olon ulsiin hudaldaa ba sanhuu

82
16.1 Олон улсын худалдааны онолууд Даяаршилт гүнзгийрэх тусам дэлхийн улс орнуудын эдийн засаг хамтын ажиллагааны агуулга хэлбэр баяжин тэлж, дэлхийн эдийн засаг гэсэн нэгдмэл тогтолцоо бүрэлдэн бий болох үйл явц улам бүр лавширсаар байна. Ийм нөхцөлд аль ч улсын хувьд гадаад ертөнцөөс хаалттай, тусгаарлагдмал байдлаар хөгжих бололцоогүй болж, хүссэн ч хүсээгүй ч олон улсын эдийн засгийн харилцаанд оролцохоос өөр аргагүй болж байна. Энэ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа үндэсний эдийн засгийн хөгжил, дэвшлийн нэг гол хүчин зүйл болон хувирсаныг харуулж байна. Улс орнууд байгалийн баялаг, цаг уурын нөхцөлөөрөө бие биенээсээ ялгаатай байдаг. Үүний улмаас улс бүр өөрт шаардлагатай байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо үйлдвэрлэн иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжгүй байдаг. Ийм учраас улс орон бүр байгаль, цаг уурын нөхцөлдөө тохируулан хамгийн хямд зардлаар, чанартай хийж чадах үйлдвэрлэлийн тийм төрлүүдийг хөгжүүлэхээс өөр аргагүй болдог. Улс орнууд үйлдвэрлэлийн тодорхой төрлүүд дээр дагнан төрөлжихийг олон улсын хөдөлмөрийн хуваарь /ОУХХ/ гэж нэрлэдэг. ОУХХ нь үйлдвэрлэлийн болон бүс нутгийн гэсэн 2 чиглэлээр хөгжиж байна. Эхний чиглэлийн хүрээнд улс орнуудад бүтээгдэхүүний, технологийн, эд ангийн зэрэг төрлүүд бүхий үйлдвэрлэлийн төрөлжилт бий болдог бол хоѐрдугаар чиглэл нь улс орнуудыг тухайн бүс нутгийн хувьд уламжлалт бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр төрөлжүүлдэг. ОУХХ-ын нөгөө нэг тал нь олон улсын хоршилт юм. Төрөлжилтийн нөлөөгөөр 1 буюу 1 хэсэг улс оронд бий болдог үйлдвэрлэлийн бөөгнөрөл нь бусад улс оронд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт байгаа тохиолдолд л ашигтай болдог. Ийм учраас үйлдвэрлэгч болон худалдан авагч улс орнуудын хооронд төрөлжсөн бүтээгдэхүүнийг солилцох талаар байнгын хэлхээ холбоо тогтдог. Үүнийг олон улсын хоршилт гэж нэрлэдэг. ОУХ нь бүүр дээр үеэс эхлэлтэй боловч XIX зуунд л дэлхийн зах зээл гэгдэх хэмжээнд хүрч хөгжсөн. Улс орнуудын хоорондох бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг олон улсын худалдаа гэнэ. ОУХ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны анхдагч хэлбэр бөгөөд өнөөг хүртэл байр сууриа хадгалсаар байна. ОУХ нь хөрөнгө оруулалтын нэгэн адил ашиг орлогоо зузаатгаж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл болдог. Гадаад орны зах зээл дээр бараа борлуулах, төлбөрт үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эксдорт гэнэ. ОУХ-нд оролцож байгаа улс орон бүр худалдан борлуулсан бүтээгдэхүүний нэгж тутмаас дотоодын зах зээл дээр зарсанаас илүү их ашиг олохыг эрмэлздэг. Иймээс тийм хэмжээний ашиг авчирч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг. Аливаа орон дотооддоо үйлдвэрлэхэд гарах зардал нь дэлхийн зах зээлийн үнээс давж байгаа, тийм барааг гаднаас худалдан авахыг импорт гэнэ. Аль ч улс орон барааг импортлох замаар дотоодын зах зээл дээрх эрэлтийг хангахад шаардагдах байсан нөөцөө өөр илүү үр ашигтай үйлдвэрлэлд чиглүүлэх бололцоо гаргаж авдагаар импортын үр ашиг илэрдэг. www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 21-Apr-2015

312 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

16.1 Олон улсын худалдааны онолууд

Даяаршилт гүнзгийрэх тусам дэлхийн улс орнуудын эдийн засаг хамтын ажиллагааны

агуулга хэлбэр баяжин тэлж, дэлхийн эдийн засаг гэсэн нэгдмэл тогтолцоо бүрэлдэн бий

болох үйл явц улам бүр лавширсаар байна. Ийм нөхцөлд аль ч улсын хувьд гадаад

ертөнцөөс хаалттай, тусгаарлагдмал байдлаар хөгжих бололцоогүй болж, хүссэн ч

хүсээгүй ч олон улсын эдийн засгийн харилцаанд оролцохоос өөр аргагүй болж байна. Энэ

нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа үндэсний эдийн засгийн хөгжил,

дэвшлийн нэг гол хүчин зүйл болон хувирсаныг харуулж байна.

Улс орнууд байгалийн баялаг, цаг уурын нөхцөлөөрөө бие биенээсээ ялгаатай байдаг.

Үүний улмаас улс бүр өөрт шаардлагатай байгаа бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо

үйлдвэрлэн иргэдийнхээ хэрэгцээг хангах боломжгүй байдаг. Ийм учраас улс орон бүр

байгаль, цаг уурын нөхцөлдөө тохируулан хамгийн хямд зардлаар, чанартай хийж чадах

үйлдвэрлэлийн тийм төрлүүдийг хөгжүүлэхээс өөр аргагүй болдог.

Улс орнууд үйлдвэрлэлийн тодорхой төрлүүд дээр дагнан төрөлжихийг олон улсын

хөдөлмөрийн хуваарь /ОУХХ/ гэж нэрлэдэг. ОУХХ нь үйлдвэрлэлийн болон бүс нутгийн

гэсэн 2 чиглэлээр хөгжиж байна. Эхний чиглэлийн хүрээнд улс орнуудад бүтээгдэхүүний,

технологийн, эд ангийн зэрэг төрлүүд бүхий үйлдвэрлэлийн төрөлжилт бий болдог бол

хоѐрдугаар чиглэл нь улс орнуудыг тухайн бүс нутгийн хувьд уламжлалт бүтээгдэхүүний

үйлдвэрлэл дээр төрөлжүүлдэг.

ОУХХ-ын нөгөө нэг тал нь олон улсын хоршилт юм. Төрөлжилтийн нөлөөгөөр 1 буюу 1

хэсэг улс оронд бий болдог үйлдвэрлэлийн бөөгнөрөл нь бусад улс оронд тухайн

бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт байгаа тохиолдолд л ашигтай болдог. Ийм учраас

үйлдвэрлэгч болон худалдан авагч улс орнуудын хооронд төрөлжсөн бүтээгдэхүүнийг

солилцох талаар байнгын хэлхээ холбоо тогтдог. Үүнийг олон улсын хоршилт гэж

нэрлэдэг.

ОУХ нь бүүр дээр үеэс эхлэлтэй боловч XIX зуунд л дэлхийн зах зээл гэгдэх хэмжээнд

хүрч хөгжсөн. Улс орнуудын хоорондох бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг

олон улсын худалдаа гэнэ. ОУХ нь олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны

анхдагч хэлбэр бөгөөд өнөөг хүртэл байр сууриа хадгалсаар байна. ОУХ нь хөрөнгө

оруулалтын нэгэн адил ашиг орлогоо зузаатгаж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх нэг

чухал хүчин зүйл болдог.

Гадаад орны зах зээл дээр бараа борлуулах, төлбөрт үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг

эксдорт гэнэ. ОУХ-нд оролцож байгаа улс орон бүр худалдан борлуулсан бүтээгдэхүүний

нэгж тутмаас дотоодын зах зээл дээр зарсанаас илүү их ашиг олохыг эрмэлздэг. Иймээс

тийм хэмжээний ашиг авчирч чадах бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлдэг.

Аливаа орон дотооддоо үйлдвэрлэхэд гарах зардал нь дэлхийн зах зээлийн үнээс давж

байгаа, тийм барааг гаднаас худалдан авахыг импорт гэнэ. Аль ч улс орон барааг

импортлох замаар дотоодын зах зээл дээрх эрэлтийг хангахад шаардагдах байсан нөөцөө

өөр илүү үр ашигтай үйлдвэрлэлд чиглүүлэх бололцоо гаргаж авдагаар импортын үр ашиг

илэрдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Экспорт, импортын нийлбэрийг гадаад худалдааны бараа эргэлт гэдэг. ДНБ эсвэл ҮНБ-д

экспортын барааны эзлэх хувийг экспортын квот гэнэ.

Гадаад эдийн засгийн харилцаа бэхжихийн хамт ОУХ үр ашигтай байх асуудал улам бүр

ач холбогдолтой болсон. Энэ асуудалд анх удаа меркантализмын төлөөлөгчид анхаарлаа

хандуулсан байдаг.

Адам Смит худалдааны анхны сонгодог онол болох үнэмлэхүй давуу талын онолыг

боловсруулжээ. А.Смитийн үзэж байснаар олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцогч

улс орнууд хамгийн их хонжоог олдог бөгөөд аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр

давуутай байгаа улс орон уг бүтээгдэхүүнээр дагнан төрөлжиж, улмаар түүнийгээ бусад

улсуудад нийлүүлэх ѐстой аж. Гэхдээ энэхүй онол нь бусадтай харьцуулахад ямар нэгэн

үнэмлэхүй давуу байдал бүрдээгүй улс орнуудад олон улсын худалдаанд оролцож болох,

эсэхийг тайлбарлаж чаддаггүй.

Давид Рикардо А.Смитийн үнэмлэхүй давуу талын онолыг цаашид гүнгийрүүлэн судлаад

харьцангуй давуу талын онолыг боловсруулсан. Энэ онолын дагуу гадаад худалдаа нь үр

ашиг бүхий аж ахуйтай улс орнуудад нэмэгдэл хожоо авч ирдэг. Харьцангуй давуу талын

онол нь өртгийн хөдөлмөрийн онол дээр суурилдаг бөгөөд олон улсын хөдөлмөрийн

хуваарьт оролцогч улс орон бүр хождог гэдгийг итгэл үнэмшилтэйгээр нотлон харуулдаг

учраас хэд хэдэн зууныг дамжин амьдарч улам бүр баяжин хөгжсөөр байна.

16.2 Дэлхийн зах зээл

Дэлхийн улс орнуудын хооронд бүтээгдэхүүн солилцох явцад үүсч байгаа харилцааг

дэлхийн зах зээл гэж тодорхойлж болох юм. Ийм харилцааны субъект нь улс, үйлдвэр, аж

ахуйн газар, хувь хүний аль аль нь байж болно. Дотоод зах зээлийн нэгэн адил дэлхийн зах

зээлийг бүтцийн хувьд бүтээгдэхүүн, үйлчилгээний, капиталын хөдөлмөрийн, шинжлэх

ухаан, техникийн ололтын гэх мэтчилэн янз бүрээр ангилан үзэж болно. Мөн бүс нутгийн

онцлогоор нь европын, азийн, өмнөд америкийн, ойрх дорнодын гэх мэтээр ангилан үзэж

болно.

Аливаа улс орон дэлхийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулахын тулд зохих нөхцөлийг

бүрдүүлсэн байх ѐстой. ӨХ дэлхийн зах зээл дээр эрэлт бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээтэй,

мөн импортыг төлөх валютын зохих нөөцтэй байх шаардлагатай. Үүнээс гадна тээврийн

хэрэгсэл, агуулах сав, холбоо харилцаа, банк, даатгал гээд гадаад худалдаанд шаардагдах

дэд бүтцийг зохих хэмжээнд хөгжүүлсэн байх зэрэг болно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний орж, гарах урсгал нь тус улсын экспорт, импортыг бүрдүүлдэг.

Тухайн улсаас бүтээгдэхүүн, үйлчилгээг гадагш борлуулахыг экспорт, харин бүтээгдэхүүн,

үйлчилгээг гаднаас оруулж ирэх, өөр орноос худалдан авахыг импорт гэнэ. Харин экспорт,

импортын өртгийн ялгаварыг цэвэр экспорт гэж нэрлэж заншсан бол экспорт, импортыг

хамтад нь гадаад худалдааны эргэлт гэж нэрлэдэг.

Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ дотоодын зах зээлийн адил эрэлт,

нийлүүлэлтийн харилцан үйлчлэлийн үр дүнд тогтдог. Гэхдээ тэнцвэрийн үнэ нь дотоодын

тэнцвэрийн дээд, доод үнийн хооронд тогтдог байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Орчин цагийн дэлхийн зах зээлийн хөгжлийн нэг онцлог нь бүс нутгийн шинжтэй

худалдааны томоохон блокууд бий болж байгаа явдал юм. Ийм блокууд дотоодод эдийн

засгийн хамтын ажиллагааны өргөн харилцаа хөгжиж байгаа хэдий ч худалдааны харилцаа

давамгайлдаг.

16.3 Гадаад худалдааны бодлого

Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч

хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогцыг гадаад худалдааны бодлого гэж

нэрлэдэг. Хэдийгээр эдгээр арга хэмжээ нь гадаад худалдааг зохицуулах үндсэн

зорилготой боловч дотоодын үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тодорхой хэмжээгээр

хөндөж байдаг.

Түүхийн хувьд авч үзвэл протекционизм, фритредерство гэсэн 2 төрлийн гадаад

худалдааны бодлого төлөвшин тогтсон байдаг. Эдгээр хэв маягийн аль аль нь өөрийн сул

хийгээд давуу талтай бөгөөд түүхэн тодорхой нөхцөл байдлаас хамаараад аль нэг нь

давамгайлсаар ирсэн байна. Тухайлбал: 19-р зууны туршид фритредество давамгайлж

байгаад 19-р зууны сүүлээс протекционизм давамгайлах болсон.

Протекционизм нь үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад

чиглэгдсэн бодлого. Шинээр үүсэн хөгжиж байгаа салбаруудыг тухайн салбарт олон жил

үйл ажиллагаа явуулаад туршлагажичихсан гадаадын пүүсүүдийн өрсөлдөөнөөс

хамгаалахад энэхүү бодлого нь нэн шаардлагатай байдаг. Гаалийн татвар, тарифын бус

хориг саадууд зэрэг нь протекционизмын үндсэн арга хэрэгслүүдэд тооцогддог.

Барааг улсын хилээр гаргах болон оруулахад заавал төлөх ѐстой төлбөрийг гаалийн татвар

гэж нэрлэдэг. Гаалийн татварыг экспортын, импортын, дамжин өнгөрөх барааны гэж

ангилан авч үздэг хэдий ч хамгийн түгээмэл нь импортын барааных байдаг.

Импортын бараанд гаалийн татвар нь эхэндээ улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх

зорилготтой байсан хэдий ч эдүүгээ таваарын урсгалыг зохицуулах, үндэсний

үйлдвэрлэгчдийг хамгаалах хэрэгсэл болон хувирсан байна. Импортын татвар нь үндэсний

үйлдвэрлэлийн хөгжилд тус дэм үзүүлдэг хэдий ч үнэ өссөний улмаас хэрэглээ нь багасах

учир хэрэглэгчдэд сөрөг үр дагавартай байдаг.

Экспортын бараанд гаалийн татвар ногдуулснаар дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж

хумигддаг учир түүнийг ховор тохиолдолд хэрэглэдэг. Ихэнх оронд түүхий эдийн

экспортод ийм татварыг ногдуулдаг.

Гаалийн татварыг нэгж бараанаас тогтоосон хэмжээний мөнгөн дүнгээр эсвэл хувь

процентоор тус тус авдаг. Гаалийн татвар нь гадаад худалдааны бодлогын нэн чухал

хэрэгсэл хэвээр байгаа хэдий ч түүний үүрэг сүүлийн жилүүдэд аажим аажмаар суларсаар

байна.

Гаалийн татварыг бодвол тарифын бус хязгаарлалтууд нь засгийн газруудад үйл

ажиллагааны чөлөөт байдал олгодог хэдий ч олон улсын худалдаанд тодорхой бус байдлыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

бий болгодог. Иймд тарифын бус хязгаарлалтыг багасгаж, улмаар халах асуудал Дэлхийн

худалдааны байгууллагын өмнө дэвшигдэж байгаа тулгамдсан зорилгуудын нэг болоод

байна. Гэтэл тарифын бус хязгаарлалтуудын төрөл улам бүр нарийсч, нэр төрөл нь

олширсоор л байна.

Протекционист бодлогод тарифын бус хориг саадуудыг өргөн хэрэглэдэг. Үүнд квот,

лиценз, экспортын сайн дурын хязгаарлалт, экспортын субсид, демпинг, олон улсын

картель, эмбарго, техникийн саад зэргийг дурьдаж болно.

Квот гэдэг нь аливаа улсад гаднаас оруулах /импортын квот/ буюу эсвэл гадагш гаргах

/экспортын квот/ барааны хэмжээний тоон буюу өртгийн нэгжээр илэрхийлэгдсэн

хязгаарлалт юм.

Лиценз нь тогтоогдсон тоо хэмжээгээр тодорхой хугацаанд бүтээгдэхүүнийг экспортлох

буюу импортлох үйл ажиллагаанд төрийн холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл юм.

Экспортын сайн дурын хязгаарлалт нь экспортод квот тогтоох талаар засгийн газруудын

хооронд хийгдсэн албан ба албан бус хэлэлцээрийн хүрээнд худалдааны түншүүдийн хэн

нэгнийхэн нь хүлээсэн үүрэг амлалтанд үндэслэсэн тогтоосон экспортын тоо хэмжээний

хязгаарлалт юм.

Хилийн чанадад гаргах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, гарцыг өргөтгөхийн тулд

экспортлогчдод төрөөс үзүүлэх санхүүгийн хөнгөлөлтийг экспортын субсид гэнэ.

Демпинг бол бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээл дээрх хэвийн үнээс хямд үнээр

буюу ӨХ экспортлогч улсын дотоодын зах зээл дээрх ижил төстэй барааны үнээс хямд

үнээр худалдаалах үйл явц юм.

Ямар нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тоо хэмжээнд хяналт тавих ба ашигтай үнэ

тогтоох үйл ажиллагааг хангахад чиглэсэн экспортлогч улс хоорондын хэлэлцээрийг олон

улсын картель гэнэ.

Бараа бүтээгдэхүүн буюу валютыг аль нэг улсад оруулах, эсвэл гаргахад төрөөс тогтоодог

хоригыг эмбарго гэнэ.

Үндэсний техникийн, захиргааны, ариун цэврийн ба бусад хэм хэмжээ, дүрэм журмуудаар

гадаадаас бараа бүтээгдэхүүн оруулахыг хязгаарладаг худалдааны бодлогын далд аргыг

техникийн саад гэнэ.

Гадаад худалдааны бодлогын 2 дахь төрөл болох фритредерство нь гадаад худалдаанд төр

оролцох ѐсгүй гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд түүнийг харьцангуй давуу талын онолыг

практик дээр бүрэн хэрэгжүүлж, дэлхийн аж ахуйн системийн хүрээнд үйлдвэрлэлийн

хүчин зүйлийг үр ашигтай хуваарилахад тус дэм үзүүлэн, улс орны үйлдвэрлэгчдийн

хоорондохь өрсөлдөөнийг тэтгэдэг гэж үздэг. Чөлөөт худалдааны талынхан

протекционизмын арга хэрэгслүүд нь улс оронд хэтэрхий их зардал чирэгдэл учруулдаг

хэмээн шүүмжлээд чөлөөт худалдааг хөгжүүлэхийг бүх талаар уриалдаг. Гэвч бүрэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

чөлөөт худалдаа гэж амьдрал дээр бараг байдаггүй. Улс орон бүр хөгжлийнхөө онцлогийг

харгалзан чөлөөт худалдааг зохих хязгаарлалттайгаар хөгжүүлсээр байна.

Банк санхүү

8-р сарын сүүл үе дэлхийн эдийн засгийн хувьд : нам гүм

байх болов уу, аль эсвэл шуургатай байх нь уу?

Written by petroleum Tuesday, 30 August 2011 15:16

There are no translations available.

АНУ ын Холбооны нөөцийн системийн

/ХНС/тэргүүн Бен Бернанкийн үг хэлсний

дараа өнгөрсөн долоо хоног хөрөнгийн

зах жигд өсөлтөөр өндөрлөжээ.Тэгсэн

хэдий ч “зах зээлийн хараалч” энэ удаа

үндэсний эдийн засгийг урамшуулахтай

холбоотой тодорхой авч байгаа арга

хэмжээнийхээ тухай огт ам нээсэнгүй. Энэ

үед дэлхийн зах дээр алтны үнэ түүхэн дээд

хэмжээндээ хүрээгүй ч гэсэн, бага зэрэг

өсчээ. Хэрвээ хөрөнгө оруулагчид Бен

Бернанкийн хэлсэн үгнээс ямар нэгэн юм хүлээж басйан бол, тэр нь тодорхой зүлйиг л

хүсмч байсан байх. Гэтэл Холбооны нөөцийн системийн /ХНС/ тэргүүн нь

урьдынхаас ялгаатай нь илүү бүрхэг дүгнэлтээр хязгаарлагдан: 2011 оны хоѐрдугаар

хагаст эдийн засгийн илүү өндөр өсөлт хүлээж болох юм. Энэхүү өсөлтийг хангах “иж

бүрэн хэрэгсэл” ХНС д бий -гэлээ. Энэ хөтөлбөрийн гурав дахь шатыг тооны хувьд

зөөлрүүлэн зарлах нь санаагаар үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ одоогийн нөхцөлд үүнтэй санал

нэгдэхээс өөр арга үгүй юм –гэж “Финам Менежмент” компаний ерөнхий эдийн засагч

Александр осин ийн өгүүлж байна. «Зах зээлд нэмэлт санхүүгийн дэмжлэг хэрэггүй юм.

Америкийн эдийн засаг нь одоо макроэдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлэх асуудалтай

тулгараад байна. Энэ нь инфляцыг бусниулахад хүргэх зээлийн хүүгийн нэмэгдүүлэлт

юм.Ийм нөхцөлд тооны хувьд зөөлрүүлэх зар явуулах нь хөрөнгө оруулагчийн хөрөнгийг

урт хугацааны цаасанд оруулахад хүргэж, долларын курс унах болно. Иймээс тооны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

зөөлрүүлэлтийн тухай ойрын ирээдүйд зарлах нь юу л бол» гэж тэр хэллээ. ХНСийн

тэргүүний мэдэгдэл дээр алтны үнэ дахин нэмэгдэж эхэлжээ. Төв банк шар алтыг

үргэлжүүлэн авч байна. Энэ нь сөрөг хүчин зүйл гэж Александр Осин үзэж байна: «Алтны

үнэ өсч байгаа нь сэргээн босголтонд хор уршиг тарьж байна. Яагаад гэвэл, алтны үнэтэй

ханшны хүлээлт хамт өсч байна. Энэ нь дэлхийн болон америкийн ДНБ ний урьдчилсан

таамаглалд шууд цохилт өгөх юм» гэж тэр хэллээ. «Өнгөрсөн долоо хоногт Орос, Венесуэл

хоѐрын хооронд Төв банкны алтны нөөцийг бүрдүүлэх асуудал дээр чухал үр дүнд

хүрсэн.Москва Каракасын Венесуэлын алтны нөөцийг ОРос улсад байршуулах саналыг

хүлээн авсан юм. Энд 12 тэрбум гурваны нэгийн тухай яригдаж байж магадгүй

юм. Венесуэлын өөр бусад түншүүдээр Бразиль болон Хятад улс болж мэдэх юм».

Гэхдээ Уго Чавесыг цэвэр эдийн засгийн асуудлуудаас гадна улс-төрийн сонирхлууд нь

үүнд хүргэж байгаа юм гэж –санхүүгийн шинжээч Дмитрий Сусанов ярьж байна:

«Рейтингтэй холбоотой тус агентлагийн эргэн тойронд гарч байгаа АНУ ын рейтингийн

бууралт, шуугианыг АНУ ын үнэт цаас өндөр найдвартай, тэгээд хөрөнгө оруулагчдын

хувьд хамгийн нам гүм далайн боомт гэж итгэлтэй хэлж болохгуй. Тиймээс хөгжиж буй

орнуудын нөөцөө устгах хүслийг зөвхөн сайшаах л үлдэж байна. Гэхдээ энд улс төр

бүрдүүлэгч Венесуэлын эрх баригчдад, ялангуяа Оросын улс-төрийн дэмжлэг их чухал

юм» гэж тэр хэллээ. Александр Осин, Каракасын хийсэн мэдэгдэл нь АНУ, БНХАУ- ын

хэлэлцээртэй цаг хугацааны хувьд давхацсан юм гэж үзэж байна: «Чавесын байр суурь

нь АНУ ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены хятадын удирдлагатай хэлэлцээр хийх үед

яригдсан юм. Тэр нь хөгжиж буй орнуудын Америкт өгч байгаа өвөрмөц хариулт болсон

юм. Бид яахав хөгжиж буй орнуудад оруулсан хөрөнгөө хааж, шууд сөргөлдөөнд орж

болох юм гэх маягаар. Үүнийг би хөгжиж байгаа орнуудын өвөрмөц шийдвэрийн нэг

илрэл» гэж үзэж байна. БНХАУ, АНУ ын хоорондын хэлэлцээр нь нилээд хэдэн эдийн

засгийн сонирхолтой үр дагваруудыг дагуулсан асуудлуудаар болжээ. Бээжинг АНУ ын

эдийн засгийг үргэлжүүлэн хөрөнгө оруулахыг ятган тайвшруулах зорилготой

явсныгаа АНУ ын дэд ерөнхийлөгч үгүйсгэж байгаа ч, хятадын тал Вашингтонд төдийлөн

итгэхгүй байна. Үүний жишээ нь хятадын албан ѐсны ХМХ- дэд маш олон удаа, улаан

цайм БНХАУ АНУ ын суларч буй бүх шинж тэмдгүүдийг харж байна гэсэн санаатай

зүйлүүдийг нийтэлжээ. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулагчид юаний цаашдын

либералчлалын тухай мэдээг зүй ѐсны хэмээн үзэж байна. Долоо хоногийн эхээр Бээжин

хятадын компаниудад юанийг гадаад санхүүгийн ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн

аж. Түүнчлэн Гонконгийн хөрөнгийн зах дээр юаниар хийх ажиллагааны жагсаалтанд

оруулсан байв. Эдгээр арга хэмжээ нь юанийг бүрэн чадвартай бүс нутгийн, цаашид

дэлхийн нөөцийн валют болход туслах ѐстой гэж –Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч

Яков Бергер ийн үзэж байна: «Хятад улс одоогийн нөөцийн үйл ажиллагааг хийж буй

доллар, евро нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг бусниулж, түүнийг

илааршихад хүчтэй саад болж байна гэж хятад улс шудрага үзэж байна. Тиймээс, тэр

хэдийнээс нөөцийн валютын тоогоо нэмэгдүүлэхэд шургуу тэмцэж байгаа юм. Бээжин

түүнчлэн нилээд хэдэн орнуудтай өөрийн үндэсний валютаар төлбөр тооцоо хийх талаар

тохиролцоонд хүрээд байгаа юм» гэж тэр хэллээ.Гэтэл ойрын үед юань дэлхийн эдийн

засгийн нөөц валют болох нь юу л бол. Хятадын юаниар хийж байгаа гадаад худалдааны

ноогдол 30 % байна. Бээжин шинэ давалгааны тогтворгүй үед “завийг савлуулж “,

доллароос ангижрах тулалдаан хийх ѐсгүй юм. Хөгжиж байгаа болон хөгжилтэй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

орнууд буулт хийх хэрэгтэй. Эс тэгвэл үүний нөгөө тал шинэ, илүү гүнзгий эдийн засгийн

хямрал заналхийлж байна.

8-р сарын сүүл үе дэлхийн эдийн засгийн хувьд : нам гүм

байх болов уу, аль эсвэл шуургатай байх нь уу?

Written by petroleum Tuesday, 30 August 2011 15:09

There are no translations available.

