ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ...

84
2009 оны 12 сар БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР (2010-2021)

Upload: others

Post on 07-Jan-2020

18 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

2009 оны 12 сар

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙНХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

(2010-2021)

Page 2: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Өлгий

Аймгийн ИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн V хуралдаанаар

батлав.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Оршил

1. Баян-Өлгий аймгийн товч танилцуулга

Баян-Өлгий аймаг 45,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, хойт

өргөрөгийн 46 хэм 37 минутаас 50 хэм 00 минут, зүүн уртрагийн 87 хэм 48

минутаас 91 хэм 55 минутын хооронд Монгол Алтайн гол нурууны дагуу

хойноос урагшаа сунамал байршилтай, хамгийн хойт хилийн цэгээс урд

хилийн цэг хүртэл 380 км, хамгийн зүүн хилийн цэгээс баруун хилийн цэг

хүртэл 270 км үргэлжилдэг. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж

БНХАУ-ын ШУӨЗО-той 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж

ОХУ-ын уулын Алтайн БНУ-тай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165

км, зүүн ба урд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг.

Аймгийн газар нутаг нь далайн түвшинээс дээш 1301-4374 м

өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Алтайн нурууны ноён оргил хүйтэн

(Монгол улсын хамгийн өндөр цэг) 4373 м хамгийн нам цэг нь Баяннуур

сумын төв 1301 м, бүх нутаг дэвсгэрийн 95,3 хувь 1600 мэ-ээс дээш

өндөрт өргөгдсөн байна. Хур тунадасны жилийн дундаж хэмжээ 102,6 мм,

Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тунадасны жилийн дундаж хэмжээ

400-500 мм-т хүртэд. Өөрөөр хэлбэл говь цөлийн нөлөөнд ихээхэн

автагдсан мөртлөө өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг

экосистемтэй юм.

Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунт хүрдэг. Аймгийн нутаг

дэвсгэр элс шавар, хайрга, голлосон уулын хүрэн ба цайвар хүрэн хөрс

зонхилдог, гол мөрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хөрс,

уулын бүсэд хад асга бүхий уулын тундрын ба уулын нугын хөрстэй юм.

1

Page 3: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Аймгийн нутаг дэвсгэрт гянт болд, холимог металл, зэс, алт, мөнгө,

хар ба ховор металлын олон тооны орд илрэл байдаг.

Ачит, Толбо, Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том жижиг 80-аад

нуур 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай юм. Толбо, Ачит нуур

нь загасны агнуурын нөөцтэй. Ховд Цагаан, Согог, Ёлт, Сагсай, Булган,

Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой, Ховд, Булган голын эх

хавиар хилийн зурвасын дагуу шинэс голлосон тун бага хэмжээний газар

нутагт ой мод тархсан байдаг.

Тус аймгийн нутагт хээрийн ургамал тархсан уулархаг нутгаар

Вансэмбэрүү, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг,

чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал

ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.

Аймгийн хэмжээнд 300 гаруй төрөл зүйлийн сээр нуруутан

байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч 8 зүйлийн загас бүртгэгдсэн

байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас

гадна чоно, суусар, тарвага, туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл,

бүргэд, сар тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас

зэрэг жигүүртэн шувуудтай юм.

Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 1,4 сая толгой

малтай, тариалан сул хөгжсөн. Аж үйлдвэрийн хөгжил дорой боловч уул

уурхай, ХАА-н гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт тэргүүлэх ач

холбогдол өгч хөгжүүлэх боломжтой, төмөр замгүй, Өлгий Цагааннуурын

чиглэлийн 35 км-ээс өөр хатуу хучилттай замгүй, холбоо, агаарын болон

авто тээврийн үйлчилгээ харьцангуй илүү хөгжсөн.

Нутаг дэвсгэрийн 92 хувьд 1:200.000 масштабын, 40 орчим хувьд

1:50000 масштабын эрэл, зураглал хийж, мөнгө, гянт болд зэрэг ашигт

малтмалын нөөцийг тогтоосон байна.

Хэтийн төлөв сайтай алтны 6 үндсэн илрэл, 5 шороон хуримтлалын

зангилаа хэсэг буюу талбайг тогтоосон нь ойрын жилүүдэд эрэл-үнэлгээ,

хайгуул хийж, алт олборлолтын салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн

2

Page 4: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой боловч байгалийн нөөц баялагийн

судалгааг бүрэн хийгээгүй байна.

Төсвийн урсгал зардлын 10 гаруй хувийг өөрийн орлогоор, үлдсэн

хэсгийг улсын татаасаар бүрдүүлдэг, төсөв санхүүгийн чадавхи сул юм.

Тус аймаг 93,9 мянган хүн амтай бөгөөд засаг, захиргааны нэгжийн хувьд

13 сум, нэг тосгон 86 багтай юм. Аймгийн хүн амын 90 гаруй хувь нь

казахууд, 10 орчим хувь нь урианхай, дөрвөд, тува, халх байна.

2. Хөгжлийн хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэл

Монгол улсын хэмжээнд ардчилал, эдийн засгийн зах зээлийн

харилцаанд шилжсэнээс хойшхи хугацаанд аймаг, орон нутгийн хөгжлийг

улс төрийн сонгуулийн 4 жилийн хугацаанд хэрэгжих мөрийн хөтөлбөрийн

хүрээнд төлөвлөж ирснээс алс

хэтийг харсан үндэслэл сайтай бодлого алдагдан хөрөнгө хүч нөөцийг

тарамдуулж, аймгийн хэмжээнд тоймтой дорвитой бүтээн байгуулалтын

ажил хийгдэхгүй байгааг бодит байдал харуулж байна.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулсан

“Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсүүдийн хөгжлийн

дунд хугацааны стратеги /2010 он хүртэл/ бүсчилсэн хөгжлийн удирдлага

зохицуулалтын тухай хууль, Монгол улсын баруун бүсийн хөгжлийн

хөтөлбөр болон шинэ тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл

хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлого, бусад баримт бичгүүдийн үзэл

санаа нь Баян-Өлгий аймгийг 2021 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны

хөтөлбөр боловсруулах үндэслэл болох юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсан

хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болсон аймгийн хөгжлийн бодлого

боловсруулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгаа юм.

Нөгөө талаар аймгийн хөгжлийн байдалд шинжилгээ хийж, цаашид

эрч далайцтай хөгжүүлэхэд алсыг харсан цэгцтэй бодлого шаардлагатай

байна. Сүүлийн жилүүдэд тус аймгийн хүн амын цэвэр өсөлт буурах

хандлагатай болж иргэдийн гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөн их

3

Page 5: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

байгааг сааруулж хүн амын өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх

шаардлагатай байна.

Аймгийн хэмжээнд ажилгүйдлиийн түвшин 4,2 хувь амьжиргааны

баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх нийт өрхийн 37,5 хувийг

эзэлж байгаа нь улсын дундажаас өндөр байна. Хөдөлмөрийн насны хүн

амын 35 хувь нь хөдөлмөр эрхлээгүй байгаа бөгөөд ажилгүйдэл дагасан

ядуурал өссөн байна. Цаашид аймгийн хөгжлийн давуу тал, нөөц

боломжийг ашиглаж, үйлдвэрлэл үйлчилгээг бүх талаар дэмжин шинэ

ажлын байрыг олноор бий болгох, эдийн засгийн өсөлт, тэргүүлэх

салбаруудын хөгжил хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан

хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, ядуурлыг эрс

бууруулах шаардлагатай байна.

Баян-Өлгий аймагт тулгамдсан асуудлууд ч цөөнгүй байна. Баян-

Өлгий аймаг нь 2008 оны байдлаар Монгол улсын дотоодын нийт

бүтээгдэхүүний 1,3 хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр

баруун бүсэд доогуур байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ оны үнээр

2008 онд 847,3 мянган төгрөг байна.

Тус аймаг хүний хөгжлийн индексээр улсын хэмжээнд 17-р байранд

байна. Энэ нь тус аймгийн хөгжлийн түвшин харьцангуй доогуур байгааг

харуулж байна.

Баруун бүсийн аймгуудтай харьцуулбал Баян-Өлгий аймгийн эдийн

засагт аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин бага байна. 2008 оны

байдлаар ДНБ нь 3,3 хувь нь аж үйлдвэрийн салбарт ногдож байгаа

бөгөөд ойрын жилүүдэд ашигт малтмал олборлох, малын гаралтай

түүхий эдийн боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний

ногоо, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар

аж үйлдвэрийн салбарт хурдац бүхий өсөлтийг буй болгох шаардлагатай

байна.

Томоохон нэг ч үйлдвэр байхгүй өнөөгийн байдлаар аймгийн

хэмжээнд 15 мянган малчин өрхийн 49,6 мянган хүн ажиллаж, амьдарч

байна. Малын тоо толгой сүүлийн жилүүдэд өсч 1,5 сая хүрсэний дотор

4

Page 6: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

тэмээ 3,9, адуу 59,6, үхэр 82,2, хонь 605,0 мян, ямаа 778,7 мянган толгой

байна.

Тус аймагт ноолуурын чиглэлийн уулын бор үүлдрийн ямаа, махны

хэвшлийн казахын ууцан сүүлт хониноос бусад малын нэгжээс ашиглах

ашиг шим бага, эрчимтэй бус байна.

Аймгийн хэмжээнд газар, тариалан эрхлэх боломж ихээхэн хомс

бөгөөд нийтдээ 400 гаруй га талбайд жимс, хүнсний ногоо тариалж байна.

Баян-Өлгий аймгийг Увс аймгийн Өмнөговь сумаас цахилгаан

дамжуулах баруун бүсийн эрчим хүчний системд холбож, импортын

цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Энэ шугамаар Булганаас бусад

сумдыг байнгын цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Баян-Өлгий аймаг Увс аймгийн Бөамөрөн сумын нутаг дахь

Хотгорын уурхайнаас хэрэгцээт нүүрсээ авч ашигладаг бөгөөд айл өрх

иргэдийн түлшний хүрэлцээ хангалтгүй, нэн хурц асуудлын нэг болоод

байна. Цаашид нүүрсний өртөг зардлыг хямдруулах, орон нутагт хямд

өртөгтэй хийн болон бусад түлшний эх үүсвэр, үйлдвэрлэл бий болгох нь

нэн тулгамдсан асуудал болоод байна.

Холбооны үйлчилгээнд өндөр хурдны сүлжээ тоон системийг бүрэн

нэвтрүүлэх, хөдөлгөөнт холбоог ашиглаж баг, хот айл малчдыг

холбоожуулах, мэдээллийн технологийг айл, өрхөд хүргэх үүний тулд

холбоо мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох, хиймэл дагуулын болон

баг багтаамжийн радио релейг ашигладаг болох хэрэгтэй байна.

Тус аймаг дахь мөнгө, гянт болдын орд, алтны арвин нөөц бүхий

орд илэрцүүд нь олборлох, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх таатай

суурь болох ёстой.

Баян-Өлгий аймаг Алтай таван богд, мөсөн гол, хадны зураг,

археологийн дурсгалууд гэх мэт байгаль, түүхийн үзэсгэлэнт газар, сонин

тогтоц олонтой, олон ястны өвөрмөц зан заншил, соёл нь аялал

жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой юм.

Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалттай холбогдолтой

шийдвэрлэвэл зохих асуудлууд ч цөөнгүй байна. Сүүлийн жилүүдэд

5

Page 7: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

бэлчээрийг хуваарьтай, зохистой ашиглах явдал алдагдаж, худаг, ус

тойрсон бага хэмжээний газар олон тооны мал төвлөрч бэлчээрийн

талхагдлыг ихэсгэж, нийт нутгийн хэмжээгээр бэлчээрийн даац

хүрэлцэхгүй байдал ажиглагдаж байна. Тухайлбал мэргэжлийн

байгууллагын гаргасан судалгаагааг тус аймагт ургацын байдлаас

шалтгаалан хонин толгойд шилжүүлснээр 1,5-1,8 сая мал бэлчээрлэх

боломжтой. Гэтэл одоо 2,2 сая хонин толгой байгаа нь бэлчээрийн даац

даруй 400,0 мянган толгойгоор илүү байна. Ховд голын дагуух холимог

ой, бутлаг ургамлыг зөвшөөрөлгүйгээр огтолж ашиглах явдал ихэсч

аймгийн төв, суурин газрын ойролцоох бутлаг ургамлын нөөц эрс багасч,

элсэнд дарагдах төлөв байдал илэрч байна.

Хөгжлийн нөөц боломж, давуу талыг оновчтой ашиглах замаар

шилдэг технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийн салбар, орчин

үеийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар тус аймгийн эдийн засгийн

өсөлтийг хурдасгаж, өндөр ашигтай бүтцийг буй болгон хөгжүүлэх

шаардлагатай байна.

Аймгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа байгаль, эдийн

засаг, нийгмийн давуу болон сул талыг харгалзан үзсэн болно. Үүнд:

а/ Давуу тал:

ОХУ-ын Алтайн БНУ, БНХАУ-ын ШУӨЗО-той хил залгаа оршдог,

шууд харилцах хилийн боомттой, хилийн худалдаа хийх, шинэ

техник технологи оруулах боломжтой, эдийн засгийн интеграцид

идэвхтэй оролцох боломжтой.

Хангалттай ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчинтэй.

Олон үндэстэн ястны өвөрмөц соёл, зан заншил, хөдөлмөрч чанар,

ардын уламжлал, ардын уламжлалт технологи

Байгаль орчноо цэвэр хадгалан үлдсэн

Аялал, жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой

Мөнгө, гянт болд, алтны ирээдүй бүхий орд илэрцтэй

Шашин шүтлэг, соёлын хувьд өндөр хөгжилтэй ислам шашин

орнуудтай хамтран ажиллах, дэмжлэг авах боломжтой.

6

Page 8: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

б .Сул тал :

Аж үйлдвэр, дэд бүтэц сул хөгжсөн

Ажилгүй хүн олон боловч мэргэжилгүй, мэргэжлийн чадавхи бага

Аж үйлдвэр, дэд бүтэц сул хөгжсөн

Газар тариалан эрхлэх боломж ихээхэн хомс

Мал аж ахуй эрчимжээгүй, нэгжээс ашиглах ашиг шим бага

Малын тэжээл, өвс хадлан бэлтгэх боломж хязгаарлагдмал

Байгаль цаг уурын нөхцөл тааламжтай бус

Хүн амын гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн их зэрэг болно.

Баян-Өлгий аймгийн хөгжлийн стратеги нь байгаль, нийгэм эдийн

засгийн давуу талдаа түшиглэн сул тал, бэрхшээл тэдгээрийн хөгжилд

үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүн төвтэй хөгжлийн хандлагыг

удирдлага болгож, хүн амын амьдралын хэрэгцээг хангах, оюуны болон

технологийн шинэ суурьт тулгуурласан экспортын чиглэл бүхий

харьцангуй бие даасан эдийн засагтай, байгаль орчны даацад зохицсон

соёл, иргэншлийг хэвшүүлэн хөгжүүлэхэд оршино. Үүнд эхний ээлжинд

иргэдээ ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой болгох явдал хамгийн

гол зорилт байх болно.

