산출물 책임자: 프로젝트 관리자(pm) · web viewpki-ын удирдлага n/a 2.1...

67
Монгол улсын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага Хэрэглэгчийн удирдлага (Нийлүүлэгч ААН-ийн хэрэглээнд) 2011. 9

Upload: others

Post on 20-Feb-2020

32 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монгол улсын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

Хэрэглэгчийн удирдлага(Нийлүүлэгч ААН-ийн хэрэглээнд)

2011. 9

Copyright ⓒ 2011 Samsung SDS Co., Ltd. All right reserved | Confidential

Page 2: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Гарчиг

1. Ерөнхий ойлголт...............................................................................12. Систем ашиглахад тавигдах шаардлагууд...................................2

2.1 Хэрэглэгчийн компьютерийн үзүүлэлт.........................................................22.2 Internet холболт................................................................................................22.3 Хамгаалалтын програм суурилуулах...........................................................5

2.3.1 Хамгаалалтын програмын автомат суулгалт....................................52.3.2 Хамгаалалтын програмын механик суулгалт..................................10

2.4 Хамгаалалтын програм устгах.....................................................................112.5 Firefox ашиглах...............................................................................................132.6 Програм ашиглах үед анхаарах зүйл.........................................................15

3. Ерөнхий ойлголт.............................................................................163.1 Хэрэглэгчийн удирдлагын ажил гүйцэтгэлийн ерөнхий ухагдахуун.............163.2 Нийлүүлэгч ААН-ийн PKI авах дараалал...................................................163.3 Нийлүүлэгч ААН-ийн болон хэрэглэгчийн мэдээллийн бүртгэл...........173.4 Нийлүүлэгч ААН-ийн мэдээллийн удирдлага...........................................17

4. Цэсийн бүтэц...................................................................................185. Нарийвчилсан ажил гүйцэтгэлийн дараалал.............................19

5.1 PKI авах.............................................................................................................195.2 ААН-ийн бүртгүүлэх өргөдөл........................................................................235.3 ААН-ийн бүртгэлийн явц................................................................................325.4 ААН-ийн PKI шинэ/нэмэлт бүртгэл...............................................................34

5.4.1 Нийлүүлэгчийн PKI шинээр бүртгүүлэх............................................365.4.2 ААН-ийн PKI-ын нэмэлт бүртгэл.........................................................38

5.5 Нийлүүлэгчийн мэдээлэл хайх/засах..........................................................415.5.1 ААН-ийн мэдээллийг засах..................................................................43

5.6 ААН-ийн өөрчлөх өргөдөл.............................................................................455.7 ААН-ийн өөрчлөх өргөдлийн явц.................................................................465.8 Нийлүүлэгчийн үндсэн мэдээллийн архив................................................485.9 ААН-ийн дэлгэрэнгүй мэдээллийн архив...................................................505.10 Нийлүүлэгчийн PKI-ын мэдээллийг хайх/засах......................................515.11 Нийлүүлэгчийн PKI-ыг нэмэх/устгах.........................................................535.12 ААН-ийн хэрэглэгчийн ID зохицуулалт.....................................................54

Page 3: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн
Page 4: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

1. Ерөнхий ойлголтНийлүүлэгч ААН нь тендер шалгаруулалтад оролцохын тулд Цахим худалдан авах ажиллагааны системд хэрэглэгчээр бүртгүүлэх шаардлагатай.

Хэрэглэгчийн бүртгэл гэдэг нь байгууллагын мэдээлэл ба PKI-ыг Цахим худалдан авах ажиллагааны системд бүртгүүлэхийг хэлнэ.

Бүртгүүлэх дараалал дараах байдалтай байна.1. PKI авах (Биеэр очиж авна)2. Нийлүүлэгч ААН-ийн бүртгүүлэх өргөдөл3. Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдлийн хамтаар бүрдүүлж өгөх

материал(ААН-ийн гэрчилгээ г.м)-ыг ЦХАА-ы системийн нийлүүлэгч ААН-ийн баталгаажуулалтыг хариуцсан ажилтанд өгөх

4. Нийлүүлэгч ААН-ийн баталгаажуулалтыг хариуцсан ажилтан нь өргөдлийн мэдээлэл болон өгсөн материалуудыг шалгаж үзсэний дараа баталгаажуулна.

5. Нийлүүлэгч ААН-ийн хэрэглэгч нь авсан PKI-ыг хариуцах ажилтныхаа мэдээлэлтэй хамт ЦХАА-ы системд бүртгүүлнэ.

Дээрх дарааллын дагуу хэрэглэгчээр бүртгүүлснээр ЦХАА-ы системийн орчинд ажлаа гүйцэтгэх боломжтой болно.

1

Page 5: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

2. Систем ашиглахад тавигдах шаардлагууд

2.1 Хэрэглэгчийн компьютерийн үзүүлэлт

OS : Windows XP/Vista/7

CPU : Pentium4 1.0GHz or AMD Athlon1.4 GHz ба дээш

Memory : 1GB ба дээш

HDD : 10GB ба дээш

Вэб браузер : Internet Explorer 7.0/8.0/9.0, Firefox(IETab plugin)3.0 ба дээш

Өнгөний нягтрал : 1,024 * 768-д тохиргоо хийгдсэн байгаа.

2.2 Internet холболт

ADSL/VDSL болон LAN, утастай, утасгүй салаалагч ашиглах боломжтой.

Захиалагч байгууллагын болон нийлүүлэгчийн албан тасалгаанаас ЦХАА-ны

системийг саадгүй ашиглах үүднээс үндсэн сүлжээний порт болох 80-аас

гадна 8081, 8082, 8083, 8084, 8085, 9000, 4502-ын портыг нээх шаардлагатай.

Тухайн Port-г нээсэн эсэхийг шалгахын тулд компьютерийн Windows Firewall-г

нээх эсвэл сүлжээний мэргэжилтэнд хандана уу.

