surin harbaa
TRANSCRIPT
“Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль Бүлэг сэдэв:
Монгол үндэсний спорт Ээлжит хичээл:
Сэдэв: Үндэсний сурын харваа Хамрах хүрээ : 1-5 анги
Боловсруулсан биеийн тамирын багш : Д. Мөнхбаяр
Зорилго: Үндэсний спорт, ёс заншлаа хадгалан үлдэх, сурталчилан таниуланаЗорилт: Сурын харвааны ойлголттой болох Харвааны төрөл хоорондын ялгааг мэдэхСурын харвааны хэрэгслүүдийг мэдэх
Хичээлийн үйл ажиллагааШинэ мэдлэг олгох Бататгал Гэрийн даалгавар
Шинэ мэдлэг: Монгол түмний эрийн гурван наадмын нэг сур харвах намнах үйл нь балар эрт цагт, шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн гэдэг.
Манай улсад одоогоор 3 төрлийн сурын харваа явагдаж байна.
-Үндэсний сурын харваа-Буриад сурын харваа-Урианхай сурын харваа.
Анх хавчаахай нум гэдэг байжээ. Хүннү гүрний үед нум сум нарийсч өнөөдрийг хүртэл балар цагийн хавчаахай нумыг сайжруулж ирсэн байна. Нум сум нь анх зэр зэвсэг ан агнуурын зориулалтаар гарч, эрийн гурван наадмын нэг төрөл болон хөгжсөн түүхтэй юм.
Монгол үндэсний сурын харвааны талбайн үндсэн хэсэг нь зурхай юм. Зурхай нь дөрвөн метр урттай, гурван метр өргөнтэй байдаг. Мөн ар талын шугаман дээр нь сур өрж, түүнээс дотогш гурван метрийн зайд өвөр шугамыг татдаг.
Монгол үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур юм. Харвааны талбайн эргэн тойронд аюулгүйн шугам татаж хязгаарлах бөгөөд зурхайн голоос харвааны шугам хүртэл эгц шугамтай байдаг.
Шугамуудыг улаан, цагаан өнгийн материалаар татдаг. Сур харваан төрлөөс халх харвааг хамгийн манлай нь гэж үздэг.
Сур харвааны зай Насанд хүрсэн эрэгтэй 75 мНасанд хүрсэн эмэгтэй 65м 15-17 насны хөвгүүд65 м, охид 55м 14 хүртлэх насны хөвгүүд 55м, охид 45м зайнайс харвана
Нум сумны (хэрэглэлийн)ерөнхий нэр
Нум хайгуул, товхны хамтНумны хөвч, амгайвчны хамтСум болцууны хамтЭрхийвчБугуйн ороолт (тохойн боолт), гогцоо хавчуургын хамтСумны ховд сум халаах алчуур (зөөлөн цэмцэ)Нумны гэр (уут) эдгээрээс хэрэглэл бүрдэнэ.
Бататгал:-Харваанд хэдэн төрөл байдаг вэ? -14 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй хүүхэд ямар зайнаас харвах вэ? -Харвааны хэрэгсэлд хэдэн төрөл байдаг вэ нэрлээрэй
Гэрийн даалгавар: Хүүхдүүдээ!!!-Нумыг юу юугаар хийдэг вэ?
Анхаарал тавьсанд баярлалаа