Вьетнам дахь Тайванийн formosa группийн салбар усны ... ·...

2
Эмэгтэйчүүдийг доромжилсон үг нь Трампыг унагах уу Усны бохирдолд гадаадын компанийг буруутгав Унгарын чөлөөт сонины түр зогсолтын цаана Иллинойсын сенатч Марк Кирк Трампыг “хорсолтой алиалагч” хэмээн нэрлэжээ. > 10 Вьетнам дахь Тайванийн Formosa группийн салбар усны бохирдолд 500 сая ам.долларын торгууль төлнө. > 10 Унгарын хамгийн бие даасан хэвлэлд хориг хаалт хийх бодлогоос болгоомжлон хаагдахад хүрлээ. > 10 Плита Кларк Олон улсын хамтын чармайл- тын дүнд агаарын тээврийн сал барт хүлэмжийн хийг бууруулахаар пүрэв гарагт тохи- ролцсон нь дэлхийн дулаарлыг бууруулахад том хувь нэмэр болно. Олборлодог түлшний хэрэглээг багасгах замаар хү- лэмжийн хийн ялгарлыг шат дараатай бууруулахаар НҮБ-ын Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гишүүн 200 орчим улсын төлөөлөгчид Монреаль хотноо “Түүхэнд анх удаа” хамтран тохиролцлоо хэмээн тус байгууллагын тэргүүн Фан Лю тайлбарлав. Гарын үсэг зурснаас хойш 11-хэн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх хэмжээнд уг хэлэлцээрийг баталсан улсын тоо хүрээд байгааг НҮБ саяхан мэдэгдсэн. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд санаачилга гаргаж буй гол улсын нэг нь Канад. Ерөнхий сайд Жастин Трюдо тэргүүтэй тус улсын төвч зүүний Засгийн газар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2022 он гэхэд тонн шатахуун тутамд 50 канад долларын (38 ам.доллар) татвар оногдуулахаар болсноо энэ сарын эхээр зарласан. Энэ нь дэлхийн нүүрстөрөгчийн гол зах зээл болох Европын холбооны нүүрстөрөгчийн ялгарал арилжих схемээр зөвшөөрсөн хэмжээнээс тав дахин үнэтэй байгаа. Гэхдээ БНХАУ ирэх жил хүлэмжийн Мэдээллийн салбарт Хятадыг хязгаарлах нь Япон батлан хамгаалах том захиалга алдлаа Том Митчелл АНУ-ын дараагийн Ерөнхий- лөгч тус улсын энтертайнмент, интернэт, мэдээллийн салбарт хятадуудын зүгээс оруулах хөрөнгө оруулалтыг багасгах шаардлагатай хэмээн Конгрес- сийн тусгай хороо үзлээ. Дэлхийн хоёр дахь гол эдийн засгаас АНУ- д учруулж буй худалдааны саад тотгортой уялдуулан тусгай хороо уг саналыг дэвшүүлжээ. Хятадын асуудал хариуцсан конгрессийн гүйцэтгэх хорооны (СЕСС) жил тутмын тайланд “Гадаадын медиа компаниуд дотоод зах зээлд нь нэвтрэхэд хязгаарлалт үүсгэж, мэдээллийн чөлөөт урсгалыг хаан, худалдааны элдэв тотгор учруулдаг явдлыг АНУ нэг мөр шийдвэрлэх цаг боллоо” хэмээн тайлбарлажээ. БНХАУ-ын хянах байгууллагууд иргэдээ Facebook, Twitter зэрэг АНУ-ын интернэт компаниудтай харилцах боломжгүйгээр хаалт тавьдаг. Сүүлийн жилүүдэд Bloomberg, New York Times, Wall Street Journal зэрэг мэдээллийн компанийн вэбсайтуудыг ч хориглосон. Эрх баригчдын арга хэмжээнээс үүдэн дээрх компаниуд БНХАУ-ын 700 сая интернэт хэрэглэгчид зориулсан хятад хэлээр гардаг сайтууддаа оруулах хөрөнгө оруулалтаа багасгахад хүрсэн юм. Гэтэл энтертайнмент, мэдээл- лийн салбарт Хятадад нэвтэрч чадахгүй байгаа АНУ-ын компаниудыг нэгтгэх, худалдаж авах замаар Хятадын компаниуд өөрийн болгох нь ихэслээ. Иймд АНУ-ын энтертайнмент, онлайн медиа, мэдээллийн салбарт нэвтэрч буй Хятадын хөрөнгө оруулагчдад ч мөн ижил нөхцөл үүсгэх боломжийг Засгийн газар судлах хэрэгтэй хэмээн CECC мэдэгдэв. Санал нь зөвлөмж шинжтэй гардаг CECC-ийг БНХАУ 2001 оны арванхоёрдугаар сард ал- бан ёсоор Дэлхийн худалдааны байгууллагад (WTO) элсмэгц байгуулж байжээ. Уг байгуул- лага нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бусад улсаас АНУ-ын зах зээлд нэвт- рэхэд олгодогтой ижил эрхийг БНХАУ-д эдлүүлэх зорилготой. БНХАУ-ыг гишүүн болохоос өмнө, АНУ-ын конгресс Дэлхийн худалдааны байгууллагын жишиг тарифийг Хятадын импортын бүтээгдэхүүнд оноох асуудлаар жил бүр хуралдаж шийдвэр гаргадаг байлаа. CECC ихэвчлэн БНХАУ-ын Засгийн газраас хүний эрхийг хэрхэн хангаж байгааг шалгуур болгох замаар шийдвэрээ гаргадаг. Тус комисс БНХАУ-ын дарга Шин Жиньпинг “Хүний эрхийг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг. Үзэл сур- талд нийцүүлэн хүний эрхийн төлөө тэмцэгчид, хуульчдыг системтэйгээр мөрдөн хавчдаг” хэмээн шүүмжиллээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам одоогоор уг шүүмжтэй холбогдуулан тайлбар хийгээгүй байна. Гэхдээ тус яам ийм шүүмжлэлийг байнга няцааж ирсэн төдийгүй, АНУ-ын Засгийн газраас хүний эрхийг зөрчсөн баримтыг жил бүр нийтэлдэг уламжлалтай. БНХАУ-ын зүгээс АНУ болон гадаадын компаниудад саад тот- гор учруулдаг тухай дээрх шүүмж нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид олон улсын худалдааг “Шударга бус” хэмээн үздэгтэй ч холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн анхны мэтгэл- цээн болох үеэр Дональд Трамп, Хиллари Клинтон хоёр хоёулаа БНХАУ-ыг шүүмжилж байсан юм. Робин Хардинг Зэвсэг экспортлоход тогтоосон хоригоо цуцалснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад Япон улс ганц ч томоохон захиалга авч чадсангүй. Тус улс Австралийн захиалгаар 12 ширхэг шумбагч онгоц үйлдвэрлэх өрсөлдөөнд Францад ялагдсан. Япончуудын хувьд ойрын ирээдүйд томоохон наймаа хийх боломж гарахгүй хэмээн батлан хамгаалахын мэргэжилтнүүд үзэж байна. Шинзо Абэгийн мөрөөдөл дэлхийн зэвсэг үйлдвэрлэлийн салбарын бодит нөхцөлтэй мөргөлдлөө хэмээн дээрх мэргэжилтнүүд тайлбарласан юм. Японы батлан хамгаалах яам бодит байдалтай эвлэрч, байлдааны зэвсэг техник үйлд- вэрлэж борлуулах гялалзсан төлөвлөгөөнөөс татгалзан, АНУ-д эд анги нийлүүлж, хол- боотнуудтайгаа хамтран төсөл боловсруулах ажилд шилжих нь зүйтэй боллоо. Гэхдээ шинэ сонголт нь тус улсын батлах хамгаалах үйлдвэрлэлийг аварга цар хүрээтэй өргөжүүлж, гадаад бодлогодоо экспортыг зэвсэг болгон ашиглах Ерөнхий сай- дын найдварыг хөсөрдүүлнэ. Зэвсэг экспортлохыг хориглодог байсан хуучин цаг үед тус улсын гэрээлэгчдийн орлого ердөө цор ганц үйлчлүүлэгч болох Японы өөрийгөө хамгаалах хүчний долоон тэрбум ам.