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE /* Style Definitions */

table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-

tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-

style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-

right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-

pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-

family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman";

mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-

font:minor-latin;}

АНУ ын Холбооны нөөцийн системийн

/ХНС/тэргүүн Бен Бернанкийн үг хэлсний

дараа өнгөрсөн долоо хоног хөрөнгийн

зах жигд өсөлтөөр өндөрлөжээ.Тэгсэн

хэдий ч “зах зээлийн хараалч” энэ удаа

үндэсний эдийн засгийг урамшуулахтай

холбоотой тодорхой авч байгаа арга

хэмжээнийхээ тухай огт ам нээсэнгүй. Энэ

үед дэлхийн зах дээр алтны үнэ түүхэн дээд

хэмжээндээ хүрээгүй ч гэсэн, бага зэрэг

өсчээ. Хэрвээ хөрөнгө оруулагчид Бен

Бернанкийн хэлсэн үгнээс ямар нэгэн юм хүлээж басйан бол, тэр нь тодорхой зүлйиг л

хүсмч байсан байх. Гэтэл Холбооны нөөцийн системийн /ХНС/ тэргүүн нь

урьдынхаас ялгаатай нь илүү бүрхэг дүгнэлтээр хязгаарлагдан: 2011 оны хоѐрдугаар

хагаст эдийн засгийн илүү өндөр өсөлт хүлээж болох юм. Энэхүү өсөлтийг хангах “иж

бүрэн хэрэгсэл” ХНС д бий -гэлээ. Энэ хөтөлбөрийн гурав дахь шатыг тооны хувьд

зөөлрүүлэн зарлах нь санаагаар үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ одоогийн нөхцөлд үүнтэй санал

нэгдэхээс өөр арга үгүй юм –гэж “Финам Менежмент” компаний ерөнхий эдийн засагч

Александр осин ийн өгүүлж байна. «Зах зээлд нэмэлт санхүүгийн дэмжлэг хэрэггүй юм.

Америкийн эдийн засаг нь одоо макроэдийн засгийн эрсдлийг нэмэгдүүлэх асуудалтай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

тулгараад байна. Энэ нь инфляцыг бусниулахад хүргэх зээлийн хүүгийн нэмэгдүүлэлт

юм.Ийм нөхцөлд тооны хувьд зөөлрүүлэх зар явуулах нь хөрөнгө оруулагчийн хөрөнгийг

урт хугацааны цаасанд оруулахад хүргэж, долларын курс унах болно. Иймээс тооны

зөөлрүүлэлтийн тухай ойрын ирээдүйд зарлах нь юу л бол» гэж тэр хэллээ. ХНСийн

тэргүүний мэдэгдэл дээр алтны үнэ дахин нэмэгдэж эхэлжээ. Төв банк шар алтыг

үргэлжүүлэн авч байна. Энэ нь сөрөг хүчин зүйл гэж Александр Осин үзэж байна: «Алтны

үнэ өсч байгаа нь сэргээн босголтонд хор уршиг тарьж байна. Яагаад гэвэл, алтны үнэтэй

ханшны хүлээлт хамт өсч байна. Энэ нь дэлхийн болон америкийн ДНБ ний урьдчилсан

таамаглалд шууд цохилт өгөх юм» гэж тэр хэллээ. «Өнгөрсөн долоо хоногт Орос, Венесуэл

хоѐрын хооронд Төв банкны алтны нөөцийг бүрдүүлэх асуудал дээр чухал үр дүнд

хүрсэн.Москва Каракасын Венесуэлын алтны нөөцийг ОРос улсад байршуулах саналыг

хүлээн авсан юм. Энд 12 тэрбум гурваны нэгийн тухай яригдаж байж магадгүй

юм. Венесуэлын өөр бусад түншүүдээр Бразиль болон Хятад улс болж мэдэх юм».

Гэхдээ Уго Чавесыг цэвэр эдийн засгийн асуудлуудаас гадна улс-төрийн сонирхлууд нь

үүнд хүргэж байгаа юм гэж –санхүүгийн шинжээч Дмитрий Сусанов ярьж байна:

«Рейтингтэй холбоотой тус агентлагийн эргэн тойронд гарч байгаа АНУ ын рейтингийн

бууралт, шуугианыг АНУ ын үнэт цаас өндөр найдвартай, тэгээд хөрөнгө оруулагчдын

хувьд хамгийн нам гүм далайн боомт гэж итгэлтэй хэлж болохгуй. Тиймээс хөгжиж буй

орнуудын нөөцөө устгах хүслийг зөвхөн сайшаах л үлдэж байна. Гэхдээ энд улс төр

бүрдүүлэгч Венесуэлын эрх баригчдад, ялангуяа Оросын улс-төрийн дэмжлэг их чухал

юм» гэж тэр хэллээ. Александр Осин, Каракасын хийсэн мэдэгдэл нь АНУ, БНХАУ- ын

хэлэлцээртэй цаг хугацааны хувьд давхацсан юм гэж үзэж байна: «Чавесын байр суурь

нь АНУ ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены хятадын удирдлагатай хэлэлцээр хийх үед

яригдсан юм. Тэр нь хөгжиж буй орнуудын Америкт өгч байгаа өвөрмөц хариулт болсон

юм. Бид яахав хөгжиж буй орнуудад оруулсан хөрөнгөө хааж, шууд сөргөлдөөнд орж

болох юм гэх маягаар. Үүнийг би хөгжиж байгаа орнуудын өвөрмөц шийдвэрийн нэг

илрэл» гэж үзэж байна. БНХАУ, АНУ ын хоорондын хэлэлцээр нь нилээд хэдэн эдийн

засгийн сонирхолтой үр дагваруудыг дагуулсан асуудлуудаар болжээ. Бээжинг АНУ ын

эдийн засгийг үргэлжүүлэн хөрөнгө оруулахыг ятган тайвшруулах зорилготой

явсныгаа АНУ ын дэд ерөнхийлөгч үгүйсгэж байгаа ч, хятадын тал Вашингтонд төдийлөн

итгэхгүй байна. Үүний жишээ нь хятадын албан ѐсны ХМХ- дэд маш олон удаа, улаан

цайм БНХАУ АНУ ын суларч буй бүх шинж тэмдгүүдийг харж байна гэсэн санаатай

зүйлүүдийг нийтэлжээ. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулагчид юаний цаашдын

либералчлалын тухай мэдээг зүй ѐсны хэмээн үзэж байна. Долоо хоногийн эхээр Бээжин

хятадын компаниудад юанийг гадаад санхүүгийн ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн

аж. Түүнчлэн Гонконгийн хөрөнгийн зах дээр юаниар хийх ажиллагааны жагсаалтанд

оруулсан байв. Эдгээр арга хэмжээ нь юанийг бүрэн чадвартай бүс нутгийн, цаашид

дэлхийн нөөцийн валют болход туслах ѐстой гэж –Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч

Яков Бергер ийн үзэж байна: «Хятад улс одоогийн нөөцийн үйл ажиллагааг хийж буй

доллар, евро нь дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг бусниулж, түүнийг

илааршихад хүчтэй саад болж байна гэж хятад улс шудрага үзэж байна. Тиймээс, тэр

хэдийнээс нөөцийн валютын тоогоо нэмэгдүүлэхэд шургуу тэмцэж байгаа юм. Бээжин

түүнчлэн нилээд хэдэн орнуудтай өөрийн үндэсний валютаар төлбөр тооцоо хийх талаар

тохиролцоонд хүрээд байгаа юм» гэж тэр хэллээ.Гэтэл ойрын үед юань дэлхийн эдийн

засгийн нөөц валют болох нь юу л бол. Хятадын юаниар хийж байгаа гадаад худалдааны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

ноогдол 30 % байна. Бээжин шинэ давалгааны тогтворгүй үед “завийг савлуулж “,

доллароос ангижрах тулалдаан хийх ѐсгүй юм. Хөгжиж байгаа болон хөгжилтэй

орнууд буулт хийх хэрэгтэй. Эс тэгвэл үүний нөгөө тал шинэ, илүү гүнзгий эдийн засгийн

хямрал заналхийлж байна.

]

Дэлхийн валютын систем:

2011-06-03 19:58:10

Дэлхийн валютын систем: Өдөр бүр валют арилжааны урсгалд орж, валютын арилжаа

хийхээсээ өмнө бид дэлхийн валютын системийн тогтолцоог ойлгох хэрэгтэй юм. Дэлхийн

хоѐрдугаар дайн дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчлөөд зогсохгүй Европыг бүхэлд

нь болон Ази дахь хүчирхэг улс болох Японыг балгас болгож орхисон билээ. 1944 онд

АНУ-ын Бреттонвүүд хотод ирээдүйн ялагч орнууд, тэдгээрийн дотор Зөвлөлт холбоот улс

оролцон дайны дараахи эдийн засгийг сэргээн босгох хөрөнгийн механизмийн чиглэлээр

шийдвэр гаргаснаар Олон улсын валютын санг байгуулжээ. Энэ цагаас эхлэн олон улсын

хамааралтай ихэнх эдийн засгийн тооцоог Америк доллараар хийж байхаар тогтжээ. АНУ

нь түүний төлөөсөнд алтаар төлбөр хийж байхаар алтны хангамжийн санг бүрдүүлэх үүрэг

авсан байна. Шийдвэрийн дагуу нэг унц алтыг 35 америк доллар байхаар тогтоожээ. 1946

онд энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Зөвлөлт холбоот улс түүнд татгалзаж, өөрийн

хөрөнгийн хамааралтай ноѐрхлоо СЭВ-ийн орнууд гэгдэх баруун Европод байгуулав. 1971

он гэхэд дэлхийн эдийн засаг дахин эрчимжиж дайнд ялагдсан Герман, Япон хоѐр улс

эдийн засгаараа дэлхийн хэмжээнд тэргүүлэх байранд орж ирэв. Энэ үед ноѐн доллар

өөрийн алтан хангамжиндаа хүрэлцэхээ больж ирмэгц Бреттонвүүдийн хэлэлцээрийг

зогсоохоор шийдвэрлэжээ. Гэвч түр зуурын юм шиг үүрдийн юм үгүй гэдэг шиг 1976 онд

хөрвөх валютын ханшийн системийг эцэслэн баталсан байна. Өнөөг хүртэл үнэт

металлууд, нефть, олон улсын өр зээлийг цөмийг нь америк доллараар тооцсон хэвээр

байна. Одоогоор Америк доллароос өөр олон улсын хэмжээнд хувьсах чадвартай валют

гарч ирээгүй байна. Доллар – нөөцийн валют: Америк доллар нь дэлхийн хамгийн том

үндэсний эдийн засгийн ачаар, мөн дэлхийн хоѐрдугаар дайны дараахи сэргээн босголтын

удааширалт, Бреттонвүүдийн хэлэлцээр зэргийн нөлөөгөөр дэлхийн хэмжээний жинхэнэ

нөөцийн валют болон хувирчээ. Гэвч бүх юм хувьсан өөрчлөгддөг жамаар 1999 онд

Европийн 16 улс нэгдэн өөр өөрсдийн мөнгөн тэмдэгтээс татгалзан нэгдсэн нэг валютыг

бий болгожээ. Энэ нь дэлхийн хэмжээнд хүчин төгөлдөр байх алтернатив буюу маш

хүчтэй хувьсах валютыг бий болгох оролдлого болсон. Магадгүй бидэнд 1,5 миллиард хүн

амтай Хятадын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалж “Юань” гэдэг нэгжийг валютын бирж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

дээр хэрэглэхэд хүргэх ч юм билүү… Исламийн ертөнцөд арав арван жилээр “Алтан Динар”

гэгчийн талаархи яриа гарсаар… Амьдрал таамаглашгүй билээ… Мөнгө - бараа - төлбөр:

Мөнгө нь өөрөө төлбөрийн хэрэгсэл төдийгүй мөнгөөр солилцох мөчид бараа болдог

байна. Мөнгийг пүүс компани, банкууд, цаашлаад улс орнууд үйлдвэрлэлээ сайжруулахын

төлөө худалдан авдаг юм. Мөнгөний хүүг мөнгөний эзэн авна. Жишээлбэл банкинд мөнгөө

хадгалуулахад банк худалдан авагч болж та худалдагч болж байна гэсэн үг юм. Банк таны

мөнгийг ашигласан учир танд мөнгөний хүү төлнө. Мөнгийг зарахын тулд мөнгөний

захууд буюу валютын бирж дээр зарна. Энэ захын оролцогч нар мөнгийг өгч авахдаа аль

алинд нь хүү төлж өгч авалцдаг. Энэ нь мөнгө өөрөө бирж дээр бараа болон арилжаанд

оролцдог гэсэн үг юм. Биржийн барааны үзүүлэлтийн нэг болох валютын чанар нь улс

орны үндэсний эдийн засгийн хөгжлийн төвшингөөр болон өөрийн хөрөнгийн амлалтыг

биелүүлэх чадамжаар хэмжигддэг байна. Дэлхийн валютын үндсэн систем: Өнөөдөр олон

улсын санхүүгийн зах зээл дээрх төлбөр тооцоонуудын дийлэнхи хэсгийг дараахи хэдхэн

валютаар хийж гүйцэтгэж байна. Валют арилжаа хийгддэг мөнгөний нэгжүүд: Symbol

Country Currency Nickname USD United States Dollar Buck EUR Euro members Euro Fiber

JPY Japan Yen GBP Great Britain Pound Cable CHF Switzerland Franc Swissy CAD Canada

Dollar Loonie AUD Australia Dollar Aussie NZD New Zealand Dollar Kiwi Forex-д валют

маань байнга 3 үсгээр тэмдэглэгдсэн байдаг. Эхний хоѐр үсэг нь улсын нэр, гурав дахь нь

улсын мөнгөний нэгж. Швейцарь франкийг ихэнх хүмүүс орогнолын валют гэдэг юм.

Яагаад гэвэл энэ оронд банкны нууцлал үндсэн хуулийн хамгаалалтанд байдаг учир

дэлхийн ихэнх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд энэ нь орогнолын гэгдэх хамгийн гол

үзүүлэлт болдог

Олон улсын валют санхүүгийн харилцаа

3 дах өдөр, 11-08-2010 10:16 Bolor Мэдээлэл - Таны мэдлэгт мэдээ

Хэрэглэгчидийн үнэлгээ: / 2

Муу Сайн

Олон улсын санхүүгийн байгууллага, зорилго үйл ажилагаа

1. Олон улсын валютын сан түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа

2. Дэлхийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

3. Азийн хөгжлийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа

4. Европын шинэчлэл хөгжлийн банк

Олон улсын валютын сан түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа

Олон улсын валют санхүүгийн харилцааны байгууллагуудын бүтэц нь өөртөө олон улсын

олон тооны байгууллагыг хамруулдаг. Тэдний нэг хэсэг нь их хэмжээний бүрэн эрх болон

нөөцтэй, олон улсын валют зээл санхүүгийн харилцааны зохицуулалтыг хэрэгжүүлж

байхад нөгөө хэсэг нь валют санхүүгийн бодлогоор зөвлөмж болон гэрээ боловсруулан

засгийн газар хоорондын хэлэлцүүлэгт зориулсан хурлыг төлөөлж байхад бусад хэсэг нь

валют санхүү болон эдийн засгийн бүхэл цогц асуудлаар эрдэм шинжилгээ болон

статистик мэдээлэл цуглуулах ажлыг хангаж байна.

Олон улсын санхүүгийн байгууллагын үүсэл нь дараах шалтгаантай байна. Үүнд:

1. Улс үндэстний хил хязгаараас хальж гаран үндэстэн дамнасан корпораци болон

ҮДБанк болж өөрчлөгдөн аж ахуйн амьдралын глобальчлал хүчтэй болсон.

2. Дэлхийн эдийн засгийн хүрээнд валют санхүүгийн харилцааны улс хоорондын

зохицуулалт хөгжиж байгаа

3. Дэлхийн валютын систем зээл үнэт цаас алтны зах зээлийг оролцуулан эдийн засгийн

тогтворгүй байгаа асуудлыг хамтарч шийдвэрлэх шаардлага тавигдсан

Олон улсын санхүүгийн байгууллагууд дараах зорилгыг тавьдаг. Үүнд:

1. Дэлхийн эдийн засаг болон олон улсын санхүүгийн байдлыг тогтворжуулах зорилгоор

дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэх

2. Улс хоорондын валют санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх

3. Дэлхийн валют санхүүгийн бодлогын стратеги болон тактикыг уялдуулан

боловсруулах

ОУВСан /international monetary fund/ бол төлбөрийн балансын алдагдалд орсон валютын

хүндрэлтэй байгаа гишүүн орнуудад гадаад валютаар дунд болон богино хугацаатай зээл

олгох замаар санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага юм. ОУВСан нь НҮБ-ын

төрөлжсөн статустай бөгөөд дэлхийн валютын системийн үндсэн байгууллага болно.

ОУВСан нь 1944.07.01-22 нд АНУ-ын Нью-Гемпшир мужийн Бреттонвудс хотод болсон

НҮБ-ын олон улсын валют санхүүгийн бага хурлаар батлагдсан. Энэ бага хурал

ОУВСангийн баримт бичиг 1945.12.27 нд хүчин төгөлдөр болсон хэдий ч үйл ажиллагаа

нь албан ѐсоор 1946.05-р сараас 39 гишүүн орны бүрэлдэхүүнтэй эхэлсэн. /182 орон/

ОУВСангийн үндсэн зорилго нь:

1. Валютын бодлогын хүрээн дэх олон улсын валютын хамтын ажиллагааг урамшуулах

2. Валютын бодлогын хүрээн дэх тэнцвэртэй өсөлтөд дэмжлэг үзүүлэх

3. Бодит орлого болон ажил эрхлэлтийн өндөр түвшинг хангах урамшуулахын тулд

дэлхийн худалдааны тогтвортой өсөлтийг бэхжүүлэх, бүх гишүүн орнуудынхаа эдийн

засгийн бодлогын гол зорилго болсон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх

4. Гишүүн орнуудын хоорондох валютын харилцааг журамлах валютын ханшийг

тогтвортой барих, валютын девальвацид хориг тавих

5. Төлбөрийн олон талт системийг бүрдүүлэхэд оролцох валютын трансфертын

хязгаарлалтыг хориглох

6. Гишүүн орны төлбөрийн тэнцлийн алдагдлыг арилгахад зориулж зээл олгох

ОУВСан өмнө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд мөрдөх зарчмыг тодорхойлсон.

1. Валютын хямралыг даван туулахын тулд валютын зах зээл дээр интервенци хийхэд

үүрэг амлалт авч байх

2. Интервенци хийх гэж байгаа валютын болон харилцагчийнхаа сонирхлыг өөрийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

бодлогодоо тооцож байх тухай үүрэг амлалт ав байх

ОУВСангийн үүрэг нь:

1. Харилцан уялдаатай байдлыг мөрдөх

2. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг арилгахын тулд санхүүгийн тусламж олгох

3. Зөвлөмж болон хамтын ажиллагаа

ОУВСангийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл бөгөөд гишүүн орон бүрээс энэ

зөвлөлд сангийн яамны сайд буюу төв банкны удирдлагын аль нэг нь оролцож өөрийнхөө

Засгийн газрын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна. ОУВСангийн бүтцэд түр хороо

болон олон улсын валютын системийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгдөг хөгжлийн

хороо ажилладаг. Удирдах зөвлөлийн гишүүд жилд нэг удаа цугларч ОУВСангийн албан

ѐсны уулзалтанд оролцдог. Удирдах зөвлөлийн шийдвэр нь ихэнхдээ олонхын саналаар

гардаг хэдий ч стратегийн шинжтэй чухал асуудалд 75-85%-иар шийдвэр гардаг.Удирдах

зөвлөлийн чөлөөт цагт гүйцэтгэх зөвлөл ОУВСангийн үйл ажиллагааг зохион байгуулна.

22 гүйцэтгэх захирал ажиллах ба гишүүн орнуудад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний

хэрэгжилтийн талаар доод тал нь 7 хоногт 3 удаа албан ѐсоор авч хэлэлцдэг. Дээрх

захирлын 7 нь биеээ даасан гишүүн орныг төлөөлж үлдсэн 15 захирал нь гишүүн

орнуудын тодорхой группыг төлөөлнө. Гишүүн орнуудын зүгээс ОУВСанд оруулсан

хөрөнгийн хэмжээгээр үйл ажиллагаанд нөлөөлөх саналын тооны зарчим үйлчилнэ.

Гишүүнчлэлийн татвар нь тухайн орны эдийн засгийн хүчин чадалтай шууд

хамааралтайгаар мөнгөн хэлбэрээр санд төлөгдөнө. Квотын хэмжээнээс хамааруулж

ОУВСангаас авах зээлийн хэмжээ, тусгай актив болох ЗТЭ-ийн авах хэмжээ

тодорхойлогдоно. Квот нь гишүүдийн саналын эрхээр тодорхойлогдоно. Квотыг

тогтоохдоо ҮНБ-ний үндсэн үзүүлэлт, экспорт импортын хэмжээ, алт валютын нөөцийн

хэмжээг тооцдог. Квотын хэмжээг 5 жилд нэг удаа хянан үзнэ. Улс бүр оруулсан хөрөнгө

татварын хэмжээнээс үл хамааран 250 суурь саналтай ба нэмэлт 1 санал тутамд татварын

дүнгийн 100000 зээлжих тусгай эрхтэй байна.

Дэлхийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа

Дэлхийн банк анх 1944 онд АНУ-йн Бреттонвудс хотод байгуулагдсан. НҮБ-ын

санхүүгийн мэргэжсэн байгууллага бөгөөд түүний бүтэц бүрэлдэхүүн нь хоорондоо нягт

холбоотой ажилладаг 5 байгууллагаас бүрдэнэ. Үүнд:

1. Олон улсын шинэчлэл хөгжлийн банк

2. Олон улсын хөгжлийн ассоциаци

3. Олон улсын санхүүгийн корпораци

4. Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг

5. Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв зэрэг байгууллага орно

ОУШХБанк нь дундаж орлого бүхий орнууд болон буурай хөгжилтэй боловч эдийн

засгийн чадвартай орнуудад зээл олгож эдийн засгийн өсөлтөд нь туслалцаа үзүүлдэг.

Санал хураалтад оролцох эрх нь гишүүн орнуудын оруулсан хөрөнгийн хэмжээнээс

шалтгаалах ба энэ нь тухайн орны эдийн засгийн хөгжлийн харьцангуй тогтвортой

байдалд үндэслэгдэнэ. ОУШХБанк нь олон улсын хөрөнгийн бирж дээр үнэт цаасыг

худалдаалах замаар хөрөнгийнхөө ихэнх хэсгийг бүрдүүлнэ.

ОУХА нь Дэлхийн банкнаас явуулж байгаа ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд голлох

үүрэг гүйцэтгэх ба нэн ядуу орнуудад туслалцаа үзүүлэх тэдэнд хүүгүй зээл олгохын

зэрэгцээ бусад үйлчилгээг үзүүлнэ. ОУХА-ын санхүгийн эх үүсэврийн ихэнх нь Дэлхийн

банкны гишүүн хөгжингүй болон зарим хөгжиж байгаа орнуудын хандиваас бүрдэнэ.

ОУСК нь хувийн секторыг бэхжүүлэх хөгжиж байгаа орнуудын эдийн засагт хувийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор 1956 он байгуулагдсан. ОУСК нь хувийн

хөрөнгө оруулагчтай түншлэн хөгжиж байгаа орнуудын аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоос

гадна компаний хувьцаанаас худалдаж авах замаар тэдгээрт хөрөнгө оруулдаг юм.

ХОБОТА нь хөгжиж байгаа орнуудад шууд хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор

1988 онд байгуулагдсан. Хөгжиж байгаа орнуудад гадаадын хөрөнгө оруулалтын явцыг

идэвхжүүлэхийн тулд арилжааны бус эрсдлийн улмаас бий болох алдагдлаас сэргийлэх

баталгааг гадаадын хөрөнгө оруулагчдад гаргаж өгдөн байгууллага юм. ХОБОТА нь

хөгжиж байгаа орнуудын Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй

холбогдсон зөвлөгөө өгч гадаадын хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээллийг

түгээх ажилд нь техникийн туслалцаа үзүүлдэг.

ХОМЗОУТөв хөрөнгө оруулалтын талаар гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн орны

хооронд үүссэн маргаантай асуудлыг зохицуулах эсвэл уг асуудлыг Арбитрын албаар

шийдвэрлүүлэн зохицуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.

Дэлхийн банк нь өөрийн гишүүн орнуудад дараах чиглэлээр туслалцаа үзүүлдэг.

1. Суурь боловсрол эрүүл мэндийг хамгаалах хөгжүүлэх замаар хөрөнгө оруулах

2. Байгаль орчныг хамгаалах

3. Хувийн хэвшлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих

4. Засгийн газраас үзүүлж байгаа үйлчилгээг чанартай үр ашигтай ил тод байлгах

чадварыг нь бэхжүүлэх

5. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэхэд шаардагдах шинэчлэлийг

дэмжих замаар хөрөнгө оруулалт болон урт хугацааны төлөвлөлтөд таатай нөхцлийг бий

болгох

6. Ядуурлыг бууруулах үйл явцын гол хөшүүрэг болох нийгмийн хөгжил, засаглалын

оролцоо бүтцийг хөгжүүлэхэд дэмжих

Дэлхийн банк нь 180 гишүүн оронтой бөгөөд тэд өөрсдийн ашиг сонирхлоо төлөөлөгчдийн

зөвлөл болон Вашингтон хотод байрлах захирлын зөвлөлөөр дамжуулан илэрхийлдэг

байна. Гишүүн орны төлөөлөгчид жил бүр цугларч гишүүн орон элсүүлэх, хасах,

хөрөнгийн хувьцаанд өөрчлөлт оруулах дэлхийн банкны ашиг хуваарилах санхүүгийн

тайлан төсвийг батлах зэрэг асуудлаар шийдвэр гаргадаг. Франц, Герман, Япон, Англи,

АНУ гэсэн 5 гол хувьцаа эзэмшигч өөрийн гүйцэтгэх захирлаа сонгож хэд хэдэн орны

төлөөллөөс сонгогдсон 19 гүйцэтгэх захирал бусад орныг төлөөлнө. Хятад, ОХУ, Саудын

Араб гэсэн орнууд тус бүр өөрийн сонгуулийн тайргоо байгуулж бусад орнууд нэгдсэн

олон талт сонгуулийн тойрогт багтана. 24 гүйцэтгэх захирал 7 хоногт 2 удаа цугларан зээл

олголт, баталгаа гаргалт, шинэ бодлого, захиргааны төсөл, улс орнуудад зээл тусламж

үзүүлэх ажлын төлөвлөгөө зээл санхүүгийн шийдвэрийн талаар авч хэлэлцэнэ.

Азийн хөгжлийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа

Азийн хөгжлийн банк нь Ази-Номхон далайн бүс нутагт өөрийн гишүүн хөгжиж байгаа

орнуудынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжин туслах үйл ажиллагаа явуулдаг

санхүүгийн байгууллага юм. АХБанк нь анх Филиппин улсын Манила хотноо 1966 он

байгуулагдсан ба шударга хөрөнгө оруулалтыг дэмжих техникийн туслалцаа үзүүлэх, зээл

олгохын зэрэгцээ дунд хугацааны үндсэн 5 стратегийн зорилготой ажилладаг. Үүнд:

1. Эдийн засгийн өсөлтийг дэмжих

2. Ядуурлыг бууруулах

3. Эмэгтэйчүүдийн эрхийг хангаж нөхцөл байдлыг дээшлүүлэх

4. Хүний нөөцийг хөгжүүлэх

5. Байгаль орчин байгалийн баялхгийн менежментийг хөгжүүлэхэд туслах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Удирдах дээд байгууллага нв Ерөнхий зөвлөл ба АХБанкны бодлогыг боловсруулна.

Ерөнхий зөвлөл нь захирлууд болон ерөнхийлөгчийг сонгох, шинээр гишүүн элсүүлэх,

банкны хөрөнгө болон дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаас бусад зүйл дээр эрх

мэдлээ захирлуудын зөвлөлтэй хуваалцана. Захирлуудын зөвлөл банкны байнгын үйл

ажиллагааг удирдах зохион байгуулах, чиглүүлэх үйл ажиллагаа явуулна. Захирлуудын

зөвлөл 7 хоногт 2 удаа зөвлөлдөн банкнаас зээл, баталгаа бусад тусламж олгоа талаар

шийдвэр гаргана. Банкны ерөнхийлөгч нь 5 жилийн хугацаагаар сонгогдох ба захирлуудын

зөвлөлөөс гаргасан чиглэлийн дагуу үйл ажиллагааг хөтлөн зохион байгуулж ажилтан

албан хаагчдыг хуралдуулах, дахин зохион байгуулах эрхийг эдлэнэ. Өөрийн удирдлага

дор 3 дэд ерөнхийлөгтэй байна. АХБанк нь 55 гишүүн оронтой ба 39 нь тухайн бүс нутагт

үлдсэн 16 өөр бүс нутагт хамаарна. Захирлын зөвлөлийн 12 гишүүний 9 нь тухайн бүс

нутгийнх 4 азийн бус орны төлөөлөгч байна. АХБанк нь төв байрандаа 21 хэлтэс тасагтай

ба бүс нутгийн хэмжээний 1 элчин төлөөлөгч нь Ванатаугийн Порт Вила хотод, 5 элчин

төлөөлөгч нь Бангладешийн Дака, Энэтхэгийн Шинэ Дели, Индонезийн Жакарта,

Непалийн Катманду, Пакистаны Исламабад хотод байрлана.

