porter huchin zuiliin shinjilgee

13
ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРЫН КОМПАНИЙ МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Магистр *Д. Ганбаатар ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн профессорын баг, Жижиг дунд үйлдвэрлэлийн, судалгаа сургалтын төв e-mail: [email protected] Хураангуй Маркетингийн удирдлагын шинжлэх ухаан өнөөг хүртэл хөгжихдөө үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, борлуулалт, хэрэглэгч, нийгэм, өрсөлдөгч баримжаатайгаар гэсэн 6 үзэл баримтлал буюу үе шатыг дамжин хөгжиж ирсэн. Эдгээр үзэл баримтлалууд нэг нэгнээ хэзээ ч үгүйсгэдэггүй боловч сүүлийн жилүүдэд өөрийн компаний үнэ, бүтээгдэхүүн, маркетингийн үйл ажиллагаанд анхаарахаасаа илүү өрсөлдөгч хэн бэ?, тэд цаашид ямар үйл ажиллагаа стратегийг сонгон ажиллах гэж байгааг нарийн судалж үзэх нь илүү чухал болж байна. Стратегийн талаар авч үзэхийн өмнө өрсөлдөөний тухай үндсэн ойлголтыг авч үзэх шаардлагатай. ХХ-р зууны эхэн үеэс эхлэн бизнесийн орчинд өөрчлөлт эрчимтэй явагдсанаар үйлдвэр, аж ахуйн нэгж, улс гүрний өмнө өрсөлдөөний болон стратегийн удирдлагын асуудлууд хурцаар тавигдах болсон. ХХ-р зууны сүүл үеэс эхлэн судлаачид байгууллагын өрсөлдөх чадвар түүнийг тодорхойлох аргуудыг судалж, шинжилгээ хийж энэ чиглэлийг түлхүү анхаарч эхэлсэн билээ. Эдгээр онолын гол төлөөлөгч бол М.Портерийн Өрсөлдөөний 5 хүчин зүйлийн шинжилгээ юм. Энэхүү илтгэлдээ Монголын үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг Жи Мобайл компаний хувьд М.Портерийн 5 хүчин зүйлийн аргаар судалж, баримталж буй маркетингийн стратегийг тодорхойлохыг зорилоо. 4 үүрэн холбооны 2000 хэрэглэгч, Жи Мобайл компаний 300 хэрэглэгчийн судалгаа болон бусад 2 дахь эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэлээ. Судалгаа, шинжилгээг дэлгэрэнгүй багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар энэхүү илтгэлд тусгалаа.

Upload: mr-nyak

Post on 08-May-2015

1.802 views

Category:

Documents


29 download

DESCRIPTION

ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРЫН КОМПАНИЙ МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Энэхүү илтгэлдээ Монголын үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг Жи Мобайл компаний хувьд М.Портерийн 5 хүчин зүйлийн аргаар судалж, баримталж буй маркетингийн стратегийг тодорхойлохыг зорилоо. 4 үүрэн холбооны 2000 хэрэглэгч, Жи Мобайл компаний 300 хэрэглэгчийн судалгаа болон бусад 2 дахь эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэлээ. Судалгаа, шинжилгээг дэлгэрэнгүй багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар энэхү

TRANSCRIPT

Page 1: porter huchin zuiliin shinjilgee

ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГААР

ҮҮРЭН ХОЛБООНЫ САЛБАРЫН КОМПАНИЙ МАРКЕТИНГИЙН

СТРАТЕГИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ Магистр *Д. Ганбаатар

ШУТИС, КтМС, Маркетинг үйлдвэрлэлийн

профессорын баг, Жижиг дунд үйлдвэрлэлийн, судалгаа сургалтын төв e-mail: [email protected]

Хураангуй

Маркетингийн удирдлагын шинжлэх ухаан өнөөг хүртэл хөгжихдөө үйлдвэрлэл,

бүтээгдэхүүн, борлуулалт, хэрэглэгч, нийгэм, өрсөлдөгч баримжаатайгаар гэсэн 6 үзэл

баримтлал буюу үе шатыг дамжин хөгжиж ирсэн. Эдгээр үзэл баримтлалууд нэг нэгнээ

хэзээ ч үгүйсгэдэггүй боловч сүүлийн жилүүдэд өөрийн компаний үнэ, бүтээгдэхүүн,

маркетингийн үйл ажиллагаанд анхаарахаасаа илүү өрсөлдөгч хэн бэ?, тэд цаашид ямар

