presentation1

15
Түүх соёлын дурсгалт зүйлс Хустайн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт болон орчны бүсд түүх соёлын дурсгалт зүйлс олон бий. Тэдгээрийг ангилбал: Өнгөтийн цогцолбор дурсгал Дөрвөлжин булш Хиргисүүр Хөшөө чулууд Буган чулуу Суварганы тур Сүг зураг

Upload: bee-bear

Post on 12-Jun-2015

1.183 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

1011

TRANSCRIPT

Page 1: Presentation1

Түүх соёлын дурсгалт зүйлс

Хустайн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт болон орчны бүсд түүх соёлын дурсгалт зүйлс олон бий.

Тэдгээрийг ангилбал:Өнгөтийн цогцолбор дурсгалДөрвөлжин булшХиргисүүрХөшөө чулуудБуган чулууСуварганы турСүг зураг

Page 2: Presentation1

  Өнгөтийн цогцолбор дурсгал   

Энэ нь Монгол нутагт 552-742 онд төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдана. Энэ цогцолбор төв азид олдсон хамгийн олон буюу 30 орчим хүн чулуутай. Энэ цогцолбороос зүүн урагш зэллэсэн 552 балбал чулуу байдаг. Балбал чулуунуудыг алсан дайсны тоогоор, эсвэл оролцсон хүний тоогоор босгосон байх гэдэг. Мөн үзүүр нь зүүн хойш эргэсэн байдаг тул сүнсний зам мөрийг заасан байж мэднэ гэдэг. Уг цогцолбор дурсгалд арслан болон хонины дүрстэй чулуу байдаг. Арсланг айх аюулгүйн билэг тэмдэг болгож, харин хонины дүрстэй чулуу нь тахилын гол шүтээн болгож бүтээсэн болов уу. Монголд 600 орчим хүн чулуу бий. Хүн чулуунууд нь босоо, хагас суугаа, суугаа 3 янз байдаг. Суугааг нь түшмэлүүдийг, босоог нь боол шивэгчингүүдийг төлөөлүүлсэн болов уу гэж үздэг. Ханан хээтэй тэгш өнцөгт хавтгай чулуунуудыг тахилын хавтан гэж нэрлэдэг. Энд идээ шүүс өргөдөг байсан болов уу.

Page 3: Presentation1

Дөрвөлжин булш    Хустайн нурууны энгэр бэл, зарим

томоохон ам хөндийд 160 дөрвөлжин булш бий. Эдгээрийг хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал гэж үздэг. МЭӨ III-II зуунд хамаарагдана. Дөрвөлжин булшны зүүн хэсэгт нь өндөр босоо чулуу тавьсан байдаг. Үүнийг Сэргээ чулуу гэдэг. Түүнээс морь уядаг байсан.

Page 4: Presentation1

Хиргисүүр   

  ХБЦГ-ын нутагт болон ойр орчимд 19 томоохон хиргисүүр бүртгэгдсэн. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тогтдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зөвсгийн үед холбогдоно гэж үздэг. Хиргисүүрээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй.

Page 5: Presentation1

Хөшөө чулуу       ХБЦГ-т гадуураа

хашлагатай болон хашлагагүй, дээрээ ямар нэг зураг дүрсгүй чулуун хөшөө хэд хэд бий. Судлаачид эдгээр чулуун хөшөөг буган чулуу үлдээгч овог аймгуудтай холбон тайлбарладаг. Өөрөөр хэлбэл МЭӨ II мянганы эхэн

үед холбогдоно.

Page 6: Presentation1

Буган чулуу         ХБЦГ-ын “Урт”-ын аманд

нэг буган чулуу бий. Энэ нь МЭӨ II мянган жилийн дундаас I жилийн хооронд хамаарагдана. Дэлхийд 900 гаруй буган чулуу байдгаас монголд 90 % нь буюу 800 орчим нь байдаг.

Page 7: Presentation1

Сүг зураг       2.6 м өндөр, 2 м өргөн

хавтгай хадан дээр буга , бүргэд, нум сумаар харваж буй хүн, янгир хөөж яваа чоно зэргийг дүрслэн хөвөөлөн цохиж гаргасан байдаг.