- Үйлчилгээний төв >> Мэдээллийн үйлчилгээ >> Мэдээллийн сангаас хайлт

Мэдээллийн сангаас “Байгууллага, ААН-ийн сүлжээний хамгаалалт

шалгах”-г дарж Firewall-ын нээлтэй эсэхийг шалгах боломжтой.

- “Test Page”-г дарж сүлжээг шалгана.

2

Page 6: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- Хуудасны дээд талд гарч ирэх шар өнгийн нэмэлт тохиргооны зурвас дээр

хулганыхаа баруун товчийг дарж [Install This Add-on...]-г сонгоно.

- Өмнө нь суулгасан бол одоогийн үйлдэл нь автоматаар цуцлагдана.

- [Retry] товчийг дарснаар үндсэн хуудас руу шилжих болно.

- Тухайн хуудас руу шилжсэнээр програм суулгах цонх гарч ирэх ба [Install]-г

дарснаар программыг татаж авна.

3

Page 7: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- [Домэйн портын туршилт]-г сонгоно.

- [Start]-г сонгосноор тухайн компьютерийн сүлжээний холболтыг шалгах

боломжтой.

Бүгд Success байгаа бол холболт амжилттай болох ба Fail байгаа бол

тухайн портыг нээх шаардлагатай гэсэн үг.

4

Page 8: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

2.3 Хамгаалалтын програм суурилуулах

Нэвтрэх болон цахим баримтыг зохицуулах гэсэн хоёр тохиолдолд

хамгаалалтын програмыг суулгах шаардлагатай.

Шаардлагатай програм нь анх системд холбогдох үед автоматаар тохиргоо

хийгдэнэ. Механик суулгалт хийх бол “2.3.2 хамгаалалтын програмын

механик суулгалт” –г үзнэ үү.

Хамгаалалтын програм upgrade хийгдэх хүртэл нэг л удаа суурилуулагдана.

2.3.1 Хамгаалалтын програмын автомат суулгалт Internet Explorer 7.0/8.0-д хамгаалалтын програм суулгана.

Хуудасны дээд хэсэгт нэмэлт тохиргоо суулгах зурвас гарч ирвэл хулганыхаа

баруун товчлуурыг дарж нэмэлт функц суулгах хэсгийг сонгоно.

- Нэвтрэх товчийг дарсан тохиолдолд хамгаалалтын програм суулгаагүүй

тохиолдолд анхааруулах зурвас гарч ирэх бөгөөд [OK] товчийг дарна.

- Хуудасны дээд талд гарч ирэх шар өнгийн нэмэлт тохиргооны зурвас дээр

хулганыхаа баруун товчийг дарж [Install This Add-on...]-г сонгоно.

5

Page 9: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- Үндсэн хуудас руу буцах бол “Нэвтрэх”-г дахин сонгоно.

- Хамгаалалтын програм суулгах цонхны [Install]-г сонгоно.

- Хамгаалалтын програм суулгаж эхэлнэ.

- Суулгаж дуусаад [OK]-г сонгоно.

6

Page 10: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- Баталгааны төвөөс хүлээн авсан PKI-г сонгож системд нэвтэрнэ.

Internet Explorer 9.0-д хамгаалалтын програм суулгах.

- Хамгаалалтын програм суулгах зурвас гарч ирвэл [OK]-г сонгоно.

- Үндсэн хуудас руу буцах бол “Нэвтрэх”-г дахин сонгоно.

7

Page 11: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- Хуудасны доод талд нэмэлт тохиргоо суулгах зурвас гарч ирвэл [Install]-г

дарж үйлдлийг эхлүүлнэ.

- Хамгаалалтын програм суулгах цонхны [Install]-г сонгоно.

- Суулгалт хэвийн явагдаж байгааг илтгэсэн цонх гарч ирнэ.

8

Page 12: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- Суурилалт амжилттай гүйцэтгэгдсэн үед OK товчийг дарна.

Internet Explorer Version шалгах арга

- Вэб браузерийн тусламж хэсгийн [About Internet Explorer]-г сонгоно.

- Дэлгэцэнд дээрхийн адил цонх гарч ирнэ.

9

Page 13: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

2.3.2 Хамгаалалтын програмын механик суулгалт Автомат суулгалт хийгдээгүй тохиолдолд мэдээллийн санд бүртгэгдсэн

зааврын дагуу механик аргаар суулгах боломжтой.

- Нэвтрэх хуудаснаас хамгаалалтын програмыг механик аргаар суулгах

боломжтой.

- Үйлчилгээний төв >> Мэдээллийн үйлчилгээ >> Мэдээллийн сангаас хайлт

хийх Мэдээллийн сан (ЦХАА-ны системийн хамгаалалтын програм суулгах

танилцуулага)–аас хамгаалалтын програмыг механик аргаар суулгах

боломжтой.

10

Page 14: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

2.4 Хамгаалалтын програм устгах

Програмыг устгахаас өмнө ЦХАА-ны системийн цонхыг хаах шаардлагатай.

Компьютерийн дэлгэцнээс START >> All Program >> KSing гэсэн дарааллаар

сонгоно.

Uninstall үйлдлийг эхлүүлнэ.

e-Procurement хамгаалалтын цахим баримтын удирдлагыг устгана.

- Нээлтэй байгаа бүх интернетийн цонхуудыг хааж шинээр Explorer-г нээнэ.

- Вэб браузерийн Tool >> Manage add-ons-г дарна.

11

Page 15: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- “Downloaded controls”-аас “e-Procurement Control Class”-ийг сонгоно.

- [Remove]-г дарж устгана.

12

Page 16: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

2.5 Firefox ашиглах

FireFox веб браузер дээр ЦХАА-ны системийг ашиглах боломжтой.

ЦХАА-ны системд нэвтрэхдээ IETab-ийг суулгаж ашиглах боломжтой.

IETab суулгах арга

- Firefox-ийн нэмэлт үйлчлгээ IETab-ийг хайж [Firefox-д нэмэх]-г дарна.

- [Install Now]-г сонгон IETab-ийг суулгана.