Европын шинэчлэл хөгжлийн банк

ЕШХБанк нь 1990 оны гэрээний үндсэн дээр байгуулагдсан. Түүнийг зохион байгуулахад

Европын 40 орноос гадна АНУ, Канад, Марокко, Египт, Израйль, Япон, Шинэ Зеланд, ЗХУ,

Чехсловак, ХБНЮ зэрэг улсууд задарсны дүнд тэдгээрийн хувьцааг шинээр бий болсон

улсуудад хуваарилсан. Түүний гишүүнээр Европын орнуудаас гадна ОУВСангийн гишүүн

орнууд байх боломжтой. ЕШХБанкны гол зорилго бол зах зээлийн эдийн засагт шилжиж

байгаа орнуудад болон бизнес эрхлэх санаачлага, хувийн секторыг хөгжүүлэхэд дэмжлэг

үзүүлэх явдал юм. ЕШХБанк нь дараах үүргийг гүйцэтгэнэ.

1. Хувийн секторын өрсөлдөх чадварыг өргөжүүлэх, боловсрол, бага дунд бизнесийг

хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

2. Хувийн санаачлагыг дэмжих зорилгоор шаардагдах үйлчилгээ болон санхүүгийн

хүрээнд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх

3. Төсөл бэлтгэх болон түүнийг хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх

4. Үндэсний хөрөнгийн зах зээлийн хөгжилтийг урамшуулах

5. Хэд хэдэн экспортлогч орон оролцсон эдийн засгийн үр ашигтай төсөлд дэмжлэг

үзүүлэх

6. Тогтвортой хөгжлийг хангах болон экологийн хүрээний үйл ажиллагааг эрчимтэй

явуулах

ЕШХБанкны удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл ба түүнд оролцогч банк бүрээс

хоѐр орлогч дарга орно. ЕШХБанкны бүх эрх хэмжээ зарчмын хувьд удирдах зөвлөлийн

онцгой эрх бөгөөд үйл ажиллагааны зарчмын асуудлыг шийдвэрлэнэ. Удирдах зөвлөл нь

дараах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:

1. ЕШХБанкинд шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэлийг зогсоох

2. ЕШХБанкны ерөнхийлөгч, захирлууд, захирлын орлогчын шагналын хэмжээг тогтоох

3. ЕШХБанкнаас гаргах дүрмийн санг нэмэгдүүлэх багасгах

4. Олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгуулах эрх

олгох

5. ЕШХБанкны орлого зарлага ерөнхий тайланг батлах, нөөцийн хэмжээг тодорхойлох,

орлого хуваарилах, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах

6. ЕШХБанк байгуулах гэрээнд өөрчлөлт оруулах, тайлбар гаргах

Захирлын зөвлөл 23 гишүүнээс бүрдэх ба үүний 11 захирлыг Европын холбоо, Европын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

хөрөнгө оруулалтын банкаас сонгоно, 4 захирлыг ЕШХБанкнаас тусламж авах эрхтэй Төв

болон Зүүн Европын орнуудаас, 4 захирлыг Европын бус орнуудаас 3 жилийн хугацаатай

сонгоно.

Монгол улс ба Олон улсын валютын сан /ОУВС/

Монгол Улс 1991 оны 2 дугаар сарын 14-нд “ОУВС-гийн хэлэлцээр” (IMF Articlеs of

Agrееmеnt)-ийг хүлээн зөвшөөрснөөр ОУВС-гийн гишүүн болсон. Гишүүнээр элссэнээс

хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд ОУВС тус улстай санхүүгийн шууд дэмжлэгийн

чанартай (шууд төсвийн санхүүжилт хэлбэрээр хөрөнгө оруулах) 4 удаа хөтөлбөр зээлийг

олгохоор тохиролцсон бөгөөд эдгээрээс гурвыг амжилттай хэрэгжүүлж дуусгаж, дөрөв

дэхь нь дунд шатандаа ороод байна. Эдгээр нь:

1. Стэнд-бай (Stand-by) хөтөлбөр. Төлбөрийн балансыг дэмжих зорилгоор 1991 оны 10

дугаар сарын 4-нд байгуулсан. Уг хөтөлбөрийн дагуу 13.75 сая зээлжих тусгай эрх

/ЗТЭ/ (20 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний, 6.5 хувийн хүүтэй зээлийг 1991-

1992 онуудад авч ашиглан буцаан төлбөрийг 1997 онд бүрэн төлж барагдуулсан.

2. Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр (ЕSAF - БӨЭХ). Мөн төлбөрийн

балансыг дэмжих зорилгоор 1993 оны 6 дугаар сарын 25-нд байгуулсан.

Хөтөлбөрийн дагуу 40.8 сая ЗТЭ (59.0 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний, 0.5

хувийн хүүтэй зээл амласнаас 1993-1996 онуудад нийтдээ 29.68 сая ЗТЭ (44.8 сая

ам.доллар)-ийг авч ашиглан болно. Зээлийг 2006 онд эргэн төлж барагдуулсан.

3. Бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх хөтөлбөр – 2 (ЕSAF/PRGF - БӨЭХ/ЯБӨХХ) .

Мөнхүү макро эдийн засгийг тогтворжуулах, бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх

зорилгоор 1997 оны 7 дугаар сарын 30-нд байгуулсан. Хөтөлбөрийн дагуу 33.4 сая

ЗТЭ (48.0 сая ам.доллар)-тэй тэнцэх хэмжээний, 0.5 хувийн хүүтэй зээл амласнаас

1997-2000 онуудад нийтдээ 17.44 сая ЗТЭ (23.7 ам.доллар) авч ашигласан болно.

Зээлийн үндсэн өрийн төлбөрийг 2003 оны 2 дугаар сарын 7-ноос 2010 оны 1 дүгээр

сарын 28-ны хооронд барагдуулах хувааритай.

4. Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөр (PRGF-ЯБӨХХ). ОУВС-ийн

Гүйцэтгэх захиралуудын зөвлөл 2001 оны 9 дүгээр сарын 28-нд 3 жилийн хугацаанд

Монгол Улсад хэрэгжих Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах (ЯБӨХ)

хөтөлбөрийг шинээр баталлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 28.49 сая ЗТЭ

(36.9 орчим сая ам.доллар)-тэй тэнцэх зээл шат дараалалтайгаар олгогдох юм.

Үүнээс одоогийн байдлаар 12.21 сая ЗТЭ (16.6 сая ам.доллар)-тэй тэнцэх зээлийг

авч ашиглаад байна.

Олон улсын валютын сан дээшээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Олон улсын валютын сан, 1944 оны 7 дугаар сарын 1-22 ны хооронд АНУ-ын Nөw

Hampshirө мужын Brөtton Woods хотод 45 орны гарын үсэг зурсан гэрээгээр 1945 оны 12

сарын 27-нд байгуулагдсан бөгөөд 1947 оны 3 дугаар сарын 1-нд санхүүгийн үйл

ажиллагаагаа эхлүүлсэн билээ.

Олон улсын валютын сангийн гишүүн 183 билээ. Олон улсын валютын сангийн нийт квот

нь 212 миллиард SDR /ОУВС-ын мөнгө/ буюу 290 миллиард доллар.

Мөнгөний үнэ маш их унаснаас болж, мөнгөний үнэ цэнийг тогтоох зорилгоор

байгуулагдсан бөгөөд дэлхийн худалдааны уялдаа, валютын ханшны тогтвортой байдлыг

бий болгох нэмэлт үүрэгтэй билээ.

Хамгийн баянаас хамгийн ядуу 183 орны гишүүн нь болсон ОУВС-гийн 6 гол зорилго нь

дараахь зүйлсүүд юм.

Олон улсын валютын хамтын ажиллагааг бий болгох

Олон улсын худалдааг өргөжүүлэх

Валютын ханшинд тогтвортоы байдлыг бий болгох, гишүүн орнуудад өөрсдийн

мөнгөны бодлогыг сайжруулахад нь туслах

Гишүүн орнуудын төлбөрийн тэнцэл дэхь мөнгөний урсгалд тавьж буй валютын

хяналтын системийг арилгах, гишүүн орнуудын хооронд олон талт төлбөрийн

системийг бий болгох

Гадаад зээлийн эргэн төлөлтөндөө хүндрэлд орсон гишүүн орнуудад туслах

Гишүүн орнуудын төлбөрийн тэнцэлийн алдагдлыг багасгах тал дээр туслах

/Гадаад худалдаан дахь сөрөг үзүүлэлтүүдийг багасгах/

ОУВС-гийн эдгээр зорилгуудаа хэрэгжүүлэх гэж авсан арга хэмжээнүүд нь өнөөдөр олон

улсын хэмжээнд нилээн шүүмжлэл хүртэж байгаа бөгөөд ихэнхдээ хөгжингүй орнууд энэ

валютын сангийг ашиглан өөрсдөдөө ашигтай шийдвэрүүд гарган улам баяжицгааж байна

хэмээсэн шүүмжлэл хүртэж байгаа билээ.

ОУВС-гийн мөнгөний хэмжүүр / SDR/ 1 SDR = 1,51808 ам долл / 2007.06/

ОУВС-гийн бүтэц

Удирдагчдын зөвлөл: ОУВС-гийн хамгийн чухал шийдвэр гаргагч газар юм. Ихэнхдээ

гишүүн орнуудын сангийн сайд эсвэл төв банкны захирлууд энэ газрын гишүүнээр

сонгогддог. Жилд нэг удаа уулзалт зохион байгуулдаг ба Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлд

үүрэг хүлээлгэн өгдөг. Энэ зөвлөл нь шинэ гишүүн элсүүлэх, квот тогтоох, олгох, сангийн

орлогын хуваарилалт зэрэг асуудлуудыг шийдвэрлэдэг

Гүйцэтгэх Захирлуудын зөвлөл: Энэ зөвлөлийн гишүүдийн 5 нь АНУ, БНФУ, Англи,

ХБНГУ, Япон улсаас томилогддог бөгөөд үлдсэн 19 нь сонгогддог. Томилогдсон гишүүд

зөвхөн өөрийн улсыг төлөөлдөг бөгөөд сонгогдсон гишүүд нь группыг төлөөлдөг.

Сонгогдсон гишүүдээс 3 гишүүн нь мөн өөрийн улсыг төлөөлдөг /Саудын Арабын Вант

дээшээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

улс, ОХУ,БНХАУ/. Энэ зөвлөл Удирдагчдын зөвлөлийн хүлээлгэн өгсөн үүргийг

гүйцэтгэдэг ба ОУВС-гийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлийн дарга: ОУВС-г Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлийн

гаргасан шийдвэрийн дагуу удирдан ажилуулах үүрэгтэй билээ. ОУВС-гийн ажилчдыг

удирдан, Гүйцэтгэх Захирлуудын зөвлөлийн хуралыг удирдан явуулна. Зөвлөлийн даргыг

Европын орнуудаас сонгодог.

ОУВС-гийн үйл ажиллагаа

ОУВС дэлхийн эдийн засгийн биеэ даасан байгууллага хэдий ч, үнэндээ явуулж буй

мөнгөний бодлого нь хэдэн том улсаас хараат билээ. Учир нь улс орнууд ОУВС-д гишүүн

болохдоо, гишүүний хураамж болгон мөнгө шилжүүлдэг билээ. Энэ гишүүний хураамж нь

тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн болон гадаад худалдааны хэмжээний тодорхой

хувьтай тэнцүү байдаг. Энэ хураамж нь ОУВС-гаас тус орны авах зээлийн хязгаарлалтыг

/ЗТЭ-г/ тодорхойлохоос гадна, тус сангаас гишүүн улсуудад олгох зээлийн мөнгөн санг

үүсгэнэ.

Гишүүний хураамж нь мөн тухайн улсын саналын хувь хэмжээг тогтооно. Өөр үгээр

илэрхийлбэл, хир хэмжээгээр гишүүний хураамж төлнө, төдий хэмжээгээр саналын хувь

хэмжээг тухайн улс эзэмшинэ гэсэн үг.

Сүүлийн үеийн тодорхойлтоор,/2006/

Улсын нэр Квотын хэмжээ Квотын хувь% Саналын хувь%

АНУ 371 493 17,46 17,08

Япон 133 788 6,26 6,13

ХБНГУ 130 332 6,11 5,99

БНФУ 107 635 5,05 4,95

Их Британи 107 635 5,05 4,95

Итали 70 805 3,32

Саудын Араб 69 855 3,28 3,23

Нийт 46,53 46,17

Монгол Улс 761

АНУ-ын саналын хувь 17,08 байхад Монгол улсын саналын хувь - байгаа

үзүүлэлтүүд нь ОУВС-гийн шийдвэрүүдийг нийт саналын хувийн ихэнх хувийг эзэлдэг

хөгжингүй улсууд гаргаж байгаа нь ойлгомжтой билээ.

ОУВС-д гишүүн болсон орнууд дараахь үүргүүдийг хүлээдэг.

Үүнд

дээшээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Өөрийн мөнгөний үнэ цэнийг бусад валютын харьцуулж хэрхэн тогтоосноо

мэдэгдэх

ОУВС-гийн зөвлөсөн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, мөнгөний солилцоог хийх

Хөгжил буурай орнууд гаднаас авсан зээлээ хэрхэн ашигласан, зээлийн гэрээний

дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар тайлан тавих зэрэг үүргүүд багтана.

Хэрэв гишүүн орон нь эдгээр үүргүүдээ биелүүлэхгүй бол, бусад гишүүд энэ улсын зээл

авах эрхийг нь хязгаарлах бөгөөд бүр цаашилбал гишүүнээс түдгэлзүүлнэ.ОУВС-гийн

санхүүгийн бодлого

ОУВС-гийн санхүүгийн бодлогыг 4 хэсэгт ангилж болно.

1. Нөөц мөнгөний бодлого

2. Кредит мөнгөний бодлого

3. Гэнэтийн асуудалд туслах бодлого

4. Зээл ба зээлийн үйлчилгээг багасгах бодлого

Маш их хэмжээгээр зээлийн өртэй орнуудад 4 дэхь бодлого их чухал билээ.

ОУВС-гийн боломжууд

ОУВС-гийн 3 боломж байдаг.

1. Stand-By : Төлбөрийн тэнцэл нь маш их алдагдалтай, гишүүн орнуудад туслах

зорилгоор, 12-18 сарын хооронд, 3 сард нэг удаа хуваан олгодог зээлийн тусламж

юм. Тухайн зээлийн ноогдлыг өгөхдөө өнгөрсөн хугацаан дахь зээлийн гэрээний

биелэлтийг хардаг. Эргэн төлөгдөх хугацаа 3-5 жил.

2. Өргөжүүлсэн санхүүгийн дэмжлэг: Макро эдийн засгийн эсвэл дотоод асуудлаас

болон төлбөрийн тэнцэлийн хүндрэлд орсон гишүүн орнуудын энэ байдлаас гарах

зорилгоор боловсруулсан эдийн засгийн программыг дэмжин олгодог 3 жилийн

зээл юм. Энэ зээлд мөн Stand-By-тай ижил нөхцөлөөр зээл олгодог. Эргэн төлөгдөх

хугацаа 4-5 жил.

3. Бусад боломжууд :

а. Нөхөн сэргээх санхүүгийн дэмжлэг /CCFF/: Гол нэрийн барааны импортын

үнэээс үүдэн богино хугацааны төлбөрийн тэнцлийн алдагдалд орж буй гишүүн

орнуудад үзүүлдэг санхүүгийн дэмжлэг

б. Нэмэлт нөөцийн боломж /SRF/: Дотоод зах зээлээс хямралаас болон гишүүн

орныг өргөн хэмжээний боловч богино хугацааны төлбөрийн тэнцлийн алдагдалд

орохоос сэргийлэхийн тулд үзүүлэх санхүүгийн дэмжлэг

в. Зээлийн шугам /CCL/: SRF дэхь төлбөрийн тэнцлийн алдагдалд орсон гишүүн

орнуудад үзүүлэх тусламж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

2 дугаар зүйл. Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъѐо

4 дүгээр зүйл. Монгол Улсын валютын гадаад нөөц

5 дугаар зүйл. Монгол Улсын валютын зах, ханш

ХОЁРДУГААР БҮЛЭГ ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР ТӨРИЙН

БАЙГУУЛЛАГУУДЫН ЭДЛЭХ БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

8 дугаар зүйл. Монголбанкны бүрэн эрх

ГУРАВДУГААР БҮЛЭГ ВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭ ХИЙХ

9 дүгээр зүйл. Валютын гүйлгээ

10 дугаар зүйл. Монголбанкны эрхлэх валютын гүйлгээ

11 дүгээр зүйл. Арилжааны банкны эрхлэх валютын гүйлгээ, эрх, үүрэг

12 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гадаад валютын гүйлгээ

13 дугаар зүйл. Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах

14 дүгээр зүйл. Гадаад валютын зээл, төлбөр, тооцоо

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ВАЛЮТЫН ГҮЙЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТ

15 дугаар зүйл. Хяналт тавих байгууллага

16 дугаар зүйл. Валютын хяналтын улсын байцаагч

17 дугаар зүйл. Валютын хяналтын байгууллагын үүрэг, улсын байцаагчийн бүрэн эрх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

18 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

19 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Бенчмаркинг- Бизнесийн тагнуулын менежмент

2011 оны 06-р сарын 19, Нийтэлсэн Эрдэм дэлгэрүүлэх

Энэ ойлголтыг мэргэжлийн түвшинд оруулж ирсэн хүмүүс бол бизнесийн зөвлөгөө

өгөгчид. Тэд зөвлөгөө авч байгаа компаниуддаа юуг яаж хийх вэ, яаж ажиллах вэ,

өрсөлдөгчөөс хоцрохгүйн тулд, тэднийг гүйцэхийн тулд яах вэ гэдгийг зөвлөж

бенчмаркинг хийж эхэлсэн байна.

Гол санаа нь өөрийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг маш амжилттай яваа бусад

байгууллагынхтай харьцуулж, түүний давуу талаас суралцах. Энэ амжилттай яваа

байгууллага нь ихэвчлэн танай өрсөлдөгч байх болов уу. Бенчмаркинг нь үндсэндээ

мэдээлэл олох, тэдгээрээ үнэлэх, бусдаас суралцах, илүү сайжруулан сэтгэх, илүү өндөр

түвшинд ажиллах зэрэг олон цогц үйл ажиллагаанаас бүрдэнэ.

Бенчмаркинг нь үндсэндээ 4 үе шаттай судалгааны хэсгээс эхэлдэг.

1.Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх

2. Бусад компанийн үйл ажиллагаанд нарийвчилсэн шинжилгээ хийх

3. Өөрийнхийг бусдынхтай харьцуулж үнэлгээ өгөх

4. Алдагдлыг багасгахад зайлшгүй хийгдэх ѐстой шинэчлэлүүдийг тодорхойлох.

Vүний дараа та ямар хэлбэрийн бенчмаркинг хийхээ тодорхойлно. Тухайлбал:

-Дотоод компанийхаа нэгж хэсгүүдийн ажлыг хооронд нь харьцуулах

-Өрсөлдөгчийн - өөрийнхийг өрсөлдөгчтэй харьцуулах

-Ерөнхий - өөрийнхийг шууд бус өрсөлдөгчтэй харьцуулах.

Өөрөөр хэлбэл та махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байлаа гэхэд сүүн бүтээгдэхүүний

үйлдвэрлэгчээс түүний борлуулалтаа хийх аргыг нь суралцаж, нэвтрүүлж болно гэсэн үг.

Бенчмаркинг бол зөвхөн нэг удаа хийгдээд өнгөрөх анализ биш гэдгийг сайтар ойлгоорой.

Амжилтанд хүрэн хүртлээ байнга өөрчлөлт шинэчлэл хийж болно. Тэгэхээр энэ бол байдаг

л нэг тагнуулын, санаа хулгайлах ажил биш, харин нарийн мэдрэмж шаардсан урлаг байгаа

биз. Тийм ч учраас энэ ойлголтыг зөвхөн бизнесийн компаниудаас гадна төрийн

байгууллага, эмнэлэг, сургууль, агентлагууд хүртэл ашиглаж байна.

Бенчмаркинг яагаад амжилт олох болов?

Консалтинг компаниуд сүүлийн хоѐр жилд бенчмаркингийг маш сайн ашиглах болсон.

Учир нь энэ бол бага зардал, бага эрсдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах

шилдэг арга юм. Яагаад бенчмаркинг ийнхүү амжилт олж байгаа шалтгааныг олон улсын

бенчмаркингийн хүрээлэн судалж үзжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Глобаль өрсөлдөөн Бизнес глобальчлагдахын хэрээр өрсөлдөөн маш хурдацтай хөгжих болсон. Энэ үед цоо

шинэ зүйл бодож олох гэж суухын оронд сайн ажиллаж байгаа компаниас суралцах нь

илүү хурдан, хялбар.

Чанарын урамшуулал Амжилттай бөгөөд шилдэг бизнесмэн, компаниудыг шалгаруулж байгаагаас харахад шинэ

санаа гаргасаныг нь биш, харин өрсөлдөөнийг сайн даван туулж байгааг нь шалгаруулах

болсон.

Туршлага үнэ цэнэтэй болох Техник, технологийн ололтууд богино хугацаанд бүх оронд нэвтрэх болсон учир

бизнесийн арга барилууд ерөнхийдөө ижил болсон. Ийм үед гагцхүү бага зардлаар үр

ашигтай ажилласан нь хожиж байгаа учир туршлага маш чухал.

Амжилтанд хүрэхэд хэн хэрэгтэй вэ?

Хэрэв өрсөлдөгчийн тань зах зээлд эзлэх хувь нэмэгдээд байгаа бол тэр таны ямар нэг сайн

тал, эсвэл сул талыг чинь мэдчихжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл танай компанийн давуу, сул

тал, зах зээл, хэрэглэгчдийг сайтар судлаад, дүгнэлт хийж чаддаг менежер, маркетологууд

түүнд байна. Харин та түүнээс суралцахад танд сайн мэргэжилтэн, зөвлөгчид хэрэгтэй

болно.

Дэлхий дээрх хамгийн сайн бенчмаркинг хийгчдийг япончууд гэдэг. Тэд бусдын санаан

дээр ажиллах, ажиглахдаа гярхай. Европ, америкийн зах зээл, бараа үйлчилгээ, тэдний сул

давуу тал, онцлог, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага зэргийг сайтар судалж байгаад илүү

шинэлэг, сайн зүйлийг хямд үнээр гаргахдаа гарамгай.

Дээр өгүүлсэн XEROX компанийхан борлуулалт нь яагаад буурч байгаадаа иж бүрэн

шинжилгээ хийхдээ FUJI-гээс суралцжээ. Тэд Японд очиж техникийн үзүүлэлт,

менежментийн арга барил, боловсон хүчнээ яаж сонгодог, цалинжуулдаг, урамшуулдаг

зэргийг бүгдийг судласан. Иймээс ч тэд үргүй зардлуудаа бууруулж үр ашгаа нэмэгдүүлж

чаджээ. Одоо хүртэл бенчмарк бол XEROX-ын бизнес-стратеги байдаг юм.

Мэдлэгийн менежмент

Хүн төрөлхтний хөгжлийн шинэ эринд гарч байгаа томоохон өөрчлөлтийг мэдлэг,

мэдээллийн хувьсалтай холбон үзэж, мэдлэгийг баялаг болгон хувиргах, мэдээллийн давуу

талийг олж авахын төлөөх өрсөлдөөн хүчтэй эрчимчжиж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Мэдлэг мэдээлэл нь эдийн засгийн үндсэн нөөц гэдгийг саяхан болтол хүлээн

зөвшөөрдөггүй байсан. Энэ шинэ зуунд өрсөлдөөнд давуу тал олж амжилтанд хүрэх нэг

гарц бол мэдлэг, мэдээлийн менежментийг ашиглах явдал юм.

Тиймээс хоршоологч та бүхэнд энэ удаа мэдлэгийн менежментийн ойлголтийн талаар

цуврал хичээл оруулах гэж байна. Та бүгд бас манай Web хуудсаар дамжуулж санаа

бодлоо хуваалцвал бид дуртай хүлээн авна.

Сүүлийн жилүүдэд бизнесийн орчин хурдацтай өөрчлөгдөж,байгууллага бүр өөрийн үйл

ажиллагаагхянан үзэх, цаашид орших, эс оршихын хатуу бөгөөд хурдацтай шийдвэрлэх

асуудалтай тулгарч байна. Иймээс менежментийн онол,үйлдлэгт дахин

инженерчлэл,чанарын иж бүрэн хяналт,сурч буй байгууллагын

загвар,бенчмаркинг,мэдлэг,мэдээллийн зэрэг олон шинэ урсгал,хандлагууд гарч дээрхи

тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, шинэлэг арга зүйг санал

болгосоор байна.

Мэдлэг мэдээллийн тэгш бус байдал нь зах зээл дэхь тэнцвэргүй байдлыг бий болгож

байдаг. Иймээс мэдлэг түүнийг удирдах нь олон талтай,асар өргөн хүрээтэй асуудал болох

нь тодорхой юм. Мэдлэгийн менежментийн зайлшгүй хэрэгцээтэй гэдэг нь дараахь хүчин

зүйлүүдтэй холбож тайлбарладаг.

Өрсөлдөөн улам өсөн нэмэгдсэн. Нийгэм эдийн засгийн өөрчлөлт болон олон улсын

харилцааны таатай байдлын нөлөөн дор зах зээлд хөгжиж байгаа орнууд хүч түрэн

гарч ирч өрсөлдөөнийг эрчимжүүлсэн

Чанар,цаг хугацаа, үнэ өртөг,уян хатан байдлаас хамааран хэрэглэгчдийн эрэлтийн

өөрчлөлтийн хурд нэмэгдсэн

Шинжлэх ухаан, технологи, улс төр, нийгэм эдийн засгийн хүчин зүйлийн дор

үйлдвэрлэл, үйлчилгээнд асар хурдцтай хувьсал гарах болсон зэрэг болно.

Өнөөгийн өрсөлдөөний нөхцөл, нийгэм эдийн засаг,байгууллагын хөгжлийг мэдлэгтэй

холбож авч үздэг. Аливаа байгууллагын хувьд өдөр тутам шинэ мэдлэг шаардагдаж,

шийдвэр гаргах үйл явц богино хугацаанд өрнөж, технологийн шинчлэлт, стратегийн ач

холбогдолтой мэдлэг хоромхон зуурт өрсөлдөгчидөд очих болсон мөн түүнчлэн мэдлэгийн

шилжих, худалдагдах боломж дэлхийн зах зээлийн хэмжээсээр тодорхойлогдож байгаа

зэрэг нь мэдлэгийг менежментийг судлах нь зайлшгүй болж байна. Нэгэнт бий болгож

бүрдүүлсэн мэдлэгийг оновчтой удирдаагүй, хангалттай мэдлэггүйгээс алдаа гаргах,үр

ашигтай зохион байгуулаагүй зэргээс болж түүнийг засаж залруулахад нэмэлт хүч, зардал

гаргадаг байна. Мэдлэгийн менежментийн үр дүн нь орчны өөрчлөлт,оюунлаг

дэвшил,байгууллагын ажиллагчдын суралцах үйл ажиллагаагаар илэрдэг. Мэдлэгийн

менежментийг байгууллагын бүх түвшинд хэрэглэх боломжтой. Мэдлэгийн менежмент

бол зөвхөн хүмүүсийн мэдлэгийг үнэлэх тухай асуудал биш, байгууллага хамт олны дунд

үнэт мэдээлэл,мэдлэгийг түгээх,бүтээлч мэдлэгийг бий болгоход ажилтануудын үйл

ажиллагааг хандуулж удирдахад гол чиглэнэ.

