terguuleh chiglel 2012.04.18

186

Upload: lxagvaa-re

Post on 24-Oct-2014

378 views

Category:

Documents


1 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: TERGUULEH CHIGLEL 2012.04.18
Page 2: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ

2012-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТӨСӨЛ

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 1. МОНГОЛ ХҮНИЙГ

ХӨГЖҮҮЛЭХ, АЖИЛЛАЖ АМЬДРАХ АЮУЛГҮЙ

ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 2. ХҮНД ЭЭЛТЭЙ САЙН

ЗАСАГЛАЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ

БҮСЧИЛЭН ХӨГЖҮҮЛНЭ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 3.ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ

УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН

СУУРИЙГ ТАВИНА.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 4. БОЛОВСРУУЛАХ АЖ

ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ

ДЭЭШЛҮҮЛЖ, ЭРЧИМЖСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ

ХӨГЖҮҮЛНЭ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 5. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРЧИМТЭЙ

ӨСӨЛТИЙГ ДЭМЖСЭН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.

Page 3: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2012-2016 ОНД

ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т “Төр нь үндэсний эдийн засгийн

аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод

нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”; Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 4

дүгээр бүлгийн 20 дугаар зүйлийн 4-т Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн

хүрээнд “эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн

зохистой харьцааг тогтоох асуудал ” тусгагдсаны дээр Монгол Улсын Их Хурлын 2008

оны 12 дугаар тогтоолын 3-т “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн

цогц бодлого”-д тусгасан стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны

бодлогын баримт бичгийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж, Засгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Монгол

Улсын Засгийн газарт даалгасан” юм. Хууль эрх зүйн эдгээр заалтад үндэслэн тулгуурлан

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх

чиглэлүүдийг боловсруулав.

Дэлхийн улс орны туршлага: Сүүлийн 40-50 жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн Япон,

БНСУ, Сингапур, Тайвань зэрэг орнууд хөгжлийн тодорхой шатанд улс орныхоо хэмжээнд

төрөөс маш сайн уялдуулан зохицуулсан төлөвлөлтийг хийж хөгжлийн бодлогоо 4-5,

түүнээс дээш жилийн хугацаагаар боловсруулан амжилттай хэрэгжүүлж чадсан нь богино

хугацаанд эрс хурдтай хөгжилд хүргэх чухал хөшүүрэг болсон байна. Мөн эдийн засгийн

цар хүрээ, өсөлтийн хэмжээгээрээ дэлхийн эдийн засагт хүч түрэн орж ирж байгаа БНХАУ,

БНЭУ зэрэг улс ч эдийн засаг, нийгмийн хөгжлийн алсын хараа, стратеги, бодлогоо урт,

дунд, хугацаагаар төлөвлөж хөгжүүлэх төрийн тогтолцоотой байгаа нь хөгжлийн үндэс нь

болж байна. Европын Холбооны Улсууд ч дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт

бичгүүдийг боловсруулж, тэдгээрийг 5 жил тутам тодотгон хэрэгжүүлж байгаа нь дунд

хугацааны стратеги, төлөвлөлт зайлшгүй чухал болохыг нотлон харуулж байна.

Манай орны хэрэгцээ шаардлага: Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдтай

өсч, төсвийн орлого нэмэгдэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар олон томоохон

төслүүд хэрэгжиж, нэг хүнд ногдох орлогын хэмжээ бага орлоготой орноос бага-дунд

орлоготой орны түвшинд шилжсэн ч нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан

шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд байсаар байна. Тухайлбал, ажилгүйдлийн түвшин

10 орчим хувь болж, ядуурлын түвшин 39 хувиас дорвитой буурахгүй, орлогын тэгш бус

байдал газар авах, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа улам гүнзгийрэх байдалтай байна.

Боловсруулах үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл дорвитой хөгжиж чадахгүй, уул уурхайн

ганц нэг бүтээгдэхүүнээс хамаарсан эдийн засгийн бүтэц бий болоод байна. Хөгжлийг хойш

нь татах шалтгаан нөхцөлүүдэд дэд бүтцийн салбар орж байна. Дэд бүтцийн хүрэлцээ,

хангамж, чанар бүхий л салбарт дутагдалтай байгаа, засаглалын хөгжил сул, өрсөлдөх

чадвар муу байгаа нь судалгаа, тайлангуудаас харагдаж байна.

Эдгээр тулгамдсан асуудлыг хугацаа, хөрөнгө, технологи, хүний болон байгалийн нөөц,

орон нутгийн онцлог, гадаад нөхцөл зэрэгтэй уялдуулан, эрэмбэлэн шийдвэрлэх, хөгжлийн

өнөөгийн хурдацыг эрчимжүүлэх, түвшинг үлэмж нэмэгдүүлэн улмаар иргэдийнхээ

амьжиргааг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд

Page 4: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

чиглэсэн, салбар болон салбар дундын бодлогыг уялдуулан зангидсан, хөгжлийн дунд

хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулах шаардлага зүй ѐсоор тулгарч байна.

Манай улсын хувьд дээр дурдсан орнуудтай харьцуулахад эдийн засаг, нийгмийн

хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо хараахан бүрэлдээгүй, салбар, бүс нутгууд өөр

хоорондоо уялдаагүй, эрэмбэ дараалал нь алдагдсан олон төсөл, хөтөлбөртэй, үндэсний

хөгжлийн цэгцтэй дунд хугацааны бодлого одоогоор байхгүй байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 8 дугаар захирамжаар баталсан

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны “Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын

бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т зааснаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь

“эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны стратегийг боловсруулж,

бодлогын удирдамжаар хангах”үүрэгтэй тул Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны

стратеги төлөвлөгөө буюу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх

тэргүүлэх чиглэл /цаашид тэргүүлэх чиглэл гэх/-ийн төслийг боловсрууллаа.

Арга зүй. Тэргүүлэх чиглэлийг боловсруулах нийтлэг арга зүйг онолын хувьд судалснаас

гадна Үндэсний хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж байгаа

дэлхийн бусад орны туршлагыг харгалзан үзлээ. Тухайлбал, Унгар, Польш, Малайз,

Ботсвана, Казакстан, Катар, Саудын Араб зэрэг орны дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө,

түүнийг боловсруулж байгаа арга зүйг судалсан болно. Тэдний арга зүйн гол онцлог нь

өнөөгийн байдлаа маш сайн судлан мэдэж, хөгжлийн урт хугацааны эрхэм зорилго, үнэт

зүйлсдээ хүрэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Ингэхдээ

салбарын яамд, агентлагийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудаас

бүрдсэн олон талын төлөөллийг багтаасан томоохон ажлын хэсгүүд гарч өөрсдийн салбарын

бодлого, стратегиа мэргэжлийн үүднээс тодорхойлж, боловсруулсан байна.

Тэргүүлэх чиглэлийн зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний

хөгжлийн цогц бодлогын зорилтуудын дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай макро-

эдийн засаг болон салбаруудын стратегитай харилцан уялдаа бүхий багц бодлого, арга

хэмжээг боловсруулах явдал юм.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-

2016 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг дээрх зорилго, шаардлагад үндэслэн доорхи арга

зүйгээр боловсруулав. Үүнд:

Стратегийн шинжилгээ

Стратегийн төлөвлөлт

Салбарын хэрэгцээ, шаардлага

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 оны тэргүүлэх чиглэлүүд: Эдийн

засгийн өндөр өсөлт, ялангуяа уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний орлогыг

тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээнд үр ашигтай зарцуулж, төсвийн зарлага

санхүүжилтэд онцгой анхаарах, гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх,

төгрөгийн ханшны хэлбэлзлийг багасгах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд

анхаарч макро эдийн засгийн удирдлагыг улам боловсронгуй болгоно.

2012-2016 онд хөрөнгө их шаарддаг ашигт малтмалын салбараас гадна ажлын байр

бий болгох, улс орны эдийн засгийн нэг салбараас хэт хараат байдлыг бууруулахын тулд

Page 5: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ашигт малтмалын ба ашигт малтмалын бус олон салбарыг хөгжүүлэх нь эдийн засгийн

стратегийн гол зорилго байх болно. Эдийн засгийг олон тулгуурт болгох, тэр дундаа ашигт

малтмалын бус салбарын хөгжил нь хүн ам цөөнтэй жижиг зах зээлтэй манай орны хувьд

чухал юм. Эдийн засгийг олон салбарт суурилан хөгжлийн тулд Монгол Улс өрсөлдөх

чадвар болон үйлдвэрлэл, бизнесийн орчноо сайжруулах шардлагатай байна. Манай Улсын

өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгохын зэрэгцээ дэд

бүтэц, зөвлөгөө ба санхүүгийн үйлчилгээ зэрэг бизнесийг дэмжих үйл ажиллагааг

сайжруулах шаардлагатай байна.

Улс орны ирээдүйг инноваци бүхий мэдлэгт суурилсан эдийн засагтай болох

зорилгоор эрүүл, боловсролтой, ур чадвартай ард иргэдтэй байхаар төсөөлж байна. Үүнд

хүрэхийн тулд боловсролын чанарыг сайжруулах, орчин үеийн мэдээлэл харилцааны

технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, интернетийн хэрэглээ, сургуулийн сурагчдад

компьютер эзэмшүүлэх асуудлыг онцгой анхаарна.

Манай улс ирэх таван жилд хөгжлийн дараахь таван тэргүүлэх чиглэлийг

хэрэгжүүлнэ.

1. Монгол хүнийг хөгжүүлэх ажиллаж амьдрах аюулгүй таатай орчныг бүрдүүлнэ.

2. Хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлнэ.

3. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавина.

4. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж,

эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлнэ.

5. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлнэ.

Тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх арга, механизм. Тэргүүлэх чиглэлүүдэд амжилттай

хүрэхэд түүний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах явдал юм. Хөгжлийн дунд

хугацааны стратегийн төлөвлөгөөний төслийг УИХ баталсны дараа Монгол Улсын Засгийн

газар уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг батлан, жил бүрийн эдийн

засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес

төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг зохион байгуулна.

Тэргүүлэх чиглэлд тодорхойлсон арга хэмжээг салбарын яамд болон агентлагууд

хариуцсан салбарын дунд хугацааны стратегидаа нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ. Мөн

бүсийн хөгжлийн дунд хугацааны стратеги, орон нутгийн хөгжлийн дунд хугацааны

стратегийг тэргүүлэх чиглэлтэй уялдуулан боловсруулж, холбогдох эрх бүхий

байгууллагууд батлах нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах болно.

Хөгжлийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнд туссан арга хэмжээнүүдийг

хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хөгжлийн

төлөвлөлтийн нэгдмэл байдлыг улсын хэмжээнд болон салбар, бүс, орон нутгийн түвшинд

хангах үүрэг бүхий Засгийн газрын бүтцийн байгууллага шаардлагатай.

Тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх ажлыг

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зохион байгуулж гүйцэтгэх бөгөөд УИХ, Засгийн

газарт хэрэгжилтийг жил бүр тайлагнана. Харин салбарын түвшинд хяналт-шинжилгээг яам,

агентлаг тус бүр хийж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тайланг хүргүүлнэ.

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

Page 6: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны ... дугаар

сарын ... –ны өдөр Дугаар... Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд

хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх

чиглэлүүдийг батлах тухай

Монгол Ул сын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолын 3 дахь заалт, Монгол

Улсын Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн УИХ-аас

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны

тэргүүлэх чиглэлүүдийг хавсралтаар баталсугай.

2. Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх дунд хугацааны

тэргүүлэх чиглэлүүдэд үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл

ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсүгэй.

3. Энэхүү дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг

хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусган хэрэгжилтийг зохион байгуулахыг Монгол

Улсын Засгийн газарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Page 7: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

1

ТӨСӨЛ

УИХ-ын 2012 оны ... дугаар

тогтоолын хавсралт 1

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2012-2016 ОНД

ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТӨСӨЛ

Дэлхийн санхүү, эдийн засгийн 2008-2009 оны хямралын дараа манай улсын эдийн

засаг богино хугацаанд сэргэн эерэг үр дүнд хүрлээ. Энэ нь төр, засгаас хэрэгжүүлж буй

макро эдийн засгийн бодлого, гадаад дотоод орчны таатай нөхцөл байдлын үр дүн юм.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, өсөн нэмэгдэж байгаа нүүрсний олборлолт, эрдэс

түүхий эдийн үнийн харьцангуй тогтвортой өсөлт, Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт

малтмалын томоохон орд газруудын үйл ажиллагаа эхэлж байгаа зэрэг нь манай улсын

эдийн засагт ихээхэн ирээдүй байгааг харуулж байна.

Ойрын ирээдүйд манай улс зэс, төмөрлөг, газрын тос зэрэг ашигт малтмалыг

боловсруулах, хүнд аж үйлдвэрийн суурийг тавих, коксжих нүүрс боловсруулах болон

бусад төрлийн химийн үйлдвэр хөгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Эдийн засгийн бүтцэд

өөрчлөлт орж 2013 оноос уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувийн жин өсөхийн хэрээр

хөдөө аж ахуйн, үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувь харьцангуй буурна. Уул уурхайн

олборлох, боловсруулах салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн гаралтай түүхий

эд бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах замаар уул уурхайн бус боловсруулах салбарын

өсөлтийг нэмэгдүүлнэ.

Эдийн засгийн өндөр өсөлт, ялангуяа уул уурхайн салбараас орж ирэх их хэмжээний

орлогыг тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээнд үр ашигтай зарцуулж, төсвийн

зарлага санхүүжилтэд онцгой анхаарах, гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх,

төгрөгийн ханшны хэлбэлзлийг багасгах, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд

анхаарч макро эдийн засгийн удирдлагыг улам боловсронгуй болгоно.

2012-2016 онд хөрөнгө их шаарддаг ашигт малтмалын салбараас гадна ажлын байр

бий болгох, улс орны эдийн засгийн нэг салбараас хэт хараат байдлыг бууруулахын тулд

ашигт малтмалын ба ашигт малтмалын бус олон салбарыг хөгжүүлэх нь эдийн засгийн

стратегийн гол зорилго байх болно. Эдийн засгийг олон тулгуурт болгох, тэр дундаа ашигт

малтмалын бус салбарын хөгжил нь хүн ам цөөнтэй жижиг зах зээлтэй манай орны хувьд

чухал юм. Эдийн засгийг олон салбарт суурилан хөгжүүлэхийн тулд Монгол Улс өрсөлдөх

чадвар болон үйлдвэрлэл, бизнесийн орчноо сайжруулах шардлагатай байна. Манай Улсын

өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчинг боловсронгуй болгохын зэрэгцээ

дэд бүтэц, зөвлөгөө ба санхүүгийн үйлчилгээ зэрэг бизнесийг дэмжих үйл ажиллагааг

сайжруулах нь чухал байна.

Улс орныхоо ирээдүйг инноваци бүхий мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь

болсон боловсролтой, ур чадвартай ард иргэдтэй байхаар төсөөлж байна. Үүнд хүрэхийн

тулд боловсролын чанарыг сайжруулах, орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн

хэрэглээг ихэнхи салбаруудад эрчимтэй нэвтрүүлж интернетийн хэрэглээ, сургуулийн

сурагчдад компьютер эзэмшүүлэх асуудлыг онцгой анхаарна. Манай улс ирэх таван жилд

хөгжлийн дараахь таван тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Page 8: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

2

6. Монгол хүнийг хөгжүүлэх ажиллаж, амьдрах аюулгүй таатай орчныг бүрдүүлнэ.

7. Хүнд ээлтэй засаглалыг төлөвшүүлж, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлнэ.

8. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, хүнд үйлдвэрийн суурийг тавина.

9. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж,

эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлнэ.

10. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлнэ.

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг

хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн стратеги

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх

эдийн засгийн стратеги нь доорх өөр хоорондоо холбоо бүхий бодлогын дөрвөн чиглэлээс

бүрдэнэ. Үүнд:

Макро эдийн засгийн тогтворжилт;

Эдийн засгийн олон салбарт тулгуурласан хөгжил;

Боловсролтой, эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн ам;

“Ногоон эдийн засаг”-ийн хөгжил.

1. Макро эдийн засгийн тогтворжилт

Макро эдийн засгийн бодлого нь макро эдийн засгийн тогтворжилтыг хангаж хүн

амын амьжиргааны түвшин болон өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдэнэ.

Макро эдийн засгийн бодлогын чиглэл.

Макро эдийн засгийн бодлого нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахын

зэрэгцээ, түүний тэнцвэртэй байдлыг хангах, Монгол хүнийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Голланд өвчин, өндөр инфляциас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулж валютын ханш,

хүүгийн түвшний тэнцвэрийг хангана. Гадаад валютын дуудлага худалдаан дээр

суурилсан валютын ханшны хөвөх бодлогоо үргэлжлүүлэх чиглэл баримтална. Төв

банкны зүгээс гадаад валютын урсгал нэмэгдэх үед валютын ханш хэлбэлзэх үзэгдлийг

шуурхай зохицуулах стратегиа илүү оновчтой болгон хэрэгжүүлнэ.

Төсвийн бодлогыг оновчтой хэрэгжүүлж ашигт малтмалын баялгаас орох орлогыг улсын

хөгжил дэвшилд чиглүүлнэ. Төсвийн зарлагын өсөлтийг эдийн засгийн өсөлтийг хангах

төсөв, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эрдэс түүхий эдийн үнийн

хэлбэлзлээс хамгаалахад чиглүүлнэ.

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний гадаадын зах зээл дээр өрсөлдөх

нөхцөлийг хангах, импортын гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол

байлгах үүднээс урт хугацааны худалдааны хэлэлцээрийг дэлхийн улс орнуудтай

байгуулна.

2. Олон тулгуурт эдийн засаг

Олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд ашигт малтмалыг ашиглах уул уурхайн

салбарын дэмжлэгээр жижиг, дунд, том үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, ур чадвар бүхий

ажиллах хүчнийг бэлтгэх, ашигт малтмалын бус салбарыг хөгжүүлэх зорилт дэвшүүлж

байна.

Page 9: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3

Эдийн засгийн олон тулгуурт бодлогын чиглэл.

Бизнесийн орчныг сайжруулах замаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлнэ.

o төрийн зохицуулалтыг багасгаж, нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлнэ;

o “үндэсний томоохон” компаниуд төдийгүй ЖДҮ-т үзүүлэх санхүүгийн

дэмжлэг туслалцааг сайжруулна;

o төр-хувийн хэвшлийн түншлэл ба төр-хувийн хэвшлийн харилцан ойлголцлыг

хөгжүүлнэ;

o лиценз олгох, хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг төрийн зарим үүргийг

мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагад шилжүүлнэ; o орон нутгийн түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжих, дотоодоос

нийлүүлэх боломжтой бараа ажил үйлчилгээний жагсаалт гарган баталгаажуулж

худалдан авах үйл ажиллагаанд давуу эрс олгох, татварын бодлогоор дэмжин

урамшуулна

Бизнесийн болон өндөр технологийн кластер үүсгэх замаар инновацийг дэмжинэ.

Бизнесийн кластер буюу өөр хоорондоо холбоо бүхий бизнесийн нэгжүүд, бэлтгэн

нийлүүлэгчид, холбогдох байгууллагуудыг дэмжиж хөгжүүлнэ. Бизнес, аж үйлдвэр ба

өндөр технологийн кластерууд болон бүс нутгийн ялгааг багасгах зорилготой шинжлэх

ухаан технологийн паркийг байгуулна.

Бизнесийн таатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг санхүү,

хөрөнгө оруулалт, худалдааны бодлогоор дэмжих.

Тэргүүлэх салбаруудад төрөөс олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж хувийн хөрөнгө оруулалтын тоо,

хэмжээг нэмэгдүүлнэ

Тусгай хөрөнгө оруулалт болон бодлогоор дэмжих Монголын үндэсний Үндэстэн

дамнасан корпорацийг бий болгоно

Бизнесийн салбар дахь төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, төрийн

үйлчилгээг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээ хүргэх үйл явцын ил тод байдлыг дээшлүүлэх

Техник стандартын өнөөгийн түвшнээс ISO зэрэг дэлхийн дэвшилтэд стандарчлалын

тогтолцоонд шилжинэ

Төрийн зарим чиг үүргийг магадлан итгэмжлэгдсэн ТББ, мэргэжлийн холбоодод

шилжүүлнэ

Орон нутаг болон үндэсний түвшинд бизнест ээлтэй “нэг цэг”, “нэг цонх”, зөвөлгөө

өгөх үйлчилгээ нэвтрүүлнэ

Төрийн үйлчилгээнд цахим гарын үсэг, цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлнэ

Бизнесийн салбар дахь хөдөлмөрийн харилцааг сайжруулах, хувийн хэвшлийн хүний

нөөцийн хөгжлийг дэмжих

Page 10: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

4

Тэргүүлэх салбаруудад шинэ, тогтвортой ажлын байр бий болгож буй ажил

олгогчдыг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт үзүүлэх, татаасаар дэмжинэ.

Тэргүүлэх салбаруудад шаардлагатай мэргэжил, ур чадвартай ажлыг төрөөс бэлдэж

өгөхөд дэмжлэг үзүүлнэ.

Оюуны өмчийн зохицуулалтыг сайжруулна.

Үндэсний хуримтлалын сангуудын хөрөнгийг урт хугацаат хөрөнгө оруулалтад

чиглүүлнэ.

Бизнес, зах зээлийн үйл ажиллагаа, тэр дундаа эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл

ажиллагааг дэмжин, зах зээлийн зөв гольдрилд нь оруулна.

3. Боловсролтой, эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн ам

Боловсролтой, эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн амыг хөгжүүлэх бодлого

нь ашигт малтмалын ба ашигт малтмалын бус салбарт мэргэшилтэй боловсон хүчин

нийлүүлэх, эмзэг бүлгийг хамгаалах, нийгмийн халамжаас хамааралтай байдлыг

бууруулахад чиглэнэ.

Боловсролтой, эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн амыг хөгжүүлэх бодлогын

чиглэл:

Боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, шинэчлэлийг эрчимжүлэх, нөөцөөр

хангаж, бүх шатны боловсролын чанар, үр дүнг сайжруулна. Чанартай суурь

боловсролыг хүн бүрт олгоно.

Оюутнуудад тэтгэлэг болон сургалтын зардал, багш нарт хичээлийн хөтөлбөрөө

сайжруулах тэтгэлэг болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг болох

тоног төхөөрөмж, сургуульд нь сургалт, судалгааны хөгжлийг дэмжих хөрөнгө өгөх,

хөгжлийг дэмжих хөрөнгө өгөх, оюутнуудад дадлага хийх болон ажилд орох боломж

олгох замаар техникийн ба мэргэжлийн боловсролыг дэмжих, зах зээлийн хэрэгцээг

хангахын тулд техникийн ба мэргэжлийн боловсролыг ажил олгогчтой нягт уялдуулж,

уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд онцлон анхаарна.

2016 он гэхэд мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих зорилгыг биелүүлэхийн

тулд боловсролын чанарыг сайжруулж, бүх шатын боловсролын байгууллагад орчин

үеийн мэдээлэл харилцааны технологийн хэрэглээг нэвтрүүлэн, хүүхдэд ногдох

компьютерын тоог 1:5 гэсэн харьцаанд хүргэнэ.

Эрүүл мэндийн салбарт анхан шатны эмнэлгийн тусламжийн байгууллагыг (өрхийн

эмнэлэг ба аймаг, орон нутгийн эмнэлэг) хөгжүүлэх, анхан шатны эмнэлгийн тусламж,

үйлчилгээний байгууллагаар дамжуулж урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхэд

тэргүүлэх ач холбогдол өгнө. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг

нэмэгдүүлэхийн тулд зарим эмнэлгийг ээлжийн системд шилжүүлнэ.

Page 11: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

5

Нийгмийн хамгааллын үр ашгийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгнө.

Нийгмийн халамж, үйлчилгээг ядуу, эмзэг бүлэгт чиглүүлэх бодлого, арга аргачлалаа

сайжруулах, нийгмийн халамжийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

4. “Ногоон эдийн засаг”-ийн хөгжлийн үндсийг бүрдүүлнэ.

Байгаль орчны доройтол, биологийн төрөл зүйлийн хомсдол, байгалийн нөөцийн

тогтвортой бус ашиглалтаас урьдчилан сэргийлнэ. Эдийн засгийн өсөлт болон хөгжлийг

хангах “Ногоон эдийн засаг”-ийн хөгжлийн үндсийг бүрдүүлэх хүрээнд нэгдсэн стандарт,

зохицуулалтыг тодорхойлж, байгаль орчны төлөө хүлээх олон нийтийн үүрэг хариуцлагыг

дээшлүүлэх шаардлагатай байна.

“Ногоон эдийн засаг”-ийн хөгжлийн үндсийг бүрдүүлэх чиглэл:

Байгальд ээлтэй экологийн аялал жуулчлалыг зарим бүсэд хөгжүүлэн экотуризмаас

үндэсний эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлнэ;

Хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх, ашигт малтмалын хайгуул,

олборлолтын дэвшилтэд технологийн нэвтрүүлнэ;

Нөөцийн хэрэглээ багатай бохирдол, хаягдалгүй үйлдвэрлэлийн ногоон хөгжлийг

хангах нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний түүхий эд материалын болон эрчим хүчний

зарцуулалтыг 10 хувиар багасгана;

Эрчим хүчний ногоон хөгжлийг хангаж, нийт эрчим хүчний суурилагдсан хүчин

чадал дахь сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлнэ;

Байгаль орчныг хамгаалах иргэдийн амьдрах орчныг сайжруулахад зориулсан дэд

бүтцийг төлөвлөлтийг сайжруулан ногоон хөрөнгө оруулалтыг татвар, зээлийн

бодлогоор дэмжинэ;

Байгальд ээлтэй мал аж ахуй, газар тариалан эрхлэлтийг хөгжүүлнэ;

Аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэн, нийтийн үйлчилгээний соѐл,

чанарыг сайжруулна.

Page 12: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 1. МОНГОЛ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ,

АЖИЛЛАЖ АМЬДРАХ АЮУЛГҮЙ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.

Page 13: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

6

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 1. МОНГОЛ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖИЛЛАЖ АМЬДРАХ

АЮУЛГҮЙ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ.

Стратеги 1.1. Эрүүл мэндийг хамгаалах, хүн амаа өсгөх, амьдрах аюулгүй, таатай

орчин, нөхцөлийг бүрдүүлэх,

Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг гүнзгийрүүлж, төрийн

зохицуулалттай эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлнэ;

Хүний эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах,

эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд

эрүүл мэндийн боловсрол олгох нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний

чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ;

Хүн амд нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн чанартай, үр дүнтэй тусламж

үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлснээр хүн амын тогтвортой өсөлтийг дэмжин,

насжилтыг уртасгана;

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх, эрүүл мэндийн

даатгалыг боловсронгуй болгож, иргэдийг жилд нэг удаа эмнэлгийн урьдчилан

сэргийлэх үзлэгт хамруулна;

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг тогтвортой хөгжүүлж, эмнэлгийн

мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлнэ;

Эм, эмнэлгийн хэрэгсэлийн аюулгүй байдал, хяналтыг сайжруулна;

Мэдээллийн дэвшилтэт технологийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, цахим эрүүл

мэндийг хөгжүүлнэ;

Эрүүл мэндийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ;

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамж, шалгуур үзүүлэлтийг

оновчтой болгох Монгол Улсын хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм,

биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангана;

Хүн амын дунд эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлэх, улмаар зонхилон тохиолдох

халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн нийгмийн эрүүл

мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааг чанаржуулна;

Олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрүүл

мэндийг дэмжих орчинг бий болгоно;

Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний нэн

шаардлагатай багцыг шинэчлэх, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх

байгууллагуудад хуваарилах төсвийн хэмжээг нэмэгдүүлнэ;

Эрүүл мэндийн салбарын санхүүгийн болон нөөцийн ашиглалтын үр дүнг

сайжруулж, санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлнэ;

Эхийн болон нялхасын эндэгдэл, халдварт өвчлөлийг бууруулах зорилгоор

Улаанбаатар хотод төрөх эмнэлгийг шинээр, аймаг орон нутагт нийлбэр дүнгээрээ

410 ор бүхий 9 төрөх эмнэлэг, 10 халдвартын эмнэлгийг тус тус барьж байгуулна;

Орон нутагт сумын 71 эмнэлэг, сум дундын 6 эмнэлэг, бүсийн оношлогооны 6 төвийг

байгуулна;

Page 14: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

7

Цахим эмнэлэг, зайн оношилгоог нэвтрүүлэх сургалт судалгаа, оношлогооны төв,

халдварт өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, цус сэлбэлт судлалын

үндэсний төв, эмгэг судлалын үндэсний төв, геронтологийн төв, түлэнхийн төвийг

шинээр байгуулах, аймаг орон нутагт оношлогоо эмчилгээний төвүүдийг шинээр

барьж ашиглалтад оруулна;

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлнэ;

Инженерийн хангамж бүхий 100 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулна;

Жилийн 6 хувиас ихгүй хүүтэй, 15-аас дээш жилийн хугацаатай моргейжийн зээлийг

3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх эсвэл бага, дунд орлоготой иргэдэд тэргүүн ээлжинд

олгож, орон сууцжуулна;

3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийг татварын буцаан олголт, татаасын бодлогоор

дэмжинэ;

Гэр хорооллын хэрэглэгчдэд халаалтанд хэрэглэх цахилгаан эрчим хүчний үнэ

тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, шатдаг хий, сэргээгдэх эрчим хүчээр хангаж

байгаа аж ахуй нэгжийг татвар, татаасын бодлогоор дэмжиж агаарын бохирдлыг

бууруулна;

Улаанбаатар хотод Гачуурт, Буянт-Ухаагийн гүний усны болон Туул голын гадаргын

усны эх үүсвэрийн цогцолбор, усны хомсдолтой байгаа аймгийн төв, томоохон

суурин газруудад ус хангамжийн шинэ эх үүсвэрийн байгууламжийг, Улаанбаатар

хот, аймгуудын төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн болон шинээр байгуулна;

Аймгийн төвүүд, суурингуудын халаалтын доголдлыг арилгаж, хэрэгцээний халуун

усны системтэй болгон дулаан хангамжийн системийн эх үүсвэр, шугам сүлжээ,

тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилнэ;

Хүн амын мах, гурил, буудай, төмсний хэрэгцээг бүрэн, сүү, хүнсний ногооны 80

хувь, өндөгний 70 хувь, загасны 25 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана;

Стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортй хангах, үнийн

хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний орон нутгийн

улирлын нөөцийг бүрдүүлэх, зориулалтын агуулах байгуулж, улирлаас хамаарах

хүнсний хүртээмжийн ялгааг багасгана;

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 20.0 мянган метр кубын багтаамжтай агуулах

барина;

Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт,

тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг

сайжруулна;

Цөлжилт, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд төв, суурин газарт ногоон

байгууламж, бүсийг байгуулна;

Хот суурин газрын хог хаягдлыг цуглуулах, ангилах, боловсруулах, дахин ашиглах

тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй арга, технологи, үйл

ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэдийг урамшуулал, татаасын бодлогоор

дэмжинэ;

Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн аюултай хог хаягдлыг устгах цэгийг

байгуулна;

Page 15: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

8

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрсдэлийн

үнэлгээ хийнэ;

Иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллахад чиглэсэн үйл

ажиллагааг хууль, хяналтын байгууллагуудаас авч хэрэгжүүлнэ;

Стратеги 1.2. Боловсролын агуулга, стандарт, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын

хэрэглэгдэхүүн, орчин хүний нөөцийн чадавхийг олон улсын жишигт нийцүүлэх

замаар боловсролын тогтолцоог уян хатан, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх,

Багш бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, багшийн ѐс зүй,

мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитой үнэлэх, дэмжих,

үндэсний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

Их дээд сургуульд орох элсэлтийн шалгалтанд эхний 10 байрт орсон сурагч багшийн

мэргэжил эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд төрөөс төлбөрийг 100 хувь хариуцах;

Бага, дунд, дээд боловсролын тогтолцоог шинэчилж агуулга, стандарт хөтөлбөр

сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин хүний нөөцийн чадавхийг олон улсын

жишигт нийцүүлэх замаар боловсролын тогтолцоог уян хатан, өрсөлдөх чадвартай

болгон хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол хүний төлөвшилд онцгой анхаарна;

Бага, дунд боловсролын стандарт сургалтын хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн

зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын олон улсын стандарт,

хөтөлбөртэй уялдуулан шинэчилж боловсруулна;

Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын хичээлийн байр, дотуур байр,

биеийн тамирын заалны хүчин чадлыг нэмэгдүүлнэ;

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангасан

хяналтын систем бүхий үдийн хоолны үйлчилгээг бий болгоно;

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг хичээлдээ ирж, буцахад нь

тусгай зориулалтын автобусаар үйлчилж эхэлнэ;

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжийг

нэмэгдүүлнэ;

Дээд боловсролын үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх таатай

нөхцлийг бүрдүүлнэ;

Их, дээд, мэргэжлийн боловсролын стандарт, агуулга хөтөлбөр, сургалтын

хэрэглэгдэхүүнийг олон улсын жишигт нийцүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ;

Бүх шатны сургуулийн хичээлийн байр, дотуур байр, лаборатори, дадлагын болон

хоолны газар, соѐлын байгууллагуудыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх стандарт

нормыг боловсруулан мөрдүүлнэ;

Хичээлийн болон дотуур байр, номын сан, биеийн тамирын заал, лаборатори,

дадлагын газрыг өргөтгөх, шинээр барих, нүүдлийн гэр цэцэрлэг, номын сан, соѐлын

байгууллагуудыг компьютержүүлэн, интернетэд холбож, боловсролын агуулгыг

интернэтэд нээлттэй байршуулан чанартай боловсрол эзэмших орчин бүрдүүлэх,

хүртээмжийг нэмэгдүүлнэ;

Сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, орчныг сайжруулах, засварлах,

тоноглох зардлыг нэмэгдүүлнэ;

Их дээд сургуулиудад чанарын үнэлгээ хийх хараат бус төв бий болгож, их дээд

сургуулиудыг эрэмбэлнэ;

Page 16: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

9

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангасан

хяналтын систем бүхий үдийн хоолны үйлчилгээг бий болгоно;

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах дадлагатай ажилтан бэлтгэхэд төр,

хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ;

Бүх төрийн өмчийн их, дээд сургуулиудыг динамик вэб сайттай болгож дээд

боловсролын цахим мэдээллийн системийг бий болгоно;

Төрийн өмчийн их сургуулиудыг хөтөлбөрөөр хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн их

сургуулиудыг сургалт явуулдаг сургуулиас судалгааны их сургууль болгож, үндэсний

их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлэх, сургалт-шинжлэх ухаан-

үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлнэ;

Улаанбаатар хотын хэмжээнд 40 хичээлийн байр, 66 цэцэрлэгийн байр, аймаг орон

нутагт 85 сургууль, 69 цэцэрлэг, 68 дотуур байрыг нэн тэргүүнд барьж байгуулна;

Инженерийн дэд бүтэц бүхий орчин үеийн их сургуулиудын хотхоныг байгуулах

ажлыг эхлүүлнэ;

Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг үйлдвэрлэлтэй

холбох, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор

холбогдох мэргэжлийн яаманд харьяалуулан, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн уялдааг

ханган, чадавхийг нь бэхжүүлнэ;

Салбарын мэргэшсэн ажилчдыг бэлтгэх, үйлдвэрлэл дээр ажиллагсад, мэргэжилтэнг

давтан сургах, мэргэшүүлэх хөгжүүлэх, замаар хүний нөөцийг бүрдүүлэх,

чадавхижуулна;

Хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн

дээд боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчилж, инженер, технологи,

байгалийн ухаан, анагаахын чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнуудын

сургалтын төлбөрийг төрөөс хариуцна;

Стратеги 1.3. Соѐлын салбарын үндэсний хөгжилд оруулах хувь нэмэр, үр ашиг,

өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар соѐлын үйл ажиллагааны чанар, хүртээмж,

нийгмийн өгөөжийг сайжруулах,

Соѐлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо судалгааг хийж, үр дүнд

суурилсан үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг

тооцоолон санхүүжүүлэх, нийгмийн өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авна.;

Үндэсний соѐл, урлагийг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн сонгодог соѐл урлагийг

иргэддээ хүргэх ажлыг зохион байгуулна;

Соѐлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбарын өрсөлдөх чадварыг

дэмжих санаачлага, хувийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслүүдийг дэмжинэ;

Нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг баримталж 9 номын сан, 76 соѐлын төв,

39 спорт залыг орон нутагт, 5 соѐлын ордон, 18 спорт зал, цогцолборуудыг тус тус

шинээр барина;

Хүн амын ялангуяа хөдөөгийн иргэдэд үзүүлэх соѐлын үйлчилгээний чанар,

хүртээмжийг нэмэгдүүлэхэд зайны болон нүүдлийн үйлчилгээг нэвтрүүлэх, соѐл,

урлагийн байгууллагуудыг стандарт, зориулалтын байр, тоног төхөөрөмж, техник

хэрэгсэл, хөгжмийн зэмсгээр хангах арга хэмжээ авна;

Page 17: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

10

Соѐлын өвийг хадгалж хамгаалах, сурталчилах, олон нийтэд танин мэдүүлэх,

иргэдийн хүртээл болгох ажлыг эрчимжүүлнэ;

Соѐлын ажилтан, уран бүтээлчдийн 38 хувь нь мэргэжлийн бус байгааг багасгах

зорилгоор хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Соѐл урлагийн ажилтны

мэргэжил дээшлүүлэх төв байгуулан ажиллуулж, соѐлын мэргэжлийн ажилтан, уран

бүтээлчдийн салбарт эзлэх хувийг нэмэгдүүлнэ;

Стратеги 1.4 Судалгаа, боловсруулалтын эдийн засагт эзлэх байр суурийг бэхжүүлэн,

шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийн дагуу зорилтот

хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж, инновоцийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх,

Судалгаа сургалт үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх дэд бүтэц, татвар, хүний

нөөцийн тааламжтай нөхцөл бүрдүүлсэн засаг захиргаа-эрх зүйн статустай Шинжлэх

ухааны парк байгуулна;

Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн дэргэд мэдлэг, технологи

нэвтрүүлэх, дамжуулах нэгж, инкубатор, жижиг, дунд үйлдвэр байгуулан ажиллахыг

төрөөс дэмжинэ. Эрдэм шинжилгээний ажлын инновацийн үйл ажиллагааг

идэвхижүүлэн 100 гаруй технологи, үйлдвэрийг зах зээлд бий болгоно;

Тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндэсний хэмжээнд

томоохон 10 доошгүй төслийг Засгийн газар, бусад яамдтай хамтран хэрэгжүүлэх,

тэдгээрт зориулан төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ;

Салбарын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, эрдэм шинжилгээний лабораторийн

орчин, туршилтийн баазыг бэхжүүлнэ. Шинээр 5 хүрээлэн, төвийн материаллаг

баазыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилнэ;

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зах зээлийн эрэлт хэрэгцээтэй

уялдуулан хувийн хэвшлийн оролцоо, түншлэлийг өргөжүүлнэ. Хувийн хэвшлийн аж

ахуй нэгжтэй хамтарсан санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэн 20 гаруй жижиг үйлдвэр,

цехийг байгуулна;

Шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлага, зохион байгуулалт,

санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, бүтцийн шинэчлэлт хийнэ.

Гадаадаас шинэ техник, технологи нутагшуулах үйл ажиллагааг санхүү, эдийн

засгийн хөшүүргээр дэмжих, гадаадад ажиллаж байгаа өндөр мэргэшсэн эрдэмтэн

судлаачдыг эх орондоо ажиллах нөхцөл боломжоор хангах эрх зүйн орчинг

бүрдүүлнэ;

Инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, эрдэм

шинжилгээний байгууллагуудын дэргэд технологи дамжуулах төв, технологийн

инкубатор, гарааны компани байгуулах үйл ажиллагааг дэмжинэ;

Инноваци, инновацийн сан, венчур хөрөнгө, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх

талаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өндөр технологийн компаниудыг хөрөнгө

оруулалтаар дэмжинэ;

Баруун бүсэд хөдөө аж ахуйн биотехнологийн, Зүүн бүсэд цэвэр хүнс,

биоматериалын, Өмнөд бүсэд металлург, химийн аж үйлдвэр, шинэ материал,

сэргээгдэх эрчим хүчний, Төвийн бүсэд эм био бэлдмэлийн шинжлэх ухааны парк

байгуулна;

Эрдэс баялаг, эрчим хүчний, өндөр технологийн, үйлдвэрлэлийн технологийн

үндэсний судалгааны төвүүдийг их, дээд сургуулиудыг түшиглэн байгуулна;

Page 18: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

11

Өндөр технологийн чиглэлээр магистрын болон докторын сургалтад суралцагчдыг

тэргүүн ээлжинд сургалтын төрийн тэтгэлэгт 100 хувь хамруулна;

Стратеги 1.5. Хүний нөөцийг чадавхижуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,

Мэргэжилтэй ажилчдыг бэлтгэхэд зориулан нийт 28 мэргэжлийн сургалтын төвийг

байгуулж, улсын төсөв болон олон улсын тусламж, санхүүжилтээр дэмжинэ;

Орчин үеийн эрэлт хэрэгцээг хангахуйцаар сургалтын агуулга хөтөлбөрийг өөрчилж,

түүнд нийцсэн лабораторын техник технологийн шинэчлэлийг хийх замаар МСҮТ-

үүдийн үйл ажиллагааг бэхжүүлнэ;

Хөнгөлөлттэй зээл, баталгаа, батлан даалт, санхүүгийн түрээс, даатгалын бодлогоор

жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлт, ажлыг байрыг

нэмэгдүүлж, ажлын байр бий болгосон аж ахуй нэгж, ажил олгогчдыг урамшуулах

татвар, татаасын бодлогыг хэрэгжүүлнэ;

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ажиллах нөхцөлөө сайжруулах, бүтээмж

нэмэгдүүлэх, хөдөлмөрөө оновчтой хорьших, үйл ажиллагаагаа албан хэлбэрт

шилжүүлэхийг дэмжинэ;

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртсөн, хүнд нөхцөлд байгаа, эмзэг

бүлгийн хүүхэд, залуучуудыг чадавхижуулах, боловсрол, мэргэжил эзэмшүүлэх,

тэдний бүтээлч хандлагыг хөгжүүлэх замаар зохистой хөдөлмөрт бэлтгэнэ;

Хөдөлмөр эрхлэлтийн идэвхитэй бодлогыг хөгжлийн төлөвлөлтийн үндэс болгож,

эдийн засгийн өргөн суурьтай өсөлт, бий болгох замаар бүтээмжтэй, өгөөжтэй ажлын

байрыг нэмэгдүүлнэ;

Дээд боловсролтой ажилгүй залуучуудад шинэ мэргэжил эзэмшүүлэх, хөрвөх чадвар

олгох замаар ажилд орох, бизнесс эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ;

Хөдөлмөр эрхлэлтийн бэлтгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх замаар

хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг сайжруулна;

Стратеги 1.6. Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх,

Нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашигтай байдлыг сайжруулж,

халамжийн үйлчилгээнд хамрагдах шалгуурыг тодорхой болгоно;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчинг сайжруулах, тэдгээр иргэд болон

халамж шаардлагатай бусад иргэдийн адил эрх тэгш амьдрах боломжийг хангасан

нийгмийн орчны дэд бүтцийг бий болгоно;

Стратеги 1.7. Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай

хүргэх, нийгмийн халамжийн удирдлагыг боловсронгуй болгон, үр ашгийг

дээшлүүлэх,

Нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашигтай байдлыг сайжруулж,

халамжийн үйлчилгээнд хамрагдах шалгуурыг тодорхой болгоно;

Нийгмийн халамжийн үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн

байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажлыг гэрээ байгуулах замаар өргөтгөн, сайжруулах,

Page 19: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

12

тэдгээрийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хяналт үнэлгээ хийх арга барилыг

сайжруулах тогтолцоог бий болгоно;

Стратеги 1.8. Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэн бэхжүүлэх,

Нийгмийн даатгалын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоно;

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчдад алслагдсан бүсийн нэмэгдэл олгох,

малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг аж ахуй эрхлэгчдийг нийгмийн

даатгалд заавал хамруулна;

Стратеги 1.9. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, олон давхар тэтгэврийн

тогтолцоог нэвтрүүлэх,

Хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж

зэрэг нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлтэй уялдуулан тэтгэврийн

даатгалын тогтолцоог хөгжүүлэх, олон давхаргат хэлбэрт шилжүүлэх урт хугацааны

стратегийг боловсруулна;

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тогтолцооноос өндөр настны

тэтгэвэр олгож эхлэх нөхцөлийг бүрдүүлж, хууль эрх зүйн орчинг сайжруулна;

Олон давхаргат тэтгэврийн тогтолцооны хүрээнд сайн дурын, нэмэлт тэтгэврийн

даатгалыг тогтолцоог бий болгож, үүнд хувийн хэвшлийн тогтолцоог бий болгож,

оролцоог дэмжинэ;

Уул уурхайн салбараас олох орлого, бусад эх үүсвэрээс ирээдүйн тэтгэврийн сан

байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн, хөрөнгийн хуримтлалыг эхлүүлнэ;

Стратеги 1.10. Хүний амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэхтэй уялдаж байгаль орчны

бохирдлыг бууруулах, доройтлыг хязгаарлах, хүний амьдрах орчны чанарыг

сайжруулах,

Улаанбаатар хот болон бусад хотуудын агаарын бохирдлыг 40-өөс доошгүй хувиар

бууруулна;

Хүн амын 30-аас доошгүй хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар

хангана;

Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлж, ахуйн хатуу хог хаягдлыг ангилан ялгаж,

дахин боловсруулах, аюултай хог хаягдлыг тусгаарлан цуглуулж устгах, хадгалах,

хортой аюултай химийн бодисын хэрэглээг багасгана;

Байгаль орчны даацад тохирсон, амьдрах орчны чанарыг хангахуйц хот, тосгоны

газар зохион байгуулалт, хөгжлийн төлөвлөлтийг сайжруулна;

Хот, суурингийн төлөвлөлтийг боловсронгуй болгон, гэр хорооллын инженерийн дэд

бүтцийг сайжруулна;

Page 20: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

13

Стратеги 1.11. Усны нөөцийг бохирдол, хомсдлоос сэргийлэн хамгаалж, хэмнэлттэй

ашиглан, усны нөөцийн хуримтлалыг бий болгох,

Усны нөөцийн хомсдлоос сэргийлэн, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 40-аас

доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, усны экосистемийн үйлчилгээний

төлбөрийн тогтолцоог бүрдүүлж хамгаалтад зарцуулна;

Үйлдвэрүүдийг бохир усаар урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгон, бохир ус

цэвэрлэгээний түвшинг 40 хувьд хүргэх, үйлдвэрийн хэрэглээний 20-оос доошгүй

хувийг эргүүлэн ашиглана;

Өндөр уулын бүсэд усыг хуримтлуулан усны нөөцийн томоохон цогцолборыг

байгуулж, говийн бүсийн усны хэрэглээг хангана;

Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймгуудын төвлөрсөн ус хангамжийн эх

үүсвэр, шугам сүлжээнээс үйлдвэрлэлийн зориулалттай усны эх үүсвэр, шугам

сүлжээг тусгаарлах болон ундны усны шугамыг ахуйн хэрэглээний шугамаас салгах,

хаягдал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах шинэ шугам сүлжээ, байгууламжийг

барина;

Стратеги 1.12. Газрын тогтвортой менежментийг бий болгох,

Газрын тогтвортой менежментийг бүрдүүлж, газрыг зохистой ашиглах, хамгаалах,

нөхөн сэргээх төлөвлөлтөд нутгийн иргэд, оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэн,

хяналт, хариуцлагын эрх зүйн үндсийг боловсронгуй болгон уул уурхайн эвдэрсэн

газрын 40-аас доошгүй хувийг нөхөн сэргээнэ;

Бэлчээрийн улирлын хуваарьтай сэлгэн тогтвортой ашиглаж, хамгаалж, даацыг

нэмэгдүүлнэ;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн хэрэгцээг хангахуйц

дэд бүтэц буюу үйлдвэрлэл явуулах газар, инженерийн шугам сүлжээ, зам, цэвэрлэх

байгууламж, тээвэр ложистик, мэдээллийн сүлжээ зэргийг бий болгон хөгжүүлнэ;

Стратеги 1.13. Ойн хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлтийн тогтвортой

менежментийг бий болгох,

Ойн экосистемийн олон талт үйлчилгээний үнэлгээг дээшлүүлэн, ойн түймэр,

хөнөөлт шавьж, өвчний аюулаас урьдчилан сэргийлж, тэмцэн ойн доройтлыг

бууруулна;

Ойн нөөцийн хомсдлоос сэргийлж, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлын хэмжээг

нэмэгдүүлж, чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ;

Ойн зохион байгуулалтад газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлсний үндсэнд

ойн нөөцийг иж бүрэн, тогтвортой ашиглах, хаягдлыг бууруулах дэвшилтэд

технологи нэвтрүүлнэ;

Стратеги 1.14. Биологийн олон янз байдлыг хамгаалж, түүний иж бүрдлийг тогтвортой

ашиглан, нөхөн сэргээж, хомсдлоос сэргийлэх,

Page 21: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

14

Биологийн төрөл зүйлийн хомсдуулахад нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн үйл

ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгана;

Ургамлын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад биотехнологийн

ололтыг нэвтрүүлнэ;

Амьтны аймгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, ховордсон амьтдыг сэргээн

нутагшуулах нөхцлийг бүрдүүлэн устах аюулд орж байгаа зүйлийн амьдрах орчныг

сайжруулна;

Биологийн төрөл зүйл, экосистемийн онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын

тусгай хамгаалалтад авч нийт газар нутгийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ;

Стратеги 1.15. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг үр дагаврыг бууруулах,

Уур амьсгалын өөрчлөлтийн учруулах эрсдлийг бууруулж, түүнд дасан зохицох

чадавхийг дээшлүүлнэ;

Хүлэмжийн хий бага ялгаруулах эдийн засгийн тогтолцоонд шилжих эхлэлийг

тавина;

Цөлжилтийн хүчтэй болон нэн хүчтэй зэрэглэлд хамаарах газар нутгийн хэмжээг

бууруулна;

Байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдлийг бууруулна.;

Page 22: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 2. ХҮНД ЭЭЛТЭЙ САЙН

ЗАСАГЛАЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙГ БҮСЧИЛЭН

ХӨГЖҮҮЛНЭ.

Page 23: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

15

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 2. ХҮНД ЭЭЛТЭЙ САЙН ЗАСАГЛАЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ,

ЭДИЙН ЗАСГИЙГ БҮСЧИЛЭН ХӨГЖҮҮЛНЭ.

Стратеги 2.1. Ажил үүргийн давхардлыг арилгаж төрийн захиргааны дээд, дунд, доод

шатны гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, цомхон, шат дамжлага багатай, оновчтой

бүтцийг бүрдүүлэх,

Яамд, агентлагууд, нутгийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ

хийж, бодлогын боловсруулалт, хэрэгжилтийн уялдааг сайжруулах зорилгоор яам,

агентлагийн төрийн албаны оновчтой бүтцийн талаар санал боловсруулж,

хэрэгжүүлнэ;

Төрийн байгууллагуудын бүтцийн тогтвортой байдлыг хангах захиргааны үйл

ажиллагааг зохицуулах тухай хуулийг боловсруулж, батлуулна;

Монгол Улсын төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын тоо

хэмжээний дээд болон доод хязгаарыг хуульчлан тогтооно;

Төрийн захиргааны байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тооны

оновчтой хязгаарыг тогтоож, дунд шатны албан тушаалтны тоог цөөлөх чиглэлийг

барина;

Яам болон харьяа агентлагуудыг чиг үүрэгт хязгаарлалт тогтооно;

Улс төрийн болон захиргааны удирдлагын түвшингийн чиг үүргийг зааглана;

Стратеги 2.2. Төрийн байгууллагуудын бодлого боловсруулах чадавхийг дээшлүүлэх,

боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, олон

нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах,

Бодлого боловсруулах болон стратеги төлөвлөгөөний ач холбогдлыг дэлгэрүүлэх,

яамдын бодлого боловсруулах чадавхийг дээшлүүлнэ;

Бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэний нийгмийн

оролцоог нэмэгдүүлж, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог

иргэний нийгмийн оролцоотой хэрэгжүүлнэ;

Төрийн байгууллагуудын олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх,

шийдвэр гаргах явцад иргэд оролцох эрхийг нэмэгдүүлнэ;

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг иргэдийн оролцоотой үр дүнтэй шийдвэрлэдэг

байх иргэд захиргааны хэлэлцэлийг хөгжүүлнэ;

Бүх сум дундын төв болон дүүрэгт иргэний танхимыг бий болгоно;

Стратеги 2.3. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд

шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх,

Төрийн хяналт-шалгалт, үнэлгээ, судалгаа, сургалт, хурал зөвлөгөөн зохион

байгуулах, мэдээлэл, сурталчилгаа явуулах чиг үүргийг тусгайлан судалсны үндсэн

дээр төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ;

Page 24: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

16

ТББ, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны

зарчим, хэв шинж, хэлбэр төрөл, бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн эрх үүргийг

тодорхой болгоно;

Төрийн зарим үйлчилгээг ТББ, хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн

үйлчилгээний албан хаагчдын тоог багасган зохистой хэмжээнд хүргэнэ;

Засгийн газар болон төрийн зарим үйлчилгээг хэрэгжүүлж буй ТББ, Мэргэжлийн

холбоод хоорондын хамтын ажиллагаа, харилцааг зохицуулах эрхзүйн орчныг бий

болгож, санхүүжилтын тогтолцоо болон магадлан итгэмжлэл зэрэг асуудлуудыг

боловсронгуй болгоно;

Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, олон нийттэй харьцах шинэ

арга технологи, туршлагыг нэвтрүүлэх, зохион байгуулахад төрийн үйлчилгээний

инновацийг чиглүүлэх;

Төрийн үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгч

хамтрах зэргээр одоо байгаа үйлчилгээнүүдийг нийтэд түгээх шинэ арга замыг

нэвтрүүлнэ;

Цахим засаглал, электрон гарын үсэг зэрэг мэдээлэл, харилцааны орчин үеийн

технологи, интернетийг ашиглан төрийн болон орон нутгийн байгууллагуудын

хоорондын хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоог нэмэгдүүлж үйл ажиллагааг

нээлттэй, хөнгөн, шуурхай болгоно;

Мэдээллийн нэгдсэн сан, интернетийг ашиглан иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг

нэг цонхноос үзүүлдэг тогтолцоог төрийн захиргааны салбарт бүрэн нэвтрүүлнэ;

Төрийн үйлчилгээ, засаглалын үйл ажиллагаанд инновацийг амжилттай нэвтрүүлж

төрийн байгууллагын манлайлалыг дээшлүүлсэн төрийн болон орон нутгийн

захиргааны байгууллага, ерөнхий менежерийг алдаршуулах, урамшуулах, тэргүүний

туршлагыг түгээх ажлыг зохион байгуулна;

Стратеги 2.4. Төрийн байгууллагад мэдээлэл, харилцаа холбооны технологийг

нэвтрүүлэх замаар орон тоо, зардлыг бууруулж, төрийн үйлчилгэний үр ашиг, шуурхай

байдлыг нэмэгдүүлэх,

Төрийн байгууллагуудыг холбосон мэдээллийн дэд бүтцийг байгуулж, бүртгэл

мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгоно;

Цахим гарын үсэг, цахим нэг цонхыг төрийн бүх үйлчилгээнд нэвтрүүлж, цахим

технологид тулгуурласан төрийн үйлчилгээг өргөтгөж, төрийн үйлчилгээг авах

иргэдийн зардлыг бууруулж, хялбарчлах, зарцуулах хугацааг багасгана;

Цахим дотоод сүлжээг нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлэн, үр ашигтай хурдтай

захиргааны байгууллагын удирдлагыг бэхжүүлэнэ;

Мэдээллийн харилцаа холбооны технологийг ашиглах замаар хөдөлмөрийн

бүтээмжийг нэмэгдүүлж захиргааны орон тоог цомхон болгох, бүтээмжийг

нэмэгдүүлэх арга зүйг боловсруулна;

Цахим технологид зарцуулах хөрөнгө оруулалт, зардал, үр ашгийн шинжилгээг хийх

арга зүй захиргааны байгуулагуудад нэвтрүүлнэ;

Цахим өгөгдлийн санг бүрдүүлж, найдвартай байдлыг хангана;

захиргааны байгууллагын удирдлага, ажилтан, иргэдийн цахим орчинд ажиллах

чадавхийг нэмэгдүүлнэ;

Page 25: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

17

Олон улсын чанарын удирдлагын стандартыг төрийн захиргааны төв болон төрийн

захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Бүртгэлийн мэдээллийг, бусад төрийн байгууллага, иргэд ашиглах, мэдээлэл

оруулах, солилцох боломж бүхий дундын өгөгдөл, мэдээлэл солилцооны систем

/сан/-ийг бий болгож, хэрэглээнд оруулна;

“Холбоо, хяналт, мэдээллийн сүлжээ байгуулах төсөл- II”-ийг хэрэгжүүлж, улсын

хэмжээнд цагдаа, онцгой байдал, эмнэлэгийн байгууллагуудыг холбосон мэдээллийн

нэгдсэн сүлжээг зохион байгуулснаар мэдээллийг нэгдсэн урсгалд оруулж, нэг цэгээс

шуурхай удирдлага, зохицуулалтаар ханган, хяналт тавих боломжийг бүрдүүлнэ;

Стратеги 2.5. Төрийн албаны эрхзүйн болон бусад орчныг сайжруулан, орон тооны

оновчтой тоог тогтоон, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхижуулах

тогтолцооны үндсийг бүрдүүлэх,

Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах, томилох, албан тушаал

дэвшүүлэх, чөлөөлөхөд улс төрийн нөлөөнөөс хараат бус, гагцхүү Мерит /мэдлэг

чадварт суурилсан/ зарчмыг баримтлан ажиллах эрх зүйн болон бусад орчинг

сайжруулна;

Төрийн үйлчилгээний албан ѐсны жагсаалтыг гарган, төрийн үйлчилгээний

стандартыг боловсруулна;

Төрийн албаны цалин хөлс, шагнал, урамшуулал, нийгмийн баталгааны тогтолцоог

боловсронгуй болгоно;

Төрийн албан дахь хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулж, төрийн албан хаагчийг

сэлгэн ажиллуулах тогтолцоог хөгжүүлнэ;

Төрийн албаны хүний нөөцийг сонгох, сургах, хөгжүүлэх, дадлагажуулах тогтолцоог

боловсронгуй болгох зорилгоор хүний нөөцийн бодлогын баримт бичиг

боловсруулна;

Төрийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг хянах,

статистик тоо баримтыг цуглуулах, дүн шинжилгээ хийх, олон нийтэд нээлттэй байх

тогтолцоог бий болгоно;

Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг нь үнэлэхдээ үйлчлүүлэгчийн сэтгэл

ханамжийн түвшинг илүүтэй харгалздаг тогтолцоонд шилжинэ;

Төрийн байгууллагууд, нийгмийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, удирдлага,

зохион байгуулалтын сайжруулахын тулд төрийн байгууллагууд болон эрүүл мэнд,

боловсролын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйлчилгээ, удирдлага зохион

байгуулалт, үйл ажиллагааг холбогдох стандарт, иргэдийн сэтгэл ханамжинд

тулгуурлан үнэлгээ өгдөг тогтолцоонд шилжинэ;

Стратеги 2.6. Төсвийн харилцаанд оролцогч субъектүүдийн эрх үүрэг, хариуцлагатай

нь уялдуулсан системийг хөгжүүлэх,

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн

чиглэлд туссан үйл ажиллагааг санхүүжилттэй уялдуулна;

Page 26: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

18

Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрх үүргийг өргөтгөж салбарын бодлого

төлөвлөлттэй уялдсан, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлнэ;

Төсвийн хяналт, төсвийн сахилга батыг чангатгах, хариуцлагын тогтолцоог

сайжруулах, хариуцлагыг ойлгомжтой, хэмжигдэхүйц, хэрэгждэг байхаар

хуульчлана;

Төрийн байгууллагуудын дотоод хяналт болон аудитыг хэрэгжүүлэх чадавхийг

сайжруулна;

Стратеги 2.7. Төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоо хяналтыг

нэмэгдүүлэх,

Төрөөс үзүүлж буй аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн

хүрээнд худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээнд олон нийтээс хяналт тавих

боломжийг бүрдүүлнэ;

Төсвийн байгууллагууд төсвийн гүйцэтгэлийн тайлангаа олон нийтэд хүртээмжтэй,

ойлгомжтойгоор танилцуулдаг байна;

Орон нутгийн засаг захиргаандиргэд төрийн үйлчилгээ үзүүлж байгаа тал дээр

хариуцлага тооцдог болно;

Стратеги 2.8. Орон нутгийн төсвийн тогтолцоог хөгжүүлж, түүний эдийн засаг

санхүүгийн үндсийг бэхжүүлэх,

Орон нутгийн төсөв бүрдүүлэх тогтолцоог сайжруулна;

Орон нутгийн хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлж, төлөвлөх, хөрөнгө

оруулалтын тэтгэлийн тогтолцоог сайжруулна;

Орон нутгийн удирдлагын санхүүгийн эрх мэдлийг өргөтгөнө;

Орон нутгийн татварын хувь хэмжээг тогтоох, татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрхийг

нутгийн өөрийн удирдлагын байгуулгад шилжүүлнэ;

Орон нутгийн татварын хувь хэмжээний дээд, доод хязгаарыг тогтооно;

Орон нутгийн үйлчилгээ бүр дээр үр дүнгийн үзүүлэлтийн стандарт, зарлагын

зөвшөөрөгдөх доод хэмжээг тодорхойлж, хяналт мониторинг хийнэ.