Баян-Өлгий аймгийн хөгжлийн хэтийн төлөвийг 2010-2016, 2016-

2021 он гэсэн үе шатаар авч үзэж байна.

1 үе шат (2010-2016 он) - эдийн засгийн тогтвортой өсөлтийг

хангах нөхцөл бүрдэж ДНБ жилд дундажаар 18 хувиас доошгүйгээр

өсөхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэл өргөжиж аймгийн эдийн засагт

аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын эзлэх байр суурь нэмэгдэж

эдийн засгийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдан, мэдлэг,

мэдээллийн технологид суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдана.

Ховд голын сав дагуух сумдад мах, сүү, хүнсний ногооны чиглэлийн

эрчимжсэн фермерийн аж ахуйнууд, мал аж ахуйн гаралтай түүхий эд

боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд байгуулагдаж, хүн амын хүнсний

хангамж сайжирна. Аймгийн хүн амын амьжиргааны баталгаажих

7

Page 9: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

түвшингээс доогуур орлоготой өрхийн тоо болон ажилгүйдлийн түвшин

2008 оны түвшингээс 20 хувиар буурна.

Боловсролын тогтолцоо шинэчлэгдэж, сургалтын чанар,

материаллаг бааз, менжемент сайжирч, ЕБС-иуд 12 жилийн тогтолцоонд

бүрэн шилжинэ. Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион

байгуулалт, үйл ажиллагаа боловсронгуй болж, оношлогоо, эмчилгээний

чадавхи сайжран үйлчлүүлэгчдэд ээлтэй үйлчилгээний таатай орчин

бүрдэж, хүртээмж чанар нь сайжирна.

Аймгийн зам тээвэр, эрчим хүчний сүлжээ оновчтой өргөжиж, өсөн

нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн хангах үндэс суурь тавигдана. Хөрсний

элэгдэл, бэлчээрийн талхагдал багасна. Гамшгийн аюулаас урьдчилан

сэргийлэх ажил сайжирч, аюулд өртсөн тохиолдолд хохирлыг харьцангуй

богино хугацаанд арилгах чадавх бүрдэнэ.

II үе шат (2016-2021 он) - аймгийн ДНБ-ний дундаж өсөлт 20

хувиас доошгүй болж, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс

нэмэгдэж, аймгийн эдийн засгийн бүтэц сайжирч орчин үеийн аж үйлдвэр-

үйлчилгээ-хөдөө аж ахуй гэсэн загварт шилжинэ. Энэ үе шатанд хүн

амын ядуурал ажилгүйдэл эрс буурсан байна. Мөн ус, хөрсний бохирдол,

эвдрэл, бэлчээрийн талхагдал эрс багасч, хүн ам төрж өссөн нутагтаа ая

тухтай амьдрах таатай орчин бүрдэнэ.

Нэг. Эдийн засгийн хөгжи л Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, салбарын зохистой бүтцийг бий болгох

бодлого Баян-Өлгий аймаг 2008 оны байдлаар Монгол улсын ДНБ-ний

1,3 хувийг эзэлж байгаа нь баруун бүсэд харьцангуй байна.

Аймгийн ДНБ-ний өсөлт оны үнээр 2004 оныхоос 2008 онд 3,8

дахин өссөн байна. Нэг хүнд ногдох ДНБ 2004 онд 311,8 мянган төгрөг

байсан бол 2008 онд 847,3 мянган төгрөг болж өсчээ.

Ийм нааштай өөрчлөлт гарч байгаа хэдий ч урт хугацааны

хөгжлийн бодлогын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай томоохон

асуудлууд цөөнгүй байна. Тухайлбал Баян-Өлгий аймгийн нэг хүнд

ногдох ДНБ-ний хэмжээ улсын дундаж бусад аймгуудынхаас бага байгаа

8

Page 10: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

нь эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байгааг харуулж байна.

Түүнчлэн тус аймагт ДНБ-ний 57,0 хувийг ХАА эзэлж, үйлдвэр, барилга,

үйлчилгээний эзлэх хувь тун бага байгаа нь эдийн засгийн салбарын

хөгжлийн харьцаа ихээхэн хоцрогдож байгааг илтгэнэ.

Баян-Өлгий аймаг 2008 онд орон нутгийн төсөвт 2848,8 сая

төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь улсын төсвийн байгууллагуудын

нийт зарлагын 10,0 орчим хувийг аймаг өөрөө бүрдүүлж байгаа хэрэг юм.

Энэ бол тун чамлалттай үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар аж үйлдвэр

сул хөгжсөн, эдийн засгийн хөгжил оновчтой бус, хөгжлийн хурдац удаан

байна.

Иймд бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, эдийн засгийн

өсөлтийг хурдасгах, эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгох

шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2010-2016 он) Тэргүүлэх зорилт: Аймгийн эдийн засгийн салбарын бүтцийг шинэчлэн

ДНБ-ний жилийн дундаж өсөлтийг 18-аас доошгүй хувьд хүргэх.

Хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл Эрдэс түүхий эдийн нөөцийн хайгуул судалгааг эрчимжүүлж,

боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх.

Шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний гадаад

зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын

бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.

Үйлдвэрлэл технологийн парк байгуулах.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих засгийн газрын хөтөлбөрийг

аймгийн хэмжээнд шуурхай хэрэгжүүлэх ажлын хүрээнд эн түрүүнд

МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг

боловсруулах жижиг дунд үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх.

Албан бус секторын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг аймгийн ДНБ-ний

тооцоонд бүрэн хамруулах.

ХАА-н үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах

9

Page 11: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Эрчим хүч, авто зам, харилцаа холбоо мэдээллийн сүлжээг

хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

Аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж эдийн засгийн

өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө бүхий салбар босгох.

Өлгий хотод технологи дамжуулах төв байгуулах, мэргэжлийн

боловсон хүчин бэлтгэх, мэдээллээр хангах ажлыг зохион

байгуулах.

Хилийн гарц боомтуудын үйл ажиллагааг улам сайжруулж гадаад

харилцааны таатай нөхцлийг бүрдүүлэх.

Хүн амын хоол хүнс, өргөн хэрэглээний бараа түүхий эдийн бөөний

худалдааны сүлжээг өргөтгөн хөгжүүлэх.

Уул уурхайн аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарыг түлхүү

хөгжүүлэх зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах

арга хэмжээ авах.

Аймгийн хэмжээнд түлшний хангамжийг сайжруулах хөтөлбөр

боловсруулж хэрэгжүүлэх.

Аймгийн хөгжлийн төсвийг тусгайлан боловсруулж хэрэгжүүлэх.

Аймаг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг оновчтой үр ашигтай

болгож өргөтгөн сайжруулах.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр олгож

байгаа хөнгөлттэй зээл, төсөл хөтөлбөрийн ашиглалт,

зарцуулалтанд тавих хяналтыг эрс сайжруулах.

Үр дүн: Эдгээр бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засагт

үйлдвэр үйлчилгээний салбарын байр суурь мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

Хоёрдугаар үе шат (2016-2021) он Тэргүүлэх зорилт: Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн

дундаж өсөлтийг 20-иос доошгүй хувьд тогтвортой байлгах нөхцлийг

бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Аймгийн онцлогт нийцсэн бизнесийн орчинг сайжруулах.

10

Page 12: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Үйлдвэрлэл технологийн паркуудаар дамжуулан дэвшилтэт техник,

технологийг тууштай нэвтрүүлэх.

Эрдэс баялагийн ордуудад түшиглэсэн ашигт малтмалыг олборлох,

боловсруулах үйлдвэрүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх.

МАА-н гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж,

экологийн цэвэр бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх.

Аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүлэх чиглэл болгох.

Аймгийн хөгжлийн арилжааны банк байгуулан ажиллуулах.

Иргэд, аж ахуйн нэгжийн хандив, гадаад, дотоодын хөрөнгө

оруулагчдын тусламж, дэмжлэгээр аймгийн хөгжлийн сан

байгуулах.

Статистикийн албан ёсны мэдээллийг өрх, аж ахуйн нэгж бүрээр

авч мэдээллийн үнэн зөв бодит байдлыг сайжруулах.

Татварын албыг дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр

ханган материаллаг баазыг бэхжүүлэх.

Төсвийн захирагч, менежер нарын санхүү, хууль эрх зүйн мэдлэгийг

байнга дээшлүүлэх.

Сумын төсөвт байгууллагуудыг төрийн сангийн нэгдсэн сүлжээнд

бүрэн холбож төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг эрс

сайжруулах.

Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоог

жинхэнэ утгаар нь ажиллуулж тэдний санхүүгийн үйлчилгээг

банкны байгууллагатай өрсөлдэхүйц хэмжээнд хүргэхэд дэмжлэг

үзүүлэх.

Үр дүн: Аймгийн ДНБ-ний өсөлт тогтворжиж, мэдлэгт суурилсан

эдийн засгийн үндэс суурь бий болно.

1.1. Орчин үеийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт:

Аймгийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний жилийн дундаж

өсөлтийг 18 хувьд хүргэж, эдийн засгийн салбарын бүтцийг улам

боловсронгуй болгоно.

11

Page 13: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Хэрэгжүүлэх чиглэл:

Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлж олборлох,

боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт тулгуурлан

аймгийн эдийн засгийн чадавхийг эрс нэмэгдүүлнэ.

Вольфрам, мах, боловсруулсан ноос ноолуур, арьс ширний

экспортыг нэмэгдүүлнэ.

Бөөний худалдааны сүлжээг өргөтгөнө.

Даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, нэр төрлийг

олшруулан, ялангуяа байгаль цаг уурын эрсдэл ихтэй МАА, газар

тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд бүрэн хамруулна.

Барилгын материалын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж хөрш

аймгуудыг хангах.

Ашигт малтмалын эрэл хайгуул, зураглалын ажлын тэргүүлэх

чиглэлийг тогтоож, эхний ээлжинд ашиглах боломжтой эрдэс

баялагийг ашиглах, аймгийн нутаг дэвсгэрийн 70,0 хувийг

хайгуулын 1 : 50000-ын зурагтай болгох.

Вольфрамын хайгуул ашиглалтын үйлдвэрийг бүх талаар дэмжих

замаар экспортыг эрс нэмэгдүүлэх.

Алтны ордуудыг ашиглах ажлыг өргөтгөх.

Ноолуур, хонины ноосыг гүнзгий боловсруулж эцсийн бүтээгдэхүүн

гаргана.

Бага, дунд оврын нэхмэлийн үйлдвэрүүд байгуулна.

Хөнгөн, хүнсний чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх

асуудлыг бодлогоор дэмжинэ.

Өлгий хот болон Дэлүүн, Ногооннуур, Улаанхус зэрэг томоохон

сумдад арьс шир боловсруулах үйлдвэр байгуулна.

Өлгий хотод сүү, цагаан идээ боловсруулах жижиг, дунд

үйлдвэрүүд байгуулна.

Уул уурхайн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх хөтөлбөр

боловсруулж хэрэгжүүлэх.

Өлгий хотод хийн түлшний үйлдвэр байгуулах.

12

Page 14: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудлаар идэвхтэй үйл

ажиллагаа явуулж улмаар ашиглаж эхлэх.

Аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал, эрдэс баялагийн орд

газрын лиценз эзэмшигчидтэй нягт хамтран ажиллаж тэдгээрийн

үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах.

Өлгий хотод цементний үйлдвэр байгуулах ажлыг эхлэх.

Өлгий хот дахь мах боловсруулах үйлдвэрүүдийг дэмжиж эцсийн

бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

1.2. Хөдөө аж ахуйн хөгжилӨнөөгийн байдлаар байгалиас хараат МАА-д суурилсан ХАА

аймгийн эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэж байна. ХАА-н салбарыг

эрчимжүүлж, энэ салбарын хөгжилд чанарын өөрчлөлт гаргах

шаардлагатай байна.

Нэгдүгээр үе шат (2010-2016 он) Тэргүүлэх зорилт: 1. Аймгийн МАА-н салбарыг эрчимжүүлэн

тогтвортой хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Бэлчээрийн мал маллагаанд нутгийн шилмэл омог, үүлдрийн малыг

өөр дотор шилж сонгон цэвэр үржүүлгийн арга хэрэглэх, нутгийн

үүлдэр шилмэл омгийн малаар сайжруулах (уулын бор үүлдрийн

ямаа, хуц хонь)

Өндөр уулын сумдад сарлагийг сүү, махны чиглэлээр шилж сонгон

үржүүлэх.

Ховд, Бөхмөрөн голын сав дагуу Ногооннуур, Бугат, Алтанцөгц,

Баяннуур, Өлгий сумдад нутгийн үхрийг сүү, махны казахын цагаан

толгойт симменталь үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэх. Үүнд: гүн

хөлдөөсөн үрийг ашиглах, үр хөврөлийг шилжүүлэн суулгах зэрэг

биотехнологийн аргыг нэвтрүүлэх.

Ямаан сүргийг сүүний үүлдрийн ямааны хөлдөөсөн үр ашиглах

замаар сайжруулах.

13

Page 15: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Уулын бор үүлдрийн ямааны ноолуурыг нарийсгах, цайруулахад

чиглэсэн үржил селекцийн ажил явуулах.

Мал сүргийг байнгын даатгалд хамруулах байгалийн гамшиг зудын

хохирлоос сэргийлэх арга хэмжээ авах.

Малын хулгайн гэмт хэргийг эрс багасгах ажлыг үр дүнтэй зохион

байгуулах.

Төв суурин газрын ойролцоо сүүний чиглэлийн үхэр, адуу, тэмээ,

ямааны эрчимжсэн фермерийн аж ахуй байгуулж эрхлэхийг

дэмжих.

МАА-н түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог боловсронгуй

болгох.

Үр дүн: МАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, малчдын ашиг орлого

нэмэгдэнэ.

Тэргүүлэх зорилт-2. Бэлчээр ашиглалтын менежментийг

сайжруулах.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Бэлчээрийн даацад тохируулан малын тоо толгойг өсгөн үржүүлэх

бодлого хэрэгжүүлэх.

Аймгийн бэлчээрийн менежментийн зураг гаргуулж мөрдөх. Бэлчээрийг хуваарьтай ашигладаг уламжлалт аргыг сэргээн сум,

багийн түвшинд бэлчээр ашиглалтыг сайжруулах.

Царцаатай тэмцэх ажлыг эрчимжүүлж үр дүнд хүргэх

Хадлан, тэжээл үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг

дэмжих.

Тусгай хамгаалалттай газрын орчинд нутаглаж буй малчдад

бэлчээр ашиглах урт хугацааны гэрээ байгуулах боломж бүрдүүлэх

талаар эрх зүйн зохицуулалт хийх.

Бэлчээрт ашиглагдахгүй байгаа хуучин худаг, услалтын

системүүдийг сэргээн засварлах.

Шинээр худаг гаргахдаа малчдын санал, захиалгыг заавал авч

байх.

