shunu amtalsan nulims

27
1 Ц.Балдорж ШӨНӨ БУУСАН ААДАР www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 21-Apr-2015

184 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: SHUNU AMTALSAN NULIMS

1

Ц.Балдорж

ШӨНӨ БУУСАН ААДАР

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: SHUNU AMTALSAN NULIMS

2

ОРОЛЦОН ТОГЛОГЧИД:

Тэрбиш – гэрийн эзэн, төрийн зүтгэлтэн 45-50 настай

Энхээ – түүний гэргий, 40 гаруй настай

Төмөр – бизнесмен. Тэрбишийн гэр бүлийн найз 45-50 настай

Халзан – Энхээгийн аав. Цагтаа хариуцлагатай алба хашиж байсан нэгэн, 70 гаруй

настай

Чимгээ – Тэрбишийн том охин. 20 орчим настай

Алимаа – Тэрбишийн бага охин 18 орчим настай

Оюунаа – Гэрийн үйлчлэгч бүсгүй 25-30 орчим настай

Од – Тэрбишийн хүү 15-16 орчим настай

Үл үзэгдэг хүн.

Жүжгийн үйл явдал Тэрбишийн зуслангийн тансаг орон сууцанд ганц шөнийн дотор

болно. Хоѐр давхар сууцны нэгдүгээр давхарын уужуу том зочны өрөө. Зочны өрөөнд

буйдангууд, ТҮ, хананд уран зураг, мебель дээр гоѐ чамин хийцтэй ваар савнууд тавиастай.

Зочны өрөөнөөс дээд давхар луу гарсан шат, шатаар гармац гэрийн эзний унтлагын

өрөөний өргөн том хаалга. Хаалга онгойход ор харагдахуйцаар байна. Тэр өрөөний хоѐр

талд Чимгээ Алимаа хоѐрын унтлагы өрөө байрлана. Зочны өрөөтэй гал тогооны өрөө

болон хоолны өрөө зэрэгцээ байх бөгөөд хоорондоо хаалгагүй. Нэг давхрын гадагш гарах

хаалга. Идээ будаа, ус ундаа, архи дарс өрөөстэй ширээний ард Төмөр, Энхээ, Халзан нар

тухлан сууж ярилцана. Оюунаа тэдэнд үйлчлэн нааш цааш холхино. Өрөөний буланд

Чимгээ Алимаа хоѐр чихэвч зүүн дүрс нь чимээгүйхэн жирэлзэх ТҮ-ээр ямар нэгэн

хөгжөөнтэй нэвтрүүлэг үзэгцгээнэ. Од хоолны өрөөний ширээн дээр хөлөө тавьж суун

компьютер тоглоно. Үл үзэгдэгч хүн (цав цагаан хувцастай, цас шиг цагаан царайтай, төрх

байдлаараа Тэрбиштэй төстэй. Түүнийг үл үзэгдэгч хүн, ерөөсөө хүний сонсч, тэр тусмаа

Тэрбишийн сүнс ч гэж бодож болно) Энд тэнд сүүдэгнэн холхино

Халзан:- Энэ бороог ээ?

Төмөр:- Бямбад орсон бороо долоо хоног гэдэг. Энэ ч удна даа. /Энхээ босч хөшиг ярж

харна. Бороо хувингаар цутгах мэт асгаран. Энд тэнд огторгуй ертөнц цуурах мэт

цахилгаан цахиж, тэнгэр нижигнэнэ/

Энхээ:- Ямар аймаар юм бэ? /хөшгөө шалавхан хаана/

Төмөр:- Энэ Тэрбиш чинь яачихваа?

Энхээ:- Аль түрүүн л дээшээ гарсан ш дээ. Тасарчихаа биз.

Халзан:- Ажил ихтэй хүн ядардаг биз. Тэгэхдээ тийм ч амархан тасраад ойччих хүн биш ээ.

Ойрдоо учир нь олдохгүй нэг зураг зураад байсан. Түүнтэйгээ л ноцолдож байж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: SHUNU AMTALSAN NULIMS

3

магадгүй. Эсвэл энэ борооны асгаралтыг цонхоор ширтээд сууж байж чадах л

байх.

Энхээ:- Арай ч дээ. Галзуу хүн биш дээ.

Халзан:- Би хэдийгээр хадам нь ч гэсэн гэргий чамаас илүү нөхрийн чинь ааш занг гадарлаж

байж магадгүй шүү.

Энхээ:- За аав, та ѐстой тасрах дөхөж дээ.

Халзан:- Тасрах, тасрах л гэх юм. Олс дээс, утас учиг тасарч болно. Хүн тасрана гэж юу

гэсэн үг вэ?

Энхээ:- Үгүй ердөө. Та нар тасраад л уначихдаг биз дээ.

Төмөр:- Ингэхэд цаг юу болж байна аа. /цагаа харна/ Пөөх хоѐр өнгөрч байна шүү дээ

Халзан:- За оройтож, нойр хүрэхгүй ч сүүжээ жаахан амраая даа. /Босох гээд өндөлзнө/

Төмөр:- Та жаахан суу л даа.

Халзан:- Харин ээ…

Энхээ:- За, аав та юун маягтай юм. Сууж л байгаа ч дээ. Танд ямар хийх ажил энэ тэр байх

биш. Зусланд хүн ирээсэй гээд л үглээд байдаг хэрнээ ирэхээр нь нэг нь тасар ч

унаад, нөгөөх нь унтана гэж сүрдүүлээд л хачин улс шүү.

Халзан:- Надад ч яарах юу байхав дээ.

Төмөр:- Одоо ч миний хот явна гэдэг бараг өнгөрлөө л дөө.

Халзан:- Маргааш явж чадвал их юм. Манай энэ доод амны жалга чинь жаахан юм шиг

мөртлөө цас, бороонд хэр баргийн унаа тэрэг гарахгүй шүү.

Төмөр:- За тэгвэл ч өнгөрчээ. Үгүй ингэхэд Тэрбишийг сэрээвэл яасан юм бэ?

Энхээ:- Харин ээ, аягүй бол сэрэхгүй ээ.

Халзан:- Сэрэхгүй гэж, унтаагүй гээд байна шүү дээ. Зургаа ч зурж байгаа юм уу, эсвэл ном

уншаад хэвтэж байж чадах хүн. Манай хүргэн чинь ер нь их өвөрмөц талдаа хүн

шүү дээ. Хүмүүстэй хамт ширээнд цуг сууж барагтай бол хоол идэхгүй. Төмөр

чамайг ирэхээр л нэг жаахан суудаг байх. Тэгээд энэ хүн хоол идэхгүй юм

байхдаа гэхээр хүмүүс босоод явчихсан хойно ганцаархнаа жигтэйхэн их

амтархаад цохиж орхино. Хүмүүстэй хэг ѐг яриатай. Барагтай л бол яриа

таарахгүй дээ. Өөрийнхөөрөө л зүтгээд байх.

Энхээ:- Та одоо Тэрбишийг магтаад байгаа юм уу, аль эсвэл муулаад байгаа юм уу?

Халзан:- Үгүй би одоо… муулах ч биш л дээ. Бас магтаад байгаа ч юм алга. Ер нь л байгаа

байдлыг нь хэлж байгаа царай нь тэр. За тэгээд өөрийнхөө байр суурийг нэг

хамгаалаад үзчихвэл цаана нь гарч байж л сална даа. Үгүй ер нь Төмөр чамтай л

их зөөлөн байдаг юм. Хай мэдлээ золиг, ямар ч учиртай юм.

Энхээ:- Тэгэлгүй яадаг юм. Төмөрийн хүчээр л энэ зэрэгтээ яваа юм чинь тэгэхээс …

/Алимаа гэнэт чихэвчээ аваад/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: SHUNU AMTALSAN NULIMS

4

Алимаа:- Та наад амаа тат л даа. Дандаа дэмий юм ярьж байх юм.

Энхээ:- Ингээд л тачигнаад загнацгаачихдаг юм. Болъѐ, болъѐ. Тэгэхдээ ямар худлаа юм

биш дээ. /Чимгээ чихэвчээ авч/

Чимгээ:- Тэгвэл та аавын хүчинд энэ зэрэгтээ яваа гэдгээ бас санаач.

Энхээ:- Та хоѐр тэгээд хэний хүчинд өдий зэрэгтээ яваа улс вэ?

Алимаа:- Бид ямар үгүй гэсэн юм уу?

Энхээ:- Тэгээд л болоо юм биш үү?

Чимгээ:- За, за жаахан юм уучихаараа л мэдрэлтэй мэдрэлтэй юм яриад эхэлдэг юм ш дээ.

Боль боль Алимаа

Энхээ:- Төмөр минь хүүхдүүд чинь том болох тусмаа л ааш зан нь эвдрээд аав ээжээрээ ч

үг хэлүүлэхээ больчихдог юм байна шүү дээ.

Халзан:- Тэр ч хүмүүн заяаны мөнхийн асуудал юм байхаа

Энхээ:- Дээрээс нь тэгээд энэ аав бас Тэрбишийг шувтан өмөөрчинө шүү дээ. Заримдаа ч

бүр энэ гэрт ингэж ад болж байхаар ганцаараа гон бие гозон толгой сууж байх нь

дээр байж ч гэж бодох юм.

Халзан:- Нүгэл гэм цаашаа

Чимгээ:- Та яг ганцаараа гомбынхоо гозон толгой болоод сууж харагдаарай! /Чимгээ

Алимаа хоѐр зэрэг босч дээш гаран өөр өөрсдийнхөө унтлагын өрөөнд орж

хаалгаа хүчтэй хаана/

Энхээ:- Алив Оюунаа чи дээшээ гараад тэр Тэрбишийг олоод ир.

Оюунаа:- Уг нь та өөрөө очвол ...

Энхээ:- Би чамайг яваад олоод ир гэж байна. /Үл үзэгдэгч хүн энэ яриаг энд тэнд очин сонсч

тэгэх тоолондоо ярьж байгаа хүний нүдийг цоо ширтэн нүүрэндээ ѐжлол,

үгүйсгэл, гайхлыг байнга тодруулна. Зарим үгэнд нь цочих мэт болно. Зарим

хүнийг яриаг тавлах мэт болно. Энэ үйлдэл бүх л жүжгийн туршид үргэлжилнэ.

Харин түүнийг хэн ч анзаарахгүй. Оюун дурамжхан дээш гарна. Гэрийн эзний

дээр өгүүлсэн унтлагын өрөөний хаалга онгойлгоно. Гэрэл гялхийн асна. Оюун

аймшигтайгаар чарлан хаалгаа бушуухан хаана. Орон дээр гулдайн хэвтэх

Тэрбиш зурвас харагдаад өнгөрна. Зочны өрөөнд суугсад дэрхийн босно. Алимаа

Чимгээ хоѐр өрөөний хаалга зэрэг онгойлгон хоѐулаа хагас дутуу өмссөн

унтлагын хувцастай гарч ирнэ. Оюун ямар ч үг хэлэлгүй учир зүггүй чарласаар

байна./

Төмөр:- Яасан бэ? /хэн ч хариу хэлэхгүй/

Энхээ:- Нөгөөхийн нь зүрх нь хаагдчихсан юм биш биз дээ! Бурхан минь.

Халзан:- Битгий муу ѐрын юм яриад бай. Тэр байтугай хүртчихээд л зүв зүгээр байдаг даа.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: SHUNU AMTALSAN NULIMS

5

/Чимгээ Алимаа хоѐр зэрэг ухасхийн аавынхаа өрөөрүү орсноо чихэлдэн гарч ирээд

орилолдоно/

Халзан:- Үгүй ээ энэ чинь одоо ... /босох гээд өндөлзөнө. Онгорхой хаалганы цаана гар нь

доош унжсан үхлүүлт Тэрбиш харагдана. Цээжин дээр нь гар буу хэвтэнэ. Энхээ

шатаар өгсөн гүйн гараад хаалган дээр зог туссанаа сүхдүүлчихсэн мэт болж

хоѐр гар нь савчин нүд нь дүрлийнэ/

Энхээ:- Тэнд ... тэнд ... тэр ... Тэрбиш... өөрийгөө...

