ovyosnii vandui

17
Хошуу будаа (Avena) Хошуу будаа буюу овъѐос нь хүнс тэжээлийн чухал таримал, арвай, буудайнаас ихээхэн хожуу тариалах болсон. Хошуу буудай нь эхлээд буудай, арвайн талбайд хог ургамал байж яваандаа үндсэн таримлыг түрж улмаар тарималжжээ. Хошуу будааг МЭӨ 4-р зууны үеэс ургуулж эхэлсэн. Тэжээлийн чанараар үрэндээ 12-13% уураг, 40-45% цардуул, 8,2% эслэг, 11,6% азотгүй хандлаг бодис, 2,3% үнс байдаг. Хүчит тэжээлийн хувьд үр нь үхэр адуунд нэн зохимжтой. Мөн төл болоод хээлтүүлэгчийн тэжээлд, няцалж шувуу тэжээдэг. Ач холбогдлын хувьд 100кг үр тэжээлийн 100 нэгжтэй тэнцнэ. Сүрэл 4% хивэг 7,7% уурагтай 100кг сүрэл 31тэжээлийн нэгжтэй тэнцнэ. Хошуу будааны хивэг, үр арвай буудайнхаас илүү байдаг. Овъѐосыг малын тэжээлд их хэмжээгээр ашигладаг. Үүнийг үрээс гадна ногоон тэжээл, дарш, өвсөн дарш бэлтгэх зорилгоор тариалдаг. Дангаар нь төдийгүй буурцагт ургамалтай хольж тарих нь малын тэжээлийн тэжээллэг чанарт өндөр үзүүлэлт үзүүлдэг. Үүнээс гадна хөрс уур амьсгалын хувьд ялгаатай янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвар өндөртэй. Учир нь В1, В2 амин дэм, төмөр, кальци, фосфорын нэгдлээр баялаг. Үүгээр хийсэн хүнсний бүтээгдхүүүн шингэц сайтай, сувилгааны хувьд ашигтай хүнс юм. Манай оронд 60,0 орчим га-д 1980-1990 оны үед. Ногоон тэжээлд 80,0 орчим га-д хүргэж тариалж байлаа. Тариалж байгаа талбайгаар арвай буудайн дараа ордог. Хэлбэрзүйн онцлогоор : Үетний овог (Аvena) МО-нд зөвхөн нэг зүйлийг тариалдаг. (Avena sativa)-таримал хошуу будааг 3н бүлэгт хуваана. -дэлгэмэл -унжигар -дэл хэлбэрийн. Мөн зэрлэг байдлаар (Avena fatua) тохиолдоно. www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 14-Oct-2014

849 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Ovyosnii vandui

Хошуу будаа (Avena)

Хошуу будаа буюу овъѐос нь хүнс тэжээлийн чухал таримал, арвай,

буудайнаас ихээхэн хожуу тариалах болсон. Хошуу буудай нь эхлээд буудай,

арвайн талбайд хог ургамал байж яваандаа үндсэн таримлыг түрж улмаар

тарималжжээ. Хошуу будааг МЭӨ 4-р зууны үеэс ургуулж эхэлсэн. Тэжээлийн

чанараар үрэндээ 12-13% уураг, 40-45% цардуул, 8,2% эслэг, 11,6% азотгүй

хандлаг бодис, 2,3% үнс байдаг. Хүчит тэжээлийн хувьд үр нь үхэр адуунд нэн

зохимжтой.

Мөн төл болоод хээлтүүлэгчийн тэжээлд, няцалж шувуу тэжээдэг. Ач

холбогдлын хувьд 100кг үр тэжээлийн 100 нэгжтэй тэнцнэ. Сүрэл 4% хивэг 7,7%

уурагтай 100кг сүрэл 31тэжээлийн нэгжтэй тэнцнэ. Хошуу будааны хивэг, үр арвай

буудайнхаас илүү байдаг. Овъѐосыг малын тэжээлд их хэмжээгээр ашигладаг.

