pdf-ыг татах (pdf, 1.9 mo)

16
ТАНИЛЦУУЛГА ХОЛБОО БАРИХ: Парис хот: +33 (0) 1 34 96 12 15 [email protected] Монгол улс: Sarnai GALINDIV (+976) -11-320698 - ext : 104 (+976) -11-323400 - ext : 104 [email protected] АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

Upload: hahanh

Post on 08-Dec-2016

245 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

ТАНИЛЦУУЛГА

ХОЛБОО БАРИХ:

Парис хот: +33 (0) 1 34 96 12 15

[email protected]

Монгол улс: Sarnai GALINDIV

(+976) -11-320698 - ext : 104

(+976) -11-323400 - ext : 104

[email protected]

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

Page 2: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

АРЕВА групп Монгол улсад 1997 оноос үйл

ажиллагаа эрхэлж байна.

Групп Монгол орны зүүн- өмнөд хэсэгт хэд

хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин

ажиллаж байна.

Амлалт үүрэгтээ үнэнч АРЕВА групп

Монгол улсад үйл ажиллагаагаа эрхлэхдээ

орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд

оролцох явдлыг эн тэргүүний зорилт хэмээн

үзэж байна.

2

Russie

Chine

BAYANOLGIY

KHOVD

ZAVKHAN

KHÖVSGÖL

ARKHANGAÏ

BAYANKHONGOR

GOVI ALTAY OVÖRKHANGAÏ

BULGAN

ULANBAATAR

SELENCE

GOVISUMBER

KHENTIYDORNOD

SÜKHBAATAR

DORNOGOV

DUNGOV

OMNÖGOV

TÖV

Ulaangom

Olgly

Ulastay

Hovd

Altay

Bayanhongor

Tselserleg

Arvayheer

ULANBAATAR

Erdenet

Darhan

Ulaangom

Ulaangom

Dalanzadgad

Ulaangom

Saynshand

Baruun UrtOndorhaan

Choybalsan

Choir

Sainshand

Dariganga

0 250km

ОХУ

БНХАУ

BAYANOLGIYO

KHOVD

ZAVKHAN

KHÖVSGÖL

ARKHANGAÏ

BAYANKHONGOOROBB

GOVI ALTAY OVÖ AÏÖRKHANGAÏÖRKHANGAÏ

BULGAN

UULANBAATARU

SELENCE

OVIGOVOVSUMBERSUSUSUSU

KHENTIYDORNOD

HBAATARRSÜKHSS KH

DORNOGOVV

DUNGOV

OMNÖGOV

TÖV

Ulaangom

Olgly

Ulastay

Hovd

Altay

Bayanhongor

Tselserleg

Arvayheer

ULANBAATAR

Erdenet

Darhan

Ulaangom

Ulaangom

Dalanzadgad

Ulaangom

SaynshandSSaynsh

Baruun UrttOndorhaan

Choybalsan

ChoirChoirChoir

Sainshand

Dariganga

0 250km

Mongolie

Russie

Chine

ТАНИЛЦУУЛГА

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

Page 3: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

3

АРЕВА групп үйлчлүүлэгчиддээ

нүүрсхүчлийн хий бага ялгаруулан

цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шийдлийг

санал болгодог. АРЕВА группээс аюулгүй

ажиллагааг ханган, найдвартай, нээлттэй

байх зарчим болон ёсзүйг хүндэтгэх

шаардлагыг баримталдаг бөгөөд энэ

талаархи туршлага нь тус Группыг жишиг

компани тухайлбал, тогтвортой хөгжлийг

хангасан жишиг компани болгож байна.

АРЕВА групп

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ

• Уул уурхай, хайгуул, төслийн нарийвчилсан

судалгаа, олборлолт, нөхөн сэргээлт

• Эхний үе шат, ураны боловсруулалт, баяжуулалт,

цөмийн түлшний төлөвлөлт, үйлдвэрлэл

• Цөмийн реактор, холбогдох үйлчилгээ, цөмийн

реактор зохион бүтээх, угсралт, одоо ажиллаж

байгаа байгууламжийн ашиглалттай холбоотой

үйлчилгээ

• Төгсгөл үе шат, ашигласан түлшийг дахин

боловсруулах, тээвэрлэх, цэвэршүүлэх, татан

буулгах үйлчилгээ

Сэргээгдэх эрчим хүч

• Задгай тэнгис дэх салхины эрчим хүчний байгууламжийн төлөвлөлт, тэдгээрийн

барилга, бүтээн байгуулалт

• Био эрчим хүчний станцын барилга, бүтээн

байгуулалт

• Эрчим хүчний үйлдвэрлэл, үйлдвэрийн

зориулалтаар халуун уур үйлдвэрлэх чиглэлээр

нарны эрчим хүч төвлөрүүлэх станцын шийдэл

• Устөрөгчийн технологид суурилсан эрчим хүч

нөөцлөх, цахилгаан түгээх шийдэл

Цөмийн эрчим хүчний салбарт тэргүүлэгч АРЕВА групп нь эрчим хүч үйлдвэрлэгчдэд цөмийн түлшний циклийн бүх шат, тухайлбал цөмийн реактор зохион бүтээх, барих мөн тэдгээрийн засвар үйлчилгээг хамарсан цогц шийдлийг санал болгодог. Группийн мэргэжилтнүүдийн ур чадвар болон аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг тууштай байр суурь дээрээ тулгуурлан салбартаа манлайлах үйлдвэрлэгч болж чадсан. АРЕВА групп нь хамтын ажиллагаа, түншлэлээр дамжуулан сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж байна.