Төмөр:- Юу?! /бүдүүн тарган бизнесмэнд баймааргүй шалмаг хурдан хөдөлгөөнөөр шат

нураах шахам дээш гүйж гараад орилож чарлалдан шоконд орж ангайх

хүүхдүүдийн дундуур зүсэн Тэрбишийн унтлагын өрөөнд гүйж орно. Түүнд гар

хүрэх гэснээ гэнэт больж хэсэг харж зогссоноо гарч хаалгы нь хаагаад налан

зогсоно. Энэ хооронд Халзан шатаар маажигнан гарч ирээд өрөө рүү орох гэж

оролдоно/

Төмөр:- Та ... ороод хэрэггүй дээ. Аль хэдийнэ өнгөрчихөж ....

Халзан:- Яаж?

Төмөр:- Яахав дээ ... гар буугаар ... толгой руугаа буудаж ...

Халзан:- Үгүй ээ энэ чинь яагаад ... яагаад тэгэх билээ? Саяхан л .. үгүй энэ дор бидэнтэй

инээж хөхрөөд л сууж байсан шүү дээ.

Төмөр:- Харин тийм ээ! Ийм л хувь тавилантай байж дээ.

Чимгээ:- /гэнэт/ Хувь тавилан гэнэ ээ! Биш ээ. Та ...чи аавыг алсан! Чи алсан мэдэв үү?

Энхээ:- /бас гэнэт сэхээ орон/ Чи чинь галзуурав уу? /Чимгээг алгадана/

Чимгээ:- Үнэн. Яг тэгсэн.

Алимаа:- Тайвшир, биеэ барь! /Чимгээг чирэх шахам доошоо авч бууна. Зочны өрөөнд Од

урьдын адил суусаар л байна/

Төмөр:- Цагдаа дуудъя даа.

Чимгээ:- Та алаагүй юм бол цагдаа дуудаж өөрийнхөө гэм зэмгүйг нотлох гэж яарахын

оронд ядахдаа эхлээд түргэн дуудъя гэж хэлээч!

Энхээ:- Үгүй ээ та нар чинь гэрийнхээ зочныг ... ямар ... /чимээгүй болно/

Алимаа:- /Чимгээд/ Та яагаад тэгж хэлсэн юм бэ?

Чимгээ:- Яахав дээ, орой аавтай юу ярьсныг нь би санаандгүй сонссон байхгүй юу.

Алимаа:- Тэгээд?

Чимгээ:- Тэгсэн энэ Төмөр аавд тендер ч гэнэ үү, юу гэнэ үү нэг юм тулгаад байсан.

Чадахгүй бол хохь чинь шүү. Өр чинь улам л нэмэгдэнэ гэж мэдээрэй. Яалаа ч

гэсэн чи миний гараас гарахгүй шүү л гэж лав хэлсэн. Бас хугацаа товлоод

байсан.

Алимаа:- Ямар заваан хог вэ? /дээш гарахаар ухасхийнэ. Чимгээ түүнийг хориглоно/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: SHUNU AMTALSAN NULIMS

6

Чимгээ:- Аавыг алаагүй ... алаагүй ч гэсэн ... нөлөөлсөн л байх. Одоо яршиг. Цагдаад л

хэлье. /тэр хоѐрын яриаг дээр байгаа хүмүүс сонсохгүй. Чимгээ зочны өрөөн дэх

утсыг аваад чихэндээ наана/ Хүүе ээ, энэ утас чинь таг болчихсон байна шүү

дээ.

Алимаа:- Юу? /бас сонсож үзнэ/ Нээрэн тийм байна. Гар утас барихгүй. Одоо яанаа? Од оо?

Хүүе чи сонсож байна уу ? Чи энэ утсыг янзлаад орхиоч. /Од сонсохгүй. Алимаа

ухасхийн урьдын адил суусаар байгаа Одын чихэвчийг угз татан авна/

Од:- Өө чи одоо ... Хохь чинь шүү. /гараа зангидснаа болино/

Чимгээ:- Цаана чинь аав

Од:- Тэгээд яачихаав?

Чимгээ:- Үгүй ээ чи энэ утсыг янзлахыг бод л доо.

Үл үзэгдэгч хүн ийш тийш алхан утасны гэмтлийг хайна. Хүн анзаархааргүй нэг

буланд утсыг

тас татсныг олж хоѐр үзүүрийг нь нэг нэг гараараа атган инээж хөхрөн үзэгчидэд харуулаад

тасархай чигээр нь улам далдлан тавиад хөөрч баясана

Од:- Чадахгүй. Борооноос л болоо биз. Бороо орохоор дандаа л тэгдэг шүү дээ.

Чимгээ:- Энэ ... ѐстой нэг голоороо нүхтэй мах шүү.

Дээд дахвахрт Энхээ шоконд орж, Халзан Төмөр хоѐр бодолд автан Оюунаа

чимээгүй мэгшин

уйлсаар байна.

Төмөр:- Үхсэний хойноос үхэлтэй биш, доошоо бууцгаая даа. Одоо яахав, ярилцая даа.

/Түрүүлж бууна түүний хойноос бусад нь дагаж буугаад нэг нэг газарт сууцгаана/

Халзан:- Одоо нэгэнт ийм болсноос хойш ямар ч байсан дуулгадаг газруудад нь дуулгахаас

л аргагүй дээ.

Чимгээ:- Утас ажиллахгүй байна аа.

Халзан:- Тэр чинь золиг байна даа

Энхээ:- Одоо тэгээд яахав. Нэг нь хотруу явахаас өөр аргагүй боллоо ш дээ

Төмөр:- Би явдаг юм уу даа.

Энхээ:- Чи ганцаараа болох юм уу? Уг нь Одтой хамт явбал ... Од оо, хүүе Од. /Од

сонсохгүй/

Алимаа:- Төмөр ... гуай та эндээс явж болохгүй

Төмөр:- Яагаад? Яагаад явж болохгүй гэж?

Алимаа:- Яагаад гэвэл та хамгийн гол сэжигтэн. Тэр чигээрээ алга болчих ч юм билүү? Хэн

мэдлээ.

Төмөр:- Өө за бүр ингээд шууд хүн амины хэрэгтэн болгочихлоо л доо. /Энхээ руу харна/

Энхээ:- Үгүй та нар одоо ... За би мэдэхгүй ээ. /нүүрээ таглан сууна/

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: SHUNU AMTALSAN NULIMS

7

Төмөр:- Чи чинь ... үгүй та нар чинь арай бүгдээрээ намайг ... хардаж сэрдэцгээгээд байгаа

юм биш биз дээ.

Алимаа:- Тэгж байна. Аль ч талаас нь бодоод үзсэн та бол гол сэжигтэн

Төмөр:-Яагаад?

Чимгээ:- Яагаад гэдгийг та цагдаа дээр очихоосоо өмнө хэлүүлмээр байна уу? /Алимаа руу

харна/

Алимаа:- Тэгвэл хэлээд өгье л дөө. Эхлээд би танаас нэг юм асуучихъя. Та манай аавыг хэн

байсныг хэн болгосон тухайгаа ер нь бодож үзсэн үү?

Төмөр:- Үзсээн. Үзэлгүй яахав.

Чимгээ:- Тэгээд ямар дүгнэлтэнд хүрэв?

Төмөр:- Дүгнэлтсээд байх юу байдаг юм. Ердийн нэг зураачийг л нэр хүндтэй төрийн түшээ

болгосон.

Чимгээ:- Ердийн нэг зураач биш ээ. Авъяастай, чадалтай, нэртэй төртэй зураачийг өөрийн

чинь өмнөөс зөвхөн өөрийн чинь төлөө төр түшилцэх халхавчийн дор өөрийн

чинь бизнесийг хамгаалах, өргөжүүлэх зэвсэг болгохоор Та манай аавыг

ашигласан. Тэгээд ... энэ бол юу ч биш бүр ...

Төмөр:- За, Чимгээ бас хэлэх хэлэхгүй юм гэж энэ хорвоод чинь байдаг юм шүү.

Чимгээ:- Эцэст нь гараас чинь гараад ирэхээр та түүнийг баахан дарамтлаж байгаад амийг

нь хороолоо. Өөрийнхөө гараар хороогоогүй юмаа гэхэд “Чи амиа хороо, эсвэл

хуучнаараа зөвхөн миний төлөө ажилла” гэж тулгаснаараа та аавы минь аминд

хүрлээ. Биднийг өнчрүүллээ.

Энхээ:- Арай ч дээ. /уйлна/ Үл үзэгдэгч хүн гар буу барин Төмөр лүү шагайж буудах дүр

үзүүлээд тэр өөрөө шалан дээр гулдайн унаснаа амь тавин чичигнэнэ. Тэгснээ

босч Төмөр лүү гараа сарвалзуулан чи алсан гэх мэт хүүхдүүдийн “еэ еэ бөө бөө,

ичиг ичиг”-ийг үзүүлнэ

Төмөр:- Би та нарыг ... талийгаачийг өөрийнхөө төрсөн ах дүү, үр хүүхэд шигээ санаж өдий

зэрэгтээ болгосон. Тэгээд хариуд нь алуурчин нэр зүүгээд дуусах ѐстой байж л

дээ.

Алимаа:- Байгаа юм байгаагаараа байхаас өөр аргагүй биз дээ.

Энхээ:- Төмөр минь чи ... намайг биш юмаа гэхэд үлдэж байгаа хэдэн хүүхдийг нь ... боддог

... байгаа даа.

Төмөр:- За яахав, энэ өдрийг миний амьдралын ийм хар өдөр болж, газар дээрх ганц гэж

бодож явсан найзынхаа аминд хүрсэн, үр хүүхдийг нь өнчрүүлж, шоронгийн тав

болох хувь тавилантай өдөр байж гэж ѐстой зүүдлэсэнгүй ... би ... Тэрбишид ...

талийгаач гэдэг үг нэг л хэлж болохгүй оргиод байна ... ганц хоѐр хатуу үг хэлсэн

нь үнээн... Гэхдээ ...

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: SHUNU AMTALSAN NULIMS

8

Чимгээ:- Та ганц хоѐрхон л хатуу үг хэлсэн гэж үү? Ердөө юу? ... Та ингэж худлаа ярьж болж

байгаа юм уу? Ингэж худлаа хэлсний чинь бид чадахгүй, шүүх цагдаа

хахуульдагдаад дөнгөдөггүй юмаа гэхэд тэнгэр бурхан таныг цээрлүүлбэл яана.

/Төмөр гэмшингүй царайлан доош харж сууна/

Энхээ:- Төмөр өө чи! Даанч дээ.

Халзан:- Үгүй ингэхэд ер нь өрөөнд нь хэн хамгийн сүүлд орсон хэрэг вэ?

Чимгээ:- Тэр орсон хүн нь өөрөө хэлнэ биз. /пауз/

Төмөр:- Би л болж таарч байх шиг байна л даа.

Алимаа:- Тодорхой байгаа биз ээ!

Халзан:- Үгүй ингэхэд ингээд байгаад байж болж байна уу? Хүүхдүүд ээ.

Алимаа:- Би аавын машиныг аваад хот явъя…

Энхээ:- Ганцаараа юу?

Алимаа:- Өөр хэнтэй явах юм бэ? Явах хүн алга байгаа шүү дээ.

Чимгээ:- Хоѐулаа явъя.

Алимаа:- Чи эндээ үлдэх ѐстой. Тэгэхгүй бол наад Төмөр гуай чинь зугатаачихж чадах хүн.