долларын төсвөөр хязгаарлагддаг байлаа. “Австралийн наймаа бүтэл- гүйтсэн нь Японы батлан хамгаалах үйлдвэрлэл, хүнд суртлын аппарат, бодлого тодорхойлогчдын нүдийг нээж өглөө” хэмээн Токио дахь Такүшёкү их сургуулийн олон улсын харилцааны профессор Хэйго Сато тайлбарлав. Япон оронд soft skill буюу хувь хүний онцлог шинж чанартай холбоотой авьяас чадвар дутагдалтай байгаа талаар үнийн саналд оролцсон албаны хүмүүсийн нэг өгүүлсэн юм. Шинээр бүтээх шумбагч онгоцны оюуны өмчийг эзэм- шигч нь хэн болохыг Токио мэдэхгүй байлаа. Нууцын зэрэг- лэлд багтах техникийн баримт бичгийг холбоотнуудтайгаа хэрхэн хамтран ашиглахыг нь тодорхойлж өгөх тогтолцоо ч байсангүй. Захиалагчаас зардлыг нь тооцож үзэхэд хэрэг болох төслийн тооцооны аргачлал ч дутсан юм. Дээр нь япончуудын улс төр, стратегийн алсын хараа буруу байсныг ноён Сато шүүмж- лэв. Ноён Абэ тухайн үеийн Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтой гар барьж орхивол асуудлыг шийдчихнэ хэмээн Японы албаны хүмүүс ойлгож байсан нь наймааг Канберрагийн нүдээр харж чадаагүй хэрэг болжээ. “Японы албаны хүмүүс Австралийг Номхон далайн өмнөд хэсэг дэх Токиогийн бага түнш гэж ойлгоод байсан хэрэг. Энэ нь ирээдүйн тохиролцоонд сургамж болох биз” хэмээн профессор Сато өгүүллээ. Австралийн шумбагч онгоцны захиалгыг алдсан нь шилээ дарсан дараагийн бүтэлгүйтлийн эх болж болзошгүй. ShinMaywa компанийн US-2 хэмээх агаар, уснаа зорчигч нисэх онгоцыг Энэтхэгт борлуулах ажил эдүгээ бараг гацчихаад байна. Иймд байлдааны зэвсэг техникийн эд анги нийлүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Гэхдээ энэ хоёр аргын аль нь ч Японы батлан хамгаалах үйлдвэрлэлийг шуурхай хөгжүүлж чадахгүй. Электроник, материалын технологийн хүчин чадалдаа тулгуурлан тус улс тусгай хөтөлбөрийн дагуу жишээ нь F-35 сөнөөгч онгоц шиг том төслийн гэрээлэгчдэд эд анги нийлүүлэх боломж бий. Гэвч ийм боломж нь эргээд Пентагонтой холбоотой АНУ-ын аль нэг ханган нийлүүлэгчийг шахах, конгрессийн хэн нэг гишүүнээс асуудал сөхөх шалтгаан болно. “Технологийн нөөцөө дэлхийн батлан хамгаалах салбарын ханган нийлүүлэх сүлжээнд ашиглах япончуудын эрмэлзэл нь уг ханган нийлүүлэх сүлжээ жинхэнэ өрсөлдөөнөөс хол оршдог бодит нөхцөлтэй мөр- гөлдсөн” талаар Deloitte-ийн Токио дахь батлан хамгаалах судалгаа эрхэлсэн захирал Жэк Мижли тайлбарласан юм. Хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь хялбар ч хугацаа шаардана. Япончууд цэргийн зориулалттай, жолооч-нисгэгчгүй хөдөлгөөнт техник хэрэгсэл боловсруулж хөгжүүлэхэд Францтай, агаар-агаар ангиллын пуужин бүтээхэд Их Британитай хамтран ажиллахаар тохиролцоод байна. Үнэнхүү ирээдүйтэй нь АНУ- ын нарийн технологи бүхий батлан хамгаалах хөтөлбөрүү- дэд оролцох явдал. Дотоодын хүчээр X-2 стелс сөнөөгч онгоц- ны туршилтын загвар бүтээж, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил асар их бэрхшээлтэй бай- гааг Японы батлан хамгаалах албаны дээд тушаалын ажилтан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ уг сөнөөгчийг түншүүдийнхээ сонирхлыг татаж чадахуйц байхаар бүтээхийг япончууд эрмэлзэж байгаа юм. “Нарийн технологи бүхий зарим хөтөлбөрийн хувьд АНУ биднээс хол түрүүлчихсэн бо- лохоор одоохондоо бидний хэрэг гарахгүй. Харин жоохон туршлага хуримтлуулчихвал бидний дараагийн зорилго АНУ” хэмээн профессор Сато өгүүлж байна. Агаарын нислэгийг ногоон болгоно гэдэг үлгэр хийн бохирдолд үнэ тогтоомогц Европын холбооны дээрх татвар шалихгүй болж хувирах төлөвтэй. Эдүгээ нүүрстөрөгчийн ялгарлын үнийн тогтолцоо үүсгэсэн улс орны тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Олон улсын агаарын тээврийн компаниуд ч ICAO-д уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалсаар өдий хүрлээ. Салхин ферм, нарны цахилгаан станц зэрэг хүлэм- жийн хийн ялгарлыг бууруулах чадвартай төслүүдэд хөрөнгө оруулах замаар агаарын тээврийн компаниуд нүүрстөрөгчийнхээ өсөн нэмэгдэж буй ялгарлыг нөхөх төлөвлөгөөтэй. ICAO-гийн тооцоогоор 2020 он орчмоос хэрэгжиж эхлэх уг төлөвлөгөөний дагуу 2035 он гэхэд нийт 24 тэрбум ам.долларын зардлыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажилд зориулах юм. Энэхүү арга хэмжээ эрчимтэй хөгжиж буй эдийн засагт нь дарамт учруулж болзошгүйд Энэтхэг зэрэг зарим улс түгшиж байна. Гэтэл Европын хүрээлэн буй орчныг хамгаалагчид уг арга хэмжээг хангалтгүй гэж голсоор. “Одоохондоо агаарын нислэгийг ногоон технологитой болгоно гэдэг үлгэр” хэмээн Тээвэр, хүрээлэн буй орчны лобби бүлгийн Билл Хэммингс тайлбарлаж байна. Тэрбээр “Ийм арга хэмжээ авлаа гээд тийрэлтэт онгоцны түлш ганц дуслаар ч буурахгүй. Тэгэхээр хорт ялгарлыг нь өөр бусад салбарт л эрс бууруулах арга хэмжээ авах аргаар нөхөж явахаас өөр замгүй” хэмээн өгүүлсэн юм. Харин АНУ-ын Уур амьсгал, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх төв (CCES) хавьгүй BBM© өөдрөг бодолтой байна. Агаарын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг зах зээлийн оновчтой аргаар зохицуулах замаар 2050 он гэхэд гурав дахин бууруулж болно хэмээн тус байгууллага үзлээ. Эдүгээ дэлхийн агаарын тээврийн салбар нь далайн тээврийн нэгэн адилаар манай гарагийн хүлэмжийн хийн ялгарлын хоёр орчим хувийг дангаараа гаргадаг. Гэхдээ дэлхийн хүн амын эрчимтэй өсөлтөөс шалтгаалан энэ тоо цаашид байнга өсөх төлөвтэй. Парисын болон 1997 оны Кио- тогийн протоколоор агаарын болон далайн тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг эрс багасгах арга хэмжээ авах шаардлагыг олон орон тавьсан. Гэвч дэлхий даяар үүсэж буй ялгарлын хариуцлагыг чухам аль улс илүү хүлээх ёстойг тодорхойлж чадаагүйгээс асуудлыг шийдвэрлэж чадалгүй өнгөрчээ. НҮБ-ын харьяа өөр нэг байгууллага болох Олон улсын далайн тээврийн байгууллагад ч (IMO) дээрх шиг хамтын тохиролцоо шаардлагатайг ICAO-гийн хэлэлцээр харууллаа. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах тодорхой төлөвлөгөөг IMO аль болох даруйхан гаргах ёстой хэмээн далайн тээвэр эрхлэгчдийн байгууллага болох Олон улсын далайн тээвэр эрхлэгчдийн танхим (ICS) дээрх хэлэлцээрээс өмнөхөн мэдэгдэж байв. Далайн тээврийн хөлөг үйлдвэрлэгчид 2025 оноос хойш үйлдвэрлэх онгоцуудаа 2000 оны загвартай харьцуулахад дор хаяж 30 хувиар шатахууны хэмнэлттэй бүтээхээр тохиролцсон нь “Сайн эхлэл” хэмээн ICS-ийн захирал Эсбен Поулсон дүгнэв. “Гэхдээ хянах аргагүй зүйл болох дэлхийн хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан далайн тээврийн хэмжээ нэмэгдэх тохиолдолд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хэрхэн бууруулахыг ч IMO харгалзан үзэх ёстой” хэмээн тэрбээр өгүүлж байна. Дэлхийн агаарын тээврийн салбар нь далайн тээврийн нэгэн адилаар манай гарагийн хүлэмжийн хийн ялгарлын хоёр орчим хувийг дангаараа гаргадаг.