үйл ажиллагаа стратегийг сонгон ажиллах гэж байгааг нарийн судалж үзэх нь илүү

чухал болж байна. Стратегийн талаар авч үзэхийн өмнө өрсөлдөөний тухай үндсэн

ойлголтыг авч үзэх шаардлагатай. ХХ-р зууны эхэн үеэс эхлэн бизнесийн орчинд өөрчлөлт

эрчимтэй явагдсанаар үйлдвэр, аж ахуйн нэгж, улс гүрний өмнө өрсөлдөөний болон

стратегийн удирдлагын асуудлууд хурцаар тавигдах болсон. ХХ-р зууны сүүл үеэс эхлэн

судлаачид байгууллагын өрсөлдөх чадвар түүнийг тодорхойлох аргуудыг судалж,

шинжилгээ хийж энэ чиглэлийг түлхүү анхаарч эхэлсэн билээ. Эдгээр онолын гол

төлөөлөгч бол М.Портерийн Өрсөлдөөний 5 хүчин зүйлийн шинжилгээ юм. Энэхүү илтгэлдээ Монголын үүрэн холбооны зах зээлийн өрсөлдөөнийг Жи Мобайл

компаний хувьд М.Портерийн 5 хүчин зүйлийн аргаар судалж, баримталж буй маркетингийн

стратегийг тодорхойлохыг зорилоо. 4 үүрэн холбооны 2000 хэрэглэгч, Жи Мобайл компаний 300

хэрэглэгчийн судалгаа болон бусад 2 дахь эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэлээ. Судалгаа,

шинжилгээг дэлгэрэнгүй багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар энэхүү илтгэлд

тусгалаа.

Page 2: porter huchin zuiliin shinjilgee

Түлхүүр үг: Өрсөлдөөн, Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээ, Маркетингийн стратеги,

манлайлагч, тэмцэгч, дагалдагч

Оршил

Үүрэн холбооны салбар нь манай улсад хөгжин хэдийгээр арваад жил болсон ч

маркетингийн үйл ажиллагаа нь харьцангуй төлөвшин, тогтсон өрсөлдөөнт, өвөрмөц зах

зээл юм. Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгах, компаний ашигт ажиллагааг

нэмэгдүүлэх болон зах зээлд тэргүүлэгч байх явдал нь маркетингийн удирдлагын үйл

ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Зах зээлийн өрсөлдөөн хүчтэй болохын хирээр

бүтээгдэхүүн үйлчилгээний чанартай холбоотой хэрэглэгчийн хүлээлт өсч, өндөр

шаардлага тавих хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад компаниуд хуучин

хэрэглэгчийг тогтоон барих, шинэ хэрэглэгчдийг олж авах зэрэг үйл ажиллагаа

эрчимжсэнээр салбарын өрсөлдөөн илүү ширүүн явагдаж байна. Иймээс өрсөлдөгчийн

үйл ажиллагаа, баримтлах стратеги зэрэгийг онолын хүрээнд нарийвчлан судлан

компаний үйл ажиллагаандаа хэрэглэх асуудал нь маркетеруудын өмнө тулгамдаж байна.

Маркетингийн удирдлагын үзэл баримтлал

Маркетингийн удирдлагын үзэл баримтлал нь дараах 6 үе шаттайгаар хөгжиж иржээ.

Үүнд:

Үйлдвэрлэл баримжаат үзэл баримтлал (The Production concept)

Бүтээгдэхүүн баримжаат үзэл баримтлал (The Product-concept)

Борлуулалт баримжаат үзэл баримтлал (The Sales concept)

Хэрэглэгч баримжаат үзэл баримтлал (The Consumer concept)

Нийгэм баримжаат үзэл баримтлал (The Social concept)

Өрсөлдөөн баримжаат үзэл баримтлал (The Competition concept)

Өрсөлдөөн

Өрсөлдөөн гэдэг нь зах зээлийн зохион байгуулалтын хэлбэр юм. Өөрөөр хэлбэл зах

зээлийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өрсөлдөөн юм. Хөгжлийн хурдцыг

түргэсгэдэг хүчин зүйлийн хувьд өрсөлдөөн нь чухал ач холбогдолтой билээ. Өрсөлдөөн

нь латин хэлний concurro (соn - хамт, curro - гүйх) буюу цугларах, түлхэлдэх, хавиралдах,

харшилдах, ямар нэгэн зүйлийг олох гэж тэмүүлэх, ямар нэгэн юманд хүрэх ба нэгэн

Page 3: porter huchin zuiliin shinjilgee

зүйлийн төлөө чармайх утгатай үгнээс үүдэлтэй.

