sedev-14 hev ajliin grafik

4
H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ Сэдэв14: Малталт нэвтрэлтийн ажлын зохион байгуулалт Лекц 14 14.Нэвтрэлтийн ажлын зохион байгуулалт Олборлолтын ажлыг эрчимтэй, жигд явуулах үндсэн гол нөхцлүүдийн нэг нь нэьтрэлтийн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх явдал юм. Энд үндсэн, бэлтгэл, огтлолын болон хайгуулын малталт нэвтрэх ажлууд орно. Нэвтрэлтийн ажлын зохион байгуулалтыг сонгохдоо уулын малталтын зориулалт , ашигдах хугацаа, түүний хэлбэр хэмжээ, байрлал нэвтрэлтийн чиглэл, чулуулгийн шинж чанар, хэрэглэж буй материал, техник хангамжийн байдал, малталт нэвтрэлтийн хурд зэргийг харгалзан үзнэ. Далд уурхайд нэвтрэлтийн ажлыг ихэнхи тохиолдолд мөчлөгөөр зохион байгуулах боломжтой байдаг. Нэвтрэлтийн ажлын мөчлөг нь тодорхой хэмжээгээр мөргөцөг ахихын тулд зохих даралал хэмжээтэй хийгдэж буй бүх процессийн нийлбэр цогцос юм. Нэвтрэлтийн ажлын мөчлөгийн бүтэц, бүрэлдэхүүн нь нь тодорхой нөхцөл бүрт уул геологи, үйлдвэрлэлийн нөхцлүүдээр тодорхойлогдоно. Жишээлбэл: өрөмдлөг тэсэлгээний ажлаар тээврийн малталт нэвтрэнэ гэж үзвэл ажлын мөчлөг нь шпур өрөмдөх цэнэглэх , тэслэх , мөргөцгийг агааржуулах, нураагдсан уулын цулыг ачих, малталтыг бэхлэх,зам тавих ( төмөр замаар явдаг ачигч машин хэрэглэж байвал) г.м процессуудаас бүрдэнэ. Янз бүрийн малталт нэвтрэх үед ажлын мөчлөг нь малталт нэвтрэх аргуудын онцлогоос хамаарч өөр өөр байж болно. Нэвтрэлтийн ажлыг мөчлөгөөр зохион байгуулахад тэнд хийгдэх процессуудын хэмжээ агуулгыг тодорхойлж тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, орон зайн уялдаа холбоог тооцох шаардлагатай. Нэвтрэлтийн ажлын зохион байгуулалтын график дүрслэлийн гол 2 арга болох хугацааны хувьд ажлын явцыг харуулсан циклограмм, орон зай, цаг хугацааны хувьд ажлын явцыг харуулсан планограммыг хэрэглэж байна. Циклограмм нь үйлдвэрлэлийн тусгай процессуудыг тодорхой масштабаар зурж хэвтээ шугаман хэлбэрээр харуулж, тэдгээр процессуудыг гүйцэтгэх дэс дараалал, хугацааг тусгасан график дүрслэл юм. Нэвтрэлтийн мөчлөгийн процессуудыг гүйцэтгэхдэ хугацааны хувьд дэс дараалан, зэрэгцээ, давхцуулан гүйцэтгэж болно. Тухайлан гүйцэтгэж буй процессуудыг хугацааны хувьд давхцуулан гүйцэтгэх нь мөчлөгийн үргэлжлэх хугацааг багасгаж эцсийн дүнд нэвтрэлтийн ажлын хурдыг ихэсгэдэг. Гэвч ажлыг зэрэгцээ гүйцэтгэх нь нэвтрэлтийн хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж болох сул талтай. Энэ нь комбайнаар малталт нэвтрэх үед тохирохгүй. Комбайнаар малталт нэвтрэх үед бүх процессууд нь нэг хугацаанд тасралтгүй явагдана. Энэ үед нэвтрэлтийнажлын тасралтгүй зохион байгуулалт хэрэглэгдэнэ. Өрөмдлөг тэсэлгээний аргаар малталт нэвтрэх үед нэвтрэ.лтийн мөчлөгийн зохион байгуулалтанд шийдвэрлэх нөлөө үзүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг нь шпурын урт юм. Шпурын урт нь мөчлөг дэх бүх процессуудын хөдөлмөр зарцуулалтыг тодохойлдог. Жишээ нь: шпурын урт ихсэх нь өрөмдлөгийн хурдыг багасгаж , өрөмдлөгийн үндсэн ажилбаруудыг гүйцэтгэх хөдөлмөр зөрцуулалтын хэмжээг ихэсгэнэ. Гэвч энэ нь нөгөө талаар мөчлөг дэх нэвтрэлтийн ажлын хэмжээг ихэсгэж нийт ажлын цагийн баланс дах бэлтгэл төгсгөлийн ажилбарын хувийн жинг багасгаж , нэвтрэлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтыг сайжруулна. Нэвтрэлтийн ажлын мөчлөгийн графикийг зохиох тооцоонд анхдагч өгөгдөл болгон чулуулгийн физик механикийн шинж чанар , машин, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт тухайн хэсэг дэх ажлын горим ( сарын ажлын өдрийн тоо, хоногийн ажлын ээлжийн тоо, ээлжийн үргэлжлэх хугацаа) нэвтрэлтийн өгөгдсөн хурд, бэхэлгээний паспорт зэргийг ашиглана. Тооцоог дараах дарааллаар гүйцэтгэнэ. 1.Хоногийн мөгөцгийн ахилт: , р р са са X n V i = м (14.1) Үүний: - мөргөцгийн хоногийн ахилт , м X i - 1 -