Мэдлэгийг баялаг болгохынх хувьд түүний одоогийн болон ирээдүйн үнэ цэнийг

үнэлж байгууллага, хувь хүмүүсийн гүйцэтгэлийг сайжруулахад мэдлэгийг

оновчтой ашиглах арга замыг эрэлхийж байгаа арга ухааныг мэдлэгийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

МЕНЕЖТМЕНТ гэнэ. Мэдлэгийн менежмент бол үйл явц, бас мэдлэгийн хэмжээс

юм.

Үйл явц болохынхоо хувьд дараах асуудлуудыг авч үздэг.

o байгууллагын үнэ цэнэтэй мэдлэг, мэдээлэл юу болохыг тодорхойлж

тооцоолох

o байгууллагын ажилтануудын дунд мэдээлэл, мэдлэгийг түгээх,шинэ

ажилтнуудад хүргэх,харилцан суралцах боломжийг бүрдүүлэх

o шинэ зорилго зорилтыг шийдвэрлүүлэхэд ажилтнуудын мэдлэг чадварыг

дайчлах

o байгууллагын мэдлэг, мэдээллийн санг үр дүнтэй ашиглахаар бүрдүүлэх

o байгууллагын мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, шинэ мэдлэг бүтээхийг

дэмжих зэрэг болно.

Мэдлэгийн хэмжээс болохынх нь хувьд дараахь асуудлууд мэдлэгийн

менежментийн судлах зүйлийг бүрдүүлнэ.

o Мэдлэгийн оновчтой, зөв байршлыг тогтоох

o мэдлэгийн хэлбэрийг сайжруулах

o мэдлэгийг хадгалах, хамгийн шилдэг мэдлэгийн хэрэглээг хангах, мэдлэгийг

байнга сайжруулан орчны өөрчлөлттэй уялдуулах

o мэдлэгийн ашиглахдах чадамжийг нэмэгдүүлэх зэрэг болно.

Мэдлэгийн менежментийн эцсийн зорилго нь хэрэгтэй мэдлэг, мэдээллийг зөв хүнд нь

оновчтой цаг хугацаанд хүргэх системийг бүрдүүлэх,байгууллагын хувьд хуучирсан

мэдлэгийг хурдан танин мэдэж оношлодог байх,түүнчлэн ажилтнуудыг шинэ мэдлэг бий

болгож түүнийг байгууллагын зорилгод идэвхтэй ашиглаж өөрчилөгдөж байгаа орчинд

дасан зохицох, орчиноо залж жолоодохыг дэмжихэд чиглэнэ.

Үргэлжлэл бий

Oрчин үед "донор" болж байгаа этгээдээс мэдлэгийг механикаар дамжуулах бус цогцоор

нь авч хэрэглэх,хөгжүүлэх шаардлага зүй ѐсоор тавигдаж байна.

Мэдлэгийн менежмент нь олон шинжлэх ухааны арга зүйг хослуулан хэрэглэхийг

шаарддаг. Зөвхөн амжилтанд хүрэх арга хэрэгсэлээр хангах бус,саад бэрхшээлийн учир

шалтгааныг тодруулахад мэдлэгийг ашиглах, мэдлэгийн багтаамж ихтэй ажил,үйлчилгээ

эрхлэхэд зориулсан техник,арга барилаар удирдлага ба ажилтнуудыг хангадгийн хувьд

удирдлагын эдийн засаг, хүний нөөцийн удирдлага,байгууллагын сэтгэл

судлал,мэдээллийн технологийн шинжлэх ухаан, харилцааны ухаан зэрэг олон шинжлэх

ухааны арга зүйг хослуулан хэрэглэх шаардлагатай байдаг.

мэдлэгийн инженерчлэл гэдэг нь мэдээллийн технологийн нэг салбар бөгөөд мэдлэгийг

бүтэцлэн цуглуулж, түүнийг системд программчилан оруулахад голлон анхаардаг.

Олон байгууллага мэдлэгээ хэрхэн олж авах,хадгалах,дамжуулах,ажилтнууд мэдлэгээ

хэрхэн хуваалцах вэ,үүнд мэдээллийн ямар технологи туслах вэ гэдэгт одоо хүртэл бүрэн

дүүрэн хариулт аваагүй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Мэдлэгийн менежментийн цар хүрээг авч үзэхийн тулд мэдлэгийн урсгалын энгийн

загварыг авч үзэх хэрэгтэй.

Мэдлэгийн урсгал гэдэг нь өгөгдөл - мэдээлэл - мэдлэг - багц мэдлэг - нэгээс нөгөөд

шилжих үйл явц юм. Мэдлэгийн урсгал нь дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй:

Барааг тодорхойлох, кодлох уялдуудсан систем - 1

2010-06-24 11:27:38

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн талаар

Дэлхийн Гаалийн Байгууллага/ДГБ/-аас эмхтгэн боловсруулсан “Барааг Тодорхойлох,

кодлох уялдуулсан систем” - ийн тухай Олон Улсын конвенцийг 1983 онд батласан.

Уг конвенци нь Удиртгал, 20 зүйл, Уялдуулсан систем/ УС/-ийн Жагсаалт, УС-

ийн Ерөнхий Тайлбар дүрэм, хэсэг, бүлэг мөрийн тайлбар бүхий хавсралтаас бүрддэг.

“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”/БТКУС/ гэж Зүйл, Мөр, тэдгээрийн

тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий Жагсаалт, мөн энэхүү Конвенцид

хавсаргасан Уялдуулсан Системийн Тайлбар Дүрмүүдийг ойлгоно гэж тодорхойлсон

байдаг.

БТКУС-ийг 2009 оны 4 сарын байдлаар Конвенцийн 137 Хэлэлцэн тохирогч тал, 200 гаруй

улс орон, мөн эдийн засгийн болон гаалийн холбоод гаалийн тарифын болон тарифын бус

арга хэмжээг тогтоох, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх, зарим нэр төрлийн

барааг гаалийн татвараас чөлөөлөх, гаалийн хөнгөлөлт үзүүлэхэд ашиглаж байна.

Одоогийн байдлаар дэлхийн худалдааны эргэлт дэх барааны 98%-ийг энэ системийн дагуу

ангилагдаж байгаа нь олон улсын худалдааны хууль ѐсны суурь ангилал болоод байна.

БТКУС-ийн тухай Конвенцийн 16 дугаар зүйлд зааснаар дэлхийн худалдааны эргэлтэд

тухайн барааны эзлэх хувийн жин, практик үйл ажиллагаа, техник технологийн дэвшилт,

шинээр үйлдвэрлэгдсэн бараа, байгаль хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотойгоор

БТКУС-ийн Жагсаалтад 4-6 жилийн давтамжтайгаар ДГБ-ын дэргэдэх Уялдуулсан

системийн хорооноос нэмэлт, өөрчлөлтийг оруулдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Монгол Улс БТКУС-ийн тухай Олон Улсын конвенцид 1991 оны 9 дүгээр сарын 17-

ны өдөр нэгдэн орж, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн

нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээн дэх даяарчлалын үйл явцад хөл нийлүүлэн

хөгжих, гадаад худалдаанд идэвхитэй оролцох анхны алхам болсон юм.

Манай улс одоогоор уг системийг үндэсний тарифын тогтолцоо бүрдүүлэх, гадаад

худалдааны гаалийн статистик мэдээ гаргах, тарифын бус арга хэмжээг тогтоох, олон

улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх, зарим нэр төрлийн барааг гаалийн татвараас

чөлөөлөхөд хэрэглэж байна.

Зү

йл

HS

co

de

Үндс

эн

код

Бараа

ны

чиглэ

л

Хэм

жих

нэгж

Зураг

01.

01

Адуу,

илжиг

, луус

ба

хөдий

луус

толго

й

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

01.

02 Үхэр

толго

й

01.

03 Гахай

толго

й

01.

04

Хонь,

ямаа

толго

й

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Эдийн засгийн онол лекц

2010 оны 12-р сарын 28, Нийтэлсэн Anhaa

Лекц №1

1.1 Эдийн засгийн шинжлэх ухааны үүсэл хөгжил

Эдийн засаг буюу “ экономика “ хэмээх нэр томьёо нь “ ойкономиа “ гэсэн үгнээс гаралтай

бөгөөд “ ойкос “ өрх гэр, аж ахуй, “ номос “ хууль журам гэсэн үгний нийлэмж бөгөөд анх өрхийн

аж ахуйн тухай шинжлэх ухаан гэсэн утгатай байжээ. Хүн төрөлхтөн амьдрал хөгжлийнхөө урт

удаан хугацааны туршид анхдагч хэрэгцээ буюу идэх хоол, өмсөх хувцас, орон байрь, багж

хэрэгсэлээ өөрсдийн хүч оюун хөдөлмөрөөрөө бий болгож хангаж ирсэн тэр үеэс эдийн засгийн

харилцаанд орсон гэж хэлж болно. Тэр дундаа Зах Зээлийн Эдийн Засгийн харилцаа Хөдөө Аж

Ахуйн бүтээгдэхүүний хэмжээ, түүнийг үйлдвэрлэгчдийн өөрсдийн хэрэгцээнээс давж, илүүдлээ

солилцох болсон тэр үеэс буюу МЭӨ 8 – 10 мянган жилийн тэртээ үүссэн гэж үздэг.

Эдийн засгийн ойлголтыг шинжлэх ухааны түвшинд хүргэхэд эртний гүн ухаантнууд, тухайлбал

Платон (МЭӨ 427-347 он), Аристотель (МЭӨ 384-322 он) нар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Платон

эдийн засгийн хүрээнд албадлагын арга голлон хэрэглэхийг номлодог байсан ба шудрага, тэнцүү

солилцоог дэмждэг, мөнгө бол өртгийн хэмжүүр, солилцооны хэрэгсэл гэдгийг хүлээн зөвшөөрдөг

байсан. Мөн Платон нийгмийг гүн ухаантан, цэрэг, доод давхрагынхан гэж 3 ангилсан нь анги,

давхрагын тухай ойлголтын анхны үр хөврөл болсон. Гүн ухаантан төрийн жолоог барина,

цэргийнхэн төр улсаа хамгаалж, газар нутгаа өргөжүүлнэ, доод давхрагынхан дээд

давхрагынхандаа үйлчилнэ, боолыг иргэнд тооцохгүй, тэд бол үйлдвэрлэлийн хэрэгсэл, хар ажлын

зүтгэх хүч гэж үзсэн байдаг. Эдийн засгийн сургаалын түүхэнд Аристотелийн оруулсан гол хувь

нэмэр нь нийгмийн үйлдвэрлэлийг “үйлдвэрлэлийн хүрээ”, “эргэлтийн хүрээ” гэж ангилснаас гадна

солилцооны хөгжлийг “Т-Т”, “Т-М-Т”, “М-Т-М” гэж 3 шатлан тодорхойлсон явдал юм. Энд Т-товар,

М-мөнгө.

Энэ өнгөрсөн хугацааны туршид хүмүүсийн ажиглалт, туршилт, судалгааны явцад үүсэж бий

болсон олон салбар шинжлэх ухааны нэг нь эдийн засгийн шинжлэх ухаан юм. Одоогоос 200

жилийн өмнө эдийн засгийн ухаан нь бие даасан шинжлэх ухааны хэлбэртэй болж өдий хүртэл

олон үе шатыг дамжин хөгжсөөр ирсэн.

Эдийн засаг гэдэг нь хамгийн товчхондоо хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангах

үйл явц юм. Өөрөөр хэлбэл хүний хэрэгцээ хязгааргүй, тухайлбал хоол хүнс, орон байрь, хувцас,

төрөл бүрийн үйлчилгээний хэрэгцээ гэх мэт үй олон хэрэгцээ зэрэгцэн оршиж байдаг. Гэтэл

тэдгээр үй олон хэрэгцээг хангах баялаг хэрэгсэл нь бүрэн дүүрэн биш, хомс хязгаарлагдмал,

шаардлагатай газар хүрэлцээтэй хэмжээгээр байдаггүй. Нийгмийн хэрэгцээ өөрөө тасралтгүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

байдаг учир хүмүүс хүссэн ч, хүсээгүй ч хязгаарлагдмал нөөцөөрөө хязгааргүй хэрэгцээгээ хангах

харилцаанд буюу эдийн засгийн харилцаанд ордог. Эдийн засгийн ухаанд боломжит зардалтай бүх

юмсыг ховор хомс, хязгаарлагдмал гэж үздэг. Боломжит зардал гэдэг нь ямар нэгэн зүйлийг

эзэмшихэд гарах бодит зардал, мөнгөн төлбөр юм. Өөрөөр хэлбэл бид хүссэн бүхнээ олж авахын

тулд зардал гаргахаас өөр аргагүй юм. Ер нь баялаг буюу бараа бүтээгдэхүүн нь хязгаарлагдмал,

бас хөдөлмөр зарцуулж байж олж авдаг учир үнэ цэнэтэй өртөгтэй байдаг. Барааг энэ чанараас нь

хамааруулж чөлөөт, эдийн засгийн, нийгмийн бараа гэж ангилдаг.

Ямарч үнэ төлбөргүйгээр хүссэн хэмжээгээр хэрэглэж болох зүйлийг чөлөөт бараа гэнэ. Жнь: агаар,

горхины ус гэх мэт.

Харин хүн бүр хүссэн хэмжээгээрээ үнэ төлбөргүй хэрэглэж болохгүй зүйлийг эдийн засгийн бараа

гэнэ. Жнь: хувцас, орон байрь гэх мэт

Тодорхой өртөг зардлаар бүтээгддэг боловч үнэ төлбөргүй хэрэглэдэг барааг нийгмийн бараа гэнэ.

Жнь: гудамжний гэрэл, зам талбай гэх мэт.

Хүмүүс аливаа бараа таваар баялгыг бий болгохдоо өөрсдийн хөдөлмөрөө зарцуулдаг. Ингэж

хөдөлмөрлөхдөө хөдөлмөрийн хуваарийн дагуу ажиллана. Хөдөлмөрийн хуваарь гэдэг нь янз

бүрийн түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг салган тусгаарлаж, төрөлжүүлэн өөр ажилчид

гүйцэтгэхийг хэлнэ. Энэ нь цаг хугацаа, зардал хэмнэх гэх мэт давуу талтай.

Мөн аливаа нөөцийн хязгаарлагдмал байдлаас болж боломжтой хувилбаруудаас сонголт хийхэд

хүрдэг. Хүн болгон өдөр тутмын амьдралдаа үүнийг мэдэрдэг. Нэгийг сонгох нь нөгөөгөөсөө

татгалзахад хүргэх бөгөөд ингэж татгалзсанаар тодорхой ашигт чанрыг алдана гэсэн үг. Ийнхүү

алдаж байгаа ашигт чанар буюу сонгогдоогүй үлдсэн зүйлийн үнэ цэнийг алдагдсан боломжийн

өртөг гэнэ. Мөн үйлдвэрлэлийн нөөцийн энэ хязгаарлагдмал байдлаас болж үйлдвэрлэж болох

боломжийн хязгаар гэж байна. Тодорхой нэг үед үндэстэн, тухайн улс орон бүхий л нөөцөө бүрэн

хэмжээгээр ашиглан үйлдвэрлэж болох үйлдвэрлэлийн хамгийн дээд хэмжээг үйлдвэрлэлийн

боломжийн хязгаар гэнэ. Боломжийн хязгаартай холбоотойгоор боломжийн муруй гэсэн ойлголт

гарч ирдэг. Үүнийг энгийн загвараар тайлбарлавал:

1. Эдийн засаг бүрэн ажил эрхлэлттэй байгаа

2. Нөөцийн хэмжээ тоо болон чанарын хувьд тогтмол

3. Техник технологи өөрчлөгдөөгүй

4. Нийгмийн хүрээнд зөвхөн хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэвэл боломжийн

муруй нь дараах байдалтай байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Хэрвээ технологи болон нөөц нэмэгдвэл боломжийн муруй гадгаш шилжинэ. Өөрөөр хэлбэл

үйлдвэрлэлийн боломжийн хязгаар өснө.

1.2 Эдийн засгийн онолын урсгал, үзэл баримтлалууд

Платон, Аристотелээс хойш XVI зуун хүртэл эдийн засгийн онолын сэтгэлгээнд дорвитой том

үзэл баримтлал төрж гараагүй нойрмог үе байсан гэж хэлж болно. Эдийн засгийн харилцааны зүй

тогтлуудыг танин мэдэж ашиглахыг зорьсон оролдлого нь яваандаа эдийн засгийн онолын бие

даасан, системтэй урсгал чиглэл, сургаалуудыг үүсгэсэн. Эдийн засгийн сэтгэлгээний түүхэнд

томоохон байрь суурь эзэлдэг гол онол урсгалуудад меркантализм, физиократизм, сонгодог эдийн

засгийн ухаан, шинэ сонгодог онол, кейнсизм үзэл баримтлалууд орно.

Меркантализм – Худалдаачин гэсэн утгатай латин үг бөгөөд эдийн засгийн үзэгдэл, хуульзүй тогтлыг танин мэдэх гэсэн анхны системтэй оролдлого юм. Энэ онолыг XVII зууны дунд үед хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэж үздэг. Гол төлөөлөгчид нь : У. Петти ( 1623-1687 ), Ж. Стюарт ( 1712-1780 ), Б. Кольберт ( 1619-1683 ) нар юм. Тэд эдийн засгийн олон талт харилцааны нэг тал болох арилжаа гүйлгээний хүрээн дэх харилцааг гүнзгийрүүлэн судалж , түүн дээрээ тулгуурлан улс орны баялаг гүйлгээний хүрээнд бий болдог бөгөөд гадаад худалдааны ашигтай баланстай улс гүрэн баян чинээлэг хүчирхэг байдаг гэж үздэг.

Физиократизм – Байгалийн эх баригч гэсэн утгатай грек үг. Гол төлөөлөгчид нь: Ф. Кенэ ( 1694-1774 ), М. Де. Мирабо ( 1714-1789 ), П. Ревиере ( 1720-1793 ), П. Де. Немур ( 1739-1781 ), А. Де. Тюрго ( 1721-1781 ), И. Шлеттвайн ( 1731-1802 ) нар юм. Тэд улс орны баялаг зөвхөн Хөдөө Аж Ахуй, газар тариаланд л бүтээгддэг , тариаланчдын хөдөлмөр л бүтээлч хөдөлмөр гэж үздэг байсан. Мөн аж үйлдвэрт ХАА – д бий болсон зүйлсийг хувирган өөрчлөх үйл ажиллагаа явагддаг учир тэнд ямарч баялаг шинээр бүтээгддэггүй гэж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Сонгодог эдийн засгийн ухаан - Үндэслэгч нь Шотландын эдийн засагч, философич Адам Смит, Английн эдийн засагч Давид Рикардо нар юм. Тэдний бий болгосон онол нь эдийн засгийн суурь ухааны үндэс суурь болсон учраас сонгодог онол гээд энэ онолыг үүсгэн байгуулагчдыг сонгодог онолчид хэмээн нэрлэдэг. Хүмүүсийн ашиг хонжоо олох гэсэн аж ахуйн үйл ажиллагаа нь тэднээс үл шалтгаалах бодит хуулиар зохицуулагдаж байдаг ба үүнийгээ “ Үл үзэгдэгч гар “ - ын зохицуулалт гээд үүн дээрээ үндэслэн эдийн засгийг аль болох чөлөөтэй байлгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, чөлөөт үнийн механизмд ямар нэгэн хязгаарлалтыг засаг төрийн зүгээс хийхгүй байх ёстой гээд хэрвээ ингэж чадвал эдийн засгийг жам ёсных нь журамд оруулж үр өгөөжтэй болгоно гэж үздэг.

Шинэ сонгодог онол - Эдийн засгийн сонгодог сургаалаас Марксист, Шинэ сонгодог сургаалын чиглэл гэсэн 2 үндсэн салбар салбарлан гарч ирсэн.

Маркс ( 1818-1883 ) урьдах эдийн засгийн онолчид ашиг хаана, хэрхэн бий болж байгааг тайлбарлаж чадахгүй байна гээд түүнд хариулт өгөх оролдлогыг хийж, ажилчны бүтээсэн хөлсний хөдөлмөрийг капиталистууд мөлжих замаар ашгийг бүтээдэг гэсэн дүгнэлт хийж ингэж олсон ашгийг “ Нэмүү өртөг “ гэж нэрлэсэн. 1867 онд Марксын “ Капитал “ зохиол хэвлэгдсэн үеэс эхлэн нэг талаас нэмүү өртгийн онолын алдаатай үндэслэлийг илрүүлэн шүүмжлэх нөгөө талаас нийгмийн эдийн засгийн харилцааг зөвхөн өртгийн хөдөлмөрийн онолын үүднээс тайлбарлахаас татгалзаж, эдийн засгийн харилцааг үүсгэгч хүмүүсийн сэтгэлзүйгээр, тэдний ухамсартай үйл ажиллагаар дамжин хэрэгждэг эдийн засгийн бодит хуульзүй тогтлыг тайлбарлахыг оролдсон оролдлогууд гарч ирсэн. Үүнийг Шинэ сонгодог онол гэсэн. ( Зарим ном зохиолд Маржиналист гэж байдаг. ) Аливаа материаллаг баялгын үнэ цэнэ нь түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хөдөлмөрийн тоо хэмжээгээр биш, харин түүний хүнд өгч буй ач тусаар ( ашигт чанараар) хэмжигдэнэ. Ач тусыг мэдэрснээр хүнд тодорхой хэмжээний таашаал төрүүлж сэтгэл хангалуун байдлыг бий болгодгыг “ Сэтгэл ханамж “ гээд бараа таваар хичнээн элбэг байх тутам хэрэгцээ бүрэн хангагдан түүний өгөх ханамж багасах ба тэр хэрээр түүний үнэ цэнэ нь нэмэгддэг гэсэн зүй тогтлыг ( госсений хууль ) шинэ сонгодог онолыг үндэслэгчид илрүүлсэн. Мөн тэд ахиу ханамж буурах хууль, орцын ахиуц бүтээгдэхүүний тухай онолыг бий болгосон.

Кейнсизм – Үндэслэгч нь английн эдийн засагч М. Кейнс ( 1883-1946). Тэрээр эдийн засгийн хямрал болон ажилгүйдлийг зах зээл өөрөө аяндаа үгүй хийж чадахгүй гээд төрийн зохицуулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэж үзсэн. 1930 – аад оны үеийн эдийн засгийн хямралыг Кейнсийн дэвшүүлсэн төрийн эдийн засгийн зохицуулалт ашиглан давж туулсан.

Монетаризм – Үндэслэгч нь америкийн эдийн засагч Милтон Фридман юм. Кейнсизмийн онолыг баримтлагчид “ Зах зээлийн эдийн засгийн салшгүй шинж болох түүний тогтворгүй байдлыг арилгахад төрийн оролцоо зайлшгүй “ гэж үздэг бол Монетаризмийн чиглэлийг баримтлагчид “ Зах зээл дотоод мөн чанар, хөдөлгөх хэмжүүрээрээ тогтвортой байдалруу тэмүүлнэ, энэ тогтвортой байдал бий болгох механизм нь өрсөлдөөн бөгөөд цэвэр буюу төгс өрсөлдөөн бол тогтвортой байдлын өндөр зэргийг хангана “ гэж үздэг.

1.3 ЭЗШУ-ы судлах зүйл

Аливаа эдийн засаг нь хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хязгаарлагдмал номс

нөөц хөрөнгөөр хэрхэн хангах вэ гэсэн асуудалтай тулгардаг. Энэ үүднээсээ эдийн засгийн ухаан

бол сонголтын тухай ухаан юм. Нийгмийн хэрэгцээ өөрөө тасралтгүй байдаг учир хүмүүс хүссэн ч,

хүсээгүй ч хязгаарлагдмал нөөцөөрөө хязгааргүй хэрэгцээгээ хангах харилцаанд буюу эдийн

засгийн харилцаанд ордог. Эдийн засгийн ухаанд боломжит зардалтай бүх юмсыг ховор хомс,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

хязгаарлагдмал гэж үздэг. Боломжит зардал гэдэг нь ямар нэгэн зүйлийг эзэмшихэд гарах бодит

зардал, мөнгөн төлбөр юм. Өөрөөр хэлбэл бид хүссэн бүхнээ олж авахын тулд зардал гаргахаас

өөр аргагүй юм. Ер нь баялаг буюу бараа бүтээгдэхүүн нь хязгаарлагдмал, бас хөдөлмөр зарцуулж

байж олж авдаг учир үнэ цэнэтэй өртөгтэй байдаг. Барааг энэ чанараас нь хамааруулж чөлөөт,

эдийн засгийн, нийгмийн бараа гэж ангилдаг.

Эдийн засгийн онолын судлах зүйл нь:

– Зах зээлийн аж ахуйн эдийн засгийн шинжилгээ: Энд хомсдол , сонголт гэсэн 2

ойлголт голлох байр суурь эзэлнэ. Хамгийн бага зардал, хамгийн их олз гэдэг

зарчим эдийн засгийн оновчтой шийдлийн суурь, мөн чанар болно. Олз, зардлын

харьцаагаар үр ашиг хэмжигдэнэ.

– Үр ашгийг дээшлүүлэх арга механизмыг судлах явдал эдийн засгийн судалгааны гол

зорилт мөн. Үр ашиг гэдэг ойлголт нөөцийн хомсдолтой холбоотой. Хэрэгцээ

хязгааргүй, түүнийг хангах нөөц ямагт дутагдаж байдаг болохоор байгаа

нөөцөөрөө юуг яаж үйлдвэрлэвэл эцсийн өгөөж илүү байх вэ? Гэдэг асуудал эдийн

засгийн судалгааны амин сүнс байдаг.

– Судалгааны обьектын талаас эдийн засгийг “микро эдийн засаг”, “макро эдийн засаг”

гэсэн 2 төрөлд хувааж болно. ЗЗЭЗ-ийн тодорхой субьект, жишээ нь компани,

хоршоо, ХЭАА-н үйл ажиллагааны үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, эсвэл

тодорхой бараа үйлчилгээний зах зээлийн судалгааг “микро эдийн засаг” гэнэ.

“Макро эдийн засаг” нь үндэсний болон дотоодын нийт бүтээгдэхүүн, мөнгөний

эргэлт, санхүүгийн нөөц, түүний хуваарилалт, ажил эрхлэлт, үнийн динамик зэрэг

үзүүлэлтүүд, тэдгээрийн зүй тогтлыг судална.

– “Макро”, “микро” эдийн засгийн судалгааг оновчтой хосолсны үндсэн дээр эдийн

засгийн бодлогын онолын үндсийг боловсруулах нь эдийн засгийн судалгааны гол

зорилт, судлах зүйлийн нэг мөн.

Эдийн засгийн онолд шинжлэх ухааны танин мэдэхүйн өргөн хүрээтэй арга хэрэгслийг

ашиглана. Эдгээрийн дотроос зарим нэг нэн чухал аргуудыг авч үзвэл дараах байдалтай байна.

1. Шинжлэх ухааны хийсвэрлэлийн арга. Судалгааны обьектыг онц ач холбогдолгүй, түр

зуурын хүчин зүйлийн нөлөөллөөс цэвэрлэж, түүний тогтвортой, байнга илэрдэг мөн чанарыг нь

сонгон авах аргыг шинжлэх ухааны хийсвэрлэл гэнэ. Хүчин зүйлийн нөлөөллийг ээлжлэн судлах,

түүний хослол, ээлжлэлийн нөлөөллийг судлах асуудлыг үүнтэй хутгаж болохгүй.

2. Эдийн засгийн загварчлал. Эдийн засгийн судалгааны явцад судалгааны обьектын гадаад,

дотоод хүчин зүйлийн нөлөөллийн тогтвортой үйлчлэлийг олж тодорхойлох аргыг эдийн засгийн

загварчлал гэнэ. Загварчлал нь задлан шинжилж, нэгтгэн дүгнэсний үр дүнгийн илэрхийлэл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

байдгаараа танин мэдэхүйн асар их ач холбогдолтой. Нөгөө талаас таамаглал гаргах, бодлого

боловсруулахад загварчлал суурь дэвсгэр нь, тулгуур нь болж өгдөг.

3. Математикийн болон математик-статистикийн шинжилгээний арга. Энэ арга математик,

статистикийн янз бүрийн аргуудыг хослуулан хэрэглэж эдийн засаг дахь юмс, үзэгдлийн учир

шалтгааны уялдаа холбоог олж торхойлно.

4. Индукци ба дедукцийн арга. Нэгжийн судалгаанаас ерөнхий рүү шилжин нийтлэг дүгнэлт

хийх аргыг индукци, нийтлэг дүгнэлтээс тодорхой нэгж рүү шилжин дүгнэлт хийх аргыг дедукци

гэнэ.