Өрсөлдөөн нь ердийн ахуйн хэллэгээс эдийн засгийн онолын нэр томъёо болж, өмчөөр

дамжин үүсч буй ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн үйл хөдлөлийг илэрхийлсэн эдийн

засгийн ойлголт юм.

Зах зээлийн өрсөлдөөн гэдэг нь зах зээлийн тодорхой хэсэг талбарт хэрэглэгчдийн

хязгаарлагдмал эрэлтийн төлөө компаниуд хоорондын тэмцэл юм.

Майкл Портерийн 5 хүчин зүйлийн шинжилгээний арга

М.Портерийн энэхүү таван хүчин зүйлийг өрсөлдөөнийг удирдан залах гол нөхцөл гэж

үздэг ба энэ загвараар салбарын үнэлгээг хийх нь практикт ихээхэн ач холбогдолтой.

Өрсөлдөөн нь салбарын өрсөлдөгчид, шинээр нэвтрэгсэд, орлох бүтээгдэхүүн

үйлдвэрлэгсэд, бэлтгэн нийлүүлэгчид болон худалдан авагчийн зүгээс учирах аюулыг

судлан зорилтот зах зээлийг зөв сонгох боломжийг олгодгоор энэхүү загварын гол ач

холбогдол үнэлэгдэх юм.

1-р Зураг: Өрсөлдөөний таван хүч

М.Портер нь аливаа компани өрсөлдөөнд давуу тал олж авахад зардлаа хямдруулах,

ялгаварлах гэсэн хоёр арга зам байдаг ба тэдгээр нь тодорхой төрлийн бизнесийн цар

Орлох бүтээгдэхүүний аюул

Бэлт

гэн

нийл

үүлэ

гчий

н аю

ул

Худалдан авагчды

н аюул

Компани ба бусад өрсөлдөгч

/Салбарын өрсөлдөөн /

Шинээр нэвтрэгсдийн аюул

Page 4: porter huchin zuiliin shinjilgee

хэмжээ зах зээлийн зорилтод сегментийн багтаамжтай хосолж байж үндсэн гурван

стратегийг бүрдүүлэх боломж олгодог гэжээ. Тэдгээр нь өртөг хямдруулах, ялгаварлах,

төвлөрөх стратегиуд байдаг ажээ.

2-р Зураг М.Портерийн өрсөлдөөний стратегиуд

Өрсөлдөөн бол зах зээлийн харилцааны гол хөдөлгөгч хүч мөн. Иймд зах зээлд бараа,

үйлчилгээ нийлүүлж буй аливаа байгууллага өрсөлдөөнд давамгайлахыг эрмэлзэх нь зүйн

хэрэг. Чухамхүү ямар арга замаар энэхүү давуу талыг олж авах вэ? гэдэг асуултанд ямар

нэг хэмжээгээр хариу өгдөг нь М.Портерийн дэвшүүлсэн санааны үнэ цэнэ оршдог болно.

Компаний баримтлах маркетингийн стратегиуд

Зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нь зорилго, нөөц, стратегийн хувьд

ялгаатай байдаг.. Байгууллагуудын өрсөлдөх 6-н төрлийн байр суурь байна.

1. Зонхилох 2. Хүчтэй 3. Зохистой

4. Тогтвортой 5. Сул 6. Амьдрах чадваргүй

гэсэн өрсөлдөөний байр суурьтай байна. Байгууллагуудын зах зээлд эзэлж байгаа хувь

хэмжээгээр нь лидер /зах зээлийн 40 % /, тэмцэгч / зах зээлийн 30 % /, дагалдагч / зах

зээлийн 20 % /, хоосон зайг эзэмшигч / зах зээлийн 10 % / ангилна.

Лидер компаний баримтлах стратегиуд

1. Нийт зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх

2. Зах зээлд эзлэх хувиа хамгаалах.

3. Нийт зах зээлийн хэмжээ өөрчлөгдөхгүй бол зах зээлд эзлэх хувиа өсгөх.