Тэгээд биднээс түрүүлээд өөрийнхөө хууль, цагдаа, эмнэлэг… ер нь хэнийг ч

аваад ирнэ шүү дээ. /Алимаа машины түлхүүр авч борооны цув нөмрөөд халхавч

барин гадагш гарна. Хаалга онгойлгоход бороо шаагиж, цахилгаан цахилж

харагдана/

Оюунаа:- Та нар ингэж болохгүй ээ! Би ... би бас мэднэ шүү дээ. Төмөр хатуу зөөлөн янз

янзын юм ярьсан нь үнэн л байх. Гэхдээ ... хамгийн сүүлд байсан гэдэг... Чимгээ

чи ч бас мэдэж байгаа шүү дээ. Дээр ... Тэрбиш ... талийгаачийн өрөөнд Төмөр

хамгийн сүүлд байгаагүй шүү дээ. Чимгээ чи дуугар л даа!

Энхээ:- /гэнэт сэргэж/ Тэгээд ... хэн байсан гэж!

Оюунаа:- Ямар ч байсан Төмөр биш.

Энхээ:- Тэгээд хэн гэж! Хэлээч ээ чи! Чи байсан юм уу. /орилно/

Халзан:- Аядуу, охин минь, нас барсан хүний дэргэд орилж хашгирч болдоггүй юм.

Энхээ:- Яадаг юм! Оюунаа чи ... чи байсан байна! Чи ... миний нөхрийг алсан уу? /Оюунаа

руу ухалзана/

Чимгээ:- Төмөр гуайн дараа... дараа ч гэж дээ... байхад нь ... аав Төмөр гуай хоѐрыг

маргалдахад ч дараа нь ч би байсан юмаа.

Энхээ:- Юу? Чи юу?

Чимгээ:- Тиймээ. Би байсан.

Тайз харанхуйлна. Гэрэл асна. Тэрбиш, Энхээ хоѐрын унтлагын өрөө. Тэрбиш

Чимгээ

хоѐр маргасан дүртэй зогсоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: SHUNU AMTALSAN NULIMS

9

Чимгээ:- Аав та намайг тэгээд яа гээд байгаа юм бэ? Ээжид хэлэх юм уу? Ёстой газар,

тэнгэр нийлнэ биз дээ! /хаалга цохино. Чимгээ гялсхийн шал хүртэл унжих, цонх,

ханыг бүхэлд нь бүрсэн зузаан хөшигний ард орж нуугдана. Тэрбишийг за гэж

хэлж амжаагүй байхад Төмөр жүнзтэй архи барьсаар орж ирнэ/

Төмөр:- Төрийн түшээ алга болчихсон чинь. Зураачийн дүрд дахин хувилчихаад байх шив

дээ. /Тэрбиш хариу хэлэлгүй зотон дээр учир нь үл ойлгогдох зургаа зурсаар л

байна/ За өвгөн минь хоѐулаа шулуухан ярьчихъя. Тэгэх үү? Тэр нь дээр биз дээ?

Би чамд өдөр утсаар хэлсэн. Өнөөдөр бол сүүлчийн хугацаа гэж... Чи ойлгосон

биз дээ? Аан? /Тэрбиш дугарахгүй зургаа зурсаар л байна/ Танай тэр хэрүүлийн

бузар шинэсэн парламентад чинь хий хоосон маргалдаад цаг нөхцөөгөөд

сууцгааж болдог бол манай бизнест цаг гэдэг хамгийн үнэтэй зүйл байдгийг чи ер

нь ойлгодог уу? Тендерт материал хүлээж авах эцсийн хугацаа маргааш.

Маргааш! Ойлгож байна уу? Тэрнээс өмнө л чи дуугарахгүй бол дуусаа! Тендер

гэдэг чинь шалгуулах үедээ биш материалаа авах үедээ хэн ялах нь тодорхой

болчихдог гэж би чамд наснаасаа олон удаа хэлсэн дээ.

Тэрбиш:- Тэгээд?

Төмөр:- Юу тэгээд гэж. Тэгээд л би чамайг хурдал гээд байгаа юм биш үү?

Тэрбиш:- Тэр тендерийн чинь хуьв заяа чиний хэлснээс бүр өмнө тендер зарлах үедээ

шийдчихсэн байдаг бол би яах юм?

Төмөр:- Үгүй тэгэх ѐсгүй. Энэ тендерийг заавал би авах ѐстой. Би чамд аль дээр хэлсэн.

Тэгж яривал бүр зарлахаас нь ч өмнө. Мөнгө төгрөг хайрлахгүй олигтойхон, бүр

нэг ... хүн шиг ажиллаад заавал, бүр заавал ялах ѐстой гэж би чамд хэлсэн. Чи

юу гэлээ?

Тэрбиш:- Би чамд өм өгсөн.

Төмөр:- Тэгээд? Тэгээд тэр ам чинь хаана байна? Би хичнээн мөнгө зарлаа.Чи санаж байна

уу?!

Тэрбиш:- Санаж байна! Тэгэхдээ бас чиний тэр бизнест чинь ч миний энэ улс төрд ч

болохгүй юм гэж бас байна шүү дээ.

Төмөр:- Тиймээ, би мэдэж байна. Тэгэхдээ л энэ тендер минийх ойлгов уу? Эс тэгвэл чи ч,

би ч өнгөрнө.

Тэрбиш:- Одоо яая гэхэв! Хэн хүчтэй нь хүчгүйгээ залгидаг энэ орчлонд тааллаараа л

болохоос.

Төмөр:- Юу гэнээ чи! Ийм амархан бууж өгөх байсан юм бол анхнаасаа яах гэж ... /Хаалга

тогшино... Тайз харанхуйлна.Өмнөх тайзны засал хүмүүс гарч ирнэ/

Алимаа:- Хаалга, хаалга онгойлгоод өгөх хүн алга уу? Шет! Ёстой чөтгөр бүү мэд! Энэ чинь

юу болоод байна аа! Манай ч, энэ Төмөр гуайн ч машины дугуйны хийх байхгүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: SHUNU AMTALSAN NULIMS

10

Төмөр:- /тонгойн сууснаа өндөлзөнө/ Юу? Миний машины юу даа? Аль дугуйных нь?

Алимаа:- Дөрвөн дугуйных нь ... дөрвүүлээ. Аавынх ч бас адилхан.

Энхээ:- Үгүй ээ энэ чинь тамиинь ээ, юу болоод байнаа...

Чимгээ:- Утас бас тасархай...

Энхээ:- Арай дээрэмчид, алуурчид...

Халзан:- Хүүхээд, болгоомжтой л байхгүй бол горьгүй дэг ээ. Ер нь бодоод байх нь ээ

өөрийгөө буудчихаад буугаа цээжин дээрээ аваачаад тавьчихсан тохиолдолын

тухай 70 насалтлаа сонсоогүй юм байна.

Энхээ:- Ингэхэд аавын чинь өрөөний цонх...

Чимгээ:- Би үзээд ирье... /ухасхийнэ/

Төмөр:- Байж бай ... /Чимгээ зогтусна/ Юмыг яаж мэдэх вэ. Танайд чинь буу шийдэм байдаг

билүү?

Энхээ:- Үгүй тэр Тэрбиш... тэрний тэр гар буунаас өөр юм байхгүй шүү дээ.

Төмөр:- Өөр одоо биеэ хамгаалчихмаар юм байхгүй юу?

Энхээ:- Өөр үү? ...Өөр одоо юу байхав дээ. /Төмөр босч дээшээ шатаар өгсөнө/

Оюунаа:- Төмөр өө, богоомжтой!

Энхээ:- Төмөр өө, Төмөр өө л гээд байх чинь чи хэдийдээ Төмөрийг ингэж гуайлахаа

больчихоов?

Төмөр:- За тэр яахав?

Халзан:- Хүүхээд ядахдаа гурилын гулууз ч болов гартаа бариад ганц нэгээрээ биш ээ хэд

гурваараа дээшээ зэрэг гарсан нь дээр биш үү? /Чимгээ галын өрөөрүү орон нэг

том балиус хутга, том жижиг хоѐр балиус хутга авчирна/

Энхээ:- Үүд хаалгаа түгжсэн юм уу хөөе…/Алимаа ухасхийн үүдээ цоож түгжээгээр нь

дангинатал цоожилж, түгжинэ. Төмөр гурилынхаа том гулуузыг барин, Чимгээ

араас нь балиус, Оюунаа гулууз барьж шатаар болгоомжтой өгсөнө. Дээд

давхарт гараад Төмөр Тэрбишийн өрөөний хаалгыг гэнэт хүчтэй өшиглөж

онгойлгоно. Харанхуй өрөөний нээлттэй цонхоор цахилгаан цахиснаа хаалга

эргэж тасхийн хаагдана. Бүгд тал тал тийшээ зугтана. Үл үзэгдэгч хүн хажуугийн

өрөөний хаалга онгойлгон гарч ирээд тэднийг шоолон инээнэ./

Төмөр:- Үгүй энэ чинь өрөө нь гэрэлтэй байсан биш билүү?

Чимгээ:- Харин тийм…

Энхээ:- /өндөлзөнө/ Таминь ээ, одоо яана аа, цагдаа магдаа дуудахгүй бол болохоо байлаа

шүү дээ.

Алимаа:- Та яаж тэр цагдаа магдаагаа дуудах гээд байгаа юм бэ? Машин машин байхгүй,

утас утас байхгүй. Энэ уулын мухраас та Улаанбаатар луу “Хөөе цагдаа” гээд

орилохоор таныг сонсоод гүйгээд ирнэ гэж бодож байна уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: SHUNU AMTALSAN NULIMS

11

Халзан:- Яаж ийгээд л өглөөн нар тусахыг үзэхээс өөр арга байхгүй байх аа?

Чимгээ:- Бүгдээрээ ингээд л бээцийж бөөвийлдөөд сууцгаагаад байх хэрэг үү? Тэр ч ѐстой

үгүй шүү. /Чимгээ унатлагын өрөөний үүдийг эрс шийдэмгийгээр түлхэн орно.

Харанхуйд хэсэг зогссоноо хана тэмтрэн унатраалгыг олж дарна. Өрөөнд гэрэл

асна. Чимгээ аавыгаа тойрон цонхыг түлхэж үзнэ. Цоож түгжээтэй, үл үзэгдэгч хүн

мөн л нааш цааш холхин Тэрбишийг тойроч толгой сэгсрэн халаглана./ Бүх юм

хэвийн л байна даа.

Оюунаа:- Ор орон доогуур … бас… хувцасны шүүгээ … /Чимгээ орон доогуур шагайж,

хувцсны шүүгээ онгойлгоно. Үл үзэгдэгч хүн бас үзнэ/

Чимгээ:- Юу ч алга. /Гэрлий нь утрааж, хаалгы нь гаднаас нь хаана. Тэд доош бууцгаана.

Бүгд нэг хэсэг чимээгүй, тус бүр өөрсдийнхөө бодолд дарагдан сууна. /

Энхээ:- /гэнэт/ Од оо? Миний хүү? Чи чинь юу хийгээд суугаад байгаа юм бэ? Цаана чинь

аав чинь … аав чинь сүйд болчихоод байна шүү дээ. Хүүе Од оо?

Алимаа:- /Одод/ дуугараач ээ Од оо… Аймаар юм болчихоод байхад чинь. Сонсч байна уу?

чи? /очиж сандлыг нь өшиглөнө. Од огло үсрэн босч чихэвчээ авна/

Од:- Тэгээд би яах юм бэ? Би тэртээ тэрэнгүй наад яриаг чинь сонсч л байна. Хэн нь тэгээд

алчихсан юм бэ? Өөрсдөө л учраа олцгоохгүй юу? Би лав муу ч сайн ч төрсөн

эцгээ алах дээрээ хүрээгүй. Заваан амьтад. /Чихэвчээ хийгээд эргэж сууна/

Энхээ:- Үгүй ийм хүний үр байх гэж. /гараа савчин халаглана/

Алимаа:- Одоо ингээд л сууцгаагаад байх уу?