14

Page 16: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Бэлчээрийн малчдын бүлэг нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэх, даац,

ургацыг тодорхойлсоны үндсэн дээр нутаг бэлчээрээ зохицуулдаг

уламжлалт аргыг зааж сургах.

Гамшгаас хамгаалах бэлчээрийн талхагдалтыг үүсгэж буй хүчин

зүйлүүдийг судлах, тэмцэх арга хэмжээг зохион байгуулах.

Гарах үр дүн: Аймгийн хэмжээнд бэлчээрийн менежмент

боловсронгуй болж, бэлчээрийн даац дээшилнэ.

Тэргүүлэх зорилт-3: МАА-н хөдөлмөр зохион байгуулалтыг

боловсронгуй болгож ХАА-н хоршоо, фермийн аж ахуй, эрчимтэй

хөгжүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Төрийн болон эдийн засгийн зохицуулалтын хөшүүргүүдийг

хэрэглэн хоршоо, фермерийн аж ахуйг дэмжих.

Үйлчилгээ, борлуулалт, хангамжийн хоршоодын үйл ажиллагааг

дэмжих.

Малчдын бүлэг, хоршоо нөхөрлөлийг дэмжих.

Сүүн болон мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг

нэмэгдүүлэхийн тулд тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн дээр

фермерийн эрчимжсэн загвар аж ахуй байгуулах үүсгэл

санаачилгыг бүх талаар дэмжих.

Тахиа, зөгийн аж ахуй бий болгох санаачлагыг дэмжиж туслах.

Үр дүн: МАА дахь хөдөлмөр зохион байгуулалт, сайжирч-фермерийн

загвар аж ахуйнууд буй болно.

Тэргүүлэх зорилт-4: Мал амьтдыг эрүүлжүүлэх ажлыг сайжруулж,

гоц халдварт өвчинтэй тэмцэх арга, механизмыг боловсронгуй болгоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, нян судлал,

ийлдэс судлал, ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг

боловсронгуй болгож мал эмнэлгийн лабораторийг олон улсын

магадлан итгэмжлэлд хамруулах.

15

Page 17: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Улсын хилийн боомтуудад мал эмнэлгийн хорио цээрийн

найдвартай хамгаалалт буй болгож, мал амьтны халдварт өвчин,

ялангуяа гоц халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх,

нэвтрэн орж ирсэн нөхцөлд тэмцэх арга хэмжээг шуурхай авч

хэрэгжүүлэх үйл ажиллагааг бүх шатанд сайжруулж, мал эмнэлгийн

багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн хангамжийг сайжруулах.

Мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх замаар

өрсөлдөөнийг бий болгож, чанар хүртээмжийг сайжруулах арга

хэмжээ авах.

Мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийн материаллаг бааз, эмийн нөөц

хангамжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах.

Аймгийн мал эмнэлгийн шинжилгээний лабораторийн материаллаг

бааз, тоног төхөөрөмжийн хангамж, хүрэлцээ, оношлогооны

чадавхийг дээшлүүлэх.

Мал сүрэгт хийх үзлэг, шинжилгээ, вакцинжуулалт, тарилга

туулгалтанд төр, олон нийтийн зүгээс тавих хяналтыг эрс

сайжруулах.

Үржлийн шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч мал бэлтгэж нийлүүлэх.

Шилмэл малын бүртгэл мэдээллийн санг баяжуулж, үзэсгэлэн

худалдааг бүс, аймаг, сумын түвшинд зохион байгуулах.

Өндөр ашиг шимт сайн чанарын үрээр зохиомол хээлтүүлэг явуулж,

нутгийн байгаль цаг уурт дасан зохицсон цөм сүргийг бий болгох.

Гарах үр дүн: Мал эрүүлжиж, гоц халдварт өвчний гаралт, сөрөг

нөлөөлөл эрс буурна.

Тэргүүлэх зорилт-5: Газар тариалангийн үйлдвэрлэлийг

тогтвортой өсгөх.

Газар тариалан хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг

зохион байгуулах.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдлийг бууруулан нийт

эргэлтийн талбайн хэмжээг 600 га-д хүргэх.

16

Page 18: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Бөх мөрний сав дагуух атаржсан газрыг дахин эзэмших, Шар

модонд хөрс сайжруулалт хийх замаар малын тэжээл тариалах.

Алтанцөгцийн “Хааны худагт” 10,0 мянган га талбайг усжуулан

тариаланд ашиглах.

Ховд гол, Бөх мөрний сав дагуу усалгаатай, эрчимжсэн газар

тариалан эрхлэх замаар төмс хүнсний ногооны хэрэглээний

зонхилох хувийг дотоодоосоо хангах.

Төв суурин газар хүлэмжийн аж ахуйг бүх талаар дэмжих.

МАА, газар тариалан хослон эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид

бага оврын трактор, цахилгаан үүсгүүр, хадлангийн болон газар

тариалангийн техник хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх арга

хэмжээ авах.

Газар тариалангийн механикжсан аж ахуй байгуулах техник

технологийг шинэчлэх, таримлын үр үйлдвэрлэх санаачлагыг

дэмжинэ.

Ховд голын сав дагуу чацаргана, жимс жимсгэний аж ахуй

байгуулах санаачлагыг бүх талаар дэмжинэ.

Ногооннуур суманд багсармал, холимог, хорголжин тэжээлийн

үйлдвэр байгуулах бодлого баримтлаж, энэ талаар гарсан

санаачлагыг бүх талаар дэмжинэ.

Гарах үр дүн: Газар тариалангийн үйлдвэрлэл өсч, хүн амын

хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжирна.

Хоёрдугаар үе шат 2016-2021 он Аймгийн ХАА-н салбарын ДНБ-ний

өсөлтийг 15 хувьд хүргэнэ. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Тэргүүн зорилт-1 Малчдын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, фермерийн үйл

ажиллагааг хөхүүлэн дэмжих.

МАА-н үйлдвэрлэлийн мэдээллийн оновчтой тогтолцоог бий болгох.

Бэлчээр ашиглалтын менежментийг улам боловсронгуй болгох.

17

Page 19: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Төв суурин газрын дэргэд МАА-н гаралтай хүнсний бүтээгдэхүүн

үйлдвэрлэх эрчимжсэн фермерийн болон хагас суурин аж ахуйг

олноор байгуулж ажиллуулах.

Мах, сүүний чиглэлийн үүлдэр, омог, гойд ашиг шимтэй малыг

биотехнологийн аргаар үржүүлэхэд онцгойлон анхаарахын зэрэгцээ

ямааны ба адууны мах, махан бүтээгдэхүүний экспортыг

нэмэгдүүлэх хувилбарыг судлан хэрэгжүүлэх.

Малын тэжээл үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, МАА-н гаралтай

хүнсний бүтээгдэхүүнийг борлуулах оновчтой тогтолцоог

бүрдүүлэх.

Ган, зудаас хамгаалах тэжээлийн нөөцийг бий болгох.

Малыг даатгалд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах.

Газар тариаланд орчин үеийн техник, технологийг өргөнөөр

нэвтрүүлж, га-гийн ургацыг нэмэгдүүлэх.

МАА-н гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох

үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх.

Гүн боловсруулсан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр

хэрэгцээгээ 100 хувь сүү, сүүн бүтээгдэхүүний 70 хувийг хангах.

Хүнс, ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг олгох, мэдээлэл түгээх

дамжуулах, шинэ технологи эзэмшүүлэх, зуучлах үүрэг бүхий ХАА-н

нэвтрүүлэх үйлчилгээг төрийн байгууллагын эрх зүйн орчинд

байгуулах.

Сумдын мал эмнэлгүүдийн лабораторийн материаллаг бааз, багаж

тоног төхөөрөмжийн хангамж, оношлогооны чадавхийг сайжруулах.

Гарах үр дүн: Хот суурин газрын ойролцоо эрчимжсэн фермерийн аж

ахуйн тогтолцоо бий болж, тариаланчид, малчдын амьдрал ахуй,

хөдөлмөр зохион байгуулалтанд чанарын дэвшилт гарна МАА-н

бүтээгдэхүүний 50 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг болно.

Тэргүүлэх зорилт-2 Аймаг, сумдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн

бэлчээр ашиглалтын түвшинг дээшлүүлнэ.

Хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

18

Page 20: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Бүх төрлийн худаг засварлах, барих ажлыг гадаад, дотоодын төсөл

хөтөлбөр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих.

Эдийн засгийн урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн бэлчээрт

худаг гарган ашиглах үүсгэл санаачлагыг тууштай дэмжих.

Бэлчээрийн МАА, тариаланчид, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг

сурган дадлагажуулах.

Инженерийн хийцтэй услалтын системүүдийг засварлах.

Мал сүргийг индексжүүлж даатгалд бүрэн хамруулах.

Аюулаас хамгаалах тэжээлийн нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх.

Төрөл бүрийн бордооны үйлдвэрлэл, хангалт хэрэглээг дэмжих.

Өндөр уулын бүс дэх нөөц бэлчээрийг ашиглах зорилгоор уул

давааны зам харгуйг засварлах.

Цас, үерийн усыг нөөцөлж ашиглах зориулалтаар хөв далан барих

ажлыг дэмжих

Гарах үр дүн. Бэлчээрийн усан хангамжийн түвшин дээшилж, мал

сүүргийг өсгөн үржүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.

1.3. Дэд бүтцийн хөгжилНэгдүгээр үе шат (2010-2016) Тэргүүлэх зорилт -1 “Мянганы зам” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Өлгий-Цагааннуурын чиглэлийн 100 км хатуу хучилттай замыг

барьж дуусгана.

Өлгий хотын орчимд 4 чиглэлд тус бүр 10 км буюу нийт 40 км хатуу

хучилтай зам барих зураг төслийг хийж эхний ээлжинд 2010 онд 14

км-ийг нь барина.

Мянганы замын төслийн хүрээнд баруун чиглэлийн хэвтээ

тэнхлэгийн замыг Өлгийгээс угтуулан тавих асуудлыг улсад тавьж

шийдвэрлүүлэн, уг ажлыг эхэлнэ.

Азийн хөгжлийн банкны зээлээр Улаанбайшигт-Өлгий-Ховд

Ярантын чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам барих

ажилд идэвхтэй оролцоно.

19

Page 21: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Өлгий Хашаатын чиглэлийн 100 км замыг барьж дуусгана.

БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай хотын төмөр замд хамгийн дөт чиглэл

болох Өлгий Даянгийн чиглэлийн замыг сайжруулна.

БНХАУ-тай хамтран Даян Цагааннуурын чиглэлд зам барих ажлыг

хөөцөлдөж шийдвэрлүүлнэ.

Өлгий-Хотгорын уурхайн чиглэлийн замыг орчин үеийн хайрган зам

болгох, дараа нь хатуу хучилттай болгох чиглэл баримтална.

Улаанхус сумын болон Цэнгэлийн Могойтын бетон гүүрийг

ашиглалтанд оруулна.

Өлгий хотын Нисэх буудлын буух, хөөрөх зурвасыг хатуу хучилттай

болгоно.

Аймгийн авто замын хөгжлийн хөтөлбөр боловсруулж, Азийн

хөгжлийн банкны техник туслалцаагаар шинээр боловсруулсан

тээврийн стратеги болон авто зам хөгжүүлэх дунд хугацааны

хөтөлбөртэй нягт уялдаатай ажиллах.

Аймгийн төвийн зам, талбай, гүүрийг шинэчлэн сайжруулах.

Төрөл бүрийн зам тавихад төсвийн хөрөнгөнөөс гадна гадаадын

хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг

бүх талаар дэмжинэ.

Аймгийн авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн

боловсруулж мөрдөх.

Гарах үр дүн: Аймгийн төрөл бүрийн замын сүлжээний хангамж

сайжирна.

Тэргүүлэх зорилт 2: Зам гүүрийн барилгын техник, технологийг

шинэчлэх хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл.

Зам гүүрийн барилгын техник хэрэгслийн хангамжийг урт хугацааны

бага хүүтэй зээл /лизинг/-ээр дэмжин сайжруулах.

Экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл багатай зам барилгын

техник хэрэгслийн импортыг татварын бодлогоор дэмжин

урамшуулах.

20

Page 22: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Зам гүүрийн инженер техникийн ажилтнуудыг чадваржуулах,

гадаад орны туршлага судлан нэвтрүүлэх.

Гарах үр дүн: аймгийн хэмжээний зам барилгын байгууллагуудын

чадавхи, бүтээмж, ашигт ажиллагаа сайжирна.

Тэргүүлэх зорилт-3: Агаарын тээврийн үйлчилгээг өргөтгөн

сайжруулах.

Агаарын тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог

өргөтгөх.

Өлгий хотын онгцоны буудлыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр

бүрэн хангаж, олон улсын буудлын стандартад нийцүүлнэ.

Нисэх буух зурвасыг барих ажлыг түргэтгэхэд бүх талын дэмжлэг

үзүүлнэ.

Казахстан-Өлгийн хоорондох олон улсын нислэгийн рейсийн тоог

нэмэгдүүлэхийн дээр ОХУ, БНХАУ-тай холбогдсон агаарын зам

нээх асуудлыг шийдвэрлэнэ.

Гарах үр дүн: Агаарын тээврийн үйлчилгээний хамрах хүрээ чанар

сайжирна.

Тэргүүлэх зорилт-4. Авто тээврийн үйлчилгээг аймгийн хэрэгцээ

шаардлагад нийцүүлэн оновчтой өргөтгөх.

Өлгий хотод зорчигч үйлчилгээний төвүүдийг шинэчлэн байгуулж

эхлэх.

Өлгий хот, Цагааннуур, Улаанбайшинтад ачаа хүлээн авах, сэлгэн

ачих аж ахуйнуудыг байгуулах.

Гарах үр дүн: Аймгийн авто тээврийн орчин үеийн нэгдсэн сүлжээний үндэс суурь тавигдана.

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1: Мянганы замын аймгийн нутаг дэвсгэр дэх

хэвтээ болон босоо тэнхлэгийн замуудыг бүрэн ашиглалтанд оруулна.

Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замыг барьж дуусгах.

Хашаат-Ховдын чиглэлийн хатуу хучилттай авто замыг

ашиглалтанд оруулахад идэхтэй оролцоно.

21

Page 23: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Өлгий хотод мянганы замын босоо тэнхлэгийн зам тавих ажлын

хүрээнд орчин үеийн өндөр даацтай бетон гүүр барина.

Буянт суманд Сагсайн гол болон Баяннуур суманд Ховдын голд

бетон гүүр барина.

Өлгий хотын болон хот орчмын замыг бүрэн шинэчлэн сайжруулна.

Өлгий-Булган сум, Өлгий-Даянгийн чиглэлийн замыг сайжруулж,

хатуу хучилттай зам тавих ажлыг эхлүүлнэ.

Сум хооронд хатуу хучилттай болон сайжруулсан авто зам барих

хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ.

Гарах үр дүн Аймгийн авто замын орчин үеийн нэгдсэн сүлжээ бий

болно.

Тэргүүлэх зорилт-2: Агаарын тээврийн үйлчилгээг өргөтгөн

сайжруулна.

Агаарын тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, нислэгийн

аюулгүй байдлыг хангана.