Өрсөлдөөний стратеги

Нийт зардлаар манлайлах стратеги

Ялгаварлах стратеги стратеги

Төвлөрөх стратеги

Page 5: porter huchin zuiliin shinjilgee

Зах зээлд эзэлж байгаа хувиа хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй

байгууллагууд нь дараах стратегиудыг хэрэглэдэг. Үүнд:

Байр сууриа хамгаалах стратеги. Одоогийнхоо байдлыг хэвээр хадгалах зорилгоор

үйл ажиллагаагаа явуулна.

Жигүүрээр хамгаалах стратеги. Сул талаа анхаарч, түүнийгээ хүчтэй болгох арга

хэмжээ авах

Түрүүлж эзэлж авах стратеги. Өрсөлдөгчийг идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас

өмнө өөрөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зах зээлийг нь түрүүлж эзэлж авна.

Сөрөг давшилт. Эсрэг талын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хариу үйлдэл хийх

Хөдөлгөөнт хамгаалалтын стратеги. Тухайн нөхцөл байдалд тохируулан зөвхөн 1

чиглэлд биш боломжит өөр өөр чиглэлүүдэд анхаарлаа төвлөрүүлэн үйл

ажиллагаагаа явуулах

Багасгах стратеги. Бизнесийн боломжгүй, ашиггүй чиглэлээсээ татгалзан

түүнийгээ хорогдуулж, нөөцөө аль болох боломжит чиглэл рүү шилжүүлэх арга

хэмжээ авах

Тэмцэгч байгууллагын баримтлах стратегиуд

Салбартаа 2, 3 түүнээс доогуур байр эзэлж байгаа байгууллагуудыг тэмцэгчид гэнэ. Тэд

лидер болон бусад өрсөлдөгчидтэй зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхийн төлөө тэмцдэг.

Тэмцэгч байгууллагууд нь дараах стратегиудыг ашиглана. Үүнд:

Фронтоор довтлох стратеги. Өрсөлдөөний эсрэг хангалттай хүч хуримтлуулсан үед

тэдний хүчтэй тал руу нь /тухайлбал, бараа, үнэ, сурталчилгаа гэх мэт / шууд

эрчимтэй үйл ажиллагаа явуулна.

Жигүүрээр довтлох стратеги. Эсрэг талын хүч их үед шууд довтлохгүйгээр, зөвхөн

сул тал руу нь бүх хүчээ чиглүүлсэн үйл ажиллагаа явуулж болно. Энэ стратеги нь

2 чиглэлтэй.

1. Газар зүйн довтолгоо. Өрсөлдөгчийн өндөр түвшинд ажиллаж чадахгүй

байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах

2. Сегментийн довтолгоо. Лидерүүдийн үйлчилж байгаагүй, хаана ч

хамрагдаагүй зах зээл рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Бүслэх довтолгоо. Энэ стратегиийн үед байгууллага бүх фронтоор давшиж,

өрсөлдөгчийн газар нутгийг эзэлж авна.

Page 6: porter huchin zuiliin shinjilgee

Тойрч довтлох стратеги. Энэ стратеги нь 3 чиглэлээр хийгдэнэ.

1. Одоогийн бүтээгдэхүүнтэй холбоогүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар

диверсификаци хийх

2. Шинэ зах зээлд диверсификаци хийх

3. Одоогийн бүтээгдэхүүнийг шинэ технологиор үйлдвэрлэх

Гэнэтийн довтолгоо. Сөрөг компаний өөр өөр газар нутагт үе үе багахан довтолгоо

хийнэ .

Дагалдагчдийн стратегиуд.

Дагалдагч нь лидерүүдийн нэрд гарсан юм уу сайн бүтээгдэхүүнийг хуулбарлах эсвэл

шинэ бүтээгдэхүүнийг сайжруулан ашиглах стратеги юм. Дагалдагч нь дараах

стратегиудыг ашиглана.

Ойрхон дагалдах- боломжит иж бүрдэл, сегментийг дагалдах

Зайнаас дагалдах гол бараа, зах зээл, үнийн ерөнхий түвшинг дагалдана

Сонгосон байдлаар дагалдах– зарим талаар дууриах бусад талаар өөрийнхөөрөө

ажиллах

Хоосон зайг эзэмшигч

Хоосон зайг эзэмшигч гэдэг нь байгууллагуудын сонгож аваагүй зах зээлийн багахан

хэсэг юм. Энэ нь дараах шинжтэй.