Чимгээ:- Үгүй ээ, нэгэнт л ийм дээрээ хүрснээс хойш хэн алсныг нь тодруулж чаддаггүй

юмаа гэхэд өрөөнд нь хэн хамгийн сүүлд орсныг нь тодруулъя л даа. /Оюун руу

харна. Оюун гэлбэлзэнэ/ Төмөр гуайг хамгийн сүүлд тэнд байгаагүй гэдгийг

мэдэж байгаа болохоор Оюунаа л хамгийн сүүлд орсон байж таарч байна шүү

дээ.

Энхээ:-Харин тийм би бас тэгж бодоод байна. Чи яасан! Чи хэл л дээ.

Оюунаа:- /эрс шийдэмгийгээр/ Төмөрийн дараа ...

Энхээ:- Төмөрийг битгий чи гээд бай! Чи хүнийг ... тэр тусмаа өөрөөсөө ахмад хүнийг яагаад

гуайлдаггүй юм бэ? Чи бол ердөө л гэрийн үйлчлэгч мэдэв үү?

Оюунаа:- Дараа нь би байсан нь үнэн. Тэгэхдээ миний дараа ч бас хүн байсан ...

Тайз харанхуйлна. Тэрбишийн унтлагын өрөө. Тэрбиш Төмөр хоѐр урьдын адил

маргасаар зогсоно. Оюунаа орж ирнэ.

Оюунаа:- За эрчүүд яасан их уур уцаартай зогсцгоох юм бэ? Арай түнжин хагарсан юм биш

биз дээ. /Төмөр гар дахь жүнзтэй архийг авч нэг балгаснаа буцааж өгнө. Төмөр

түүнийг тэврэх гэж оролдоно. Тэрбиш буухай харна/ Төмөр минь энэ чинь харин

илүү байна шүү. /Тэрбишийн нуруунд наалдаж бүсэлхийгээр нь тэвэрч/ Өнөөдөр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: SHUNU AMTALSAN NULIMS

12

миний хонгор яасан бэ? Хүнтэй ч юм дуугарахгүй... зургаа зураад л зураад л ...

гадаа бороо асгараад л ... ямар их гунигтай байна аа! Гэтэл энд Төмөр дор

авааль эхнэртэй чинь ангалзаад л ...

Төмөр:- Аятайхан байгаарай!

Оюунаа:- Аягүйдээ яачихаав? Худлаа юм уу ямар?

Төмөр:- Чи ер нь түр гарч байвал яасан юм бэ? Бид хоѐрт ярих зүйл байна.

Оюунаа:- Үгүй ээ би гарахгүй. Би чиний ярих юмыг чинь ч мэдэж байна.

Төмөр:- Чи юу мэддэг юм?

Оюунаа:- Төмөр минь битгий тэгж бас! Би ч энэ ч хоѐулаа хүн шүү дээ. Бид хоѐрын аль

алинд нь өвдөх зүрх, шаналах сэтгэл байдаг юм. Чи надаар тоглож дууссан хүн.

Одоо энэ хүнээр тоглож дуусвал арай хатуудна биз дээ. Гэхдээ би чамд

гомдрхгүй ээ. Чи намайг хорь хүрээч үгүй цэцэг цэврүү шиг охин байхад минь уул

овоо шиг алт амлаагүй ч гэсэн жаахан ямарч охины сэтгэлийг хөдөлгөхөөр

баахан панаалдаад орсон сургуулиас минь гаргаж нарийн бичгийн даргаа

болгохдоо эдлэж хэрэглэдэг эд агуурс, унаа тэрэг шигээ надад хандаж намайг

хэн ч биш болгосон ч гэсэн харин сайн хүнд ойртуулсан шүү. Энэ хүн бол чамтай

адил уулзсан учирсан болгоныхоо хойноос хөгшин, залуу… тэр ч байтугай хэний

хэн гэдгийг ч тоолгүй садарлаж гүйж тоо гүйцээдэг самбуун эр биш. Тиймээс ч би

чамд гомддоггүй юм. /Төмөр жүнзнээс дахин балгана/

Төмөр:- Ердөө л үү?

Оюунаа:- Үгүй ээ. Бас … нэг юм бий. Чи тэрийг зориуд хэлүүлэх, тэгснээрээ Тэрбишийн

зүрхийг бүр шаналгах, бүр улам их дарамтанд оруулах санаатай байх шиг байна.

Тэр бол чиний төөрөгдөл. Ер нь чи, Төмөр минь бүхнийг чадна, дийлнэ, бүхнээс

мундаг гэж боддог ч ихэнхдээ тэр чинь эндүүрэл гэдгийг ойлгох цаг болсон л

баймаар юм даа.

Төмөр:- За за битгий олон юм шал шал гээд бай. Эндээс гар!

Оюунаа:- Чи надтай ингэж харьцахгүй шүү. Энд чи ганцхан л хүнтэй, тэр Энхээтэйгээ л

ингэж эрээ цээргүй харьцаж, загнаж зандарч, уйлуулж унжуулж, урдаа сөхрүүлнэ

үү гэхээс өөр хүнтэй… тэр тусмаа надтай, Тэрбиштэй ингэж харьцах ямар ч эрх

байхгүй.

Төмөр:- Үгүй ерөө!

Оюунаа:- Тиймээ чи мэдэж ав! Хэдийгээр чи миний анхны эр хүн ч гэсэн амьдрал ямар

муухай хуурамч, заваан, хөмөрсөн тогооны доторхи шиг харанхуй юм бэ гэж

ойлгуулсан бол харин энэ хүн тийм биш, амьдрал гэдэг чинь дор хаяж л үүлэн

чөлөөний нар шиг жаахан ч болов гэрэл гэгээтэй байдаг юм. Тэр гэрэл гэгээг нь

сэтгэлдээ тээгээд дандаа тэр тухай бодож өөдрөг дэврүүн явбал аз жаргал ердөө

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: SHUNU AMTALSAN NULIMS

13

хажууханд чинь, бүр өөрийн чинь дотор ... энэ хэвлийд минь бүлээн дулаан

оргиулж, тайвшруулж, тайтгаруулж чамтай үргэлж цуг байдаг гэдгийг энэ хүн

надад мэдрүүлсэн. Тэгээд ч би Тэрибишид хайртай. Тэрбиш ч надад хайртай.

Тэрбиштэй танилцсанаасаа хойш тэнэг толгойлоод чамруу гүйж байсан нь үнэн.

Чи тэрийг л хэлүүлэх гээд байх шиг байна. Надад Тэрбишээс нууж хаах юм

байхгүй. Юу ч байхгүй. Хайр гэдэг чинь нээлттэй сэтгэл. Тэгэхдээ зөвхөн хоѐр

хүний хоорондох нээлттэй сэтгэл, тайлагдашгүй уяас. Тэрнийг мэдэрнэ гэдэг,

мэдрүүлнэ гэдэг агуу их аз жаргал, итгэл найдвар.

Төмөр:- Түй. Яруу найрагч. /бушуухан гарч явах гэснээ эргэж/ Тэрйиш ээ! Та хоѐрын тэр

хайр майр, бие биенээ оосорлосон уясан энэ тэрээ надад огт падлий алга. Харин

би чамд хэлсэн шүү! Тэгэхээр эрхэм төрийн түшээ гуай минь өнөө шөнө сайн

бодож хоноод өглөө надтай хот явна гэж ойлгоорой! Эс тэгвэл хохь чинь шүү!

/гарч одно/

Оюунаа:- /Араас нь/ Өөдгүй новш! /дахин Тэрбишийн араас тэвэрч толгойгоо нуруунд нь

наана. Хөшиг хөдлөхийг гэнэт харснаа ухасхийн гарна/ Үл үзэгдэгч хүн энэ

бүхнийг харж, сонсон шоконд орсон хүний дүр эсгэнэ. Тайз харанхуйлна. Гэрэл

асахад Зочны өрөөний тайз гарна. Тэрбишээс бусад бүх хүн тэнд урьдын адил

байцгаана.

Энхээ:-Юу гэсэн үг юм бэ? Миний дараа ч бас хүн байсан гэнэ ээ. Төмөр өө! Та хоѐр тэгээд

тэнд хамт байсан хэрэг үү? Чи яахаараа Тэрбишийн өрөөнд ордог юм? /пауз/ Үгүй

энэ чинь одоо хэдийдээ амжуулдаг байна.

Оюунаа:- Та санаа зовох хэрэггүй ээ! Таны наадхи Төмөр чинь надад хамаагүй.

Энхээ:- Юу гэнээ, Төмөр чинь ээ! Төмөр тэгээд надад хамаатай болж байна уу? Одоо

байтлаа бүр Төмөр бид хоѐрыг холбох нь уу? Даварна даварна гэхэд чи дэндүү

даварч байгаа юм биш үү, үйлчлэгч ээ? Чи тэгээд өөрийгөө Тэрбиштэй холбоотой

гэж хэлэх гээд байна уу? Тэр тэгээд чамаас болж амиа хорлосон хэрэг үү?

Чимгээ:- За, за больцгоо. Аавын өрөөнд хамгийн сүүлд байсан хүн бол би!

Энхээ:-Юу? Яах гэж!

Чимгээ:- Би ааваас мөнгө салгах гэсэн юм. Харамсалтай нь тэр амласан ч өгч амжсангүй

хөөрхий минь.

Энхээ:- Яах гэж?

Чимгээ:- Юу яах гэж ... Хүнд ер нь дандаа л мөнгө хэрэгтэй байдаг биз дээ?

Энхээ:- Юу гэсэн үг вэ, энэ чинь. Чи тэгээд надад хэлээд авч болохгүй байсан юм уу?

Чимгээ:- Та яг өгнө ш дээ.

Энхээ:- Чи хэлээч дээ. Юу яасан мөнгө ааваасаа нэхсэн вэ?

Чимгээ:-Авбортны мөнгө!

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: SHUNU AMTALSAN NULIMS

14

Энхээ:- Юу?!

Чимгээ:- Аборт хийлгэх гэсэн юмаа.

Энхээ:- Үгүй чи чинь одоо ... өөрийн ухаантай байна уу?

Чимгээ:- Юу билээ, монголоор, аа тийм хийсвэр. Та мэддэггүй юм уу? /Чимгээгийн үгийг

сонссон үл үзэгдэгч хүн шалан дээр савж ойчно/

Энхээ:- Аав аа! Та дуугараач дээ! Энэ зээ охиныхоо хэлж байгааг сонсов уу? Та?!

Халзан:- Сонслоо, сонслоо. Хэцүү хэрэг болж. Үгүй одоо гаргачихж…

Энхээ:- Юу гэнээ! Ёстой нэг зөнөг толгой шүү.

Халзан:- Үгүй би одоо энэ зуслангийн хоосон байшинд зүгээр сууж байхаар уг нь хараад

байвал дөнгөнө л дөө.

Энхээ:-Тэр нь ямар хамаа байсан юм бэ? Энэ чинь хорь ч хүрээгүй байж, нөхөр сүүдэрч

үгүй, гэртээ хүүхэд гаргах шиг түмний шившиг... ер нь байдаг юм уу таминь ээ?

нэр төр, энээ тэрээ...

Чимгээ:- Өвөө танд баярлалаа. Ээжээ та санаа битгий зовоо. Би тэгж асуудал гаргахгүй ээ.

Яасан ч гаргахгүй. Эхнийх нь ч юм биш. Сүүлчийнх нь ч юм биш байж таараа.

Яаж ийгээд л учир нь олдоно.

Энхээ:- Еэ бурхан минь ээ!