Upload: davaaml

Post on 04-Apr-2015

183 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Sedev-14 Hev Ajliin Grafik

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв14: Малталт нэвтрэлтийн ажлын зохион байгуулалт Лекц № 14

14.Нэвтрэлтийн ажлын зохион байгуулалт Олборлолтын ажлыг эрчимтэй, жигд явуулах үндсэн гол нөхцлүүдийн нэг нь нэьтрэлтийн

ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх явдал юм. Энд үндсэн, бэлтгэл, огтлолын болон хайгуулын малталт нэвтрэх ажлууд орно. Нэвтрэлтийн ажлын зохион байгуулалтыг сонгохдоо уулын малталтын зориулалт , ашигдах хугацаа, түүний хэлбэр хэмжээ, байрлал нэвтрэлтийн чиглэл, чулуулгийн шинж чанар, хэрэглэж буй материал, техник хангамжийн байдал, малталт нэвтрэлтийн хурд зэргийг харгалзан үзнэ. Далд уурхайд нэвтрэлтийн ажлыг ихэнхи тохиолдолд мөчлөгөөр зохион байгуулах боломжтой байдаг. Нэвтрэлтийн ажлын мөчлөг нь тодорхой хэмжээгээр мөргөцөг ахихын тулд зохих даралал хэмжээтэй хийгдэж буй бүх процессийн нийлбэр цогцос юм. Нэвтрэлтийн ажлын мөчлөгийн бүтэц, бүрэлдэхүүн нь нь тодорхой нөхцөл бүрт уул геологи, үйлдвэрлэлийн нөхцлүүдээр тодорхойлогдоно. Жишээлбэл: өрөмдлөг тэсэлгээний ажлаар тээврийн малталт нэвтрэнэ гэж үзвэл ажлын мөчлөг нь шпур өрөмдөх цэнэглэх , тэслэх , мөргөцгийг агааржуулах, нураагдсан уулын цулыг ачих, малталтыг бэхлэх,зам тавих ( төмөр замаар явдаг ачигч машин хэрэглэж байвал) г.м процессуудаас бүрдэнэ. Янз бүрийн малталт нэвтрэх үед ажлын мөчлөг нь малталт нэвтрэх аргуудын онцлогоос хамаарч өөр өөр байж болно. Нэвтрэлтийн ажлыг мөчлөгөөр зохион байгуулахад тэнд хийгдэх процессуудын хэмжээ агуулгыг тодорхойлж тэдгээрийг гүйцэтгэх хугацаа, орон зайн уялдаа холбоог тооцох шаардлагатай. Нэвтрэлтийн ажлын зохион байгуулалтын график дүрслэлийн гол 2 арга болох хугацааны хувьд ажлын явцыг харуулсан циклограмм, орон зай, цаг хугацааны хувьд ажлын явцыг харуулсан планограммыг хэрэглэж байна. Циклограмм нь үйлдвэрлэлийн тусгай процессуудыг тодорхой масштабаар зурж хэвтээ шугаман хэлбэрээр харуулж, тэдгээр процессуудыг гүйцэтгэх дэс дараалал, хугацааг тусгасан график дүрслэл юм. Нэвтрэлтийн мөчлөгийн процессуудыг гүйцэтгэхдэ хугацааны хувьд дэс дараалан, зэрэгцээ, давхцуулан гүйцэтгэж болно. Тухайлан гүйцэтгэж буй процессуудыг хугацааны хувьд давхцуулан гүйцэтгэх нь мөчлөгийн үргэлжлэх хугацааг багасгаж эцсийн дүнд нэвтрэлтийн ажлын хурдыг ихэсгэдэг. Гэвч ажлыг зэрэгцээ гүйцэтгэх нь нэвтрэлтийн хөдөлмөрийн бүтээмжийг бууруулж болох сул талтай. Энэ нь комбайнаар малталт нэвтрэх үед тохирохгүй. Комбайнаар малталт нэвтрэх үед бүх процессууд нь нэг хугацаанд тасралтгүй явагдана. Энэ үед нэвтрэлтийнажлын тасралтгүй зохион байгуулалт хэрэглэгдэнэ. Өрөмдлөг тэсэлгээний аргаар малталт нэвтрэх үед нэвтрэ.лтийн мөчлөгийн зохион байгуулалтанд шийдвэрлэх нөлөө үзүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг нь шпурын урт юм. Шпурын урт нь мөчлөг дэх бүх процессуудын хөдөлмөр зарцуулалтыг тодохойлдог. Жишээ нь: шпурын урт ихсэх нь өрөмдлөгийн хурдыг багасгаж , өрөмдлөгийн үндсэн ажилбаруудыг гүйцэтгэх хөдөлмөр зөрцуулалтын хэмжээг ихэсгэнэ. Гэвч энэ нь нөгөө талаар мөчлөг дэх нэвтрэлтийн ажлын хэмжээг ихэсгэж нийт ажлын цагийн баланс дах бэлтгэл төгсгөлийн ажилбарын хувийн жинг багасгаж , нэвтрэлтийн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтыг сайжруулна. Нэвтрэлтийн ажлын мөчлөгийн графикийг зохиох тооцоонд анхдагч өгөгдөл болгон чулуулгийн физик механикийн шинж чанар , машин, тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт тухайн хэсэг дэх ажлын горим ( сарын ажлын өдрийн тоо, хоногийн ажлын ээлжийн тоо, ээлжийн үргэлжлэх хугацаа) нэвтрэлтийн өгөгдсөн хурд, бэхэлгээний паспорт зэргийг ашиглана.

