ssss

2
Африкийг орхиж явсан эртний хүмүүс өндөр хөгжилтэ й байжээ Африк тивийг орхиж явсан зарим эртний хүмүүс нэлээн боловсронгуй чулуун зэвсгийг хийдэг байжээ. Хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрч Nature сэтгүүлд үүнийгээ нийтлүүлэв. Орчин үеийн хүмүүсийн өвөг дээдэс хөдөлмөрийн шинэ багаж хэрэгслүүдийг аажмаар зохион бүтээж сайжруулдаг байсан аж. Судлаачид багаж хэрэгслийг ур хийцээс нь хамааруулж хэд хэдэн соёл иргэншилд хуваадаг билээ. Хамгийн анх чулууг засч боловсруулах Олдувайн соёл үүссэн гэж үздэг. Энэ соёлын багаж хэрэгслүүд 1.7-1.8 сая жилийн тэртээ үүссэн гэж

Upload: bee-bear

Post on 12-Jun-2015

138 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Ssss

Африкийг орхиж явсан эртний хүмүүс өндөр хөгжилтэй байжээ

Африк тивийг орхиж явсан зарим эртний хүмүүс нэлээн боловсронгуй чулуун зэвсгийг хийдэг байжээ. Хэсэг эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрч Nature сэтгүүлд үүнийгээ нийтлүүлэв. Орчин үеийн хүмүүсийн өвөг дээдэс хөдөлмөрийн шинэ багаж хэрэгслүүдийг аажмаар зохион бүтээж сайжруулдаг байсан аж. Судлаачид багаж хэрэгслийг ур хийцээс нь хамааруулж хэд хэдэн соёл иргэншилд хуваадаг билээ. Хамгийн анх чулууг засч боловсруулах Олдувайн соёл үүссэн гэж үздэг. Энэ соёлын багаж хэрэгслүүд 1.7-1.8 сая жилийн тэртээ үүссэн гэж үздэг бөгөөд зарим нэг мэргэжилтнүүд уг соёлыг одоогоос 2.6 сая жилийн тэртээ үүссэн хэмээдэг. Тэгвэл 1.6 сая жилийн тэртээ Ашелийн соёл үүсч бий болсон гэж үздэг билээ. Энэ үед хавтгай чулуун сүхийг хийх болов.     Үүнээс өмнө Африк тивийг орхиж явсан эртний хүмүүс Ашелийн соёлын багаж хэрэгслүүдийг цугтаа авч явсан гэж үздэг байна. Тэгвэл хэдэн жилийн өмнө Гүржийн Дманиси хотын ойролцоогоос Олдувайн соёлд хамаарах зэмсгүүд олдсон юм. Энэхүү олдвор Африкийг орхиж явсан зарим хүмүүс чулууг засч боловсруулах илүү боловсронгуй аргачлалуудыг сэдэхээс өмнө явсан болохыг нотолжээ. Судалгааны шинэ ажлыг явуулсан эрдэмтэн Кени улсын Туркана нуурын баруун хойд эргээс 1.76 сая жилийн настай байж болох олдворыг олж танилцуулав. Газрын хөрснөөс эрдэмтэд дээрх

Page 2: Ssss

хоёр соёлын аль алинд нь хамаарч болох хөдөлмөрийн багаж хэрэгслийг олсон аж. Энэ нь тухайн үед илүү боловсронгуй багаж хэрэгслүүд бүтээгдсэн байсныг харуулж байгаа юм. Одоогоор эрдэмтэд Африкийг орхиж явсан хүмүүс болхидуу багаж хэрэгслийг авч явсныг тайлбарлаж чадахгүй байгаа билээ. Зарим нэг таамаглалаар бол эртний хүмүүсийн тус тусдаа бүлэг омгууд чулуун зэвсгийг бүтээх шинэ аргач¬лалуудыг нэг нэгнээсээ салангид бүтээж байсан аж. Тиймээс зарим нь энэ аргуудыг эзэмшээгүй байсан нь ойлгомжтой юм.