.3 569.7 100.0 62.4 37.6

2011 2 015.2 1 212.2 803.0 100.0 60.2 39.8

2012 2 732.2 1 397.1 1 335.1 100.0 51.1 48.9

2013 3 201.4 1 685.0 1 516.4 100.0 52.6 47.4

2014 3 929.5 1 883.4 2 046.1 100.0 47.9 52.1

2015 4 146.4 2 211.7 1 934.7 100.0 53.3 46.7

2016 4 087.7 1 914.9 2 172.8 100.0 46.8 53.2

2017 4 519.0 2 249.1 2 269.9 100.0 49.8 50.2

Page 22: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

21

I.5 Нэмэгдэл өртөг

Худалдааны салбарын нэмэгдэл өртгийг оны үнээр тооцох үндсэн арга нь

нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээ буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд

зарцуулсан нийт зардлыг хасаж тооцдог үйлдвэрлэлийн арга байдаг.

Дотоод худалдааны салбар нь манай орны эдийн засагт томоохон байр

эзэлдэг үйлчилгээний салбарын нэг бөгөөд 2017 онд ДНБ-ий 16.7 хувийг эзэлж

байна.

ХҮСНЭГТ 8. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТГИЙН ХЭМЖЭЭ, оны үнээр

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017*

ДНБ, тэрбум төгрөг 9 756.6 13 173.8 16 688.4 19 174.2 22 227.1 23 150.4 23 942.9 27 895.5

Худалдааны салбарын нэмэгдэл өртөг 1 824.5 2 911.4 3 321.0 3 528.1 3 756.4 3 796.7 3 854.8 4 658.6

ДНБ-д худалдааны салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь 18.7 22.1 19.9 18.4 16.9 16.4 16.1 16.7

Худалдааны салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 2017 онд оны үнээр 4.7 их

наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 803.8 тэрбум төгрөг буюу 20.9 хувиар өссөн

байна. Худалдааны салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 2010 оныхоос 2.6 дахин

өсжээ.

I.6 Хөдөлмөрийн бүтээмж

Нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг буюу худалдааны салбарын

хөдөлмөрийн бүтээмж 2017 онд 10.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.8 сая

төгрөгөөр буурч, 2010 оныхоос 2.4 сая төгрөгөөр өссөн байна.

ХҮСНЭГТ 9. ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, 2010 оны

зэрэгцүүлэх үнээр

Үзүүлэлт 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017*

Хөдөлмөрийн бүтээмж, сая төгрөг

8.2 11.5 15.0 13.7 12.9 11.3 11.4 10.6

Нэмэгдэл өртөг, тэрбум төгрөг

1 199.0 1 755.4 1 965.6 2 139.6 2 191.3 2 014.4 1 961.9 2 160.3

Ажиллагчид, мянган хүн 146.2 152.5 131.3 156.0 170.2 178.2 172.7 204.5

Page 23: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

22

I.7 Худалдааны нэг цэгт ногдох хүний тоо

Худалдааны нэг цэгт ногдох хүний тоо 2017 оны жилийн эцэст улсын

дунджаар өмнөх онтой харьцуулахад 6 хүнээр буурч 44 хүн болж, Баруун бүсэд 66

хүн, Хангайн бүсэд 64, Төвийн бүсэд 46, Зүүн бүсэд 49 хүн, Улаанбаатарт 34 хүн

болсон байна.

Худалдааны нэг цэгт ногдох хүний тоогоороо улсын дундажтай харьцуулахад

Архангай аймаг 156, Булган аймаг 50, Төв аймаг 48, Хөвсгөл, Увс аймаг 47 хүнээр

их байна.

ХҮСНЭГТ 10. ХУДАЛДААНЫ НЭГ ЦЭГТ НОГДОХ ХҮНИЙ ТОО, бүс, аймаг,

нийслэлээр, оны эцэст

Бүс, аймаг, нийслэл

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

БҮГД 53 47 46 50 52 52 50 44

Баруун бүс 74 69 68 71 87 84 76 66

Баян-Өлгий 64 59 76 73 97 102 91 77

Говь-Алтай 93 87 134 180 140 128 89 78

Завхан 54 52 43 49 50 47 59 51

Увс 89 81 63 75 168 177 101 91

Ховд 90 83 77 65 72 66 59 53

Хангайн бүс 76 65 64 60 67 71 74 64

Архангай 124 117 291 211 216 206 216 200

Баянхонгор 77 70 55 41 75 74 71 60

Булган 89 74 77 78 78 77 106 94

Орхон 34 29 27 29 32 34 31 26

Өвөрхангай 88 62 60 64 49 59 94 79

Хөвсгөл 153 142 145 111 143 133 105 91

Төвийн бүс 60 47 47 54 54 53 53 46

Говьсүмбэр 47 34 36 38 28 28 28 24

Дархан-Уул 56 34 42 36 48 48 57 50

Дорноговь 46 38 40 45 45 44 48 41

Дундговь 72 51 50 49 73 71 54 46

Өмнөговь 101 64 50 80 45 46 38 33

Сэлэнгэ 48 50 52 60 47 45 50 43

Төв 85 77 52 99 133 134 108 92

Зүүн бүс 80 59 50 59 63 63 56 49

Дорнод 72 55 48 51 53 51 52 45

Сүхбаатар 66 63 91 89 96 96 73 65

Хэнтий 80 59 39 53 58 61 50 44

Улаанбаатар 41 38 37 41 41 41 39 34

Page 24: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

23

2 II. АЯЛАЛ

ЖУУЛЧЛАЛЫН

САЛБАР

Page 25: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

24

Page 26: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

25

II.1. Салбарын онцлог

Аялал жуулчлалын салбар нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны үйл

ажиллагаа хосолсон шинж чанараараа бусад эдийн засгийн салбараас онцлогтой

юм. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбар нь байгалийн тогтоц, өгөгдөл,

тухайн улсын соёлын өв, ёс заншил, онцлог уламжлалын нөөц дээр тулгуурласан,

эдгээр өв соёлыг устаж үгүй болохоос хамгаалсан, эдийн засгийн бусад

салбаруудтай нягт уялдаж хүний сайн сайхан байдалд чиглэсэн, тогтвортой

хөгжил, ногоон эдийн засгийн бодлого хэрэгжих хамгийн боломжит салбар юм.

Дэлхийн эдийн засагт эзлэх аялал жуулчлалын салбарын хэмжээ газрын

тосны экспорт, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, автомашины үйлдвэрлэлтийн

хэмжээнээс давж, олон улсын худалдаанд үндсэн байр суурийг эзэлж байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO)-аас 2017 онд мэдээлснээр

аялал жуулчлалын үйлдвэрлэл нь дэлхийн ДНБ-ий 10 хувийг эзэлж, 10 хүн тутмын

нэг нь тус салбарт ажиллаж, дэлхийн барааны экспортын 7 хувь, үйлчилгээний

экспортын 30 хувийг эзэлж байна гэж мэдэгджээ.