Хоосон зайг эзэмшигч нь боломжийн жишээтэй ашиг гарахуйц

Өсөлтийн боломжтой

Хоосон зайг эзэмшигч үр дүнтэй үйлчлэх хөрөнгөтэй байх

Худалдан авагчдын дунд нэр хүнд олох замаар том өрсөлдөгч рүү довтлох.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СУДАЛГАА

Үүрэн утас хэрэглэгч гэж цахилгаан холбооны нийтийн сүлжээнд хөдөлгөөнт технологийг

ашиглан холбогдох боломж бүхий хэрэглэгчдийг хэлнэ.

Утасгүй холбооны хэрэглэгч гэж тухайн байгуулсан сүлжээний хүрээнд ажиллах радио

долгионы холбооны хэрэглэгчийг хэлнэ.

Сансрын холбооны хэрэглэгч гэж сансрын хиймэл дагуул ашиглан холбогдож буй

холбооны хэрэглэгчийг хэлнэ.

Page 7: porter huchin zuiliin shinjilgee

Интернэтийн байнгын хэрэглэгчид гэж сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж

интернэтийг тогтмол хэрэглэдэг хэрэглэгчийг хэлнэ.

Харилцаа Холбооны салбарын үндсэн үзүүлэлт Хүснэгт-1

Үзүүлэлтүүд 2007 2008 2009 2010 Харилцаа холбооны салбарын тоо 344 333 333 320

Харилцаа холбооны үйлчилгээний орлого (сая төгрөг)

203326.4 297355.3 309159.3 315027.5

Суурин утасны цэг (мян) 149.6 151.6 142.9 143.2

1000 хүнд ноогдох суурин утасны цэг 57 57 53 52

Телевизор (мян) 400.1 454 489.5 554.4

Кабелийн телевиз хэрэглэгчийн тоо 89689 101332 112921 120551

Үүрэн утас хэрэглэгчийн тоо(давхардсан тоо) мян 1175.1 1745.9 2208.7 2532.9

Утасгүй холбооны хэрэглэгч 25123 35404 45490 45461

Сансрын холбооны хэрэглэгч 378 417 674 773

Интернэтийн байнгын хэрэглэгчдийн тоо (мян) 30 42 106 199.8

Эх сурвалж: Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газар

График-1

Page 8: porter huchin zuiliin shinjilgee

Үүрэн холбооны голлох операторууд болох Mobicom, Skytel, Unitel, Gmobile

компаниудын хувьд 2010 он болон 2011 оны эхний 7 сарын байдлаар нийт хэрэглэгчийн

тоо ямар үзүүлэлттэй байгааг авч үзвэл:

Хэрэглэгчийн тоон өөрчлөлт (2011 оны 7 сарын байдлаар) График-2

2011 оны 7 сарын байдлаар үүрэн холбооны зах зээлд давхардсан тоогоор 1,910,017

хэрэглэгч байгаагаас Мобиком корпораци 49%, Скайтел компани 20%, Юнител групп

21%, Жи Мобайл компани 10% орчмыг эзэлж байна.

График-3

May Jun Jul May-11 Jun-11 Jul-11

Skytel 289289,0 290051,0 294043,0 391538,0 387350,0 394440,0

G-Mobile 155168,0 158065,0 163019,0 198157,0 193130,0 190939,0

Unitel 303791,0 299042,0 302310,0 412003,0 406036,0 407483,0

Mobi 856612,0 839410,0 839210,0 939610,0 925429,0 917155,0

,0500000,0

1000000,01500000,02000000,02500000,0

CDR subscribers, by operators

Mobi48%

Unitel22%

Skytel20%

G-Mobile10%

2011, July

Page 9: porter huchin zuiliin shinjilgee

Жи Мобайлын хувьд:

- Нийт хэрэглэгчийн 88%-ийг урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид, харин

үлдсэн 12%-ийг дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид эзэлж байна.

- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хувьд G10 үйлчилгээний хэрэглэгчид хамгийн

их хувийг эзэлдэг болох нь харагдаж байна. (G10 үйлчилгээний цэнэглэгч картууд

нь сүлжээндээ үнэгүй ярих боломжтой байдаг учраас хэрэглэгчид G20, G30

үйлчилгээнүүдээс илүү сонгох хандлагатай байна.)

М.ПОРТЕРИЙН 5 ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл компани нь Монгол Улсын Засгийн

Газрын бодлогын хүрээнд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос зарласан

“Алслагдмал сум суурин газрыг холбоожуулах” тендерт ялж, 2006 оны 4 дүгээр сард

үүсгэн байгуулагдсан. Богино хугацаанд Монгол орны өргөн уудам газар нутгийг

хамарсан мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгож, техник технологийн

угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж, 2007 оны 4 дүгээр сарын 20-ны

өдөр сүлжээний нээлтийг албан ёсоор хийсэн.