13

Page 17: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

ЦХАА-ны системд нэвтрэхийн тулд хуудас дээр хулганы баруун товчийг дарж

[View Page in IE Tab]-г сонгон IETab-аар өөрчлөн ашиглах боломжтой.

14

Page 18: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

2.6 Програм ашиглах үед анхаарах зүйл

ЦХАА-ны системд нэвтрэхийн тулд 2.3-т заасан хамгаалалтын програмыг

зайлшгүй суулгах хэрэгтэй.

ЦХАА-ны системийг ашиглахын тулд эхлээд баталгааны төвөөс цахим

баталгаа (PKI)-г авах шаардлагатай.

ЦХАА-ны систем нь үндсэн порт (80 port)-оос гадна 8081, 8082, 8083, 8084,

8085, 9000, 4502 Port нь нээлттэй байх шаардлагатай. Энгийн орон сууц,

төрийн эзэмшлийн барилга, мөн тусгай сүлжээ ашиглах барилга

байгууламжид Port нь хаалтай бол түүнийг нээж ашиглана.

Internet Explorer 9.0-оос дээд тохиолдолд “Compatibility View” тохиргоог хийх

шаардлагатай.

“Compatibility View” тохиргоо хийх арга

- ЦХАА-ны системийн URL-д нэвтэрч вэб браузерийн Tools цэсээс

Compatibility View-г сонгоно.

- Вэб браузер URL хаягийн цонхонд Compatibility View тохиргооны хэсгийг

дарж тохиргоог идэвхжүүлнэ.

15

Page 19: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

3. Ерөнхий ойлголт3.1 Хэрэглэгчийн удирдлагын ажил гүйцэтгэлийн ерөнхий ухагдахуун

3.2 Нийлүүлэгч ААН-ийн PKI авах дараалал

16

Page 20: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

3.3 Нийлүүлэгч ААН-ийн болон хэрэглэгчийн мэдээллийн бүртгэл

3.4 Нийлүүлэгч ААН-ийн мэдээллийн удирдлага

17

Page 21: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

4. Цэсийн бүтэцЦэсийн бүтэц Гол үүрэг

1. Нийлүүлэгчийн бүртгэлийн удирдлага

N/A

1.1 Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдөл

Нийлүүлэгч ААН-ийг бүртгүүлэх өргөдөл гаргах боломжтой.

1.2. ААН-ийн өргөдлийн гүйцэтгэлийн явц

ААН-ийн бүртгэл/өөрчлөлтийн өргөдлийн гүйцэтгэлийн явцыг хайх боломжтой.

2. PKI-ын удирдлага N/A2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт

бүртгэлАвсан PKI-ыг хэрэглэгчийн мэдээллийн хамт бүртгүүлнэ.

3. ААН-ийн мэдээллийн удирдлага

N/A

3.1 ААН-ийн мэдээлэл хайх/засах

ААН-ийн мэдээллийг хайх/засах боломжтой.

3.2 ААН-ийн өөрчлөлтийн өргөдөл

Байгууллагын мэдээллийг архивыг хайж үзэх боломжтой.

3.3 ААН-ийн өөрчлөлтийн өргөдлийн явцын төлөв

ААН-ийн бүртгэл/өөрчлөлтийн өргөдлийн явцын төлөвийг лавлах боломжтой.

3.4 ААН-ийн үндсэн мэдээллийн архив

ААН-ийн мастер мэдээллийн архивыг үзэх боломжтой.

3.5 ААН-ийн нарийвчилсан мэдээллийн архив

ААН-ийн мэдээлэл дотроос чухал мэдээллийн архивыг хайх боломжтой.

4. PKI-ын удирдлага N/A4.1 ААН-ийн PKI-ын

мэдээллийг хайх/засахНэвтэрч орсон PKI болон хэрэглэгчийн мэдээллийг хайх боломжтой.

4.2 ААН-ийн PKI-ыг нэмэх/устгах

Нэвтэрч орсон хэрэглэгчийн ID-нд PKI-ыг нэмж бүртгэх болон бүртгэгдсэн PKI-ыг устгах боломжтой.

5. ААН-ийн хэрэглэгчийн ID удирдлага

ААН тус бүрийн Админаар нэвтэрч орсон тохиолдолд цэс харагдана. [ААН-ийн энгийн хэрэглэгч] хийх ажлынхаа хамтаар хэрэглэгчийн ID-нд [ААН-ийн захиалгыг баталгаажуулагч, ААН-ийн солилцоог баталгаажуулагч, ААН-ийг хянах хүсэлт гаргагч]-ийн эрх авах боломжтой.

18

Page 22: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5. Нарийвчилсан ажил гүйцэтгэлийн дараалал5.1 PKI авах

Нийлүүлэгч ААН-ийн өргөдөл хариуцсан ажилтан нь нийлүүлэгч ААН-ийн бүртгүүлэх өргөдлөөс өмнө PKI авах хэрэгтэй.

☞ PKI авах дараалал(3.2 Нийлүүлэгч ААН-ийн PKI авах дарааллыг харна уу)1. PKI авах өргөдөл гаргах2. Бүрдүүлэх материалуудыг бэлдэх3. PKI олгодог байгууллагад очих4. Биеийн байцаалт шалгах буюу бичиг баримтыг шалгах (PKI олгогч

байгууллагын гүйцэтгэх ажил)5. Хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх (PKI олгогч байгууллагын гүйцэтгэх

ажил)6. Хэрэглэгчийн PKI авах бүртгэлийн хуудсыг хэвлэх (PKI олгогч

байгууллагын гүйцэтгэх ажил)7. MEPS(http://www.meps.gov.mn)–д хандах8. PKI олголт

▶ PKI авахад бүрдүүлэх материал[Нийлүүлэгч ААН]

- PKI вах өргөдөл - ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувь- Төлөөлөх эрх бүхий этгээдийн биеийн байцаалт

[Дотоодын иргэн]- PKI авах өргөдөл- Биеийн байцаалт- Иргэний үнэмлэхний хуулбар

[Гадаад иргэн] - PKI авах өргөдөл- Пасспорт эх хувь, хуулбарын хамт

[Хэрэглэгчийн PKI авах бүртгэлийн батламж]-нд байгаа [Холбогдох дугаар, зөвшөөрлийн код]-оор MEPS-ээс PKI авахын тулд [Нүүр хуудас] >> [Үйлчилгээний төв] >> [Баталгааны төв] цэсийг сонгоно.