ЗУРАГ 7. ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ЭЗЛЭХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН

ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ, 2017 он

Эх үүсвэр: Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, http://www2.unwto.org/content/why-tourism

Сүүлийн жилүүдэд манай оронд үйлчилгээний салбар тэр дундаа аялал

жуулчлал, зочид буудлын салбар эрчимтэй хөгжиж байна. Энэ хэрээр аялал

жуулчлал, зочид буудлын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын

тоо тогтмол нэмэгдэж байна.

Монгол Улсад байнгын оршин суугаа газраас 183 хоног буюу 6 сар хүртэл

хугацаагаар өөр газарт байрлаж байгаа хүнийг жуулчин гэж үзэх ба үүнтэй

холбогдох эдийн засгийн үйл ажиллагааг аялал жуулчлалын салбарт хамруулж

байгаа. Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг зорилгоор нь албан, хувийн,

жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж

2

Page 27: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

26

ангилна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот, аймгийн төвүүдийг холбосон хатуу

хучилттай замууд шинээр ашиглалтад орсон нь манай улсын аялал жуулчлалын

үйлдвэрлэлд ихээхэн хөшүүрэг болж байна.

II.2. Хамрах хүрээ

Аялал жуулчлалын салбарт дараах үйл ажиллагаануудыг авч үзнэ. Үүнд:

Олон нийт болон худалдааны үйлчлүүлэгчдэд үзүүлэх аялал, жуулчлал,

тээвэрлэлт, байр сууцаар хангах үйл ажиллагааны борлуулалтыг голлон

эрхэлдэг агентлагийн үйл ажиллагаа;

Аялал жуулчлалын агентлаг эсвэл аяллын оператор зэрэг шууд агентаар

дамжуулан хийгдэх аяллыг зохицуулах үйл ажиллагаа;

Жуулчлалтай холбоотой захиалгат үйлчилгээ;

Аяллын хөтчийн үйл ажиллагаа энд багтана.

Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал “N” дүгээр

салбарын 79 дэх дэд салбарын дараах үйл ажиллагааг оруулна. Үүнд:

7911 – Аялал жуулчлалын агентлагийн үйл ажиллагаа;

7912 – Аяллын операторын үйл ажиллагаа;

7990 – Захиалгаар хийгдэх үйлчилгээ болон түүний туслах үйлчилгээ.

II.3. Аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өсөлт

Бизнес регистрийн санд бүртгэлтэй 2017 оны байдлаар нийт 78585 ААНБ

идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 1270 буюу 1.6 хувь нь аялал

жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна.

ХҮСНЭГТ 11. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ

БАЙГАА ААНБ-ЫН ТОО

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо

40 921 48 086 51 938 54 929 59 843 64 301 72 182 78 585

Үүнээс: Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-ын тоо

426 1022 709 850 1013 989 1123 1270

Аялал жуулчлалын салбарын эзлэх хувь

1.0 2.1 1.4 1.5 1.7 1.5 1.6 1.6

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын тоо

2014 онд 2013 оныхоос 535 нэгж буюу 95.7 хувиар огцом өсөж байсан бол, 2015

онд 2014 оныхоос 175 нэгж буюу 16.0 хувиар буурч байжээ. 2017 онд 2010 оноос

844 ААНБ буюу 3 дахин, өмнөх оны мөн үеэс 147 ААНБ буюу 13.1 хувиар өсжээ.

Аялал жуулчлалын салбарын онцлогоос хамаарч ААНБ-ууд идэвхтэй үйл

ажиллагаа явуулж байгаа гэж бүртгэгддэг ч тодорхой хэсэг нь тухайн жилд х

тайлантай ажилласан эсвэл өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэсэн

Page 28: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

27

шалтгаанаар салбарын жилийн мэдээнд хамрагддаггүй байх тохиолдлууд

ажиглагддаг.

Тухайн жил аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, мэдээнд

хамрагдсан ААНБ-ын 2014 онд 2013 оноос 294 нэгжээр буюу 64.2 хувиар огцом

өсөж, 2015 онд 697 ААНБ болж, 2014 оныхоос 55 ААНБ-аар буюу 7.3 хувиар

буурсан байжээ. 2017 онд аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа ААНБ-ын

тоог 2010 оныхтой харьцуулбал 546 нэгж буюу 2.4 дахин, өмнөх оноос 195 нэгж

буюу 26.1 хувиар өссөн байна.

II.4. Аялал жуулчлалын салбарын ажиллагчдын тоо

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-д

ажиллагчдын тоог авч үзвэл 2017 онд 2016 оныхоос 648 ажиллагчаар буюу 16.8

хувиар буурсан ч 2010 оныхоос 1119 ажилтан буюу 53.8 хувиар өссөн байна.

ХҮСНЭГТ 12. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛЛАГЧДЫН ТОО

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Ажиллагчдын тоо 2 079 4 340 2 454 2 526 4 108 3 074 3 846 3 198

Хамрагдсан нэгжийн тоо 397 462 536 458 752 697 748 943

Нэг ААНБ-д ногдох ажиллагчдын тоо

5.2 9.4 4.6 5.5 5.5 4.4 5.1 3.4

Аялал жуулчлалын салбарын нэг ААНБ-д 2010 онд дунджаар 5 ажиллагч

ногдож байсан бол 2017 онд 3 ажиллагч болж буурчээ.

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-уудыг

өмнөх онтой харьцуулахад 2015 онд 24 ААНБ буюу 19.2 хувиар буурч байсан бол

2014 онд 163 ААНБ буюу 19.2 хувиар, 2016 онд 134 ААНБ буюу 13.5 хувиар, 2017

онд 147 ААНБ буюу 13.1 хувиар тус тус өсжээ. 2010 оноос хойших буюу сүүлийн 8

жилийн хугацаанд Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа

ААНБ-ын тоо 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.

ЗУРАГ 8. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ААНБ-ЫН

ТОО, ТЭДГЭЭРИЙН АЖИЛЛАГЧДЫН ТОО

2 079

4 340

2 454 2 526

4 108

3 074

3 846

3 198

397 462536 458

752 697 748943

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Ажиллагчдын тоо Хамрагдсан нэгжийн тоо

Page 29: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

28

II.5. Нэмэгдэл өртөг

Аялал жуулчлалын салбарын 2017 оны гүйцэтгэлээр нэмэгдэл өртгийн

хэмжээ оны үнээр 57.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.6 тэрбум төгрөг

буюу 10.9 хувиар өссөн бол 2010 оныхоос 39.0 тэрбум буюу 3.1 дахин өссөн

байна. Аялал жуулчлалын салбарын нэмэгдэл өртөг /нэмүү өртөг/ өсөж байгаа нь

манай улсыг зорих жуулчдын тоо, гадаадад аялах дотоодын жуулчдын тоо,

түүнчлэн дотоод аяллын хэмжээ нэмэгдсээр байгаатай холбоотой юм.