Үүнийг үрээс гадна ногоон тэжээл, дарш, өвсөн дарш бэлтгэх зорилгоор тариалдаг.

Дангаар нь төдийгүй буурцагт ургамалтай хольж тарих нь малын тэжээлийн

тэжээллэг чанарт өндөр үзүүлэлт үзүүлдэг. Үүнээс гадна хөрс уур амьсгалын хувьд

ялгаатай янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвар өндөртэй. Учир нь В1, В2 амин

дэм, төмөр, кальци, фосфорын нэгдлээр баялаг. Үүгээр хийсэн хүнсний

бүтээгдхүүүн шингэц сайтай, сувилгааны хувьд ашигтай хүнс юм.

Манай оронд 60,0 орчим га-д 1980-1990 оны үед. Ногоон тэжээлд 80,0 орчим га-д

хүргэж тариалж байлаа. Тариалж байгаа талбайгаар арвай буудайн дараа ордог.

Хэлбэрзүйн онцлогоор: Үетний овог (Аvena) МО-нд зөвхөн нэг зүйлийг тариалдаг.

(Avena sativa)-таримал хошуу будааг 3н бүлэгт хуваана.

-дэлгэмэл

-унжигар

-дэл хэлбэрийн. Мөн зэрлэг байдлаар (Avena fatua) тохиолдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Ovyosnii vandui

Овъѐос хөрсны дээд үе давхрагаар тархах сахлаг үндэстэй. Иш бөөрөнхий, хана

нимгэн, хөндий сүрэлтэй. Доод талаасаа эхлэн уртсах 4-7 зайдамтай. Залаа

багцагтай. Хальстай үрт хошуу будааны түрүүхэй 2-3, нүцгэн нь олон цэцэгтэй.

Цэцнийнхээ хайрстай барьцалдсан амуу жимстэй, 1000 үрийн жин 30-35г.

Биологын онцлог:

Сэрүүн уур амьсгалтай нутгын урт өдрийн нөхцөлд буй болсон, хөрснөөс хэр

барагын ургамал ашиглах эрдэс бодисыг авч чадах таримал юм. Үрлэгээнээс хойш

6-8 хоногт, 1-2хэмд соѐолно. Үүнээс 10-15 хоногын хойно буталж эхэлнэ.

Бутлалтаас 10-15 хоногын дараа гол хатгана. Гол хатгаснаас 2-3н долоо хоногын

дараа залаална. Навчны угларгаас багцаг гарсны дараахан цэцэглэнэ. Цэцэгт

түрүүхэйд 2-3 залаад бол 7-8 хоног үргэлжилнэ. Цэцэглэлтээс хойш үржлийн

эрхтэнрүү тэжээлийн бодис ирж үр бүрэлдэж эхэлнэ. Үүнээс хойш сүү, аарц, бүрэн

болцын шат залгана. Сүүн болцын үедээ хүйтэнд тэсвэр муутай.

Багцагт хамгын түрүүн үүссэн үр жин ихтэй, том байх тул чанараар илүү

байдаг. Ургах хугацаа нь цаг агаарын нөхцөл, сортын боловсрох хугацаанаас

хамаарч 80-125 хоног үргэлжилнэ. Хошуу будаа хүйтэнд харьцангуй тэсвэртэй

соѐо нь богино хугацаанд болж өнгөрөх -6..-8 хэмийн хүйтэнг даадагч цэцэглэх

үедээ 1,5..2 хэмд гэмтэнэ. Цэцэглэх үед 18-20 хэмтэй байхад тохирожтой. Үр цутгах

үед бол -4.-5 хэмд ажрахгүй +35 хэм -ээс дээш халууныг арвай, буудайнаас муу

даана.

Идэвхитэй нийлбэр дулаан богино болцтой сортод 1100-1500, дундаж 1350-

1650, оройнход 1500-1800 градус шаардагддаг. Чийгэнд нэлээн дуртай арвай

буудайг бодвол чийг шууд шаардана. Иймээс ч дундаж хэмжээний ургац авахад

хөрсний чийг ургамал гундах чийгээс 2-3% иар илүү байх шаардлагатай. Үр нь

хөөхдөө жингийнхээ 65% -тай тэнцэх чийг шингээнэ. Энэ нь бусад амуунаас 10-

15% -иар их байгаа юм. Чийгийн дутагдалд гол хатгах, залаалах үедээ илүү эмзэг.