19

Page 23: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

Гол хэсэг ба хэрэглэх заавар- [PKI авах]

PKI олгох байгууллагаас авсан [Хэрэглэгчийн PKI авах бүртгэлийн батламж]-н дээр байгаа [Холбогдох дугаар, зөвшөөрлийн код] –ыг оруулсны дараа олгогдоно. Авах дараалал дараах байдалтай байна.

1. Холбогдох дугаар, зөвшөөрлийн код оруулах: Холбогдох дугаар болон зөвшөөрлийн кодыг ашиглан шинэ PKI авна.

20

Page 24: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

2. Хадгалах эх үүсвэрээ сонгох: Hard Disk болон USB-ыг сонгоно.

3. Нууц дугаар оруулах: Нэвтрэх үед хэрэглэгдэх нууц дугаарыг оруулна.

- PKI шинэчлэх, түлхүүр үг шинэчлэх, хүчингүй болгох, бүрмөсөн устгах-ыг дарахад доорх байдалтайгаар PKI-ын цонх гарч ирнэ. PKI сонгосны дараа нууц дугаарыг оруулан Тийм товчийг дарна.

21

Page 25: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[PKI шинэчлэх ]PKI шинэчлэн хугацаа дуусаж байгаа бол сунгах боломжтой.

[PKI-ын түлхүүр үгийг шинэчлэх ]PKI-ын Private key -г шинэчлэх боломжтой. PKI-ын хамтаар Public key шинэчлэгдэнэ.

[PKI-ыг хүчингүй болгох]PKI-ыг бүрмөсөн устгалгүйгээр хүчингүй болгох боломжтой. PKI-ыг хүчингүй болгох боломжтой.

[PKI-ыг устгах ]PKI-ыг бүрмөсөн устгана. Хэрэглэгдэхгүй байгаа PKI байх тохиолдолд бүрмөсөн устгаж дахин ашиглах боломжгүй болгоно.

22

Page 26: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.2 ААН-ийн бүртгүүлэх өргөдөл

Нийлүүлэгч ААН-ийн өргөдөл хариуцсан ажилтан нь PKI-аас авсны дараа ЦХАА-ы системийг ашиглахын тулд Нийлүүлэгч ААН-ийн бүртгүүлэх өргөдлийг гаргаж баталгаажуулах шаардлагатай.

PKI авсны дараа MEPS –д ААН-ээ бүртгүүлэх өргөдөл гаргахын тулд [Нүүр хуудас] >> [Нийлүүлэгчийг бүртгүүлэх] >> [Нийлүүлэгчийн бүртгэлийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдөл] цэсийг сонгоно.

23

Page 27: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдлийн цонх]

24

Page 28: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Толгой компанийг хайх цонх]

[Иргэншил хайх цонх]

[Шуудангийн дугаар хайх цонх]

25

Page 29: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Бараа хайх]

[Тусгай зөвшөөрөл хайх цонх]

26

Page 30: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

Гол нэршил ба ашиглах арга- Баримтын дугаар: Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдөл нь цахим баримт

юм. ААН-ийн дотооддоо хэрэглэдэг баримтын дугаарыг оруулна.- Хуулийн этгээд/Хувь хүний ангилал: Хуулийн этгээд, Дотоодын иргэн,

Гадаадын иргэн бүгд бүртгүүлэх боломжтой бөгөөд, өөрт хамаарахыг сонгоно.

- Регистрийн дугаар: Улсын бүртгэлийн газраас олгосон регистрийг оруулна. [Хуулийн этгээд] нь ААН-ийн регистрийн дугаар, [Дотоодын иргэн] нь иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаар, [Гадаадын иргэн] нь гадаадын иргэний бүртгэлийн дугаарыг оруулна.

- Нэр: Улсын бүртгэлийн газар бүртгэлтэй нэрээ оруулна. [Хуулийн этгээд] нь ААН-ийн нэр, [Дотоодын иргэн] болон [Гадаадын иргэн] нь овог нэрээ оруулна.

- Толгой компани/Салбарын ангилал: [Хуулийн этгээд] л сонгоно. Салбар компани байхгүй ААН нь [Толгой компани]-ийг сонгоно.

- Толгой компанийн регистр, Толгой компаний нэр: [Хуулийн этгээд] байх бөгөөд, Салбарын хувьд дор нь байгаа [Толгой компанийг хайх цонх]-оос хайж сонгоно.

- Улсын бүртгэлийн дугаар: Улсын бүртгэлийн газраас зохицуулдаг улсын бүртгэлийн дугаарыг оруулна.

- Байгуулагдсан огноо: [Хуулийн этгээд] бол улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байх байгуулагдсан огноог оруулна.

- Иргэншил: [Гадаадын иргэн] бол доор байгаа [Иргэншил хайх цонх]-ноос хайгаад сонгоно. [Хуулийн этгээд], [Дотоодын иргэн]-ийг сонгосон бол иргэншил монгол болж орно.

- Үйл ажиллагааны чиглэл: Өөрийн ААН-ийн эрхэлдэг бүхий ажлыг сонгоно.

- Шуудангийн дугаар: [Хайх] товчийг дарахад [Шуудангийн дугаар хайх]-аас сонгож үлдсэн хаягийг шууд бичиж оруулна.

- Үндсэн хөрөнгө, ажилчдын тоо: [Хуулийн этгээд] л бөглөх хэсэг юм.- [Төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл]: [Хуулийн этгээд] л оруулах

хэсэг бөгөөд, 2-оос дээш төлөөлөх эрх бүхий этгээдтэй байх тохиолдолд зөвхөн нэг нь л бөглөж оруулна.