ХҮСНЭГТ 13. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН НЭМЭГДЭЛ ӨРТӨГ, оны

үнээр, тэрбум төгрөг

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

ДНБ 9 756.6 13 173.8 16 688.4 19 174.2 22 227.1 23 150.4 23 942.9 27 895.5

Аялал жуулчлалын салбарын нэмэгдэл өртөг

18.2 17.1 45.0 35.6 53.8 58.5 51.6 57.2

II.6. Жуулчдын тоо

Монгол Улсад ирж буй гадаад иргэдийг аяллын зорилгоор нь албан ажлаар,

хувийн журмаар, жуулчлал, ажиллах, суралцах, дамжин өнгөрөх мөн байнга

оршин суух (БОС) гэж ангилан бүртгэдэг. Эдгээрээс байнга оршин суух, ажиллах,

суралцах зорилгоос бусад зорилгоор ирсэн гаднын иргэдийг гадаад жуулчин гэж

үздэг.

ХҮСНЭГТ 14. УЛСЫН ХИЛЭЭР ОРСОН ЖУУЛЧДЫН ТОО, төрлөөр

Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 2012 оноос 2016 он хүртэл

зогсолтгүй буурсаар ирсэн. Харин 2017 оны байдлаар 469.3 мянган жуулчин болж,

2010 оныхоос 13.2 мянган жуулчин буюу 2.9 хувиар, 2016 оныхоос 65.1 мянган

жуулчин буюу 16.1 хувиар өссөн байна. 2017 онд хувийн журмаар ирж буй

аялагчдын тоо 2010 оныхоос 21.8 мянган хүн буюу 10.5 хувиар буурсан ч өмнөх

оноос 39.1 мянган хүн буюу 26.8 хувиар өссөн байна. Аялах /жуулчлал/ зорилгоор

Албан Хувийн Жуулчин Ажиллах Дамжин Суралцах БОС Бусад

2010 557 467 119 771 206 507 96 948 97 695 5 973 1 623 2 078 26 880 456 090

2011 626 998 137 374 194 518 111 212 163 429 4 287 1 615 1 603 12 960 460 360

2012 623 834 154 843 196 345 115 395 141 796 3 012 1 798 4 352 6 293 475 892

2013 515 202 137 367 158 253 115 726 93 590 2 438 2 167 1 633 4 028 417 815

2014 505 684 131 510 128 279 123 330 108 160 3 974 2 388 2 294 5 749 392 844

2015 467 211 94 458 149 391 120 888 74 566 1 044 2 369 4 092 20 403 386 204

2016 471 227 79 362 145 656 150 329 57 490 2 732 2 977 6 606 26 075 404 163

2017 542 667 53 894 184 721 191 140 61 128 3 873 3 539 8 722 35 650 469 309

Улсын

хилээр

орсон

гадаадын

иргэд

Ирсэн зорилго Улсын

хилээр

орсон

жуулчдын

тоо, мянган

хүн

Page 30: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

29

ирж байгаа хүний тоо 2010 оныхоос 97.2 хувиар, өмнөх оноос 27.1 хувиар өссөн

байна.

Манай улсыг зорьсон жуулчдын зорилгын бүтцийг авч үзвэл 2010 онд албан

ажлаар 26.3 хувь, хувийн зорилгоор 45.3 хувь, жуулчлалаар 21.3 хувь нь ирдэг

байжээ. 2017 онд аялах буюу жуулчлалаар 40.7 хувь буюу 2010 онтой

харьцуулахад 19.4 пунктээр өссөн бол хувийн зорилгоор 39.4 хувь болж 5.9

пунктээр, албан ажлаар 11.5 хувь болж 14.8 пунктээр буурсан байна.

ЗУРАГ 9. ГАДААДЫН ЖУУЛЧДЫН БҮТЭЦ, аяллын зорилгоор

Монгол Улсад 2017 онд ирсэн жуулчдын 39.4 хувь нь хувийн журмаар, 40.7

хувь нь жуулчлалаар, 11.5 хувь нь албан журмаар иржээ. Жуулчдын тоог улсаар

авч үзвэл 30.4 хувийг БНХАУ-ын иргэд, 22.8 хувийг ОХУ-ын иргэд, 16.0 хувийг

БНСУ-ын иргэд эзэлж байна.

ЗУРАГ 10. ГАДААДЫН ЖУУЛЧДЫН БҮТЭЦ, иргэний харьяаллаар

Эдгээр 3 улсыг хасаж, бусад улсаас ирж байгаа жуулчдын тоог авч үзвэл

2017 онд 145.0 мянган хүн иржээ. Үүнээс 22.5 мянган жуулчин нь Японоос, 16.7

26.3 29.8 32.5 32.9 33.524.4 19.6

11.5

45.3 42.3 41.3 37.9 32.738.7

36.039.4

21.2 24.2 24.3 27.7 31.4 31.337.2 40.7

1.3 0.9 0.6 0.6 1.0 0.3 0.7 0.8

5.9 2.8 1.3 0.9 1.4 5.3 6.5 7.6

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Албан ажлаар Хувийн журмаар Жуулчлал Дамжин өнгөрөх Бусад

42.5 43.4 48.0 42.7 40.1 37.6 32.5 30.4

26.7 22.3 17.617.8 18.6 18.3

20.8 22.8

9.39.6 9.3

10.8 11.6 12.2 14.2 16.0

21.6 24.7 25.1 28.7 29.7 31.9 32.5 30.9

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

БНХАУ ОХУ БНСУ Бусад

Page 31: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

30

мянган жуулчин АНУ-аас, 14.2 мянган жуулчин Казахстанаас, 10.6 мянган жуулчин

ХБНГУ-аас, 10.0 мянган жуулчин Франц улсаас, үлдсэн 71.0 мянга нь бусад

улсаас ирсэн байна.

ЗУРАГ 11. БНХАУ, ОХУ, БНСУ-аас бусад улсын жуулчдын бүтэц, хувиар

Хил нэвтэрсэн монгол иргэдийг зорилгоор нь авч үзвэл 1.8 сая буюу 73.4

хувь нь хувийн журмаар, 459.6 мянган хүн буюу 18.8 хувь нь бусад зорилгоор,

104.0 мянган хүн буюу 4.3 хувь нь жуулчлалаар, 70.0 мянган хүн буюу 2.9 хувь нь

албан ажлаар, үлдсэн 0.6 хувь нь байнга оршин суух зорилгоор явсан байна.