Энэ үеийн чийгийн дутагдлаас ургац эрс буурна. Үндэс нь хурдан тархах тул

хаврын ганд гэмтэх нь бага харин. Харин залаалалтын өмнөх 10-15 хоногт чийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Ovyosnii vandui

дутагдвал ургацын хэмжээнд муу нөлөөтэй. Энэ хугацаанд гантай бол ургац үлэмж

хэмжээгээр буурна. Зуны эхний хагаст бороо хур элбэг жил хошуу будаа арвин

ургац өгдөг. Үүнээс хойш бороошвол бутлалтын иш ихээр гарч, болц саатаж, хяруу

хүйт унатал үр боловсрохгүй.

Бусад амууг бодвол хөрс нэг их голдоггүй. Доошоо 120, хажуу тийшээгээ

80см тархаж, тэжээлийн бодисыг сайтар авч чадах хүчирхэг үндэснийхээ ачаар

хөнгөн шавранцар, шаварлаг хөрсний аль алинд ургана. Харин элсэн хөрсөнд

барагтай зохино. Давстай хөрс зохимжгүй. Сул хүчиллэг, саармаг урвалтай (PH 5,0-

7,7) дундаас дээш элдэншүүлсэн хөрсөнд ургуулж, арвин ургац авна. Талбайг

эрдэс ба шим бордооны аль алинаар нь бордоно.

Сорт.

Манайд тариалдаг үндсэн сорт нь Золотая дождь, Ялалт, Льговский-1026

сортууд нутагшин тариалагдаж байна.

Хошуу будааг тариалах технологи

Ээлжлэн тариалалтад эзлэх байр.

Үр тарианы бусад таримлаас үндэсний системийн хөгжилт илүү сайн учраас

хошуу будааг ээлжлэн тариалалтын төгсгөл болгож эрдэнэ-шиш, наранцэцэг зэрэг

даршны таримал юмуу буудайн дараа тариалдаг. Гэхдээ овъоѐсонд уринш хамгын

сайн өмнөгч бөгөөд өргөн мөрт ургамал төмс, манжин, буурцагт ургамлууд сайн

өмнөгч нь болдог. Овъоѐс нь азотыг нилээн шаарддаг учир буурцагт ургамлын

дараа таривал үр дүнтэй байдаг. Энэ тохиолдолд ургац нь 2-3 центнерээр

нэмэгддэг. Шим ба эрдэс бордоог нилээд шаарддаг ялангуяа азотыг. Бүрэн эрдэс

бордоогоор бордох нь чухал.

Үрийг тариалалтанд бэлтгэх

Нэг ба хоѐрдугаар зэргийн үрийг сайтар ялгах хэрэгтэй. Үрийн ургах эрчим

соѐололтыг дээшлүүлэхийн тулд наранд сайн ээх хэрэгтэй. Тарилтын өмнө тоост

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Ovyosnii vandui

харуу мэтийн мөөгөнцөрийн өвчнөөс хамгаалж 40% ийн формалины уусмааар

/0,38г/ ариутгаж болно. Үрийн ариутгалд Дивидент,витавакс, фундазолыг хэрэглэж

болно.

Тарих норм.

Газар тариалангын төв бүсэд 3сая, дорнод талын бүсэд 2,5-3,5 сая, өндөр

уулын бүсэд 1-1,5 сая ширхэг соѐолох үр 1га-д орох нормоор тариална. Хөрсний

чийг, хог ургамлын үрийг харгалзан үрийн нормыг тодорхойлно.

Тариалах хугацаа.