5. Позитив ба норматив шинжилгээний арга. Эдийн засгийн юмс үзэгдлийн харилцан

холбоог байгаагаар нь илэрхийлснийг позитив шинжилгээ гэнэ. Энэ нь байгаа байдлыг баримтаар

харуулна гэсэн үг. Позитив шинжилгээнээс уг юмс үзэгдлийн хамаарал ямар байх ёстойг, ямар зүй

тогтолтойг тодорхойлох аргыг норматив шинжилгээний арга гэнэ.

Эдийн засгийн бодлогын үндсэн зорилтуудад дараах асуудлууд орно. Үүнд:

1. Эдийн засгийн эрх чөлөө: Аж ахуйн практикт эдийн засгийн субъектүүдэд үйл хөдлөлийн хувилбараа сонгох бололцоо олгох.

2. Бүрэн ажил эрхлэлт: Ажилгүйдлийг ердийн түвшинд барих. 3. Эдийн засгийн өсөлт: Бүх хүн амын амьдралын түвшин дээшлэх. 4. Үнийн тогтвортой байдал: Ханш бууралтын эсрэг санхүүгийн тогтвортой байдлыг хангах. 5. Хүрээлэн байгаа орчноо хамгаалах: Эдийн засгийн хөгжлийн экологийн аюулгүй байдлыг

хангах. 6. Эдийн засгийн хязгаарлал: Үнэнхээр хөдөлмөрийн чадваргүй буюу ажил олж чадахгүй

хүмүүсд амьдралын хэвийн хангамж бий болгох. 7. Шудрага татвар ноогдуулалт: Хүн амын бага орлоготой хэсэгт татварын хөнгөлөлт үзүүлэх

гэх мэт.

Лекц №2

2.1 Эдийн засгийн үндсэн асуудлууд

Ямарч улс оронд эдийн засгийн шийдвэрлэвэл зохих үндсэн гурван асуудал байдаг. Үүнд:

1. Юуг, хичнээн хэмжээтэй үйлдвэрлэх вэ ? – Энэ асуудал нь тухайн улс орон ямар нөөцтэй вэ,

ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг, хэдий хэмжээтэй үйлдвэрлэх вэ гэдэгтэй холбоотой. Эдгээр

асуудалд хариулт өгөхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээг хувийн хэрэглээний болон үйлдвэрлэлийн

зориулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж хоёр ангилж үзье. Тэгвэл энд хувийн хэрэглээний бараа,

үйлчилгээг хэрэглэгчид хэдий хэмжээгээр худалдан авах чадвартай вэ ? гэдгийг мөн

үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн буюу үйлдвэрлэлийн хүчин зүйлс, үйлдвэрлэлийн

нөөцийг аж ахуйн нэгжүүд худалдан авч, үйлдвэрлэлдээ хэрэглэснээр ашиг олж чадах эсэхийг нь

харгалзан юуг үйлдвэрлэхээ шийднэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

2. Яаж үйлдвэрлэх вэ ? – Шинжлэх ухаан, техник технологийн түвшин, түүнийг ашиглах тухай

асуудалтай холбоотой. Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэглэх нөөц, хэрэглэх арга нь ч өөр

өөр байдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх энгийн, механик, автоматжсан гэх мэт янз

бүрийн аргууд байдаг. Эдгээрээс нэгж бүтээгдэхүүнд ноогдох зардал хамгийн бага байх тийм аргыг

сонгож авах ёстой. Хамгийн бага зардлаар үйлдвэрлэх арга нь хөдөлмөр, капиталын зардлаас

шалтгаална.

3. Хэнд зориулж үйлдвэрлэх вэ ? – Микро түвшинд хэрэглэгчийн эрэлт, орлогын түвшин, хэрэглээг

харгалзана, Макро түвшинд орлого хуваарилалтын асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл нэгэнт

бүтээсэн баялагаас хэн хэдий хэмжээгээр хүртэх вэ гэдэг нь өрх гэр, аж ахуйн нэгжүүдийн

хоорондын мөнгөн орлогын хуваарилалтаас хамаарна.

Эдгээр үндсэн асуудлуудыг тухайн улс орон хэрхэн шийдвэрлэж байна вэ гэдэг нь тухайн орны

эдийн засгийн зохион байгуулалт, тогтолцоотой шууд холбоотой.

2.2 Эдийн засгийн тогтолцоо

Ерөнхийд нь хэлбэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд үндсэндээ хоёр шинж тэмдэгээр ялгарч

байна. Үүнд: үйлдвэрлэлийн хэрэгсэл дэх өмчийн хэлбэрээрээ, эдийн засгийн үйл ажиллагааг

зохицуулан удирдаж буй арга, хэрэгслээрээ ялгаатай байна. Эдийн засгийг өөрийнх нь

тогтолцооноос хамааруулж чөлөөт зах зээл буюу цэвэр капитализмийн эдийн засгийн тогтолцоо,

командын буюу захиргаадалтын эдийн засгийн тогтолцоо, хослосон эдийн засгийн тогтолцоо,

уламжлалт эдийн засгийн тогтолцоо гэж дөрөв хуваадаг.

1. Цэвэр капитализм буюу чөлөөт зах зээл нь нөөц дэх хувийн өмч, эдийн засгийн үйл ажиллагааг удирдах зохицуулахад зах зээл ба үнийн тогтолцоог ашигладагаараа бусад тогтолцооноос ялгагдана. Ийм тогтолцоонд оролцогч бүр нь зөвхөн хувийн, аминч сохирхол дээр, өөрийнхөө ашиг орлогыг дээд зэрэгт хүргэх хувийн шийдвэр гаргаж байдаг онцлоготой. Энэ нь бидний нэрлэж заншсанаар зах зээлийн эдийн засгийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгийн үед эдийн засгийн үндсэн асуудлууд нь эдийн засгийн бодит хуульзүй тогтлоор шийдэгдэж байдаг бөгөөд энэхүү механизмийг схемчлэн авч үзье.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

2. Захиргаадалтын эдийн засаг буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо нь бараг бүх материаллаг нөөц нь нийгмийн өмчид байх ба төвлөрсөн эдийн засгийн төлөвлөлтийн журмаар хамт олны эдийн засгийн шийдвэр гаргадаг.

Зах зээлийн эдийн засаг болон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо нь зарчмын хэд

хэдэн ялгаатай.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг Зах зээлийн эдийн засаг

1. Бүтээгдэхүүний үнэ бүрдэлт 1.Бүтээгдэхүүний үнэ бүрдэлт

Бүхий л бараа, үйлчилгээний үнэ тарифийг улс

тогтоодог бөгөөд ямарч эрэлт, нийлүүлэлтийн

хууль үйлчилдэггүй.

Төрөөс стратегийн ач холбогдолтой хүн амын

чухал бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төр

тогтоож бусад үнэ зах зээлийн эрэлт,

нийлүүлэлтийн хуулиар тогтоодог.

2. Өмчийн хэлбэр 2. Өмчийн хэлбэр

Улсын, хоршооллын, улс хоорондын өмчийн

хэлбэр байдаг. Хамгийн гол нь улсын өмч.

Хувийн, улсын, хувь нийлүүлсэн өмчийн аль аль

хэлбэр нь байж болно. Хамгийн гол нь хувийн

өмч.

3. Төлөвлөгөө 3. Төлөвлөгөө

Улсын түвшинд эдийн засгийн бүх

балансчуулалт нөөц ба түүний хуваарилалт,

бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг

Улсын түвшинд стратегийн томхон зорилт

тодорхой программыг боловсруулж түүнийг

хувийн болон улсын байгууллагад захиалга

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

байгууллагаар дамжуулан хүчин чадалд нь

үндэслэн улс өмнөөс нь тогтоодог. Энэ нь улсын

ачааллыг ихэсгэж байгууллагын эрх, санаачлагыг

буруулдаг.

өгөн гүйцэлдүүлдэг. Байгууллагууд өөрсдөө

хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа

төсөвлөж явуулдаг.

4. Эдийн засгийн удирдлага 4. Эдийн засгийн удирдлага

Улс хоршооллын байгууллагын ашгийн зонхилох

хувийг өөртөө төвлөрүүлж, эргүүлж дахин

хуваарилах замаар нийгэм эдийн засгийн

тулгарсан асуудлуудыг дан ганц төр шийдэх

бөгөөд бүхий л үйл ажиллагааг төр удирдана.

Эдийн засгийн бодлогыг татвар, мөнгөний

бодлого, зах зээлийн эдийн засгийн хуулинд

нийцтэйгээр хэрэгжүүлж, эдийн засгийг

ерөнхийд нь зохицуулж, удирдаж хөгжих

бололцоо нөхцлийг бүрэлдүүлж чиг хандлагыг

тодорхойлж байдаг.

5. Хүн амын амьдралын баталгаа 5. Хүн амын амьдралын баталгаа

Бүх хүн тэгш байдлаар нөхцөл бололцоогоор

хангагдсан ажил, эрүүл мэнд, боловсролын

талаар илүү сайн хангагдсан боловч бэлэнчлэх

сэтгэлгээнд хамгийн их автсан байдаг.

Энэ үед хүн өөрөө өөрийнхөө эрүүл мэнд,

боловсрол нийгмийн асуудалд илүү анхаарах

шаардлагатай.Зайлшгүй харж үзэх нийгмийн

эмзэг хэсгийг төр хамгаалалтандаа авах ёстой.

6. Банкны систем 6. Банкны систем

Нэг шатлалтай буюу улсын банк Хоёр шатлалтай буюу төв ба арилжааны банк

7. Бизнесийн ашиг сонирхол 7. Бизнесийн ашиг сонирхол

Хувь хүн, бизнесийн эрх чөлөө байхгүй, бизнес

хийвэл наад зах нь гэмт хэрэгтэн болж байсан.

Хувь хүн, бизнесийн байгууллага эдийн засгийн

эрх чөлөөтэй, хуулийн хүрээнд ашиг олох

зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

3. Хослосон эдийн засгийн тогтолцоо – Бодит байдалд ийм эдийн засгийн тогтолцоо нь цэвэр капитализм ба захиргаадалтын эдийн засгийн хоорондын маягтай байдаг. Хувийн өмч нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор, нийгмийн өмч нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоон дээр тулгуурласан тогтолцоо юм. Жнь: Гетлерийн үеийн Герман, Социализмийн үеийн Югослав, Одоогийн Швед, Япон гэх мэт.

4. Уламжлалт эдийн засгийн тогтолцоо – Олонхи эдийн засгийн сул хөгжилтэй орнуудад уламжлалт буюу зан заншилдаа тулгуурласан эдийн засгийн тогтолцоо үйлчилж байдаг. Үйлдвэрлэлийн техник солилцоо, орлогын хуваарилалт нь олон жилийн турш тогтсон зан заншил дээрээ суурилдаг.

2.3 Эдийн засагт төр оролцох шалтгаан

Эдийн засагт дараах шалтгааны улмаас төр оролцдог. Үүнд:

Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд эдийн засгийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Хүрээлэн буй орчин, экологийн тэнцвэрийг хангахын тулд төр зохицуулах ёстой. Нийгмийн эмзэг бүлгийг төр хамгаалах ёстой. Зах зээл дээр хэвийн ажиллах хуулийн орчинг бүрэлдүүлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Олон улсын харилцаанд эдийн засгийн хамгийн оновчтой харьцааг төрөөс удирдаж хангах ёстой.

Бизнесийн хүрээнийхэн тэр болгон оролцоод байдаггүй дэд бүтцийг хөгжүүлэхэд төр анхаарах ёстой.

Лекц №3

3.1 Хэрэглэгчийн эрэлтийн тухай

Эрэлт гэдэг нь худалдан авагч хэрэгцээгээ хангах, худалдан авах хүсэл сонирхолын хэмжүүр

бөгөөд түүний хэмжээ нь бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчийн орлого гэсэн мөнгөн хязгаарт

баригдаж байдаг. Өөрөөр хэлбэл эрэлт гэдэг нь үнийн тухайн тодорхой нэг түвшинд хэрэглэгчийн

авч чадах бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ буюу худалдан авах чадвартай хэрэгцээ юм. Хэрэгцээ

бол зөвхөн шаардлага, харин эрэлт бол бодит боломж буюу мөнгөөр хязгаарлагдаж байдаг тул

хэрэгцээнээс бага байдаг. Иймээс эрэлт нь төлбөрийн чадвартай хэрэгцээ юм.

Бусад хүчин зүйлс тогтмол байгаа нөхцөлд эрэлтийн хэмжээ нь үнэ буурахад өсөж, үнэ нэмэгдэх

үед буурах зүй тогтлыг эрэлтийн хууль гэнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн худалдан авах сонирхол

нь тухайн барааны үнэ өсөх тусам буурч, үнэ буурах тусам нэмэгддэг. Бүтээгдэхүүний үнэ болон

эрэлтийн хоорондох энэ урвуу хамаарлыг эрэлтийн муруйгаар дүрслэн харуулна.

P –бүтээгдэхүүний үнэ Q – эрэлт бүхий бүтээгдэхүүний тоо хэмжээ

D – эрэлт

Эрэлтийн муруйн дагуух бүх цэгүүд тухайн үед хэрэглэгчийн худалдан авч болох бүтээгдэхүүний

тоо хэмжээ болон үнийн янз бүрийн боломжийг илэрхийлнэ. Гэхдээ эдгээр боломжуудаас зөвхөн

аль нэг нь л тухайн цаг хугацаанд тухайн зах зээл дээр хэрэгждэг. Өөрөөр хэлбэл эрэлт нь

бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ хоёрын янз бүрийн хослолын жагсаалт бөгөөд хэрэглэгч тухайн нэг

цаг хугацаанд нэг л хослолыг сонгоно. Ингэхдээ хэрэглэгч нь бүтээгдэхүүний үнэ, өөрийн үнэ буюу

төсөвөө харгалзан сонголт хийнэ. Хэрэглэгчийн мөнгөн орлого тодорхой хязгаартай тул зарцуулах

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

төсөв ч хязгаарлагдмал байна. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгч өөрийнхөө боломжит төсвийн

хэмжээг харгалзан шийдвэр гаргана. Хэрэглэгч сонголт хийхдээ өөртөө таалагдсан бүтээгдэхүүнийг

сонгодог. Иймээс эдийн засагт хэрэглэгчийн таашаал, ханамж гэсэн ойлголт гарч ирсэн гэж хэлж

болно.

Хэрэглэгчийн таашаал: Хэрэглэгч өөрийнхөө худалдан авч хэрэглэх барааны нэмэлт нэгж бүрээс

зохих хэмжээний таашаал авч сонголт хийхийг буюу таалагдах бүтээгдэхүүнээ сонгохыг хэлнэ.

Хэрэглэгчийн ханамж: Хүмүүс тухайн бараа, үйлчилгээг авч эрэлт, хэрэгцээгээ хангаснаар

тодорхой хэмжээний ханамж авч байдаг. Ханамж гэдэг нь сэтгэлзүйн хувьд субьектив зүйл бөгөөл

хэдий чинээ их ханамжтай байна төдий чинээ их таашаал өгдөг. Тодорхой төрлийн барааны нэмэлт

нэгж бүрээс хэрэглэгчийн хүртэж буй ханамжийг ахиуц ханамж гэнэ. Тодорхой төрлийн барааг

нэмж хэрэглэх тутам ахиуц ханамж нь буурч байдаг бөгөөд үүний гол шалтгаан нь хэрэгцээ

аажмаар хангагдаж байдагт оршино. Хэрэглэгч тухайн барааны нэмэлт нэгж бүрийг хэрэглэх тутам

түүний нэмэлт ханамж буурах зүй тогтлыг ахиуц ханамж буурах хууль гэнэ. Нийт ханамж ахиуц

ханамжуудын нийлбэрээр тодорхойлогдоно.

Ханамж хамгийн их байх журмыг томъёолбол :

байна. MU1, MU2 нь харгалзан нэг ба хоёр дугаар бүтээгдэхүүний ахиуц ханамж

P1, P2 нь харгалзан нэг ба хоёр дугаар бүтээгдэхүүний үнэ

Хэрэглэгчийн төсөвтэй холбоотой төсвийн шулуун гэсэн ойлголт гарч ирдэг бөгөөд төсвийн шулуун

гэдэг нь тогтмол хэмжээний мөнгөн орлогоороо хэрэглэгчийн худалдан авч чадах хоёр барааны

янз бүрийн хослол юм.

Томъёолбол:

X1, X2 нь харгалзан хэрэглэгчийн тухайн хоёр бараанаас авах хэмжээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

График дүрслэл нь

Эдийн засгийн онолд ижил ханамж өгөх хослолуудыг Ялгаагүйн муруй гэсэн муруйгаар

илэрхийлдэг. Ялгаагүйн муруй, төсвийн шулуун хоёрын шүргэлцлийн цэг дээр хэрэглэгчийн хувьд

хамгийн оновчтой сонголт байна. Ялгаагүйн муруйн дараах хэлбэрүүд байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Ялгаагүйн муруйн налалт нь тухайн хоёр барааны орлуулалтын ахиуц нормыг харуулна.

Орлуулалтын ахиуц харьцаа:

Хэрэглэгчийн оновчтой сонголтыг дүрсэлбэл:

3.2 Эрэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлс

Аливаа бүтээгдэхүүний эрэлт дараахь үндсэн хүчин зүйлсээс шалтгаалдаг. Үүнд:

1. Үнэ: Бүтээгдэхүүний эрэлт үнэтэйгээ урвуу хамааралтай байна. Өндөр үнэ хэрэглэгчийн

худалдан авах сонирхолыг бууруулдаг бол, хямд үнэ худалдан авах хүслийг төрүүлдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

2. Хэрэглэгчийн таашаал: Бүтээгдэхүүний чанар, хэв загвар, реклам сурталчилгаа зэрэг

хүчин зүйлс эрэлтэнд тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

3. Зах зээл дэх хэрэглэгчийн тоо: Хэрэв зах зээлд хэрэглэгчид хангалттай их байвал эрэлт

нэмэгдэнэ.

4. Орлого: Хэрэглэгчийн орлогын өсөлт нь ихэнх бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх

нөлөөтэй байдаг. Харин орлого буурвал хэрэглэгчийн худалдан авах чадвар багасна.

Үүнтэй холбогдуулан бүтээгдэхүүнийг хоёр хувааж үздэг. Үүнд:

- Эрэлт нь мөнгөн орлогын өөрчлөлттэй шууд хамааралтай өөрчлөгдөх бүтээгдэхүүнийг дээд

зэрэглэлийн буюу жирийн бүтээгдэхүүн гэнэ.

- Орлого өсөхийн хэрээр эрэлт нь буурдаг бүтээгдэхүүнийг доод зэрэглэлийн бүтээгдэхүүн гэнэ.

Үүнд гол төлөв чанар муутай бүтээгдэхүүнийг оруулж тооцдог.

5. Орлох бүтээгдэхүүний үнэ: Харилцан биенийгээ орлож чадах бүтээгдэхүүний үнийн

түвшин эрэлтэнд их нөлөө үзүүлнэ.

6. Хавсрах шинжтэй буюу хослох бүтээгдэхүүний үнэ: Ямар нэг бүтээгдэхүүний үнэ нь

түүнтэй хавсрах шинжтэй ашиглагддаг бүтээгдэхүүний үнийн түвшингээс шалтгаална.

Жнь: черниль, үзэг

7. Хүн амын хэрэглээний зан заншил: ХАА – н гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрэлт нь

хүн амын хэрэглээний зан заншлаас ихээхэн шалтгаална. Жнь: Далайн оронд хүнсний

ногоо, загас, Монголд МАА бүтээгдэхүүн гэх мэт.

8. Ирээдүйн талаарх хэрэглэгчийн таамаглал: Бүтээгдэхүүний ирээдүйн үнэ, нөөц,

орлогын талаарх хэрэглэгчийн урьдчилсан таамаглал нь эрэлтийн өөрчлөлтөнд нөлөө

үзүүлдэг. Жнь: ойрын үед үнэ нэмэгдэнэ гэвэл эрэлт өснө, буурна гэвэл эрэлт буурна.

Зах зээл дээр хэрэглэгч тус бүрийн таашаал, орлого, таамаглал, хэрэглээний зан заншил зэрэг дээр

дурьдсан хүчин зүйлс харилцан адилгүй боловч тодорхой төрлийн барааны зах зээлийн нийт эрэлт

нь хэрэглэгчдийн хувийн эрэлтийн нийлбэрээр тодорхойлогдоно. Томъёолбол:

Dt – тухайн барааны зах зээлийн нийт эрэлт

Di – хэрэглэгч тус бүрийн эрэлт

i – тухайн барааг хэрэглэгчийн дэс дугаар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

n – тухайн барааны хэрэглэгчийн тоо

3.3 Нийлүүлэлтийн тухай

Зах зээлийн харилцааны гурав дахь тулгуур асуудал бол нийлүүлэлт юм. Тодорхой хугацааны дотор

бусад хүчин зүйлс хэвээр байхад тухайн зах зээлд тогтсон боломжийн янз бүрийн үнийн аль нэгээр

нь үйлдвэрлэгч борлуулах хүсэлтэй байгаа болон нийлүүлж чадах бүтээгдэхүүний тоо хэмжээг

нийлүүлэлт гэнэ.

Үйлдвэрлэл, нийлүүлэлт хоёр холбоотой боловч ялгаатай ойлголт. Тухайн бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэгч үйлдвэрлэх шаардлага байвч хүрэлцэхүйц хэмжээний үйлдвэрлэлийн нөөц байхгүй

бол түүний хүсэл сонирхол биелэгдэхгүй. Ийм учраас шаардлагатай үйлдвэрлэлийн нөөцөөр

баталгаажсан үйлдвэрлэлийг нийлүүлэлт гэж ойлгох ёстой.

Бусад хүчин зүйлс хэвээр байхад, нийлүүлэлтийн хэмжээ үнэ өсөх тусам нэмэгдэж, үнэ буурах

тусам буурах зүй тогтлыг нийлүүлэлтийн хууль гэнэ. Нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ болон

үнийн хоорондох энэ шууд хамаарлыг нийлүүлэлтийн муруйгаар дүрслэн харуулна.

Эрэлтийн муруй дээрээс доошоо баруун тийш налсан хэлбэртэй байдаг бол нийлүүлэлтийнх

доороос дээшээ баруун тийш налсан хэлбэртэй байна. Нийлүүлэлтийн муруйн дагуух бүх цэгүүд

тухайн үед үйлдвэрлэгчийн нийлүүлэх бүтээгдэхүүний янз бүрийн тоо хэмжээ болон тэдгээрт

нийцсэн үнийн янз бүрийн боломжийг илэрхийлнэ. Үйлдвэрлэгчид илүү өндөр үнэтэй

бүтээгдэхүүнийг илүү их үйлдвэрлэж нийлүүлэх эрмэлзэлтэй байдаг тул дээрх боломжуудаас

тухайн нэг цаг хугацаанд зөвхөн нэг нь л хэрэгжинэ.

3.4 Нийлүүлэлтэнд нөлөөлөгч хүчин зүйлс

Зах зээлийн нөхцөлд бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд нөлөөлөх хүчин зүйлсийг үнийн болон үнийн

бус хүчин зүйлс гэж үндсэн хоёр бүлэгт хувааж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Аливаа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхойлогч хамгийн гол хүчин зүйл бол уг

бүтээгдэхүүний өөрийнх нь үнэ мөн. Үнийн бус бусад хүчин зүйлс хэвээр байхад гэсэн зарчмыг

баримтлан үнэ болон нийлүүлэлтийн хэмжээ хоёрын хоорондын хамаарлыг судлах ёстой. Үнэ өсөх

үед нийлүүлэлт өснө, үнэ буурах үед нийлүүлэлт буурна.

Нийлүүлэлтийг тодорхойлогч үнийн бус бусад хүчин зүйлст дараах зүйлс багтана.

1. Нөөцийн үнэ: Нийлүүлэлт болон үйлдвэрлэлийн нөөцийн үнэ хоорондоо нягт холбоотой. Хэрэв үйлдвэрлэлд ашиглагдах нөөцийн үнэ буурвал үйлдвэрлэлийн зардал хямдарч, улмаар нийлүүлэлт нэмэгдэнэ. Харин үйлдвэрлэлд ашиглагдах нөөцийн үнэ ( машин техник, түүхий эд, цалин хөлс нэмэгдэх ) өсвөл нэгж бүтээгдэхүүнд оногдох нийт зардлыг нэмэгдүүлж улмаар алдагдалтай ажиллахад хүргэнэ. Энэ нь тухайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг багасгана.

2. Үйлдвэрлэлийн технологи: Үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл нь бага зардлаар нэгжээс авах (нөөц) бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх боломж олгоно. Ингэснээр тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардал хямдарч, нийлүүлэлт нэмэгдэнэ.

3. Татвар, татаас: ААН – н хувьд ихэнх татвар ашиг, орлогыг бууруулах нөлөөтэй байдаг. Хэрэв татвар нэмэгдвэл ашиг багасаж улмаар тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь үйлдвэрлэгчид ашиггүй болно. Ингэснээр нийлүүлэлт буурна. Хэрэв хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс төрөөс ямар нэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэгчдэд татаас олговол тэд уг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зохих хэмжээгээр нэмэгдүүлж болно.

4. Бусад бүтээгдэхүүний үнэ: Тухайн аж ахуйн нэгж хэд хэдэн салбарыг хослон эрхэлдэг нөхцөлд нэг салбарын бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт нь нөгөө бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд нөлөөлнө.

5. Үйлдвэрлэгчийн хүлээлт, таамаглал: Бүтээгдэхүүний үнийн ирээдүйн өөрчлөлтийн талаарх үйлдвэрлэгчийн таамаглал нь зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээнд нөлөөлнө.

6. Борлуулагчдийн тоо: Зах зээл дээр тодорхой төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэгчдийн тоо олон байвал зах зээлийн нийт нийлүүлэлт их байна.

7. Байгаль, цаг агаарын нөхцөл: ХАА үйлдвэрлэлийн эцсийн үр дүн байгаль цаг агаарын хүчин зүйлсээс ихээхэн хэмжээгээр шалтгаалдаг.

Тус тусдаа үйлдвэрлэл явуулдаг, ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН, үйлдвэрлэгчдийн

хувийн нийлүүлэлтийн нийлбэрээр зах зээлийн нийт нийлүүлэлт тодорхойлогдоно. Томъёолбол:

St – тухайн бүтээгдэхүүний зах зээлийн нийт нийлүүлэлт

i – тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн дэс дугаар

n – тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн нийт тоо

Si - үйлдвэрлэгч тус бүрийн нийлүүлэлтийн хэмжээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

3.5 Эрэлт ба нийлүүлэлтийн хэмжээний болон бүхэл өөрчлөлт

Тухайн бүтээгдэхүүний өөрийнх нь зах зээлийн үнийн нөлөөллийг үнийн хүчин зүйл, харин бусад

хүчин зүйлсийн нөлөөллийг үнийн бус хүчин зүйл гэж үзнэ. Үүнтэй холбоотойгоор эрэлтийн

өөрчлөлт ба эрэлтийн хэмжээний өөрчлөлт, мөн нийлүүлэлтийн өөрчлөлт ба нийлүүлэлтийн

хэмжээний өөрчлөлт хэмээх ойлголтууд хоорондоо ялгаатай байна. Үүнийг бүдүүвчээр товч

харуулбал:

Эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйлийг хоёр ерөнхий хэсэгт хуваадаг.

Орлогын нөлөө: Хүн амын орлого нэмэгдэхэд тэдний таваар худалдан авах чадвар дээшлэх мөн барааны үнэ буурвал орлого өөрчлөгдөөгүй үед худалдан авах чадвар нэмэгдэхийг эрэлтийг өсгөх орлогын нөлөө гэнэ.

Орлуулалтын нөлөө: Энэ нь хүний хэрэглэдэг тухайн бараа болгоныг түүнтэй төстэй олон бараагаар орлуулан хэрэглэж болдог онцлогоос үүдэн гардаг. Жнь: Орлого нэмэгдвэл эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ.

Нийлүүлэлтийн хэмжээний өөрчлөлт нь нийлүүлэлтийн тогтмол муруйн дагуух цэгүүд байраа

сэлгэхийг харуулдаг бол нийлүүлэлтийн өөрчлөлт нь түүний муруй бүхэлдээ байраа солихыг

илэрхийлнэ. Тухайн бүтээгдэхүүний өөрийнх нь үнээс бусад хүчин зүйлс өөрчлөгдсөний улмаас

хэрэв нийлүүлэлт нэмэгдвэл түүний муруй баруун тийш, нийлүүлэлт буурвал зүүн тийш бүхэлдээ

шилжинэ.