Нийгмийн үйлчилгээний жишиг нормативын дагуу төрийн үйлчилгээг жигд

хүртээмжтэй хүргэх зорилгоор өөр хоорондоо 10-50 км зайтай, 2000 хүртэлх хүн ам

бүхий жижиг сумдыг нэгтгэх бодлогыг баримтална;

Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор

Дархан-Уул, Орхон, Говь-сүмбэр аймгуудыг хотын статустай болгоно;

Стратеги 2.9. Төвлөрлийг сааруулж,нутгийн удирдлагын эрх мэдэл, ажил үүргийг шат

дараалалтай өргөжүүлэх,

Төрийн захиргааны төв байгууллагад шууд харъяалалгүй чиг үүргийг хувийн хэвшил

болон орон нутагт шилжүүлнэ;

Page 27: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

19

Орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн судалгаа хийж, үр дүнд нь

үндэслэн орон нутийн удирдлага, засгийн газрын үүргийг хуваарилах, босоо болон

хэвтээ удирдлагын хамтын ажиллагааны зохистой механизмыг бий болгоно;

Хэрэгжүүлэгч агентлагуудын орон нутагт гүйцэтгэж буй ажил үүргийг орон нутгаар

дамжуулан хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлж, эдгээр ажил үүргийг нутгийн

захиргааны байгууллагад үе шаттайгаар шилжүүлэн, хэрэгжүүлэгч агентлагуудын

орон нутаг дахь салбарын тоог цөөлнө;

Нутгийн захиргааны байгууллагын Тамгын газрын бүтцийг тухайн шатны Иргэдийн

төлөөлөгчийн хурлаар баталдаг тогтолцоог бүрдүүлнэ;

Орон нутгийн удирдлагын эрх, үүргийг нэмэгдүүлэхэд урьдчилан бэлэн байдлын

үнэлгээ хийж, урьдач нөхцөл (Орон нутгийн тайлагнал, нээлттэй ил тод байдал,

хариуцлага, иргэдийн оролцоо өндөр байх)- ийг хангуулна;

Стратеги 2.10. Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх,

Бүсийн тулгуур төв хотуудыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд

тодотгол хийж, 2030 он хүртэлх хот байгуулалтын хөгжлийн үзэл баримтлалыг

боловсруулна;

Эдийн засгийн бүсүүд дэх аймгийн төв хотуудыг орон нутгийн хөгжлийн төв хотын

жишгээр, сумдыг газарзүйн байршил, дэд бүтцийн таталцал, үйлдвэрлэл,

үйлчилгээний хоршилт, нийгэм соѐлын уялдааг харгалзан бүсчилж “Сум дундын

төв”-ийг үүсгэн байгуулах замаар хөгжүүлэх эхлэлийг тавина;

Хүн амын нутагшил, сууршилын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулна;

Эрчимтэй хөгжлийн чиг хандлага, мянганы хөгжлийн зорилттой уялдуулан

бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж хот байгуулалтын

хөгжлийн бодлогыг тодорхойлон, Монгол Улсын хүн амын нутагшил суурьшилтын

оновчтой тогтолцоог бий болгох үндэс суурийг тавина;

Баруун бүсэд: Аялал жуулчлал, хөнгөн, хүнсний үйлдвэр, транзит тээврийг дагасан

худалдаа, үйлчилгээ, мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална.

o энэ ажлын хүрээнд чацарганы кластерийг Увс, Ховд аймагт, Дундад Ази,

Арабын улс орнууд, ОХУ-д мах боловсруулан нийлүүлэх үйлдвэрийг Завхан,

Ховд, Баян-Өлгий аймагт, o Увс аймгийн Баруун туруун дахь газар тариаланг сэргээн хөгжүүлж гурилын

үйлдвэрийг байгуулж Баяннуурын төмрийн ордыг түшиглэн төмрийн хүдэр

боловсруулах үйлдвэрийг Говв-Алтай аймагт,

o Цагаан нуурын худалдааны чөлөөт бүсийг түшиглэн худалдаа, үйлчилгээний

төвийг, Асгатын мөнгөний ордыг түшиглэн холимог металл боловсруулах

үйлдвэрийг Баян-Өлгий аймагт,

o Улаан байшинт-Даянгийн чиглэлийн олон улсын авто замыг дагасан үйлдвэр,

үйлчилгээг тус тус байгуулна. Баруун бүсийн байгалийн үзэсгэлэн газар,

түүхийн дурсгалыг дагасан “Монгол-Алтай”-н аялал жуулчлалын

хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Булган, Бургастай, Боршоо боомтын хүчин чадлыг

нэмэгдүүлнэ.

Page 28: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

20

Хангайн бүсэд:Аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй, үүнд түшиглэсэн

боловсруулах аж үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална.

o энэ ажлын хүрээнд Хархорины түүхэн дурсгалт газрууд, Хөвсгөл нуурын

байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлалыг,

o мах, сүүний чиглэлийн үхрийн, мах-ноосны хонины эрчимжсэн аж ахуй, үүнд

түшиглэсэн боловсруулах үйлдвэрүүдийг аймгийн болон бүсийн тулгуур

төвүүдэд байгуулж, Ханх боомтыг олон улсын статустай болгож, гадаад

худалдаа, аялал жуулчлалыг өргөжүүлнэ.

Төвийн бүсэд: Уул уурхайн, аж үйлдвэр, газар тариалан, транзит тээвэр,

ложистикийг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална.

o энэ ажлын хүрээнд Өмнийн говийн бүсэд зэс, нүүрс, алтны олборлох болон

боловсруулах үйлдвэр, Дархан-Сэлэнгийн бүсэд төмөрлөгийн үйлдвэр,

o Алтанбулагийн худалдааны, Замын-Үүд, Чойрын эдийн засгийн чөлөөт

бүсүүдийн үйл ажиллагаа эхлүүлж, төмөр зам, авто замын транзит тээвэр,

ложистикийг хөгжүүлнэ.

o Төвлөрсөн хот, суурин газрын ойролцоо эрчимжсэн мал аж ахуй, газар

тариаланг хослуулан хөгжүүлнэ. Шивээ хүрэн, Гашуун сухай, Замын Үүдийн

боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Зүүн бүсэд: Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, боловсруулах аж

үйлдвэр, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримтална.

o энэ ажлын хүрээнд уран ба цайр олборлох, боловсруулах үйлдвэрүүд, газрын

тос боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна;

o Халх голын бүс нутагт тариалангийн зориулалтаар атаршсан газрыг эргэлтэнд

оруулж эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх, Чойбалсан хотод

Зүүн хойд Азийн орнуудад мах болон малын гаралтай бүтээгдэхүүн

экспортлох үйлдвэрүүдийг байгуулах, Эрээн цав, Бичигт, Нөмрөгийн боомтын

зорчигч, ачаа тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Стратеги 2.11. Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үзэл баримтлалыг

хэрэгжүүлэхэд төр, засгийн байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх,

байгаль орчны менежментийн салбар дундын болон бүс нутаг хоорондын уялдаа,

зохицуулалтыг сайжруулах замаар ногоон эдийн засгийн үндсийг бүрдүүлэх,

Байгалийн нөөц баялгийн ашиглалтыг экологийн тэтгэх даацын хүрээнд зохицуулах,

ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно;

Байгаль орчны хяналт, аудитийг шинээр нэвтрүүлнэ;

Газарт түшиглэсэн байгаль орчин, хөгжлийн төлөвлөлтийн нэгдсэн удирдлага,

зохицуулалтыг боловсронгуй болгож хэрэгжүүлнэ;

Ногоон эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалыг улсын хөгжлийн бодлогод тусгах

“Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ”-ний менежментийг төлөвшүүлнэ;

Бүс нутгийн уур амьсгалын бүтэц, экологийн даацын өөрчлөлтөд дасан зохицсон

амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэлтийн шинэ хэлбэрийг бүрдүүлэх бус нутгийн

нийгэм, эдийн засгийн хөгжлийн удирдлагын нэгдмэл бүтэц, зохион байгуулалтыг

бий болгоно;

Page 29: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

21

Байгалийн үл нөхөн сэргээгдэх баялгийг зүй зохистой ашиглаж, орлогыг байгаль

орчныг хамгаалах, нөхөн сэргээх, нөөцийг хэмнэх, хаягдалгүй техник, технологийг

дэмжих, нэвтрүүлэх, судалгаа шинжилгээнд зориулна;

Байгалийн бүх төрлийн нөөцөд нөөцийн болон хомсдлын өртгийн үнэлгээг бий

болгож, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох системийг боловсронгуй

болгож, төлбөрийн боловсронгуй механизмыг бүрдүүлнэ;

Стратеги 2.12. Аялал жуулчлалын бүс нутгийн дэд бүтцийг сайжруулах,

Автозам, дэд бүтцийн хөгжлийн хандлагыг тооцон аялал жуулчлалын үндсэн бүсийн

хилийг тогтоож, тэдгээрийн автозамын сүлжээ, дэд бүтцийг өргөтгөн сайжруулна;

Аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутгуудад олон улсын түвшинд нийцсэн аялал

жуулчлалын парк, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг төр хувийн

хэвшлийн түншлэл, хамтарсан хөрөнгө оруулалтаар барьж байгуулна;

Улсын чанартай томоохон авто замын дагуу тэмдэг, тэмдэглэгээ хийнэ;

Аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг боловсронгуй болгож ариун цэврийн

байгууламжийг орчин үеийн шаардлагад нийцүүлнэ;

Стратеги 2.13. Жуулчин тээвэрлэх, хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх,

Голлох зах зээлийн орнуудад олон улсын нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх,

чиглэлийг шинээр бий болгоно;

Иргэний агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжин, тээвэрлэгчдийн

үйл ажиллагааны төлөвлөлтийг аялал жуулчлалын байгууллагын захиалга, эрэлттэй

нягт уялдуулна;

Хөшигтийн хөндийд баригдах олон улсын шинэ нисэх буудалд түшиглэн дамжин

өнгөрөх/транзит/ нислэгийг олон улсын нислэгт нэвтрүүлэн шинээр зорчигч болон

богино хугацааны жуулчдын урсгалыг бий болгоно;

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, хил орчмын аялал жуулчлал хөгжсөн

бүсүүдийн боомтуудаар гуравдагч орны иргэдийг визний хөнгөлөлттэй нөхцлөөр

нэвтэрдэг болоход дэмжлэг үзүүлнэ;

Хөрш орнуудтай хамтран ажиллаж, Монгол, БНХАУ, ОХУ-ыг дамнасан аяллын

бүтээгдэхүүн, маршрут бий болгоход дэмжлэг үзүүлнэ;

Монголд ирэх жуулчны тоог нэмэгдүүлэх зорилгоор Буянт-Ухаа, Алтанбулаг,

Сүхбаатар, Замын-Үүд зэрэг олон улсын боомтуудад Монгол Улсад нэвтрэх жуулчны

визийг шууд олгож, жуулчдад чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчилдэг тогтолцоог

бүрдүүлнэ;

Стратеги 2.14. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах,

Аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн

боловсронгуй болгож, аялал жуулчлал эрхэлдэг байгууллага, жуулчны үйлчилгээний

байгууллагуудад мөрдүүлнэ;

Нутгийн иргэдэд түшиглэсэн экотуризмыг хөгжүүлнэ;

Page 30: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

22

Жуулчдын аюулгүй байдлыг хангана;

Хар тамхи, мансууруулах бодис түгээх зэрэг улс үндэстэн дамнасан гэмт хэрэг,

нийгмийн шинж чанартай өвчин дэлгэрэх эрсдлийг аялал жуулчлалын төлөвлөлтөд

харгалзана;

Аялал жуулчлалын хөдөлмөрийн зах зээлийн судалгааг явуулсны үндсэн дээр аялал

жуулчлалын салбарт боловсон хүчин бэлдэж байгаа их, дээд сургуулийн сургалтын

хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалт

явуулах нөхцлийг бүрдүүлнэ;

Аялал жуулчлалын үйлчилгээний ажилтан бэлтгэх мэргэжлийн сургалт

үйлдвэрлэлийн төв байгуулахыг бодлогоор дэмжин, боловсон хүчин бэлтгэх,

дадлагажуулах үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх

Дотоодын аялал жуулчлалыг дэмжих замаар орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх

Тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн даацад тохирсон эко аялал жуулчлалыг

хөгжүүлнэ;

Аялал жуулчлалын байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээхэд гүйцэтгэх үүрэг

оролцоо, хариуцлагыг өндөржүүлнэ;

Аялал жуулчлалын үйлчилгээний чанарын хяналт шинжилгээний байнгын

тогтолцоог нутгийн иргэдийн оролцоотой бүрдүүлнэ;

Адал явдалт аялалын төрөл хэлбэрүүдийг өргөжүүлэн хөгжүүлнэ;

Стратеги 2.15. Монгол Улсын гадаад сурталчилгааг идэвхижүүлж, маркетингийн

оновчтой бодлогыг хэрэгжүүлэх,

Голлох зах зээлийн орнуудад чиглэсэн маркетингийн стратегийн төлөвлөгөө

боловсруулж хэрэгжүүлнэ;

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд салбарын төрийн болон төрийн бус,

хувийн хэвшлийн байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулна;

Стратеги 2.16. Өвлийн аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлж аялал жуулчлалын

улирлын хамаарлыг багасгах,

Аялал жуулчлалын идэвхигүй улирлын үед зохион байгуулагдах евент арга хэмжээг

нэмэгдүүлнэ;

Өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэх дэд бүтцийг бүрдүүлнэ;

Олон улсын өвлийн спортын арга хэмжээг зохион байгуулна;

Бизнес эрдэм шинжилгээ, судалгаа, олон улсын хурал зөвлөгөөн, эмчилгээ,

сувилалын жуулчлалын төрлүүдийг эрчимтэй хөгжүүлнэ;

Стратеги 2.17. Жуулчлалын мэдээллийн бүртгэл тооцооллыг боловсронгуй болгож,

эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,

Гаднаас ирж буй болон бүс нутаг, дотоодын жуулчдын урсгалыг бүртгэх системийг

боловсронгуй болгоно;

Page 31: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

23

Гаднаас ирж байгаа жуулчдын зорилго, орлого, зарлагын статистик, мэдээллийн

суурийг өргөжүүлэх нэгдсэн санг бүрдүүлнэ;

Аялал жуулчлалын эдийн засгийн судалгаа, шинжилгээг сайжруулна;

Олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ

сурталчлах, кино зураг авах болон бусад зорилгоор зохион байгуулагдах аялалыг

бүртгэх, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно;

Стратеги 2.18. Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын

ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх,

Зайлшгүй стандарт давамгайлсан тогтолцооноос сайн дурын стандарт давамгайлсан

Европын холбооны дэвшилтэд стандартын тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ;

ЖДҮ-д төсвөөс олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ;

Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхүйц үндэстэн дамнасан үндэсний

корпорациудыг үүсгэн байгуулахад төрөөс хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг

үзүүлнэ;

Бизнес төлөвлөлтийг сайжруулах, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлэх, бизнес

эрхлэгчдийн чадавхийг сайжруулах зорилгоор “Бизнес ширээ, бизнес инкубатор

үйлчилгээ”-г 21 аймаг, нийслэлд бүрэн нэвтрүүлнэ;

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжих хөрөнгө оруулалтын хэмжээг

нэмэгдүүлнэ;

Компаний засаглалын түвшний үнэлгээ хийх аргачлал боловсруулж засаглалын

талаарх тайлан мэдээг жил бүр олон нийтэд мэдээлнэ;

Төрийн өмчит компаниуд болон үндэсний томоохон хязгаарлагдмал хариуцлагатай

компаниудыг нээлттэй буюу хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж, нээлттэй, ил тод

байдлыг дээшлүүлж, компаний засаглалыг сайжруулна;

Стратеги 2.19. Гадаад худалдааны бодлогоор Монгол Улсаа дэлхийд өрсөлдөх

чадвартай хөгжингүй орон болгон хөгжүүлэх, үндэсний эдийн засгийн тогтвортой

өсөлтийг хангах, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын

амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад худалдааны үр нөлөөг нэмэгдүүлэх,

Гадаад худалдааны нийт эргэлтийг өнөөгийн түвшнээс 3 дахин нэмэгдүүлж, 30

тэрбум ам.долларт хүргэж, худалдааны тэнцлийг ашигтай болгох, гадаадын шууд

хөрөнгө оруулалтыг жилд дунджаар 1 тэрбумаас доошгүй ам.долларт хүргэнэ;

Худалдааны эрх зүйн орчныг улам сайжруулж, Монгол Улсын төрөөс гадаад

худалдааны талаар баримтлах бодлогын баримт бичиг, Худалдааны тухай хууль,

Гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээний тухай хууль, Экспортыг дэмжих

үндэсний хөтөлбөр, худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөлбөр зэрэг эрх зүйн

актуудыг боловсруулж, батлан хэрэгжүүлнэ;

Органик мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, ноос, ноолуур зэрэг уламжлалт нэрийн

барааг “үндэсний брэнд” болгож, дэлхийн зах зээлд нэвтрэх илүү таатай нөхцөлийг

бүрдүүлнэ;

Page 32: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

24

“Монгол-Оросын худалдаа, эдийн засгийг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг

хэрэгжүүлж, хоѐр орны хоорондын худалдааг 5 тэрбум ам.долларт хүргэх, “Монгол

Улс, БНХАУ-ын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн дунд

хугацааны хөтөлбөр”-ийн дагуу хамтын ажиллагааг үргэжлүүлэн хөгжүүлнэ;

Худалдааны тэргүүлэгч орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг

эрчимжүүлэх, Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Европын

Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулна;

Улаанбаатар хотноо байрлах Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын

судалгааны төвийг бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий

судалгааны байгууллага болгох, далайд гарах шинэ гарцыг бий болгож, дамжин

өнгөрөх тээвэрт учирч буй үнэ тариф болон захиргааны шинж чанартай

хүндрэлүүдийг арилгана;

Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагаа/APEC/, Зүүн өмнөд Азийн

орнуудын нийгэмлэг /ASEAN/ рүү чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхижүүлэн бүс

нутгийн улс орнуудтай хийж байгаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана;

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг үргэлжлүүлэн сайжруулна;

Оюуны бүтээл, боловсролын үйллчилгээний экспортыг дэмжих урамшууллын

тогтолцоог бий болгоно;

Гуравдагч зах зээлээс газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой импортлох

нөхцөлийг бүрдүүлж, газрын тосны хараат байдлыг багасгана;

Хилийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгийн дүрэм журмыг

хялбаршуулах, уялдуулах талаар БНХАУ, ОХУ-тай хамтран ажиллана;

ДХБ-ын хүрээнд явагдаж буй олон талт худалдааны хэлэлцээнд өөрийн орны эрх

ашгийг хамгаалан идэвхитэй оролцох, олон талт худалдааны дүрэм, журам,

хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, давуу тал, үр ашгийг хүртэх үндэсний чадавхийг

сайжруулна;

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн зэс, нүүрс ноолуурын үнэ, нийлүүлэлтийн

нөхцөлийн талаар дэлхийн зах зээлийн бусад томоохон нийлүүлэгчидтэй мэдээлэл

солилцох, хамтран ажиллах механизм бий болгоно;

Page 33: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 3. ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ

УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХҮНД АЖ ҮЙЛДВЭРИЙН СУУРИЙГ

ТАВИНА.

Page 34: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

25

ТЭРГҮҮЛЭХЧИГЛЭЛ 3. ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХҮНД

АЖ ҮЙЛДВЭРИЙН СУУРИЙГ ТАВИНА.

Стратеги 3.1. Монгол Улсын ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн өндөр

өсөлтийг хангах хөрөнгийг бий болгох зорилгоор эрдэс түүхий эдийн томоохон

ордуудыг үе шаттайгаар эдийн засгийн эргэлтэнд оруулах,

Оюутолгойн зэс, алтны ордын ашиглалтыг 2012 онд эхлүүлж, 2013 оноос зэсийн

баяжмалыг үйлдвэрлэж эхэлнэ;

Цагаан суваргын зэс, молибдены ордын олборлолтыг 2013 оноос эхлүүлж, катодын

зэсийн үйлдвэрийг 2014 оноос ашиглалтанд оруулна;

Тавантолгойн коксжих нүүрсний ордод 2013 онд авто зам, төмөр зам, цахилгаан

станц зэрэг зарим дэд бүтцийг барьж эхэлнэ;

Нарийн сухайтын нүүрсний ордыг түшиглүүлэн хувийн хөрөнгө оруулалтаар нүүрс

угаах үйлдвэрийг 2013 онд барьж ашиглалтад оруулна;

Стратеги 3.2. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх,

Уул уурхайн компаниудын хариуцлагын шалгуур үзүүлэлт, стандартыг боловсруулж,

хариуцлагын зэрэглэлийг тогтоон жил бүр олон нийтэд мэдээлнэ;

стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул

уурхайн компаниудад компанийн засаглалын кодексийг бүрэн нэвтрүүлнэ;

Уул уурхайн нэгжүүдийн санхүү болон үйл ажиллагааны тайланг ил тод болгож,

мэдээллийн нэгдсэн санг бий болгоно;

Олон улсын байгаль орчны чанарын удирдлагын 14001 цуврал стандартыг стратегийн

томоохон орд газрыг ашиглагч аж ахуйн нэгжид нэвтрүүлнэ;

Уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа усны хэрэглээг тооцох аргачлал,

стандартыг боловсруулж, тоолууржуулна;

Экологийн татварын тогтолцоог шинээр бий болгож, нөхөн сэргээлт, нөхөн

хамгаалалтын үйл ажиллагааг уул уурхайн хөгжилтэй уялдуулан зохицуулсан эрх

зүйн орчинг сайжруулна;

Стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялагийг урт хугацааны тогтвортой хөгжлийн

суурь болгон төрийн зохицуулалттайгаар /квот, дээд хэмжээ, татварын зохицуулалт/

ашиглах хууль, эрхзүйн орчинг бүрдүүлнэ;

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад орон нутгийн засаг захиргаа, иргэдийн

оролцоог өргөжүүлж, орон нутгийн түвшинд хэлэлцүүлэн иргэдээс зөвшөөрөл авсны үндсэн

дээр ажиллуулах тогтолцоог бий болгоно;

Байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан нөхөн

сэргээх бодлогыг хэрэгжүүлнэ;

Гар аргаар ашигт малтмал олборлогчид, улсын үйлдвэрийн газар болон батлан

хамгаалах зорилгоор ашиглагдан эвдэрч нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газрыг нөхөн

сэргээнэ;

Page 35: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

26

Стратеги 3.3. Хүнд аж үйлдвэрийн суурийг тавих,

Сайншандад “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс химийн

үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”-үүд, тэдгээрийн

дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжийг багтаасан хүнд аж үйлдвэрийн

цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар, дэд бүтцийг төр-хувийн хэвшлийн

түншлэлийн хэлбэрээр байгуулж, түүхий эд, зах зээл, тээвэрлэлтийн найдвартай,

тогтвортой тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлж, гадаад худалдааны

татвар, тарифын бодлогоор дэмжинэ;

Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг

өргөтгөн, шинэчилж, 2016 он гэхэд 1 сая тонн ангижруулсан төмөр үйлдвэрлэнэ. Тус

төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хар төмөрлөг, ган металл эд ангиудыг үйлдвэрлэх

жижиг, дунд үйлдвэрүүдийн эхлэлийг тавина;

Дархан, Чойбалсан хот, Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулна;

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний зарим хэсгийг нүүрсийг боловсруулах

замаар гаргаж авсан шингэн түлшээр хангана;

Page 36: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 4. БОЛОВСРУУЛАХ АЖ

ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ

ДЭЭШЛҮҮЛЖ, ЭРЧИМЖСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ

ХӨГЖҮҮЛНЭ.

Page 37: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

27

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 4. БОЛОВСРУУЛАХ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ЭРЧИМЖСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ

ХӨГЖҮҮЛНЭ.

Стратеги 4.1.Боловсруулах аж үйлдвэр, үйлчилгээний кластерийгхөгжүүлэх,

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг 2015 он гэхэд 100 хувь дотооддоо

боловсруулах хүчин чадлыг бий болгоно;

Мах, ноос ноолуур, чацарганы бүтээгдэхүүний экспортыг дэмжих, тоног

төхөөрөмжийг шинэчлэх, эргэлтийн хөрөнгийг бий болгох зорилгоор үндэсний

үйлдвэрлэгчдийг татвар, зээлийн бодлогоор дэмжинэ;

Арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотын ногоон бүсээс нүүлгэн шилжүүлж,

Эмээлтэд арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор, кластерийг байгуулна;

Стратегийн томоохон орд газрыг ашиглагч компаниудын худалдан авах

бүтээгдэхүүн, үйлчилгээний 60-иас доошгүй хувийг үндэсний болон дотоодын

үйлдвэрлэгчид ханган нийлүүлдэг болоход эрхзүй, санхүүгийн бодлогоор дэмжлэг

үзүүлнэ;

Боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээнд хаягдал бохирдолгүй цэвэр үйлдвэрлэлийн

технологийг нэвтрүүлэхэд ногоон зээлийн бодлогоор дэмжинэ;

Үйлдвэрүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох эдийн засгийн

хөшүүргийг бүрдүүлж, бохирдлыг бууруулна;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн хэрэгцээг хангахуйц

дэд бүтэц буюу үйлдвэрлэл явуулах газар, инженерийн шугам сүлжээ, зам, цэвэрлэх

байгууламж, тээвэр ложистик, мэдээллийн сүлжээ зэргийг бий болгон хөгжүүлнэ;

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг эхлүүлэн,

тогтворжуулна;

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртгийн гинжин хэлхээний оновчтой

тогтолцоог зорилтот зах зээлтэй уялдуулах, нэмэгдсэн өртөг шингэсэн өрсөлдөх

чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэд салбар бүрээр хөгжүүлнэ;

Стратеги 4.2. Өндөр технологийн аж үйлдвэр, паркийг хөгжүүлэх суурийг тавих,

Инноваци, инновацийн сан, венч хөрөнгө, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх

талаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өндөр технологийн компаниудыг хөрөнгө

оруулалтаар дэмжинэ;

Бороогийн хөндийд эм, био бэлдмэлийн, Дархан-Уул аймагт газар тариалангийн,

Ховд аймагт хөдөө аж ахуйн биотехнологийн чиглэлийн, Дорнод аймагт цэвэр хүнс,

биоматериалын шинжлэх ухаан технологийн паркуудыг, Шивээтийн хөндийд

мэдээллийн технологи (Цахиурт хөндий)-ийн парк байгуулна;

Эрдэс баялаг, эрчим хүчний, өндөр технологийн, үйлдвэрлэлийн технологийн

үндэсний судалгааны төвүүдийг их, дээд сургуулиудыг түшиглэн байгуулна;

Өндөр технологийн чиглэлээр магистрын болон докторын сургалтад суралцагчдыг

тэргүүн ээлжинд сургалтын төрийн тэтгэлэгт 100 хувь хамруулна;

Page 38: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

28

Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангаас өндөр технологийн үйл

ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид судалгаа боловсруулалт, бүтээгдэхүүний

борлуулалт, маркетинг, дэд бүтцийг хөгжүүлэхэд санхүүжилтийг үе шаттайгаар

хэрэгжүүлнэ ;

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог сайжруулж, шинжлэх ухаан, технологи-

үйлдвэрлэл-экстэйншний төвүүдийг бүсчилэн байгуулна;

Стратеги 4.3. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх,

Хотын хүн амын хэрэгцээт махны 60-аас доошгүй хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэж,

нийлүүлэх, фермерийн аж ахуйгаас жилд 40.0 мянган тн сүү үйлдвэрт нийлүүлж,

өндөгний хэрэгцээг 100 хувь, загасны хэрэгцээг 25 хувийг дотоодын үйлдвэрлэлээр

хангана;

Үр тариа, буудай болон зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний хувьд Монгол Улс

экспортлогч орон болно;

Биокомбинатын барилга, тоног төхөөрөмжийг шинэчлэх, биотехнологийн

үйлдвэрлэлийг дэмжих замаар малын эм, биобэлдмэл /вакцин, оношлуур/-ийн

дотоодын үйлдвэрлэлийг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ;

Тэжээл үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлэх замаар жил бүр 1.0 сая тонн тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний

тэжээл бэлтгэх, таримал тэжээлийн одоогийн бэлтгэж байгаа хэмжээг 2 дахин

нэмэгдүүлж, нийт малыг 15 хоног хүртэл хугацаанд нэмэгдэл тэжээлээр тэжээх

нөөцийг бүрдүүлж, аймаг, сумдад өвс, тэжээлийн нөөцийн сан, тэжээлийн 150 цех

байгуулна;

Өрхийн тариалан эрхлэгчдэд болон аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэх

техникийн засвар үйлчилгээний дундын төвийг 5 аймгийн 9 суманд байгуулна;

Нийтдээ 850 га талбайтай 4 услалтын систем, үрийн аж ахуйг шинээр байгуулж,

жилдээ 300-350 тонн үр үйлдвэрлэнэ;

Хөдөөгийн усан хангамж, хүрэлцээг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн

хэрэгжүүлж бэлчээрийн 65 хувийг усжуулна;

Хоршооллын хөдөлгөөн өрнүүлж, бүх аймаг сумдад хоршоо байгуулан үндэсний

сүлжээ бий болгон ажиллуулна;

30000 тн багтаамжтай ногооны механикжсан зоорь байгуулж, 20 га талбай бүхий иж

бүрэн өвлийн хүлэмж байгуулна;

Газар тариалангийн салбарт орчин үеийн өндөр хүчин чадалын техникийн

шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ;

Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний бэлэн байдлын чадавхийг бэхжүүлж, малын

эрүүл мэндийг хамгаалах, малын үржлийн ажил үйлчилгээний хүрээг тэлж малын

үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тоог бэлчээрийн даацтай

уялдуулах, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист бүтцийг бүрдүүлэх

эдийн засгийн хөшүүргийг бий болгоно

Page 39: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

29

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх

байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлнэ;

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,

боловсруулалтын түвшинг сайжруулж усалгаатай тариаланг хөгжүүлэн

хамгаалагдсан хөрсний тариаланг 2 дахин нэмэгдүүлнэ;

Стратеги 4.4.Барилгын өргөн хэрэглээний материалын хэрэгцээг дотоодын

үйлдвэрлэлээр хангах,

Орон нутгийн шохойн ордуудыг ашиглан 1.0 сая тоннын хүчин чадалтай цементийн

үйлдвэр 2-ыг, 100.0 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр 3-ыг шинээр

барьж, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн технологийн шинэчлэлийг хийж

цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангана;

Металл, ган хийц үйлдвэрлэх үндэсний жижиг, дунд үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй

зээл олгох бодлогоор дэмжиж, жилийн нийт үйлдвэрлэлийг 100 мянган тоннд

хүргэнэ;

Орон нутгийн төмөр бетон эдлэлийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах,

тээврийн зардал, барилгын өртгийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод

тенсиленд технологид суурилсан төмөр бетон эдлэлийн үйлдвэр, аймгийн төвүүдэд

5.0-10.0 мянган тоннын хүчин чадалтай зуурмагийн узель бүхий бетон, төмөр бетон

эдлэлийн үйлдвэр болон чулуу бутлан ангилах үйлдвэрүүдийг зээлийн бодлогоор

дэмжиж байгуулна;

Барилгын материалын чанар, үзүүлэлтийг шинжлэх жишиг лабораторуудыг нийслэл,

бүсийн тулгуур төвүүдэд байгуулна;

Page 40: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 5. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРЧИМТЭЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖСЭН ДЭД

БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.

Page 41: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

30

ТЭРГҮҮЛЭХЧИГЛЭЛ 5. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРЧИМТЭЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖСЭН

ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ.

Стратеги 5.1. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд газар, аж үйлдвэрийн

цогцолборуудыг түлш, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, улсын эрчим

хүчний нэгдсэн системийг байгуулах,

Өмнөд говийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 MBт-аас дээш хүчин чадалтай

цахилгаан станц, Оюутолгойн ордын дэргэд 450 MBт-ын хүчин чадалтай цахилгаан

станц, Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын Цахилгаан

дамжуулах агаарын шугам, дэд станц, Чойр-Цагаан-Суврагын 2 хэлхээт 220 кВт-ын

ЦДАШ, дэд станцыг барьж төвийн эрчим хүчний системтэй холбоно;

Орон нутгийн дулаан хангамжийн асуудлыг цогцоор шийдвэрлэх асуудлын хүрээнд

аймгийн төв болон суурин газруудад дулаан хангамжийн төвлөрсөн системийг

байгуулна;

Улаанбаатар хотын дулаан, цахилгааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 5

дугаар цахилгаан станцын 450 МВт-ын хүчин чадалтай нэгдүгээр ээлжийг

ашиглалтанд оруулна;

Алтай-Улиастайн системийг байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах

зорилгоор Тэлмэн-Мөрөнгийн 110 кВ-ын ЦДАШ барьж Говь-Алтай, Завхан

аймгуудыг төвийн эрчим хүчний системд холбож, Могойн голын нүүрсний ордыг

түшиглэн 60 МВ-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулна;

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Хөшөөтийн уурхайг

түшиглэн 36 МВ-ын дулааны цахилгаан станц барина;

Зүүн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор

Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ын ЦДАШ-ыг барина;

Улс орны эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том чадлын болон стратегийн

ач холбогдол бүхий эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулах ажлыг эхлүүлнэ;

Стратеги 5.2. Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх санхүү эдийн засгийн

боломжийг бүрдүүлэх, салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой

байдлыг хангаж экспортын чиг баримжаатай эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх

үндэс суурийг тавих,

“Эрчим хүчний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар салбарын эрх зүйн

орчинг боловсронгуй болгон, эрчим хүчний үнийг индексжүүлэх, улмаар 2014 оноос

эхлэн эрчим хүчний үнийг чөлөөлөх, салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх

арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;

Эрчим хүчний салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн

хэвшлийн хөрөнгө оруулагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх замаар томоохон төсөл

хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ;

Page 42: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

31

Эрчим хүчний зохистой, үр ашигтай хэрэглээг дэмжих төрийн бодлогыг

боловсруулах ажлын хүрээнд “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийг

боловсруулан батлуулж хэмнэлтийн тогтолцоог бий болгох орчинг бүрдүүлнэ;

Чойр-Нялгын хүрэн нүүрсний орд болон бусад боломжит нүүрсний ордуудыг

түшиглэн өндөр хүчин чадлын цахилгаан станц барих талаар нарийвчлан судалж

экспортын чиг баримжаатай эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлийг

тавина;

Төвийн бүсийн нүүрсний орд газруудад түшиглэн хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалтаар томоохон чадлын ДЦС-ыг барьж ашиглалтад оруулна;

Стратеги 5.3. Эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд сэргээгдэх эрчим хүчний

суурилагдах хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулах,

Төв аймагт 50 МВт, Сайншандад 52 МВт-ын хүчин чадалтай салхин паркийг

байгуулна;

Сэлэнгэ мөрний ай савд томоохон чадлын УЦС барьж ашиглалтанд оруулна;

Стратеги 5.4. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад стратегийн ач

холбогдол бүхий нүүрс, газрын тосыг боловсруулан хийн болон шингэн түлшний

үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдгээр бүтээгдэхүүнээс хамаарах гадаад хамаарлыг багасгах,

Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлж бүтээгдэхүүн хуваах

гэрээний эрх зүйн орчинг боловсронгуй болгоно;

“Газрын тосны тухай хууль”-ийг шинчлэн батлуулна.

Нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгож, нүүрснээс хийн

болон шингэн түлш гаргах төслийн судалгааны ажлыг дуусган үйлдвэр байгуулах

ажлыг эхлүүлнэ;

Дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх замаар

байгуулна;

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг шинээр барьж байгуулан

газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ.

Хийн түлшний тээвэрлэлт, хангамжийн дэд бүтцийг сайжруулах замаар цэвэр хийн

түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсийг гүн боловсруулах, нүүрсний дотоодын

бирж байгуулан Монгол Улсын нүүрсний үнэ, чанарыг олон улсын жишигт хүргэнэ;

Стратеги 5.5. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд, аж үйлдвэрийн

цогцолборуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжихтэй

холбогдуулан зам, тээврийн дэд бүтцийг байгуулах,

Авто замын сүлжээний ашиглалтыг сайжруулах, хилийн боомт, бүсийн төв болон

аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Мянганы

Page 43: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

32

зам төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар улсын чанартай хатуу хучилттай авто

замын сүлжээний уртыг 8000 км-т хүргэнэ;

Азийн авто замын сүлжээнд холбогдох АН-3, АН-4, АН-32 чиглэлийн хатуу

хучилттай авто замыг барина;

Алтанбулаг-Замын Үүдийн 997 км хурдны авто замыг барьж байгуулах ажлыг

эхлүүлэх, Нийслэл хот, аймгуудын төвүүдийг холбосон авто замыг барьж байгуулах

замаар улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний уртыг 8 мянган км-т

хүргэнэ;

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн шинэчилнэ;

Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар одоо байгаа төмөр

замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх.

уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий авто замын сүлжээг барьж

байгуулна;

Улаанбаатар хотод хүрээлэн буй орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай

нийтийн тээврийн шинэ хэрэгсэл бий болгож ашиглана;

Тавантолгой-Цагаансуварга-Сайншанд-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр зам,

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 45.5 км, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн

267 км төмөр замыг барьж, Хөөт-Тамсаг булаг-Нөмрөг чиглэлийн 380 км, Хөөт-

Бичигт чиглэлийн 200 км төмөр замыг барих бэлтгэл ажлыг хангаж эхлүүлнэ;

Улаанбаатар хот, бүсийн төвүүд болон хилийн томоохон боомтуудад ачаа, зорчигч

тээврийн терминал аж ахуй, логистикийн төв байгуулах.

Төв аймгийн Хөшигийн хөндийд шинэ олон улсын нисэх буудал байгуулж, Увс,

Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховдын Булганд хатуу хучилттай хөөрч, буух

зурвас байгуулж, Хөвсгөл, Ховд, Өмнөговь аймгуудын нисэх зурвасын өргөтгөх

ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ Хархорин, Завханы Тосонцэнгэлд нисэх буудлыг

үйлчилгээний болон бусад барилга байгууламжийн хамт барина;

Орчин үеийн дэвшилтэд технологи бүхий агаарын хөлгийн тоог нэмэгдүүлнэ;

Говь, Хангай, Хөвсгөл зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, бүсүүдээр төрөлжсөн аялал

жуулчлалын кластер, дэд бүтцийг хөгжүүлэх замаар гадаадын жуулчдын тоог 2016 он

гэхэд 1 саяд, дотоодын жуулчдын тоог 200 мянгад тус тус хүргэнэ;

Эдийн засгийн өндөр өсөлтийг хангах дэд бүтцийг хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор

гадаад улс оронд усан боомт ашиглах замаар усан замын тээврийн үйл ажиллагааг

хөгжүүлнэ;

Улаанбаатар хот, Замын-Үүд, Сүхбаатарт, Шивээ хүрэн, Гашуун сухайтад ачаа,

зорчигч тээврийн терминал аж ахуй, ложистикийн төв байгуулна;

Олон улсын холбогдох тээврийн гэрээ, конвенцид нэгдэн орох, тэдгээрт нийцүүлэн

холбогдох хууль, тогтоомжуудыг боловсронгуй болгон хөрш хоѐр оронтой дамжин

өнгөрөх автотээврийн хэлэлцээрийг байгуулна;

Стратеги 5.6. Стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд, аж үйлдвэрийн

цогцолборууд, шинээр баригдах томоохон хот, сууринг найдвартай усны эх үүсвэрээр

хангах,

Page 44: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

33

Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой, Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэн

байгуулах уул уурхайн үйлдвэрүүд, эрчим хүчний цогцолбор, тэдгээрийг даган буй

болох хот суурин, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын усны хэрэглээний тооцоог

нарийвчлан тогтоож, өмнөд говийн зүүн, төвийн, баруун хэсэгт газрын доорхи усны

эх үүсвэрийн эрэл, хайгуул явуулж, ашиглах боломжит нөөцийг тогтоон ашиглана;

Усны хэрэгцээг газрын доорхи болон гадаргын усаар, хосолмол аргаар хангах

бодлого барьж говийн бүсийн өсөн нэмэгдэх усны хэрэгцээг “Орхон-Говь”, “Хэрлэн-

Говь” төслүүдийг хэрэгжүүлж хангана;

Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн бүс нутгийн үйлдвэрүүд, тэдгээрийг даган буй

болох хот суурины усны хэрэглээний тооцоог нарийвчлан тогтоож, газрын доорхи

усны эх үүсвэр болон газрын гадаргуугын усны эрэл, хайгуул явуулж, ашиглах

боломжит нөөцийг тогтоон ашиглана;

Стратеги зорилт 5.7. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сайн дэд бүтцийг бий

болгох,

Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөнө;

Мэдээлэл, холбооны өргөн зурвасын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг

өргөтгөн шинэчлэх ажлыг бүрэн дуусгана;

Утасгүй холбооны технологийг ашиглан нийт хүн амын тавин хувь нь хөдөлгөөнт

төхөөрөмжөөр дамжуулан өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ авах боломжийг

бүрдүүлнэ;

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид бүрэн шилжүүлж,

Монгол Улсын нийт хүн ам тоон системийн өргөн нэвтрүүлгийг орон зай, цаг

хугацаанаас үл хамааран хүлээн авах техникийн боломжийг бүрдүүлнэ;

Шуудангийн 3 хэмжээст сүлжээ (бодит, электрон, виртуал)-г үе шаттайгаар бий

болгоно;

Стратеги зорилт 5.8. МХХТ-ийн дэвшилтэт технологи, цахим үйлчилгээг нэвтрүүлэх,

Мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах

суурийг тавьж, мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдээллийн аюулгүй

байдлыг хангаж, хөгжүүлнэ;

Мэдээллийн технологийн дэвшилтэд технологи болох клауд компьютинг, семантик

веб технологид суурилуулсан үндэсний ухаалаг хайлтын системийг байгуулна;

Аутсорсинг, программ хангамжийн үйлдвэрлэлийн хэмжээ, чанарыг нэмэгдүүлж,

гадаад зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлнэ;

Монгол хэлний орчуулгын цогц, боловсронгуй системийг нэвтрүүлнэ;

Page 45: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

34

УИХ-ын 2012 оны ... дугаар

тогтоолын хавсралт 2.

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2012-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ

ЧИГЛЭЛҮҮД ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Тэргүүлэх

чиглэлүүд Шалгуур үзүүлэлт

Суурь он

/2010/

Хүрэх үр дүн

/2016/

1. Хүний хөгжил

Хүний хөгжлийн индекс 0.62 0.77

Ядуурлын түвшин /хувь/ 39.2 хувь 18.0 хувь

Жини коэффициент 0.33 0.29

Хүн амын жилийн өсөлтийн хувь 1.8 2.0

Ажилгүйдлийн түвшин /хувь/ 9.9 хувь 6.4 хувь

Нялхсын эндэгдлийн түвшин /хувь/ 20.0 15.0

ЕБС-ийн хамран сургалт

- Бага боловсрол

- Суурь боловсрол

94.5

89.9

97.0

92.0

ЕБС-ийн ээлжийн коэффциентийн бууралт 1.75 1.50

Интернет байнгын хэрэглэгчдийн тооны өсөлт 199.8 мян 1.0 сая

Орон сууцны хамгамжийн эзлэх хувь 23.0 хувь 30.0 хувь

2. Сайн засаглал

Дэлхийн өрсөлдөх чадварын индекс 96 70

Орон нутгийн хөгжлийн индекс 0.4 0.45

Авлигын индекс 0.64

(2009 он) 0.70

Нээлттэй төсвийн индекс

22

10

Нийт ажиллах хүчинд төрийн албан хаагчдын

эзлэх хувь хэмжээ 13 хувь 10 хувь

“Бизнес эрхлэх нь” тайлангийн шалгуур 89 дүгээр байр 40 дүгээр байр

3. Хариуцлагатай уул

уурхай ба хүнд

үйлдвэр

Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын

хэмжээ:

- нүүрс, /сая. тн/

- алт, /тн/

- төмрийн хүдэр, /сая. тн/

- зэсийн баяжмал, /мян.тн/

- жонш, /мян.тн/

- мөнгө, мян.тн /хүдэр/

25.1

6.0

3.2

357.1

867.0

0.00

65.0

45.0

9.0

1 600.0

1 000.0

350.0

Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын

хэмжээ:

- угаасан нүүрс, /сая.тн/

- кокс, /сая.тн/

- катодын зэс /тн/

0.00

0.00

2 746.2

20.0

2.0

300 000.0

Page 46: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

35

- цемент, /мян.тн/

- үрлэн төмөр /сая.тн/

- ангижруулсан төмөр /сая.тн/

400.0

0.00

...

2 000.0

500.0

1.0

Гадаадын жуулчдын тоо 465,3 мян 1.0 сая

Биологийн болон техникийн нөхөн сэргээлт

хийгдсэн газрын эзлэх хувь 54 хувь 60 хувь

Ойжуулсан талбайн хэмжээ 8,3 хувь 9.0 хувь

4. Өрсөлдөх

чадвартай

үйлдвэрлэл ба

эрчимжүүлсэн хөдөө

аж ахуй

Боловсруулах үйлдвэрийн салбарын аж

үйлдвэрийн салбарт эзлэх хувь 23.9 хувь 30.0 хувь

Дотоодын барилгын материалын

үйлдвэрлэлийн эзлэх хувь 30.0 хувь 70.0 хувь

Шинээр байгуулах өндөр технологийн аж

үйлдвэрийн паркуудын тоо 0 3 парк

5. Дэд бүтэц

Улсын чанартай хатуу хучилттай авто замын

сүлжээний урт 2621км 8000 км

Шинээр баригдах төмөр замын суурь дэд

бүтцийн урт 0 1395 км

Эрчим хүчний чадлын хэмжээ

Үүнээс:

Сэргээгдэх эрчим хүчний чадал хэмжээ

856 МВт

27 МВт

1906 МВт

77 МВт

110 кВ-ын ЦДАШ 4240 км 4557 км

220 кВ-ын ЦДАШ 1044 км 2271 км

Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд

холбогдсон сумын тоо 160 сум 329 сум

Page 47: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН

2012-2016 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТӨСӨЛ

(Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө)- ИЙН

ҮНДЭСЛЭЛ

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

2012 он

Page 48: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

АГУУЛГА

УДИРТГАЛ ...................................................................................................................................................... i

БҮЛЭГ 1: МАКРО-ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ БА ХЭТИЙН ТӨЛӨВ .................................................... 1

БҮЛЭГ 2: ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ТЭРГҮҮЛЭХ

ЧИГЛЭЛҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СТРАТЕГИ ................................................................................ 10

БҮЛЭГ 3: САЛБАРЫН ТОЙМ .................................................................................................................... 15

3.1. БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ .......................................................................... 15

3.2. ИННОВАЦ, ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ ................................................................... 20

3.3. АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМ, АГААРЫН ТЭЭВЭР .......................................................................... 27

3.4. МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР .................................................. 40

3.5. ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ ........................................................................................................................ 46

3.6. ЭРДЭС БАЯЛАГ, ХҮНД АЖ ҮЙЛДВЭР ....................................................................................... 54

3.7. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭР ..................................................................................... 59

3.8. ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА ..................................................................................................... 66

3.9. БОЛОВСРОЛ ...................................................................................................................................... 71

3.10.ЭРҮҮЛ МЭНД .................................................................................................................................. 78

3.11. НИЙГМИЙН ХАЛАМЖ, НИЙГМИЙН ДААТГАЛ .................................................................... 83

3.12. БАЙГАЛЬ ОРЧИН ........................................................................................................................... 90

3.13. САЙН ЗАСАГЛАЛ, ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ ..................................................................... 95

САНХҮҮЖИЛТИЙН СТРАТЕГИ ............................................................................................................ 111

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2012-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТЭРГҮҮЛЭХ

ЧИГЛЭЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД УЧИРЧ БОЛОХ ЭРСДЛҮҮД, ТЭДГЭЭРЭЭС СЭРГИЙЛЭХ

АРГА ЗАМУУД .......................................................................................................................................... 114

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ...................................................................................................... 117

Хавсралт ....................................................................................................................................................... 119

Хавсралт 1. Товчилсон үг ....................................................................................................................... 119

Page 49: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

i

УДИРТГАЛ

Нэг. Хууль эрх зүйн үндэслэл. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4-т “Төр

нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн

хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”; Монгол Улсын Засгийн

газрын тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 20 дугаар зүйлийн 4-т Монгол Улсын Ерөнхий

сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд “эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг

тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал ”; Монгол Улсын Их

Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолын 3-т “Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан

үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгасан стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн

дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулж,

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж

ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй” гэж тус тус заажээ.

“Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг

баталснаас хойш хөгжлийн дунд хугацааны нэгдсэн бодлогын баримт бичиг1 өнөөг хүртэл

гарсангүй. Харин салбарын шинжтэй дунд хугацааны бодлогын баримт бичгийг2 баталж,

хэрэгжүүлж байна.

Хоѐр. Дэлхийн улс орнуудын туршлага. Сүүлийн 40-50 жилийн хугацаанд эрчимтэй

хөгжсөн Япон, БНСУ, Сингапур, Тайвань зэрэг орнууд хөгжлийн тодорхой шатанд улс

орныхоо хэмжээнд төрийн зүгээс маш сайн уялдуулсан, нэгдсэн төлөвлөлт хөгжлийн

бодлогоо 4-5 жил, түүнээс дээш жилийн хугацаагаар амжилттай боловсруулан хэрэгжүүлж

чадсан нь тэдний эрс хурдтай хөгжилд чухал хөшүүрэг болж байсныг нотолдог. Мөн эдийн

засгийн цар хүрээ, өсөлтийн хэмжээгээрээ дэлхийн эдийн засагт хүч түрэн орж ирж байгаа

БНХАУ, БНЭУ зэрэг улс ч эдийн засаг, нийгмийн хөгжлийн алсын хараа, стратеги, бодлогоо

урт, дунд хугацаагаар төлөвлөж хөгжүүлэх төрийн тогтолцоотой байгаа нь хурдацтай

хөгжлийн амжилтын үндэс нь болж байна. Европын Холбооны Улсууд ч дунд хугацааны

хөгжлийн стратегийн баримт бичгүүдийг боловсруулж, тэдгээрийг 5 жил тутам тодотгон

хэрэгжүүлж байгаа нь дунд хугацааны стратеги, төлөвлөлт зайлшгүй шаардлагатайг

харуулж байна.

Гурав. Манай орны хэрэгцээ, шаардлага. Манай улсын хувьд дээр дурдсан орнуудтай

харьцуулахад эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо хараахан

бүрэлдээгүй, салбар, бүс нутгуудын өөр хоорондоо уялдаагүй, эрэмбэ дараалал нь алдагдсан

олон төсөл, хөтөлбөртэй, үндэсний хөгжлийн цэгцтэй бодлого байхгүй байгаа нь тулгамдсан

асуудал болж байгаа төдийгүй, хөгжлийн бүхий л асуудлыг оновчтой шийдвэрлэхэд саад

тотгор болж байна. Эдгээр асуудлыг хугацаа, хөрөнгө, технологи, хүний болон байгалийн

нөөц, орон нутгийн онцлог, гадаад нөхцөл зэрэгтэй уялдуулан, эрэмбэлэн шийдвэрлэх,

1Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг эс тооцвол

2Салбарын зарим баримт бичиг нь урт хугацааных ч байна. Тухайлбал, Боловсролын мастер төлөвлөгөө

Page 50: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

ii

хөгжлийн өнөөгийн хурдцыг эрчимжүүлэх, түвшинг үлэмж нэмэгдүүлэн улмаар иргэдийнхээ

амьжиргааг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд

чиглэсэн, салбар болон салбар дундын бодлогыг уялдуулан зангидсан, хөгжлийн дунд

хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөгөөг боловсруулах шаардлага зүй ѐсоор тулгарч байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 8 дугаар захирамжаар баталсан

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны “Үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын

бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т зааснаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь “эдийн

засаг, нийгмийн хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны стратегийг боловсруулж, бодлогын

удирдамжаар хангах”үүрэгтэй тул Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны стратеги

төлөвлөгөө буюу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх тэргүүлэх

чиглэл /цаашид тэргүүлэх чиглэл гэх/-ийн төслийг боловсрууллаа3.

Дөрөв. Арга зүй. Тэргүүлэх чиглэлийн зорилго нь Мянганы хөгжлийн зорилтуудад

суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтуудын дунд хугацаанд хэрэгжүүлэх

шаардлагатай макро-эдийн засаг болон салбаруудын стратегитай харилцан уялдаа бүхий

багц бодлого, арга хэмжээг боловсруулах явдал юм. Тэргүүлэх чиглэл нь стратегийн

шинжилгээ хийгдсэн, бодлогын саналын үндэслэлийг сайн гаргасан, үр дүнд чиглэсэн,

хөрөнгийн эх үүсвэрийн хүрээнд багтсан зардал төсөвлөсөн, бодитой байх шаардлагатай юм.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-

2016 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг дээрх зорилго, шаардлагад үндэслэн доорхи арга

зүйгээр боловсруулав. Үүнд:

Стратегийн шинжилгээ

Стратегийн төлөвлөлт

Салбарын хэрэгцээ, шаардлага

Стратегийн шинжилгээг дотоод, гадаад орчныг шинжилж, хөгжлийн боломж, эрсдлийг

тодорхойлж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг илрүүлэн, тэдгээрийн шалтгаан, үр

дагаврын шинжилгээ хийсний үндсэн дээр улс орны хөгжлийн боломжтой хувилбаруудыг

гаргаж ирэх замаар боловсруулав.

Стратегийн төлөвлөлтийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилго, зорилтуудыг гадаад

орчны нөхцөл байдалтай нийцүүлэн тодорхойлж, салбарын болон бүс нутгийн хөгжлийн

бодлогуудыг өөр хооронд нь уялдуулан, улсын хөгжлийн зорилтот үзүүлэлт болон макро

эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг тооцож төлөвлөв.

Салбарын хэрэгцээ, шаардлагын хувьд тухайн салбарын зорилго, зорилтуудыг өмнөх

жилүүдэд хэрхэн хангасан байдалд хяналт шинжилгээ хийж, салбарын цаашдын хэрэгцээ

Page 51: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

iii

шаардлагыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх стратеги, бодлогыг тодорхойлон улсын

хэмжээний 5 тэргүүлэх чиглэлийг гаргаж түүнтэйгээ уялдуулан авч үзлээ.