Газар тариалангын төв бүсэд 5/5-10 нд, дорнод талын бүсэд 5/15 нд, өндөр

уулын бүсэд 5р сарын эхний 10 хоногт тариална. Ногоон тэжээлд 6/10-20нд тарих

хэрэгтэй. Ямарч хөхцөлд чийг илүү талбайгаас эхлэх нь зүйтэй. Гандуу жил хожуу

тариалахад ургац нь нэмэгдэнэ.

Тарих гүн.

Газар тариалангын төв болон ихэнх бүсэд 6-8см гүнд тариална. Энэ гүнээс

доош суулгахгүй. Хөнгөн элсэнцэр хөрсөнд ногоон тэжээлд зориулж 4-6см гүнд

тариална.

Ургах үеийн арчилгаа.

Хошуу будааг аль ч тарималын араас тариалдаг. Харин хүрэн манжин, хошуу

будааны аль алиныг дугараг хорхой хөнөөх тул нэгийг нөгөөгийнх нь араас

тариалахгүй. Газар тариалангын аль ч бүсэд хошуу будааг тарьсны дараа булдвал

ашигтай. Тариалхын өмнө бордооны 50-60% ийг, үлдсэн хувийг ургалтын дунд үед

өгдөг. Хог ургавалд бага нэрвэгддэгээрээ зусах буудай арвайнаас ялгаатай. Иймд

хошуу будааны тариаланд зөвхөн хог ургамал их ургасан газарт хог ургамлыг

устгадаг. Хог ургамал их ургавал 2.4 Д Натрийн давс, 2.4 Д амины давс зэрэг

гербицидээр шүршвэл зохино. Үүнээс гадна нэг талбайд дагнан тарихгүй. Үндэс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Ovyosnii vandui

үжрэх өвчинд тэсвэртэй тул талбай цэвэрлэх сайн талтай. Үүнээс гадна хөрсөнд

үндэс их үлдээх учир бусад тарималд сайн өмнөгч болно.

Хураалт.

Хураалтыг СК-5 комбайнаар ангилан хураах, шууд хураах аргуудыг хослон

хэргэлэнэ. Жигд биш боловсордог залааны дээд талын түрүүхэйн үр нь эхлэж

боловсордог. Залааны доод талын түрүүхэйн үр нь оройтож боловсордог. Бүрэн

болцын үед залааны дээд хэсгийн үрийн чийг 17%, дунд хэсгийнх 20%, доод

хэсгийнх нь 25% байна. Хураалтыг эртдүүлвэл янз бүрийн болцтой үр хурааж

хатаах, цэвэрлэх ажлыг хүндрүүлж үрийн чанарт муугаар нөлөөлдөг. Хураасны

дараа цэвэрлээгүй үрийн чийг 3-5% нэмэгддэг. Хураасан дор цэвэрлэгээг хийж

үрийн чийг ихтэй хэсгийг нь салгана.

Вандуй.

Буурцагт ургамлын дотроос манай оронд хамгын их тархсан таримал юм.

Вандуйг 20 мянган жилийн өмнөөс гаршуулж тарьж ирсэн эртний таримал. Вандуй

нь буурцагт ургамал учраас газар тариаланд их ач холбогдолтой. Вандуй

тариалаад хураасан талбайд азотыг 1га талбайд 50-100кг үлдээнэ энэ нь 20-22тн

бууцанд байх хэмжээний азот юм.

Хэвийн жил 130-150ц/га ногоон унац, 15-25ц/га үр өгнө. Вандуйн үр нь

хүнсний ач холбогдлоор өндөр хялбар сайн чанагдахаас гадна хүний биед хялбар

шингэдэг. Вандуйн үрэнд 20-28% уураг, 43% цардуул, 1,2% тос, 6% эслэг, 8%

сахар, 3,3% үнс, агуулагддагаас гадна витамин А, В1, В2, В6, С, К, Р нэлээд

агүүлагдана. 1кг үр нь 1,17 тэжээлийн нэгжтэй тэнцэнэ. Үүний тэжээлийн нэг

нэгжид 150-195 гр уураг байх бол энэ нь арвайд 70, хошуу будаанд 83,

эрдэнэшишэд 59 граммаас хэтрэхгүй.