Page 9: Presentation1

Баян-Өлгий аймгийн Цагаан гол дахь хадны буулгасан зураг

Page 11: Presentation1

Өвөр Монголын Алшаа аймагийн нутаг дах хадан зураг

    Умард төрөөс Тан улсын үе хүртлэх хадан зураг маш олон байна. Гэвч чүүчдсэн чиг нь зургийнхаа хөвөөгөөр тусч, зураг нь бүдүүлэг мөртөө диггүй харагдна. Хадан зураг нь шинхэн улаан шороон өнгөтөй бөгөөд морьтой хүний дүр олон байна. Түүнээс гадна бас морь буюу хонь зэрэг гэрийн тэжээвэр ч цөөн бус харагдна.

    Баруун Ся улсын үед хүрч ирээд, хадан зургаа төмөр багажаар чавчин зурсан нь илт харагдаж байна. Зургийн зураас нь жигдхэн бөгөөд хазууд нь Баруун Ся улсын үсэг бичиг сийлэн үлдээжээ.

    Юань улсын үеэс Чин улсын үе хүртлэх зураг нь төдий олон биш ч урь мэргэжлийн талаар нарийн зүйлийг шийдвэрлэх талаар маш их дээшилсэн байна. Жишээлбэл тэмээний зогдрыг уран нарийлаг сийлсэн байна. Сийлсэн талаар ойр үеийн бүтээл болох нь мэдрэгдэж байгаа бөгөөд хазууд нь монгол үсгээр тайлбар бичиж, зурсан хүн өөрийн нэрээ ч сийлэн бичсэн байна.

    Алшаагийн хадан зураг нь орон нутгийн өвөрмөц онцлогтой. Зураг нь шигүү, тархалт нь бага, сийлбэр нь шинхэн, ойр үеийн бүтээл олон, хүн төрөлхтний үйл ажиллагааг гол харуулж, морьтой хүн болон бүргэд шувуу байнга харагдаж байна.

Page 12: Presentation1

Өвөр Монголын Алшаа аймагийн нутаг дах хадан зураг

    1985 онд Алшаа аймгийн бичиг дурсгалын зүлийг хамгаалах газрынханы анх алхамын байцаан судлаж, хайн шинжилсэний дүнд, Алшаагийн хадны зураг сийлмэл нь голцуу Мандал ууланд төвлөрч байна. Мандал уул бол тачир зэлүүд хөдөө талын дунд байгаа өнчин уул юм.

    Алшаагийн хадан сийлмэлийн сэдэв агуулгад төрөл бүрийн амьтан байхаас гадна ан гөрөөнд явж байгаа, мал сүрэг малжиж байгаа, бүжиг бүжиж байгаа, дайн байлдаан хийж байгаа байдал жич тэрэг унаа, майхан хөсөг буюу майхан хөсгөөр бүрэлдсэн айл тосгоны зурагтай. Энэ хадан сийлмэлд эртний үед Алшаагийн тал нутагт амьдарч байсан балар эртний уугуул аймаг бүлэг болон сүүлийн үеийн Хунну, чян, Даншян, Монгол зэрэг үндэстний амьдрал ахуйн баялаг сайхан дүр трхийг харуулсан байна.

    Шинэ чулуун зэвсгийн сүүл үеийн хадны зураг нь зэрлэг үхэр, адуу зэрэг амьтаны дүрийг гол урлан бүтээсэн байна. Буурал өнгийн буюу хар хөхөвтөр хад чулуун дээр голцуу сийлэн урласан болохоор, нарийн ажиглаж баймаанжин сая ямар зүйл сийлээстэй байгаа нь тодроно. Эртний зарим уран бүтээл нь сүүлийн үеийн зурагт халхалагдсан байна.

    Хүрэл зэвсгийн үеэс төмөр зэвсгийн үеийн сүүлч хүртлэх зураг нь амьтаны дүрийг өөрчлөөд холбоостой амьтан буюу хэ зураг болгож, амьтаны хөлийг нь богино мөртөө угалзан хэлбэртэй сийлэн зурсан байна. Маш олон амьтаны дүрийг цайны хүрэн өнгөөр уран нарийлаг сийлэн зурсан болохоор урлагийн маш өндөр үнэ цэнтэй харагдана.

Page 13: Presentation1

ГЭРИЙН ДААЛГАВАР

Монгол улсаас олдсон олдворыг бич. Монгол оронд байдаг хадны сүг зургийг нэрлэ. Дөрвөлжин булш аль аймгаас олдсоныг нэрлэ.

Page 14: Presentation1

Анхаарал тавьсанд баярлалаа?