Тэргүүлэх чиглэлийг боловсруулах нийтлэг арга зүйг онолын хувьд судалснаас гадна

Үндэсний хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж байгаа дэлхийн бусад

орны туршлагыг судалж үзлээ. Тухайлбал, Унгар, Польш, Малайз, Ботсвана, Казакстан,

Катар, Саудын Араб зэрэг орны дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө, түүнийг боловсруулж

байгаа арга зүйг судалж санаа авсан болно. Тэдний арга зүйн гол онцлог нь өнөөгийн

байдлаа маш сайн судлан мэдэж, хөгжлийн урт хугацааны эрхэм зорилго, үнэт зүйлсдээ

хүрэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Ингэхдээ салбарын

яамд, агентлагийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудаас бүрдсэн олон

талын төлөөллийг оролцуулсан томоохон ажлын хэсгүүд байгуулж өөрсдийн салбарын

бодлого, стратегиа мэргэжлийн үүднээс тодорхойлж, боловсруулсан байна.

Тав. Тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх арга, механизм. Тэргүүлэх чиглэлийн зорилго,

зорилтуудад амжилттай хүрэхэд түүний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах явдал юм.

Хөгжлийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний төслийг УИХ баталсаны дараа Монгол

Улсын Засгийн газар уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг батлан, жил

бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, төр хувийн хэвшлийн

түншлэл, бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг зохион байгуулна.

Тэргүүлэх чиглэлд тодорхойлсон арга хэмжээг салбарын яамд болон агентлагууд

хариуцсан салбарын дунд хугацааны стратегидаа нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ. Мөн

бүсийн хөгжлийн дунд хугацааны стратеги, орон нутгийн хөгжлийн дунд хугацааны

стратегийг тэргүүлэх чиглэлтэй уялдуулан шинэчлэн боловсруулж, холбогдох эрх бүхий

байгууллагууд батлах нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах үндэс

болно.

Хөгжлийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөнд туссан арга хэмжээнүүдийг

хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хөгжлийн

төлөвлөлтийн нэгдмэл байдлыг улсын хэмжээнд болон салбар, бүс, орон нутгийн түвшинд

хангах үүрэг бүхий орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулан ажиллана.

Тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх ажлыг Үндэсний

хөгжил, шинэтгэлийн хороо зохион байгуулж гүйцэтгэх бөгөөд УИХ, Засгийн газарт

хэрэгжилтийг жил бүр тайлагнана. Харин салбарын түвшинд хяналт-шинжилгээг яам,

агентлаг тус бүр хийж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд тайланг хүргүүлж

нэгтгүүлнэ.

____________________oOo____________________

Page 52: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

БҮЛЭГ 1: МАКРО-

ЭДИЙН ЗАСГИЙН

ТОЙМ БА ХЭТИЙН

ТӨЛӨВ

Page 53: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

1

БҮЛЭГ 1: МАКРО-ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ БА ХЭТИЙН ТӨЛӨВ

Сүүлийн 5 жилийн макро эдийн засгийн байдал

2006-2011 оны макро-эдийн засгийн зорилго нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж,

нэмэгдүүлэх, дэд бүтэц ба үйлдвэрлэлийн томоохон төслүүдийг эхлүүлэх, хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах,

бэлтгэлийг хангах, инфляцийг нэг оронтой тоонд байлгах, төсвийн зарлагыг ДНБ-ий 33

хувиас хэтрүүлэхгүй байлгаж, хязгаарлах, гадаад өрийг зохистой хэмжээнд барих, төлбөрийн

тэнцлийн алдагдлыг багасгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэж байв.

Гол онцлог

2006-2011 оны макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг дараах байдлаар

хураангуйлан авч үзлээ. Өнгөрсөн хугацаанд манай орны эдийн засаг жилд дунджаар 8.0

хувиар өсчээ. Ашигт малтмалын бус салбарын өсөлт өндөр байсан нь барилга, тээвэр,

үйлчилгээний өсөлттэй холбоотой байна. Нэг хүнд ногдох ДНБ 2006 онд 1300 ам.доллар

байсан бол 2011 оны эцсээр 3073 ам.доллар болж 2.4 дахин өсчээ. Дэлхийн банкны ангиллаар

манай улс дунд орлоготой буюу дундаас бага орлоготой орны ангилалд дэвшин орж байна.

Хүснэгт 1.1: Эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлтүүд

2006 2007 2008 2009 2010 2011

ДНБ тэрбум төгрөг 4027.6 4956.6 6555.6 6590.6 8414.5 10,829.7

Эдийн засгийн бодит өсөлт 8.6 10.2 8.9 -1.3 6.4 17.3

Ашигт малтмалын салбарын

өсөлт

5.3 1.1 -1.6 5.8 3.6 8.7

Ашигт малтмалын бус

салбарын өсөлт

9.4 12.6 11.3 -2.7 7.0 19.1

Нэг хүнд ногдох ДНБ,

Ам.доллар

1324.2 1,619.5 2,108.3 1,688.1 2,264.4 3,073.0

Эх сурвалж: ҮСХ, ҮХШХ

Дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн 2009 оноос бусад онд манай улсын эдийн

засгийн өсөлт харьцангуй өндөр байсан нь дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс, алтны үнэ ханш

өндөр байсан, ашигт малтмалын салбарт оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс

нэмэгдсэн, байгаль цаг уурын нөхцөл таатай байсантай холбоотой байна. ДНБ-ий өсөлтөд

гол хувь нэмэр оруулсан салбарууд нь үйлчилгээ, хөдөө аж ахуй, тээвэр, аж үйлдвэр байна.

2006-2011 онд ХАА-н салбарын ДНБ-д эзлэх хувь 18-16 хувь, аж үйлдвэрийн салбарын ДНБ-

д эзлэх хувь 41-36 хувь4 болж тус тус буурсан бол үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувь

4Дэлхийн эдийн засгийн хямралаас шалтгаалан ашигт малтмалын үнэ буурснаас шалтгаалсан

бууралт

Page 54: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

2

41-48 хувь болж өсчээ. ДНБ-д эзлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 2006 онд 22 хувь байсан бол

2011 онд 40 хувь болж нэмэгджээ. Зарим томоохон уул уурхайн компаниуд олон улсын

санхүүгийн зах зээл дээр хувьцаагаа гаргаж борлуулан хөрөнгө хуримтлуулж эхэлсэн нь

гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөсөн байна.

Зураг 1.1: ДНБ-д гадаад, дотоод хөрөнгө оруулалтын эзлэх хувь (%)

2006 онд 6 хувь, 2009 онд 4 хувь байсан инфляцийн түвшин 2007, 2008, 2010 онуудад

дэлхийн зах зээл дээрх бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж

10-аас дээш хувьтай гарч байснаа 2009 онд 4.2 хувь болж саарчээ. Хэрэглээний үнийн

индексийн өсөлтийн 70 орчим хувийг мах, гурил гурилан бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж

байсан бөгөөд түлш цахилгааны үнийн өсөлт ч инфляцийн түвшин нэмэгдэхэд нөлөөлсөн

байна.

Зураг 1.2: Жилийн эцсийн инфляцийн түвшин (%)

11.5 9.6 12.719.8

27.7

43.510.4 14.6

14.5

12.8

12.3

14.4

0

10

20

30

40

50

60

70

2006 2007 2008 2009 2010 2011*

Дотоодын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь

Гадаадын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь

8.1 8,0

1.6

4.7

119.5

6.2

17.8

22.1

4.2

13,0

10.2

0

5

10

15

20

25

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011

Page 55: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3

2006 онтой харьцуулахад 2011 онд мөнгөний нийлүүлэлт дөрөв дахин өсч 6427.0

тэрбум төгрөг болжээ. Хувийн болон байгууллагын бэлэн мөнгөний хадгаламж эрс нэмэгдэв.

Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн өсөлт, мөнгөний нийлүүлэлтийг

нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл байв.

Зураг 1.3: Төсвийн орлого, түүний ДНБ-д эзлэх хувь

Зураг 1.4: Төсвийн зарлага, түүний ДНБ-д эзлэх хувь

2006-2011 оны хооронд (2008 оноос бусад онд) төлбөрийн баланс дүнгээрээ ашигтай

гарч байсан тул гадаад валютын цэвэр албан нөөц нэмэгдлээ.

2008-2009 онд дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын улмаас манай улсын

экспортын гол бараа болох алт, зэс, цайрын үнэ огцом буурч, импортын голлох бүтээгдэхүүн

болох газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн юм.Үүний улмаас 2008 онд төлбөрийн

тэнцэл 351.3 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

1360.4 1888.42170.3 1993.9

3122.4

4159.6

6003.6

36.634.4 35.4

31.7

43.538.4

37.2

0.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

40.0

45.0

50.0

0.0

1000.0

2000.0

3000.0

4000.0

5000.0

6000.0

7000.0

2006 2007 2008 2009 2010 2011 УГ 2012 Тод

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн /тэрбум төгрөг/

Нийт орлого ба тусламжийн орлогын ДНБ-д эзлэх хувь

1237.0 1747.32466.7

2336.63080.6

4792.0

6467.7

33.3 32.0

40.237.1

43.0 44.2

40.1

0.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

30.0

35.0

40.0

45.0

50.0

0.0

1000.0

2000.0

3000.0

4000.0

5000.0

6000.0

7000.0

2006 2007 2008 2009 2010 2011 УГ 2012 Тод

Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнНийт зарлага ба цэвэр зээлийн дүн ДНБ-д эзлэх хувиар

Page 56: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

4

Зураг 1.5: Төлбөрийн тэнцэл (сая ам.дол)

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараах 2009, 2010, 2011 онд төлбөрийн

тэнцэл 555.5 сая, 906.4 сая, 33.7 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ хугацаанд уул уурхайн

салбарт оруулах шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, газрын тосны импортын үнэ харьцангуй

хямдрав. Гадаад валютын албан ѐсны цэвэр албан нөөц 2008 онд 623.9 сая ам.доллар байсан

бол 2010 онд 2085.8 сая ам.доллар, 2011 онд 2273.9 сая ам.доллар болон өсч, импортын 7.6

сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүрсэн байна.

Гадаад валютын цэвэр албан нөөц 1000.0 гаруй сая ам.доллар байснаа хямралын үед

огцом 529.0 гаруй сая ам.доллараар буурсан явдал нь манай улсад хөрөнгө оруулалт хийсэн

гадаадын аж ахуй нэгжүүд хөрөнгөө гэнэт татсантай зарим талаар холбоотой юм.

Хилийн боомтуудын хүчин чадал муу, тээвэр болон дамжин өнгөрүүлэх өртөг өндөр

зэрэг зарим хүчин зүйл нь экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж

байна. Улсын төсөв, хөрөнгө оруулалт, барилга зэрэг эдийн засгийн салбарууд ашигт

малтмалын орлогоос хамааралтай болж байгаа нь манай улсын нийт эдийн засгийг нэг

салбараас хараат болгож, эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Энэ байдал нь ашигт малтмалын

салбарын өсөн нэмэгдэж буй ашиг, орлогыг эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх буюу

илүү өртөг шингэсэн салбаруудыг дэмжих, хөдөө орон нутаг дахь ядуурлыг бууруулахад

зориулах хэрэгцээ байгааг харуулж байна.

2010 онд Засгийн газрын өрийн 81 хувь нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон

зэрэг хандавлагчдаас авсан зээлээс бүрдэж байв. Нийт гадаад өрийн 61 хувийг олон улсын

санхүүгийн байгууллагуудаас, 39 хувийг хоѐр талын хэлэлцээрээр авчээ. Олон улсын

валютын сан, Дэлхийн банкнаас манай улсын гадаад өрийн байдлыг “эрсдэл багатай” хэмээх

ангилалд оруулжээ. 2010 онд Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь өнөөгийн цэвэр

өртгөөр 20.3 хувь байв. Гадаад өрийн тогтвортой байдлын үзүүлэлт нь өрийн үйлчилгээний

үзүүлэлтийн сануулга өгөх түвшнээс доогуур байгаа бөгөөд Засгийн газрын гадаад өрийн

ДНБ-д эзлэх хувийн жин 2009 онд 51 хувь байсан бол 2010 онд 29 хувь болж буурчээ.

389.3 288.0

-232.6

555.5

873.1

33.7

-3000.0

-2000.0

-1000.0

0.0

1000.0

2000.0

3000.0

Урсгал тэнцэл

Санхүүгийн ба хөрөнгийн данс

Нийт төлбөрийн тэнцэл

2006 2007 2008 2009 2010 2011

Page 57: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

5

Зураг 1.6: Засгийн газрын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь

Мөнхүү хугацааны албан ѐсны ажилгүйдлийн түвшин 2.8-3.3 хувийн хооронд

хэлбэлзэж байв. 2006-2010 онд зуучлалаар дамжиж жилд дунджаар 51 мянган иргэн ажилтай

болж, 21300 иргэн мэргэжлийн сургалтад хамрагдаж, 29000 иргэн нийтийг хамарсан ажилд

оролцжээ. Ажиллах хүчний түүвэр жишиг судалгаагаар шинэ аргачлалаар тооцоход

ажилгүйдлийн түвшин 2009 онд 11.6 хувь, 2010 онд 9.9 хувь байв. Ажилгүйдлийн түвшин

бүс нутгуудад харилцан адилгүй байна. Тухайлбал, Хангайн бүсэд ажилгүйдлийн түвшин

11.8 хувь байгаа бол Баруун бүсэд 10.4 хувь, төвийн бүсэд 7.3 хувь, Зүүн бүсэд 7.3 хувь,

Улаанбаатар хотод 6.1 хувь байна.

Хүснэгт 1.2: Хөдөлмөрийн зах зээлийн байдал

2006 2007 2008 2009 2010*

Эдийн засгийн идэвхтэй хүн ам

/мянган хүн амд/

1042.8 1054.0 1071.5 1137.9 1147.1

Ажиллах хүчний оролцооны түвшин

/хувь/

64.4 64.2 63.5 66.8 61.6

Ажил эрхлэлтийн түвшин, хувь 62.4 62.4 61.7 88.4 90.1

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн хувь 3.2 2.8 2.8 3.3 3.3

Ажилгүйдлийн бодит түвшин

/түүвэр судалгаа/

- - - 11.6 9.9

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

*- урьдчилсан дүн

40 40 40 40 40

31.7

24.5 24 29.620.3

0

5

10

15

20

25

30

35

40

45

50

2006 2007 2008 2009 2010

Page 58: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

6

Макро-эдийн засгийн бодлогын онцлог

Эдийн засгийн өсөлтийг дэмжих макро эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүд нь

улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Төсвийн тогтвортой байдлын хуулиар дамжуулан

санхүүгийн орчныг шинэчлэх, Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах

улсын зээл ба нийгмийн халамжийг нэмэгдүүлэхэд чиглэж байлаа. Үүний дүнд Гадаадын

хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт орж, 2008 онд Тогтвортой байдлын гэрээний (гадаадын

хөрөнгө оруулалтын нөхцөлийг зохицуулах гэрээ) хөрөнгө оруулалтын доод хэмжээг 20 сая

ам.дол болгон бууруулсан юм. Энэ арга хэмжээний үр дүнд 2006-2010 онд гадаадын шууд

хөрөнгө оруулалт 8 дахин өсчээ.

Макро эдийн засгийн хууль эрх зүйн орчин нь санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх,

санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр өөрчлөгджээ. Жишээлбэл, 2010 оны 6 дугаар

сард Улсын Их Хурлаас баталсан Төсвийн тогтвортой байдлын хууль нь Засгийн газрын

зарлагын тусгай шаардлагуудыг баталсан юм. Энэхүү хуулийн дагуу орж буй гол өөрчлөлт

нь ашигт малтмалын үнийн урт хугацааны тооцооллыг хийсний үндсэн дээр улсын төсвийн

алдагдлыг ДНБ-ий 2 хувь болгохоор заасан нь 2013 оноос хүчин төгөлдөр болж мөрдөгдөх

юм.

Эдийн засаг өсөхийн хэрээр инфляци өсч байсан тул инфляцийг тогтоон барих бараа,

хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляцийг нэг оронтой тоонд байлгах, төсөв ба мөнгөний

бодлогын харилцан уялдааг хангах асуудлыг макро эдийн засгийн зорилго болгон ажиллаж

байлаа. Инфляци өндөр байснаар хүн амын худалдан авах чадвар нэмэгдэхгүй байх төдийгүй

зээлийн хүү буурахгүй зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж байв. Сүүлийн жилүүдэд Монгол

банкнаас бодлогын хүүгийн түвшинг өсгөж инфляцийг хязгаарлах арга хэмжээ авч байна.

Цаашдаа инфляцийг хязгаарлах зорилгоор хүнс ба шатахууны нийлүүлэлт, түгээлтийг

сайжруулах шаардлага гарч байна.

Төр, засгаас татварын бодлогод өөрчлөлт оруулав. Тухайлбал, Татварын багц хуулийг

2006 онд шинэчлэн баталж, татварын хувь хэмжээг бууруулсан, мөн “Зарим бүтээгдэхүүний

үнийн өсөлтийн албан татварын тухай хууль”-ийг 2006-2010 онд хэрэгжүүлсэн зэргийг

нэрлэж болно.

Сургамж

Уул уурхайн салбарын орлого, түүний ашиглалт. Зэс, алтны дэлхийн зах зээлийн

үнэ 2004 оноос эхлэн аажмаар нэмэгдэж нэг тонн цэвэр зэсийнх 2008 онд 8900 америк

доллараас, нэг унц алтных 970 америк доллараас давсан нь Эрдэнэт үйлдвэр, алтны

уурхайнуудын ашгийг ихээхэн нэмэгдүүлсэн байна. Иймээс орлогын тэгш хуваарилалтыг

бий болгох, зэсийн баяжмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх зорилгоор баяжмал

хэлбэрээр экспортод гаргаж буй зэс, алтны үнийн өсөлтийн албан татвар ногдуулахтай

холбогдсон хуулийг УИХ баталж, 2006 оны сүүлийн хагасаас мөрдүүлжээ. 2006-2008 оны

хооронд энэхүү үнийн өсөлтийн албан татвараар нийт 916.0 тэрбум төгрөг улсын төсөвт орж,

улмаар Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хэлбэрээр төвлөрөн, гуравны нэгийг нь нийгмийн

арга хэмжээ буюу хүүхдийн мөнгө, сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт, гуравны

нэгийг нь хөрөнгө оруулалтад буюу бүх сумыг эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбох,

баг бүрт 2 худаг гаргах, хот хооронд хатуу хучилттай авто зам барих зэрэгт, гуравны нэгийг

Page 59: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

7

нь давагдашгүй хүчин зүйлийг санхүүжүүлэх зорилгоор үл хөдлөх санд төвлөрүүлж

зарцуулсан байна. Алт, зэсийн баяжмалаас олсон нэмэгдэл ашгийг хөрөнгө оруулалтад

зарцуулснаар эдийн засгийн тэлэлт үүсч, нийгмийн арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө нь

хэрэглээг нэмэгдүүлэв. Үнийн өсөлтийн энэхүү их орлого нь зах зээл дэх мөнгөний хэмжээг

нэмэгдүүлж, эдийн засгийг огцом тэлсэн ч үнэ унасан нөхцөлд төсөв, макро эдийн засгийн

тогтвортой байдлыг хэрхэн хадгалах талаар урьдчилан тооцоогүйгээс 2008 оны сүүлчээр

зэсийн үнэ гэнэт унаснаас төсөвт орох орлого огцом буурч санхүүжилтийн хүнд байдалд

орсон. 2009 оны төсөв 6.0 хувийн буюу харьцангуй өндөр алдагдалтай байхаар батлагдсан

байна. Иймээс ашигт малтмалын үнийн өсөлтөөс бүрдсэн орлогыг төлөвлөгөөгүй,

бодлогогүй зарцуулсан, түүгээр нийгмийн халамж, төсвийн урсгал зардлыг санхүүжүүлж,

ирээдүйд зэсийн үнэ буурвал зарлага санхүүжилтээ хэрхэн нөхөх талаар урьдчилан

тооцоогүй нь төсвийн санхүүжилтийг хүнд байдалд оруулдаг гэсэн сургамж болов.

Эдийн засгийн өсөлт ба бүтээмж. Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн

жилүүдэд тогтмол өндөр хувьтай байсан бөгөөд ажиллагчдын тооны өсөлтөөс бүтээмжийнх

нь ямагт өндөр байлаа. Нийт хүн амын дундаж тоонд харьцуулсан бүтээмж ч өндөр байв.

Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн 48.8-87.0 хувийг бүтээмжийнхээр, 13.0-51.2

хувийг ажиллагчдын тооны өсөлтөөр хангажээ. Иймээс цаашид бүтээмжийн түрүүлэнгүй

өсөлтийг хадгалан үргэлжлүүлэх нь эдийн засгийн өсөлтийн бодлогын нэг гол чиглэл болов.

Тулгамдаж байгаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудал. Манай орны эдийн

засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн байдалд үндэслэн тулгамдаж байгаа болон шийдвэрлэх

шаардлагатай гол асуудлуудыг доорхи байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хөгжлийн нэн тэргүүний тулгамдаж байгаа асуудал бол манай эдийн засгийн чадавхи

бага, нэг хүнд ногдох орлогын түвшин доогуур байгааг гэтлэх;

Эрдэс түүхий эдийн баялаг нөөцтэй боловч зөвхөн алт, зэс бус нүүрс, төмөр, фосфорит

зэрэг олон нэр төрлийн баялгийг ашиглах, энэ хүрээнд УИХ-аас баталсан стратегийн орд

газруудыг эзэмших асуудлыг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх, үүнтэй холбогдуулан

бодлогын уялдаа, салбар дундын зохицуулалтыг сайжруулах;

Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт нь улсын нийт эдийн

засаг, төсөв, санхүүгийн тогтвортой байдалд таагүй нөлөө үзүүлдгийг анхаарч, уул

уурхайн ганц нэг бүтээгдэхүүнээс хамаарсан эдийн засаг, төсөв, санхүүгийн хамаарлыг

багасгах, үүний тулд уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний

боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төв, орон

нутагт хөгжүүлэх, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг хөгжүүлж, эдийн засгийн

бүтцийг өөрчилж, үйлчилгээ, аж үйлдвэр давамгайлсан бүтэц рүү шилжих алхмыг

дорвитой хийх, түүнчлэн, энэ хүрээнд өндөр технологи бүхий мэдлэг, инноваци

шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

Нийгмийн баялгийн хуваарилалтыг шударга, тэгш болгох, ядуучуудыг эдийн засгийн

өсөлтийг бий болгоход оролцуулах замаар нийгмийн баялгаас хүртэх боломжийг

бүрдүүлэх, ядуурлыг бууруулах,

Дэд бүтцийн хүрэлцээ, хангамж, чанар бүхий л салбарт дутагдалтай байгаа нь хөгжлийг

хойш нь татаж байгааг онцгойлон анхаарч, дэд бүтцийг хөгжүүлэх, дунд, урт хугацааны

нэгдсэн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;

Page 60: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

8

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах

үүднээс түлш, шатахуун болон хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах;

Төсөв, санхүү, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн

удирдлага, зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулах;

Хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлж хөрөнгө оруулалтын эх

үүсвэрийг нэмэгдүүлэх;

Сургуулийн өмнөх боловсролд хамран сургалтыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын

сургуулийн сургалтын агуулга, стандарт, чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх, дээд

болон мэргэжлийн боловсрол олгож байгаа өнөөгийн тогтолцоог хөдөлмөрийн зах

зээлтэй уялдуулан чанарыг сайжруулах;

Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэж, эрүүл монгол хүнийг

бий болгох;

Бизнесийн орчныг шинэчилж, компаний засаглал, төрийн байгууллагуудын үйл

ажиллагааг хөгжлийн шинэ зорилт, үе шаттай уялдуулан хөгжүүлэх зэрэг тулгамдсан

асуудал олон байгаа бөгөөд эдгээрийг шийдвэрлэх талаар дунд хугацаанд буюу 2012-

2016 онд тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.

Макро эдийн засгийн дунд хугацааны төлөв байдал

Дэлхий санхүү, эдийн засгийн хямралын дараа Монголын эдийн засагт эерэг үр дүн

гараад байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй макро эдийн засгийн

тууштай бодлого, зэсийн үнийн өсөлтийн талаар, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран

цаг үеэ олсон дэмжлэг авч ажилласаны үр дүн юм. Өсөн нэмэгдэж буй нүүрсний олборлолт,

ашигт малтмалын хоѐр томоохон уурхайн үйл ажиллагаа нь эхэлж буй зэргийг харгалзан

үзвэл манай улсын эдийн засагт их ирээдүй байгаа бөгөөд улс орон, ард иргэддээ хөгжил

цэцэглэлтийг авчрах ихээхэн боломжтой байна. Хэрэв ашигт малтмалын олон улсын зах

зээлийн үнэ энэ хэвээр харьцангуй тогтвортой байвал 2016 гэхэд манай улсын ДНБ 30

тэрбум ам.доллароос (35 их наяд төгрөг) давахаар байна. Гэвч дэлхийн санхүү, эдийн засгийн

эрсдэл, тодорхойгүй байдлыг цаашдын төлөвлөлтөд харгалзан үзэх хэрэгтэй юм.

Салбарын бүтцийн хувьд, 2013 оноос ашигт малтмалын салбарын ДНБ-д эзлэх хувийн

жин нэмэгдэхийн хэрээр хөдөө аж ахуй ба үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувь

буурахаар байна. Гэхдээ аж уул уурхайгаас бусад аж үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг

бууруулж буй хүчин зүйлийг арилгасны үр дүнд хүнс, бөс бараа, хувцас, арьс шир болон

төмөрлөг, барилгын материалын үйлдвэрлэл өсөх хандлагатай байна.

Ирээдүйд манай улс зэс, төмөрлөг, ган, газрын тос зэрэг ашигт малтмалыг

боловсруулах, хүнд үйлдвэрлэл, коксжуулах болон бусад төрлийн химийн үйлдвэр

хөгжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Ашигт малтмал, хөдөө аж ахуйн салбараа

хамтад нь хөгжүүлэх явдал манай улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх чиглэл болж

байна.

Урьдчилсан байдлаар гаргасан судалгаанаас харахад 2012-2016 онд нийт 48.3 их наяд

төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр хэрэгтэй болж харагдаж байна. Ойрын үед

гадаадын хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр байх боловч дунд

Page 61: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

9

хугацаанд буюу 2012-2016 онд дотоодын хөрөнгө оруулалт хоѐр дахин нэмэгдэх төлөвтэй

байна.

Өмнө дурьдсанаар, төсвийн зардлын өсөлт нь ашигт малтмалын буюу нэг төрлийн

нөөцөөс хамааралтай төсвийн орлогын өсөлт дээр суурилах эрсдэлтэй бөгөөд төрийн

санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулж болох юм.

Ирээдүйн нэмэлт орлогыг (2012-2016 онд улсын салбарын хөрөнгө оруулалт 58

хувиар өсөх тооцоо бий) хэрхэн үр ашигтай зарцуулах нь Засгийн газрын зарлагын бодлогын

гол сорилт болохоор байна. Юуны өмнө олон улсын болон гадаад зах зээл дээрх үнэ ханшны

өөрчлөлтийн төлөв байдалтай уялдуулан тооцоход дунд хугацаанд хэдий хэмжээний

орлогын боломж гарахыг тодорхойлох асуудал юм. Макро эдийн засгийн тооцоололд

дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ буурах асуудлыг бас авч үзэх хэрэгтэй. Ашигт

малтмалын бус орлогын тооцоог тусад нь хийх шаардлагатай.

Page 62: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

БҮЛЭГ 2: ЭДИЙН

ЗАСАГ, НИЙГМИЙГ

ХӨГЖҮҮЛЭХ ДУНД

ХУГАЦААНЫ

ТЭРГҮҮЛЭХ

ЧИГЛЭЛҮҮДИЙН

ЭДИЙН ЗАСГИЙН

СТРАТЕГИ

Page 63: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

10

БҮЛЭГ 2: ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СТРАТЕГИ

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүд

(ЭЗНХДХТЧ)-ийн салбаруудын стратеги нь макро эдийн засгийн бодлогын ерөнхий чиглэлд

нийцсэн байх хэрэгтэй. Макро эдийн засгийн тойм нь 2012-2016 оны төлөвлөгөөний

хэрэгжилтэд шаардлагатай улсын ба хувийн салбарын нөөц боломж, улсын хөрөнгө

оруулалтын хэмжээ хязгаарын ерөнхий төлөв байдлыг харуулна.

Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого (2007-

2021) нь манай улсын хамгийн урт хугацааны хөгжлийн баримт бичиг юм. Монгол Улсын

Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого нь “хүмүүнлэг

иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус улсын эдийн засаг, нийгэм,

шинжлэх ухаан, технологи, соѐл иргэншлийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн (Нэгдүгээр

зүйл)” улс орны урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээг төдийгүй урт хугацааны

хөгжлийн зорилгыг үндэсний болон салбарын түвшинд тодорхойлсон баримт бичиг.

ЭЗНХДХТЧ дэх стратеги, хөгжлийн бодлого нь ҮХЦБ-той уялдаж, түүний

хэрэгжилтийг дэмжсэн арга хэмжээнүүдийг агуулж байгаа юм. Манай улсын дунд ба урт

хугацааны хөгжлийн зорилго нь ашигт малтмалаас орж ихэх орлогыг тогтвортой, өрсөлдөх

чадвартай, олон тулгуурт эдийн засгийг бий болгох, хүн амын хөгжлийг дэмжихэд ашиглах

явдал юм.

Олон улсын туршлагаас харахад гэнэтийн ашиг, илүүдэл орлого нь засаглалын

хариуцлага сахилгыг бууруулж, улсын мөнгийг үрэн таран хийх нөхцөл үүсгэдэг байна. Мөн

гадаад валютын дотогшлох урсгал нэмэгдсэнээр валютын ханш чангарч, инфляцийг өсгөж,

өрсөлдөх чадварыг бууруулдаг сөрөг үр дагавар гардаг байна.

Засгийн газрын зүгээс улс орны ирээдүйн тогтвортой жигд өсөлтийг хангахын тулд

ашигт малтмалын олборлолтын хурдац ба чанар, улсын өмчийн ашиглалтыг нарийн

зохицуулж удирдах шаардлагатай. Макро эдийн засгийн удирдлагын гол алхам нь төрийн

санхүүгийн удирдлагаар дамжуулан Засгийн газрын орлогыг үр ашигтай зарцуулах явдал

юм. Төсвийн тогтвортой байдлын хууль болон Төсвийн тухай хуульд санхүү төсвийн

зарцуулалтын нэлээд олон дүрэм журмыг тогтоож өгөх, төрийн санхүүг хямгатай удирдах,

түүний дотор Голланд өвчнөөс сэргийлэх, хянах үндсэн асуудлууд тусгагдсан байна.

2012-2016 онд хөрөнгө их шаарддаг ашигт малтмалын салбараас гадна ажлын байр

бий болгох, улс орны эдийн засгийн нэг салбараас хэт хараат байдлыг бууруулахын тулд

ашигт малтмалын ба ашигт малтмалын бус олон салбарыг хөгжүүлэх нь эдийн засгийн

стратегийн гол зорилго байх болно. Эдийн засгийг олон тулгуурт болгох, тэр дундаа ашигт

малтмалын бус салбарын хөгжил нь хүн ам цөөнтэй жижиг зах зээлтэй манай орны хувьд

чухал юм. Гэхдээ макро эдийн засгийн удирдлага сайн байвал манай орны үйлдвэрлэгчдийн

хувьд экспорт, импортын тээвэрлэлтийн өндөр зардлаас үүдэх “төрөлхийн хамгаалалт”-аа

ашиглах боломж байна. Тээврийн зардал өндөр байх нь дотоодын хэрэгцээний болон

экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хэн хэнд тустай бөгөөд учир нь

хэрэглээний болон хөрөнгө оруулалтын чиглэлээр бараа үйлдвэрлэдэг дотоодын

үйлдвэрлэгчид импортыг орлуулах бараа үйлдвэрлэх боломжийг олж авах нөхцөл бүрдэнэ.

Анхан шатны бараа бүтээгдэхүүнийг боловсруулж экспортын бараа үйлдвэрлэдэг

Page 64: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

11

үйлдвэрлэгчид бол бүтээгдэхүүнээ илүү сайн боловсруулан нэмүү өртөг шингээж, ачиж

тээвэрлэхэд хямд төсөр болгон хувиргах хэрэгцээ шаардлагатай байгаа юм.

Эдийн засгийг олон салбарт суурилан хөгжүүлэхийн тулд Монгол Улс өрсөлдөх

чадвар болон үйлдвэрлэл, бизнесийн орчноо сайжруулах шардлагатай байна. Бизнесийн

орчныг сайжруулах ажил 2010 оноос эхэлсэн боловч цаашид хийх зүйлс олон байна. Манай

Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчинг боловсронгуй болгохын

зэрэгцээ дэд бүтэц, зөвлөгөө ба санхүүгийн үйлчилгээ зэрэг бизнесийг дэмжих үйл

ажиллагааг сайжруулах нь чухал байна.

Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого нь урт

хугацааны хөгжлийн баримт бичиг болохын хувьд улс орны ирээдүйг инноваци бүхий

мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавихын тулд боловсролтой, ур чадвартай

ард иргэдтэй байх шаардлагатай. Үүнд хүрэхийн тулд интернетийн хэрэглээ, сургуулийн

сурагчдад компьютер эзэмшүүлэх асуудлыг онцгой анхаарч, хөрөнгө мөнгө зарах

шаардлагатай. Өнөөгийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын дөнгөж хагас нь

интернетэд холбогдсон бөгөөд 200 сурагч тутамд ганц компьютер ногдож байна. 2021 он

гэхэд мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх зорилгодоо хүрэхийн тулд энэ байдлыг

өөрчлөх хэрэгтэй юм.

Эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь алдаа дутагдлыг засах, нийгмийн

халамжийг зорилтот хүмүүст нь хүргэх зэргээр улсын төсвийн зарцуулалтын үр ашгийг

нэмэгдүүлэхийн тулд улсын дэмжлэг татаас, үнэ ханш ба татварын бодлогыг илүү оновчтой

болгох хэрэгтэй байна. Манай улсын нийт өрхийн 60 гаруй хувь нь хотод амьдарч байна.

1990 оноос хойш хүмүүсийн улс төр, эдийн засгийн эрх чөлөө нэмэгдсэний нэг илрэл болсон

хотжилтын үйл явц маш хурдацтай явагдаж, өдгөө хүн ам зүй, эдийн засаг, байгаль орчны

асуудлуудыг үүсгээд байна. Улаанбаатар хотын нөхцөл байдал хамгийн олон асуудалтай

тулгарч байна.

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг

хэрэгжүүлэх эдийн засгийн стратегийн гол төсөөллүүд нь:

Дунд хугацаанд ашигт малтмалын салбарын хурдацтай хөгжилтэй уялдан эдийн засгийн

өсөлт өндөр байхаар байна.

Эдийн засгийн өндөр өсөлт болон Засгийн газрын орлогын өсөлтийн улмаас улсын

төсвийн зарцуулалт нэмэгдэх боломжтой байна.

Эрх зүйн орчин боловсронгуй болсноор улсын төсвийн зарцуулалтын үр ашиг болон

төрийн санхүүгийн удирдлага сайжирна.

Төсвийн зарцуулалт нь Дунд хугацааны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх

чиглэлд туссан хүний хөгжил, сайн засаглал, хариуцлагатай уул уурхай, өрсөлдөх

чадвартай аж үйлдвэр, эрчимжсэн хөдөө аж ахуй, улмаар ашигт малтмал, аж үйлдвэр,

нийгмийн үйлчилгээг дэмжсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн байна гэж тус тус

тодорхойлж болохоор байна.

Page 65: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

12

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг

хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн стратеги

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх

эдийн засгийн стратеги нь доорх өөр хоорондоо уялдаа холбоо бүхий бодлогын дөрвөн

чиглэлээс бүрдэнэ. Үүнд:

Макро эдийн засгийн тогворжилт;

Эдийн засгийн олон салбарт тулгуурласан хөгжил;

Боловсролтой, эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн ам;

“Ногоон эдийн засаг”-ийн хөгжлийн үндсийг бүрдүүлэх явдал болно.

5. Макро эдийн засгийн тогтворжилт

Макро эдийн засгийн бодлого нь инфляцийг хянах, хүн амын амьжиргааны түвшинг

дээшлүүлэх болон өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд макро эдийн засгийн

тогтворжилтыг хангахад голлон чиглэгдэнэ.

Макро эдийн засгийн бодлогын чиглэл.

Макро эдийн засгийн бодлого нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангахын

зэрэгцээ, түүний тэнцвэртэй байдлыг хангах, Монгол хүнийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

Голланд өвчин, өндөр инфляциас урьдчилан сэргийлэхтэй холбогдуулж валютын ханш,

хүүгийн бодлогыг оновчтой хэрэгжүүлнэ. Гадаад валютын дуудлага худалдаан дээр

суурилсан валютын ханшны хөвөх бодлогоо үргэлжлүүлэх чиглэл баримтална. Төв

банкны зүгээс гадаад валютын урсгал нэмэгдэх үед валютын ханш хэлбэлзэх үзэгдлийг

шуурхай зохицуулах стратегиа илүү оновчтой болгон хэрэгжүүлнэ.

Төсвийн оновчтой бодлого явуулж ашигт малтмалын баялгаас орох орлогыг улсын

хөгжил дэвшилд чиглүүлнэ. Төсвийн зарлагын өсөлтийг эдийн засгийн өсөлтийг хангах

төсөв, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, эрдэс түүхий эдийн үнийн

хэлбэлзлээс хамгаалахад чиглүүлнэ.

Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гадаадын зах зээл дээр өрсөлдөх нөхцөлийг хангах

урт хугацааны худалдааны гэрээ хэлэлцээрийг улс орнуудтай байгуулна.

6. Олон тулгуурт эдийн засаг

Олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд ашигт малтмалыг ашиглах уул уурхайн

салбарын дэмжлэгтэйгээр жижиг, дунд, том үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, ур чадвар

бүхий ажиллах хүчнийг бэлтгэх, ашигт малтмалын бус салбарыг хөгжүүлэх зорилт

дэвшүүлж байна.

Эдийн засгийн олон тулгуурт бодлогын чиглэл.

Бизнесийн орчныг сайжруулах замаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлнэ.

o төрийн зохицуулалтыг багасгаж, нэг цэгийн үйлчилгээг өргөжүүлнэ;

o “үндэсний аврага” компаниуд төдийгүй ЖДҮ-т үзүүлэх санхүүгийн дэмжлэг

туслалцааг сайжруулна;

Page 66: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

13

o төр-хувийн хэвшлийн түншлэл болон төр-хувийн хэвшлийн харилцан

ойлголцлыг хөгжүүлнэ;

o лиценз олгох, хяналт шинжилгээ болон үнэлгээ өгөх зэрэг төрийн зарим

үүргийг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлнэ;

o орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжиж урамшуулахын зэрэгцээ

худалдан авах үйл ажиллагаанд зарим давуу эрх олгох, татвараар дэмжих зэрэг

үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Бизнесийн болон өндөр технологийн кластер үүсгэх замаар инновацийг дэмжинэ.

Бизнесийн кластер буюу өөр хоорондоо холбоо бүхий бизнесийн нэгжүүд, бэлтгэн

нийлүүлэгчид, холбогдох байгууллагуудыг дэмжиж хөгжүүлнэ. Бизнес, аж үйлдвэр болон

өндөр технологийн кластерууд бүс нутгийн хөгжлийн ялгааг багасгах зорилгоор

Шинжлэх ухаан технологийн паркийг хөгжүүлнэ.

Оюуны өмчийн зохицуулалтыг сайжруулна.

Бизнес, зах зээлийн үйл ажиллагаа, тэр дундаа эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл

ажиллагааг дэмжиж, зах зээлийн зөв гольдрилд нь оруулна.

7. Боловсролтой, эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн ам

Боловсролтой, эрүүл, ур чадвартай, амьдралын баталгаатай хүн амыг хөгжүүлэх бодлого

нь ашигт малтмалын ба ашигт малтмалын бус салбарт мэргэшилтэй боловсон хүчин бэлтгэж

нийлүүлэх, эмзэг бүлгийг хамгаалах, нийгмийн халамжаас хамааралтай байдлыг бууруулахад

чиглэнэ.

Бодлогын чиглэл

Боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, боловсролын салбарын шинэчлэлийг

бэхжүүлэх, нөөцөөр хангах нь бүх шатны боловсролын чанар, үр дүнг сайжруулах үндэс

гэж үзнэ. Чанартай суурь боловсролыг хүн бүрт олгоно.

Оюутнуудад тэтгэлэг болон сургалтын зардал, багш нарт хичээлийн хөтөлбөрөө

сайжруулах тэтгэлэг болон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг болох

тоног төхөөрөмж, сургуульд нь ажилчдынхаа сургалт хөгжлийг дэмжих хөрөнгө өгөх,

оюутнуудад дадлага хийх болон ажилд орох боломж олгох замаар техникийн ба

мэргэжлийн боловсролыг дэмжих, зах зээлийн хэрэгцээг хангахын тулд техникийн ба

мэргэжлийн боловсролыг ажил олгогчтой нягт уялдуулж, уул уурхайн салбарт

мэргэжилтэн бэлтгэхэд онцлон анхаарна.

2016 он гэхэд мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих зорилгыг биелүүлэхийн

тулд ерөнхий боловсролын бүх сургуулийг интернетэд холбох, нэг хүүхдэд ногдох

компьютерын тоог 1:5 гэсэн харьцаанд хүргэнэ.

Эрүүл мэндийн салбарт анхан шатны эмнэлгийн тусламжийн байгууллагыг (өрхийн

эмнэлэг ба аймаг, орон нутгийн эмнэлэг) хөгжүүлэх, анхан шатны эмнэлгийн тусламж,

үйлчилгээний байгууллагаар дамжуулж урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхэд

тэргүүлэх ач холбогдол өгнө. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг

нэмэгдүүлэхийн тулд зарим эмнэлгийг ээлжийн системд шилжүүлнэ.

Page 67: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

14

Нийгмийн хамгааллын үр ашгийг зорилтот бүлэгт чиглүүлэхэд тэргүүлэх ач холбогдол

өгнө. Нийгмийн халамж, үйлчилгээг ядуу, эмзэг бүлэгт чиглүүлэх бодлого, арга

аргачлалаа боловсронгуй болгож, нийгмийн халамжийн хууль эрхзүйн орчныг

сайжруулна.

8. “Ногоон эдийн засаг”-ийн хөгжлийн үндсийг бүрдүүлнэ.

Байгаль орчны доройтол, биологийн төрөл зүйлийн хомсдол, байгалийн нөөцийн

тогтвортой бус ашиглалтаас урьдчилан сэргийлэхийн хамт эдийн засгийн өсөлт болон

хөгжлийг хангах “Ногоон эдийн засаг”-ийн хөгжлийн үндсийг бүрдүүлэх хүрээнд нэгдсэн

стандарт, зохицуулалтыг тодорхойлж, байгаль орчны төлөө хүлээх олон нийтийн үүрэг

хариуцлагыг дээшлүүлнэ.

Бодлогын чиглэл

Байгальд ээлтэй экологийн аялал жуулчлалыг зарим бүсэд хөгжүүлэн экотуризмаас

үндэсний эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлнэ,

Хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх, ашигт малтмалын хайгуул,

олборлолтын дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ,

Нөөцийн хэрэглээ багатай бохирдол, хаягдалгүй үйлдвэрлэлийн ногоон хөгжлийг хангах,

нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний түүхий эд, материалын болон эрчим хүчний

зарцуулалтыг 10 хувиар багасгана,

Эрчим хүчний ногоон хөгжлийг хангаж нийт эрчим хүчний үйлдвэрлэл дэх сэргээгдэх

эрчим хүчний эзлэх хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ,

Байгаль орчныг хамгаалах иргэдийн амьдрах орчныг сайжруулахад зориулсан дэд

бүтцийн төлөвлөлтийг сайжруулан ногоон хөрөнгө оруулалтыг банк, санхүү, эдийн

засгийн бодлогоор дэмжинэ,

Байгальд зохицсон мал аж ахуй, газар тариалан эрхлэлтийг хөгжүүлнэ,

Аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэн, нийтийн үйлчилгээний соѐл,

чанарыг сайжруулна.

Page 68: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

БҮЛЭГ 3: САЛБАРЫН

ТОЙМ

Page 69: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.1. БИЗНЕСИЙН

ТААТАЙ ОРЧНЫГ

БҮРДҮҮЛЭХ

Page 70: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

15

БҮЛЭГ 3: САЛБАРЫН ТОЙМ

3.1. БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх 2006-2011 оны зорилгууд

Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг

татах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор бизнес орчныг шинэтгэх зорилтыг Монгол Улсын

Засгийн газраас дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтын хүрээнд эдийн засаг бизнесийн харилцааг

зохицуулж буй төрийн бодлого, эрхзүйн уялдаа холбоог сайжруулах, төрөөс үзүүлж буй

үйлчилгээний үе шат дамжлагыг цөөрүүлэх, хүнд сурталыг арилгах, үйлдвэрлэгчид бизнес

эрхлэгчдийн бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх сонирхолд нийцсэн хөрөнгө санхүүгийн олон

талт эх үүсвэрийг бий болгох замаар бизнес эрхлэх таатай орчин, уур амьсгал бүрдүүлэх

явдал байв.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх ажлын 2006-2011 оны гол онцлог, гүйцэтгэл

Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Бизнесийн илтгэлээр

Монгол улс бизнесийн орчны хувьд 2009 онд 56 дугаар байрт байсан бол 2010 онд 63дугаар

байрт, 2011 онд 73 дугаар байрт орж ухарчээ. Сүүлийн судалгаагаар Монгол Улсын үзүүлэлт

ухарч гарсан нь бусад оронд бизнесийн орчны шинэчлэл харьцангуй хурдацтай хийгдэж

буйтай холбоотой. Шалгуур үзүүлэлтүүдээс харвал бизнес эхлэх болон хаах үзүүлэлт

хамгийн доогуур гарсан бөгөөд зээл авах, зөвшөөрөл ба лиценз авах, хил дамнасан худалдааг

сайжруулах шаардлагатай байна.

Хүснэгт 3.1: Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлан: 2010 ба 2011 оны Монгол

Улсын үзүүлэлтүүд

Эх сурвалж: Дэлхийн банк ба Олон улсын санхүүгийн корпораци

2010 оны байдлаар Монгол Улсад 68 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 40

мянга нь бизнесийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Хувийн хэвшил үндэсний

орлогын ихэнх хувийг үйлдвэрлэж байна. Сүүлийн дөрвөн жилд хувийн хэвшлийн ДНБ-д

Шалгуур 2011-2012 2010-2011 Өөрчлөлт

Бизнес эхлэх нь 97 87 -10

Барилгын зөвшөөрөл авах 119 121 2

Эрчим хүч авах байдал 171 171 -

Үл хөдлөх хөрөнгө бүртгүүлэх 26 26 -

Зээл авах 67 75 8

Хөрөнгө оруулагчдыг хамгаалах 29 28 -1

Татвар төлөх 57 53 -4

Хил дамнуулан худалдаа хийх 159 158 -1

Гэрээг хэрэгжүүлэх 33 34 1

Бизнес үйл ажиллгааг дуусгавар

болгох

124 125 1

Ерөнхий дүн 86 89 3

Page 71: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

16

эзлэх хэмжээ 64-72 хувьтай байна. 2010 онд татварын нийт орлогын 30 орчим хувь аж ахуйн

нэгж, байгууллагын орлогын албан татвараас бүрджээ. Нийт ажиллах хүчний 77 хувь буюу

885 мянган иргэн хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна. Иймээс хувийн хэвшил нь

ажилгүйдлийг бууруулах, ажлын байр бий болгоход гол үүрэг5 гүйцэтгэж байна.

Бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлд 2006-2011 онд хэрэгжүүлсэн бодлого, хүрсэн

үр дүн

Бизнесийн орчныг сайжруулахын тулд Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны

шинэчлэлийн жил” болгон зарласан. Энэ дагуу Засгийн газраас Бизнесийн орчны

шинэчлэлийн жилийн хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэв.

Энэхүү үйл ажиллагаанд яам агентлаг, хувийн хэвшил, олон улсын байгууллага, Монголын

үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо

зэрэг байгууллагууд хамтран ажиллав.

Бизнесийн орчны шинэчлэлийн жилийн үйл ажиллагааг зохион байгуулж, хянах

Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэн ажиллав. Лиценз

зөвшөөрлүүдийн тоог гуравны нэгээр бууруулах, бүх лиценз зөвшөөрлийг эргэж хянах,

Засгийн газрын дэг журмуудыг (барилгын зөвшөөрлийн тоог цөөлөх, интернет татвар төлөлт

ба гаалийн бүртгэл, бизнесийн нэг цэгийн үйлчилгээг нээх зэрэг) багасгах нь шинэчлэлийн

хүрээний гол ажлууд байлаа.

Төрөөс олгодог тусгай зөвшөөрөл, лицензийн тоог цөөлж, 337 лиценз зөвшөөрлийг эргэн

хянаж, тэдгээрээс зохисгүй, шаардлага хангаагүй 101 зөвшөөрлийг хүчингүй болгов. Мөн 65

лицензийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хүчингүй болгосон бөгөөд 36

лицензтэй холбогдох 21 хуульд өөрчлөлт оруулж хүчингүй болголоо.

Монгол Улсын Засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах хүрээнд бизнес, эдийн

засгийн харилцааг зохицуулж байсан зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан УИХ-аар

батлууллаа. Үүнд Нотариатын тухай, Компаний тухай, Төрийн болон орон нутгийн

хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай, Хөдөлмөрийн тухай зэрэг хуулиуд

юм.

2011 оны 2 дугаар сард Засгийн газраас “Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих

үндэсний стратеги”-ийг баталсан бөгөөд 2011-2016 онуудад хоѐр үе шаттайгаар

хэрэгжүүлнэ. Үүнд:

Бизнесийн орчны эрхзүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,

Үндэсний тэргүүлэгч ААН болон ЖДҮ-ийн мөнгө санхүүгийн дэмжлэгийг

сайжруулах,

Төр, хувийн хэвшлийн түншлэл, хэлэлцлийг хөгжүүлэх, лиценз олгох, хяналт

шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод,

байгууллагуудад шилжүүлэх,

Хувийн хэвшлийн салбарын хүний нөөцийн чадавхийн дутагдлыг арилгах,

хөгжүүлэх гэсэн зорилтууд багтаж байгаа болно.

Мөн гадаадад суралцаж, ажиллаж байгаа ур чадвар, авъяастай оюутан, залуучуудыг

эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд татан оролцуулах зорилготой “Зөгийн үүр”

52010 онд ажилгүйдлийн түвшин 10 хувь байв.

Page 72: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

17

хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг стратегийг хэрэгжүүлж, хяналт

шинжилгээ хийх үндэсний, салбарын, аймгийн түвшний төр, хувийн хэвшлийн

зөвлөлдөх хороод байгуулав.

Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар

2011 оны 3 дугаар сард хэлэлцэж батлав. Энэ хөтөлбөрийн хүрээнд хувийн болон улсын

өмчийн компаний удирдлагын чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ТББ-ууд, холбоодтой

хамтран ажиллах нөхцөл бололцоог хангах компаний засаглалын кодексийг нэвтрүүлэх

зорилгыг тавьсан юм. Энэ хөтөлбөр хоѐр үе шаттайгаар 2011-2016 онд хэрэгжинэ.

Өнгөрсөн хугацаанд бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр зарим ололт, амжилтад

хүрсэн хэдий ч цаашид анхаарах асуудлууд нилээд байна. Тухайлбал,

Хөрөнгийн зах зээл, зээлийн даатгалын тогтолцоо, хөрөнгө оруулалт болон хамтарсан

үйлдвэрийн санхүүжилт, лизингийн компаниуд зэрэг нөөцийг эдийн засгийн үйл

ажиллагаанд чиглүүлэх санхүүгийн үйлчилгээнүүд хөгжөөгүй байна. Энэ салбарт

арилжааны банкууд давамгайлж байна. Арилжааны банкны зээлийн хэмжээг хөрөнгийн

зах зээлээс хуримтлуулсан хөрөнгийн хэмжээтэй харьцуулахад 95:56 байна. Хөрөнгө,

санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, жижиг болон ЖДҮ-үүдийн зээлийн эрэлт хэрэгцээ

өндөр хэвээр байна. Мөн улсын болон хувийн зээлийн мэдээллийн тогтолцоо хөгжөөгүй

байна.

Төр, хувийн хэвшилд засаглалын тогтолцоо сул байна. Төрийн байгууллагуудын хүнд

суртал, авлигын түвшин өндөр бол хувийн хэвшилд бизнесийн ѐс зүй дорой, компаний

засаглал, дотоод аудит сул байна. Засгийн газраас баталсан компаний засаглалыг

хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу хамтарсан үйлдвэр, улсын өмчийн компаниудад Европын

эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын компаний засаглалын

кодексийг нэвтрүүлэх шаардлага гарч байна. Үүний дүнд бизнесийн засаглалын түвшин

дээшлэх юм.

Манай улсад 5500 орчим стандарт байдаг бөгөөд үүний бараг тал нь 1990 оноос өмнө

батлагджээ. Өөрөөр хэлбэл, нийт стандартын 50 орчим хувь нь өнөөгийн зах зээлийн

харилцааг зохицуулах боломжгүй, хоцрогдсон тул стандартчлалын тогтолцоог, ялангуяа

бизнесийн чиглэлийн стандартуудыг нэн тэргүүнд шинэчлэх хэрэгтэй байна.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийн ахиц дэвшил удаан байна. Энд нэг

сул тал нь ихэнх санаачилга хувийн хэвшлээс биш төр засгийн талаас гарч байна. Төр,

хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн болоод үйл ажиллагааны орчин нь хувийн

хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй байна. Концессын хууль нь төр,

хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчны гол үндэс болж байна. Гэвч Концессын

хууль нь эрх зүйн орчны бусад асуудалтай тэр бүр нягт уялдахгүй байгаа нь хувийн

хөрөнгө оруулалтад эрсдэл үүсгэх нөхцөл болж байна.

Бизнесийн үр ашиггүй зардал гарах, авлига хээл хахуулийг бууруулах шаардлага байна.

Хувийн хэвшлийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах, тогтвортой ажлын байрыг

бий болгох асуудал тулгамдаж байна.

6Санхүүгийн зохицуулах хорооны тайлан, мэдээ

Page 73: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

18

Бизнес хувийн хэвшилд үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллага, агентлагуудын үйл

ажиллагааны уялдаа холбоог хангах тухай асуудал ч шийдвэрлэгдэхгүй байсаар байна.

Бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлийн 2012-2016 оны тулгамдсан асуудал ба

хэрэгцээ

Хувийн хэвшлийг дэмжих, бизнесийн орчныг таатай болгох чиглэлээр төр ба хувийн

хэвшлийн эрэлт өсөн нэмэгдэж байна. Засгийн газрын зүгээс бизнес, мэргэжлийн

холбоотой хамтран бизнесийн орчныг сайжруулах бодлого, стратеги боловсруулж

хэрэгжүүлж байна.

Төр-хувийн хэвшлийн түншлэл шинэ түвшинд гараад байгаа бөгөөд бодлого

боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад хувийн хэвшил ба мэргэжлийн

байгууллагуудын оролцоо чухал болж байна.

Бизнесийн таатай орчны 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, стратеги

Засгийн газраас 2015 он гэхэд Бизнесийн орчны үзүүлэлтээр эхний 30 орны тоонд орох

зорилго тавьж, төр, хувийн хэвшлийн хэлцэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэчлэх

үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлнэ.

Стратеги: Бизнесийн таатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийн

хөгжлийг санхүү, хөрөнгө оруулалт, худалдааны бодлогоор дэмжих.

1. Тэргүүлэх салбаруудад төрөөс олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ

2. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж хувийн хөрөнгө оруулалтын тоо,

хэмжээг нэмэгдүүлнэ

3. Тусгай хөрөнгө оруулалт болон бодлогоор дэмжих Монголын үндэсний

Үндэстэн дамнасан корпорацийг бий болгоно

Стратеги: Бизнесийн салбар дахь төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих,

төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээ хүргэх үйл явцын ил тод байдлыг

дээшлүүлэх

1. Техник стандартын өнөөгийн түвшнээс ISO зэрэг дэлхийн дэвшилтэд

стандарчлалын тогтолцоонд шилжинэ

2. Төрийн зарим чиг үүргийг магадлан итгэмжлэгдсэн ТББ, мэргэжлийн

холбоодод шилжүүлнэ

3. Орон нутаг болон үндэсний түвшинд бизнест ээлтэй “нэг цэг”, “нэг цонх”,

зөвөлгөө өгөх үйлчилгээ нэвтрүүлнэ

4. Төрийн үйлчилгээнд цахим гарын үсэг, цахим бүртгэлийн тогтолцоог

нэвтрүүлнэ

Стратеги: Бизнесийн салбар дахь хөдөлмөрийн харилцааг сайжруулах, хувийн

хэвшлийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих

Page 74: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

19

1. Тэргүүлэх салбаруудад шинэ, тогтвортой ажлын байр бий болгож буй ажил

олгогчдыг татварын бодлогоор дэмжих, хөнгөлөлт үзүүлэх, татаасаар дэмжинэ.

2. Тэргүүлэх салбаруудад шаардлагатай мэргэжил, ур чадвартай ажлыг төрөөс

бэлдэж өгөхөд дэмжлэг үзүүлнэ.