Хэрэв эрэлт, нийлүүлэлтийн муруй бүхэлдээ зүүн гар тийш шилжвэл тэдгээр нь буурсныг баруун

гар тийш шилжвэл өссөнийг харуулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Лекц №4

4. 1. Эрэлтийн мэдрэмж

Тодорхой хүчин зүйлсээс хамаарч эрэлтийн өөрчлөгдөх хэмжээг эрэлтийн мэдрэмж гэдэг

ойлголтоор эдийн засагт судладаг. Амьдрал дээр бараа таваар бүхэн эрэлтийн мэдрэмжээрээ

ялгаатай байна.

1. Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж: Эрэлтийн хууль ёсоор үнэ буурвал хэрэглэгчид их хэмжээний бүтээгдэхүүн худалдан авах ёстой. Гэхдээ үнийн энэ өөрчлөлтийг тусгах хэрэглэгчийн мэдрэмж нь буюу хариу үйлдэл нь бүтээгдэхүүний төрөл тус бүрээр харилцан адилгүй байна. Үнийн ялимгүй өөрчлөлт нь худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээнд их

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

өөрчлөлт оруулж болно. Тийм бүтээгдэхүүний эрэлтийг харьцангуй мэдрэмжтэй гэж үзнэ. Харин үнийн их хэмжээний өөрчлөлт нь худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээнд бага хэмжээний өөрчлөлт оруулдаг тохиолдол ч байна. Тийм бүтээгдэхүүний эрэлтийг сул мэдрэмжтэй гэж тооцно. Үнэ нэг хувиар өөрчлөгдөхөд түүнийг дагаж эрэлт хичнээн хувиар өөрчлөгдөх вэ гэдгийг харуулсан коеффицентийг үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж гэнэ.

Ed – эрэлтийн мэдрэмж Q0 – үнэ өөрчлөгдөхөөс өмнөх эрэлт бүхий бүтээгдэхүүний тоо хэмжээ P0 - үнийн анхны буюу суурь түвшин

Q1 - үнэ өөрчлөгдсөний дараах эрэлт бүхий бүтээгдэхүүний тоо хэмжээ

P1 - үнийн өөрчлөгдсөн түвшин

Эрэлтийн мэдрэмжийг зарчмын хувьд дээрх томъёогоор тодорхойлж болох боловч үнэ болон

бүтээгдэхүүний тоо хэмжээний суурь түвшний оронд тэдгээрийн дундажийг ашиглавал бодит

байдалд илүү ойртоно. Эндээс үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж нь дараах томъёогоор

илэрхийлэгдэнэ.

Үнийн өөрчлөлтийг тусгах эрэлтийн мэдрэмж нь хэд хэдэн хэв шинжтэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 46: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

www.zaluu.comwww.zaluu.com

Page 47: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Ер нь үнийн өөрчлөлт нь борлуулалтын нийт орлогод яаж нөлөөлөх вэ гэдгийг авч үзэх нь чухал

юм.

Мэдрэмжтэй эрэлтийн үед буюу эрэлтийн мэдрэмж Ed > 1 үед үнэ өсвөл нийт орлого буурна. Үнэ буурвал нийт орлого өснө. Энэ нь бүтээгдэхүүний тоо хэмжээтэй холбоотой.

Нэгж мэдрэмжтэй эрэлтийн үед буюу Ed = 1 үед үнэ өсөх буюу буурах үед нийт орлого тогтмол байна.

Мэдрэмжгүй эрэлтийн үед буюу Ed < 1 үед үнэ буурвал нийт орлого буурна, үнэ өсвөл нийт орлого өснө.

2. Эрэлтийн мэдрэмжийн бусад төрөл: Аливаа бүтээгдэхүүний эрэлтэнд түүний үнээс гадна хэрэглэгчийн орлого, орлох болон хослох шинжтэй бүтээгдэхүүний үнэ бас нөлөөлнө.

Бусад хүчин зүйлс тогтмол байхад эрэлтийн хэмжээ зөвхөн орлогоос хамааран өөрчлөгдөхийг

харуулсан коффицентийг орлогын мэдрэмж гэнэ. Томъёолбол: I0 –

анхны буюу өөрчлөгдөөгүй орлого, I1 - өөрчлөгдсөн орлого, Q0 – Орлого өөрчлөгдөхөөс өмнөх

эрэлт бүхий бүтээгдэхүүний хэмжээ, Q1 – Орлого өөрчлөгдөсний дараах эрэлт бүхий

бүтээгдэхүүний хэмжээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 48: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Хэрэв тухайн бүтээгдэхүүний орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмж нь эерэг (Ei>0) байвал уг

бүтээгдэхүүн дээд зэрэглэлийн буюу жирийн бүтээгдэхүүнд хамаарагдана. Харин сөрөг (Ei<0)

байвал уг бүтээгдэхүүн доод зэрэглэлийн бүтээгдэхүүн байна. Төрөл бүрийн бүтээгдэхүүн

үйлчилгээний орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмж ихээхэн ялгаатай байна.

Орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмжийн зэрэгцээ үнээс хамаарсан эрэлтийн солбисон

мэдрэмжийн тухай ойлголтыг авч үзэх хэрэгтэй. У барааны үнийн өөрчлөлт х барааны эрэлтийг

хэрхэн өөрчилж байгааг харуулдаг коффицентийг үнээс хамаарсан эрэлтийн солбисон мэдрэмж

гэнэ. Томъёолбол:

байна.

Мэдрэмжийн энэ төрөл нь тухайн хоёр төрлийн бүтээгдэхүүний бие биенийгээ орлох юм уу, хослох

ашиглагдах чадварын түвшинг харуулна. Хэрэв:

Eху > 0 байвал Х ба У бүтээгдэхүүн харилцан биенийгээ орлох чадвартай.

Eху = 0 байвал Х ба У бүтээгдэхүүн хоорондоо ямар ч хамааралгүй.

Eху < 0 байвал Х ба У бүтээгдэхүүн хослох шинжтэй ашиглагддаг бүтээгдэхүүн байна.

4.2 Нийлүүлэлтийн мэдрэмж

Хэрэв үйлдвэрлэгчид үнийн өөрчлөлтийг тусгаж мэдэрч байвал нийлүүлэлт мэдрэмжтэй

байна.

Нийлүүлэлтийн мэдрэмж гэдэг нь хүчин зүйлийн 1% - ийн өөрчлөлт нийлүүлэлтийг хэрхэн

өөрчилж буйг харуулсан коеффицент юм. Томъёолбол:

буюу байна.

Нийлүүлэлтийн мэдрэмжид нөлөөлөгч гол хүчин зүйл бол үйлдвэрлэлийн хугацаа юм. Учир нь

үйлдвэрлэгчид өмнө нь үйлдвэрлэж байсан бүтээгдэхүүнээс татгалзаж, нөөцөө өөр бүтээгдэхүүнд

шилжүүлэн ашиглахад тодорхой хугацаа шаардлагатай. Иймд микро эдийн засгийн ухаанд

нийлүүлэлтийн мэдрэмжийг нарийвчлан судлах зорилгоор үйлдвэрлэлийн хугацааг гурав ангилан

авч үздэг. Үүнд:

Хэт богино буюу агшин зуурын хугацаа Богино хугацаа Урт хугацаа

www.zaluu.comwww.zaluu.com

Page 49: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Эдгээр хугацаа тус бүрд нийлүүлэлтийн мэдрэмж ямар байхыг авч үзье.

Огт мэдрэмжгүй нийлүүлэлтийн

муруй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 50: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

4.3 Тэнцвэрт үнэ тогтох нь

Зах зээлийн тогтолцооны гол хөдөлгөгч хүч нь үнэ юм. Хамгийн өргөн утгаар нь аливаа

бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, чанарт тохирсон төлбөрийн хэмжээг үнэ гэж ойлгож болно.

Зах зээлд үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг үнэ холбож өгдөг. Өөрөөр хэлбэл нэг талаас тухайн тухайн

бүтээгдэхүүний зах зээлийн үнийг харгалзан үйлдвэрлэгчид уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эсэхээ

шийддэг байхад, нөгөө талаас хэрэглэгчид худалдан авах эсэхээ шийднэ. Зах зээлийн харилцааны

үед үнэ дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

Үйлдвэрлэлийг урамшуулах хөшүүрэг: Үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр

борлуулж чадвал зардлаа нөхөөд цаана нь ашиг олно. Иймээс үнэ нь үйлдвэрлэгчийн

хувьд орлогын гол эх үүсвэр нь болно. Бүтээгдэхүүний үнэ өндөр байвал ямар ч ААН уг

бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх сонирхолтой байдаг.

Нөөцийг хуваарилах хөшүүрэг: Өрсөлдөөнт зах зээлийн үед үнэ өсөж, буурах замаар эрэлт,

нийлүүлэлтийг тэнцүүлж илүүдэл юм уу хомсдолыг арилгах чиглэлээр үйлчилдэг. Хэрэв

эрэлт нийлүүлэлтээс их байвал үнэ аяндаа уг хомс нөөцийг хэрэглэгчдэд зохицуулан

хуваарилаж өгнө.

Нөөцийг шилжүүлэх хөшүүрэг: Үнийн дохиогоор дамжиж нөөц алдагдалтай салбараас илүү

ашигтай салбарлуу шилжинэ. Үйлдвэрлэгч урьд эрхлэж байсан салбарын бүтээгдэхүүний

үнэ цаашид буурна гэж үзвэл түүнд ашиглаж байсан газар, хөдөлмөр, капиталын нөөцийг

өөр илүү, үр ашигтай салбарт шилжүүлэн ашиглана.

Эрэлт, нийлүүлэлтийн муруйн огтлолцох цэг дээр тухайн бараа бүрэн борлож эрэлт бүрэн

хангагдаж зах зээлийн тэнцвэрт үнэ үүснэ. Өөрөөр хэлбэл зах зээл дээр хэрэглэгчийн худалдан

авах барааны хэмжээ борлуулагчийн худалдах гэсэн барааны тоо хэмжээтэй тохирох үед үнэ,

тооны өөрчлөлт байхгүй зах зээлийн үнэ тэнцвэртэй байна. Ийнхүү эрэлт, нийлүүлэлтэнд тохирч

байх үеийн үнэ нь тэнцвэрийн үнэ юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 51: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Зах зээлийн ерөнхий тэнцвэр

Практикт зөвхөн ганц цэг дээр зах зээлийн тэнцвэрт байдал хангагдахгүй. Тухайлбал дараах

тохиолдлууд байж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 52: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

А. Хоёр цэг дээр тэнцвэр тогтож байна.

Б. Янз бүрийн үнийн түвшин дээр эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж болно. Үнийн өөрчлөлтөөс

хамаарч хэрэглэгчийн эрэлтийн мэдрэмж байхгүй гэсэн үг.

В. Үнийн нэг түвшинд бүтээгдэхүүний тоо хэмжээний өөрчлөлт явж байна.

Г. Нийлүүлэлтийн хэмжээнээс эрэлт бага үед тэнцвэр тогтохгүй.

Д. Ашиггүй үйлдвэрлэл гэсэн үг.

4.4 Тэнцвэрт үнэ ба хэмжээ өөрчлөгдөх нь

Тэнцвэрт үнээс барааны үнэ доогуур бол бараа ховордож үнэ өснө. Энэ үед үйлдвэрлэл

нэмэгдэж барааны хангамжийг сайжруулах ба түүнийг дагаж үнэ буурч хамгийн бага боломжит

түвшиндээ хүрнэ. Тэнцвэрт үнээс барааны үнэ дээгүүр бол илүүдэл бараа бий болж үнэ буурна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 53: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Ийнхүү нийгмийн бодит хэрэгцээг эрэлт тусгаж нөөц баялаг үр ашигтай зарцуулагдана. Энэ

үйлдвэрлэгч, хэрэглэгчийн аль алиных нь сонирхолыг тэгшитгэх үнэ бүрдүүлэлтийн балансыг зах

зээлийн эдийн засагт үнэ бүрдэлтийн механизм гэнэ. Зах зээл дээр хангагдаж буй тэнцвэр

байнгийн хөдөлгөөнд байдаг. Өөрөөр хэлбэл тэнцвэрт байдал удаан үргэлжилдэггүй.

Үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн сонирхол, тэмүүлэл өөрчлөгдөнө, техникийн дэвшил гарна,

технологи шинэчлэгдэнэ. Ингээд л бүхэлдээ хөдөлгөөнд орно.

Тэнцвэрт үнэ ба хэмжээ нь

хэрэглэгчийн үйл хөдлөлөөс буюу

эрэлтээс хамаарч өөрчлөгдөх.

Тэнцвэрт үнэ ба хэмжээ нь

үйлдвэрлэгчийн үйл хөдлөлөөс буюу

нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгдөх.

Тэнцвэрт үнэ ба хэмжээ дээрх байдлаар өөрчлөгдөхөөс гадна тодорхой шалтгааны улмаас

төр үнэнд нөлөөлж болно. Үүнд:

1. Татвар, татаасаар нөлөөлнө. Татвар өндөр үед үйлдвэрлэх барааны тоо хэмжээ багасана. Татаас

өгвөл үйлдвэрлэлийн хэмжээ өснө гэх мэт.

2. Төр үнийн доод, дээд түвшинг тогтоож болно. Тэнцвэрт үнийн түвшингээс дээгүүр тогтоовол

доод үнэ буюу шал гэж нэрлэдэг. Энэ нь нийлүүлэлтийг дэмждэг. Тэнцвэрт үнээс доогуур үнэ

тогтоовол үүнийг дээд үнэ буюу тааз үнэ гэдэг. Энэ нь эрэлтийг дэмждэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 54: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Лекц №5

5.1 Бизнесийн байгууллага, түүний төрөл зохион байгуулалт

Бодит амьдралд пүүсүүд нь маш олон янзын хэлбэртэй нарийн төвөгтэй ч эдийн засгийн

онолд түүнийг хялбархан тодорхойлдог. Орцыг гарц болгон хувиргадаг аливаа байгууллагыг пүүс

гэж үзнэ. Орц гэдэг нь үйлдвэрлэлийн төрөл бүрийн хүчин зүйлс ба гарц гэдэг нь бүтээгдэхүүн,

үйлчилгээний тоо хэмжээ юм. Эдийн засагт орцыг ихэвчлэн хөдөлмөр, капиталаар төлөөлүүлэн

авч үздэг. Аливаа пүүсийн зорилго бол хамгийн их ашиг олох явдал гэсэн нөхцөлийг эдийн засгийн

ухаанд авч үздэг. ӨХ засгийн газрын албадлага шахалтаас бус харин тэр нь тэдэнд ашигтай учраас л

пүүс үйлдвэрлэлээ явуулдаг гэсэн үг.

Бизнес гэдэг нь арилжаа наймааны үйл ажиллагаа, арилжаа худалдаа эрхэлсэн үйлдвэрийн

газрын ашиг олох зорилготой эдийн засгийн үйл ажиллагаа, хувьдаа орлого олоход чиглэгдсэн үйл

ажиллагааны дурын төрөл, өөрийгөө баяжуулах эх булаг гэх зэрэг агуулга бүхий англи гаралтай үг

юм. Бизнес гэдгийг өргөн утгаар нь авч үзвэл зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөл дэх

үйлдвэрлэгчдийн эдийн засгийн үйл ажиллагаа юм. Иймээс бизнесийн тухай ойлголтын нэн чухал

тал бол зах зээлийн нөхцөл дэх үйлдвэрлэгчид, түүний үндсэн шинж, зохион байгуулалтын асуудал

юм. Зах зээлийн харилцааны нөхцөлд үйлдвэрийн газар, үйлдвэрлэгчдийг аж ахуйн нэгжүүд гэж

нэрлэх бөгөөд тэдгээр нь дотороо олон төрөлтэй байна. Өөрийн нэрийн өмнөөс үйлдвэрлэл

үйлчилгээ тогтвортой эрхлэж үйл ажиллагаатайгаа холбогдон үүсэх хариуцлагыг эд хөрөнгөөрөө

хүлээж байгаа этгээдийг аж ахуйн нэгж гэнэ. Аж ахуйн нэгжийг төрийн эрх бүхий байгууллага, иргэн,

аж ахуйн нэгж үүсгэн байгуулж болно. Ашиг олох зорилготой үйл ажиллагаа эрхлэн бүтээгдэхүүн,

үйлчилгээг бүтээн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд буюу бизнесийн байгууллага нь ганц хүний

эзэмшил бүхий аж ахуйн нэгж , хоршоо, нөхөрлөл, компани, корпораци гэх мэт хэлбэрүүдтэй

байна.

Ганц хүний эзэмшил бүхий аж ахуйн нэгжээс бусдыг нь бүхэлд нь заримдаа ажил хэрэгч пүүсүүд

гэж нэрлэдэг. Эдгээрийг тус тусад нь авч үзье.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 55: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

1. Ганц хүний эзэмшил гэдэг нь ашиг олох зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж буй нэг

хүний өмч бүхий үйлдвэрийн газар юм. Ганц хүний эзэмшил нь эдийн засагт давхар үүрэг

гүйцэтгэдэг. Үүнд:

А. Эх орны эдийн засгийн нөөцийн үндсэн бэлтгэн нийлүүлэгч.

Б. Үндэсний аж ахуйн гол зарлага гаргагч хэсэг болдог. Өөрөөр хэлбэл нэг талаас орлого олдог,

нөгөө талаас зарлага гаргадаг сектор юм. Аж ахуйн нэгжийн олсон орлогын тодорхой хэсэг нь

татварын хэлбэрээр төрд очиж үлдэгдлийг нь хувийн хэрэглээ ба хувийн хуримтлалдаа зарцуулдаг.

Ганц хүний эзэмшил нь дараах давуу ба сул талуудтай. Үүнд: Давуу тал:

Байгуулах ба удирдахад хялбар. Хуулийн үйлчилгээний зардал бараг гардагггүй. Эзэн нь эрх чөлөөтэй үйл ажиллагаагаа эрхлэдэг. Үйл хэрэгээ үр дүнтэй явуулбал урамшил нь өөрт нь шууд очиж байдаг.

Дутагдалтай тал нь:

Санхүүгийн хөрөнгө нь хязгаарлагдмал. Үйл ажиллагааныхаа төлөө санхүүгийн бүрэн хариуцлага хүлээдэг зэрэг болно.

2. Ганц хүний эзэмшил, хоршоо, нөхөрлөл, компани, корпораци, улсын үйлдвэрийн газар гэх зэрэг

аль нэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн онодлд пүүсүүд

гэдэг хураангуй нэр томъёогоор илэрхийлдэг.

Хоёр ба түүнээс дээш хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгө, хүчээ нэгтгэж, ямар нэг ажил хариуцан,

ашиг, алдагдлаа хуваахаар тохиролцож төрөл бүрийн нөхөрлөл, хоршоо үүсгэн ажиллана. Манай

оронд мөрдөгдөж буй аж ахуйн нэгжийн хуулийн дагуу хоршоо нь бүрэн ба бүрэн бус

хариуцлагатай гэсэн 2 төрөлтэй байна. Иргэд эд хөрөнгөө нэгтгэж хөдөлмөрөө хорших замаар аж

ахуй эрхлэж, түүнтэй холбогдон үүсэх үүргийг гишүүн нь хоршооны эд хөрөнгө болон өөрийн эд

хөрөнгөөрөө хамтран хариуцаж буй аж ахуйн нэгжийг бүрэн хариуцлагатай хоршоо гэнэ. Харин

иргэд эд хөрөнгөө нэгтгэж аж ахуй эрхлэж, үүнтэй холбогдон үүсэх үүргийг наад зах нь нэг гишүүн

өөрийн бүх эд хөрөнгөөр бүрэн, бусад гишүүн нь зөвхөр оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр

бүрэн бус хариуцлага хүлээх аж ахуйн нэгжийг бүрэн бус хариуцлагатай хоршоо гэнэ.

3. Гишүүдийн хувь хөрөнгөөс бүрдэх дүрмийн сантай, өөртөө гишүүдээс тусгайлан өмчилсөн эд

хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ өөрийнхөө эд хөрөнгөөр хариуцдаг, гишүүн нь тухайн бизнесийн

нэгжийн хүлээсэн үүргийн талаар хариуцлага хүлээдэггүй аж ахуйн нэгжийг компани гэх бөгөөд

дотороо бүрэн бус хариуцлагатай буюу хариуцлагатай хувьцаат компани ( хаалттай ), хувьцаат

компани ( нээлттэй ) гэсэн хоёр төрөлтэй байна.

Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй

арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 56: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь

компаний дүрмээр зохицуулагддаг хаалттай буюу хариуцлагатай хувьцаат компани.

4. Улсын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан, өмчлөгч нь төр дангаараа байх компанийг улсын

үйлдвэрийн газар гэнэ.

5. Корпораци нь үйл ажиллагааны тодорхой төрлүүдийг хуульзүйн үндсэн дээр нэгтгэн эрхэлж

байгаа бизнесийн байгууллага юм. Эзэмшигч нь уг корпорацид оруулсан хөрөнгө оруулалтынхаа

хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Хувь нийлүүлэгчдийн нийлүүлсэн хувь хөрөнгөөс корпорацийн

хөрөнгө бүрдэнэ.

Давуу тал нь:

Мөнгөн капиталыг татан авах бололцоо ихтэй, үр ашигтай. Хувьцаа, бонд худалдан авах замаар сан байгуулах, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх чадвартай.

Хувь нийлүүлэгч зөвхөн нийлүүлсэн хөрөангийнхөө хэмжээгээр хохирдог. Хэтийн төлөвлөлт хийх өргөн бололцоотой зэрэг болно.

Дутагдалтай тал нь:

Хуулийн үйлчилгээний зардал ихтэй. Анх байгуулахад бүртгэлийн хүнд сурталтай. Удирдах үйл ажиллагаа хүндрэлтэй, оролцогсод нь хохирол хүлээх тал элбэг тохиолддог. Давхар татвар төлдөг. Корпорацийн ашгаас татвар төлөхөөс гадна, хувьцаа эзэмшигчид

хувийн орлогоосоо татвар төлдөг.

Аж ахуйн нэгжийг дээрх байдлаар ангилахаас гадна аж ахуйн салбаруудыг эдийн засгийн бодит

сектор ( аж үйлдвэр, ХАА ), үйлчилгээний салбар, үйлдвэрлэлийн дэд бүтцийн салбар ( тээвэр,

холбоо, цахилгаан эрчим хүч )гэж ангилна.

Эдийн засагт дээрх аж ахуйн нэгжээс гадна Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж

байна. Эдгээр нь зөвхөн үйл ажиллагаа явуулж буй өмчийн эзэмшигч нь гадаадын иргэн, хуулийн

этгээд байна гэдгээрээ ялгаатай.

5.2 Үйлдвэрлэлийн функц, үр өгөөж буурах хууль

Пүүсийн үндсэн зорилго бол үйлдвэрлэл явуулах, үйлчилгээ үзүүлэх замаар ашиг олох

явдал юм. Нөөцийг аль болох оновчтой сонгох замаар пүүсийн бүтээгдэхүүн гаргах хамгийн дээд

хэмжээг үйлдвэрлэлийн функц гэнэ. Үйлдвэрлэлийн функцийг томъёолбол:

байна. Y – бүтээгдэхүүний тоо хэмжээг, х1, х2 … хn - үйлдвэрлэлд хэрэглэгдэх

орцуудын тоо хэмжээг илэрхийлнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 57: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон янзын орц оролцдог боловч эдийн засгийн онолд тэдгээрийг

хялбарчлан хийсвэрлэж хөдөлмөр, капитал хоёроор төлөөлүүлж судлана. Социалист эдийн засагт

үйлдвэрлэлийн функцийг үйлдвэрлэлийн хүчин чадал гэдэг ойлголтоор илэрхийлдэг.

Үйлдвэрлэлийн функцийг урт, дунд, богино хугацааны гэж ангилдаг.

Богино хугацааны үйлдвэрлэлийн функц гэдэг нь бусад хүчин зүйлсийн зардал өөрчлөгдөөгүй

байхад пүүсийн хувьсах зардлын хэмжээнээс бүтээгдэхүүний гаргалтын хэмжээний хамаарах

хамаарлыг хэлдэг. Удаан хугацааны гэдэг нь үйлдвэрлэлийн бүх хүчин зүйлсийн өөрчлөлтөөс

үйлдвэрлэлийн хэмжээний хамаарах хамаарлыг илэрхийлдэг ойлголт юм. Урт хугацаанд

үйлдвэрлэлийн бүх хүчин зүйлс хувьсах байдаг.

- ийн хувьд орцууд буюу капитал, хөдөлмөрийг ямар нэг

тогтмол “ m “ тоо дахин нэмэгдүүлбэл өргөжилтийн үр өгөөж ямар байж болох вэ гэдгийг үзье.

тогтмол үр өгөөжтэй.

өсөж буй үр өгөөжтэй.

буурч буй үр өгөөжтэй.

Бүтээгдэхүүнийг нийт, дундаж, ахиуц бүтээгдэхүүн гэж 3 төрөлд хуваана.

Нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүний тоо, үнийн дүнг

хэлнэ. Нийт бүтээгдэхүүнийг графикт дүрсэлснийг бүтээгдэхүүний муруй гэж нэрлэдэг. Нийт

бүтээгдэхүүний муруй нь хувьсан өөрчлөгдөж байгаа хүчин зүйлсийн зардал, үйлдвэрлэсэн

бүтээгдэхүүний хэмжээний хоорондын хамаарлыг дүрслэн харуулдаг.

Ахиуц бүтээгдэхүүн гэдэг нь үйлдвэрлэлд нэмж ашигласан тухайн хүчин зүйлсийн нэгж тутмаас

авсан нэмэгдэл бүтээгдэхүүний хэмжээг хэлнэ. Ахиуц бүтээгдэхүүн нь хөдөлмөрийн зардлыг

хамгийн бага үед өсч байдаг. Энэ шатанд нэмэгдэл ажиллах хүчин зүйл шаардагддаггүй.

Хөдөлмөрийн зардал өндөр үед нэмж авсан нэг ажилтан бүтээгдэхүүний тоог өсгөх боловч ашиг

өгөх боломж муу байна.Өөрөөр хэлбэл нэмэгдэл ажилчны ахиуц бүтээгдэхүүн өмнө авсан

ажилчны өгөөжөөс доогуур байна.

Дундаж бүтээгдэхүүн гэдэг ойлголт эдийн засагт ашиглагддаг. Энэ нь үйлдвэрлэлийн

бүтээгдэхүүний хэмжээг ашигласан зардалдаа харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно.

Хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүнийг заримдаа хөдөлмөрийн бүтээмж гэж нэрлэдэг.

Хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүн аль болох их байвал ашигласан хөдөлмөрийнхөө нэгжээс авах

бүтээгдэхүүн нь их байна.

( олон хүнээр их бүтээгдэхүүн хийлгэх, цөөн хүнээр их бүтээгдэхүүн хийлгэх нь зарчмын ялгаатай.)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 58: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Эдийн засгийн онолд пүүсийн үйл ажиллагааг тооцон харуулах гол үзүүлэлтийн нэг болгон нийт,

дундаж, ахиуц орлого гэсэн ойлголтыг ашигладаг.

Үйлдвэрлэсэн таваар, хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний чухам хичнээн нь хэрэглээнд очиж

түүний оронд хичнээн хэмжээний мөнгөн хөрөнгө, хөлс олж авав гэдгийг нийт орлого илэрхийлнэ.

Нийт орлогын дотор борлуулалтын орлого дийлэнх хувийг эзлэх ба түүнийг борлуулсан

бүтээгдэхүүний тоог түүний нэгжийн үнээр үржүүлж гаргах замаар тооцдог.

Ахиу орлого гэдэг нь таваар, үйлчилгээг нэмж худалдсаны нэгжээс хамаарч нийт орлогын

өөрчлөгдөх хэмжээг хэлнэ. Ахиу орлогыг тооцохдоо нэмэгдэл нэгж бүтээгдэхүүнийг худалдсан

үнээс хамгийн хямдхан зарагдаж буй анхны бүтээгдэхүүнээс олох орлогын алдагдлыг хасч олдог.

Өөрөөр хэлбэл нэмэгдэл нэгж бүтээгдэхүүний нэгжийг худалдсанаас олох нийт орлогын цэвэр

өсөлт юм. Нийт орлого нь ахиу орлого хэзээ тэгтэй тэнцэнэ тэр үед хамгийн дээд утгандаа хүрдэг.