Ногоон унац, хивэг, өвс, сүрэл нь уураг ихтэй чанар сайтай тэжээл болно.

Уураг өвсөнд нь 13%, сүрэлд нь 5% хүртэл байдаг. Иймээс даршны чанар

сайжруулж сүрлийг нь хольж өгнө. Үет тарималтай хамт ургуулсан холимогоор

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Ovyosnii vandui

дарш хийвэл эрдэнэшишээс илүү чанартай бүтээгдхүүн болно. Ургах хугацаа

богино 70-140хоног, харицангуй сэрүүн нөхцөлд сайн ургадаг ургамал. Фосфор,

калийн хангамж сайтай бол хөрс нэг их голохгүй. Ургалтын эхэн үедээ чийг их

шаардана. Энэ нь бундуйжих, цэцэглэх, үр үүсэх, бүрэлдэх үер ихэснэ. Вандуйг

манай оронд бага хэмжээгээр тариалдаг. Гэхдээ 1960-аад оны үед 1560-н га-д

хүртэл тариалж байсан /Капитал сорт/.

Ботаникийн шинж.

Нэг наст зусах таримал, иш нь налж урагана. Зөвхөн Штанбовый

сортуудын дээд хэсэг нь босоо, навч нь хос өдлөг, төгсгөлдөө мөчирлөг сахалтай,

мөн 2 том дагавар навчтай, оройн навчны оронд гох дэгээгээр төгсдөг. Вандуй нь

хоѐр дэд зүйлтэй.

1. таримал вандуй. Посевный горох /pisum Sativum/ нь голлосон үндэсний

системтэй,үндэс нь ихээр салаалдаг. Иш нь хөндий биш, хэвтэж ургана. Урт

нь 30-150см хос өдлөг навчтай, төгсгөлдөө мөчирлөг сахалтай үүгээрээ

бусад ургамалд дасч өндийдөг. Навч нь өнгөрөөр бүрхэгдсэн байна. Цэцэг

нь том цагаан өнгөтэй, навчны суганд ишний зангилаанд нэгээр юмуу

хоѐроор байрлана. Үр бөөрөнхий буурал-ногоон, шар ногоон цайвар ягаан

өнгөтэй.

2. Тэжээлийн вандуй. Полевной горох /pisum arvense/ энэ нь улаан ягаан

цэцэгтэй, дагавар навчныхаа суганд навчаа тойрсон улаан толботой, үр нь

хар бараан бидэр өнгөтэй. Эдгээр байдлаараа ялгаатай. Таримал вандуй нь

хүнсний ач холбогдолтой, үүнд сахарын ба консервын сортууд бий. Зарим

сорт нь буурцагын хананы дотор хатуу хальстай. Сахарын сорт нь ийм

хальсгүй. Хүнсний вандуйн буурцагийг нь ногооноор нь хүнсэнд хэргэлж

болно. Энэ үед уураг витамины агууламж илүү их байдаг. Тэжээлийн вандуй

нь малын тэжээлд их ач холбогдолтой. Элсэн хөрсөнд ургах чадвартай.

Тэжээлийн вандуйг хүнсэнд ер хэргэлдэггүй. Сүүлийн үед манайхан вандуйг

тариалах сонирхолтой болж байгаа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Ovyosnii vandui

Биологийн онцлог.

Вандуй нь бусад буурцагтнаас эрт боловсордог, соѐололт, бундуйжилт,

цэцэглэлт боловсролт гэсэн хөгжилийн үе шатуудтай байна. Дулааны шаардлагаар

харицангуй бага үр нь +1-+2 хэмд ургана.4-5 д соѐолж эхэлнэ. Соѐололтын үед 4 н

хэмээс доош хэмд хяруунд цохигдоно. Эртжүүлэг нь богинохон буюу 2-20хэмд 10н

өдөр эртжүүлэгднэ. Ургалтын хугацааны идэвхитэй дулааны нийлбэр нь 1200-1600

хэм байна. Урт өдөрийн ургамал юм. Чийг их шаардана, үрийн хөөлтөнд

ойролцоогоор үрийн жингийн 110-120% чийг шаардагдана. Вандуй нь хөрсний

чийг их байхад өндөр ургац өгдөг. Гэхдээ хөрсний чийг хөрсний чийгийн

багтаамжын 80% байвал тохиромжтой.