Page 75: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.2. ИННОВАЦИ,

ШИНЖЛЭХ УХААН БА

ТЕХНОЛОГИ

Page 76: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

20

3.2. ИННОВАЦИ, ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ

Салбарын 2006-2011 оны зорилгууд

Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Мянганы хөгжлийн

зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод: “2021 он гэхэд экспортын

баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологит, үүний дотор мэдээлэл,

харилцаа, био, нанотехнологи, транзит тээвэр, логистик, санхүүгийн зуучлалын үйлчилгээ,

уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл,

үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох”

тэргүүлэх чиглэл, “... Өрсөлдөх чадвартай боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, эдийн

засгийг олон тулгуурт болгох ажлыг эрс сайжруулах”, “Технологи үндэсний хөтөлбөр

боловсруулж хэрэгжүүлэх” тухай зорилт дэвшүүлсэн;

Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилго, зорилтуудыг дараах бодлогын

баримт бичгээр баталгаажуулан хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүнд:

Засгийн газраас 2007 онд баталсан Шинжлэх ухаан, технологийн 2007-2020 оны

Мастер төлөвлөгөө;

Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Засгийн газрын 2008-2012 оны үйл

ажиллагааны хөтөлбөр;

Засгийн газраас 2008 онд баталсан Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх

хөтөлбөр;

Улсын Их Хурлаас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

Засгийн газраас 2010 онд баталсан Монгол Улсын шинжлэх ухаан технологийн 2010-

2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл;

Засгийн газраас 2011 онд баталсан “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх

хөтөлбөр”;

Улсын Их Хурлаас 2010 онд баталсан Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг

хөгжүүлэх талаар баримтлах бодлого зэрэг болно.

Салбарын 2006-2011 оны гол онцлог, гүйцэтгэл

Инноваци, шинжлэх ухаан, технологийн хөгжил нь төр ба хувийн хэвшилд хөгжлийн

бүтээлч таатай орчин бий болгоход шаардлагатай эрх зүйн орчин бүрдсэн эсэхээс тодорхой

хэмжээгээр хамаарна. Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Технологи дамжуулах

тухай хуульд өөрчлөлт оруулж, Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай

хуулийг төслийг боловсруулж УИХ-д хүргүүлээд байна.

Салбарын үйл ажиллагаанд нөлөө үзүүлсэн бусад ажлууд:

Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, 2009 он;

Үйлдвэрлэл, технологийн паркын эрх зүйн байдлын тухай хууль, 2009 он;

Өндөр технологийн аж үйлдвэрийн цогцолбор, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн

паркын төсөл, 2009 он;

Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, 2010 он;

Page 77: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

21

“Зөгийн үүр” хөтөлбөр, 2010 он;

Монгол Улсад өндөр технологийн аж үйлдвэр хөгжүүлэх хөтөлбөр, 2011 он;

“Технологи” үндэсний хөтөлбөрийн төсөл, 2011 он;

Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл, 2011 он;

Венчур сангийн тухай хуулийн төсөл, 2011 он.

Монгол Улсын Ерөнхий сайдын харъяанд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог

2009 оны 3 дугаар сард байгуулсан нь үндэсний түвшинд Инновацийн асуудлыг зангидах,

нэгдсэн бодлогоор уялдуулах, манлайлахад чухал үүрэг гүйцэтгэх болсон. Сүүлийн хоѐр жил

хагаст ҮХШХ-ноос технологи, инновацийн хөгжилтэй холбоотой цөөнгүй баримт бичгийг

боловсруулж УИХ, Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна. Инновацийн бодлого нь

шинжлэх ухаан, технологийн салбараас гадна нийгэм, эдийн засгийн олон салбарыг хамарч,

улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

2008-2010 онд улсаас энэ салбарыг дэмжиж байгалийн шинжлэлийн нэгдсэн

лаборатори, Өндөр бүтээмжтэй донор малын үр хөврөлийн лаборатори, Нэхмэлийн

хүрээлэнгийн Химийн лаборатори, МУИС-ийн нано бүтцэт материалын лаборатори, Физик

технологийн хүрээлэнгийн нано анализийн лаборатори, Малын гоц халдварт өвчний

оношилгооны лаборатори зэрэгт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж, улс орны хөгжилд хувь нэмэр

оруулахуйц инновацийн төслийг сонгож, тухайн судалгаа, инновацийн ажлын үр дүнг

байнгын хэрэглээ болгох үйлдвэр, бизнесийн байгууллагатай хамтран 2 инновацийн төслийг

хэрэгжүүлж эхлэв. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ 100 сая, “Монос” групп 60 сая,

ШУТСан 160 сая төгрөг тус тус гаргажээ.

МУИС, СУИС, ЭМШУИС дээр хэрэгжиж буй инновацийн төслүүдэд Шинжлэх Ухаан

Технологийн Сангаас 355 сая төгрөг зарцуулжээ. Эдгээр төслөөс МУИС-ийн эрдэмтэд

Эрдэнэт УҮГ-тай хамтран 400 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр 4 дэд төслийг

хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан нь их сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгжийн хамтын

ажиллагааг цаашид хөгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа

биотехнологи, нанотехнологийн судалгааны төслийн 40 орчим хувь нь төрийн өмчийн их

сургуулиудад хэрэгжиж эхэлснээр эрдэм шинжилгээний ажилд их сургуулийн эзлэх хувь

нэмэгджээ. 2011 оны байдлаар 10 их, дээд сургуулиудад улсын захиалгат 25 ШУТ-ийн төсөл,

27 суурь судалгааны сэдэвт ажил хэрэгжиж байна. Эдгээр ажлуудад нийт 511,9 сая төгрөгний

санхүүжилт хийгдэж байна.

2011 оноос МУИС, ШУТИС зэрэг үндэсний томоохон их сургуулиудыг судалгааны,

энтерпренер их сургууль чиглэлээр хөгжүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулан

хэрэгжүүлж эхлээд байна. Мөн эдгээр сургуулиудыг түшиглүүлэн аж үйлдвэртэй хамтран

хэрэглээний судалгаа явуулах үүрэг бүхий нээлттэй Үндэсний судалгааны төвийг геологи,

уул уурхай, эрчим хүч, өндөр технологи, шинэ материал, эрүүл мэндийн чиглэлээр байгуулах

саналыг БСШУЯ, ШУА, ҮХШХ хамтран боловсруулж Засгийн газарт хүргүүлээд байна.

Бүс нутгуудын хөгжлийн онцлогт нийцсэн Шинжлэх ухааны паркууд, аж үйлдвэрийн

голлох салбаруудаар үйлдвэрлэл-технологийн паркуудыг байгуулах шаардлагатай байна.

Мөн Эрдэм Шинжилгээний Байгууллага болон их сургуулиуд дээр технологи дамжуулах

төв, лицензийн байгууллага байгуулж ажиллуулах шаардлагатай юм.

Page 78: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

22

Салбарын болон үндэсний түвшинд дараах асуудлууд тулгамдаж байна:

Инноваци, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд манлайлал хангалтгүй байна.

Түүнийг цогцолбороор хэрэгжүүлэх нэгдсэн стратеги хэрэгтэй байна.

Шинжлэх ухаан технологи, инновацийн үйл ажиллагааны санхүүгийн зөв

тогтолцоо бүрдээгүй, төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулат хангалтгүй байна.

Өнөөг хүртэл өндөр технологи, инновацийн үйл ажиллагаанд бодит хөрөнгө

оруулалт хийгдээгүй байна.

Шинжлэх ухаан технологи, инновацийн санхүүжилт нь Мастер төлөвлөгөөнд

зааснаас 4 дахин бага байна.

Мастер төлөвлөгөөнд тусгагдсан судалгаа боловсруулалтын ажлын санхүүжилт нь

хэмжээнээс ихээхэн доогуур байна. Тухайлбал, мастер төлөвлөгөөнд судалгаа

боловсруулалтад улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн ДНБ-д эзлэх хувь 2010 онд 0.69, 2015

онд 0.92 байхаар тусгагдсан боловч бодит байдал дээр 0.26 хувь байна.

сэн боловч 2009-2011 онд төдийлэн нэмэгдсэнгүй.

Нэгдүгээр шатны үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх зорилтууд тодорхой хэмжээнд

хэрэгжсэн боловч хөрөнгө мөнгө, санхүүжилттэй холбогдсон зарим асуудлууд төлөвлөгөөнд

тусгагдсан үр дүндээ хүрээгүй бөгөөд цаг хугацаандаа биелэгдэж чадахааргүй байна. Цаашид

байдал ийнхүү үргэлжилбэл Мастер төлөвлөгөөний зорилгууд хэрэгжихгүй болох асуудал

үүсэхээр байна. Салбарыг институцийн хувьд бэхжүүлэхийн тулд Үндэсний инновацийн

тогтолцоог бүрдүүлэх төслийг дараахь схемээр харууллаа.

Зураг 3.1: Монгол Улсын ҮИТ-ны гол оролцогчид: өнөөгийн байдал, цаашдын

төлөв

Эх сурвалж: ҮХШХ

Page 79: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

23

Аж үйлдвэрийн технологи, инженерчлэлийн түвшин хэзээ ч өндөр түвшинд хөгжиж

байгаагүй боловч өндөр технологи, инженерийн салбарт дэлхий түвшинд тоноглогдсон

компаниуд шинээр үүсэн гарч ирж байна. Жишээ нь: Ухаа худаг дахь шинэ Цахилгаан станц,

“ВАХ” группын уураг үйлдвэрлэх технологи, “Могул” брендийн компьютер зэрэг болно.

Мөн уламжлалт салбаруудад /ХАА, УУ/ технологийн шинэчлэлт хийгдэж байна. Жишээ нь:

Атрын 3-р аяны хүрээнд газар тариалангийн компаниуд сансрын удирдалгатай /GPS/

Канадын трактор, уул уурхайд Катерпилер, Жон Деер зэрэг дэлхий тэргүүний техник, тоног

төхөөрөмжийг олноор оруулж өргөн хэрэглэх болов.

Гэхдээ энэ салбарын хөгжил сул байгаа нь бүртгэгдсэн патент болон тэдгээрийг

ашиглах талаар байгуулсан лицензийн гэрээний тооноос харагдаж байна. 2010 онд зөвхөн

гурван патент ашиглах оюуны өмчийн лицензийн гэрээ хийгдсэн бол 2009 онд нэг ч

хийгдээгүй байна. 2000-2010 онуудад Оюуны өмчийн газарт бүртгэгдсэн нийт шинэ

бүтээгдэхүүнээс зөвхөн 27 лицензийн гэрээ хийгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд

шинэ бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний загвар, худалдааны тэмдэгийн тоо хэмжээ төдийлөн

өссөнгүй. Энэ байдал нь судалгаа хөгжлийн уламжлалт тархай бутархай тогтолцоо, мөн

төрийн байгууллага дахь судлаачдын цалин урамшуулал бага зэрэгтэй холбоотой юм.

Хүснэгт 3.2: Оюуны өмчийн шалгуур үзүүлэлтүүд

Шинэ

бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний

загвар

Худалдааны

тэмдэг

Загвар

Он Хэрэглээ Патент Хэрэглээ Патент Хэрэглээ Патент Хэрэглээ Патент

2000 145 108 349 352 2,450 2,430 302 260

2001 182 176 400 385 2,074 2,024 225 206

2002 226 163 470 445 2,416 2,346 319 187

2003 253 213 499 454 1,731 1,653 293 164

2004 229 165 371 345 1,745 1,615 370 235

2005 188 197 395 358 2,223 2,124 240 214

2006 212 174 355 357 2,325 2,365 198 149

2007 188 199 357 355 2,540 2,434 144 127

2008 150 159 489 482 2,360 2,264 180 154

2009 143 132 222 212 2,124 2,021 119 108

Нийт 1,916 1,686 3,907 3,745 21,988 21,276 2,390 1,804

Эх сурвалж: Оюуны өмчийн газар

Ингэж салбарын эрх зүй, бодлого, институцын орчин нэлээд өөрчлөгдөж сайжирч

байгаа боловч санхүүгийн асуудал хүндрэлтэй хэвээр байна. Шинжлэх ухаан, технологид

зарцуулсан хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон ШУТ-ийн мастер

төлөвлөгөөнд зааснаас маш доогуур байна. Шинжлэх ухаан, технологийн олон арга хэмжээ

төлөвлөгдөж байгаа боловч үр дүнтэй санхүүжилтын тогтолцоо бүрдээгүй, нийт салбарт

зарцуулж буй хөрөнгө маш бага байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн

байгууллагын мэдээгээр дэлхийд судалгаа боловсруулалтад зарцуулдаг хөрөнгөөрөө Израйль

Page 80: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

24

улс тэргүүлж ДНБ-ийхээ 4.53 хувь, Япон 3.39 хувь, БНСУ 3.23 хувь, АНУ 2.62 хувийг7

зарцуулдаг байна. Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын ДНБ-д эзлэх судалгаа

боловсруулалтад шинжилгээний зардал өсч байгаа боловч ДНБ-ий 0.3 хувьд ч хүрэхгүй

байна. Энэхүү багахан санхүүжилтын ихэнх нь улсын төсвөөр санхүүжигдэж байна. Суурь

судалгаа, хэрэглээний судалгаа, инновацийн үйл ажиллагааны өөр өөрийн онцлогт таарсан

санхүүжилт, урамшууллын тогтолцоо бүрдээгүй учраас эдийн засгийн эргэлтэнд оруулж

нэвтрүүлсэн патент, лицензийн тоо нэмэгдэхгүй байна.

Зураг 3.2: Судалгаа боловсруулалтын зардал (ДНБ-д эзлэх хувь)

Эх сурвалж: БСШУЯ, ШУТ-ийн мастер төлөвлөгөө

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, стратеги

Дунд хугацаанд ШУТ-ийн салбар, инновацийн үйл ажиллагааны ерөнхий зорилго нь

сүүлийн дөрвөн жилд хэрэгжиж буй Үндэсний хөгжлийн цогц бодлогын “Өндөр технологи,

байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн эдийн засгийн өсөлтөө хангадаг

мэдлэгт суурилсан эдийн засагтай болох” зорилт болон ШУТ-ийн мастер төлөвлөгөө,

Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, Төрөөс өндөр технологийн аж

үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд оршиж байна. Мөн

эрчимтэй хөгжиж буй эдийн засгийг дагаад нийгэм, төрийн үйлчилгээний салбарт ихээхэн

өөрчлөлт орохоор төлөвлөгдөж буйтай холбоотойгоор төрийн үйлчилгээний салбарт

инновацийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.

0.54

0.64

0.76

0.85

0.210.28

0.24 0.26

0

0.1

0.2

0.3

0.4

0.5

0.6

0.7

0.8

0.9

1

2007 2008 2009 2010

Төлөвлөгдсөн

Гүйцэтгэл

Page 81: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

25

Салбарын тэргүүлэх чиглэл, стратегиуд:

Стратеги: Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлнэ.

1. Судалгаа боловсруулалтад зарцуулах улсын төсвийн болон төсвийн бус эх үүсвэрийг

нэмэгдүүлэх замаар 2016 он гэхэд инноваци, шинжлэх ухаан, технологийн зардлын ДНБ-

д эзлэх хувийг 1.7 хувь хувьд хүргэх (ШУТ-ийн мастер төлөвлөгөөний 2020 оны зорилтот

түвшин 2.37 хувь байгаа);

2. Шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм

технологийг хэрэгжүүлэхэд салбарын нөөцийг төвлөрүүлэх, үйл ажиллагааг чиглүүлэх;

3. Эрдэм шинжилгээний ажлын үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний

ажилтнуудын ажлын үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг бий болгож, тэдний цалин,

хөлсийг ажлын үр дүн, бүтээмжтэй нь холбож олгодог тогтолцоонд шилжүүлэх;

4. Үндэсний шинжлэх ухаан, технологийн чадавхи, нөөц, үр дүнгийн талаар нэгдсэн

мэдээллийн сан, статистик, хяналт шинжилгээ үнэлгээг боловсронгуй болгох

хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

5. Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд бий болох Үндэсний судалгааны төвүүдийн ажиллах эрх

зүйн орчныг бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, удирдлагын багийг

чадавхижуулах.

Стратеги: Өндөр технологийн үйлдвэрлэл, бүс нутгийн инновацийг хөгжүүлнэ.

1. Инноваци, инновацийн сан, венчур хөрөнгө, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх талаар

хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, өндөр технологийн компаниудыг хөрөнгө оруулалтаар

дэмжих;

2. Баруун бүсэд хөдөө аж ахуйн биотехнологийн, Зүүн бүсэд цэвэр хүнс, биоматериалын,

Өмнөд бүсэд металлург, химийн аж үйлдвэр, шинэ материал, сэргээгдэх эрчим хүчний,

Төвийн бүсэд эм био бэлдмэлийн шинжлэх ухааны парк байгуулах;

3. Эрдэс баялаг, эрчим хүчний, өндөр технологийн, үйлдвэрлэлийн технологийн үндэсний

судалгааны төвүүдийг их, дээд сургуулиудыг түшиглэн байгуулах;

4. Өндөр технологийн чиглэлээр магистрын болон докторын сургалтад суралцагчдыг

тэргүүн ээлжинд сургалтын төрийн тэтгэлэгт 100 хувь хамруулах;

5. Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангаас өндөр технологийн үйл ажиллагаа

эрхлэж байгаа аж ахуйн нэгжид судалгаа боловсруулалт, бүтээгдэхүүний борлуулалт,

маркетинг, дэд бүтцийг хөгжүүлэхэд санхүүжилтийг үе шаттайгаар хийж, 2016 он гэхэд

жилийн 100 тэрбум төгрөгт хүргэх зэрэг болно.

Стратеги: Төрийн үйлчилгээний инновацийг хөгжүүлнэ.

1. Төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулах, олон нийттэй харьцах шинэ арга

технологи, туршлагыг нэвтрүүлэх, зохион байгуулахад төрийн үйлчилгээний инновацийг

чиглүүлэх.

Page 82: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

26

2. Төрийн үйлчилгээний шинэ хэлбэрийг нэвтрүүлэх, хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгч хамтрах

зэргээр одоо байгаа үйлчилгээнүүдийг нийтэд түгээх шинэ арга замыг нэвтрүүлнэ.

3. Цахим засаглал, электрон гарын үсэг зэрэг мэдээлэл, харилцааны орчин үеийн технологи,

интернетийг ашиглан төрийн болон орон нутгийн байгууллагуудын хоорондын хамтын

ажиллагаа, мэдээллийн солилцоог нэмэгдүүлж үйл ажиллагааг нээлттэй, хөнгөн, шуурхай

болгох.

4. Мэдээллийн нэгдсэн сан, интернетийг ашиглан иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг нэг

цонхноос үзүүлдэг тогтолцоог төрийн захиргааны салбарт бүрэн нэвтрүүлэх.

5. Төрийн үйлчилгээ, засаглалын үйл ажиллагаанд инновацийг амжилттай нэвтрүүлж

төрийн байгууллагын манлайлалыг дээшлүүлсэн төрийн болон орон нутгийн захиргааны

байгууллага, ерөнхий менежерийг алдаршуулах, урамшуулах, тэргүүний туршлагыг

түгээх ажлыг зохион байгуулах.

Page 83: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.3. АВТО ЗАМ, ТӨМӨР

ЗАМ, АГААРЫН

ТЭЭВЭР

Page 84: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

27

3.3. АВТО ЗАМ, ТӨМӨР ЗАМ, АГААРЫН ТЭЭВЭР

Авто замын салбар

Салбарын 2006-2011 оны зорилгууд

Авто замын салбарыг хөгжүүлэх өнгөрсөн таван жилийн хөгжлийн бодлого нь

“Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Авто замын 2008-2020 оны мастер төлөвлөгөө, Засгийн

газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн стратеги, зорилго,

зорилтуудын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго нь Монгол

Улсын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд

дэмжлэг үзүүлэх, энэхүү зорилгыг хангах хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна.

Үүнд:

Авто замын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох,

Олон улсын чанартай авто замыг барих, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу

хучилттай авто замаар холбох, Мянганы зам төслийг үргэлжлүүлэн барьж байгуулах,

Улаанбатар хотын авто замын сүлжээг шинэчлэн, сайжруулах,

Авто замын салбарт дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, зам барилгын ажлын

чанарыг дээшлүүлэх,

Авто зам, замын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр хувийн хэвшлийн түншлэлийг

хөгжүүлэх зэрэг болно.

Дээр дурьдсан автозамын салбарын зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангаснаар

2005 оны байдлаар 1503.5 км байсан хатуу хучилттай авто зам бүхий улсын авто замын

сүлжээг шинэчлэн, сайжруулж 2010 онд хатуу хучилттай авто замын уртыг 3800 км-т, 2012

онд 6459.3 км-т хүргэхээр төлөвлөсөн.

1. Салбарын гол онцлог, гүйцэтгэл

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд авто замын сүлжээ ихээхэн чухал

үүрэг гүйцэтгэж байна.

2011 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар олон улс, улс, орон нутгийн чанартай

49250.0 км авто замтай, үүнээс улсын чанартай зам 12613.0 км, бусад нь орон нутгийн

чанартай замууд юм. Харин үүнээс хатуу хучилттай зам 2629.8 км, хайрган хучилттай зам

1483.6 км, сайжруулсан хөрсөн зам 1126.3 км, үлдсэн 58.6 хувь нь буюу 7373.3 км зам

ердийн хөрсөөр ашиглагдаж байна. Мөн 660 ширхэг буюу 31247.2 метрийн урт бүхий модон

болон төмөр бетон гүүр ашиглагдаж байгаас улсын чанартай замд 27 ширхэг буюу 12082.39

метрийн урт гүүр ашиглагдаж байна.

Page 85: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

28

10,293.9

1,734.50

2000

4000

6000

8000

10000

12000

төмөр бетон гүүр

182 ш

Модон гүүр 92 ш

Улсын чанартай авто замд байгаа гүүр /2011

оны 1 дүгээр сарын 1-ны байдлаар, төрлөөр/

Зураг 3.3: Авто замын төрөл, урт Зураг 3.4: Бетон болон модон гүүр

2005 оны байдлаар улсын чанартай хатуу хучилттай авто замын урт 1503.5 км байсан

бол 2010 онд 939.1 км-ээр уртасч 2442.6 км болжээ. Энэ нь 2010 онд дэвшүүлсэн зорилтын

биелэлт 41 хувьтай байгааг харуулж байна.

Зураг 3.5: Хатуу хучилттай авто зам Зураг 3.6: Замын нийт хөрөнгө оруулалт

км сая төгрөг

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийн хангахад

чиглэгдсэн хөрөнгө оруулалт нэлээдгүй нэмэгдсэн байна. Тухайлбал 2005 онтой

харьцуулахад хөрөнгө оруулалт 2010 онд 4 дахин өссөн байна. Авто замын салбарын

хөрөнгө оруулалт нь улсын төсөв, замын сан, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн

түншлэлийн хөрөнгө оруулалт зэргээс бүрдэж байна.

Улсын төсөв, замын сангийн хөрөнгө оруулалтын зарцуулалтыг авч үзвэл 2006 онд

нийт хөрөнгө оруулалтын 77.2 хувийг зам барилгын ажилд, 22.8 хувийг зам засварын ажилд

зарцуулж байсан бол 2010 онд нийт хөрөнгө оруулалтын 93.3 хувийг зам барилгын ажилд,

6.7 хувийг зам засвар арчлалтанд зарцуулжээ.

2629.9

1483.6

1126.3

7373.3

Улсын чанартай авто зам

/хучилтын төрлөөр/ 2011 оны 1 дүгээр

Хатуу хучилттай

зам 20 хувь

Хайрган хучилттай

зам 11.8 хувь

Сайжруулсан

хөрсөн зам 8.9 хувь

Ердийн хөрсөн зам

58.5 хувь

1,180.21,282.8

1,503.5

2,442.6

0.0

500.0

1,000.0

1,500.0

2,000.0

2,500.0

3,000.0

1995 2000 2005 2010

Авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто

замын өсөлт, км

7,005.7

74,584.4

86,936.7

435,490.4

0.0

100,000.0

200,000.0

300,000.0

400,000.0

500,000.0

1995 2000 2005 2010

Салбарын нийт хөрөнгө оруулалт /сая

төгрөгөөр/

Page 86: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

29

2005 2006 2007 2008 2009 2010 2011

Зам барилгын ажил 12483.6 21650.5 59471.1 74580.0 74199.6 122925. 135562.

Зам засвар арчлалтын ажил 5836.5 6412.7 7020.5 9020.0 9202.3 8964.6 12449.8

Нийт хөрөнгө оруулалт 18320.1 28063.2 66491.6 83600.0 83401.9 131890. 148011.

0.0

50000.0

100000.0

150000.0

200000.0

Сая

тө

грө

гөө

р

0

10

20

30

40

50

60

70

1996-2000 2001-2004 2005-2008 2009-2010

зээл тусламжийн дүн 66.51 58.15 29.58 29.53

67

58

30 30

Сая

ам

до

лл

ар

Зураг 3.7: Улсын төсөв, замын сангийн

хөрөнгө оруулал

Зураг 3.8: Гадаадын зээл, тусламжийн

хөрөнгө оруулалт

Авто замын салбарын дотоод хүчин чадлын хувьд 2005 онд зам барилга, засварын

үйлчилгээ эрхлэх нийт 138 аж ахуйн нэгжтэй, жилд 200 км хатуу хучилттай авто зам барих

хүчин чадалтай байсан бол 2010 оны байдаар 249 аж ахуйн нэгжтэй болж жилд 420 км хатуу

хучилттай авто зам барих хүчин чадалтай болж өссөн байна.

Тээвэр ашиглалт болон зам хэрэглэгчдийн зардлын хэмнэлт 2006 онд нийтдээ 17.4

тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн хугацаанд 940 гаруй км хатуу хучилттай авто зам

ашиглалтад орсноор 2010 оны байдлаар энэхүү хэмнэлт нь 33.9 тэрбум төгрөгт хүрч бараг 2

дахин нэмэгдсэн тооцоо гарч байна.

Авто замын сүлжээний ашиглалтын байдалд үнэлгээ өгөх гол үзүүлэлтийн нэг болох

зам тээврийн ослын үзүүлэлтийн өөрчлөлтийг авч үзвэл 2006 онд нийт 8543 осол бүртгэгдэж,

үүний улмаас 530 хүн нас барж, 2022 хүн гэмтсэн бол 2010 онд нийт 13097 осол бүртгэгдэж,

447 нас барж, 2591 хүн гэмтсэн байна. Ослын шалтгаанд жолооч болон явган зорчигчийн

буруу дийлэнхи хувийг эзэлж байгаа бөгөөд авто замын нөхцөл байдлын нөлөөлөл 0.3 орчим

хувь байна.

Салбарын бодлого, бүтэц зохион байгуулалт

Өнгөрсөн 5 жилд дэвшүүлсэн салбарын хөгжлийн зорилго, зорилтын хэрэгжилтийг

хангах хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй

болгох, салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх,

түүнчлэн тулгамдаж буй зам тээврийн хэрэгцээ шаардлагыг хангах чиглэлээр холбогдох

бодлогын баримт бичгүүдийг УИХ, Засгийн газраар батлан, хэрэгжүүлсэн байна. Тухайлбал,

салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хөрөнгө

оруулалтыг ашиглах, “Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих

авто замын жагсаалт”, Концессоор хэрэгжих авто замын жагсаалт, зам барилгын ажлыг

Монгол Улсын Хөгжлийн банкаар санхүүжүүлэх зэрэг бодлого чиглэл гарчээ.

Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг хангах хүрээнд “Өмнөд говийн

дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот

хөтөлбөр батлагдав. Үүний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд зарим зам барилгын ажлыг

Page 87: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

30

хязгаарлагдмал тендер болон шууд гэрээгээр гүйцэтгүүлэх бодлого чиглэл гаран хэрэгжиж

байна.

Салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Авто

замын хяналт судалгааны төвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар

болгосон бөгөөд Авто замын засвар арчлалтын байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг

боловсронгуй болгох бодлого, чиглэл гарчээ.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дэвшүүлсэн зорилго, зорилт, хүлээгдэж байгаа үр

дүнгийн хэрэгжилтэд дараах дүгнэлтийг гаргаж болохоор байна. Үүнд:

- Авто замын сүлжээг өргөтгөн, хөгжүүлэх зорилтын хэрэгжилт дөнгөж 41 хувьтай буюу

хангалтгүй хэрэгжиж байгаад нэг талаас хөрөнгө оруулалт хангалтгүй, салбарын дотоод

хүчин чадал, чадавхи сул, хөрөнгө оруулалтын үр ашиг тааруу зэрэг шалтгаан байгаа

боловч, бодиттой төлөвлөлт хийж чадаагүй гэж дүгнэж болохоор байна. Энэ нь төлөвлөлт

нь салбарын хүчин чадал, хөрөнгө оруулалтын бодит нөхцөл байдалд үндэслэгдээгүй

бөгөөд хөрөнгө оруулалтын үр дүнтэй, тогтвортой урт хугацааны төлөвлөлтийн

тогтолцоо байхгүй, авто замын сүлжээний хэрэгцээ шаардлагыг бодиттойгоор үнэлж,

эрэмбэлэх тогтолцоо бүрдээгүй зэрэгтэй холбоотой байна.

- Авто зам, замын байгууламжийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах зорилтын

хэрэгжилтийг зам засварын ажилд зарцуулагдаж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр

дүгнэж болох бөгөөд 2005 онд зам засварын ажилд замын төсвийн хөрөнгө оруулалтын

23 орчим хувийг зарцуулж байсан бол 2010 онд дөнгөж 6.7 хувийг зарцуулсан нь энэхүү

зорилтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэх бүрэн үндэслэл болж байна. Зарцуулагдаж

буй хөрөнгө оруулалт нь зам засварын ажлын норм, стандартыг хангаж чадахгүй байна.

Жил бүр шинээр зам, гүүр ашиглалтад орохын хэрээр засвар арчлалтад зарцуулагдах

хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өсч байгаа хэдий ч салбарын

хөрөнгө оруулалт нь улс төрийн амлалтыг хангах шинэ зам барих ажилд зарцуулагдаж

байна. Зам засварын ажилд зарцуулагдах хөрөнгө оруулалт зохих норм, стандартаар

төлөвлөгдөхгүй байгаа бөгөөд энэ байдлаар үргэлжилбэл одоо байгаа замын сүлжээний

ашиглалтын байдал түргэн хугацаанд муудаж, шаардлага хангахгүй болохоор байна.

- Салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг

эрчимжүүлэх чиглэлээр нэлээдгүй бодлого, чиглэл гарч байгаа хэдий ч эдгээр нь бодит

нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад үндэслэгдээгүй байна. Тухайлбал, богино хугацаанд

улсын чанартай авто замыг хатуу хучилтай болгох эрмэлзэл нь хөрөнгө оруулалтын

боломжит нөхцөл байдал, салбарын хүчин чадалтай нийцэхгүй байна. Иймд авто замын

сүлжээний хэрэгцээ шаардлагыг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хөрөнгө

оруулалтын үр өгөөжид үндэслэн эрэмбэлж, үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай

байна.

Page 88: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

31

Төмөр замын салбар

Салбарын 2006-2011 оны зорилгууд

Төмөр замын салбарыг хөгжүүлэх талаар өнгөрсөн таван жилийн хөгжлийн бодлого

нь “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны

хөтөлбөрөөр дэвшүүлсэн стратеги, зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн

байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацааны салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго нь Төмөр замын

өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал байсан бөгөөд энэхүү

зорилгыг хангах хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:

Говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээг өргөтгөх;

Стратегийн ач холбогдол бүхий ордуудын төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх,

Төмөр замын тээврийн дамжин өнгөрүүлэх чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанар,

хамрах хүрээг өргөтгөн, техник технологийг шинэчлэх

Төмөр замын салаа зам байгуулах, хилийн гарцын тоог нэмэгдүүлэх, хос шугам барьж,

цахилгаанжуулах асуудлыг судалж үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг болно.

Салбарын гол онцлог, гүйцэтгэл

Төмөр замын тээвэр нь улсын хэмжээний ачаа тээвэрлэлт, эргэлтэд хамгийн их

хувийн жинг эзэлдэг бөгөөд манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа

тээвэрлэлтийг үндсэнд нь хангаж байна. Өнөөгийн байдлаар 1810.6 км төмөр замын

сүлжээтэй бөгөөд сүлжээг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг эзэмшин үйл

ажиллагаа явуулж байна.

Хүснэгт 3.3: Төмөр замын ачаа, зорчигч тээвэрлэлт

Үзүүлэлт хэмжих

нэгж

Он

2006 2007 2008 2009 2010

Ачаа тээвэрлэлт мян.тн 14793.2 14072.6 14646.9 14164.5 16804.0

Ачаа оруулалт мян.тн 1160.2 1310.4 1727.3 1272.2 1546.2

Ачаа гаргалт мян.тн 1816.5 1776.3 2565 2925.7 4638.8

Орон нутгийн

тээвэрлэлт

мян.тн 7347.6 7512.6 8016.2 7670.6 8304.4

Дамжин өнгөрөх

тээвэрлэлт

мян.тн 4468.9 3473.3 2338.4 2295.9 2314.6

Ачаа эргэлт сая тн.км 9218.5 8360.6 8261.4 7817 10286.7

Ачаа оруулалт сая тн.км 544.6 660.6 870.6 590.8 770.4

Ачаа гаргалт сая тн.км 1509.5 1404.1 2132.5 2311.9 4315.9

Орон нутгийн

тээвэрлэлт

сая тн.км 2203.9 2440.6 2662.8 2365.8 2631.2

Дамжин өнгөрөх

тээвэрлэлт

сая тн.км 4960.5 3855.4 2595.6 590.8 2569.2

Зорчигч тээвэрлэлт мян.хүн 4329.9 4482.4 4358.8 2548.5 3516.3

Зорчигч эргэлт сая хүн.км 1288.5 1406.4 1400.5 1003.1 1220.0

Шилжүүлсэн тн-км сая 10507 9767 9661.8 8820.1 11506.7

Page 89: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

32

Улс орны эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжил, өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн

хэрэгцээ шаардлага, тухайлбал хөгжлийн тэргүүлэх чиглэл болж буй уул уурхай,

боловсруулах үйлдвэрлэлээс бий болж буй ачаа тээврийг үр ашигтай, найдвартай тээврийн

сүлжээгээр хангах, зах зээлд хүргэхэд чиглэгдсэн “Төмөр замын тээврийн талаар төрөөс

баримтлах бодлогын баримт бичиг” –ийг УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү бодлогын баримт бичиг нь Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх

чиглэл, тэдгээрийн уртыг баталсан бөгөөд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгагдсан. Эхний

үе шатанд Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замын

сүлжээг барьж байгуулахаар тусгагдсаны дагуу ТЭЗҮ боловсрогдож, холбогдох тооцоо

судалгаа хийгдэж, бэлтгэлийг хангах, зарим хэсгүүдэд барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Одоогоор тус барилгын ажлыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх арга

хэмжээг авч байна.

Өнгөрсөн дунд хугацаанд дэвшүүлж байсан салбарын зорилтод одоо байгаа төмөр

замын сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хос төмөр зам тавих, цахилгаанжуулах

асуудал чухлаар тавигдаж байсан бол төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод энэ

талаар тодорхой тусгагдаагүй байна.

Салбарын бодлого, бүтэц зохион байгуулалт

Өнгөрсөн 5 жилд дэвшүүлсэн төмөр замын салбарын хөгжлийн зорилго, зорилтын

хэрэгжилтийг хангахад зорилгоор “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”

батлагдаж, Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх чиглэл

тодорхойлогдсон. Мөн энэхүү бодлогын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн эрх зүйн орчин

боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, бодлогын хэрэгжилтийг

эрчимжүүлэхэд чиглэгдсэн холбогдох бодлого, чиглэл УИХ, Засгийн газраар батлагдан

мөрдөгдөж байна.

Төмөр замын суурь дэд бүтэц барих тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн

байгууллагуудад олгосны дүнд 98 км төмөр замын сүлжээ хувийн хөрөнгө оруулалтаар

баригдан, 2010 онд ашиглалтад орсон байна.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор төмөр замын суурь бүтэц

барих тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн байгууллагуудад олгосон байна. Тухайлбал,

эхний үе шатанд баригдах Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-

Баруун Урт - Хөөт – Чойбалсан хүртэл 1100 км суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг

“МТЗ” ТӨХК-нд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худгийн

нүүрсний орд газраас Гашуун сухайтын чиглэлд төмөр замын суурь бүтэц /266 км/ барих

тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” ХХК-д, мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын

нутагт орших Нарийн сухайтын нүүрсний орд газраас улсын хилийн Шивээхүрэн боомт

хүртэл төмөр замын суурь бүтэц /47.5 км/ барих тусгай зөвшөөрлийг “Монголын алт” ХХК-д

тус тус олгосон байна.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод төмөр замын сүлжээг үе шаттайгаар

барьж байгуулахаар тусгагдсан бөгөөд эхний ээлжинд 1100 км суурь дэд бүтцийг барьж

байгуулсны дараа 2 дахь үе шатанд Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 266 км, Нарийн

Page 90: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

33

сухайт-Шивээ хүрэн чиглэлийн 47.5 км зэрэг нийт 900 орчим км төмөр замын суурь бүтцийг

барьж байгуулахаар тодорхойлсон юм.

“УБТЗ” ХНН-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Засгийн газар

хоорондын хэлэлцээр болон эрх зүйн бусад баримт бичгүүдийг өнөөгийн нөхцөл байдалд

нийцүүлэх, зах зээлийн харилцааны зарчимд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд нийгмийн

чанартай байгууллагууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудыг улсын

мэдэлд шилжүүлсэн байна. Тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд хөдлөх

бүрэлдэхүүнийг нэмэгдүүлсний дээр ачаа тээврийн ложистик төвийг АХБ-ны зээлийн

хөрөнгөөр Замын-Үүдэд барьж байгуулах шийдвэр гарч, төслийг эхлүүлсэн байна.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Өнгөрсөн хугацаанд хүрсэн амжилтыг бататган дараагийн 5 жилд юуны өмнө төмөр

замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогогын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх,

салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, одоо байгаа төмөр замын сүлжээний тээх,

нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, дамжин

өнгөрүүлэх чадавхийг дээшлүүлэх, салбарын хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хувийн

хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Агаарын тээвэр

Салбарын 2006-2011 оны зорилгууд

Агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх өнгөрсөн таван жилийн хөгжлийн бодлого нь

“Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл

ажиллагааны хөтөлбөрөөр дэвшүүлсэн стратеги, зорилго, зорилтуудын хэрэгжилтийг

хангахад чиглэгдсэн байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацааны агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго

нь агаарын тээврийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал байсан бөгөөд энэхүү зорилгыг

хангах хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:

Агаарын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэн, үйлчилгээг өргөжүүлэх,

Салбарын аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтыг боловсронгуй болгох,

Дамжин өнгөрөх олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх,

Олон улсын нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлэх,

Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг болно.

Салбарын гол онцлог, гүйцэтгэл

Агаарын тээвэр нь хоѐр их гүрний дунд далайд гарцгүй байрлалтай манай улс орныг

олон улсын түвшин, гадаад зах зээлд хүргэх, түүнчлэн газрын тээврийн сул хөгжил бүхий

дэд бүтэцтэй орон нутгийг төв суурин газартай холбох, эмнэлгийн яаралтай тусламж, шуудан

хэвлэл мэдээллийг хүргэх зэрэг зайлшгүй шаардлагатай төрийн болон нийгмийн үйлчилгээг

иргэдэд хүргэх стратегийн ач холбогдол бүхий салбар юм.

Page 91: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

34

Зураг 3.9: Агаарын тээврийн үзүүлэлт

Зураг 3.10: Дамжин өнгөрөх нислэгийн тоо

Европ, Хойд Америкийг Зүүн ба Зүүн Өмнөд Азитай холбох агаарын тээврийн дөт

замууд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрдөг бөгөөд одоогийн байдлаар

манай улсын нутаг дэвсгэрээр 10 агаарын тээврийн зам дамжин өнгөрч байна.

Тус салбарт агаарын тээврийн 9 компани олон улс, орон нутгийн нислэгийн 17

агаарын хөлөгтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хуваарьт нислэгийг дотоодын “МИАТ” ХК, “Аэромонголиа” ХХК, “Изинис Эйрвэйз”

ХХК, гадаадын Кореан Эйр, Эйр Чайна, Аэрофлот, СКАТ, Тянжинь эйрлайн зэрэг агаарын

тээврийн компаниуд гүйцэтгэж байна.

Салбарын бодлого, бүтэц зохион байгуулалт

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дэвшүүлсэн салбарын хөгжлийн зорилго, зорилтын

хэрэгжилтийг хангахад чиглүүлэн агаарын тээврийн дэд бүтцийг өргөтгөн хөгжүүлэх

зорилгоор шинэ олон улсын нисэх буудлыг Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж

байгуулах шийдвэрийг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн орон нутгийн

агаарын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд Ховд, Улаангом, Өлгий,

Алтай, Улиастай хотуудыг хөөрч буух хатуу хучилттай зурвас бүхий нисэх буудалтай болгон

өргөжүүлсэн, агаарын навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх болгох зэрэгт хөрөнгө

оруулалтыг чиглүүлж ажиллажээ.

Салбарын бодлогын хэрэгжилтийг хангах үүргийг Засгийн Газрын хэрэгжүүлэгч

агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газар гүйцэтгэж байна. МИАТ төрийн өмчийн компани

нь ачаа, зорчигч тээврийн гол үйл ажиллагааг явуулж байна. Одоогоор салбарын бүтэц нь

иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт болон үйлдвэрлэл

үйлчилгээний чиг үүрэг нэг дор байна. Цаашид эдгээр үүрэг функцыг тус тусдаа байхаар

бүтцийг шинэчлэх шаардлагатай.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, ашигт малтмалын томоохон орд газруудыг

эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбогдуулан олон улсын болон орон нутгийн буудлын

сүлжээ өргөжиж, орон нутагт хувийн хэвшлийн аэродром байгуулагдан ашиглагдаж, агаарын

тээврийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх хандлагатай болж байна.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Өнгөрсөн хугацаанд хүрсэн амжилтыг бататгахын зэрэгцээ дараагийн 5 жилд иргэний

нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, зах

2,344.02,734.0

3,289.03,500.0

2,961.5

3921

478.6 555.3 608.5 606.2 536.9

670.8

2005 2006 2007 2008 2009 2010

Ачаа тээвэрлэлт (мянган тонн)

Зорчигч тээвэрлэлт мянган хүн)

0

20000

40000

60000

80000

2005 2006 2007 2008 2009 2010

4710954537

6124565643 60778

67936

Page 92: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

35

зээлийн харилцаа, өрсөлдөөнийг бий болгох эрх зүйн орчинг боловсронгуй болгох, агаарын

тээврийн тогтвортой хөгжлийг хангах олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахад

дагалдах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, хатуу хучилттай зурвас бүхий

нисэх буудлын тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашигтай, найдвартай орчин үеийн

агаарын хөлгүүдийн тоог нэмэгдүүлэх, навигацын үйлчилгээнд дэвшилтэд технологи

нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулан дамжин өнгөрөх нислэгийн тоог

нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Авто тээвэр:

Салбарын 2006-2011 оны зорилгууд

Авто тээврийн салбарыг хөгжүүлэх өнгөрсөн таван жилийн хөгжлийн бодлого нь

“Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны

хөтөлбөрөөр дэвшүүлсэн стратеги, зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн

байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тус салбарыг хөгжүүлэх үндсэн зорилго нь нийтийн

зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах явдал байсан бөгөөд энэхүү зорилгыг хангах

хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:

нийтийн тээврийн үр ашигтай тогтолцоог нэвтрүүлэх,

нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын

шаардлага хангасан тээврийн хэрэгслээр хангах,

авто тээврийн хэрэгслээс хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах,

Улаанбаатар хот болон бүсүүдэд зорчигч тээврийн болон ачааны төрөлжсөн терминал

аж ахуй, ложистик төвийг байгуулах зэрэг байна.

Салбарын гол онцлог, гүйцэтгэл

Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын хувьд хаалганаас хаалганд хүргэж

үйлчлэх авто тээврийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байна.

Хүснэгт 3.4: Тээврийн хэрэгслийн тоо

2005 2006 2007 2008 2009 2010 эзлэх

хувь

2010/200

9 (%)

Суудал 87792 94442 110150 127538 153906 177720 68,6 15.5

Ачаа 27435 29389 33676 41138 47291 56437 21,8 19.3

Автобус 11067 11726 13038 15780 16136 16910 6,5 4.8

Цистерн 1267 1355 1353 1371 2028 2047 0,8 0.9

Тусгай 3623 3960 3772 4632 4707 5932 2,3 26.0

Нийт автомашины

тоо 131184 140872 161989 190459 224068 259046 100 15.6

Мотоцикль 23315 25792 27890 29829 31730 31972 71,5 0.8

Page 93: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

36

Механизм 4601 4050 3985 3338 3706 4608 10,3 24.3

Чиргүүл 5490 6002 6424 6418 6068 8118 18,2 33.8

Нийт тээврийн

хэрэгслийн тоо 164590 176716 200288 230044 265572 303744 14.4

Автомаши

н /насжилт,

жил/

0-3 14769 15378 10620 14028 14950 19758 7,6 32.2

4-6 22167 26785 20481 18567 24897 27850 10,8 11.9

7-10 28735 37296 49101 43832 72855 90102 34,8 23.7

11 ба

дээш

65513 61413 81787 114032 111366 121336 46,8 9.0

Зах зээл өргөжих хэрээр автомашины тоо сүүлийн 20 жилд 6.2 дахин өссөн байна.

Зураг 3.11: Авто машины төрлөөр Зураг 3.12: Тээврийн хэрэгсэл, төрлөөр, 2010

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг нийт 21 аймгийн 50 чиглэлд 36 аж

ахуйн нэгжийн 920 тээврийн хэрэгслээр жилд 1.2 сая зорчигчдод үйлчилж байна. Нийслэлд

2010 онд шинээр нийтийн тээврийн үйлчилгээний 7 чиглэлийг нээсэн бөгөөд 2010 онд

нийтдээ үндсэн 42, туслах 37, зуслангийн 10, буухиа 27, хот орчмын 10 чиглэлд тус тус

нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж жилд давхардсан тоогоор 190 гаруй сая зорчигч

тээвэрлэж байна.

Салбарын бодлого, бүтэц зохион байгуулалт

Нийтийн тээврийн үр ашигтай тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр АХБ-ны Техник

туслалцаагаар Улаанбаатар хотын тээврийг хөгжүүлэх төслийн хүрээнд “Тусгай замын

автобусны үйлчилгээг нэвтрүүлэх судалгаа”, нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Метро

байгуулах” судалгааг тус тус хийж гүйцэтгэсэн байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор

төрөөс дэмжлэг үзүүлж, төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийтийн зоригч

тээврийн паркийг 400 автобусаар шинэчлэн нэмэгдүүлсэн байна. Мөн таксийн үйлчилгээний

чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2000 такси нийлүүлэх шийдвэр гарчээ. Таксинд

2000 2005 2006 2007 2008 2009 2010

Суудал 44051 87792 94442 110150 127538 153906 177720

Ачаа 24671 27435 29389 33676 41138 47291 56437

Автобус 8548 11067 11726 13038 15780 16136 16910

Цистерн 1683 1267 1355 1353 1371 2028 2047

Тусгай 2740 3623 3960 3772 4632 4707 5932

0

100000

200000

Суудал Ачаа Автобус Цистерн Тусгай

Суудал

58%Ачаа

19%

Автобус

6%

Цистерн

1%

Тусгай

2%

Мотоцикль

10%

Механизм

1%

Чиргүүл

3%

Page 94: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

37

ашиглах суудлын автомашинд хийн болон цахилгаанаар ажилладаг, 5 жилээс бага хугацаанд

ашиглагдсан байх шаардлага тавигдсан нь агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг болох

шийдвэр болсон байна. Ийнхүү шаардлага хангасан авто машиныг нийлүүлэхийг төрөөс

дэмжиж онцгой албан татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Авто тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хорт утааны хаягдлыг

хязгаарлахад чиглэгдсэн автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгооны

төвүүдийг барьж байгуулах, үйл ажиллагааг жигдрүүлэхэд чиглэгдсэн холбогдох бодлого,

чиглэлийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Аймаг орон нутгийг холбогдох стандартын шаардлага хангасан зорчигч тээврийн

үйлчилгээний автовокзалтай болгох ажлыг үе шаттайгаар төсвийн хөрөнгө оруулалтаар

барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Хот хоорондын зорчигч үйлчилгээний чанар,

аюулгүй байдлыг сайжруулахад чиглэгдэн гүйцэтгэгч байгууллагыг тендерээр сонгон

шалгаруулж, үйлчилгээг үзүүлж байна.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудал, хэрэгцээ

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хүрсэн амжилтыг бататгахын зэрэгцээ дараагийн 5

жилд дараахь асуудлуудад анхаарах шаардлагатай байна. Үүнд:

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтцийн хөгжил сул манай улсын хувьд хаалганаас

хаалганд хүргэж үйлчилдэг авто тээврийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байна. Авто

тээврийн үйл ажиллагааг улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн дэд бүтцийг

хөгжүүлэх, бүсүүдийн төв болон хилийн гол боомтуудад ачаа, зорчигч тээврийн тернинал аж

ахуй, ложистикийн төв байгуулах, дамжин өнгөрөх авто тээврийг хөгжүүлэх, улс хоорондын

ачаа, зорчигч тээвэрлэлтийг өргөжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрш орнуудын нутаг

дэвсгэрээр тээвэрлэлт хийж бусад орон, далайн боомтод хүргэх, автотээврийн хэрэгслийн

хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол зөрчил, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг

нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах

зэрэг болно.

Тээврийн салбар дахь 2012-2016 оны тэргүүлэх чиглэл, зорилго, стратеги

Авто зам:

Стратеги. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад

нийцүүлэн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлнэ.

1. Авто замын сүлжээний ашиглалтыг сайжруулах, хилийн боомт, бүсийн төв болон

аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Мянганы зам

төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх замаар улсын чанартай хатуу хучилттай авто

замын сүлжээний уртыг 8000 км-т хүргэх.

2. Авто замын сүлжээний засвар арчлалтыг зохих стандартын дагуу төлөвлөн зохион

байгуулж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах.

3. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлнэ.

4. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий авто замын сүлжээг барьж

байгуулах.

Page 95: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

38

Төмөр зам:

Стратеги. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг

хангах замаар төмөр замын тээврийг хөгжүүлнэ.

1. Салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

2. Тавантолгой - Цагаан суварга – Зүүнбаян – Сайншанд - Баруун Урт – Хөөт -

Чойбалсан чиглэлийн 1100 км, Нарийн сухайт – Шивээ хүрэн чиглэлийн 47.5 км, Ухаа

худаг - Гашуун сухайт чиглэлийн 266 км төмөр замын суурь бүтцийг барьж

байгуулах.

3. Хөөт –Тамсагбулаг-Нөмрөг чиглэлийн 380 км, Хөөт-Бичигт чиглэлийн 200 км төмөр

замын суурь бүтцийг барьж байгуулах бэлтгэлийг хангаж, гурав дахь үе шатанд барьж

байгуулах төмөр замын сүлжээний холбогдох тооцоо, судалгааг хийж гүйцэтгэх.

4. Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар одоо байгаа төмөр

замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх.

Агаарын тээвэр:

Стартеги. Эрх зүйн орчин, салбарын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох,

дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, олон улсын болон орон нутгийн нисэх буудлуудын

дэд бүтцийг хөгжүүлэх, агаарын тээврийн паркыг шинэчлэх, нисэх буудлын үйлчилгээг

өргөжүүлэх оновчтой зохицуулалт хийх замаар агаарын тээврийн салбарыг хөгжүүлнэ.

1. Агаарын тээврийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн орчин,

удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох.

2. Агаарын тээврийн салбарт дэвшилтэд техник, технологийн шинэчлэлт хийж, тоног

төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх замаар нислэг хөдөлгөөний аюулгүй байдлыг

ханган дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэх.

3. Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах.

4. Орон нутгийн нисэх буудлуудад хөөрч, буух хатуу хучилттай зурвас байгуулан гэрэл

суултын системээр тоноглох замаар хүчин чадлыг нэмэгдүүлах.

5. Орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх.

Авто тээвэр:

Стратеги. Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлт болон дамжин өнгөрөх тээврийг

өргөжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх, нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээг

боловсронгуй болгох, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол

зөрчлийг багасгах, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар авто

тээврийн салбарыг хөгжүүлнэ.

1. Олон улсын холбогдох тээврийн гэрээ, конвенцид нэгдэн орох, тэдгээрт нийцүүлэн

холбогдох хууль, тогтоомжуудыг боловсронгуй болгон хөрш хоѐр оронтой дамжин

өнгөрөх авто тээврийн хэлэлцээрийг байгуулах.

2. Улаанбаатар хот, бүсийн төвүүд болон хилийн томоохон боомтуудад ачаа, зорчигч

тээврийн терминал аж ахуй, логистикийн төв байгуулах.

3. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өөрийн орны нөхцөл байдалд

тохирсон, үр ашигтай нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх арга хэмжээг

Page 96: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

39

нарийвчилсан тооцоо, судалгааны үндсэн дээр шийдвэрлэн, барьж байгуулах бэлтгэл

ажлыг хангуулах.

4. Авто тээврийн хэрэгсэлд ногдуудах татварын тогтолцоог боловсронгуй болгох замаар

автотээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөлд тавигдах стандарт

шаардлагуудыг хангах.

5. Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгооны төвүүдийн үйл

ажиллагааг жигдрүүлж, хяналт тавих шугамын тоог нэмэгдүүлэх.

6. Улаанбаатар хот болон томоохон хотуудын нийтийн тээврийн хэрэгслийг шатдаг

хийн түлшинд шилжүүлэх.

Page 97: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.4. МЭДЭЭЛЭЛ,

ШУУДАН, ХАРИЛЦАА

ХОЛБООНЫ САЛБАР

Page 98: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

40

3.4. МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАР

Салбарын 2006-2010 оны зорилгууд

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн (МХХТ) салбар нь нийгэм, эдийн засгийн

шинэ харилцаанд хамгийн хурдан, эрсдэл багатайгаар шилжин, шинэчлэгдэж байгаа

салбарын нэг юм.

Өнгөрсөн хугацаанд салбарын хэмжээнд баримталж байсан гол зорилго нь мэдээлэл,

холбооны технологийг Монгол Улсын 21 дүгээр зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж

үзэж, төр-эрх зүй, эдийн засаг-бизнес, хүн-нийгмийн хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх,

төрийн бодлого, зохицуулалтын тогтолцоог бий болгох чиглэл баримтлан мэдлэг оюунд

тулгуурласан нийгмийг хөгжүүлж, ард түмний амьдралын чанарыг сайжруулахад оршиж

байв8.

Энэхүү үзэл баримтлалын дагуу өнгөрсөн дунд хугацааны стратегийн зорилтуудыг9

дараах байдлаар тодорхойлон хэрэгжүүлсэн. Үүнд:

Мэдээлэл холбооны технологи нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах

үндсэн хэрэгсэл гэж үзэж тус салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хөгжлийн

бодлого, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх;

Мэдээлэл холбооны технологид тулгуурласан аливаа үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих

үүднээс мэдээлэл холбооны найдвартай дэд бүтцийг бий болгох;

Мэдээлэл холбооны технологийн хурдацтай хөгжлөөс хоцрохгүй байх, аливаа шинэлэг

зүйлийг бүтээхэд мэдлэг, мэдээлэл чухал гэж үзэж хүнийг тэргүүн зэрэгт хөгжүүлэх;

Бизнес, хувийн сабларын үйл ажиллагааг дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний

оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах гол

хөшүүрэг болгоход чиглүүлэх, дэмжих.

Эдгээр зорилтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу МХХТ-ийн салбарыг

хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байна.

Салбарын 2006-2010 оны онцлог, гүйцэтгэл

Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь асар хурдацтай хөгжихийн хэрээр

нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг дэмжих гол суурь нь болж байдгаараа энэхүү салбар

нь онцлог юм. Харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг илүү

мэдээлэлтэй байх боломжийг хангаснаараа бусад салбарын хөгжлийг хурдасгаж, улмаар

ДНБ-ий олон талт өсөлтийг бий болгодог.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээний нийт орлого, эдийн засгийн

үзүүлэлтүүд жилээс жилд өссөөр байна.

8 Мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал, (2000 -2010 он) 9

Page 99: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

41

Зураг 3.13: Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого /тэрбум төг./

Салбарын нийт хөрөнгө оруулалт 2010 оны байдлаар 90 орчим тэрбум төгрөгт хүрээд

байна. Манай улс сүүлийн 10 жилийн хугацаанд гадаадын зээл тусламж, төр, хувийн

хэвшлийн хөрөнгө оруулалтаар мэдээлэл, холбооны дэд бүтэц барьж байгуулах ажлыг

эрчимтэйгээр хэрэгжүүлсний үр дүнд шилэн кабелийн сүлжээний нийт урт 13762 км, радио

релейний сүлжээний урт 8400 км-т хүрч, бүх аймаг сумын төв, томоохон суурингууд, газрын

болон хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбогдох боломжоор хангагдлаа.

Үүрэн болон суурин телефон

Үүрэн телефон холбоо Монгол Улсад нэвтэрсэн цагаас хойш хэрэглэгчдийн тоо жил

бүр өсөн нэмэгдсээр өнөөгийн байдлаар бүх сумдад үйлчилгээ нэвтэрч, хүн амын 70 гаруй

хувь нь үүрэн телефон холбоо хэрэглэж байна. Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 2010 оны

эцэст давхардсан тоогоор 2,5 сая10

болж 2009 оноос хойш үүрэн холбооны 3G технологийг

нэвтрүүлж, 31 сум, суурин газарт оруулаад байгаа бөгөөд хэрэглэгчийн тоо 171 мянга хүрээд

байна. Суурин телефон холбооны хувьд 2010 онд хэрэглэгчийн тоо 170,8 мянгад хүрснээс

шинэ үеийн NGN сүлжээний хэрэглэгч 14,2 мянга, утасгүй суурин холбооны /WLL/

хэрэглэгч 43,6 мянга болсон байна. Үүрэн болон суурин телефоны хэрэглэгчдийн 100 хүнд

ногдох нягтралыг дэлхийн дундажтай харьцуулсан үзүүлэлтийг дараах зурагт үзүүлэв.