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

Page 4: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

ТАНИЛЦУУЛГА

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

4

0

Аномали

Илрэл

Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа

Орд (баялаг)

Техник эдийн засгийн үндэслэл

Орд (нөөц)

Өргөн торлолоор

эрэл хайгуул

хийх

Нарийвчилсан

хайгуул

Хайгуулын шатны

өрмийн ажил

Нарийвчилсан судалгааны

шатны өрмийн ажил

Зардал –сая еврогоор

10/15 жилийн хугацаатай хайгуулын тусгай зөвшөөрөл

Уул уурхайн зөвшилцөл эсвэл хэлэлцээр

АРЕВА-н уул уурхайнүйл ажиллагаа

АРЕВА групп уул уурхайн үе шат бүртээ урт хугацаанд үргэлжлэх үйл ажиллагааны үед (зарим ашиглалтанд буй орд газруудад 50 жил хүртэл) мөн олборлолт ашиглалт дууссаны дараа ч тухайн орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудлуудыг шийдэхээр ажилладаг.

ЭРЭЛ ХАЙГУУЛ

Байгалийн уран нь цэвэр хэлбэрээр оршдоггүй ба түүнд хоёр гол изотоп агуулагдана. Үүнд: нийт массын 99% нь U238 (задралд ордоггүй) мөн (задралд орох чадвартай) U235 изотоп 0,7%-г эзэлдэг. Уран нь газрын хөрсөнд хүдэр хэлбэрээр харьцангуй түгээмэл тархсан байдаг (тонн тутамд ойролцоогоор 3 грамм). Өнөөдөр олборлолт ашиглалт явагдаж байгаа ордуудын хувьд олборлосон 1 тонн хүдэр тутамд 100 грамм- 10 кг хүртэл уран агуулагддаг.

Уул уурхайн үйл ажиллагаа нь цөмийн түлшний цикл болон АРЕВА группын цогц загварчлалын эхний үе шат юм. Цөмийн эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ураны нийлүүлэлтийг удаан хугацаанд хангах зорилготойгоор АРЕВА уул уурхайн үйл ажиллагаагаа таван тивд 5,280(1) ажиллагсадтай явуулж байна.

АРЕВА групп орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, уул уурхайн үйл ажиллагаагаа эрхлэхдээ нүүрс хүчлийн хий бага ялгаруулж, хүн болон хүрээлэн буй орчинд аль болох бага нөлөөлж байхын тулд шургуу ажиллаж байна.

Page 5: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа 5

(1) Дэлхийн өнцөг булан бүр дэх АРЕВА группийн удирдлага дор ажиллаж буй ажиллагсад (уул уурхайн хамтарсан компани дахь АРЕВА-ын хувь эзэмшлээс үл хамаарах)(2) Түр хугацаагаар болон байнга хөдөлгөөнд орох ус агуулсан геологийн формаци бөгөөд энэхүү формаци нь нэвчимтгий чулуулгаас тогтох ба хөдөлгөөнт усыг байгалийн жам ёсоор ба эсвэл олборлолтын үеэд нөхөн сэргээдэг.(3) Уурхайн овоолго гэдэг нь олборлож болохуйц ураны хүдэр агуулаагүй эсвэл огт ураны хүдэр агуулаагүй хөрс, элс эсвэл чулуулаг байх ба гэхдээ ураны хүдрийг олборлохын тулд эдгээр хөрс, элс эсвэл чулуулгийг гаргах шаардлагатай байдаг

Эрэл хайгуулын зорилго нь нийгэм, байгаль орчин, техник, эдийн засгийн тогтвортой нөхцөлд олборлолт ашиглалт явуулахад хангалттай ураны хүдрийн агуулга бүхий орд газрыг олж илрүүлэхэд оршино.

ТӨСЛИЙН НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА

Төслийн нарийвчилсан судалгаа нь уул уурхайн төслийн чухал үе шат юм. Төслийн нарийвчилсан судалгааны багийнхан дараахь дарааллаар ажилладаг:• Олборлолт ашиглалт, боловсруулалтын арга

техникийг тодорхойлох • Оролцогч талуудын хамт төслөөс нийгэм, эдийн

засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцоолох

• Цаашид уурхай байгуулах газарт хүрээлэн буй орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан судалгаа хийх

• Үйлдвэрлэлийн байгууламж, төхөөрөмжийг барих, шаардлагатай дэд бүтцийг бий болгох

ОЛБОРЛОЛТ АШИГЛАЛТ

АРЕВА групп нь 2013 онд 9,330 тонн уран үйлдвэрлэж дэлхийд 2 дахь том үйлдвэрлэгч болсон ба Канад, Нигер, Казахстан улсад олборлолт явуулж байна. Ураны хүдэр гаргаж авах 3 төрлийн арга техник байдгаас:• Ил уурхай (150 метр хүртэлх болон харьцангуй

гүн багатай орд дээр)• Далд уурхай (харьцангуй гүн ордуудад)• Газар дор уусган олборлох арга (хүчил эсвэл

шүлтийн уусмалыг хүдрийн биет рүү шахаж олборлох арга)

Газар дор уусган олборлох аргыг Казахстанд байдаг ордтой ижил төстэй уст үед агуулагдах(2) агууламж багатай ордыг олборлоход ашиглагддаг.

Хүдрийг гаргаж авсны дараа механик аргаар буталж нунтаглаад, химийн уусмалаар боловсруулж, цэвэршүүлнэ.