Upload: others

Post on 26-Sep-2019

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Эмэгтэйчүүдийг доромжилсон үг нь Трампыг унагах уу

Усны бохирдолд гадаадын компанийг буруутгав

Унгарын чөлөөт сонины түр зогсолтын цаана

Иллинойсын сенатч Марк Кирк Трампыг “хорсолтой алиалагч” хэмээн нэрлэжээ. > 10

Вьетнам дахь Тайванийн Formosa группийн салбар усны бохирдолд 500 сая ам.долларын торгууль төлнө. > 10

Унгарын хамгийн бие даасан хэвлэлд хориг хаалт хийх бодлогоос болгоомжлон хаагдахад хүрлээ. > 10

Плита КларкОлон улсын хамтын чармайл-

тын дүнд агаарын тээврийн сал барт хүлэмжийн хийг буу руу лахаар пүрэв гарагт тохи-ролцсон нь дэлхийн дулаарлыг бууруулахад том хувь нэмэр болно. Олборлодог түлшний хэ рэглээг багасгах замаар хү-лэмжийн хийн ялгарлыг шат дараатай бууруулахаар НҮБ-ын Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гишүүн 200 орчим улсын төлөөлөгчид Монреаль хотноо “Түүхэнд анх удаа” хамтран тохиролцлоо хэмээн тус байгууллагын тэргүүн Фан Лю тайлбарлав.

Гарын үсэг зурснаас хойш 11-хэн сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэх хэмжээнд уг хэлэлцээрийг баталсан улсын тоо хүрээд байгааг НҮБ саяхан мэдэгдсэн. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд санаачилга гаргаж буй гол улсын нэг нь Канад. Ерөнхий сайд Жастин Трюдо тэргүүтэй тус улсын төвч зүүний Засгийн газар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд 2022 он гэхэд тонн шатахуун тутамд 50 канад долларын (38 ам.доллар) татвар оногдуулахаар болсноо энэ сарын эхээр зарласан.