Өлгий хотын Нисэх буудлын хатуу хучилттай зурвасыг өргөтгөж

хүнд даацын том онгоц хүлээж авах чадвартай болгоно. Арабын

орнуудтай агаарын харилцаатай болно.

Үр дүн: Агаарын тээврийн үйлчилгээ шинэ шатанд гарна.

Тэргүүлэх зорилт 2: Аймгийн бүх төрлийн тээврийн үйлчилгээний

оновчтой сүлжээг бий болгоно.

Үр дүн: Агаарын тээврийн үйлчилгээ шинэ шатанд гарна.

Тэргүүлэх зоиилт 2: Аймгийн бүх төрлийн тээврийн үйлчилгээний

оновчтой сүлжээг бий болгоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Өлгий хотод зорчигч үйлчилгээний орчин үеийн төвүүдийг

ажиллуулж эхлэх.

Тээврийн системийн мэдээлэл дамжуулах ухаалаг сүлжээ

байгуулах, мэдээллийн эх сурвалжууд /ШТС, техникийн засвар

үйлчилгээний газар жолооч, зорчигчийн амрах, хооллох, хоноглох

22

Page 24: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

буудал гэх мэт/-ийг сүлжээнд холбох, тээврийн хэрэгслийн

байршил, хөдөлгөөнийг тодорхойлох системийг нэвтрүүлэх.

Гарах үр дүн: Тээврийн үйлчилгээний орчин үеийн сүлжээ бүрдэнэ.

Эрчим хүчний хөгжилНэгдүгээр үе шат (2010-2016) Тэргүүлэх зорилт 1. Аймгийн цахилгаан эрчим хүчний үйлчилгээний

чанарыг сайжруулж хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах.

Булган сумыг Ховд аймгийн Дуут сумаас өндөр хүчдэлийн шугамд

холбоно.

Асгатын мөнгөний ордыг Ногооннуур сумаас ЦДАШ холбоно.

Хотгорын нүүрсний уурхайг түшиглэн нүүрснээс хий, дулаан,

цахилгаан гаргах орчин үеийн технологи бүхий үйлдвэр барих

асуудлыг шийднэ. Эхний ээлжинд Өлгий хотод хийн түлшний бага

оврын үйлдвэр байгуулж, иргэд, айл өрхийг хямд чанартай түлшээр

хангана.

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1: Эрчим хүчний менежментийг боловсронгуй

болгож, байгаль орчинд халгүй техник технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл,

хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл.

Аймгийн түлш, эрчим хүчний үйлдвэрүүдэд шинэ дэвшилтэт техник

технологи нэвтрүүлж, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх.

Аймгийн хэмжээнд нар, салхины эрчим хүчний нөөцийг тогтоож,

кадастрыг бий болгох.

Ашиглах нөөц нь тогтоогдсон газруудад дунд чадлын салхин

паркууд байгуулан, эрчим хүчний төвлөрсөн системд холбон үр

ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх.

Өлгий хот, томоохон сумдын нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхгүй

байгаа, хуучирсан дулааны шугам сүлжээг өргөтгөх.

Өндөр хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах асуудлыг

судлан шийдвэрлэх.

23

Page 25: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Багийн төвүүдийг өндөр хүчдэлийн шугамд үе шаттай холбохын

зэрэгцээ нар, салхины эрчим хүчээр хангах арга хэмжээ авна.

Барилга байгууламжид өргөнөөр ашиглагдаж байгаа нарны илчээр

ус, агаар халаах арга технологи, тоног төхөөрөмжийг хэрэглээний

халуун ус болон бусад зориулалтаар өргөн ашиглах.

Гарах үр дүн: аймгийн эрчим хүчний системийн үйл ажиллагаа

жигдэрч, цахилганы хэрэгцээгээр бүрэн хангагдана.

1.4. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжилНэгдүгээр үе шат (2010-2016)

Тэргүүлэх зорилт 1: Цахилгаан холбооны суурь сүлжээг шинэчилж,

шилэн кабелийн сүлжээнд холбож аймаг, сумдын хооронд дамжуулах

системийн тоон технологит бүрэн шилжүүлж, багийн холбооны

ашиглалтыг сайжруулах.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл. Цахим монгол, “Мэдээлэл

холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, үйл

ажиллагааны төлөвлөгөө”, “Хөдөөгийн цахилгаан 2020 он хүртэл

хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “Шуудангийн салбарыг 2020 он хүртэл

хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлнэ.

Өлгий хотод холбоо мэдээллийн төв байгуулах.

Өлгий Улаангомын чиглэлд өндөр хурдны шилэн кабелийн хот

хоорондын сүлжээ байгуулах.

Нийт суманд өндөр хурдны шилэн кабель татаж, гар утас, суурин

утас, утасгүй холбоо, орчин үеийн интернэттэй болгоно.

Аймаг, сумдын төвд мэдээлэл холбооны технологийн шинэ төрлийн

үйлчилгээг тухайлбал алсын зайн сургалт, теле эмчилгээний

чиглэлийн өндөр хурдны үйлчилгээг тууштай нэвтрүүлэх.

Үүрэн телзфон хэрэглэгчдийн хүрээг өргөтгөж бүх сум, малчдыг

хөдөлгөөнт холбоонд шилжүүлнэ.

Айл өрхийг компьютержүүлэх арга хэмжээ авах.

Сумын төвийн холбох байгууламж тэжээлийн системийг дэс

дараатайгаар бүрэн шинэчлэх.

24

Page 26: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Багийн холбооны тоног төхөөрөмжийг шинэчилж, ашиглалтыг

сайжруулах.

Сумдын төвийг дэс дараатайгаар АТС-тай болгож, нэгдсэн

сүлжээнд холбох.

Аймаг, сумын төвийн хэрэглэгчдийг олон сувгийн нэвтрүүлэг үзэх

боломжоор бүрэн хангах.

Бүх малчид, сумын төв, суурин газрууд 4-өөс доошгүй сувгийн

нэвтрүүлэг үзэх боломжтой болгох.

Аймгийн байгууллага, сумдыг интернэтийн сүлжээнд холбох.

Гарах үр дүн: Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн сүлжээний

үндэс суурь тавигданан

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1 -Холбооны үйлчилгээнд тоон системийг бүрэн

нэвтрүүлж, хиймэл дагуулын болон бага багтаамжийн радио релейний

шугам, хөдөлгөөнт холбоог ашиглан баг, хот айл, малчдыг холбоожуулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

− Орон нутгийн мэдээлэл, холбооны сүлжээний технологийн

шинэчлэлийг дуусгах.

− Аймгийн алслагдсан бүс нутгуудад утасгүй холбооны технологийг

нэвтрүүлж бүрэн телефонжуулах.

Гарах үр дүн: Орчин үеийн холбоо мэдээллийн иж бүрэн систем

бүрдэнэ.

1.5. Барилга, хот байгуулалтын хөгжилНэгдүгээр үе шат: (2010-2016)

Тэргүүлэх зорилт-1. Өлгий хотыг быаруун бүс дэх олон үндэстэн ястны

өвөрмөц онцлогийг тусгасан архитектур бүхий орчин үеийн хот болгон

хөгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Өлгий хотыг хөгжлийн

ерөнхий төлөвлөгөөг орчин үеийн шаардлагын дагуу шинэчлэх арга

хэмжээ авна.

25

Page 27: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Аймгийн төв, бичил бүсийн болон сумдын төвүүдийн хөгжлийн

ерөнхий төлөвлөгөөг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэн

боловсруулах ажлыг зохион байгуулна.

Хил орчмын бүс нутагт хүн ам суурьшуулах зорилго бүхий

урамшууллын бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвор суурьшлыг

сайжруулна.

Орон нутгийн нийтийн ахуй үйлчилгээний байгууллагын

менежментийн болон үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх, шинээр

бий болж байгаа тосгон сууринд хүн амыбн төвлөрлийг нэмэгдүүлэх

бодлогыг хэрэгжүүлэх.

Газрын албадыг шинэ техник, технологиор ханган, газрын

харилцааны тухай мэдээлэл, бүртгэлийг иргэдэд нээлттэй байлган,

үйлчилгээг шуурхай болгож, газрыг айл өрх бүрт үнэгүй өмчлүүлэх

ажлыг хуулийн хугацаанд багтаан зохион байгуулах.

Барилга хот байгуулалт, газар зохион байгуулалт, газар өмчлөх

эзэмших, ашиглах, үнэлэх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой

мэдээллийн нэгдсэн санг бий болгох.

Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр баригдах барилга

байгууламж, газрын харилцааны асуудлыг хэтийн хөгжилтэй

уялдуулан шийдвэрлэх.

Хот доторх авто болон явган хүний замыг ерөнхий төлөвлөгөөний

дагуу тавих, тохижуулах.

Гэр хорооллыг орон сууцны анхан шатны дэд бүтэц, буюу цэвэр,

бохир усны шугам сүлжээ, цахилгаан хангамжид холбож иргэдийг

амины орон сууцтай болгох боломжийг бүрдүүлэх замаар орон

сууцны хороолол бий болгон хөгжүүлэх.

Гарах үр дүн: Аймаг, сумын төвүүдэд хүн амын тогтвор суурьшил

сайжирч хотын хөгжлийн цэгцтэй бодлого хэрэгжинэ.

Тэргүүлэх зорилт 2: Хүн амын өсөлт, хэрэгцээтэй уялдуулан

аймгийн орон сууцны хангамжийн түвшинг нэмэгдүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

26

Page 28: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Монгол улсын Засгийн газрын “40000 айлын орон сууц барих”

хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвд жил бүр 30-40 айлын орон сууцны

шинэ хороолол барих.

Өлгий хотын 6-р багийн нутаг дэвсгэрт иж бүрэн бичил хороолол

барина.

Орон сууцны сан бүрдүүлж, эн түрүүнд төрийн албан хаагчид, залуу

гэр бүлийг орон сууцаар хангах арга хэмжээг хэрэгжүүлэх.

Орон сууцны барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг

урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн дэмжих.

Гэр хорооллын иргэд орон сууцны нөхцлөө сайжруулах, орон

сууцандаа хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нь нэмэгдүүлэх.

Орон гэргүй ядуучуудыг орон байраар хангах боломжийг судлан

хэрэгжүүлж эхлэх.

Сум бүрт жил бүр 4 айлын орон сууц барих.

Амины орон сууц барьж иргэдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих.

Хөдөөгийн хүн амын орон сууцны нөхцлийг сайжруулах хөтөлбөр

боловсруулан хэрэгжүүлж эхлэх.

Гарах үр дүн: Аймаг, сумын төвүүдийн хүн амын өсөлт, орон сууцны

хэрэгцээтэй уялдуулан орон суцны хангамжийн түвшин 40-50 хувьд

хүрнэ.

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1. Өлгий хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний

хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон төв

болгох.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: *Зах зээлийн нөхцөлд

нийцүүлэн шинэчлэн боловсруулсан хот суурингуудын ерөнхий

төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх.

Аймгийн төвийн цэвэрлэх байгууламжид техник технологийн

шинэчлэлт хийж, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, бага оврын

цэвэрлэх байгууламжийг хэрэглэх арга хэмжээ авах.

27

Page 29: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Аймгийн төв талбай залуучуудын цэцэрлэгийн тохижилтыг

сайжруулах.

Хотын гэрэлтүүлэг гоёл чимэглэлийг өөрчлөн сайжруулах..

Нэрэмжит гудамж цэцэрлэг бий болгон тохижуулах.

Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, төв гудамжинд гоёлын

ургамлаар бүрэн цэцэгжүүлж тарималжуулах.

Аймгийн үйлдвэрлэл, хэрэглээ, хүн амын өсөлттэй уялдуулан

инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөн хөгжүүлэх

зорилгоор тодорхой төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх.

Бичил бүсийн төв, сум, багийн төвүүдийг шинэчлэн тохижуулах

хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлэх.

Загвар суурингууд байгуулж тохижуулах арга хэмжээ авах.

Гарах үр дүн: Аймгийн хүн ам тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл

бололцоог хангасан, экологид ээлтэй, эдийн засгийн хувьд биеэ даасан,

гадаад, дотоод харилцаа сайтай орчин үеийн хот байгуулалт хөгжинө.

Тэргүүлэх зорилт 2: Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй

уялдуулан иргэдийн орон сууцны хангамжийн түвшинг эрс дээшлүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Аймгийн төв, сумдын бага орлоготой болон залуу гэр бүлийг орон

сууцаар хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

Төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хоёр дахь шатны

төсөл боловсруулан хэрэгжүүлэх.

Орон сууцны барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг

татвараас бүрэн чөлөөлөх урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэх.

Орон гэргүй байгаа ядуучуудыг орон байраар хангах цогц арга

хэмжээ авах.

Амины орон сууц барьж буй иргэдийг хөнгөлөлттэй зээлээр

идэвхтэй дэмжих.

Гарах үр дүн. Аймгийн төвийн хүн амын орон сууцны хангамжийн түвшинг

50-60 хувьд хүргэснээр хүн амын тав тухтай амьдрах ахуйн нөхцөл

сайжирна.

28

Page 30: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Хоёр. Нийгмийн хөгжилХүн амын өсөлт, хүний хөгжлийг хангах талаар : Нэгдүгээр үе шат: (2010-2016)

Тэргүүлэх зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг 1.2 хувьд хүргэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Аймаг, сумдын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон

хөгжлийн бодлого төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой

тусган хэрэгжүүлдэг механизм бий болгох.

Залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж

ажиллах, гэр бүлийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Өлгий хот болон сумдын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх

замаар хүн ам төрж өссөн нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах

нөхцлийг бүрдүүлэх.

Хот хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшингийн ялгааг багасгаж,

улмаар адил тэгш болгох боломжоор хангахад чиглэсэн бодлого

хэрэгжүүлэх.

Амьдралын таатай нөхцлийг бүрдүүлснээр 2016 он гэхэд хүн амын

дундаж наслалтыг 65-д хүргэх.

Бичиг үсэг үл мэдэх явдал, сургууль завсардалтыг арилгах, улмаар

боловсрол, эрүүл мэнд технологийн салбарт хөрөнгө оруулалт

хийх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах бодлогыг тууштай

хэрэгжүүлэх.

Гарах үр дүн: Аймгийн хүн амын жилийн тогтвортой өсөлтийг хангах

нөхцөл бүрдэнэ.

Тэргүүлэх зорилт 2. -Хүнийг бүх талаар хөгжүүлэн, аймгийн

хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.710-д хүргэнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

Аймаг, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг баазыг

бэхжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах.

29

Page 31: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай

сайжруулах.

Аймгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг

шинэчлэх бодлоготой уялдуулан хүн амын орлогыг тасралтгүй

нэмэгдүүлэх.

Иргэн бүрт өөрийгөө боловсруулж хөгжүүлэх, амьдрах ухааныг

эзэмшүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Гарах үр дүн: Аймгийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн

үзүүлэлтүүд чанаржиж дээшилнэ.

Хоёрдугаар үе шат: (2016-2021) Тэргүүлэх зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг 2,5 хувьд хүрнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

Аймаг, сумдын түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын

хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг улам

боловсронгуй болгох.

Аймгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгэн ажлын байрны

хангамжийг сайжруулах замаар гадагш чиглэсэн шилжих

хөдөлгөөнийг эрс бууруулах.

Төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт

хөнгөлөлт үзүүлэх өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан

тэтгэлэг олгох зэрэг арга хэмжээнд хамрах хүрээг өргөтгөх.

Нийгэм, эдийн засаг, орчны ахуйн ая таатай нөхцлийг бүрдүүлэх

замаар 2021 он гэхэд аймгийн хүн амын наслалтыг дунджаар 66-д

хүргэх.

Аймаг, сумдын түвшинд хүн амын бичиг үсэг үл мэдэх явдлыг

арилган, насан туршдаа боловсролоо дээшлүүлэх нөхцлийг

бүрдүүлэх.

Гарах үр дүн: Хүн амын жилийн дундаж өсөлт тогтворжиж, улмаар

нэмэгдэнэ.

30

Page 32: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Тэргүүлэх зорилт 2: Хүнийг хөгжүүлэх боломжийг бүрэн ашиглах

замаар аймгийн хэмжээнд хүний хөгжлийн индексийг 0,720-иос доошгүй

түвшинд хүргэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Өлгий хотод хүүхдийн ордон байгуулна.

Өлгий хотод залуучуудын хөгжлийн ордон барина.

”Зост” лагерийг өргөтгөж, хүүхдийн амралт сувиллын байнгын

ажиллагаатай төв болгоно.

Мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавьж, сумдын

түвшинд хүн амын орлогыг нэмэгдүүлэх боловсролын түвшинг

дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах арга

хэмжээнүүдийг тууштай үргэлжлүүлэх.

Албан ба албан бус боловсролын тогтолцоог боловсронгуй болгож,

бүх шатны боловсролын хүртээмжийг сайжруулах.

Нийт малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга,

хэлбэрийг сонгон нэвтрүүлэх.

Үйлдвэрлэлийн салбарын бүтэц, өсөлттэй уялдуулж мэргэжилтэй

ажилтан бэлтгэх тогтолцоог оновчтой болгох.

Гарах үр дүн: Хүний хөгжлийн индексийг улсын дундаж түвшинд

хүргэнэ.

2.1. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар Нэгдүгээр үе шат: (2010-2016)

Тэргүүлэх зорилт 1. Хүн амыг тогтвортой ажлын байраар ханган орлогыг

нэмэгдүүлэх, ажилгүйдлийг тогтвортой бууруулах.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Аймгийн төв, бичил бүсийн төвийн түвшинд “Нийгмийн

үйлчилгээний төв”, нийгмийн хамгаалал, даатгал, хөдөлмөр

эрхлэлтийн иж бүрэн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх. “Нийгмийн

хамгааллын төв”, орон нутгийн хөгжлийн төвүүдэд мэргэжлийн

сургалт үйлдвэрлэлийн төвийг ажиллуулах.

31

Page 33: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Өлгий хотод хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн

мэдээлэл сургалтын төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээгээр

үйлчилдэг болох.

Сумын нийгмийн үйлчилгээний төв, аймгийн нийгмийн халамжийн

албадын ажилтнуудыг давтан сургах хөтөлбөр боловсруулж

хэрэгжүүлэх.

Сум дундын нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн сүлжээ

байгуулан, өргөжүүлэх.

Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь

даатгалын тогтолцоонд аймгийн хүн амыг бүрэн хамруулах.

Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд албан бус салбарт

ажиллагсдын хамралтын хэмжээг нэмэгдүүлэх.

Ядуу, бага орлоготой өрхийг уламжлалт мал маллагааны арга

барилд сургах, малжуулах, тэднийг мал сүргээ тогтвортой өсгөж,

бие даан ажиллах амьдрах нөхцөл бололцоог өөрсдөө бий

болгоход сургах хэвшүүлэх замаар малчин өрхийн амьжиргааг

дэмжих.

Ядуу иргэдийн санал санаачлагыг улсын болон хувийн аж ахуйн

байгууллагууд дэмжиж энэ талын сургалт сурталчилгааг өргөтгөх.

Олон малтай, хүн хүчний дутагдалтай өрхөд гэрээт малчны

хэлбэрээр ядуу өрхөөр туслалцуулан ажиллуулж фермерийн аж

ахуй болгохыг дэмжих.

Хоршоо байгуулах замаар ядуу өрхөөр тодорхой хэмжээний мал

маллуулах ногоо тарих, байгалийн дагалдах баялагийг ашиглах,

шувуу зэрэг туслах аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх.

Төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих, тахиа, шувуу, загас

үржүүлэх зэргээр туслах аж ахуй эрхлэхэд айл өрхүүдийг

хамруулах ажлыг сум бүрт хэрэгжүүлэх.

Сум багийн төвд халуун ус, үсчин, оёдолчин, гутал засвар зэрэг

ахуйн цэг салбар нээн ажиллуулах, явуулын үйлчилгээ бий

болгоход туслах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх.

32

Page 34: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Байгаль орчныг хамгаалах ялангуяа цөлжилтөөс хамгаалах, ойн

зурвас байгуулах замаар газрын хөрс бэлчээрийг хамгаалах ажилд

хөдөлмөр эрхлээгүй иргэдийг оролцуулах ажлыг өргөнөөр зохион

байгуулах.

Ядуурлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа олон улсын

төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг орон нутагт идэвхжүүлж,

уялдаа холбоог сайжруулах.

Нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучууд, нийгмийн

эмзэг бүлгийн иргэдийг өргөн хамруулах замаар ажлын байрыг

нэмэгдүүлэх.

Жижиг, дунд үйлдвэр, хүн амын ахуйн үйлчилгээг дэмжих, дэд

бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалах, нөхөн

сэргээх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг түлхүү чиглүүлэх.

Нийтийг хамарсан ажлыг байгаль орчныг хамгаалах болон нөхөн

сэргээх зам барих, цөлжилттэй тэмцэх зэрэг хөдөлмөрийн багтаамж

ихтэй үйлдвэрлэл үйлчилгээний салбарт түлхүү зохион байгуулах.

”Мянганы зам”, “Ногоон хэрэм” төслүүдийн хүрээнд ажлын түр

болон байнгын байраар хангах ажлыг зохион байгуулах.

МСҮТ-ийг өргөтгөж хөдөлмөрийн зах зээлд нийцсэн мэргэжил олгох

болон мэргэжлийн ур чадварын сургалтанд ажилгүй залуучууд

нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамруулж сургалтын чанар үр

дүнг сайжруулах.

Хоршоо, бүлэг, нөхөрлөл байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх,

амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн иргэд, аж ахуйн нэгж,

байгууллагуудын санаачлагыг дэмжин хамтран ажиллах.

Ажлын байр шинээр бий болгосон буюу ажилгүй иргэдэд шинээр

мэргэжил олгох, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйлдвэрлэл

дээрх сургалтыг зохион байгуулсан ажил олгогчид дэмжлэг үзүүлэх.

Ажилгүй иргэдэд мэргэжил, дадлага олгох сургалтуудыг зохион

байгуулж, шинээр ажилд орсон залуучуудад гарааны зээл тусламж

олгох иргэд байгууллагуудын идэвх санаачлагыг дэмжих.

33

Page 35: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлттэй уялдуулан ажилгүй

иргэн, ажил хайгчдыг сул чөлөөтэй ажлын байранд зуучлах,

зөвлөлгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллээр

хангах үйлчилгээний чанарыг сайжруулах.

Гарах үр дүн: Жилд дундажаар 1500 ажлын байр шинээр бий болж,

ажилгүйдлийн түвшин 2,0 хувь болж буурсан байна.

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1. Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур

орлоготой иргэдийг амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болгож,

нийгмийн хамгааллын хүртээмж, үйлчилгээг шинэ шатанд гаргах.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

− Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоо, фермерийн аж ахуй

байгуулах, аялал жуулчлал хөгжүүлэх, байгаль хамгаалах, нөхөн

сэргээх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг бүх талаар

дэмжих.

− Бичил аж ахуйн нэгжийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор

бизнесинкубаторын төвийг байгуулах.

− Залуучуудын ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуйн нэгж

иргэдэд татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлэх.

− “Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих” дэд хөтөлбөрийг хоршоо,

фермерийг дэмжих бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх.

Гарах үр дүн: Ажилгүйдлийн түвшин, амьжиргааны баталгаажих

түвшингээс доогуур орлоготой иргэдийн хувь хэмжээ буурсан байна.

2.2. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар:Нэгдүгээр үе шат (2010-2016) Тэргүүлэх зорилт 1. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс

баримтлах бодлогыг хэрэгжүүлэн хүн амын эрүүл, аюулгүй орчинд

ажиллаж амьдрах ая таатай нөхцлийг бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

− Хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх ёсыг

хэвшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авна.

34

Page 36: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

− Аймаг, сумдын төвд орчин үеийн тоноглол бүхий чийрэгжүүлэх

төвүүдийг байгуулна.

− Өлгий хотод уламжлалт эмчилгээний төв байгуулна.

− Рашаан сувиллыг хөгжүүлж Цагаан голын рашааныг улсын

чанартай рашаан сувилал болгоно.

− Өлгий хотын онцлог, хөгжлийн хэтийн төлөвийг харгалзан хотын

нутаг дэвсгэрийн 50 хувиас доошгүй хэсэгт ногоон байгууламж

байгуулан агаарыг цэвэршүүлэх арга хэмжээ авна.

− Байгаль орчныг бохирдлоос сэргийлж хог хаягдлыг зайлуулах

устгах талаар аймгийн онцлогт тохирсон цогц бодлого

боловсруулан хэрэгжүүлэх.

− Баян-Өлгий аймгийн хүн амын өвчлөлийн байдлыг тогтоох судалгаа

явуулж эрүүл мэндийн байдлыг хянан тандаж мэдээлэх тогтолцоо

бүрдүүлэх.

− Эрүүл аймаг, хот, сум, баг болох санаачлагыг хөхүүлэн дэмжиж,

иргэний нийгмийн нөөцийг дайчлан хувь хүн, хамт олны оролцоог

нэмэгдүүлэх.

− Гэр хорооллыг цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбох ажлыг

эхлүүлж айл өрхийг халуун ус, саунтай болгох үүсгэл санаачлагыг

хөхүүлэн дэмжих.

− Олон улсын хөл хориот өвчнөөс аймгийн хүн амыг хамгаалахад

чиглэсэн лаборатори, оношлогоо эмчилгээний явуулын багийн

чадамжийг сайжруулах.

− Халдварт өвчнийг эсэргүүцэх эм тарилга, вакцины нөөцийг

сайжруулах, тусламж, үйлчилгээ хүртэхэд хүндрэлтэй өрхийн

хүүхдийн дархлаажуулалтанд хамрагдалтыг 95 хувь хүргэж

дархлаажуулалтанд хавсарсан вакцин нэвтрүүлэх замаар

хатгалтын тоог цөөрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

− ЭМШУИС болон ЭШ-ний хүрээлэнтэй хамтран нутагшмал эмгэг,

эрсдэлтийн хүчин зүйлийг илрүүлэх сэргийлэх, анагаах арга

хэмжээг цогцоор нь авах.

35

Page 37: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

− Эх хүүхдэд ээлтэй аймаг болох чиглэл баримтлан эх, хялхсын

эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг бууруулах ялгамж заагтай

бодлого хэрэгжүүлэх замаар эхийн болон нялхсын эндэгдэл, 5

хүртэлх хүүхдийн нас баралтыг бууруулан мянганы зорилтын

түвшинд хүргэх.

− Нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдэд үзүүлэх эрүүл

мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг

нэмэгдүүлэх.

Гарах үр дүн: Аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд ээлтэй,

аюулгүй орчин нөхцөл бүрдэх үндэс суурь тавигдана.

Тэргүүлэх зорилт 2: Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж,

чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой тогтолцоо бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Өмчийн олон хэвшилд тулгуурласан аймгийн эрүүл мэндийн

оновчтой, нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх.

Аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж эмнэлгийн дагнасан

болон хоршсон тусламж, яаралтай тусламж, уламжлалт эмчилгээ

нөхөн сэргээх болон сувилах эмчилгээг хөгжүүлэх бодлогыг

тодорхойлон хэрэгжүүлэх.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэхэд бэрхшээлтэй өрх, хүн амд

тусламж, үйлчилгээг хүргэх явуулын үйлчилгээ бий болгох.

Бүх сумдыг ЭХО аппарат, цахилгаан, техник оношлогооны тоног

төхөөрөмжөөр хангах.

Эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт,

засвар үйлчилгээний төв байгуулах асуудлыг шийдвэрлэх.

Алсын зайн оношлогоо, сургалт зөвлөлгөө өгөх мэдээллийн бүсийн

сүлжээ байгуулах, эрүүл мэндийн мэргэжилтний тогтвор

суурьшилтай ажиллуулахад чиглэсэн оновчтой бодлогыг

тодорхойлж хэрэгжүүлэх.

36

Page 38: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Гарах үр дүн: Аймгийн хэмжээнд үйлчлүүлэгчид ээлтэй, үр ашигтай,

өрсөлдөөн бүхий тогтолцоо бүрдүүлснээр эмнэлгийн тусламж

үйлчилгээний хүртээмж, чанар дээшилнэ.

Тэргүүлэх зорилт 3. Эрүүл мэндийн байгууллагын материаллаг

бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Эрүүл мэндийн салбарт зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг

зохицуулан төсвийн төлөвлөлтийг сайжруулах.

Эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийн сүлжээ байгуулах, эмнэлгийн

суурь, технологи хөгжүүлэх боломжийг судлаж шийдвэрлэх.

Хүн эмнэлгийн болон эхчүүдийн амрах байруудыг засварлан

тохижуулах, шинээр барих.

Өрхийн болон сумын эмнэлгүүдийг санхүүжүүлдэг, механизмыг

боловсронгуй болгож, эмнэлгүүдийг магадлан итгэмжлэлд бүрэн

хамруулах.

Эмнэлгийн боловсон хүчин, эмч, сувилагч нарын мэргэжлийг

дээшлүүлэхэд анхаарч, орчин үеийн тоног төхөөрөмжийн

хангамжийг дээшлүүлэх, анагаах ухааны орчин үеийн ололттой

танилцуулах сургалт, зөвлөлгөөнийг тогтмолжуулах.

Сумдын захиалгаар мэргэжлийн эмч бэлтгэх замаар эмнэлгийн

мэргэжилтний тоог нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөн

хэрэгжүүлэх.

Одоо байгаа эмч нарын хүрэлцээ, эрүүл мэндийн анхан шатны

бүртгэл, мэдээллийн компьютержсэн сүлжээний эхлэлийг тавих.

Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний

хамралтыг нэмэгдүүлэх.

Сумын түргэн тусламжийн автомашины паркийг жил бүр 15-аас

доошгүй хувиар шинэчлэх.

Эхний ээлжинд Өлгий хотод оношлогоо-эмчилгээний төв,

Ногооннуур, Алтай, Баяннуурт хүн эмнэлгийн байрыг шинээр барих.