Зураг 3.14: Үүрэнб олон суурин телефоны хэрэглэгчдийн 100 хүнд ногдох

нягтрал

10 2011 оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 2,65 сая хэрэглэгч байна.

51.1 64.4 75.187.1 110.5

140.4181.7

283.5365.2

449.2 470.9

238.5

0

100

200

300

400

500

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011

х.жил

34.041.7

50.259.7

67

19.3 19.4 19.0 18.5 17.821.529.9

45.3

65.7

82.290.3

6.8 7.4 6.5 6.8 6.8 7.00.0

20.0

40.0

60.0

80.0

100.0

2005 он 2006 он 2007 он 2008 он 2009 он 2010 он

Үүрэн /Дэлхий/

Суурин /Дэлхий/

Үүрэн /Монгол/

Суурин /Монгол/

Page 100: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

42

Бүх нийтийн үйлчилгээний хүртээмж

Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг

хөгжүүлэх төслийг 2007 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, энэхүү төслийн хүрээнд бүх

нийтийн үйлчилгээний үүргийн сан байгуулах, бүх сумдад үүрэн холбооны үйлчилгээг бүрэн

нэвтрүүлэх, хөдөөгийн холбоог сайжруулах зорилгоор 152 багт малчдын нийтийн холбооны

үйлчилгээний цэг байгуулах, 52 сум болон аймгийн төвүүдэд интернэтийн үйлчилгээ хүргэх

төслүүдийг тус тус хэрэгжүүлэв. Цахилгаан холбооны салбарт өрсөлдөөн эрчимжсэний үр

дүнд үүрэн холбооны жижиглэнгийн үйлчилгээний тариф 1996 онтой харьцуулахад 5 дахин

буурч, хэрэглэгчдэд ашиглахад боломжийн болсон байна. Бүх нийтийн үйлчилгээний

хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2010 оноос газар зүйн ялгаваргүй үнэ тарифыг

хэрэгжүүлэхээр шийдвэр гарч, үүнтэй холбогдуулан үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн

хот хоорондын ярианы үнэ тариф 1,7-2,1 дахин, суурин телефон холбоо хэрэглэгчдийн хот

хоорондын ярианы үнэ тариф 1,6-2 дахин буурлаа.

Интернэт

Монгол Улсад интернэтийн үйлчилгээ 1994 онд нэвтэрч, өнөөдрийн байдлаар 70

орчим компани интернэтийн үйлчилгээ эрхэлж, интернэтийн гадаад гарцын урсгалын хэмжээ

15 гегабит орчим болж, нийт 200.000 орчим интернэтийн байнгын холболттой цэгийн 80

гаруй хувь нь шилэн кабель, 3G, EVDO, GPRS, WiMAX зэрэг технологийг ашиглаж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт байгууллагуудын 60 орчим

хувь нь өөрийн гэсэн вэб хуудастай бөгөөд тус бүр 384 Кбит/сек-ээс 8 Мбит/сек хүртэл

хурдтай интернэтийн үйлчилгээг авч байгаа бөгөөд ойролцоогоор 709.000 хүн интернэт

ашиглаж байна. Интернэтийн харилцан холболтын зангилаа төвийг өргөтгөн сайжруулсны

үр дүнд интернэтийн үйлчилгээ эрхлэгч бүр 1 гегабитээс 10 гегабит хүртэлх урсгалыг

дангаар авах нөхцөл боломж бүрдсэн байна. Мөн 30 гаруй компани компьютер болон

харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэх үйл

ажиллагаа явуулж байна. 2010 онд 234.871 компьютер бүртгэгдсэн нь 2009 онтой

харьцуулахад 24 хувиар өссөн байна.

Мэдээллийн технологи

Бүх салбарын хөгжилд мэдээллийн технологи чухал үүрэгтэй болж төрийн

байгууллагууд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, татвар,

гаалийн байгууллагуудад албан бичиг хөтлөлтийн онлайн систем бүрэн нэвтэрлээ. Улсын

хэмжээний мэдээллийн нэгдсэн ангилал болон кодчиллыг боловсронгуй болгож, мэдээллийн

системийн нэгдмэл байдлыг үүсгэн, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох орчныг бий

болгох, төрийн үйлчилгээг хялбар, шуурхай, ил тод, болгох зорилготой “Төрийн мэдээлэл

солилцооны харилцан холболтын дэд бүтцийг байгуулах төсөл“-ийг хэрэгжүүлж байна. 2005

онд боловсруулан хэрэгжүүлж буй Цахим Засгийн газрын мастер төлөвлөгөөний хэрэгжилт

2010 оны байдлаар 80 гаруй хувьтай байна. Интернэтийн орчны Андройд маркет, Apple

AppStore-т монгол программ хангамжийн инженерүүдийн 20 гаруй бүтээл тавигдаж, 2010

оны 11 дүгээр сарын байдлаар 2 сая удаа үнэгүй татагдсан байна.

Page 101: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

43

Интернэтэд суурилсан олон нийтийн Facebook, Twitter, Wikipedia, Linkedn, Hi5 зэрэг

сүлжээг залуу үеийнхэн ихээр ашиглаж байна. Тухайлбал, Facebook сүлжээнд 80 мянган

монголчууд холбогдсоноос эмэгтэй хэрэглэгч 54.3 хувь, 18-24 насны хэрэглэгч 51 хувь, 25-34

насны хэрэглэгч 30 хувийг тус тус эзэлж байна. Мөн Hi5 сүлжээнд 161.5 мянган монгол

хэрэглэгч холбогджээ.

Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг

Одоогоор улс орон даяар урт, дунд, богино, хэт богино долгионы 10-500 вт-ын хүчин

чадалтай төрийн өмчийн 37 станцаар Монголын үндэсний олон нийтийн радиогийн 1, 2

дугаар программыг дамжуулж байна. Ингэснээр нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь

дунд сонсголын, хүн амын 75 гаруй хувь нь найдвартай сонсголын бүсэд хамаарагдах

боллоо. Улсын хэмжээнд ард иргэд телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг кабелийн,

утасгүй кабелийн, эфирийн, сансрын, интернет протоколд суурилсан, хөдөлгөөнт телевизийн

сүлжээгээр хүлээн авч байна. Одоогоор телевизийн нэвтрүүлгийг Улаанбаатар хотод

Монголын 15, гадаадын 30 гаруй сувгаар хүлээн авч байна. Телевизийн дамжуулах

системийг сансрын холбооны “Кю” давтамжийн зурваст шилжүүлж орон даяар 18 сувгийн

нэвтрүүлгийг дамжуулах, хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэв.

Шуудан

Өнөөгийн байдлаар 21 аймгийн шуудангийн үйлчилгээний газрыг ADSL технологиор,

УБ хотын 24 салбарыг өндөр хурдны шилэн кабелиар шуудангийн нэгдсэн сүлжээнд холбож

24 цагаар ажиллах боломжтой болов. Шуудангийн үйлчилгээг Улаанбаатар хотоос аймгийн

төвүүдэд 7 хоногт агаарын тээврээр 3-5 удаа, төмөр замаар 5-6 удаа, автомашинаар 3-6 удаа,

мөн нийт багийн 70 хувьд нь 1-5 удаагийн давтамжтайгаар хүргэж байна. Өнөөгийн байдлаар

шуудангийн зах зээлд каргоны үйлчилгээ эрхэлдэг 39, буухиа шуудангийн чиглэлээр 6,

ложистикийн чиглэлээр 3, дотоодын шуудангийн чиглэлээр 8 компани үйл ажиллагаа

явуулж, энгийн илгээмжийг 191 улстай, буухиа шууданг дэлхийн бүхий л улс орнуудтай

солилцож байна.

Салбарын бодлого, зохион байгуулалт

МХХТ-ийн салбарын бодлого, зохицуулалтын хүрээнд дунд болон урт хугацааны хэд

хэдэн баримт бичгүүдийг батлан мөрдөж байна. Тухайлбал, Мэдээлэл, холбооны

технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал, (2000 -2010 он), Цахилгаан

холбооны салбарын үйл ажиллагааны дунд хугацааны бодлогын баримт бичиг (2001-2010

он), Цахим Монгол үндэсний хөтөлбөр (2005-2012) он, Цахим Засгийн газрын мастер

төдөвлөгөө (2005-2010), Бүртгэл, мэдээллийн нэгдэн тогтолцоог бий болгох үндэсний

хөтөлбөр (2008-2015), Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, Хөдөөгийн

холбоог 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө (2003 он), Монгол Улсын шуудангийн

үйлчилгээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө (2002-2010 он) зэрэг болно. Дээрх бодлого,

хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд МХХТ-ийн салбарын хөгжил бусад хөгжиж буй

орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд хүрсэн. Энэхүү бодлогын хүрээнд

хэрэгжүүлсэн зарим нэг гол үйл ажиллагаанаас дурьдвал:

Page 102: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

44

- Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулгад (2001 он) тусгасан Бүх

нийтийн үйлчилгээний санг 2006 онд байгуулж, бүх нийтийн үйлчилгээний

хэрэгжилтийг хангуулснаар зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг

хөдөө орон нутгийн алслагдсан сум, суурин газрын иргэдэд хүргэх боломжийг

бүрдүүлсэн.

- Үүрэн телефон холбооны 3 дахь тусгай зөвшөөрлийг 2005 онд Юнител ХХК-д,

хөдөөгийн холбооны CDMA 450 технологид суурилсан үүрэн телефон холбооны 4

дэх тусгай зөвшөөрлийг 2006 онд Жи-Мобайл ХХК-д тус тус олгосноор үүрэн

телефон холбооны зах зээлд өрсөлдөөн улам хүчтэй болж эхэлсэн зэрэг болно.

Ийнхүү салбарын бодлого, зохицуулалт, либеральчлалын хууль эрх зүйн орчин

бүрдсэний үр дүнд манай улсын МХХТ-ийн салбар нь асар хурдацтайгаар хөгжиж, Монгол

Улсын тэргүүлэх чиглэлийн салбаруудын нэг болоод байна. Цаашид МШХХТГ-аас цахим

арилжаа, цахим харилцааг дэмжих зорилгоор Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг

хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллана. Мөн хувь хүний нууцлалыг хамгаалах зорилготой

Өгөгдөл хамгаалах тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлын хуулийн төслүүдийг

боловсруулж байна.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Үндсэн сүлжээний нэгдсэн төлөвлөлт хангалтгүй, төрийн сүлжээний түрээсийн үнэ

өндөр байгаа нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг

бууруулж, үүнтэй уялдан хөдөө орон нутагт мэдээлэл, харилцаа холбооны шинэлэг

үйлчилгээг нэвтрүүлэх, хамрах хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх боломж

хязгаарлагдмал байна;

Мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн орчин бүрдээгүй, Төрийн мэдээлэл

солилцооны нэгдсэн систем байхгүй;

МХХТ-ийн үйлчилгээ хүртэх хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгаа их байна;

Дотоодын зах зээлийн багтаамж бага байгаагаас гадаад интернэтийн урсгалын үнэ

харьцангуй өндөр байна;

МХХТ-ийн салбар дахь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөрөнгө

оруулалт хангалтгүй, өндөр технологийн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл,

үйлчилгээ хөгжөөгүй байна;

Мэдээллийн технологийн боловсролын чанар хангалтгүй, шинжлэх ухаан,

технологийн хөгжлийн түвшин доогуур, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар

дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар сул байна;

Программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэвтрүүлэх нэгдсэн бодлого,

зохицуулалт байхгүй байна;

Шуудан солилцох төвийн байршил оновчгүй, аюулгүй байдал хангагдаагүй, шуудан

тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээ байхгүй, шуудангийн салбарт мэдээллийн

технологийг нэвтрүүлэх явц удаан байна;

Үндэсний хиймэл дагуулгүйгээс сансрын холбооны технологийг ашигласан сүлжээ,

үйлчилгээний өртөг өндөр, хэрэглээ хязгаарлагдмал, орон зайн мэдээллийн нэгдсэн

систем байгуулах болон нөөц сүлжээ байгуулах боломжгүй байна;

Page 103: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

45

Өндөр хурдны өргөн зурвасын технологи (Broadband), интернэтэд суурилсан

мэдээлэл, холбооны үйлчилгээний хүртээмж хангалтгүй;

Өргөн нэвтрүүлгийг дамжуулж буй аналоги сүлжээтэй, улсын хэмжээнд МХХТ-ийн

мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хүний нөөц, түүний хөгжлийг хангах тогтолцоо

бүрдээгүй байна.

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, стратеги

МХХТ-ийн салбарт баримтлах зорилго:

Хувь хүн, нийгэм, бизнесийн ашиг сонирхолын илэрхийлэл нь Монгол Улсын

хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч гэж үзэн, МХХТ-ийг эрчимтэй хөгжүүлж, өргөн

хүрээнд түгээн дэлгэрүүлэх замаар мэдээлэл ба мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн

хөгжлийг бий болгоно.

Салбарын зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт

Стратеги. МХХТ-ийн сайн дэд бүтцийг бий болгоно.

1. Сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөнө;

2. Мэдээлэл, холбооны өргөн зурвасын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээг өргөтгөн

шинэчлэх ажлыг бүрэн дуусгана;

3. Утасгүй холбооны технологийг ашиглан нийт хүн амын 50 хувь нь хөдөлгөөнт

төхөөрөмжөөр дамжуулан өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ авах боломжийг

бүрдүүлнэ;

4. Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид бүрэн шилжүүлж,

Монгол Улсын хүн амыг 100 хувь тоон системийн өргөн нэвтрүүлгийг орон зай, цаг

хугацаанаас үл хамааран хүлээн авах техникийн боломжийг бүрдүүлнэ;

5. Шуудангийн 3 хэмжээст сүлжээ (бодит, электрон, виртуал)-г үе шаттайгаар бий

болгоно;

6. Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгоно.

Стратеги. МХХТ-ийн дэвшилтэт технологи, цахим үйлчилгээг нэвтрүүлнэ.

1. Цахим гарын үсэг, цахим нэг цонхыг төрийн бүх үйлчилгээнд нэвтрүүлж, цахим

технологид тулгуурласан төрийн үйлчилгээг өргөтгөнө;

2. Мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах

суурийг тавина, МХХТ-ийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хөгжүүлнэ.

3. Мэдээллийн технологийн дэвшилтэт технологи болох клауд компьютинг, семантик

веб технологид суурилуулсан үндэсний ухаалаг хайлтын системийг байгуулна.

4. Аутсорсинг, программ хангамжийн үйлдвэрлэлийн хэмжээ, чанарыг нэмэгдүүлж,

гадаад зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлнэ.

5. Монгол хэлний орчуулгын цогц, боловсронгуй системийг нэвтрүүлнэ.

Page 104: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.5. ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ

Page 105: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

46

3.5. ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ

Салбарын 2006-2010 оны зорилгууд

Түлш, эрчим хүчний салбарын урт хугацааны зорилго нь улсын хэмжээнд биеэ

даасан, найдвартай эрчим хүчний хангамжийн нэгдсэн сүлжээг бий болгох, эрчим хүчний

импортын хараат байдлыг арилгах, салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд

чиглэгдэж байна. Тус салбарын сүүлийн таван жилийн зорилго нь бие даасан, найдвартай,

санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний тогтолцоог бүрдүүлэх, тус салбарт хувийн

хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар эрчим хүчний салбарын санхүүгийн чадамжийг

дээшлүүлэх, байгаль орчинд халгүй, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж эхлэхэд

оршиж байв.

Салбарын 2006-2010 оны гол онцлог, гүйцэтгэл

Орчин үеийн, дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний үйлчилгээг нэвтрүүлж,

ашиглах нь аливаа улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой байдаг. Нэг

хүнд ногдох ҮНБ, нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээний хооронд шууд, эсрэг харилцан

хамаарал үйлчилдэг бөгөөд энэ нь тухайн улсын эдийн засагт эрчим хүч үйлдвэрлэлт,

ашиглалтыг илтгэх гол үзүүлэлт болж байдаг.

Эрчим хүч нь хүн амыг цэвэр усаар хангах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг

сайжруулах болон бусад суурь хэрэгцээг хангах үндэс төдийгүй Мянганы хөгжлийн

зорилтуудыг биелүүлэх урьдчилсан нөхцөл болж байна.

Манай улсын эрчим хүчний систем нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-

Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн

эрчим хүчний систем гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж 7 дулааны цахилгаан станц, Улиастайн

дизель станц болон бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим

хүч үйлдвэрлэн 220 кВ-ын 6 дэд станц, 1400 гаруй км шугам, 110 кВ-ын 30 гаруй дэд станц

4240 км шугам, 0.22-35 кВ-ын 3300 гаруй дэд станц, 25000 гаруй км цахилгаан дамжуулах

шугамаар дамжуулан хэрэглэгчдэд цахилгаан түгээж байна.

Системийн нийт хүчин чадал 856 МВт бөгөөд эрчим хүчний импорт нийт

үйлдвэрлэлийн 4-5 хувийг эзэлж байна. Дөргөн, Тайширын УЦС ашиглалтад орсноор

сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 34МВт-д хүрч эрчим хүчний

суурилагдсан хүчин чадлын бүтцийн 4 орчим хувийг эзлэх боллоо. “Зуун мянган нарын

гэрэл” хөтөлбөр 1999 оноос хэрэгжиж эхэлснээр хөдөөгийн 80 мянга гаруй малчин айлыг

нарны эрчим хүчээр хангах боломж бүрдэж эхэлсэн.

Эрчим хүчний төвлөрсөн системээс алслагдсан сумдын төвийг нар, салхи, усны эрчим

хүчээр хангах зорилтыг тавьж одоогийн байдлаар 11 УЦС, 5 нар, салхи хосолсон цахилгаан

станц, 8 нарны цахилгаан станц, 1 салхин цахилгаан станц сум, багийн төвийн цахилгаан

хангамжид ашиглагдаж байна.

Page 106: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

47

Зураг 3.14: Цахилгаан эрчим хүчний Зураг 3.15: Цахилгаан эрчим хүчний

экспорт, үйлдвэрлэл, түгээлт (сая квт/цаг) импорт (сая квт/цаг)

2007 оноос хойш эрчим хүчний тарифт 5 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд үүний дүнд

эрчим хүчний компаниудын орлого 2001 оны түвшингээс11

2010 онд бараг 3 дахин буюу

282.1 тэрбум төгрөг болж өссөн байна.

“Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар”-т шилжихээс өмнө үйлдвэрлэгчид нь

борлуулсан цахилгааны орлогын 76.5 хувийг түгээх сүлжээнүүдээс авч байсан бол ЭХЗГ-аас

энэхүү загварыг хэрэгжүүлснээр 2010 оны эцэст орлого төлөвлөгөөнөөсөө давж биелсэн

байна. Дулааны станцуудын эрчим хүчний дотоод хэрэглээний үр ашиг 29 хувиар өсч, эрчим

хүчний дамжуулалт ба түгээлтийн алдагдал 28 хувиар буурч нийт 22 тэрбум төгрөгийг

хэмнэжээ. Манай улсын хэмжээнд нүүрс нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн түүхий

эдийн хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг

нүүрс ашиглан гарган авч байна.

Нүүрсний салбарт төрийн өмч давамгайлсан ХК-иуд, хувийн өмчийн нүүрс олборлох

40 гаруй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2010 оны байдлаар 25.2 сая

тн нүүрс олборлож, 16 сая.тн-ыг экспортолсон байна. Газрын тос олборлолтын хэмжээ 2010

онд 2.2 сая баррельд хүрсэн. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь

импортоор хангаж байгаа бөгөөд үүнээс ойролцоогоор 94 орчим хувийг дан ганц ОХУ-аас

авч байна.

Салбарын бодлого

Эрчим хүчний салбарын үйл ажиллагааг 2001 онд гарсан Эрчим хүчний тухай

хуулиар зохицуулж байна. Салбарын эрх зүйн орчинд сүүлийн 3 жилд томоохон

өөрчлөлтүүд гарсан бөгөөд 2005 онд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, 2007

онд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль” батлагдан мөрдөгдөж байна.

112001 онд 96 тэрбум төгрөг байв.

Page 107: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

48

Эрчим хүчний тухай хууль батлагдан гарсантай холбогдуулан Улсын Их Хурлаас

“Эрчим хүчний зохицуулах газар”-ыг 2001 онд үүсгэн байгуулсан нь эрчим хүчний үнэ

тарифын бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд чухал алхам болсон. Тус газраас эрчим

хүчний салбарын алдагдлыг бууруулах, тус салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх ажлын

хүрээнд нэг худалдан авагчтай зах зээл, спот зах зээлийн загварыг нэвтрүүлж улмаар эрчим

хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоог жил бүр нэмэн анх 18 компанид эрчим хүчний

үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 80

орчим болж өргөжсөн байна. Эрчим хүчний үнийг ялгавартайгаар тогтоон хэрэгжүүлснээр

салбарын санхүүгийн чадавхи сайжирч 2008 онд 30.3 тэрбум байсан авлага сүүлийн хоѐр

жилд 23 тэрбумаар буурч, 2008 онд 50.6 тэрбум байсан богино хугацаат зээл 2010 онд 22.7

тэрбум төгрөг хүртэл буурлаа. УИХ-ын 72 дугаар тогтоолоор түлш, эрчим хүчний салбарын

үр ашгийг дээшлүүлэх, салбар хоорондын өрийг барагдуулах, үнийг индексжүүлэх, 2014

оноос эхлэн эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэхээр заасан.

АХБ-ны санхүүжилтээр “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийн төслийг боловсруулах

ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд “Эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт

өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулав.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Эрчим хүчний салбарын үйл ажиллагааг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн үйл

ажиллагаа, бодлого хөтөлбөрийн дүнд тус салбарт тодорхой ахиц, дэвшил гарсан боловч

дунд хугацаанд олон чухал асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Тухайлбал,

Газрын тос боловсруулах дотоодын үйлдвэр байгуулах

Засгийн газрын 2002 оны 276 дугаар тогтоолоор “Газрын тосны салбарт 2010 он

хүртэл баримтлах чиглэл”-ийг батлан гаргасан боловч хэрэгжилт нь тааруу байна.

Тухайлбал, өнөөг хүртэл төрийн өмч давамгайлсан газрын тос боловсруулах үйлдвэр

байгуулах заалтууд хэрэгжээгүй байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ

эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа хэдий ч

бүтээгдэхүүний хангамж 100 хувь гадны зах зээлээс хараат хэвээрээ байна. Засгийн газрын

2011 оны 222 дугаар тогтоолоор “Дорнод газрын тос” боловсруулах үйлдвэр байгуулах

шийдвэр гарсан боловч энэхүү үйлдвэр нь зөвхөн бүс нутгийн хэрэгцээг хангах тул цаашид

газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг улсын хэмжээнд

хангах шаардлагатай байна.

Эрчим хүчний үнэ

Эрчим хүчний салбарт цахилгаан дулааны үнийг төрөөс нэгдсэн бодлогоор

зохицуулж байгаагаас эрчим хүчний үнэ бодит үйлдвэрлэлийн зардлаас доогуур хэмжээнд

байна. Хэрэглэгчдэд борлуулж буй үнэ үйлдвэрлэлийн бодит зардлаас 40 гаруй хувиар

доогуур байгаа нь эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн гишүүн орнуудын

үнээс 2-3 дахин хямд үзүүлэлт юм. Энэ нь салбарын санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлж

жил бүр улсын төсвөөс татаас авах замаар алдагдлаа бууруулж байна.

Page 108: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

49

Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай эрчим

хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төр хувийн

хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн үндэслэлтэй

зохицуулалтыг хэрэгжүүлэх, үнийг чөлөөлөх, салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн

шилжүүлэх асуудлууд нь эрчим хүчний салбарын тогтвортой ажиллагааны салшгүй хэсэг

бөгөөд энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгаа ч асуудал иж бүрэн хэрэгжих, эдгээр

арга хэмжээний хүрээнд үр дүнтэй нэг цогц байдлаар ажиллах байдалд хараахан хүрч

чадаагүй байна.

Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын дагуу 2013 оны эцэст айл өрхийн

сарын хэрэглээний 150 кВтц цахилгааны тарифыг 79.80 төг/кВтц-р тооцож 151 буюу түүнээс

дээш хэрэглээг 115 төг/кВтц-аар тооцох тогтолцоонд шилжүүлэхээр заасан нь эрчим хүчний

салбарын үйл ажиллагаа сайжирч санхүүгийн чадамж дээшлэх боломжийг бүрдүүлэх

боломжтой юм. Гэхдээ эрчим хүчний салбарын зардлыг бууруулах, үр ашиггүй зардлыг

хязгаарлаж санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах шаардлага хамт хэрэгжих ѐстой.

Эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлын дутагдал

Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд улс орны санхүү, эдийн засгийн нөөц

бололцооноос шалтгаалан, эрчим хүчний салбарын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан

ТЭХС-ийн шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах асуудал хойшлогдсоор ирсэн. Эгийн

голын 220 МВт-ын УЦС, Улаанбаатарын 5 дахь шинэ эх үүсвэр, Тавантолгойн ЦС зэргийг

барьж байгуулахаар “Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”-т заасан боловч хэрэгжиж

эхлээгүй байна.

Зураг 3.16: 2020 хүртэл эрчим хүчний эрэлтийн таамаглал/МВ/

Эдийн засгийн хурдацтай өсөлт, аж үйлдвэр тэр дундаа уул уурхайн салбарын хөгжил

нь эрчим хүчний хэрэглээг жилд 3.5-8 хувиар өсгөж байна. Үүнээс үүдэн ойрын жилүүдэд

эрчим хүчний системийн хэмжээнд хүчин чадлын дутагдалд орох төлөв харагдаж байна.

Төвийн эрчим хүчний системийн суурилагдсан чадал 819.0 МВт ба боломжит чадал нь 687

МВт байдаг. 2010 оны өвлийн их ачааллын үед төвийн бүсийн оргил ачаалал 729 МВт

болсон бөгөөд цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймд улс орны хөгжлийг

0

200

400

600

800

1000

1200

1400

1600

1800

2000

2012 2014 2016 2018 2020Суурилагдсан хүчин чадал Эрчим хүчний хэрэглээ

Page 109: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

50

түргэтгэх, үйлдвэржилтийн тогтвортой байдлыг хангах үүднээс эрчим хүчний шинэ эх

үүсвэрүүдийг нэн яаралтай барьж байгуулах, хөрөнгө оруулалтыг өндөр үр ашигтай шинэ эх

үүсвэрүүдийг бий болгоход түлхүү анхаарах шаардлагатай байна.

Агаарын бохирдол

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд УИХ-аас

2011 оны 02 дугаар сарын 10-нд “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хууль

батлагдан гарсан. Хотын хэмжээнд гэр хорооллын 160 мянган айл өрх байдаг бөгөөд үүний

6000 өрхийн халаалтын асуудлыг дан ганц цахилгаан эрчим хүч ашиглан шийдвэрлэхэд 40

орчим МВт-ын нэмэлт чадал шаардагдах урьдчилсан тооцоо гарч байна. Халаалтын оргил

ачааллын үед нийслэл хотод хүхэрлэг хий зөвшөөрөгдсөн агууламжаасаа 2.7 дахин их байгаа

нь түүхий нүүрсний хэрэглээтэй шууд холбоотой юм.

Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс Улсын Их Хурлын 2010 оны 6-р сарын 25-ны

өдрийн 36 дугаар тогтоолоор “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталсан бөгөөд уг

ажлын хүрээнд Улаанбаатар хотноо баригдах 75000 айлын орон сууцны эрчим хүчний

хэрэгцээг хангахад 316.4 МВт чадал шаардагдах тул нэн яаралтай Улаанбаатар хотын

цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээнд шинэчлэл хийх, дулаан цахилгааны 5 дахь эх

үүсвэрийг барьж ашиглалтад оруулах хэрэгтэй байна.

Аймгийн төвүүд, суурин газрын дулааны системийн харьяалал, өмчлөл, дулаан хангамжийн

доголдол

Манай улсын 21 аймгийн дулаан хангамж нь төвлөрсөн дулаан хангамжийн

системийн зарчмаар ажилладаг бөгөөд 1990 оноос хойш үйлдвэрүүд зогсож уурын

хэрэглээгүй болсон, хэрэглээ зарим газар багассан, тоноглол хуучирч муудсанаас Алтай,

Улиастай, Мандалговь, Баруун-Урт хотуудын дулааны станцууд хаагдсан. Аймгийн

төвүүдийн дулааны эх үүсвэрийн ашигт үйлийн коэффициент бага, техник, технологийн

хувьд хоцрогдсон, дулааны сүлжээ, хэрэглэгчийн систем тохируулгагүй, шугам хоолой

хуучин зэргээс үүдэн байнга доголдож байна.

Түүнчлэн дулааны станцуудын харьяалал, өмчлөлийн тодорхойгүй байдлаас үүдэн

хөрөнгө оруулалт хүндрэлтэй, их засварын ажил дутуу хийгддэг, зарим дулааны станцуудыг

хувьчилснаар станцад ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай болсон зэргээс

шалтгаалан дулааны станцуудын хэвийн ажиллагаа алдагдаж өвлийн их ачааллын үед хөлдөх

магадлал их байна. Иймд аймгийн төвүүдийн дулаан хангамжийн асуудлыг найдвартай

болгох үүднээс аймгийн төв болон суурин газрын дулаан хангамжийн төвлөрсөн системийг

байгуулах, тоног төхөөрөмжийг шинчлэх, дулааны сүлжээний харъяалал, өмчлөлийн

асуудлыг тодорхой болгох шаардлагатай.

Page 110: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

51

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, стратеги

Зорилго, тэргүүлэх чиглэл, стратегиуд

Эрчим хүчний найдвартай, үр ашигтай, биеэ даасан системийг бүрдүүлэхийн тулд дунд

хугацаанд 2012-2016 онд дараах стратегиудыг хэрэгжүүлнэ.

Стратеги: Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх санхүү эдийн засгийн боломжийг

бүрдүүлэх, салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж

экспортын чиг баримжаатай эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэс суурийг тавина.

“Эрчим хүчний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар салбарын эрх зүйн

орчинг боловсронгуй болгон, эрчим хүчний үнийг индексжүүлэх, улмаар 2014 оноос

эхлэн эрчим хүчний үнийг чөлөөлөх, тус салбарыг зах зээлийн харилцаанд

шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн

хэвшлийн хөрөнгө оруулагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх замаар томоохон төсөл

хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ.

Эрчим хүчний зохистой, үр ашигтай хэрэглээг дэмжих төрийн бодлогыг

боловсруулах ажлын хүрээнд “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийг

боловсруулан батлуулж хэмнэлтийн тогтолцоог бий болгох орчин бүрдүүлнэ.

Чойр-Нялгын хүрэн нүүрсний орд болон бусад боломжит нүүрсний ордуудыг

түшиглэн өндөр хүчин чадлын цахилгаан станц барих талаар нарийвчлан судалж

экспортын чиг баримжаатай эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавьна.

Стратеги: Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг, үндэслэлтэй,

боловсронгуй болгож, улс орны хэрэглээ, түүний өсөлтийг найдвартай хангах бодитой

бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

Монгол Улсын эрчим хүчний салбарын талаар төрөөс баримтлах бодлогын баримт

бичиг болох Монгол Улсын “Эрчим хүчний Нэгдсэн систем” хөтөлбөрийг Эрчим

хүчний салбарын Мастер төлөвлөгөөний тодотголтой хамтатган шинэчлэн

боловсруулж хуульчлан батлуулна.

Эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлтийн тооцоог боловсруулах, шинжлэх

ухааны үндэслэлтэй дүгнэлт, дүн шинжилгээ хийх замаар бодлогын шийдвэрийг

дэмжих институцийг байгуулна.

Стратеги: Улс орны эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том чадлын эрчим хүчний

эх үүсвэрийг байгуулах ажлыг эхлүүлж стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн орд

газар, аж үйлдвэрийн цогцолборуудын эрчим хүчнийг дотоодын эх үүсвэрээс хангах бодлого

баримтална.

Өмнөд говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах

зорилгоор Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 400 MBт-аас дээш хүчин чадалтай

Page 111: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

52

цахилгаан станц, Оюутолгойн ордын дэргэд 450 MBт-ын хүчин чадалтай цахилгаан

станц, Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын ЦДАШ, дэд

станц, Чойр-Цагаан-Суврагын 2 хэлхээт 220 кВ-ын ЦДАШ, дэд станцыг барьж

төвийн эрчим хүчний системтэй холбоно.

Төвийн бүсийн нүүрсний орд газрууд түшиглэн хувийн хэвшлийн хөрөнгө

оруулалтаар томоохон чадлын ДЦС-ыг барьж ашиглалтад оруулна.

Стратеги: Эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд сэргээгдэх эрчим хүчний суурилагдах

хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулна.

Төв аймагт 50 МВт, Сайншандад 52 МВт-ын хүчин чадалтай салхин паркыг

байгуулна.

Сэлэнгэ мөрний ай савд томоохон чадлын УЦС барьж ашиглалтанд оруулна.

Стратеги: Эрчим хүчний импортын хараат байдлыг арилгах бодлогыг хэрэгжүүлэх замаар

улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг найдвартай болгох, бүс нутгийн эрчим хүчний

хэрэглээний өсөлтийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангана.

Улаанбаатар хотын дулаан, цахилгааны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 5

дугаар цахилгаан станцын 450 МВт-ын хүчин чадалтай нэгдүгээр ээлжийг

ашиглалтанд оруулах, 100 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны станц барих,

“Их тойруу” дамжуулах сүлжээг шинэчлэн байгуулж, цахилгаан дамжуулах хүчин

чадлыг нэмэгдүүлнэ;

Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ын ЦДАШ, Тэлмэн-Мөрөнгийн 110 кВ-

ын ЦДАШ барьж, Төвийн эрчим хүчний системийг Зүүн болон Алтай-Улиастайн

системтэй өндөр хүчдлийн ЦДАШ-аар холбоно.

Алтай-Улиастайн системийг байнгын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах

зорилгоор Могойн голын нүүрсний ордыг түшиглэн 60 МВт-ын хүчин чадалтай

дулааны цахилгаан станц байгуулж ашиглалтад оруулна.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор Хөшөөтийн уурхайг

түшиглэн 36 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.

Орон нутгийн дулаан хангамжийн асуудлыг цогцоор шийдвэрлэх асуудлын хүрээнд

аймгийн төв болон суурин газруудад дулаан хангамжийн төвлөрсөн системийг

байгуулна.

Стратеги: Түлшний салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар

салбарын урт дунд хугацааны бодлогыг тодотгон боловсруулна.

“Газрын тосны тухай хууль”-ийг шинчлэн батлуулна.

Нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг боловсруулан

хэрэгжүүлнэ.

Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлж бүтээгдэхүүн хуваах

гэрээний эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Page 112: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

53

Стратеги: Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад стратегийн ач

холбогдол бүхий нүүрс, газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах

үйлдвэрийг байгуулж газрын тосны бүтээгдэхүүний гадаад хамаарлыг багасгана.

Дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх замаар байгуулна;

Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулахыг шинээр барьж байгуулан

газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсийг гүн боловсруулж үнэ, чанарыг олон

улсын жишигт хүргэнэ.

Стратеги: Нүүрснээс хий, шингэн түлш зэрэг бусад төрлийн бүтээгдэхүүн гаргах

судалгааны ажлыг эрчимжүүлэх, хийн түлшний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай

хангах дотоодын эх үүсвэрийг бий болгоно.

Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төслийн судалгааны ажлыг эрчимжүүлж дуусган

үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ.

Хийн түлшний тээвэрлэлт, хангамжийн дэд бүтцийг сайжруулах замаар цэвэр хийн

түлшний хэрэглээг нэмэгдүүлнэ.

Page 113: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.6. ЭРДЭС БАЯЛАГ,

ХҮНД АЖ ҮЙЛДВЭР

Page 114: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

54

3.6. ЭРДЭС БАЯЛАГ, ХҮНД АЖ ҮЙЛДВЭР

Эрдэс баялгийн салбар

Салбарын 2006-2011 оны зорилгууд

Үндэсний хөгжлийн цогц бодлогод 2007-2015 оны эрдэс баялгийн салбарын дараах

хоѐр тэргүүлэх чиглэлийг тусгасан байна. Үүнд:

Өндөр технологид тулгуурлан стратегийн орд газруудыг ашиглаж, эдийн засгийн

хөгжлийг эрчимжүүлж, үндэсний эдийн засгийн салбарын бүтцийг сайжруулж,

мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох санхүүгийн чадамж, хуримтлалыг

бүрдүүлнэ.

Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хадгална

“Уул уурхайн салбарын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн төсөл нь Монгол Улсын

геологийн бүтцийг үе шаттайгаар судлан, эрдэс баялгийн салбарын мэдээллийн санг

баяжуулан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ гэж заан Үндэсний хөгжлийн цогц

бодлогын үзэл баримтлалыг дэмжсэн байна.

Салбарын 2006-2011 оны онцлог, гүйцэтгэл

Монгол Улс нь эрдэс баялгийн нөөцөөр баян орон, тухайлбал: зэс, молибден, алт,

нүүрс, цайр, жонш зэрэг эрдсийн ихээхэн баялаг нөөцтэй. Улсын ашигт малтмалын нөөцийн

бүртгэлийн тайланд 80 төрлийн ашигт малтмалын хүдрийн 1170 орд, 8000 орчим илрэл

тэмдэглэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом

нэмэгдэж 2006 онд уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалт 126 сая ам.доллар байснаа

2010 онд 1,1 тэрбум төгрөг болж өсчээ.

2010 онд уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувь 22 байсан бөгөөд сүүлийн

жилүүдийн хөрөнгө оруулалтын дараа үйлдвэрлэлийн хэмжээ өсч, ДНБ-нд уул уурхайн

салбарын эзлэх хувь, хэмжээ эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна.

Сүүлийн 5 жилд нүүрсний үйлдвэрлэл 3 дахин өсч, томоохон хэмжээний нүүрсний

орд газрын үйлдвэрлэл нэмэгдснээр ойрын ирээдүйд хурдацтай өсөхөөр байна. Алтны

үйлдвэрлэл 75 хувиар буурсан нь 2006 онд батлагдсан “Зарим бүтээгдэхүүний үнийн

өсөлтийн албан татварын тухай хуулиас шалтгаалсан байна.

БНХАУ хүрэн нүүрсний дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд жилийн нийт

хэрэглээ нь 4 тэрбум тн хүрдэг гол зах зээл юм. Уул уурхай салбарын ажиллах хүч 2009 оны

эцсийн байдлаар 45000 хүн байна.

Page 115: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

55

Хүснэгт 3.5: Уул уурхайн салбарын Монгол Улсын эдийн засагт эзлэх хувь хэмжээ

Хувь 2006 2007 2008 2009 2010

ДНБ-д эзлэх хувь 30 30 22 22 22

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 72 68 65 65 71

Нийт экспортод эзлэх хувь 76 78 81 85 88

Эх сурвалж: Эрдэс баялаг, эрчим хүчний яам

Хүснэгт 3.6: Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн Хэмжих нэгж 2006 2007 2008 2009 2010

Жонш мянган. тонн 239.4 245.0 219.1 344.2 542.4

Флотацийн

баяжмал

мянган. тонн 108.3 109.9 115.7 115.3 140.7

Зэсийн

баяжмал

мянган. тонн 129.7 130.2 126.8 129.8 127.3

Молибдений

баяжмал

тонн 1,403.9 1,978.3 1,783.6 2,408.7 2008.97

Гянт болдын

68 хувийн

баяжмал

Тонн 182.2 244.5 141.9 38.6 19.9

Нүүрс мянган. тонн 8,074.1 9,237.6 9,691.6 13,163.9 25,246.4

Алт Kг 21,267 18,087 15,184 9803 6,037

Катодын зэс Тонн 2,618.4 3,006.5 2586.6 2,470.1 2,746.2

Төмрийн хүдэр мянган. тонн 180.0 265.1 1,387.4 1379.0 3,203.2

Цайрын

(чийгтэй)

баяжмал

мянган. тонн 109.9 154.7 143.6 156.5 112.6

Эх сурвалж: Эрдэс баялаг, эрчим хүчний яам

Салбарын 2006-2011 оны бодлого

Монгол орны ирээдүйн төлөв байдал Оюу толгойн зэс алтны орд, Таван толгойн

коксжих нүүрсний орд зэрэг томоохон төслөөс ихээхэн хамаарах болж байна. 2009 оны 10

сард Засгийн газар дэлхийд томоохонд тооцогдох Оюу толгойн зэс алтны орд газрын

хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Засгийн газар 34 хувийг эзэмшиж

байна. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээр эрчимтэй явагдаж байна.

Эрдэс баялгийн салбар дахь Засгийн газрын үүрэг нь Ашигт малтмалын тухайн 2006

оны хуульд тодорхойлсон стратегийн ач холбогдолтой ордуудад хамтарсан хөрөнгө

оруулагчаар оролцоно.

Эрдэс баялгийн салбарт санхүүжилт хийх хөрөнгө оруулалтыг татах тааламжтай

орчин бий болгохоор арга хэмжээ авч байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаанд лиценз олголттой холбоотой

олон тооны зөрчлүүд илэрсэн учир ашигт малтмалын тухай хууль, лицензийн загварт

өөрчлөлт оруулсан. Жишээлбэл, лицензийг Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдан үйл

ажиллагаа явуулж байгаа, татвар төлөгч хуулийн этгээдэд олгох, мөн лицензийн шинэ

Page 116: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

56

загварт шилжсэнээр лицензээр олгож буй талбайн солбилцлууд, лицензийн эзэмшилд орсон

өөрчлөлт зэргийг тусгахаас гадны лиценз эзэмшигчтэй гэрээ байгуулж хүлээх үүрэг

хариуцлагыг тодорхой болгож өгсөн байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр лиценз тойрсон

зөрчил, маргаан багагүй цэгцэрсэн байна. Нийт тусгай зөвшөөрлийн тоо 2010 оны 3 сарын

25-ны байдлаар 4,728 байгаа бөгөөд үүнээс 1095 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.

Энэ дүнгээс харахад хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурсан байна. 2009 оны “Гол,

мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт

ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” хараахан үйлчлэхгүй байгаа бөгөөд

түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

“Ашигт малтмалын тухай” хуульд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг

зохицуулах талаар зарим нэгэн заалт нэмэгдсэнийг эс тооцвол, уул уурхайн салбарын эдийн

засгийн ерөнхий орчныг тодорхойлогч хууль эрх зүйн орчин бүрэн төлөвшөөгүй байна. Уул

уурхайн салбарын хөгжлийг тодорхойлогч төрийн бодлого, хууль эрх зүйн тогтвортой орчны

бодлогыг боловсруулах, хуулийн оновчтой механизмыг бүрдүүлж урт хугацаанд тогтвортой

үйлчилдэг болгох шаардлагатай байна.

Уул уурхайн нийт орлогын дийлэнхийг зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр,

түүний баяжмал, алт, боловсруулаагүй газрын тос болон цайрын баяжмал гэсэн зургаан нэр

төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Уул уурхайн салбар нь ДНБ-ий 20 гаруй хувь, эдийн

засгийн нийт үйлдвэрлэлийн гуравны нэг орчмыг, улсын төсвийн орлогын 40 хувь, нийт

экспортын 80 гаруй хувийг тус тус эзэлдэг хамгийн том салбар болон хөгжиж байгаа бөгөөд

ингэснээр энэ салбарт гарах аливаа өөрчлөлт бүхий л эдийн засагт тэр хэмжээгээр хүчтэй

мэдрэгдэх болсон. Ашигт малтмал, металлын үнэ нь дэлхийн зах зээл дээр тодорхойлогддог,

тэдгээрийн эрэлт, нийлүүлэлт нь тааварлах аргагүй гэнэтийн өөрчлөлтүүдээс хамааран

ихээхэн хэлбэлзэлтэй байдаг. Томоохон ордыг эс тооцвол, Монгол Улс эрдэс түүхий эдийн

дэлхийн зах зээлийн үнийг хүлээн авагч бөгөөд уул уурхайн салбарын орлого нь дэлхийн зах

зээлийн үнийн өөрчлөлтөөс шууд хамаарч байна. Уул уурхайн салбар дотоодын үйлдвэрлэл,

орлогод ихээхэн хувь нэмэр оруулж буй нь маргаангүй боловч түүнийг тогтвортой хүний

хөгжлийг дэмжихэд чиглүүлэх нь амаргүй гэж үздэг. Уул уурхай салбарт байгаа эдгээр

бэрхшээлийг цаашид багасгах хэрэгтэй. Урьд гарсан алдаа, дутагдлаас сургамж авах ѐстой.

Жишээлбэл, 2007, 2008 онд Улсын мэргэжлийн хяналтын байгууллага болон Байгаль орчны

яамнаас уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчинд хийж

буй нөхөн сэргээлтийн байдалд шалгалт хийжээ. Гэвч шалгалтын үр дүн тэс өөр гарсан

байна. Шалгалтын үр дүн нь харилцан адилгүй байгаа нь нэгдсэн стандарт, аргачлал

уялдаагүй байгааг харуулж байна.

Салбарын 2012-2016 оны зорилт, тэргүүлэх чиглэл, стратегиуд

Эрдэс түүхий эдийн томоохон ордуудыг ашиглах явдал нь хариуцлагатай уул уурхайг

хөгжүүлэх зорилтыг үргэлжүүлэх, орчин үеийн эдийн засаг, хүнд аж үйлдвэрийн салбарын

үндэс суурийг тавих явдал юм.

Page 117: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

57

Стратеги: Монгол Улсын ирээдүйн хөгжилд ашигт малтмалын ордын хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлж эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгоно. Үүнд:

Оюутолгойн зэс, алтны ордын ашиглалтыг 2012 онд эхлүүлж, 2013 оноос зэсийн

баяжмалыг үйлдвэрлэж эхэлнэ;

Цагаан суваргын зэс, молибдений ордын олборлолтыг 2013 оноос эхлүүлж, катодын

зэсийн үйлдвэрийг 2014 оноос ашиглалтанд оруулна;

Тавантолгойн коксжих нүүрсний ордод 2011 оноос олборлолт хийж, экспортолж, 2013

онд зам, төмөр зам, цахилгаан станц зэрэг зарим дэд бүтцийг барьж эхэлнэ;

Нарийн сухайтын нүүрсний ордыг түшиглүүлэн хувийн хөрөнгө оруулалтаар нүүрс угаах

үйлдвэрийг 2013 онд барьж ашиглалтад оруулна;

Дархан-Сэлэнгийн бүсэд байрлах Төмөртэй, Хустайн төмрийн хүдрийн ордын

ашиглалтыг эхлүүлэх, Баянгол, Төмөртолгойн төмрийн хүдрийн уурхайн хүчин чадлыг

нэмэгдүүлнэ;

Асгатын мөнгөний ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэн, олборлолтыг эхлүүлж,

мөнгөний баяжмал боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулна;

Улаан, Халзанбүргэдэй зэрэг холимог металлын ордын олборлолтыг эхлүүлж, Улааны

холимог металлын баяжмалыг боловсруулах үйлдвэрийг 2015 оноос хувийн хөрөнгө

оруулалтаар барьж , Цавын холимог металлын баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг

нэмэгдүүлнэ.

Стратеги: Хариуцлагатай, ил тод уул уурхайг төлөвшүүлнэ.

Уул уурхайн компаниудын хариуцлагын шалгуур үзүүлэлт, стандартыг шинэчлэн

боловсруулж, хариуцлагын зэрэглэлийг тогтоон жил бүр олон нийтэд мэдээлнэ;

Стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул

уурхайн компаниудад компаний засаглалын кодексийг бүрэн нэвтрүүлнэ;

Уул уурхайн компаний санхүү болон үйл ажиллагааны тайланг ил тод болгож,

мэдээллийн нэгдсэн санг бий болгоно;

Байгаль орчны Олон улсын чанарын удирдлагын 14001 цуврал стандартыг томоохон

ордыг ашиглагч компаний үйл ажиллагаанд нэвтрүүлнэ;

Уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа усны хэрэглээг тооцох аргачлал, стандартыг

боловсруулж, тоолууржуулна;

Стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийг урт хугацааны тогтвортой хөгжлийн

суурь болгон төрийн зохицуулалттайгаар /квот, дээд хэмжээ, татварын зохицуулалт/

ашиглах хууль, эрхзүйн орчинг бүрдүүлнэ.

Хүнд аж үйлдвэрийн салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Боловсруулах аж үйлдвэрийн салбар 2008 оны байдлаар ДНБ-ний дөнгөж 4.3 хувийг

эзэлж байв. Эдийн засгийн идэвхитэй нийт 1 сая гаруй хүн амын дөнгөж 48 000 нь

боловсруулах аж үйлдвэрийн салбарт ажиллаж байна.

Page 118: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

58

Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлснээр манай эдийн засаг цөөн тооны

түүхий эдээс улам бүр хамааралтай болж, улмаар үндэсний эдийн засгийн эмзэг байдал,

аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэл нэмэгдлээ. Эдийн засгийн бүтцийг сайжруулах тухай

асуудал нь Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байсаар ирсэн. Уул уурхайн

салбарын хөгжилтэй холбоотойгоор дотоодын эдийн засаг тэлж, манай улс руу чиглэх

хөрөнгийн урсгал хурдацтай нэмэгдэх хандлагатай байна. Уул уурхайн баялагт хэт

түшиглэсэн эдийн засгийн бүтэц нь манай улсын эдийн засгийн дотоод, гадаад зах зээлд

өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Салбарын 2012-2016 оны зорилт, тэргүүлэх чиглэлүүд, стратеги

ҮХЦБ-д заасан хамгийн зардал багатай технологид тулгуурласан хүнд аж үйлдвэрийг

хөгжүүлэх, өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг

нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, аж үйлдвэр, технологийн парк

байгуулах салбарын зорилтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Стратеги: Өрсөлдөх чадвар бүхий хүнд аж үйлдвэрийн суурийг тавина.

Сайншандад “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр,

“Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”-үүд, тэдгээрийн дэд бүтэц,

инженерийн болон нийгмийн хангамжийг багтаасан хүнд аж үйлдвэрийн цогцолборыг

хувийн хөрөнгө оруулалтаар, дэд бүтцийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр

байгуулж, түүхий эд, зах зээл, тээвэрлэлтийн найдвартай, тогтвортой тогтолцоог бий

болгох эрх зүйн орчинг бүрдүүлж, гадаад худалдааны татвар, тарифын бодлогоор

дэмжинэ.

Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг

өргөтгөн, шинэчилж, 2016 он гэхэд 1 сая тонн ангижруулсан төмөр үйлдвэрлэнэ. Тус

төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хар төмөрлөг, ган металл эд ангиудыг үйлдвэрлэх

жижиг, дунд үйлдвэрүүдийн эхлэлийг тавина.

Дархан, Чойбалсан хот, Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулна.

Дархан, Налайх, Багануур, Чойбалсан зэрэг газруудад аж үйлдвэрийн паркыг байгуулах

урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

Page 119: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.7. ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭР

Page 120: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

59

3.7. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭР

Салбарын 2006-2010 оны зорилгууд

Үндэсний хөгжлийн цогц бодлогод салбарын 2007-2015 оны тэргүүлэх чиглэлийг

дараахь байдлаар тодорхойлсон байна.

Халдварт өвчний тархалтыг бууруулан, малыг эрүүлжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний

үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, хүнсний бүтээгдэхүүний

өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Ноос, ноолуур боловсруулах салбарыг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлнэ.

Эдгээр тэргүүлэх чиглэлүүдэд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд үзүүлэх

уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хөдөө аж ахуйн салбарт нэмж тусгах, дотоодын болон

экспортын зах зээлд өрсөлдөхүйц, экологийн хувьд ээлтэй бүтээгдэхүүн боловсруулж

гаргахын тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд чиглэсэн байна.

Салбарын 2006-2010 оны онцлог, гүйцэтгэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь 2010 оны байдлаар ДНБ-ний 40

гаруй хувийг эзэлж, экспортын орлогын 14 хувийг бүрдүүлж байна. Хөдөө аж ахуйн

салбарын ДНБ-д эзлэх хувь хэмжээ уул уурхайн бүтээн байгуулалт, үйлчилгээний ач

холбогдол ихсэхийн хэрээр буурч байгаа хэдий ч нийт ажиллах хүчний 65 хувь нь энэ

салбарт ажиллаж байна. Эдийн засгийн голлох салбар болох мал аж ахуй 2010 оны байдлаар

ДНБ-ий 16 хувийг үйлдвэрлэсэн байна.

Хүснэгт 3.7. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 2007-2010 оны үйлдвэрлэл ( сая төг) 2005

оны зэрэгцүүлсэн үнээр

Салбар 2007 2008 2009 2010

Мал аж ахуйн

салбар

919 704.9 962 342.6 1 001 654.8 810 917.4

Газар тариалан 147 132.7 181 062.1 206 668.7 210 341.9

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Мал аж ахуйн салбар

Манай орны нөхцөлд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэлд нөлөөлөх

гол хүчин зүйл нь байгаль, цаг уурын өөрчлөлт юм. Олон жилийн дундажаар хур тундасны

хэмжээ жилд дөнгөж 200-220 мм байгаа, мөн сэрүүн уур амьсгал, урт өвөл зэрэг нь малын

арчилгаа маллагаанд ихээхэн шийдвэрлэх нөлөө үзүүлж байна.

2009 онд 44 сая гаруй толгой малтай болж оргил үедээ хүрсэн нь бэлчээрийн даац

хэтрэх, бэлчээр талхлах зэрэг хүндрэлүүдийг бий болгож байв. 2010 оны өвлийн их зуднаар

малын тоо ихээхэн хорогдож, улсын хэмжээний нийт малын 25 хувь буюу 12 сая малаар

буурсан байна.

Page 121: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

60

Мал аж ахуйн салбарт 2010 онд 160265 өрхийн 327154 малчин ажиллаж байсан

бөгөөд 2006 онтой харьцуулахад малчин өрхийн тоо 10490-аар, малчдын тоо 37196-аар

буураад байна.

Засгийн газраас 2010 онд малчдын бүлэг, хоршоо байгуулах, бүтээгдэхүүнээ

борлуулахад нь Засгийн газраас татаас өгч дэмжлэг үзүүлэх, мал сүргийн үүлдэр, угсаа, мал

эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, малчдыг эрүүлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан

зохицох арга хэмжээ авах зорилгоор “Монгол мал” хөтөлбөрийг баталсан юм.

1990 оноос өмнөх жилүүдэд 4 боловсруулах үйлдвэрт мах бэлтгэж, жил бүр 35000

тонн хүртэл махыг жил бүр экспортлож байсан бөгөөд өнөөгийн байдлаар эдгээрээс хоѐр нь

(Дархан, Дорнод) хаагдаж, харин шинээр хэд хэдэн үйлдвэр (Ховд, Багануур, Багахангай)

нээгдээд байна. Урьд нь арьс, шир, савхи зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг байсан

бол үйлдвэрүүд хаагдсанаар экспортын үйл ажиллагаа нь нилээд буурсан бөгөөд Орос,

Ойрхи дорнодын улсууд руу харьцангуй бага хэмжээгээр мах гарч байна.

Хүснэгт 3.8: 2006-2010 оны малын тоо /мянган толгой/

Үзүүлэлт 2006 2007 2008 2009 2010

Тэмээ 253.5 260.6 265.6 277.0 269.6

Адуу 2,114.8 2,239.7 2,182.4 2,221.3 1,920.3

Үхэр 2,167.9 2,425.8 2,503.4 2,599.4 2,176.0

Хонь 14,815.1 16,990.0 18,264.1 19,274.8 14,480.4

Ямаа 15,451.6 18,347.8 19,902.4 19,651.5 13,883.2

Нийт 34,802.9 40,263.9 43,117.9 44,024.0 32,729.5

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Тус салбарын хэтийн зорилт нь амин зуулгад чиглэсэн, харьцангуй бага өрсөлдөөн

бүхий мал аж ахуйгаас дотоодын болон гадаад зах зээлд өрсөлдөх чадвар ихтэй илүү

эрчимжсэн үйлдвэрлэл рүү шилжихэд чиглэгдэж байна.

Мал аж ахуйн илүү эрчимжсэн хэлбэр байх шаардлагын үүднээс малын

бүтээгдэхүүний чанарыг дотоод болон гадаад худалдааны боломжийн давуу талыг ашиглан

сайжруулах, мах, махан бүтээгдэхүүний экпортын эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх

бодлого хэрэгжүүлнэ. Нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг

хөгжүүлэх асуудлыг малчид тариаланчдын хоршоо, хамтын үйлдвэрлэл, ЖДҮ-ийг

хөгжүүлэхтэй холбож шийдвэрлэхээр зорьж байна.

Малчин иргэд, малыг усаар хангах зорилгоор 2010 онд 1054 худаг шинээр байгуулсан

бөгөөд 2011 онд мөн ойролцоо тооны худаг гаргасан байна.

Газар тариалан

Газар тариалангийн үйлдвэрлэлд Засгийн газар дэмжлэг үзүүлж, Атрын III аяныг 2006

оноос хойш хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн хувийн компаниуд машин, тоног төхөөрөмж

түрээслэх, тариалсан газар, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болж байна. Ингэснээр

газар тариалангийн үйлдвэрлэл дотоодын улаан буудай, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний

ногоо, жимсний 54 хувийг хангаж байна.

Page 122: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

61

Хүснэгт 3.9: Газар тариалангийн бүтээгдэхүүний 2006-2010 оны үйлдвэрлэл, тариалсан

талбай, гарц

Он Үртариа Төмс Хүнснийногоо Тэжээлийнургамал

ни

йтт

алб

а

йн

хэм

жээ

/мян

./

Уринш

Та

лб

ай

/мя

н.

га

/

ху

ра

ан

ав

сан

ур

га

ц

/мя

н.

тн

/

га

-ги

йн

ур

га

ц

Та

лб

ай

/мя

н.

га

/

ху

ра

ан

ав

сан

ур

га

ц

/мя

н.

тн

/

га

-

ги

йн

ур

га

ц

Та

лб

ай

/мя

н.

га

/

ху

ра

ан

ав

сан

ур

га

ц

/мя

н.