- [Үйлдвэрийн мэдээлэл]: Үйлдвэртэй ААН-ийн оруулах хэсэг.- [Барааны мэдээлэл]: Бараа үйлдвэрлэдэг болон ханган нийлүүлдэг ААН-

ийн бөглөх хэсэг юм. Доорх [Бараа хайх цонх]-оос хайж сонгоход болно. Үйлдвэртэй бөгөөд шууд үйлдвэрлэл явуулдаг бол барааны

27

Page 31: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Үйлдвэрлэдэг]-ийг сонгоно, зөвхөн нийлүүлэлт хийдэг бол [Нийлүүлдэг]-ийг сонгоно.

- [Тусгай зөвшөөрлийн мэдээлэл]: Тусгай зөвшөөрөлтэй ААН-д хамааралтай хэсэг юм. Доорх [Тусгай зөвшөөрөл хайх цонх]-оос хайж сонгоно.

- [Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл]: Төлөөлөх эрх бүхий этгээд бус компаний ажилтан тендерт оролцох болсон тохиолдолд тухайн ажилтны мэдээллийг оруулна.

- [Хүлээн авсан мэдээлэл]: ААН-ийн өргөдлийн дараа баталгаажуулалтын талаарх хариуг и-мэйлээр авч болно.

- [Бүртгүүлэх өргөдөл] товчийг дарахад [Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдөл]-ийн цахим цонх гарч ирнэ.

Анхаарах зүйл- Систем хэрэглээнд шаардлагатай програмыг суулгах хэрэгтэй бөгөөд

програм суулгах эсэхийг асуусан цонх гарч ирэхэд зөвшөөрч суулгана уу.- Нийлүүлэгч ААН нэг л удаа бүртгүүлэх боломжтой.

28

Page 32: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдлийн цахим цонх]

29

Page 33: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Боловсруулсан мэдээлэл гарч ирнэ.- [Илгээх] товчийг дарахад илгээгдэх бөгөөд, амжилттай илгээгдсэн

тохиолдолд ААН-ийг бүртгүүлэх өргөдөл дуусна.- Амжилтгүй илгээгдсэн тохиолдолд [ААН өргөдлийн явц] цэсээс дахин

илгээх боломжтой.- Амжилттай илгээгдвэл [Нийлүүлэгчийн бүртгэл/өөрчлөлтийн өргөдлийн

дэлгэрэнгүй] цонхруу шилжинэ.

[Нийлүүлэгчийн бүртгэл/өөрчлөлтийн өргөдлийн дэлгэрэнгүй цонх]

30

Page 34: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдөл]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Өргөдөл дууссаны дараа [Нийлүүлэгчийн бүртгэл/өөрчлөлтийн

өргөдлийн мэдээллийн дэлгэрэнгүй] цонхноос [Нийлүүлэгчийн бүртгэл/өөрчлөлтийн өргөдөл]-ийг хэвлэж авах боломжтой. Хэвлэсэн хуудасны доор бичигдсэн байгаа бүрдүүлэх материулуудыг хавсарган нийлүүлэгч ААН-ийг баталгаажуулагчид өгнө үү.

- Өргөдлийг [ААН-ийн бүртгэлийн явц] цэснээс ч хэвлэх боломжтой.

31

Page 35: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.3 ААН-ийн бүртгэлийн явц

Нийлүүлэгч ААН-ийн өргөдөл хариуцсан ажилтан нь ААН-ийн бүртгэл баталгаажуулалтын талаарх байдлыг лавлах боломжтой.

[Нүүр хуудас] >> [Нийлүүлэгчийн бүртгэл] >> [Нийлүүлэгчийн бүртгэлийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдлийн гүйцэтгэлийн явц] цэсрүү орно.

[ААН-ийн бүртгэлийн явцын цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Регистрийн дугаар: Өргөдөл гаргахдаа оруулсан регистрийн дугаарыг

оруулж хайна.- Явцын төлөв

1. Хүлээгдэж байна: Өргөдөл гаргахад автоматаар хүлээгдэж байгаа төлөв болно.

2. Хойшлуулах: Бичиг баримт дутуу болон бусад шалтгаанаар баталгаа олгогч хойшлуулах төлөв юм.

3. Баталгаажуулах: Баталгаа хариуцсан ажилтан нь өгсөн материал болон өргөдлийг шалгасны дараа асуудалгүй байвал баталгаажуулна.

4. Буцаах: Өргөдлийн мэдээлэл буруу байх тохиолдолд буцаана. 5. Цуцлах: Өргөдөл гаргагч шууд өргөдлийг цуцласан тохиолдол.6. Илгээлт амжилтгүй болсон: Амжилгүй илгээгдсэн тохиолдол бөгөөд,

32

Page 36: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

дахин илгээх боломжтой байгаа.

- Гүйцэтгэлийн шалтгаан: Баталгаажуулагч нь хойшлуулсан болон буцаасан шалтгаанаа оруулна.

- [Дэлгэрэнгүй үзэх] товчийг дарахад 5.1 Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдөлд байгааг [ААН-ийн бүртгэл/өөрчлөлтийн өргөдлийн мэдээллийн дэлгэрэнгүй] цонхруу шилжинэ.

33

Page 37: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.4 ААН-ийн PKI шинэ ба нэмэлт бүртгэл

Нийлүүлэгч ААН нь авсан PKI-аа ЦХАА-ы системд бүртгүүлж байж л системийг ашиглах боломжтой болно. PKI-ыг шинээр болон нэмэж бүртгэдэг.- Шинээр бүртгэх: Шинэ ID хэрэгтэй болоход хариуцсан ажилтны мэдээллийг оруулсны дараа бүртгүүлнэ.- Нэмэж бүртгэх: PKI-аа үрэгдүүлсэн болон хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд дахин авч өмнө хэрэглэж байсан ID дээрээ нэмэж бүртгэн ашиглана. Дээрх тохиолдолд шинээр бүртгүүлэлгүйгээр нэмэж бүртгүүлээд ашиглана уу. Хэрвээ шинээр бүртгүүлэх бол өмнө хэрэглэж байсан ID-аар гүйцэтгэж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болно.