Жи Мобайл компаний өрсөлдөөний байдлыг шинжлэн, маркетингийн стратеги болон

цаашид хэрэгжүүлэх арга замыг тодорхойлохыг зорилоо. Хэрэглэгчийн судалгаа болон 2

дахь эх сурвалжийн мэдээлэл дээр суурилсан бөгөөд судалгаа, шинжилгээг дэлгэрэнгүй

багтаах боломжгүй тул голлох үр дүнг дүгнэх байдлаар тусгалаа.

1. Боломжит зах зээлд нэвтрэгчид

Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд шинээр нэвтрэгсэд харьцангуй бага гэж ойлгож

болох бөгөөд МЦХолбоо компанийг онцлон авч үзэж байна. Урт хугацаанд зах зээлд

шинээр өрсөлдөгчид нэвтрэн орж ирэхгүй учраас ерөнхийдөө энэ салбар тайван байдалтай

гэж ойлгож болно. Хүснэгт-2

Боломжит зах зээлд

нэвтрэгчид

Давуу тал

Сул тал

Монголын

цахилгаан холбоо

-Суурин утсанд анхдагч

-Салбартаа туршлагатай

-Хувиарлалтын суваг сайн

-Боловсон хүчний нөөц бололцоо өндөр

-Бүтээгдэхүүний төрөл цөөн

-Удирдлагын бүтэц шийдвэр гаргалт

удаан

-Идэвхижүүлэлт муу

Page 10: porter huchin zuiliin shinjilgee

-Гар утсанд сонголт цөөн

-Мэдээлэл муу

2. Бэлтгэн нийлүүлэгчид

Нийлүүлэгч компаниуд нь бүтээгдэхүүний чанар болон сонголтонд чухал үүргийг

гүйцэтгэдэг бөгөөд дараах гол бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг. Нийлүүлж

буй гар утасны сонголт харьцангуй бага, цэнэглэгч картын дизайн сайн. Хүснэгт-3

Бүтээгдэхүүний төрөл Үйлдвэрлэгч компани Улс

1

Гар утас, төхөөрөмж нийлүүлэгч Hisense, Haeir БНХАУ

Ubiquam БНСУ

2 Цэнэглэгч карт

Oberthur

ФРАНЦ 3 RIUM картын нийлүүлэгч

3. Худалдан авагчид, хэрэглэгчид

Нийт хэрэглэгчийн зан төлөв болон өөрчлөлтийг мэдэх үүднээс Жи-Мобайл компаний

нийт 300 хэрэглэгчээс судалгаа авсан бөгөөд зарим голлох үр дүнг танилцуулвал дараах

байдалтай байна. Үүнд: Судалгаанд оролцсон хэрэглэгчидийн 64% хувь үнэ хямд, 23%

орон нутагт сүлжээ сайн баридаг учираас тус компанийг сонгосон байна. Худалдан

авалтад гэр бүлийн нөлөөлөл 78% байна. Үйлчилгээний дутагдалтай тал дээр 52% нь

мэдээлэл муу, 21% үйлчилгээ удаан, 19% нь дараалал ихтэй гэж хариулжээ. Сул тал дээр

33% зар сурталчилгаа муу, 30% нь гар утас сонголт болон дагалдах хэрэгсэл дутмаг гэжээ.

Нийт судалгаанд оролцогчдын 45% нь ямар нэгэн байдлаар өөр компанийг сонгон

үйлчлүүлэх сонирхолтой байна. Иймээс хэрэглэгчдийг татах тэднийг тогтоон барихын

тулд сул талуудыг шийдвэрлэх шаардлагатай. Хүснэгт-4

Давуу тал Сул тал

Жи-Мобайл

Хямд үнэ тариф Үндэсний хөрөнгө оруулалт Бүлэг холбоо ГОТА Технологи 3G Орон нутагт хүрч чадсан Хүссэн дугаарын сонголт Интернэтийн үйлчилгээ

Гар утасны сонголт муу Нэмэлт үйлчилгээ дутмаг Хэрэглэгчийн тоо бага Мэдээлэл багатай Зар сурталчилгаа бага Бүтээгдэхүүний сонголт цөөн Сүлжээ тасалддаг Үнэнч хэрэглэгч цөөн Санхүүгийн чадвар дутмаг Маркетингийн бодлого муу

Page 11: porter huchin zuiliin shinjilgee

Нэр хүнд бага

4. Орлуулах боломжит бүтээгдэхүүн үйлчилгээ Хүснэгт-5

Боломжит үйлчилгээ Давуу тал

Интернэт Үнэ нь харьцангуй буурч байна.