Төмөр:- Намайг хүн алсан гээд л дайраад байсан чинь чи өөрөө ...

Чимгээ:- Тэр ч харин үгүй шүү Төмөр ахаа, Төмөр гуай, Төмөр минь.

Энхээ:- Юун ах зах, минь чинь болоод явчихав аа энэ чинь!

Чимгээ:- Би хэнээс хүүхэдтэй болсноо мэдэхгүй байна.

Төмөр:- За, за!

Чимгээ:- Одоо өнгөрсөөн. Надад хэнээс ч нууж хаах юм алга. Би аавдаа ч хэлсэн.

Төмөр:- Юу гэж?

Чимгээ:- Миний хүүхдийн эцэг байж болох магадлалтай хэд хэдэн кандидатын нэг бол

гарцаагүй чи!

Энхээ:- Юу гэнээ! /огло үсрэн босно/

Халзан:- За байж энэ чинь ... нэг халуун байхуу олж уувал ... яадаг бол. /босч яван далд

орно/

Чимгээ:- Тийм биз дээ... Төмөр ... ахаа. Надтай унтахдаа юу юу гэж хөхөө шиг уран

сайхнаар донгодож байсны чинь... ярих уу?

Төмөр:- Чи чинь одоо ... юу гээд дэмий балай юм...

Чимгээ:- Хэдэн төгрөг өгснийг чинь хэлэх үү? Юу дурсгасны чинь үзүүлэх үү? /ээмэг зүүсэн

хоѐр чихнийхээ омгийг долоовор хуруугаараа хөдөлгөнө/ За, за.. би тоглосон

юм... чи мөн ч байж магад, биш ч байж магад. Цаана нь үерхдэг залуу маань,

унтдаг ах нар маань гээд бас магадлал өндөртэй улсууд байгаа. За тэр ч яахав.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: SHUNU AMTALSAN NULIMS

15

Энэ бол одоо миний асуудал. Тэгэхдээ Төмөр гуай танаас би мөнгө татна шүү.

Түрийвчээ түнтийлгэж л яваарай.

Энхээ:- Энэ чинь одоо юу болж байнаа, таминь ээ! Би бүүр галзуурах нь... Наадах чинь

хорь ч хүрээгүй... чиний хүүхэдтэй л адилхан ... амьтан шүү дээ. /галзуурах

шахна/

Чимгээ:-Та юундаа галзуурч солиорох гээд байгаа юм. Та ер нь бүгдийг мэдэж байгаа шүү

дээ.

Энхээ:- Юу бүгдийг нь мэдэж байгаа гэж? Би ... би юу ч мэдэхгүй болоод л ...

Чимгээ:- Тэгвэл мэдэж ав л даа. Та наад Төмөрийнхөө хойноос хөлөө хугалтал унаж тусан

гүйгээд л байдаг. Тэрбайтугай Төмөрт аавыг минь амьдаар нь арьс махтай нь

худалдахад ч бэлэн. Гэтэл наадахид чинь би ч аав ч тэр тусмаа тавь шахсан

хөгшин авгай та ... огтхон ч хэрэггүй. Та бол Төмөрийн гар дахь зүгээр л нэг

хэрэгсэл. Түлээ хагалдаг сүх, машины түлхүүр, мах хэрчдэг хутга. Ер нь юу

байдаг юм бэ ... та яг л адилхан гээд бодчих.

Энхээ:- Юу гэнээ чи эхийгээ /хацарлуу нь алгадах гэж оролдоно. Чимгээ гарыг нь барьж

авна/

Чимгээ:- Улайм цайм үнэнийг хэлсэн хүнд хүн бүхэн дургүй байдаг. Яая гэхэв.

Алимаа:- За больцгоо. Ээжээ та жаахан тавьтартай бай л даа. Таны явдлыг бид бүгд л

гадарладаг шүү дээ. Хийхээсээ айгаагүй байж хэлүүлэхээсээ юунд нь айгаад

ичээд л асуудалд ороод байдаг юм бэ? Хийгээ л биз. Одоо яая гэхэв. Бид ийм

эхтэйгээс хойш аавыгаа дагаад үхэлтэй биш хичнээн дургүй хүрч байлаа ч гэсэн

ээж тантайгаа хамт энэ хорвоог туулж л таарна.

Чимгээ:- Одоо нэгэнт цагдаагийнхан ирэхгүй холбоо барих аргагүйгээс хойш аавын минь

үхэлд хэн буруутайг жаахан шүүцгээе л дээ. Би хамгийн сүүлд байсан нь үнээн.

Аавд би бүх үнэнээ хэлсэн. Аав шоконд орсон ч үнэн. Гэхдээ үүнээс болоод аав

минь амиа хорлочихлоо гэж бодохгүй байна. Энэ бол бас үнэн.

Энхээ:- Тэгээд яасан гэж. Хэн алчихсан гээд байгаа юм бэ?

Чимгээ:- Хэн нэгэн алсан нь үнэн л дээ. Тэгэхдээ тэр алуурчин бидний дунд л байгаа.

Энхээ:- Тэгээд хэн гэж?

Чимгээ:- Тэгэхдээ тэр алуурчин дух руу нь буудаагүй ч зүрхэнд нь сум зоосон.

Энхээ:- Юу гээд байгаа юм бэ? Чи чинь одоо ийм аймаар юм болчихоод байхад үлгэр шиг

юм яриад байх юм.

Чимгээ:- Тэр хүн бол та!

Энхээ:- Хэн?

Чимгээ:- Та, ээжээ?

Энхээ:- Чи чинь одоо байтлаасаа төрсөн эхийгээ хардах нь уу?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: SHUNU AMTALSAN NULIMS

16

Чимгээ:- Тиймээ би таныг бас сэжиглэж байна.

Энхээ:- Яагаад?

Чимгээ:- Яагаад гэвэл аав надад хэлсэн.

Энхээ:- Юу хэлсэн гэж?

Чимгээ:- Аав юу хэлсэн бэ гэж үү? Юу гэж ярьснаа та өөрөө мэдэж байгаа шүү дээ.

Энхээ:- Юу гэнэ ээ? ... Тэр тэгээд чамд бүгдийг нь хэлсэн гэж үү?

Чимгээ:- Тиймээ, бүгдийг нь хэлсэн.

Энхээ:- Чи! Чи тэгээд яасан?

Чимгээ:- Яахав, би ч гэсэн аавд бүх үнэнээ, өөрийнхөө хэн бэ? гэдгийг ... үнэндээ бол янхан

охин болчихоод байгаа гэдгээ хэлсэн. /Бүгд цочно. Үл үзэгдэгч хүн чихээ таглана/

Энхээ:- /Уйлна/ Ээ чаавас даа! Ийм үйлийн үр гэж байх уу? Бурхан тэнгэр гэж байдаг бол

намайг цээрлүүлээд өгөөч дээ, би гуйж байна. /Од босч ээжийнхээ мөрөөр тэвэрч

тайвшруулах гэж оролдоно/ Чимгээ миний охин ээжийгээ үзэн яд. Одоо би яая

гэхэв.

Чимгээ:- Би таныг үзэн ядаж байна.

Од:- Та одоо! ...

Энхээ:- Чи тэр ... Тэрбишийн хүүхэд биш нь үнээн.

Алимаа:- Юу? /Чимгээ нүүрээ таглан буруу харна/

Энхээ:- Ээж нь тэгэхдээ буруугүй. Би ... би түүнд ... чиний төрсөн эцэгт чинь хайртай... бүр

амиа өгөхөөс ч буцахгүй хайртай байсан юм аа.

Чимгээ:- Миний аав тэгээд хэн гэж?

Энхээ:- Одоо чи тэрийг мэдээд яая гэхэв дээ. Тэр ... тэр хэдхэн хоногийн өмнө өвчнөөр

хорвоог орхисон болохоор би байж сууж чадах газраа олж ядаад өнөөдөр аавтай

чинь энэ Төмөрийн асуудлаас болж түр тар гэхдээ хэлсэн нь үнэн. Би буруутай.

Чимгээ:- Аав тэгээд өмнө нь мэдээгүй байсан юм уу?

Энхээ:- Тиймээ, аав чинь өнөөдрийг хүртэл мэдээгүй байсан.

Чимгээ:- Аав аа! /уйлна/ Ээжээ та надад яах гэж наадхыгаа хэлэв ээ! Та надад үлдсэн

цорийн ганц гэрэл гэгээг минь унтраачихлаа шүү дээ.

Энхээ:- Нэгэнт л аав чинь чамд хэлснээс хойш

Чимгээ:- Үгүй ээ, аав наадахыг чинь надад хэлээгүй.

Энхээ:- Юу?!

Чимгээ:- Аав наадахы чинь тухай надад ганц ч үг дурсаагүй.

Энхээ:- Чи тэгээд? /бүр шоконд орно/

Чимгээ:- Би ааваас мөнгө нэхсэн чинь … тиймээ, би гуйгаагүй, нэхсэн … тэгсэн чинь намайг

загнахаар нь би бүх үнэнээ хэлээд … бүр уурлуулчихсан. Тэгэхээр нь та намайг

загнаж цагдахынхаа оронд тэр эхнэрээ хардаж цагдаж байгаач гэж хэлсэн. Тэгсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: SHUNU AMTALSAN NULIMS

17

чинь … тэгсэн чинь аав гэнэт зөөлрөөд “Миний охин тэгж болдоггүй юм. энэ

хорвоо гэдэг чинь … юу гэлээ дээ байз! Аа тийм, зөөлөн нь хатуугаа дарж,

хайраар хорыг мохоож, гомдлоо тайтгарлаар дарж явахгүй бол бүтдэггүй юм шүү

дээ. Ээж чинь намайг гомдоосоон... Би ч ээжийг чинь гомдоосон. Өнөөдөр ... ”

гээд нэг юм хэлэх гэснээ “Миний муу хар нүдэн охин мэдэх албагүй дээ” гэсэн юм.

Тэгээд л дахиад хэзээ ч дурсахгүйгээр тэр залгичихсан үгийг нь танаас сонсоѐ

гэж одсон чинь … ийм үг сонслоо доо. /пауз/

Алимаа:- /Чимгээд/ Эгч ээ та тайвшир даа. /пауз/

Чимгээ:- За яахав нэгэнт ийм юм болсноос хойш бүгдийг нь тодруулна. Тэгэхээр ээжээ,

миний тэр аав гуай ямар хүн байсан юм бэ? Яагаад аав мэддэггүй юм бэ? Тийм

хайртай дуртай байсан юм бол та яагаад суугаагүй юм бэ? /пауз/ Би бүгдий нь

мэдэж байна. Та дуугаралдаа ээж ээ? /пауз/

Энхээ:- Би … одоо нэгэнт ийм юм болсноос хойш … би … тэр хүн … ээж нь ярьж чадахгүй

нь ээ. Би аавыг чинь хуурсан. Чимгээ охин минь, би чиний өмнө буруутай.

Тэгэхдээ би чамайг хойд эцгийн гар харуулж, хэн нэгний өмнө бүлтэгнүүлэхгүй л

гэж … энэ алхамыг хийсэн.

Чимгээ:- Яаж?

Энхээ:- Юу ч мэдэхгүй, юу ч үзээгүй миний унаган хайраар тоглоод усанд хаясан чулуу шиг

нэг л өдөр нүүрээ буруулж ор сураггүй алга болсон. Тэрнээс хойш уйлж унжаад ч

бүтэхгүйг ойлгох тэр үедээ би хэвлийдээ түүний үрийг тээж яваагаа мэдсэн.