тн

/

га

-

ги

йн

ур

га

ц

Та

лб

ай

/мя

н.

га

/

ху

ра

ан

ав

сан

ур

га

ц

/мя

н.

тн

/

га

-ги

йн

ур

га

ц

Та

лб

ай

/мя

н.

га

/

2005 159,0 75,1 4.7 9,0 82,8 91.3 5,8 62,5 107.4 8,3 8,3 1.0 182,3 148,7

2006 126,2 138,5 11.0 10,5 109,0 103.7 5,8 70,4 119.9 3,8 10,2 2.6 146,4 120,8

2007 122,0 114,6 9.4 11,6 113,6 97.7 6,1 79,1 128.2 4,9 14,1 2.9 144,8 146,7

2008 155,0 205,8 13.3 12,3 142,1 114.9 6,5 80,6 123.4 5,5 19,9 3.6 179,5 256,4

2009 255,5 392,9 15.4 13,1 156,0 118.5 6,5 81,4 124.8 6,0 10,4 1.7 281,2 269,4

2010 260,8 366,3 14.0 13,1 169,0 128.6 6,1 90,3 146.7 12,2 38,9 3.2 292,4 274,3

2011 301,0 448,1 15.3 14,9 199,2 133,1 7,7 105,2 137,4 10,8 34,3 3.5 345,5 318,0

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам

Газар тариалангийн гол бүс нутгууд нь төвийн бүсийн Сэлэнгэ, Булган, Төв, Дархан-

Уул, Орхон, Хөвсгөл, Хэнтий аймаг мөн баруун бүсийн Увс аймгийн Баруунтуруун сум,

зүүн бүсийн Дорнод аймгийн Халх гол сум байна.

2011 онд улсын болон орон нутгийн өмчит 9 усалгааны системийг шинээр байгуулан,

заримыг шинэчилж, Увс, Говь-Алтай, Завхан, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудын бүс

нутгийн усалгааг нэмэгдүүлэхээр 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулжээ.

Мөн 2011 онд төрийн болон орон нутгийн өмчит усжуулалтын систем болон

усжуулалттай талбайд газар зүйн судалгаа хийж байна. Архангай, Төв, Булган аймгуудад 7

усжуулалтын систем, Улаанбаатар хотод 1 усжуулалтын систем барихаар зохион

байгууллагдсан.

Хүнсний салбар

Хүнсний аж үйлдвэрийн салбарт 2010 оны байдлаар 454,4 тэрбум төгрөгийн хүнсний

бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2006 онтой харьцуулахад бараг 2 дахин өсөөд байна. Сүү,

сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 31.0 сая литр буюу 43 хувь, мах махан бүтээгдэхүүн

үйлдвэрлэл 24.0 мянган тонн буюу 13 хувь, гурил үйлдвэрлэл 143.5 мянган тонн буюу 36

хувиар нэмэгдсэн байна.

2011 онд төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хүнсний салбарт нийт 15 тэрбум

гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, хүнсний 26 үйлдвэр шинээр ашиглалтанд орж, 9

үйлдвэрт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн. Эдгээр үйлдвэрүүдэд нийт 1500 гаруй

ажлын байр шинээр нэмэгджээ.

“Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний боловсруулах

үйлдвэрт хөнгөлттэй зээл хэлбэрээр 6 арилжааны банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлснээр

мал нядлах, мах боловсруулах 4, сүү боловсруулах 3, гурил, гурилан бүтээгдэхүүн

боловсруулах 3, бүгд 10 үйлдвэр шинээр лабораторитай боллоо.

Page 123: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

62

Хөнгөн үйлдвэр

2010 оны байдлаар нийт 68 мянган хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллага

бүртгэлтэй байгаагаас 40 мянга нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн 4

жилийн байдлаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ДНБ-ий 64-72 хувийг бүрдүүлж, татварын

нийт орлогын 30 орчим хувийг улсын төсөвт төвлөрүүлж байна. Аймаг, сумдын хэмжээнд

2010 оны байдлаар нийт 9720 үйлдвэр, аж ахуйн нэгж ажиллаж байна. Үүнээс хүнсний

үйлдвэр 914, хөдөө аж ахуйн үйлдвэр 2473, туслах аж ахуй 110, хөнгөн үйлдвэрлэл 717,

барилгын үйлдвэрлэл 397, ахуйн үйлчилгээний 733, худалдаа үйлчилгээний 4376 үйлдвэр, аж

ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.“Монгол Улсыг үйлдвэржүүлэх” хөтөлбөрийн

хүрээнд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, үйлдвэрүүдийг шинээр байгуулахад Монгол

Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлсний үр дүнд 1096 жижиг дунд үйлдвэр шинээр үйл

ажиллагаагаа эхлэв. Түүнчлэн 2154 аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ өргөтгөж, техник,

технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж, 11754 ажлын байр нэмэгдэж, 7088 ажлын байр

хадгалагдан үлдэв. Зээлийн санхүүжилтийн 62 хувийг бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх

техник, технологио шинэчлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үр ашгийг дээшлүүлэх,

өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд зарцуулж байна.

2010 онд хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад дараах

байдалтай байна. Үүнд: резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл 84 хувь, төмөрлөг

бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл 54 хувь, мод, модон эдлэл үйлдвэрлэл 36 хувь,

төмрийн үйлдвэрлэл 30 хувь, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 24 хувь, химийн

бүтээгдэхүүн үйлдвэрлэл 18 хувь, хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт 17хувь

байна. Ингэснээр хөнгөн үйлдвэрийн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 2006 онд 7.3 хувь байсан

бол 2010 онд нэмэгдэж 8.5 хувьд хүрсэн байна. Засгийн газраас 24 тэрбум төгрөгийн хөрөнгө

оруулалтын санхүүжилтыг сумдад “Сумдад үйлдвэр хөгжүүлэх сан” байгуулахаар аймгийн

сангуудад шилжүүлсэн байна. Хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 3 жилийн хугацаанд

гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа бөгөөд 2009 онд Улсын

Их Хурлаас 700 гаруй төрлийн сэлбэг, тоног төхөөрөмжийг баталсан байна. Нийт 82 тэрбум

төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд татвар ногдох 8.2 тэрбум төгрөгийн мөнгөн

хөрөнгө үйлдвэрлэл эрхлэгчдэд үлджээ. Засгийн газраас ноос, ноолуур боловсруулах үйлдвэр

болон жижиг, хөнгөн үйлдвэрийн хөгжлийг дэмжихийн тулд 300 тэрбум төгрөгийн бондыг

гаргав.

“Ногоон хувьсгал” хөтөлбөрийг төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний

үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлэв. Хөтөлбөрөөр төрөл бүрийн хүнсний

ногооны үр, 23,400 метр квадрат хүлэмжийн нийлэг хальс, 45 ширхэг бага оврын

бороожуулагч, 1530 ширхэг үүргэвчин хор шүршигч,76 тонн био бордоо, 8.4 мянган литр

азофос бордоо нийлүүлж, аймаг орон нутагт хуваарлин олгов.

“Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд 409400 ширхэг чацарганы суулгацыг дотоодын

үйлдвэрлэгчдээс худалдан авч, төсөл шалгаруулан 20 аймгийн чацаргана тариалах

сонирхолтой 314 иргэн, аж ахуйн нэгжид 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгох ажлыг

хэрэгжүүлэв.

Page 124: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

63

Салбарын 2011-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол асуудлууд нь:

Малын эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, малын төрөл хоорондын

харьцаа болон сүргийн зохистой бүтэц бүрдүүлэхэд чиглэгдсэн эдийн засгийн хөшүүрэг

хэрэглэх, эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжих

Түүхий эдийг боловсруулахад өртөг нэмэх боломжийг хайж, бий болгох,

Дотоод, гадаад зах зээлд гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг дэд бүтцээр хангах,

Бүтээгдэхүүн нийлүүлэлт, хадгалалт, тээвэрлэлтийн тогтолцоог сайжруулах,

Ажиллах хүчний техникийн болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах,

Хөрөнгө оруулалт болон салбарын үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх

үүсвэрийн хангалтыг оновчтой болгох

Бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх,

Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны

байгууллагын чадавхийг сайжруулан мэргэжлийн чиглэлийн яаманд харъяалагдах зэрэг

болно

Мал аж ахуйн салбарын нэн тэргүүний хэрэгцээ бол экспортод гаргах малын гаралтай

бүтээгдэхүүний гарал үүслийг хянах олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн систем

нэвтрүүлэх явдал юм.

Мөн импортоос хараат байдлыг багасгах салбарын үйл ажиллагааг илүү ил тод

болгох, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйд салбар хоорондын уялдаатай бодлого

боловсруулах асуудлууд тулгамдаж байна.

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, стратегиуд

Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах,

үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбогдсон зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Дараахь зүйлсийг хамаарсан тохиромжтой бодлогыг боловсруулах чухал юм.

Стратеги: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл дэх нөөцийг

бүрэн ашиглаж, чадавхийг бэхжүүлэх:

Салбарын үйлдвэрлэлийн маркетингийн сүлжээ, менежментийг сайжруулах цогц арга

хэмжээг хэрэгжүүлэх;

Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх Мэргэжлийн

сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд сургалт явуулах, ажилчдыг сургах, суралцагсдад

үйлдвэрлэлийн дадлага хийхэд нь зориулж хувийн хэвшлийн ажил олгогч нарт урамшуулал

үзүүлэх замаар хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхижуулах;

Түрээс, хөнгөлөлттэй зээл, татаасын дэмжлэгийн зэрэгцээ зах зээлийн баримжаатай бусад

аргуудыг нэвтрүүлэх арга хэмжээ авах;

Page 125: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

64

Малын гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, эрүүлжүүлэх мал эмнэлгийн

ажил, үйлчилгээний бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэн нэгж малаас авах ашиг шимийг

нэмэгдүүлэх ажил, үйлчилгээний хүрээг тэлж, чадавхийг нэмэгдүүлэх;

Малын тоог бэлчээрийн даацтай уялдуулах, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохист

бүтцийг бүрдүүлэх эдийн засгийн хөшүүргийг бий болгох;

Газар тариалангийн үйлдвэрлэлийг баруун, зүүн бүсэд сэргээн хөгжүүлэх, төвийн бүсэд

эрчимжүүлэн тогтворжуулах, хамгаалагдсан хөрсний болон усалгаатай тариалалтыг

нэмэгдүүлэх;

Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх, сэлгээнд тэжээлийн

ургамал тариалах, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх;

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг

боловсронгуй болгож, нөөцийг бүрэн ашиглах арга хэмжээг хэрэгжүүлэх;

Үйлдвэржүүлэлтийг хөрөнгө оруулалт, санхүү зээлийн бодлогоор дэмжих;

Стратеги: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын дэд бүтцийг хөгжүүлж,

хөдөөд ая тухтай амьдрах нөхцөлийг бий болгох:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн хэрэгцээг хангахуйц дэд бүтэц

буюу үйлдвэрлэл явуулах газар, инженерийн шугам сүлжээ, зам, цэвэрлэх байгууламж, тээвэр

ложистик, мэдээллийн сүлжээ зэргийг бий болгон хөгжүүлэх;

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн

системийн үйл ажиллагааг тогтворжуулах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд,

бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгааг хангах;

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх,

агуулах зоорийн тоо хэмжээг нэмэгдүүлж, ложистикийг хөгжүүлэх;

Хоршоо, жижиг, дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээг дэмжих хөгжүүлэх;

Хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын

тогтолцоог бий болгож, хүнсний аюулгүй байдлыг сайржуулах;

Бэлчээр, тэжээл, усан хангамжийг зохистой ашиглах, хамаалах менежментийг сайжруулж,

мал аж ахуйг уур амьсгал, байгаль, экологийн өөрчлөлтөнд дасан зохицсон, эрсдэл даах

чадавхитай болгох;

Малчдад алслагдсан бүсийн нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, тэдгээрийг эрүүл

мэнд, нийгмийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлэх;

Стратеги: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж,

өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх:

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртгийн гинжин хэлхээний оновчтой

тогтолцоог зорилтот зах зээлтэй уялдуулан дэд салбар бүрээр хөгжүүлэх;

Дотоодын үйлдвэрлэлийг импортын ижил төстэй бараа бүтээгдэхүүнээс хамгаалах, үндэсний

үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх;

Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнд чанар, бүс нутгийн онцлогоос хамаарсан

урамшуулал олгох;

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;

Үр тариа, төмс, хүнсний ногооны элит үр үржүүлэг, үйлдвэрлэл, сорт сорилтын үйл

ажиллагааны тогтолцоог шинэчлэн зохион байгуулж, үрийн хагамжийг сайжруулах;

Page 126: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

65

Малын бүрэн найрлагат тэжээлийн үйлдвэр, цехийг бүсчилэн байгуулах, хадлан тэжээл

бэлтгэх, таримал тэжээлийн үр үржүүлэг, тариалалтыг дэмжих;

Хөнгөн үйлдвэрийн салбарт нано болон био технологийг нэвтрүүлэх;

Стратеги: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан,

технологийн үйл ажиллагааг төвлөрүүлэх, дэвшилтэт технологи, инновацийг

үйлдвэрлэлд нэвтрүүлэх;

ХХААХҮ-ийн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг мэргэжлийн чиглэлийн

яаманд харъяалуулан, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн уялдааг хангах, чадавхийг нь

бэхжүүлэх;

Салбарт техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, хүчин чадал, бүтээмжийг

нэмэгдүүлэх;

Салбарт нэмэгдсэн өртөг шингэсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг

хөгжүүлэх;

Шинжлэх ухаан, технологи-үйлдвэрлэл-экстейншний төвүүдийг бүсчилэн байгуулж,

шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог нягтруулах;

Page 127: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.8. ХОТ БАЙГУУЛАЛТ,

БАРИЛГА

Page 128: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

66

3.8. ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Салбарын 2006-2011 оны зорилго

Үндэсний хөгжлийн цогц бодлогод хот байгуулалт, барилгын салбарын хүрээнд 2007-2015

онд дараах дөрвөн тэргүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнд:

Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог хөгжүүлж, хот суурингийн оршин

суугчдад таатай орчин бүрдүүлнэ.

Орчин үеийн чанарын шаардлага хангасан барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж

ахуйн салбарыг хөгжүүлнэ.

Хүн амын орон сууцны хангамжийг эрс сайжруулна.

Хот суурингийн газар ашиглалтыг сайжруулж, эд хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо, үйл

ажиллагааг боловсронгуй болгоно.

Салбарын 2006-2011 оны онцлог, гүйцэтгэл

Хот байгуулалт. 2008-2011 оны хооронд “Хот байгуулалтын тухай” хуулийн

шинэчилсэн найруулга, “Газрын тухай”, “Газрын төлбөрийн тухай”, “Геодези зураг зүйн

тухай”, “Газрын кадастрын тухай” хууль, “Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах тухай” хуулиудыг шинэчлэн боловсруулснаар хот байгуулалт, барилгын салбарын

хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд томоохон ахиц гарч цаашид дүрэм,

журам, норм, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулах үндэсийг

тавьсан. Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх үүднээс 2004-

2006 онд бүсийн 8 тулгуур төвийн /Ховд, Улиастай, Хархорин, Эрдэнэт, Зуунмод, Дархан,

Чойбалсан, Өндөрхаан/ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2008-2009 онд Алтанбулаг, Замын-

Үүд, Цагааннуурын Чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан нь орон

нутгийн хотуудын цаашдын хөгжлийг тодорхойлж Улаанбаатар хотын төвлөрлийг

сааруулахад нөлөө үзүүлж, сүүлийн жилүүдэд бүсийн тулгуур төв хотуудын хүн ам өсч,

иргэдийн орон нутагтаа суурьшин амьдрах сонирхол нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын хувьд зам тээвэр, Барилга хот байгуулалын яам, Нийслэлийн Засаг

даргын Тамгийн газар, Японы Жайка байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын ерөнхий

төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа”-г боловсруулж, уг төсөл дээр

тулгуурлан 2010 онд Засгийн газраас ”Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх

ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийгээд байна. Түүнчлэн “Улаанбаатар хотын гэр

хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2008 онд Засгийн газар

баталж, эхний ээлжийн буюу орон сууцны 14 дүгээр хороолол, 7 дугаар хороолол,

МҮОНРТ-ийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж инженерийн шугам сүлжээ, орон сууц

барих ажлыг эхлээд байгаа нь хотын агаар, хөрс, усны бохирдолыг бууруулах, иргэд

өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Газрын харилцаа. Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй

өмчлүүлэх боломжтой газрын хэмжээ, байршил, зориулалтыг Засгийн газрын 2010 оны 134

Page 129: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

67

дүгээр тогтоолоор баталж улсын хэмжээнд 2010 онд 233 900 иргэн нийт 26 200 га газрыг гэр

бүлийн хэрэгцээндээ үнэ төлбөргүй өмчлөн аваад байна. Аймгууд газар зохион

байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болж хөрсний элэгдэл, гадаргын бохирдол,

ашиглалтын байдлын хянан баталгааны судалгааг 21 аймгийн бэлчээр, тариалан, хот

суурины төлөв байдлын хүрээнд хийсэн байна. Мөн GPS-ын байнгын ажиллагаатай станцыг

Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод байрлуулан газрын өмчийн бүртгэлийн системийг

баталгаажуулж байгаа нь газрын шинэтгэлийг боловсронгуй болгоход гарсан ажлын ахиц

байв.

Барилга, нийтийн аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл. Барилгын салбарт

2010 онд 350.8 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил хийгдсэний дотор 344.5 тэрбум

төгрөгийн өртөгтэй 9,9 мянган айлын 152 орон сууцны барилгыг ашиглалтад оруулжээ.

Барилга угсралтын ажлын 93.0 хувийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна.

2009 онд Засгийн газар зах зээлд бэлэн байсан 4,0 мянга гаруй орон сууцыг урт хугацааны

зээлээр төрийн албан хаагчдад олгох журмыг баталж 180 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэр

гарган Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулан хэрэгжүүлсэн байна.Аймгийн

төвүүд, орон нутгийн хотуудын нийт хүн амын 20-30 хувь нь инженерийн хангамжтай орон

сууцанд амьдарч байна.

Монгол Улсын барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа материал, түүхий эд

бүтээгдэхүүний 30 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 70 орчим хувийг импортоор

хангаж байна. Барилгын материалын үйлдвэрүүдийн 75 хувь нь Улаанбаатар хотод, 10 хувь

нь Дархан, Эрдэнэт хотуудад, 15 хувь нь орон нутагт байршилтай байна. 2010 оны байдлаар

барилгын материалын 714 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, барилгын үндсэн материал болох

тоосго, бетон, төмөр бетон эдлэл, хүнд, хөнгөн дүүргэгчийг үндэсний үйлдвэрүүд хангаж

байна. 2009 онд 54, 2010 онд 60 барилгын материалын жижиг, дунд үйлдвэрүүд ашиглалтад

орсон байна. Салбарын нийт зураг төслийн ихэнх хувийг хот байгуулалт, барилга

байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд

гүйцэтгэж байна. Өнөөгийн байдлаар хот байгуулалтын баримт бичиг, зураг төсөл

боловсруулдаг 100 хувь төрийн өмчит ганц байгууллага байгаа нь “Нийслэлийн зураг

төслийн хүрээлэн” юм. Мөн барилгын материалын үйлдвэрлэл, барилга угсралтын ажлын

ихэнхийг хувийн компаниуд гүйцэтгэж байна. 2010 оны байдлаар барилгын салбарт үйл

ажиллагаа эрхэлж байгаа 1,6 мянган аж ахуйн нэгжүүдэд 13,2 мянган инженер техникийн

ажилтан, 27,9 мянган мэргэжилтэй ажилчид ажиллаж байгаа бөгөөд 3,8 мянга гаруй

гадаадын иргэд эдгээр байгууллагуудад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг албан ѐсоор авсан

байна. 2009-2010 онд нийтдээ 12,2 мянган мэргэжилтэй ажилчдыг мэргэжил, сургалт-

үйлдвэрлэлийн төв, түр сургалт болон үйлдвэрлэл дээрх сургалтаар бэлтгэсэн байна. Дээрх

тоо баримтаас харахад хот байгуулалт, барилгын салбарын гүйцэтгэгч байгууллагуудын

бүтэц, хүчин чадал суларч түүний орон зайг гадны мэргэжилтэн, ажиллах хүчин нөхөх

хандлага ажиглагдаж байна.

Салбарын 2006-2011 оны бодлого

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /одоогийн нэрээр/ 2004-2008 онуудад

салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, орон сууцны хангамжийг

Page 130: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

68

нэмэгдүүлэх, иргэдийг өрхийн эзэмшлийн газартай болгох, хот суурины инженерийн шугам

сүлжээг шинэчилж хүн амын тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлсэн. Үүний

үр дүнд хот байгуулалт, газрын харилцаа, орон сууцны тухай хуулиудыг шинээр

боловсруулж, “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”, Бүсийн тулгуур

төвүүд, эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн төлөвлөлтүүд, Улаанбаатар хотын хөгжлийн

судалгаа, “40,000 мянган айлын орон сууц” хөтөлбөр, “Улаанбаатар хотын гэр хорооллыг

орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хөтөлбөр”, “Барилгын материалын үйлдвэрлэлийг

хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулан батлуулах, Монгол Улсын иргэн бүрт гэр

бүлийн хэрэгцээнд газрыг үнэгүй өмчлүүлэх зэрэг хот байгуулалт, барилгын салбарын том

хэмжээний төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам 2009 оноос хойш салбарын бодлогыг

стратегийн орд газруудыг ашиглах, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, дэд

бүтцийг хөгжүүлэх асуудалтай уялдуулан томоохон бүтээн байгуулалтын асуудал руу

чиглүүлсэн бөгөөд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр,

хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна. Тус

хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хотууд”,

“Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл”, “Орон сууц” хөтөлбөрүүд болон “100 мянган айлын

орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” төслүүдийн хүрээнд гүйцэтгэх ажлуудыг

нарийвчлан тусгаж 2016 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Хот байгуулалт. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай 2010

оны 343 дугаар тогтоолын хүрээнд хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл

боловсруулах чиг үүрэг бүхий аж ахуйн тооцоотой “Хот байгуулалт, барилгын зураг төслийн

Институт” Улсын үйлдвэрийн газрыг 2011 оны эхний хагас жилд багтаан байгуулах шийдвэр

гаргасан боловч ажил удааширч байна. Улсын чанартай томоохон төслүүдийг боловсруулах

чадвартай байгууллага, үндэсний боловсон хүчин дутагдалтай байгаагаас олон улсын

байгууллага, гадаадын зөвлөхүүдээр ихэвчлэн гүйцэтгүүлэх болжээ. Монгол орны газарзүйн

онцлог, нөөц баялаг, хүн амын уламжлалт нүүдлийн болон эрчимжиж буй суурин соѐл

иргэншлийн зохистой харьцаанд нийцсэн төрийн цогц бодлогын суурь болох “Хүн амын

нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг шинэчлэн боловсруулах нь хот

байгуулалтын салбарын томоохон зорилт болоод байна.

Мөн Засаг захиргааны хуваарийн шинэчлэлийг хийж хөдөөгийн хөгжлийг эдийн

засгийн үрэлгэн бус, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар эрчимжүүлэх шаардлагатай

байна. Эхний ээлжинд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд “Сум дундын төв”

загвар төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд орон нутгийн иргэд төрийн

чанартай нийгмийн суурь үйлчилгээг хүртэх боломжоор хангагдаж орон нутагтаа тогтвортой

суурьших нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга,

Нарийн сухайтын стратегийн орд газруудыг ашиглах, ”Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор

байгуулах, тэдгээрийн дэд бүтцийг барих ажил эрчимтэй өрнөснөөр Өмнийн говь руу

чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихсэж уурхай орчмын хот тосгонд хүн амын төвлөрөл үүсч

Page 131: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

69

байгаа нь Өмнийн говийн хүн амын нутагшил, хот төлөвлөлтийн бодлогыг яаралтай

боловсруулахыг шаардаж байна. Улсын нийт хүн амын 40 хувь буюу бараг тал хувь нь

оршин суудаг Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдол нь хот байгуулалтын

тулгамдсан асуудлын нэг болоод байна. Улаанбаатар хотын хэт ачааллыг багасгаж, хүрээлэн

буй орчны бохирдлыг бууруулахын тулд хотын дагуул хот, шинэ суурьшлын бүсүүд, дэд

төвүүдийг байгуулах, шинжлэх ухаан, технологийн хотхон, Их сургуулиудын хотхоныг

байгуулж хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх, аж үйлдвэрийн бүсийг шинэчлэн зохион

байгуулах, үр ашигтай нийтийн тээврийн тогтолцоог бий болгох, шинэ орон сууцны

хорооллуудын дэд бүтцийг барих зэрэг томоохон ажлуудыг хийх шаардлагатай байна.

Газрын харилцаа. Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын бүртгэл аймаг сумдад

зөвхөн бүртгэлийн дэвтэрт аналоги хэлбэрээр хийгдэж байгаа нь орчин үеийн шаардлагыг

хангахгүй байна. Түүнчлэн Улсын хэмжээнд кадастрын хэмжилт зураглал бүрэн хийгдээгүй

байгаагаас 210 гаруй сумдад 1:1000 масштабтай байр зүйн зургийг кадастрын зургийн

зориулалтаар ашиглаж байна. Иймээс “Газрын мэдээллийн Үндэсний сан”-г бий болгож,

газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын кадастрын зураглал, бүртгэл, газрын нэгдмэл сангийн

тоо бүртгэл, газрын үнэ үнэлгээ, татвар, төлбөрийн мэдээллийг оруулах асуудал маш чухал

ач холбогдолтой бөгөөд яаралтай хийх шаардлагатай байна.

Барилга, нийтийн аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл. Орон сууцны 1 м2

талбайн үнэ дунджаар 1.0 сая төгрөгөөс даваад байгаа тул бага, дунд орлоготой иргэд орон

сууц шууд худалдан авах нь байтугай орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр болон сар

бүрийн төлбөрийг төлөх чадваргүй байгаагаас гадна одоо байгаа орон сууцны зээлийн эх

үүсвэр хязгаарлагдмал, зээлийн хүү өндөр, хугацаа богино, хүртээмж бага хэвээр байна.

“Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд Улаанбаатар хотод

75.0 мянга, орон нутагт 25.0 мянган айлын орон сууцыг инженерийн дэд бүтэц, олон нийтийн

барилга байгууламж, ногоон байгууламжийн хамт барьж, одоогоор улсын орон сууцны

хангамж 22 хувь байгааг 30 хувь болгох зорилт тавиад байна.

Ус хангамж, ариутгах татуургын системийн нэн ялангуяа орон нутагт ашиглагдаж

байгаа техник тоног төхөөрөмжүүд нь ашиглалтын хугацаа дууссан, эрчим хүч их зарцуулдаг

учраас эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник тоног

төхөөрөмжөөр шинэчлэх шаардлагатай байна. Орон нутаг дахь бүтээн байгуулалтын

ажилтай уялдуулан шинэ техник, технологи нэвтрүүлэх, тээврийн зардлыг багасгах, барилга,

байгууламжийн өөрийн өртгийг бууруулах зорилгоор орон нутгийн түүхий эдэд түшиглэсэн

барилгын материалын үйлдвэрийг бүс бүрд байгуулахаар зорьж байна. Ингэснээр импортоор

оруулж буй барилгын материалын 70-аас доошгүй хувийг дотоодын үндэсний үйлдвэрүүд

үйлдвэрлэж, барилгын материал, түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг бүрэн

шинчилж, гадаадад гарах валютын урсгалыг багасгах нөхцөл бүрдэх юм.

Салбарын дээрх хэрэгцээ шаардлагуудыг хангах зорилгоор “Шинэ бүтээн байгуулалт”

дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд хот төлөвлөлт, газар зохион

байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд 479 орчим тэрбум, дэд бүтэц байгуулахад 8,6 их

наяд, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхэд 5,0 орчим их наяд, барилгын материалын

Page 132: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

70

үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 2,0 их наяд, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд 207 тэрбум,

орон нутгийн хот сууринг хөгжүүлэхэд 917 тэрбум, шилжилт хөдөлгөөнийг сааруулахад 250

тэрбум, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 700 орчим тэрбум, нийт 18,2 их

наяд төгрөг шаардагдана гэсэн урьдчилсан тооцоог боловсруулсан байна.

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл

Стратеги: Хүн амаа өсгөх, амьдрах аюулгүй таатай орчин, нөхцөлийг сайжруулна.

“Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг шинэчлэн боловсруулна;

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, энэ

хүрээнд сум дундын төв төслийг бүрэн хэрэгжүүлнэ;

“Хот байгуулалт, барилгын зураг төслийн Институт”-ийг байгуулна;

Бүсийн тулгуур төвүүдийг эрчимтэй хөгжүүлнэ;

Эдийн засаг, худалдааны чөлөөт бүс, уул уурхайн цогцолборыг түшиглэсэн хот суурин

болон стратегийн ач холбогдол бүхий боомтуудыг хөгжүүлнэ. Тухайлбал, Оюутолгой,

Тавантолгой, Цагаан суварга, Нарийн сухайтын орд газруудыг ашиглах, Сайншандын аж

үйлдвэрийн цогцолбор, Өмнийн говийн бусад орд газруудыг түшиглэсэн хот, суурин дэд

бүтэц барих зураг төсөв, нутагшил суурьшлийн схем боловсруулна;

Инженерийн хангамж бүхий 100 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулна;

Улаанбаатар хотод Гачуурт, Буянт-Ухаагийн гүний усны болон Туул голын гадаргын

усны эх үүсвэрийн цогцолбор, усны хомсдолтой байгаа аймгийн төв, томоохон суурин

газруудад ус хангамжийн шинэ эх үүсвэрийн байгууламжийг, Улаанбаатар хот,

аймгуудын төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх болон шинээр байгуулна;

“Газрын мэдээллийн үндэсний сан”-г бий болгоно;

Улсын инженерийн байгууламж бүхий орон сууцны хангамжийг 40 хувьд хүргэнэ. Зуун

мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Стратеги. Барилгын өргөн хэрэглээний материалын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр

хангана.

Орон нутгийн шохойн ордуудыг ашиглан 1.0 сая тоннын хүчин чадалтай цементийн

үйлдвэр 2-ийг, 100.0 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр 3-ыг шинээр

барьж, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн технологийн шинэчлэлийг хийж

цементийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангана;

Металл, ган хийц үйлдвэрлэх үндэсний жижиг, дунд үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл

олгох бодлогоор дэмжиж, жилийн нийт үйлдвэрлэлийг 500 мянган тоннд хүргэнэ;

Орон нутгийн төмөр бетон эдлэлийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, тээврийн

зардал, барилгын өртгийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод тенсиленд технологид

суурилсан төмөр бетон эдлэлийн үйлдвэр, Ховд, Завхан, Өвөрхангай, Дорнод аймагт

полистирол бетоны үйлдвэр, аймгийн төвүүдэд 5.0-10.0 мянган тоннын хүчин чадалтай

бетон, төмөр бетон эдлэлийн үйлдвэр болон чулуу бутлан ангилах үйлдвэрүүдийг

зээлийн бодлогоор дэмжиж байгуулна;

Page 133: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

71

Налайхын цонхны шилний үйлдвэрийг сэргээн байгуулахад бодлого, санхүүгээр

дэмжинэ;

Барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлж, импортоор орж ирж буй барилгын

материалын 70-аас доошгүй хувийг үндэсний үйлдвэрлэлээр хангана;

Бүсийн тулгуур төв болон аймгийн төвүүдэд барилгын материалын лаборатори

байгуулна.

Page 134: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.9. БОЛОВСРОЛ

Page 135: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

72

3.9. БОЛОВСРОЛ

Салбарын 2006-2011 оны зорилгууд

ҮХЦБ-д боловсролын салбарын урт хугацааны 10 тэргүүлэх чиглэлийг зааснаас

боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хүрэхийн тулд

боловсролын стандарт болон хөтөлбөрийн шинэчлэлийг хийх, багшлах боловсон хүчнийг

мэргэжлийн хувьд хөгжүүлэх тэдний ажиллах орчинг сайжруулах, нийгмийн баталгаагаар

хангах, салбарын бодлого, удирдлагын тогтолцоог сайжруулах зэрэг юм. Сүүлийн 5 жилд

Монгол Улсын Засгийн газраас боловсролын чанарыг сайжруулах, олон улсын түвшинд

хүрсэн үр ашигтай, тэгш үйлчилгээг хүргэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хамжээг авч

байна.

Салбарын 2006-2011 оны онцлог, гүйцэтгэл

Сургуулийн өмнөх боловсрол

2010 оны байдлаар Монголд Улсад сургуулийн өмнөх насны 197046 хүүхэд

байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 157181 хүүхэд хамрагдаж байна. Тэдгээрийн

22277 нь хөдөөгийн малчдын хүүхдүүд байна. Улсын хэмжээнд 96652 хүүхдийн ор бүхий

хүчин чадалтай 839 цэцэрлэг, 5198 бүлэг ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын

хамран сургалт 79.7 хувь, цэцэрлэгийн хамран сургалт 62.0 хувь байна. Улсын хэмжээнд 39,9

мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Сүүлийн

жилүүдэд 539 гэр цэцэрлэг байгуулжээ. Төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн

хоолны зардлыг улсаас хариуцахаар болсон.

Ерөнхий боловсрол

Улсын хэмжээнд хичээлийн жилийн статистик мэдээгээр ерөнхий боловсролын 751

сургуулийн 386905 суудалтай 1081 барилгад 17683 бүлэг ажиллаж тэдгээрт 512,2 мянган

хүүхэд, 38982 хүүхдийн ор бүхий хүчин чадалтай 505 дотуур байрны барилгад дотуур

байранд суух шаардлагатай 46814 хүүхдийн 42156 хүүхдийг суулгаж байна. 4658 хүүхэд

суулгах дотуур байрыг ойрын үед яаралтай барих шаардлагатай. Бага боловсролын хамран

сургалтын хувь 94.5, суурь боловсролын хамран сургалтын хувь 89.9 байна. Улсын хэмжээнд

179 бүлэгт 6150 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Сургууль завсардалт 2006 онд 12.3 хувь

байсан бол 2009 онд 5.9 хувь болон буурчээ. Засгийн газраас 2008 оноос үдийн хоол

хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчныг бий болгох зорилгоор ЕБС, дотуур байрны гал тогооны

техник, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Зайн сургалтыг дэмжин 100 цагийн теле хичээл, 20 цагийн радио хичээлийг вэб

сайтад байршуулан видео болон текстэн хэлбэрээр татаж авах боломжийг бүрдүүлэв.

Сургуулиасаа интернетэд холбогдох боломж нэмэгдэж байгаа боловч интернетийн хурд

удаан, одоогоор 322 сургууль интернетэд холбогдож чадаагүй байна. Компьютер сурагчийн

харьцаа дөнгөж 1:50 байна. 26 мянган багшийн 1192 нь хувьдаа компьютертай болсон нь

зайн сургалтыг дэмжих, сургалтын чанарыг дээшлүүлэх, тэгш хүртээмжтэй болгоход чухал

Page 136: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

73

алхам болж байна. 10 жилийн боловсролын хөтөлбөрөөс 11 жилийн сургалт, 12 жилийн

сургалтад шилжих ажлыг давхардуулан хийж байгаа бөгөөд боловсролын хөтөлбөрийг олон

улсын жишигт нийцүүлэхээр Кэмбрижийн хөтөлбөрийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж эхэллээ.

Техникийн болон мэргэжлийн боловсрол

2010 оны хичээлийн жилд МСҮТ-үүдэд 46071 суралцагч суралцаж байгаагийн 19358

нь шинээр элсэгч байна. Ажлын байраар хангагдах магадлал өсч байгаа тул мэргэжлийн

сургуульд суралцагчын тоо эрс нэмэгдсэн байна. 3300 ажилгүй иргэнийг МСҮТ-д

суралцуулан мэргэжил эзэмшүүлэх, бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг уул уурхай, дэд

бүтцийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах арга хэмжээ авч, 124 багшийн

мэргэжил, ур чадварыг дотооддоо дээшлүүлэв. Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж

буй "Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3"-ын хөрөнгөөр 6 МСҮТ-ийг бүс нутгийн

мэргэжлийн боловсролын жишиг байгууллага болгохоор хөрөнгө оруулалт хийж байна.

Дээд боловсрол

2010-2011 оны хичээлийн жилийн байдлаар төрийн өмчийн 16, төрийн бус өмчийн 92

буюу 113 их, дээд сургууль, коллежид 170 мянга гаруй оюутан суралцаж, 7.2 мянган багш

ажиллаж байна. Багш нарын 22.2 хувь нь докторын зэрэгтэй, нэг багшид 23 оюутан ногдож

байна. Дээд боловсролын сургалтын 86 байгууллага, 36 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд

байна. Нийт суралцагчдын 36 хувь нь нийгмийн ухааны мэргэжлээр, 17 хувь нь техник,

технологийн мэргэжлээр суралцаж байна. 2007 онтой харьцуулахад инженер, технологи,

байгалийн ухааны мэргэжлээр суралцагчдын тоо 51.3 хувиар өслөө.

Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 12993 ор бүхий

49 дотуур байр ажиллаж байна. Эдгээр байранд суух хүсэлт гаргасан хүүхдийн 22.8 хувийг

хангаж байна. Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл"-ийг Засгийн Газраас батлан

хэрэгжүүлж эхлээд байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 270 сая гаруй юанийг их

сургуулийн хотхоны хөрөнгө оруулалтад ашиглахаар тооцож байна. Хотхон байгуулах

ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. Багш нарын хангамж,

тэдний мэргэжлийн чадварыг дээшлүүлэхээр нийт их дээд сургуулийн багш нарын 0.9 хувь

буюу 602 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах томилолтоор

ажиллуулсан байна. 2010-2011 оны хичээлийн жилд 80800 оюутан нийтийн тээврийн

хэрэгслээр хөнгөлөлттэй зорчсон байна. Нэг оюутанд сар бүр 54 мянган төгрөгийн хөнгөлөлт

үзүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар

Хүний хөгжил сангийн тухай журамд өөрчлөлт оруулан, хүний хөгжил сангийн хишиг,

хувиас оюутнуудад дотоод, гадаадын боловсролын үйлчилгээндээ зарцуулахаар болов.

Соѐл урлаг

Соѐлын бодлогын гол чиглэл болох нүүдэлчдийн соѐл иргэншлийнхээ язгуур

шинжүүдийг хадгалан, үндэсний соѐлын өвөө хадгалж хамгаалах, сонгодог урлагийг түгээн

Page 137: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

74

дэлгэрүүлэх талаар “Түүх соѐлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн

засварлах” , “Ардын уламжлалт урлагийг дэмжих”, “Сонгодог урлаг”, “Морин хуур, уртын

дуу”, “Монгол хөөмий”, “Монголын уламжлалт бий, биелгээ”, “Монгол тууль” хөтөлбөр

батлан хэрэгжүүлж байна. Эдүгээ Соѐлын бодлогын хүрээнд соѐлын үйл ажиллагааг

мэргжлийн урлаг /театр, чуулга, цирк, филармони/-ийн 36 байгууллага, улсын 12, аймаг,

орон нутгийн 30, салбарын 9, нийт 51 музей, сум, дүүргийн 341 соѐлын төв, ордон, төрөл

бүрийн 1250 номын сан, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 9 сургууль, 130 гаруй

хэвийн хэвшлийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн газар, соѐл урлагийн чиглэлийн төрийн бус

байгууллага, тэдгээрт ажилладаг 7000 гаруй хүн эрхлэн явуулж байна. Үүнээс төрийн

өмчийн театр, чуулга, музей төв, орон нутгийн номын сан, сум дүүргийн соѐлын төв, ордон,

кино үзвэрийн газар, нийт 821 байгууллагад 6200 гаруй соѐлын ажилтан , уран бүтээлч

ажиллаж байна.

Тэдгээрийн 62 хувь нь мэргэжлийн , 38 хувь нь мэргэжлийн бус албан хаагч юм.

Мэргэжлийн урлагийн байгууллага, нийтийн номын сан, соѐлын төв, ордон нийт 114.2

мян.суудалтай, тэдгээрт 2010 оны байдлаар давхардсан тоогоор 8.3 сая хүн үйлчлүүлсэн

байна. Соѐлын салбарын төсвийн улсын нийт зарлагад эзлэх хувь 2010 оны төсвийн

тодотголоор 1.7, 2011 оны төлөвлөгөөгөөр 1.8 байна. Түүх, соѐлын хосгүй үнэт 671

дурсгалыг Засгийн газрын тогтоолоор , соѐлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний

бүртгэлд 73, нэн тэргүүнд яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний бүртгэлд 18 өвийг

Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын тушаалаар бүртгэж, улсын хамгаалалтад авсан.

Соѐл, урлагийн салбарын улсын төсвийн санхүүжилт сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч 2006

онд 13.1 тэрбум, 2007 онд 20.6 тэрбум, 2008 онд 28.7 тэрбум, 2009 онд 28.7 тэрбум, 2010 онд

39.0 тэрбум, 2011 онд 49.4 тэрбум байсан бол 2012 онд 55.0 тэрбум төгрөг болжээ.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Манай орны нийгэм эдийн засагт сүүлийн 20 гаруй жил гарсан өөрчлөлт нь

боловсрол, соѐл, шинжлэх ухааны салбарт томоохон өөрчлөлт, шинэчлэл, эерэг, сөрөг

хандлагуудыг авчирсан юм. Эдийн засгийн чадавхи сульдан нийгмийн салбарын хөрөнгө

оруулалт суларснаас сургууль, цэцэрлэг, соѐл, шинжлэх ухааны байгууллагуудын үндсэн

хөрөнгө элэгдэн хуучирч, цаг үе, нийгмийн шинэ эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болсон.

Салбарын бодлого алдагдан боловсролын стандарт, сургалтын хэв шинж, стандарт,

агуулга, хөтөлбөрөө өөрчлөх бүрт сурах бичиг, хэрэглэгдэхүүнийг өөрчлөх, давхардсан

зардлууд гарч салбарын тогтвортой байдал алдагдаж байв. Боловсролын салбарт хийсэн олон

удаагийн шинэчлэл нь эрсдэл, сул талыг үүсгэж байна. Судалгаанаас харвал боловсролын

салбарын байнгын өөрчлөлт нь багш, сурагчдыг чирэгдүүлж, ажлын ачааллыг нэмэгдүүлж

байна. Хүүхдүүд өдөр бүр 7 цаг хичээллэж, гэрийн даалгавраа хийж амждаггүй тухай

судалгааны тайланд дурдсан байна. Мэргэжлийн болон Дээд боловсролын сургалтын чанар,

нийлүүлэлт нь суралцагч, ажил олгогч, зах зээлийн эрэлтэд тохирохгүй, төгсөгчдийн

эзэмшсэн мэдлэг ур чадвар чанарын шаардлага хангахгүй байна. Өдгөө дээд сургууль

төгсөгчдийн 30 хүрэхгүй хувь нь ажлын байраар хангагдаж байна. Сургалт, судалгаа

шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудын холбоо, түншлэл хангалтгүй, зах

зээлийн эрэлт хэрэгцээ, үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдахгүй байна.

Page 138: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

75

Боловсрол, соѐл, шинжлэх ухаан, сургалтын байгууллагуудын удирдлагын арга барил,

менежментийн ур чадвар дутагдалтай, багш ажиллагчдын цалин бага, нийгмийн баталгаа

муу, хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлэмж доогуур байна. Боловсролын салбарт

ажиллагсдын дунд хүйсийн тэнцвэргүй байдал үүсчээ. Ерөнхий боловсролын сургуулийн

нийт багш нарын 82 хувь эмэгтэй, сарын дундаж цалин 200$-т хүрэхгүй, багш, ажилагчдын

ихэнх нь өрх толгойлсон эмэгтэй байна. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлсэн төсөл

хөтөлбөрүүдийн бодит үр дүн, хөрөнгийн үр өгөөжийг тооцох боломжгүй.байна. Боловсрол,

соѐл, шинжлэх ухааны салбарт 125 арга хэмжээ хэрэгжүүлсэн бөгөөд үүний зөвхөн 53 хувийг

тавьсан зорилгодоо хүрсэн гэж БСШУЯ үнэлжээ.

Сургуулийн өмнөх боловсрол: 39.8 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж

чадахгүй байна. Эдгээр хүүхдийг цэцэрлэгт хамруулах, тоног төхөөрөмж ба тоглоом

наадгайгаар хангах, багш нарын ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ байна. БСШУЯ-наас 2015

он гэхэд 23100 хүүхдийн ор бүхий 150 цэцэрлэг шинээр байгуулахаар төлөвлөж байна.

Ерөнхий боловсрол: Ойрын үед 32000 орчим суудал бүхий сургууль, 4658 хүүхэд суулгах

дотуур байрыг яаралтай барих шаардлагатай. Боловсролын салбарын хичээл сургалт,

хүмүүжлийн ажлыг стандарт норм нормативын дагуу хэвийн үйл ажиллагаагаа явуулахад

сургуулийн хичээлийн болон дотуур байр, цайны газар, спорт заалын барилгыг шинээр

барих болон засварлаж тоноглох, монгол программ хангамжтай компьютераар хангах,

интернетэд холбож өгөх, электрон агуулга бий болгох хэрэгцээ байна.

Техникийн болон мэргэжлийн боловсрол: Мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн

мэргэжлийн түвшин, ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахгүй байна.

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд ажил

олгогчдыг техник мэргэжлийн боловсролын байгууллагуудтай холбох, сургуулиудыг

чадамжид суурилсан боловсролын байгууллага болгон хувиргахаар хандивлагчид, хөрөнгө

оруулагчдыг татаж байна. Сургалтын тоног төхөөрөмж, гал тогоо, туршилт, лаборатори,

дадлагын газар, компьютерын хүртээмж багаас сургалтын чанар сайжрахгүй, суралцагчдын

эзэмшсэн мэдлэг дадал чадвар нь онолын мэдлэгээс хэтрэхгүй байгааг харгалзан хөрөнгө

оруулалт түлхүү оруулах эрэлт хэрэгцээ байна. Техникийн болон мэргэжлийн боловсролд

МСҮТ-үүдийг дэмжих, оюутнуудад тэтгэлэг олгох, багш нарыг хөгжүүлэхэд дэмжлэг

үзүүлэх, сургалтын агуулга, хөтөлбөр, сургуулийн барилга, дадлага, лабораторийг

сайжруулах, ажилчдаа сургаж байгаа ажил олгогчдод тэтгэлэг өгөх, сурагчдыг дадлага

хийлгэх болон ажилд орох боломжоор хангах хэрэгтэй байна.

Их, Дээд боловсрол: Дээд боловсролын салбарт дээд боловсролын стандарт, тогтолцоо,

хөтөлбөрийг шинэчлэх, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өрсөлдөх чадвар бүхий

их, дээд сургуулиудыг хөгжүүлэх, чадварлаг хүний нөөц бэлтгэх, шинэ мэдлэг, технологийг

байнга бэлтгэж байх хэрэгцээ шаардлага байна.

Page 139: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

76

Соѐлын салбар

Соѐлын салбарын хувьд соѐлын өвийг хамгаалах, хадгалах, бүртгэх, хөгжүүлэх

соѐлын болон түүхийн үнэт зүйлийг хамгаалах, хөдөөгийн хүн ам, хүүхдэд хүргэх соѐл,

урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соѐл урлагийн зайн, хөдөлгөөнт

үйлчилгээг нэвтрүүлэх, алслагдсан газар нутагт амьдарч буй хүмүүсийг мэдээллээр хангах,

сумдын номын санг шинэ номоор баяжуулах, гадаад улсуудад монголын соѐлыг сурталчлах

зэрэг асуудал тулгамдаж байна.

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт

Салбарын зорилт: Боловсрол, соѐлын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, олон улсын

стандартад нийцүүлэх замаар чанартай боловсрол, соѐлын үйлчилгээ хүртэх, эзэмших

нөхцөлийг бүрдүүлэн хүний хөгжлийг хангахад бодлогоо чиглүүлнэ.

Салбарын тэргүүлэх чиглэл

- цэцэрлэг, сургууль, МСҮТ-ийн хичээлийн байр, дотуур байр, цайны газар, дадлага,

лаборатори, номын сан, компьютерийн хүртээмжийг нэмэгдүүлэх,

- боловсролын агуулга, хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн, орчинг олон улсын

жишигт нийцүүлэн хөгжүүлэх,

- соѐл, урлагийн үйлчилгээний хүртээмж, өгөөжийг нэмэгдүүлэх,

- хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх.

Стратеги: Боловсролын агуулга, стандарт, хөтөлбөр, сурах бичиг, сургалтын

хэрэглэгдэхүүн, орчин, хүний нөөцийн чадавхийг олон улсын жишигт нийцсэн уян

хатан, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлнэ.

Бүх шатны боловсролын стандарт, агуулга хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнийг

олон улсын жишигт нийцүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Сургууль цэцэрлэг, дотуур байр, лаборатори, дадлагын газар, соѐлын

байгууллагуудыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх стандарт нормыг боловсруулан

мөрдүүлнэ

Хичээлийн болон дотуур байр, номын сан, биеийн тамирын заал, лаборатори,

дадлагын газрыг барих, өргөтгөх, хөдөлгөөнт цэцэрлэг, номын сан, соѐлын газрыг

байгуулах, компьютержүүлэн интернэтэд холбох, боловсролын агуулгыг нээлттэй,

электрон хэлбэрээр интернетэд байршуулан чанартай боловсрол эзэмших орчин

бүрдүүлэх, хүртээмжийг сайжруулна.

Сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, орчныг сайжруулах, засварлах,

тоноглох зардлыг нэмэгдүүлнэ

Хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор багш нарын мэргэжил

дээшлүүлэх, давтан сургах, арга хэмжээг өргөжүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах дадлагатай ажилтан бэлтгэхэд төр,

хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

Page 140: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

77

Стратеги: Соѐлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулан өрсөлдөх чадвар,

нийгмийн өгөөжийг нь дээшлүүлнэ.

Соѐлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо судалгааг хийж, үр дүнд

суурилсан үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг

тооцоолон санхүүжүүлэх, нийгмийн өгөөжийг дээшлүүлэх арга хэмжээ авна.

Үндэсний соѐл, урлагийг хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн сонгодог соѐл урлагийг

иргэддээ хүргэх ажлыг зохион байгуулна.

Түүх соѐлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах хүмүүст хүргэх, ажлыг

эрчимжүүлнэ.

Соѐлын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хувийн хөрөнгө оруулалтыг

дэмжинэ.

Соѐлын салбарын өрсөлдөх чадварыг дэмжих санаачлага, хөрөнгө оруулалт,

хөтөлбөр төслүүдийг дэмжинэ.

Page 141: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.10.ЭРҮҮЛ МЭНД

Page 142: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

78

3.10.ЭРҮҮЛ МЭНД

Салбарын 2006-2011 оны зорилго

Эрүүл мэндийн салбарын 2006-2011 оны зорилго нь ҮХЦБ болон 2006-2015 оны

Эрүүл мэндийн мастер төлөвлөгөөнд дэвшүүлсэн МХЗ-уудад заасан эх, хүүхдийн

эндэгдлийг багасгах, хүнс ба тэжээлийн нийлүүлэлтийг сайжруулах, сүрьеэгийн гаралтыг

бууруулах, ДОХ/ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг вакцинжуулалтад хамруулах,

дундаж наслалтыг уртасгах явдал байв.

Эрүүл мэндийн салбарын дунд хугацааны зорилго нь Монгол Улсын хүн амын эрүүл

мэндийг сайжруулж өсөлтийг дэмжих, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн

тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хүргэх, хүн амын дунд эрүүл аж төрөх

ѐсыг хэвшүүлснээр эдийн засгийн хөгжлийг дэмжихэд оршиж байв.

Салбарын 2006-2011 оны гол онцлог, гүйцэтгэл

Засгийн газраас хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар тогтвортой арга хэмжээг

авч ирсний үр дүнд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтуудыг

манай улс урьдчилан биелүүлээд байна.

Сүүлийн арваад жилийн албан ѐсны судалгаанаас үзвэл нийт хүн амын эрүүл мэндийн

байдал дээшилсэн боловч улс орны нийгэм-эдийн засгийн байдал өөрчлөгдсөнөөс халдварт

өвчний тархалт эрс буурч халдварт бус, амьдралын хэв маягаас үүсэлтэй өвчлөл нэмэгдсэн

байна.

Хүснэгт 3.10: Эрүүл мэндийн байдлын зарим үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт 2006 2007 2008 2009 2010

Хүн ам, сая 2.594 2.626 2.683 2.736 2,780

Нялхасын эндэгдэл,

1000 амьд төрөлтөд

24.0 22.1 23.4 29.2 19.4

Эхийн эндэгдэл,

10000 амьд

төрөлтөд

69.7 89.6 49.0 81.4 45.5

ДОХ/ХДХВ-ын

шинэ тохиолдлууд

49 62 21

Сүрьеэгийн нас

баралт, 100000 нас

баралт тутам

185 166 159 156 154

Амьсгалын замын

өвчин, 10000 хүн

тутам

758 883 973 1028 1081

Хоол боловсруулах

эрхтний өвчин,

10000 хүн тутам

730 793 839 901 872

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгааны дотор зүрх судасны эмгэг,

чихрийн шижин, цус харвалт, хөхний болон умайн хүзүүний хорт хавдар, осол гэмтэл

Page 143: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

79

давамгайлж байна. Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний

дутагдал зэрэг аж төрөх зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлс хүн амын эрт нас

баралтын үндсэн шалтгаан болж байна.

Эрүүл мэндийн салбарын санхүүжилт

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг

даатгалд бүрэн хамруулах шийдвэр гаргаж 2011 оны төсөвт 9.3 тэрбум төгрөг суулгасанаар

монголын бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл бүрдлээ. Эрүүл мэндийн

салбарт гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт тогтвортой нэмэгдсээр байна. Санхүү,

бодлогын шинжилгээний чиглэлээр Азийн хөгжлийн банк, АНУ-ын Мянганы сорилтын сан,

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дорвитой туслалцаа үзүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөц

Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Эрүүл мэндийн салбарын

хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого”, “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын

нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр” тус тус батлагдан 2010 оноос хэрэгжиж эхлээд

байна. Орон нутагт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийг 3-5 жил тутам мэргэшил

дээшлүүлэх давтан сургалтад заавал хамруулах бодлогыг баримталж байна.

2010 онд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор

300 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг гадаадад танилцах аялал болон

мэргэжил дээшлүүлэх сургалтад, 800 орчим эмч, эмнэлгийн ажилтныг мэргэшүүлэх,

мэргэшил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамруулжээ.

Хөдөөгийн хүн амд үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг сайжруулах

үүднээс 2009 оноос эхлэн төрөлжсөн мэргэжлийн үндэсний төв, клиникийн эмнэлгүүдийн

мэргэжлийн эмч, сувилагч нарын багийг орон нутагт томилон ажиллуулсан байна. Зөвхөн

2010 онд хөдөө ажилласан эмч сувилагчид давхардсан тоогоор 330 гаруй хүнд хагалгаа

хийж, 225 өвчтөнд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, 350 өвчтөнд сувилахуйн тусламж

үйлчилгээ үзүүлж, 30 гаруй эмч, сувилагчийг орон нутагт нь мэргэшил дээшлүүлэх

сургалтанд хамруулсан байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

2010 онд эхийн эндэгдэл 1990 оны түвшингөөс 75 хувь буурч 100.000 амьд төрөлтөд

45,5 болж, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2009 онд 1000 амьд төрөлтөнд 20,2 байсан

бол 2011 онд 19,4 болж буурлаа. Эрүүл мэндийн эрхийн бичгийг 2008 оноос нэвтрүүлэв. Уг

эрхийн бичгийг “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх

эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд

нэвтрүүлж, орлого багатай ядуу өрхийн гишүүдэд (i) хөнгөлттэй үнээр эм олгох, (ii)

амбулаторийн үзлэгт хамруулах, (iii) оношилгоо шинжилгээ хийлгэх, (iv) хэвтэн эмчлүүлэх 4

төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн халдварт саагийн эсрэг вакцинд 1-5 насны

350 гаруй мянган хүүхдийг хамрууллаа.

Page 144: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

80

“Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн

санхүүжилтээр үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, сонгон шалгаруулалтын

хугацаа, шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталж, улсын хэмжээнд сонгон

шалгаруулалт явуулж, 149 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага шалгарч, эрүүл

мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх боллоо.

Нийгмийн эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн бүтцийг бий болгон иргэдийн эрүүл

мэндийг хамгаалах, тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, таатай нөхцөлийг

бүрдүүлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн 9 үндэсний хөтөлбөр,12 стратеги, 20 гаруй

удирдамж, заавруудыг сүүлийн хоѐр жилийн дотор батлан хэрэгжүүлсэнээр 2004 онд 64.5

байсан монгол хүний дундаж наслалт одоо 68 болсон байна.

Халдварт өвчин буурч байгаа боловч хот, суурин газруудын агаарын бохирдол, хууль

бусаар алт олборлох болон бусад үйл ажиллагаанд химийн бодисыг замбараагүй

хэрэглэснээс шалтгаалан ханиад томуу, суулгалт зэрэг халдварт өвчнүүд гарсаар байна. Мал,

амьтнаас хүнд халдварладаг өвчнүүдийн тархалт манай улсад нийгмийн эрүүл мэндийн

тулгамдсан асуудал болж хувирлаа.

“Үдийн цай” хөтөлбөрт хяналт-шинжилгээ хийхэд сургуулиудын цайны газрууд

стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулдаг, хоолны газрын аяга,

тавагны хангалт, ариутгал муу, сурагчид гар угаах боломжоор бүрэн хангагдаагүй зэрэг

шалтгаанаас үүдэн цэцэрлэг, сургуулийн хүүхдийн дунд хоолны хордлого, А вируст гепатит

өвчин голомтлон гарах явдал нэмэгдэж байна.