Мессенжер болон Video Call хийх боломжтой.

Суурин утас Хаях болон гээх асуудал гарахгүй (Суурин учираас)

Үнэ хямд

Сансрын холбоо Сүлжээ өргөн

5. Өрсөлдөгчид Хүснэгт-6

Өрсөлдөгч байгууллага Давуу тал Сул тал

Мобиком

Анхны оператор Арвин туршлага Хамгийн олон хэрэглэгч Өргөн сүлжээ Санхүүгийн чадвар Олон нэмэлт үйлчилгээ Орон нутагт олон салбартай Нэр хүндтэй Олонд танигдсан Гар утасны сонголт их

Хөнгөлөлт урамшуулал бага Хуучин хэрэглэгчийг тогтоон

барих үйл ажиллагаа дутмаг Сүлжээний ачаалал Үнэ өндөр

Скайтел

Технологийн шийдэл Долгионы тархах түвшин Нэмэлт үйлчилгээ Шинийг санаачлагч Үнэ хямд Хэрэглэгчээ халамжлах үйлчилгээ Зар сурталчилгаа

Хэрэглэгчийн тоо бага Сүлжээний хамрах хүрээ бага Маркетингийн бодлого сул Хэт олон хэрэглэгчийн сегмэнт Нэр хүнд бага Утасны сонголт

Юнител

Идэвхижүүлэлт сайн Гар утасны сонголт Маркетингийн хүчтэй бодлого Үнийн бодлого Сүлжээний ачаалал Шинийг эрэлхийлэгч Хэрэглэгчийн өсөлт Хөнгөлөлт урамшуулал сайн

Хамрах хүрээ бага Хуваарилалтын суваг бага Нэмэлт үйлчилгээ дутмаг Хуучин хэрэглэгчийг тогтоон

барих үйл ажиллагаа дутмаг

Page 12: porter huchin zuiliin shinjilgee

Оператор тус бүрийн талаарх үндсэн мэдээллийг дор нэгтгэн үзүүлэв. Хүснэгт-7

Мобиком Скайтел Юнител Жи Мобайл

Байгуулагдсан огноо 1996 1999 2005 2006

Үйлчилгээн

ий төрөл

Дараа

төлбөрт

Mobicom, Mobizone,

Mobimix Open, Vip, Bc, Nice

Premium, Songodog,

Холимог багц Жи1, Жи2, Жи3

Урьдчилсан

төлбөрт

Mobicard, Be, Stars,

Cardplus

Skyphone, D20,

Skycall Happy life, Dopin, iD Жи10, Жи20, Жи30

Үйлчилгээний хамрах хүрээ 21 аймаг, 370 гаруй

сум суурин газар

21 аймаг, 300 гаруй

сум суурин газар

21 аймаг, 210 гаруй

сум суурин газар

21 аймаг, 265 гаруй

сум суурин газар

Гэрээт борлуулагчийн тоо

1950 гэрээт

борлуулагч, 13280

дилер

1800 гэрээт

борлуулагч

2450 орчим гэрээт

борлуулагч

4000 гэрээт

борлуулагч

Үндсэн ажилчдын тоо 437 300 450 450

Жи мобайлын төвлөрөх стратеги

Жи Мобайлын хувьд 3 операторын аль нэг рүү нь давших бол хүчин мөхсдөнө. Хямд үнэ болон

ялгаварлах стратеги нь төдийлөн оновчтой бус. Тиймээс томоохон өрсөлдөөнд орох нь хэтэрхий

эрсдэлтэй тул өөрт тохирсон жижиг зах зээлийг олж ганцаараа эзлэх стратегийг хэрэгжүүлэх

ёстой. Өөрөөр хэлбэл өөртөө ашигтай бусад компани төдийлөн сонирхохгүй ашигтай сегмэнтийг

олох хэрэгтэй. Мөн дагалдагчийн байр сууринд байгаа дийлэнх компаний хувьд төвлөрөх стратеги

оновчтой сонголт болдог. Ашигтай сегмент олсон компанийн жишээ гэвэл “Американ моторс”.