37

Page 39: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Гарах үр дүн: Оношлогоо, эмчилгээ, сувилгааны чанарын түвшинг

дээшлүүлэх боломж нэмэгдэн иргэдэд хүрэх хүртээмж сайжирна.

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1. Эрүүл мэндийн бүх шатны тусламж, үйлчилгээний

орчин үеийн тогтолцоог төлөвшүүлэн оношлогоо, эмчилгээний хүртээмж

чанарыг сайжруулах.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн уялдаа холбоог

сайжруулан эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах.

Мэдээллийн технологийн ололт дэвшлийг эмнэлгийн тусламж

үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр тодорхой төслүүдийг

хэрэгжүүлэх.

Хувийн болон олон нийтийн өмчид суурилсан эмнэлгийн

байгууллагуудыг дэмжин хөгжүүлэх оновчтой тогтолцоог бүрдүүлэх.

Гарах үр дүн: Эрүүл мэндэд ээлтэй орчин бүрдэнэ.

Тэргүүлэх зорилт 2. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах тусламж,

үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн эмнэлэг,

эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Санхүүгийн нөөцийг оновчтой зөв зохистой ашиглах, ялангуяа

хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрэн дайчлах, оновчтой ашиглах,

дэмжлэг авах хөшүүрэг бий болгох.

Аймгийн төв, сумдын төвийн чийрэгжүүлэх төвүүдийг өргөтгөн

сайжруулж, Өлгий хотод бассейн барина.

Чихэртэй, Ганц модны рашааныг түшиглэн орон нутгийн чанартай

рашаан-сувиллын бичил төв байгуулна.

Өлгий хотод хүүхдийн шүдний эмчилгээ-оношлогооны төв барина.

Өлгий хотод хүүхдийн эмнэлгийг тусгайлан байгуулна.

Аймгийн амаржих газрыг өргөтгөж, орчин үеийн тоног

төхөөрөмжөөр хангана.

Сансар эмнэлгийг өргөтгөж эмчилгээ сувиллын төв болгоно.

38

Page 40: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Аймгийн нийгэм, халамж үйлчилгээний төвийг түшиглүүлж ахмад

настанд зориулсан нөхөн сэргээх, асран сувилах газруудыг

байгуулах, эхний ээлжинд Өлгий хотод ахмадын ордон барих.

Тахир дутуу иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг

өргөтгөж материаллаг баазыг нь улам бэхжүүлэх.

Сумуудын эмнэлгийн байрыг засварлах, шинээр барих ажлыг

эрчимжүүлэх.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг бүх талаар дэмжих.

Нэгдсэн эмнэлгийг компьютер томограф, туяа эмчилгээний зайн

шарлагын аппарат, дурангийн иж бүрдэл, лабораторийн

анализатор машинаар хангана.

Гарах үр дүн: Өмчийн олон хэвшилд суурилсан эмнэлгийн

байгууллагуудын тогтолцоо бүрдэж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн

тусламж үйлчилгээний чанарын түвшин дээшилнэ.

2.3. Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх талаарНэгдүгээр үе шат (2010-2016 он)

Тэргүүлэх зорилт 1. Боловсролын салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж,

бүх шатны сургуулиудын сургалтын чанарыг сайжруулна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:− Ерөнхий боловсролын сургуулиудын байршил, хэв шинжийг орон

нутгийн засаг, захиргааны нэгжийн өөрчлөлттэй уялдуулан

оновчтой тогтоох.

− Аймгийн Боловсрол, соёлын газрын дэргэд казах сургуулийн

сургалтын агуулга, чанарыг судлан сайжруулах үүрэг бүхий

судалгаа шинжилгээ, арга зүйн төв сурганы сектор байгуулна.

− Сум бүрт сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд ойртуулах

арга хэмжээ авч, хүүхдийн цэцэрлэгийн хамрах сургалтыг эрс

нэмэгдүүлэх.

− Сургууль завсардах явдлыг эрс багасган суурь боловсролын

хамран сургалтыг нэмэгдүүлэх.

− ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлэх.

39

Page 41: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

− 6 настай хүүхдийн сургалтын орчинг стандартын шаардлагад

нийцүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэх.

− ЕБС-ийн дунд, ахлах ангид суралцагчдын хүйсийн тэгш бус

байдлыг арилгах.

− МСҮТ, ЕБС, цэцэрлэгийн зарим ажил үйлчилгээг гэрээ, түрээсийн

хэлбэрт шилжүүлэх.

− Англи хэлийг хоёр дахь албан хэл болгоход чиглүүлэн сургалтыг

чанаржуулах, мөн Орос, Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт

явуулах.

− Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн

эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чадвар, дадалтай болгох ажлыг

зохион байгуулах.

− Төрийн бус өмчийн сургуулийг аймаг, сумдын төвд байгуулан

ажиллуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх.

− Малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх оновчтой арга хэлбэрийг

сонгох, тухайлбал явуулын багштай нүүдлийн болон гэр цэцэрлэг

ажиллуулах.

− Боловсрол, соёлын байгууллагын удирдлагын чадавхийг

дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх.

− Хөдөөгийн сургуулиудыг мэргэжлийн багшаар хангах, тэдний

нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах

нөхцлийг бүрдүүлэх.

− Өлгий хот дахь Багшийн коллежийг өргөтгөж, баруун бүс нутгийн

захиалгыг үндэслэн мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх,

давтан сургах үүрэг бүхий сургалт, судалгаа шинжилгээний төв

болгоно.

Гарах үр дүн: Боловсролын тогтолцоо болон сургалтын

байгууллагын хэв шинж, үйл ажиллагаа олон улсын жишигт ойртоно.

Тэргүүлэх зорилт 2: Боловсрол, соёлын байгууллагуудын

материаллаг баазыг бэхжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

40

Page 42: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

− Сумын төв, аймгийн ХД театрыг урлаг соёлын хосолсон

үйлчилгээтэй байгууллага болгон ажиллуулах замаар соёлын

үйлчилгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэх.

− Аймгийн ХД театрын барилгад их засвар хийж, хөгжмийн зэмсэг,

үзэгчдийн сандал, гэрэлтүүлэг, дуу авианы техник хэрэгслээр

хангах.

− Аймгийн төвийн болон сумдын цэцэрлэгүүдийн тоглоом наадгай,

ерөнхий боловсролын сургуулиудыг орчин үеийн техник тоног

төхөөрөмжөөр хангах ажлыг сайжруулж, номын сангийн үйлчилгээ,

фондыг нэмэгдүүлэх.

− Хүүхдийн цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн

байр, дотуур байрыг засварлах, цахилгаан дулаан хангамжийг

сайжруулах, зарим сургуулийн хичээлийн байранд өргөтгөл хийх

ажлыг дэс дараагаар зохион байгуулж хэрэгжүүлэх.

− Аймгийн МСҮ-ийн төвийн материаллаг бааз орчныг сайжруулах

тоног төхөөрөмжөөр ханган, мэргэжлийн ажилчин бэлтгэх ажлыг

чанартай зохион байгуулах.

− Боловсрол, соёлын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалтыг бүхий л талаар дэмжих, урамшуулах, гадаад орны

мэргэжлийн байгууллагуудаас боловсролын салбарын материаллаг

баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал

санаачлагыг дэмжих.

− Цэцэрлэгүүдийг компьютержүүлэх ажлыг шийдвэрлэх.

− “Сурагч бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

− Хөдөөгийн ЕБС-ийг компьютерийн сүлжээнд холбох арга хэмжээг

улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх.

− Гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд,

хандивлагчдаас боловсролын салбарын материаллаг баазыг

бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар

дэмжих.

41

Page 43: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

− Өлгий хотод 1000 хүүхдийн цогцолбор сургуулийн барилгыг шинээр

барих.

− Хөдөөгийн сургуулиудын халаалт, цахилгааны асуудлыг үе шаттай

шийдвэрлэх.

Гарах үр дүн: Бүх шатны боловсролын сургуулиудын материаллаг

бааз бэхжин, сургалтын чанарыг сайжруулахад үзүүлэх нөлөөлөл нь

нэмэгдэнэ.

Тэргүүлэх зорилт 3. Урлаг, соёлын байгууллагуудын бүтэц, зохион

байгуулалтыг сайжруулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

− Суманд соёлын төв, бичил бүсийн төвд урлаг-соёл-спортын төв,

аймгийн төв мэргэжлийн урлаг, соёлын хосолсон үйлчилгээний

байгууллагууд ажиллуулах замаар соёлын үйлчилгээний оновчтой

тогтолцоог бүрдүүлэх.

− Угсаатны зүй, үндэстэн ястны соёлыг хадгалж хамгаалах төвийг

аймгийн төвд байгуулах.

− Сумдын номын сан, музей, театр, соёлын төвүүдийн байрны

хангамж, материаллаг баазыг бэхжүүлэн үйлчилгээг өргөжүүлж, хүн

амд мэдээлэл хүргэх төв болгон ажиллуулах арга хэмжээ авах.

− Аймгийн номын санг “Номын өргөө” болгон зохион байгуулж түүний

зохион байгуулалт, үйлчилгээний төрөл хэлбэр, санхүүжилтийн

механизмыг тогтоох.

− Номын өргөөнд түшиглэн цахим номын сан байгуулах.

− Аймгийн соёл урлагийн байгууллагуудыг менежментийн хувьчлалд

хамруулж, удирдлагын болон түрээсийн гэрээгээр ажиллуулах.

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1. Аймгийн боловсролын тогтолцоо, сургалтын хэв

шинжийг олон улсын нийтлэг жишигт хүргэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Бүх нийтэд боловсрол эзэмшүүлэх мянганы хөгжлийн зорилтыг

бүрэн хэрэгжүүлэх.

42

Page 44: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Мэргэжлийн сургалттай ахлах сургуулиуд байгуулах.

Бүх шатны сургууль, цэцэрлэгийн удирдлагын чадварыг

дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг 12

жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын

сургуулиудын багш нарыг хөрвөх чадвартай болгон багшийг

хөгжүүлэх, тэднийг уран бүтээл хийх боломжоор ханган дэмжиж

урамшууллыг бий болгох.

Сургалтын агуулга стандартыг суралцагч бүрээр хангуулах,

сургалтын дэвшилтэт аргуудыг хэрэгжүүлж амжилтанд хүрсэн багш

нарыг шалгаруулах, сургууль завсардалт болон бичиг үсэг үл мэдэх

явдлыг бүрэн арилгах, боловсролын салбарт оруулах хөрөнгө

оруулалтыг бүх талаар дэмжих.

Хүүхдийн авьяас сонирхлыг хөгжүүлэх тэгш үйлчлэх, арга хэмжээг

хэрэгжүүлэх.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах

ажлыг судлаж боловсруулан хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх

боловсролын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөх,

үйлчилгээний чанар дээшлүүлэх, бага, суурь, бүрэн дунд

боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх.

Нэг ангид суух сурагчдын тоог улсын дундажид хүргэх, шинэ мэдлэг

техник технологийн мэдээллээр хангах, аймгийн төвийн сургууль,

цэцэрлэг, соёлын байгууллагуудыг интернэтэд холбох.

Гарах үр дүн: Сургууль завсардалт арилан, бүх шатны боловсролд

хамрагдагсдын тоо нэмэгдэн хүн амын боловсролын түвшин дээшилнэ.

Тэргүүлэх зорилт 2. Боловсролын байгууллагуудын материаллаг

баазыг бэхжүүлж, боловсрол эзэмшүих хүрээг өргөтгөх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Ердийн галлагаатай хүүхдийн цэцэрлэг, ЕБС-иудын халаалтын

асуудлыг шийдвэрлэх.

43

Page 45: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

ЕБС-ийн хичээлийн байр ширээ, сандал, дотуур байрны хату

зөөлөн эдлэлийг орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэн

сайжруулах асуудлыг бүрэн шийдвэрлэх.

МСҮ-ийн төвийг баруун бүсийн мэргэжилтэй ажилчин бэлтгэх,

давтан сургах мэргэшүүлэх мэргэжил дээшлүүлэх төв болгон

бэхжүүлж, төв болон сумдын сургуулиын дотуур байрыг эрүүл

ахуйн стандартын шаардлагад нийцүүлэн ажиллуулах.

Сургуулиудын техник тоног төхөөрөмжөөр нэн ялангуяа

технологийн сургалтыг тоног төхөөрөмжөөр бүрэн хангах.

Хөдөөгийн сургууль, цэцэрлэгийг байнгын цахилгааны эх үүсвэртэй

болгох.

Албан бус боловсролын гэгээрэл төвд сургалтын хөтөлбөр

төлөвлөгөө холбогдох хэрэглэгдэхүүнийг компьютерийн сүлжээгээр

түгээх нөхцөл бүрдүүлэх.

Гарах үр дүн: Бүх шатны боловсролын сургуулиудад сурч

боловсрох ая таатай нөхцөло бололцоо бий болно.

Тэргүүлэх зорилт 3 -Соёл урлагийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Аймгийн соёл урлагийн салбарыг шинэ шатанд гаргах удирдлага

зохион байгуулалтын арга хэмжээ авах.

Сум дундын соёлын байгууллага байгуулж ажиллуулах.

Сумдын Соёл гэгээрлийн төвүүдэд их засвар хийж, техник

хэрэгслээр хангах, тэдгээрийг мэргэжлийн уран бүтээлчид, багш

арга зүйчидтэй болгох.

Урлагийн авьяастан, урчууд, уран бүтээлчдийг тодруулж дэмжих

нэгдсэн төсөл хэрэгжүүлэх.

ХД театрын уран бүтээлчдийг сургах, давтан сургах, мэргэжлийн

жүжигчид, хөгжимчид бэлтгэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

замаар театрын стандартад дүйцсэн бүрэлдэхүүнтэй болгох.

Олон ястан, үндэсний түүх, урлаг соёлын өвийг хадгалж

хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах иж бүрэн хөтөлбөр

44

Page 46: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

боловсруулж хэрэгжүүлэх, аймгийн музейг шинэчлэн сумдад орон

нутгийг судлах кабинетуудыг байгуулах.

Айтыс тэмцээнийг уламжлал болгон нэр хүндийг нь өргөж

Казахстан, Шинжааны айтысчидтай өрсөлдөх чадвартай болгох.

Урианхай, дөрвөд, тува ястны хэл, соёл, зан заншил, язгуур

урлагийг сэргээж хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж

тэднийг төрөлжсөн үзвэрийн газар урлагийн хамтлагтай болгох.

Номын сан, архивын үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд

нийцүүлэн чанаржуулах.

Аймгийн ХД театрт дэлхийн ба эх орны болон Казахстаны сонгодог

бүтээлүүдийг төлөвлөгөөтэй тоглуулан нийтийн хүртээл болгох.

Аймгийн гар урчууд, зураачид, авьяастны бүтээл туурвих, дэлгэн

үзүүлэх, сурталчлах нөхцлийг хангаж, урлангийн газартай болгон

МУЭ-ийн салбарыг сэргээн байгуулна.

Багш, соёлын ажилтны коллежид дизайнер, зураач-урлангийн анги

нээж хичээллүүлэх.