Ундны усны эх үүсвэр дээр барилга барих, уул уурхайн олборлолт явуулах үйл

ажиллаагаатай холбоотой ундны ус бохирдох, хомсдох аюул ч тулгарч байна. 2010 онд

Улаанбаатар хотын хэмжээнд 383 гүний худагт шинжилгээ хийхэд 62 хувь нь химийн, нян

судлалын, хүнд металлын үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй байна. Монгол

Улсын нийт хүн амын 22 хувь нь инженэрийн байгууламж бүхий орон сууцанд, 78 хувь нь

гэр хороололд, төвлөрсөн ус хангамж, бохир ус зайлуулах системд холбогдоогүй нөхцөлд

амьдарч, гэр хорооллын өрхүүдийн дийлэнх нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй бие засах

газартай, бохир ус зайлуулах боломжгүйгээс орчноо бохирдуулж халдварт өвчин гарах

нөхцөлийг нэмэгдүүлж байна.

Манай орон ХДХВ/ДОХ-ын тархалт багатай орны тоонд орж байгаа хэдий ч сүүлийн

жилүүдэд ХДХВ-ийн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, БЗДХ-ын өвчлөл нийт халдварт

өвчний 40 гаруй хувийг эзлэх боллоо. Цусны аюулгүй байдлыг хангах зорилгоор тоног

төхөөрөмжийн шинэчлэл хийх, эрүүл мэндийн байгууллагуудын халдвараас сэргийлэх, хянах

тогтолцоог бэхжүүлж чанаржуулах, эмнэлгээс шалтгаалах халдварыг эрт илрүүлэн хариу

арга хэмжээг яаралтай авах шаардлага тулгарч байна.

Page 145: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

81

Манай оронд хүний өөрийн зан үйл, аж төрөх хэв маягаас үүдэлтэй халдварт бус

өвчин чимээгүй тахлын хэмжээнд хүрч, сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар насанд

хүрсэн 10 хүн тутмын 9 нь халдварт бус өвчин, осол гэмтлийн улмаас нас барж, хүн амын

эндэгдлийн гол шалтгаан болж байна. 15–64 насны хүн амын бараг 40 хувь нь илүүдэл

жинтэй буюу тарган, цэргийн насны залуучуудын бараг тал хувь нь бие бялдрын хөгжлийн

үзүүлэлтээр цэргийн албанд тэнцэхгүй байна.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал нь оношилгоо, эмчилгээний орчин

үеийн тоног төхөөрөмж дутагдалтай, хот, суурин газарт төрөх эмнэлгүүдийн ачаалал өндөр

байна. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, үйлчилгээний хүртээмж, чанарт

өргөн уудам нутаг, байгаль газар зүйн онцлог, эрүүл мэндийн салбарын санхүүжилт,

даатгалын тогтолцоо, салбарын хүний нөөцийн чадавхи, байршуулалт, хөдөө орон нутаг

дахь мэргэжилтэй боловсон хүчний хүртээмж, эмч ажиллагчдын ажлын нөхцөл, цалин, орон

сууц, нийгмийн хангамж, хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн эрүүл амьдрах зан үйл,

салбарын үзүүлж буй үйлчилгээний чанар гол нөлөөтэй байна. Эрүүл мэндийн салбарын

бодлого төлөвлөлт, санхүүжилт одоо болтол дээрээс удирдлагатай, төвлөрөл ихтэй хэвээр

байгаа нь 3 дахь шатны эмнэлгийн үйлчилгээнд голлох санхүүжилт, үйлчилгээ төвлөрч буй

нь статистикаас харагдаж байна. Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж буй хэдий ч эрх зүйн

зохицуулалт, төрийн дэмжлэг сул, хяналт муутай байна.

Салбарын тэргүүлэх бодлого нь эмнэлгүүдэд хэрэгцээний үнэлгээ хийж зөвшөөрөл

олгох болон төр, хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудын тус тусын үүрэг

хариуцлагыг тодорхойлох асуудалтай уялдуулахад чиглэнэ. Ядуу болон эмзэг бүлгийн

хүмүүст олноор нь үйлчилдэг аймгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад ач холбогдол

өгнө. Улаанбаатар хотын эмнэлгийн тогтолцоог эргэн харж, зардал, удирдлагын үр ашгийг

дээшлүүлэх бодлого баримтална.

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, зорилт

Манай улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулж өсөлтийг дэмжих, дундаж

наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн

иргэнд ээлтэй, хүртээмжтэй, чанартай хүргэх, хүн амын дунд эрүүл аж төрөх ѐсыг

хэвшүүлснээр эдийн засгийн хөгжлийг дэмжих явдал эрүүл мэндийн салбарын гол зорилго

болж байна.

Салбарын 2012-2016 оны стратегиуд

Стратеги: Хүн амаа өсгөх, тэдний амьдрах аюулгүй таатай орчин, нөхцөлийг

сайжруулах.

Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн тусламж,

үйлчилгээг өргөжүүлэн бэхжүүлж, чанарыг нь сайжруулна;

Page 146: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

82

Үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг

сайжруулна;

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамж, шалгуур үзүүлэлтийг

оновчтой болгох Монгол Улсын хүн амыг аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэл,

эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй хангана;

Хүн ам, ялангуяа эх, хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст хүргэх эрүүл мэндийн тусламж,

үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Стратеги: Хүн амын өвчлөлд нөлөөлөх эрсдэлт зан үйлийг өөрчлөх

Хүн амын дунд эрүүл аж төрөх ѐсыг хэвшүүлэх, улмаар зонхилон тохиолдох халдварт

болон халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл,

сургалт сурталчилгааг чанаржуулнах,

Олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар эрүүл

мэндийг дэмжих орчинг бий болгоно.

Стратеги: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, удирдлага, санхүүжилт, хүний

нөөцийг сайжруулах тогтолцоог бэхжүүлж, сайжруулна.

Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай

багцыг шинэчлэх, анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагуудад хуваарилах

төсвийн хэмжээг 2015 он гэхэд 25хувиас доошгүйгээр нэмэгдүүлнэ,

Эрүүл мэндийн салбарын санхүүгийн болон нөөцийн ашиглалтын үр дүнг сайжруулж,

санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлнэ,

Эмнэлгийн мэргэжилтний ѐс зүй, хариуцлагыг дээшлүүлнэ,

Эрүүл мэндийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ,

Хүн амд эм, био-бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх. 2016 он гэхэд зах зээл

дээрх хууль бус, чанар муутай эмийн эзлэх хувийг 13 хувь хүртэл бууруулна,

Хүний нөөцийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх

сургалтын чанарыг дээшлүүлэх, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай боловсон

хүчнээр хангах, эмнэлгийн мэргэжилтний ур чадварын болон байршлын зохистой

харьцааг бүрдүүлнэ,

Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн нэгдмэл тогтолцоог бий болгон хөгжүүлнэ;

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалган хөгжүүлэх, тусламж, үйлчилгээ

үзүүлэгч болон худалдан авагчийг тусгаарлан санхүүгийн удирдлагын тогтолцоог

бэхжүүлнэ,

Улаанбаатар хотын эмнэлгийн тогтолцоог эргэн хянаж, зардал, удирдлагын үр ашгийг

дээшлүүлэх бодлого баримтална.

Page 147: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.11. НИЙГМИЙН

ХАЛАМЖ, НИЙГМИЙН

ДААТГАЛ

Page 148: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

83

3.11. НИЙГМИЙН ХАЛАМЖ, НИЙГМИЙН ДААТГАЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖ

Салбарын 2006-2011 оны зорилго

Нийгмийн халамжийн бодлого нь ҮХЦБ-д туссан нийгмийн халамжийн үйлчилгээний

чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурал болон ажилгүйдлийг бууруулах,

амьжиргааны түвшинг дээшлүүлэх, тусгайлсан хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт

оновчтой хүргэх арга зүй, зохион байгуулалтыг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд

чиглэгдсэн болно.

Салбарын 2006-2011 оны гол онцлог, гүйцэтгэл

Сүүлийн таван жилийн нийгмийн халамжийн бодлогын нэг чиглэл нь эдийн засгийн

өсөлтийн үр дүнг хүн ам, гэр бүл, айл өрхийн хөгжил болон нийт иргэдийн амьжиргааг

дэмжихэд чиглэгдэж байв. Тухайлбал, шинэ төрсөн хүүхэд, шинээр гэрлэсэн хосуудад

тусламж олгох асуудал байсныг онцолж байна. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий

ордуудаас олсон орлогоос санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, иргэн бүрт 1,5 сая төгрөг

олгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, түүнийг үе шаттай болгох асуудал байв. Мөн

нийгмийн халамжийн зарим үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар

гүйцэтгүүлэх ажлууд хийгдлээ.

Манай улсад Нийгмийн халамжийн тухай хууль 1995 онд батлагдаж, нийгмийн

халамжийн бие даасан тогтолцоо бий болох эхлэл тавигдсан. Өнөөгийн байдлаар нийгмийн

халамжийн үйлчилгээг хүргэх тогтолцоо нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, түүний

харъяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн халамжийн үйлчилгээний

газар, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний нийт 30

хэлтэс, тэдгээрт харъяалагдах сум, хорооны нийгмийн халамжийн ажилтнуудаас бүрдэж

байна. Түүнчлэн улсын хэмжээнд ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн 9 асрамжийн газар ажиллаж байна.

Нийгмийн халамжийн байгууллага нь 2005 он хүртэл ахмад настан, хөгжлийн

бэрхшээлтэй хүүхэд, өрх толгойлсон эх эцэг, бүтэн болон хагас өнчин хүүхдэд тэтгэвэр,

тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгох арга хэмжээг хэрэгжүүлдэг байсан бол 2005 оноос

Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг шинэчлэн

найруулснаар хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг хангах зорилготой

нийтлэг мөнгөн тусламжуудыг бий болгож, нийт хүн амд чиглэсэн үйлчилгээг хүргэх

болсон.

2006 онд нийгмийн халамжийн зардал ДНБ-ний 1.9 хувийг, төсвийн нийт зарлагын

6.0 хувийг эзэлж байсан бол 2011 онд ДНБ-д эзлэх хувь хэмжээ 1.3 хувь, төсвийн зарлагад

эзлэх хувь хэмжээ 4.2 хувь хүртэл буурсан байна.

Page 149: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

84

Хүснэгт 3.11. Нийгмийн хамгааллын салбарын ДНБ-д эзлэх хувь

2006 2007 2008 2009 2010 2011

ДНБ(нэрлэсэн) 4027,6 4956,6 6555,6 6590,6 8414,5 10529,5

Улсын төсвийн

зарлага (цэвэр зээл

оруулаад)

1237,0 1747,3 2466,8 2336,6 3413,7 3250,7

Нийгмийн халамжийн

сан (тэрбум төг)

74,8 114,4 212,9 228,3 112,5 137,7

Нийгмийн халамжийн

сангийн ДНБ-д эзлэх

хувь

1,9 2,3 3,2 3,5 1,3 1,3

Нийгмийн халамжийн

сангийн улсын

төсвийн зарлагад эзлэх

хувь

6,0 6,5 8,6 9,8 3,3 4,2

Нийгмийн даатгалын

сан (тэрбум төгрөг)

203,2 289,8 419,9 443,8 518,3 604,0

Нийгмийн даатгалын

сангийн ДНБ-д эзлэх

хувь

5,0 5,8 6,4 6,7 6,2 5,7

Нийгмийн даатгалын

сангийн улсын

төсвийн зарлагад эзлэх

хувь

16,4 16,6 17,0 19,0 15,2 18,6

Эх сурвалж: Сангийн яам

2006-2010 онд нийгмийн халамжийн бодлого нь эдийн засгийн өсөлтийг хувь хүн,

гэр бүлийг хөгжүүлэх, өрхийн орлогийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байв. Тухайлбал, 2006-

2010 хооронд “Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх

тухай хууль”-ийг хэрэгжүүлэв. Энэ хуулийн дагуу нийт 234.2 мянга орчим хүүхэд шинэ

төрсөн хүүхдийн, 153.5 мянган иргэн шинэ гэр бүлийн, жилд дунджаар 940 мянган

хүүхэд хүүхдийн хөгжлийн мөнгөн тусламжинд тус тус хамрагдсан байна. Монгол Улсын

баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох

нэмэгдлийн тухай хуулийн хүрээнд 2008 оноос эхлэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн

баатар, ардын цолтон ахмад настанд тэтгэврээс гадна сар бүр 200.0 мянган төгрөгийн

нэмэгдэл, гавъяат цолтон ахмад настанд сар бүр 150.0 мянган төгрөгийн нэмэгдлийг

олгож байна.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль 2010 онд батлагдаж,

2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Эхийн алдар” 2 дугаар зэргийн одонг

5 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх авдаг байсан бол 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн

эх, “Эхийн алдар” 1 дүгээр зэргийн одонг 8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх авдаг

байсан бол 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эх авах болсон. Уул уурхайн салбарын

орлогоос хуримтлал үүсгэж, нөөц бүрдүүлэн иргэддээ хүртээхийн тулд хүний хөгжил сан

байгуулах, түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь

тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Хүний хөгжил

сангийн тухай хуулийг 2009 оны 11 дүгээр сард Улсын Их хурал баталж, хэрэгжүүлж байна.

Page 150: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

85

Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хүний

хөгжил сангаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн ба бэлэн бусаар (төрийн өмчит компаний

хувьцаа байдлаар) олгох ажлыг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж байна. 2010 онд иргэн бүрт

70,000 төгрөгийг нэг удаа олгосон бөгөөд 2010 оны 8 дугаар сараас эхлэн иргэний

шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт сар бүр 10.0 мянган төгрөг буюу

нийт 50.0 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр олгосон. Энэ арга хэмжээнд нийт 2,6 сая иргэн

хамрагдаж, 277 106.2 сая төгрөг зарцуулжээ. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2011 оны

төсвийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт 20.2 тэрбум

төгрөг, оюутны сургалтын төлбөрт 82.5 тэрбум төгрөг, бэлэн мөнгөөр сар бүр иргэн бүрт

21.0 мянган төгрөг буюу бүгд 702.5 тэрбум төгрөг, нийт 805.2 тэрбум төгрөгийг тус тус

олгосон байна. Нийгмийн халамжийн бодлогыг ядуу, зорилтот хэсэгт илүү чиглүүлэх

зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн

газраас боловсруулан, Улсын Их Хуралд 2010 оны 1 дүгээр сард өргөн барьжээ.

Салбарын 2012-2016 оны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Одоогийн нийгмийн халамжийн үйлчилгээ нь нийт хүн амд чиглэсэн бөгөөд

ядуурлыг бууруулахад нөлөөлж чадахгүй байна. Нийгмийн халамжийн үйлчилгээг ахмад

настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин болон ядуу хүмүүс буюу зорилтот бүлэгт хүргэх

шаардлагатай. Иймд нийгмийн халамжийн эрх зүйн орчинг сайжруулах шаардлага гарч

байна. Нийгмийн халамжийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хангалалтгүй байгааг

сайжруулах хэрэгтэй байна. Салбарын үйлчилгээний хүрээ маш өргөн учир үйлчилгээний

чанар, хүртээмжийг илүү сайн болгохын тулд хувийн хэвшил, иргэний нийгмийн

байгууллагуудыг татан оролцуулах хэрэгтэй. Хувийн хэвшил болон иргэний нийгмийн

байгууллагуудын оролцооны талаархи эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх,

эрхийг нь хүндэтгэсэн орчныг бүрдүүлж, тэднийг нийгмийн амьдралд бусад иргэдийн адил

эрх тэгш оролцох нөхцөл, боломжийг хангасан дэд бүтцийг бүрдүүлэх хэрэгцээ гарч

шаардлагатай байна.

Салбарын 2012-2016 оны зорилго, стратегиуд

Нийгмийн хамгааллын салбарын үндсэн зорилго нь ядуу болон эмзэг бүлэгт

хөрөнгийн эх үүсвэрийг чиглүүлж нийгмийн халамжийн үйлчилгээний үр ашигтай

байдал, менежментийн тогтолцоог сайжруулах явдал юм.

Стратеги:- Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэнэ.

Нийгмийн халамжийг ядуу, зорилтот хэсэгт илүү чиглүүлэх зорилгоор нийгмийн

халамжийн эрхзүйн орчинг сайжруулна,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчинг сайжруулах, тэдгээр иргэд болон

халамж шаардлагатай бусад иргэдийн адил эрх тэгш амьдрах боломжийг хангасан

нийгмийн орчны дэд бүтцийг бий болгоно.

Page 151: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

86

Стратеги: Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай

хүргэх, нийгмийн халамжийн удирдлагыг боловсронгуй болгон, үр ашгийг дээшлүүлнэ,

Нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашигтай байдлыг сайжруулж,

халамжийн үйлчилгээнд хамрагдах шалгуурыг тодорхой болгоно.

Нийгмийн халамжийн үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгмийн

байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажлыг өргөтгөн, сайжруулах, тэдгээрийг сонгон

шалгаруулах, гэрээ байгуулах, хяналт үнэлгээ хийх арга барилыг сайжруулах

тогтолцоог бий болгоно.

НИЙГМИЙН ДААТГАЛ

Салбарын 2006-2011 оны зорилго

Хүн амын нийгмийн хамгааллыг нийгмийн даатгалын системийг бэхжүүлснээр

сайжруулах ҮХЦБ-ын зорилттой нийцүүлэн тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд

шилжүүлэх, малчин, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгч, жижиг аж ахуй эрхлэгчийг

нийгмийн даатгалд хамруулах, тэтгэврийн даатгалын сангийн менежментийг илүү

боловсронгуй болгох тогтолцоог бүрдүүлэх бодлого нь өнгөрсөн 5 жилийн нийгмийн

даатгалын салбарын зорилго чиглэл байв.

Салбарын 2006-2011 оны онцлог, бодлого, гүйцэтгэл

Нийгмийн даатгал нь тэтгэвэр, тэтгэмж, нийгмээс иргэдэд үзүүлэх бусад төлбөр олгох

эдийн засаг, нийгмийн арга хэрэгсэл юм. Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн

нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг

бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй

болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль

тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох арга хэмжээ юм.

Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын сан нь Тэтгэврийн даатгалын сан,

Тэтгэмжийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан,Үйлдвэрийн осол, мэргэжлээс

шалтгаалсан өвчний даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сан гэсэн 5 төрлийн сангаас

бүрдэж байна.

Нийгмийн даатгалын сан нь 2006 онд оргил үедээ ДНБ-ний 6.7 хувь, төсвийн

зарлагын 19.0 хувийг эзэлж байсан бол 2011 онд ДНБ-ний 5.7 хувийг, улсын төсвийн 18.6

хувийг эзэлж байна.

Хүснэгт 3.12: Нийгмийн даатгалын хамрагдалт

Үзүүлэлтүүд 2006 2007 2008 2009

2010

Даатгалд хамрагдсан ажил

олгогчдын буюу байгууллагын

18,535 17,519 19,781 21,287 23,299

Page 152: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

87

тоо

Нийгмийн болон эрүүл мэндийн

даатгалд хамрагдсан нийт

даатгуулагчдын тоо /мян.хүн/

1,932.0 2,152.9 2,296.2 2,174.4 2,331.3

Үүнээс:

2.1 Тэтгэвэр, тэтгэмж, ҮОМШӨ,

ажилгүйдлийн даатгалд

хамрагдсан даатгуулагчдын тоо

/мян.хүн/

436.4 484.8 547.161 543.7 644.5

Үүнээс:

Заавал 410.1 433.7 484.608 492.2 580.8

Сайн дурын 26.3 51.1 62.6 51.5 63.7

2.2 Эрүүл мэндийн даатгалд

хамрагдсан хүний тоо /мян.хүн/

1,905.7 2,101.7 2,233.7 2,122.9 2,267.6

Эх үүсвэр: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

1995 оноос өмнө тэтгэвэрт зарцуулсан хөрөнгийн 70.0 гаруй хувийг улсын төсөв

хариуцаж байсан бол тэтгэврийн даатгалын санг ажил олгогч, даатгуулагчийн төлсөн

шимтгэлийн орлогоор бүрдүүлдэг болсноор 2004 он хүртэл тэтгэврийн даатгалын сангийн

зарлагын 71.5-81.5 хувийг сангийн орлогоор санхүүжүүлдэг болсон.

Харин 2004 оноос энэ 60.6 хувь, 2008 онд 51,8 хувь болж буурсан бөгөөд 2009 оны

байдлаар 57.8 хувь, 2010 онд 59.0 хувь болж нэмэгдсэн хэдий ч сангийн нийт зарлагын 60.0

хүрэхгүй хувийг тэтгэврийн даатгалын сангийн орлогоор санхүүжүүлж, орлого зарлагын

зөрүүгээр уг санд улсын төсвөөс жил бүр татаас олгож байна.

1960 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн иргэдийг тэтгэврийн шимтгэлийн нэрийн

дансанд хамруулахаар заасан. Одоогоор 737,300 иргэн нэрийн данс нээлгэсэн хэдий ч зөвхөн

200,000 даатгуулагч байнгын харилцаатай шимтгэл төлөгч байгаа нь хамрагдалтын хүрээ

хангалтгүй байгааг харуулж байна. Нийгмийн даатгалын салбарт олон тооны бодлого, арга

хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх

эрх зүйн орчинг Монгол орны нөхцөлд нийцүүлэн бүрдүүлэх, төрөөс тэтгэврийн

шинэчлэлийн талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулж байна. Түүнчлэн

“Нийгмийн даатгалын тухай хууль”, “Суурь тэтгэврийн хууль”, “Ажил, мэргэжлийн

даатгалын тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай

хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулаад байна.

Хүн амын хэтийн тооцоогоор 15-20 жилийн дараа насжих хандлагатай байгаа учраас

шимтгэл төлөгчид болон тэтгэвэр авагчдын тооны харьцаа өөрчлөгдөх, тэтгэврийн

даатгалын сангийн орлого багасах, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх төлөвтэй байна. Үүнд

эртнээс бэлтгэх зорилгоор байгалийн баялгийн орлогоос тэтгэврийн ирээдүйн зардалд

зориулж “ирээдүйн тэтгэврийн сан” байгуулах замаар тэтгэврийн даатгалын сангийн

менежментийн эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тэтгэврийн шинэчлэлийн үзэл баримтлал

болон хуулиудын төсөлд тусгаад байна.

Page 153: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

88

Салбарын тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Өнөөгийн байдлаар “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”

болон “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-иар

тэтгэврийг зохицуулж байна. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай

хууль”-иар 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн иргэд

зохицуулагдаж байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд 737.3 мянган

даатгуулагч нэрийн данс нээлгэсэн боловч, зөвхөн 200.0 мянга гаруй даатгуулагч тогтвортой,

байнгын харилцаатай шимтгэл төлж байна. Өөрөөр хэлбэл нэрийн дансны хамралтын хүрээ

хангалтгүй байна.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид шимтгэл төлөхгүй байна. Иймээс,

тэтгэврийн шинэчлэлийн шинэ бодлого хэрэгжүүлэх, тэтгэврийн даатгалын олон

давхаргат тогтолцоонд шилжих шаардлагатай байна.Тэтгэврийн даатгалын сангийн нийт

зарлагын 60.0 хувийг уг санд төлөгдсөн шимтгэлийн орлогоор санхүүжүүлж байна.

Сангийн 40 хувь нь улсын төсвийн татаасаар санхүүжигдэж байгаа нь тэтгэврийн

даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгон хөгжүүлэх шаардлагатайг

харуулж байна.

Салбарын 2012-2016 оны зорилго, стратегиуд

Тус салбарын гол зорилго нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд ҮХЦБ-д тусгагдсан

зорилгын үргэлжлүүлэхийн зэрэгцээ нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хамрах

хүрээг өргөжүүлэх, нийгмийн даатгалын сангуудад хөрөнгө бүрдүүлэх механизмыг

боловсронгуй болгох, тэтгэврийн даатгалын сангийн санхүүгийн чадавхийг бэхжүүлж,

улмаар бүрдсэн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд үр ашигтай байдлаар оруулах хууль, эрх

зүйн орчинг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Стратеги: Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэн бэхжүүлнэ.

Даатгалын шинэ ангиллын хууль, эрх зүйн болон зохицуулалтын хүрээг бий болгоно.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажилгүй иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдийг

нийгмийн даатгалд хамруулна.

Стратеги: Нийгмийн даатгалын сангуудад удирдлагын болон хөрөнгө бүрдүүлэх

механизмыг боловсронгуй болгож, тэтгэврийн даатгалын сангийн санхүүгийн

чадавхийг бэхжүүлж, бүрдсэн хөрөнгийг үр ашигтай зарцуулах эрх зүйн орчинг бий

болгоно.

Тэтгэврийн даатгалын нэрийн дансны сангийн хөрөнгө оруулалтын урт хугацааны

стратегийг тодорхойлж, сангийн удирдлагын эрх зүйн орчинг бүрдүүлнэ,

Иргэдийн нэрийн дансны мөнгийг баталгаажуулах, тэдний нийгмийн даатгалд итгэх

итгэлийг нэмэгдүүлж, мэдээллийг ил тод болгоно,

Page 154: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

89

Тэтгэврийн даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгох, хүн амын насжилт,

тэтгэвэр авагчдын тооны өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн хүчин зүйлтэй уялдуулан уул

уурхайн салбараас орох орлого, бусад эх үүсвэрээс ирээдүйн тэтгэврийн сан байгуулах

асуудлыг судлан шийдвэрлэнэ.

Page 155: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.12. БАЙГАЛЬ ОРЧИН

Page 156: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

90

3.12. БАЙГАЛЬ ОРЧИН

Салбарын 2006-2011 оны зорилго

Үндэсний хөгжлийн цогц бодлогын байгаль орчны салбарын зорилгод 2007-2015 онд ард

иргэдийн амьдрах орчинг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг

бий болгох, байгаль орчны бохирдлыг бууруулах, усны нөөцийг бохирдлоос хамгаалах,

стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, ойн нөөцийг хамгаалах зэрэг асуудлууд

тусгагдсан. 2006-2011 онд дараахь зорилтуудыг хэрэгжүүллээ. Үүнд:

- Байгалийн нөөцийн менежментийг сайжруулах,

- Агаарын бохирдлыг бууруулах,

- Уул уурхай, олборлох үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах,

- Хог хаягдлын менежментийг сайжруулах,

- Цаг уур, орчны шинжилгээний сүлжээг өргөжүүлэх,

- Шар шороон шуурганы хяналт-шинжилгээг бий болгох,

- Ундны цэвэр усны хангамжийг сайжруулах,

- Биологийн төрөл зүйлийг хамгаалах,

- Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх,

- Ойн тухай үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх,

- Цөлжилттэй тэмцэх,

- Химийн хортой бодисын зүй бус хэрэглээ, хяналтыг сайжруулах зэрэг асуудлууд юм.

Салбарын 2006-2011 оны гол онцлог, гүйцэтгэл

Манай улсын газар нутаг нь ой модот уул, тал хээр, говь цөлийн бүсээс бүрддэг.

Монголын эдийн засаг нь байгаль цаг уур болон байгалийн нөөц баялгаас шууд хамаардаг.

Нийт газар нутгийн 8 орчим хувийг ой эзэлдэг, Азийн бүсэд ойн талбайгаараа 10 дугаарт, нэг

хүнд ногдох ойн хэмжээгээрээ 1 дүгээрт ордог. Тал хээр, ойн бүсийн байгалийн нөөцийг

зохицуулалтгүй хэт ашиглах, даац хэтрүүлэх үзэгдэл их гарч байна. 2008 онд байгалийн

нөөцийн ашиглалтыг сайжруулахын тулд байгаль хамгаалах үүргийг орон нутгийн иргэдэд

шилжүүлсэн. Үүний дүнд 8793 гишүүнтэй 273 нөхөрлөл байгуулагдан нийт 439,9 га газрыг

хамгаалалтандаа авснаас 343 мянган га ойн бүс, 37,5 га ургамал хамгаалалтын бүс, 23,9 га нь

нэн ховор, ховордсон амьтны оршдог нутаг байна. Улаанбаатар хотын агаар бохирдуулагч

эх үүсвэрийн тооллогын дүнгээс харвал 183 дунд оврын зуух, 1119 жижиг оврын нам

даралтын зуух байна. Гэр хороололд жилд 136 мянган өрх 625 мянган тонн нүүрс, 237

мянган куб метр мод түлж байна.

Агаарын бохирдолын өөр нэг хүчин зүйл нь автомашинаас гарч буй утаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдсэн 95 мянган автомашинаас 6.7 хувь нь 3, 45.1 хувь

нь 4-6, 37.9 хувь нь 7-10, 5.2 хувь нь 11-ээс дээш жилийн настай байгааг тогтоосон байна.

Улаанбаатар хотын гэр хороололд түүхий нүүрс түлэх явдлыг бууруулах зорилго тавин

ажиллаж байна. Түүхий нүүрсний оронд коксжсон нүүрс, модны үртэс, савалсан хий, шахмал

түлш зэрэг утаа бага гаргадаг түлш хэрэглэхийг санал болгож байна. 2009 онд 15 мянган

тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хувийн хэвшлийн үйлдвэр байгуулагдсан

Page 157: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

91

байна. “Ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг Байгаль орчинд сөрөг нөлөөлөл хохирол

багатай явуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уул уурхайн олборлолтоор эвдэрсэн газрыг

нөхөн сэргээх зорилгоор “уул уурхай, олборлох үйл ажиллагааны экологи, эдийн засгийн хор

хохирлыг тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулсан. Хот суурин газрын хог хаягдлыг

булах устгах ландфилийн аргыг нэвтрүүлж . Архангай, Өвөрхангай,Төв, Дархан уул, Увс,

Дорнод, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудад хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулж хашиж

хамгаалан хаягжуулж, хариуцах эзэнтэй болгож, хог хаягдлаар бохирдсон 90.4 га талбайг

цэвэрлэсэн байна. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах 2015 он хүртэл

хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 19 аймагт иодот мөнгө ашиглан үүл буудах экспедицийг

ажиллуулж байна. 2007 онд нэг, 2008 онд 4 зөөврийн станц худалдан авсан бөгөөд үүл рүү

иодот мөнгө буудах суурин генератор 6-г авч ашиглаж байна. Үүний дүнд хур тунадасны

хэмжээ 18-29 хувиар нэмэгджээ.

2007 онд “Ойн тухай хууль”-ийг шинэчилж, ойг зохистой ашиглах, нөхөн сэргээх

бодлого, ойн санг өмчлөх, эзэмших эрх зүйн орчин бий болгох, ойг хамгаалах ажилд иргэд,

нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлэх, ойн ашиглалтанд хяналт тавих үйл ажиллагааг

сайжруулах, ойн тогтвортой менежментийн асуудлыг хэвшүүлэх эрх зүйн орчныг тодотгов.

”Таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах журам”, “Иргэн, нөхөрлөл, аж ахуйн

нэгж, байгууллагаас худалдаж авах таримал ой, модны жишиг үнийг” боловсруулав."Ойгоос

мод бэлтгэх журам"-ыг шинэчлэн баталж, мөрдүүлэв. Хус мод бэлтгэхийг хориглох тухай

“Барилгын хэв хашмалын түр тулаасанд залуу зулзаган мод хэрэглэхийг хориглох тухай”

Байгаль орчны сайдын тушаал гаргаж мөрдүүлэв. Хүн амыг эрүүл ахуйн чанар хангасан

баталгаат ундны усаар хангах хөтөлбөрийн хүрээнд Улиастай, Өндөрхаан, Сэлэнгэ аймгийн

Сүхбаатар хотуудын усан хангамжинд зориулсан газрын доорхи усны экологи-гидрологийн

судалгааны ажил хийгдсэн.

Биологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Ан агнуурын тухай хууль

тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, шөнийн цагаар ан хийлгэхгүй

байх, загасны нөөцийг нэмэгдүүлэх, тусгай зориулалтаар агнуурын ховор загасыг зөвхөн нэг

салаа сэтгүүртэй, үзүүртээ сэртэнгүй дэгээг ашиглаж, гэмтээлгүй барьж, буцаан усанд нь

тавих, зарим зүйл агнуурын амьтныг агнах, барих хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй

шинэчлэн тогтоох зорилгоор Ан агнуурын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

хуулийн төслийг боловсруулав. Тусгай хамгаалалттай газар нутгийн хөтөлбөрийн хүрээнд

улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи эрх зүйн орчныг боловсронгуй болгож,

Монгол Улсын нийт газар нутгийн 14.0 хувь буюу 21.9 сая га газрыг улсын тусгай

хамгаалалтад аваад байна. Цөлжилттэй тэмцэх арга хэмжээний хүрээнд улсын төвлөрсөн

төсвөөс хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд унаган ургамлыг

тарималжуулах, хур тунадас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, цөөрөм байгуулах

төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. “Цөлжилттэй тэмцэх Үндэсний хөтөлбөр /2003/”- ийг

шинэчлэн боловсруулж байна.

“Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийг шинэчлэн баталж, химийн

бодист тавих хяналтыг сайжруулав. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь,

Өмнөговь аймгийн 21 сумын 130 цэгт хуримтлагдсан мөнгөн ус, цианидаар бохирдсон

Page 158: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

92

139410 тн шлам, хаягдлыг эдгээр цэгт төвлөрүүлэн, химийн бодисоор бохирдсон 78 695 м2

талбайд хөрс хуулалт хийн саармагжуулсан. Аюултай хог хаягдлын урьдчилсан тооллогыг

явуулж, аюултай хог хаягдлыг устгах, халдваргүйжүүлэх, булшлах төвлөрсөн

байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсрууллаа.

Салбарын тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Сүүлийн 70 жилд дэлхий нийтэд дундажаар 0.74 градус дулаарсан байхад энэ

хугацаанд манай оронд 2,1 градус дулаарсан байна. Энэ нь байгаль экологи түүгээр дамжин

улс орны хөгжлийн гол салбарт сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн 16 жилд цөлжилт хүчтэй

илэрсэн нутгийн талбай 11,4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 7 дахин нэмэгдэж,

цөлжилт илэрсэн талбайн хэмжээ нийт нутгийн 72 хувьд хүрээд байна. Газар ашиглалт, хот

суурин, бүс нутгийн төлөвлөлтийн бодлогыг байгаль орчныг хамгаалах бодлоготой

уялдаатай авч хэрэгжүүлдэггүйгээс хэт төвлөрөл үүсэх, байгаль орчны даац хэтрэх явдал

гарч байна.

2007 оны байдлаар 887 гол горхи, 2096 булаг шанд, 1166 нуур тойром ширгэсэн

байна. Нийт мөсөн голын 40 орчим хувь нь хайлаад байна/1960 онтой харьцуулахад/.

Түймэрт өртсөн ойн талбай 1395661 га, хортонд нэрвэгдсэн ойн талбай 950000 га байгаа

бөгөөд жилд дундажаар 465000 га талбай ойн түймэрт өртөж байна. 350000 га-гаас доошгүй

талбайд ойн хортны устгалт явуулах зайлшгүй шаардлагатай байна. Жилд ойг нөхөн сэргээх

ойжуулах хүчин чадал муу, ойжуулалтын ажлын төсөв хангалтгүйгээс ойг нөхөн сэргээх

ажлын хэмжээг жилд 10000 га-д хүргэж чадахгүй байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрчээ. Үйлдвэр,

үйлчилгээний хог хаягдлыг боловсруулах, дахин ашигладаггүйгээс агаар, хөрсийг

бохирдуулж, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Аж үйлдвэрийн салбарт шингэн хог

хаягдлын байгууламж байгуулах, хортой химийн бодисын менежментийг сайжруулах, хог

хаягдлыг багасгах, дахин ашиглах зэрэг байгаль хамгааллын дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгцээ

шаардлага байгаа боловч одоогоор хэрэгцээт байгууламж, технологи үгүй байна. Химийн

бодисыг хяналтгүй хэрэглэж байгаа, хог хаягдлыг ангилж ялгахгүй авдаг, уул уурхайн

зохисгүй үйл ажиллагаа зэрэг нь хөрс, усыг бохирдуулж, байгаль орчны доройтлын гол

шалтгаан болж байна.

Аялал жуулчлал нь Үндэсний хөгжлийн цогц бодлогод заасан эдийн засгийн

тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд 2015 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилго тавьжээ.

Жилд ирж буй жуулчны тоо 2006 онд 385 мянга байсан бол 2010 онд 456 мянга болж өсчээ.

Гэхдээ аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар маш доогуур байна. Дэд бүтэц,

түүний дотор агаарын, газрын, төмөр замын тээврийн тогтолцооны сул хөгжил, өртөг

өндөртэй байдал нь энэ салбарын хөгжилд саад бэрхшээл учруулсаар байна.

Газар ашиглалт, төлөвлөлт суурьшлын тухай бодлого нь Байгаль орчныг хамгаалах

хуультай, ялангуяа хүн амын хэт төвлөрөл, газрын хэт ашиглалт талаасаа нийцэхгүй байна.

Мөн газраа эрхэмлэж, хамгаалдаг байсан уламжлалт практик устаж алга болж байна.

Page 159: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

93

Улс орны хөгжил байгалийн баялаг дээр суурилж байгаа нөхцөлд байгаль орчны

төлөв байдал болон нийгэм-эдийн засгийн хөгжлийн хоорондох тэнцвэрийг хангасан бодлого

нэвтрүүлж баримтлах хэрэгтэй юм. “Ногоон” эдийн засгийн нэгдсэн стандарт,

зохицуулалтыг тодорхойлж, байгаль орчны төлөө хүлээх олон нийтийн үүрэг хариуцлагыг

дээшлүүлэх шаардлагатай байна.

Салбарын 2012-2016 оны зорилго, тэргүүлэх чиглэл, стратегиуд

Байгаль орчны асуудлыг хүний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын төвд

байлгаж, газар, түүний баялгийг эзэмшиж, ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалж, нөхөн

сэргээх талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэд, аж ахуй нэгж байгууллагын

үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлэх, энэ үндсэн дээр

экологийн тогтвортой байдлыг зохистой түвшинд хангана.

Тэргүүлэх чиглэл, стратегиуд.

Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлах, хүний амьдрах орчны чанарыг

сайжруулах,

Усны нөөцийг бохирдол, хомсдолоос сэргийлэн хамгаалж, хэмнэлттэй ашиглан, усны

нөөцийн хуримтлалыг бий болгох,

Газрын тогтвортой менежментийг бий болгох,

Ойн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг бүрдүүлэх,

Биологийн олон төрөл байдлыг хамгаалж, түүний иж бүрдлийг тогтвортой ашиглан,

нөхөн сэргээж, хомсдолоос сэргийлэх,

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг үр дагаврыг бууруулж түүнд дасан зохицох

амьдралын хэв маягийг бий болгох,

Хөгжлийн “Ногоон эдийн засаг”-ийн үндсийг бүрдүүлэх.

Стратеги: Байгаль орчны бохирдол, доройтлыг хязгаарлах, хүний амьдрах орчны

чанарыг сайжруулах

Улаанбаатар хот болон бусад хотуудын агаарын бохирдлыг 40-өөс доошгүй хувиар

бууруулна.

Хүн амын 30-аас доошгүй хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангана.

Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлж, ахуйн хатуу хог хаягдлыг ангилан ялгаж,

дахин боловсруулах, аюултай хог хаягдлыг тусгаарлан цуглуулж устгах, хадгалах, хортой

аюултай химийн бодисын хэрэглээг багасгаж зогсооно.

Байгаль орчны даацад тохирсон, амьдрах орчны чанарыг хангахуйц хот, тосгоны газар

зохион байгуулалт, хөгжлийн төлөвлөлтийг сайжруулна.

Стратеги: Усны нөөцийг бохирдол, хомсдлоос сэргийлэн хамгаалж, хэмнэлттэй

ашиглан, усны нөөцийн хуримтлалыг бий болгох

Усны нөөцийн хомсдлоос сэргийлэн, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 40-аас доошгүй

хувийг улсын тусгай хамгаалалтад авч, усны экосистемийн үйлчилгээний төлбөрийн

тогтолцоог бүрдүүлж хамгаалалттай зарцуулна.

Page 160: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

94

Үйлдвэрүүдийг бохир усаа цэвэрлэх байгууламжтай болгон, бохир ус цэвэрлэгээний

түвшинг 40-өөс доошгүй хувьд хүргэх, үйлдвэрийн хэрэглээний 20-оос доошгүй хувийг

эргүүлэн ашиглана.

Өндөр уулын бүсэд усыг хуримтлуулан усны нөөцийн томоохон цогцолборыг байгуулж,

говийн бүсийн усны хэрэглээг хангана.

Стратеги: Газрын тогтвортой менежментийг бий болгох стратегийн хүрээнд:

Газрын тогтвортой менежментийг бүрдүүлж, газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн

сэргээх төлөвлөлтөд нутгийн иргэд, оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэн, хяналт,

хариуцлагын эрх зүйн үндсийг боловсронгуй болгон уул уурхайн эвдэрсэн газрын 40-өөс

доошгүй хувийг нөхөн сэргээнэ.

Бэлчээрийн газрыг улирлын хуваарьтай сэлгэн тогтвортой ашиглан, хамгаалж даацыг

нэмэгдүүлнэ.

Стратеги: Ойн хамгаалал, ашиглалт, нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг бий

болгох

Ойн экосистемийн олон талт үйлчилгээний үнэлгээг дээшлүүлэн, ойн түймэр, хөнөөлт

шавьж, өвчний аюулаас урьдчилан сэргийлж, тэмцэн ойн доройтлыг бууруулна.

Ойн нөөцийн хомсдлоос сэргийлж, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлын хэмжээг

нэмэгдүүлж, чанар, үр өгөөжийг дээшлүүлнэ.

Ойн зохион байгуулалтад газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлсний үндсэн дээр

ойн нөөцийг иж бүрэн, тогтвортой ашиглах, хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи

нэвтрүүлнэ.

Стратеги: Биологийн олон янз байдлыг хамгаалж, түүний иж бүрдлийг тогтвортой

ашиглан, нөхөн сэргээж, хомсдлоос сэргийлэх

Биологийн төрөл зүйлийн хомсдуулахад нөлөөлж буй нийгэм, эдийн засгийн үйл

ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгана.

Ургамлын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад биотехнологийн

ололтыг нэвтрүүлнэ.

Амьтны аймгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, ховордсон амьтдыг сэргээн

нутагшуулах нөхцөлийг бүрдүүлэн устах аюулд орж байгаа зүйлийн амьдрах орчныг

сайжруулна.

Биологийн төрөл зүйл, экосистемийн онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын

тусгай хамгаалалтад авч нийт газар нутгийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ.

Стратеги: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн сөрөг үр дагаврыг бууруулах

Уур амьсгалын өөрчлөлтийн учруулах эрсдлийг бууруулж, түүнд дасан зохицох

чадавхийг дээшлүүлнэ.

Хүлэмжийн хий бага ялгаруулах эдийн засгийн тогтолцоонд шилжих ажлыг

эрчимжүүлнэ.

Цөлжилтийн хүчтэй болон нэн хүчтэй зэрэглэлд хамаарах газар нутгийн хэмжээг

бууруулна.

Байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдлийг бууруулна.

Page 161: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

3.13. САЙН ЗАСАГЛАЛ,

ЗАХИРГААНЫ

ШИНЭТГЭЛ

Page 162: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

95

3.13. САЙН ЗАСАГЛАЛ, ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ

3.13.1. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ

Төрийн захиргааны байгууллагын шинэтгэлийн 2006-2010 оны зорилт

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлогод “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын чиг

үүргийн шинжилгээ хийх замаар төрийн албыг үе шаттайгаар цомхон чадварлаг болгож,

зохистой хэмжээнд хүргэх” зорилтыг дэвшүүлсэн байна. Засгийн газрын 2008-2012 оны үйл

ажиллагааны хөтөлбөрт “Төрийн байгууллагын бүтцийг боловсронгуй болгон цомхотгож,

төрийн албан хаагчдын давхардсан, сул орон тоог цөөлөх, төрийн зарим чиг үүргийг төрийн

бус байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгон төсвийн зарлагын

хэмжээг эрс багасгана.” хэмээн заасан. Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор

баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-д “Төрийн

тодорхой үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн этгээдийг сонгон

шалгаруулах, гэрээ байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн байдалд мониторинг,

үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах”, мөн 5.2-т “Түншлэлд

хувийн хэвшлийг төлөөлж компани, нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллага, хувь хүн

оролцоно” гэж заажээ.

Төрийн захиргааны байгууллагын зорилтын 2006-2010 оны хэрэгжилт

Төрийн төв байгууллагын тогтолцоог Засгийн газрын бүтцийн тухай хуулиар, төрийн

захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг УИХ-ын тогтоолоор тус

тус батлан гаргадаг. Эдгээр эрх зүйн актуудын хүрээнд Монгол Улсын яам, агентлагуудын

тоо, бүтэц Засгийн газар солигдох бүрт өөрчлөгдөж ирсэн бөгөөд яамдын тоо 1992-1996 онд

13, 1996-2000 онд 9, 2000-2004 онд 11, 2004-2008 онд–13, 2008 оноос 11 яам байсан бөгөөд

агентлагуудын тоо энэ хооронд үндсэндээ 30–40-н хооронд хэлбэлзэж байжээ. УИХ-ын 2008

оны 43-р тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүтэц”-

ийг баталсан бөгөөд энэ тогтоолоор өнөөдөр Засгийн газрын бүтцэд 43 агентлаг үйл

ажиллагаа явуулж байна. Монгол Улсын яамдын бүтцийн нэгж, ажилтан, удирдах ажилтны тоог

Засгийн газрын 2008 оны 12-р сарын 24-ний өдрийн 65-р тогтоол, 2009 оны 2-р сарын 11-ны 46-р

тогтоол, 2008 оны 12-р сарын 26-ны 76-р тогтоол, 2008 оны 12-р сарын 24-ний 73-р тогтоолд тус тус

үндэслэн тооцоход дараах дүгнэлт гарч байна.

11 яаманд нийт 881 ажилтан ажиллаж байна. Үүнээс удирдах ажилтан-200 (Сайд, дэд

сайд, ТНБД, газар хэлтсийн дарга, орлогч дарга нар), ажилтан-681 байна.

11 яаманд газар-72, газар доторх хэлтэс тасаг-27, сайдад шууд харьяалагддаг бие

даасан хэлтэс-10 байна. Нийт нэгжийн тоо 109 байна.

Төрийн захиргааны төв байгууллагын 3.6 ажилтанд нэг дарга ногдож байна.

Нэг яаманд дунджаар 80 ажилтан ногдож байна.

БСШУЯ-наас бусад яамдад газрын орлогч дарга нар нийт 51 хүн ажиллаж байна.

Page 163: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

96

Монгол Улсын Ерөнхий сайдын 2011 оны 17 дугаар захирамжаар “Иргэний нийгмийн

тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого”-ын төсөл, үзэл баримтлалыг боловсруулан

Засгийн газарт танилцуулах захирамжийн дагуу ҮХШХ иргэний нийгмийн бүрэлдэхүүн

хэсэг болох ТББ, Мэргэжлийн холбоодын чадавхийг нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг

тэдгээр байгууллагуудад шилжүүлэн гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний саналыг

боловсруулсан. Уг саналыг боловсруулахдаа 9 яам, Засгийн газрын 31 агентлагаас төрийн

зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлсэн болон цаашид шилжүүлэх

боломжтой ажил үүргүүдийн судалгааг хийж нэгтгэсэн байна.

Энэ ажлын хүрээнд төрөөс шилжүүлэх зарим чиг үүргийн жагсаалт, ТББ-ын өнөөгийн

байдал, шилжүүлэн гүйцэтгүүлэх ТББ-д тавих шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулсан.

Төрийн захиргааны байгууллагын тулгамдсан асуудлууд

Яам, агентлагийн тоо, бүтэц, зохион байгуулалт болон аймаг, нийслэл, сум, дүүргийн

ЗДТГ-ын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх бүрт төрийн албан хаагчдын тогтвор

суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж байна. “Бүтцийн өөрчлөлт” хэмээх нэрийн дор

байгууллагын бүтцийг дур мэдэн өөрчилж, төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, халах

арга хэрэгсэл болгох явдал гарсаар байна.

Монголд бизнес эрхлэхэд учирч буй гурван гол бэрхшээл нь төрийн хүнд суртал 19.3

хувь, дэд бүтцийн сул хөгжил 12.5 хувь, авлига 11.6 хувь хэмээн “Дэлхий дахины өрсөлдөх

чадварын индекс 2008-2009” тайланд дурджээ. Олон улсын “Трансперенси Интернэшнл”

байгууллагын гаргадаг авлигын нөхцөл байдлын индексээр Монгол Улс 2004 онд авбал зохих

10 онооноос 3.0 авч 108 дугаар байранд байгаа бага хөгжилтэй хэмээх Армени, Мадагасгар,

Иран, Румын зэрэг оронтой мөр зэрэгцэж, 2010 оны 10 дүгээр сарын байдлаар 116 дугаар

байранд байгаа нь авлига буураагүй болохыг харуулж байна.

Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэн

гүйцэтгүүлэх нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлж шуурхай болгох,

үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмжийг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн харилцаан

дахь төрийн оролцоог багасгах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад талуудын

оролцоог нэмэгдүүлж бодитой шийдвэр гаргахад чиглэгддэг. Нөгөө талаас энэ нь төр,

иргэний нийгмийн хамтын ажиллагаа, түншлэлийн механизмыг зөв үр дүнтэй ажил хэрэг

болгох, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн тогтворжуулах, нийгмийн хөгжилд иргэний

нийгмийн байгууллагын хувь нэмэр, идэвхи санаачилгыг хөхиүлэн дэмжих, тэдний үүрэг,

хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Гэвч төрийн зарим чиг үүргийг шилжүүлэн авч

гүйцэтгэх чадавхи, хариуцлага, хүсэл зорилготой төрийн бус байгууллага цөөн байна.

3.13.2. ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ

Төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр 2006-2010 онд дэвшүүлсэн зорилт

УИХ-ын 2004 онд 24 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн

дунд хугацааны стратеги”-ийг баталсны дагуу, Засгийн газрын 2007 оны 186 дугаар

Page 164: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

97

тогтоолоор “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг

хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” батлан хэрэгжүүлж байна.

Үндэсний хөгжлийн цогц бодлогын 7.3-т Төрийн албыг төрийн үйлчилгээг

хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хүргэх чадвартай болгон шинэтгэх

хүрээнд дараах бодлого хэрэгжүүлнэ гэж тодорхойлсон. Үүнд:

Төрийн албаны стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын чадамжийг

хөгжүүлэх.

Төрийн албаны бодлого, дүн шинжилгээний болон төрийн албан хаагчийн

манлайллын чадамжийг шинэ түвшинд хүргэх.

Байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийг хангах.

Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн болон цалин хөлс, хангамжийн тогтолцоог

төгөлдөржүүлэх.

Төрийн албаны оновчтой бүтцийг тодорхойлж, төрийн үйлчилгээний чанар,

хүртээмжийг дээшлүүлэх.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4-т эрх

зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилтын

хүрээнд төрийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг бий болгож хэвшүүлнэ гэж

заасан байна.

Төрийн албаны шинэтгэлийн 2006-2010 оны хэрэгжилт

1/ 2008 онд Төрийн албаны тухай хуульд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон

нэмэлт, өөрчлөлт оруулсан нь улс төрөөс ангид, мэдлэг чадварт суурилсан төрийн албыг

бэхжүүлэхэд чиглэгдсэн шинэтгэлийн чухал алхам болсон. Энэхүү өөрчлөлтөөр:

төрийн улс төрийнхөөс бусад ангиллын төрийн албан хаагчдыг улс төрийн намын

харьяалалгүй байлгах,

намын харьяалалгүй төрийн албан хаагчид улс төрийн сонгуулийн сурталчилгаанд

ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх,

төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хатуу хориглох,

төрийн албаны төв байгууллагаас төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн

удирдлагатай холбогдон гарсан удирдах албан тушаалтны хууль бус шийдвэрийг

хүчингүй болгох, хариуцлага тооцох,

тухайн албан тушаалд тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү

хангасан нэг хүнийг шалгаруулан нэр дэвшүүлэх зэрэг төрийн албанд шударга ѐсны

зарчмыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн томилгоо, боловсон хүчний хөдөлгөөнийг

таслан зогсоож улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, төрийн мэргэшсэн, тогтвортой

албыг бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүд тусгагдсан юм. Үүний дагуу 2009 оны 1

дүгээр сард аль нэг улс төрийн намын гишүүн байсан төрийн жинхэнэ болон

үйлчилгээний албан хаагчид гишүүнчлэлээсээ түдгэлзэж өнөөгийн байдлаар эдгээр

албанд намын гишүүнчлэлтэй хүн байхгүй болоод байна.

2/ Засгийн газрын 2007 оны 186 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Төрийн

албаны шинэтгэлийн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны

Page 165: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

98

төлөвлөгөө”-гөөр 13 стартегийн зорилтын хүрээнд 45 арга хэмжээг хэрэгжүүлэхэээр

төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн 90 орчим хувь нь бүрэн биелэгдсэн буюу биелэгдэх шатандаа

байна. Стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага, манлайлал болон удирдах ажилтны

сонгон шалгаруулалт, байгууллагын болон хүний нөөцийн хөгжлийн талаархи стратегийн

зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийн биелэлт харьцангуй сайн, харин

төрийн албан хаагчийн ангилал, зэрэглэл, цалин хөлсний тогтолцоог боловсонгуй болгох,

төрийн албаны оновчтой бүтцийг тодорхойлох стратегийн хэрэгжилт хугацаа алдаж байна.

3/ Төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чиглэгдсэн Төрийн албаны

Үндэсний анхдугаар чуулганыг 2011оны 6 дугаар сард зохион байгуулж, төрийн болон

иргэний нийгмийн төлөөлөл 700 гаруй хүн оролцов. Энэхүү Үндэсний чуулганаар төрийн

албан хаагчийн Эрхэмлэх 9 зүйл, 18 чиглэлээр Зөвлөмж гаргаж, тэдгээрийг хэрэгжүүлэх

ажлыг зохион байгуулж байна.

Төрийн албаны тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

“Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги” (Улсын Их

Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоол)-ийг баталж, Төрийн албаны тухай хууль болон бусад

эрх зүйн голлох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулан, төрийн албаны шинэчлэлийг

хэрэгжүүлж буй боловч төрийн алба урьдын адил шат дамжлага, олон давхардал ихтэй, хүнд

суртал ноѐрхсоор байна. 2011 оны 1 дүгээр сарын байдлаар төрийн албаны бүтцийг харвал

улс төрийн алба 1,4 хувь, төрийн захиргааны алба 10 хувь, төрийн тусгай алба 17,6 хувь,

төрийн үйлчилгээний алба 71 хувийг эзэлж байна.

Хүснэгт 3.13:Төрийн албан хаагчдын тоо

2007 2010

Төрийн албан хаагчийнтоо 140258 155679

Төрийн захиргааны албан хаагч 10503 15280

1000 хүн тутам дахь ТАХ тоо 53.4 72.4

НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр 2008 онд зохион байгуулсан “Ардчилсан

засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт 2007-2008” социологийн судалгаанд “Төрийн

албанд ажилд ороход тохиолддог гол бэрхшээл юу вэ?” гэсэн асуултад “Танил тал хардаг”

гэж судалгаанд оролцогчдын 70 хувь нь хариулжээ. Энэ тоо 2005 онд явуулсан судалгаагаар

27 хувь байсан байна. 12

Төрийн албан хаагчидтай холбогдох дараах асуудлууд төрийн албаны үйл ажиллагаанд

сөргөөр нөлөөлж байна. Үүнд:

12 Судалгааны тайлан 14-р тал. Энэхүү судалгаанд нийслэл хөдөөгөөс санамсаргүй түүвэрлэн сонгосон 1020

хүн, зорилтот бүлгийн 117 хүн, орон нутгийн удирдлагаас 22 албан тушаалтныг хамруулжээ.

Page 166: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

99

ТБУСТХ-д тусгагдсан бүтээгдэхүүн, түүний өртгийг тооцох тухай асуудал нь

төрийн байгууллагуудын хувьд нэлээд хийсвэр, төлөвлөлт, тайлагналтын шатанд

бичиг цаасны ажлыг ихэсгэснээс цаашгүй ажил болж байна гэсэн шүүмжлэл түгээмэл

байна.

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд дэвших бодлого, процедуртай

холбоотой харилцаа төрийн албаны хууль тогтоомжоор тодорхой

зохицуулагдаагүйгээс Сайд, Засаг дарга, байгууллагын ерөнхий менежерүүд төрийн

жинхэнэ албаны удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг шууд

томилох, мөн хууль бусаар албан тушаалаас чөлөөлөх, халах тохиолдол байна.

Гадаад болон дотоодын их, дээд сургуулиудад сурч, өндөр боловсрол, нарийн

мэргэжил эзэмшсэн, эсхүл төрийн зардлаар суралцсан иргэнийг төрийн жинхэнэ

албанд авах төрийн тусгайлсан бодлого үгүйлэгдэж байна.

Төрийн албанд анх орох иргэнд болон албан тушаал дэвших тохиолдолд тухай бүр

сургалт явуулдаг тогтолцоо бүрдээгүй, төрийн жинхэнэ албаны сургалтын мэргэшсэн

байгууллага болох Удирдлагын академид ийм сургалтын тогтолцоо байхгүй. Төрийн

албан хаагчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, сургалтыг төлөвлөх,

зохицуулах ажил нэгдсэн бодлогоор хийгдэхгүй байгаагаас төрийн албан хаагчийг

мэргэшүүлэх, чадавхижуулах ажил орхигдож байна.

Одоогийн төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахын агуулга нь түүнийг

дадлагажуулахад чиглэгдээгүй, албан тушаал дэвшүүлэх, ажлын үнэлгээ,

урамшууллын тогтолцоотой холбогдоогүй. Сэлгэн ажиллах зорилго, үндэслэл,

хугацаа, үр дүн нь тодорхойгүй бөгөөд сэлгэхийг тогтолцооны хэмжээнд авч үзэж

шийдвэрлээгүй байна.