[Нүүр хуудас] >> [Нийлүүлэгчийн ААН-ын бүртгэл] >> [PKI-ын удирдлага] >> [ААН-ийн PKI шинэ ба нэмэлт бүртгэл] цэсийг сонгоно.

[ААН-ийн регистрийн дугаар шалгах цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Регистрийн дугаар: Тухайн ААН-ийн регистрийн дугаарыг оруулна.- [Хайх] товчийг дарахад PKI-ыг шинээр болон нэмэж бүртгэх цонхруу

шилжинэ.

Анхаарах зүйл- ЦХАА-ы системд бүртгүүлсэн ААН л PKI –аа бүртгэх боломжтой.- ААН бүртгүүлээгүй байгаа бол Нийлүүлэгчийн бүртүүлэх өргөдлийг

гаргахаас гүйцэтгэнэ үү.

34

Page 38: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

- PKI-аа үрэгдүүлсэн болон хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд дахин авч өмнө хэрэглэж байсан ID дээрээ нэмэж бүртгэн ашиглана. Дээрх тохиолдолд шинээр бүртгүүлэлгүйгээр нэмэж бүртгүүлээд ашиглана уу. Хэрвээ шинээр бүртгүүлэх бол өмнө хэрэглэж байсан ID-аар гүйцэтгэж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болно.

[ААН-ийн хэрэглэгчийн жагсаалтын цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Өмнө бүртгүүлсэн хэрэглэгч байвал хэрэглэгчийн ID жагсаалтаар гарч

ирнэ.- PKI-ыг шинээр бүртгүүлэх бол [PKI шинээр бүртгүүлэх] товчийн дарна.

35

Page 39: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.4.1 Нийлүүлэгчийн PKI шинээр бүртгүүлэх Шинэ бүртгэл нь шинэ ID хэрэгтэй болсон үед хариуцсан ажилтны

мэдээллийг оруулсны дараа бүртгэгдэнэ.

[Нүүр хуудас] >> [Нийлүүлэгч ААН-ийн бүртгэл] >> [PKI-ын удирдлага] >> [Нийлүүлэгчийн PKI шинэ ба нэмэлт бүртгэл] цэсрүү орсны дараа [ААН-ийн хэрэглэгчийн жагсаал] цонхноос [PKI шинээр бүртгүүлэх] товчийг дарна.

[ААН-ийн PKI шинээр бүртгүүлэх цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- PKI-ыг хэрэглэх хариуцсан ажилтны мэдээллийг оруулна.- Оруулсны дараа [Хадгалах] товчийг дарахад доорх байдалтай PKI-ын

сонгох цонх гарч ирнэ.- Бүртгүүлэх PKI-ыг сонгож нууц дугаараа оруулсны дараа [Тийм]-ийг

дарахад PKI бүртгэгдэнэ.

36

Page 40: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Нийлүүлэгчийн PKI-ын бүртгэлийн дүн цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Хэрэглэгчийн ID: PKI-ыг шинээр бүртгүүлэхэд автоматаар үүсгэгдэнэ.

Бүртгүүлсэн PKI-аар нэвтэрч орох үед байнга үүссэн ID-аар нэвтрэх бөгөөд, тухай ID-аар бүхий л ажлаа гүйцэтгэх боломжтой болно.

- PKI-ын DN мэдээлэл: Бүртгэлтэй PKI-ын нэр байгаа бөгөөд, илэрцээр гарч ирсэн хугацаа нь хүчинтэй байх хугацааг зааж байгаа болно. PKI-ын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө урьдчилан [Баталгааны төв] цэсэд орж шинэчлэн хүчинтэй хугацааг сунган ашиглана уу.

37

Page 41: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.4.2 Нийлүүлэгчийн PKI-ын нэмэлт бүртгэл Нэмэлт бүртгэл гэдэг нь PKI-аа үрэгдүүлсэн болон хүчинтэй хугацаа нь

дуусгавар болсон тохиолдолд дахин авч өмнөх ID-даа нэмж бүртгэн хэрэглэнэ. Энэ тохиолдолд дахин шинээр бүртгүүлэлгүй нэмэж бүртгээд ашиглана уу. Шинээр бүртгүүлсэн тохиолдолд өмнөх ID-аар гүйцэтгэж байсан ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болно.

[Нүүр хуудас] >> [Нийлүүлэгч ААН-ийн бүртгэл] >> [PKI-ын удирдлага] >> [Нийлүүлэгчийн PKI-ын шинэ ба нэмэлт бүртгэл]-д нэмж бүртгэнэ.

[Регистрийн дугаар шалгах цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Регистрийн дугаар: ААН-ийнхээ регистрийн дугаарыг оруулна уу.- [Хайх] товчийг дарахад PKI-ыг шинээр болон нэмж бүртгэх цонхруу

шилжинэ.

Анхаарах зүйл- ЦХАА-ы системд бүртгүүлсэн байгууллагад л энэ нь боломжтой байгаа.- Тухайн ААН бүртгүүлээгүй байх тохиолдолд, нийлүүлэгчийн бүртгүүлэх

өргөдлийг гаргахаас эхлэнэ үү.

38

Page 42: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[ААН-ийн хэрэглэгчийн жагсаалтын цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Өмнө бүртгэгдсэн хэрэглэгч бол хэрэглэгчийн ID жагсаалтаар гарч ирнэ.- PKI-ыг нэмж бүртгүүлэх бол нэмж бүртгүүлэх хэрэглэгчийн ID-д байгаа

[PKI-ын нэмэлт бүртгэл] товчийг дарах бөгөөд дараах байдалтай PKI-ын сонгох цонх гарч ирнэ.

- Бүртгүүлэх PKI-ыг сонгоод нууц дугаарыг оруулсны дараа [Тийм] товчийг дарахад PKI нь хэрэглэгчийн ID-нд нэмэж бүртгэгдэнэ.

39

Page 43: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Нийлүүлэгчийн PKI-ын бүртгэлийн дүн цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- PKI-ын DN мэдээлэл: PKI-ын DN мэдээлэл 1 нь өмнө бүртгэгдсэн PKI-ыг

хэлэх бөгөөд, PKI-ын DN мэдээлэл 2 нь нэмэж бүртгэсэн PKI-ыг хэлнэ.