Энэ нь дэлхийн нүүрстөрөгчийн гол зах зээл болох Европын холбооны нүүрстөрөгчийн ялгарал арилжих схемээр зөвшөөрсөн хэмжээнээс тав дахин үнэтэй байгаа. Гэхдээ БНХАУ ирэх жил хүлэмжийн

Мэдээллийн салбарт Хятадыг хязгаарлах нь

Япон батлан хамгаалах том захиалга алдлаа

Том МитчеллАНУ-ын дараагийн Ерөн хий-

лөгч тус улсын энтертайнмент, интернэт, мэдээллийн салбарт хятадуудын зүгээс оруулах хөрөнгө оруулалтыг багасгах шаард лагатай хэмээн Конг рес-сийн тус гай хороо үзлээ. Дэлхийн хоёр дахь гол эдийн засгаас АНУ-д учруулж буй ху далдааны саад тотгортой уялдуулан тусгай хороо уг сана лыг дэвшүүлжээ.

Хятадын асуудал хариуцсан конгрессийн гүйцэтгэх хороо ны (СЕСС) жил тутмын тайланд “Гадаадын медиа компаниуд дотоод зах зээлд нь нэвтрэхэд

хязгаарлалт үүсгэж, мэдээллийн чөлөөт урсгалыг хаан, худалдааны элдэв тотгор учруулдаг явдлыг АНУ нэг мөр шийдвэрлэх цаг боллоо” хэмээн тайлбарлажээ. БНХАУ-ын хянах байгууллагууд иргэдээ Facebook, Twitter зэрэг АНУ-ын интернэт компаниудтай харилцах боломжгүйгээр хаалт тавьдаг. Сүүлийн жилүүдэд Bloomberg, New York Times, Wall Street Journal зэрэг мэдээллийн компанийн вэбсайтуудыг ч хориглосон. Эрх баригчдын арга хэмжээнээс үүдэн дээрх компаниуд БНХАУ-ын 700 сая интернэт хэрэглэгчид зориулсан

хятад хэлээр гардаг сайтууддаа оруулах хөрөнгө оруулалтаа багасгахад хүрсэн юм.

Гэтэл энтертайнмент, мэдээл-лийн салбарт Хятадад нэвтэрч чадахгүй байгаа АНУ-ын компаниудыг нэгтгэх, худалдаж авах замаар Хятадын компаниуд өөрийн болгох нь ихэслээ. Иймд АНУ-ын энтертайнмент, онлайн медиа, мэдээллийн салбарт нэвтэрч буй Хятадын хөрөнгө оруулагчдад ч мөн ижил нөхцөл үүсгэх боломжийг Засгийн газар судлах хэрэгтэй хэмээн CECC мэдэгдэв.

Санал нь зөвлөмж шинжтэй

гардаг CECC-ийг БНХАУ 2001 оны арванхоёрдугаар сард ал-бан ёсоор Дэлхийн худалдааны бай гуул лагад (WTO) элс мэгц бай гуулж байжээ. Уг байгуул-лага нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бусад улсаас АНУ-ын зах зээлд нэвт-рэхэд олгодогтой ижил эрхийг БНХАУ-д эдлүүлэх зорилготой. БНХАУ-ыг гишүүн болохоос өмнө, АНУ-ын конгресс Дэлхийн ху далдааны байгууллагын жи шиг тарифийг Хятадын импортын бүтээгдэхүүнд оноох асуудлаар жил бүр хуралдаж шийдвэр гаргадаг байлаа.

CECC ихэвчлэн БНХАУ-ын Засгийн газраас хүний эрхийг хэрхэн хангаж байгааг шалгуур болгох замаар шийдвэрээ гаргадаг. Тус комисс БНХАУ-ын дарга Шин Жиньпинг “Хүний эрхийг зөрчиж, эрх мэдлээ хэт рүүлэн ашигладаг. Үзэл сур-талд нийцүүлэн хүний эрхийн төлөө тэмцэгчид, хуульчдыг системтэйгээр мөрдөн хавчдаг” хэмээн шүүмжиллээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам одоогоор уг шүүмжтэй холбогдуулан тайлбар хийгээгүй байна. Гэхдээ тус яам ийм шүүмжлэлийг байнга няцааж ирсэн төдийгүй, АНУ-ын Засгийн

газраас хүний эрхийг зөрчсөн баримтыг жил бүр нийтэлдэг уламжлалтай.

БНХАУ-ын зүгээс АНУ болон гадаадын компаниудад саад тот-гор учруулдаг тухай дээрх шүүмж нь АНУ-ын Ерөнхийлөг чийн сонгуульд өрсөлдөгчид олон улсын худалдааг “Шударга бус” хэмээн үздэгтэй ч холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн анхны мэтгэл-цээн болох үеэр Дональд Трамп, Хиллари Клинтон хоёр хоёулаа БНХАУ-ыг шүүмжилж байсан юм.

Робин ХардингЗэвсэг экспортлоход тогтоосон

хоригоо цуцалснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад Япон улс ганц ч томоохон захиалга авч чадсангүй. Тус улс Австралийн захиалгаар 12 ширхэг шумбагч онгоц үйлдвэрлэх өрсөлдөөнд Францад ялагдсан. Япончуудын хувьд ойрын ирээдүйд томоохон наймаа хийх боломж гарахгүй хэмээн батлан хамгаалахын мэргэжилтнүүд үзэж байна. Шинзо Абэгийн мөрөөдөл дэлхийн зэвсэг үйлдвэрлэлийн салбарын бодит нөхцөлтэй мөргөлдлөө хэмээн дээрх мэргэжилтнүүд тайлбарласан юм. Японы батлан хамгаалах яам бодит байдалтай эвлэрч, байлдааны зэвсэг техник үйлд-вэрлэж борлуулах гялалзсан тө лөв лөгөөнөөс татгалзан, АНУ-д эд анги нийлүүлж, хол-боот нууд тайгаа хамтран төсөл боловс руулах ажилд шилжих нь

зүйтэй боллоо. Гэхдээ шинэ сонголт нь

тус улсын батлах хамгаалах үйлдвэрлэлийг аварга цар хүрээтэй өргөжүүлж, гадаад бодлогодоо экспортыг зэвсэг болгон ашиглах Ерөнхий сай-дын найдварыг хөсөрдүүлнэ. Зэвсэг экспортлохыг хориглодог байсан хуучин цаг үед тус улсын гэрээлэгчдийн орлого ердөө цор ганц үйлчлүүлэгч болох Японы өөрийгөө хамгаалах хүчний долоон тэрбум ам.долларын төсвөөр хязгаарлагддаг байлаа.