ЗУРАГ 12. ГАДААДАД ЗОРЧСОН МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО, аяллын зорилгоор

15.5%

4.1%

6.9%

9.8%

11.5%

7.3%

5.0%

Жуулчлалаар 104.1 мянган

хүн

Бусад 459.6 мянган хүн

Байнга оршин

суух 13.8 мянган хүн

Албан ажлаар

70.0 мянган хүн

Хувийн журмаар 1792.4

мянган хүн

Page 32: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

31

3 III. ЗОЧИД БУУДАЛ,

БАЙР, СУУЦ БОЛОН

НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

САЛБАР

Page 33: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

32

Page 34: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

33

III.1. Салбарын онцлог

Зочид буудлын үйлдвэрлэлт нь аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ

гэх мэт бусад үйлчилгээний салбаруудтай уялдаатай, тэр дундаа хоол хүнсээр

үйлчлэх үйл ажиллагаатай салшгүй холбоотой онцлог салбар юм. Зочид буудлын

салбар нь хүний сайн сайхан байдал, сэтгэл ханамжид суурилсан, олон ажлын

байрыг эдийн засагт бий болгодог, удирдлагын ур чадвар, байршил хүчин зүйлээс

хамаардаг онцлог салбар юм.

Олон улсын статистик судалгааны компани “Statista”-аас мэдээлснээр

дэлхийн зочид буудлын үйлдвэрлэлт нь жилд дунджаар 400-аас 500 тэрбум

америк долларт хүрчээ. Өндөр зэрэглэлийн дэлхийн сүлжээ зочид буудлууд энэ

салбарын стандартыг дэлхийд тодорхойлж байдаг.

Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын өргөжилт,

эдийн засаг гадаад зах зээлд илүү чиглэх болсон зэрэг нь манай улсыг ажил

хэргийн болон аяллын журмаар зорих аялагчдын тоог өсгөснөөр зочид буудлын

үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлсэн.

Үүний үр дүнд Монгол Улсын зочид буудлын үйлчилгээний зах зээлд

үндэсний томоохон буудлууд, дэлхийн дээд зэрэглэлийн буудлууд өөрийн

салбаруудыг шинээр байгуулсан. Салбарын нийлүүлэлт ингэж нэмэгдсэн нь

үндэсний зочид буудлуудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах,

бүх талаараа олон улсын стандартад хүрэх, илүү хөгжих шаардлагыг үүсгэсэн.

Зочид буудлууд үндсэн үйл ажиллагаанаас гадна ресторан, бар, лоунж

(lounge) зэргийг ажиллуулдаг. Том зочид буудлууд байгуулагдсанаар дээд

зэрэглэлийн ресторанууд олноор нээгдсэн ба олон оффис, үйлчилгээний

зориулалттай барилга, байгууламж баригдсанаар нийтийн хоолны үйлчилгээний

нийлүүлэлтийн өсөлтөд ихээхэн түлхэц үзүүлсэн.

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд олон үндэсний хоолны ресторанууд,

дэлхийн болон үндэсний түргэн хоолны сүлжээнүүд хүчээ авч, өөрсдийн онцлог

үйлчилгээгээр өөр хоорондоо зах зээлд өрсөлдөн хөгжиж байна. Дэлхий нийтийн

3

Page 35: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

34

чиг хандлагатай хөл нийлүүлэн технологийн дэвшлийг ашигласан үйлчилгээнүүд

нь тэдний өрсөлдөөний хэрэгсэл болсоор байна.

ҮСХ зочид буудлын мэдээллийг “Монголын зочид буудлын холбоо”-ноос

гаргасан зэрэглэлийн дагуу, нийтийн хоолны салбарыг ресторан, кафе, цайны

газар, гуанз, катеранг (catering) гэсэн төрлүүдээр боловсруулж байна.

III.2. Хамрах хүрээ

Салбарын нэр: ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦААР ҮЙЛЧЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Энэ салбарт зочид, аялагчдыг богино хугацаанд байраар хангах үйл

ажиллагааг хамруулна. Мөн оюутан, ажиллагч болон бусад хүмүүсийг урт

хугацаагаар байр сууцаар хангах үйл ажиллагааг оруулна. Зөвхөн байр, сууцаар

хангах төдийгүй хоол болон чөлөөт цагт зориулсан үйлчилгээг хамтад нь үзүүлж

болно.

“Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын I

дүгээр салбарын 55 дахь дэд салбар болох үйлчилгээнд хамаарах аж ахуйн

нэгжийн үйл ажиллагааг бүгдийг оруулна. Үүнд:

5510 - Богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагаа;

5520 - Автомашины зогсоол бүхий зуслан, чөлөөт цагаа өнгөрөөх

хоноглох байраар хангах үйл ажиллагаа;

5590 - Бусад төрлийн байраар хангах үйл ажиллагаа.

Салбарын нэр: НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Энэ салбарт нийтийн хоолны газраар хийгдэх шууд хэрэглэх зориулалттай

хоол хүнс, ундаагаар үйлчилдэг, байнгын эсвэл түр ажиллагаатай уламжлалт

ресторан, зоогийн газар, цайны газар, өөртөө үйлчлэх эсвэл хоолоо авч явах

зориулалттай хоолны газрын үйл ажиллагааг хамруулна.

“Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын I

дүгээр салбарын 56 дугаар дэд салбарын дараах үйл ажиллагааг оруулна. Үүнд:

5610 - Ресторан, хүнсний явуулын үйлчилгээ;

5621 - Тусгай захиалгат хоолоор үйлчлэх үйлчилгээ;

5629 - Хоол хүнсээр үйлчлэх бусад үйл ажиллагаа;

5630 - Ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа.

Page 36: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

35

III.3. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

ҮСХ-ны Бизнес регистрийн санд 2017 оны байдлаар нийт 78585 ААНБ

идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 2303 буюу 2.9 хувь нь зочид буудал,

байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа

явуулсан байна.

ХҮСНЭГТ 15. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ААНБ-ЫН ТОО

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017*

Бизнес регистрийн санд

бүртгэлтэй, үйл ажиллагаа

явуулж байгаа ААНБ-ын тоо 40 951 48 086 51 938 54 929 59 843 64 301 72 182 78 585

Зочид буудал, байр, сууц

болон нийтийн хоолны

салбарын ААНБ-ын тоо 1 320 1 899 1 965 1 994 2 018 1 951 2 167 2 303

Салбарын эзлэх хувь 3.2 3.9 3.8 3.6 3.4 3.0 3.0 2.9

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт 1-9

ажиллагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага

2017 онд улсын хэмжээнд 1896 ААНБ буюу 82.3 хувь, 10-19 ажиллагчидтайгаар

үйл ажиллагаа явуулж байгаа 237 ААНБ буюу 10.3 хувь, 20-49 ажиллагчидтайгаар

үйл ажиллагаа явуулж байгаа 120 ААНБ буюу 5.2 хувь, 50-аас дээш

ажиллагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа 50 ААНБ буюу 2.2 хувийг тус тус

эзэлж байна.

Улаанбаатар хотод зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны

салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 1-9 ажиллагчидтай ААНБ 960

ААНБ буюу 77.3 хувь, 10-19 ажиллагчидтай 160 ААНБ буюу 12.9 хувь, 20-49

ажиллагчидтай 76 ААНБ буюу 6.1 хувь, үлдсэн 3.7 хувь буюу 46 ААНБ нь 50-аас

дээш ажиллагчидтай байна.