40

Page 44: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.5 Нийлүүлэгчийн мэдээлэл хайх/засах

Нийлүүлэгч ААН нь өөрийн мэдээллийг хайж засах боломжтой. Засах боломжтой мэдээлэл хязгаартай бөгөөд, шууд засах боломжгүй мэдээллийг [Нийлүүлэгчийн мэдээллийг өөрчлөх өргөдөл]-өөр дамжуулан засах боломжтой.

[Нүүр хуудас] >> [нэвтрэх] >> [Нийлүүлэгчийн мэдээллийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн мэдээллийг хайх/засах] цэсрүү орно.

41

Page 45: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Өргөдлийн дараа баталгаажсан мэдээллийг лавлах боломжтой.- ААН-ийн төлөв: [Дампуурсан, Үйл ажиллагаа явуулаагүй, Татан буугдсан,

Хүчинтэй хугацаа дууссан, Эрх хязгаарлагдсан] гэх мэтчилэн ААН-д хамаарах төлөв гарч ирнэ.

- Мэдээллийг засах шаардлагатай бол [Засах] товчийг дарна.

42

Page 46: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.5.1 Нийлүүлэгчийн мэдээллийг засах Нийлүүлэгч ААН нь өөрийн мэдээллийг хайж засах боломжтой. Шууд засаж

өөрчлөх боломжгүй хэсгийг [ААН-ийн өөрчлөх өргөдөл] гаргаж ААН-ийн мэдээллийг өөрчлөнө.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [Нийлүүлэгчийн мэдээллийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн мэдээлэл хайх/засах] цэсийг сонгож [Нийлүүлэгчийн мэдээллийн дэлгэрэнгүй] цонхноос [Засах] товчийг дарна.

43

Page 47: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

Гол хэсэг ба хэрэглэх заавар- [Үндсэн мэдээлэл]: Шуудангийн дугаар, хаяг, утас, факс, вэб хуудас, и-

мэйл зэргийг засах, өөрчлөх боломжтой.- [Төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл]: Гар утас, и-мэйлийг засах

боломжтой.- [Үйлдвэрлийн мэдээлэл]: Утас, факсыг засах боломжтой ба бүртгүүлсэн

үйлдвэрийг устгах боломжтой.- [Барааны мэдээлэл]: Устгах л боломжтой.- [Тусгай зөвшөөрлийн мэдээлэл]: Устгах л боломжтой.- [Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл]: Хариуцсан ажилтны овог нэр,

регистрийн дугаараас бусад бүгдийг засаж өөрчлөх боломжтой.- Аль ч мэдээлэлд засвар өөрчлөлт оруулах болон устгасны дараа

[Нийлүүлэгчийн мэдээллийн дэлгэрэнгүй] цонхруу шилжинэ.

44

Page 48: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.6 Нийлүүлэгчийн өөрчлөлт хийх өргөдөл

ААН нь шууд засах боломжгүй мэдээллээ ААН-ийн өөрчлөх өргөгдлийг Нийлүүлэгчийн баталгаажуулагчид өгч баталгаажуулах шаардлагатай. Өргөдөл гаргах дараалал нь Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдлийн явцтай адилхан болно.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [Нийлүүлэгчийн мэдээллийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн өөрчлөлт хийх өргөдөл] цэсийг сонгоно.

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Бүх жагсаалтын боловсруулалт гүйцэтгэлийн дараалал(Бичиг баримт

бүрдүүлэх зэрэг) нь [Нийлүүлэгчийн бүргүүлэх өргөдөл] тэй адил бөгөөд, 5.2 Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдлийг харна уу.

45

Page 49: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.7 Нийлүүлэгчийн өөрчлөлт хийх өргөдлийн гүйцэтгэлийн төлөв

Нийлүүлэгч ААН-ийн өргөдөл хариуцсан ажилтан нь ААН-ийн өөрчлөлтийн зөвшөөрлийн явцыг харах боломжтой.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [Нийлүүлэгчийн мэдээллийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн өөрчлөлт хийх өргөдлийн гүйцэтгэлийн төлөв] цэсийг сонгоно.

[ААН-ийн өргөдлийн явцын цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Явц

1. Хүлээгдэж байна: Өргөдөл гаргахад автоматаар хүлээгдэж байгаа төлөв болно.

2. Хойшлуулах: Бичиг баримт дутуу болон бусад шалтгаанаар баталгаа олгогч хойшлуулах төлөв юм.

3. Баталгаажуулах: Баталгаа хариуцсан ажилтан нь өгсөн материал болон өргөдлийг шалгасны дараа асуудалгүй байвал

46

Page 50: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

баталгаажуулна.4. Буцаах: Өргөдлийн мэдээлэл буруу байх тохиолдолд буцаана. 5. Цуцлах: Өргөдөл гаргагч шууд өргөдлийг цуцласан тохиолдол.6. Илгээлт амжилтгүй болсон: Амжилгүй илгээгдсэн тохиолдол бөгөөд,

дахин илгээх боломжтой байгаа.

- Гүйцэтгэлийн шалтгаан: Баталгаажуулагч нь хойшлуулсан болон буцаасан шалтгаанаа оруулна.

- [Дэлгэрэнгүй үзэх] товчийг дарахад 5.1 Нийлүүлэгчийн бүртгүүлэх өргөдөлд байгааг [ААН-ийн бүртгэл/өөрчлөлтийн өргөдлийн мэдээллийн дэлгэрэнгүй] цонхруу шилжинэ.

47

Page 51: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.8 Нийлүүлэгчийн үндсэн мэдээллийн архив

ААН-ийн мэдээлэл дундаас мастер мэдээллийг зассан архивыг үзэх боломжтой.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [Нийлүүлэгчийн мэдээллийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн үндсэн мэдээллийн архив]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Цэсийг дарахад архивын жагсаалт харагдана.- [Байгуулсан огноо]-г дарахад [Нийлүүлэгчийн үндсэн мэдээллийн

архивын дэлгэрэнгүй] цонхруу шилжинэ.