“Австралийн наймаа бүтэл-гүйтсэн нь Японы батлан хам гаалах үйлдвэрлэл, хүнд суртлын аппарат, бодлого тодорхойлогчдын нүдийг нээж өглөө” хэмээн Токио дахь Такүшёкү их сургуулийн олон улсын харилцааны профессор Хэйго Сато тайлбарлав. Япон оронд soft skill буюу хувь хүний онцлог шинж чанартай холбоотой

авьяас чадвар дутагдалтай байгаа талаар үнийн саналд оролцсон албаны хүмүүсийн нэг өгүүлсэн юм. Шинээр бүтээх шумбагч онгоцны оюуны өмчийг эзэм-шигч нь хэн болохыг Токио мэдэх гүй байлаа. Нууцын зэрэг-лэлд багтах техникийн баримт бичгийг холбоотнуудтайгаа хэрхэн хамтран ашиглахыг нь тодорхойлж өгөх тогтолцоо ч байсангүй. Захиалагчаас зардлыг нь тооцож үзэхэд хэрэг болох төслийн тооцооны аргачлал ч дутсан юм.

Дээр нь япончуудын улс төр, стратегийн алсын хараа буруу байсныг ноён Сато шүүмж-лэв. Ноён Абэ тухайн үеийн Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтой гар барьж орхивол асуудлыг шийдчихнэ хэмээн Японы албаны хүмүүс ойлгож байсан нь наймааг Канберрагийн нүдээр харж чадаагүй хэрэг болжээ. “Японы албаны хүмүүс

Австралийг Номхон далайн өмнөд хэсэг дэх Токиогийн бага түнш гэж ойлгоод байсан хэрэг. Энэ нь ирээдүйн тохиролцоонд сургамж болох биз” хэмээн профессор Сато өгүүллээ. Австралийн шумбагч онгоцны захиалгыг алдсан нь шилээ дарсан дараагийн бүтэлгүйтлийн эх болж болзошгүй. ShinMaywa компанийн US-2 хэмээх агаар, уснаа зорчигч нисэх онгоцыг Энэтхэгт борлуулах ажил эдүгээ бараг гацчихаад байна.

Иймд байлдааны зэвсэг техникийн эд анги нийлүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Гэхдээ энэ хоёр аргын аль нь ч Японы батлан хамгаалах үйлдвэрлэлийг шуурхай хөгжүүлж чадахгүй. Электроник, материалын технологийн хүчин чадалдаа тулгуурлан тус улс тусгай хөтөлбөрийн дагуу жишээ нь F-35 сөнөөгч онгоц шиг том

төслийн гэрээлэгчдэд эд анги нийлүүлэх боломж бий. Гэвч ийм боломж нь эргээд Пентагонтой холбоотой АНУ-ын аль нэг ханган нийлүүлэгчийг шахах, конгрессийн хэн нэг гишүүнээс асуудал сөхөх шалтгаан болно.

“Технологийн нөөцөө дэлхийн батлан хамгаалах салбарын ханган нийлүүлэх сүлжээнд ашиглах япончуудын эрмэлзэл нь уг ханган нийлүүлэх сүлжээ жинхэнэ өрсөлдөөнөөс хол оршдог бодит нөхцөлтэй мөр-гөлдсөн” талаар Deloitte-ийн Токио дахь батлан хамгаалах судалгаа эрхэлсэн захирал Жэк Мижли тайлбарласан юм.

Хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь хялбар ч хугацаа шаардана. Япончууд цэргийн зориулалттай, жолооч-нисгэгчгүй хөдөл гөөнт техник хэрэгсэл боловс руулж хөгжү үлэхэд Францтай, агаар-агаар ангиллын пуужин бү тээхэд Их Британитай хамтран

ажиллахаар тохиролцоод байна. Үнэнхүү ирээдүйтэй нь АНУ-

ын нарийн технологи бүхий батлан хамгаалах хөтөлбөрүү-дэд оролцох явдал. Дотоодын хүчээр X-2 стелс сөнөөгч онгоц-ны туршилтын загвар бүтээж, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил асар их бэрхшээлтэй бай-гааг Японы батлан хамгаалах албаны дээд тушаалын ажил тан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ уг сөнөөгчийг түншүүдийн хээ сонирхлыг татаж чадахуйц байхаар бүтээхийг япончууд эрмэлзэж байгаа юм.

“Нарийн технологи бүхий зарим хөтөлбөрийн хувьд АНУ биднээс хол түрүүлчихсэн бо-лохоор одоохондоо бидний хэрэг гарахгүй. Харин жоохон туршлага хуримтлуулчихвал бидний дараагийн зорилго АНУ” хэмээн профессор Сато өгүүлж байна.

Агаарын нислэгийг ногоон болгоно гэдэг үлгэр

хийн бохирдолд үнэ тогтоомогц Европын холбооны дээрх татвар шалихгүй болж хувирах төлөвтэй. Эдүгээ нүүрстөрөгчийн ялгарлын үнийн тогтолцоо үүсгэсэн улс орны тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Олон улсын агаарын тээврийн компаниуд ч ICAO-д уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг уриалсаар өдий хүрлээ. Салхин ферм, нарны цахилгаан станц зэрэг хүлэм-жийн хийн ялгарлыг бууруулах чадвартай төслүүдэд хөрөнгө оруулах замаар агаарын тээврийн

компаниуд нүүрстөрөгчийнхээ өсөн нэмэгдэж буй ялгарлыг нөхөх төлөвлөгөөтэй. ICAO-гийн тооцоогоор 2020 он орчмоос хэрэгжиж эхлэх уг төлөвлөгөөний дагуу 2035 он гэхэд нийт 24 тэрбум ам.долларын зардлыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажилд зориулах юм.

Энэхүү арга хэмжээ эрчимтэй хөгжиж буй эдийн засагт нь дарамт учруулж болзошгүйд Энэтхэг зэрэг зарим улс түгшиж байна. Гэтэл Европын хүрээлэн буй орчныг хамгаалагчид уг арга хэмжээг хангалтгүй гэж

голсоор. “Одоохондоо агаарын нислэгийг ногоон технологитой болгоно гэдэг үлгэр” хэмээн Тээвэр, хүрээлэн буй орчны лобби бүлгийн Билл Хэммингс тайлбарлаж байна. Тэрбээр “Ийм арга хэмжээ авлаа гээд тийрэлтэт онгоцны түлш ганц дуслаар ч буурахгүй. Тэгэхээр хорт ялгарлыг нь өөр бусад салбарт л эрс бууруулах арга хэмжээ авах аргаар нөхөж явахаас өөр замгүй” хэмээн өгүүлсэн юм.