Page 37: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

36

ЗУРАГ 13. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ААНБ-ын бүтэц, ажиллагчдын тооны бүлгээр,

хувиар

Ажиллах хүчний судалгааны 2017 оны жилийн эцсийн үр дүнгээр зочид

буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт 36449 хүн буюу

нийт ажиллах хүчний 2.9 хувийг эзлэн ажиллаж байна. Ажиллагчдыг хүйсээр нь

авч үзвэл, 71.9 хувь нь эмэгтэй, 28.1 хувь нь эрэгтэй байна.

ЗУРАГ 14. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЛАГЧДЫН ТОО, аймгаар

Page 38: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

37

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт

ажиллаж байгаа ажиллагчдын тооны бүтцийг 2017 оны байдлаар авч үзвэл,

Улаанбаатар хотод 21.3 мянган ажиллагч буюу 58.5 хувь, Баруун бүсэд 2159

ажиллагчид буюу 5.9 хувь, Хангайн бүсэд 5038 ажиллагчид буюу 13.8 хувь,

Төвийн бүсэд 5402 ажиллагчид буюу 14.8 хувь, Зүүн бүсэд 2527 ажиллагчид буюу

6.9 хувийг тус тус эзэлж байна. 2017 оны байдлаар ажиллагчдын тоогоор Баруун

бүсэд 697 ажиллагчидтай Ховд аймаг, Хангайн бүсэд 1198 ажиллагчидтай

Өвөрхангай аймаг, Төвийн бүсэд 1243 ажиллагчидтай Сэлэнгэ аймаг, 1174

ажиллагчидтай Төв аймаг, 1073 ажиллагчидтай Дархан-Уул аймаг, Зүүн бүсэд

1480 ажиллагчидтай Дорнод аймаг тус тус тэргүүлж байна.

Ажиллагчдын сарын дундаж цалин

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт

ажиллагчдын сарын дундаж цалин 2017 онд 585.0 мянган төгрөг болж өмнөх

оноос 29.6 мянган төгрөг буюу 5.3 хувиар нэмэгджээ. Тус салбарт ажиллаж байгаа

эрэгтэй ажиллагчид дунджаар 628.4 мянган төгрөгийн цалин авч байгаа бол

эмэгтэй ажиллагчид 561.5 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна.

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын

ажиллагчдын цалин улсын дунджаас 2016 онд 306.5 мянган төгрөгөөр буюу 35.6

хувиар бага байсан бол 2017 онд улсын дунджаас 359.5 мянган төгрөгөөр буюу

38.1 хувиар доогуур байна.

ЗУРАГ 15. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН АЖИЛЛАГЧДЫН ТОО, САРЫН ДУНДАЖ ЦАЛИН

Page 39: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

38

ХҮСНЭГТ 16. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ДНБ-Д ЭЗЛЭХ ХУВЬ

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

ДНБ, оны үнээр, тэрбум

төгрөг 9 756.6 13 173.8 16 688.4 19 174.2 22 227.1 23 150.4 23 942.9 27 895.5

Үүнээс: Зочид буудал, байр,

сууц болон нийтийн хоолны

үйлчилгээний салбар

58.5 105.4 200.3 230.1 222.3 231.5 263.4 306.9

Салбарын ДНБ-нд эзлэх

хувь 0.6 0.8 1.2 1.2 1.0 1.0 1.1 1.1

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний

салбаруудын жилд бүтээж буй баялгийг авч үзэхэд, 2017 онд 306.9 тэрбум төгрөгт

хүрч өмнөх оноос 43.5 тэрбум төгрөгөөр буюу 16.5 хувиар өссөн байна. Салбарын

дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.1 байна.

ХҮСНЭГТ 17. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Хөдөлмөрийн бүтээмж, сая төгрөг 1.9 2.5 2.5 2.5 1.9 1.9 2.3 2.2

Зочид буудал, байр, сууц болон

нийтийн хоолны үйлчилгээний

салбарын нэмэгдэл өртөг, тэрбум

төгрөг

52.6 66.7 75.8 79.6 70.9 73.3 74.4 79.5

Ажиллагчид, мянган хүн 27.7 26.4 30.2 31.7 36.6 37.8 32.1 36.4

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын

хөдөлмөрийн бүтээмж 2017 онд 2.2 сая төгрөгт хүрч, өмнөх оноос 0.1 сая

төгрөгөөр буурчээ. Хэдийгээр зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны

үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 2017 онд өмнөх оноос 6.9 хувиар өссөн ч,

тухайн салбарт ажиллаж байгаа ажиллагчдын тоо өссөнөөс хөдөлмөрийн бүтээмж

буурсан байна.

III.4. Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйл ажиллагааны

салбарын үзүүлэлтүүд

Монгол Улсад 2017 оны байдлаар статистикийн мэдээнд хамрагдсан

зэрэглэлийн одтой 352 буудал байгаагаас 5 одтой 6, 4 одтой 6, 3 одтой 19, 2

одтой 17, 1 одтой 304 буудал байна. Манай улсад дээд зэрэглэлийн буудлууд

ашиглалтад орсон хэдий ч үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний жилүүдэд

зэрэглэл тогтоодоггүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь тогтворжсоны дараа

зэрэглэл тогтоодог байна. Тиймээс тэдгээр шинэ буудлуудын мэдээлэл ангилалд

бүртгэгдэж байгаа нь энгийн буудлын тоо болон өрөөний тоо өсөхөд нөлөөлж

байна.

Page 40: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

39

ЗУРАГ 16. ӨРӨӨНИЙ ТОО, буудлын төрлөөр

Энгийн буудлын өрөөний тоо 2017 онд өмнөх оноос 79 өрөөгөөр буюу 1.8

хувиар буурсан бол 2 одтой буудлын өрөөний тоо 18 өрөөгөөр буюу 4.3 хувиар, 3

ба түүнээс дээш одтой буудлын өрөөний тоо 43 өрөөгөөр буюу 1.7 хувиар тус тус

өсжээ.

ХҮСНЭГТ 18. ЗОЧИД БУУДЛЫН ТОО, БУУДЛЫН ОРНЫ ТОО, зэрэглэлээр

Зэрэглэл 2015 2016 2017

Буудлын тоо

Орны тоо

Буудлын тоо

Орны тоо

Буудлын тоо

Орны тоо

1 одтой 272 9 090 308 9 804 304 9 683

2 одтой 21 724 20 720 17 673

3 ба түүнээс дээш одтой 31 3 587 30 3 868 31 3 957

2015 оны байдлаар 3 ба түүнээс дээш одтой буудал дунджаар 116 ортой, 2

одтой буудал дунджаар 34 ортой, энгийн буудал дунджаар 33 ортой байсан бол

2017 онд 3 ба түүнээс дээш одтой буудал дунджаар 128 ортой, 2 одтой буудал

дунджаар 40 ортой, энгийн буудал дунджаар 32 ортой болсон байна.