Хөрсний урвал шүлтлэг юмуу саармаг байвал тохиромжтой РН=6-7

орчим. Бундуулалт цэцэглэлтийн үед чийг их шаардана. Хар ба хүрэн хөрсөнд

тарихад илүү өндөр ургац өгнө. Вандуй нь өөрөө өөртөө тоос хүртээдэг гэхдээ

халуун хуурай үед солбицон тоос хүртэх нь ажиглагдана. Вандуйн үр тохиромжтой

жил соѐололтоо 10 гаруй жил хадгална. Буурцагт ургамлын үр наслалтаараа урт

байдаг.

Тарих технологи.

Вандуй нь хөгжлийн эхний үе шатандаа хог ургамалд их дарагддаг учраас

цэвэр сайн талбайд тариалах шаардлагатай. Хөрсийг сайн боловсруулсан байх

ѐстой, Уринш, төмс, манжин, эрдэнэ шиш, үр тариа зэрэг ургамал сайн өмнөгч нь

болдог. Нэг талбайд давтан тариалхад ургац нь буурдаг. Хөрсийг эрт боловсруулж

өгөх нь чийг шим тэжээлийн бодис хуримтлагдана. Фосфор, калийн бордоо нь

ургац түүний чанарийг нэмэгдүүлнэ. Энэ нь үрийн боловсролтыг түргэсгэдэг.

Вандуй нь цэцэглэлтийн сүүлч хүртэл хэрэгцээт калийнхаа 60-100%, фосфорынхоо

30-60% ыг авдаг. Иймд хөгжлийн эхний үед шим тэжээлийн бодисоор хангаж өгөх

шаардлагатай.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Ovyosnii vandui

Үрийг тариалалтанд бэлтгэх.

Шим тэжээлийн бодис ихтэй том үр хэрэглэнэ. Ийм үр хүчтэй сайн соѐолдог.

Тариалах үрийг сайн цэвэрлэж дугааралсан байх шаардлагатай. Давсны уусмалд

үрээ хийж хөвүүлэх замаар ялгаж болдог.

Тариалалт.

Ойт хээрийн бүсэд 5 сарын 3 дугаар 10хоногт, тариалахдаа ердийн, өргөн,

нарийн мөрөөр аль ч аргаар тариалж болно. Вандуйг хошуу будаатай хольж

тариална. Хошуу будаа нь тулгуур ургамал болж өгдөг. Тарих үрийн норм нь

бүсийн онцлогоос хамаарна. Манайд 1,2-2 сая/ш ээр тариална. 1000 үрийн жин

150-300гр үр суулгах гүн нь 6-8см. Иш нь бололтынхоо үед хэвтэж налж ургадаг

тул бусад бөх бат иштэй ургамалтай хольж таридаг. Энэ зорилгоор арвай,

овъѐосийг хэргэлдэг. Овъѐос вандуй 1:3 харицаагаар тариалхад сайн үр дүн өгдөг.

3% вандуй, 1% овъѐос орно.

Хураалт.

Хүнсний шүүслэг үрийг шууд хураана, бүрэн боловсорсон үрийг хураахдаа

вандуйн буурцагын 70% нь боловсорсон үед хураалтыг эхлүүлнэ. Цайруулсны

дараа үр нь өөрөө боловсорч эхэлдэг. Хураахдаа барбаны эргэлтийг цөөрүүлнэ.

Хураалтыг оройтуулбал буурцаг нь задарч үр нь хаягдана. ОВП-20, СМ-4 машинууд

ашиглан хураасан өдөртөө багтааж хуурай үрийг чийгтэй хогийн хольцноос нь

салгаж цэвэрлэнэ.

Овъѐос Вандуйг хольж малын тэжээлд тариалах.