Харин АНУ-ын Уур амьсгал, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх төв (CCES) хавьгүй

BBM©

өөдрөг бодолтой байна. Агаарын тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг зах зээлийн оновчтой аргаар зохицуулах замаар 2050 он гэхэд гурав дахин бууруулж болно хэмээн тус байгууллага үзлээ. Эдүгээ дэлхийн агаарын тээврийн салбар нь далайн тээврийн нэгэн адилаар манай гарагийн хүлэмжийн хийн ялгарлын хоёр орчим хувийг дангаараа гаргадаг. Гэхдээ дэлхийн хүн амын эрчимтэй өсөлтөөс шалтгаалан энэ тоо цаашид байнга өсөх төлөвтэй. Парисын болон 1997 оны Кио-

тогийн протоколоор агаарын болон далайн тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг эрс багасгах арга хэмжээ авах шаардлагыг олон орон тавьсан. Гэвч дэлхий даяар үүсэж буй ялгарлын хариуцлагыг чухам аль улс илүү хүлээх ёстойг тодорхойлж чадаагүйгээс асуудлыг шийдвэрлэж чадалгүй өнгөрчээ.

НҮБ-ын харьяа өөр нэг байгууллага болох Олон улсын далайн тээврийн байгууллагад ч (IMO) дээрх шиг хамтын тохиролцоо шаардлагатайг ICAO-гийн хэлэлцээр харууллаа. Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах тодорхой төлөвлөгөөг IMO аль болох даруйхан гаргах ёстой хэмээн далайн тээвэр эрхлэгчдийн байгууллага болох Олон улсын далайн тээвэр эрхлэгчдийн танхим (ICS) дээрх хэлэлцээрээс өмнөхөн мэдэгдэж байв.

Далайн тээврийн хөлөг үйлдвэрлэгчид 2025 оноос хойш үйлдвэрлэх онгоцуудаа 2000 оны загвартай харьцуулахад дор хаяж 30 хувиар шатахууны хэмнэлттэй бүтээхээр тохиролцсон нь “Сайн эхлэл” хэмээн ICS-ийн захирал Эсбен Поулсон дүгнэв. “Гэхдээ хянах аргагүй зүйл болох дэлхийн хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан далайн тээврийн хэмжээ нэмэгдэх тохиолдолд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хэрхэн бууруулахыг ч IMO харгалзан үзэх ёстой” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Дэлхийн агаарын тээврийн салбар нь далайн тээврийн нэгэн адилаар манай гарагийн хүлэмжийн хийн ялгарлын хоёр орчим хувийг дангаараа гаргадаг.

Майкл ПилВьетнамд далайн усны бохирд-

лын талаар шуугиан дэгдсэн нь тус улсын аж үйлдвэрийн төв болох эрмэлзэл төдийгүй гол хөрөнгө оруулагч гадаадын ком панийн нэр хүндийг хөндлөө. Тайванийн Formosa Plastics групп химийн бодис урсгасныхаа тө лөө 500 сая ам.долларын торгууль төлж, нутгийн загасчдын үүс гэ сэн хуулийн заргыг хариу цахаар болжээ. Түүнчлэн энэ ком-панийн үйлдвэр дээр олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв.

Нөгөө талаар коммунист засаглалтай Вьетнам улсад хэд хэдэн эмзэг асуудал боссоны дотор Хятадыг эсэргүүцэх үзэл, хуулийн цоорхой болон төрийн үйл ажиллагааны ил тод бус байдал юм. Зүүн Өмнөд Азийн хэрэглээний асар уужим зах зээл хийгээд хөрөнгө оруу лалтын урамшууллын давуу талыг эдлэхээр гаднын том компаниуд ийш хошуурах болсон. Үүгээр зогсохгүй загасны үйлдвэрлэлд албадлагын хөдөлмөр ашиглаж байна хэмээн шүүмжлэгдсэн тохиолдол бий. Үүний адилаар Formosa группийн бохирдлын асуудал олон нийтийн анхааралд өртлөө.

Бангкокын бизнесийн сур-гуу лийн профессор Павида Пана нонд “Энэ жишээ гадаадын том компаниуд байгаль орч-ны хатуу биш стандарттай ор нуудад хялбархан ашиг

олно гэж төлөвлөөд хэрэггүйг ха рууллаа. Бас дээр нь орон нутгийн сайн сайхан байдалд харшлах шууд хөрөнгө оруулалт татах шаардлагагүйг хүлээн авагч орны Засгийн газруудад санууллаа” гэжээ.

Ням гарагт Formosa Plas-tics-ийн Вьетнам дахь салбарын 10.6 тэрбум ам.долларын өртөг-

тэй Ха Тинх хэмээх гангийн үйлдвэрийн орчимд мянга гаруй хүн цугларч эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд дөрөвдүгээр сард үйлдвэрийн хаягдлыг ус руу цутгаж, эрэг хавийн 200 км газарт загас устгасны хариуд нөхөн төлбөр олгохыг шаардсан байна. Сүүлийн саруудад Вьетнам дахь Тайванийн 2000

орчим бизнесээс хамгийн том нь болох Formosa Plastics-ийн эсрэг хэд хэдэн жагсаал цуглаан болсон юм.

Түрүү долоо хоногт нутгийн хэдэн зуун загасчин Ха Тинхийн эсрэг зарга мэдүүлэхээр мужийн шүүх дээр дугаарлажээ. Хуулийн үйл ажиллагааг удирдагчдын нэг, католик сүмийн пастор Энтони

Данг Хунам “Вьетнамын ард иргэд байгаль орчны маргааны дараа Formosa Plastics-ийг нутагтаа хүлцэж чадахгүй. Тэд загасчдын алдагдлыг нөхөх ёстой гэж үзэж байна” хэмээв. Эхэндээ албаныхан гадаадын компани далай бохирдуулсан шуугианыг намдаахыг оролдож, эсэргүүцлийн хөдөлгөөнийг

тэрслүү этгээдүүд засгийг унагахын тулд зохион байгуулж байна хэмээн улстөржүүлж байв. Хариуд нь жагсагчид “Би загасыг сонгоно” гэдэг уриа гаргасан нь нутгийн хүмүүс гангийн үйлдвэрээс илүү загасны аж ахуйгаа дэмжинэ гэсэн утгатай.