3630

4171 4136

4695

4291 4212

206548 453 443 420 438

1176

1597 1638 1685

2539 2582

2010 2013 2014 2015 2016 2017

Энгийн буудал 2 одтой буудал 3, түүнээс дээш одтой буудал

Page 41: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

40

ЗУРАГ 17. ЗОЧДЫН ТОО, МЯНГАН ХҮН, БУУСАН ХОНОГИЙН ТОО, НЭГ ЗОЧНЫ

ДУНДАЖ БАЙРЛАХ ХУГАЦАА, хоногоор

Нэг зочны байрлах дундаж хугацаа 2014 онд 1.3 хоног, 2016 онд 1.2 хоног

байсан бол 2017 онд дунджаар 1 хоног болсон байна. Зочдын тоо 2017 онд 600.8

мянган хүн болж өмнөх оноос 97.8 мянган хүн буюу 19.4 хувиар өсжээ.

ХҮСНЭГТ 19. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦААР ҮЙЛЧЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

САЛБАРЫН ОРЛОГО, ЗАРДАЛ, зочид буудлын зэрэглэлээр, тэрбум төгрөг

Үзүүлэлт Зэрэглэл 2014 2015 2016 2017*

Орлого

Бүгд 122.1 134.2 135.7 151.9

Зэрэглэлгүй буудал 57.1 40.2 27.5 29.0

2 одтой буудал 3.5 2.9 2.7 3.8

3, түүнээс дээш одтой буудал 61.5 91.2 105.5 119.2

Зардал

Бүгд 109.7 134.7 273.1 173.7

Зэрэглэлгүй буудал 56.1 38.5 27.2 28.3

2 одтой буудал 4.0 2.9 3.1 3.5

3, түүнээс дээш одтой буудал 49.7 93.2 242.9 141.9

Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйлчилгээний салбарын орлого 2017

онд 151.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 16.2 тэрбум төгрөгөөр буюу 11.9

хувиар өсжээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого өмнөх оноос 13.7

тэрбум төгрөг буюу 12.9 хувиар, 2 одтой буудлын орлого 1.1 тэрбум төгрөг буюу

39.4 хувиар, зэрэглэлгүй буудлын орлого 1.5 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар тус тус

өсжээ. Харин зардал 173.7 тэрбум төгрөг болж өмнөх оноос 99.4 тэрбум төгрөгөөр

буюу 36.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Зардлын бууралтад 3 ба

түүнээс дээш одтой буудлын зардал 100.9 тэрбум төгрөгөөр буюу 41.5 хувиар

буурсан нь голлон нөлөөлжээ.

Page 42: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

41

III.5. Нийтийн хоолны үйлчилгээний салбарын үзүүлэлтүүд

Нийтийн хоолны салбарын хүчин чадлыг тодорхойлох үзүүлэлт нь суудлын

тоо юм. 2010 оноос суудлын тоо аажмаар тогтвортой өсөж байгаа бөгөөд, 2012

онд суудлын тоо хамгийн их өсөж, 2011 оныхоос 5.1 мянгаар буюу 20.4 хувиар

өсжээ. Харин 2017 онд 36.7 мянга болж өмнөх оноос 5.2 мянган суудал буюу 12.5

хувиар буурсан байна.

ХҮСНЭГТ 20. НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН, ОРЛОГО,

ЗАРДАЛ, СУУДЛЫН ТОО

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Нийтийн хоолны

салбарын орлого,

тэрбум төгрөг

42.1 96.7 135.1 152.7 201.5 205.5 231.4 298.8

Нийтийн хоолны

салбарын зардал,

тэрбум төгрөг

35.0 895.3 128.7 139.5 193.1 199.5 220.5 273.0

Нийтийн хоолны

суудлын тоо, мянган

суудал

23.0 25.1 30.2 35.0 39.4 40.8 42.0 36.7

Нийтийн хоолны үйлчилгээний салбарын орлого 2017 онд 298.8 тэрбум

төгрөгт хүрч, өмнөх оноос 67.4 тэрбум төгрөг буюу 29.1 хувиар өсжээ. Үүнд

рестораны орлого 26.0 тэрбум төгрөг буюу 19.9 хувиар, захиалгат хоолны

хүргэлтийн үйлчилгээ 25.6 тэрбум төгрөг буюу 65.2 хувиар, кафены орлого 14.9

тэрбум төгрөг буюу 50.1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

ХҮСНЭГТ 21. НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ОРЛОГО,

ЗАРДАЛ, зоогийн газрын төрлөөр

Үзүүлэлт Төрөл 2014 2015 2016 2017*

Орлого

Бүгд 201.5 205.5 231.4 298.8

Ресторан 97.5 111.3 130.5 156.5

Кафе 23.5 20.3 29.8 44.8

Баар 9.2 8.8 8.9 8.9

Гуанз 19.0 21.5 23.0 23.9

Захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ

52.3 43.5 39.3 64.9

Зардал

Бүгд 193.1 199.5 220.5 273.0

Ресторан 93.6 111.7 124.4 145.9

Кафе 23.4 20.6 30.6 40.9

Баар 9.8 8.7 8.8 8.2

Гуанз 18.1 20.9 21.8 22.2

Захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ

48.1 37.6 34.9 55.8

Page 43: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

42

2017 онд нийтийн хоолны салбарын орлогын 52.3 хувийг ресторан, 21.7

хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 15.0 хувийг кафе, 8.0 хувийг гуанз,

3.0 хувийг баарны төрлийн үйл ажиллагаанаас бүрдүүлж байна.

Нийтийн хоолны салбарын зардал 2017 онд 273.0 тэрбум төгрөгт хүрч,

өмнөх оныхоос 52.5 тэрбум төгрөгөөр буюу 23.8 хувиар өссөн байна. Зардлын

53.5 хувийг ресторан, 20.4 хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 15.0

хувийг кафе, 8.1 хувийг гуанз, 3.0 хувийг баарны төрлийн үйл ажиллагаа эзэлж

байна.

Page 44: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

43

ДҮГНЭЛТ

Худалдааны салбар нь ажиллах хүчний зах зээлд томоохон байр суурь

эзэлдэг салбарын нэг бөгөөд улсын хэмжээнд уг салбарт 2017 онд 204.5 мянган

хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагчдын 16.5 хувьтай тэнцэж байна. Энэ

салбарт ажиллагчдын жилийн өсөлтийг нийт ажиллагчдын жилийн өсөлттэй

харьцуулан үзвэл 2017 онд нийт ажиллагчдын тоо 7.9 хувиар өссөн бол

худалдааны салбарт ажиллагчдын тоо 18.4 хувиар өссөн байна. Энэ нь салбарын

ажиллах хүчний шингээлт нэмэгдэж байгааг илтгэхийн зэрэгцээ тус салбар нь

нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.