Гар урлал, зураг, уран зохиол, тайз дэлгэцийн шилдэг бүтээлийг

жил бүр шалгаруулан урамшуулдаг журам тогтооно.

Аймгийн казах хэлүний радиогийн техник хэрэгслийг иж бүрэн

шинэчилж орчин үеийн радиогийн түвшинд хүргэнэ.

Орон нутгийн сонин, хэвлэлийг бодлогоор дэмжихийн хамт орчин

үеийн бага оврын хэвлэх үйлдвэр байгуулна.

Орон нутгийн сэтгүүлчдийг сургах давтан сургах замаар

чадваржуулна.

Исламын болон буддын шашины байгууллага, сүм хийдүүдтэй

хуулийн хүрээнд хамтран ажиллаж, тэдгээрийн гэгээрүүлэх,

хүмүүжүүлэх үр нөлөөг идэвхтэй ашиглана.

Исламын шашины байгууллагын ивээн тэтгэлгээр тус аймагт

баригдаж байгаа өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны

хорооллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

45

Page 47: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Гарах үр дүн:

Уламжлалт соёл, урлаг сэргэн хөгжиж, түүний хүртээмж чанар

дээшилнэ.

Иргэдийн үндэсний бахархал сэргэн, гоо сайхны хүмүүжлийн

төлөвшилд нааштай нөлөө үзүүүлнэ.

Аймгийн соёл, урлагийн байгууллагуудын материаллаг бааз

бэхжиж, хүний нөөц, мэргэжлийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн

шинээр төлөвшин, зах зээлийн харилцааны горимд шилжих

бодитой суурь тавигдан, уг үйл явцыг түргэтгэнэ.

Гурав. Байгаль орчныг хамгаалах, аялалжуулчлалыг хөгжүүлэх зорилт

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын

менежментийг нэвтрүүлэх.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ авах.

Цаг агаарын тааламжтай нөхцөл, боломжийг ашиглан нөхцөл

бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлөх хур тунадасыг

нэмэгдүүлэх.

Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

Аялал жуулчлалыг үндэсний онцлог, зан заншилтай холбох.

Байгалийн нөөцийг нөхөн сэргээх, тарьж ургуулах хэмжээг

нэмэгдүүлэх зэрэг нь энэ салбарын гол чиглэл байх болно.

Байгалийн нөөц ашиглалт, байгаль орчны хамгааллын зорилт, арга хэмжээ

Нэгдүгээр үе шат (2010-2016 он)Тэргүүлэх зорилт 1. Аймгийн хэмжээнд газар, усны нөөц, биологийн

төрөл зүйлийг хамгаалах, ашигах, ган цөлжилт, байгалийн гамшгаас

сэргийлэх хохирлыг бууруулах, түүнд дасан зохицох шинжлэх ухааны

үндэстэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах, байгаль орчныг

хамгаалах талаар ард иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх

арга хэмжээ авна.

46

Page 48: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Байгалийн нөөц, бэлчээрийн хомсдол, доройтолд үнэлгээ өгч

аймаг, сумын хөгжлийн үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэн дүгнэх арга

хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.

Ховд, цагаан голын эх Даян, Сиргаль, Хотон, Хурган нуурын

орчныг бүхэлд нь ойжуулах арга хэмжээ авч, Ховд голын усны

түвшин доошлохоос хамгаална.

Ховд голын эхний шинэсэн ойд ой зохион байгуулалтын ажил

хийж, ойг байгалийн жамаар нөхөн сэргээх арга хэмжээ авна.

Бэлчээрийн даацад тохируулан малын тоо толгойг өсгөн үржүүлэх

бодлого хэрэгжүүлнэ.

Аймаг ба сум тус бүрийн бэлчээр, байгалийн нөөцийн

менежментийн төлөвлөгөө, боловсруулах бэлтгэл хангана.

Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чиглэл, арга хэмжээг

эрчимжүүлж, байгалийн гамшиг зудын хохирлоос сэргийлэх арга

хэмжээ авна.

Тусгай хамгаалалттай газрын орчинд нутаглаж буй малчдад

бэлчээр ашиглах, ан амьтан, биологийн төрөл зүйлийг хамгаалах

урт хугацааны гэрээ байгуулах боломж бүрдүүлэх талаар эрх зүйн

зохицуулалт хийнэ.

Гадаргын усны менежментийг сайжруулж, бэлчээрт

ашиглагдахгүй байгаа хуучин худаг, услалтын системүүдийг

сэргээн засварлана.

Бэлчээрийн малчдын бүлэг, нөхөрлөл, хамтлагт гэрээгээр

ашиглуулах, эзэмшүүлэх, даац ургацыг тодорхойлсны үндсэн дээр

нутаг бэлчээрээ зохицуулдаг уламжлалт аргыг сэргэж мөрдүүлнэ.

Гамшгаас хамгаалах, талхлагдалтыг үүсгэж буйд хүчин

зүйлүүдийг судлах, тэмцэх болон дасан зохицох чиглэлийг

тогтооно.

Нутгийн иргэд, малчдын бүлэг, хамтлаг, нөхөрлөлийг дэмжих,

тэдгээрийг байгаль орчныг хамгаалах хөтөлбөар, төлөвлөгөөтэй

дундын сантай болгоно.

47

Page 49: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Сум тус бүрт нутгийн иргэд, малчдын бүлэг, хамтлаг, нөхөрлөлийн

Холбоо байгуулах, тэдний байгаль орчныг хамгаалахад оролцоог

нэмэгдүүлнэ.

Аймгийн байгаль орчны албыг бэхжүүлж боловсон хүчний мэдлэг

чадварыг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнээр

хангана.

Аймгийн УЦУОШ-ний төвийн материаллаг баазыг бэхжүүлэх.

Аймгийн НЭЗ судалгааны төвд экологийн чиглэлээр иж бүрэн

судалгаа явуулдаг арга хэмжээ авна.

Өлгий хотод Нисэх буудал-Ногоон бүс”, “Шар нуур-Ногоон бүс” төсөл

хэрэгжүүлж эхэлнэ.

Өлгий хот болон нийт сумдыг хамарсан мод үржүүлгийн газар

байгуулах жил бүр 1,0 сая мод тарина.

Өлгий хотод хөрс, агаар-усны бохирдлын түвшинг нарийвчлан

тогтоож авах арга хэмжээг боловсруулна.

Гарах үр дүн: Байгаль хамгаалах арга механизмыг бий болгож

тогтвортой менежментийн эхлэл тавигдана.

Тэргүүлэх зорилт 2. Аялал жуулчлалыг аймгийн бие даасан

салбарын хэмжээнд хүргэж хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Хэрэгжүүлэх чиглэл:

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр

боловсруулан хэрэгжүүлэх.

Алтай Таван богдын районд аялал жуулчлалын цогцолбор

байгуулах боломжийг судална.

Дотоод, гадаадын жуулчид, анчдыг хүлээн авах зочид буудал,

жуулчдын бааз, дэн буудлын сүлжээ байгуулах эхлэл тавина.

Жуулчдын баазын ойролцоо угсаатны зүйн болон бусад зан

зүйлийг сонирхуулах, бүргэдээр ан хийх, эмнэг мал сургах, эсгий

хийх, цагаан идээ боловсруулах, морин аялал хийх, үзэсгэлэн

гаргаж үзүүлэх зэрэг арга хэмжээг өргөн зохион байгуулах, энэ

чиглэлээр сурталчилгаа явуулах.

48

Page 50: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Байгальд халгүй, орчин үеийн технологид суурилсан эрчим хүчний

эх үүсвэрээр жуулчны үйлчилгээний газруудыг хангах арга хэмжээ

авна.

Олон ястны түүх, соёлын онцлогийг харуулсан аялал жуулчлалын

чиглэлээр гадаадын сонирхогч компаний хөрөнгө оруулалтыг

татан оруулах арга хэмжээг авч эхэлнэ.

Нутгийн иргэдийн нөхөрлөл, хамтлагуудад гар урлалын зүйлийн

үйлдвэрлэлийг нэмэгдүүлж жуулчдад үйлчлэх, орлогоо

нэмэгдүүлэх арга хэмжээ авна.

Дэд бүтцийг сайжруулан аялал жуулчлалын бүсэд зам гүүр барих,

даваа гүвээний халтиргаа гулгааг засварлана.

Ан агнуурыг түшиглэсэн аялал жуулчлалын хөгжлийн төлөвийг

тодорхойлж үр дүнг нь дээшлүүлнэ.

Аялал жуулчлалын цогцолборыг аймгийн төвд барих бэлтгэл

хангана.

Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбар түргэн хурдацтай хөгжих

үндэс суурь тавигдаж, эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь

нэмэгдэнэ.

Тэргүүлэх зорилт 3. Аялал жуулчлалын салбарын материаллаг

баазыг бэхжүүлэн менежментийг боловсронгуй болгоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

Одоо ажиллаж байгаа жуулчдын бааз, амралт, сувиллын

газруудыг тохижуулах, музейн үзмэрүүдийг баяжуулах арга

хэмжээ авах.

Аялал жуулчлалын маршрутын авто замыг сайжруулах зорилтыг

дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан

хэрэгжүүлэх.

Аялал жуулчлалын бүсүүдийг дотоодын болон олон улсын

мэдээллийн сүлжээнд оруулж, зах зээлийн сурталчилгааг

оновчтой хийх.

49

Page 51: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Зочид буудал, ангийн отог, зоогийн газар зэрэг үйлчилгээний

газруудыг өргөтгөн тохижуулах, аялал жуулчлалын отог,

баазуудын менежментийг сайжруулах зорилгоор ажиллагсдыг нь

төрөлжсөн сургалтанд хамруулах, мэргэжилтэй боловсон хүчин

бэлтгэх.

Жуулчдын бааз, амралт сувиллын газрууд, аймаг, орон нутгийн

удирдлагатай нягт хамтран ажилладаг нөхцөл бүрдүүлэх.

Гарах үр дүн: Дотоод, гадаадын жуулчдын хэрэгцээ, сонирхолд

нийцэхүйц материаллаг бааз бий болж, аялал жуулчлалын менежмент

сайжирна.

Хоёрдугаар үе шат (2016-2021) Тэргүүлэх зорилт 1. Цөлжилтийг сааруулж, бэлчээрийн талхлагдлыг

бууруулан дасан зохицох арга хэмжээ авч, байгаль хамгаалах, байгалийн

нөөцийг ашиглах оновчтой арга хэлбэр тогтоно.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

− Байгалийн нөөц, бэлчээрийн хомсдол, доройтлын өртгийн

үнэлгээг хийж аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн

статистикийн нэмэлт үзүүлэлт болгон мөрдүүлнэ.

− Аймаг болон сум тус бүрийн бэлчээр, байгалийн нөөцийн

менежментийн төлөвлөгөө, зураг боловсруулж мөрдүүлнэ.

− Сум тус бүрт бэлчээр, байгалийн нөөцийн мэдээллийн сан

байгуулна.

− Бэлчээрийг хуваарьтай ашигладаг аргыг нэвтрүүлж сум баг,

нөхөрлөл, хамтлаг, бүлгийн түвшинд бэлчээр ашиглалтын

төлөвлөгөө гаргаж мөрдөнө.

− Байгалийн нөөцийн менежментийн хамтлаг, нөхөрлөл, бүлгүүдийн

төсөл арга хэмжээг шалгаруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

− Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг өргөн цар

хүрээтэй хэрэгжүүлнэ.

50

Page 52: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

− Гамшгаас хамгаалах, талхлагдалтыг үүсгэж буй хүчин зүйлүүдийг

судлах, тэмцэх болон дасан зохицох арга хэмжээг зохион

байгуулна.

− Байгалийн тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын

захиргааны үйл ажиллагааг улам боловсронгуй болгож хоорондын

сүлжээг сайжруулна.

− Аймгийн байгаль хамгаалах албыг олон улсын сүлжээнд холбож,

судалгааны лабораторитой болгоно.

− Аймгийн УЦУОШ-ний төвийг өргөтгөж нийт сумдыг цаг уурын

станцтай болгоно.

− “Шар нуур-Ногоон бүс”, “Нисэх буудал-Ногоон бүс”, “Мод

үржүүлгийн газар” төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, сум бүрт

мод үржүүлгийн газар байгуулна.

Гарах үр дүн: Аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, нөөц

баялгийг оновчтой ашиглах, хянах оновчтой тогтолцоо бүрдсэн байна.

Тэргүүлэх зорилт 2. Аялал жуулчлалын салбарыг аймгийн эдийн

засгийн тэргүүлэх салбарын нэг болгох.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

− Аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн дагуу орчин

үеийн зочид буудал, жуулчны бааз, нүүдлийн отог шинээр барьж

тохижуулан үйлчилгээний төрлийг олшруулна.

− Алтай таван богдын районд аялал жуулчлалын цогцолбор

байгуулна.

− Аялал жуулчлалд хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө

оруулагчдыг хөхүүлэн дэмжиж, жуулчдад хандсан сурталчилгааг

өргөтгөх, Булган суманд Ярантын боомтыг түшиглэн аялал

жуулчлалын бааз байгуулна.

Гарах үр дүн. Аймгийн аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдээр

аялах амрагч, жуулчдын тоо олшрон, аймгийн эдийн засгийн өсөлтөд энэ

салбарын эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ.

51

Page 53: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Дөрөв. Гадаад харилцааг хөгжүүлэх зорилтХоёр их хөрштэй болон дэлхийн бусад улс оронтой найрсаг

харилцаатай байх Монгол улсын гадаад бодлогын хүрээнд аймгийн

гадаад харилцааг хөгжүүлэхэд газар зүйн оновчтой байршлыг түлхүү

ашиглана.

Бүх үе шат (2010-2021). Тэргүүлэх зорилт 1. Эдийн засгийн үр ашигтай гадаад харилцааг

хөгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл: Хил залгаа хоёр хөрш болон

БН Казахстан улстай хамтын ажиллагааг төрөлжүүлэн хөгжүүлэх дунд

хугацааны (4-5 жил) гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж, дараах

чиглэлийг баримтлах.

Нэг. ОХУ-тай Цагааннуурын Худалдааны чөлөөт бүс байгуулахад хамтран

ажиллана.

Мал аж ахуйн гаралтай болон үндэсний бусад бараа

бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ.

Улаанбайшинт Даянгийн авто зам барих талаар хамтран ажиллана.

Аялал жуулчлалыг өргөтгөнө.

”Алтай наш общий дом” төслийн хүрээнд хамтран ажиллана.

Асгат зэрэг орд газарт хамтран ажиллах чармайлт гаргана.

Мод импортлож боловсруулах. БНХАУ-тай рекспорт хийнэ.

ОХУ-аас ШУӨЗО руу татах хий дамжуулах хоолойг аймгийн нутгаар

дамжуулах хамтын чармайлт гаргана.

Улаанбуудай импортлож гурилын үйлдвэрүүдийг хангана.

Үр тариа, тэжээлийн олон наст ургамлын үр авна.

Газ импортлох суваг нээнэ.

Үржлийн үнээ, ямаа авч үржүүлэх, дагнасан болон хамтарсан

фермерийн аж ахуй байгуулна.