Эдгээр ажиллагааг байгаль орчны чиглэлээр тавигдсан тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтын чанд хатуу норм стандартанд нийцүүлэн хийдэг. Үүний дараа ураны хүдрийг угааж, шүүсний дараа зууханд халаадаг ба ингэж л 75% уран агуулсан “шар нунтаг” хэмээн нэрлэдэг өтгөн шар нунтаг гаргаж авдаг. Энэ л шар нунтагийг уурхайн дэргэдэх байгууламжаас боловсруулах үйлдвэр лүү илгээн, дахин нэг биш удаагийн боловсруулалтад оруулж, тухайлбал баяжуулсны эцэст цөмийн түлш үйлдвэрлэдаг.

НӨХӨН СЭРГЭЭЛТ

Нөхөн сэргээлтийн зорилго олборлолт ашиглалтын хаалтын дараа олон нийтийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, уул уурхайн үйл ажиллагаанаас хүн болон байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг хязгаарлахад оршино.

Уурхайн нөхөн сэргээлтэд шаардлагатай ажлуудын нэг нь бүс нутгийн биологийн төрөл зүйлийг хадгалж хамгаалахын тулд газрын төлөв байдлыг анхан

төлөвт нь оруулах, боломжийн түвшинд дахин ашиглах явдал юм. Нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу эрэл хайгуулын үе шатнаас эхэлж төлөвлөдөг.Манай групп хаагдсан уурхайн бүс нутаг мөн уурхайн овоолго, хаягдал хадгалж буй газруудад(3) цацраг идэвхижилт болон хүрээлэн буй орчны хяналт шинжилгээг хийдэг. АРЕВА групп энэхүү хяналт, шинжилгээг 250 гаруй хаагдсан уурхайд хийхэд геологи, байгаль орчин болон цацраг хамгааллын 100 гаруй мэргэжилтэний бүрэлдэхүүнтэй баг жилд 4-5 сая евроны санхүүжилтийг зарцуулдаг. Үүний зэрэгцээ жил бүр 10 000 шинжилгээ хийж байна. АРЕВА групп, засаг захиргаа болон хяналтын байгууллагуудад байгаль орчны хяналтын болон цацрагийн хэмжилтийн үр дүнг тайлагнаж мэдээлдэг. Түүнээс гадна, эдгээр тайлан мэдээг орон нутгийн иргэдэд Хяналт, Мэдээллийн Комиссын Хурлын үеэр (нутгийн захиргаа, хэвлэл мэдээлэл, ТББ) танилцуулж байна.

Page 6: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

ТАНИЛЦУУЛГА

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

6

БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГА

Заг мод Хаг өвс Имурарен

Казахстан болон Монголд заг модыг хамгаалах • Заг мод нь 4 метр өндөр болтлоо нэг зуун жил шаарддаг, удаан ургадаг нэгэн

төрлийн мод юм. Маш урт үндэстэй энэхүү модын гол үүрэг нь элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг. Түүнчлэн тэрээр тухайн орнуудад түлшний эх үүсвэр болон хэрэглэгддэг ба орон нутгийн ан амьтдын оршин тогтноход гол үүрэг гүйцэтгэдэг. Хээрийн үйл ажиллагааны улмаас заримыг нь булгалах шаардлага гардаг ч АРЕВА нь Казахстанд үйл ажиллагаа явуулж байгаа газруудад загжуулах бодлогыг хэрэгжүүлж байна. АРЕВА нь Монгол улсын Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгийн ард иргэдтэй хамтран загжуулах төслийг 2013 оны 6-р сарын 22-ноос амжилттай хэрэгжүүлж эхлээд үргэлжлүүлж байна.

Хаг өвсийг /lichen teloschistes capensis/ хамгаалах нь• Өмнөд Африк, Намиби улсын далайн эрэг дагуу ургадаг энэхүү ургамал нь

экологийн тэнцвэрт байдалд өндөр ач холбогдолтой. Хаг өвс ургадаг бүс нутаг дахь хөдөлгөөний ачаалал, үүсч болзошгүй байгалийн доройтлоос хамгаалахын тулд АРЕВА групп тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон олон км үргэлжлэх хамгаалалтын бүс бий болгосон ба ингэснээр энэ ургамал хамгаалагдаж, хаг өвсний талбай өргөжих боломжийг бий болгов.

Нигер дахь Имурарен төсөл• АРЕВА групп ус хэмнэх бүх боломжит арга техник олох зорилгоор эко-загварт

ажлыг эхлүүлсэн. Энэ судалгаагаар шалгарсан арга техникийн шийдлийн ачаар усны хэрэглээг 40% -аар бууруулжээ.

Хүдэр олборлох, боловсруулах мөн ажилчид, тэдний гэр бүлийн хэрэгцээг хангахад эрчим хүч, усыг зайлшгүй хэрэглэдэг. АРЕВА групп говь цөлийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх туршлагатай билээ. Казахстанд тал нутагт, Намибид Намиб цөлд, Нигерт Сахарын цөлд уул уурхайн төслийг хэрэгжүүлэхдээ АРЕВА өөрийн үйл ажиллагаанаас ард иргэд, байгаль орчинд учирч болох нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

Page 7: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

Нөхцөл Байдал Ба Зорилт

7

ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломж хомсдож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шаардлага урган гарч байгаа өнөө үед хүлэмжийн хий бага ялгаруулан эрчим хүч үйлдвэрлэх нь эн тэргүүнд тавигдах асуудал болжээ.