Тэгээд ... /пауз/ нэг л өдөр би эх хүн гэдгээ ухаарсан даа. Би одоо өөрийнхөө

төлөө биш хэвлийдээ үрийнхээ төлөө амьдрах ѐстой гэдгээ ухаарсан. Хайртай ч

бай, хайргүй ч бай бушуухан нөхөрт гаръя гэж шийдсэн. Тэр хүн Тэрбиш болж

таарсан. Хөөрхийдөө, аав чинь бийр будаг нийлүүлэхээс өөр амьдралд юм юм л

байдаг гэдгийг ухаарч амжаагүй амьтан байсан болохоор охинтой болчихоод яаж

баярлаж хөөрч байсан нь одоо ч миний нүдэнд харагдаж байна. /пауз/

Чимгээ:- Ээж ээ?

Энхээ:- Өөв

Чимгээ:- Та бол жинхэнэ алуурчин! Төмөр та хоѐр хоѐулаа ѐстой алуурчингууд.

Энхээ:- Тийм ээ, ээж нь алуурчин.

Чимгээ:- Та очиж очиж Төмөрөөс болж, энэ өөдгүй амьтны ажил нь бүтэхгүй болохоор бас

таныг ч гэсэн дарамталсны төлөө та … аав минь энийг хэлэх гэж дээ.

Энхээ:- Охин минь, би аавд чинь хэзээ нэгэн цагт хэлэх л байсан байх. Хүнд чинь бас нэг

юм … совесть гэж нэг юм байна шүү дээ. Бас тэгээд … тэр намайг голд минь

ортол гомдоогоод орхиод явсан ч гэсэн … би сэтгэл зүрхнээсээ аваад хаячихж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: SHUNU AMTALSAN NULIMS

18

яагаад ч чадахгүй байсан юм. Бүүр хожим нь таараад болсон бүхнээ хэлэхэд би

түүнийг үнэмшихгүй байх гэж бодож байсан.

Чимгээ:- Тэгсэн чинь?

Энхээ:- Надаас уучлалт гуйгаад охиноо харж болох уу гэсэн.

Чимгээ:- Та тэгээд … /пауз/

Энхээ:- Хэрэггүй биз дээ. Чиний гадаад төрхнөөс чинь өөр чамайг дууриасан юм юу ч

байхгүй. Тэгээд ч … /пауз/

Чимгээ:- Тэр чинь тэгээд яагаад үхчих … нас барчихсан юм бэ?

Энхээ:- Яахав дээ, ээжээс нь олон ах хүн байсан даа. Хүнд өвчин тусаад л … үр хүүхэд,

эхнэр хүүхэд ч үгүй… ах дүү нарынхаа гар дээр л өнгөрсөн гэсэн. /пауз/

Өнгөрөхөөсөө хэдхэн хоногийн өмнө над руу яриад … охиныг … охиныг минь

сайн хүнтэй учруулж сайн сайхан явуулаарай. Би зүсийг нь хараагүй ч гэсэн

зүрхэндээ нандигнасаар үхнэ. Хойд нас гэж байдаг бол ганц охиныхоо төлөө л

залбирна гэсэн дээ. /Үл үзэгдэгч хүн толгойгоо барин уйлах мэт гашуудаж

үзэгдэнэ/

Од: - /гэнэт огол үсрэн босно/ Та нар одоо боль л доо! Юу гээд ээж рүү дайраад давшлаад

байгаа юм бэ? Тэр /дээш заан/ аавыгаа тийм бурхан шиг амьтан байсан гэж

бодож байна уу? Ёстой нөгөө дуугүй хүний доодохи нь юу билээ ... устай ч

билүү... тэрүүн шиг амьтан... /Оюунаад/ Чи ... чи янхан минь дуугараач. Аав та

хоѐр ямар билээ? /пауз/

Энхээ:- Ээ тэнгэр минь! Аав аа! /уйлна/

Од:- Чи аавтай яаж нялуураад “Би чамдаа нугас мугас гаргаж өгнө. Энэ Од том болоод

чамайг минь хүн гэж тоохоо больсон” гээд нөгөөдөх нь бас “Харин тийм ... би тэр

өдрийг тэсэн ядан хүлээнэ” ч гэх шиг. Яг энд ... энэ өрөөнд шүү дээ. Чи мартчихаа

юу? /тайз харанхуйлна. Дахин гэрэл асахад Тэрбиш Оюунаа хоѐр зочины өрөөнд

тэврэнлэдн сууна/

Оюунаа:- Би чамд хайртай. Зөндөө их хайртай.

Тэрбиш:- Би мэднэ. Би ч чамдаа хайртай.

Оюунаа:- Чи бол миний амьдралын хамаг гэрэл гэгээ, утга учир. Би яг үнэндээ айлын

үйлчэгч ... зарц ч гэсэн хэзээ ч тэгж боддоггүй бүх юмыг чинийхээ төлөө, чамдаа

зориулж хийж байгаа гэж бодохоор надад сайхан байдаг.

Тэрбиш:- Тэгэхдээ ингээд байгаад байна гэдэг хэцүү шүү дээ.

Оюунаа:- Чамд уу?

Тэрбиш:- Үгүй ээ, чамд

Оюунаа:- Надад тийм биш ээ. Чи битгий санаа зов. Тэгээд ч би чамд гай тарихгүй. Зөвхөн

чамайгаа харж, чинийхээ ярьж хөөрөх, инээж ханиахыг чинь сонсч чиний зурж

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: SHUNU AMTALSAN NULIMS

19

байгаад орхисон зурагны хажууд ганцаархнаа зогсон элдвийг бодон амьдралаа

эргэцүүлж, энэ зургийг миний хайртай хүн өглөөхөн зурж байгаад явсан гэж

төсөөлөн бийрийг чинь авч үнэртэхэд чиний минь үнэр сэнгэнэх шиг болдог: Энэ

бол миний жаргал, миний зовлон, миний амьдрал.

Тэрбиш:- Оюунаа.

Оюунаа:- Миний хайртаа. /үнсэлцэнэ. Од гаднаас хөгжим чихэвчээр сонсож толгойгоо

сэжилсээр орж ирээд зог тусна. Тэр хоѐр түүнийг анзаарахгүй/

Оюунаа:- Бби чамд нэг юм хэлэх үү?

Тэрбиш:- Тэг л дээ. /Үл үзэгдэгч хүн гэнэт гарч ирснээ Тэрбиш, Оюунаа хоѐр луу, хаалганы

хажууд яахаа ч мэдэхгүй бантан зогсох Од руу ээлжлэн харж толгойгоо базална/

Оюунаа:- Би ... би чамд хүүхэд ...

Тэрбиш:- Юу гэнэ ээ?

Оюунаа:- Чи айж байна уу?

Тэрбиш:- Үгүй ээ, чи буруу ойлгож байна.

Оюунаа:- Нээрэн үү?

Тэрбиш:- Нээрээ

Оюунаа:- Би чамд хүү гаргаж өгнө. Яг чамтай минь адилхан. Онигор нүдтэй, монцгор

хамартай.

Тэрбиш:- Тийм муухай байхгүй ээ!

Оюунаа:- Юу нь муухай гэж. Тэр чинь муухай биш шүү дээ. Харин ч эр хүнд бол гоѐ.

Тэгэхдээ аав шигээ ухаантай, уужуу тайван сэтгэлтэй, хүлээцтэй, авъяастай ...

Тэрбиш:- За, за бүр дэвэргэх нь.

Оюунаа:- Хүүе ээ, миний хонгор оо, тийм орой гарсан хүүгий чинь юу гэж нэрлэдэг билээ?

Тэрбиш:- Голомт сахих хүү юу?

Оюунаа:- Тэр ч тийм л дээ. Тэгэхдээ өөр бас нэг үг байдаг юмаа ...

Тэрбиш:- Хэнз хүүхэд үү

Оюунаа:- Бишээ. Бас өөр.

Тэрбиш:- Нуган үр үү?

Оюунаа:- Тийм нуган үр! Чамд би нуган үр төрүүлж өгнө. Тэгэх үү?

Тэрбиш:- Би тэр өдрийг бүр тэсэн ядан хүлээх болно.

Оюунаа:- Яг тэгнэ. Би одоо шийдсэн. Яадаг ч байсан би чамдаа нуган үр төрүүлж өгнө. /огло

үсрэн босно. Дороо бүжиглэх мөрөөдөх мэт болон/ Тэгэхгүй бол энэмуу Од

хүртэл миний хонгорыг тоохгүй “Аав нь хүүгээ үнсье” гэхэд сонсоогүйдзүр гаргаад

л харин тэр бол /хүүхэд тэврэх мэт дүр гарган др-ам, др-ам хэмээн амандаа

аялан эргэлдэн бүжиглэнэ/ Хичнээн үнгэж үнссэн ч тоохгүй ... үнсүүлээд л,

үнгүүлээд л ... /эргэлдсээр яг Одын өмнө ирж зог тусаад хашгирна Тэрбиш Одыг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: SHUNU AMTALSAN NULIMS

20

олж харна. Од гэм хийсэн мэт гэлбэлзэн зогсоно. Оюунаа огло үсрэн гал тогооны

өрөө рүү гүйнэ/

Тэрбиш :- /хоолойгоо зассанаа/ Миний хүү яасан ... эрт ирээв?

Од:- Хичээлгүй.

Тэрбиш:- Цайгаа уу.

Од:- Уумааргүй байна. /Дээд давхар луу хөлөндөө туухай зүүчихсэн мэт мацна. Өрөөнд орж

хаалгаа хаана. Тэрбиш зочны өрөөний голд алмайран Одын өрөө, гал тогоо хоѐр

лу ээлжлэн харж яахаа ч мэдэхгүй арга барагдан зогсоно. Үл үзэгдэгч хүн түүнийг

тойрон хүүхэд тэвэрсэн хүний дүрээр бүжиглэн шоолно/

Тайзны гэрэл унтран дахин асахад өмнөх тайз, бүх хүмүүс /Тэрбишээс бусад нь/

байна.

Бүгдээрээ чимээгүй сууцгаана. Оюунаа нүүрээ таглан сууснаа босч хөшиг яран сул асгарах

бороо аяндаа гялалзах цахилгааныг ч үл анзааран хэсэг зогсоно. Тэгснээ эрс шийдэмгий

эргэж хараад гараа салаавчан

Оюунаа:- Би та бүхэнд ... та нарт бүгдээрэнд чинь нэг юм ярих гэсэн / хоолой нь чичрэн

нүдэнд ньнулимс гүйлгэнэнэ/ Ярих нь зүйтэй гэж бодло. Тэрбиш .. тэр миний

хувьд... магадгүй би ч бас ... тэрний хувьд бид ... бие биендээ хамгийн ойр дотны

хүмүүс байсан... байх ... Магадгүй би энд тэгж ярих эрхгүй ... байж болох юм.

Энхээ:- Тийм ээ, чамд тийм эрх байхгүй. Чи амаа тат!

Чимгээ:- Танаас ч илүү эрхтэй байж болох юм шүү. Та өөрөө амаа татаарай!

Оюунаа:- Нэгэнт өнгөрчихсөн хүн үг хэлж чадахгүйгээ хойш би тэрний өмнөөс тэрний төлөө

хэдэн үг хэлэх нь зөв гэж бодсон юм. Энд та бүхний сонссон зүйл, бид хоѐрын

тухай яриа юм бүхэн үнэн. Зургаан жилийн өмнө бид хоѐрыг ... за тэр ч яахав.

Зургаан жилийн өмнө бид хоѐр танилцаж ... дотноссон.

Энхээ:- Юу? Зургаан жилийн өмнө үү?

Оюунаа:- Тийм ээ, зургаан жилийн өмнө. Энхээ чи ....

Энхээ:- Чи надтай битгий чи гэж ярь.

Оюунаа:- Тиймээ, Энхээ чи бол сохор амьтан! Сохор ч гэж дээ ... чи түүнд хайргүй,

анхнаасаа хайргүй байсан учраас тэр юу хийж, юу бодож, хэнтэй явалдах нь

хүртэл чамд огт падлийгүй байсан.

