халдварt Эбола

27
Эбола вирус

Upload: amarsaikhan-mandukhai

Post on 16-Apr-2017

308 views

Category:

Health & Medicine


4 download

TRANSCRIPT

Page 1: халдварT Эбола

Эбола вирус

Page 2: халдварT Эбола

Агуулга Ерөнхий ойлголт Тархалт Эбола вирусын амьдралын мөчлөг Эбола вирусын бүтэц Дамжилт Эмнэлзүй Оношлогоо Эмчилгээ Зөвлөмж

Page 3: халдварT Эбола

Эбола вирус (Eрөнхий мэдээлэл) Эбола вирусын халдвар (өмнө нь Эболагийн цусархаг халууралт гэж нэрлэдэг байсан) цочмог явцтай, үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусээр дамжин халдварладаг өвчин юм. 

  Энэ өвчний дэгдэлт халуун орны ой шугуй бүхий Төв болон Баруун Африкийн орнуудад ихэвчлэн гардаг ба 1976 оноос хойш нийт 20 гаруй удаагийн дэгдэлт бүртгэгдэж байжээ.

• Баруун Африкийн орнуудад гарсан энэ удаагийн дэгдэлт цар хүрээ, үр дагаварын хувьд хамгийн томд тооцогдож байна. 

Эболагийн цусархаг халууралт өвчнөөр Африкийн Гвиней улсын иргэн 2013 оны 12-р сард өвчилж, улмаар хөрш зэргэлдээ Сьерра Леон, Либери, Нигери улсуудад уг халдвар тархсан

Page 4: халдварT Эбола

Эбола вирус (Eрөнхий мэдээлэл)  Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай.

Энэ удаагийн дэгдэлтийн хувьд 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт өвчлөгчдийн 35% нь нас баржээ. 

  Халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, шампанзе, горилла, ширэнгэн ойн гөрөөс, ширэнгэн ойн үхэр зараа зэрэг амьтанд (жимсний сарьсан багваахай) хадгалагдаж, халдварлагдсан эд эсвэл биеийн шингэнтэй шууд хүрэлцсэнээр хүнд дамжин дэгдэлтийн түвшинд хүрдэг

Page 5: халдварT Эбола

Эбола вирусЭбола вирус нь филовирусын бүлийн РНХ агуулсан вирус юм. 5 дэд зүйл тодорхойлсон. • Zaire ebolavirus• Bundibugyo ebolavirus• Tai forest ebolavirus• Sudan ebolavirus• Reston ebolavirus эдгээр нь бүгд хүний биед өвчин үүсгэдэг.

Zaire ebolavirus нь Баруун Африкийн одоогийн эпидемик шалтгаан болж байна.

Page 6: халдварT Эбола

Тархалт

Page 7: халдварT Эбола

Эбола вирусын өнөөгийн тархалт

Country Cases Deaths Last update20 June 2015

 Liberia 10,666 4,806 outbreak ended 9 May 2015]

 Sierra Leone 13,012 3,926 17 June 2015 Guinea 3,674 2,446 17 June 2015

 Nigeria 20 8 outbreak ended 19 October 2014

 Mali 8 6 outbreak ended 18 January 2015

 United States 4 1 outbreak ended 21 December 2014

 Italy 1 0 Initial case confirmed 13 May 2015

 United Kingdom 1 0 outbreak ended 10 March 2015

 Senegal 1 0 outbreak ended 17 October 2014

 Spain 1 0 outbreak ended 2 December 2014

Total 27,388 11,193 as of 17 June 2015

Page 8: халдварT Эбола

Эбола вирусын амьдралын мөчлөг Хүн, бич, болон бусад сүүн тэжээлтний зүйлд хүнд хэлбэрийн өвчин

үүсгэдэг. Вирусын эсрэгбие болон РНХ нь Pteropodidae бүлийн жимсний сарьсан

багваахайн 3 зүйлд тодорхойлогдсон.(Hypsignatus monstrosus, Epomops, Myonycteris torquata)

Мэрэгчид бас хадгалагч байх чадвартай. Рестон эбола вирус Филиппины тэжээвэр гахайд тодорхойлогдсон. Бусад зүйлийн хэд хэдэн вирус хадгалагч байх боломжтой.

Нэг удаа хүн халдвар авч, хүнээс хүнд дамжилт халдварлагдсан биеийн шингэн болон эдтэй шууд хүрэлцсэний дараа халдвар тархах нь тохиолдож байна

Page 9: халдварT Эбола
Page 10: халдварT Эбола
Page 11: халдварT Эбола
Page 12: халдварT Эбола

Эбола вирусын бүтэц Эбола вирус нь Марбург вирустай төстэй, Филовиридэе-гийн бүлд

хамаарагддаг. • Филовирус филаментан бүтэцтэй бөгөөд мэдрэг- сөрөг• РНХ агуулсан вирус • 80 Нм диаметртэй • 14000нм хүртэл янз бүрийн урттай Вирусын геном нь • 19 kb урт• 7 ген агуулсан Гликопротейн нь вирус эзэн эс рүү довтолдог, гадаргуун трансмембраны

уураг юм. Рибонуклейн хүчлийн бүрдэл нь (гликопротейноор РНХ геном бүрхэгдсэн)