Ирээдүйд АРЕВА СО2 буюу хүлэмжийн хий бага ялгаруулан эрчим хүч үйлдвэрлэх шийдэл олохын төлөө нэгдэж байна.

2030 онд дэлхийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ 2008 оныхтой харьцуулахад 50% өснө. Үүн дээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний чулуун болох шатдаг нөөцийн хомсдол зайлшгүй бий болох нь тодорхой болоод байна. Эдгээр асуудлыг зөвхөн нэг үйлдлээр шийдэх боломжгүй ба эрчим хүчний найдвартай бөгөөд эдийн засгийн хувьд хэмнэлттэй эх үүсвэртэй болоход цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд шинэ гарц бий болгож байна.

МОНГОЛ УЛС- УРАНМонгол улс түүхийн онцгой үеэ туулж байгаа ба ураны талаар баримтлах стратегийн бодлогоо хэрэгжүүлж байна. Өнөөдөр хийсэн сонголт нь улс орон хийгээд түүний хойч ирээдүйтэй шууд холбоотой. Монгол улс 2000 оны дунд үеэс эдийн засгийн огцом өсөлтийн тулгуур болоод байгаа уул уурхайн салбарын хөгжлийн үр шимийг хүртэж байна. Оюутолгой (алт, зэс), Тавантолгойн (нүүрс) томоохон ордууд нь уул уурхайн салбар ямар их нөөц бололцоо агуулж байгааг харуулж байна.

Уран нь стратегийн чухал ашигт малтмал бөгөөд хайгуулын ажлын үр дүнгээр ашиглаж болохуйц нөөцийг илрүүлсэн билээ. 2013 оны 2-р сарын 26-нд Уул уурхайн Яамны дэргэдэх Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлөөс Зөөвч Овоо ордын 50 000 тонн ураны нөөцийг баталсан.

2011 онд Дулаан Уул ордын нөөцийг баталсны дараа Зөөвч Овоо ордын нөөцийг баталснаар Монгол улс албан ёсоор ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч 10 орны нэг болсон.

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ БОДЛОГО

Монгол улс ураны салбараа хараат бус байдал болон стратегийн бодлогын чухал бүрэлдэхүүн болгосон. 2009 оны зун батлагдсан Цөмийн Энергийн Тухай Хууль нь энэ шинэ бодлого, стратегийн тулгуур болсон билээ.

Монгол улс ураны нөөц баялгаа олборлолт ашиглалтад оруулж, Азийн зах зээлд цөмийн түлшний түүхий эд нийлүүлэгч болохоор төлөвлөж байна. Тиймээс ураны ордын олборлолт ашиглалтын төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах улсыг сонгох асуудал нэн маш чухал асуудал юм.

Хамтран ажиллах улсын хувьд Монгол улс, Францын Төрийн өмчит АРЕВА группээр дамжуулан Франц улстай гэрээ хэлэлцээ хийгээд байгаагаас гадна Орос, Хятад, Япон, Энэтхэг улстай хийжээ.

Page 8: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

ТАНИЛЦУУЛГА

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

8

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БАОРОЛЦОГЧ ТАЛУУДТАЙХАРИЛЦАН ЯРИЛЦАХ

• Уул уурхайн үйл ажиллагаандаа орон нутгаас ажилчид авч, ажилчдад сургалт зохион байгуулан орон нутгийн эдийн засагт сайнаар нөлөөлдөг ба үүний хажуугаар орон нутгийн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг аль болох их хэрэглэхийг эрмэлздэг.

• Орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй дэд бүтэц буй болгож тогтвортой хөгжлийн үйл явцад өөрийн хувь нэмрээ оруулдаг юм. 2006 оноос хойш боловсрол, эрүүл мэнд болон ундны усны хангамжийг сайжруулахад чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхэд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Мөн малчин иргэдэд туслах үүднээс орон нутгийн иргэдэд худаг гаргаж өгөх болон малжуулах төслүүдийг хэрэгжүүлсэн.

• Орон нутгийн иргэдийн хувьд санал гомдлоо илэрхийлэх механизм бий болгож, иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хариуцсан орон тоо бий болгож, оролцогч талууд түүний дотор орон нутгийн иргэдтэй байнгын яриа хэлэлцээрийг явуулах. Төсөл хэрэгжиж эхлэхээс дуустал төсөлтэй холбоотой мэдээ мэдээллийг оролцогч талуудад өгөх зорилготой.

Нийгэмд чиглэсэн төслүүдийн талаар цөөн жишээ:• Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт лапараскопи хэвлийн дурангийн ба нүдний эмчилгээний тоног

төхөөрөмжийг хандивлаж, “Action Mongolie” ТББ-тай хамтран орон нутгийн эмч нарыг сургалтанд хамруулсан

• Зүүнбаян баг болон Улаанбадрах сумын малчдын хэрэгцээнд зориулж 7 малчны худгийг өрөмдөж тоноглосон

• Улаанбадрах сумын эмнэлэгт түргэний тусламжийн машин хандивласан• Зуунбаянгийн сургуулийн тохижилт• Эрдэнэцагаан сумын иргэдийн хөгжлийн төвд компьютер хандивласан.