Энхээ:- Худлаа, чи муу шивэгчин, битгий худлаа яриад бай.

Оюунаа:- Тийм ээ, би чамд бол шивэгчин. Харин түүнд бол би хайртай ... хайртай амраг нь

байсан. /Тэр үсээ задгайлан тавьж, хормогчоо, ажлын хувцасаа тайлж үзэсгэлэн

гоо болж хувирна./ Яагаад гээч? /пауз/ Энхээ чи мэдэхгүй л дээ. Түүнд авъяас

билэ, нэр төр, гэр бүл ... бүр аваад суусан авааль гэргий нь байсан ч гэсэн тэр нэг

л юмаар дутаж байсан юм. Тийм ээ тэр хайраар дутаж байсан юм. Би ч гэсэн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: SHUNU AMTALSAN NULIMS

21

юмаар дутаж, аргаа барж танайд чиний хэлснээр шивэгчин болоогүй. Надад

сайхан аав ээж, ахан дүүс, дүүргэсэн дээд сургууль, хэл ул, унах унаа орох орон

бүгд бий гэдгийг чи эрх биш гадарлах байх. Би хаана ч хэний ч дор орохгүй, ажил

төрөл эрхлээд амьдралаа залгуулаад явж чадна. Ганцхан би түүнд ... ганцхан

түүнд л хайртай байсан болохоор хамаг юмаа орхин бүхнийг түүндээ зориулъя

гэж шийдсэн юм. Гэтэл би .... ингээд гэнэт ... дуусчина гэж даанч зүүдлэсэнгүй.

энэ гэр байгаа хүн бүхэн, та нар бүгдээрээ түүнийг нэг л нүдээр хардаг. Түүнийг

урдаа барин түлхэж, ажил төрлөө амжуулах, сургууль соѐлд орох, тендер

мендерт ялах, түрийвч шигээ хоослож хамаг мөнгий нь шавхах ...

Энхээ:- Юу гэнээ? Чи өөрөөсөө арав хорь ах Тэрбишийн түрийвчинд нь биш юунд нь болж

...

Оюунаа:- Чи бас л эндүүр байна. Би түүнээс нэг ч төгрөг авч үзээгүй. Чи чамд тангаргалъя.

Тийм л байдлаар хандсаар байгаад түүнийг ганцаардсан, амьдрал цөхөрсөн

гутарсан хүн болгочихсон нь надтай улам ойртох шалтгаан болсон байхыг би

үгүйсгэхгүй ээ. Ямар ч байсан тэр надад чин сэтгэлээсээ хандаж бид хоѐр зовлон

жаргалаа адил хуваалцаж, тэр тусмаа бие биенээсээ нууж, хаах юм бид хоѐрын

хооронд байгаагүй ээ.

Энхээ:- Чи тэгээд түүнээс мөнгө авдагүй байсан юм бол ... чи мөнгөнд нь болоогүй юм бол

...

Оюунаа:- Юунд нь болсон юм бэ гэж үү? Чи надаас дахин дахин асуугаад л би тэр бүрд

чинь байгаагаар нь хариулаад байгааг чи анзаарахгүй байна гэж үү? Үнэхээр чи

мэдэхийг хүсч байвал би бүр ойлгогдохоор хэлээд өгье л дөө. Тэр надтай

жинхэнэ сексийн амтыг амтлаж, өөрийгөө эр хүн гэдгээ мэдэрдэг байсан юм. Энэ

хариулт хангалттай юу? Харин чи бол надад мөнгө төлдөг. Тиймээс ч чамайг үзэн

яддагч тэвчин хүндэлсээр өнөөдрийг хүрсэн.

Энхээ:- Эрчүүдийн сэтгэлийг соронзон шиг татаж, секс мексд уруу татдаг айхтар эд байх нь

ээ. Тэр туршлагаасаа хуваалцвал яасан юм бэ?

Оюунаа:- Түүнд чинь туршлага биш сэтгэл хэрэгтэй байдаг юм гэдгийг одоо хүртэл

ойлгодоггүй хүнд би юу ч заагаад нэмэргүй биз дээ.

Энхээ:- Үгүй ерөө, их юмаараа гайхуулах нь шив дээ. Чи одоохон манайхаас зайл!

Оюунаа:- Битгий санаа зов. Тэртээ тэрэнгүй энэ гэрт надад хийх юм байхгүй. Харин ч

бушуухан эндээс зугатаамаар байна. Гэхдээ би хэлэх үгээ хэлнэ. Бас ... та нарт

яаж ч хөөгдсөн, хайртай хүнээ эцсийн замд нь үднэ ээ. /пауз/ Одоо та нар олон

хар хэрээ цуглачихсан юм шиг шаагилдаж аль нэгнийгээ алсан болгож, хэн

нэгнийгээ эх ч гэлгүй, үр хүүхэд ч гэлгүй, тэр тусмаа намайг бүр хүн ч гэж тоолгүй

буруутган, амиа хоохойлж уснаас хуурай гарахыг л бодож байх шиг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: SHUNU AMTALSAN NULIMS

22

Ингэлээ гээд яах юм билээ дээ. Энд тэртээ тэрэнгүй алуурчин байхгүйтэй адил

энд байгаа хүн бүхэн алуурчин. Түүнийг амиа хорлоход энд байгаа хүн бүхэн,

тэрч байтугай Халзан гуай хүртэл хуруу дүрсэн.

Энхээ:- Юу гэнээ? Чи биднийг гэр орноор нь доромжилчихоод одоо бүр хөгшин хонины

насгүй эцгээр минь тоглох нь уу?

Оюунаа:- Бүх зүйл тоглоом биш шоглоом болчихоод байхад ... яалаа гэж тэгэхэв дээ. Би

баталгаатай л юм ярина.

Халзан:- Юу гэнээ хүүхээ? /галын өрөөнөөс гарч зочны өрөөний буйдан дээр тухлана./

Оюунаа:- Та санаж байгаа биз дээ? Тэрбиш их хуралд дэвшингүүтээ ямар тоглоомонд

орсноо, Төмөр түүнийг хэрхэн таван хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг утсан

хүүхэлдэй болгохыг хүсч байгааг ойлгосон.

Төмөр:- Чи аятайхан байгаарай!

Оюунаа:- Чи намайг битгий айлга! Надад одоо алдах юм байхгүй. Амьдрах сонирхол ч алга.

Харин чиний хувьд шунаж хүсэх, сэтгэл хоргодох юм багагүй бий байх шүү.

Чиний хэн бэ гэдэг энэ гэрийнхэнд тодорхой ч гэсэн эрхбиш өөрийн өрх гэр, эхнэр

хүүхэд чинь хараахан мэдээгүй байж магад. Чиний хэн бэ гэдгийг хаана ч хэнд ч

зарлахад бэлэн болж цөхөрсөн эмэгтэйн нервээр оролдохгүй байсан чинь дээр

байх шүү.

Халзан:- Оюунаа хүүхээ чи намайг хүргэнээ яаж хороосон гэчих вэ?

Оюунаа:- Би таныг хороосон гээгүй ээ! Харин хороолцсон хүний нэг л гэсэн шүү дээ.

Халзан:- За тэгээд яаж?

Оюунаа:- Та тэр банкин дахь мөнгөө аваад нөгөө ертөнц рүү явахгүй биз дээ?

Халзан:- Юу? гэнээ?! ...

Оюунаа:- Тиймээ, миний мэдэхээр та түүнийг наад зах нь хоѐр ч удаа аварч болох байсан.

Гэвч та тэгээгүй.

Энхээ:- Чи дуугаа тат!

Оюунаа:- Та хэдийгээр охиныхоо ятгалгаар ийм алхам хийсэн ч гэсэн юм үзэж нүд тайлсан

хүний хувьд өөр алхам хийж болох л байсан даа.

Чимгээ:- Чи одоо юу гээд байгаа юм бэ?

Алимаа:- Харин тийм. Юу ч ойлгохооргүй юм яриад ѐстой асуудалд оруулчих юм байна л

даа.

Оюунаа:- Төмөрийн гарт орох юм байна гэдгээ ойлгосон тэр үед Тэрбиш Халзан гуайд

хандаж туслалцаа хүссэн. Танд түүний сонгуулийн компанид хийчих мөнгө

байсан биз дээ?

Халзан:- Ажил ажилгүй, нас насгүй над ши амьтанд ямар мөнгө байна гэж чи ингэж

бачимдаж загнаад байгаа юм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: SHUNU AMTALSAN NULIMS

23

Оюунаа:- Та битгий худлаа хэл л дээ. Та татварын газарт олон жил ажиллахдаа хичнээн

мөнгө цуглуулсан, тэрч байтугай юунаас болж тэтгэвэрт гарах болсон, бүр тэгж

ярьвал хөгшин чинь яагаад нас барсныг ... би бүгдий нь мэднэ.

Халзан:- Юу? Үгүй ээ энэ чинь одоо ... /зүрхээ барина/

Энхээ:- Юу гэнээ? Ээжийг минь ... яасан гэнээ? /Алимаа Халзанд зүрхний эмийг нь авчирч

өгнө/

Чимгээ:- Өө за, за. Би өөрийгөө л энэ гэрийн хамгийн өөдгүй амьтан, аав ээжийнхээ нэр

төрийг гутаасан хачин новш гэж бодож байсан чинь бүгдээрэ ийм аймаар амьтад

байсан юм уу?

Энхээ:- Юу нь аймаар гэж?

Чимгээ:- Аймаар биш гэж үү? Ээж маань нөхрийнхөө найзтай явалддаг, явалдах

явалдахдаа зүгээр нэг мөрөөрөө чадсан чадаагүй унтаж мунтаад явахгүй бүр

нөгөөхийнхөө гар хөл болж нөхрийгөө хамтарч дарамтладаг. Өвөө маань бас

шалгарсан авилгалч, хамаг мөнгөө хав дарагч! Бас дээрээс нь насаараа суусан

авгайнхаа, буурайгий маань аминд хүрэгч! Бас дээрээс нь аавыг маань амиа

хорлоход оролцогч!

Алимаа:- Та боль л доо. Юу ч мэдэхгүй байж.

Чимгээ:- Чи амаа тат. “Би аавын охин, би аавын охин” гээд сагсалзаад байсны цаад учрыг

би өнөөдөр л ойлголоо. Хумсаа нуусан муур минь!

Алимаа:- Эгчээ битгий л дээ. Би ч гэсэн мэдээгүй. Би бас өнөөдөр л ...

Чимгээ:- Битгий жүжиглэ. Чи ч гэсэн. /Од руу зааж/ Өсөх ирээдүйтэй нялх од минь.

Од:- Би одоо яачихаав?

Чимгээ:- Чи ч бас чимээгүй царайлчихаад, хар нялхаараа дарангуйлагчийн дүрд тоглож

эхэлсэн гэдгээ санаж яв!

Од:- Өө, бүр шууд л дарангуйлагч болгочих юм байна л даа. Намайг Садам Хусейны үр сад

гэж арай хэлэх юм биш биз дээ.