2017 онд аялал жуулчлалын салбарт 3198 хүн ажиллаж байгаа бөгөөд нийт

ажиллагчдын 0.3 хувийг, зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны

үйлчилгээний салбарт 36.4 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний

2.9 хувийг тус тус эзэлж байна. Эндээс харахад, аялал жуулчлалын салбарт

ажиллаж байгаа ажиллагчдын тоо худалдааны болон бусад салбаруудтай

харьцуулахад харьцангуй бага байна.

Улсын дунджаар аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж

цалин 2017 онд 944.5 мянга болж өмнөх оноос 9.6 хувиар нэмэгдсэн бол

худалдааны салбарынх 6.8 хувиар, зочид буудал, байр, сууц болон нийтийн

хоолны салбарынх 5.3 хувиар тус тус өссөн нь улсын дунджаас цалингийн өсөлт

бага байгааг харуулж байна.

Худалдааны салбарын нийт борлуулалт 2017 онд 20.0 их наяд төгрөгт хүрч,

өмнөх оноос 3.2 их наяд төгрөг буюу 19.2 хувиар, Зочид буудал, байр, сууцаар

үйлчлэх үйлчилгээний орлого 151.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 16.2 тэрбум

төгрөг буюу 11.9 хувиар, нийтийн хоолны үйлчилгээний салбарын орлого 298.8

тэрбум төгрөгт хүрч 67.4 тэрбум төгрөг буюу 29.1 хувиар тус тус өссөн байна.

Худалдааны салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 2017 онд оны үнээр 4.7 их

наяд төгрөг болж, өмнөх оноос 803.8 тэрбум төгрөг буюу 20.8 хувиар өсөж, ДНБ-

ий 16.7 хувь, Аялал жуулчлалын салбарын нэмэгдэл өртөг 57.2 тэрбум төгрөгт

хүрч, өмнөх оноос 5.6 тэрбум төгрөг буюу 10.9 хувиар өсөж, ДНБ-ий 0.2 хувь,

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын

нэмэгдэл өртөг 306.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 43.5 тэрбум төгрөгөөр

буюу 16.5 хувиар өсөж, ДНБ-ий 1.1 хувийг тус тус эзэлж байна.

Худалдааны салбарын хөдөлмөрийн бүтээмж 2017 онд 10.6 сая төгрөг

болж, өмнөх оноос 0.8 сая төгрөгөөр, Зочид буудал, байр, сууц болон нийтийн

хоолны үйлчилгээний салбарынх 2.2 сая төгрөг болж, өмнөх оноос 0.1 сая

төгрөгөөр тус тус буурсан байна.

Эдгээрээс дүгнэхэд худалдааны салбар нь Монгол Улсын эдийн засагт

чухал байр суурийг эзэлж байгаа бол аялал жуулчлал, зочид буудал, байр, сууц

болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын орлого нь хэдийгээр нэмэгдэж

байгаа ч нийт нэмэгдэл өртөг, хөдөлмөрийн бүтээмж, цалингийн түвшин нь бусад

салбаруудтай харьцуулахад доогуур байна.

Page 45: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

44

ХАВСРАЛТ

ХАВСРАЛТ 1. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА

ААНБ, бүс, аймаг, нийслэлээр

Бүс, аймаг,

нийслэл2013 2014 2015 2016 2017

БҮГД 21 640 22 793 24 194 27 744 30 510

Баруун бүс 1 470 1 846 2 131 2 340 2 561

Баян-Өлгий 112 331 334 346 410

Говь-Алтай 183 190 225 244 259

Завхан 243 250 358 408 455

Увс 354 450 453 508 544

Ховд 578 625 761 834 893

Хангайн бүс 1 861 2 043 2 142 2 510 2 741

Архангай 190 262 291 315 331

Баянхонгор 153 164 180 218 246

Булган 218 262 269 304 327

Орхон 231 277 276 303 355

Өвөрхангай 230 287 365 440 482

Хөвсгөл 839 791 761 930 1 000

Төвийн бүс 2 073 2 308 2 475 2 706 2 916

Говьсүмбэр 194 255 295 321 338

Дархан-Уул 181 166 187 200 208

Дорноговь 339 437 453 498 555

Дундговь 554 610 672 733 777

Өмнөговь 177 164 155 177 195

Сэлэнгэ 590 617 630 683 742

Төв 38 59 83 94 101

Зүүн бүс 781 905 967 1 073 1 130

Дорнод 315 358 434 478 512

Сүхбаатар 202 219 236 258 258

Хэнтий 264 328 297 337 360

Улаанбаатар 15 248 15 668 16 479 19 115 21 162

Page 46: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

45

ХАВСРАЛТ 2. ХУДАЛДААНЫ САЛБАРТ YЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ

АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, 2017 оноор бүс, аймаг, нийслэлээр, ажиллагчдын

тооны бүлгээр

ХАВСРАЛТ 3. ХУДАЛДААНЫ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ААНБ-ЫН ТОО, ажиллагчдын тооны бүлгээр, бүтцээр

1-9 10-19 20-49 50+

БҮГД 30 510 28 924 827 487 272

Баруун бүс 2 561 2 499 47 12 3

Баян-Өлгий 410 404 3 2 1

Говь-Алтай 259 255 4

Завхан 455 446 9

Увс 544 529 10 5

Ховд 893 865 21 5 2

Хангайн бүс 2 741 2 637 81 19 4

Архангай 331 319 8 3 1

Баянхонгор 246 235 10 1

Булган 327 321 5 1

Орхон 1 000 981 16 2 1

Өвөрхангай 355 330 18 6 1

Хөвсгөл 482 451 24 6 1

Төвийн бүс 2 916 2 801 87 18 10

Говьсүмбэр 101 96 3 1 1

Дархан-Уул 742 710 26 5 1

Дорноговь 338 323 10 2 3

Дундговь 208 201 5 2

Өмнөговь 555 523 25 3 4

Сэлэнгэ 777 758 13 5 1

Төв 195 190 5

Зүүн бүс 1 130 1 099 22 8 1

Дорнод 512 501 5 5 1

Сүхбаатар 258 250 5 3

Хэнтий 360 348 12

Улаанбаатар 21 162 19 888 590 430 254

Бүс, аймаг,

нийслэл Бүгд

1-9 10-19 20-49 50+ 1-9 10-19 20-49 50+

БҮГД 30 510 28 924 827 487 272 100.0 100.0 100.0 100.0

Баруун бүс 2 561 2 499 47 12 3 8.6 5.7 2.5 1.1

Хангайн бүс 2 741 2 637 81 19 4 9.1 9.8 3.9 1.5

Төвийн бүс 2 916 2 801 87 18 10 9.7 10.5 3.7 3.7

Зүүн бүс 1 130 1 099 22 8 1 3.8 2.7 1.6 0.4

Улаанбаатар 21 162 19 888 590 430 254 68.8 71.3 88.3 93.4

Бүс, аймаг,

нийслэл Бүгд

Хувь

Page 47: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

46

ХАВСРАЛТ 4. АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГЧДЫН САРЫН ДУНДАЖ ЦАЛИН, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар

100 хүртэл

ажиллагчидтай

100, түүнээс дээш

ажиллагчидтай

мянган төгрөг

Улсын дундаж 341.5 424.2 557.6 627.2 813.5 796.6 808.0 861.9 944.5

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас

барилт, ан агнуур 172.5 203.1 244.5 302.6 360.4 752.9 643.9 631.5 681.5

Уул уурхай, олборлолт 572.2 732.8 814.5 1 022.8 1 443.8 1 550.8 1 895.4 1 989.5 2 119.1

Боловсруулах үйлдвэрлэл 326.2 402.4 498.5 509.4 633.1 765.2 770.1 887.0 1 088.2

Цахилгаан, хий, уур, агааржуулалт 337.5 411.3 540.8 461.8 945.2 1 133.0 1 137.3 1 213.4 1 334.2

Ус хангамж; бохир ус зайлуулах систем,

хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх

үйл ажиллагаа

- - - 454.4 578.9 609.1 634.9 646.7 678.0

Барилга 247.5 341.7 485.1 569.2 813.7 678.7 662.8 729.5 852.3

Бөөний болон жижиглэн худалдаа;

машин, мотоциклийн засвар үйлчилгээ 231.6 273.0 356.8 691.9 761.2 723.7 695.3 742.5 793.0

Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 369.0 487.2 521.3 633.9 843.5

924.5 885.0 984.8 1 022.5

Зочид буудал, байр, сууц болон нийтийн

хоолны үйлчилгээ 267.1 298.3 377.6 508.8 634.4 532.7 527.8 555.4 585.0

Мэдээлэл, холбоо - - - 637.8 882.6

774.9 798.5 818.3 865.8

Санхүүгийн болон даатгалын үйл

ажиллагаа 696.7 886.9 1 066.7 927.3 1 239.7 1 067.6 1 049.7 1 082.3 1 131.6

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа 277.3 330.1 490.7 713.6 462.7 769.9 810.9 815.2 870.1

Мэргэжлийн, шинжлэх ухаан болон

техникийн үйл ажиллагаа - - - 719.4 749.9 1 080.6 1 144.7 1 267.0 1 569.7

Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл

ажиллагаа- - - 550.6 611.0 625.5 662.3 683.2 760.3

Төрийн удирдлага ба батлан хамгаалах

үйл ажиллагаа, албан журмын нийгмийн

хамгаалал

351.1 434.3 613.9 688.2 724.5 776.4 788.9 780.1 832.2

Боловсрол 311.6 366.1 529.4 618.1 682.5 705.2 735.5 712.9 720.8

Хүний эрүүл мэнд ба нийгмийн

халамжийн үйл ажиллагаа 319.1 382.4 553.7 627.7 716.4 725.0 776.4 739.6 767.1

Урлаг, үзвэр, тоглоом наадам - - - 538.0 571.9 596.9 619.8 587.6 605.2

Үйлчилгээний бусад үйл ажиллагаа - - - 537.9 307.5 601.2 722.0 724.3 751.1

Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн өөрийн

хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн, нэр

төрлөөр нь салгаж тодорхойлох

боломжгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ

257.6 305.3 436.3 - - 486.5 561.3 560.9 594.4

Олон улсын байгууллага, суурин

төлөөлөгчийн үйл ажиллагаа 159.8 162.2 377.5 1 139.1 - 1 433.6 1 460.8 1 387.6 1 710.0

2016 2017Эдийн засгийн үйл ажиллагааны

салбар

2010¹ 2011¹ 2012¹ 2014 2015

2013¹

Page 48: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

47

ХАВСРАЛТ 5. ГАДААДАД ЗОРЧСОН МОНГОЛ ИРГЭДИЙН ТОО, аяллын зорилгоор

ХАВСРАЛТ 6. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТОО, салбараар, аймаг, сум, нийслэлээр

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Гарсан зорчигчид 1 294 199 1 548 191 1 631 452 1 662 775 1 677 634 1 975 714 2 252 523 2 439 886

Албан ажлаар 87 147 97 966 104 867 121 068 68 062 53 532 50 640 70 008

Хувийн журмаар 1 103 977 1 331 607 1 390 959 1 397 950 1 412 489 1 642 834 1 769 853 1 792 427

Жуулчлал 39 532 41 901 48 911 36 123 39 402 104 253 80 926 104 076

Байнга оршин суух 9 377 7 737 9 125 11 121 12 419 6 768 11 959 13 758

Бусад 54 166 68 980 77 590 96 513 145 262 168 327 339 145 459 617

Засаг захиргааны

нэгж2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

Улсын дүн 1 320 1 899 1 965 1 994 2 018 1 951 2 167 2 303

Баруун бүс 95 111 155 146 171 189 201 218

Баян-Өлгий 24 24 22 9 25 28 27 35

Говь-Алтай 7 8 18 21 28 28 32 33

Завхан 10 19 31 28 29 45 51 54

Увс 10 17 24 27 24 34 38 39

Ховд 44 43 60 61 65 54 53 57

Хангайн бүс 154 225 246 254 248 249 273 289

Архангай 14 23 30 29 28 31 36 37

Баянхонгор 11 18 16 19 21 24 22 28

Булган 9 23 27 26 35 37 47 51

Өвөрхангай 21 24 22 21 15 20 19 22

Хөвсгөл 12 11 20 30 33 28 31 34

Орхон 87 126 131 129 116 109 118 117

Төвийн бүс 177 316 376 394 403 375 390 402

Дорноговь 31 53 62 60 65 61 61 60

Дундговь 13 17 20 22 25 28 28 32

Өмнөговь 22 30 55 56 54 51 58 61

Сэлэнгэ 34 65 70 72 93 84 82 83

Төв 14 29 31 35 36 29 34 36

Дархан-Уул 57 114 129 138 115 104 108 111

Говьсүмбэр 6 8 9 11 15 18 19 19

Зүүн бүс 77 102 124 134 136 136 148 152

Дорнод 38 42 53 55 52 38 38 37

Сүхбаатар 24 25 31 32 31 35 38 38

Хэнтий 15 35 40 47 53 63 72 77

Улаанбаатар 817 1 145 1 064 1 034 1 050 1 002 1 155 1 242

Page 49: МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН …...I.1 Худалдааны салбарын эдийн засгийн өсөлт Бизнес регистрийн

48

ХАВСРАЛТ 7. ЗОЧИД БУУДАЛ, БАЙР, СУУЦ БОЛОН НИЙТИЙН ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ААНБ-ЫН ТОО, ажиллагчдын тооны бүлгээр

Ажиллагчдын

тооны бүлэг2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

1-9 1 126 1 541 1 671 1 729 1 725 1 569 1 765 1 896

10-19 119 248 184 161 180 222 233 237

20-49 50 74 60 69 75 119 120 120

50-аас дээш 25 36 50 39 38 47 49 50

Бүгд 1 320 1 899 1 965 1 998 2 018 1 957 2 167 2 303