48

Page 52: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Нийлүүлэгчийн үндсэн мэдээллийн архивын дэлгэрэнгүй цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Тухайн байгуулсан огноонд хамаарах ААН-ийн мэдээлэл гарч ирнэ.

49

Page 53: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.9 Нийлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийн архив

Нийлүүлэгчийн мэдээлэл дотор чухал мэдээллийг зассан архивыг харах боломжтой.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [Нийлүүлэгчийн мэдээллийн удирдлага] >> [Нийлүүлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийн архив]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Байгуулсан огноо: Энэ хэсгийг зассан огноо байгаа.- Ангилал: Энэ жагсаалтын бүртгэсэн, зассан, устгасан эсэхийг харуулна.- Өөрчлөсөн жагсаалт: Төлөөлөх эрх бүхий этгээд, бараа, тусгай

зөвшөөрөл зэрэгт өөрчлөлт оруулсныг харуулна.

50

Page 54: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.10 Нийлүүлэгчийн PKI-ын мэдээллийг хайх/засах

Нийлүүлэгч хариуцсан ажилтан өөрийн мэдээллийг хайх болон засах боломжтой.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [PKI-ын удирдлага] >> [Нийлүүлэгчийн PKI-ын мэдээлэл хайх/засварлах]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- PKI-ын DN мэдээлэл: PKI-ын DN мэдээлэл 1 нь өмнө бүртгүүлсэн PKI

байх бөгөөд,PKI-ын DN мэдээлэл 2 нь нэмэж бүртгэсэн PKI-ыг хэлнэ.- [Засах] товчийг дарахад [ААН-ийн PKI-ын мэдээллийг засах] цонхруу

шилжинэ.

51

Page 55: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Нийлүүлэгчийн PKI-ын мэдээлэл засах цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Хэрэглэгчийн ангилал

1. ААН энгийн хэрэглэгч: ААН-ийн ажлыг гүйцэтгэх боломжтой энгийн хэрэглэгчийг хэлнэ.

2. ААН тус бүрийн админ: ААН-ийн ажлын хамтаар Цахим дэлгүүрийн ажилд хэрэгтэй [ААН-ийн захиалгыг баталгаажуулагч], [ААН-ийн солилцоог баталгаажуулагч], [ААН-ийн хянах хүсэлт гаргагч]-ийн эрхийг өөрийн ААН-ийн хэрэглэгчид олгох боломжтой.

- [Хадгалах] товчийг дарах засагдах бөгөөд [Нийлүүлэгчийн PKI-ын мэдээлэл] цонхруу шилжинэ.

Анхаарах зүйл- Тухайн ажлыг хариуцсан ажилтан нь өөрчлөгдсөн тохиолдолд, PKI-ыг

зайлшгүй хүлээн аван хэрэглэх бөгөөд хариуцсан ажилтны мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллийг оруулж засаад үргэлжлүүлэн ашиглахад болно.

52

Page 56: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.11 Нийлүүлэгчийн PKI-ыг нэмэлт ба устгал

Шинээр авсан PKI-ыг нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийн ID-нд нэмэж бүртгээд хэрэглэх боломжтой бөгөөд хойшдоо дахин хэрэглэхгүй PKI-ыг устгах боломжтой.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [PKI-ын удирдлага] >> [Нийлүүлэгчийн PKI-ыг нэмэлт ба устгал] цэсийг сонгоно.

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Нэвтрэх эрх бүхий хэрэглэгчийн ID-д бүртгэлтэй PKI-ын жагсаалт гарч

ирнэ.- Нэмэлт бүртгэл: [PKI-ын нэмэлт бүртгэл] товчийг дарахад PKI-ын сонгох

цонх гарч ирэх бөгөөд, нэмэж бүртгэх PKI-ыг сонгоод нууц дугаараа оруулаад “тийм”-ийг дарахад бүртгэгдэнэ.

- Устгах: Устгах PKI-ыг сонгоод [Устгах] товчийг дарахад устгагдана. PC-нээс устгагдаж байгаа биш, ЦХАА-ы системийн DB-нээс л устгагдана.

53

Page 57: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

5.12 Нийлүүлэгчийн хэрэглэгчийн ID удирдлага

Нийлүүлэгч тус бүрийн хэрэглэгчээр нэвтэрч орсон тохиолдолд цэс харагдана. [ААН-ийн энгийн хэрэглэгч] хийх ажлын хамтаас хэрэглэгчийн ID-нд [ААН-ийн захиалга баталгаажуулагч, ААН-ийн солилцоог баталгаажуулагч, ААН-ийг хянах хүсэлт гаргагч]-ийн эрхийг оруулах боломжтой.

[Нүүр хуудас] >> [Нэвтрэх] >> [Миний хуудас] >> [Нийлүүлэгчийн хэрэглэгчийн ID удирдлага]

[Хэрэглэгчийн ID жагсаалтын цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- Хариуцсан ажилтны нэр, хэрэглэгчийн ID-г оруулж хайх боломжтой.- [Хэрэглэгчийн ID]-г дарахад [Хэрэглэгчийн эрх засах] цонхруу шилжинэ.

54

Page 58: 산출물 책임자: 프로젝트 관리자(PM) · Web viewPKI-ын удирдлага N/A 2.1 ААН-ийн шинэ ба нэмэлт бүртгэл Авсан PKI-ыг хэрэглэгчийн

Монголын цахим худалдан авах ажиллагааны систем Хэрэглэгчийн гарын авлага

[Хэрэглэгчийн эрх засах цонх]

Гол хэсэг ба хэрэглэх заавар- [Хэрэглэгчийн эрх] жагсаалтаас авах эрхээ сонгон мөн өмнө сонгогдсон

байсан эрхээ цуцлаад [Хадгалах] товчийг дарахад эрхтэй болох болон эрх цуцлагдах үйлдэл гүйцэтгэгдэнэ.

55