Нийгмийн хариуцлагын хувь өөрийн үүрэг хариуцлагадаа үнэнч (АРЕВА нь Олон улсын Уул уурхай ба Металлын Зөвлөлийн гишүүн) АРЕВА групп нь орон нутгийн иргэдэд үр өгөөжөө өгөхүйц уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлдэг. Үүнийг дараах байдлаар илэрхийлдэг :

*Олон улсын Уул уурхайн болон Металлын Зөвлөл (ICMM) нь Global Mining Initiative (GMI) зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс 2001 оны 10-р сард үүсгэн байгуулагдсан. GMI-ийг металл олборлогч уул уурхайн томоохон компаниуд үйлдвэрлэлээ урт хугацаанд, тогтвортой хөгжлийг ханган хөгжүүлэх боломж олгохын тулд бий болгосон юм.

Page 9: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа 9

КОЖЕГОВЬ КОМПАНИАС БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

• Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүрт байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулдаг. Эдгээр төлөвлөгөөнд хийж гүйцэтгэсэн, хийж байгаа болон ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар дэлгэрэнгүй тусгадаг. Тэдгээрийг төрийн захиргааны холбогдох байгууллагууд хянан баталж, КОЖЕГОВЬ компанийн хамтаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлын удирдлага, зохицуулалтаар хангадаг.

• КОЖЕГОВЬ компани нь STAR Indicator хэмээх АРЕВА группын дотоод хяналтын системийг ашигладаг. Энэ хөтөлбөр компанийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үр дүнг хянах, сайжруулах арга хэрэгсэл болж байна.

• Геологи хайгуулын ажлаас маш бага цацраг идэвхт өрмийн шаврын хаягдал гардаг. Энэхүү шаврыг Монгол улсын Цөмийн Энергийн Газрын стандартуудын дагуу зураг төслийг нь боловсруулж барьсан, зохих зөвшөөрөл бүхий байгууламжид булшилдаг.

• КОЖЕГОВЬ компанийн байгаль орчны хэлтэс орон нутгийн засаг захиргааны байгууллага болон холбогдох Төрийн захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

КОЖЕГОВЬ компани байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг Монгол Улсын болон АРЕВА групп, олон улсын стандартын дагуу хэрэгжүүлсээр ирлээ.

Page 10: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

ТАНИЛЦУУЛГА

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

АРЕВА группээс Монгол улсад хэрэгжүүлж байгаа төсөл

10

ТООН ҮЗҮҮЛЭЛТ

122 ажиллагсадын90% нь Монгол ажилчид.

24 хайгуулын тусгай зөвшөөрөл:

Сайншандын хотгорт 3096 хавтгай

дөрвөлжин км талбай бүхий 10 хайгуулын

тусгай зөвшөөрөл,

Дарьгангын хотгорт 6028 хавтгай

дөрвөлжин км талбай бүхий

14 хайгуулын тусгай

зөвшөөрөлтэй ажиллаж байна.

Өнөөдөр АРЕВА групп өөрийн охин компани болох АРЕВА Монгол компаниар дамжуулан Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Хайгуулын ажлыг АРЕВА Монгол компанийн бүрэн эзэмшлийн КОЖЕГОВЬ компани гүйцэтгэдэг ба цаашдын олборлолт ашиглалтыг АРЕВА Майнс гүйцэтгэхээр төлөвлөж байна.

2009 оны 12дугаар сард АРЕВА группээс Монгол улсад хэрэгжүүлж байгаа ураны хайгуулын төсөлд санхүүгийн хамтрагчаар оролцох, тухайлбал АРЕВА Монгол компанийн 34%-г авах боломжтой Хамтын Ажиллагааны Гэрээг АРЕВА групп Мицубиши Корпорацитай үзэглэсэн. 2011 оны 11-р сард Мицубиши корпораци төслийн санхүүгийн түнш болж АРЕВА Монгол компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөнд хувь эзэмших боломжоо хэрэгжүүлсэн бөгөөд Монгол улсын Засгийн газраас Мицубишигийн хувь эзэмшихийг баталгаажуулсан.

Төслийн болон уул уурхайн ашиглалтын ирээдүйн бүх үйл ажиллагаа нь АРЕВА Майнс ХХК-д төвлөрөх бөгөөд Монгол улсын Цөмийн Энергийн хуулийн дагуу Төрийн өмчит Мон-Атом ХХК уг хамтарсан компанийн хувьцаа эзэмшигч болно. Уг ажлын хүрээнд АРЕВА Монгол ба Мон-Атом компаниуд 2013 оны 10-р сард гэрээ гарын үсэг зурлаа.

Өдгөө бид Дорноговь болон Сүхбаатар (Монголын зүүн урд хэсэг) аймгуудад гол үйл ажиллагаагаа эрхэлж байна. Дулаан Уулд ураны олборлолтыг амжилттай туршсанаар АРЕВА групп болон түүний хамтрагч нарын зорилго нь уул уурхайн төслийн ТЭЗҮ-г судлаж Дарьгангын бүсэд хайгуулын шинэ бүсүүдийг судлахад чиглэж байгаа юм.

Page 11: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

Дулаан Уулын тусгай зөвшөөрлийн талбай

дээр 9 жил геологи хайгуулын ажил хийж

гүйцэтгээд тухайн орд дээр ашиглалтын

тусгай зөвшөөрлийн өргөдлийг гаргаад байна.