Овъѐос нь вандуйн түшиг ургамал. Овъѐос, вандуй нь тэжээлийн өндөр ач

холбогдолтой. Хоногийн нийлбэр дулаан бага шаардана, овъѐос нь азотыг их

шаардана харин вандуйн үндсэнд ашигтай бичил биетнүүд азотыг хуримтлуулж

харилцан ашигтай ургадаг. Ногоон тэжээлийг заавал хавар эрт тариад байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Ovyosnii vandui

шаардлагагүй. Овъѐос 1га-гаас 100-150ц ногоон унац, вандуй 130-150ц ногоон

унац өгнө.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Ovyosnii vandui

Дүгнэлт

Овъѐос, вандуйг хольж тариалхад бие биедээ ашигтай нэг нь нөгөөгийнхөө

дутагдалтай талыг нь нөхөж байдаг уялдаа холбоотой, тэжээлийн өндөр ач

холбогдолтой, хүйтэнд тэсвэртэй, хөрсөнд шаардлага ихээр тавиад байдаггүй

сувиллын чанартай. Үхэр, адуу, хээлтүүлэгч, хээлтэй мал болон нядлагын,

шахааны мал таргалуулхад өндөр ач холбогдолтой. Арчилгаа ихээр шаардаад

байдаггүй таримал юм.

\

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Ovyosnii vandui

Зуун га-д овъѐос вандуй тариалах технологын карт.

100н га-д овъёос, вандуйн технологын карт

технологий

н үйлдэл

хэм

жи

х н

эгж

ажл

ын

хэм

жээ

Агротехникийн

зохистой хугацаа

Агрегат

шаа

рд

лаг

ай а

рег

ати

йн

тоо

Шатхуун

/Дизель

түлш/

ээл

жи

йн

но

рм

гүй

цэт

гэх

ээл

ж

эхл

эх

дуу

сах

хуан

ли

йн

хон

ог

га-

д л

бүгд,

л

1

усалгаа

бордо га 100 01.VI 03.VI 3

ZY-1 -

4,2 2,8 3

0,6

7 67,5 12

2 хагалгаа га 100 05.VI 10.VI 5

ПЛН-3-

35 3

17,

7 1770 6,5 3

3 бууц га 100 10.VI 12.VI 2 1 РМГ-4 1 2,7 270

33,

2 1

4 борной га 100 12.VI 14.VI 2 БИГ-3А 2 2,4 240

20,

8 2

5 тарилт га 100 15.VI 20.VI 5 СЗС-2,1 3 4,8 480 7 3

6

усалгаа

бордо га 100 27.VI 30.VI 3

ZY-1 -

4,2 2,8 3

0,6

5 65 12

7 хор цацах га 100 05.VII 07.VII 2 ОПШ-15 1 3 300 60 1

8 гербицид га 100 13.VII 15.VII 2 ОПШ-15 1 3 300 60 1

9

усалгаа

бордо га 100 20.VII 23.VII 3

ZY-1 -

4,2 2,8 3

0,6

5 65 12

10 хадах га 100

20.V

Ш

25.V

Ш 5

МТЗ+КН

У-6 1

13,

4 1340 10 1

11 хаман боох га 100

25.V

Ш

30.V

Ш 5

МТЗ+ДС

Б-1,6 1

13,

4 1340 22 1

Дүн л

6237,

5

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Ovyosnii vandui

Шатах тослох материалын тооцоо

хүснэгт №2

№ Үзүүлэлтүүд

хэмжих

нэгж

дизель

түлш

100%

дизель

масло 5%

бензин

1%

солидол

0.3%

тап

0.3% дүн

1

ZY-1 -4,2

2,8 л 197,5 9,875 1,975 0,5925 0,5925

2 ПЛН-3-35 л 1770 88,5 17,7 5,31 5,31

3 1 РМГ-4 л 270 13,5 2,7 0,81 0,81

4 БИГ-3А л 240 12 2,4 0,72 0,72

5 СЗС-2,1 л 480 24 4,8 1,44 1,44

6 ОПШ-15 л 600 30 6 1,8 1,8

7 МТЗ+КНУ-6 л 1340 67 13,4 4,02 4,02

8

МТЗ+ДСБ-

1,6 л 1340 67 13,4 4,02 4,02

Дүн л 6237,5 311,875 62,375 18,7125 18,7125

Нэгжийн үнэ төг 1250 3500 1200 3500 3500

Нийлбэр дүн төг 7796875 1091562,5 74850 65493,75 65493,8 9094275

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Ovyosnii vandui

Үрийн материалын зардал.