интерфероноос зайлсхийхэд, транскрипци, репликацийг дэмждэг

Page 13: халдварT Эбола

Эбола вирусын ерөнхий байдал

Эбола вирус: Зүслэгт ерөнхий бүтэц

Эбола вирусын бүтэц

Page 14: халдварT Эбола

Эбола вирусын мембран

Эбола вирусын трансмембраны гликопротейн

Page 15: халдварT Эбола

Эбола вирусын матрик (VP40 болон PV24)

Эбола вирусын нуклеокапсид (VP30

болон нуклеопротейн)

Эбола вирусын полимеаз бүрдэл (VP35 болон L

уураг)

Page 16: халдварT Эбола

Эбола вирусын бүтэц

Page 17: халдварT Эбола

Халдвар дамжилт• Pteropodidae-ийн бүлийн жимсний 

сарьсан  багваахай байгалийн Эбола вирусын эзэн болдог.

• Вирусаар халдварлагдсан хүний цус, шүүрэл , эрхтэн эсвэл биеийн бусад шингэнтэй шууд хүрэлцэх, мөн эдгээр шингэнийг агуулсан материал болон гадаргуутай шүргэлцсэнээр хүнээс  хүнд  тархаж байна. 

• Хөхний сүү болон үрийн шингэн вирус агуулж халдварыг удаан хадгалдаг. Өвчин эдгэрсний дараах 7 долоо хоног хүртэл үрийн шингэнээр халдвар дамжиж болно.

Page 18: халдварT Эбола

Эбола вирусын өвчин-Эмнэлзүй

Page 19: халдварT Эбола

Эбола вирусын өвчин-Эмнэлзүй

элэгний фермент↑ялтас эс ↓цагаан эс ↓ 

Page 20: халдварT Эбола

Эрсдэлт байдал

Өндөр эрсдэлт байдал

Бага эрсдэлтэй байдал 

Page 21: халдварT Эбола

Эбола вирусын өвчинтэй өвчтөний гэр бүлийн гишүүнтэй буюу бусад 

энгийн зүйлтэй хүрэлцэх

Эбола вирусын өвчинтэй  өвчтөнтэй эрүүл мэндийн тусламж үзүүлэх төв болон нийтийн нөхцөлд ойр холбоо 

тогтоосон (3 метр дотор, нэг өрөөнд удаан байх, гар барих)

Бага эрсдэлтэй байдал

Page 22: халдварT Эбола

Өндөр эрсдэлт байдал

21 хоног халуурч байгаа өндөр эрсдэлийн байдалтай бүх өвчтөнд Эбола вирусын 

шинжилгээ хийлгэхийг өвчний хяналтын төвөөс (CDC) зөвлөж 

байгаа

Халууралтгүй хүнд эмнэлзүйн болон лабораторын шинжилгээнд бусад эмгэг шинжүүд илэрвэл ( ялтас эс <150,000 эс/микроЛ, трансаминаз 

ихсэх) өндөр эрсдлийн байдалтай  гэж үзнэ

Page 23: халдварT Эбола

Арьс болон салстаар Эбола вирусын өвчинтэй хүний бие эсвэл биеийн шингэнтэй хүрэлцсэн

Эбола вирусын өвчинтэй хүнтэй стандарт хамгаалалтгүй буюу хэрэгсэлгүй биеэр шууд хүрэлцсэн

Стандарт хамгаалалтгүй буюу хэрэгсэлгүй эбола вирусын тархалттай хэсэгт нас барсан хүнтэй шууд хүрэлцсэн 

Өндөр эрсдэлт байдал

Page 24: халдварT Эбола

 

Бусад халдварт өвчингөөс ялгахад хэцүү тухайлбал хумхаа, типойд халууралт болон менингит .

Оношлогоо

Дараах шинжилгээнүүдийг хийж батална:Эсрэг бие илрүүлэх энзим холбоот иммунисорбент шинжилгээ         ( ELISA)

Антиген илрүүлэх сорилИйлдэс саармагжуулах сорилЭргэх транскриптаз полимераз гинжин урвалын шинжилгээ            (RT-PCR):эмнэлзүй илэрч эхэлснээс  хойш 3-10 өдрийн дараа вирусыг илрүүлэх боломжтой.

Электрон микроскопи Эсийн өсгөвөрт вирус гаргаж авахЭбола вирусын эмнэлзүй арилсан хүнд ПГУ шинжилгээ хийхэд вирус сөрөг бол эмнэлгээс  гаргаж болно.

Page 25: халдварT Эбола

ЭмчилгээШинж тэмдгийн эсрэг 

эмчилгээШингэн болон цусан бүтээгдэхүүн сэлбэх 

эмчилгээ Дархлаа дэмжих эмчилгээ

Стандарт эмчилгээ гараагүй байна.

Одоогоор зөвшөөрөлтэй  вакцин гараагүй ба 

туршилт хийгдэж байгаа

Page 26: халдварT Эбола

Хилийн дээс алхаж буй зорчигчдод дараах зөвлөмжийг хүргэж байна.Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх.

Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх

Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхҮхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх

Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байхӨвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

Зөвлөмж

Page 27: халдварT Эбола