Зургадугаар сард Засгийн газар судалгаа явуулж, хорт бодисууд тухайлбал, цианид, фенол зэр-гийг эргийн ус руу урсгасан үйл дэлд Formosa компани буруу-тай гэсэн дүгнэлтэд хүрсний дараа эднийх албан ёсоор уучлал хүсэж, 500 сая ам.дол ларын торгууль төлөхөөр бол сон. Гэвч уг дүгнэлтэд тус улс хөрөнгө оруулалтын орчин бүр дүүлж, худалдааны гэрээнд оролцон хамтарч байгаагийн хувьд цааш нь арга хэмжээ ава хаас зайлс-хийнэ гэж дурдсан байв.

Гэтэл уг шийдвэр Тайванийн компанийн Вьетнамд сүүлийн хэдэн жил явуулсан үйл ажиллагааны бэрхшээлийг арилгаж чадахгүй бололтой. 2014 онд л гэхэд Ха Тинхийн үйлдвэрт эх газрын Хятадаас ирсэн нэг ажилчны амийг хөнөөсөн хэрэг гарсан. Хятадын эсрэг бослогын үеэр эвдэж хэмхэлсэн эд зүйлсийн өртөг гурван сая ам.долларт хүрч байв. Formosa компанийн төлөөлөгч “Бид цаашдаа өөрсдийн дутагдлыг засах хүчин чармайлт тавина. Засгийн газрын зохих журмыг мөрдөж ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

Эдвард ЛьюсҮүнээс муу юм гэж байж

болох уу? Трампыг нэр дэвших үйл явцад энэ асуулт тоогүй олон тавигдаж байв. Тухай бүрт нь яаж ийгээд тэсэж үлдсэн билээ. Гэвч Трамп гурав дахиа гэрлэж байх үедээ буюу 2005 онд эмэгтэйчүүдийн талаар доромж үг ярьсан бичлэг түүний хувьд төгсгөл болж магадгүй. Тэрбээр яаж ч хувирч өөрчлөгдлөө гэсэн ийм үг хэлчихээд Ерөнхийлөгч болно гэдгийг төсөөлөхөд бэрх. Түүхэнд хамгийн ёс сур-та хуунгүй нэр дэвшигчийн зүгээс хамгийн бохир заваан сурталчилгааны үе шат эхэлж байгаа бололтой.

Хэлсэн доромжлолдоо үнэн сэтгэлээсээ уучлал хүсэхийн оронд Трамп хатагтай Клинто-ныг нөхрийнхөө бэлгийн хо хирогчдыг айлган сүрдүүлж, дайрч довтолж байсан хэмээн буруутгалаа. Үүнээс үзэхэд ноён Трамп арьсаа хамгаалахын тулд хоёр дахь халз мэтгэлцээн дээр бүр ч муухай хандлага гаргах биз. Тэр өөрөө унахаа мэдвэл Хилларийг доош нь чангаахыг оролдоно. Түүний зорилго нь өрсөлдөгчтэйгээ хамт унах явдал.

Трамп шинэ баг зүүлээ ч булхай нь илчлэгдэхгүй хэдэн долоо хоног болж чадах хөг нь өнгөрлөө гэж олонх ажиглагч үзэж байна. Бүгд найрамдах намыг талархагч хөдөөгийн эмэгтэйчүүд, дэмжин уриалагч сонгогчид түүний үгэнд итгэдэг байлаа ч ялгаагүй. Ноён Трампын хэн бэ гэдэг өөрчлөгдөхгүй. 11 жилийн өмнө эмэгтэй хүний бие эрхтэний талаар ингэж хэлж байсан Трамп бол одоогийн Трамп биш гэдэгт цөөхөн хүн л итгэх байх.

Өнгөрсөн долоо хоногт, шөнийн 03.00 цагт тэр нэг пост бичиж, хорин жилийн өмнө дэлхийн мисс байсан эмэгтэйг өөхөлчихөж хэмээн доромжилсон юм. Харин хатагтай Клинтон алдалгүй хариу өгч, ноён Трамп гоо бүсгүйн тэмцээнүүд дээр эргэлдээд байдгийн учрыг асуун хэлэх үггүй болгосон билээ. Хатагт Клинтон хоёр

дахь мэтгэлцээний үеэр Трамп юу гэж дайрсан ч тайван байдлаа хадгалах сахилгатай байх нь чухал. Түүнд хэдэн арван жилийн дадлага туршлага бий. Хиллари өрсөлдөгчийнхөө хэн бэ гэдгийг илчлэх цөөн үг бэлтгэсэн гэдэгт эргэлзэх юм алга.

Харин том эргэлзээ нь тэр санал хураах өдөр хүртэл БНН-ын нэр дэвшигч хэвээр үлдэж чадах уу гэдэг асуулт байна. Ийм тохиолдолд яах талаар түүхэн туршлага байхгүй. БНН-ын спикер Пол Райан, намын сенат дахь олонхын ахлагч Митч МкКоннелл хоёр хэдийд ч түүнийг нэрээ татахыг шаардаж болзошгүй байна. Одоохондоо тэд үүнийг хийгээгүй байгаа нь ингэхийг бодож үзээгүй гэсэн үг бус. Трампын дэмжлэг санал асуулгад доошлох тусам түүнээс харилцаагаа таслах бодол нэмэгдэх болно.

Конгрессийн хоёр танхим дахь БНН-ын хяналтад бэрхшээл үүсч болзошгүй. Ноён Райан бичлэг тарсны дараа түүнийг “сэтгэл өвдмөөр” гэж нэрлээд Трамптай хамтран үг хэлэх арга хэмжээнээс татгалзсан. БНН-аас сонгогдсон олон албан тушаалтан түүнийг цаа шид дэмжиж чадахгүй нь гэж ярих болов. Иллинойсын сенатч Марк Кирк Трампыг “хорсолтой алиалагч” хэмээн нэрлэжээ. Түүнчлэн христийн сүмийн зүтгэлтэн Жерри Фоллвелл зэрэг хүмүүс Трам-пын ёс суртахуунгүй үг яриаг шүүмжлэх, эсэхийг ажиг-лахад сонирхолтой. Эс тэгвэл гарцаагүй хоёр нүүр гаргасан хэрэг болно.

Ноён Трамп нэрээ татах тухай сонсохоос ч дургүй байх шиг. Түүнийг тойрсон Рожер Стоун зэрэг мятаршгүй дагагчид Билл Клинтоныг олон удаагийн үйлдэлтэй “хүчиндэгч”, Хиллари түүнийг өөгшүүлэгч гэж ярьдаг. Халз мэтгэлцээнд иймэрхүү үгс Трампын амнаас гарах биз. Тэрбээр хэлсэн үгэндээ гэмших хүн биш. Бүгд найрамдах нам болон Америк нийтээрээ яагаад ийм хүн эрх мэдэлд тийм ойрхон очсон нууцыг тайлах гэж оролдох биз ээ.