Эдийн засагт үр өгөөж буурах хууль гэсэн ойлголт байдаг. Энэ нь тухайн хүчин зүйлсийн зардал

нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүний гаргалтын хэмжээ нэмэгдэх боловч ахиу бүтээгдэхүүний тоо нь

багасах тохиолдлыг хэлнэ. Үр өгөөж буурах хууль өдөр тутмын амьдралд харагдаж байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 59: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Лекц № 6

6.1 Зардал, зардлын ангилал

Зардлын бүртгэлийн гол зорилго нь бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээний өртгийг үнэн

зөв тодорхойлох явдал байдаг. Зардал гэдэг нь ирээдүйд өгөөжөө өгөх зүйлийг бий болгоход

зарцуулж байгаа хөрөнгө юм. Бүтээгдэхүүнд шингэж буй зардлыг өртөг гэнэ. Бүтээгдэхүүн,

үйлчилгээний өртгийг тодоррхойлохын тулд зардлыг хуримтлуулан бүртгэж буй объектийг өртгийн

объект гэнэ. Өртгийн объект нь тодорхой 1 бүтээгдэхүүн, захиалга, үйлчилгээ, цех, тасаг, хэлтэс

байна.

Бизнесийн үйл ажиллагааны төрлөөс хамаарч ААН байгууллагад олон төрлийн зардал гардаг.

Үйлдвэрлэлийн компаний хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахтай холбогдож, худалдааны

компаний хувьд бараа бүтээгдэхүүн худалдаж авах, борлуулахтай холбогдож, үйлчилгээний

компаний хувьд үйлчилгээ үзүүлэхтэй холбогдож зардлууд гардаг.

Мэдээллийн хэрэгцээнээс хамаарч зардлыг олон янзаар ангилан авч үздэг. Үүнд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 60: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

1. Зардлыг бүтээгдэхүүнд шингэж буй байдлаар нь шууд ба шууд бус гэж ангилна. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн шат дамжлагын аль хэсэгт гарсаныг шууд тодорхойлох боломжтой үйлдвэрлэлд ашигласан шууд материал, үйлдвэрлэлийн ажилчдын шууд хөдөлмөрийн зардлыг шууд зардал гэнэ. Бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн шат дамжлагын аль хэсэгт гарсаныг шууд тодорхойлох боломжгүй, эсвэл тодорхойлох боломжтой боловч тооцоолол нь эдийн засгийн хувьд үр өгөөжгүй зардлыг шууд бус зардал гэнэ. Шууд бус зардлыг тодорхой 1 бүтээгдэхүүний хувьд тооцох боломжгүй боловч тодорхой 1 түвшин дээр суурилан бүтээгдэхүүн, шат дамжлага тус бүрт хуваарилдаг. Энэ зардалд ШБХ, ШБМ, үйлдвэрийн цахилгаан, уур ус, түрээс, элэгдэл, засвар, даатгал гэх мэтийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай бусад зардлууд орно.

2. Зардлыг үйл ажиллагааны түвшингийн өөрчлөлтөөс хамаарч хувьсах, тогтмол, холимог зардал гэж ангилна. Үйл ажиллагааны түвшингийн өөрчлөлттэй шууд холбоотойгоор нийт хэмжээгээрээ өөрчлөгдөх зардлыг хувьсах зардал гэнэ. Хамрах цар хүрээнийхээ дотор нэгжийн хувьсах зардал нь тогтмол байна. Үйл ажиллагааны түвшингийн өөрчлөлттэй холбоотойгоор нийт хэмжээгээрээ өөрчлөгдөхгүй боловч үйл ажиллагааны түвшингийн өөрчлөлтөөс хамаарч нэгжид ногдох хэмжээ нь өөрчлөгдөж байдаг зардлыг тогтмол зардал гэнэ. Тогтмол ба хувьсах зардлын шинж чанарыг 2-ланг агуулсан зардлыг холитог зардал гэнэ.

3. Үйл ажиллагаатай холбогдсон байдлаар нь зардлыг үйлдвэрлэлийн, борлуулалтын, удирдлагын зардал гэж ангилна. Үйлдвэрлэлийн зардалд бүтээгдэхүүн үйлдвэрлэлттэй холбогдсон шууд материал, шууд хөдөлмөр, ҮНЗ орно. Шууд материал, ШХЗ+ШМЗ=үндсэн зардал, ШХ+ҮНЗ=хувиргалтын зардал гэнэ. Бүтээгдэхүүн борлуулахтай холбогдон гарах борлуулалтын тээврийн зардал, сурталчилгаа, борлуулалтын ажилчдын цалин гэх мэт зардлыг борлуулалтын зардал гэнэ. ААН байгууллагын ерөнхий удирдлагатай холбогдон гарах биичг хэрэг, захиргаа аж ахуйн ажилчин албан хаагчдын цалин, конторын барилга, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлын элэгдэл, засвар гэх мэтийн зардлыг удирдлагын зардал гэнэ. Борлуулалт ба удирдлагын зардлыг үйлдвэрлэлийн бус буюу үйл ажиллагааны зардал гэнэ.

6.2 Эдийн засгийн үүднээс зардлыг тооцоолох нь

Пүүс ямагт хамгийн бага боломжит зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг нь

хамгийн их ашиг олох зорилгоос үүдэн гардаг нөгөө 1 үр дагавар юм. Пүүсийн зардал гарцыг

үйлдвэрлэхэд ашиглаж буй орцуудын хослол болон орцын үнэ гэсэн 2 хүчин зүйлээс хамаарна. ӨХ

үйлдвэрлэл явуулахад шаардлагатай нөөцийг худалдан авах, олж бэлтгэх, ашиглахтай холбогдон

гарах мөнгөн төлбөрийг үйлдвэрлэлийн зардал гэнэ. Үүнийг дараах байдлаар илэрхийлж болно.

TC – Нийт зардал r1, r2…rn – орцуудын нэгжийн үнэ x1,x2…xn – үйлдвэрлэлд ашиглагдах орцууд

Пүүсийн үйлдвэрлэлийн зардал нь гадаад ба дотоод эх үүсвэрээс хангагдана. Пүүс өөртөө

байхгүй нөөцийг бусдаас худалдан авч, түүнд өөрийн зүгээс төлж буй мөнгөн төлбөрийг тодорхой

www.zaluu.comwww.zaluu.com

Page 61: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

зардал буюу гадаад зардал гэж нэрлэнэ. Үүний зэрэгцээ пүүс өөртөө бэлэн байгаа зарим нөөцийг

үйлдвэрлэл явуулахад ашиглаж болно. Үүнийг тодорхой бус зардал буюу эдийн засгийн зардал

гэнэ. ( Зарим ном зохиолд далд болон дотоод зардал гэх мэтээр нэрлэсэн байдаг. )Эдийн засгийн

зардлын бүрэлдэхүүнд тухайн хүчин зүйлийг (нөөцийг) өмчлөгчийн шан харамж болох капиталын

хүү, рент, цалин хөлс зэрэг хэвийн ашиг орно. Энэ зардал нь нөөцийн өмчлөгч байгаа нөөцөө

өөрийн үйлдвэрлэлд ашиглалгүй зах зээлд худалдах, бусдад түрээслэх замаар олж болох байсан

орлоготой тэнцүү байна.

Үйлдвэрлэлийн зардал = Тодорхой зардал + Тодорхой бус зардал = гадаад зардал + эдийн засгийн

зардал

Зардал нь дотороо 2 төрөлтэй. Үүний 1 нь тогтмол зардал, нөгөө нь хувьсах зардал юм.

Тогтмол зардал гэдэг нь пүүс хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ түүнийг дагаж богино

хугацаанд хэмжээ нь өөрчлөгдөхгүй зардлыг хэлнэ. Тухайн аж ахуйн нэгж үйлдвэрлэл

явуулсан ч, эс явуулсан ч тогтмол зардал зайлшгүй зарцуулагдаж байдаг. Үүнд: түрээсийн

болон рентийн төлбөр, барилга байгууламж, машин техникийн элэгдэл, хорогдлын

шимтгэл, эд хөрөнгө, малын даатгалын хураамж, тогтмол цалинтай ажилтан мэрэгжилтний

цалин хөлс, удирдах дээд байгууллагад төлөх төлбөр, урт хугацааны зээлийн хүү зэрэг

зардал орно. Энэ зардал нь бүтээгдэхүүний тоо хэмжээг дагаж өөрчлөгдөхгүй тул шулуун

шугамаар дүрслэгдэнэ.

Хувьсах зардал гэдэг нь пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээний өөрчлөлтөөс хамаарч

өөрчлөгдөх зардлын хэмжээ юм. Үүнд: ТЭМ, түлш, цахилгаан, эрчим хүч, хийснээр олгох

цалин хөлс гэх мэт зардлууд хамаарна.

Хувьсах болон тогтмол зардлын дүнгээр нийт зардал тодорхойлогдоно. TC=FC+VC

Бүтээгдэхүүн ба зардлын хамаарлыг дүрсэлбэл:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 62: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Ийнхүү нийт зардлыг тогтмол болон хувьсах гэж ангилах нь үйлдвэрлэгч бүрт чухал ач

холбогдолтой. Богино хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг ихэсгэх, багасгах замаар

үйлдвэрлэгч хувьсах зардлыг зохицуулан жолоодож чадна. Нөгөө талаар тогтмол зардал нь аж

ахуйн нэгжийн хяналтын гадуур байдаг бөгөөд зайлшгүй албан ёсоор төлөгдөх зардал юм.

Хувьсах зардал өсөхөд нийт зардал өснө. Гэхдээ үйлдвэрлэгч нийт зардлын хэмжээг биш,

харин дундаж зардалд анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй. Ингэснээр нэгж бүтээгдэхүүнд хичнээн

хэмжээний зардал зарцуулсанаа мэдэх болно. Түүнчлэн дундаж зардлын үзүүлэлтүүдийг

бүтээгдэхүүний нэгжийн үнэтэй харьцуулж тухайн үйлдвэрлэлийн үр ашигтай эсэхийг мэднэ.

Дундаж тогтмол зардлыг тооцохдоо нийт тогтмол зардлын хэмжээг

бүтээгдэхүүний хэмжээнд харьцуулна.

Дундаж хувьсах зардлыг олохдоо нийт хувьсах зардлын хэмжээг нийт

бүтээгдэхүүний тоо хэмжээнд хувааж тооцно.

Харин дундаж нийт зардлыг тооцохдоо нийт зардлын хэмжээг нийт бүтээгдэхүүний тоо

хэмжээнд харьцуулж олно. Энэ үзүүлэлтийн эдийн засгийн утга нь нэгж бүтээгдэхүүнийг

хэдий хэмжээний зардал гаргаж үйлдвэрлэснийг харуулах бөгөөд нэгж бүтээгдэхүүний

өөрийн өртөг юм.

Эдгээр зардлын өөрчлөлтийн зүй тогтлыг дүрслэн харуулбал дараах байдалтай байна.

Бүтээгдэхүүн ба дундаж зардлын хамаарал.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 63: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Дундаж зардлаас гадна ахиуц зардал хэмээх чухал ойлголт байдаг.

Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд гарах нэмэгдэл

зардлыг ахиуц зардал гэнэ. Томьёолбол:

Тогтмол зардал өөрчлөгдөхгүй тул ахиуц зардал нь зөвхөн хувьсах зардлаар илэрхийлэгдэнэ.

Өөрөөр хэлбэл нийт зардлын өөрчлөлт нь ямагт нийт хувьсах зардлын өөрчлөлттэй тэнцүү

байна. Ахиуц зардлыг судалснаар сүүлчийн нэмэлт нэгж бүтээгдэхүүнд оногдох нэмэлт

зардлыг хэмнэх мэдээлэлтэй болно.

Пүүсэд зардлаас гадна гарцын борлуулалтаас олж авах орлого байна. Эдийн засгийн онолд

пүүсийн үйл ажиллагааг тооцон харуулах гол үзүүлэлтийн нэг болгон нийт, дундаж, ахиуц

орлого гэсэн ойлголтыг ашигладаг. Үйлдвэрлэсэн таваар, хийж гүйцэтгэсэн ажил,

үйлчилгээний чухам хичнээн нь хэрэглээнд очиж түүний оронд хичнээн хэмжээний мөнгөн

хөрөнгө, хөлс олж авав гэдгийг нийт орлого илэрхийлнэ. Үүнийг борлуулсан

бүтээгдэхүүний тоог түүний нэгжийн үнээр үржүүлж гаргах замаар тооцдог. Дундаж орлого

гэдэг нь нэгжийн гарцын орлого бөгөөд үнэтэйгээ тэнцүү байна. Ахиу орлого гэдэг нь

таваар, үйлчилгээг нэмж худалдсаны нэгжээс хамаарч нийт орлогын өөрчлөгдөх хэмжээг

хэлнэ. Томъёолбол:

Нийт орлого ба зардал хоёрын зөрүүгээр аж ахуйн нэгжийн ашиг, алдагдал тодорхойлогдоно.

Ашиг = Нийт орлого – Нийт зардал = TR – TC

www.zaluu.comwww.zaluu.com

Page 64: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Ашгийг тодорхойлох асуудлыг эдийн засгийн болон нягтлан бодох бүртгэлийн (тооцооны)

үүднээс авч үзвэл үзэл баримтлалын ялгаа байна. Тухайлбал:

Эдийн засгийн ашиг= Нийт орлого – ( тодорхой зардал + тодорхой бус зардал )= TR – TC.

Тооцооны ашиг = нийт орлого – тодорхой зардал гэж тодорхойлно. Өөрөөр хэлбэл пүүсийн

гадаад, дотоод бүх зардлыг нийт орлогоороо нөхөөд цаана нь үлдэх цэвэр ашгийг эдийн

засгийн ашиг гэж ойлгож болно.

Лекц №7

7.1 Зах зээлийн загварууд, шалгуур, шинж чанар

Зах зээлийн эдийн засгийн нөхцөл нь түүний бүтцээс шалтгаалдаг. Зах зээлийн бүтэц нь

пүүсийн тоо хэмжээ, бүтээгдэхүүний шинж чанар, зах зээлд орох болон гарах боломж, мэдээллээр

хангагдсан байдал зэрэг олон хүчин зүйлүүдээр тодорхойлогддог. Зах зээлийг дотор нь төгс ба төгс

бус өрсөлдөөнт зах зээл гэж ангилдаг. Энэ өрсөлдөөн гэдэг ойлголт нь үйлдвэрлэгчдийн хооронд

үүсдэг өрсөлдөөнөөс ялгаатай бөгөөд зах зээлийн бүтцийг тодорхойлж байгаа “ өрсөлдөөн “ нь

пүүсүүдээс зах зээлийн үнэ, бусад нөхцөлд нөлөөлөх чадвараас шалтгаалдаг.

Төгс өрсөлдөөнт зах зээлийг чөлөөт, цэвэр, боловсронгуй зах зээл гэх мэт олон янзаар

нэрлэдэг.

Төгс бус өрсөлдөөнт зах зээл нь дотроо цэвэр монополь зах зээл, монопольт өрсөлдөөнт зах

зээл, олигопольт өрсөлдөөнт зах зээл гэж ангилдаг.

7.2 Төгс өрсөлдөөнт зах зээл

Төгс өрсөлдөөнт зах зээлийг тодорхойлох дараах шинжүүд байна.

Зах зээл дээр нэгэн зэрэг маш олон тооны пүүс оролцдог бөгөөд тэдгээрийн аль нь ч гэсэн зах

зээлд маш өчүүхэн бага байр суурийг эзэлдэг, бүтээгдэхүүн нь ижил төрлийн байна, зах

зээлд орох гарах нь ямарч бэрхшээлгүй, худалдагч болон худалдан авагчид мэдээлэл авах

боломж ижил байна.

Зах зээлд пүүсийн эзэлж байгаа байрь суурь маш бага байна гэдэг нь тэр пүүс зах зээлийн

үнэнд нөлөөлөх чадваргүй байна гэсэн үг.

Зах зээлд орох, гарах нь чөлөөтэй, ямар 1 бэрхшээлгүй байна гэдэг нь шинээр зах зээлд орж

ирж байгаа пүүс, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан пүүстэй ижил нөхцөлд ажиллах

боломжтойг тодорхойлж байна. Зах зээлээс гарч байгаа пүүсийн хувьд ямар нэг саад тотгор

байхгүй, хууль эрхзүйн хувьд бэрхшээлгүй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 65: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Худалдагч, худалдан авагчид мэдээлэл авах боломж ижил байна гэдэг нь бүх худалдагч,

худалдан авагчид бүтээгдэхүүний үнийн талаар бүрэн мэдээлэлтэй байж, бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийн зайлшгүй зардал, тэдгээрийн үнийн талаар мэдээллээр хангагдсан байгааг

харуулна.

Төгс өрсөлдөөнт зах зээл дээр ямар ч пүүс өчүүхэн бага байрь суурийг эзэлдэг учраас зах

зээлийн үнэнд нөлөөлж чадахгүй. Иймээс 1 пүүсийн хувьд эрэлтийн муруй нь хэвтээ

тэнхлэгтэй параллель шулуун байна. 1 пүүсийн эрэлтийн муруй - D1, зах зээлийн эрэлт -

D ,нийлүүлэлт - S, Зах зээлийн тэнцвэрт үнэ – P0

Төгс өрсөлдөөнт зах зээл дээр пүүс үнэнд нөлөөлж чадахгүй учраас зөвхөн бүтээгдэхүүний

хэмжээг өөрчлөх замаар ашигаа нэмэгдүүлэх боломжтой. Учир нь: үнэ, ахиуц орлого, дундаж

орлого тэнцүү, харин нийт орлого нь бүтээгдэхүүн нэмэгдэхийн хэрээр жигд өснө. Богино

хугацаанд тогтмол зардал өөрчлөгдөхгүй тул зөвхөн хувьсах зардлыг өөрчлөнө. Пүүс богино

хугацаанд ашгаа нэмэгдүүлэх, эсвэл алдагдлыг багасгахын тулд 2 аргыг хэрэглэнэ. Үүнд:

– Пүүсийн нийт орлогыг нийт зардалтай жиших арга. Энд нийт орлого нь нийт зардлаас

хамгийн их байх үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг сонгох нь илүү

зохистой.

– Ахиуц орлого, ахиуц зардлыг жиших замаар MR=MC байх үеийн үйлдвэрлэлийн

хэмжээг сонгох нь ашиг хамгийн их байх боломжийг хангана.

MR=MC үеийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ “q“ ашиг хамгийн их байх боломжийг олгоно.

Учир нь: MR>MC үед нэгж бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэхэд орох ахиуц орлого нь ахиуц зардлаасаа

давж байгаа учир MR=MC хүртэл үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Харин

MR<MC үед нэгж бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэхэд гарах ахиуц зардал нь ахиуц орлогоосоо

давж байгаа учир үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь ашиггүй. Үүнээс үзвэл пүүсийн үйлдвэрлэлийн

хамгийн ашигтай хэмжээ нь MR=MC үед байна. Иймээс төгс өрсөлдөөнт зах зээл учир пүүс ахиуц

зардлаа зах зээлийн үнэтэй буюу ахиуц орлоготой тэнцүүлж ашигаа хамгийн их болгодог

www.zaluu.comwww.zaluu.com

Page 66: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

7.3 Төгс бус өрсөлдөөнт зах зээл

Төгс өрсөлдөөнт зах зээл нь бодит амьдралыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй. Ялангуяа

ихэнх салбарт цөөн хэдэн үйлдвэр зонхилсон Монгол орны хувьд бүр ч тохирохгүй. Иймд төгс бус

өрсөлдөөнт зах зээлийн загварыг үзэж судлах шаардлагатай.

Төгс бус өрсөлдөөний хамгийн хязгаарын тохиолдол нь монополь юм. Ойрын нөхөн

орлуулагчгүй бүтээгдэхүүнийг дангаараа нийлүүлдэг бөгөөд өрсөлдөгчид чөлөөтэй орж ирэх

боломжгүй, саад хязгаар тавигдсан зах зээлийн нөхцөлийг монополь гэнэ.

Төр засгаас онцгой эрх олгох, патент, зохиогчийн эрх, технологийн давуу тал, нэн хомс нөөц

баялгийг дангаараа хянаж өмчлөх зэрэг монополь үүсч оршин тогтнох олон учир шалтгаан бий.

Түүнчлэн аяндаа үүсдэг ердийн монополь ч бий. Төгс өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад

гарцын нэлээд урт хугацаанд дундаж зардал нь буурдаг пүүсийг ердийн монополь гэж үзэж болно.

ӨХ нийт зах зээлийн эрэлтийг ганц пүүс хангах нь нийт эдийн засгийн хувьд хавьгүй хямд, үр

ашигтай байдаг зах зээлд үүснэ.

Монополь пүүсүүд заавал том хэмжээтэй байх албагүй. Ердийн монополь нэлээд жижиг пүүс

байх боломжтой. Жнь: жижиг сумын төвд ганц жижиг хүнсний дэлгүүр байх нь ердийн монополь

үүсэх хангалттай нөхцөл болно.

Монополийн дор дурьдсан хэлбэрүүд байна.

Энгийн буюу нээлттэй монополь гэдэг нь пүүсүүд тодорхой хугацаагаар ямар нэгэн

бүтээгдэхүүнийг ганцаар нийлүүлэгч байх бөгөөд өрсөлдөөнөөс ямарч хэлбэрээр

хамгаалагдаагүй байна. Энэ үед үнийн ялгаварлал хэрэглэхгүй, өөрөөр хэлбэл монополь

бүтээгдэхүүнийхээ ширхэг тутмийг нэг л ижил үнээр борлуулна.

Зүй ёсны буюу аргагүй монополь гэдэг нь зах зээлд ганцхан пүүс үйл ажиллагаагаа явуулбал

урт хугацаанд АС хамгийн бага байх тэр салбарт үүснэ. Урт хугацаанд хамгийн бага

зардалаар хэрэглэгчдэд хувилбараар нэг буюу ижил төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж,

тухайн зах зээлд дангаараа нийлүүлдэг аж ахуйн нэгжийг зүй ёсны буюу аргагүй монополь

гэнэ. ӨХ том аж ахуйн нэгжид орчин үеийн шинжлэх ухааны ололт шинэ техник технологи

нэвтрүүлэх давуу талтай тул нэгж бүтээгдэхүүнийг хамгийн бага зардалаар үйлдвэрлэх

боломжтой. Жишээ нь цахилгаан эрчим хүч хотын нийтйин тээврийн болон телефон

холбооны үйлчилгээ (нийгмийн дундаж зардалаас доогуур)

Хуулиар зөвшөөрөгдсөн ил монополь буюу хаалттай монополь.Төрөөс паент лицензээ

тодорхой аж ахуйн нэгжид давуу эрх олгож тухайн салбарт бусад аж ахуйн нэгж нэвтрэн

ороход саад тотгор тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан мэт ил монополь үүсэнэ. Өөөрөөр

хэлбэл хууль эрхийн хязгаарлалтын тусламжтайгаар өрсөлдөөнөөс хамгаалагдсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 67: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

монополь юм. Гэхдээ патент зохиогчын эрхээ монопольт байдал тогтоох нь тодорхой

хугацаанд л хүчин төгөлдөр байна. Хугацаа нь дууссаны дараа монопольт байдал нь арилна.

Үнийн ялгаварлалт бүхий монополь. Энэ үед монополь үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ янз

бүрийн үнээр хэрэглэгчидэд харилцан адилгүй үнээр борлуулна. Үүнийг үнийн ялгаварлал

гэж нэрлэдэг. Монополь аж ахуйн нэгжийн зах зээлийг сегментчилж /хэсэгчлэн хувааж/

худалдан авагчдын янз бүрийн бүлэг бүрт нийцсэн харилцан адилгүй үнэ тогтооно.

Борлуулж буй бүтээгдэхүүний нэгж тутамд эрэлтийн тусгай үнэ тогтоохыг үнийн төгс

ялгаварлал гэнэ.

Монополийг ингэж ангилж авч үзэх нь нилээд хийсвэр зүйл бөгөөд зарим тохиолдолд нэг

пүүс хэд хэдэн төрөлд хамаарах ч явдал байдаг.

19-р зууны сүүлчээс эхлэн барууны аж үйлдвэр хөгжсөн орнуудад монополийг зохицуулах

хууль эрх зүйн үндэс тавигджээ. Тухайлбал 1890 онд АНУ-н конгрессоос Шерманы хууль

батлагджээ. Энэ хуулинд худалдааны нууц монопольчлол үнийн нууц хэлцэл зэргийг

хориглосон байна. 1919 онд Глеитоны хууль, 1936 онд Робинсон Тотмений хууль гарчээ. Зах

зээлийн эдийн засагт орон бүр шударга бус өрсөлдөөн монополийг хязгаарлахтай

холбогдсон хуультай байна. Манай оронд аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөнийг

дэмжих дангаар ноёрхох ажиллагааг хязгаарлан зохицуулахтай холбогдсон харилцааг дор

дурьдсан хуулиудаар зохицуулж байна. Үүнд: Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай

хууль, Монгол улсын патентын тухай хууль, Монгол улсын зохиогчын эрхийн тухай хууль гэх

мэт.

Харьцангуй цөөн тооны пүүс тухайн бүтээгдэхүүний зах зээлд ноёрхол тогтоосон бол олигополь

үүсдэг. Олигополийн нэг хэлбэр нь дуаполь бөгөөд тухайн бүтээгдэхүүнээ зах зээлд хоёрхон

нийлүүлэгч ноёрхол тогтоосон нөхцөлд бий болдог.

Олигополь зах зээлийн үндсэн шинжүүд:

– Тухайн зах зээлд харьцангуй цөөн тооны өрсөлдөгч ноёрхол тогтоосон байна. /2-10

хүртэл тооны аж ахуйн нэгж/

– Ижил төрлийн болон ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

– Тухайн салбарт өөр пүүсүүд ороход төвөг бэрхшээлтэй юм уу боломжгүй. /технологи,

патент, хөгжил маш өндөр/

– Үнэнд хяналт тавих нь пүүсүүдийн хоорондын холбооноос шалтгаалж хязгаарлагдмал

байдаг.

– Үнийн бус өрсөлдөөн хүчтэй байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 68: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Олигополь зах зээлийн үед үнийн дайн гэсэн ойлголт гарч ирдэг. Үнийн дайн гэдэг нь

олигополь зах зээлд өрсөлдөгч пүүсүүд үнээ өрсөж буулгах явдал юм. Энэ нь хэрэглэгчдэд ашигтай

үйлдвэрлэжгчдийн хувьд сөрөг үр дагавартай байна. Аль ч үйлдвэр үнэ буулгасны үр дүнд ашиг

олж чадахааргүй болсон үед зах зээлд тэнцвэр тогтоно. Өөрөөр хэлбэл P=AC эдийн засагт =0

тэнцүү болсон үед зах зээлийн тэнцвэр хангагдана. Үнийг үүнээс доош буулгавал ашиггүй болно.

Үнийн дайн удаан үргэлжлэхгүй. Учир нь олигопольт пүүсүүд үнийн талаар хоорондоо харилцан

тохиролцож үнийг өөрсддөө ашигтай байдлаар тогтоодог.

Олигополийн үеийн үнэ бүрдэлтийн онцлогийг тусгасан хэд хэдэн загвар байдаг. Үүнд:

Хугарахай хэлбэрийн эрэлтийн муруйн загвар: Олигополист пүүсүүд үнийн байлдаанаар бие

биенээсээ өрсөж үнийг байнга буулгахгүй байхыг хүсэхгүй байхын зэрэгцээ нууц хэлэлцээр

үнийг өндөр түвшинд удаан барьж байж чадахгүй. Иймд тэд аль болох үнийг тогтвортой

байлгахыг сонирхдог. Үнийн тогтвортой байдлыг хугархай хэлбэрийн эрэлтийн муруйн

загвараар тайлбарладаг.

Үнийн манлайлал: Энэ тохиолдолд харьцангуй том пүүс өөрийнхөө олох ашгаа их байлгах

үүднээс үнийг хянаж өөрчилж манлайлдаг байна. Бусад өрсөлдөгч пүүсүүд манлайлагч

пүүсийн тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч үнийн тэр түвшинд үйлдвэрлэлээ явуулна.