Тэд цэргийн зориулалттай автомашиныг иргэний зориулалттай болгон өөрчилсөн. Энэ нь бидний

мэдэх Hummer юм. Тухайн бүтээгдэхүүнийг өөр компани хийх сонирхолгүй учир нь том зах

зээлийн хувьд хэтэрхий жижигдэнэ. Иймээс Жи Мобайл өөрийн бүтээгдэхүүний хэрэглэх дуртай

хэсэг бүлэг хэрэглэгч бий болгох нь илүү ашигтай.

Дүгнэлт:

Аливаа улс орон хөгжих тусам өрсөлдөөн салбар бүрт улам ширүүн болдог. Салбартаа

амьд үлдэх, манлайлагч байх, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг компани бүр хүсдэг. Хэдий

тийм боловч тухайн чиглэлийн онолын суурь мэдлэгийг сайтар судлах шаардлагатай.

Маркетингийн шинжлэх ухаан тэр тусмаа маркетингийн стратегийн удирдлагын асуудал

Монголд хөгжөөд удаагүй байна. Бизнесийн байгууллагууд төдийлөн онолын нарийн

Page 13: porter huchin zuiliin shinjilgee

судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн түвшинд хараахан шийдвэр гаргаж чадахгүй

зүйлүүд анзаарагдаж байна. Иймээс компаниуд өөрийн салбарын өрсөлдөөний онцлогыг

судлаж, түүнд хэрэглэгдэх гол онолыг сайтар эзэмшвэл тухайн зах зээлд давамгайлах,

илүү бодитойгоор шийдвэр гаргах боломж нээгдэх болно.

Ашигласан материал: Монгол хэл дээр

[1] Тэгшбүрэн.Г. “Компаний стратегийн удирдлага”, -УБ: Мөнхийн үсэг, 2003 он

[2] Шуурав.Я, Ганбаатар.Д. “Стратегийн удирдлага”, -УБ: Мөнхийн үсэг, 2002 он

[3] Нямзагд.С, “Үндэсний эдийн засгийн стратегийн удирдлага”, -УБ: Урлах эрдэм, 2001 он

[4] Лхаашид.Д, Бадралмаа.Р. “Стратегийн удирдлага”, -УБ: 1996 он

[5] Статистикийн эмхэтгэл 2010

Англи хэл дээр

[6] William D.Perreault, Jr.E.Jerome, Mc.Carthy Basic marketing: Global Managerial approach

2005

[7] V.Kasturi Rangan, Benson P.Shapiro, Rowland T.Moriaty Business marketing strategy 1995

[8] Orville C.Walker, James D.Watrins, Harper W.Boyd Marketing strategy 1995

[9] David W.Cravens, Nigel F.Piercy Strategic marketing- 8th edition 2006

[10] Boyd Walker Mullions Larreche Marketing management-4th edition 1998

[11] Marketing management-2nd edition Philip Kotler, Swee Hoon Ang, Siew Meng Leong, Chin

Jiong Jan 1999

[12] International marketing-12 edition Cateora Graham 2005

Зохиогчийн тухай: Даянгялбаа Ганбаатар 2001 онд ШУТИС.КтМС-ийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, 2002 онд тус

сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжилээр магистрын зэрэгтэй төгссөн. 2002 оноос өнөөг хүртэл

ШУТИС.КтМС-д ахлах багшаар ажиллаж байна. Маркетингийн үндэс, Борлуулалтын менежмент, Олон

улсын маркетинг, Маркетингийн стратеги, Үнэ бүрдэлт үнийн стратеги зэрэг хичээлүүдийг заадаг. 2002

оноос одоог хүртэл Архангай, Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор аймаг

болон Улаанбаатар хотын 400 орчим бизнес эрхлэгч, компани, хувь хүмүүст маркетинг, борлуулалт,

идэвхижүүлэлт, үйл ажиллагааны менежмент, компаний стратеги төлөвлөлт, маркетингийн стратеги

төлөвлөлт, бизнес төлөвлөлт, брэнд, мастер төлөвлөлт, бизнес төсөл, маркетингийн судалгаа шинжилгээ

зэрэг 60 орчим сэдвийн хүрээнд биечлэн бизнесийн зөвлөгөө, сургалт өгсөн. Судалгааны чиглэл:

Маркетингийн стратеги, борлуулалтын удирдлага, чөлөөт бүсийн асуудал ,маркетингийн удирдлага.