Унгарын чөлөөт сонины түр зогсолтын цаанаЭндрю Бирне

Унгарын хамгийн том бие даасан сонин олон жил сан-хүүгийн алдагдалтай ажилласны дээр хэвлэлд хориг хаалт хийх бодлогоос болгоомжилсны улмаас хаагдахад хүрлээ. Тус улсад хамгийн томд тооцогддог Nеpszabadsag сонины онлайн болон цаасан хэвлэл бямба гарагт түр зогсохоо зарласнаар 2018 оны сонгуулийн өмнөх хэвлэл мэдээллийн нөхцөл байдлыг өөрчилж, хэвлэлийн олон ургальч чанарт нөлөөлөх бололтой. Уг сонин болон бусад арав гаруй хэвлэлийг эзэмшдэг Mediaworks компаниас гаргасан мэдэгдэлд Nеpsz-abadsag хэдэн жилийн турш алдагдалтай ажиллаж байгаа аж. Иймд хэвлэмэл болон онлайн хувилбаруудыг шинэ бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх хүртэл түр зогсоолоо гэжээ.

Зүүн ба Төв Европын орнуудад хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, шүүхийн байгууллагад Засгийн газраас дарамт ирж байгаа үед ийм үйл явдал болов. Ялангуяа Польш улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө, бие даасан байдалд халдах тохиолдол нэмэгдсэн. Freedom House бүлгийн мэдээлснээр

Унгар улс хэвлэлийн эрх чөлөөний шалгуураар Европын холбооны орнууд дотор хамгийн доогуур үзүүлэлттэй байна. Харин Польшид ардчилсан байгууллагуудыг хавчиж буй асуудлаар Европын комисс шалгалт явуулж байгаа.

Сонины ажилтнууд зогсолтын талаар албан мэдэгдлээс олж мэдсэн гэнэ. Нэг ажилтны фэйсбүүкт бичсэнээс үзэхэд сонины удирдлагын эсрэг арга хэмжээ авч магадгүй гэж болгоомжилж байгаа аж. Nеps-zabadsag уг нь уншигчдын тоо цөөрч, онлайн зар сурталчилгаа буурч байгаа үед бизнесийн сайн загвар хэрэгжүүлж байсан гэж үздэг. Сүүлийн 10 жилд тус сонины захиалга 74 хувиар буурсан нь 16.4 сая еврогийн алдагдалд хүргэсэн байна.

Унгарын бусад сонин Засгийн газрын олон нийтэд хандсан сурталчилгаанаас мөнгө олж, уншигч цөөрсөнийг нөхөж байгаа юм. Гэтэл Nеpszabadsag засаг, төрийн талд ажилладаг сонинуудтай адил амжилтад хүрэх боломжгүй. Сөрөг хүчнийхний ярьснаар бие даасан сонин зогссон нь төрийг аялдан дагалдагсдын гарт хэвлэл мэдээллийг төвлөрүүлж,

хэвлэлийн эрх чөлөөнд цохилт болжээ. Ардчилсан холбооноос парламентад суугаа Ксаба Молнар хэлэхдээ “Орбаны байгуулсан эрх чөлөөгүй төр, улс Эрдоаны Турктэй ижил боллоо. Унгарт Засгийн газрыг шүүмжилсэн буюу үл зөвшөөр-сөн санаа бодлыг хавчин хяхаж байна” гэв.

Тус сонинд төр, засгийн өндөр албан тушаалтнууд гадаадад аялахдаа их хэмжээний зардал гаргаж байгааг шүүмжилсэн материал нийтлэгджээ. Уг мэдээлэл Виктор Орбаны санаачилсан цагаачлалын бодлогын асуудлаар өнгөрсөн долоо хоногт болсон санал асуулгатай давхацсан байна. Түүнчлэн Унгарын үндэсний банкны захирал Гиорги Митолцын талаар хэд хэдэн шүүмжлэлтэй нийтлэл сонинд тавигджээ.

Унгарын Засгийн газар улс орон дахь хэвлэлийн олон ургальч зарчимд аюул учирлаа гэсэн шүүмжлэлийг удаа дараа няцааж ирсэн. Мөн хэвлэлийн эрх чөлөө Европын олон орноос дээгүүр түвшинд байгаа хэмээн нотолж байв. Өнгөрсөн онд тус улсад хэвлэл мэдээлэлд оногдуулдаг татварыг

сэргээснийг Европын комисс улс төрийн зэвсэг гэж нэрлэсэн. Бямба гарагт дээрх мэдэгдэл гарахаас өмнө Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Золтан Ковач “Олон хүн нөхцөл байдлыг шүүмжилж байгаа ч Унгарт хэвлэлийн эрх чөлөө амьд хэвээр” гэсэн юм.

2014 оны аравдугаар сард Австрид байрладаг Vienna Capital Partners хэмээх үнэт цаасны компани Швейцарийн Ringier медиа групп болон Германы хэвлэлийн магнат Алекс Шпрингер нараас хэвлэл мэдээллийн 60 нэгжийг худалдан аваад Mediaworks компанийг байгуулжээ. Унгарын Социалист нам 2015 онд Nеpszabadsag дахь 27.6 хувиа Mediaworks-т худалдсанаар эднийх сонины 99.9 хувийг эзэмших болсон юм. Vienna Capital Partners-ийн ахлах түнш Хейнрих Песина тус компани сониныг мөддөө зарахгүй гэж ярьсныг долдугаар сард Унгарын хэвлэлүүдэд мэдээлжээ. Гэвч наймдугаар сард хэвлэлийнхний дотор нөлөөтэй хоёр хүн Financial Times-т ярихдаа хэвлэлийн группыг ноён Орбаны баян хамсаатан худалдан авна гэж мэдээлсэн билээ.

Эмэгтэйчүүдийг доромжилсон үг нь Трампыг унагах уу

Усны бохирдолд гадаадын компанийг буруутгав

BBM©

BBM©

Унгарын Nеpszabadsag

сонин уншигчдын тоо цөөрч,

онлайн зар сурталчилгаа буурч байгаа

үед бизнесийн сайн загвар хэрэгжүүлж байсан гэж

үздэг.

Вьетнамын хэдэн зуун загасчин Тайванийн Ха Тинх гангийн үйлдвэрийн эсрэг зарга мэдүүлэхээр мужийн шүүх дээр цугларчээ.