3.13.3. ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ШИНЭТГЭЛ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэтгэлийн 2006-2010 оны зорилт

2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 7.2.4, Засгийн газрын 2008-

2012үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.7-д дараах зорилтуудыг тодорхойлсон:

Засаг захиргаа нутаг дэвсгэрийг эдийн засгийн чадамж, хүн амын нөөцөд тулгуурлан

томсгоно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг эдийн засгийн чадавхи, хүн амын тоонд

тулгуурлан томсгох, харьцангуй бие даан хөгжих бололцоогоор хангах, төвлөрлийг

сааруулах, нэгжийн чиг үүргийг шат бүрээр тодорхойлж удирдлагыг төрийн

байгууламжид нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэ түвшинд хүргэж

шинэчилнэ.

Ховд, Чойбалсан, Дархан, Эрдэнэт, Замын-Үүд, Сүхбаатар хотуудыг улсын

зэрэглэлтэй хотын статустай болгож, хотын хөгжлийн цогц арга хэмжээ авна.

Page 167: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

100

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэтгэх чиглэлээр 2006-2010 оны

хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт

Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын үндсэн 2 хэлбэр нь хот, хөдөө бөгөөд хүн

амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилт эрчимтэй явагдаж 2010 оны байдлаар нийт

хүн амын хотод суурьших хувь буюу хотжилтын түвшин 67.9 хувьд хүрсэн ч энэ нь

үндсэндээ Улаанбаатар хотын хүн амын өсөлттэй холбоотой байна. Тодруулбал нийт хүн

амын 44 хувь нь нийслэлд, 30 хувь нь нийт 350 аймаг, сумын төвд, үлдэх 26 хувь нь хөдөө

амьдарч байна. Аймгийн төвүүдийн хүн амын дундаж өсөлт 2000-2010 онд 4,6 хувиар өссөн

бол Улаанбаатар хотын хүн ам 915 мянгаас 1240 мянга болж 35,5 хувиар өссөн байна. Харин

хөдөөгийн сумдын хүн амын тоо буурсан нь төвлөрөл дагасан хүн амын шилжилт хөдөлгөөн

үргэлжилсээр байгааг харуулж байна. (Зураг 3.17).

Зураг 3.17:Хүн ам өөрчлөгдсөн сумдын тоо, 1989-2004, 2004-2010

Монгол Улс 1990-2000 оноос зах зээлийн харилцаанд шилжиж эхэлснээс хойшхи

хугацаанд 3 аймаг, 12 сумыг шинээр байгуулж, 5 сумыг татан буулгаж зэргэлдээх сумдтай

нэгтгэсэн. Харин 2000-2010 оны хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөр хотыг

салгаж, Бор-Өндөр сумыг салгасныг ямар нэгэн өөрчлөлт үндсэндээ хийгдээгүй байна.

“3арим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай” /Бүсийн тулгуур төв хотууд, аймгийн

төвүүд болон хилийн боомт Дорноговь аймгийн Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй болгох/

Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлээд байна.

Хүснэгт 3.14:Дундаж 1 сум, хотуудын хүн амын тооны өөрчлөлт

Сум, аймаг 1989 2000 2010

Аймгийн төвийн дундаж хүн амын тоо 23986 26433 27671

Хөдөөгийн сумын дундаж хүн амын тоо 3187 3354 2961

Улаанбаатар хотын хүн амын тоо 548400 915500 1240000

Эх сурвалж: ҮСХ, 2011

0

100

200

300

Хүн ам буурсан сум Хүн ам өссөн сум

109

219

268

63

1989-2004

2004-2010

Page 168: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

101

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн одоогийн хуваарь нийгэм, эдийн засаг,

удирдлага зохион байгуулалтын орчин үеийн шаардлагад нийцэхгүй, Үндсэн хуулийн

дөрөвдүгээр бүлгийн заалтуудаар тогтоогдсон нутгийн удирдлагын үндсэн зарчмууд

амьдралд хэрэгжихгүй байна.

Сум, суурингийн хөгжлийн хоцрогдол, нийгмийн үйлчилгээний чанаргүй хүртээмж,

ажилгүйдэл, ядуурал зонхилсон үр ашиггүй байдлыг нэмэгдүүлэгч хүчин зүйлийн нэг нь

засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өнөөгийн хуваарь болоод байна.

Хүснэгт 3.15: Сумдын хүн амын тооны ангилал, 2010 он

Ангилал Сумын тоо

5000-аас дээш хүн амтай сум 39 (Нийт сумдын 12.6 хувь)

3000-5000 хүн амтай 93 (Нийт сумдын30.2 хувь)

2000-3000 хүн амтай 109 (Нийт сумдын 35.4 хувь)

800-1999 хүн амтай 67 (Нийт сумдын 21.7 хувь)

Засаг захиргааны одоогийн олон жижиг сум, болон хэт том дүүргийн бүтцийг өөрчлөх

шаардлагатай байна.

Нийслэлийн зарим дүүргийн хувьд тухайлбал Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт

шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлөөс болж төрийн үйлчилгээний чанар,

хүртээмж муудах сөрөг үзэгдэл ажиглагдаж байна. Шинэ үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцад

2-4 сумтай Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгийг шинээр байгуулсан нь аймгийн дотор

нутаг дэвсгэргүй шахам аймаг бий болгосныг13

өөрчилж хотын статустай хөгжүүлэх нь

зүйтэй.

3.13.4. НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСЫГ БЭХЖҮҮЛЭХ

Нутгийн өөрөө удирдах ѐсыг бэхжүүлэх талаар 2006-2010 онд дэвшүүлсэн зорилт

2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 7.2.4-т, Засгийн газрын 2008-

2012 үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.8 -д дараах зорилтуудыг тодорхойлсон:

Нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллагыг нутаг дэвсгэрийн хөгжлийн асуудлыг бие

даан шийдвэрлэх чадвартай болгон хөгжүүлэх.

Нутгийн өөрөө удирдах болон захиргааны үйл ажиллагааны эрх зүйн орчныг

боловсронгуй болгож, эрх мэдлийн зохистой харьцаа тогтоон, нутгийн өөрөө удирдах

ѐсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлнэ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг эдийн засгийн чадавхи, хүн амын тоонд

тулгуурлан томсгох, харьцангуй бие даан хөгжих бололцоогоор хангах, төвлөрлийг

13“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн үүсэл, хөгжил, өнөөгийн байдал, шинэчлэл хийх саналын тухай “

ЗГХЭГ-ын Орон нутгийн захиргаа, удирдлагын хэлтэс УБ., 2006 он.

Page 169: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

102

сааруулах, нэгжийн чиг үүргийг шат бүрээр тодорхойлж удирдлагыг төрийн

байгууламжид нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэ түвшинд хүргэж

шинэчилнэ.

Нутгийн өөрөө удирдах ѐсыг бэхжүүлэх бодлогын 2006-2010 оны хэрэгжилт

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 69 дүгээр

тогтоолоор баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг

хэрэгжүүлэх арга хэмжээний 2009-2010 оны төлөвлөгөө”-ний 18-ийн 3-д Төсвийн

байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан нутгийн

өөрөө удирдах ѐсны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх тухай заасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын

тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулийг нэгтгэн шинээр боловсруулан батлан мөрдөж

эхэллээ. Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, орон

нутгийн хөгжлийг тэнцвэртэй хангах, төрийн үйлчилгээг стандарт шаардлагын хэмжээнд

явуулах боломжийг хангах зорилгоор төрөөс нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллагад

санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үр дүнтэй тогтолцоог

бүрдүүлэх, орон нутгийн төсөв бүрдүүлэлт, зарцуулалтын эрхийг нэмэгдүүлэх чиглэлээр

санал боловсруулан тусгасан. Тухайлбал, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах эрх зүйн

орчинг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийн орлогын

хуваарилалтыг зохистой хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх аргачлалыг тусгасан нь орон

нутгийн бие даасан, тэнцвэртэй хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой боллоо.

Нутгийн өөрөө удирдах ѐсыг бэхжүүлэх тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

Сүүлийн жилүүдэд байгалийн нөөц баялаг олборлохтой холбоотой үйл ажиллагаа

эрчимжсэний дүнд Монгол Улсын эдийн засаг өсч, цаашид дэлхийн хамгийн хурдацтай

хөгжиж буй эдийн засаг бүхий орны нэг болох төлөвтэй байна. Гэвч хөдөө болон хотын хүн

амын амьжиргааны түвшин, төрийн үндсэн үйлчилгээ хүртэх боломжийн ялгаатай байдал

нэмэгдсээр байна. Үндсэн хуулийн 60.1-т заасны дагуу Засаг дарга нь төрийн удирдлагыг

хэрэгжүүлэгч, мөн зүйлийн 60.2-т зааснаар харьяалах дээд шатны даргаас томилогддог тул

61.1-д “...Харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг

Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж босоо удирдлагын зарчмыг

хуульчилжээ. Засаг даргын ажлын албыг Үндсэн хуулийн 61.4-т зааснаар “Тамгын газрын

бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэжээ.

Ийм удирдлага нь төсвийн зарцуулалтыг хумих, төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд

зарим талаар эерэг нөлөө үзүүлж байгаа ч нөгөө талаар, хэрэгжүүлэгч агентлаг болон

нутгийн захиргааны ажил үүрэг давхцах, хуучин нэг орон тоогоор гүйцэтгэж байсан ажлыг

олон орон тоонд хуваарилан олгох зэрэг сөрөг үр дагавар илэрч байна. Иймээс эдийн засгийн

өсөлтийг хангах бодлогыг тухайн газар нутагт хэрэгжүүлэх зорилгоор аймаг бүр өөрийн

онцлогт тохирсон бүтцээ бүрдүүлж уян хатан ажиллах орчинг бүрдүүлэх шаардлагатай болж

байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийг авч хэрэгжүүлснээр

төсөвт тавих санхүүгийн хяналтыг чангатгахын зэрэгцээ орон нутгийн удирдлагуудын

шийдвэр гаргах эрх мэдлийг бууруулсан. Орон нутгийн удирдлагууд нь төсөвт уян хатан

хандах, төсвийг захиран зарцуулах эрх мэдэл тун бага байв. Орон нутгийн хурлын

Page 170: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

103

төлөөлөгчдийг сонгох, хууль тогтоох байгууллагын сонгуулийг зохион байгуулах зэргээр

ардчилсан тогтолцоог бий болгож чадсан ч орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ѐстой үүрэг

хариуцлагын хүрээ хязгаарлагдмал байна.

3.13.5. ТӨСВИЙН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТЫН ШИНЭТГЭЛ

Төсвийн удирдлага, санхүүжилтийн2006-2010 оны зорилт

2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 5.1.1-т төсвийн тогтолцооны

талаар дараах зорилтуудыг тодорхойлсон:

орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн эрх хэмжээг нэмэгдүүлж,

хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон улсын болон орон нутгийн төсвийн

төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах;

төсвийг төсвийн байгууллагуудын бодит хэрэгцээнд нь нийцүүлэн төлөвлөж,

санхүүжүүлэх;

төсвийн ил тод байдлыг хангах;

төсвийн хөрөнгө оруулалтыг зорилтот хөтөлбөрүүд, эдийн засаг, нийгмийн салбарын

хөгжлийн мастер төлөвлөгөө, төслүүдэд тулгуурлан хуваарилах.

Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөрт төсвийн байгууллагын

удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан нутгийн өөрөө удирдах

ѐсны байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх,

төрийн хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагаанд тавих төрийн бус байгууллага,

иргэний нийгмийн хяналтыг бий болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа, улсын

төсвийн зарлагын гүйцэтгэл, орлогын төлөвлөлтөнд хяналт хийж хэлэлцүүлдэг болно гэж

заажээ.

Төсвийн удирдлага, санхүүжилтын 2002-2010 оны хэрэгжилт

2002 онд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол

Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль батлагдан гарснаар Монгол Улсын төсвийн орлого,

зарлагыг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэхээр хуульчлан гаргасан. Ингэснээр орон

нутгаас төвлөрүүлсэн татварын ба татварын бус орлогыг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэн

татдаг төвлөрсөн механизм бий болсон. Орон нутаг болон төвлөрсөн төсвийн одоогийн

харилцаа нь эдийн засгийн шилжилтийн эхэн үед төсвийн зохицуулалтыг нэгдсэн

удирдлагаар хангах зайлшгүй шаардлагад үндэслэсэн, ойрын жилүүдэд ч энэ зарчмыг

хадгалах нь үр дүнтэй байж болох ч улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг

болон орон нутгийн төсөвт орох татварын уян хатан оновчтой зохицуулалт хийх

механизмийг бий болгох хэрэгцээ гарсан.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд тодорхойлсон гол

элементүүд болох төсөвлөлт бодлогын уялдаа, төсвийн санхүүжилтийн үр дүнгийн

хариуцлага, дунд хугацааны төлөвлөлтийн зарчим, төсвийн процессын журам зэрэг нь

төсвийн тогтолцоо, бодлого, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл тэдгээрийн

Page 171: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

104

харилцаанд шинэлэг, үр ашигтай байдлыг нэвтрүүлснээрээ чухал ач холбогдолтой болсон.

Харин байгууллагын түвшинд төсвийн зохицуулалт, эрх мэдлийн хуваарилалтыг хэт

нарийвчлан заасан, бүтээгдэхүүн гэрээлэлт, үр дүнгийн гүйцэтгэлийн удирдлагыг сайтар

тооцолгүй нэвтрүүлсэн зэрэг нь уг хуулийн харилцаанд оролцогч талуудын санал

шүүмжлэлд байнга өртөх болсон. Нэгдсэн төсвийн тухай хууль нь төсвийн бүрэлдэхүүн,

ангилал, санхүүжилтийн хүрээ зэрэг улс орны төсөвт байвал зохих бүрдлийг агуулсан анхны

төсвийн тогтолцооны хууль боловч иж бүрэн байдал талаасаа учир дутагдалтай төдийгүй

бусад улс орон, олон улсад хэрэглэж байгаа аргачлал, стандартад нийцээгүй, хэрэглэж

байгаа нэр томъѐо зөрүүтэй байна.

Төсвийн удирдлага, санхүүжилтийн тулгамдсан асуудлууд, хэрэгцээ

- Жилийн төсвийн төсөл хэлэлцэх, батлах үйл явцад хууль тогтоох болон гүйцэтгэх

засаглалын эрх үүрэг хуулинд тодорхойгүй байгаа нь макро эдийн засаг, төсвийн тогтвортой

байдалд сөргөөр нөлөөлөх хандлага гарч байна.

- Сангийн яамнаас хүргүүлж байгаа зардлын хязгаар мөрдөгддөггүй тул төсвийн

дунд хугацааны төлөвлөлтийг сайжруулж хэрэгжилтийг хангах зорилгоор зардлын хязгаарыг

төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлж мөрдүүлэх хариуцлагыг дээшлүүлэх

шаардлагатай;

- Төсвийн ерөнхийлөн захирагчдад зохистой хэмжээнд төсөв, санхүүгийн эрх

мэдлийг шилжүүлэх, үүнтэй уялдуулж төсөв хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны

эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай;

- Төсөв түүний бүрэлдэхүүнд орлогыг бүрэн хамруулж чадаагүйн зэрэгцээ хуулиар

тогтоогоогүй зардлууд гарч байгааг өөрчилж бүх орлого зарлагыг төсөвт хамруулдаг байх,

тухайлбал, өөрийн орлого, төсвийн гадуурх сангууд, болзошгүй эрсдэл, баталгаа, амлалт

зэргийг төсөвт тооцдог төсвийн иж бүрэн байдлыг хангах хэрэгтэй;

- Бодлогын тэргүүлэх чиглэл, санхүүгийн хэрэгцээг хооронд нь уялдуулсан төсвийн

төлөвлөлтийн зохистой механизм дутагдаж байна. Тухайлбал, Засгийн газрын үйл

ажиллагааны хөтөлбөр болон салбарын хөтөлбөрүүдийг төсөвтэй уялдуулсан төлөвлөлт сул

байна. Улсын төсвийн ерөнхийлөн захирагчид өөрсдийн бодлогын зорилгоо хэрэгжүүлэхэд

нэн шаардлагатай төсвийн эрх мэдэл, уян хатан ажиллах боломж хомс зэрэг нь төсвийн

зарлагын үр ашиггүй байдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.

- Орон нутгийн өөрөө удирдах ѐсны зарчмыг төвлөрсөн байдлаар зохицуулж

санхүүжилтийг хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн хөгжил, орон

нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн

хяналтыг бууруулжээ.

2012-2016 оны зорилго тэргүүлэх чиглэл, стратегиуд

Засаглалын ойрын жилүүдийн тэргүүлэх чиглэлүүдэд:

- Монгол Улсын төрийн захиргааг иргэддээ ойр, хөгжлийг дэмжсэн бодлого төлөвлөлт,

үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо бүхий, шат дамжлага

багатай цомхон, оновчтой, үр ашигтай бүтцийг бүрдүүлэх;

Page 172: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

105

- Төрийн байгууллагад мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлж, төрийн

үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, нээлттэй ил тод

байдлыг нэмэгдүүлэх, цахим оролцоог бий болгох;

- Төрийн албанд мэдлэг чадварт суурилсан зарчмыг баримтлан ажиллах эрх зүйн

орчныг бүрдүүлж, оновчтой, гүйцэтгэлд тулгуурласан, бүтээмж өндөртэй, олон

нийтийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, нээлттэй тогтолцоог хөгжүүлэх;

- Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг эдийн засгийн чадамж, хүн амын нөөцөд

тулгуурлан томсгох, харьцангуй бие даан хөгжих бололцоогоор хангах, хотыг эдийн

засаг, нийгмийн цогцолбор болгох;

- Орон нутгийн удирдлагыг илүү ардчилсан, эрх мэдэлтэй, иргэдийнхээ өмнө

хариуцлага хүлээх, мөн иргэдийнхээ хэрэгцээнд тохирсон үйлчилгээ хүргэх чадвартай

болгох, эрх үүргийг нэмэгдүүлэх;

- Төсвийн органик нэгдмэл байдлыг хангах замаар төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт

болон хяналтын хариуцлагатай, үр ашигтай системийг бий болгох зэрэг болно.

Стратеги: Ажил үүргийн давхардлыг арилгаж төрийн захиргааны дээд, дунд, доод

шатны гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, шат дамжлага багатай, оновчтой бүтцийг

бүрдүүлэх

Яамд, агентлагууд, нутгийн захиргааны байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ

хийж, бодлогын боловсруулалт, хэрэгжилтийн уялдааг сайжруулах зорилгоор яам,

агентлагийн төрийн албаны оновчтой бүтцийн талаар санал боловсруулж,

хэрэгжүүлнэ.

Төрийн байгууллагуудын бүтцийн тогтвортой байдлыг хангах Захиргааны үйл

ажиллагааг зохицуулах тухай хуулийг боловсруулж, батлан мөрдүүлнэ.

Монгол Улсын төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын тоо

хэмжээний дээд болон доод хязгаарыг хуульчлан тогтооно.

Яамд болон агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн тооны оновчтой

хязгаарыг тогтоож, дунд шатны албан тушаалтны тоог цөөлөх чиглэлийг барина.

Яам болон харьяа агентлагуудын чиг үүрэгт хязгаарлалт тогтооно.

Улс төрийн болон захиргааны удирдлагын түвшингийн чиг үүргийг зааглана.

Стратеги: Төрийн байгууллагуудын бодлого боловсруулах чадавхийг дээшлүүлэх,

боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, олон

нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах

Бодлого боловсруулах болон стратеги төлөвлөгөөний ач холбогдлыг дэлгэрүүлэх,

яамдын бодлого боловсруулах чадавхийг дээшлүүлнэ.

Бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад иргэний нийгмийн

оролцоог нэмэгдүүлж, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог

иргэний нийгмийн оролцоотой хэрэгжүүлнэ.

Төрийн байгууллагуудын олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх,

шийдвэр гаргах явцад иргэд оролцох эрхийг нэмэгдүүлнэ.

Page 173: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

106

Нийгэмд тулгамдсан асуудлуудыг иргэдийн оролцоотой үр дүнтэй шийдвэрлэдэг байх

иргэд захиргааны хэлцэлийг хөгжүүлнэ.

Бүх сум дундын төв болон дүүрэгт иргэний танхимыг бий болгоно.

Стратеги: Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд

шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх

Төрийн хяналт-шалгалт, үнэлгээ, судалгаа, сургалт, хурал зөвлөгөөн зохион

байгуулах, мэдээлэл, сурталчилгаа явуулах чиг үүргийг тусгайлан судалсны үндсэн

дээр төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ;

ТББ, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны

зарчим, хэв шинж, хэлбэр төрөл, бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн эрх үүргийг

тодорхой болгоно;

Засгийн газар болон төрийн зарим үйлчилгээг хэрэгжүүлж буй ТББ, Мэргэжлийн

холбоод хоорондын хамтын ажиллагаа, харилцааг зохицуулах эрхзүйн орчныг бий

болгож, санхүүжилтын тогтолцоо болон магадлан итгэмжлэл зэрэг асуудлуудыг

боловсронгуй болгоно;

Төрийн зарим үйлчилгээг ТББ, хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн

үйлчилгээний албан хаагчдын тоог багасган зохистой хэмжээнд хүргэнэ;

Иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагын хамтын ажиллагааны

хөтөлбөр боловсруулна.

Стратеги: Төрийн байгууллагад мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх

замаар орон тоо, зардлыг бууруулж, төрийн үйлчилгэний үр ашиг, шуурхай байдлыг

нэмэгдүүлэх

Төрийн байгууллагуудыг холбосон мэдээллийн дэд бүтцийг байгуулна.

Цахим төрийн үйлчилгээг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг авах иргэдийн зардлыг

бууруулж, хялбарчлах, зарцуулах хугацааг богиносгоно.

Цахим дотоод сүлжээг нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлэн, үр ашигтай хурдтай

захиргааны байгууллагын удирдлагыг бэхжүүлнэ.

Мэдээллийн харилцаа холбооны технологыг ашиглах замаар хөдөлмөрийн

бүтээмжийг нэмэгдүүлж захиргааны орон тоог цомхон болгох, бүтээмжийг

нэмэгдүүлэх арга зүйг боловсруулна.

Цахим технологид зарцуулах хөрөнгө оруулалт, зардал, үр ашгийн шинжилгээг хийх

арга зүй захиргааны байгуулагуудад нэвтрүүлнэ.

Стратеги: Төрийн захиргааны байгууллагуудад мэдээлэл, харилцаа холбооны

технологийг нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгон, мэдээллийн аюулгүй

байдлыг хангах

Цахим орчинд ажиллах эрх зүйн зохицуулалт бүхий тогтолцоог бүрдүүлнэ.

Цахим засаглалийг хөгжүүлэхэд шаардлагатай стандарт, дүрэм, журмуудыг

боловсруулж, батлуулна.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэдлэг чадварыг бий болгоно.

Page 174: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

107

Цахим өгөгдлийн санг бүрдүүлж, найдвартай байдлыг хангана.

Захиргааны байгууллагын удирдлага, ажилтан, иргэдийн цахим орчинд ажиллах

чадавхийг нэмэгдүүлнэ.

Стратеги: Төрийн албаны эрхзүйн болон бусад орчныг сайжруулан, орон тооны

оновчтой тоог тогтоон, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, чадавхижуулах

тогтолцооны үндсийг бүрдүүлэх

Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах, томилох, албан тушаал

дэвшүүлэх, чөлөөлөхөд улс төрийн нөлөөнөөс хараат бус, гагцхүү мэдлэг чадварт

суурилсан зарчмыг баримтлан ажиллах эрх зүйн болон бусад орчинг сайжруулна.

Төрийн үйлчилгээний албан ѐсны жагсаалтыг гарган, төрийн үйлчилгээний

стандартыг боловсруулна.

Төрийн албаны цалин хөлс, шагнал, урамшуулал, нийгмийн баталгааны тогтолцоог

боловсронгуй болгоно.

Төрийн албан дахь хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулж, төрийн албан хаагчийг

сэлгэн ажиллуулах тогтолцоог хөгжүүлнэ.

Төрийн албаны хүний нөөцийг сонгох, сургах, хөгжүүлэх, дадлагажуулах тогтолцоог

боловсронгуй болгох зорилгоор хүний нөөцийн бодлогын баримт бичиг

боловсруулна.

Төрийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг хянах,

статистик тоо баримтыг цуглуулах, дүн шинжилгээ хийх, олон нийтэд нээлттэй байх

тогтолцоог бий болгоно.

Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг нь үнэлэхдээ үйлчлүүлэгчийн сэтгэл

ханамжийн түвшинг илүүтэй харгалздаг тогтолцоонд шилжинэ.

Стратеги: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн түвшинг

сайжруулж олон улсын жишигт нийцүүлэх, чанарын удирдлагын олон улсын (CAF,

ISO 9000,9001, ISO26000, Excellence) стандарт, загвар, арга хэрэгслийг сонгон

нэвтрүүлэх

Төрийн захиргаанд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх талаар төрийн албаны

бодлогын баримт бичгүүдэд тусган төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх

ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Төрийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх чанарын удирдлагын үндэсний

загварыг бий болгож хөгжүүлнэ.

Төрийн захиргааны чанарын удирдлагын асуудлыг дэмжих, хариуцах зохион

байгуулалтын тогтолцоог бий болгох ажилтаныг Засгийн газар, түүний харьяа

байгууллагуудад бий болгоно.

Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний тогтолцоог Чанарын

удирдлагын тогтолцооны олон улсын стандартаар орлуулж болох зохицуулалтыг

холбогдох хууль тогтоомжид тусгана.

Page 175: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

108

Төрийн албан хаагчийн ажлын үр дүнг үнэлэх, урамшуулал олгох шинэ тогтолцоог

уламжлал болон гадаад орнуудын шилдэг туршлагыг судалсны үндсэн дээр Төрийн

албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хэрэгжүүлнэ.

Стратеги: Хоорондоо 30-50 км зайтай ойрхон 2000-аас доош хүн амтай сумдыг нэгтгэх,

аймгийнхаа төвөөс 30 хүртэл км зайтай болон нутаг дэвсгэрт нь аймгийн төв оршдог

сумдыг аймгийн төв-хоттой нэгтгэх, бүлэг суурингийн тогтолцоог бий болгож, зах

зээлийн чадамжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтийн асуудал хариуцсан түр зөвлөлийг

байгуулан, нэгдсэн зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөнд орох нэгжийг өөрчлөх

асуудлаар тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн санал авах ажлыг

зохион байгуулна.

Өөрчлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, ингэхдээ эхний ээлжинд зэргэлдээ аймгийн

төв болон сумдтай 30 хүртэл км ойр, хүн ам, газар нутаг багатай, нийгэм-эдийн

засгийн гадагш таталцал ихтэй харьцангуй жижиг 56 сумыг нэгтгэх асуудлыг

шийдвэрлэнэ.

Зарим сум, дүүргийг газар зүйн байршил, таталцлыг нь харгалзан эдийн засгийн бааз

сайтай төвлөрсөн сууринтай нэгтгэн томоохон сум, /дүүрэг/ орон нутгийн зэрэглэлтэй

хот байгуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Нийслэлийн хүн амын байршлыг харгалзан өөрчлөлтөнд орох дүүрэг, хорооны

жагсаалт гаргана.

Сэлэнгэ, Булган, Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан Дархан-Уул,

Орхон, Говьсүмбэр аймгуудын өнөөгийн статусыг өөрчлөн, хот болгоно.

Өөрчлөлтөнд орсон сумдад санхүүгийн дэмжлэгийг улсын төсвөөс тусган олгоно.

Стратеги: Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхойлсон хууль тогтоомжийг шинэчлэн

найруулах буюу шинээр боловсруулах, хот, тосгоны төсөв, санхүүгийн эрх мэдлийг

нэмэгдүүлэх, өөрийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох

Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт нэмэлт, өөрчлөлт оруулах журмаар

хотыг “эдийн засаг, нийгмийн цогцолбор” байх эрх зүйн үндсийг бий болгоно.

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Засаг

захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын уялдааг

сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулна.

Хотын татварыг аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх талаар зохицуулсан Төсвийн

тухай хууль, татварын холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах

журмаар хотын санхүү, төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

Аж үйлдвэрийн цогцолбор, шинжлэх ухаан, технологийн паркийг түшиглэн

байгуулагдсан болон түүнийг түшиглэн хөгжиж буй хот, тосгоныг удирдах

харилцаанд тухайн аж үйлдвэрийн цогцолбор, шинжлэх ухаан, технологийн паркийн

удирдлага оролцох зохистой тогтолцоог бий болгоно.

Page 176: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

109

Стратеги: Төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын эрх мэдэл, ажил үүргийг шат

дараалалтай өргөжүүлэх

Төвлөрлийг сааруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулна.

Төрийн захиргааны төв байгууллагад шууд харъяалалгүй чиг үүргийг хувийн хэвшил

болон орон нутагт шилжүүлнэ.

Орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн судалгаа хийж, үр дүнд нь

үндэслэн орон нутийн удирдлага, засгийн газрын үүргийг хуваарилах, босоо болон

хэвтээ удирдлагын хамтын ажиллагааны зохистой механизмыг бий болгоно.

Хэрэгжүүлэгч агентлагуудын орон нутагт гүйцэтгэж буй ажил үүргийг орон нутгаар

дамжуулан хэрэгжүүлэх тогтолцоог бэхжүүлж, эдгээр ажил үүргийг нутгийн

захиргааны байгууллагад үе шаттайгаар шилжүүлэн, хэрэгжүүлэгч агентлагуудын

орон нутаг дахь салбарын тоог цөөлнө.

Нутгийн захиргааны байгууллагын Тамгын газрын бүтцийг тухайн шатны Иргэдийн

төлөөлөгчийн хурлаар баталдаг тогтолцоог бүрдүүлнэ.

Нутгийн захиргааны байгууллагын удирдлагын тогтолцоог төлөвлөлт болон

тайлагналын чиглэлээр хөгжүүлнэ.

Орон нутгийн удирдлагын эрх, үүргийг нэмэгдүүлхэд бэлэн байдлын үнэлгээ хийж,

урьдач нөхцөл (Орон нутгийн тайлагнал, нээлтэтэй ил тод байдал, хариуцлага,

иргэдийн оролцоо өндөр байх)- ийг хангуулна.

Төвлөрлийг сааруулах туршилтийн төслийг судлаач, төрийн албан хаагчид хамтран

хэрэгжүүлж үндэсний мэдлэгийг бүтээнэ.

Төвлөрөлийг сааруулах Үндэсний стратегид суурилсан бодлого, эрх зүйн баримт

бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулан батлан хэрэгжүүлнэ.

Стратеги: Төсвийн харилцаанд оролцогч субъектүүдийн эрх үүрэг, хариуцлагатай нь

уялдуулсан системийг хөгжүүлэх

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн

чиглэлд туссан үйл ажиллагааг санхүүжилттэй уялдуулна.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрх үүргийг өргөтгөж салбарын бодлого

төлөвлөлттэй уялдсан, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг төгөлдөржүүлнэ.

Төсвийн хяналт, төсвийн сахилга батыг чангатгах, хариуцлагын тогтолцоог

сайжруулах, хариуцлагыг ойлгомжтой, хэмжигдэхүйц, хэрэгждэг байхаар хуульчилна.

Төрийн байгууллагуудын дотоод хяналт болон аудитыг хэрэгжүүлэх чадавхийг

сайжруулна.

Стратеги: Төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх

Төрөөс үзүүлж буй аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн

хүрээнд худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээнд олон нийтээс хяналт тавих

боломжийг бүрдүүлнэ.

Page 177: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

110

Төсвийн байгууллагууд төсвийн гүйцэтгэлийн тайлангаа олон нийтэд хүртээмжтэй,

ойлгомжтойгоор танилцуулдаг болно.

Иргэд нь орон нутгийн засаг захиргаандаа төрийн үйлчилгээ үзүүлж байгаа тал дээр

хариуцлага тооцдог болно.

Стратеги: Орон нутгийн төсвийн тогтолцоог хөгжүүлж, түүний эдийн засаг санхүүгийн

үндсийг бэхжүүлэх

Орон нутгийн төсөв бүрдүүлэх тогтолцоог сайжруулна

Орон нутгийн хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлж, төлөвлөх, хөрөнгө

оруулалтын тэтгэлгийн тогтолцоог сайжруулна

Орон нутгийн удирдлагын санхүүгийн эрх мэдлийг өргөтгөнө

Орон нутгийн татварын хувь хэмжээг тогтоох, татвараас хөнгөлөх, чөлөөлөх эрхийг

нутгийн өөрийн удирдлагын байгуулгад шилжүүлнэ.

Орон нутгийн татварын хувь хэмжээний дээд, доод хязгаарыг тогтооно.

Орон нутгийн үйлчилгээ бүр дээр үр дүнгийн үзүүлэлтийн стандарт, зарлагын зөвшөөрөгдөх

доод хэмжээг тодорхойлж, хяналт үнэлгээ хийнэ

Page 178: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

111

САНХҮҮЖИЛТИЙН СТРАТЕГИ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн

санхүүжилтийн стратеги нь Монгол Улсын макро эдийн засгийн дунд хугацааны ерөнхий

хандлагатай уялдуулан улсын төсөв, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн

хэвшлийн түншлэл, Монгол Улсын хөгжлийн банк, гадаадын зээл, гадаад болон дотоодын

зах зээлээс татах хөрөнгө зэргийн хүрээнд санхүүгийн боломжийг тодорхойлж үүнийг

тэргүүлэх чиглэлд тусгагдсан хөрөнгийн хэрэгцээтэй уялдуулж авч үзлээ.

Дунд хугацааны тэргүүлэх чиглэлд тусгагдсан стратеги, бодлого, арга хэмжээг

санхүүжүүлэхэд санхүүжилтийн стратегийн нэг алхам нь хөрөнгийн зах зээлийг хурдацтай

хөгжүүлэх явдал юм.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлого нь “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм дэх монгол хүний хөгжлийг хангах, тус

улсын эдийн засаг, нийгэм, соѐл, шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлэхэд

чиглэсэн” улс орны урт хугацааны хөгжлийн бодлогыг төдийгүй урт хугацааны хөгжлийн

зорилгыг үндэсний болон салбарын түвшинд тодорхойлсон юм. Эдийн засгийн тэлэлт,

хувийн хэвшлийн хөгжилтэй уялдаж, дунд хугацаанд санхүүгийн шинэ хэрэгсэл, арга

механизмыг нэвтрүүлж, энэ хэрээр хөгжлийг түргэтгэх нэг арга хэрэгсэл болно. Даатгалын

болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарим хэсгийг эдийн засгийн эргэлтэнд

оруулах, хөрөнгө оруулалтын төрөлжсөн сангууд шинээр бий болох, Венч сангийн үйл

ажиллагааг дэмжих зэрэг арга хэрэгслийг санхүүгийн зах зээлд нэвтрүүлнэ.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар үнэт цаасны хөрөнгө оруулалт болон банкны

зээл, хөрөнгийн захын эх үүсвэрүүдийг дунд хугацаанд дайчилна. Дотоодын хөрөнгийн

биржийн үйл ажиллагааг олон улсын стандартад хүргэж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг

татах дотоодын чадамж нэмэгдэнэ.

Улсын төсөв. Монгол Улсын төсвийн орлого дунд хугацаанд уул уурхайн хөгжил,

ялангуяа түүхий эдийн экспорт болон уул уурхайн бүтээгдэхүүний өсөлттэй уялдаад нэлээд

хэмжээгээр нэмэгдэхээр байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2012-2016 онд нийтдээ 6.9 их наяд

төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломж байна.14

Сангууд. Тогтворжуулалтын санд хуримтлагдах орлогын хэмжээ нь 2017 оноос эхлэн

ДНБ-ий 10 хувиас давахаар төсөөлөгдөж байна. Иймд дунд хугацаанд буюу 2012-2016 онд

тогтворжуулалтын сангийн хуульд заасны дагуу орж ирэх орлогын эх үүсвэр нэлээд

хязгаардлагдмал байгаа тул тус сангаас хөрөнгө оруулалтын зардалд хөрөнгө гаргах боломж

байхгүй байна.15

14Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь

тухайн төсвийн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна гэж заасны дагуу тооцоог

хийлээ. 15

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 17.1-д“Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн дотоодын

нийт бүтээгдэхүүний 10 хувиас давсан санхүүгийн хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хийх

хөрөнгө оруулалтын оновчтой хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн

газрын гишүүний хамтарсан шийдвэрээр жил бүр тогтооно” хэмээн заасан байдаг.

Page 179: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

112

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас жил бүр дунджаар 180.016

тэрбум төгрөгөөс

доошгүй хөрөнгө зарцуулахаар тооцсон бөгөөд зээлийн эргэн төлөлт болон хүүгийн орлогыг

мөн жижиг, дунд бизнесийг дэмжих зээлд зарцуулна гэж тооцвол нийтдээ 1.2 их наяд

төгрөгийн санхүүжилт дунд хугацаанд уг сангаас гарахаар байна.

Сумдад үйлдвэр хөгжүүлэх сангаас өнөөгийн байдлаар нэг суманд жилд 50.0 сая

төгрөгийг сарын 1-3 хувийн хүүтэй зээл олгож байгаа бөгөөд 2012-2016 онд энэ хандлага

хэвээр хадгалагдана гэж тооцвол тус сангаас 82.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх

боломж байна. 2012-2016 онд стратегийн ач холбогдол бүхий орд газруудаас Хүний хөгжил

санд 1.9 их наяд төгрөг төвлөрөхөөр байна.17

Хувийн хөрөнгө оруулалт. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дунд

хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, улсын томоохон төсөл

хөтөлбөрүүдэд дайчлах боломж бүрдэж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжих томоохон төслүүд:

Уул уурхайн төслүүд: Оюутолгойн зэсийн орд, Тавантолгойн нүүрсний бүлэг ордын

Цанхийн баруун хэсэг, Улаан болон Цавын холимог металлын ордуудад гадны компаниуд

тус тус хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд цаашид үргэлжлүүлэхээр байна.

Хүнд аж үйлдвэрийн төслүүд: Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүдийг төр

хувийн хэвшлийн түншлэлийг зарчмаар хэрэгжүүлэх бөгөөд төсөлд оролцох саналаа

дотоодын аж ахуй нэгжүүдээс гадна БНСУ, АНУ, БНХАУ зэрэг орны гадаадын компаниуд

илэрхийлээд байна.

Хөнгөн, хүнсний үйлдвэрийн салбарт: Арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг

хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад гадаадын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах

боломжтой байна.

Манай улсын хөрөнгө оруулалтын шингээх чадвар, томоохон төслүүдийн хэрэгжилт,

гадаадын хөрөнгө оруулалтын ерөнхий хандлага, бизнесийн орчин, эдийн засгийн өгөөж

зэргийг харгалзан үзвэл дунд хугацаанд буюу 2012-2016 онд гадаадын шууд хөрөнгө

оруулалтын нийт хэмжээ 6.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Венчур хөрөнгө оруулалт18

. Венчур хөрөнгө оруулалт нь аж үйлдвэрийн салбарт

одоо байгаа болон шинээр түргэн өсөх ирээдүйтэй бизнесийг дэмжихэд чиглэдэг бөгөөд

венчур сангаас хөрөнгө оруулалт хийгдсэн компаниуд зах зээлийн өсөлтөөс илүү

хурдтайгаар хөгждөг нийтлэг давуу талтай тул улс орны эдийн засгийн хөгжилд хөшүүрэг

болдог байна.

16Улсын төсвийн жил бүр 30.0 тэрбум төгрөг, Японы Засгийн газрын 2 үе шаттай зээлийн 150.0 тэрбум, Монгол

Улсын Засгийн газрын бондын хөрөнгийн эх үүсвэрээр 150 тэрбум төгрөг гэж тооцов. 17

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т заасны дагуу сангийн орлого нь “стратегийн ач холбогдол бүхий

ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох

хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого; ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох,

боловсруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн

улсын төсөвт ногдох хэсэг”-ээс бүрдэж байна. 18

ҮХШХ нь Венчур хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна

Page 180: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

113

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2012-2016 оны тэргүүлэх

чиглэлийн санхүүжилтийн стратеги нь эдийн засаг, нийгмийн дунд хугацааны тэргүүлэх

чиглэлүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрээр дэмжиж, боломжтой

санхүүгийн эх үүсвэрийг дайчилж, санхүүжилтийн загварын дагуу бүх үйл ажиллагааг

зохицуулна. Гадаадын зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх эсвэл гадаад зах зээл дээр Монгол

Улсын Засгийн газрын бонд, Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн бондыг арилжаалах

замаар хөрөнгийн асуудлыг шийдэх боломжтой.

Page 181: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

114

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2012-2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД УЧИРЧ БОЛОХ ЭРСДЛҮҮД,

ТЭДГЭЭРЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012-2016 онд хөгжүүлэх тэргүүлэх

чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд учирч болох дараахь эрсдлүүд байгааг анхаарч, түүнээс гарах

сөрөг үр дагавраас сэргийлэх арга замуудыг жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсвийн

төсөлд тусган хэрэгжүүлнэ.

1. Ядуурал, орлогын ялгаа. ҮСХ-ны судалгаагаар манай улсад ядуурлын түвшин 39.2

хувьтай байна. Ядуурлыг эрчимтэй бууруулах, орлогын зөрүүг багасгах арга хэмжээ

авахгүй бол энэ нь нийгэмд тогтворгүй байдлыг үүсгэж, улмаар нийтийг хамарсан

хямралын нөхцөлийг бий болгож болзошгүй юм. Иймээс эдийн засгийн өсөлтийг

нийгмийн бүх давхарга, салбар, бүс нутагт хүртээмжтэй болгох нь дунд хугацааны

хамгийн том сорилт болж байна.

2. Эдийн засгийн халалт, инфляци. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн нэг сөрөг үр

дагавар нь Засгийн газар, компаниуд нь хөрөнгө оруулалтыг шингээх улсын

чадавхиас давсан хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж үйлдвэрлэлийг өргөтгөх

аюултай. Энэ тохиолдолд зах зээлд нийлүүлэгдэх бололцоотой хангамжаас давсан

эрэлт үүсч эдийн засаг “халалтын” байдалд орж үнэ, цалин хурдацтай өснө. Иймээс

хэт халсан эдийн засагтай болохгүйн тулд эртнээс эрэлт, мөнгөний нийлүүлэлтийг

зохимжтой хэмжээнд хязгаарлах бодлого хэрэгжүүлнэ.

3. “Хөөсөн” эдийн засгийн дараахи өрийн дарамт. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн

үед гадаад, дотоодоос авах Засгийн газар, компаниудын зээлийн хэмжээ, үнэт цаасны

хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-д эзлэх өрийн хэмжээтэй байнга тулгаж хянах

учиртай. Энэ асуудлыг өрийн менежментийг оновчтой хийх замаар зохицуулна.

4. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзэл. Олон улсын хэмжээнд бүс

нутгуудын улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал удаан үргэлжлэх нь манай улсад

дараах эрсдлүүдийг дагуулж болзошгүй юм.

i. Экспортын барааны үнийн уналт. Манай орны гол экспортын бараа болох

нүүрс, зэсийн баяжмал, алт, ноолуур, төмрийн хүдэр, цайрын үнэ дэлхийн зах

зээлийн үнэ АНУ, Европ, Ази тивийн эдийн засагт тулгараад байгаа эрсдлүүдийн

улмаас унаж болзошгүй юм. Эдгээр эрсдлүүдийг “Тогтворжуулалтын сан”-г

бүрдүүлэх замаар тодорхой хугацаанд багасгах бололцоотой боловч урт

хугацаанд үнийн уналт үргэлжлэх тохиолдолд үйлдвэрлэл, экспортоо түр зогсоох,

хэмжээг багасгах аль эсвэл татварын орлогыг бууруулахгүй байх үүднээс

экспортын хэмжээ, цар хүрээг эрс нэмэгдүүлэх замаар орлогыг нөхөх аргуудыг

хэрэглэнэ.

ii. Импортын барааны гол хэсэг болох газрын тос, шатахууны үнийн өсөлт.

Хойд Африкийн орнуудад тулгараад буй асуудлууд нь дэлхийн зах зээл дэх

газрын тосны үнийг өсгөх эрсдэл дагуулж байгаа бөгөөд манай улсад шатах,

тослох материалын үнийг өсгөх эрсдлийг дагуулж болзошгүй юм. Уг эрсдлийг

багасгахын тулд газрын тос, шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх,

хангамжийн эх үүсвэр, сувгийг олшруулах, шинээр томоохон агуулах барих,

дотоодод газрын тосыг боловсруулж тодорхой хэмжээний шатах, тослох

материалын хэрэгцээг хангадаг болох нь чухал.

Page 182: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

115

iii. Хүнсний бүтээгдэхүүний үнэ. Манай улс хэдийгээр Атрын 3 дугаар аян

хөтөлбөрийн хүрээнд хүнсний дотоодын хангамжийг сайжруулж байгаа ч гэсэн

байгалийн гамшиг, дэлхийн зах зээлийн байдал зэргээс шалтгаалан хүнсний

үнийн тогтворгүй байдалтай тулгарч болзошгүй юм. Иймд мах, сүү, будаа,

буудай, гурил, ургамлын тос зэрэг хүнсний гол бүтээгдэхүүнийг нөөцлөх үйл

ажиллагааг эрчимжүүлэн, нөөцийн төрөл, хэмжээг нэмэгдүүлэх нь чухал байна.

Үүний тулд улсын мэдлийн хүнсний зоорь агуулах байгууламжийн тоо, хүчин

чадлыг байнга өргөтгөж байх нь чухал болно.

5. Гадаад зах зээлээс татах хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэх. Европын орнуудын

өрийн хямралаас үүдсэн хөрөнгө оруулалтын урсгал Азийн хөгжиж буй улсууд руу

чиглэх хандлага ажиглагдаж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчид нь бонд, хувьцаанд

хөрөнгө оруулахаас зайлсхийж, алт болон бусад хөрөнгийн хэрэгслэлүүдэд хөрөнгө

оруулах сонирхол нь нэмэгдэж болзошгүй байна. Манай улс шиг түүхий эдийн үнийн

хэлбэлзлээс хэт их хамааралтай орны хувь бонд, үнэт цаасны эрэлт хэрэгцээ буурах

эрсдэлтэй юм. Тиймээс олон улсын зах зээл дээр гаргах Засгийн газрын болон бусад

байгууллагуудын бондын худалдаа буурах, улмаар хүү, зардал өсч цаашлаад дэд

бүтэц болон хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах эрсдэл бий болж

болзошгүй юм.

6. Гадаадын хөрөнгийн дотогшлох урсгалтай холбоотой эрсдэл. Манай улс эрчимтэй

хөгжлийн эхэн үе шатанд гадаадаас ихээхэн хэмжээний богино хугацааны хөрөнгө

эдийн засагт орж, үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, үнэт цаас, түүний ногдол ашиг,

банкны хадгаламж хэлбэрт шилжин, үнийн хөөрөгдлийг бий болгох, манай эдийн

засгийн байдлыг тогтворгүй болсон үед хөрөнгийн урсгал гадагшлах үйл явц маш

хурдацтай явагдах эрсдэл байна. Үүнээс болж үндэсний валютын ханш огцом унах,

хувьцааны ханш буурах, банк санхүүгийн системд хямрал үүсэх аюултай. Үүнээс

болгоомжлохын тулд манай улсын банк, үнэт цаасанд байгаа гадаадын богино

хугацаатай хөрөнгийг Төв банкны зүгээс хянах, богино хугацаанд гаргахгүй байх,

богино хугацаанд гаргах тохиолдолд торгуультай байх хууль дүрэм журмыг

хэрэгжүүлэх хэрэгтэй.

7. Ажиллах хүч, боловсон хүчний дутагдал. Монгол Улс өнөөдөр 5-8 хувийн

ажилгүйдэлтэй байгаа хэдий ч дунд болон урт хугацаанд эдийн засаг эрчимтэй тэлэх

хэрээр манай дотоодын мэргэжилтэй ажиллах хүчин хүрэлцэхгүй байж болзошгүй

байна. Мэргэжилтэй ажиллах хүч дутагдсан тохиолдолд гадны ажиллах хүчийг ихээр

оруулж ирэх шаардлага гарах бөгөөд энэ нь нийгэмд тогтворгүй байдал үүсэх

аюултай юм.

1. Хөдөлмөрийн нөөцийг аль болох бүрэн ашиглах хүрээнд: МСҮТ-ийн өнөөгийн

тогтолцоог өргөжүүлэн, цэргийн албан хаагч, оюутан сурагчид, ахимаг насны

ажилгүй, мэргэжилгүй хүмүүст мэргэжил олгох богино хугацааны

эрчимжүүлсэн сургалт, дамжааг бий болгох, зохион байгуулахад төрөөс

дэмжих.

2. Гаднаас ажиллах хүч оруулах тохиолдолд нэн тэргүүнд Монгол туургатан

мэргэжилтэн, ажилчдыг тэргүүний ээлжинд урих нь зөв гэж үзэж байна. Энэ

чиглэлээр нарийн журам гаргаж мөрдөх нь чухал юм.

8. Дулаан, эрчим хүчний хямрал. Манай улсад цахилгаан станц, дамжуулах шугам,

дэд станц, түгээх шугамд гарах байгалийн гамшиг болон хүний алдаанаас гарах осол,

Page 183: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

116

эвдрэл, тасалдал, хангамжийн тогтворгүй байдал үүсэх аюул тохиолдож болзошгүй

юм. ДЦС-ууд, аймгийн төвийн дулааны станцууд зэрэгт томоохон эвдрэл гарсан

тохиолдолд Нийслэл хот, аймгийн төвүүд өвлийн улиралд тэр чигээр хөлдөх аюултай

байгааг анхаарах нь зүйтэй. Иймээс цахилгаан станцуудыг нэмж барьж байгуулах,

нийслэлд дулааны төвлөрсөн бус эх үүсвэрүүдийг бий болгох, хийн Цахилгаан,

дулаан станцыг барих зэрэг ажлууд чухал болно.

9. Байгаль, экологийн эрсдэл. Байгаль орчны бохирдол, уул уурхайн бөгөөд

үйлдвэрлэлийн осол аваар, цөлжилт, үер, газар хөдлөлт, ган, зуд, малын өвчин зэрэг

байгалийн гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулж,

стратегийн нөөцийг байнга нэмэгдүүлж байх нь чухал. Үүнээс сүүлийн үед хамгийн

их анхаарал татаж байгаа эрсдэл нь усны хангамжийн асуудал бөгөөд цаашид усны

хайгуулыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

10. Геополитикийн эрсдэл. 2012-2016 он манай улсын эрчимтэй өсөлтийн үе болохоор

байгаа боловч энэ өсөлт нь өөрөө БНХАУ-ын эдийн засаг дунд хугацаанд

хямрахгүйгээр өснө гэсэн таамаглал дээр үндэслэж байна. Тиймээс БНХАУ-ын эдийн

засгийн өсөлт, хөгжлийн байдлыг байнга судалж байх нь тулгамдсан асуудал болж

байна. Иймээс геополитикийн хүрээнд түнш орнуудтай хамтран ажиллах, АНУ, Япон

зэрэг Монголын хөгжлийг дэмжиж ирсэн орнуудтай нийгэм, эдийн засгийн бүхий л

хүрээнд хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж хөрөнгө оруулалтын тэнцвэртэй

байдлыг хангаж, цөөн улсын нөлөө, хараат байдалд орохоос сэргийлж, Нэгдсэн

Үндэсний Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Валютын сан,

Дэлхийн банк дахь үйл ажиллагааг идэвхжүүлж үндэсний эрх ашгийг хамгаалж

ажиллах нь зүйтэй.

Page 184: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

117

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

Хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго

Хяналт шинжилгээ, үнэлгээний нийтлэг зорилго нь төрийн болон иргэний нийгмийн

байгууллагуудыг холбогдох мэдээллээр хангах, урт, дунд, богино хугацааны бодлогын

төлөвлөлтөд шинжилгээ хийх, үүрэг хариуцлага, гүйцэтгэлийн үр дүнтэй байдлыг

нэмэгдүүлэх замаар бодлого боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны тэргүүлэхийн чиглэлүүдийн хяналт,

үнэлгээний зорилго

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүд (ЭЗНХДХТЧ)-

д хяналт, үнэлгээ хийхдээ дараахь үйл ажиллагааны зорилгуудыг хяналт, үнэлгээний системд

дагаж мөрдөнө.

ЭЗНХДХТЧ-д туссан зорилтуудын үзүүлэх үр дагавар, үр нөлөө, үр дүнг олж тогтоох,

ЭЗНХДХТЧ дэх стратеги, зорилго, үр дүн, үзүүлэлтүүд нь үр ашигтай, үр нөлөөтэй

хэрэгжиж байгаа эсэхийг үнэлэх,

Стратеги зорилтууд, үр дүнгүүд биелэгдээгүй тохиолдолд бодлого боловсруулагчид

болон стратегийн мэргэжилтнүүдэд засан сайжруулах, шуурхай арга хэмжээг санал

болгох,

Бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд, нэгжүүдийг олон нийтийн

хүртээл болгож, хариуцлагыг нэмэгдүүлэх явдал юм.

ЭЗНХДХТЧ-ийн хяналт шинжилгээ, үнэлгээний системийг эдийн засаг, хөгжлийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (ҮХШХ) зохион байгуулах ба

хэрэгжилт, үр дүнг жил бүр үнэлэн тайланг Засгийн газар, УИХ-д жил бүрийн эхний улиралд

багтаан өргөн барина. Салбарын яамдууд өөрсдийн салбар дахь хяналтын чиг үүргийг авч

хэрэгжүүлэх ба жил бүрийн 2 сарын 1-ны дотор ҮХШХ-нд тайлагнана.

ЭЗНДХТЧ-ийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэдээллээр хангагч байгууллагуудын

нийтлэг үүрэг хариуцлага

Үндэсний статистикийн хороо, яамдуудын хяналт шинжилгээ, үнэлгээний газар,

албад, орон нутгийн хөгжлийн бодлогын албад, төрийн бус байгууллагууд болон

мэдээллээр хангагч бусад байгууллагууд мэдээлэл, өгөгдлийг цуглуулах, боловсруулах,

хадгалах, хянах, тайлагнах, тараах байдалд хариуцлага хүлээнэ.

Үндэсний статистикийн хорооны үүрэг хариуцлага

Оролцогч талуудад өгөх мэдээллийг цуглуулж, боловсруулж, тараах,

Эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн байгууллагатай хамтран ажиллаж,

шаардлагатай, холбогдох бүхий л мэдээллээр хангах,

Статистик мэдээллийн зөрүүг тодруулах,

Төвлөрсөн, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, удирдах.

Яамдын хяналт шинжилгээ, үнэлгээний газар/албад-ын үүрэг, хариуцлага

Өөрсдийн бүхий л хэрэгжүүлэгч агентлаг, газруудын үйл ажиллагааг хамарсан

хяналт, үнэлгээг хийх, явуулах,

Агентлаг, газруудын дунд хугацааны стратеги зорилтын үр дүнгийн хяналт

шинжилгээ, үнэлгээг тухайн жилийн батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөөний

Page 185: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

118

дагуу Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

(ҮХШХ)-д тайлагнах,

Дунд хугацааны бодлогын баримт бичигтэй холбоотой бодлого, хөтөлбөр, төслийг

хэрэгжүүлэгч байгууллага, нэгжийн үйл ажиллагааны зардал, үр ашигтай байдлыг

тооцоолон Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагад тайлагнах,

Төвлөрсөн, улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сантай холбогдсон салбарын

мэдээллийн санг байгуулах.

Орон нутгийн хөгжлийн бодлогын хэлтсийн үүрэг хариуцлага.

Дунд, урт хугацааны орон нутгийн бодлогын баримт бичгүүдийг нэгтгэх, зохицуулалт

хийх, орон нутгийн түвшинд стратеги үр дүнгүүдийн хяналт шинжилгээ, үнэлгээг

зохион байгуулах,

Орон нутгийн түвшинд гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгийн тайланг боловсруулах,

эдгээр тайланг жил бүр бүхий л салбараар боловсруулах ба Эдийн засаг, хөгжлийн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өргөн барина.

Гүйцэтгэлийн үзүүлэлтийг гаргаж ирэхийн тулд дунд хугацааны стратеги

зорилтуудыг зорилтот түвшинг завсрын хугацаанд тодорхойлох,

Дунд хугацааны бодлогын баримт бичигтэй холбоотой бодлого, хөтөлбөр, төслийг

хэрэгжүүлэгч байгууллага, нэгжийн үйл ажиллагааны зардал, үр ашигтай байдлыг

тооцоолон Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагад тайлагнах,

Төвлөрсөн, улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сантай холбогдсон орон нутгийн

мэдээллийн санг байгуулах.

ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРОО

Page 186: TERGUULEH CHIGLEL 2012.04.18

119

Хавсралт

Хавсралт 1. Товчилсон үг

АХБ Азийн хөгжлийн банк

ҮХЦБ Үндэсний хөгжлийн цогц бодлого

ХҮИ Хэрэглээний үнийн индекс

ГХО Гадаадын хөрөнгө оруулалт

ДНБ Дотоодын нийт бүтээгдэхүүн

НГӨ Нийт гадаад өр

ҮНБ Үндэсний нийт бүтээгдэхүүн

ХБГ/ШАТ Халуун брикет төмөр/Шууд ангижруулсан төмөр

ОУЧБ Олон улсын чанарын байгууллага

км километр

МИАТ Монголын иргэний агаарын тээвэр

МХЗ Мянганы хөгжлийн зорилт

Төг Төгрөг

МЖДҮ Микро, жижиг дунд үйлдвэрүүд

ЭЗНХДХТЧ Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дунд хугацааны тэргүүлэх

чиглэлүүд

МВ Мегават

ҮХШХ Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо

ТББ Төрийн бус байгууллага

ҮИТ Үндэсний инновацийн тогтолцоо

МУИС Монгол Улсын их сургууль

ЭЗХАХБ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага

ОТ Оюу Толгой

УСХОХ Улсын салбарын хөрөнгө оруулалтын хөтөлбөр

ТХХХО Төр-хувийн хэвшлийн харилцан ойлголцол

ТХХТ Төр, хувийн хэвшлийн түншлэл

СХ Судалгаа ба хөгжил

ЖДҮ Жижиг, дунд үйлдвэр

TT Таван Толгой

Ам.дол Америк доллар