Хүснэгт №4

таримлын

төрөл

тарих

талбай, га

үрийн материал зардал

1 га-д, кг бүгд, кг

нэгжийн

үнэ бүгд үнэ

1 овъёос 50 75 3750 250000 937500000

2 вандуй 50 200 10000 350000 3500000000

Дүн 4437500000

Химийн бодисийн зардал

Хүснэгт №5

Химийн

бодисийн

төрөл

Обектын

хэмжээ

Хэрэглэх хэмжээ Зардал

Нэгжид л,

кг Бүгд л, кг

нэгжийн

үнэ Бүгд үнэ

Хор

1 Децис 100 0,4 40 35000 1400000

гербицид

2 Алмазис 100 0,8 80 250000 20000000

Эрдэс бордоо

3 Азот 100 300 30 700000 21000000

4 Фосфор 100 350 35 800000 28000000

Цалин хөлсний тооцоо

№3

Албан

тушаал

Ажиллах

хүний

тоо

Цалин

,төг

Ажиллах

хугацаа,

сараар Нийт цалин

1 Агрономч 1 8000 12 2920000

2 Тракторчин 5 6000 6 5400000

3 Туслах 5 6000 6 5400000

4 Тогооч 2 6000 6 2160000

Дүн 13 15880000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Ovyosnii vandui

5 Кали 100 350 35 1200000 42000000

112400000

Тээврийн зардал

№-6

№ Тээврийн төрөл

бүх

ачаа,

Ачааг

тээх

Бүгд

тн.км

Зардал

Нэгж Бүгд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Ovyosnii vandui

Үйлпвэрлэлийн зардлын тооцоо №8

тн зай, км

1 Үр тээвэр 27,5 50 1375 230 316250

2 Ургац тээвэр 13000 50 650000 230 149500000

3 бууц тээвэр 2000 20 40000 230 9200000

4 Бордоо тээвэр 100

50

5000 230

1150000

5

Дүн 160166250

Бусад зардлын тооцоо

№7

№ Зардлын төрөл Хэмжих нэгж Тоо

Зардал

нэгжийн

үнэ Бүгд, төг

1 Цахилгаан квт 600 70 42000

2 Хөдөлмөр хамгаалал ажлын хувцас 13 100000 1300000

3 Газрын төлбөр га 100 2500 250000

4 Техник элэгдэл

5 Урсгал засвар

6 хоол хүнс хүн 13 720000 9360000

Дүн

............../Уринш/

............../ /

............../ /

Дүн 10952000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Ovyosnii vandui

№ Зардлын төрөл Дүн

1 Цалин 15880000

2 НД шимтгэл 18% 2858400

3 Э/м-даатгал 3% 514512

4 Үрийн материал 4437500000

5 Химийн бодис, хор, бордоо 112400000

6 Шатах тослох материал 9094275

7 Тээврийн зардал 160166250

8 Бусад зардал 10952000

9 ........................

Дүн

4749365437

Борлуулалтын тооцоо

№-9

№ Таримал

Тарих

талбай,

га

Хураах

ургац,

тн

үрэнд болон

хэрэгцээнд,

тн

Борлуулах

, ш

Нэгжий

н үнэ Бүгд үнэ

1

ногоон

тэж... 100 13000

6500000 6000

3900000000

0

2

3

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Ovyosnii vandui

1 Орлого 39000000000

2 Зарлага 4749365437

3 Бохир ашиг 34250634563

4 Татвар 10% 3425063456

5 Цэвэр ашиг 30825571107

www.zaluu.comwww.zaluu.com