11

ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН АЖИЛ- ОЛОН ЖИЛИЙН ТҮҮХ

КОЖЕГОВЬ геологи хайгуулын компани 1997 үүсэн байгуулагдсан. Ураны томоохон хүдэржилтийн бүс илрүүлэх зорилгоор дараа жилдээ геологи хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулан ажлаа эхлүүлсэн. 2000 оноос геологи хайгуулын ажлыг Сайншандын элсэрхэг формацид төвлөрүүлсэн ба 2002 онд Дулаан Уулын хэсэгт эрдэсжилт байгааг баталгаажуулснаар дараагийн гурван жилд хайгуулын ажлыг эрчимжүүлсэн:

2006-2009 онуудад ураны хэд хэдэн ролл фронтыг илрүүлсэн ба ингэснээр хайгуулын ажил улам эрчимжиж, компанийн жилийн төсөв нэмэгдэж, өрөмдлөгийн ажил ч ихэссэн.

2009 онд Дулаан Уулын талбайгаас 30 км-н зайд байрлах Зөөвч Овоо хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээр (мөн л Сайншандын элсэрхэг формацид) шинээр эрдэсжсэн ролл фронт нээн илрүүлсэн нь манай компанийн хайгуулын ажлын шинэ үе шатыг эхлүүлсэн.

Зөөвч Овоо ураны ордын хэмжээ ба зузаан нь Дулаан Уулын ордтой харьцуулахад хавьгүй том бөгөөд онцлог чанартай. Одоогоор уг талбай нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай ба 2015 онд зөвшөөрлийн хугацаа дуусгавар болно.

Дулаан Уул болон Зөөвч Овоод илрүүлсэн нийт нөөцийг Монгол улсын Засгийн газар нөөцөд бүртгэн авсан.

Дараагийн үе шат: АРЕВА нь Ураны гарцын үзүүлэлтүүдийг оновчтой байдлыг тодорхойлох мөн технологийн туршилт хийж гүйцэтгэх ба Монгол улсын Засийн Газар, хамтрагч нарын хамтаар уул уурхайн ирээдүйн төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх төрлийн үзүүлэлтүүдийг судална. Үүний үр дүнд Зөөвч Овоо болон Дулаан Уулын ураны ордыг үйлдвэрлэлийн үе шатанд шилжүүлэх боломжтой болно.

РОЛЛ ФРОНТ ГЭЖ ЧУХАМ ЮУ ВЭ ?

Ролл фронт төрлийн ураны хуримтлал нь элсэн эсвэл

нэвчимтгий конгломерат эсвэл элсэн формаци дундуур

урсах гүнийн усны хөдөлгөөний үр дүнд байгалиасаа

бий болдог үзэгдэл ба энэхүү үзэгдэл нь Монгол болон

Казахстан гэсэн улсуудад ажиглагддаг байна.

Гүнийн усанд агуулагдах уран исэлдсэн болон

ангижирсан орчны зааг дээр “ролл фронт” буюу

хавирган сар бүхий өвөрмөц хэлбэр үүсгэн тунан

хуримтлагддаг.

Энэхүү ролл фронт геологийн цаг хугацааны туршид

зөөгдөж хуримтлагдах ба энэ хуримтлал нь олон зуун

метр үргэлжилж болдог.

Page 12: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

ТАНИЛЦУУЛГА

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

12

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

Уул уурхайн төсөл- Монгол, Франц болон Япон улсуудын хамтын ажиллагаа

Газар доор уусган олборлох буюу ISR технологиор олборлох ураны уурхай

АРЕВА групп уран олборлох газар доор уусган олборлох буюу ISR Технологийг Казахстан улсад 2004 оноос ашиглаж байна. ISR технологийн зарчим нь уусгах шингэнийг цооногоор эрдэсжилт рүү шахахад оршино.

Уусгах шингэн эрдэсжилт дундуур нэвтрэхдээ ураныг уусгана, үүний дараа Шингэнийг газрын гадарга руу соруулж авна. Уранаар ханасан шингэнийг Үйлдвэрт аваачин, ураныг шингэнээс салган ион солилцооны давирхай дээр наалдуулна.

Өнөөдрийн байдлаар ISR технологийг бага агуулга бүхий ураны ордын олборлолтонд илүүтэй ашиглаж байна. Энэхүү технологиор олборлолт явуулахад газрын гадаргыг маш бага хэмжээгээр хөнддөг (газрын хөрсийг уурхайлан ухдаггүй, тоосжилт үүсгэдэггүй, уурхайн стериль овоолго үүсгэдэггүй) ба олборлолт ашиглалтын зардал бага.

2006 оны 5 дугаар сар: Монгол улсын Худалдаа, үйлдвэрлэлийн Яамтай ураны эрэл хайгуул, цаашлаад ураны олборлолт ашиглалтад техникийн туслалцаа үзүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 2009 оны 10 дугаар сар: Монгол улсын Цөмийн Энергийн Газартай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.2009 оны 12 дугаар сар: Япон улсын Мицубиши корпорацитай тухайн корпораци Монгол улсадхэрэгжүүлж байгаа төслийн хамтрагч болох тухай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.2010 оны 12 дугаар сар: Дулаан Уулын орд дээр Газар доор уусган олборлох ISR туршилтаа эхлүүлэв.2011 оны 6 дугаар сар: Дулаан Уулын орд дээр явуулсан Газар доор уусган олборлох ISR туршилтамжилттай өндөрлөв.2011 оны 8-р сар: Уул Уурхайн Яамны Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл Дулаан Уулын ордын нөөцийг албан ёсоор нөөцөд бүртгэв. 2013 оны 2-р сар: Уул Уурхайн Яамны Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл Зөөвч Овоогийн ордын нөөцийг албан ёсоор нөөцөд бүртгэв. 2013 оны 10-р сар: Мицубиши Корпораци АРЕВА Монгол ХХК-д хувь эзэмшихийг Монгол улсын Засгийн газраас баталгаажуулав.2013 оны 10-р сар: АРЕВА Монгол болон Мон-Атом компаниуд хамтарсан компани байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурав.