Тооцоог дараах дарааллаар гүйцэтгэнэ. 1.Хоногийн мөгөцгийн ахилт:

р

са

саX n

Vi = м (14.1)

Үүний: - мөргөцгийн хоногийн ахилт , м Xi

- 1 -

Page 2: Sedev-14 Hev Ajliin Grafik

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

- малталт нэвтрэлтийн сарын хурд, м рсаV - сарын ажлын өдрийн тоо рсаn2.Нэг мөчлөг дэх мөргөцгийн ахилт:

мll ШM ,η∗= (14.2) Үүний: lM- мөчлөг дэх мөгөцгийн ахилт, м lШ- шпурын урт η - шпур ашиглалтын коэффициент 3.Хоногийн мөчлөгийн тоо

M

X

llт = (14.3)

4.Мөргөцөг нэг метр ахихад хийгдэх ажлын хэмжээ, нэвтрэлтийн мөчлөгийн ажлын бүрэлдэхүүнийг тодорхойлно. 5.Нэг метр малталт нэвтрэх ажлын хугацааны нэгдсэн норм:

∑ ∑= =

==n

i

n

i

qiHXX HH

1 1δ (14.4)

Үүний: НХ-1м малталт нэвтрэх ажлын хугацааны нэгдсэн норм, хүн ээлж НХ i- ажлын процесс бүрийн гүйцэтгэх хугацааны норм хүн- ээлж - ажлын процесс бүрээр гүйцэтгэх ажлын хэмжээ Hб i- ажлын процесс бүрийн бүтээлийн норм 6.Нэг метрт малталт нэвтрэх хөдөлмөр зарцуулалт:

∑ ∑= =

==n

i

n

i

xHKTiТ

1 1δ (14.5)

Үүний: Ti- ажлын процесс бүрийн хөдөлмөр зарцуулалт, хүн— ээлж Kб- ажлын процесс бүрийн нормын биелэлтийн коэффициент 7. Хоногийн хөдөлмөр зарцуулалт:

Тх = Т * lм *т (14.6) 8. Процесс бүрээр мөчлөгт хийгдэх ажлын хэмжээ:

Q m i=Q i (14.7)

Нэвтрэлтийн ажлын зохион байгуулалтын график зохиохын тулд: • Нэвтрэлтийн мөчлөгт хийгдэх ажлын бүрэлдэхүүн • Мөчлөгийн процесс бүрийн ажлын хэмжээ • Процесс бүрийн хөдөлмөрийн зарцуулалт • Нэвтрэгийн тоо • Процессуудын үргэлжлэх тоо

Зэргийг тооцож тодорхойлох шаадлагатай.