Нууц болзол буюу хувилдаанд тулгуурласан үнэ: Олигополист пүүсүүд бүтээгдэхүүнийхээ

үнэд зардал хоорондоо төстэй байвал тэд нууцаар хэлцэж хамтарч ажиллах хэлбэрийг

сонгож авна. Ингэхдээ тэд тухайн үед хамгийн их ашиг олох зорилгийн үүднээс үнээ

тогтоохгүй бөгөөд өөр шинэ өрсөлдөгчид тухайн салбарт нэвтрэн орохоос сэргийлж үнээ

зориуд харьцангуй доогуур түвшинд тогтооно.

Зардал дээр нэмэх: Энэ зарчимаар үнэ тогтоох үед олигополистууд бүтээгдэхүүнийхээ нэгж

дутамд ноогдох дундаж зардалыг тооцож түүн дээр тодорхой хувийн нэмэгдэл ашгаа нэмэх

замаар үнээ тодорхойлно. P=ATC+ .

Ерөнхийдөө нэг салбарт хамрагддаг хоорондоо төстэй боловч ялгаатай бүтээгдэхүүн

үйлдвэрлэдэг нууц хэлцэлгүй, харьцангуй олон тооны пүүсээс тогтсон зах зээлийн бүтцийг

монопольт өрсөлдөөн гэнэ. Өөрөөр хэлбэл ийм зах зээл дээр төгс өрсөлдөөний зах зээлээс цөөн

боловч монополь, олигопольтой харьцуулбал олон пүүс өрсөлдөж байдаг. Монопольт өрсөлдөөнт

зах зээл нь олон өрсөлдөгч пүүсээс тогтдог, шинэ пүүсүүд тухайн салбарт ороход саад тотгор

багатай зэрэг шинжээрээ төгс өрсөлдөөнт зах зээлтэй нилээд ойролцоо гэхдээ зах зээлд нийлүүлэх

бүтээгдэхүүн нь ихээхэн ялгавартай байдгаараа төгс өрсөлдөөнт зах зээлээс ялгаатай.

Монопольт өрсөлдөөн нь дор дурьдсан үндсэн шинжтэй байна.

Харьцангуй олон тооны өрсөлдөгч пүүсүүдээс тогтоно.

Бүтээгдэхүүний ялгаварлал ихтэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 69: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

– Пүүсүүд бүтээгдэхүүнийг ялгавартай үйлдвэрлэхийн тулд дараах хүчин зүйлд

анхаарна.

Бүтээгдэхүүний чанар, материал, хийц, хэв загвар, өнгө үзэмж, эдэлгээ даах

чадвар зэрэг шинжүүдээр ялгаатай байх ёстой.

Бүтээгдэхүүнүүд хоорондоо байршилаар ялгаатай байна.

Үйлчилгээ, борлуулалтын урамшуулал, сав баглаа боодол, бүтээгдэхүүний

тэмдэг; баталгаат засвар үйлчилгээ хийх хугацаа зэрэг хүчин зүйлсээр

ялгаатай байна.

Үнийн биш өрсөлдөөнд ихээхэн тулгуурлана

Лекц № 8

8.1 Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн тухай

Аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлчилгээ явуулахад тодорхой хэмжээний хүчин

зүйлсийг зайлшгүй ашигладаг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэдэг нь үйлдвэрлэлд хэрэглэгдэх төрөл

бүрийн нөөцүүд юм. Эдийн засаг онолд үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг :

1. Хөдөлмөрийн нөөц

2. Газрын нөөц

3. Капиталын нөөц

4. Аж ахуйг эрхлэн хөтлөх арга ухаан гэж хуваан үздэг.

Өрхийн аж ахуйн ба пүүсийн уялдаа:

Өрхийн аж ахуйн нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өмчлөгч буюу нийлүүлэгч, пүүс нь

үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн ашиглагч буюу хэрэглэгч.

Өрхийн аж ахуй үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг зах зээлд нийлүүлж орлого олно. Пүүс нь

үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг ашигласаны төлөө төлбөр төлнө.

Өрх, аж ахуйн бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авч төлбөр төлнө. Пүүс нь бэлэн

бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж орлого олно. /Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн нөөц

өөртөө хэрэглэхийн тулд биш түүнийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор

худалдан авдаг./

www.zaluu.comwww.zaluu.com

Page 70: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл нь бүтээгдэхүүний зах зээлтэй төстэй тул эрэлт

нийлүүлэлтийн онолын дагуу тодорхойлогдоно. Нөөцийн үнэ тогтооход хүчин зүйлсийн эрэлт

нийлүүлэлтийн тоо хэмжээнээс гадна төрийн бодлого, олон нийтийн байгууллага, үйлдвэрчний

эвлэлийн сонирхол нөлөөлдөг. Хүчин зүйлсийн зах зээл гэдэг нь хөдөлмөр, капитал, газрын зах

зээл юм.

Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ эрэлтийн түвшинд нөлөөлдөг 2 үндсэн хүчин зүйл

байдаг.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ нь үүсмэл шинжтэй байна. Үйлдвэрлэлийн хүчин

зүйлс эцсийн хэрэглэгчийн хэрэгцээг шууд хангахгүй харин пүүсийн тусламжтайгаар

үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээр дам байдлаар хангана.

Дээрх үйлдвэрлэлийн хүчин зүйлс хоорондоо технологийн болон эдийн засгийн

хувьд уялдаа холбоотой байна. Эдгээр нь салангад тус тусдаа үйлдвэрлэлд

хэрэглэгдэхгүй. Үйлдвэрлэлийг үр ашигтай явуулахын тулд үйлдвэрлэлийн хүчин

зүйлсийг тодорхой харьцаатайгаар хослон хэрэглэнэ. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс

тус бүр эрэлт зөвхөн өөрийнхөө үнийн түвшингөөс хамаараад зогсохгүй бусад

хүчин зүйлсийн үнээс шалтгаална.

Ямар ч хүчин зүйлсийн эрэлтэнд дараах үндсэн 3 хүчин зүйлс нөлөөлнө.

Уг нөөцийн тусламжтайгаар үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлтийн өөрчлөлт

Уг нөөцийн бүтээмжийн өөрчлөлт

Бусад хүчин зүйлийн үнэ: Харилцан орлох болон хослох шинжтэй хүчин зүйлсийн үнэ

нөлөөлнө.

8.2 Хөдөлмөрийн зах зээл

Ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхэд чиглэгдсэн хүний биеийн болон оюуны хүчний

зарцуулалтыг хөдөлмөр гэнэ.

Хөдөлмөр зарцуулалтын хэмжээг ажлын цагийн үргэлжлэх хугацаагаар хэмжинэ. Ажлын

цагийн үргэлжлэл нь тодорхой хязгаартай бөгөөд 2 хүчин зүйлээр хязгаарлагдаж байдаг. Учир нь:

– Хөдөлмөрлөх үед зарцуулагдсан хүч энергиэ нөхөн сэргээхийн тулд унтаж амрах

хооллох зэрэг физиологийн хэрэгцээт цагийг зайлшгүй зарцуулна.

– Ажлын цагийн үргэлжлэл нь хүний оюуны хэрэгцээг хангахад чиглэгдсэн нийгмийн

шинжтэй хүчин зүйлээр /сонин унших, зурагт үзэх г.м./ хязгаарлагдаж байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 71: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Ажлын бус буюу чөлөөт цагт зарцуулагдах дээрх цаг хугацаа хэдийгээр орлого олоход

ашиглагдахгүй ч хүний үр бүтээмжтэй хөдөлмөрийн үндэс нь болж өгдөг.

Хөдөлмөрийн үр дүн нь тухайн хөдөлмөрийн эрчим бүтээмжээс шалтгаална. Хөдөлмөрийн

эрчим нэгж хугацаанд зарцуулагдсан биеийн ба оюуны хүч энергийн түвшингээр тодорхойлогддог

бол хөдөлмөрийн бүтээмж нь нэгж хугацаанд /1 цаг, 7 хоног, 1 сар, 1 жил г.м./ үйлдвэрлэгдсэн

бүтээгдэхүүний тоо хэмжээгээр /гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр тодорхойлогдоно. Шинжлэх ухаан

технологийн дэвшлийн үр дүнд биеийн хүчний зарцуулалт буурч оюуных нэмэгдэн хөдөлмөрийн

бүтээмж дээшлэх зүй тогтолтой. Хөдөлмөр нь хувь хүн, өрхийн аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг

тул зах зээлд хөдөлмөрөө нийлүүлэх талаар шийдвэр гаргахдаа ажлын болон чөлөөт цагийн

хооронд сонголт хийж байдаг. Цалин хөлс нь хэрэглэгчдийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг тулд

өргөн хэрэглээний барааны эрэлт болон үнийн түвшинд чухал нөлөөтэй байдаг. Цалин хөлс нь

хөдөлмөрийн үнэ юм. Өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрийг ашигласаны төлөө түүний тоо чанарт

нийцүүлэн төлөх мөнгөн төлбөрийг цалин хөлс гэнэ.

Цалинг нэрлэсэн болон бодит цалин гэж нэрлэдэг.

Нэрлэсэн цалин гэдэг нь ажилчины 1 цаг 1 хоног г.м. тодорхой хугцаанд зарцуулсан

хөдөлмөрийнхөө төлөө авч буй мөнгөн төлбөрийн дүн юм. Нэрлэсэн цалингийн хэмжээ нь

орлогын ерөнхий түвшинг харуулах боловч хүний амьжиргааны түвшинг харуулдаггүй ийм

бодит цалин гэсэн нэр томъёог авч үздэг.

Бодит цалин гэдэг нь нэрлэсэн цалингаар худалдан авч чадах бараа үйлчилгээний тоо хэмжээ

юм. Бодит цалин нь нэрлэсэн цалинтай шууд өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэтэй

урвуу хамааралтай байдаг. Бодит цалингийн өөрчлөлтийг дараах аргуудаар тооцож болно.

– Wr (%)=Wn - P буюу Wr = Wn / P

Wn – нэрлэсэн цалингийн өөрчлөлт

P – хэрэглээний үнийн өөрчлөлт

Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлт үнэ бүрдэлтийн шинж чанараас хамааруулж хөдөлмөрийн

зах зээлийн хэд хэдэн загвараар тайлбарлаж болно Үүнд:

– Өрсөлдөөнт загвар

– Монопсонь загвар

– Үйлдвэрчний эвлэлийн нөлөө бүхий загвар

Боловсролын түвшин ахих тусам цалин хөлсний түвшин дээшилнэ. Иймд боловсролд зориулж

их хөрөнгө мөнгө зарсан хүн ирээдүйд илүү цалин авдаг байна. Гэхдээ эзэмшсэн боловсрол

www.zaluu.comwww.zaluu.com

Page 72: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

мэргэжлээ зөв зохистой ашигласан нөхцөлд тухайн хүний бүтээмж дээшилж цалин хөлс нь

нэмэгддэг.

8.3 Капиталын зах зээл

Капитал гэдэг нь “ capitalis “ буюу үндсэн эд хөрөнгө гэсэн утгатай латин үгнээс гаралтай.

Гэхдээ энэ нэр томьёо нь материаллаг эд зүйлс болон материаллаг бус хүчин зүйлсийг багтаасан

өргөн хүрээтэй ойлголт юм. Капиталын талаар янз бүрийн үзэл баримтлал байдаг боловч капитал

нь дараах үндсэн шинжийг агуулдаг байна. Үүнд:

– Үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад ашиглагддаг зүйлс

– Харьцангуй урт хугацаагаар хэрэглэгддэг зүйлс

– Орлого авчирдаг үнэт зүйл

– Янз бүрийн хэлбэртэй зэрэг болно.

Эндээс харьцангуй урт хугацааны турш үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад ашиглагддаг, хүний

хөдөлмөрөөр бүтээгдсэн өмчлөгч эзэндээ ирээдүйд орлого оруулж байдаг янз бүрийн хэлбэртэй

үйлдвэрлэлийн үнэт нөөцийг капитал гэж томьёолж болно. Иймд капиталд байшин барилга,

машин техник, тоног төхөөрөмж, түүхий эд материал зэрэг эд агуурсын зүйлээс гадна хүний

хуримтлуулсан мэдлэг боловсрол, мэргэжил туршлага, чадвар зэрэг хүний оюуны хүчин зүйлсийг ч

оруулан тооцож болно.

Капиталыг үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг, шинж чанараас нь хамааруулж: үндсэн капитал

(үндсэн хөрөнгө), эргэлтийн капитал (эргэлтийн хөрөнгө) гэж ангилна. Үйлдвэрлэлийн процесст

удаан хугацааны турш оролцдог, өөрийн биет хэлбэрээ хэвээр хадгалдаг, өртгөө шинэ

бүтээгдэхүүнд элэгдлийнхээ хэмжээгээр хэсэг хэсгээр шингээж байдаг хөрөнгийг үндсэн хөрөнгө

гэнэ. Эргэлтийн хөрөнгө гэдэг нь богино хугацаанд буюу үйлдвэрлэлийн нэг циклд бүрэн

хэрэглэгдэж, хэлбэр дүрсээ өөрчлөн шинэ бүтээгдэхүүнд өртгөө бүрэн шингээдэг хөрөнгийг хэлдэг.

Капиталыг ашиглалтын хугацаагаар нь урт, дунд, богино хугацааны капитал гэж 3 ангилна. Урт

хугацааны капиталд- зам, шуудуу, байшин барилга. Дунд хугацааны капиталд-машин техник, тоног

төхөөрөмж. Богино хугацааны капиталд-түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн орно.

8.4 Газрын зах зээл

Эдийн засгийн янз бүрийн салбаруудад газрын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол харилцан адилгүй

байдаг. Тухайлбал: боловсруулах үйлдвэрт газар үйлдвэрлэлийг байршуулах суурийн үүрэг

гүйцэтгэдэг байхад олзборлох аж үйлдвэрт газрын гүн дэх ашигт малтмал чухал үүрэгтэй. Харин

эдгээр салбарын үр дүнд газрын үржил шим ямарч ач холбогдолгүй. Тэгвэл хөдөө аж ахуйд газар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 73: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

нь энэ салбарын оршин хөгжих материаллаг үндэс төдийгүй үйлдвэрлэлийг явуулах хамгийн чухал

хүчин зүйл болдог.

Үйлдвэрлэлийн бусад хүчин зүйлстэй харьцуулахад газар нь хэд хэдэн онцлог шинжтэй. Үүнд:

1. Газраас бусад үйлдвэрлэлийн бүх хэрэгсэл (машин, барилга) хүний хөдөлмөрийн үр дүн бол газар байгалийн өөрийнх нь бүтээл. Газрыг хэн ч үйлдвэрлэж чадахгүй.

2. Туйлын утгаар нь авч үзвэл газрыг орлох үйлдвэрлэлийн өөр хүчин зүйл байхгүй. Энэ нь газрын хөрсний үржил шим хэмээх онцгой шинж чанартай холбоотой. Хөрсний үржил шимийг байгалийн, зохиомол, эдийн засгийн гэж ангилдаг. Урт удаан хугацааны турш байгалийн жамаар хөрсний өнгөн хэсэгт бүрэлдэн бий болсон ургамал ургах нөхцлийг хангасан хөрсний чадварыг байгалийн үржил шим гэнэ. (1см 200-300 жил) Хүмүүс газрыг хагалж боловсруулах, бордоо хэрэглэх, услах замаар газарт нэмэлт хөрөнгө, хөдөлмөр зарцуулж хөрсний үржил шимийг сайжруулсаныг зохиомол үржил шим гэнэ. Гэхдээ хөрсний үржил шимийн эдгээр төрлүүд салангид биш нэгдмэл байдаг онцлогтой. Байгалийн ба зохиомол үржил шимийн нэгдлийг эдийн засгийн үржил шим гэнэ.

3. Газар талбайн хэмжээгээрээ хязгаарлагдмал байдаг. Газраас бусад үйлдвэрлэлийн хүчин зүйлс тоо хэмжээгээрээ байнга өсөн нэмэгдэж байдаг бол газрын хэмжээг тэлж нэмэгдүүлэх бололцоогүй.

4. Газрыг 1 орон зайгаас нөгөөд шилжүүлэн ашиглах боломжгүй. 5. Газрын хэсэг бүр нь чанараараа харилцан адилгүй. Үржил шим, байршил (зах зээлээс

алслагдсан байдал), ашигт малтмалын нөөц, агууламж зэрэг шинжүүдээрээ ялгаатай байна. Газрыг ямар зорилгоор ашиглах гэж байгаагаас хамаарч төрөөс хууль гарган зохицуулдаг. Монгол улсад газартай холбоотой бүхэл бүтэн багц хууль үйлчилж байна.

Газар өмчлөл, газрын зах зээлтэй холбоотойгоор газрын рент, түрээсийн төлбөр зэрэг нь

газрын орлогыг бий болгодог. Газрын рент нь газрын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог.

Газрын эрэлт гэдэг нь газрыг авч ашиглах, газар дээр үйл ажиллагаа явуулах гэсэн хүмүүсийн

сонирхлыг илэрхийлнэ. (Өөрөөр хэлбэл эрэлт нь үүсмэл шинжтэй. Түүнийг ашиглан үйлдвэрлэх

бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаална.) Газрын нийлүүлэлт гэдэг нь газар эзэмшигчдийн газраа

худалдах, эсвэл түрээсээр ашиглуулах сонирхолыг илтгэнэ. Газрын нийлүүлэлт богино хугацаанд

өөрчлөгдөх боломжгүй мэдрэмж муутай байдагч урт хугацаанд намаг хатаах зэргээр газрын

нийлүүлэлтийг нэмэгдүүлж болдог. Газрын нийлүүлэлт харьцангуй мэдрэмж муутай учраас босоо

шулуунаар нийлүүлэлтийн муруйг төлөөлүүлдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 74: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

АНУ-ын ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ СИСТЕМ

Америкийн Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP)-ийн

талаархи мэдээлэл интернетээс хэрхэн олох тухай

тусламж

АНУ нь хэрэглэхэд дөхөмтэй, хэрэглэгчдэд нөхөрсөг интернетийн олон вэбсайтуудаар

дамжуулан өөрийн орны худалдаа, тариф болон худалдаатай холбоотой хөтөлбөр,

тухайлбал “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем“-ийн талаар төгс мэдээллээр олон нийтийг

хангадаг. Доорхи жагсаалт нь “Хөнгөлөлтийн Еренхий Систем“-ийн ашиг шимийг хуртэгч

хумуусийн хэрэгцээ, сонирхлыг хангахад хамгийн их хамааралтай интернетийн вэбсайтын

хаягуудыг багтаав.

1. Америкийн Хөнгөлөлтийн Еренхий Систем - GSР Хөтөлбөр – http://www.ustr.gov

Татаж авч болох “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем“ хөтөлбөрийн гарын авлага “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем“ хөтөлбөртэй холбоотой олон нийтийн зарлал, зар мэдээ

ба уриа “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем“-ийг баталсан хууль тогтоол (19 U.S.C. 2461, et seq.) АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн Газраас тунхагласан “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем“-

ийн дүрэм (15 C.F.R. 2007) Бүтээгдэхүүн болон эрх авах орны талаар “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем“-ийн жилийн

тойм мэдээний дүн “Хенгелелтийн Еренхий Систем“-ийн эрх авах бутээгдэхууний жагсаалт

http://www.ustr.gov/Trade_Development/Preference_Programs/

GSP/Section_Index.html

2. АНУ-ЫН Барааны Уялдуулсан Систем (HTS) – http://www.usitc.gov

HTS-ийн бурэн маягтыг татаж авах боломжтой “Хенгелелтийн Еренхий Систем“-ийн уйлдвэрлэлд орох эрхтэй буттээгдэхуун ба улс орны

таних тэмдэг Цагаан толгойн жагсаалт

http://www.usitc.gov/tata/hts/.

Бутээгдэхуун ба улс орны мэдээллийн талаарх тургэн лавлах GSP-г багтаасан тарифийн бух тусгай хетелберийн хайлтын систем

http://dataweb.usitc.gov/scripts/gsp/gsp_tariff.asp

“Хенгелелтийн Еренхий Систем“-ийн эрх бухий бутээгдэхууний бурэн жагсаалт “Хенгелелтийн Еренхий Систем“-ийн эрх бухий улс орон, нэн буурай хегжилтэй улс орнууд

ба нутаг дэвсгэрийн бурэн жагсаалт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 75: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

“Хенгелелтийн Еренхий Систем“-ийн эрхтэй бусийн холбоод (барааны гарал ууслийг тогтоох зорилгоор)

“Хенгелелтийн Еренхий Систем“-ийн бутээгдэхууний эрхгуй улс орны евермец жишээнууд (тухайлбал, HTS-ийн Еренхий тэмдэглэлийн 4-д буй жишээнууд)

http://www.usitc.gov/tata/hts/bychapter/index.htm

3. Импортлоход Шаардагдах Америкийн Шаардлагууд- http://www.cbp.gov/xp/cgov/import/

Импортлох явц, импортын шаардлага, бараа нэвтруулэх, дурэм журмын шаардлагад нийцсжэ талаархи мэдээлэл, ажил уургийн унэлгээ, ангилал ба унэ ертег, тэмдэглэгээ ба HTS-ийн еерчлелтуудийн тухай еренхий мэдээлэл

АНУ-ын Гааль, Хилийн Алба (ГХХ)-ын хэвлэлууд

http://www.cbp.gov/xp/cgov/toolbox/publications

“Хенгелелтийн Еренхий Систем“-ийн хурээнд импортлох бутээгдэхууний талаархи АНУ-ийн Гааль, Хилийн Албаны лавлах

http://www.cbp.gov/xp/cgov/import/reg_audit/archive/gsp.xml

АНУ-ийн Гааль, Хилийн Албаны тарифын ангиллын дурэм

http://rulings.cbp.gov

Гаалийн маягтууд

http://www.cbp.gov/xp/cgov/toolbox/forms/

Америкийн Импортын Мэдээ – http://www.usitc.gov and http://www.census.gov

АНУ-ын импортын талаар статистикийн бурэн мэдээллийн сан. Хетелберийн дагуу жагсаасан АНУ-ын импортын талаархи статистик мэдээ (тухайлбал

“Хенгелелтийн Еренхий Систем“) HTS код, Уйлдвэрлэлийн Стандарт Ангилал (УСА) ба Олон Улсын Худалдааны Стандарт

Ангилал (ОУХСА)-аар жагсаасан АНУ-ын импортын талаархи статистик мэдээ АНУ-ын импортын талаар статистик мэдээг бусад ангиллааар жагсаасан байдал –

бутээгдэхуун, улс эсвэл булэг улс орноор ба АНУ-ын экспорт/импортын боомтоор. АНУ-ын импортын талаархи статистикийн мэдээ - жил, улирал эсвэл сараар, 1989 оноос

эхлэн хамгийн суулийн сар хуртэл (голдуу одоогоос хоёр сарын емнех хуртэл)

http://dataweb.usitc.gov/scripts/user_set.asp

АНУ-ын худалдааны сар тутмын тайлан, АНУ-ын Бараа, Уйлчилгээний олон улсын худалдаа АНУ-ын импортын талаар статистикийн мэдээ ба тооллого - худалдааны тунш, АНУ-ын

мужаар жагсаасан 1960 оноос енеег хуртэлх АНУ-ын мэдээ, тооллогын цуврал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 76: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

http://www.census.gov

[1] Энэхүү мэдээллийн нөөцөд байгаа Америкийн импортын талаарх тоо мэдээг АНУ-ын

“Хөнгөлөлтийн Ерөнхий Систем“ дахь ашиглалтын хэмжээг бодож гаргахад ашиглаж

болно.

БАРААНЫ АНГИЛАЛ

Эрх зүйн эх сурвалж

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн талаар

Гаалийн харилцаанд оролцогчдод

Барааны ангиллыг тодорхойлохтой холбоотой гомдол, маргаан

ЦАГААН БУДААНЫ АНГИЛАЛ, БИЧИГЛЭЛ

УРГАМЛЫН ТОСНЫ АНГИЛАЛ, БИЧИГЛЭЛ

Эрх зүйн эх сурвалж:

· “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” - ийн тухай Олон Улсын конвенци

1983 он,

· Монгол Улсын Гаалийн тухай хууль 2008 он

· Монгол Улсын Гаалийн тариф, татварын тухай хууль 2008 он

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн талаар

Дэлхийн Гаалийн Байгууллага/ДГБ/-аас эмхтгэн боловсруулсан “Барааг Тодорхойлох,

кодлох уялдуулсан систем” - ийн тухай Олон Улсын конвенцийг 1983 онд батласан.

Уг конвенци нь Удиртгал, 20 зүйл, Уялдуулсан систем/ УС/-ийн Жагсаалт, УС-

ийн Ерөнхий Тайлбар дүрэм, хэсэг, бүлэг мөрийн тайлбар бүхий хавсралтаас бүрддэг.

“Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”/БТКУС/ гэж Зүйл, Мөр, тэдгээрийн

тоон код, хэсэг, бүлэг, мөрийн тайлбар бүхий Жагсаалт, мөн энэхүү Конвенцид

хавсаргасан Уялдуулсан Системийн Тайлбар Дүрмүүдийг ойлгоно гэж тодорхойлсон

байдаг.

БТКУС-ийг 2009 оны 4 сарын байдлаар Конвенцийн 137 Хэлэлцэн тохирогч тал, 200 гаруй

улс орон, мөн эдийн засгийн болон гаалийн холбоод гаалийн тарифын болон тарифын бус

арга хэмжээг тогтоох, олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх, зарим нэр төрлийн

барааг гаалийн татвараас чөлөөлөх, гаалийн хөнгөлөлт үзүүлэхэд ашиглаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 77: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

Одоогийн байдлаар дэлхийн худалдааны эргэлт дэх барааны 98%-ийг энэ системийн дагуу

ангилагдаж байгаа нь олон улсын худалдааны хууль ѐсны суурь ангилал болоод байна.

БТКУС-ийн тухай Конвенцийн 16 дугаар зүйлд зааснаар дэлхийн худалдааны эргэлтэд

тухайн барааны эзлэх хувийн жин, практик үйл ажиллагаа, техник технологийн дэвшилт,

шинээр үйлдвэрлэгдсэн бараа, байгаль хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотойгоор

БТКУС-ийн Жагсаалтад 4-6 жилийн давтамжтайгаар ДГБ-ын дэргэдэх Уялдуулсан

системийн хорооноос нэмэлт, өөрчлөлтийг оруулдаг.

Монгол Улс БТКУС-ийн тухай Олон Улсын конвенцид 1991 оны 9 дүгээр сарын 17-

ны өдөр нэгдэн орж, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн

нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хүрээн дэх даяарчлалын үйл явцад хөл нийлүүлэн

хөгжих, гадаад худалдаанд идэвхитэй оролцох анхны алхам болсон юм.

Манай улс одоогоор уг системийг үндэсний тарифын тогтолцоо бүрдүүлэх, гадаад

худалдааны гаалийн статистик мэдээ гаргах, тарифын бус арга хэмжээг тогтоох, олон

улсын худалдааны гэрээ, хэлэлцээр хийх, зарим нэр төрлийн барааг гаалийн татвараас

чөлөөлөхөд хэрэглэж байна.

Гаалийн харилцаанд оролцогчдод өгөх мэдээлэл

Гаалийн харилцаанд оролцогч гаалийн байгууллагад хүсэлт гаргаснаар импортын барааны

ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулж болно.

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт гаргахдаа:

1. Гаалийн харилцаанд оролцогч баталсан маягтын дагуу Гаалийн удирдах төв

байгууллагад хандан бичгээр хүсэлт гаргана,

2. Гаалийн харилцаанд оролцогч өгсөн мэдээллийнхээ үнэн, зөвийг нотлох зорилгоор

дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:

- Гадаад худалдааны гэрээ,

- Худалдааны бичиг баримт

- Гарал үүслийн гэрчилгээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 78: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

- Тохирлын гэрчилгээ

- Тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз,

сертификат /шаардлагатай бол/

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журам

Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлуулах хүсэлт / маягт/

Барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой гомдол, маргаан

Гаалийн харилцаанд оролцогч барааны ангиллын код тодорхойлохтой холбоотой гомдлыг

Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу:

1. Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн

байгууллагын дарга, эрхлэгчид;

2.Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох

дээд шатны байгууллага, албан тушаалтанд;

3.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны

шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн

шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана.

Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг

шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 79: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

www.zaluu.comwww.zaluu.com

Page 80: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

www.zaluu.comwww.zaluu.com

Page 81: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

www.zaluu.comwww.zaluu.com

Page 82: Olon Ulsiin Hudaldaa Ba Sanhuu

www.zaluu.comwww.zaluu.com