АРЕВА групп өөрийн салбар КОЖЕГОВЬ компаниар дамжуулан Монгол улсад хэд хэдэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа нь компанийн өрөмдлөгийн ажлаа явуулж байгаа Дорноговь, Сүхбаатар аймгуудад 9 000 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг эзэлж байна. КОЖЕГОВЬ компанийн геологи хайгуулын ажил буюу эхний шатны ажлын үр дүнд тулгуурлан Монгол орны Говийн бүсэд байрлах томоохон тунамал хотгорын Дулаан Уулын төслийн талбай дээр төслийн нарийвчилсан судалгааг урагшлуулах боломж бүрдүүлсэн (гидрогеологийн туршилт, нөөцийн бүртгэл, газар дор уусган олборлох туршилт зэрэг).

Page 13: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа 13

Уул уурхайн төслийн ТЭЗҮсудалгааны ажилд шаардлагатай геологийн өгөгдлүүдийг АРЕВА

групп байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулалгүй Монгол

улсын төр захиргааны байгууллагуудтай хамтран

олж авч байна.

Монгол улсын Цөмийн Энергийн Газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны зөвшөөрөлтэйгээр Кожеговь ХХКомпани газар доор уусган олборлох Туршилтаа Дулаан Уулын ордын Өмнөдийн хэсэг дээр 2010 оны 12 дугаар сарын 1-нд эхлүүлсэн. Агуулга багатай, бага гүнтэй мөн агуулагч хурдсын шинж чанарууд нь Газар доор уусган олборлох ISR арга технологийг ашиглах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Энэхүү туршилтын ажил нь уул уурхайн төслийн хувьд хайгуулын шатнаас төслийн нарийвчилсан судалгааны шатанд шилжих чухал шат болсон юм.

2011 оны 11дүгээр сард өндөрлөсөн ISR туршилтаар Дулаан Уулын орд дээр газар дор уусган олборлон арга технологоор уран олборлох боломжтойг батлан харуулсан. Туршилтын үр дүн дээр тулгуурлан АРЕВА групп өөрийн хамтрагчдын хамтаар уул уурхайн төслийн үнэлгээн дээр ажиллаж байна.

Уул уурхайн төсөл бүрийн хувьд нөхөн сэргээлтийг сайтар судалж, төлөвлөдөг. Нөхөн сэргээх үйл ажиллагаа нь олон салбар дахь экспертизын мэдлэг туршлага бүхий хүн болон техник тоног төхөөрөмжийн арга хэрэгслийг шаардсан үйл ажиллагаа юм. Байгаль орчны нөхөн сэргээх үйл ажиллагаа нь уул уурхайн үйл ажиллагаа дуусахад тухайн газрыг анхан байдалд нь аль болох ойртуулахад оршино. Уул уурхайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа нь АРЕВА группээс баримталдаг тогтвортой хөгжлийн зорилтын дунд чухал байр суурийг эзэлдэг юм.

ДУЛААН УУЛЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД ХЭРЭГЖҮҮЛСЭН ISR ТУРШИЛТ

Цаашдын үйлдвэрлэлийн пилот байгууламжийн үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлох зорилгоор Дулаан Уулын төслийн талбай дээр газар доор уусган олборлох буюу ISR туршилтыг хийж гүйцэтгэлээ. Технологийн сонголтыг ураны ордын шинж чанар дээр тулгуурлан хийсэн. ISR технологийг бага агуулгатай, геологийн тогтцын хувьд тухайн технологийг ашиглаж болохуйц ордууд дээр ашигладаг.

Page 14: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

ТАНИЛЦУУЛГА

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа

ISR ТУРШИЛТЫН ҮР ДҮНГ ГУРВАН ХЭСЭГ БОЛГОН ТАЙЛБАРЛАХУЙ

14

� Ролл фронт төрлийн орд � Зургаан өнцөг бүхий уусгалтын торлол � Уран олборлох үйл явц

КОЖЕГОВЬ компани Монгол Улсын төр захиргааны байгууллагуудад байгалийн төрөл зүйлээр хийсэн шинжилгээний үр дүнг тогтмол танилцуулдаг. Үүний адил туршилтын дараах байгаль орчны нөлөөллийн судалгааны тайланг мөн танилцуулсан.

Ураны олборлолт

Технологийн туршилтыг явуулахын тулд 2 торлолоос бүрдэх “цооногийн талбай” байгуулсан. Торлол тус бүр зургаан

өнцөгт хэлбэртэй ба булан тус бүрт шахалтын харин төв хэсэгт шавхалтын буюу үйлдвэрлэлийн цооног байрлуулсан. Технологийн туршилт хийгдсэн эрдэсжилт нь 10 метрийн зузаантай ба шавхалтын буюу үйлдвэрлэлийн цооногийг эрдэсжилтийн төв хэсэгт байршуулсан.

Уусгалтын шингэн бэлдэхдээ гүний усыг соруулан авч, резервуарт хадгалах ба тухайн усан дээр хүхрийн хүчил нэмсэн. Ийнхүү бэлдсэн уусгах шингэнийг зургаан өнцөгт торлолын булан бүр дэх шахалтын цооногоор шахна. Уусгах шингэн шахалтын цооногийн нүх бүхий хоолойгоор эрдэсжсэн элс рүү нэвчин орно.