Чимгээ:- Тэгж хэлсэн ч болно. Чи чихэвчний хөгжимнөөс олдож, телевизерээс төрж,

компьютерийн ачаар өсч өндийгөөгүй. Араас чинь хошуугаа дэвсэн хөөцөлддөг

аавдаа хэзээ үнсүүлснээ санаарай чи! Сайн ч бай, муу ч бай төрсөн эцэг чинь

шүү. Газар дээрх ганц үр нь чи. Тэр ч байтугай аавтайгаа хамгийн сүүлд хэзээ үг

сольж үзснээ санадаг уу, чи! Санахгүй! Яагаад гэвэл чамд аавынхаа тухай санах

дурсах юм юу ч байхгүй. Гэтэл тэр чамайг эрхлүүлэх гэж, үнэрлэж үнсэх гэж,

өвөртлөж унтах гэж элэг нь эмтэрч ... магадгүй газар дээрхи ганц хүү нь ... улам

холдон хөндийрсөөр байгаад хамгийн их шаналдаг ... бүр ... арьс махтайгаа

хатдаг байсан. ... Би ... миний төрсөн эцэг биш гэж аавыгаа яагаад ч төсөөлж

чадахгүй байна. Аав ... аав минь наддаа хамгийн ойр дотно юм шиг, надад

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: SHUNU AMTALSAN NULIMS

24

сэтгэлээ нээж зовлон жаргалаа хуваалцан ярьдаг байсны нь би ... айлын том

хүүхэд учраас л ингэдэг байх даа гэж мунхагладаг байсан чинь үгүй байжээ. Аав

минь миний дундуурыг дүүргэж, дутууг гүйцээж охин минь хойд эцэгтээ гэж

бодчих вий, мэдчих вий гэсэн дээ л ... магадгүй бид хоѐр хоѐулаа өнчин өрөөсөн,

сэтгээлээ өнчин өрөөсөн болоод байгаад эмзэглэсэндээ л тэгж доторхио нээдэг

байсан юм байх л даа.

Од:- /гэнэт/ Та нарт би ад болоод байгаа бол үхээд өгье л дөө. /ийш тийш гүйснээ өлгүүрт

байсан өмдний тэлээг олж хүзүүндээ зүүх гэж оролдоно/

Энхээ:- Миний хүү ээ? Чи чинь одоо яаж байна аа? Болиоч дээ. Ийм ч үйлийн үр гэж байх

гэж.

Од:- Би ... би яасан юм бэ? Би мөрөөрөө л хичээлээ хийгээд, компьютерээ тоглоод ... өөр

өөр ... тэр телевизийг та нар салахгүй л үздэг биз дээ. Би ... би айлын бүхий л

хүүхэдтэй адилхан хүүхэд. Миний үеийнхэн бүгдээрээ над шиг. Би бүгдэнтэй нь яг

адилхан. Итгэхгүй байгаа бол та нар цонхоо нээгээд, хаалгаа яраад агаар салхи

оруулаад эргэн тойрноо харцгаа. Одоогийн хүүхдүүд тэр өвөө, эмээ, аав, ээжийн

үеийнхэн шиг цаасанд амьтны баас боож, чулуугаар гэр барьж тоглодгий чинь

мартсан шүү дээ. Тэр чинь сэтгэлд нь байтугай цусанд нь ч байхгүй. Та нар

тэгээд намайг яагаад ... ад үзээд ... /зүтгэнэ/

Алимаа:- За больцгоо! Тоглосон юм! /пауз/

Энхээ:- Юуны чинь тоглоом манатай, ийм юм байх гэж дээ.

Алимаа:- Бби тоглосон юм гэж байна шүү дээ.

Чимгээ:- Юун тоглоом.

Алимаа:- Би ... би ... аавтай тохиролцоод ...

Чимгээ:- Юун тохиролцоод ...

Алимаа:- Үгүй ийм юм болсон юм л даа.../пауз/ За байж, яаж тайлбарлая даа ...

Чимгээ:- Чи юу ярих гээд дүлгэнээд байгаа юм бэ?

Алимаа:-Ер нь юу ш дээ ... Та нар ... та нар бүгдээрээ л мэдэж байгаа юм чинь ... ер нь

ингэж амьдрач болохгүй биз дээ? /пауз/ Тийм биз дээ?

Чимгээ:- Тэгээд яачихаав? Ингэж амьдрахшгүй гээд яах юмбэ? Хоосон арал дээр очих юм

уу? Чихээ таглаад, нүдээ аниад, хамраа чимхээд, салтаагаа хавчаад энэ нийгмэд

юу ч болж байсан бүгдий нь өнгөрөөгөөд, тэсвэрлээд явах чадал надад л лав

алга мэдэв үү? /пауз/ Би тэгээд яах юм? Аав шигээ амиа хорлох юм уу?

Алимаа:- Аав амиа хорлоогүй ээ?

Чимгээ:- Тэгвэл хэн алсан гэж? Энэ үү? /Төмөр лүү/ Энэ үү? /ээж рүүгээ/ эсвэл энэ үү?

/өвөөрүүгээ, Од руу заана/ Эсвэл чи юуҮгүй бол би юм уу? Хэн? Хэн тэгээд алсан

юм бэ?

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: SHUNU AMTALSAN NULIMS

25

Алимаа:- Хэн ч алаагүй.

Энхээ:- Ёстой оньсго шиг юм ярьдаг хүүхэд юмаа.

Халзан:- За ашгүй үүр ч цайх бололтой. Яасан урт, айхтар шөнө өнгөрөв дөө, бурхан минь!

Төмөр:- Чухмаа, чухам.

Алимаа:- Та нар битгий уурлаарай, бас зөвөөр ойлгоорой.

Энхээ:-Чи ер нь юу ярих гээд дүлэгнээд байна аа?

Алимаа:- Тэгэхээр ... би тэгэхээр дэс дараагаар нь яръя. Аавын хувьд өнөөдөр, өнөөдөр ч

гэж дээ ... өчигдөр үнэхээр хүнд, магадгүй амьдралынх нь сүүлийн өдрүүдэд

тохиолдсон хамгийн хүнд өдөр байсан байж магадгүй.

Энхээ:- Хөөрхий минь дээ... даанч дээ. /мэгшинэ/

Алимаа:- Та хүлээж бай л даа. Юу юугүй уйлаад унах юм. Уйлахаасаа өмнө эхлээд юу

хийснээ сана л даа.

Энхээ:- Юу сана гэж?!

Алимаа:- Сална гэж айлгаснаа! Бүх юм эндээс эхэлсэн.

Энхээ:- Юу? аав чинь чамд ...

Алимаа:- Тиймээ, аав надад хэлсэн. Аавын амралтын өдөр ийм л байдлаар эхэлсэн шүү

дээ. Та өглөө босоод ... босоод ч гэж дээ, сэрээд л энэ үгийг аавд хэлсэн. Яагаад

гэвэл энэ Төмөр, Төмөр гуай аавд биш танд шахалт үзүүлвэл илүү юманд хүрнэ

гэдгээ мэдсэн учраас таныг үүнд бэлдчихсэн байсан. Тийм биз дээ?

Энхээ:- Ээжийнх нь буруу ...

Алимаа:- Тэр тендер нь хэдийнэ шийдэгдчихсэн, авгай нь хаясан ч, анд нь алсан ч тэр

тендерийн хув заяаг нэгэнт өөрчлөж чадахгүй гэдгийг мэдэж байсан учраас

өвөөтэй ярьж үзэхээр шийдсэн.

Энхээ:- Тэр тендер аав хоѐр ямар хамаатай юм бэ?

Алимаа:- Аав Төмөр гуайгаас анх зээлсэн мөнгөө төлье гэж шийдсэн. Энэ мөнгийг өгөх

магадлал бараг байхгүй ч мөнгөтэй ганц хүн нь өвөө байсан. Ингээд энэ хоѐр

ууланд гарч салхилах гэж хоѐр цаг ярилцаад ямар ч үр дүн гараагүй. Ингээд орой

нь Төмөр гуай ирсэн. Цааш нь юу болсныг та нар мэдэж байгаа.

Чимгээ:- Тэгээд?

Алимаа:- Тэгээд л тэр. Та нар бодол доо. Авгай нь гэнэт сална. Салах салахдаа Төмөр

гуайгаас болж сална гээд, амьдралынхаа хамгйин том магадгүй энэ насандаа

хийсэн хамгийн том алдаанаасаа ангижиръя гэхэд хадам нь ургаа чулуу шиг

хөдлөөгүй, анд найз гээд байгаа хүн нь хоолой дээр н болзол тулгаж эсвэл үх,

эсвэл сэх гэхээс өөр үг хэлэхгүй, охин нь жирэмсэлсэн, гэхдээ хэнээс

жирэмсэлсэн нь бүү мэд, магадгүй таны найзаас ч байж болно, тэгэхдээ бас

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: SHUNU AMTALSAN NULIMS

26

магадлалгүй, яагаад гэвэл явалддаг өч төчнөөн хүн бий. Харин та надад аборт

хийлгэх мөнгө өг гэж тулгаад ... ингээд энэ хүн яах ѐстой вэ?

Оюунаа:- Амиа хорлохоос өөр аргагүй гэж үү?

Алимаа:- Та ч гэсэн аавтай секс хийх гэж үргэлж оролддогоороо бас л ...

Энхээ:- Боль охин минь! Ганц ч гэсэн хүнийг түүний үхэлд буруутгахгүй байя л даа. Би л лав

одоо Оюунааг буруутгаж, тэр тусмаа үзэн ядаж чадахгүй байна.

Чимгээ:- Та бүр овоо ш дээ. Ганц удаа ч болов хүн чанартай үг хэлдэг нь яамай даа.

Энхээ:- Би хүн чанаргүйдээ яачихаав. Би та нарын төлөө ... та гуравын төлөө л . Хүний дор

оруулахгүй гэж ... хүн шиг явуулъя гэж ... /дахиад л уйлна/

Алимаа:- Та нар боль л доо. Би хэлсэн шүү дээ. Аав амьд!

Энхээ:- Юу? /босон харайнгаа/

Төмөр:- Нэрэн үү? ѐх! /сандалдаа лаг хийтэл сууна/

Халзан:- Яамайдаа хөөрхий минь...

Чимгээ:- Юу гэнээ?

Алимаа:- Тиймээ, аав амьд.

Энхээ:- Үгүй ээ энэ чинь тэгээд яаж ...

Алимаа:- Яах юу байхав дээ ... Би энэ жүжгийг тавьсан юм.

Чимгээ:- Яаж?

Алимаа:- Аавыг ятгаад л ... худлаа гэвэл ...

Төмөр:- Үгүй энэ тасархай утас, хагархай дугуй ...

Алимаа:- Тийм ээ, би утас таслаж, дугуйны хий гаргасан.

Энхээ:- Арай...

Алимаа:- Аав аа? Аав! Гараад ир! /Бүгд алмайран зогсоно. Тэрбишийн өрөөний хаалга

зугуухан онгойно. Унтлагын хувцастай, гартаа буу барьсан Тэрбиш гэнэт гарч

ирнэ. Энхээ Оюунаа нар дуу алдана./

Энхээ:- Чи! Тэрбиш ээ! Үгүй ингэж ... даанч дээ!

Тэрбиш:- Харин тийм ээ! Даанч дээ. Одоо би ... энд болсон бүхнийг сонссоны дараа надад

... амьд явах арга алга! /буугаа чамархайндаа тулгана/

Энхээ:- Тэрбиш ээ! Миний өвгөөн!

Оюунаа:- Битгий л дээ, гуйя.

Чимгээ, Алимаа:- аав аа, болиоч дээ.

Төмөр:- Хөөе, хөөе.

Бүгд зэрэг орилолдоно. Үл үзэгдэгч хүн Тэрбишийн хажууд гэнэт гарч ирээд буутай

гартай нь

ноцолдоно. Тэр хоѐр ноцоолдсоор өрөөнд орж хаалга хаагдана. Буун дуу тасхийнэ.

Орилолдож байсан хүмүүс зогтусан зогсцгооно. /пауз/ Бүгд дээшээ гүйлдэн унтлагын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: SHUNU AMTALSAN NULIMS

27

өрөөний хаалга онгойлгоход Тэрбиш үл үзэгдэгч хүн хоѐр гарч ирнэ. Бүгдээрээ тэврэлдэн

бүх юм зүв зүгээр дууссанд бие биендээ баяр хүргэж буй аль эсвэл амжилттай сайн

жүжиглэсэнд баяр хүргэж буй алин болох нь үл мэдэгдэнэ.

Хөшиг

www.zaluu.comwww.zaluu.com