- 2 -

Page 3: Sedev-14 Hev Ajliin Grafik

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Ажлын процессийн бүрэлдэхүүн нь нэвтрэлтийн аргаас хамаардаг. Жишээлбэл: өрөмдлөг тэсэлгээний ажлаар хэвтээ малталт нэвтэрч байвал ажлын процесс нь чулуулагийг ачих, усны суваг татах, агааржуулах, агааржуулалтын хоолой сунгах, зам, бэхэлгээ тавих , шпур өрөмдөх, цэнэглэх, тэслэх туслах ажлууд гэх мэт ажилбаруудаас бүрдэнэ. Ажлын хэмжээг гүйцэтгэх бүтээлийн ба хугацааны нормоор тодорхойлно.

1. Нураагдсан чулуулгийн хэмжээ: η∗∗= ШH lSV ,м3 (14.8)

Үүний: S- малталтын хөндлөн огтлотын талбай - шпурын урт, м Шl η - шпур ашиглалтын коэффициент 2. ус суваг тоноглох , агааржуулалтын хоолой сунгах, зам зам тавих ажлын хэмжээ:

η∗= шlVi (14.9)Үүний: - шпурын урт, м Шl

3. Шпур өрөмдөх: V= N * (14.10) Шl

Үүний: N- нийт шпурын тоо

-шпурын урт, м Шl4.раман бэхэлгээ тавих ажлын хэмжээ:

ηδ ∗=L

lV Ш (14.11)

Үүний: L- рам хоорондын зай, м 5.Штанги бэхэлгээ хийвэл :

ηδ ∗∗

nlV ШШ (14.12)

Үүний: nШ- эгнээн дэх штангийн тоо аШ- штангийн эгнээ хоорондын зай, м Хийгдэх ажлуудын хөдөлмөр зарцуулалтын хэмжээг тооцохын тулд процесс тус бүрийн бүтээлийн ба хугацааны нормыг мэдэх нь чухал. Энэ нормуудыг бүтээлийн нэгдсэн ангиллын нормын эмхтгэл , эсвэл уурхай бүрт өөрийн хронометрражийн ажиглалтаар тогтоогдсон нормыг үндэслэн тооцно. 6.Бүтээлийн норм:

Х

Э

НТ

Н =δ (14.13)

Үүний: ТЭ- ээлжийн үргэлжлэх хугацаа, цаг НХ- хугацааны норм 7. Процесс бүрийн хөдөлмөр зарцуулалтын хэмжээ:

i

ii H

Vq = , хүн ээлж (14.14)

- 3 -

Page 4: Sedev-14 Hev Ajliin Grafik

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Үүний: Vi –процесс бүрийн ажлын хэмжээ Hi – процесс бүрийн бүтээлийн норм 8.Мөчлөгт хийгдэх бүх ажлын хөдөлмөр зарцуулалт:

∑=

+++=n

inqKqqqq

1321 , хүн ээлж (14.15)

9.Процесс бүрийн гүйцэтгэх хугацаа:

α∗∗∗

=kn

Tqt Mi

i0

(14.16)

Үүний: ТМ – мөчлөгийн үргэлжлэх хугацаа, цаг qi – тухайн процессийн ажлын хөдөлмөр зарцуутлалт, хүн ээлж n0 – тухайн ажлыг гүйцэтгэж буй нэвтрэгчийн тоо k – бүтээлийн норм биелэлтийн коэффициент α -туслах ажлын хугацааг тооцсон коэффициент

М

М

ТТТ 0−

=α (10.17)

Үүний: Т0- шпур цэнэглэх, тэслэх, малталтыг агааржуулах хугацаа, цаг Хэрэв тэсэлгээ, агааржуулалтыг ээлж хооронд ын завсарлагын хугацаанд гүйцэтгэж байвал α =1 байна. Тооцоог зөв хийсэн эсэхийг дараах нөхцлөөр шалгана.

- 4 -