1

Page 15: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

АРЕВА –н Монгол улс дахь үйл ажиллагаа 15

�Шингэний урсгал �Газар дор уусган олборлох туршилтын байгууламж

Эрдэсжсэн бие дэх уран уусгах шингэнд аажмаар уусч шингэн уранаар баяжна. Уранаар баяжсан буюу ханасан шингэн торлолын төв хэсэг дэх үйлдвэрлэлийн цооногт очиход түүнийг газрын гадаргуу руу соруулан гаргана. Ингэснээр уранаар баяжсан шингэнийг давирхайд наалдуулах хэсэг рүү шилжинэ. Ийнхүү ураныг ион солилцооны давирхай дээр наалдуулна.

Шингэнийг дахин ашиглах нь

Ураныг шингэнээс салгаж аваад шингэнийг хүчил нэмэх нэгж рүү шилжүүлдэг.

Шингэнд хүхрийн хүчил нэмж, дахин шахалтын цооногоор шахна.

Уусгалтын үйл явц нь битүү эргэлтээр явагддаг. Гэсэн хэдий ч шингээлтийн хэсгийн лаборатори болон хүчлийн хэсгээс бага хэмжээний бохирдсон ус гарах бөгөөд тэдгээрийг хадгалах бассейнд хадгалдаг. Уг бассейнд байнгын хяналт хийдэг бөгөөд туршилтын дараа бохирдсон усыг боловруулалтанд оруулдаг.

2

Хяналт мониторинг

Технологийн туршилтын параметр буюу үзүүлэлтийг хянаж байхын зэрэгцээ мониторингийг автоматаар хийдэг.

Хяналтын ажлын хүрээнд гидравлик болон химийн шинжилгээ хийдэг. Уусгалтын үйл явцыг хянах зорилгоор туршилтын талбай дээр суурилуулсан лабораторид уран, төмөр, хүчлийн концентраци, саармаг орчин, давсны агууламж болон бусад үзүүлэлтийг өдөр тутам хянаж байдаг. Долоо хоногт 400 гаруй шинжилгээ хийдэг.

Гидравлик үзүүлэлтээс байнга хянадаг үзүүлэлт нь даралт болон ундарга юм. Шахаж байгаа шингэн мөн соруулж авч байгаа үйлдвэрлэлийн шингэний тэнцвэрийг операторын зааварчилгаагаар тохируулж байдаг. Байгаль орчныг хамгаалах зорилгоор шахаж байгаа болон соруулж авч байгаа үйлдвэрлэлийн шингэний тэнцвэрийг хадгалах нь нэн чухал юм.

Уусгалт гүнийн усны давхрагад явагддаг тул гүнийн усны давхаргын гидродинамик болон чанарыг хянах зорилгоор мониторингийн цооногийг давхаргын дээр, доор түвшинд болон торлолын гадна, дотор талд байрлуулсан. Технологийн туршилтын уусгалтын явцаас байгаль орчин, тухайлбал гүнийн усны чанарт үзүүлсэн байж болзошгүй нөлөөллийг мэдэх зорилгоор туршилтын хугацаанд болон туршилтын дараа ч гүнийн усны дээжлэлтийг хөтөлбөрийн дагуу тогтмол хийж байна.

Цацраг хамгааллын хувьд, ажилчид гамма цацрагийн шарлагын хэмжээг хэмжих дозиметр зүүдэг. Үүний зэрэгцээ агаар, тоосонцор болон ажлын байранд өдөр тутам хэмжилт хийж, шинжилгээ хийдэг.

3

Page 16: PDF-ыг татах (pdf, 1.9 Mo)

КОЖЕГОВЬ ХХК/ АРЕВА МОНГОЛ ХХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Энх Тайвны өргөн чөлөө, Экспресс Цамхаг, 11 давхар

Эрчим хүч бол бидний ирээдүй, эрчим хүчээ хэмнэцгээе!

АРЕВА нь цөмийн эрчим хүчний

салбарт тэргүүлэгч компани бөгөөд

цөмийн реактор зохион бүтээх, барих мөн

тэдгээрийн засвар үйлчилгээ зэрэг цөмийн

түлшний циклийн бүх шатуудыг хамарсан цогц

шийдлийг эрчим хүч үйлдвэрлэгчдэд санал болгодог.

Группийн мэргэжилтнүүдийн ур чадвар болон аюулгүй

байдлыг нэн тэргүүнд тавьдаг тууштай байр суурь

дээрээ тулгуурлан салбартаа манлайлах үйлдвэрлэгч

болж чадсан.

АРЕВА групп нь хамтын ажиллагаа, түншлэлээр

дамжуулан сэргээгдэх эрчим хүчний өндөр технологийн

хөгжилд хөрөнгө оруулалт хийж байна.

Бие биенээ нөхөх онцлог бүхий цөмийн болон сэргээгдэх

эрчим хүчний чиглэлээр АРЕВА-ын 45 000 ажилтан,

албан хаагчид хамгийн олон хүнд илүү аюулгүй,

нүүрсхүчлийн хий бага ялгаруулан эрчим хүч түгээх

боломж бүхий ирээдүйн эрчим хүчний загварыг

бий болгоход хүчин зүтгэж байна.

www.areva.com

Con

cept

ion

& R

éalis

atio

n : B

LEU

CE

RIS

E -

Cré

dit

phot

os :

© A

RE

VA