52

Page 54: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Хоёр. БНХАУ-тай Цагааннуурт худалдааны чөлөөт бүс байгуулахад хамтран

ажиллана.

Даян, Улаанбайшинтийн чиглэлийн авто замыг барих төсөл

хэрэгжүүлэх.

ОХУ-аас хийн хоолойг аймгийн нутгаар дамжуулах хамтын

чармайлт гаргах.

Даян ба Улаан-Уулын боомтуудыг өргөтгөж байнгын ажиллагаатай

болгох.

Алтай аймгийн Бейтун хотод шинээр ирж буй төмөр замын дагууд

төлөөлөгчийн газар байгуулан төрөл бүрийн импортын барааг

нэмэгдүүлэх. ОХУ-д рекспорт хийх замыг нээж өргөжүүлэх.

Булганы Их төмөрт, Толбын Хөх толгой, Ногооннуурын Дулаанхар,

Алтай сумын Сагсайн гол зэрэг алт, полиметаллын орд газруудыг

хамтран ашиглах.

Услалтын систем байгуулж мод, жимс жимсгэнэ, малын тэжээл,

төмс, хүнсний ногооны талбайг өргөжүүлэх.

Барилгын төрөл бүрийн хийц, материалын үйлдвэр байгуулах.

Аялал жуулчлалын Ханас Даян-Улаанбайшинт чиглэлийн

маршрутыг нээх.

Гурав. БН Казахстан улстай Соёл боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн хүмүүнлэгийн

туслалцаа авах.

Мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах.

Улаанбуудай импортлож, гурил тэжээлийн үйлдвэр байгуулах.

Казахстаны дагнасан болон Монгол Казахстан хамтарсан

мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах.

Нефтийн импортыг нэмэгдүүлэх.

Дөрөв. Ислам шашинт орнуудтай Мэдээлэл технологийн төв байгуулахад дэмжлэг авах.

53

Page 55: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх томоохон төсөл

боловсруулан хэрэгжүүлэх.

Эмчилгээ оношлогооны төв байгуулах.

Гарах үр дүн: Гадаад харилцаа тогтворжин өргөжиж эдийн засгийн

үр ашиг нь дээшилнэ.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг арга хэрэгсэлХөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг оновчтой удирдлага, зохион

байгуулалтаар хангах, түүний хэрэгжих дотоод, гадаад таатай орчныг

бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн шаардагдах эх үүсвэрийг олж, оновчтой

ашиглах, олон нийтийн оролцоог өргөтгөх нь аймгийн хөгжлийн

хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл мөн.

Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсэн чиглэл:

Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг

хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оновчтой уялдуулах.

Засгийн газрын түвшинд яамд, агентлагуудын энэ талын хамтын

ажиллагааг оновчтой уялдуулан зохицуулах.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр харьцангуй богино хугацааны

төрөлжсөн хөтөлбөр, мастер төлөвлөгөө төслүүдийг боловсруулан

хэрэгжүүлэх.

Макро түвшний нэгжүүдийн үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрийг

хэрэгжүүлэх чиглэлтэй оновчтой уялдуулах.

Хувийн хэвшлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд эдийн засаг,

эрх зүйн орчин бий болгох.

Статистикийн бүртгэл, мэдээллийн үзүүлэлтийг хөтөлбөрт

дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд

хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөхөд нийцэх чиглэлээр

боловсронгуй болгох.

Хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, тэдгээрийн хүрээнд

хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлүүдийг улс төрийн намууд

сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байх.

54

Page 56: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэнд

хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж давуу талуудаа бататган,

сөрөг талуудаа саармагжуулан, алдаа дутагдлаа засч байх.

5.1.Эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн арга, хэрэгсэл Эдийн засаг, санхүүгийн хөшүүргүүдийн тусламжтайгаар экспортын

чиглэлтэй үйлдвэрлэлийг түлхүү дэмжих.

Өндөр хөгжсөн болон түргэн хурдацтай хөгжиж байгаа орнуудын

энэ талын туршлагыг бүтээлчээр хэрэглэх.

Хүн ардынхаа оюуны чадавхид тулгуурлан хөгжих бодлогыг

тууштай баримтлаж, боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол

өгч, өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжлийн боловсон хүчин,

инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх.

Эдийн засгийн өсөлтийг өндөр технологид суурилсан уул уурхайн

болон боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эрчимтэй

өсөлтөөр хангах чиглэл баримтлах.

Экспортыг нэмэгдүүлэх салбар, үйлдвэрлэлийг хөрөнгө

оруулалтаар дэмжих.

Үйлдвэрлэл үйлчилгээг татвар, гаалийн бодлогоор оновчтой

дэмжих.

Өндөр технологи нутагшуулахыг бүх талаар дэмжих.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих

Дотоодын хуримтлалыг нэмэгдүүлж, оновчтой төвлөрүүлэн

ашиглах механизмыг бий болгох.

Санхүү, үнэт цаас, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх.

Үйлдвэрлэл, технологийн парк, эдийн засгийн болон худалдааны

чөлөөт бүсийг эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах арга

хэрэгсэл болгох.

Төрийн зарим гол үйлчилгээг электрон хэлбэрээр үзүүлж вэб

хуудсаар иргэдийн санал хүсэлтийг авдаг болгох.

Багийн ажлын албыг компьютержүүлэх.

55

Page 57: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Аймгийн эдийн засаг нийгмийн гол асуудлыг аймгийн ИТХ-аар

хэлэлцэхийн өмнө ард иргэдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулга

явуулж, тэдний санал бодлыг өргөн тусгаж хэрэгжүүлэх үйл

ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх.

Аймгийн архивын тасгийг цахим сүлжээнд холбож бүртгэлийн

нэгдсэн сантай болгох.

Бүх шатны иргэдийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцох

боломж нөхцлийг хангах.

Цагдаагийн хэлтсийг орчин үеийн холбоо, унаа хөсгөөр хангаж,

ажилтнуудыг нь чадваржуулах.

Хариуцлагын зарчмыг бүх шатанд өндөржүүлэх.

Иргэн орлого олж татвар төлдөг зах зээлийн хуулийг амьдралд

бүрэн хэрэгжүүлэхийг иргэн бүрт хэвшүүлэх.

5.2. Олон нийтийн оролцоо

Шийдвэр гаргах бүх түвшинд иргэд олон нийтийн оролцоог

нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг

сайжруулах.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийг өөрсөдтэй нь

холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд өргөнөөр оролцуулж

тэдгээрийн эрх ашгийг тууштай хамгаалах.

Аймгийн хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн

нийгмийн идэвхи, хөгжилд оролцох хүсэл эрмэлзлийг идэвхитэй

дэмжих.

Аймгийнхаа тулгамдсан асуудал, нийгам эдийг засгийн хөгжлийн

зорилтуудыг шийдвэрлэхэд залуучуудыг өргөн оролцуулах

хөшүүрэг бий болгох.

Ажилгүйдэл ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх

асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад бизнес

эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах нөхцлийг бүрдүүлэх.

Төрийн бус байгууллагуудын гүйцэтгэж чадах олон чиг үүргийг

тэдэнд шилжүүлэх замаар төрийн байгууллагуудын орон тоо, төсөв

56

Page 58: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

зардлыг бууруулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон

төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг өргөтгөх

зэрэг болно.

Аймгийн боловсон хүчний цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Үйлдвэрлэл дэд бүтцийг хөгжүүлэх ХАА-г эрчимжүүлэхэд

шаардлагатай мэргэжилтэй ажилчин бэлтгэх тогтолцоог бий болгох.

Төрөл бүрийн мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд шаардлага бүхий

багшлах боловсон хүчнийг сургаж бэлтгэн, нөөцийг бүрдүүлэх.

Төрийн албан хаагчид, түүнчлэн төрийн бус байгууллага, бизнесийн

байгууллагуудын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх

мэргэжил, мэргэшлийн хувьд сургаж бэлтгэх бичил хөтөлбөр

боловсруулан болоьсон хүчний чадамжийн стандартыг бий болгож

мөрдөх.

Төрийн албан хаагчийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, мэргэшихэд

нь зориулж тухайн байгууллагаас нь үзүүлдэг санхүүгийн болон эд

материалын дэмжлэгийн хүрээг өргөтгөх, нөөц боломжийг судлаж

хэрэгжүүлэх.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхой

болгох, дотоод зохион байгуулалт, журмыг боловсронгуй болгох.

Төрийн болон төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг

олон нийтэд ил тод, нээлттэй болгох.

Аймаг сум, байгуууллагын түвшинд төрийн албан хаагчдын

нийгмийн баталгааг хангах хөтөлбөр боловсруулж мөрдөх.

Төрийн албаны стандартыг хэлбэрэлтгүй сахиж мөрддөг болгох.

Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагыг аймгийн онцгой байдлын

хэлтэс, цагдаагийн газартай холбогдох дохиоллын системтэй

болгох.

Төрийн байгууллагуудын төсвийг хүрэлцээтэй болгох.

Төрийн бус байгууллагын олон нийттэй харилцах давуу талыг

түшиглэн нийгмийн сэтгэлгээ, эрэлт хэрэгцээг судалдаг, дүгнэлт

шинжилгээ хийдэг чиг үүрэг бүхий бүтэц орон тоог бий болгох.

57

Page 59: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Сумдыг хууль тогтоомжийн цахим сантай болгох.

Хууль тогтоомж сурталчлах, эрх зүйн сургалт явуулахад

шаардагдах зардлыг нутгийн захиргааны байгууллагын жил бүрийг

төсөв төлөвлөгөөнд үр ашигтай зарцуулан сургалтын үр нөлөөг

хянаж мэдээлдэг тогтолцоог бий болгох.

Төрийн байгууллагын үйлчилгээнд нэг цэгийн үйлчилгээг

нэвтрүүлэх.

Төрийн үйлчилгээг иргэдийн хүсэлт шаардлагад нийцүүлэн явуулах

зорилготой нээлттэй хэлэлцүүлэг явуулж хэвшүүлэх.

Төрийн байгууллагуудыг вэб хуудастай болгон, нутгийн захиргааны

болон төсөвт байгууллагуудыг мэдээллийн нэгдсэн цахим сүлжээнд

холбож, төрийн зарим гол үйлчилгээг электрон хэлбэрээр үзүүлж

вэб хуудсаар иргэдийн санал хүсэлтийг авдаг болгох.

Багийн ажлын албыг компьютержүүлэх.

Аймгийн эдийн засаг нийгмийн гол асуудлыг аймгийн ИТХ-аар

хэлэлцэхийн өмнө ард иргэдийн дунд хэлэлцүүлэг, санал асуулга

явуулж, тэдний санал бодлыг өргөн тусгаж хэрэгжүүлэх үйл

ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх.

Аймгийн архивын тасгийг цахим сүлжээнд холбож бүртгэлийн

нэгдсэн сантай болгох.

Бүх шатны иргэдийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцох

боломж нөхцлийг хангах.

Цагдаагийн хэлтсийг орчин үеийн холбоо, унаа хөсгөөр хангаж,

ажилтнуудыг нь чадваржуулах.

Хариуцлагын зарчмыг бүх шатанд өндөржүүлэх.

Иргэн орлого олж татвар төлдөг зах зээлийн хуулийг амьдралд

бүрэн хэрэгжүүлэхийг иргэн бүрт хэвшүүлэх.

58

Page 60: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

Зургаа. Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүлээгдэж буй эдийн засаг, нийгмийн эцсийн үр дүн

шаардагдах хөрөнгө санхүүжүүлэх эх үүсвэр

1. Эдийн засаг, нийгмийн эцсийн үндсэн үр дүн

Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэний үр дүнд тус аймгийн

дотоодын нийт бүтээгдэхүүн тогтвортой, даац бүхий өндөр хурдацтай

болсон байх бөгөөд 2021 он гэхэд зэрэгцүүлсэн үнээр тооцсон ДНБ 2008

оныхоос 10.0 дахин өсч, боловсруулах үйлдвэрийн жин үлэмжхэн

нэмэгдсэн байна. Нэг хүнд ноогдах ДНБ 4.0 мянган ам доллар болж 2008

оныхоос 5 дахин өснө.

Аймгийн эдийн засгийн бүтцэд аж үйлдвэр, уул уурхайн

олборлох боловсруулах үйлдвэрлэл тэргүүлэх чиглэлтэй болж аялал

жуулчлал, үйлчилгээний салбарын хувийн жин эрс нэмэгдэж, орчин үеийн

дэд бүтэц буй болно. Хөдөө аж ахуйн салбар бүхэлдээ эрчимтэй

хөгжлийн замд шилжинэ.

Хүн амын өсөлтийг хангах нөхцөл бүрэлдэж хүн ам 2021 гэхэд 2008

оныхоос 22.3 хувиар өссөн байх бөгөөд хүн амын дундаж наслалт 65-д

хүрч, хүн амын амьдралын үзүүлэлтүүд чанаржин хүний хөгжлийн индекс

улсын дундаж түвшинд хүрнэ.

Аймгийн 18 нас хүртэлх насны бүх хүмүүс 8-12 жилийн боловсролтой

болсон байна.

Шаардагдах хөрөнгө санхүүжүүлэх эх үүсвэрХөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2010-2021 онд

10,5 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарч байна.

Шаардлагат хөрөнгийг санхүүжүүлэхэд дор дурьдсан эх үүсвэрийг

ашиглах чиглэлийг баримтална. Үүнд:

− Дотоодын банк, санхүүгийн эх үүсвэрийг бүрэн ашиглах.

− Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих.

− Хуримтлал бий болгох, хүн амын сонирхлыг хөхүүлэн дэмжих,

бэлэн мөнгийг төвлөрүүлэн ашиглах механизм, эдийн засгийн

урамшууллын тогтолцоог бий болгох.

59

Page 61: ÀÉÌÃÈÉÍ 2008 ÎÍÛ ÒªÑÂÈÉÍ ÒªÑËÈÉÍ ÒÓÕÀÉbayan-olgii.gov.mn/uploads/Bayan-Olgii2010-2020.doc · Web viewБаруун талаараа Алтайн нурууны

− Дотоодын хөрөнгө оруулалтыг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд

чиглүүлэн ашиглах оновчтой арга механизм, хөшүүргийг бий

болгох.

Үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хөшүүргийг

боловсронгуй болгох:

− Бага хүүтэй урт хугацаатай зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

− Бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөө бүхий

төслүүдийг санхүүжүүлэх зориулалттай “Бүс нутгийн

хөгжлийн сан” байгуулж ажиллахыг идэвхтэй дэмжих.

− Гадаадын улс орон, олон улсын байгууллагаас хөтөлбөрийг

хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж

авах.

− Гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэн

хамтарсан үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулах зэрэг болно.

Урьдчилсан тооцоогоор улсын сектор 7,5 тэрбум, хувийн хэвшил 3,0

тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийхээр тооцож байна.

Үүний зэрэгцээ гадаадын эх үүсвэр тухайлбал олон улсын болон

донор орнуудын зээл, тусламжийг авах арга хэмжээг зохион байгуулах

болно.

60